168
Палеолит Хойд цэнхэрийн агуйн хадны зураг Монгол дахь чулуун зэвсгийн үеийн хадны зургийн нэгэн онцгой гайхамшгийг Ховд аймгийн Манхан сумын төвөөс 25км зайд орших Хойд цэнхэрийн агуйн зургуудаас харж болно. Хойд Цэнхэрийн голын хөвөөнд оршдогоос ийнхүү нэрлэгдсэн энэ агуй карбонат чулуулгаас тогтсон бөгөөд дотроо бөмбөгөрдүү оройтой шалнаас адар хүртэл 20 метр орчим зай хөндийтэй юм. Эл агуй хана болон дээврийн хөндийн хадны зургуудыг анх газарзүйч О.Намнандорж олж илрүүлж, дараа нь орос, монголын археологичид А.П.Окладников, В.В.Ларичев, А.П.Деревянко, Н.Сэр-Оджав, Д.Дорж, Д.Цэвээндорж нарын зэрэг эрдэмтэн судлаачид нягтлан шинжилж эртний чулуун зэвсгийн дээд палеолит/2000-15000 жилийн өмнө/-ийн үед холбогдолтойг тогтоожээ. Агуй 2,5м орчим өндөр ханатай, 2м гүн мөрөгцөгийн тааз хананд олон янзын тэмдэг дүрс, ан амьтдыг бие биеийн дээгүүр давхардуулан зурсны дотор зогсож буй бугын эр хүйсийг цохон дүрсэлсэн зураг тод үзэгдэнэ. Түүнээс холхон зайд хэрж зогссон том эвэртэй отос бухын зураг харагдана. Нэгэн мөргөцөгт бух, янгир тэрчлэн арслан заан, тэмээн хяруул зэргийг давхцуулан дүрсэлжээ. Агуйн үүдэн талын 8м өргөн, 10м урт хонгилын хананд 2 бөхтэй тэмээ, түүнээс холгүй мод мэтийг дүрсэлсэн байх жишээтэй. Эдгээр зургууд нь 2 үндсэн өнгөтэй бөгөөд 1 хэсэгт нь харьцангуй цайвар ягаавтар, нөгөө хэсэг нь өтгөвтөр улаан хүрэн өнгийн зосон будгаар туурвигдсан аж. Дүрслэлийн онцлогийн хувьд эдгээр зургуудад амьтдын гадаад төрлийн гол онцлогийг тодруулан гаргахад анхаарч энгүүн бодит байдлаар харуулсан байх агаад янгир, тэмээн хяруул мэтийг дүрслэлийн дагуулан хурууны өндөгний дардас мэт толбууд хийж уг амьтдын олон давтан зурахаас аль болохоор зайлсхийжээ. ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙ Манхан сумын төвөөс 30 км зайд хойт Цэнхэрийн агуй бий. “Төв азийн хvй нэгдлийн vеийн урлагийн голомт” хэмээн дэлхий дахинаа нэрлэгдсэн энэ агуй нь Монгол нутгаас палеолитийн урлагийн дурсгал юм. Агуй далайн тvвшингээс 2100-2400 м өндөрт оршино. Агуйн дотор 15 метр өндөр хананд зосоор зурсан Жадан өвөрт оронго гөрөөс, тэмээн хяруул, зааны болон бусад зураг бий. Агуйн цайвар хананд ан амьтан,мод зэргийг дvрслэхдээ нэг хэсгийг нь өтгөн хvрэндvv, нөгөө хэсгийг нь арай цайвар ягаан өнгийн туяатай улаан шаргал өнгийн зосоор зуржээ. Байгалийн төрөл бvрийн зосоор ан амьтад болон элдэв дvрс тэмдгийг агуйн хананд зурдаг заншил 40 шахам мянган жилийн тэртээх дээд палеолитийн vеэс vvссэн болохыг олон орны эрдэмтдийн 100 гаруй жилийн судалгаа шинжилгээний дvнд батлагджээ. Дундад Азийн Тамир, Саруат- Зая зэрэг газрын улаан зосоор зурсан зурагт Гурван Цэнхэрийн агуй дахь тэмээн хяруултай төстэй зураг бий. Энэ агуйн ханан дахь зургийг урласан арга барил, дvрсэлсэн амьтад өнгө vзэмжээрээ бусад орон нутаг дахь зургуудаас уран сайхан, соѐл, тvvхийн өвөрмөц онцлогийг харуулсан байдгаараа илvv ач холбогдолтой юм. www.zaluu.com www.zaluu.com

paleolit

Embed Size (px)

Citation preview

Page 1: paleolit

Палеолит

Хойд цэнхэрийн агуйн хадны зураг

Монгол дахь чулуун зэвсгийн үеийн хадны зургийн нэгэн онцгой гайхамшгийг Ховд

аймгийн Манхан сумын төвөөс 25км зайд орших Хойд цэнхэрийн агуйн зургуудаас харж

болно. Хойд Цэнхэрийн голын хөвөөнд оршдогоос ийнхүү нэрлэгдсэн энэ агуй карбонат

чулуулгаас тогтсон бөгөөд дотроо бөмбөгөрдүү оройтой шалнаас адар хүртэл 20 метр

орчим зай хөндийтэй юм. Эл агуй хана болон дээврийн хөндийн хадны зургуудыг анх

газарзүйч О.Намнандорж олж илрүүлж, дараа нь орос, монголын археологичид

А.П.Окладников, В.В.Ларичев, А.П.Деревянко, Н.Сэр-Оджав, Д.Дорж, Д.Цэвээндорж

нарын зэрэг эрдэмтэн судлаачид нягтлан шинжилж эртний чулуун зэвсгийн дээд

палеолит/2000-15000 жилийн өмнө/-ийн үед холбогдолтойг тогтоожээ. Агуй 2,5м орчим

өндөр ханатай, 2м гүн мөрөгцөгийн тааз хананд олон янзын тэмдэг дүрс, ан амьтдыг бие

биеийн дээгүүр давхардуулан зурсны дотор зогсож буй бугын эр хүйсийг цохон дүрсэлсэн

зураг тод үзэгдэнэ. Түүнээс холхон зайд хэрж зогссон том эвэртэй отос бухын зураг

харагдана. Нэгэн мөргөцөгт бух, янгир тэрчлэн арслан заан, тэмээн хяруул зэргийг

давхцуулан дүрсэлжээ. Агуйн үүдэн талын 8м өргөн, 10м урт хонгилын хананд 2 бөхтэй

тэмээ, түүнээс холгүй мод мэтийг дүрсэлсэн байх жишээтэй. Эдгээр зургууд нь 2 үндсэн

өнгөтэй бөгөөд 1 хэсэгт нь харьцангуй цайвар ягаавтар, нөгөө хэсэг нь өтгөвтөр улаан

хүрэн өнгийн зосон будгаар туурвигдсан аж. Дүрслэлийн онцлогийн хувьд эдгээр

зургуудад амьтдын гадаад төрлийн гол онцлогийг тодруулан гаргахад анхаарч энгүүн

бодит байдлаар харуулсан байх агаад янгир, тэмээн хяруул мэтийг дүрслэлийн дагуулан

хурууны өндөгний дардас мэт толбууд хийж уг амьтдын олон давтан зурахаас аль

болохоор зайлсхийжээ.

ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙ

Манхан сумын төвөөс 30 км зайд хойт Цэнхэрийн агуй бий. “Төв азийн хvй нэгдлийн vеийн урлагийн голомт” хэмээн дэлхий дахинаа нэрлэгдсэн энэ агуй нь Монгол нутгаас палеолитийн урлагийн дурсгал юм. Агуй далайн тvвшингээс 2100-2400 м өндөрт оршино. Агуйн дотор 15 метр өндөр хананд зосоор зурсан Жадан өвөрт оронго гөрөөс, тэмээн хяруул, зааны болон бусад зураг бий. Агуйн цайвар хананд ан амьтан,мод зэргийг дvрслэхдээ нэг хэсгийг нь өтгөн хvрэндvv, нөгөө хэсгийг нь арай цайвар ягаан өнгийн туяатай улаан шаргал өнгийн зосоор зуржээ. Байгалийн төрөл бvрийн зосоор ан амьтад болон элдэв дvрс тэмдгийг агуйн хананд зурдаг заншил 40 шахам мянган жилийн тэртээх дээд палеолитийн vеэс vvссэн болохыг олон орны эрдэмтдийн 100 гаруй жилийн судалгаа шинжилгээний дvнд батлагджээ. Дундад Азийн Тамир, Саруат- Зая зэрэг газрын улаан зосоор зурсан зурагт Гурван Цэнхэрийн агуй дахь тэмээн хяруултай төстэй зураг бий. Энэ агуйн ханан дахь зургийг урласан арга барил, дvрсэлсэн амьтад өнгө vзэмжээрээ бусад орон нутаг дахь зургуудаас уран сайхан, соѐл, тvvхийн өвөрмөц онцлогийг харуулсан

байдгаараа илvv ач холбогдолтой юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: paleolit

Монгол орны хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе

Чулуун зэвсгийн сүүл үеэс хүн төрөлхтөн анх зэс хэмээх металлтай санамсаргүй байдлаар танилцаж өмнө хэрэглэж байсан чулуунаас багаж зэвсэг хийхэд илүү тохиромжтой, хялбар бас олон давуу талтай болохыг нь ухаарч мэдсэн байна. Гэвч энэхүү шинэ материал нь хэт уян харимхай, төдий л эдэлгээ сайтай бус байсан учир илүү хатуу металлийг эрэлхийлэх болжээ. Энэхүү эрлийн эцсийн үр дүнд эртний хүний нээсэн,

сэтгэлд нь нийцсэн металл бол хүрэл байлаа.

Хүрэл нь зэс, цагаан тугалгын холимог хайлш юм. Үүнээс гадна хүрлийн найрлагад хар тугалга, мышъяк, сурьма, мөнгө, цайр гэх мэт олон төрлийн элементүүд оролцдог. Хүрлээр хийсэн багаж зэвсэг эдэлгээ сайн, хатуу ирэлж хурцлахад хялбар чанартай байсан учир хүн төрөлхтөн урт удаан хугацааны турш энэ металлаар багаж зэвсэг болон гоѐл чимэглэлийн зүйлс хийж ашигласаар байсан юм. Тиймээс судлаачид энэ үеийг хүрэл

зэвсгийн үе хэмээн нэрлэдэг болжээ.

Харин энэхүү металлыг ашиглаж эхэлсэн үе нь дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд бидний өвөг дээдэс одоогоос 4000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж эхэлсэн байна. МЭӨ VII зууны үеэс монгол нутаг дээр оршин байсан эртний нүүдэлчид хүрлийн зэрэгцээ төмөр боловсруулж багаж зэвсэг хийж ашиглах болсон юм. Энэ сэдэвт МЭӨ 3000 жилээс МЭӨ III зууныг хүртэлх үе буюу монгол орны хүрэл, төмрийн түрүү үеийг нийтэд нь хамруулан үзлээ. Энэ хугацаанд монгол нутаг дээр нүүдэлчин олон овгийн аймгууд оршин байсан бөгөөд тэдгээрийн үлдээсэн археологийн олон төрлийн дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг юм. Тиймээс тэдгээрийг доор товчхон

танилцуулъя.

1. Хиргисүүр

Хиргисүүр хэмээн нэрлэдэг дурсгал нь монголын төв болон баруун талын нутгаар их тархсан байна. Гадна хэлбэр нь ихэвчлэн төвдөө овоолсон чулуун дараас, түүнийг тойруулсан дугуй ба дөрвөлжин хүрээ бүхий байгууламж юм. Хиргисүүрийн хүрээний эргэн тойронд дагуул хэмээн нэрлэдэг жижиг дугуй чулуун байгууламжууд байрласан байдаг. Энэхүү байгууламж нь гол төлөв тахилга мөргөлийн зориулалттай байх боловч цөөн тохиолдолд оршуулга илэрч олддог.

Хиргисүүр судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн дурсгал нь МЭӨ II-I мянган жилийн үед холбогдох ажээ. Археологийн малтлага судалгааны явцад хиргисүүрээс голчлон ваар савны хагархай, тайлга тахилгын зориулалт бүхий малын яс, хүрэл цагираг зэрэг олдвор

олддог юм.

2. Дөрвөлжин булш

Хүрлийн үеийн томоохон дурсгалын нэг болох дөрвөлжин булш юм. Гадуураа дөрвөлжин хэлбэрийн чулуун хашлагатай булш учир ийнхүү нэрлэжээ. Энэхүү дурсгалыг үлдээгч овог аймгууд үхэгсдээ оршуулахдаа ухсан нүхэнд хүнээ тэнэгэр байдлаар толгойг зүүн зүг хандуулан чулуу дэрлүүлэн тавьж, гадуур нь хавтгай чулуугаар хашлага хийж, чулуугаар таглан шороогоор булдаг ба зарим тохиолдолд хөшөө чулуу босгодог заншилтай байжээ. Уг дурсгал манай орны зүүн болон төвийн бүс нутгаар их тархсан юм. Энэ төрлийн булшнаас элдэв янзын хүрэл гоѐл чимэглэл, шавар ваар сав, сумын хүрэл зэв, сувс, хүрэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: paleolit

товруу, хүрэл дуулга, хутга зэрэг дурсгалууд илэрч олддог. Дөрвөлжин булш хиргисүүр,

буган чулуун хөшөөтэй цогцолбор байдлаар түгээмэл тохиолдоно.

3. Хадны зураг

Монгол орон хадны зургийн дурсгалаар үлэмж баялаг бөгөөд тэдгээр нь түүхийн олон үед холбогддог. Эдгээрээс хүрэл, төмрийн түрүү үед хадан дээр улаан зосон будгаар зурсан, цоолборлосон, сийлсэн зураг элбэг байдаг бөгөөд ан ав, дайн байлдаан, аж ахуйн сэдэв голчилсон байдаг. Хадны зураг нь тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, багаж зэвсэг, эд хэрэгсэл болон оюуны соѐлын тухай хойч үедээ тодорхой ойлголт өгч чадах ач холбогдол бүхий дурсгал юм.

4. Буган чулуун хөшөө

Буган чулуун хөшөө хэмээх энэхүү дурсгал нь Төв Азиас 600 гаруй илэрсний 550 гаруй нь манай орны нутгаас олдсон юм. Гонзгой урт хөшөө чулууны их биеийг тойруулан гаж дүрсэлсэн бугын дүрсийг сийлж, доод хэсгээр бүс бүслүүлж түүнээс элдэв төрлийн зэр зэвсэг зүүлгэсэн, оройн хэсэгт нар сар дүрсэлсэн байдаг болохоор ийнхүү нэрлэдэг. Энэхүү хөшөөг хүнийг төлөөлүүлсэн дурсгал гэж үздэг бөгөөд булш, хиргисүүрийн өмнө талд босгосон байдгийг судлаачид тэрхүү булш оршуулгыг мөнхөд харж хамгаалж байг

гэсэн бэлгэдэл, утга санаагаар босгож үлдээсэн хэмээн үздэг юм.

5. Чандманий дурсгал

Увс аймгийн Улаангом хотын ойролцоо Чандмань уулнаас 1972 онд илэрсэн бүлэг булш Чандманий дурсгал нэрээр алдаршжээ. Уг дурсгалыг судалсан эрдэмтэд эд өлгийн зүйл, булшны зохион байгуулалт зэрэг олон талаас нь хөрш зэргэлдээ Тува, Уулын Алтайн дурсгалуудтай харьцуулан судалж МЭӨ VII-III зууны үед холбогдох болохыг тогтоожээ. Чандманий дурсгалын гол онцлог шинж нь дүнзэн бунхант булшинд 5-8 үхэгсдийг бөөнөөр оршуулсан ба шарилын хөлийг атийлган, толгойг баруун хойш хандуулан тавьсан байжээ. Ийм дурсгал Монголын нутгаас нэмж илрээгүй байна. Чандманий булшнуудад дагалдуулан тавьсан эд өлгийн зүйл дотор хүрлээс гадна төмөр эдлэлүүд тохиолдож байсан. Тиймээс судлаачид Чандманий дурсгалыг үлдээгч овог аймгуудыг төмөр боловсруулж амьдрал ахуйдаа хэрэглэж байсан гэдгийг тогтоож, монгол нутагт МЭӨ I мянган жилийн дунд үеэс төмрийг хэрэглэж, ашиглаж эхэлсэн болохыг баттай тогтоож өгчээ.

Түүхийн дурсгалт газрууд

Хархорум хот

Монгол нутагт өөрийн тер улсыг байгуулж ирсэн ард түмнүүд Хангай нурууны зүүн бие, Орхон голым сав нутагт төвлөрөхийг эрмэлзэжзарим нь өөрийн нийслэл хотоо байгуулж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Энэ нутаг нь байгаль газар зүй, цаг уур тедийгүй нүүдэлчдийн төвлөрсөн улс байгуулахад эдийн засаг, зам харилцааны хувьд онц тохиромжтойн дээр нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлж, томоохон хот байгуулахад шаардагдах бүхий л нөхцөл бүрдсэн нутаг юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: paleolit

Хархорум хотын туйр

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын суурь т авигдсан нь VIII зуунаас эхэлсэн бөгөөд түүнийг эхлээд "Тайгал Шивээ" хэмээн нэрлэж байв. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хаан төвлөн сууж асан хийгээд дараа нь Монголын цэрэг зэвсгийн агуулах болж байсан Орхон гол, Хар Хүрэмт уул хоѐрын завсрын эл сууринд Монгол улсын их эзэн Чингис хаан улсынхаа нийслэлийг төвөлрүүлэхээр шийджээ. Түүний хүү Өгөдэй хааны ?ед 1235 оноос хотыг өрөгтгөн бариулж тойруулан хэрэм цощлоон "Түмэн амгалант" хэмээхтом орд бариулж эхэлсэн байна. Хотын хамгийн үзэсгэлэн төгөлдер хэсэг болох Өгөдэй хааны "Түмэн амгалант" ордыг хотын баруун өмнөд хэсэгт харшийн

цогцолбор байдлаар тусгай дөрвөлжин хэрмэн дотор барьжээ.

1948-1949 онд С.В. Киселев, X. Пэрлээ нарын удирдаж хийсэн археологийн малтлагаар "Түмэн амгалант" ордны гол барилга нь тусгайлан зассан өндөр довжоон дээр барьсан чулуун суурьтай 64 багана бүхий их танхимтай байсныг тогтоожээ. Ордны их танхимыг ногоон паалантай тоосгоор шалалж, бүх барилгыг ногоон, улаан, шар өнгийн паалантай ваараар дээвэрлэж, ханын дотор талыг хөрөг зургаар чимсэн байжээ. XIII зууны үед барилгыг ийнхүү хурц өнгийн паалангаар өнгөлж чимдэг байсан нь Монголын эзэнт гүрний үед байгуулсан Аварга орд, Мөнх хааны орд, Элэстэйн хот, Хархираагийн хот, Дунд эргийн хот зэрэг олон хотуудыг малтан шинжлэхэд давхар батлагдсан юм. Хархорум хотод орд харшийн шат, баганы суурь, гоѐл чимэглэл, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байжээ. Хотоос баруунтай 20 км-т Орхон голын Элстийн амнаа нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд байдаг

бөгөөд XIII зууны үед тэнд чулуу засаж бэлддэг томоохон дархны газар

Хотын туйрын малтлагаас олдсон египетийн фараоны баг

ажиллаж байсныг дутуу засаад үлдээсэн том чулуун яст мэлхий, засаж бэлдсэн чулуу зэрэг олон баримт гэрчилдэг. Ордны үүдэн хэсэгт Францын дархан Вильгельм де Бушегийн урласан орой дээрээ бишгүүр үлээсэн далавчит Лха тэнгэрийн дүрстэй мөнгөн мод байсан бөгөөд найр наадмын үед бишгүүр нь аялгуулан дуугарч модны голоос дөрвөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: paleolit

зүг хандуулан байрлуулсан дөрвөн арслангийн амнаас дөрвөн зүйлийн тансаг амттан дарc, айраг, балын ундаа, таррацина будааны шар айраг гоожиж доор нь тоссон мөнгөн суулганд цутган ордог бөгөөд сүнчид ундаанаас ордны бүх хүнд барьдаг байсан тухай 1253 онд Хархорум хотод ирж, Мөнх хаанд бараалхан "Түмэн амгалант" ордонд зочлуулж байсан Францын IX Людовик эзэн хааны илч алдарт жуулчин Вильгельм де Рубрук "Дорно

этгээдэд зорчсон минь" номондоо бичсэн байдаг.

Хархорум хот шавар хэрэм, дөрвөн хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Хотод хятад, орос, франц, англи, мажаар зэрэг дэлхийн олон орны хүн суудаг өрнө, дорныг холбосон тэр үеийн дэлхийн улс төр, соѐл, эдийн засаг, худалдааны том төв байсан юм. Монголын их хаад аливаа шашныг ялгаварлагүй адилхан дээдлэн үзэж эрхэмлэн хүндэтгэдэг байсан тул Хархорум хотод будда, христос, лалын шашны 12 сүм дуганд хурал хурж, мөргөл үйлддэг байжээ. Хотод Өгөдэй хаан анх суурийг нь тавьж Мөнх хааны үед барьж дуусгасан таван давхар өндөр суварга байсныг 1311 болон 1342-1346 онд дахин сэлбэн зассан тухай Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж үлдсэн нэгэн хөшөөний

бичээст тодорхой өгүүлсэн байдаг ажээ.

Дөрвөлжин булш

Хүрэл дуулга (Булган аймаг, Хутаг-Өндөр сум, Эгийн гол)

Монгол нутгийн Хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох томоохон дурсгалын нэг нь

дөрвөлжин булш бөгөөд түүний хэлбэр, төрх, тархалтын хүрээг хамарсан нутгийн тухай

товч боловч дурьдах нь зүйтэй. Дөрвөлжин булшийг судлан шинжлэх ажил өнтөрсөн

зууны 80-90-ээд оноос гараагаа эхэлж, манай зууны 20-30-аад оны үеэс эрчимжин

өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 1889 онд, Монгол орны төв хэсгээр археологийн

хайгуул шинжилгээ хийсэн Оросын судлаач Н.М.Ядринцев, түүний дараа жил ажилласан

В.В.Радлов, Д.Клеменц нар Орхон голын сав, Хангайн нурууны бүсэд багтах нутаг болон

тус улсын зүүн бүсийн нутгаас «...чулуун булш буюу өөрөөр хэлбэл чулууг босоогоор нь

өрж тавьсан» хэмээн нэрлэж тэмдэглэсэн байна. Түүнээс гадна финийн эрдэмтэн Гранэ уг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: paleolit

булшийг «талын булш» (Steppengraber) хэмээн нэрлэж байсан боловч 1925 онд Монтол

нутагт ажилласан Зөвлөлтийн археологич Г.И.Боровка Туул голын сав дагуух булш

хиригсүүрүүдийг ялган тэмдэглэх үүднээс хавтгай чулууг хавиргалан босгосон хүрээтэй

булш буюу хавтан чулуут хэмээн нэрлэсэн билээ. Манай археологичид 1940-өөд оны

сүүлч, 1950-иад оны үеэс эхлэн өөрийн орны дурсгалуудыг шинжлэх явцдаа Монгол орны

төв болон дорнод бүс нутгуудаас илрүүлсэн, эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалуудын

дотроос нэлээл эртний хэлбэр болох хүрэл зэвсгийн үед холбогдох дурсгалыг «дөрвөлжин

булш» буюу «хавтгай чулуут булш» хэмээн нэрлэсэн. Хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн үед

Монгол нутагт амьдарч байсан эртний овог аймгууд нас барсан хүмүүстээ зориулан тэгш

дөрвөлжин хэлбэртэй чулуун байгууламж хийн, түүн дотроо хүнээ оршуулах зан үйл

гүйцэтгэж байсан энэ ерөнхий зүй тогтол ганц манай орны нутгаар хязгаарлагдахгүй,

өдгөөгийн хилийн чанадад орших Байгал нуурын зүүн ба баруун, өмнөд нутгаар, мөн Өвөр

Монголын зарим хэсэгт тархсан байдаг. Судлаачид анх дөрвөлжин булшийг дараах

хэлбэрүүдээр ангилсан байна. Үүнд :

Дөрвөн буландаа өндөр шонтой, дөрвөн өнцөгт хүрээтэй Дөрвөн талын хүрээ нь намхавтар, хавтгай чулуун дараас бүхий Дөрвөн тал хүрээ чулуутай боловч хойд, урд хашлага нь дотогшоо хонхойсон

булш хэмээн ангилан ялгасан байна. Гадаад зохион байгуулалтын чулуун өрлөг энэ мэт ялгаатай байгаа боловч нийт дөрвөлжин булшийг гүйцэтгэсэн зан үйл, ѐслолын зориулалтаар дотор нь:

Оршуулах ѐслолын байгууламж,

Тахилга ѐслолын байгууламж хэмээн хоѐр ерөнхий ангилалд хуваан үзэж болно.

Хүрэл зэвсгийн үеийн тахилгын байгууламжуудыг судалсан байдлаас үндэслэн үйлдсэн

байдлаар нь:

чулуун дараас дор хойлго үйлдсэн хэлбэрийн тахилгын байгууламж. чулуун байгууламж дороо хойлго үйлдсэн шинж тэмдэг мэдэгдэхгүй хэлбэр

хэмээн хоѐр төрөлд ангилж байна.

Харин тахилгын чулуун байгууламжийн хувьд гаднах хэлбэр нь дөрвөлжин булшнаас онц ялгарахгүй хашлага, далан чулууны доторхи дараас чулуун ерлөгийн дор бод, бог малаар хойлого үйлдсэн байдаг. Тэгэхдээ хойлого үйлдсэн «алын толгойг хандуулан тавьсан чиглэл, дөрвөлжин булшны оршуулах ѐслолын зан үйлд дагалдуулан тавьсан малын толгойг хандуулсан чиглэлтэй ижил байдаг. Тахилгын чулуун байгууламжийн нэг онцлог нь ихэвчлэн хүн оршуулсан дөрвөлжин булштай зэрэгцэн орших ба хүн оршуулаагүй боловч тусгайлан оршуулгын нүх бэлтгэн засаж хойлого үйлдэн, гарз гаргах зан үйл гүцэтгэсэн байх нь ажиглагдаж байна. Зэр зэвсгийн зүйл. Сүүлийн жилүүдэд хийсэн археологийн хээрийн шнжилгээ судалгааны үр дүнд Монгол орны төв болон дорнод хэсгээс шинээр олдсон хүрэл зэвсгийн үеийн эртний хүмүүсийн хэрэглэж байсан хүрэл дуулга, хүрэл хийгээд ясан зэв, зэр зэвсэг агссан хоѐр хүний дүрс бүхий хүрэл толь зэрэг олворууд олдсон нь тухайн үеийн зэр зэвсэг, бусад хэрэгслийн талаар болон холбогдох он цагийн хувьд шинэ сонирхолтой мэдээлэл өгч байна. Хурэл дуулга. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутгаас хоѐр хүрэл дуулга олдсон нь хүрэл зэвсгийн үеийн

зэр зэвсэг, байлдааны хэрэгслийн талааг шинэ мэдээлэл өгөх боломж бүрдүүлсэн юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: paleolit

Нэг дэх дуулга нь энэ нутгийн Эмгэнт хошууны 3-р дөрвөлжин булшнаас олдсон хурэл дуулга толгойн оройн хэсэг, хоѐр шанааг бүрэн халхалж болохуйц дуулга малгайны өндрийн хэмжээ, орой дээрх сэнжийг оролцуулан 22 см өндөр, урдаасаа хойшоо эгц харсан өргөн 22 см, зүүнээс баруун тийш эгц харсан өргөн 16 см. Дуулганы нүүр болон шилэвч тал нь ялгарч мэдэгдэхгүй урд хойд хоѐр тал ижил хэмжээтэй. Хоѐр шанаавчны доод ирмэгт 6-7 мм дугуй голчтой бүч сүвлэх нүхтэй. Дуулганы зах ирмэгийг 5 мм өргөнтэй товгор хүрээгээр эмжин хүрээлсэн. Орой дээрхи гогцоо 2 см өндөр, 3.5 см өргөн, 1 см

бүдүүнтэй. Хүндийн жин 1000 грамм.

Мөн нутгийн Холтост нугын 1-р дөрвөлжин булшнаас олдсон хүрэл дуулга орой дээрхи сэнжтэйгээ хамт 21.5 см өндөр, зүүнээс баруун тийш эгц урдаас харсан өргөн 18 см, урдаас хойшоо хажуугаас харсан өргөн 24.4 см.юм. Дуулганы урд нүүрэн талын өндөр 10.5 см, хойд тал буюу шилэвчний арын өндөр 8.5 см. орой дээрхи сэнж нь 2 см өндөр, 4 см өргөн, 1.2 см бүдүүнтэй байна. Хоѐр шанаавчны доод ирмэгт бүч сүвлэх нүхтэй, дуулганы ирмэг захыг 5-6 мм зузаан товгороор эмжин хүрээлсэн. Орой дээрхи сэнжийг үл

ялиг хазгай байрлуулан шавж гагнасан байлаа. Уг дуулганы хүндийн жин 1850 грамм.

Сумын зэв.

Бидний сүүлийн жилүүдэд хийсэн малтлага судалгааны явцад хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас шинээр гурван хүрэл зэв, зургаан ясан зэв тус тус олдоод байна. Энэ үеийн түүхэнд холбогдох зэв нь манай орны төв хөдөөгийн музейн сан хөмрөгт элбэг байхаас гадна орон нутгаас түүвэр байдлаар элбэг олддог бөгөөд хүмүүсийн дунд

«тэнгэрийн сум» хэмээн шүтлэгийн хэрэгсэл болж хадгалагдах явдал ч байна.

Ер нь сумны зэвийг хүрэл-төмрийн үед яс, хүрэл төмрөөр зонхилон хийдэг байсан нь энэ үеийн түүхэнд холбогдох янз бүрийн хэлбэрийн булшнаас түгээмэл олддог дурсгалын нэг юм. Дөрвөлжин булшнаас ерөнхийдөө хоѐр төрлийн сумны зэв олддог бөгөөд үүнийг:

хүрэл зэв

ясан зэв хэмээн ангилж болохоор байна.

Хүрэл зэв нь хавтгай шилбэтэй, гурван хянгартай буюу хоѐр хянгартай. навчин хэлбэртэй, хоѐроос гурван хянгартай онгин шилбэтэй гэсэн олон хэлбэртэй байдаг төдийгүй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт малтсан нэгэн дөрвөлжин булшнаас хуяг нэвтлэгч бахим зузаан гурван хянгартай хүрэл зэв олдож байжээ.

Гоёл чимэглэлийн зүйл.

Археологичдын судалгаагаар дөрвөлжин булшнаас олдсон гоѐл чимэглэлийн зүйлд Хэнтий аймгийн нутагт малтсан Асгатын нэгдүгээр дөрвөлжин булшны хүрэл морь, олон үет тал бөмбөгөр, бүсний чимэглэл, Булган аймгийн нутаг Эгийн голын дөрвөлжин булшнуудаас олдсон хоѐр ширхэг хүрэл ороомог хэлбэрийн цагираган ээмэг, хүрэл товруу, оюу зүүлт, ясан зүүлт, Дархан-Уул аймгийн нутаг Буурал уулын булшнаас олдсон

халбаган зүүлт зэргүүдийг хамруулж үзсэн юм.

Асгатын нэгдүгээр дервөлжин булшнаас олдсон хүрэл морь 4 см өндөр. 6.2 см урттай хэвтэж буй морины тал цутгамал чимэглэл юм. Уг чимэглэлд соотон чихтэй, монхор хамартай, бүдүүн хүзүүтэй, зассан суман дэлтэй, том цээжтэй, гэдэс шавхарсан, цомбон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: paleolit

туурайтай хүлгийг хөлөө нугалан хэвтсэн байдалтай уран сайхан, маш нарийн хийцтэй хийсэн ба уг чимэглэлийг үйлдсэн дархны уран сэтгэмжтэй холбоотойгоор энэхүү морийг сүүлгүйгээр тал хэвэнд хүрлээр цутгаж хийсэн. Ар талдаа ямар нэг зүйлд тогтоох зориулалттай сэнж гагнасан байна. Мөн эндээс цуг олдсон бүсний унжлага зүүлт чимэглэл 4.3 см урттай, 7 мм өргөн, 3 мм зузаантай, зургаан товгор товруун үе бүхий гонзгой нарийн зүүлт 13 ширхэг, 3.4 см урттай, 7 мм ергөн, 3 мм зузаантай зүүлт 1 ширхэг нийт 14 ширхэг ийм эдлэл олдсон юм. Baap caв суулганы төрөл. Дөрвөлжин булшнаас тэр үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан аж ахуйн эд зүйлс цөөнгүй олддог билээ. Монгол орон болон түүнтэй хил залгаа хөрш орнуудад хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох дөрвөлжин булшийг нийтдээ 535 удаа малтан шинжилсэн гэж тэмдэглэсэн байна. Тэдгээрээс 126 дөрвөлжин булшинд их, бага хэмжээний ваар сав эдлэлийн хагархай хэсэг олдсон боловч бүтэн ваар сав хараахан олдоогүй байна. Дөрвөлжин булшнаас олдсон ваар савны хагархай хэсгүүд дээр дүрсэлсэн хээ чимэглэлийн байдлыг харыдуулан судлаж, ангилан ялгалт хийснээр хээн чимэглэл бүхий ваар сав, хээгүй гөлгөр гадаргуутай гэсэн хоѐр үндсэн төрөл хэлбэрийн ваар сав суулга байжээ гэдгийг тогтоожээ. Археологийн малтлага судалгаагаар илрэн олдсон дөрвөлжин булшны ваар савны хагархай хэсгүүдийн 62.5% хүрэл зэвсгийн үеийн онцлогийг тусгасан хээ чимэглэл бүхий байжээ.

Өгөдэй хааны ордны хананы зураг

Хархорум хотыг малтан шинжлэхэд төмөр, ширмэн эдлэл, зэвсэг, тээврийн хэрэгсэл ба аж ахуйн хэрэгцээнии зүйлс зэс, мөнгөн сав суулга, хүрэл эдлэл, толь чулуу, үнэт чулуу, сувд, шүр, гоѐл чимэг, яс модоор хийсэн зүйлс, шавар ваар, барилгын хэрэглэгдэхүүн зэрэг олон төрлийн олдворууд гарсан юм. Хархорум хот монголын их гүрний засаг захиргаа, худалдаа, гар ?йлдвэр, соѐлын төв байсан бөгөөд тухайн үед өрнө дорнын олон орныг холбосон эдийн засаг соѐлын чухал зангилаа газар болж байв. Түүнчлэн Хархорум хотод төмөрлөгийн үйлдвэр ихээхэн далайцтай хөгжиж байсныг археологийн судалгааны үр дүн

харуулж байна.

1978-1985 онд Монголын археологии Н. Сэр-Оджав, Д. Цэвээндорж, Д. Баяр, Б. Энхбат нарын зэрэг судлаачид бага хэмжээний малтлага хийсэн билээ. Тэд хотын хэрмийн гадна буй таван хэсэг нуранхайг малтсан бөгөөд хамгийн том хэсэгт лалын шашинтны 52 булш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: paleolit

олж насыг нь тогтоож, антропологийн судалгаа хийсэн юм. Тэндээс гарсан хүний ясыг судалж үзэхэд бага насны хүүхдээс авхуулаад өвгөд хүртэл бүхий л насны хүмүүс байсан билээ. Түүхийн сурвалж бичгийн мэдээ, аялан жуулчлагсадын замын тэмдэглэлд Хархорум хотод Дундад Ази, Ираны худалдаачид, гар урчууд олноороо сууж байсан гэж дурдсан байдгийг археологийн судалгааны хэрэглэгдэхүүнтэй холбон үзэхэд тэр үеийн Хархорум хотын хүн амын бүтцийгхаруулах чухал ач холбогдолтой сонин баримт олдож байгаа нь тодорхой. Хархорум хотын дүүрэгт малтлагаас урьд өмнө олдож байгаагүй Египетийн фараоны баг, араб зоос, шаазан сав суулгас, барилгын гоѐл чимэглэлийн

зүйлс,

Хархорум хотын 1995 оны судалгааны дэвсгэр зураг

Хархорум хотын туйраас олдсон ширмэн цен

бичигтэй том хөшөөний хагархай зэрэг Хархорум хотын эдийн засаг, соѐл, гадаад харилцаа, гар урлалын хөгжил зэргийг судлахад чухал ач холбогдолтой эрдэм шинжилгээний хэрэглэгдэхүүнүүд олдсон билээ. 1260 онд Хубилай хаан монголын их гүрний нийслэлийг өөрийн байлдан дагуулсан Хятад-Нангиад оронд шилжүүлсэн хэдий боловч Хархорум хот үндсэн Монгол орны улс төрийн төв хэвээр байсан юм. Харин XIV зууны сүүл үед Монголын нийслэл Хархорум хот хятадын Мин улсын цэргийн довтолгоо хийгээд феодал ноѐдын дотоодын дажин самууны хөлд эвдэн сүйдэж, үүрэг нөлөө нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: paleolit

багасан орхигдоход хүрчээ. Туc хотын зохион байгуулалт, уран барилгын хэв загварт нүүдэлчин монголчуудын хот суурин цогцлон барих уламжлалт арга зонхилж байсны зэрэгцээ өрнө дорнын уран барилгын янз маяг хосолсон байжээ. Хархорум хотыг цаашид хэрхэн малтаж судлах талаар монголын болон гадаадын эрдэмтэд олон янзын саналтай

байдаг билээ.

Хархорум хотын туйрын мэлхий чулуунууд

Эл хот зөвхөн Монголын төдийгүй дэлхий дахины, тодруулж хэлбэл Ази, Европын түүх, соѐлын дурсгал билээ. Учир иймээс хэрвээ Хархорум хотыг малтаж шинжлэх бол түүнийг сэргээн засварлах, малтлагын үр дүнгээр музей, үзэсгэлэн байгуулах ажлыг заавал хамт гүйцэтгэх шаардлагатай юм. Энэ чиглэлээр Унгарын Эстергом, Японы Осака хот, Киргизийн Бураны цамхаг зэрэгт хийсэн малтлага ба сэргээн засварлалт үнэхээр үлгэр жишээ болох билээ. Хар Хорум хотыг олон орны эрдэмтэд сонирхон судалсаар ирсэн бөгөөд хамгиин сүүлчийн судалгаа 1995-1996 онд дэлхийн оюуны байгууллага ЮНЕСКО-оос зохион байгуулсан, Монголын эртний нийслэлийг авран хамгаалах, сэргээн судлах ажил юм. Энэ ажлын хүрээнд Япон, Монголын эрдэмтэд хамтран уг хотын бүрэн хэмжээний нарийвчилсан зураг үйлдэж, геофизикийн болон археологийн судалгаа явуулан хотын дэвсгэр талбайн хэмжээг тогтоож хамгаалалтын хашаа барьж хаягжуулсан байна. Энэ нь цаашид эртний Хар Хорум хотыг орчин үеийн шинжлэх ухааны зохих төвшинд судлан, жинхэнэ ѐсоор авран хамгаалж, олон нийтийн хүртээл болгохын эхлэл буй за.

Буган чулуун хөшөө

Буган чулуун хөшөөний тухай хэн нэгнээс асуувал замд тааралдах босгоод орхисон чулуу болгоныг хэлж мэднэ. Эв хавгүйхэн хазайлгаж, налуулж орхисон хэдэн чулуу талын дунд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: paleolit

байж л байх. Он удаан жилийн туршид нүүдэлчид түүнийг онцгойлон хэрэгсээгүй ч бас чиг эвдэж сүйтгэхийг хүссэнгүй.

Буган чулуун хөшөө их эртнийх

Буган чулуун хөшөөний тухай хэн нэгнээс асуувал замд тааралдах босгоод орхисон чулуу болгоныг хэлж мэднэ. Эв хавгүйхэн хазайлгаж, налуулж орхисон хэдэн чулуу талын дунд байж л байх. Он удаан жилийн туршид нүүдэлчид түүнийг онцгойлон хэрэгсээгүй ч бас чиг эвдэж сүйтгэхийг хүссэнгүй. Зарим нутагт уулын ам, салхины хагалбар газар байдаг болохоор салхи хаадаг гэж бэлгэшээх нь бий. Социалист нийгмийн үед малын хашаа, хороо барихад ганц нэгийг ашигласан ч нутгийн олны сүсэг сэтгэлийн буянаар гэх үү үлдэж хоцорсон нь цөөнгүй. Уг түүх нь их эртнийх. Түүх сөхвөл, хүрэл зэвсгийн үеийн хамгийн шилдэг дурсгалд хамаарах түүхийн өв. Он цагийн хувьд МЭӨ VII-III зууны үед хамааруулан сонгодог аргаар бүтээсэн болохыг тодорхойлсон байдаг. Эрдэмтдийн судалгаагаар буган чулуун хөшөөний

дурсгалын тархац дэлхийд 500 гаруйхан байдгаас ихэнх нь Монгол Улсад байдаг гэх.

Уушиг уулан дахь буган чулуун хөшөө

Өнгөрсөн оны есдүгээр сард УМХГ-ын соѐлын албанаас Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус аймгийн нутаг дахь Монгол Улсын эртний түүхийн дурсгалт газруудаар хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад тухайн үед хэд хэдэн зөрчил илэрч. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум эртний ховор нандин дурсгалт зүйлээр баялаг нутаг. Түүх соѐлын дурсгалт зүйлийг ач холбогдлоор нь хосгүй, үнэт, ердийн гэж зэрэглэдэг. Тэгвэл тус сумын Уушиг уулын өвөрт орших буган чулуун хөшөө нь хосгүй хэмээх зэрэглэлд багтдаг юм билээ. Иймд соѐлын өвийн тухай хуульд заасны дагуу хамгаалалтад авсан байна. Буган чулуун хөшөөнүүдийг хамгаалах талаар аймгийн ИТХ-ын 2004 оны 53 дугаар тогтоол гарч сурталчилгаа, үйлчилгээний хураамж авах, орлогыг зарцуулах зэрэг журмуудыг батлан “Далай ээж” нийгэмлэгт хариуцуулан гэрээ хийсэн гэх ч

энэ нь цаасан дээр хараар тэрлэгдэж тамганы дардастай л үлдсэн аж.

Уушиг уул нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын баруун талд оршино. Цэлгэрхэн уулсын хөндийн дунд орших сэлүүхэн өвөрт 14 ширхэг буган чулуун хөшөө байх. Нэг дор ийм олноороо буган чулуун хөшөө тааралдах нь ховор. Ганц нэг л бий. Эдгээр буган чулуун хөшөөг 2.3-4.8 м өндөртэй 0.5-1 метр хүртэл өргөн, 0.25-0.5 метр зузаан боржин чулуугаар үйлдсэн байдаг. Бугануудыг загварчлан дүрсэлж хошууг нь ихэвчлэн хөшөөний орой руу хандуулан урласан нь бугыг тэнгэрийн амьтан гэж үздэг эртний нүүдэлчдийн зан үйлийн

илэрхийлэл гэж үздэг.

Мөн хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар сар, түүнээс доош хөшөөний их биед бугын дүрс урлан доогуур нь өргөн бүс татан чимэглэсэн байдаг. Энд буй зарим буган хөшөөний орой нь хугарч, ар талыг нь нэлээд гэмтээсэн аж. Бодлогогүй нэгний энэ мэт үйдлээс болж эртний дурсгалын зарим дүрс нь тоймтой мэдэгдэхээ ч больжээ. Буган чулуун хөшөөнд эртний хүмүүсийн эдлэлийг дүрсэлсэн байдгаараа түүхийн судлалд чухал

ач холбогдолтой.

Хөшөөнд нум сум, толь, таван талтай тагнай хээтэй бамбай, хөдөлмөрийн багаж зэвсэг болох зээтүү, бөөрөнхий толин чимэгтэй чичлүүр хутга, үл мэдэгдэх урт зэвсгийг дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөнд хоѐр бугыг хажуугаар нь сөргөлдүүлэн хөшөөний суурь

луу хандуулан дүрсэлсэн нь ихэд ховорт тооцогдох дүрслэл.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: paleolit

Буган чулуун хөшөөний эмгэнэл

Эмгэнэлийн сүүдэр ингэж эхлэв. 2003 оны Засгийн газрын 190 дүгээр тогтоол гарч Уушиг уулын өврийн буган чулуун хөшөөний цогцолборын хамгаалалтын бүсэд Улаанбаатар хотын “Гүчгүүр трейд” ХХК-д аялал жуулчлалын бааз байгуулах зөвшөөрөл олгож барилгын ажил эхлүүлжээ. Нэгэнт тогтоол нь гарчихсан, газраа авсан компани барилгын ажлаа эхэлсэн байна. Соѐлын болон соѐлын өвийн гээд нэлээд хэдэн хуулийн заалт зөрчин байж гарсан тогтоол ийнхүү сүндэрлэж эхэлсэн нь Уушиг уулын буган чулуун хөшөөнүүдийн сүрийг дарав. Уг нь цэлийсэн их талдаа сүрлэг харагддаг байсан

хөшөөнүүд өндөр барилгын сүүдэрт намсжээ. Сүр сүлдгүй болов.

Их хотын хаа нэгтээ чимэглэл болгон орхисон чулуу мэт болж орхигдох ирээдүй нүүрлэх нь энэ. УМХГ-аас дээрхи тогтоолыг өөрчлүүлэх, засч залруулах шаардлага өгсөн ч өнөөг хүртэл эс хэрэгжив. Ядахдаа л буган чулуун хөшөөнүүдээс 500 метрээс нэг км зайтай жуулчны бааз нь баригдсан бол яая гэхэв гэх. Энэ нь газар авсан “Гүчгүүр трейд” компанийн ч буруу биш. Түүхийн дурсгалт газарт үйл ажиллагаа явуулах эрх олгохдоо ямар журмаар, хэдий хэрийн зайд барилга барих талаар тодорхой хуулийн заалт бий болгох шаардлагатайг харуулж байна.

Соѐлын өвийг хамгаалах тухай нэг хууль байх. Энэ хууль нь тус компанид газрын зөвшөөрөл олгохоос өмнө буюу 2001 онд Монгол Улсын их хурлаар хэлцэгдэн баталсан юм билээ. Соѐлын өвийн тухай хуулийн 17.7-д хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх соѐлын зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заачихсан гэж байгаа. Түүх соѐлын дурсгалт зүйл, археологийн дурсгалт зүйл хадаглагдаж байгаа газар, түүний хэвлийг хамгаалалтын бүсэд хамааруулж болох тухай ч дурдсан байна. Соѐлын өв гэж юуг хэлэх вэ гэдгийг тодруулж хиргисүүр, бунхан, хөшөө чулуу, хадны сүг зураг, бичээс гэх мэт зүйлсийг хэлнэ гэж тунхаглаж. Хууль хэрэгждэгээрээ хэрэв үйлчилсэн бол өнөөдөр эдгээр буган чулуун хөшөө их уулсынхаа

дунд сүр бараатай харагдсаар байх байжээ.

Соѐлын өв рүүгээ ингэж хууль зөрчин халдана гэдэг ирээдүйгээ сүйтгэснээс өөрцгүй. Хаанаас ч авчираад тавьж болдог чулуу биш он жилийн уртад, тухайн газар нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөрийг хадгалсан энэ мэт газруудаа жуулчдад үзүүлэх сурталчилахдаа хамгаалах, өвлүүлэх асуудлыг ч орхигдуулахгүй байхыг чухалчлах цаг болжээ.

Буган хөшөө

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: paleolit

Буган хөшөө (Завхан аймаг, Шилмүүстэй сум, Дааган дэл)

Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн чухал дурсгал бол буган хөшөө юм.

Эрдэмтэд буган хөшөө хэмээн гонзгой урт чулууны хажуугийн дөрвөн урт талыг сайтар

засч, гурав зааглан гол төлөв нүүрэн талын заримдаа нүүрэн ба ар талын оройн хэсэгт

нар, cap хоѐроос гурван ташуу зураас, хүний нүүрний дүрс, хөшөөний их биеийг ороолгон

сүрэг бугыг загварчлан дүрслэн тэдний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай

дүрсэлсэн хөшөө чулууг хэлдэг. Хөшөөнөө чинжаал, байлдааны алх, хутта, нум сум, жад,

бамбай зэрэг зэр зэвсэг, хүрэл толь дүрслэхээс гадна зарим хөшөөний бүсийг янз бүрийн

хээ гарган чимсэн байдаг. Буган хөшөө дунджаар 1-4 м өндөр, 20-40 см зузаан, 30-80 см

өргөн хэмжээтэй бөгөөд түүнийг үйлдэхэд зураг, сийлбэр, уран баримлын аргуудыг

хослуулан ашигласан байдаг. Мөн бугыг бодит байдлаар дүрсэлсэн, бугын оронд адуу,

зээр зэрэг өөр амьтад дүрсэлсэн, эсхүл огт амьтны дүрсгүй харин бүс, зэр зэвсэг болон

бусад зүйлсийг дүрсэлсэн хөшөө ч байдаг. Евразийн хээр талын бүс нутагт хүрэл ба

төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соѐлын гайхамшигт дурсгал болох буган

хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн тэртээгээс судлаж 700 орчим буган хөшөөг олж

илрүүлжээ. Үүнд: Монгол улсын нутгаас 550 орчим, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй Саян

Алтайгаас 20 орчим, Уулын Алтайгаас 60 орчим, Казакстан, Дундад Азиас 20 орчим,

баруун тийш Оренбург муж, Кавказ, Украйн, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ. Буган

хөшөөг эрдэмтэд судлаж хэлбэр төрхийн хувьд үндсэн гурван төрөлд хуваан үзэх нэгдмэл

нэг ангилал тогтоожээ. Үүнд:

I төрөл: Монгол-Өвөр Байгалийн бугын загварчилсан дүрст буган хөшөө II төрөл: Саян-Алтайн амьтдын «бодит» дүрст буган хөшөө

III төрөл: Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө хэмээн үздэг.

Буган хөшөөний эртний дурсгалууд зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрээс олдож байгаа нь энэхүү гайхамшигт дурсгал анх Монголын төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн түрүү гэхэд Монгол нутаг даяар түгэн дэлгэрч цаашдаа одоогийн Тува,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: paleolit

Байгал нуурын наад бие хүртэл өргөн тархсан ба улмаар Казакстан, Дундад Ази, Оренбургийн муж, Умард Кавказ, Эльба мөрөний сав хүртэл цөөн тоогоор нэвтэрсэн нь суурьшмал иргэдийн дунд олон арваар бүтээгдэж байгаагүй нүүдэлчдийн дурсгал юм.

Янгирын дүрстэй ваар (Увс, Улаангом, Чандмань уул)

Монгол оронд амьдарч байсан эртний хүмүүс нийгмийн хөгжлийн дагуу өөрийн аж ахуйг

эрхлэн явуулж ирсэн ба тэдний амьдрах ухаан өргөжин тэлэхийн хирээр төмөрлөгийг нээн

олж ахуй амьдралдаа хэрэглэх болжээ. Тэрхүү төмөрлөгийн анхных нь зэс байв.

Байгалийн цэвэр зэсийг ашиглан гоѐл чимэглэл, хөдөлмөрийн зэвсгийг хийж, урьдын

уламжлалт чулуун зэвсгийн хамт хэрэглэж байсан зурвас үеийг хүн төрөлхтний түүхэнд

энеолит буюу зэс чулууны үе гэж нэрлэдэг бөгөөд энэ үеийг Монгол орны оршин суугчид

дамжиж ирсэн байна. Монгол оронд энеолитийн үе нь неоли (шинэ чулуун зэвсэг)-ийн

орон нутгийн уламжлал дээр үндэслэн гарч ирсэн болохыг археологийн судалгааны

баримтууд гэрчилж байна. Өмнөговь аймгийн Манлай сум, Номгон сум, Ханбогд сумын

Оюутолгой, Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймаг аймгийн Эрдэнэцагаан,

Онгон, Хонгор, Дорноговь аймгийн Эрдэнэ, Мандах (Цагаан суврага уул), Даланжаргалан

сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Говь-Алтай аймгийн Бигэр, Баянхонгор аймгийн Богд,

Төв аймгийн Говь-Угтаал зэрэг газарт эрт үед зэс малтаж байсан ор уурхай олдож

тэмдэглэгдсэн байдаг.

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзагийн сууринд неолитийн үеэс энеолит, хүрэл зэвсгийн үе хүртэл хүн тасралтгүй сууж байсан болохыг гэрчлэх олон тооны гал голомтын үлдэгдэл, чулуун зэвсэг, шавар ваарны хагархай зэсийн хайлсан шаарын хамт тааралддаг. Мөн түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын орчим, Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Хүйтэнбулаг зэрэг газраас неолитын чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн хамт зэсийн хайлш олддог. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюутолгойд эртний зэсийн хүдэр малтаж байсан зэсийн хүдрийн уурхай ухах, хүдрийг бутлах олзворлох ажилд хэрэглэж байсан том, жижиг чулуун муна болон бусад зэвсгүүд олонтой олдсон билээ. Том чулууны эргэн тойрон хонхойлон цохиж, үрж зүлгэн өргөн ховил гаргаад тэр ховилоороо чулуун муныг оосор уяагаар бэхлэж, хүдэр бутлах, цохих зэвсэг болгон хэрэглэж байжээ. Эдгээр чулуун муна янз бүрийн хэмжээтэй байх ба том нь 30 х 25 см

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: paleolit

хэмжээтэй, 4-5 кг, жижиг нь 6-2.5 см хэмжээтэй 80-100 грамм жинтэй бөгөөд жижгииг нь

алах гэж үзмээр байдаг.

Монгол, Зөвлөлтийн эрдэмтэд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг, Зоог зуух гэдэг газраас МЭӨ IV-III мянган жилийн тэртээ холбогдох неолит, энеолитын үеийн голомт 4000 гаруй эд өлгийн зүйлс олдсоны ихэнхийг (3 600 орчмыг) чулуун зэвсэг эзлэх ба үлдсэн нь шавар ваарны хагархай амьтны яс зэсийн хүдрийн хайлш зэрэг байсан юм. Эндээс зэсийн хүдэр хайлуулж байсан энгийн хийцтэй хоѐр зуух олдсон нь эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой. Зуух 46 х 35 х 9 см орчим хэмжээтэй бөгөөд түүнийг чулуугаар барьжээ. Зуухан дотроос зэсийн хайлш шаар, загийн шатсан нүүрс, үнс гарч байв. Х.Пэрлээ 1979онд Өмнөговь аймгийн Манлай сумын Говийн төхөм гэдэг газар зэсийн хүдэр хайлуулж байсан бууц, зэс хайлууладтъш зуухыг олж малтан шинжилсэн юм. Энд 40 шоо дөрвөлжин метр эзэлхүүнтэй 3.5 м урт, 1-1.6 м өргөн, ам нь зүүн хойшоо харсан баруун урд буландаа яндантай, заг түлж хүдэр хайлуулж байсан зуухыг малтан шинжилсэн. Говийн Төхөмөөс зүүн хойш 30-40 км орших Аргалант ууланд зэсийн хүдэр малтаж авч байсан ором сорив байх ба Говийн төхөмд загийн ойтой бөгеөл энэ орчимд үйлдвэрлэлээ явуулах бүхий л нөхцөл нь бүрдсэн байна. Эдгээр баримт нь Монгол оронд ойролцоогоор МЭӨ III мянган жилийн тэртээ анхны төмөрлөг болох зэсийг хайлах ажил неолитын үеийн аймгуудын л тэдний үйлдвэрлэлийн туршлагад үндэслэн орон нутгийн түүхий эдийн суурин дээр бие дааж үүссэнээр энеолитийн үе эхэлсэн болохыг харуулж байна. Энеолитын үе нь чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед шилжих шилжилтийн завсрын богино үе байсан юм.

Зэсийг хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл гэдэг нийлэг төмөрлөгийг гарган авч чадсан юм. Цэвэр зэсийг 1083° дулаанд хайлдаг бол бага зэргийн хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл болгоход 960° дулаан шаарддаг байна. Манай оронд ойролцоогоор МЭӨ II мянган жилээс үйлдвэрлэлд өргөн нэвтэрч эхэлжээ. Хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүмүүс, эртний хүрэл зэвсгийк үйлдвэрлэл явуулж байсан дурсгалууд, түүвэр олдвор, дөрвөлжин булш, хиригсүүр, буган хөшөө хадны зосон зураг, хадны сийлмэл зураг зэрэг олон төрлийн дурсгалыг үлдээсэн байна. Сүхбаатар аймгийн Дариганга сумын Ар голын эрэг, Өмнөговь аймгийн Манлай сумын Бага Өлзийтийн Лха зэрэг газар хүдэр хайлуулж байсан ор мөр олджээ. Мөн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Төгрөг ширээтэд олдсог сууринтаас неолитын чулуун зэвсгүүд, неолит, энеолитын үеийн вааг савны хагархайн хамт хүрэл хутга цутгаж байсан чулуун хэвний хагархай олдсон байна. Зэс, хүрэл хайлуулдаг чулуун сав Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Биндэр зэрэг сумдын нутагт малтсан хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас тус бүр нэг нэг олдсон юм. Увс аймгийн Цагаан хайрхан сумын нутгаас хоѐр хутга, нэг шөвгийг хүрлээр зэрэг цутгадаг чулуун хэв олдсон нь хүрэл зэвсэг үйлдвэрлэлд өргөн нэвтэрч байсныг харуулах чухал баримт юм. Энэхүү хүрэл эдлэл цутгах хэв нь МЭӨ II мянган жилийн тэртээ холбогдоно. Дээр дурдсан үйлдвэрлэл явуулж байсны дурсгал болох зуух, сав суулга, хэв зэргээс гадна үйлдвэрлэж гаргасан бүтээгдэхүүн болох сумын зэв, чинжаал хутга, жадны гилбэр, ооль, хутга, шөвөг, хазаарын амгай зуузай, тогоо, толь, янз бүрийн товч товруу, амьтны дүрстэй гоѐл чимэглэлийн зүйлс зэрэг хүрэл зэвсгийн олдворууд олон тоогоор олдсон нь музейнүүдийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Үндэсний түүхийн музейд Өмнөговь аймгийн нутгаас олдсон аргалийн толгойн дүрсийг ихэд урнаар цутаж хийсэн тольттой хүрэл чинжаал, хадгалагдаж байна. Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн чухал дурсгал бол Буган хөшөө юм. Мөн үеийн Улаан зосон зураг, Хадны сийлмэл зургийн дүрслэл, Чандмань уулын булш зэрэг олдворууд

олджээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: paleolit

Дээд палеолитын үе нь дэлхий нийтийг хамарсан мөстлөгийн эцсийн шатанд

холбогдоно. Тухайн үед хур тунадас эрс багассаны улмаас тус орны томоохон уул нуруудаар, дунд палеолитын үед тогтсон мөсөн хучлага тал хөндий рүү бууж одоогийн Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг их гол мөрнүүд усаар улам арвижин орчин үеийн урсгалын горимтой болсон гэж үздэг байна. Цаг агаар хуурайшин, эх газрын уур амьсгалтай болсон энэхүү нөхцөлд арслан заан, хирс зэрэг урьдын том амьтдын зэрэгцээ зэрлэг адуу, үхэр, буга, янгир, аргал угалз, бөхөн, цагаан үнэг, тэмээн хяруу зэрэг амьтад хөршлөн амьдарч байсан нь палеонтологийн судалгаагаар тогтоогдсон билээ. Эдгээр амьтдын ясны үлдэгдэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Бугантын голын баруун эрэг, мөн аймгийн Ингэттолгой, Булган ймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав, Төв аймгийн Жаргалан сумын нутаг Хар Ямаат уул, түүнчлэн Улаанбаатарын ойролцоо,

Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгуудын нутгаас олджээ.

Дээд палеолитын эхэн үеийн нэг онцгой чухал хүчин зүйл бол хүний бие бялдарт гарсан чанарын том өөрчлөлт юм. Хүний гавлын яс томорч дух өндөрсеж ирсэн нь мичин хүний морфологийн үлдэц болох хөмсөгний ясны товгорыг арилгаж, хэл ярианы аппарат өөрчлөгдсөнтэй холбогдон эрүүний яс одоогийнхтой адил болж орчин үеийн хүн (1юто каргеш заргеш) бий болжээ. Дунд палеолитоос дээд палеолитод шилжих үед орчин үеийн хүн бий болсон нь юуны өмнө чулуун багаж зэвсгийг шинэ арга барилаар хийдэг болсноор илрэх бөгөөд мустьегийн үеийн дугариг таргил үлдэцээс гурвалжин хэлбэрийн болхи залтас хэлтэлж авдаг байсан бол гонзгой хэлбэрийн үлдэцээс нимгэн урт хутган залтас тал бүрээс нь уртааш нь цуулж түүнийхээ ирмэгийг нэг ба хоѐр талаас нь дахин холтчин засаж хурц ир гаргадаг болсон байна. Чулууг цуулах ба сэлтлэн ирлэх болсон нь тэр үед чулуун зэвсэг хийх үйл ажиллагаанд гарсан нэг ѐсны шинэ оньсон арга байжээ. Монголын дээд палеолитын үеийн арвин баялаг олдворуудын үйлдвэрлэлийн арга нь харилцан адилгүй юм. Нэг хэсэг нь леваллуан уламжлал дээр тулгуурлан хөгжсөн байдаг бол, нөгөө хэсэг нь Сибирийн болон Енисөйн дурсгалуудтай ижилсэх хандлагатай байдаг. Мөн энэ үе нь Хятадын хойд хэсэг, Дундад Азийн дурсгалуудтай ч үйлдвэрлэлийн арга техник, он цагийн хувьд хамааралтай байна. Дунд палеолитын үөд хэрэглэж байсан чулуун зэвсэг багаж бүрмөсөн шахагдаж гараагүйгээр үл барам тэдгээрийг улам боловсронгуй хийх болсноос гадна эсгүүр, цоолтуур, үзүүр мэс, тал дугариг үзүүр хусууранцар, жижиг сүх, ангийн цохиурт жад шинээр буй болж, хянгар, хутга зэрэг бусад; олон зэвсгийн төрөл олширч чанар нь урьдаас эрс сайжирчээ. Огтлох, цоолох, зүсэх зэрэг үйлдэлд зориулсан

хөнгөн багаж зэвсэг энэ үөд мод ба ясан бариултай болсон байна.

Дээд палөолитын гол шинж төрх нь нэг ба хоѐр талтай гонзгой үлдэц зонхилдог бөгөөд түүнээс урт, зөв талтай, ирлэх боломжтой нимгэн ялтас цуулж, мөн цуулдас, залтас, ялтасыг ашиглаж хийсэн зэвсгийн тоо эрс нэмэгдэж, хусуур зэрэг жижиг багажийн төрөл анги нь олширж ирсэн байна. Палеолитын дээд шатанд хүн ийнхүү олон төрлийн зэвсэг багаж хийж, эзэмших болсон нь түүний амь зуух үндсэн сурвалж ан агналтыг улам, боловсронгуй болгож, тодорхой газарт удаан хугацаагаар оршин суух боломжтой болжээ. Үүний жишээ нь палеолитоос, мезолитын үөийг дуустал ойролцоогоор 20 гаруй мянган жил хүн тасралтгүй оршин сууж байсан олон соѐлт давхарга бүхий Мойлтын ам, Рашаан хадны суурингууд юм. Мойлтын амны суурин нь монгол улсын төдийгүй, Төв Азийн хэмжээ онц сонирхолтойд тооцогддог бөгөөд түүхийн урт удаан хугацааны турш хүн амьдран сууж байсныг гэрчлэх хэдэн мянган чулуун багаж, зэвсгийн зүйлс илрэн гарсан юм. Энэхүү суурин нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо Орхон голын баруун эрэгт, тунгалаг хүйтэн рашааш, Мойлтын аманд оршино. Анх 1949 онд А.П.Окладниковын удирдсан Монгол-Зөвлөлтийн түүх, угсаатны зүйн шинжилгээний хамтарсан: эскпедицийхэн илрүүлж олсон бөгөөд 1960, 1961, 1964, 1965 онд тус тус үргэлжлүүлэн малтан судалжээ. Уг суурингийн соѐлт давхаргын зузаан нь 1.5-2 м бөгөөд дээд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: paleolit

палеолитын түрүү үеэс эхлэн мезолит ба неолитын эхэн үөийг дэс дараалан хамарсан

дөрвөн соѐлт давхарга илэрчээ.

Маятлагын явцад тухайн үөийн хүний хөдөлмөрийн үйл ажиллагааны: ахиц дэвшлийг тодорхой харуулсан олон зуун чулуун эдлэлийн зүйлс, үлдэц, хугадас маягийн цавчих зэвсэг, хянгар, хусуур, цоолтуур, хутга, үзүүр мэс зэрэг багажаас гадна ирлэж зассан, засаагүй олон тооны залтас, ялтас: олдсоны хамгийн доод буюу 4-р давхарга нь шар шохойлог шавранцар; хөрснөөс тогтсон байх бөгөөд эндээс том хэмжээний залтас, ялтас, нэг ба хоѐр талбайт лөваллуа маягийн үлдэц гарсны зэрэгцээ үзүүр мэс, дугуй хэлбэрийн үлдэц ч цөөн тоогоор олдсон байна. Харин эдгээр зэвсэг багаж иш бодвол нэг, хоѐр талаас нь ирэлсэн чоппер, чоппинг буюу хугадас зэвсэг тооны хувьд харьцангуй илүү байсны зэрэгцээ дөрөвдүгээр соѐлт давхрагын олдвор нь палеолитын леваллуа шатанд холбогдох бол гурав, хоѐрдугаар давхрага нь монгол орны дээд палеолитын дэвшингүй

алгуур, хувьслыг бүрэн илэрхийлж байгааг судлан тогтоожээ.

Хэдийгээр зэвсгийн дийлэнх хувийг хайрган чулуугаар хийсэн боловч 7 леваллуа маягийн хоѐр талбайт үлдцийг тохируулан засаж улмаар цохих талбайг цуулах уртрагтай тэгшлэн дээд палеолитын нэг ба хоѐр талбайт гонзгой үлдэц болгон хувиргасан байв. Үлдцийг ийнхүү эвтэй засаж ашиглах болсон нь түүнээс ялтас цуулахад эвтэй болж, цуулсан ялтас нь зөв талтай, авсаархан хэрэглэхэд илүү зохицсон эдлэл болон хувирчээ. Мөн залтас, ялтсаар хийсэн зэвсгийн тоо эрс нэмэгдэж хусуур зэрэг жижиг багажийн төрөл анги нь олширч, үлдцүүдийн гаднах хэлбэр төрх нь өөрчлөгдөж жинхэнэ сонгодог шовх хэлбэртэй болжээ. Ийнхүү олон төрлийн нарийн багаж зэвсэг хийж сурахын хирээр хүний өөрийнх нь гарын ур дүй сайжирч, хөдөлмөрлөх чадвар нь дээшлэн улмаар түүний оюун санаа хэл

ярианы хөгжилд нөлеөлөх болсон байна.

Мойлтын амны сууринд 1996-1997 онд Монгол-Францын хамтарсан палеолитын шинжилгээний анги бага хэмжээний малтлага, геологи, давхрага зүйн судалгааг хийж, он

цагийн хамаарлыг нь улам нарийвчлан тогтоосон юм.

Монголын дээд палеолитын үеийн соѐлт давхрага бүхий томоохон дурсгал болох Рашаан хадны суурин нь Хэнтий аймгийн Батширээт сумыи нутаг, Биндэр уулын зүүн урд хормойд оршино. Энэ орчимд эртний булш, хүн чулуун болон буган хөшөө, тэдгээрийн дэргэдээс хүрэл, төмөр зэвсгийн болон Хүннү, Хятан, Монгол гүрний үед холбогдох шавар ваар савны үлдэгдэл, сумны зэв зэрэг түүхийн олон үед хамаарах дурсгал элбэг олддог билээ. Мөн хад чулуун дээр нь палеолитын үеэс эхлэн дундад зууны үед холбогдох ан амьтан, хүний зураг, хэдэн зуун тамга тэмдэг сийлж, орхон-енисей, хятан, араб-перс, монгол, түвд, манж, хятад зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. Манай орны нутаг дэвсгэрээс Рашаан хадтай дүйцэхүйц археологийн цогцолбор дурсгал одоог хүртэл илэрч мэдэгдээгүй бөгөөд нэн эртнээс дундад зууныг хүртэл Дорнод бүс нутгийн төдийгүй нийт Монголын эртний соѐлын нэгэн төв нутаг байсан бололтой. Археологийн талаар судлах ажлын эхлэлийг академич Х.Пэрлээ 1943 онд тавьсан бөгөөд 1960-1980 онд бараг жил бүр очиж судалгаа хийж олдвор хэрэглэгдэхүүндээ тулгуурлан эрдэм шинжилгээний ба сурталчилгааны өгүүлэл арваадыг бичиж нийтлүүлсний гадна, хаданд сийлсэн олон зуун тамгыг судалж нэгэн сэдэвт зохиол туурвисан билээ.

Харин чулуун зэвсгийн судалгааг 1973, 1974 онд Гурван голын шинжилгээний анги бага хэмжээний туршилтын малтлага хийснээр эхэлсэн ба 1980-1981 онд МЗТСХЭ-ийн Чулуун зэвсгийн дурсгал судлах ангийн судлаачид палеолитын сууринг малтаж 2.5-3.5 м гүн, дөрвөн үе соѐлт давхрагатай болохыг тогтоосон1 юм. Рашаан хадны чулуун зэвсгийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: paleolit

суурин гийн 1980, 1981 оны малтлагьн явцад 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олдсон байна. Энэхүү чулуун зэвсгийн сууринд малтлага хийсэн нийт талбайн хэмжээ 60 м2 бөгөөд хэдэн удаагийн малтлагаас гарсан олон мянган чулуун зэвсгийн олдворыг боловсруулах явцад палеолитоос эхлэн шат дараалан хөгжсөн үйлдвэрлэлийн үйл явцын шинж төрх, онцлог, нөлөөлсен хүчин зүйлийг тодорхойлох боломжтой болсон юм. Рашаан хадны палеолитын үеийн суурин нь чулуун зэвсгийн дурсгалыг агуулсан 2.5 м зузаан (зарим буландаа 3-3.5 м), дөрвөн үе соѐлт давхаргатай юм. Энэ суурингаас олдсон тал саран хэлбэртэй хусуур, гурвалжин мэс зэрэг нь Орхон голын хөндийн Мойлтын амны палеолитын олон соѐлт давхаргз бүхий суурингаас олдцог зэвсгүүдтэй хэлбэр төрх, хэмжээ, хийсэн арга барил бүхий л талаараа ижил байгааг судлаачид тогтоосон юм.

Судалгааны дүнгээс үзвэл: хусуур, хутга, хурц мэс зэвсэг, олон төрлийн үлдэц нь Монгол түүний хөрш Өмнөд Сибиръ, Өвөр Байгалийн дээд палеолитын чулуун зэвсэгтэй адилсаж байна. Тухайлбал тодорхой он цагийг нь 30-35 мянган жилээр баттай тогтоосон Дундад Сибирийн өмнөд хэсгийн дурсгалуудтай үйлдсэн арга техник, олон талаар адил ажээ. Олон тооны үлдэцүүдээс хэлбэр төрх, цуулалтын арга техникээр нь призм хэлбэрййн, говийн, урт шаантаг хэлбэрийн, нэг ба хоѐр цохих талбайтай жижиг хэмжээний леваллуа маягийн гэсэн дөрвөн төрөлд судлаачид ангилан үзсэн байна. Үүнээс хамгийн хожуу үед хамаарах говийн болон призм хэлбэрийн үлдэцүүдийг ялтастай харьцуулан судлахад, үлдэцээс олон зэрэгцээ ялтас цуулж авах арга энэ үед давамгайлж байсан нь харагдаж байна. Цуулалтын ийм арга техник ойролцоогоор 28 000 жилийн өмнөөс эх үүсвэр нь тавигдан хойшид хөгжсөн гэж үздэг байна. Рашаан хадны суурин нь бүхэлдээ мустьен дунд үеэс мезолитын сүүл үе хүртэл чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн дэвшингүй аажим хөгжлийг тодорхой харуулдаг бөгөөд тухайлбал, малтлагын хамгийн доод давхрагаас харьцангуй томоохон залтас, нэг ба хоѐр талт леваллуа маягийн үлдэц, дугуй үлдэц, үзүүр мэс, баргил тууш ялтас зэрэг дунд палеолитын зэвсэг олдсон бол I, II давхрагад дээд палеолитын үеийн бүхий л үйлдвэрлэлийн арга техникийг харуулах олдворууд хамгийн олон тоотой байжээ. Эдгээрээс гадна дээд палеолитын үеийн томоохон дурсгалуудын тоонд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон-ҮП (1-8-р давхраг3)1 Орхон-1, Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Их Булган (Түйн гол V) зэрэг суурин дархны газрууд зүй ѐсоор орно. Эдгээрт явуулсан малтлага судалгаа болон хөрснөөс авсан дээжинд хийсэн лабораторийн нарийн' шинжилгээ нь Монгол орны палеолитын үеийн дурсгалуудын он цагийн хамаарлыг тодруулахад чухал ач холбогдоятой болсон юм. Тухайлбал Орхон-ҮП-гийн дээд хэсгийн давхаргуудаас олдсон ялтас цуулсан үлдэц, хусуур, бичил хусуур, зүсүүр зэрэг чулуун зэвсгийн өрөнхий шинж төрх нь дээд палөолитын үөийн үйлдвэрлэлийн онцлогийг бүрэн харуулж байна.

Азийн палеолитын өргөн дэвсгэр дээр энэ үөийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гарч ирсэн байрыг тодорхойлох оролдлого хийж үзэхэд, хөгжлийн чиг шугам нь дээд палөолитын эхэнд (40-30 мянган жилийн өмнө) үүссэн дурсгалуудын хүрээнд бүрэн багтах, леваллуагийн арга барилаар тодорхойлогдоно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж судлаачид үзжээ. Орхон-1-ийн хөрсний 4-5-р давхаргаас авсан дээжинд хийсэн лабораторийн шинжилгээгээр эдгээр давхаргын он цаг нь 34400±600, 38 600±800 жилийн өмнөх үөд холбогдох нь тогтоогдсон байна. Энэ нь Монгол орны бусад бүс нутгаас олдсон дээд палөолитын үөийн олдворуудыг харьцуулан судлах гол шалгуур болж байна. Үүний дараагийн үөд холбогдох нь Түйн голын хөндийн дурсгал бөгөөд он цаг нь 35-28 мянган жилийн хооронд юм. Мөн сүүлийн жилүүдэд умард монголын бүс нутгаас анх удаа соѐлт давхарга бүхий томоохон сууринг илрүулэн судалж байна. Энэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирийн ойролцоо орших Дөрөлж-1, II сууринд 1999-2000 онд Монгол, Францын судлаачид малтлага хийж 2000 гаруй чулуун зэвсгийн зүйлс илрүүлээд байна. Малтлагаас гарсан зарим дээжинд хийсэн лабораторийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: paleolit

нарийвчилсан судалгааны дүнгээр 29 910+310,29 540±390 жилийн өмнөх үөд холбогдож байгаагаас гадна чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга нь дээд палөолитын бүхий л шинж төрхийг илэрхийлж байна. Ийнхүү энэ үөд хүмүүс нэг дор бөөгнөрөн суух болсон нь хүн сүргийн үөд үүссэн сэтгэхүй, түүнийг илэрхийлэх хэл яриа орчин үөийн хүний үүсэлтэй

уялдан улам хөгжиж, нийгмийн анхны байгуулал болох овгийн хүй нэгдэл буй болжээ.

Дээд палөолитын үед хүн агуй хонгилыг ямар нэг хэлбэрээр тохижуулан оромж болгож байснаас гадна урин дулаан цагт урц маягийн сууц, хүйтэн сэрүүн улиралд газар гэр барьж суух болсон нь дэлхийн олон бүс нутагт хийгдсэн судалгаагаар тодорхой болсон юм. Үр хүүхдээ асарч бойжуулах, гал голомтоо сахих, гэр орныхоо бүхий л аж ахуйг хөтлөн нийгмийн амьдралыг залгуулахад зонхилох үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэйчүүд тэр үөийн хамтлагийн дотроос хамгийн тогтворжсон хэсэг нь байжээ. Нөгөө талаар бүлгээрээ гэр бүл бололцож байсны улмаас хүүхдийн эцгийг тогтоох боломжгүй тул овгийн харилцаа нь эхийн талыг баримтлахад хүргэсэн байна. Эхийн талыг ийнхүү баримтлан овоглох болсноор эхийн эрхт овог бий болж улмаар анхны хүй нэгдэл үүсэн буй болжээ. Тэр нь өөрийн аман хууль, хэв ѐс бүхий болж түүнийг дагаж мөрдөж байсан нь эхийг хүндэтгэх, түүнийг онголон шүтэх заншил дээд палөолитод үүсэж хожим болтол үлдсэнээс илэрхий байна. Тухайн үөд эмэгтэйчүүд маш их хүндтэй байр суурь эзэлж байсныг Европын дээд палеолитын бууц суурингаас олонтаа олддог эмэгтэй хүний нүцгэн баримал дүрс гэрчилдэг юм.Харин эх газрын эрс тэс уур амьсгалтай хөрш бүс нутаг Ангар мөрний «Бурөт», «Мальтын» суурингуудаас хувцастай эмэгтэй хүний дүрс олдсон нь Европ, Ази тивд тэр үед эмэгтэйчүүдийг адилхан эрхэмлэн хүндэтгэж байсны баримт

болно.

Овгийн байгууллын нэг чухал шинж нь эхийн эрхт ѐсны эхний үед бүлгээрээ гэр бүл болж байсныг хязгаарлан нэг овгийн дотор бэлгийн харьцааг хориглох болсон явдал буюу нэгэн эхээс гаралтай овгийн гишүүд өөр хоорондоо эр эм бололцохоо больж, харь овгийн охин богтлох, харь овогт хүргэн орох ѐс үүссэн явдал юм. Энэ нь овог хоорондын ялгааг улам тодруулсан төдийгүй цаашдаа гэр бүлийн дэвшилтэт хэлбэр болох хос гэр бүлд шилжих, мөн хүний өөрийн нь удам угсааны цаашдын хөгжилд таатай нөлөө үзүүлжээ. Энэ үеийн нийгмийн харилцааны хувьд гэвэл түүний үндсэн хэлбэр нь хамтын хөдөлмөр дээр тулгуурласан нийгмийн өмч бүхий харилцаа урьдын адил үргэлжилж овгийн дотор зөвхөн нас хүйсээр ялгагдахаас бус эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу аль нь ч бусдаас илүү эрх мэдэлгүй бүгд эрх тэгш зарчим ноѐрхож байжээ. Дээд палөолитын эцэст дэлхий нийтийн хэмжээнд гарсан нэг томоохон үйл явц бол орчин үөийн гол гурван арьстны ялгаа тогтсон

явдал юм.

Хожуу палөолитын эхэн буюу гөологийн үөчлэлээр дээд плөйстоцөны хоѐрдугаар хагаст мичин хүнээс зарчмын ялгаа бүхий орчин үөийн хүн буй болсоноор, хүн амын өсөлт эрс нэмэгдэж, урьд өмнө зэлүүд байсан Өвропын умард хэсэг, Умард Амөрик зэрэгт шилжин суух болоцоог олгожээ. Ийнхүү шинэ газар орныг эрчимтэй эзэмшиж эхэлсэн нь европ, негр, монгол төрхийн гурван үндсэн арьстны ялгаа гарахад газарзүйн орчны хувьд шийдвэрлэх хүчин зүйл болж орчин үөийн арьстны ялгаа бүхий төвүүдтэй тохирох болсон

байна.

Төв Ази (Монгол), Умард Азийн (Сибирь) чулуун зэвсгийн өнөөгийн байдлаас үзэхэд Төв Азийн нутгаас эх авч урсах Обь, Ангар, Лөна, Амар зэрэг Сибирийн гол мөрний сав нутгаар олонтаа олдсон дээд палөолитын бууц суурингийн чулуун эдлэлүүд нь Монголын мөн үөийн дурсгалуудтай адил байна. Энэ баримт нь тус орны нутаг дэвсгэрт оршин сууж байсан палөолитын анчид дунд палеолитын эхнээс эхлэн дээд палеолитын туршид уул

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: paleolit

нуруудын хөндий, томоохон гол мөрний сав дагаж Сибирь зэрэг бусад газар оронд нүүдэллэн очсоныг гэрчилж байна хэмээн судлаачид үздэг юм. Ийнхүү палеолитын үөд Төв Азийн өргөн уудам нутаг дэвсгэр дээр эртний хүмүүс байгаль цаг агаарын өөрчлөлт, ан амьтдын хөдөлгөөнийг даган, унд устай, нөмөр нөөлөг газрыг бараадан «нүүдэллэн» амьдарч, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн нийтлэг нэгэн соѐлыг бүрдүүлж байсан нь

тодорхой ажээ.

Дунд палеолитын үе

Доод палеолитоос дунд палеолитод шилжих үе нь дөрөвдөгч галав(антропогени)-т дэлхий нийтийн хэмжээнд гарсан томоохон өөрчлөлт болох эх газрын мөстлөгийн төгсгөлтэй давхацсан бөгөөд Европ, Ази, Умард Америкийн ихэнх хэсэг мөсөн хучлагатай болжээ. Үүнээс Азийн мөстлөгийн голомт нь Урал, Шинэ газар, Таймыр болон дундад сибирийн тэгш өндөрлөгийг хамарсан аж. Эрчимтэй хөгжлийнхөө үед мөстлөг өргөрөгийн 60 градуст хүрсэн бөгөөд мөстлөг хоорондын үед далайн түрэлт ихсэж, уур амьсгалын эх газрын шинж нэмэгдсэнтэй холбогдон өргөн уудам нутагт газар доорх мөстлөг буюу мөнх цэвдэг тархжээ. Умард Америк, Евразийн мөстлөг цаг хугацааны хувьд давхацсаны гол _шалтгаан нь Альпийн атираажилт дуусаж, түүний үр дүнд дэлхийн гадаргуу 500-600 метрээр өргөгдсөнөөр ялангуяа умард хагаст температур буурч мөстлөг үүсэхэд хүргэсэн байна. Улмаар мөсөн бүрхүүл өргөжин тэлснээр дэлхийн гадаргуу нарны эрчим хүчийг их хэмжээтэй ойлгох болсон учир хүйтэн уур амьсгал бүрджээ.

Мөн агаар мандлын найрлагын өөрчлөлт,гадаад далайн төвшний хэлбэлзэл, тивүүдийн шилжилт зэрэг олон хүчин зүйлтэй холбон үздэг. Дөрөвдөгч галавын цаг агаарын энэхүү өөрчлөлт нь амьтан ургамлын аймагт зохих нөлөө үзүүлжээ. Галавын эхэн үед сээр нуруугүй бараг бүх амьтан одоогийн хэлбэр төрхөө олсон бол сээр нуруутан амьтадаас дөрөвдөгч галавын дунд үед дулаан нөхцөлд амьдардаг савагт хирс, эртний заан, агуйн арслан зэрэг амьтад мөхөж, сүүл үед нь хүйтэнд тэсвэртэй арслан заан, сахлаг үстэй хирс, заарт үхэр, цаа буга, туйлын ятуу өргөн тархсанаас гадна далд үрт ургамал ихэд дэлгэрсэн байна. Эдгээр амьтдын ясны үлдэгдэл Испани, Итали, Дорнод Сибирь, Умард Америк зэрэг олон газраас олджээ. Дөрөвдөгч галавын эхэн үеэс өнөөгийн Монгол улсын нутаг эх газрын хуурайдуу уур амьсгалтай, хур тундасаар харьцангуй бага байсан тул Европ, Умард Америкийг бодвол мөстлөг зөвхөн томоохон уул нуруудаар хязгаарлагдаж байсан гэж судлаачид үздэг. Тухайлбал Монгол Алтай, Хангайн нурууны салбар уулс, Хөвсгөл, Хэнтийн уулсын өндөрлөг хэсгээр мөстлөгийн тодорхой ул мөр үлджээ. Тухайлбал Хөвсгөлийн уулархаг хэсэгт 2 удаа томоохон мөстлөг болж, Дархадын хотгор, Хөвсгөл нуурын эрэг дагуух уул нурууд мөсөн хучлагатай байжээ.

Мөн Хангайн нуруунд 2 удаа мөстлөг болсны эхнийх нь нэлээд их хэмжээтэй, Скандинавын маягийн мөстлөг байсан бол хоѐрдох удаа нь ялимгүй бага талбайг хамарчээ. Харин Хэнтийн нуруунд хэдэн удаа мөстлөг болсон талаар судлаачдын санал зөрөөтэй байдаг. Тухайлбал В.А.Обручев 2 удаа мөстлөг болсон гэж дүгнээд эхнийх нь нилээд хүчтэй болж Улаанбаатарын орчим Туул голын хөндийг хүртэл хамарсан боловч ул мөр нь сайтар мэдэгдэхгүй болсон бол дараагийн удаад нь мөсөн голын бие даасан төвийн байдалтай, өндөр уулсын мөстөлтөөр хязгаарлагдсан гэж үзжээ. Харин академич Ш.Цэгмидийн судалгаагаар Хэнтийн нуруунд 1 удаа мөстлөг болсон. Мөсөн гол үүсэх үеэр цасан хунгарын шугам 1900-2000 метрийн өндрийг дайрч өнгөрсөн байна. Монгол Алтайн нуруунд эртний мөстлөгийн шинж тодорхой үлдсэн бөгөөд баруунаас зүүн тийш багассан байдалтай ажээ. Энэ үед өндөр уулын зах хязгаараар урьдын адил уудам тал хээр үргэлжилж арслан заан, савгат хирс, зэрлэг адуу, үхэр, буга зэрэг бусад туурайтан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: paleolit

амьтдын зэрэгцээ хүйтэн сэрүүн уур амьсгалд зохицсон цаа буга, хандгай, азийн баавгай, арслан зэрэг амьтад шинээр нутагшжээ. Ийнхүү дунд палеолитын үед цаг агаарын эрс өөрчлөлтийн улмаас ургамал амьтдын аймагт өөрчлөлт гараад зогссонгүй, мөн хүний бие махбодь, оюун ухаан хувьсан өөрчлөгдөж ирсэн ба энэ үеийн хүнийг Неандерталь төрхийн хэмээн Германы нутгаас анх олдсон газрынх нь нэрээр шинжлэх ухаанд нэрлэж заншсан бөгөөд "дунд зэргийн нуруутай (160 см орчим) шөрмөслөг чийрэг биетэй, тархины багтаамж 1400-1600 см3" байжээ. Гэвч дух нь жаахан, хөмсөгний яс төвгөр, гарын хуруунууд нь болхи зэрэг байдал нь орчин үеийн хүнээс ялгагдах гол шинж байв. Гэвч амьдралын дадлага туршлага нь сайжирч, багаж зэвсэг нь ч улам нарийн хийцтэй болж, урьд нь нэг чулууг нөгөөгөөр цохиж, хагачих аргаар зэвсэг хийдэг байсан бол чулууг

цуулах шинэ оньсон арга барил бий болжээ.

Дунд палеолитын үндсэн зэвсэг нь таргил үлдэцнээс өргөн залтас цуулан авч түүний ирмэгийг нь дахин засаж хийсэн гурвалжин мэс ба хянгар юм. Хурц ирмэгтэй гурвалжин мэсийг хутганы зориулалтаар, нимгэн мэсийг мод, ясанд суулгаж жад маягаар хэрэглэж байснаас гадна хянгарыг арьс шир янзлах, мод, ясан эдлэл хийхэд голчлон ашиглаж байсан байна. Үүний зэрэгцээ гурвалжин залтас, өргөн урт ялтсыг ирлэж бяцхан мэс буюу аж ахуйн олон үйлд хэрэглэж болох бусад зэвсэг хийх болсон. Монгол орны нутаг дэвсгэрээс дунд палеолитын буюу дэлхийн чулуун зэвсгийн үе шатны ангиллаар Мустьен үед холбогдох бууц суурингууд олон тоогоор олдсон бөгөөд чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга техник, он цагийн хамаарлыг нь харьцангуй сайн судалсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Орхон-1, Орхон-VII (9, 10-р давхарга), Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Аргалант-I, Орог нуур-I, II болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оцон мааньт, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Арц богд зэргийг дурьдаж болно. Эдгээрээс гадна 1980-аад онд Монгол-Зөвлөлтийн эрдэмтдийн хамтын судалгааны үрээр Монгол Алтайн нурууны салбар уулсын орчмоос мустьен үед холбогдох 20 орчим бууц сууринг илрүүлжээ. Үүнд Баян-Өлгий аймгийн Алтан цөгц сумын нутаг Алтан цөгц, Олон нуур-I, II, Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн гол-I, II, III, Баралгийн гол-I, II зэрэг томоохон дурсгалууд хамаарна. Антропогений эхэн үеэс чийглэг, дулаан уур амьсгалтай байсан Монгол орны чулуун зэвсгийн үеийн дурсгалууд нь өөрийн өвөрмөц онцлогийг хадгалж байдаг бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд газрын хөрсөн дээр ил байдлаар, харилцан адилгүй олон үеийн дурсгалууд хоорондоо холилдон оршдог тул он цагийн хамаарлыг нарийн тогтооход нэлээд бэрхшээлтэй байдаг. Харин хөрсөн доор хадгалагдан үлдсэн соѐлт давхарга бүхий суурингуудыг малтан судалснаар

үйлдвэрлэлийн хөгжил, үе шатны талаар тодорхой мэдээлэл авах боломжтой юм.

Монгол орны нутаг дэвсгэрээс сүүлийн жилүүдэд Орхон-1, Орхон-VII, Цагаан агуй, Чихэн агуй зэрэг соѐлт давхарга бүхий суурин газруудыг илрүүлэн малтан судалж, хөрсний давхарга, үеүдээс гарсан эртний амьтан, ургамлын үлдэгдэл, үр тоос, түүнчлэн хүний үйл ажиллагаатай холбоотой галын ор зэргийн дээжинд лабораторийн нарийн шинжилгээ хийж он цагийг нь тогтоож байгаа нь бусад дурсгалуудыг харьцуулах шалгуур үзүүлэлт болж байна. Палеолитын дунд үе (мустье)-д холбогдох хамгийн эртний олдвор бүхий суурин нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг Олон нуур-I, Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Баралгийн гол-I юм. Энэ үед Монгол нутагт чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн хоѐр үндсэн арга зонхилж байсан гэж үздэг бөгөөд үүнд леваллуан ба шүдэлсэн мустьен үйлдвэрлэлийн арга хамаарна. Леваллуан үйлдвэрлэлийн аргыг илэрхийлж байгаа томоохон дурсгал нь Орог нуур 1, 2-р суурин юм. Эндээс жинхэнэ мустье маягийн гурван талт үлдэц, леваллуа аргаар цуулалт хийсэн шовхдуу үлдэц, өргөн урт ялтас, баргил дугуй үлдэц зэрэг чулуун зэвсгийн зүйлс олджээ. Үүнтэй ижил төрхийн дурсгал нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон-1-ээс илэрсэн ба хөрш бүс нутгуудийн соѐлт давхарга бүхий Усть-Канск, Денисов, Аймшиг, Чулууны агуйн болон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: paleolit

Усть-Каракол-I, II, Ануй-1, Карабом, Тюмечин-I зэрэг суурингийн олдворуудтай арга

техникийн хувьд ойролцоо байна.

Мустьен (шүдэлсэн) үйлдвэрлэлийн аргаар хийгдсэн олдворууд Орхон-7 суурингийн 1-3-р малтлагаас ихээхэн илэрсэн бөгөөд энэ нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруунтай, Орхон голын өндөр дэнж дагуу оршино. Энд Монгол-Зөвлөлтийн түүх, соѐлын хамтарсан экспедицийн палеолитын дурсгал судлах ангийнхан 1986 онд 5х 10 м талбайтай гурван хэсэг газар малтлага хийсний үр дүнд Орхон-VII буудал дархны газар нь геологийн биеэ даасан онцлог бүхий 11 давхаргатай болохыг тогтоожээ. Эдгээр давхаргуудын холбогдох он цагийг лабораторийн шинжилгээний аргаар баттай тогтоосон юм. Энэ суурингийн археологийн соѐлт давхаргаас гарсан чулуун зэвсгийн дурсгалыг судлаачид хэлбэр төрх, үйлдвэрлэлийн арга техникийн хувьд үндсэнд нь хоѐр том хэсэгт ангилан үзсэн байна. Үүнд: Хамгийн эртний дурсгал болох мустьен чулуун эдлэлийн олдвор нь зүсэлтийн 10-р давхарга буюу дэнжийн хамгийн доод суурь хэсгээс олджээ. Чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн ерөнхий аргын хувьд анхдагч цуулалт хийхдээ хэмжээгээр том биш хайргийг ашиглаж, хоѐр янзаар хагалж байжээ. Үүнд нэгдэх нь бэлдэц чулуунаас богинохон бөгөөд нэлээд хүнд ялтас цуулж авдаг. Хоѐр дахь нь гонзгой хайрган чулууны үзүүрийн нарийн талаас цохиж, үлдэцийн урттай тэнцэх ялтас цуулж авдаг байжээ. Олон талт иржгэр ухам иртэй зэвсэг, бусад олон төрлийн хусуурууд, ирэлсэн ялтас зэрэг эндээс олдсон зэвсгийн үүсэж бий оолсон он цаг нь мустьен дунд үе буюу 60000 жилийн тэртээд холбогддог. 8, 9-р давхаргаас леваллуа маягийн уламжлалт чулуун зэвсгүүд олдсон ба ялтас цуулж авсан үлдэцүүд нь нэг болон хоѐр цохих

талбайтай, зууван хэлбэрийн байв.

Орхон-VII суурингийн хамгийн доод давхарга нь мустьен үед буюу 62-50 мянган жилд холбогдох бол, галын ором бүхий дунд үе нь 45-50 мянган жил, бусад дээд талын соѐлт давхаргууд нь 40-20 мянган жилд хамаарахыг физикийн шинжлэх ухааны хоѐр өөр аргаар (С14, ЭПР) баттай тогтоосон. Орхон-VII буудал дархны газрын соѐлт давхаргаас илэрсэн эртний ургамлын тоосонцорт хийсэн шинжилгээний үр дүнд «тэр үед одоогийнхоос илүү зөөлөн, чийглэг, их эрс тэс биш уур амьсгалтай байсан бөгөөд голын ов, хээр талаар янз бүрийн залаат ургамалтай, хендий хоолойд нь өргөн навчит ой модтой» байсныг тогтоожээ. Орхон-VII буудал дархны газар нь түүхийн урт удаан үеийг төлөөлж чадахын зэрэгцээ, түүний археологи-геологийн зүсэлт нь Монгол, Төв Ази төдийгүй Өмнөд Сибирь, Алс Дорнод, Умард Хятадын мөн үеийн дурсгалыг харьцуулан судлах, малтлагаас гарсан болон түүврээр олдсон тодорхой шинжлэх ухааны аргаар насыг нь тогтоогоогүй чулуун зэвсгүүдийн холбогдох он цагийг жишиж гогтоох шалгуур дурсгал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Монгол орны дунд палеолитын үеийн томоохон дурсгалын нэг нь Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Арц Богдын нурууны зүүн үзүүрт орших дарханы газар юм. Энд хэдэн арван мянган жилийн турш эртний хүмүүс суурьшин амьдарч 12 км урт, 8 км өргөн талбайд улаан хасын чулуугаар янз бүрийн төрлийн зэвсэг багаж үйлдэж байжээ. Уг дурсгалыг анх 1961 онд А.П.Окладниковын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги илрүүлэн олж, 1969 онд туршилтын малтлага судалгаа

хийжээ.

Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс эхлэн бараг шинэ чулуун зэвсгийн үеийн эцэс хүртэл тус сууринд хүн оршин сууж байсныг гэрчлэх зэвсэг багажийн зүйлс газрын гадарга дээр их хэмжээгээр тархсанаас гадна малтлага судалгааны явцад өнгөн хөрснөөс нэлээд гүнд ч үргэлжлэн гарсан байна. Гэхдээ гадаргын хөрсөн дээр ил байгаа эдлэлүүд нь шинэ чулуун зэвсгийн үеийн арга теникийг илэрхийлдэг бол доод давхаргаас гарсан оруудын дийлэнх хэсэг нь бүхий л шинж төрхөөрөө хуучин чулуун ЗЭВСтийн дунд үеийнх болох нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: paleolit

тогтоогджээ. Арц богдын суурин дарханы газар нь нэн эртний хүний чулуугаар зэвсэг багж хийх арга барил хэрхэн хөгжсөн, түүхий эд материалаа яаж сонгож, ашиглаж байсан зэрэг чулуун зэвсгийн шат дараалсан хөгжлийн шинж төрхийг бүрэн илтгэн харуулж чадахуйц гайхамшигт дурсгал юм. Хамгийн сонирхолтой нь эндээс улаан өнгийн хас чулууг ашиглаж нэг ба хоѐр талаас нь ирлэсэн чоппер, чоппинг буюу хугадас зэвсэг олдсон нь ийм төрлийн зэвсгийг зөвхөн голын том хайрган чулуугаар дагнан хийдэг бус тухайн орон нутгийн бэлэн материалаар мөн үйлдэж чаддаг байсныг гэрчлэх баримт болж өгчээ. Арц богдын сууринг нээн илрүүлснээр тухайн бүс нутгийн чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн тархац, суурьшлыг тодруулах өргөн бололцоо бий болсон юм. Учир нь сүүлийн жилүүдэд (1996-1999) Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн шинжилгээний анги энэ бүсэд хайгуул судалгаа хийж дээрх суурингаас холгүй орших «Цахиуртын хөндий» зэрэг газраас хэдэн зуун мянган дурсгалыг агуулсан хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийг хамаарах Төв Ази төдийгүй дэлхийд ховор нээлттэй сууринг илрүүлэн судалж байгаа билээ. Үүнтэй Арц богдын дурсгал нъ олон зүйлээр ижилсэж,

холбогдож байгаа юм.

Түүнчлэн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хадны суурингийн малтлагаас дунд палеолитын үед өргөн тархсан дугуй үлдэц, тэгш өнцөгт ба гадаад төрхөөрөө шовхдуу маягийн үлдэцүүд, уртлаг цуулдас, ялтас, хянгар зэрэг эдлэлээс гадна жинхэнэ мустье төрхийн суурь хэсгийг нь сайтар тэгшлэж зассан, цохилтынталбай нь налуу, ялтас цуулах зориулалт бүхий үлдэцүүд хэд хэд олдсон юм. Мөн олон үе соѐлт давхарга бүхий Мойлтын амны суурингийн хамгийн доод буюу «дунд палеолитод холбогдох үе нь шар шохойлог шавранцар хөрснөөс тогтсон, энэ үеэс том хэмжээний залтас, ялтас, нэг ба хоѐр талбайт үлдэц, үзүүр мэс, таргил дугуй хэлбэрийн үлдэц зэрэг олдсон» нь Рашаан хадны суурингийн малтлагаас илэрсэн хөрсний доод үе, давхарга, чулуун зэвсгийн олдворуудтай ойролцоо байна. Мөн энэ үед холбогдох томоохон дурсгал нь Өмнөговь аймгийн нутаг, улсын хилийн ойролцоох Оцон-Мааньтын бууц юм. Анх 1960 онд илрүүлснээс хойш 1961,1962,1967 онуудад тус тус судалж, олон арван зэвсэг багажийн зүйлс олжээ. Тэдгээрээс юуны өмнө дугуй ба гонзгойдуу хэлбэрийн үлдэц нь хамгийн эртний шинжтэй бөгөөд Европ, Өмнөд Ази, Африкт дунд палеолитын үед элбэг тохиолддог ажээ. Гонзгойдуу хэлбэрийн үлдэцнээс маш нямбай зөөлөн цохилтоор товгор артай, тэгш ирмэгтэй, урт зууван гурвалжин ялтас цуулж авдаг байжээ. Ийм ялтаснууд Оцон-Мааньтын бууцнаас олон тоогоор олдсон байна. Дээрх үлдэц, ялтас нь Европ, Африкт ашелийн үед үүсч мустьен үед хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн леваллуан хэмээгдэх чулуун зэвсэг хийдэг арга техникээр хийгдсэн байна Дунд палеолитын үед холбогдох олон дурсгал илэрсэн Монгол Алтайн нурууны бүс нутгийн зарим бууц суурингийн

олдворуудаас товч дурьдах нь зүйтэй.

Ховд аймгийн Манхан сумын нутагт Алтайн нурууны ар биеэс Хойд, Урд, Дунд гурван

Цэнхэрийн гол эх авч урсах ба тэрхүү гурван

Image:Хойд Цэнхэрийн агуйн ханын зураг(Ховд аймаг Манхан сум).jpg

Хойд Цэнхэрийн агуйн ханын зураг(Ховд аймаг, Манхан сум)

голын бэлчир орчимд палеолитын үеийн чулуун зэвсгүүд элбэг байдаг. Тухайлбал

судалгааны ном зохиолд Хойд Цэнхэрийн гол- II хэмээн тэмдэглэгдсэн чулуун зэвсгийн

дурсгалууд нь бүгд хар саарал өнгийн хайрган чулууг ашигласан байна Чулуун эдлэлийн

дотор бэлдэц, үлдэц, цуулдас ээд хувийг эзэлж байгаа нь анхан шатны боловсруулалт

хийж байсныг харуулж байгаа юм. Түүнчлэн эндээс янз бүрийн хэлбэр хэмжээтэй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: paleolit

цуулдсыг ашиглаж хийсэн хусуур зэвсэг, ирэлсэн ялтас болон бусад зэвсгийн шинж

чанартай олдворууд нь мустьен үеийн үйлдвэрлэлийн онцлогийг бүрэн илэрхийлж чадна.

Мөн Ховд аймгийн Алгай сумын нутагт орших Барлагийн гол-1 суурин нь дунд палеолитын

үед холбогдох чухал дурсгалын тоонд орно. Энд чулууг хагалж төрөл бүрийн зэвсэг

үйлдэж байсны ул мөр тодорхой үлдсэн бөгөөд леваллуа маягийн залтас, ялтас цуулсан

үлдэц, хурц мэс, хусуурууд, өвөрмөц хэлбэрийн зэвсгүүд нэлээд олджээ. Барлагийн гол-I

суурингийн олдворуудад түгээмэл ажиглагдаж буй леваллуа маягийн үйлдвэрлэлийн арга

нь ОХУ-ын Хакасын Двуглазка, Ангарын өмнөд биеийн дурсгалууд, Усть-Кань, Денисовын

агуйн дурсгалуудтай адил байгааг судлаачид тэмдэглэжээ. Ер нь чулуун зэвсэг

үйлдвэрлэлийн «Ливаллаун» арга нь дунд палеолитын сүүл, дээд палеолитын эхэн үед

Монгол Алтай, Сибирийн бүс нутагт түгээмэл дэлгэрсэн гэж үздэг юм. Дунд палеолитын

үед чулуун зэвсгээс гадна түүнтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагаанд том амьтдын

ясыг бага зэрэг засаж зэвсэг хийх, чодон савааны үзүүрийг галд түлж хатууруулан жадны

оронд хэрэглэх, том бөөрөнхий чулууг дүүгүүр болгон ашиглах явдал багагүй үүрэг

гүйцэтгэж байжээ.

Дунд палеолитын үед гал гаргаж хэрэглэж сурсан явдал нь энэ үеийн хүний хөгжилд хамгийн чухал түлхэц болсон бөгөөд галыг механик аргаар гаргаж чадах болсон чухам энэ үеэс хүйсээр хөдөлмөрлөх ялгаа улам эрчимтэй болсон бөгөөд учир нь үр хүүхдээ асрах, ургамлын үр үндэс түүх зэрэг гэр зуурын ажлыг эрхэлж байсан эмэгтэйчүүдэд гал голомтоо сахих лзинэ үүрэг нэмэгджээ. Хэрэв доод палеолитын үед хүн галт уулын дэлбэрэлт, ойн ба тал газрын түймэр, аянга цахилгаанаас шатсан мод, бичил организмуудаас цогшиж үүссэн гал зэргийг ашиглаж байсан бол энэ үед цахиур цахих, модны үрэлтийн аргаар галыг аль хэрэгцээтэй цагт гаргаж авч чадах болжээ. Галын ачаар хүн оромж сууцаа дулаацуулах, гэрэлтүүлэх, араатан амьтдыг айлгаж түүнээс биеэ хамгаалах төдийгүй ан амьтдыг бүслэн хөөж авлахдаа гал хэрэглэх болсон нь ангийн нэг төрөл зэвсэг болжээ. Мөн жад, шийдэм зэрэг модоор хийсэн хөдөлмөрийн зарим багаж зэвсгийг галд халааж бэхжүүлж байсан нь ан агналтын ажлыг аль нэг хэмжээгээр хөнгөвчлөх боломж олгосон байна. Мөн галыг зохиомлоор гаргаж авч чаддаг болсны хамгийн гол ач холбогдлын нэг нь уураг, өөх тос элбэгтэй том амьтдын махыг галд ямар нэг хэмжээгээр болгож идэх болсон нь хүний бие бялдрын өсөлтийг түргэтгэж, амьдралын бүхий л үйл ажиллагааг дээшлүүлэхэд чухал түлхэц болсонд оршино. Тухайлбал "...уураг тархинд үлэмж их нөлөөлж, махан хоолноос тархи өөрийн тэжээл ба хөгжилд зайлшгүй чухал бодисыг урьдынхаас асар их илүү хэмжээгээр авах болсноор тархи үеэс үед гүйцэд, улам хурдан боловсрох бололцоотой болжээ". Тийм ч учраас энэ үеийн неандерталь хүний тархины багтаамж доод палеолитын хүнийхээс даруй 400 орчим см3-аар илүү болж

бие бялдрын ихэнх үзүүлэлтээр орчин үеийн хүний төрхөд нэлээд ойртож ирсэн байна.

Хүн ингэж бараг орчин үеийн хүний төрхтэй болж, чулуун зэвсэг багаж нь өмнөх үеийнхээс сайжирсан ба гал гаргаж ашиглах болсон зэрэг нь түүний ахуй амьдралыг эрс дээшлүүлжээ. Арслан заан, хирс, зэрлэг адуу, үхэр, буга, янгир болон бусад туурайтан амьтдыг урьдын арга барилаар агнаж тэдгээр амьтдын арьсыг чулуун хусуур, хянтараар элдэж зөөлрүүлэн эгэл жирийн өмсгөл хийх болжээ. Цаг агаар нэгэнт сэрүүн болсон тул байгалийн бэлэн оромж агуй хонгил буюу хадны нөмрийг нар салхи, бороо хурын уснаас хамгаалах чулуун хана босгох, ан гөрөөсний арьс ширээр онгорхой цоорхойг битүүлэх зэрэг хаалт хашлага хийх, сууцны шаланд өвс хагд, амьтны арьс дэвсэх мэтээр засаж янзлан орогнох болсон байна. Хэдийгээр энэ үеийн хүний үйлдвэрлэхүй хүчний хөгжил буурай хэвээр байсан боловч зэвсгээ хамтран үйлдэх, хамтарч ан гөрөө хийх, идэш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: paleolit

тэжээлээ олох, олсон зүйлээ нийтээрээ адил тэгш хуваах, зэрлэг араатан амьтдаас хамт олноороо биеэ хамгаалах зэрэг хамтын хөдөлмөр, үйл ажиллагааны үр дүнд нэгэнт бий болсон хүй нэгдлийн анхны хамтлаг улам бүр бэхжиж нийгмийн шинэ үзэгдэл болох

овгийн хүй нэгдлийн шатанд аажмаар дэвшсээр байжээ.

Доод палеолитын үе(800000-100000) нь Өнөөгийн Монгол улсын нутгаас илрүүлэн олж

судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно. Энэ эрт дээр үеийн хүний бууц Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, мөн аймгийн Өлзийт сумын Нарийн гол, Шинэжинст сумын Босго, Өмнөговь аймгийн Булган сумын Цахиуртын хөндий, Ховд аймгийн Алтай сумын Баралгийн гол, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул, мөн аймгийн Хулд сумын төвийн дэргэд, Дэлгэрцогт сумын Ёроол говь, Дорноговь аймгийн Сайншандын орчим зэрэг нэлээд газраас олджээ. Тэдгээр бууцнаас зануу, болоржин, хасын хольцтой шар, хар, цайвар цахиурлаг чулуунаас цуулсан залтас, гурван талт хажуугийн цуулдас, ялтсан хянгар, нэг чулууг нөгөөгөөр цохиж залтас авч байсан үлдэц чулуу, голын хайрган чулууг хөндлөн хагалж хийсэн хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоѐр талаас нь зассан үзүүр мэс зэрэг тэр үеийн хүний ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж байсан чулуун зэвсэг олдсон байна. Ийнхүү доод палеолитын үед Монгол нутагт оршин амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь гилбэр ба мэсэн зэвсэг байсан бөгөөд тэдгээр нь цохих, цавчих, хэрчих, хусах зэрэг олон үйлд хэрэглэгдэж байжээ. Тэр үеийн хүн эдгээр үндсэн зэвсгээс гадна бүхэл чулуунаас хэлтэлж авсан хурц ирмэгтэй зузаан, нимгэн залтас, ялтас, мөн арслан заан, савгат хирс зэрэг аварга том амьтны яс, модон бороохой, шийдэм

зэргийг ашиглаж байжээ.

Дэлхийн бусад оронд хийсэн судалгаанаас үзэхэд доод палеолитын хүний гавлын яс нь хавтгайдуу, дух нь налуу, хөмсөгний яс товгор, эрүү нь дутуу зэрэг мичин хүний морфологийн зарим үлдэцээс бүрэн ангижирч хараахан чадаагүй байжээ. Гэвч шүдний бүтэц зохион байгуулалтын хувьд орчин үеийн хүнийхтэй нэгэнт ижил болж тархины багтаамж нь даруй 1.200 см3 болсноос гадна энэ үеийн гол ололт нь авианы хэл бий болсон явдал юм. Доод палеолитын хүн байгалийн бүтээгдэхүүний хувьд мичин хүнээс хол тасарч орчин үеийн хүн болох шатанд байсан боловч түүний хөдөлмөрийн үйл ажиллагаа, дадлага туршлага тун ядуу байсан тул хамтран хөдөлмөрлөх, хөдөлмөрийн үр шим, багаж зэвсгээ хамтран хэрэглэх шаардлага аяндаа гарчээ. Энэ нь ганц нэгээрээ том амьтад, тэр тусмаа сүрэг амьтдыг агнах бололцоогүй тул юуны өмнө ан амьтныг хамт олноороо агнах явдлаар илрэлээ олж байжээ. Дөрөвдөгч галавын үед хэдийгээр дэлхий нийтээр мөстлөг эхлэж хүйтэрч байсан боловч манай орны, ялангуяа төв, өмнөд, дорнод хэсэгт одоогийнхоос харьцангуй их чийглэг, урин дулаан уур амьсгалтай, хаяагүй их бороо орж, олон гол горхи, нуур цөөрөм, өвс ургамал ихтэй тал ба ойт тал байсан бөгөөд байгалийн ийм таатай нөхцөлд амьдарч байсан арслан заан, савгат хирс, зэрлэг үхэр, адуу, буга, тэмээ, янгир зэрэг амьтдыг хүмүүс олуулаа хүч хавсран өндөр эрэг, уулын хавцал, жалга,

ганга .омуу тусгай ухсан нүх, намаг зэрэгт шахан унагаах аргаар агнадаг байжээ.

Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн эртний дурсгал нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Уран хайрхан уулын орчмын Нарийн голын хөндийгөөс олдсон бүлэг дурсгалууд билээ. Эндээс палеолитын доод, дунд, дээд үеүдэд холбогдох 47 бууц, сууринг илрүүлэн юм. Эдгээрийн 12нь палеолитын доод үед холбогдохоос гадна 4 нь дархны газар байжээ хэмээн үзэж болмоор байгаа билээ. Өгүүлэн бүхий дархны газруудын дотроос хамгийн сонирхолтой бөгөөд эртнийх нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: paleolit

«Нарийн гол-17Б» бууц юм. Эндээс саарал ногоон өнгийн, бүдүүн ширхэгтэй цахиурын төрлийн чулуугаар хийгдэж, байгалийн хүчтэй элэгдэлд орсны шинж бүхий 112 чулуун эдлэлүүд олдсон. Тэдгээрийн гадаргуу нь нэн эртний шинжтэй болохыг судлаачид онцлон анхаарч үзжээ. Эдгээр чулуун эдлэлийн цуглуулгын дотор цохилтын нэг талбайтай, цуулалтын хэд хэдэн талтай үлдэцүүд нэлээд тоотой (нийт 14 үлдэц олдсоны 10 нь)-гоор олдсон билээ. Ийм төрлийн хажуугаас нь залтас болон ялтас цуулан авч байсны ор бүхий үлдэцүүд ховор байдгийн зэрэгцээ леваллуан төрхийн үлдэцтэй харьцуулахад завсрын шинжтэй байдаг. Хөндлөн огтлолоороо чон хэлбэрийн гилбир зэвсэг олдсон нь нэн

сонирхолтой.

Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн том дурсгал нь олон соѐлт давхарга бүхий Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй юм.Монгол орны нутгаас олдсон дараагийн томоохон дурсгалууд нь Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт орших Ярх уулын дэргэдээс олдсон доод палеолитын үеийн ярхын дурсгал юм. Өмнөговь аймгийн хамгийн урд зах, улсын хилийн ойролцоо орших Оцон Мааньтын чулуун зэвсгийн суурин, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, Өмнөговь аймгийн Булган

сумдын нутгийн зааг Цахиуртын хөндийн суурин зэрэг юм.

Мезолитын үе

Чулуун зэвсгийн доод, дунд, дээд палеолитын үеийн дараагийн үеийг мезолит (15000-8000 жил) гэх ба тэр нь палеолитоос неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед шилжих шилжилтийн үе болно. Энэ үед Умард Ази, Өрнөд ба Дорнод Европод түрж орсон их мөстлөгийн үе нэгэнт дуусаж цаг агаар эрс зөөлөрч Умард Азийн их ойт бүс. Төв Азийн байгаль газар зүйн байдал, амьтан ургамлын аймаг орчин угийн төрхийг олсон байна. Байгаль, газар зүйн байдал өөрчлөгдөхийн зэрэгцээ чулуун зэвсэг хийх арга барил цаашид улам сайжирч дээд палеолитын үеийн зэвсгийн хамт ур хийц сайтай бичил чулуун зэвсэг хийх явдал зонхилох болжээ. Бага хэмжээний үлдэцээс нарийн жижиг ялтас цуулан авч хажуу талыг нь зориуд ирлэн мод ясаар хийсэн ишинд түүнийг суулгаж бэхэлсэн зуулга зэвсэг, ялтас ба ялтсан залтсаар хийсэн хусуур, хутган ялтасаар хийсэн үзүүр мэс,

сумны ялтсан зэв хэрэглэх болсон байна.

Мезолитын үед хүний эд, оюуны соѐл, аж ахуйд өмнөх үеэс чанарын шинэ өөрчлөлт гарч энэ үеийн хүн байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг гадна газар тариалан, мал аж ахуй буюу үйлдвэрлэх аж ахуйд дэвшин орох эх суурийг тавьсан байна. Тухайлбал, энэ үед гарсан нэг онцлог шинж нь дээр дурдсан зүймэл зэвсгээс гадна нум сумыг анх ухаалан зохиосон явдал болно. Дорнод аймгийн Халх гол сумын Хэрээ уул, Чойбалсан хотын эсрэг Хэрлэн голын баруун эрэг, Өвөрхангай аймгийн Мойлтын ам (I үе), Хэнтий аймгийн Рашаан хад (II-III үе), Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Чихэн агуй, Өмнөговь аймгийн Булган сумын Баруун, Зүүн Хайрхан уул, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дулааны говь болон Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймгийн зарим газраас мезолитын үеийн урьд өмнө мэдэгдээгүй дурсгалыг илрүүлэн судалжээ. Эдгээрийн дотроос Чихэн агуйн дурсгалыг Монгол-Орос-Америкийн чулуун зэвсэг судлаачид 1997-2000 онд малтан шинжилж чухал үр дүнд гарч ирсэн юм. Агуй нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс хойш 30 км-т, Баян-Өндөр сумын нутагт орших бөгөөд газар зүйн байршил нь хойд өргөргийн 44°46'22,3", өмнөд уртрагийн 99°04'08,7" болно. Агуйн ам зүүн өмнө зүг хандсан бөгөөд өдрийн ихэнх хугацаанд нарны гэрэл сайн тусах ба үүд рүүгээ налуу. Урт нь 9.5 м, өргөн нь 5 м, өндөр нь 2 м, харыдангуй том биш боловч уулын өвөр наран талд орших, дэргэдээ булагтай, ан амьтан шахаж агнах хадан ганганд ойр орших, хүн амьдрахад туйлын тохиромжтой цөл бүхий агуй юм. Эл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: paleolit

агуйт малтан судлах явцад ихээхэн хэмжээний луун зэвсгийн зүйл, урт удаан хугацаанд гал түлж байсан ором, амьтны болон ургамлын үлдэгдэл бүхий хүний амьдралын ул мөрийг хадгалсан дөрвөн соѐлт давхарга илэрсэн. Эдгээр давхаргаас анхдагч болон хоѐр дахь шатны боловсруулалт хийгдсэн олон төрлийн хэдэн мянган чулуун зэвсгийн дурсгал олдсон юм. Тэдгээр нь өөрийн өвөрмөц онцлог, ангиллын хувьд бичил ялтсан зэвсгэн

төрөлд хамаарах бөгөөд ер нь ялтсан зэвсэг энэ сууринтийн гол шинж байжээ.

Цөөн тооны хусууруудыг хийхэд том хэмжээний ялтас болон ялтсан залтсыг ашигласнаас бусад тохиолдолд жижиг ялтсуудаар зэвсгээ хийж байжээ. Мөн энд амьдарч байсан хүмүүс зуулга ир бүхий зэвсэг хийхийг гол зорилгоо болгож, элсэрхэг цахиурт чулуу, хас, маныг өргөн ашиглаж байсан аж. Эхний гурван давхаргын он цагийг гал голомтны үлдэгдлээс авсан нүүрсэнд хийсэн радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр тогтооход нэгдүгээр давхарга нь 8055± 155, хоѐрдугаар нь 8940±100, гуравдугаар нь 11160±160 жилээр баттай тогтоогдсон нь эрдэм шинжилгээний их ач холбогдолтой юм. Учир нь урьд өмнөМонгол нутгаас олдож байсан эндэхтэй адил арга технологоор уйлдсэн шаантган үлдэц, ялтсан зуулга иртэй зэвсэг бүхий нээлттэй суурингуудын дурсгалыг он цагийнх нь хувьд шинэ чулуун зэвсгийн үед хамааруулан үзэж, 6-7 мянган жилээс хэтрүүлэхгүйгээр тогтоож байв. Харин Чихэн агуйд хийсэн малтлага судалгааны дүнд Монгол оронд бичил чулуун зэвсгийн үйлдвэрлэл хуучин чулуун зэвсгийн дээд үеийн төгсгөлд бий болжээ гэж үзэх бололцоог олгосон билээ. Дөрөвдүгээр соѐлт давхаргын чулуун дэвсгийн зүйлс нь хийц байдал. хэмжээ, материалын хувъд эрс ялгаатай бөгөөд он цагийн хувьд мүстьен дээд уед холботдох боломжтой гэж судлаачид узжээ. Энэ нь Орог нуурын суурингийн олдвор болон «Орхон-I» суурингийн доод үеийн дурсгалтай (38 600 ±800 жилээр он цагийг нь тогтоосон) ихэд төстэй байжээ. Чихэн агуйд нэн эртнээс хүн оршин сууж байсан нь эндхийн байталь, экологийн таатай нөхцөлтэй холбоотой бөгөөд тухайлбал дараах гурван хүчин зүйлээр тайлбарлагдаж байна.

зэвсэг хийхэд хэрэглэх чулуу (хас, мана, цахиурлаг элсэн чулуу) уулын бэлийн булаг руу ирдэг ан амьтдыг агнаж хүнсэндээ хэрэглэж байсан. Энд

хамгийн сонирхолтой нь булгийн уснаас 350 м зайд байгаа хоѐр талаараа өндөр эгц ханан хадтай 100 метр урт нарийн хавцал нь Чихэн агуйн арын уулнаас ус руу ирэх амьтдыг амдан шахаж хялбар агнах боломж бүрдүүлж байсан гэж хэлэх

боломжтой

нарны гэрэл сайн тусах, хуурай, нөмөр нөөлөг ихтэй, усанд ойрхон зэрэг уг агуйн өөрийнх нь тохиромжтой байдал. Чихэн агуйн чулуун зэвсгийн суурин нь дунд палеолитын төгсгөлөөс мезолит, неолитын үеийн, өөрөөр хэлбэл чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гурван үеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш эртний хүн амьдарч байсан суурин газар билээ. Чихэн агуйн зүүн урд уулын бэлд 2000 оны зун мезолитын үеийн соѐлт давхарга бүхий сууринг илрүүлэн олж, туршилтын малтлага хийхэд мөн олон зуун чулуун зэвсгийн дурсгал шинээр олдсон ба цаашид өргөсгөн судлахад эрдэм шинжилгээний илүү их үр дүнд хүрэх чухал ач холбогдолтой дурсгал юм. Мезолитын соѐлын бүхий л үндсэн үзүүлэлтийг илэрхийлсэн өөр нэгэн дурсгал нь цэвэр мезолитын бууц болох Хэрээ уулын суурин болно. Хэрээ уулын бууцыг малтахад хүрэн ба цайвар хүрэн цахиураар хийсэн говийн үлдэц, түүнийг хийхэд зориулсан бэлдэц, ялтас ба ялтсан залтасаар ишсэн гөвгөр иртэй дөрвөлжиндүү хусуур, хавтгай хар занарлаг чулуугаар хийж нэг талыг нь ирлэсэн нутгийн өвөрмөц эдлэл болох хутта (хянгар), хутган ялтасаар хийсэн булангийн ба шөвгөн эсгүүр, үлдэц чулууг засах үед хагарсан хажуу ба хотгор цуулдас, захыг нь сэлтлэн ирлэсэн буюу ирлээгүй гурвалжин хэлбэрийн том жижиг хутган ялтас, говийн үлдэцнээс цуулсан бичил ялтас, хугадас маягийн эдлэлүүд болон сайтар засаж янзалвал үлдэц 5олж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: paleolit

болохоор хайрга ба цахиурлаг хугадас маягийн чулуу зэрэг зэвсгийн зүйлс олджээ. Эдгээрээс огт өөр зэвсгийн зүйл Хэрлэн голын IX бууцнаас илэрсэн гегөөд түүнийг малтахад саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтасаар хийсэн нэлээд тооны сумны зэв гарсан билээ. Ийм төрлийн сумны ялтсан зэв Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуур, Батхаан уул, Дорноговь аймгийн Дулааны говь зэрэг газраас олдсон байна. Дээр өгүүлсэн суурин газруудын нэг нь, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-т Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар билээ. Эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав билээ. Энэхүү дурсгалыг судалсны үр дүнд археологи, палеонтологийн үлдэгдэл олдворыг агуулсан хөрсний 12 соѐлт давхаргыг илрүүлэн олсон байна. Өгүүлэн бүхий давхаргуудын бүрэлдэхүүнд янз бүрийн гарал үүслийн хурдас чулуулаг байна. Дулааны говиос олдсон чулуун зэвсгийг саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтсаар хийсэн байгаа бөгөөд тэдгээрийт төрөл зориулалтаар нь авч үзвэл, үлдэц, сумны зэв, чулуун шөвөг, ир бүхий ялтас, хусуур, хянгар, хутга, ооль хэлбэрийн зэвсэг, үзүүр мэс, залтас, тариа цайруулах зориулалтын нүдүүр, нухуур, самбар, чулуу (эдгээр нь Монгол нутагт эрт үеэс газар тариалан тодорхой хэмжээгээр хөгжиж байсны баталгаа болно), хүрэл хутга зэрэг болно.

Дулааны говиос олдсон чулуун зэвсгийн дотроос хамгийн олон тоотойгоор олдсон нь сумны зэв билээ. Эндээс нийтдээ сумын 20 ширхэг зэв олдсоныг хэлбэр төрхийх нь хувьд ангилбал, ялтсан зууван урт зэв зургаа, навчин хэлбэрийн зэв нэг, гурвалжин хэлбэрийн зэв 13 ширхэг болж байна. Ялтсан зэвүүд нь нэг, хоѐр талсттай нарийн урт хутган ялтасны үзүүр, мөн хоѐр хажуу ирмэгийг ар талаас нь жигд ирлэж зассан бөгөөд хөндлөн огтлол нь гурвалжин ба дөрвөн өнцөгт хэлбэрийт үүсгэж байна. Ийм төрлийн зэвүүдийг үйлдсэн арга хэлбэрийнх нь хувьд мезолитын сүүлч, неолитын түрүү үе (МЭӨ V мянган жил)-д холбон үздэг байхад навчин хэлбэрийн зэв нь ялтасны хоѐр талаас засаж хийсэн, хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй. Ийм төрлийн зэвүүд МЭӨ III мянган жилийн эхэн үед хамаарах нь нэгэнт тогтоогдоод байгаа билээ. Гурвалжин зэвүүд нь нимгэн ялтасны хоѐр талын хоѐр ирмэгээс нь маш нарийн жигд холтолж зассан, хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй, суурь нь тэгш байна. Энэ төрхийн зэвтэй ижилсэх төрлийн олдвор он цагийн хувьд МЭӨ III мянган жилийн сүүлч, II мянган жилийн эхэн үед хамаарч байна. Дээрх бууц суурингуудаас олдсон төрөл бүрийн эдлэлийн дотроос дээд палеолитын эцсээс буй болж, неолитын түрүү үеийг хүртэл хэрэглэгдэж байсан говийн үлдэц нь Монголын мезолитын үеийн хүн амын угсаатны өвөрмөц тодорхой илэрхийлэл болж байгаа юм. Говийн үлдцийн тархсан газар нутгийг үзэхэд тэр нь баруун зүгт Дорнод Памир, умар зүг Якут, дорно зүгт Япон хүртэл тархсан байна. Өөрөөр хэлбэл, говийн үлдэц нь тус орны мезолитын бие даасан эдлэл болох эсгүүр, Хэрээ уулын хутга, хотгор хажуу цуулдас, бичил ялтас, хугадас маягийн хайрган зэвсгийн аль нэгэнтэй хамт Сибирь, Якут, Чита муж, Тэнгисийн хавь нутаг, Камчатка, Сахалин, Алеутын арлууд, Аляск, Японы дээд палеолит, мезолит, түрүү неолитын үеийн бууц суурингуудад өргөн тархжээ. Ийнхүү Монголын мезолитын соѐлын үндсэн гол хэрэглэгдэхүүн, зэр зэвсэгдурдсан газар нутагттархсан ньТөв Азийн гүнээс Сибирь, Берингийн хоолойг дамжин Умард Америк, улмаар Японы арлууд хүртэл хүн нүүдэллэн очиж нутагласан буюу угсаатны шилжилт явагдсаны гэрч юм. Мезолитын үеийн хүн амын тодорхой хэсэг ингэж нутаг сэлгэн ойрхон газар нүүдэллэн суух болсон хийгээд үйлдвэрлэлийн хэрэгсэл болох уун зэвсэг хийх арга нь урьд үеийнхээс эрс сайжирсан нь тэр үеийн хүний нийгмийн амьдралд зохих нөлөө үзүүлсэн

байна.

Шинэ газар нутаг эзэмшихтэй холбогдож хуучин овог задрах, шинэ овог үүсэх зэрэг хүй нэгдлийн овог бүлгийн бүтцэд зарим нэг өөрчлөлт гарснаас гадна зуулга эдлэл тогтонги

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: paleolit

нэг хэвийн болж, нум сум гарч, модон эдлэл жийх тусгай зориулалттай зэвсэг бий болсон нь агнуурын ажлыг ихэд хөнгөлж үс палеолитын үеийнхтэй адил үйлдвэрлэлийн хамт хамтлагат нэгдэхээ бараг больж зэрлэг үр тариаг гар хадуураар хадаж, ан амьтдыг нум сумаар агнадаг цөөн тооны хамтлагаар солигдсон байна. Харин мезолитын төгсгөлийн шатанд ан агнуурын шинэ хэлбэр болох загасчлах ажил буй болж сэрээ, дэгээ, амьтны сүүлээр сүлжиж хийсэн тороор загас агнан суурин амьдралд шилжих болсонтой холбогдон хүмүүс дахин олон хүн бүхий овог он нэгдэх болжээ. Хэдийгээр ан агнах хөдөлгөөнт амьдралын эрхээр цөөн хүнтэй олон овог байсан боловч нийгмийн харилцааны хувьд урьдын адил хамтын хөдөлмөрт үндэслэн нийтийн өмч бүхий харилцаа хэвээр зонхилж байв. Хамтын өмчид юуны өмнө үйлдвэрлэлийн гол хэрэгсэл болох ан амьтан бүхий тодорхой газар нутаг, загас элбэгтэй гол мөрөн нуур болон загасны тор, орон сууц, зэвсэг зэрэг өдөр тутмын хэрэгцээний аливаа зүйлс хамаарагдаж хамт олноороо буюу ганц нэгээрээ олсон зүйлийт цөм адил тэгш хуваадаг зарчимтай байжээ. Ер нь мезолитын үе нь аж ахуйн хэв шинж, нийтмийн байтууллын хувьд дээд палеолитын үетэй адил бөгөөд энэ үеийн гол агуулга нь хүй нэгдлийн байгууллын дараагийн шат болох неолитод шилжих, газар тариалан, мал аж ахуй үүсэх бэлтгэлийн үе болсонд оршино.

Неолитын үе

Олон мянган жил үргэлжилсэн чулуун зэвсгийн эцсийн томоохон үе бол неолит юм. Ойролцоогоор 8000 жилийн тэртээгээс неолитын үе эхэлдэг боловч түүний төгсгөл нь газар бүр харилцан адилгүй байдаг ба төмөрлөг зэвсэгт шилжих хүртэлх үеийг хамарсан энэ үеийн хүний аж ахуйн гол шинж нь ан гөрөө хийх, ургамлын үр үндэс түүх зэрэг байгалийн бэлэн бүтээгдэхүүнийт шууд хэрэглэх нь эрс хязгаарлагдаж мезолитын үед эхлэлийн төдий байсан үйлдвэрлэхүй аж ахуй ба өөрөөр хэлбэл газар тариалан, мал аж ахуй эрхлэх ажилд шилжсэн явдал юм. Неолитын үед чулуугаар зэвсэг хийх дадлага туршлага, арга ухаан өмнөх үеэс улам илүү хөгжиж ахуй амьдралын аливаа хэрэгцээнд олон төрөл эдлэлийг маш нарийн хийцтэй үйлдэх болжээ. Ялтсыг шовгор үлдэцний бүх

талаас уртааш нь цуулах болсон тул тэр нь зөв талт урт хутган хэлбэртэй болсон байна.

Дээд палеолит, мезолитын үед хөгжсөн сэтлэн ирлэх арга барилаар хийж урьд өмнө өргөн хэрэглэж байсан хутга, эсгүүр, хянгар, хусуур, шөвөг. сумны зэв зэрэг зэвсэг хэвээр байсан боловч тэдгээрийн хэлбэр, төрөл олширч ур хийц нь эрс сайжран ир ирмэг нь хурц болжээ. Үүний зэрэгцээ жижиг дугариг бичил хусуур, тэгш суурьтай сумны зэв, хутга ба жадны зуулга ир, дугариг ба зууван хэлбэртэй зээрэнцэг маягийн эдлэл, сүх, ооль. цүүц зэрэг зэвсгийн зүйлс шинээр бий болсон байна. Дээрх зэвсгүүдийг гол төлөв хаш, хас, мана болон өнгө бүрийн цахиураар, сүх зэрэг том эдлэлийт ногоовтор буюу саарал өнгийн цахиурлаг чулуу, гүрмэн занараар хийх болсон нь тэдгээрийт бөх хатуу чанартай болгожээ. Чулуун эдлэл хийхэд гарсан энэ үеийн нэг гол онцлог нь чулууг сайтар зүлгэж билүүдэх, өнгөлөх, өрөмдөж цоолох аргыг сэдэж олсонд оршино. Ийм аргаар гол төлөв сүх, ооль хийдэг байсан бөгөөд Монгол улсын нутгаас (Говь-Алтай, Баянхонгор, Дорнод) олдсон сүхний дундаж урт нь 11-12 см. өргөн нь 5-6 см, зузаан нь 2.5-3 см байна. Неолитын үед тус оронд оршин суугчид чулуун зэвсгээс гадна ясаар хийсэн эдлэл өргөн хэрэглэж байжээ. Тухайлбал, зуулга ир суулгасан ховилтой ба ховилгүй ясан хутга, сумны ба жадны зэв, төрөл бүрийн гоѐл чимэглэлийн зүйл, оѐдлын зүү зэргийт хийдэг болсноос гадна мал ба амьтны ясыг ямар нэг хэмжээгээр засаж янзлалгүй тодорхой нэг төрөл зэвсэг болгон ашиглаж байсан нь бууц суурингуудаас олдсон хавирганы олон ясны үзүүр

хэсгийн элэгдэж мөлтийсөн байдлаас үзэхэд илт байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: paleolit

Неолитын үеийн хүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний бас нэг чухал шинэ ололт нь шавар ваар, сав бүтээн хийж хэрэглэх болсон явдал юм. Тус орны неолитын бууц суурингаас шавар сав суулганы үлдэгдэл нэлээд олддог бөгөөд тэр нь өндгөн ѐроолтой, гол төлөв улбар шар гадаргуутай, гадаргуу нь нэлдээ сүлжмэл хээтэй байна. Дээр дурдсан төрөл бүрийн зэвсэг, ваар сав бүхий тэр үеийн хүний бууц суурин Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан,Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий зэрэг ер нь тус орны ихэнх нутгаас олджээ. Эдгээрээс Баян-Өлгий аймгийн Сагсайн голын сав дагууд орших 12 суурин газар, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Зуухын, Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших Устай, Бургастай, Дорнод аймгийн Тамсагбулагийн дурсгалуудыг бусдаас төлөөлүүлэн авч үзэж болно. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт орших Сагсайн голын сав дагуух 150 км орчим урт хөндийд шинэ чулуун зэвсгийн арвин олдвор бүхий 12 суурин газар байдаг. Эдгээр суурин газрууд нь эртний болон харьцангуй сүүлийн үеийн мөстлөгийн хурдасны ул мөрийг агуулсан байдгаараа онцлогтой. Эдгээр суурин газрууд нь эртний болон харьцангуй сүүлийн үеийн мөстлөгийн хурдасны ул мөрийг агуулсан байдгаараа онцлогтой. Дээрхи 12 суурин газраас нийтдээ говийн хэлбэрийн үлдэц 18, шүдэлсэн маягийн ир гаргасан зэвсэг нэг, хонхорхойтой зэвсэг дөрөв хасуур болон хасуурын төрөлд оруулан тооцож болох зэвсэг 13, ир бүхий ялтас гурав, ялтас ес, залтас 32, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн явцад гарсан орхигдос 7 ширхэг тус тус олдсон байна. Өгүүлэн буй чулуун зэвсгүүдийт хар саарал өнгийн цахиурлаг чулуугаар үйлдсэн бөгөөд он цагийн хувьд нэлээд сонирхолтой зааг үед холбогдох юм. Үлдцүүдийн ерөнхий хийц төрх, хэлбэр хэмжээ нь инэ чулуун зэвсгийн үед хамаарах арга технологийг илэрхийлж буй боловч зарим нэгэн дурсгал нь микролитын соѐл буюу хуучин чулуун зэвсгийн зэд үед боловсрон бий болж дунд чулуун зэвсгийн үед хэрэглэгдэж байсан арга технологиор хийгдсэн байна. Энэ нь Сагсайн голын хөндий дагуух уулсын районд МЭӨ 12 мянган жилээс эхлэн хүн амьдарч байжээ гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа юм. Гэхдээ эдгээр чулуун зэвсгийн дурсгал бүхий суурин газрууд нь харилцан адилгүй өндөрлөгтэй байгаа ил орших

газрууд «нээлттэй суурингууд» болно.

Судалгааны явцад олдсон нэгэн сонирхолтой олдвор бол ямарч тохиолдолд, ямар ч зэвсгийн зориулалтаар ашиглаж болох хусуурын төрлийн ирийг зэвсгийн урд талаас гаргасан 65° налуу байрлалтай ир бүхий зэвсэг юм. Энэ зэвсгийт хутга, хусуурын зориулалтаар ашиглаж байсан байж болох гэн бололцоотой юм. Монгол орны нутгаас шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хэдэн зуун бууц, суурин, дархны газар илрүүлэн олсны дотор үлэмж хэмжээний баялаг олдвортойн нэг нь Зуухын неолитын суурин юм. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших энэ суурин нь сумын төвөөс Өвөрхангай аймгийн Богд сумын төв орох замын дагуу тааралдах Хатан суудлын уулнаас 5 км зайтай газарт оршино. Зуухын суурингийн газар зүйн байршил нь шхийд алдартай Баянзагийн районтой адил юм. Энд хийсэн судалгааны ажлын үр дүнд эндээс археологийн дурсгал бүхий дөрвөн суурин газар олдсоны нэг нь хуучин чулуун зэвсгийн дээд үеийн, хоѐр нь шинэ чулуун зэвсгийн үеийн, нэг нь хүрэл зэвсгийн түрүү үеийн дурсгалтай байв. Шинэ чулуун зэвсгийн дурсгал бүхий хэсгээс нийтдээ 8567 ширхэг улуун зэвсгийн төрөл бүрийн дурсгалууд (үлдэц, ялтас, залтас, хусуур хутга, утган ялтас, сумны зэв, жадны үзүүр, тариа цайруулах зорилгоор ашигладаг ашигладаг самбар чулуу, нухуур чулуу зэрэг), амьтдын 22 ширхэг яс, цөөн тооны цацагт хяруулын өндөгний хальс, шавар ваар савны хагархай олджээ. Эдгээр чулуун зэвсгүүдийг улаан болон шар өнгийн хас, мана, цахиур, хайрга, элсэнцэр чулуугаар хийжээ. Олдсон чулуун зэвсгийн дурсгалуудын дотор эзлэж буй хэмжээгээрээ хамгийн их нь говийн хэлбэрийн үлдэц юм. Энэ төрлийн үлдэцийг хусуур хэлбэрээр ашиглаж байсан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: paleolit

байна. Говийн хэлбэрийн үлдэц нь хэлбэр төрхийнхөө хувьд үндсэн хоѐр хэсэгт хуваагдана. Үүнд: а) цуулалтын эсрэг тал нь хоѐр хажуу талаасаа тэгш хэмт хэмжээтэй хавирга хэлбэрийг үүсгэсэн бөгөөд тэр хэсэг хоѐр талаасаа ирлэгдсэн байгаа нэг хэсэг. б) цуулалтын эсрэг тал нь тэгш хэмт бус хэмжээтэй хавирга хэлбэрийг үүсгэн нэг талаасаа ирлэгдсэн нэг хэсэг болж хуваагдаж байгаа бөгөөд энэ төрлийн үлдэц нь үлдэцүүдийн дотор 45.4 хувийг эзлэж байна. Говийн үлдэцийн дараа дурсгал дотор эзлэх хэмжээгээрээ олон талт хэлбэрийн үлдэц удаад нь тооцогдоно. Призм хэлбэрийн үлдэцүүдийн ихэнх хэсгийг хоѐр талбайт болон харандаа хэлбэрийн цуулалттай үлдэцүүд эзлэж байна.

Зуухын суурингаас олдсон нэгэн сонирхолтой олдвор бол байгалийн ямарваа нэгэн элэгдэлд ороогүй урьд өмнө Монголын нутагг тааралдаж байгаагүй, цагаан саарал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн том хэмжээний жадны үзүүр юм (173 х 77 х 33мм). Ерөнхий хэлбэр нь навчин хэлбэрийн сумны зэвийг санагдуулам гүдгэр гадаргатай ямарваа нэгэн ир суулгаагүй суурьтай энэ жадны үзүүр нь хоѐр талдаа, хоѐр захаасаа сайтар ирлэгдсэн байна. Ирний төрөл нь шаталсан тэгш бус хэмт ир болно. Харин нэг сонирхолтой нь жадны үзүүрийн хоѐр талын төвийн гүдгэр талбайнууд огт хөндөгдөөгүй байгалийнхаа төрхөөр хадгалагдан үлджээ. Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзагийн суурин нь Монгол нутгаас олдсон хамгийн анхны чулуун зэвсгийн дурсгалт газруудын нэг юм. Уг суурин газрыг АНУ-ын Байгалийн түүхийн музейнхэн 1920-иод оны дунд үед илрүүлэн олжээ. Баянзагт оршин суугчид неолитын үеийн гол шинж бүхий чулуун зэвсэг хийх бүх арга барилыг бүрэн эзэмшсэн байна. Тухайлбал: чулууг билүүдэн засаж чаддаг байсан ба гонзгой үлдэцнээс хутганцар нимгэн ялтас цуулан авч зуулга ир, нарийн ирлэсэн сумны зэв, төрөл бүрийн хэмжээ хэлбэрийн хусуур хийдэг байжээ. Ан гөрөө хийх гол зэвсэг нь нум сум байв. Гоѐл чимэглэлийн зүйлээс тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн сувс мөн олдсон байна. Шавар ваар сав нь өндгөн хэлбэртэй, шувтан ѐроолтой, гадаргыг улаан будгаар будаж, заримдаа улаан дэвсгэр дээр хар будгаар хээ угалз тавих болжээ. Мөн анхны болхи тариалан эрхлэж байсны баримт болох үр тариа цайруулах хавтгай самбар чулуу, нухуур, нүдүүр элбэг олдож буй нь неолитын сүүл үед

тэнд оршин суугчдын аж ахуйд чанарын том өөрчлөлт гарсны гэрч юм.

Монгол орны нутгаас олдсон неолитын үеийн өөр нэгэн томоохон суурин нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших Устай Бургастайн суурин юм. Эндээс олдсон чулуун зэвсгийн дурсгал нь Байгалын орчим болон Байгалын наад бие, Амар мөрний саваас олддог дурсгалуудтай ижилсэх хандлагатай байгаа явдал нь тухайн бүс нутгийнхан нь бие биендээ тодорхой хэмжээгээр материалын болон оюуны хөгжлийн нөлөөгөө үзүүлдэг байсантай холбоотой. Энэхүү суурин газраас нийт 62 үлдэц, 3 бэлдэц болон цөөн тооны зэвсгийн зүйлс, 1200 залтас, 464 ялтас олдсон. Зөвхөн эндээс найман төрлийн үлдэц олдсон явдал нь уг суурин газарт оршин амьдарч байсан хүмүүс нь нэлээд хөгжингүй шатанд шилжсэн болохьгг харуулж оайгаа юм. Эндээс олдсон хөдөлмөрийн зэвсгийг дотор нь том болон жижиг хэмжээний хэмээн ангилж болох юм. Том хэмжээнийхэд нь газар тариалангийн хөдөлмөртэй холбогдсон зүйлс багтана. Үүнд тээрмийн чулуу, буудай нунтаглагч нухуур, анжис зэрэг багтана. Бичил зэвсгийн төрөлд нь сүхний төрлийн зэвсэг, хянгар, зэвсэг үйлдвэрлэхэд чиглэгдсэн ирлэгч, таслагч, цохиур чулуу, хусуурууд, булангийн цуулалт бүхий үзүүр мэс, хоѐр төрлийн сумны зэв, хутган ялтас зэрэг орж байгаа юм. Хэдийгээр хийсэн материалынхаа хувьд харилцан адилгүй ч он цагийн хувьд нэг үед буюу мезолитийн төгсгөл неолитийн эхэн үед эдгээр дурсгалууд холбогдож байгаа билээ. Дорнод аймгийн Тамсагбулагт неолитын үеийн хүний булш, сууц бүхий суурингуудыг нээж судалсан нь манай орны төдийгүй Төв, Умард Азийн чулуун зэвсгийн судлалд онцгой байр суурь эзлэх дурсгал болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: paleolit

Эндээс гол төлөв цахиур, хас, бөсөл, заримдаа манаар хийсэн олон талт шовгордуу үлдэц, үлдэц хусуур, эсгүүр, хутга, ховилтой яс ба модонд суулгах зуулга ир, цоолтуур буюу шөвөг, хусуур, сайтар зүлгэж өнгөлсөн сүх, хоѐр талаас нь зассан сумны зэв элбэг олдсон байна. Чулуун зэвсгээс гадна ясаар сумны зэв, жад, ховилтой ховилгүй хутга зэргийг хийж байжээ. Ваар сав нь нэлээд зузаан, хөх өнтөтэй, гадна талд нь гүн нарийн хос зураас хээтэй байна. Ийм сав суулганы зүйл Төв, Умард, Дорнод Азийн мөн үеийн дурсгалуудад огт үгүй учир нутгийн хийц бололтой. Ан агнах, загасчлахын хамт эгэл тариалан эрхлэх болсон нь хүн амын зарим хэсгийг суурьшмал амьдралд шилжихэд чухал түлхэц болжээ. Үүний тодорхой гэрч нь Тамсагбулагийн суурин бөгөөд тэнд хэдэн арван сууц бүхий овгийн «хороолол» буй болсон явдал юм. Энд 5 сууц малтсаны нэг нь эвдэрч хөндөгдөөгүй бүрэн бүтэн байсан ба урт нь 7 м 60 см, өргөн нь 5 м 60 см буюу нийт 42.5 м2 талбайтай байв.3 Ийм сууцыг төв хэсэг болон хаяагаар нь эргэн тойрон модон багана суулгаж, багануудын оройг дээвэртэй нь холбон бэхлэж бүслүүрдэн холбосон байдаг байна. Шал нь тэгшхэн, дөрвөлжин хэлбэртэй. Сууцанд үүд байгаагүй нь дээвэрт нүх гаргаж тусгайлан бэлдсэн шатаар орж гарч байсан бололтой. Төрөл бүрийн чулуу, ясан эдлэлээс гадна сууцыг малтахад гарсан хамгийн сонин олдвор нь хүний булш юм. Тэрхүү хүнийг сууцны хойд хананы шалны дор хоѐр хөлийг нь өвдгөөр нь дээш эвхэж, гарыг нь унжуулан суугаагаар оршуулжээ. Нэгэнт суугаа байдлаар биеийг нь эвхэснээс толгой нь духаараа хоѐр өвдгөө түшсэн байна. МЭӨ IV-III мянтан жилд холбогдох 15 орчим насны, 1.20 м өндөр, монгол төрхийн эмэгтэй хүнийгоршуулахдаа 200 гаруй сувсан зүүлт, 20 гаруй бугын соѐогоор хийсэн зүүлт, бог малын чөмөгний ясан гэртэй, дотроо 1 ширхэг нарийн хурц үзүүртэй ясан зүү, 20 см урт, 2.5 см өргөн ясан хутга хоѐрыг (нэг нь хажуу ирмэгээрээ зуулга ир суулгах нарийхан ховилтой) тус тус дагалдуулан тавьжээ.

Тус улсын нутагт олдсон хоѐр дахь сууц Чойбалсан хотын баруун талд Овоот толгойн чанх урд Хэрлэн голын хойд эрэг дээр оршино. Уг сууц нь газар гэр бөгөөд 14 м урт, дөрвөлжин хэлбэртэй, урьдчилсан тооцоогоор нийт талбай нь 120 м2 байна. Сууцны гүн нь төв хэсгээсээ 1.20 м. Хананы хажуугаар баганы ор болох дугариг хос нүхнүүд, ханз маягийн өргөн урт тавцан, төв хэсгээр нь гал түлж байсан таван ором тус тус байв. Сууцнаас олс дээсний эрчин хээтэй ваар савны хагархай, гонзгой ба шовх чулуун үлдэц, хутган ялтас, залтас, төрөл бүрийн том жижиг хусуур. цоолтуур, хоѐр ба нэг талаас нь холтчиж ирлэсэн зуулга ир, үр тариа цайруулах самбар чулуу ба мод, ясан зээтүү дундаа нүхтэй дугуй чулуу, гахайн соѐогоор хийсэн гоѐл чимэглэлийн бололтой зүйлийн хагархай зэрэг аж ахуй. оюуны амьдралтай холбогдох хэрэглэгдэхүүн нэлээд олдсоны дотор загас агнах сөрлүүрт ясан жад онцгой сонирхолтой юм. Ер нь неолитын үед хүмүүс суурьшин амьдарч байсны өөр нэгэн баталгаа нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос зүүн тийш 17 км-т Хэрлэн голын урд биед орших Баруун Өлзийтийн хоѐр буудал, суурин газрууд юм. Эхний суурин нь Баруун Өлзийт рүү шахаж тогтсон өндөр дэнж дээрээс олдсон. Эндээс 30 орчим үлдэц, олон тооны хусуур, хутган ялтас, хянтар, ойл, хусуур (хашаар хийсэн) зэвсэг гарсан байна. Хоѐр дахь суурин нь эхнийхээс нэг км орчим зайтай орших ба тэндээс 30-40 мх300-400 м талбайгаас олон тооны чулуун зэвсэг олдсоны дотор үлдэцүүд, хуттан ялтас, ялтсан залтсаар хийсэн зэвсгүүд, булан хусуур, баргил залтсаар хийсэн хянгар, ирэлсэн ялтсан, зуулга ир, түүнчлэн үр тариа цайруулдаг самбар чулуу олдсон байна. Баруун Өлзийтөөс зүүн тийш, голын дагууд гурван хэсэг газраас неолитын олдворууд олдсоны дотор зууван дугуй буюу дугуй хэлбэрийн гал голомтын ор 0.5-1.2 м голчтой 0.1-0.4 м зузаантай бөгөөд заримдаа зургаа хүртлэх голомт нэг дороос хамт хоорондоо ойрхон зайтай байрласан байжээ. Голомтуудын дэргэдээс ихэвчлэн үлдэц, хусуур, ойл хусуур зэвсэг, булан хусуур, залтас ялтас, хутган залтас, том, жижиг амьтдын яс, олдсон байна. Баруун Өлзийтийн суурингаас хэд хэдэн гал голомтын ор хамт нэг доороос олдсон нь сонирхолтой боловч сууцны ор мөр илэрч олдоогүй тул нэг томоохон сууцанд хэд хэдэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: paleolit

гал голомт байв уу, эсвэл олон жижиг сууц тус бүрдээ нэг нэг гал голомттой байв уу гэдэг

бас сонирхолтой юм.

Неолитын үеийн хүмүүсийн аж ахуйд загас агнах явдал бага бус үүрэгтэй байсан нь тодорхой боловч үүнийг давхар гэрчлэх эд мөрийн ийм шууд баримт урьд өмнө Монгол орноос огт олдоогүй байсан билээ. Сөрлүүрт жадны бариул тал нь хугархай. Урт нь 14 см, өргөн нь төв хэсгээрээ 0.7 см, үзүүрээрээ 0.5 см, зузаан нь 0.8 см байна. Гурван сөрлүүрийн үзүүрүүд нь бүгд хугарч эвдэрчээ.Эдгээрээс гадна адуу, үхэр, бор гөрөөс, зэрлэг гахай болон түлэгдэж шатаагдсан жижиг малын яс, мөн том малын чөмөгний ясыг цуулж орхисон байв. Сууцнаас гарсан ваар савны хээг ажиглахад тэдгээр нь неолитын түрүү үеийн буюу Тамсагбулагийн сууцны өмнөх шатанд холбогдох бололтой байна. Бусад сууцнууд нь хэмжээгээр бага бөгөөд ихэд гэмтсэн байна. Гэвч тэдгээрээс олдсон олдвор нь дурдсан сууцнуудаас гарсан зүйлтэй адил боловч зарим нэг сууц, тухайлбал 2-3-р сууцанд үр тариа цайруулах самбар чулуу, нүдүүр, нухуурын хагархай нэлээд байв. Неолитын үед тус оронд оршин суугчид нас барсан хүнээ булж оршуулдаг ба оршуулгын зан үйл нь өвөрмөц байжээ. Дээр дурдсан Тамсагбулаг дахь сууцны шалан дороос олдсон хүний булшнаас гадна түүний ойролцоо бас нэг булш, Дорнод аймгийн Булган сумын Норовлин уул, Чойбалсан хотын эсрэг талд Хэрлэнгийн баруун эрэг дэх Мөргөцөг, Зүүн Өлзийт уулын хооронд, мөн тэнд орших Баруун Өлзийт ууланд тус бүр нэжгээд булш олдсоноос бүхий л тохиолдолд хүнийг цооног нүхэнд суугаа байдлаар атийлган оршуулсан байв. Зарим булшинд үхэгсэдийг дагалдуулан эд өлгийн зүйл тавьсан байхад зарим булшинд тийм зүйл үгүй байна.

Эдгээр булшнаас нэлээд баялаг олдвортой нь Дорнод аймгийн Булган сумын нутагт орших Норовлингийн булш юм. 1.6 м-ийн гүнд өвдгөөр нь дээш эвхэж суугаа байдлаар оршуулсан монтол төрхийн хүний бүх биеийн дагуу ялангуяа толгой хавьд нь 1.5-2 мм диаметр бүхий 3000 орчим сувс байсан нь уг хүний дээл малгайд хадаж байсан бололтой. Мөн оршуулганд хүний нүүрний дүрс бүхий цайвар өнгийн чулуугаар хийсэн 22.5 см урт чулуун онто, 43 см урт хоѐр талдаа зуулга чулуун иртэй ясан чинжаал хутга, гахай, хүдрийн соѐогоор хийсэн ясан зүүлт, гахай, зарааны дүрстэй танан чимэг, дугуй ба cap хэлбэрийн гоѐл чимэглэлийн зүйл, 10.5 см урт захыг нь ирлээгүй хос хутган ялтас, хоѐр захыг нь сэлтлэн ирлэж зассан 6 ширхэг жижит хуттан ялтас зэргийт дагалдуулан тавьсан байжээ.Норовлингийн булшны оршуулгын зан үйлтэй холбоотой бас нэг сонирхолтой зүйл бол хүнээ оршуулахын өмнө ухсан нүхэнд болон хүнээ оршуулсны дараа түүний дээр их хэмжээний улаан зосон будаг цацсан явдал юм. Ийнхүү неолитын үеийн оршуулганд зос хийсэн тохиолдол Дорнод аймгийн Зүүн Өлзийт уулын булшинд мөн ажиглагдсан бөгөөд энэ нь зосоор цусыг төлөөлүүлсэн ба хүний хойд насны тухай ойлголттой шууд холбоотой болно.

Хүннү гүрэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: paleolit

Хүннү гүрний газар нутаг

Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн

холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч

байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө

авч төр улсаа байгуулсан байна. Энэ тухай Түмэн шаньюй ахмад хүү Модунг байсаар

байтал бага яньжчийн эрхэнд орж хаан ширээг түүний хүүд өгсүгэй гэсэнд Модун хилэгнэж

эцэг Түмэн ба бага яньжчийг хүүгийн нь хамт алж өөрөө хаан суусан гэдэг домог байдаг.

Модун хүннүгийн шаньюй болсны дараа зүүн талаар мутаглаж байсан дун ху аймгийн

газар нутаг, хүн ам, мал хөрөнгийг нь эзлэн авч, улмаар баруун зүгийн юйвэйди аймаг

болон өмнө зүгийн Ордосоор нутагласан аймгуудыг эзлэн Хятадын Цинь (МЭӨ 221-207)

улсын үед алдсан газраа эргүүлэн авсан байна. Ийнхүү Модун шаньюйн үед өмнө зүг

хятадын тумэн газрын цагаан хэрэм, умар зүг Байгаль нуур, баруун зүг Алтайн цаад тал,

зүүн зүгт Ляо голын эхэн газар хүртэлх нутгийг хамарсан Хүннү гүрэн байгуулагджээ.

Модун шаньюй өөрийн улсыг газар нутгаар нь баруун, зүүн гар, төв хэсэг гэсэн гурван

үндсэн хэсэгт хуваасан байна. Гар тус бүр нь цэрэг засаг захиргааны зохион байгуулалт

болох түмт, мянгат, зуут, аравтад хуваагддаг байв. Энэ нь аймгийн бүх эрсийг байнгын

цэрэг болгох боломж олгож байв. Монгол хятад, перс сурвалж бичгийн мэдээгээр бол

энэхүү аравтын систем нь Хүннү улсаас эхлэн Их Монгол улсын үед монголчуудын төрийн

зохион байгуулалтын зонхилох хэлбэр болж байжээ. Энэ нь нүүдэлчин овог аймгуудыг

төрийн зохион байгуулалтад оруулах хамгийн зохистой сонгодог хэлбэр байсан бололтой.

Хүннүгийн хааныг шаньюй гэдэг байв. Энэхүү шаньюй гэдэг үгийн утгын талаар янз бүрийн санал байдаг бөгөөд нэг хэсэг нь "сайн хүн" гэсэн монгол үг бөгөөд хятадын сударчид хазгай хэлцгээж байснаас гуйвсан бололтой гэж үздэг. Сайн хүн хэмээх ойлголтын улбаа мөр нь өнөөдрийн сайд гэгдэх албан тушаалын нэр бөгөөд утгын хувьд ч дүйж байна гэдэг. Шаньюйн ордон нь Архангай аймгийн Хөшөө Цайдам орчим байжээ. Хүннү нар шаньюйгаа чэнли гуту буюу тэнгэрийн хөвүүн гэж нэрлэх болсон нь түүнийг тэнгэрээс заяат хаан мөн хэмээн өргөмжлөх болсонтой холбоотой юм. Шаньюй нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: paleolit

ордондоо түшмэдийн чуулганаар төрийн хэргийг удирдан хэлэлцэх зэрэг улсын дотоод бодлого, мөн Хятадын хаантай захидлаар харилцах, гэрээ хэлэлцээр байгуулах, гадаад орны элчин төлөөлөгчийг хүлээн авах, харь улсад дайн зарлах зэрэг гадаад бодлогын асуудлыг бүрэн шийдвэрлэх эрхтэй байв. Мөн төрийн дээд эзний хувьд түмтийн дарга зэрэг том тушаалтныг томилох, огцруулах, шийтгэх тэр ч байтугай алах эрхтэй байжээ. Шаньюй бүрэн эрхт төрийн билигдэл болох тамга, исэр, шүхэр, тугтай байв. Умард хүннүгийн шаньюйд МЭ90 онд төрийн хаш тамга байжээ. Хүннү улс зүүн, баруун гар, төв хэсэг гэж хуваагдах болохоор албан тушаал нь мөн хоѐр янз байв. Үүнд зүүн баруун сэцэн ван, зүүн баруун гули ван, зүүн баруун их жанжин, зүүн баруун их дувэй, зүүн баруун гарын түмт, мянгат, зуут, аравтын дарга нар гэсэн тушаалтан байжээ. Мөн динлин, дунху, хуцзе зэрэг эзлэгдсэн орныг захирах динлин ван,

дунху ван, хуцзе ван гэх тушаалтан байсан байна.

Хүннүгийн хэл хуур (Төв аймаг, Алтанбулаг сум, Морин толгой)

Хүннү улсын үед газрыг улсын үндэс гэж үздэг байжээ. МЭӨ 198 оны Хүннү, Хан улсын

гэрээгээр хоѐр улсын хил Цагаан хэрмээр тогтоогдсон ба хил хариуцсан Оуто ван гэгч

тушаалтан байсан, шаньюй түмтийн дарга зэрэг томоохон тушаалтанд хувь газар өгөх,

буцаан хураан авах эрхтэй байсан зэрэг нь газар улсын мэдэлд байсны гэрч юм.Хүннү улс

эзэлсэн улс орноос алба авдаг байв. МЭӨ 198 оны Хүннү Хан улсын гэрээгээр Хан улс

жил бүр Хүннүд тогтоосон хэмжээний торго, бөсөөр, МЭӨ I зууны үед Ухуаньчууд жил бүр

үхэр, адуу, хонь, арьс ширээр, мөн дундад азийн орнууд тариа будаа, гар урлалын

зүйлээр алба барьдаг байв. Хүннү улс хэв хуультай байв. Энэ талаар хятадын сурвалж

бичиг "Ши-зи"-д (Түүхийн тэмдэглэл) "Тэдний баримталдаг хуулиар ирт үзүүртийг гаргавал

цаазаар аваачна, хулгайн ялтай хүний гэр бүлийг хураана, хөнгөн хэрэгтнийг бэрээднэ,

хүндийг цаазаар авна. Арав хоногоос илүү хугацаагаар хорихгүй, улс даяар хоригдол хүн

хэдхэнээс хэтрэхгүй" гэж тэмдэглэсэн байдаг. Хан улсын түүхчийн мэдээгээр Хүннүд 5

хүнд 1 цэрэг ногдож байжээ. Хүннү цэрэг дуудсан цагт татлагын газар хүрч ирэх өстой.

Хэрэв хожимдвол цаазаар авахуулдаг хатуу шийтгэлтэй байв. Хүннүгийн цэрэг улсын

нэгдсэн хүчний зохион байгуулалттай байв. Үүний гэрч бол Модун шаньюй Хан улсын

Гаоди хааныг Пинчэн (одоогийн Датун хот орчим) хотод 400 000 морьт цэргээр бүсэлжээ.

Үүнд өрнө этгээдэд цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой,

өмнөдөд саарал морьтой цэргүүд байжээ. "Ши цзи"-д хүннү нарын зэвсгийн талаар

"...алсын тусгалтайгаас нум сум, ойрынхоос илд, төмөр бариултай жад байдаг" гэж байдаг

байна. Хүннүгийн цэргийн зэвсэгт нум онцгой үүрэгтэй байжээ. Хүннү нум ерөнхийдөө

шулуувтар эвэр гичиртэй, мөрөөрөө тэнэгэр матаастай, 140 см хүртэл урт байжээ. 100-140

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: paleolit

см урт давхар зүймэл нум нь хүчтэй, алсын тусгал сайтай байв. Мөн хүрэл муна, дуут сум

ашигладаг байжээ. Дуут сумыг дайсныг сүрдүүлэх тактикийн зорилгоор ашиглаж байв.

Хүннү цэрэг төмөр бамбай, хуягтай харин морьд хуяггүй байжээ. Хүннү нар ухарсан дүр

үзүүлэн дайсны цэргийг бүслэн цохих, эмээлээ овоолон хамгаалалт хийх зэрэг байлдах

арга хэрэглэдэг байв.

Хүннү нарын үндсэн шашин нь бөө мөргөл байв. Хүннү нар цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, дэлхий, онгон шүтээндээ тахилга үйлддэг, шаньюй өглөө ургах наранд орой саранд мөргөдөг, хүннү бөө хойллого хийдэг байжээ. Ноѐн уулын VI булшнаас олдсон бөөгийн малгай нь саравчийг нь булганы арьсаар бүрж дунд нь хоѐр гурвалжин онгорхой үлдээж түүний дунд улаан хүрэн ноосон утсаар цагираглан оѐж хийсэн нүдтэй байжээ. Бөөгийн шашны зэрэгцээ бурхны шашин тодорхой хэмжээгээр дэлгэрч байсан бололтой. Хүннү улс төв азийн хүчирхэг улс байсны хувьд бурхны шашинтай олон улстай өргөн дэлгэр харилцаатай байв. Мөн МЭӨ 121 онд хятадын жанжин Хөх нуур, Ганьсу орчим байсан хүннүгийн сюту ванг довтлон түүний шүтдэг гурван метр гаруй өндөр бурхны алтан хөргийг олзлон аваачсан тухай мэдээ байдаг. Хятадын сурвалж бичигт хүннү нарын бичгийн талаар "Тэдэнд ѐс журмын ном байхгүй боловч яс сийлэн модоор ороон олон түшмэл тэмдэглэлцэх бөгөөд эзэн түшмэд, дээд дорд хэрэглэлцэнэ" гэж байдаг байна. Хүннү нар хятадын хаанд захидал илгээсэн, гувчуур авах бүртгэл хөтөлдөг, газрын зурагтай байсан зэрэг мэдээ байдгаас үзэхэд хүннү нар бичигтэй байсан бололтой. Чухам ямар бичиг байсан талаар мод хэрчин тэмдэглэдэг нэгэн төрлийн бичиг байсан байх гэж үздэг. Энэ нь гэр ахуйн хэрэгсэл дээр байгаа элдэв

төрлийн тамга тэмдгийн зүйл болно.

Хүннү нар амьтны мөчлөгийн 12 жилийн он тоолол хэрэглэж байжээ. Тухайлбал хүннү нар нохой, могой өдрийг эрхэмлэдэг байсан тухай мэдээ бий. Хүннү нар дуу хөгжимтэй байсан нь Хүннүд олзлогдсон хятад элч МЭӨ 80 хэдэн онд бичихдээ "...оройдоо хүннүгийн цуур хангиналдан адуу, үхэр янцгаан мөөрөлдөхөд нойр хүрэхгүй байв" гэснээс тодорхой юм. Мөн МЭӨ 121 онд Цилянь, Яньжчи уулаа хятадад түр алдаад: "Цилянь уулаа алдаад Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо Яньжчи уулаа алдаад Авгай нар минь оо энгэсэггүй боллоо" гэж дуулдаг байжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: paleolit

Ямааны усны бүхээгтэй морин цэрэг (Ховд аймаг, Үенч сум)

Хүннүгийн дуу хөгжмийн тухай өөр нэг мэдээ бол уртын дууны үүслийн тухай домог юм.

Хүннү нар цуур. лимбэ, хуур зэрэг хөгжим тоглон дуу дуулан наргидаг байжээ. Хүннү

нарын зан заншлын талаар "Ши Цзи"-д "...хүн оршуулахдаа гадаад дотоод бунханд хийж

үнэт эд, хувцас хэрэглүүлэн хайртай зарц, татвар эмсийг дагалдуулан оршуулдаг, шороо

овоолон доволдоггүй, мод суулгадаггүй, бэлэвсэрлийн хувцас өмсдөггүй" гэж байдаг.

Хүннү нар зүүн зүг, зүүн талыг эрхэмлэдэг, авгай нар нь гүргэмийн будгаар оо энгэсэг

тавьдаг байжээ. Хятадын сурвалж бичиг дэхь хүннү нар үсээ биеэ дагуулан тавьдаг, алх

шиг боодог гэсэн мэдээ болон Ноѐн уулын булшнаас гэзэг гарсанаас үзэхэд хүннү нар тав

гэзэг тавьдаг байсан бололтой. Зээгт наамал, хатгамал, цутгамал хүрэл цоолбор ялтас,

алт мөнгөн чимэглэл, мод, ясан эвэр сийлбэр, зураг зэрэг урлалын зүйлийг хүрэл, алт,

мөнгө, мод, яс, бөс бараа, шавран занар, хаш зэрэг материалаар хийдэг байжээ.

Хүннүгийн урлагийн өвөрмөц сайхан бүтээлд Ноѐн уулын булшнаас гарсан хоѐр модны

хооронд зогсож буй сарлагийн дүрстэй гөрмөл хүрээтэй мөнгөн хөөмөл ялтас, бугын

дүрстэй мөнгөн хөөмөл ялтас, үхрийн толгойн дүрс бүхий үрлэн хээгээр чимсэн алтан

хөөмөл, хэвтэж буй жигүүрт морины алтан дүрс, зээгт хатгамалт эсгий ширдэг зэрэг олон

зүйл багтана.

Хүннү нарын үндсэн аж ахуй нь мал аж ахуй байжээ. Ши цзи-д "Тэдний малын олонхи нь адуу, үхэр, хонь, ямаа юм. Тэд өвс ус эрэн нэг нутгаас нөгөөд нүүдэг. Этгээд мал гэвэл тэмээ, илжиг, луус, куайти, таоту, таньси юм. Тэд тайван цагт мал маллахын зэрэгцээгээр араатан жигүүртэн агнаж амьжиргаандаа нэмэрлэдэг заншилтай." гэж дурьдсан байдаг. Нүүдэлчид адууг хөллөгөө, ачилга, зугаа, уналганд ашиглахаас гадна мах, сүү, хялгас, шир мэт түүхий эд өгдөг учраас тэргүүн зэргийн мал болж байв. Ялангуяа уналганы адууг эрхэмлэж хурдан сайн морьдыг өсгөн үржүүлдэг байжээ. Хятадын сурвалж бичигт хүннүг довтлон олон мянган хонь дээрэмдсэн тухай мэдээ байдаг. Ямааны яс хүннү булшнаас олдсон болон ямааны тухай сурвалж бичигт дурдсан нь хүннү нар ямаатай байсан болохыг гэрчилдэг. Хятадын сурвалж бичигт хүннү нараас дээрэмдсэн малын олонхи нь үхэр, хонь байдаг гэж дурдсанаас үзэхэд үхэр олонтой байжээ. МЭӨ 265 онд нүүдэлчид тэмээтэй байсан мэдээ байдаг бөгөөд хүннү нар тэмээний уралдаан хийж байсан гэдэг. Сүргийн бүрэлдэхүүний хувьд хамгийн олон нь хонь дараа нь адуу, үхэр бараг адил хамгийн цөөн нь тэмээ байв. Мал аж ахуйн дараа орох аж ахуйн нэг төрөл ан агнуур байжээ. Хүннү нар ан авлахдаа ганцаарчилсан байдлаар болон олноор ав хомрого хийдэг байв. Тухайлбал МЭӨ 160 онд

Модун шаньюй 100 000 морьт цэрэгтэй их ав хийж байсан байна.

МЭӨ119 онд Чжаосинь сууринд хятадын цэргүүд хүннүгийн нөөц будаагаар хооллоод үлдсэний нь шатаав, МЭӨ 100 ондхятадын элч Су-У-г будааны нүхэн зооринд хорьж байв, МЭӨ 80 онд хүннүгийн будаа тариа боловсорсонгүй г.м мэдээнээс үзэхэд хүннү нар тариалан эрхэлж байжээ. Мөн хүннү булшнаас хар будааны үр, тариа хадгалдаг шавар ваар сав, төмөр анжисны хошуу, зээтүү зэрэг археологийн олдвор олдсон нь давхар гэрчилж байгаа юм. Энэхүү хүннүгийн тариалан Орхон, Хэрлэн зэрэг том гол мөрний хөндийгөөр байжээ. Цагаан идээ боловсруулах, малын ноос арьс ширээр эсгий хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслийг өөрсдөө гэр зуураа хийдэг байсан ба харин эмээл, тэрэг зэрэг томоохон тоног хэрэгсэл, алт мөнгөн гоѐлын зүйлсийг тусгай мэргэжлийн хүмүүс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: paleolit

захиалгаар буюу худалдахаар хийдэг болжээ. Хүннүгийн төр өмнөд хөрштэйгээ худалдаа арилжааны өргөн харилцаатай байжээ. Малын ноос хөөвөр, арьс, ангийн үсээр даавуу даалимба, торго хоргой, гурил будаа, үнэртэн амттан, төмөр эдлэл зэрэг хэрэгцээт зүйлээ арилжин авч байжээ. Худалдаа наймааны харилцаа нь хятадын зүгээс үе үе тавьж байсан хоригоос шалтгаалан хэвийн байдал нь алдагдаж улмаар тэд өмнөд хөршдөө уулгалан довтлох замаар хэрэгцээт зүйлсээ олж аваx явдал байжээ. Нүүдэлчдийн хувьд тухайн цаг үедээ хэрэгцээт зүйлсээ өөрсдөө хийж сурах гэж байхын оронд булаагаад авчих нь хялбар байсан гэдэг нь үнэний хувьтай. Иимээс ч хятадууд МЭӨ 216 онд Түмэн газрын цагаан хэрмийг бариулж эхэлсэн түүхтэй юм. Энэ нь: 1. Газрыг шүтэн тариа будаагаар амь зуудаг өмнө газрынхан, мал аж ахуй, ан гөрөөгөөр амь зуудаг умард газрын нүүдэлчдийн нутгын заагийг тогтоосон буурал түүхийн гэрч юм. 2. 500 км урт, 5 м ергөн, 8 м өндер Цагаан хэрэм хэмээх тэрхүү дэлхийн гайхамшгийн нэгийг бидний өвөг дээдэс бүтээлгэсэн гэж үзэж болох мэт. Хүннү улс Төв азийн хүчирхэг гүрэн байсан юм. Хан улсын эзэн хаан Гаоди Пинчэн хотод хүннүд бүслэгдэн МЭӨ 198 онд Лю Цзинг элчээр илгээн Модун шаньюйтай гэрээ байгуулж Хүннү улсыг Төв азийн хүчирхэг улс гэдгийг хүлээн зөвшөөрч алба барихаар тогтжээ. Уг гэрээг зарим үед лавшруулан баталж 200 гаруй жил баримталсан байна. Хан улсын хаан Сяо Вэньди МЭӨ 182 онд Лаошан шаньюйд илгээсэн захидалдаа: "...Цагаан хэрмээс хойшхи нум сум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, цагаан хэрэмнээс урагшхи тушмэдийн дээл малгай өмсөгчид харин надад захирагдана...Хан улс Хүннү улс хоѐр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм" гэжээ. Хүннү улс МЭ 48 онд өмнөд, умард хоѐр хэсэг болон хуваагджээ. Гэвч умард, өмнөд хүннү хоѐр улсын байдалтайгаар МЭ 93 он хүртэл оршин тогтносоор байжээ. Умард хүннүг хятадын турхиралтаар өмнөд хүннү, сянби, ухуань нар үргэлж довтолж байсны улмаас МЭ 93 онд ихэд ялагдан бум гаруй өрх сяньби нартай нэгдэн өөрсдийгөө тийн нэрлэх болжээ. Умард хүннүгийн нэг хэсэг алс өрнө зүг зайлан нүүсэн бөгөөд МЭ IV зууны сүүлчээр Баламбер хаанаар толгойлуулан Каспий, Хар тэнгис хүрч сармат, алан нарын олон аймгийг өөртөө нэгтгэн V зууны эхээр Месопотами, Бага азид довтлон улмаар төв европт нэвтрэн иржээ. Тэд Аттилла (МЭ445-453) хааны үед маш хүчирхэгжсэн байна. Харин өмнөд хүннү нар нэг хэсэг цагаан хэрмийн араар бие даасан хүч болон оршсоор байжээ.

Сяньби гүрэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: paleolit

Сяньби гүрний газар нутаг

Сяньби нар Хүннүтэй нэгэн зэрэг нэн эртнээс азийн түүх сударт тэмдэглэгдэн байжээ.

Сяньби улс Хүннү улсыг залгамжлан одоогийн Монгол улсын нутгаар төвлөн тогтсон

байна. Сяньби нь дун ху нарын салбар аймаг юм. Дун ху гэдэг нь хятад үг бөгөөд дорнод

ху гэсэн утгатай үг мөн гэдэг дээр ихэнх эрдэмтэд санал нэгтэй байдаг. Дун ху нь монгол

угсаатан аймаг юм. Дотоод гадаадын эрдэмтэд судалгаа хийсний дүнд хүннү дун ху

хоѐрын мөхлөг нь нэг угсаатан тухайлбал өвөг монгол угсаатан байсан гэсэн дүгнэлтэд

хүрчээ. Өөрөөр хэлбэл МЭӨ V зууны үеэс өвөг монгол угсаатан аймгууд хэд хэдэн

аймгийн холбоод болон салсан байна. МЭӨ 454 оноос дун ху хэмээх нэр тэмдэглэгдэх

болжээ. Дун ху нар нь хүннү нарын зүүн талаар нутаг залган оршиж байсан учраас дорнод

ху гэж ялган нэрлэдэг байсан гэж ихэнх эрдэмтэд үздэг. Сяньби бол Ду хугийн нэгэн аймаг

бөгөөд Хүннү нэрт цохигдон Сяньби уулын орчим очиж нутагласанаар ийнхүү нэрлэгдэх

болсон гэж үздэг. Одоогийн өвөрлөгчдийн хорчины баруун гарын дунд хошууны Тал булаг

гэдэг газраас зүүн зүг 70 км газарт Сяньби хэмээх уул байдаг. Сяньби нар Хянганы зүүн

талаар нутаглаж байхдаа тийм их хүчирхэг улс аймаг байсангүй, жирийн нүүдэлчин овог

аймаг байсан юм. Тэд зэргэлдээх манж-түнгүс угсааны овог аймгууд болон тоба нарын

адил гэзэг сүлждэггүй, хүннү нарын адил үсээ сул тавьдаггүй, ялангуяа гэрлэхийн өмне

үсээ сайтар хусаж, тайрч янзалдаг байжээ. Сяньби нар хаврын сүүл cap бүр одоогийнхоор

дөрөвдүгээр сарын үед Луух гол хэмээх Баруун Шар мөрний тэнд найр наадам хийгээд

дараа нь гэрлэдэг байжээ. Сяньби нарын оршин амьдардаг Шар мөрний хавийн нутагт

таван хошуу малаас гадна хулан, тахь. аргал, угалз, зэрлэг үхэр, булга, өмхий хүрэн

болон зарим мич байдаг байжээ. Тэдгээрийн арьс үс нь зеөлөн зэрэг шалтгааны учир

Хятадад их үнэлэгддэг байжээ. Гэвч тэд Хятадаас харьцангуй хол, замд нь Ухуань зэрэг

өөр овог аймгууд байдаг байсан учир Цинь, Хань улсуудтай шууд харилцаж чаддаггүй

байжээ. Модун шаньюйн үед Хүннүд эзлэгдсэний дараа сяньби нар хүннүчүүдтэй хүч

хавсран эртний Хятадын Баруун Хань улсын харъяаны Ляодун мужийн зэрэг зүүн хойд,

хойд зүгийн муж хязгааруудад довтлон түйвэргэдэг байжээ. Өмнөд Хүннү нар Хятадын

Зүүн Хань улсад дагаар орж Умард хүннү суларсны дараах сяньби нар анх удаа Хятадад

элч илгээж шууд харилцах болсон байна. 49 онд сяньби нарын гол зонхилогч Бяньхэ

бусад ахлагч нарын хамт Зүүн Хань улсад хандаж, түүнд хүчин зүтгэхийг хүссэнд Хятадын

засгийн газар тэднийг Умард хүннүгийн эсрэг тэмцэхийг үүрэг болгосон байна. Бяньхэ жил

бүр Умард хүннүгийн эсрэг довтлон байлдаж алсан хүннү нарын толгойг Ляодун

хязгаарын хятад захирагчид авчирч үзүүлэн шан хишиг хүртдэг болжээ.

54 онд Сяньбийн зонхилогч Уойчүпынь, Маньту нар төрөл садны хамт Зүүн Хань улсын нийслэлд очиж Хятадад дагаар орох хүсэл илэрхийлжээ. Зүүн Хань улсын эзэн тэдэнд ван, ноѐны зэрэг хэргэм шагнаж хил хязгаарыг манан сэргийлэх болгожээ. 93 онд сяньби нар Хятадын цэрэг, Ухуань, Өмнөд хүннү нарын хамт Умард хүннүгийн эсрэг довтлон байлдаж Умард Хүннү улсыг мөхөөж, түүний хагас заримыг баруун зүг зугатуулаад үлдсэн хүн ам, газар нутгийн ихэнх хэсгийг, тухайлбал Ар Монголыг эзлэн авчээ. Тухайн үед Хятадын Зүүн Хань улс дотроо ихээхэн зөрчил тэмцэлтэй байсны дээр, өмнөх үеийн бослого хөдөлгөөн хямрал доройтлын хор уршгийг арилгаж чадаагүй байсны учир Ар Монголыг Сяньбитай өрсөлдөн эзлэж ноѐлох сөгөө байсангүй. Өмнөд хүннү нар ч гэсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: paleolit

сяньби нартай өрсөлдөх хүчин чадалгүй байжээ. Тийм учраас сяньби нар Умард хүннүгийн газар нутгийн үндсэн хэсэг болох Ар Монтолд ноѐрхлоо тогтоож Хүннүгийн шаньюйн өргөө ордон байсан Хангайн нуруу, Орхон голын хөндий дэх Луут хотод гол төлөв төвлөрөн суух болжээ. Тэд тухайн үед өөрийн гэсэн шинэ нийслэл хот байгуулах чадал боломжгүй байсны дээр анхны үед тийм хүсэл эрмэлзэл ч тэдэнд байсантүй бололтой. Тэд харин Хянганы зүүн тал дахь хуучин нутаг усныхаа зүг тэмүүлэн, тэндээ үе үе очиж суугаад тэндээсээ улс орныг удирдан жолоодох явдал цөөнгүй гаргаж байжээ. Сяньби нар Умард хүннүг эзэлж аваад шинэ нийслэл барьсангүй, Луут хотод албан ѐсоор төвлөн нийслэллээд ч гэсэн Алтай, Тарвагатайн чанадад зугтан гарсан Умард хүннүгийнхийг нэхэж байлдан эзлэх боломж тэдэнд анхны үед байсангүй. Тэр байтугай Монгол орны өмнөд хэсэг буюу Өвөр Монголд оршин тогтнож, Хятадаас хараат байдалтай байсан Өмнөд Хүннүгийн улсыг ноцтой довтлон хөндөж чадах чадал тэдэнд хараахан байгаагүй байна.

Умард хүннүг байлдан эзлэж мөхөөхөд сяньби нарыг хэн гэгч ямар зонхилогч, ахлагч нар толгойлон явсан нь хүртэл түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнгүй. Гэсэн ч сяньби нар бас төдийлөн сул дорой байсангүй. Умард хүннүгийн газар нутаг, хүн амыг эрхшээл нөлөөндөө оруулж аваад нэлээд баттай ноѐлж захирч чадсан байна. Нутагтаа үлдсэн Умард хүннүгийн 100 мянтан өрх айл буюу 5-6 зуун мянган хүннү нар сяньбийн засаг засаглалд орж захирагдаад бараг тэр дороо өөрсдийгөө сяньби угсааны овог аймаг хэмээх болж, сяньби угсааны нэрийг хүлээн авсан нь сяньбийн хүч нөлөө багагүй байсныг харуулж байна. Түүнээс гадна тэр явдал сяньби, хүннү нар хэл яриа, удам угсааны хувьд ойр төрөл байсны дам нотолгоо мөн хэмээлтэй Сяньби улсын баруун талд түүнтэй дайсагнасан Баруун хүннү нар байсан учир сяньби нар тэдний довтолгооноос нийслэл хот, Ар Монголын баруун ба төв хэсгийг байнга сэргийлэн хамгаалахын улмаас Хятадын баруун хойд хязгаарт довтолж чадахгүй байжээ. Өмнөд хүннү нар Хятадын хойл хилийг хамгаалж, хөндөлсөн байсан учир Хятадын хойд талаас довтлох боломжгүй байжээ. Харин Хятадын зүүн хойд талаас довтлоход Баруун хүннү, Өмнөд хүннү нар ноцтой саад тотгор учруулах боломжгүй байсан учир сяньби нар зүүн хойд Хятадын Ляодүн мужид цөөнгүй довтлон түйвэргэдэг байжээ. 97 онд сяньби нар Ляодүн хойгийн Фэйжүсянь хотод довтолж эзлэн авчээ. Хятадын засгийн газар тус мужийн захирагчийг Сяньбид ялагдан хот суурин алдлаа, хамгаалалт цалгардуулж хариуцлага алдлаа хэмээн барьж хорьсонд тэр нь шоронд нас баржээ. Гэвч Сяньбийн зарим овгийн ахлагч нар Хятадад дагаар орж, шан хишиг хүртээд дараа нь зайлан одох зэргээр янз бүр явдал гаргадаг байжээ. 110 онд Сяньбийн зүүн этгээдийн нэгэн ахлагч Зүүн Хань улсад дагаар орсонд тухайн үеийн Хятадын хатан хаан түүнийг ноѐн болгож тамга олгон, хурдан морь хөллөдөг улаан жууз тэрэг бэлэглээд Ухуаний хэрэг эрхлэгч түшмэлийнхээ дэргэд суулгах болжээ. Түүнтэй хамт дагаар орсон Сяньби, жич Ухуань, Өмнөд хүннү нарт зориулж хилийн зах зээл нээж, худалдаа арилжаа хийлгэх болж байжээ. Дагаар орсон нүүдэлчдийн эрх баригч нарын барьцаанд ирүүлсэн хөвгүүдийг

байрлуулах тусгай байр бариулжээ.

Нэлээд олон тооны сяньби овгийн ахлагч нар хөвгүүдээсээ тэрхүү барьцааны газар явуулсан боловч удалгүй Хятадын мэдлээс дахин гарч хил хязгаарт нь довтолж, түүнийг хамгаалалцаж байсан Өмнөд хүннү нартай ч нэг бус удаа зэвсэг зөрүүлж тэмцсээр байжээ. 121-132 оны хооронд Сяньбийн зүүн хэсгийн овгуудын ахлагч Цичжигянь нар Ляодун хойг болон түүнээс баруун тийших Хятадын хилд довтлон орж, Өмнөд хүннү, Хятад цэргүүдтэй хэд хэдэн удаа байлдаж, заримл нь ялж, заримд нь ялагдаж, цохигдож байжээ. Тэд Хятадын хил хязгаарын зарим хот тосгод, боомтуудыг бүслэн байлдаж байсан боловч бэхлэлтийг дайран эзлэх арга техникгүй байсан учир удалгүй орхин одоход хүрдэг байжээ. Хятадын тал цэрэг хөдөлгөн байлдахад сяньби нар заримдаа бут цохигдож

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: paleolit

байсан боловч ихэнхдээ нэгэнт бултан зугатаж одсон байдаг байв. Цичжигянь тэргүүтэй Сяньбийн зүүн этгээдийн ахлагч нар нийтдээ хэдэн арван мянган цэрэгтэй байсан боловч Хятадад нэгдсэн хүчээр довтлохгүй, голдуу тус тусдаа нэг нэг түмэн цэрэгтэйгээр довтолдог байжээ. Хятадын засгийн газар цаашдаа Сяньби нарын довтлохыг хилийн доторхи хот тосгондоо хүлээн сууж зөвхөн ирсэн цагт нь хориглон байлдах явдал ашиггүй, харин тэднээс өөрсдөөс нь урьдаж хил давж нутагт нь гүнзгийрэн орж давшин байлдах нь илүү үр дүнтэй болно гэж үзжээ. 133 оны зун Хүннүгийн асуудал хариуцсан хил хязгаарыг захирагч жанжин өөрийн орлогч нэгэн жанжныг Хятад, Өмнөд хүннү цэргийн хамт хил давуулан гаргаж Сяньбийн зүүн этгээдийн овог аймгуудыг довтлуулсан нь амжилттай болжээ. Хятадын тал олон сяньбичүүдийг алж хядаад их хэмжээний олз омогтой буцжээ. Тэр довтолгоонд тийнхүү ялалт байгуулсан Хүннүгийн хэрэг эрхэлсэн захирагч жанжны орлогч нь хүрэн оосортой алтан тамгаар шагнагдаж, түүнтэй хамт явсан бусад дарга, цэргүүд тус тусын амжилтын дагуу их бага янз бүрийн шагнал хүртсэн байна. Намар нь сяньби нар хариугаа авахаар Хятадын зүүн хойд хилд довтлон орсон боловч амжилт олсонгүй. Хятадын тал тэднийг тосч очиж бүрмөсөн бут цохих гэсэн нь бас бүтэлгүйтжээ. Тэр удаагийн тэмцэлд Сяньби, Хятад аль аль нь амжилт олсонгүй. Цичжигянийг нас барсны дараа Сяньбийн зүүн этгээд нэг хэсэгтээ сулрахад Хятадад довтлох нь ховор болжээ. Зүүн Хань улсын дотоод гадаад байдал хүндэрсний ачаар хятадууд ч Сяньбийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байжээ. Гэсэн ч II зууны дунд үеэс эхлэн Сяньби улсад ихээхэн ахиц дэвшил гарч, түүнийг нэн их хүчирхэг дайчин болгосон байна. Сяньби улсын Таньшихуай хаан,

түүний үйл ажиллагаатай шууд холбоотой байв.

Таньшихуай Сяньбийн зүүн этгээдийн цэргийн жанжны гэр бүлд 141 онд төржээ. Түүний эцэг уг нь Өмнөдхүннүгийн цэрэгт алба хааж байсан оөгөөд гурван жил болоод гэртээ буцаж ирэхэд эхнэр нь Таньшихуайг төрүүлээд удаагүй байжээ. Эцэг нь эхнэрээ хардаж Таньшихуайг өөрийн хүүхэд биш хэмээн алж устгах гэжээ. Гэсэн ч түүхэн домог ѐсоор эхнэр нь түүнд тайлбарлаж учирлаж хэлэхдээ нэг өдөр хөдөө замын дагуу явж байтал тэнгэр дуугарч, цахилгаан цахилж, аянга буух шиг болсон. Дээш хартал чанд нэг ширхэг мөндөр унахад түунийг санаандгүй залгиж орхисон, . ний дараа удалгүй жирэмсэлсэн. Бүтэн арван cap тээж байж энэ хөвгүүнийгтөрүүлсэн юм. Тэнгэр язгуурт сайн эр болж юуны магад. Алж хэрэггүй, өсгөн торниулъя гэжээ. Хар ихтэй ноѐн баатар үгэнд нь итгэсэнгүй. Балчир хөвгүүнийг хаана хамаагүй хаяж зайлуулах хэрэгтэй гэжээ. Хатан эх нь нялх ноорой Т.шьшихуайгтөрөл садангийнхандаа өгч өсгөн хүмүүжүүлж байжээ. Арван дөрөв таван насан дээрээ Таньшихуай бие бялдар том, бяр чадал ихтэй, оюун билиг төгөлдөр, ихээхэн эрэмгий зоригтой нэгэн болж ирсэнд овог аймгийн агч жирийн хүмүүс цөм гайхаж байжээ. Нэг өдөр эцгийнх нь эзгүйд эхийнх нь гэрт хэсэг дээрэмчид довтлон ирж үхэр малыг нь туун оджээ. Таньшихуай сонсмогц тэдний хойноос ганцаар хөөн очоод бүгдийг нь дийлж үхэр малаа эргүүлж авчиржээ. Тэр явдлаас хойш аймаг овгуудын ахлагч нар түүнийг ихэд хүндэтгэн тоомсорлох болж нийт Сяньби улс даяар мэддэг болжээ. Тэрээр өөрийн нутаг Дархан ууландаа тусгай өргөө ордон бариулж анх тэнд байдаг байжээ. Олигтой хүчирхэг хаангүй байсан Сяньби улсын аймаг овгуудын ахлагч, зонхилогч нар нийлж хуралдаад 156 онд Таньшихуайг нийт Сяньби улсын зонхилогч хаан болгож өргөмжилсөн байна. Түүний дараа Таньшихуай өөрийн улсын төв хэсэгт Сяньби улсын төв нийслэлийн үүрэг гүйцэтгэж байсан, хуучин Хүннү гүрний нийслэл, түүний ойр орчимд шилжин суусан ажээ. Сяньби улс бол Хүннү гүрний нэгэн адил газар нутаг, хүн амаа гурван хэсэгт хуваан захирдаг байсны төв их голын хэсэгт хааны өргөө ордон, нийслэл хот оршдог, хаан өөрөө түүнийг шууд гардан захирдаг байжээ. Зүүн, баруун хэсгийг талийгаач Уичуигянь мэтийн ноѐд, жанжин нар гардан захирдаг байсан юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: paleolit

Сяньби нар хэд хэдэн том аймаг, 200 гаруй овгоос бүрдэж байсан бөгөөд тэд цөм нэгдэл нягтралгүй байж амжилт олох боломжгүй болохыг аажмаар ойлгож, эрэмгий зоригтон Таньшихуайд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй даган захирагдаж, Таньшихуай ч тэднийг ихээхэн ухаалаг, уян хатан бөгөөд хатуу чанга хууль журмаар нэгтгэн барьж, бүхэл бүтэн зангидмал хүчин болгож чадсан байна. Таньшихуай аливаа ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн хууль цааз зохиож, зарлиг тушаалууд гаргасан нь түүхэн сурвалжийн мэдээ сэлтээс илт харагдаж байгаа юм. Гэвч чухам ямар хууль, ямар журам тогтоосон, ямар зарлиг тушаал гаргасан нь тодорхой тэмдэглэгдэж үлдсэнгүй. Юу ч гэсэн сяньби нар, тэдний ахлагч, зонхилогчид түүний тогтоосон хууль журмыг зөрчиж зүрхэлдэггүй болсон байв. Сяньби улсыг тийнхүү нэгтгэн зангидаж, бас олон тооны морьт цэрэггэй болсны ачаар Таньшихуай нэн хүчирхэг болж, ойр тойрны төдийгүй, ад; холын улс оронд ч амжилттай аян дайн хийх бололцоотой болсон байш Түүхэн сурвалжид тухайн үеийн сяньби нарын тухай тэмдэглэн үлдээсэн зүйлсийн дотор «Хүннү нарынхаас тэднүүдийн зэвсэг нь илүү хурц, морь нь нэн хурдан» хэмээн шууд заасан байдаг. 155-173 оны хооронд Таньшихуай тэргүүтэй Сяньби улс «Өмнө зүгт хил хязгаарт цөмрөн орж түйвээгээд умард этгээдээс динлин нарын довтолсон довтолгооныг зогсоож, зүүн талд фүюй нарыг няцааж, баруун чиглэлд үсүн нарыг бут цохиж, Хүннү гүрний эзэлж байсан дорноос өрнөд хүртэлх 1 мянган бээр газар нутгийг бүх уул нуруу, гол мөрөн, гашуун нууруудын хамт эзлэн захирсан байна». Таньшихуай динлин нарыг Саяны нуруунаас хойш түрэн зайлуулан Өмнөд Сибирийн нэлээд газар нутгийг эзлэн авсан, Баруун хүннү нарын Зүүнгарын Тарвагатайгаас баруун тийш Уралын нуруу, Ижил мөрөн хүр зугатуулан холдуулсан байна. Тэр цагаас хойш динлин нар түүхийн тавиаи дээр биеэ даасан хүчин болж гарч ирэхийг болиод сураг нь тасарсан байна. Баруун хүннү нар Дорнод Туркестан дахь газар тариалан, гар урлал, суурины тулгуур суурь, нөөц хүчээ алдаад алс өрнө зүг хөдлөн, шинэ дайн, их нүүдлийн замд гарахад хүрсэн байна. Урьд нь бараг зөвхөн Ляодун хойг, түүний баруун хил хязгаараас бусад газарт довтлон орж чаддаггүй байсан сяньби нар Таньшихуайн үед тийнхүү хүчирхэг их гүрэн болоод Өмнөд хүннү, Хятад цэргийн давхар хамгаалалтанд байсан эртний Хятадын Зүүн Хань улсын умард хил хязгаарт байн

байн түрэн орж, түйвээн сандаргадаг болсон байна.

Нэгэнт 156 оны үест Таньшихуай 3-4 мянтан морьт цэрэгтэйгээр Хятадын умард хязгаартдовтлон орж сүйдлэн байжээ. Цаашдаа 158-166 оны үест сяньби нар хэдэн мянган морьт цэрэгтэйгээр Хятадын умард хилд довтлон орж, дээрэм тонуул хийгээд буццаг байжээ. Хятадууд тосч очиж байлдахад тэд том тулаан хийдэггүй, тэр дороо зугатан зайлж оддог байсан тул тэднийг бутцохих арга байдаггүй байв. Тулалдан байлдсан ч тэд дайн тулалдаанд гаршсан учир дийлддэггүй, дараа нь дахин эргэж ирээд хятадуудыг гэнэдүүлэн цохиж орхиод хялам хийх зуур алс хол зайлан оддог байжээ. Хятадын засгийн газар сяньби нарыг цэрэг, зэвсгийн хүчээр номхотгож чадахгүй болсон учир Таньшихуайд элч илгээж, вангийн цол, тамга тэмдэг олгох, найрамдал, ургийн гэрээ байгуулж холбоотой болохыг оролджээ. Сяньби улс Хүннү гүрний нэгэн адил Төв Азийн нүүдэлчдийн хүчирхэг гүрэн болсон учир Таньшихуай Хятадын засгийн газрын саналыг хүлээн авсангүй, харин довтлох довтолгооны эрч хүчийг улам нэмэгдүүлж байжээ. Таньшихуайн үед Сяньбийн гурван их хэсэг буюу гурван аймгийн төв голынх нь Ар Монголыг хамарч, Хангайн нуруу, Орхоны хөндий дэх хааны өргөө ордон, нийслэл хотод төвлөж байжээ. Зүүн хэсэг нь Хянганы нуруунаас манж-түнгүс Фүюй хүртэл, Ляодун хойг хүртлэх уудам нутгийг хамарч, Дархан уулан дахь Таньшихуайн хуучин өргөө ордны ойр суурин лээр төвлөн байжээ. Баруун хэсэг нь Алтайгаас Дуньхуан, Үсүнь хүртлэх нэн өргөн уудам нутгийг хамарч байжээ. Тэд тус тусын чиглэлээр Зүүн Хань улсын хил хязгаарт хойд, зүүн хойд, баруун хойд талаас довтлон түйвээх : олж байжээ. Гэвч тэд Умард Хятадыг байлдан эзлэх зорилго бүхий нэгдмэл аян дайн хийхгүй байжээ. Тэр нь Умард Хятадын газар нутгийг Сяньби тэргүүтэй Төв Азийн нүүдэлчин улс түмэнд эзлэгдэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: paleolit

явдлаас нэг хэсэгтээ :зарсан байна. Сяньби нар тухайн үед Хятадыг байлдан эзлэхийг бодсонгүй, тэгэж хүчлэхгүйгээ сайн мэдэж байсан юм уу, эсхүл ерөөс тэгж хэрэггүй хэмээн бодож байсан бололтой байгаа юм. Тэд нарын довтолгооны шалтгааныг ерөөс зэрлэг бүдүүлэг, шунахай ховдог, дайн дажин хийх дуртайдаа биш, өөр учиртай гэдгийг хятадууд зарим талаар зөв ойлгож байжээ. Хятад сурвалжийн дотор «Мал аж ахуй ба агнуур нь тэд нарын амьдралыг бүрэн хангаж хүрэлцэхгүй байгаа юм» гэсэн байдаг нь үнэний хувьтай. Сяньби нарт гурил будаа, сайн чанарын төмөрлөг эдлэл газар тариалан, rap урлал, түүнчлэн хот суурин газрын гоѐл чимэглэл, тансаг эд хэрэглэгдэхүүн үнэхээр их тудагдан гачигдаж байсан юм. Хятадын засгийн газар нүүдэлчидтэй худалдаа арилжаа хийхийг зөвшөөрдөггүй, хилийн зах зээл нээж ажиллуулахаас ихэвчлэн татгалздаг байсан учир сяньби нар арга буюу Хятадын

хилд үе үе довтлон орж, дээрэм тонуул хийхдээ хүрдэг байжээ.

Сяньби нар тухайн үед улам хүчирхэг болж мэдлэг боловсрол нь хүртэл нэмэгдэж байсан тухай хятад сурвалжийн дотор тов тодорхой заасан байдаг Нэг хятад сайд 177 оны үед эзэн хаандаа өргөсөн бодрол бичгийн дотор «Хүннү нарын зайлан одсоны дараа сяньбичүүд хүчирхэг болоод хуучин эзэгнэж байсан газар нутгийг нь эзлэн захирсан билээ. Тэд 100 мянган цэрэгтэй, биеийн хүчин чадал ихтэй, мэдлэг боловсрол нь нэмэгдсээр байна Хилийн хамгаалалт сулраад олон хүн хоригийг зөрчиж, хил даван очиж байна. Дайснууд манайхнаас шижир алт, шилдэг сайн төмөр олж авч байна Оргож очсон хятадууд тэдэнд зөвлөхүүд болж үйлчлэн туслаж байна... Сяньби нарын овгууд нь олон бөгөөд урьд цагийнхаас сул доройгүй. Хоѐг жилийн турш бид яаж ч чадахгүй байна шүү дээ» гэсэн байна. Түүний дараахан мөн онд Зүүн Хань улсын эзэн хаан нь өөрийн гурван жанжныг Өмнөд хүннүгийн шаньюйн хамт тус бүрийг 10 мянган цэрэгтэйгээр Сяньбийн эсрэг их аян дайнд мордуулжээ. Тэр гурван жанжин. Өмнөд хүннүгийн шаньюй нар тус тусын цэргийг удирдан Сяньби гүрний нутгийн гүнд өмнө талаас нь 2000-аад бээр газар буюу нэг мянга гаруй км дайран оржээ. Танышихуай төв их гол, зүүн, баруун гурван хэсгийн зонхилогч, овгуудын ахлагч нарт яаралтай зар тарааж, тус тусын цэрэг дайчдаа толгойлон ирж, хятад, өмнөд хүннү цэрэгтэй халз тулалдан байлдах тушаал өгчээ. Ихээхэн цус урсгасан ширүүн тулалдаанд хятад, өмнөд хүннү цэргүүд салам цохиулж, гуравны хоѐр хувь нь алагдан хядагдаад, байлдааны туг, ачаа хөсгөө олзлуулан бүрэн ялагдсан байна. Гурван хятад жанжин нь хэдэн мянган морьт цэрэгтэйгээр хил дээр зугатан буцаж иржээ. Тэдний өдий төдий их цэрэг удирдан яваад тэгж муухай бүтэлгүйтэж, асар их хохирол. учруулан эзэнт гүрний нэр сүрийг гутаалаа хэмээн эзэн хааны зарлигаар тэр доор нь барьж авч торлон гинжилж нийслэл Лоян хотод аваачин шоронд хийжээ. Тэднийг арай цаазаар авсангүй, бүх зэрэг тушаалыг нь хүчингүй болгоод,

дуртай дургүй суллан тавьсан байна.

178 онд Сяньби нар Зүүн Хань улсаас хариугаа авах зорилгоор Хятадын умард хилд хэд хэдэн удаа довтлож, нутгийн иргэдийн амьдрал байдлыг маш их хүндрүүлсэн ажээ. 181 онд Таньшихуай 40 настайдаа нас баржээ. Тэрээр таван хөвгүүнтэй байсны дундаас Холянь хэмээх нэг нь хаан эцгийн ор суурийг залгамжилжээ. Холянь өөрийн эцгийн бодлогыг үргэлжлүүлж, Хятадад хэд хэдэн удаа довтолсон боловч амжилт олсонтүй, эцсийн нэг тулалдаанд өөрөө алагдсан байна. Холянь авъяас чадвар, хүч чадал аль алинаар эцгийн хэмжээнд огтхон ч хүрэхгүй байсны дээр олны дунд «ховдог шунахай, завхай зайдан», хэрэг шийтгэхдээ шударгагүй гэсэн муу нэртэй байжээ. Тэр мэтийн шалтаг шалтгааны учир сяньби нарын тэн хагас нь түүнд захирагдахаас татгалзан салж одсон байв. Тэр бүхэн нь Сяньби гүрэн үндсэндээ гол төлөв гагцхүү Таньшихуайн хүч нөлөөнд дулдуйдан нэгдмэл хүчирхэг байдалтай байсан болохоос биш хэрэгдээр бас их л эрээвэр хураавар, нэлээд хэврэг төр улсын бүрдэл байсныг харуулж байна. Сяньби нарын дунд хаан ширээнд үе залгамжлан суух журам жигдрэн тогтсон байв. Холяний хөвгүүн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: paleolit

Цяньмань бага балчир байсан учир түүний их ахын үеэл хөвгүүн Күйтү төрийн хэрэг хамаарч байжээ. Цяньмань насанд хүрэнгүүт Күйтүтэй хаан ширээний төлөө маргаан эхэлсэнд сяньби нар хэд хуваагдан салжээ. Күйтүг нас барсны дараа түүний дүү Бүдүгынь Сяньби улсын хаан ширээнд суусан ньтус улсын сүүлчийн эрх баригч болж өнгөрсөн байна. Түүний дараа 235 онд Сяньби гүрэн нь Сяньби, Ухуань, Муюн, Тоба, Юйвынь,

Түгүхүнь, Дуань гэх зэрэг хэд хэдэн аймаг улс болж, бүрмөсөн задран салсан байна.

Муюн улс

III зууны дэд хагаст Сяньбийн нэг их ноѐн Мохоба гэгч хүн аймаг, овгуудаа дагуулан Хятадын зүүн хойд хил рүү ойртон нутаглах болсон нь даруй Муюн нарын гол цөм болсон байна. Муюн нар Хянтаны нурууны зүүн, зүүн хойд талаас аажмаар урагшилсаар Сяньбийн зүүн хэсгийн Мохоба ноѐны мэдэлд орж, түүнтэй цуг Хятадын зүүн хойд хил орчим нутаглах болсон ажээ. Түүний ач хөвгүүн Муюн Шэгүй (281 онд) Ляодүн хойгийн хойд хэсгээр орж очиж, Хятадын түшмэг хараат болсон байна. Дайн тулалдааны үед Умард Хятадад хүч хавсран тусалдаг байсных нь хувьд Хятадын засгийн газар түүнийг Их Шаньюй хэмээн өргөмжилсөн боловч удалгүй тэрээр салж одоод харин Хятадын хил хязгаарыг уулгалан довтлох болжээ.

285 онд Муюны их ноѐн болсон Шэгүйн бага хөвгүүн Муюн Хой Хятадын зүүн хойд хилд хэд хэдэн удаа халдаж байгаад больсны хариуд Хятадын засгийн газар 289 онд түүнийг Сяньбийн эсрэг цэрэг дайны хэрэг эрхэлсэн Муюн цэргийн ерөнхий командлагчаар тохоон томилсон байна. Гэсэн ч Сяньбийн Дуань шаньюй гэгч сурвалжит язгууртан түүнд охиноо хатан болгож өгснөөс Хуан, Жэнь, Чжао гурван хөвгүүн төржээ. 294 онд Муюн Хойд зүүн хойд Хятадын Дагичэн буюу эртний Хятадын Янь улсын нийслэл Яньцзин буюу одоогийн Бээжин хотыг эзлэн авч, тэнд суурьшин суугаад Өвөр Монголын нутгийн зүүн хэсэг, Бээжин хот орчим дахь Хятадын зүүн хойд талын нэг хэсэг газар нутгийг засагчлан захирах болжээ. Тийнхүү эртний Яныдзин хотод төвлөн нийслэллэх болсны улмаас Муюн улсыг нэгэнт тэр үед бас Муюны Янь улс, Хожуу Янь улс хэмээн нэрлэж байжээ. Гэвч Муюн Хой биеэ Хятадын Янь улсын эзэн хаан байтугай хаан ч гэж өргөмжилсөнгүй, харин Сяньбийн их шаньюй хэмээн тунхаглан зарлажээ. Тухайн үед Сяньбийн зүүн хэсгийн Сүхи, Мувань овог аймгууд зүүн хойд Хятадын зарим нутгийг эзлэн ноѐлж байсан учир Муюн Хойтой аяндаа мөргөлдөх байдалд оржээ. 313 онд Муюн Хой тэдгээр Сяньби овог

аймгуудыг бутцохин өөрийн улсад нэгтгэн захирчээ.

Тэр үед Умард Хятадын газар нутаг, хүн амын нэлээд хэсэг нь Өмнед хүннү, Муюн, Юйвынь, Дуань, Сяньби аймгуудад эзлэгдээд Хятадын засгийн газар ихээхэн бачуу байдалд орсон байв. Тэд зарим үед Хятадын эсрэг дайн хийж, заримдаа өвөр хоорондоо байлдан, байдлыг ихэд түгшүүртэй болгож байсан байна. Муюн Хой ордондоо өндөр боловсролтой хятад сайд түшмэд цуглуулан, тэдний мэдлэг чадвар, санал зөвлөгөөнд тулгуурлан өөрийн улсын дотор дэгжурам тогтоож чадсан байна. Зэргэлдээх хятад муж, тойргуудаас Муюн Хойн зүг цөөнгүй ард иргэд ирж нийлэх болж байжээ. Хил залгаа байсан хятад аймгийн захирагч нэгэн ноѐн Муюны Янь улсын зүг олны сэтгэл татагдан байгаа явдалд сэтгэл түгшин 319 онд мөнхүү Муюн, Сяньби угсааны Гаогюйли, Дуань, Юйвынь нарыг хатгаж шүтгэн байж Муюн Хойн эсрэг хөдөлгөжээ. Гурван аймаг нэгдсэн хүчээр Муюн Хойг Гичэн хэмээх Бээжин хотод нь бүслэн байлджээ. Гэсэн ч Муюн улсыг дийлж хүч хүрсэнгүй, хүчтэй цохилт авч ялагдаад ухран зугатацгаасан байна. Муюн Хой дайны үед олзлон авсан Хятадын төрийн нэгэн тамгыг Хятадын засгийн газарт хүргүүлжээ. Хятадын засгийн газар 321 онд Муюн Хойг Умард хязгаарын цэргийн жанжин, Тинчжоу хэмээх мужийн захирагч, Ляодун газрык ноѐноор тохоон томилсон байна. Түүний

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: paleolit

дараа Муюн Хой хөвгүүдийнхээ дундаас Муюн Хуаныг өөрийн хойчийг залгамжлагч хэмээн зарлаад тусгай сургууль нээлгэж, тус сургуульд түүнийг бусад сурагчдын хамт сурган, зав чөлөөтэй үедээ өөрийн биэр хүрэлцэн очиж, багшийн зааж байгаа зүйлсийг сонсон сонирхдог байжээ. 333 онд Муюн Хой нас барж, Муюн Хуан хаан ширээ

залгамжилсан байна.

Муюн Хуан бол ухаантай, боловсролтой, зоригтойн дээр ном үзэх сонирхолтой нэлээд өвөрмөц хүн байжээ. Тэрээр хаан ширээнд суугаад хатуу ширүүн цаазаар улс орныг удирдан байжээ. 337 онд Муюн Хуан биеэ хожуу Янь улсын ван хаан хэмээн албан ѐсоор тунхаглан зарласан байна. Дараа жил нь Муюн Хуан Өмнөд хүннүгийн Чжао улсын Шихү хаантай эвсэл холбоо байгуулж Дуань аймгийг байлдан эзлэхээр хэлэлцэж тохиролцжээ. Дайны үед Муюн Хуан Дуань аймгийн өөрийн оногдосон хуваарьт цэргүүдийг ялж, 5000 өрх айл олзолж аваад холбоотон Шихүг дайсны үлдсэн хэсэгтэй байлдуулан үлдээгээд цэргээ авч харьж одсон байна. Шихү тэргүүтэй Өмнөд хүннү нар дан өөрийн хүчээр ялалт байгуулаад нутаг буцсан боловч Муюн Хуан дайсантай түүнийг тулалдуулан үлдээгээд орхиж одсоны хариуг авахаар өслөн байв. Тэгээд Өмнөд хүннүгийн Чжао улс Муюны Янь улсын эсрэг аян дайн хийж 36 хотыг нь булаан эзэлжээ. Удалгүй Чжао улсын цэрэг Бээжин хотыг бүслэн авчээ. Муюн Хуан сочин сандарч зугатан одох гэсэнд сайд түшмэд нь «Чжао улс хүчирхэг, бид сул дорой. тэгэхээр хаан эзэн чи хол хөндийрч зайлан одвол түүний сүр хүч нэмэгдэн бүрэн үйлдэлд орж, сөргөн зогсохын аргагүй болно», «Хаан эзэн минь жанжин, дарга нарынхаа зүрхийг чангалахын тул өөрөө эрэмгий зоригтон бай. Сул дорой харагдаж хэрхэвч болохгүй» хэмээн ятгажээ. Муюн Хуан тэдний үгэнд орж, нийслэл хотдоо үлдээд жанжин, дарга нар нь цэргээ удирдан 10 гаруй хоног Шихүгийн цэрэгтэй

ширүүн тулалдаан хийж байж түүнийг ухраан зайлуулсан байна.

Шихү Муюн Хуантай дахин байлдаж Муюны Янь улсыг бүрмөсөн доройтуулан мөхөөхөөр шийдэж, улс орон даяар цэрэг, агт, хүнс хэрэглэгдэхүүн их хэмжээгээр татаж эхэлжээ. Айл өрхүүдийн тариалангийн морьдыг цэргийн агт болгохоор албадан авахад өгөхөөс татталзсан этгээдийг бүсэлхийгээр нь тас цавчин хаяад морьдыг булаан авч байжээ. Тэглээ ч гэсэн 40 мянгаас илүү агт морьд цуглуулж чадсангүй. 340 онд Шихү хагас сая голдуу явган цэрэгтэйгээр Муюны Янь улсын эсрэг аян дайнд морджээ. Муюн Хуан нийслэлээс урьтан гарч, тосч хөдлөөд дайсны талын зарим түшиц газруудыг дайран довтолж, эвдлэн сүйтгэж, энд тэнд байсан цэрэг дайны бүх нөөц хүнс хоолны зүйл, тариа будаа сэлтийг бүгдийг галдан шатааж орхижээ. Шихүгийн асар олон тооны цэрэг хүнс хоолоор гачигдаад энэ удаа бас ухран одоход хүрсэн байна. 341-342 оны үест Муюн Хуан өөрийн улсын хойд хэсэгт Луут хот хэмээх шинэ хот бариулж

өргөө ордоо тийш нүүлгэн аваачиж хэрэг дээрээ тэнд нийслэн суух болсон байна.

343-44 оны үест Муюн Хуан зэргэлдээх Гаогюйли, Юйвынь хоѐр аймгийг байлдан эзэлж эрхшээл нөлөөндөө оруулан авсан боловч юйвынь нарын олонхи нь ийш тийш тархаж, зайлан одсон байна. 348 онд Муюн Хуан нас барж, Муюн Цзюнь хэмээх цэргийн ноѐн Муюны Янь улсын хаан ширээнд суужээ. Нэгэнт Муюн Хуаны үед Янь улс ихээхэн хүчирхэг болсон тул Муюн Цзюнь 349 онд 200 гаруй мянган шилдэг цэрэг бэлдээд нийт Умард Хятадыг байлдан эзлэх цэрэг дайны үйл ажиллагаа эхэлжээ. 350 онд Муюн Цзюнь өргөө ордоо нийслэл Бээжин хотдоо нүүлгэн аваачаад цэрэг дайны үйл ажиллагааг шургуу үргэлжлүүлж, 352 оны үест Өмнөд хүннүгийн Чжао улсыг байлдан эзэлж, Умард Хятадын ихээхэн хэсгийг эрхшээл нөлөөндөө оруулан авч чадсан байна. Тэгээд мөнхүү 352 онд Муюн Цзюнь биеэ Яньцзин буюу Бээжин хотод төв нийслэл бүхий

нийт Умард Хятадын эзэн хаан хэмээн өргөмжлүүлсэн ажээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: paleolit

Тоба гүрэн

Муюн нарын дараагаар Өмнөд Монгол, Умард Хятадын түүхийн тавцан дээр Сяньби угсааны тоба аймгууд товойн гарч ирсэн байна. Эрт дээр үеэс Хэнтийн нурууны зүүн хойд хэсэг, Хянганы баруун хойд тал дахь Онон голын адаг, Эргүнэ мөрний эхээр оршин амьдарч байсан нүүдлийн малчин, өвөг монгол, сяньби угсааны тоба аймаг, овгууд аажмаар урагшлан нүүсээр байжээ. Хүннү гүрний үед МЭӨ II зууны орчим Мао хан гэгч аймгийн холбооны зонхилогч тэргүүтэй тоба нар 36 аймаг, 99 овогтой болж олшрон хүчээ тэлсэн байна. Тэд аймгийн холбооны зонхилогчийг хан гэдэг байжээ. Түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээснийг дөрвөн үе өнтөрсний дараа, тухайлбал, Хүннү гүрэн мөхөөд сяньби нар баруун зүг Ар Монголд шилжиж,муюнчууд өмнө зүг нүүжӨвөр Монголын зүүн хэсэгт шилжин очихын хамт тоба нар бас өмнө, баруун өмнө зүг нүүж Түйинь ханы үед Өвөр Монголын хойд талын Шилийн гол, Цахарын чуулганы Долнуур хэмээх Долоннуур, Далай нуурын тэнд хүрэлцэн ирж нутагласан байна. Түүнээс хойш долоон үе буюу 160 орчим жил өнгөрсний дараа тоба аймгуудын зонхилогч Линь хан нь аймгуудаа арван хэсэг болгож захиран гайжээ. Түүний хөвгүүн Гэфынь ханы үед тоба нар Өмнөд хүннүгийн нутаглаж байсан хожмын Өвөр Монголын Түмэд, Юншээбү

аймгуудын гагт очиж, Өмнөд хүннүгийн зарим овгуудтай хольцолдон нутаглах болжээ.

III зууны дундуур Тоба аймгуудын холбооны зонхилогч байсан Ливэй хан одоогийн Өвөр Монголын Бугат хот байгаа газрын зүүн хойтох Ченло ринд төвлөн суух болжээ. 261-275 оны үест Ливэй өөрийн хөвгүүнийг Умард Хятадын Цао Вэй, жич бас Цзинь улсуудад барьцаалуулж удаа дараалан илгээхэд хүрч байжээ. Тэр хөвгүүнийг нутагтаа буцаж очиход нь аймаг овгийн ахлагч нар түүнийг Хятадын нөлөөнд автсан хэмээн үндэстэй үндэсгүй хардан сэжиглэсэн бололтой, удалгүй барьж алсан байна. Ливэй хан нь санаагаар унаж байсан боловч 104 наслаад бие барсан ажээ. Үнэхээр Хятадын Цзинь улсын төрийн бодлого Тоба зэрэг Төв Азийн нүүдэлчин улс түмнүүдийн хувьд найрсаг дотно байсантүй, хамгийн наад зах нь Тобагийн «Овог аймгуудын ахлагч зонхилогч нарыг далдуур хээл хахуульдаж, өвөр хооронд нь эвдрэлцүүлэн мөргөлдүүлэх» зорилт тавьж «тэднийг хэрэлдүүлэн мөргөлдүүлэх арга хэрэгсэл олсон» байв. 295 онд Тоба аймгуудын холбооны зонхилогчийн үүрэг гүйцэтгэж байсан Тоба Лигуань хан аймгуудынхаа холбоог Хүннү, Сяньби нарын уламжлалын дагуу гурван хэсэг болгож захиран тус бүрийн толгойд зохих зонхилогч, ахлагч нарыг тавьсан байна. Тэдгээрийн зүүн хэсэг нь Бээжингээс хойгуур Хожуу Янь улс буюу Муюны Янь улсын Шандуу гол. түүнээс баруун тийших хэсэг газар дээр оршин байж, түүнийг Лигуань өөрийн биеэр баримтлан захирч байжээ. Тус хэсгийг Лигуань өөрөө захирч байсны дээр зүүн хэсэг ихэвчлэн гол хэмээн ойлгогдож байсан тул зонхилох үүрэг гүйцэтгэж байжээ. Дундах хэсэг нь одоогийн Өвөр Монголд Датүнгийк хойд талд байж, Тоба Ито гэгч ноѐн толгойлж байжээ. Баруун хэсэг нь одоогийн Хөх хотын баруун хойд, Бугат хотын хойд талд байж Тоба Итогийн дүү Тоба Илү ноѐн толгойлж байжээ. Тоба Ито говиос хойш гарч аян дайн хийгээд Жужан, Гаогюй нар болон баруун зүгийн түрэгүүд зэрэг нийт гуч гаруй аймаг овгуудыг байлдан дагуулсан байна. Түүнчлэн Умард Хятадын хойд талын нэлээд хэсэг газрыг эзлэн авч, Өмнөд хүннүгийн

Хань улсын цэргийг бут цохин том ялалт байгуулжээ.

313 онд Тоба Ил ү Ченло суурины эргэн тойронд хэрэм бариулж өөрийн өргөө ордон гол төв буюу умард нийслэл болгосон байна. Хуучны Пинчэк хотыг сайжруулан засч өмнөд нийслэл болгожээ. Бас Лэйшүй голын өмнө талд шинэ Пинчэн хот хэмээхийг бариулж, баруун зүгийн чжуки ноѐнос суулгажээ. Тэрхүү баруун зүгийн чжуки ноѐн нь Тобад дагасан Өмнөл хүннүгийн баруун зүгийн чжуки ноѐн юм уу, түүний хойчийг залгамжилсан ноѐн байсан бололтой байгаа юм. Тийнхүү 313 онд Тоба Илү ноѐн Тоба улсыг үндэслэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: paleolit

байгуулж, түүний анхны хаан болсон байна. Тус улсыг хятадууд Дай хэмээх газарт шинз байгуулагдсан улс хэмээн үзээд анхлан Дай улс гэж нэрлэж байжээ. Тоба нар ч бас заримдаа тэгдэг байсан байна.315 онд Хятадын Цзинь улсын засгийн газар Тоба улсыг хэрэг дээр хүлээн зөвшөөрч, Тоба Илүд Хөх хот, Бугат орчимд төвлөрсөн Дай газрын их ван хэмээх цол шагнаж, хэсэг газар нутгаа найр тавьж олгосон байна. Тийнхүү Тоба Илүгийн нэр хүнд ихэд өсч, шинэ байгуулагдсан Тоба улсын сүр хүчин мэдэгдэхүйц нэмэгдэж байжээ. Гэсэн ч Тоба Илү удалгүй дайны үед алагджээ. Дараахад нь Тоба Юйлюй зэрэг хэд хэдэн хүн удаа дараалан залгамжилсан боловч бас урт насалсангүй. Юйлюйн хоѐрдох хөвгүүн, 320-иод оны эхээр төрсөн Шэигянь хаан ширээ залгамжлах ѐстой байсан боловч өлгийтэй балчир байсны дээр өрсөлдөгчид нь ноцтой дайсагнаж байжээ. Түүхэн домог ѐсоор тэд балчир хөвгүүнийг хөнөөх санаатай хүрэлцэн ирэхэд эх нь өмдөн дотроо нуугаад «Хэрэв тэнгэр чамайг ивээвэл чи уйламгүй дээ» хэмээгээд хээв нэг байж байжээ. Шэигянь хөвгүүн яагаад ч юм удтал огт уйлалгүй байж байгаад амьд мэнд үлджээ. Шэигянь өсвөр үедээ Өмнөд хүннүгийн Чжао улсын хаан Шихүгийн ордонд

барьцаалагдан байж байгаад суллагдан тавигджээ.

338 оны үест Шэигянь Тоба улсын хаан ширээнд өргөгдөн гарч ирсэн байна. Тэрээр ухаантай, зоригтой хүн байсан бөгөөд төрийн бодлогод өндөр ооловсрол, дадлага туршлагатай хятад сайд, түшмэдийг өргөнөөр ашиглаж, засаг заслал, цааз хуулийг жигдлэн тогтоолгосон байна. Засаг заслал, цааз чууль, ял шийтгэл зэрэгт нэлээд шудрага байдлаар хандах гэсэн нь олны талархлыг хүлээж, харъяат албат нар нь нэг хэсэгтээ тайвширсан хэмээн түүх сударт тэмдэглэн үлджээ. Тэрээр бас шинэ нэгэн нийслэл хот байгуулах гэсэнд эх нь дургүйцэж, бид хэзээнээсээ нүүдэлчин улс түмэн, байдал түгшвэртэй одоогийн нөхцөлд хотод орж суувал дайсан ирж бүслэн байлдсан цагт зайлах боломжгүй болж хаагдана гээд хот барихыг тас хориглон зогсоожээ. Шэигянь харин Муюны хожуу Янь улсын хаан Муюн Хуаны бага охин дүүтэй гэрлэж, ургийн холбоо тогтоож байр сууриа бузгай бэхжүүлж авчээ. 340 оноос эхлэн Шэигянь хаан Иныпань уулын өвөрт одоогийн Бугат хотын баруун хойтох Юньчжүн хэмээх боомт хотод төвлөн суух болжээ. 371 онд Тоба цэргийн жанжнуудын нэг нь Шэигянийг алахаар завдан оролджээ. Шэигяний азаар түүний өөрийн хойчийг залгамжлагчаар заагдсан хан хөвгүүн Тоба Шы дэргэд нь байж, хаан эцгийн амийг авраад оронд нь өөрөө алагдсан байна. Гэсэн ч нэлээд хэдэн жилийн дараа 380-аад оны эхээр Тоба Шэигянь хаан өөр этгээдэд алагдаад хаан ширээ залгамжлах ѐстой байсан Мэгүй, ирээдүйн Тоба Гүй хаан бага балчир байсан учир Тобагийн Дай улс нэг хэсэгтээ нэгдмэл төр засаггүй болж, хуваагдмал байдалд орсон байна. Тухайн үед Тобагийн Дай улсын зүүн хэсэг буюу Хатан гол Шар мөрнөөс Цүн тийших хэсгийг Лю күжинь ноѐн захирч, Шар мөрнөөс баруун тийших Ордос нутагт Лю Вэйчэнь ноѐн зонхилж байжээ. Тоба Гүйн эх нь хөвгүүний хамт Лю Күжинь ноѐны дэргэд үлдсэн бегөөд тэр ноѐн Тоба Гүйг том болоод хэрэг бүтээх сайн эр хэмээн үзэж, сайтар хамгаалан дэмждэг байжээ. 386 оны эхээр Тоба Гүйг хаан ширээнд суулгаж Дай улсын ван хэмээн өргөмжилжээ. Мөн оны билгийн улирлын гуравдугаар сард Тоба Гүй өргөө ордноо Ченло хотод зоөн байрлуулан, тэндээс улс орноо удирдан захирах болжээ. Тэрээр мал аж ахуйн хажуугаар газар тариаланг ч хөхүүлэн дэмжиж, татварыг хөнгөлөн, ард түмний аж байдлыг арай хөнгөвчлөх арга хэмжээ аван тэр нь сурвалжит язгууртан нарын болон эгэл жирийн хүмүүсийн зүгээс түүнд хандах хандлагыг ихэд

нааштай болгожээ.

Тэгээд мөнхүү 386 оныхоо билгийн улирлын тавдугаар сард Дай хэмээх улсынхаа нэрийг Тоба Вэй хэмээн өөрчилж, биеэ Вэйгийн ван хэмээлгэх болсон байна. Ордосын захирагч Лю Вэйчэнь эсэргүүцэн их цэрэг хөдөлгөсөн боловч Тоба Гүйд бут цохигдон амь алдаад Ордос даяар шинэ хааны засаг засаглалыг хүлээн зөвшөөрсөн байна. Тоба Гүй Лю Вэйчэний төрөл садны 5 мянган хүнийг цаазаар аваад 300 мянган толгой адуу, 4 сая үхэр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: paleolit

олзлон авч, Гоба Вэй улс эдийн засаг, амьжиргааны талаар нэлээд бэхжжээ. Тэр цаг хүртэл Тоба улс нь Муюны Хожуу Янь улсын түшмэг хараат улсын байдалтай байсан тул Тоба Гүй тэр байдлыг өөрчлөхөөр шийдэж Хожуу Янь улсын эсрэг 395 онд их аян дайн эхэлжээ. Муюны Янь улсын хаан Муюн Чүй өөрийн залгамжлах хан хөвгүүн Муюн Баод Тоба Гүйг тосч байлдах үүрэг өгч их цэргийн хамт хөдөлгөжээ. Оны эцсээр Тоба Гүй Хожуу Яний цэргийн ихээхэн хэсгийг бутцохин устгаад бүх олзлогдогсдыг цаазлан хороожээ. Муюн Чүй хаан их цэргээ удирдан гэнэт гарч ирж, тоба нарыг ихэд сандаргасан боловч өвдөж нас баржээ. Түүний оронд Муюн Бао Янь улсын хаан болсон байна. 396 оны зун Тоба Гүй эзэн хаан болох, улмаар нийт Умард Хятадыг эзлэн авахаар шийджээ. Мөн оны билгийн улирлын 9-р сард тэрээр 400 мянган явган, морьт цэрэгтэйгээр Муюны Хожуу Янь улсын эсрэг аян дайн эхэлжээ. Муюны Янь улсын хаан Муюн Бао Тоба Гүйг тосч гэнэдүүлэн цохиод анхны үед амжилт олж байсан боловч гэнэт ямар нэг үл мэдэгдэх шалтгааны учир муюнчууд дотор зуураа самууран байгаад Тоба Гүйд бут цохигджээ. Тоба Гүй Янь улсын төвлөн нийслэллэж байсан Чжүншань хэмээх Бээжин хотыг эзэлж аваад төрийн тамга, эрдэнэсийн сан хоѐрыг гартаа оруулж авчээ. Эрдэнэсийн сангийн бараг бүх зүйлсийг Тоба Гүй өөрийн харъяаны дарга, цэргүүдэд тараан өгч, шагнан урамшуулсан байна. Түүний дараа Тоба Гүй нийслэл хотыг одоогийн Датун хот орчмын Пинчэн хотод шилжүүлэн төвлөрүүлж, ордон харш, сүм дугана бариулж. өвөг дээдэс, онгон сахиуснуудыг тахисан байна. Түүнчлэн, хүнд хөнгөн. урт богины хэмжээг улс орон даяар жигдрүүлэн тогтоож, хууль цаазыг нарийсган чандалж, эрүүгийн хууль зохион, ѐслолын дуулал, хөгжмийн дүрмийг шинэчлэн, цаг тооны холбогдолтой тэнгэрийн зурхайн хэрэгсэл, тооцоо зэргийг нягтлан шалгаж, засаж залруулах үүргийг харъяат сайд түшмэд,

эрдэмтэн мэргэжилтэн нартаа үүрэг болгожээ.

Тэгээд 396 оны билгийн улирлын сүүл сард буюу 397 оны эхээр эзэн хааны ширээнд суух ѐслол үйлдүүлж, нийт даяар тунхаглан зарласан байна. Нийслэл хотын дүүрэг бий болгож, түүнээ их том хэмжээгээр тогтоогоод улс орноо найман том аймаг болгон хувааж, тус бүрийг баримтлан захирах захирагч нарыг тохоон томилж өөрийн биеэр бүх нийтийг засаглан захирч байх болсон байна. Тоба Вэй улсыг бас Юань Вэй улс хэмээн нэрлэдэг бөгөөд Тоба Гүй хааныг Юань Вэй улсыг үндэслэн байгуулагч гэж үздэг. Тоба улс нь анх Төв Азийн нүүдэлчдийн төр улсын нэгэн байж, гол төв Өвөр Монголын баруун хэсэгт төвлөн оршиж байсан юм. Хэрэв Сяньби улс Ар Монголд голдуу төвлөж, ихэвчлэн нүүдэлчдийн төр улс байсан бол Муюн, ялангуяа Тоба улс үүсэн бий болсон цагаасаа эхлэн Умард Хятадын зүг хараа хандлагаа чиглүүлж, Хятадын муж хязгааруудтай олон талаар холидолдон хорших чиглэлтэй байжээ. Хятад сайд түшмэд, жанжин нарыг өргөө ордондоо засаг заслалд өргөн хэмжээгээр ашиглах, улсын нийслэлийг хятад хотуудад шилжүүлэн нүүлгэх, шинэ нийслэлээ хүртэл Хятад нутагт барьж босгох зэргээр Хятадын зүг улам улмаар татагдан байжээ. Муюн, Тоба улсууд нь Янь, Дай гэх зэргээр төр улсынхаа нэрийг хятадчилж байсны дээр Тоба Гүй хааны үед Тоба улс Юань Вэй хэмээх нэртэй, Хятадын Пинчэн хотод нийслэлсэн, дэвсгэр нутаг, хүн амын ихэнх нь хятад иргэд болсон, хятад, тоба холимог, нүүдэл суурыпил хосолсон улс оолж хувирсан байна. Удалгүй Тоба хаад нийслэл хотоо эртний хятадын Зүүн Хань улсын нийслэл байсан Лоян хотод шилжүүлэн, хятад маягаар оны цол сэлттэй болж, түүнийг бас хятадаар нэрлэх болсон байна. Шашин, соѐл, зан заншлын хувьд ч Тоба хаад бөө мөргөл, нүүдлийн соѐл заншлаас аажмаар хөндийрч хятад маягийн амьдрал, Хань улсын үеэс Хятадад нэвтрэн лэлгэрч, хангалттай хятаджсан

буддын шашныг илүү баримтлах болж байсан байна.

Тобагийн Юань Вэй улсын доторхи Умард Хятад нутагт нь маш олон тооны буддын шашны хүрээ хийд бий болсон байв. Тобагийн Вэнь Чэнди (452-466) хааны үед ял

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: paleolit

халдсан тариачид, албаны боолчуудыг сүм хийдийн мэдэлд шилжүүлж хийдийн тариалан мэтийн хүнд хүчир ажилд зүтгүүлж байжээ. Тоба хаадын дэмжлэгээр Умард Хятадад буддын шашны хүрээ хийд Өмнөд Хятад дахиас дутуугүй, зарим талаар харьцангуй илүү олширч байжээ. Ся Вэньди хааны (471-499) үед нийслэл Лоян хотод 2000 ламтай 100 илүү сүм дугана байсан бөгөөд нийт Юань Вэй улс даяар 6578 сүм, 77 258 лам байсан ажээ. Хүрээ хийд, лам нар цаашдаа хэт олширч, эдгээрийн эрх баригч томоохон хуврагууд нь улс төрд хутгалдан орох болсон зэрэг шалтгааны учир Тоба Дао хаан нь 446 онд зарим сүм хийд, Буддын шашны ном судрыг устгах зарлиг буулгаж байжээ. Гэсэн ч 510 оны үед хүрээ хийд 13 мянта болж, лам нарын тоо нэг саяд хүрсэн байжээ.Тоба Вэй улсын алба татвар жилээс жилд нэмэгдэж, ард түмний аж байдал доройтон байв. Тоба Гүй нүүдэлчин аймгуудаас мал, мах, арьс үсээр алба авч байсан нь дараагийн хаадын үед мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Жишээлбэл, 413 онд 60 өрх айлаас байлдааны нэг морь авч байсан бол 8 -дшийн дараа 421 онд 100 толгой мал тутмаас нэг морь татах болжээ. Тоба Вэй улсад байлдааны нэг морь 20-30 хоньтой тэнцэх үнэтэй байжээ. Тоба Вэй улсын засгийн газар нь нүүдэлчид ба суурьшмал хятад иргэд аль алинаар биеийн хүчний янз бүрийн хүнд алба гүйцэтгүүлдэг байжээ. Тоба Гүй хаан улсын төвийг анх Пинчэн хотод шилжүүлснийхээ дараа тоба нарын зарим хэсэг нь мал аж ахуйгаас гадна тариалан оролдох болж байжээ. Уоба Гүй газар тариалангийн ажлыг чухалчилж, нийслэл орчимд муж тойргоос 100 мянган хятад иргэдийг нүүлгэн авчирч, тариа тариулж, тариа тарих цэргийн суурингуудыг байгуулжээ. Тоба Гүй олзны хүмүүсээр тариа тариулдаг байснаас гадна сургагч зааварлагчдыг томилон тоба хүмүүсийг тариалангийн ажилд сургуулж байжээ. Тариалангийн ажилд сайн, мууг харгалзан урамшуулах, яллах арга хэмжээ авдаг байжээ.

Тоба Юань Вэй улсын хятад муж, тойргуудад газрын эзэн хятад феодалууд маш их газартай болоод үй олон тариачин өрх өчүүхэн газартай үлдэх, ихэнх нь тариалангийн газаргүй ядуус болсон байсан учир Тоба Гүй эртний Хятадын газар эзэмшлийн хуучин аргыг сэргээн хэрэглэж, газрыг айл өрх бүрд адил тэгш хуваарилан ноогдуулж олгохыг оролдсон байна. Гэсэн ч газар ихтэй баян чинээлэг газрын эздийн ил, далд эсэргүүцлийн улмаас тэр нь бүтэмжтэй арга хэмжээ болсонгүй, урьд үеийнхний лүгээ нэгэн адил бүтэлгүйтэж өнгөрсөн байна.Юань Вэй улс хятад ба бусад угсаатныг цэргийн албанд өргөн хэмжээгээр дайчилж байжээ. Дайчилгааны үед ирээгүй хүнийг хатуу цээрлүүлэн шийтгэж, гэр хотлоорыг хүйс тэмтрэн алж хядах явдал ч гарч байжээ. Хятад хүмүүсийг явган цэрэг болгож, морьт сяньби, тоба нар өмнөө тууж, явж чадахгүй болсон этгээдийг морьдоор гишгүүлэн урагшилдаг байжээ. Нөгөө талаар Тоба Вэй улсын хаад, ноѐд Умард Хятадад ноѐлон удах тусам хятадьн нөлөөнд аажмаар автагдан эцэс сүүлд нь тоба нарыгаа хүртэл хятадчилах тийш хандаж байжээ. Жишээлбэл, Сяо Вэньди (471-500) гэгч хаан нийслэл Лоян хотод тоба, сяньби хүмүүс өөрийн үндэсний хувцас өмсөх, эх хэлээрээ ордны дотор ярих, албан хэрэгт тоба хэл хэрэглэх зэргийг хориглосон зарлиг буулгаж байжээ. Түүнчлэн, нийслэл хотын орчин тойроны оршин амьдрагч тоба, сяньби хүмүүс өөрийгөө сяньби, тоба хүмүүс хэмээн нэрлэж болохгүй, хятадуудын нэгэн адил лоянчууд, лоян хүн хэмээж байх хэрэгтэй болсон байв. Хятад газарт нас барсан тоба хүмүүсийн шарилыг урьд адил умард нутагт нь аваачиж оршуулахыг ч хатуу чанга цаазлан

хориглосон байна.

Тоба Вэй улсын хаад, ноѐд цөм тийм байсангүй, зарим нь түүнд ихэл дургүйцэн, эсэргүүцэл хөдөлгөөн гаргаж байжээ. Тоба нүүдэлчин малчид өөрийн төрсөн нутагт уламжлалт дадал заншил ѐсоор амьдран суухыг чухалчилж бослого хөдөлгөөнд нийлэх, талархан дэмжих хандлагатай байжээ. Тобагийн зарим хаад, ноѐдын зүгээс өөрсдөө Хятадад ижилсэн уусч бусдыгаа хятадчилах гэсэн бодлого явуулж байгааг эсэргүүцэж тоба ноѐн Сюань тэргүүтэй сурвалжит язгууртан жирийн малчдын бослого гарсанд төрийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: paleolit

эрх баригчид нь олон тооны хятад цэрэг хөдөлгөн бослогыг цуслан дараад бослогыг толгойлсон, түүнд оролцсон хүмүүсийг цөмийг барьж цаазаар авч байжээ.Тоба нар, Тоба Вэй улсын түүхийн явцыг улируулан үзэхэд дорно. өрнийн суурьшмал иргэншлийн улс гүрнүүдийн хувьд «...гагцхүү амжилт багатай үлдсэн бүдүүлэг ард түмэн л зах хязгаарт үлдэхтэй эвлэрдэг. Бүдүүлгүүд тэдний зорилго бол үндсэндээ ойр зэргэлдээх хамгийн баян инээлэг хөршийгөө бүрэн эзэлж, эрх барих ноѐлогч ангийг нь өөрсдөөрөө солих явдал байдаг, хүссэн улс орноо эзлэн эзэмшсэн хойно бүдүүлэг оайснаа больдог. Тэд одоо хуучин байсныхаа нөгөө талд гараад олж эзэмшсэн зүйлсээ бусад бүдүүлгүүдийн дайралтын шинэ давалгаанаас хамгаалах болдог»1 хэмээн нэрт эрдэмтэн Синорын бичсэн зүйлийг зарим талаар санагдуулах талтай байна.

Муюн, тоба нарын нийгэм нь Төв Азийн нүүдэл иргэншилт улс орны тоонд багтан түүхийн тавдан дээр гарч ирсэн юм. Гэвч Умард Хятадыг эзлэн, түрүү феодализмын үеийн харьцангуй өндөр хөгжилтэй хольцолдон ижилсэж ирэхийн хэрээр нэн түрүү хаад, ноѐд, сурвалжит язгууртан нар нь феодалжин эхэлж, цаашдаа Тобагийн өөрийн нийгэмд мөн феодалжих чиглэлээр нөлөөлөх болсон байна. Гэвч тэдний нийгэм хараахан бүрэн феодалжиж, феодализм бүрмөсөн тогтох хэмжээ түвшинд хүрээгүй байжээ. Муюн улс, Муюны нийгэм феодалжиж эхэлсэн боловч түрүү феодализмын эхэн шатнаас хэтэрсэнгүй. Тэглээ ч гэсэн тэр нъ нийгэм-улс төр, эдийн засаг, соѐлын багагүй том ахиц байв. Тоба Юань Вэй улс, тоба нарын дунд феодалжих үйл явц илүү үргэлжилсэн байсан бөгөөд улс төр, эдийн засаг, шашин соѐлын хувьд тоба нар Муюныхаас илүү амжилтанд хүрсэн байв.Гэвч Муюн, тоба нарын нийгмийн феодалжилт нь цэвэр нүүдлийн сонгодог хэлбэрийн эхлэл байсангүй, суурьшмал Хятадын феодалжилтын нэмэгдэл хавсарга мэт гарч ирсэн байна. Түүнээс гадна, жинхэнэ Муюн, Тоба нутагт нь хүй нэгдлийн байгуулал бас л бүрэн задарч амжаагүй, чөрөнгө чинээ, баян ядуу, анги нийгмийн ялгарал гүйцэд гараагүй, эцсийн эцэст овог аймгийн байгуулал зарим талаар зонхилсон байдалтай

хэвээр, зарим газар түүний үлдэгдэл их хүчтэй байсан байна.

Тоба Юань Вэй улсын оршин тогтнож байсан сүүлийн 50 жилийн дотор газар сайгүй хятад тариачдын бослого өрнөж, феодалжигч тоба сурвалжит язгууртан нарын тэмцэл хурцдаад хятад мужийн захирагчид тусгаарлан салахыг оролдох болжээ. Мөн хаан ширээний төлөө тэмцэл улам бүрий хунтэй болж байжээ. Тэр бүхний улмаас 535 онд Тоба Вэй улс зүүн, баруун хоѐр хэсэг болон хуваагджээ. Зүүн Вэй улс (535-549), Баруун Вэй улс (535-556) аль аль нь Тобагийн нэртэй хамааралтай байсан боловч олон талаар Хятад маягийн болж, илүү хятаджсан улсууд болж байгаад 581 онд хятад хиад, ноѐдод төр засаг, цэрэг захиргааны эрхийг алдаж, бүрмөсөн мөхсөн сайна. Өвөр Монгол, Умард Хятадад ноѐлж байсанМуюны улс, Тоба Юань Вэй улс мөхсөн боловч Муюн, Тоба нар бүхэл бүтэн аймаг, овгуудын хувьд бас тэр дороо устаж үгүй болоогүй билээ. Тэдгээр улсад байсан муюн, тоба тэргүүтэй дүнхү угсааны аймгууд болон өмнөд хүннү нарын зарим хэсэг нь хамт буюу хөрш зэргэлдээ амьдарч байсан хятадуудтай ижилсэн уусч байсан соловч нэлээд хэсэг нь удам угсаа, хэл заншлаа хадгалан үлдэж байгаад хожмын Тангадын хаант улс зэрэг бусад улс гүрний бүрэлдэхүүнд орсон юм. Муюн, Тоба улсуудыг оршин тогтнож байхад тэдний зарим нь, тухайлбал, түгүхүнь, жужан зэрэг аймаг овгууд тасран салж, алс хөндий өөр газар оронд очиж, тус тусын төр улсыг байгуулж, удтал бие биеэ даан оршин тогтнож байжээ.

Жужан улс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: paleolit

Жужан улсын газар нутаг

Жужан улс нь Хүннү, Сүмбэ нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх

эмхлэгдсэн гэж үздэг улс юм. IV-V зууны зааг үеэр Жужаны сурвалжтан нарын дотроос

Щэлүнь товойн гарч, бусдаасаа давуу байдалтай болсон байна. Шэлүнь өөрийн тэрхүү хүч

нөлөөгөө ашиглан, Их элсэн говиос хойш нутаглаж агсан монтол, уйгур, түрэг угсааны

олон аймгийг янз бүрийн аргаар өөрийн хараанд оруулж, хүчин чадлаа улам

нэмэгдүүлсээр байв. Гэвч тэр V зууныг хүртэл их говийн араар нутаглаж агсан уйгур

угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж хараахан чадаагүй ажээ. Чухам

тэднийг эзэлж чадах эсэх нь түүний улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн учир

холбогдолтой байв. Тэр үед Гаогюй нар хэдийгээр Вэй улсын хараат агсан боловч

Шэлүний Төв Азид нэр нөлөөгөө дээшлүүлэх бодлогодоо хүрэхэд нъ сүрхий садаа тотгор

болж байжээ. Иймд Шэлүнь Гаогюй нарыг бүрмөсөн эзлэн авах зорилгоор нэлээд бэлтгэл

хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Шэлүнь тэр даагийн

довтолгооноороо Гаогюй нарыг бутцохин эзэлсэн төдийгүй, өөр бусад аймгуудыг ч бас

хураамжлан авч, газар нутгаа мэдэгдэхүйд өргөжүүлж чадсан байна. Энэ довтолгооныхоо

дараагаар тэр тухайн үед баруун хойт Хятадын нэг хэсгийг ноѐрхож агсан Тангудын Цян

улстай найрсаг харилцаа тогтоон, Вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг нэг

өмөг түшиг оолгох эх суурийг тавьжээ. Тийнхүү Шэлүнь хөрш жижиг улс, аймгуудыг

довтлон цохиж, янз бүрийн аргаар өөрийн эрхшээлдээ оруулах, бас гадаад байдлаа

бэхжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ авсныхаа дараа өөрийгөө «Жужан Дэудай

хаган» хэмээн зарлаж, хэрэг дээрээ Жужан улсыг албан ѐсоор байгуулж, хаан ширээнд нь

сууснаа мэдэгдсэн байна.

Шэлүнь Жужан улсыг байгуулсан тэр үедээ урьд нь нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж, цэрэг-захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тоггоов. Түүний тогтоосон хуулиар, мянган хүн нэг хороо болж, өөртөө нэг тэргүүнтэй, зуун хүн нэг туг болж, өөртөө нэг даргатай байхаар болжээ. Мөн шинэ тогтоосон хуулийн дагуу

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: paleolit

дайсанд түрүүлэн довтлон орогсод нь олзны хүн ба эд зүйлүүдийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны үед айж ухрагчдын толгойг чулуугаар хага цохих буюу, шийдмээр дэлдэж алах журамтай болжээ. Тийнхүү улсаа аравтлан зохион байгуулсан нь нүүдэлчдийг нэгтгэн удирдаж, зохион байгуулах, төрийн захиргааг хэрэгжүүлэхэд тухайн үедээ тохиромжтой хэлбэр байв. Аравтын тогтолцоогоор зохион байгуулагдсан нүүдэлчид төрийн тусгаар тоггнол, газар нутаг, хөрөнгөө батлан хамгаалах, тэрчлэн аж ахуйгаа эрхлэн хөтлөх өргөн бололцоотой болдог байжээ. Нөгөө талаар, хүрээ, хот айл болж, нүүдэллэн аж төрдөг нүүдэлчдийг засаг захиргаа-цэргийн зохион байгуулалтад оруулж өгдөг чухал хэлбэр нь аравтын тогтолцоо юм. Тийм ч учраас нүүдэлчид анх төр улс байгуулсан МЭӨ III зуунаас МЭ XIV зуун хүртэлх урт удаан хугацаанд аравтын тогтол-цоог уламжлан хэрэглэсээр байв. Зарим судлаачид, аравтын тогтолцоо нь нүүдэлчин угсаатны захиргаа цэрэг, аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг зохион байгуулалтын түгээмэл хэлбэр юм хэмээн тодорхойлсон байна.

Жужан нар нүүдэлчдийн уламжлалт төр ѐсыг мэддэг байв. Тэгээд ч Жужаны хааны эрх мэдэл үлэмж, түүний нэгдсэн захирлагыг хэрэгжүүлдэг бүхэл бүтэн төрийн тогтолцоо, тухайлбал, тодорхой зэрэг дэв, эрх үүрэг бүхий захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэх үзэл Жужанд байсан бөгөөд тэд «Хутагтай», «Зөв», «Тэнгэрийн» гэх мэт өргөмжилсөн нэр хэрэглэж байв. Мөн түүнчлэн хаад нь «Ашид амгалан», «Машид түвшин», «Машид тайван», «Мандан бадрах», «Мөнхөд энх» гэх зэрэг тусгай оны цол хэрэглэж байжээ. Тийнхүү нүүдэлчдийн дундаас Жужан нар анх удаа оны цол хэрэглэсэн нь хойш уламжлагдсан юм. Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бүх хэргийг үндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай үед түшмэдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг байв. Бас хааны зарлигийг сонсож, тахилга тайлга хийдэг журамтай байв. Ер нь Жужан улсын үеэс улсын эзнийг «Хаган» (хаан), түүний гэргийг «Хагатун» (хатан) хэмээн нэрлэх явдал нүүдэлчдийн дунд хэвшин тогтжээ. Жужаны эзэд нь «хаган» хэргэм зүүдэг болсон нь тэдний эрх нь урьдах үеийн нүүдэлчдийн эздийн хэрэглэж байсан шаньюй, хан хэмээх цол хэргэмээс эрх захиргааны хувьд давуутайг илтгэхийг оролдсон хэрэг гэж судлаачид үздэг байна. Жужаны хаад тийнхүү урьдах нүүдэлчдийн удирдагчдаас эрх хүчнээрээ илүүтэй гэхээс гадна Жужан улсын нийгэм нь өмнөх Хүннү, Сяньби нарын нийгмийг бодвол, хөгжлийн хувьд нэлээд урагшилж, давхраажилт нь нарийсч байсны бас нэг илэрхийлэл юм. Жужанаас эхлэн дараа дараагийн нүүдэлчдийн төр улсын тэргүүн нар нь хаан (хаган) цол хэрэглэдэг болсон байна. Жужанд хаан өргөмжлөх хийгээд төрийн зарим томоохон хэргийг язгууртны их хуралдайгаар шийдвэрлэдэг байсан бололтой. Жужаны хаад хаан ширээг үе улиран залгамжилдаг, хаан эцгийн орыг гол төлөв хүү нь залгадаг тогтсон ѐстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд нийтдээ 23 хан буюу хаан суусан аж. Гэхдээ зарим үед үе залгамжлах ѐс алдагдах явдал гардаг, үүний улмаас язгууртнуудын дунд зөрчил дайсагнал үүсдэг байсныг хэлэх

хэрэгтэй.

Жужаны хаад нь төр улсын дээд эзэн мөн болохоор их эрх мэдэл, эд хөрөнтэй, албат харааттай байсан юм. Жужан улсын хааны доор баруун, зүүн жигүүрийг захирах сайд Сылифа хэмээх тушаалтан байв. Хааны үр хүүхэд, ойр төрлийнхөн нь энэ албыг үе улиран хашдаг байсан бөгөөд тэднээс хаан өргөмжлөгдөх явдал ч байсан аж. Тухайлбал, 521 онд Брахман хаан өргөмжлөгдөх үедээ Сылифа цолтой байсныг сурвалжид тэмдэглэжээ. Хааны дараах томхон тушаалтанд төрийн сайд орж байсан хэмээн зарим түүхч тэмдэглэжээ. Тэрчлэн Жужаны төрийн түшмэлүүдийн дунд Мохэ, Сыцзинь, Дархан, Хоуцзинь гэх зэрэг томоохон тушаалтан байсан боловч тэдгээр нь чухам ямар алба хашиж агсан нь тодорхой бус байна. Юу боловч тэдгээр нь төр цэргийн шинж чанартай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: paleolit

албан тушаалтан байсан бололтой. Амгай хааны үед Шичжун буюу ордны түшмэл, Хуанмэнь буюу хаалгач, Мишуцзянь буюу бичгийн түшмэл ажиллаж байсан мэдээ байдаг. Дээр дурдсанаас үзэхэд, Жужан улсын төрийн үйл хэргийг явуулахад захиргаа цэргийн эрэмбэ дараалсан зэрэг дэв бүхий олон түшмэл ажиллаж, бас их хуралдай, түшмэдийн зөвлөлдөөн болж, төрийн дотоод, гадаад хэргийг шийдвэрлэдэг байжээ. Төрийн алба ажлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл, эрхэлсэн ажил үйлсийн чухал байдлаар нь цол хэргэм олгодог байв.

Цамбагаравын хуягт морин цэргийн зураг (Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум)

Жужан улсад нийгмийн давхраажилт явагдаж, хаан тэргүүтэй төр барих язгууртны бөлөг

урьдах нүүдэлчдийнхээс мэдэгдэхүйц товойн, сүр хүч нь ч нэмэгдэж байсан аж.

Нийгмийн дунд давхрааныхныг энгийн малчин аймгууд бүрдүүлж, гол үйлдвэрлэн

бүтээгчид нь болж байв. Харин доод давхраанд боол зардсан нар баггдаг байжээ. Тэд

бусдыгаа бодоход ихээхэн цөөн бөгөөд гол төлөв янз бүрийн шалтгаанаар ядуурагсад,

дайны олзныхон, харь аймгийнхны заримаас бүрдэнэ. Тэд Жужаны язгуурлаг

давхрааныхны мал адгуулах, гэр зуурын ажилд явах, уран дархны ажил үйлдэх, тариа

будаа тарих зэргийг хийдэг байжээ. Жужаны нийгэмд эмэгтэйчүүд ч зохих нөлөөтэй

байсан бололтой. Сурвалжийн зарим мэдээг үндэслэвэл, Жужаны төрийн хэрэгт

эмэгтэйчүүд, хатад, гүнж нар оролцдог, тэднийг төрийн бодлогод ямар нэгэн хэмжээгээр

ашигладаг байсан бололтой. Ялангуяа ураг барилдах замаар төрийн гадаад бодлогыг

хэрэгжүүлэх, тэднээр дамжуулан бусад улс оронтой найрсаг харилцаа тогтоох явдал

байжээ. Тоба-Вэй улсад очсон Жужаны хэд хэдэн гүнжүүд нь өөрийн зан заншлаа хатуу

баримтладаг, шулуун шийдмэг байдалтай, угаасаа ухаалаг, зоримог дайчин, халин нисэж

яваа элээг эвэр нумаар харван онож унагаж чаддаг, чанга шийдмэг зантай, хятадаар

ярихыг зөвшөөрдөггүй байсан гэж судар түүхэнд тэмдэглэжээ.

Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд, хөнгөн хоѐр төрлийн морин цэрэгтэй байв. Сурвалжийн мэдээгээр 402 онд Тоба улсын цэрэг Сугуянь, Чуфу хоѐр аймгийг довтлоход Шэлүнь тэдгээрийг хамгаалан байлдаад, Вэй улсын цэрэгт цохигдон, хуягтай морь 2000 гаруйг олзлуулж байсан ажээ. 520 онд Анагуй хаан өөрийн ах Шифагийн хэдэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: paleolit

түмэн морьт цэрэгт довтлуулан хөнгөн морин цэрэгтэй Вэй улсад зугтан очсон гэдэг. Жужаны цэргийн тоо чухам хэд хичнээн байсан нь тодорхойгүй. Зарим сурвалжид өгүүлснээр, 439 онд Жужан нар Вэй улсын цэрэгтэй тулалдан ялагдаад цэргийн жанжин, дарга нар болон цэрэг 500-г алуулж, 10000 илүү хүнээ олзлуулсан байна. Мөн 479 оны 7 сард Жужаны хаан 300000 морин цэрэгтэй урагш довтлон Вэй улсын нийслэл Пинчен хотод тулж очоод буцаж байсан, 504 оны 10 сард Нагай хаан 120000 цэргийг 6 замаар хөдөлгөн Вэй улсыг довтолсон зэргээс үзэхэд Жужаны цэргийн тоо цөөнгүй байсан бололтой. Жужаны цэрэг эрс Хүннү маягийн нум сумаар голлон зэвсэглэхийн хамт төмөр

илд, жад, чулуу шидэгч дүүгүүр зэргийг хэрэглэдэг байжээ.

Жужанд урьдын нүүдэлчдийн төр ѐсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. Хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг. Чингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ѐсон бус алдаа гаргахыг үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий, буурьтай, туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон явуулдаг, тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ѐс журамтай байсан бололтой. 486 оны 3 сард Жужаны хаанаас элч Мутиг Вэй улсад зарсан аж. Вэй улсын хаан Сяовэнь, түүнийг хянуур болгоомжтой, ѐсорхог, элчийн ѐс сайн мэддэг хүн, өөрийн улсдаа үнэнч хүн юм гэдгийг өөрийнхөө ордонд болсон зөвлөлгөөн дээр хэлж байснаас Жужаны гадаад харилцааны дэг ѐс ямар нэг хэмжээгээр харагдана. Мөн Жужаны элчин нар хожмын Монголчуудтай адил гадаад улсад зорчихдоо, төр улсын төлөөлөгчийн итгэмжлэх

тэмдэг «Гэрэгэ» хэрэглэдэг байлаа.

Жужаны хаан 480, 481 онд Өмнөд Ци улсын хаанд захидал илгээн. Вэй улсыг хамтран довтлох санал тавьж байсан, 508 оны 7 сард Футу хаан Улюбаг элчээр илгээн, Шицзун хаанд захидал (нот бичиг), булган дах хүргүүлж байсан зэргээс үзэхэд, тэд гадаад харилцаанд албан бичиг хэрэглэдэг байсан нь тодорхой юм. Тийнхүү томилогдсон Жужаны элч нар улсаа төлөөлөн, гэрээ хэлэлцээр ч хийдэг байлаа. Жишээлбэл, Жужаны нэгэн элч 479 онд Солонгос улстай нууц хэлэлцээр хийж, Дидоуганыг эзлэн хуваан авах тухай тохиролцож байжээ. Нөгөө талаар харийн элчийг хүндэтгэн хүлээн авах, ѐс хүндэтгэл үзүүлэх тогтсон журамтай бөгөөд түүнийгээ мөрддөг байсан аж. 521 оны 2 сард Вэй улсын элчин Цзюй Жэнийг ѐс хүндэтгэл алдсан хэмээн, Жужаны Поломынь хаан зэмлэж байсан нь тэд дипломат ѐс журамтай, түүнийгээ баримталдаг байсныг харуулна. 520 оны үед Тоба улсын Сяоцзун хаан Жужаны хаан Анагуйг хүлээн авахдаа, төрийн таван дэс бүхүй түшмэл, хааны ургийнхан болоод өөрийн харьяат улсын элч төлөөлөгчдийг цөм зэрэг дэвээр нь болгоод, Анагуй хааны дүү, хоѐр авгыг нь олон түшмэдийнхээ дараад байрлуулсан аж. Гэтэл Анагуй хаан Сяоцзун хаанд хандан Хааны найрсаг хүлээн авч байгаад талархаж байна. Харин миний хамт үеэл ах маань ирээд байна. Тэр болбоос умард нутаг (өөрийн улс)-таа байхдаа хоѐр авгаас минь тушаалаар дээгүүр тул түүнийг хаанд бараалуулахыг хүснэ гэсэнд, Сяоцзун хаан түүний үгийг хүлээн авч, үеэл ахыг нь Анагуйн дүүгийнх нь доод талд, хоѐр авгынх нь дээд талд суулгасан ажээ. Энэхүү жишээ нь Жужан нар дипломат харилцааны ѐс, зэрэг тушаалын учрыг мэддэг, түүнийг нь зэргэлдээ улс орон нь хүндэтгэдэг агсныг харуулж байна. Бас Жужан

нар тухайн үедээ Тоба улстай эн тэнцүү харилцаж явсныг ч эндээс харж болно.

Жужан улсын гадаад бодлогын үндсэн чиглэл нь тухайн харилцаж буй орны баримталж буй бодлого, үйл ажиллагаа, тэр үеийн бодит нөхцөл байдал зэрэгтэй уялдаатай байв. Тухайлбал, Вэй улсын талаарх Жужаны бодлого нь нэг талаар түүний шахалт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: paleolit

түрэмгийллээс тусгаар тогтнолоо хамгаалах, бусад орноор үүнийгээ дэмжүүлэх, найрсаг харилцаатай байхад, нөгөө талаар түүний өрсөлдөгч улсууд болох Сүн, Умард Ци, Лян, Солонгос зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлэн шаардлагатай үед тэдний хүч анхаарлыг Вэй улсын эсрэг хандуулахад чиглэгдэж байжээ. Түүнчлэн Жужан нар Дорнод Туркестан, Дундад Азийн орнуудыг болж өгвөл Вэй улстай ойртуулахгүй байж, өөрийн улсын нөлөөнд байлгахыг эрмэлздэг байсан ажээ. Тийнхүү Жужан нар идэвхтэй, уян хатан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг байжээ. Жужан улсын нийгэм-төрийн байгууллыг нягтлан үзсэн эрдэмтэн Г.Сүхбаатар тэдний төр ѐсны олон зүйл нь хожмын нүүдэлчдэд, түүний дотор Монголчуудад уламжлагдан өвлөгдөж, цаашид боловсронгуй болж, хөгжсөн гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Жужан улс хүчирхэгжин мандаж явсан V зууны эхэн хагаст газар нутаг нь мэдэгдэхүйц өргөжин тэлсэн байна. Жужаны оршдог нутаг нь Хүннүгийн хуучин ордон болох бөгөөд тэр ордон нь одоогийн Тамир голын умардад байсан бололтой гэжээ.

Жужан улс өөрийн оршин тогтносон хугацаандаа ямагт амгалан тайван байсангүй. Тэрбээр гадаадын халдлага довтолгоонд өртөж, бас бусдын эсрэг аян дайн хийсээр байв. Бараг цаг үргэлжийн гэмээр тийм дайн дажны байдал нь Жужан улсын улс төр, эдийн засгийг аажмаар султган доройтуу-лах нэгэн гол шалтгаан болсоор байсан аж. Жужан улсын дайн байлдаан нь эн тэргүүнд гаднын халдлагыг бутцохих, улмаар зогсооход чиглэгдэн байсан боловч бас нөгөө талаар өөрсдөө гадагш янз бүрийн аян шалтгаар дайтаж, бусдын газар нутаг, хүн ам, эд хөрөнтөд өнгөлзөх нь ч байжээ. Тухайн үед хойд Хятадад тогтнож агсан Тоба Вэй улс бол Жужаны гол эсэргүүцэл этгээд байв. Жужан, Тоба хоѐр бие биенээ өөрсдийн эрхшээл хараанд оруулах, номхотгон дагуулахын төлөө

тэмцэлдсээр байсан юм. Тэр тэмцэл нь үе үе бие биерүүгээ довтлох явдлаар илэрч байв.

Жужаны хаад Монголын өндөрлөгийн нүүдэлчин аймгуудыг нэгэн төрийн жолоонд оруулан хүчирхэгжих тутам Тоба улс түүний хүчийг сулруулах, болбол өөрийн нөлөөний хүрээ хязгаарт оруулахыг оролддог байсан нь Жужаны төрийн эрх баригсадын дургүйг хүргэж байлаа. Тэгээд ч Жужан улс Тоба улсад байнга халдан довтолдог байв. Тоба улс ч мэдээж Жужанд байн байн халдсаар байж. Тоба нар Жужанаас хамгаалах нэрээр умард хилийнхээ дагуу тусгай цэрэг суулгадаг байв. Жужаны хаан Шэлүнь 407 онд өөрийн холбоотон Цян (Тангуд) улсын хаан Яосинтой худ ургийн холбоо тогтоон, түүнд 8 000 агт бэлэглэн хүргүүлэх замд нь Умард Янь улс түүнийг нь булаасан аж. Тоба улс тийнхүү Янь зэрэг умард Хятадад тухайн үед оршин тогтносон улсуудыг Жужаны эсрэг турхирах, хамтран тэмцэхийг оролдох нь ердийн үзэгдэл байжээ. 410 онд Шэлүнь хаан нас барсан байна.Тэр цагт Шэлүнь хааны хүү нь бага балчир агсан тул түүний дүү Хулюйг Жужаны хаанаар өргөмжилжээ. Тэгээд түүнд Айкугай хаан цол өргөжээ. Хэдийгээр Шэлүнь хаанаас хойш Жужан улсын хүч ерөнхийдөө суларсхийсэн

боловч тэд 180 орчим жил оршин тогтносон юм.

Хулюй хааны цагт Жужан нар умардын Хэшүегү, дорнодын Пиличжэнь хоѐр аймгийг эзлэн авчээ. Хулюй хааны захиргаанд зарим аймаг сайн дураар дагаж оров. Үүнд 411 онд ирсэн Юеху, Додиган тэргүүтэй аймгийг дурдаж болно. Хэдийгээр тухайн үед Жужаны эрх баригсад эргэн тойрон нүүдэлчин аймгуудыг янз бүрийн аргаар оруулан авсаар байсан хэдий ч дотоодод нь бас хямрал тэмцэл болсоор байв. Зарим баримт дурдвал, Хулюй хаан Тоба улстай худ ургийн холбоо тогтоон, гүнжээ өгөх гэхэд хааны их ахын хүү Булучжэнь нар дургүйцэн хуйвалдаан зохиож, Хулюй хааныг баривчлан авч, охиных нь хамт Хэлун хэмээх газарт хүргэн хорионд суулгаад, өөрөө хаан ширээг булаан авсан аж. Чинтээд тэр Жужаны баруун хэсгийг захирч агсан Шэлүний авга Боханьгийн хүү Датаньд довтолсонд, Датань түүнийг баривчлан авч боомилж алжээ. Датань тухайн үед нэлээд нэр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 56: paleolit

нөлөө бүхий нэгэн байсан бөгөөд тэрбээр хаанд өргөмжлөгдсөн байна. Тэр цагт Жужаны мал сүрэг нь ихээхэн өсч, эдийн засаг нь сүрхий бэхжиж байжээ. Аж ахуйн өсөлт бэхжилт нь Жужаны эрх баригсдын нэр нөлөөгөө нэмэгдүүлэх суурь нь болж байсан нь мэдээж билээ. Ер нь Жужан улс Датань хааны үед мэдэгдэхүйц хүчирхэгжин, харь улс, аймгуудыг

довтлох нь нэмэгдсэн нь сурвалж бичгийн мэдээнээс харагддаг.

Жужан улс морьт цэрэг олонтой байсан бололтой. Жужан нарын Тоба улстай хийсэн дайн тулааны байдлаас ажиглахад. тэд маш олон морьт цэрэг гаргаж чаддаг төдийгүй хэдэн арван мянган цэргийг ямар нэг хэмжээгээр зэвсэглэж, зарим тохиолдолд бүр морьдыг нь ч хуяглах чадвартай байжээ. Нөгөөтэйгүүр Жужан нар морьт цэргээр байлдахдаа ухрах, давших, зам буруулах, гэнэдүүлэн цохих зэрэг байлдааны олон арга тактикийг мэддэг, хэрэглэдэг байсан нь тэдний хийсэн дайнаас харагдана. 430-аад оноос Тоба улс Жужантай найрсаг харилцахыг эрмэлзсэн бодлого явуулах болсон байна. Энэ нь Жужан нар нэлээд хүчирхэг байсных юм. 434 онд Тоба улсын хаан өөрийн Сихай нэрт гүнжээ Жужаны хаан Утид хатан болгон өгснийхөө дараа Жужанд элч заран Ути хааны охин дүүг өөрийн хатан болгон буулгахыг хүссэнийг Жужаны хаан зөвшөөрсөн байна. Түүнчлэн Жужаны эрх баригчид баруун, зүүн гарын олон ноѐд түшмэдээс бүрдсэн төлөөлөгчдийг Тоба улсад илгээн, 2000 адуугаар бэлэг барьсанд, Шицзу хаан ихэд баярлан хүлээн аваад, мөн Жужаны хаан Утид үлэмжхэн бэлэг хүргүүлжээ. Жужан, Тоба хоѐр улсын эл найрсаг харилцаа удаан үргэлжилж чадсангүй. 430-аад оны сүүлчээс Тоба, Жужан нар бие биерүүгээ байн байн довтлолцох болов. 438 онд Тоба улсын хаан өөрийн биеэр их цэрэг удирдан. Уюаны газарт ирж, тэнд цэргээ 3 зам хуваагаад, өөрөө дунд замын цэргээ авч, Жужан улсын нутгийн гүнд цөмрөн орсон боловч, Жужан нарыг олж чадалгүй гэдрэг буцсан аж. Тэр үед говь нутагт гантай байсан

тул Тоба улсын цэргийн агт морьд өвс, усаар гачигдан, олноороо үхэж хорогдсон гэдэг.

464 онд Жужаны Тухэчжэнь хаан нас барахад, түүний хүү Юйчэн (464-485) орыг нь залган хаан суужээ. Юйчэн хааны үед Жужан, Тоба хоѐрын дайн байлдаан бүрмөсөн зогсчихоогүй боловч ерөнхийдөө найрсаг харилцаа зонхилох болсон аж. Жужанд захирагдаж агсан Гаогюй (Уйгур) аймгийн тэргүүн Афужило 492 онд 100000 гаруй хүн олноо дагуулан, Сэлэнгэ мөрнөөс баруун тийш Эрчис голын эх рүү нүүн очоод, өөрийгөө «эзэн» хэмээн өргөмжлөөд, биеэ даахыг оролдсон байна. Энэ эгзэгтэй үеийг дашрамдуулан, Тобагийн хаан 12 жанжнаар удирдуулсан 70 000 орчим цэргээр Жужанд довтолжээ. Гэвч тэр үед Жужаны хаан агсан Доулунь өөрийн авга Нагайн хамт Афужило нарын хойноос нэхэж, бут цохисон байна. Жужанаас урвасан Уйгур аймаг болоод Тобагийн их цэрэгтэй тулалдах үед удаа дараа ялалт байгуулсанд Нагайг олон түмэн хүндэтгэн, Доулунь хааныг барьж алаад, Нагайг хаанд өргөмжилсөн аж. Нагай 506 онд нас барсанд түүний хүү Футу хаан сууж. Тоба улсад элч зарах, бэлэг хүргүүлэх зэргээр найртай харилцах болов. Уйгур угсааны Гаогюй аймаг дахин Жужаны захиргааг эсэргүүцэн хедлөхийг завдсанд, 508 онд Футу хаан тэдэнтэй байлдах үедээ нас барсанд түүний хүү Чоуну (508-520) ширээнд суув.

Чоуну нь эрэлхэг зоригтой, цэрэг захирахдаа гарамгай хэмээн нэрд гарчээ. Тэр Тоба улстай найртай харилцах урьдын хаадын бодлогыг үргэлжлүүлэн, бэлэг сэлт хүргүүлж, элчин төлөөлөгч илгээсээр байв. Гэхдээ Чоуну хаан Тоба улсын эрхшээл нөлөөлөлдөө оруулах гэсэн ил, далд явууллага, оролдлогыг огт хүлээн зөвшөөрдөггүй, тийм тохиолдолд голдуу эсэргүүцэл илэрхийлж, заримдаа бүр дайсагнадаг байсан гэж Хятад сурвалжид өгүүлжээ. Чоуну хаан бөөг шүтэн, нэгэн удганыг дээдлэн, түүний үгийг хэтэрхий дагадаг байсанд нь олон түмэн дургүйцдэг байв. Энэ явдлыг зарим түшмэд, бас эх нь эсэргүүцэн, түүнийг барьж хороогоод, дүү Анагуйг хаанд өргөмжилжээ. Гэтэл энэ явдалд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 57: paleolit

дургүйцсэн Шифа гэгч язгууртан эр Анагуйг даруй довтлон цохив. Анагуй зугтан Тоба улсын хааны ордонд очив. Энэ нь чухамдаа Жужаны дотоод зөрчлийг дэвэргэх, нэгдэл хүчийг нь сарниулахыг эрмэлзэгч Тоба улсын эрх баригсдад аятайхан завшаан болжээ. Тэгээд ч Тоба улсын хаан Анагуйг найртайгаар хүлээн авчээ. Сурвалжид тэмдэглэснээр, Тоба улсын хаан Анагуйг өөрийн талдаа нэгмөсөн татан авах далд санаа агуулан, түүнд «Умардын хошой гүн, Жужаны ван» гэх цол олгохын зэрэгцээ Тоба түшмэлийн дүрэмт хувцас, хөнгөн тэрэг өгч, өөрийн харьяат аймгийн тэргүүлэгчтэй адилтгахыг оролдсон байна. Харин Анагуй Тоба улсаас цэргийн тусламж олоод, буцаж нутагтаа очин, улс төрийн эрхээ сэргээхийг хүсэж байв. Тоба улсын эрх баригсад аль болох цааргалан, Анагуйд үлэмж мал, бусад зүйлийг бэлэглэн, үйлчлэгч, туслагч нарыг ч гаргаж өгчээ. Гэвч Анагуй нэгэнт нутагтаа буцах шийдвэртээ хатуу байсан учир 521 онд түүнийг тусгай хамгаалалттайгаар буцаахаар болов. Тэр үед Жужан улс олон удаагийн гаднын довтолгоон, мөн дотоодын дайн самуунд өртөж, бас төрийн эрхийн төлөө тэмцэл үргэлжлэн өрнөж ирсэн зэргээс ихээхэн сулдан доройтоод байв. Энэ нөхцөл байдал нь Тоба улсаас зарим тусламж гуйхад хүргэсэн бололтой. 522 онд Анагуй хаан Тоба улсаас тарианы үр гуйсан ба дараа жил нь Жужаны ард олон өлсгөлөнд нэрвэгджээ. Гэтэл эл хявцаантай үед Тоба улсын хаан 100000 цэрэг илгээн, Жужаныг довтолсон байна. Гэвч Жужан нар зам буруулан зайлсан тул дайсанд автсангүй. Анагуй хаан Тоба улсын олон довтолгоон цохилтыг янз бүрийн аргаар өнгөрөөж, тэдэнтэй найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэн, элч зарж, бэлэг сэлт илгээж

байлаа.

V зууны дунд үеэс Жужан улсын дотоод зөрчил тэмцэл улам хурцдав. Жужаны хараат агсан Уйгур угсааны Теле аймгууд бослого гарган, Жужаны ноѐрхлоос гарахын төлөө тэмцэх болов. Жужан улсын баруунаар нутаглаж агсан Түрэгүүд ч аажмаар хүч нь өсч байв. Түрэгийн толгойлогч нь Теле аймгийн 50000 орчим өрхийг өөрийн харьяанд оруулсан нь тэдний хүчийг ихээхэн нэмэгдүүлсэн байна. Сударт өгүүлснээр, цаг ирэх бүр хүч нь өсч байсан түрэг аймгууд 552 онд Жужаны эсрэг босоход, Анагуй хаан шахамдан амиа хорлосон ажээ. Анагуйн хүү Яньлочэнь, үеэл дүү Дэнчжу, Дэньчжугийн хүү Кути нар ноѐд түшмэдээ дагуулан, умард Ци улсад очсон боловч тэндээ удсангүй, 553 онд нутаг руугаа буцсан аж. Гэтэл Ци улсын цэрэг тэднийг мөрдөн хөөж хиартал нь цохижээ. Энэ тулалдаанд цохигдсон Жужан нар хүчээ сэлбэж хараахан завдаагүй байтал 555 онд Түрэг аймгууд хүч хавсран, Жужаны эсрэг хөдөлж, хүчтэй цохижээ. Түрэг аймгуудын тэмцлийн энэ үеэр Тоба улсын хаан өөрийн биеэр 5000 хөнгөн морин цэрэг удирдан, Жужаны нутагг довтолж, 20 000 хүн ард, хэдэн зуун мянтан мал олзлон авсан байна. Тийнхүү Түрэг аймгууд, Тоба ба Ци улсын довтол-гоонд өртөн Жужан улс мөхөж, түүний газар нутгийн үндсэн хэсгийг Түрэгүүд эзлэн авч, өөрийн ноѐрхлоо тогтоосон билээ. Умард Хятадад оршин тогтнож байсан Тоба улсын түрэмгий бодлого. довтолгоон нь Жужан улсын улс төр, эдийн засгийг хэврэгжүүлэн байсан нь яваандаа Түрэг угсаатны аймгууд болон Ци улсад Жужан улсад цохигдоход нөлөөлсөн байна. Тоба улс Жужанчуудыг өөрийн эрхшээд нөлөөнд оруулан, дуулгавартай ар тал болгоод, өөрөө Төв Азид хүч нөлөөгөө дэлгэрүүлэхийг оролдож байсан бол Жужан улс бие даан тусгаар тогтнон оршиж, бололцоо олдвол Тоба улсыг Умард Хятадаас шахан, тэш байр суурь эзлэхийг эрмэлзсээр байжээ. Тоба улсын халдлага довтолгооноос гадна Жужан улсыг мөхөлд түлхсэн нөгөө нэг шалтгаан нь түүний харьяа Түрэг, Уйгур аймгуудын эсэргүүцэд тэмцэл байжээ. Жужан улс 555 онд бут цохигдон мөхөх үед түүний үндсэн хүн ам нь Түрэгийн харьяанд орсон байна. Мөн Жужаны нэгэн толгойлогч Дүншүзы гэгчийн удирдсан 1000 орчим өрхийн хүн ам урагш нүүдэллэн. баруун Вэй улсад дагаж орсон байна. Бас 30 000 орчим өрх айл Түрэгүүдэд захирагдахаас татгалзан, өрнө зүг рүү алслан нүүжээ. Өрнө зүг нүүдэллэгсэд Обар буюу Авар нэр зүүж, 558 оноос Европ зүгийн бичиг зохиолд тэмдэг-лэгдэж эхэлжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 58: paleolit

Авар нар тухайн үед мөхөн доройтож агсан Римийн хаант улсын нутагт аажмаар нэвтрэн орж, Кавказын уулаар одож, нутаглан суусан нь өнөөгийн Аварчуудын өвөг дээдэс болсон байна.

Түрүү үеийн Түрэгийн хаант улс

Нангиадын төрийн түүх «Жоу Шу», «Бэй Ши», «Сүй Шу» зэрэг он дарааллын бичигт уламжлан ирсэн домгийн хэд хэдэн хувилбар байдгаас олонд нэн их түгсэн гол нэгэн домогт, Түрэгийн өвөг дээдэс Хүннүгийн тусгай нэг аймаг болох бөгөөд Сихай буюу Баруун тэнгисээс өрнө зүгт нутаглаж байжээ. Хожим нь тэдний үр хойчис уулын хавцлаас гарч Жужанд захирагдан төмрөөр алба барих болж Алтайн өмнөд биед шилжин

суурылсан хэмээн өгүүлдэг.

Дурьдсан газар нутагт МЭӨ 11-1 зууны үеэс Хүннүгийн засаглал тогтож байсан бөгөөд сурвалжид Түрэгүүд нь Хүннүгийн нэг аймаг байсан гэдгийг онцлон тэмдэглэснээс үзэхэд Түрэгийн өвөг дээдэс нь Хүннүгийн бүрэлдэхүүнд ордог, тэдний нэг аймаг байсан нь тодорхой харагдаж байна. Тэд энэ нутгаар эрт үеэс нутаглан зарим үед хүчинд автагдан уг нутгаа орхин зайлах, сэргэн мандаж хүчийг олсон үедээ эргэн ирж суурьших байдлаар энэ орчмын газар нутагтай нягт холбоотой явж иржээ. Түрэгийн өвөг дээдэс нь, энэ газар оронд ээлж дараалан тогтож байсан нангиад, хүннү, тугухунь, сяньби-табгач нарын олон төр улсын захиргаанд харьяалагдан явсаар 400-аад оны үеэс хүч мөхөсдөн Турфан газарт ирж нутаглан байснаа 460 оноос Жужан нарын захиргаанд орсон бололтой. Ийнхүү Ганьсу, Турфанаар нутаглаж явахдаа тэр хавийн газар орноор нутаглаж асан иран хэлт энэтхэг-европ угсаатантай нэлээд холбоотой байж тодорхой хэмжээгээр соѐл, угсаатны

хувьд харилцан нөлөөллийг авсан гэж судлаачид үздэг байна.

Ийнхүү жужаны захиргаанд орсноор түрэгүүд нь Алтайн өвөр биеэр нутаглаж төмөр хайлуулан боловсруулж Жужан нарт алба барих болжээ. Энэ үеэс тэдний овог аймгийг Түрэг хэмээн нэрлэх болсон ба хуучин нэрлэж байсан «Ашина» хэмээх үг нь тэдний ноѐлох овгийн нэр болон үлджээ. Энэхүү «Ашина» хэмээх үгийг монгол хэлний чоно хэмээх үг болох бөгөөд энэ нь түрэг угсаатан бүрэлдэн тогтоход өвөг монгол хэлт аймгийн оролцоо нэлээд байсны илрэл гэж зарим эрдэмтэд үздэг байна. Түрэг угсаатан өөрийн гарлыг чоноос үүсэлтэй гэж үздэг ба тэд чонын алтан толгойгоор чимэглэсэн тугтай байсан нъ чоно тотемтой байсныг гэрчилдэг. Энэхүү үзэл санаа түрэг угсаатны дунд нэн өргөн дэлгэрч оюун санаанд нь гүн бат шингэсний гэрч баримт нь Архангай аймгийн Их тамир сумын нутгаас олдсон Түрэгийн түрүү хаант улсын үед холбогдох Бугатын хөшөө хэмээх нэрээр алдаршсан согд, брахми бичигт пайлуур хөшөөний оройн чимэг дэх дүрслэл юм. Энэ хешөөний оройн хэсэгт чонын бие товойлгон цоолборлож түүний доор хүний биеийн жижиг дүрс гаргаж чимэглэсэн байна. Үүнийг, өлөгчин чоно хүүхдийг тэжээн өсгөж түүнээс нь түрэг угсаатан үүсэн бүрэлдсэн хэмээн өгүүлсэн домгийн үйл явдлыг дүрсэлжээ гэж судлаачид үздэг. Түрэгийн хаант улсын эхэн үед холбогдох энэ хөшөө ньтэдний гарал үүслийн домгийг биет байдлаар дүрслэн үзүүлснээс гадна хөшөөний үсэг бичгийг согд болон зарим хэсгийг брахми үсгээр үйлдсэн байгаа нь түрэгүүд энэтхэг иран хэлт овог аймагтай нягт уялдаа холбоотой явж, тэдний соѐлын ололт дэвшлийг тусган авч, бурхны шашныг дэлгэрүүлж байсны нэгэн баримт болдог ажээ. Түүнчлэн Түрэгийн соѐл үүсэн бүрэлдэхэд Угор, Самоед болон Монгол угсаатны нөлөө оролцоо байсан нь тодорхой болжээ. Улс төрийн түүх. 552 онд Түрэгийн зонхилогч Буман Жужаны эсрэг аян дайнд мордож ялалт байгуулан тэдний харьяанд байсан олон овог аймгийг захиргаандаа авч их улс байгуулах эхлэлийг тавьжээ. Буман, Жужаны зонхилогчийн «хаан» цолыг авч

биеэ «Эл-хаан» хэмээн өргөмжилсөгдсөн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 59: paleolit

Буман хаан 552 оны сүүлээр таалал төгсч түүний хүү Коло, хаан ширээг Исиги хаан цолтойгоор залгамжилсан боловч удалгүй нас нөгчжээ. Ингээд Коло хааны дүү Кигинь, Муюй хаан цолтойгоор хаан ширээнд заларчээ. Энэ хааны үед түрэгүүд нэлээд амжилтай дайтаж гадаад байдлаа ихээхэн бэхжүүлсэн байна. Тухайлбал Хятадын цэрэгтэй хүч хавсран сяньбийн угсааны тогон (тугухунь) нарыг бут цохисноос гадна дорно зүгт татаби, кидань, гучин татар зэрэг монгол угсааны аймгуудыг эзлэн захирч хил хязгаараа тэлжээ. Түрэгүүдийн баруун зүгт хийсэн аян дайныг Буман хааны дүү Истеми толгойлж Баруун тэнгис (Арал нуур)-ийн умард биеэр нутаглах, хионит, вар, огор зэрэг аймгуудийг эзлэн Ижил мөрөнд тулж очсон ба Урал хавийн тал нутгийг эрхэндээ оруулжээ. Тэрвээр «ябгу» цолыг хүртэж хаант улсын баруун хэсгийг захирах болсон нь улмаар Түрэг улс баруун, зүүн хэмээн хоѐр хуваагдахын эхлэл болсон юм. Энэ бүх байлдан дагуулалтын үр дүнд түрэгийн нутаг дорно зүг Солонгосоос Баруун тэнгис хүртэл 10 000 ли, элсэн цөлөөс Умарт тэнгис (Байгаль нуур) хүртэл 5000-6000 ли хүрэх болжээ. Ийнхүү Бүх Азийн тал нутгийг хамарсан хүчирхэг их улс бүрэлдэн буй болсон нь Хятад Византи, Иран зэрэг тэр үеийн томоохон гүрнүүдтэй өрсөлдөх хүчин болж, тэдний улс төрийн бодлогод бэрхшээл

учруулах болов.

572 онд Кигинь хаан нас барж түүний дүү Тобо, хаан орыг залган авчээ. Энэ үед түрэгүүд, цэрэг зэвсгийн хүчинд тулгуурлан Ци, Жоу улсын аль алинтай нь холбоо тогтоон жил бүр алба татвар авдаг байв. Удаа дараагийн байлдан дагуулалт, Хятадаас авах алба татварын хүчинд Түрэг улс ихэд хүчжиж бэхжсэн боловч феодалжиж буй язгууртан бэгүүдийн бие даан орших эрмэлзэл хүчтэй болж, улс гүрэн дотроосоо задран бутрах аюул тулгарч харин Хятад орон Сүй улсын захиргаанд дахин нэгджээ. Ийнхүү Түрэг улс нь 582-603 оны үед, Орхоны хөндийд төвлөрсөн Дорнод Түрэг, Дундад Азид төвлөрсөн Баруун Түрэгийн хаант улсууд болон бүрмесен задарснаар барахгүй эдгээр нь дотооддоо мөн хямран тэмцэлдэж байжээ. Шаболио хаан (581-587) ор суумагц Монгол нутагт байсан үеэл дүү Яньло, Далобянь нар урваж тус тусдаа бие даасан байна. Түүнчлэн өрнөөс Баруун Түрэгийн хаант улс, дорноос Кидан довтлон шахамдуулах болсон ба энэ үед хятадын бодлого нь Түрэгийн хүчин чадлыг аль болохоор задлан бутаргаж бүрмөсөн сөнөөхөд чиглэж байлаа. (618-907) Сүй улс мөхөж Тан мандан гарч ирсэн бөгөөд улсыг үүсгэн байгуулагч Ли Ши Минь хятад цэрэгт шинэтгэл хийж байлдааны хүч чадал, зохион байгуулалтыг ихэд сайжруулсан байна. 626 онд Ли Ши Минь Тайзун цолтойгоор Тан улсын хаан сууринд сууж, «гадаадын дайн байлдаанаар дотоодын амгалан тайван байдлыг хангах» бодлого явуулж эхэлжээ. Тан улс, Түрэгийн дотоод тэмцэл самууныг ашиглан Түрэгийн хүчийг бууруулан 630 онд цэрэг хөдөлгөн бут цохиж түрэгийн ард түмнийг эрхэндээ оруулах гэсэн нангиад хаадын эзлэн түрэмгийлэх бодлогыг Тан улс гүйцэлдүүлж түрэгийн ард түмэн 50

орчим жил хятадын эрхшээлд орсон байна.

Хожуу үеийн Түрэгийн хаант улс

Түрэгийн ард түмэн харийн дарлалыг үл тэвчин удаа дара бослого гаргаж байсан байна. Тэдгээрийн дотроос Күтүлүгийн бослого ихээхэн амжилт олсон юм. Тухайн үед Хятадад төрийн эргэлт гараад цаг төр тайван бус байснаас гадна Түвэдтэй хийж байсан дайнд ихээхэн цэргийн хүч оролцож, Түрэгийн бослогыг дарах сөхөөгүй байв. Ийм нөхцөлд Түрэгүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэл амжилтыг олж, Нангиадын 50 гаруй жилийн дарлалаас гарч, Күтүлүгийг Элтэрэс хаан буюу улсыг хураагч хаан цол өргөмжлөн төр улсаа байгуулсан байна. Күтүлүгийн байгуулсан улс нь Монголын төв нутаг Хангай уулын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 60: paleolit

хавиар төвлөрч байжээ.693 онд Элтэрэс хааныг таалал төгсөхөд түүний дүү Можо (Капаган) хаан (691-716 он) орыг залгажээ. Түүний хаанчлалын үед Түрэгийн хоѐрдахь хаант улсын цэрэг улс төрийн хүчин чадал туйлдаа хүрэхийн хамт буурах доройтохын эхлэл тавигджээ. 693-706 онд Капаган хааны цэрэг Шар мөрнийг (Хуанхэ) зургаан удаа гатлан Умард Хятадын нутаг руу гүн нэвтэрч байжээ. Хятадын цэрэг Түрэгийн довтолгоог олигтой эсэргүүцэн тулалдаж чадахгүй байлаа. 703-706 оны үес Түрэг, Хятадын хооронд найрсаг харилцаа тогтоод байхад Уйгур, Киби, Сыгэ, Хунь овгийнхон Хятадад даган орсон

байна.

Куль-Тэгиний чулуун толгой (Архангай аймаг, Хашаат сум, Хөшөө Цайдам)

709 онд Түрэгийн цэрэг Енисейн эхийг зорьж, тэр нутгийн Чик Азуудыг эзлэн аваад улмаар

мэргэн Тоньюкукын удирдлагаар Кыргизийг эрхэндээ оруулав. 710-711 онд Тюргеш нарыг

ялан дийлж Долоон гол орчмын нутгийг эзлэв. Гэвч Самаркандын дэргэд Арабын цэрэгтэй

тулалдах үед ар талаасаа тасран салсан Түрэгийн цэрэг ихээхэн хэмжээний гарз хохирол

амсаж дөнгөн данган буцаж Алтайд хүрч иржээ (713-714). Тэндээсээ Бэйтин буюу

Бешбалык хотыг бүслэн байлдсан их цэрэгтэй нийлжээ. Гэвч энэ довтолгоо амжилтгүй

болж Түрэгүүд зургаан удаагийн тулалдаанд ялагдан бүслэлтээ орхихоос өөр замгүйд

хүрчээ. Энэ үес Төв Азийг эзэрхэн захирах гэсэн Хятадын бодлого ихээхэн хүчтэй

болсноос гадна Түрэгийн захиргаанд орсон олон овог аймаг үймэн тэмцэх нь их байв.

Долоон мөрөн, Тэнгэр уул хавийн баруун Түрэгүүд ч босч тэмцэв. Татаби, Кидан

аймгийнхан Хятадад даган орж Токуз, Огузууд бослого гарган Түрэгүүдийн хувьд байдал

тун хүнд болжээ. Капаган хааныг, 698 оноос «Тардушын шад» цол зүүсэн Эльтерес хааны

ууган хүү залган авах, түүнийг дүү нь болох Күль-Тегин залгамжлах ѐстой байжээ. 716 он

гэхэд тэд хоѐул алдар цуутай цэргийн эрхтэн болсон байлаа. Гэвч Капаган хааны шадар

туслагчдийн дэмжлэгтэйгээр түүний хүү Бегю хаан орыг залгажээ. Ийнхүү хууль ѐс

зөрчсөнд хилэгнэсэн цэрэг дайны нэрт баатар Күль-Тегин Түрэгийн бүх овог аймгийн

дэмжлэгтэйгээр орд өргөөг дайрч Бегю хааныг алж өөрийн ах Билгэг (716-734) хаан

ширээнд залсан байна. Күль-Тегин зүүн жигүүрийн ноѐн, бүх цэргийн жанжин болжээ.

Ингээд Билгэ хаан, Күль-Тегин нар Уйгурыг довтолж бут цохисноор Токуз, Огузын аймгийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 61: paleolit

эсэргүүцлийг зогсоож, их хэмжээний олз омгийг олсон байна. 718 оны зун Киданыг бут

цохиж, Хянган хавийг дахин эзэллээ. 716 оны өөр хоорондын дайн хямралын үед Хятад

руу дүрвэж гарсан Түрэгийн овог аймгууд 718 онд дахин Билгэ хааны захиргаанд эргэж

ирлээ. Цэргийн хүчин зузаадан бэхэжсэнээр Билгэ хаан өмнө зүг Хятад руу дайлахыг

эрмэлзсэн боловч Тоньюкукын чармайн зөвлөснөөр үүнээсээ татгалзаж харин

найрамдлын гэрээ байгуулах элчийг илгээжээ. Энэ үед Түвэдтэй найрамдлыг олоод

байсан эзэн хаан Сюань Цзүн Түрэгийн бэхжиж амжаагүй сул дорой байдлыг ашиглан

хялбархан ялж болно хэмээн найдаж энэхүү саналыг эрс няцаасан байна.

720-721 оны дайн нь Түрэгийн хаант улсаас Хятад гүрэнтэй хийсэн сүүлчийн дайн байлаа. Хятадын эзэн хаан найрамдалт харилцаагаа эвдэхийг хүсээгүйгээс гадна Билгэ хаан өмнөх Капаган хааны чигбоддогоос татгалзсан байжээ. Билгэ хаан Хятадтай худалдааны харилцааг аажмаар өргөтгөж эзэн хааны гэр бүлтэй ургийн харилцаа тогтоон хэн хэнийхээ дотоод хэрэгт оролцохгүй байхыг чухалчилж байв. Сюанцзун хаан ч умарт хилээ тайван намжуу байлгасныхаа төлөө их хэмжээний шан харамж хүртээж байжээ. 723-724 оны өвөл цаг Түрэгүүдийн хувьд тун хүнд хэцүү байсан бөгөөд зудад олон малаа алджээ. Хавар нь Огуз, Татартай дахин байлдаж эхэлсэн нь өмнөх жилүүдийн ололт амжилтыг алдах аюулд хүргэв. Асар их хүчин чармайлт гаргасны хүчинд босогчдыг дарж дотоод байдлаа төвшитгөж чадлаа. 727 онд Билгэ хаан Түвэдээс дэвшүүлсэн цэргийн холбоо байгуулах явдлаас татгалзсаныхаа шанд Хятадтай хилийн худалдаа өргөтгөх боломж бүрдүүлжээ. Энэ үеэс эхлэн Түрэгийн хаанд жил бүхэн их хэмжээний торго бэлэглэх болжээ. 731 онд Күль-Тегин нас нөгчив. Билгэ хаан ихэд гашуудан түүний дурсгалд сүр төгөлдөр тахилын онгон байгуулсан ба энэ явдалд Хятадын хаанаас тусгай элч томилон илгээж гашуудлын үг хүргүүлэхийн хамт чулууч урчууд гарган тахилын сүм цогцолж үзэмжтэй сайхнаар чимэглэн хөшөөний үг сийлүүлжээ. Билгэ хаан ч төдий л удаан насласангүй, 734 онд шадар хүмүүсийнх нь нэг болох Мэйлучжо гэгч хорлон алжээ. Түрэгийн түүхийн энэхүү догшин ширүүн дуулиант он цагийн түүхийг бүтээлцэж явсан ах дүү хоѐрын тахилын онгон эдүгээ Орхоны Хөшөө Цайдамын хөндийд он жилийн уртыг давж хадгалагдан үлдсэн нь өөрсдийн түүхээ өөрсдийн гараар туурвин үлдээсний биет дурсгал болон мөнхөрчээ. Билгэ хааны орыг залгасан түүний хөвгүүд Ижань хаан (734-739) ба Тэнгэри хаан (740-741) эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлэхийг зорив. Гэвч 741 онд хаант улсын задрал эхэлсэн бөгөөд харьяат нутгуудыг захиран суусан Ашина овгийн засаг ноѐд төв засгийн газартаа захирагдахыг больж эхлэв. Ийнхүү 745 онд Түрэгийн хаант улс эцэслэн мөхөв. Газар нутгийнхаа зарим хэсгийг хадгалан үлдсэн Түрэгийн аймаг овгууд хожмын түүхэн

үйл явдалд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж чадсангүй.

Билгэ хааны авч явуулсан арга хэмжээнүүд нь Түрэг улсыг түр зуур сэргээн эдийн засаг улс төрийн хүнд байдлаас гаргасан юм. Энэ үеийн төрийн бодлогод Түрэг улсын гурван хааны зевлөх асан мэргэн Тоньюкук их үүрэгтэй байжээ. Тоньюкукын дурсгалд зориулан бүтээсэн хоѐр том гэрэлт хөшөө бүхий тахилын онгон Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Тухайн үед Түрэг улс хүчирхэг байсныг Билгэ хааны үнэнч шударга эевэргүү сэтгэл, Күль-Тегиний цэргийн ур чадвар, Тоньюкукын эр зориг, туршлага ухаантай холбон үздэг байна. Улс төрийн эдгээр мэргэн бодлоготнуудын үйл ажиллагааны дүнд Түрэг улс нэгэн үе сэргэн эдийн засаг, улс төрийн хүнд байдлаас гарч чадсан авч цаашид удаан насалсангүй. Зэвсгийн хүчээр нэгггэн авсан овог аймгуудад эдийн засгийн холбоо тогтоож чадаагүй, язгууртан ноѐд дайны хөлөөр улс төрийн эрх, хүчин чадлаа эрс нэмэгдүүлсэн нь тэднийг тусгаар тогтнох бодлого явуулахад хүргэсэн, тэрчлэн эзлэгдсэн аймаг ястнуудын эрх чөлөөний хөдөлгөөн зэрэг нь Түрэг улс унахын гол шалтгаан болжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 62: paleolit

Түрэгийн аж ахуй.

Түрэгүүд нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг байжээ. Хятад сурвалжид тэднийг майхан, эсгий гэрт сууж өвс усны аяыг даган нэг газраас нөгөө газарт нүүдэллэдэг, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн махаар хооллож айраг уух ба арьс ноосон хувцас өмсдөг хэмээн өгүүлжээ. Нүүдлийн мал аж ахуй тэдний эрхлэх гол ажил байсан ба энэ нь эртний судлалын олдвороор ч нотлогддог юм. Үүнд, эртний түрэгийн үеийн булшинд, унаж явсан морийг нь эмээл, хазаар, тоног хэрэгслийн хамт дагалдуулан тавьдаг нийтлэг заншил харагддаг билээ. Түрэгүүд Алтайгаас анх гарах үес газар тариалан эрхэлж байсан. Түрэгийн дурсгал малтан судлахад тарианы ажлын багаж, сав суулгын зүйлс олддог. Гэвч нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлж үргэлж нүүж байдаг, цаг үргэлжийн дайн тулаан хийгээд орон нутгийн байгал, газар зүйн онцлогоос шалтгаалан газар тариалан нь мал аж ахуй шиг нийтийг хамран өргөн хэмжээгээр хөгжиж чадаагүй байна. Түрэгийн аж ахуйн туслах чанарын нэг салбар нь ан гөрөөний ажил байв. Тэр үеийн булшнаас буга, янгир, хандгайн эврээр хийсэн эдлэл хэрэглэлийн зүйл олддог нь хүнс тэжээлийн зарим хэрэгцээг ан гөрөөгөөр хангаж байсныг гэрчилдэг. Гөрөөлсөн ан амьтныхаа махыг нь идэж арьс ширийг нь хувцас хийх, гэр орноо бүрэхэд хэрэглэдэг байжээ. Түүний хамт үнэт үслэг ангийн арьсыг хувцсанд хэрэглэх, алба татвар авах, худалдаа арилжаанд гаргах зэргээр

ашигладаг байв.

Түрэгүүд V зууны үед Алтайгаар нутаглан Жужаны харьяанд байх үеэсээ төмрийн хүдэр малтан боловсруулж, төмөр эдлэлээр алба барьдаг байсан ба эртний булш оршуулгаас, төмрийн дархны ажил хийж байсныг гэрчлэх биет хэрэглэгдэхүүн их олддог. Түрэгийн төмөр хайлах ажлын чанар, төвшинг, тэр үеийн булшнаас олдсон төмөр эдлэл, зэр зэвсгийн зүйлсээс тоймлон мэдэж болох юм. Байлдааны зориулалттай олон төрөл зэвсэг үйлдвэрлэж байснаас, зөвхөн сумын зэв гэхэд л хорь гаруй төрөл, түүнчлэн илд, сэлэм, жад, чичлүүр хутга, байлдааны сүх гэх мэт олон төрөл зэвсэг, мөн ялтсан хуяг, бамбай, морины хуяг, шөрөг төмөр зэрэг хамгаалалтын чанартай зэвсгийг уран чадмаг хийдэг байв. Тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт буй Өнгөтийн хөшөө хэмээх дурсгалаас, дайсан довтлох үед тараан хаяж саатуулах зорилготой, газарт хаяхад дөрвөн үзүүрийн нэг нь заавал дээш харж унадаг, шөрөг хэмээх хамгаалалтын зэвсэг олон гарсан нь тэр үед төмөр хайлах ажил эрчимтэй хөгжиж, дайн байлдааны зэр зэвсэг хийхэд голлон чиглэж байсныг харуулдаг. Түрэгийн холбогдолт эртний дурсгалт зүйлсийн дотор исгэрэх зэв, нарийн хийцэт нум, төмөр дөрөө, хазаарын амгай зуузай, эмээлийн гохдэгээ, бүсний үнэт товруун чимэглэл, унжлага зэрэг зүйлс элбэг тохиолддог нь зөвхөн төмрийн дарх

төдийгүй мөн уран дархны ажил бузгай сайн хөгжсөнийг гэрчилж байна.

Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд, түрэгүүд нүүдлийн мал аж ахуй голлон эрхлэх боловч тодорхой хэмжээгээр хот орон байгуулж байсан нь мэдэгддэг. Үүнийг нотлох биет баримт бол тэдний бүтээсэн тахил шүтээний барилга байгуу-ламж болно. Эдгээрийг, тоосгоор барьж дээврийг тосгуур, нүүр ваараар чимэглэн, гаднах хэрмийг тойруулж усан татаал хийдэг байснаас гадна ус гүйлгэх тусгай шатаасан шавар хоолой ашиглаж байсан нь хот орон барих арга ухаан хөгжиж дэлгэрснийг харуулдаг билээ. Мөн чулууны ур дарх сайтар хөгжсөн нь тэдний бүтээсэн хүн чулуу, арслан, хонь зэрэг цоолбор дүрс, гэрэлт хөшөө урлан хийж байсан баримтаас тодорхой мэдэгддэг. Түрэгүүдийн дунд дотоодын арилжаа өрнөж овог аймгууд хоорондоо худалдаа солилцоо хийж байснаас гадна Хятад, Дундад Азийн улсуудтай ч харилцаатай байжээ. Нангиад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 63: paleolit

сурвалж бичигт Түрэг, Хятадын хооронд хилийн худалдаа хөгжүүлж зах зээл нээж байсан

мэдээ бий.

Түрэгийн нийгмийн байгуулал.

Түрэгүүд төр улсаа байгуулан түүхийн тавцанд мандан гарсан үеэсээ өөрийн улсыг «эл улс» хэмээн нэрлэж ирсэн байна. Түрэг улсын анхны хаан Буман өөрийн биеийг эл хаан хэмээн цоллосон нь улсын хаан гэсэн утгыг агуулжээ. Түрэгийн төр улсын толгойлогч нь хаан (каган) байв. Үүний зэрэгцээ мөн хан хэмээх цолыг ч хэрэглэдэг байжээ. Төр улсын дотор хааны дараа орох албан тушаал бол «ябгу» байв. Энэ цолыг Баруун Түрэгийн хаант улсын захирагчид хүртэж, угсаа залгамжлан эдэлж байжээ. Хаан угсааны засаг ноѐдод «шад» цол олгодог. Эдгээрээс дооших тушаалыг Ашина овогт үл хамаарах язгууртнууд авдаг, гэхдээ бүх албан тушаал нь үе залгамжилдаг байв. «Буюрук» хэмээх мөн нэгэн томоохон албан тушаал байсан бөгөөд түүнийг зарим эрдэмтэн тушаал олгогч, шийдвэр өгөгч гэсэн утгатай хэмээн тайлбарладаг. Түүнчлэн «тархан» хэмээх цол байсан нь алба татвар хураагч түшмэдийн нэр гэдэг. Түрэгийн нийгмийн доторхи сурвалжит язгууртан нарыг нийтэд нь «бег» хэмээн нэрлэж байв. Дээр дурдсан «ябгу», «шад» болон «буюрук», «тархан» хэмээх цолтонгууд нь бегүүдийн дундаас гавьяа зүтгэл буюу угсаа гарлаараа тодрон гарсан том сурвалжтанууд болно. Эд цөм бегүүдийн давхаргад багтаж байсныг батлах зүйл гэвэл, Күль-Тегиний хөшөөний бичээст буюрук, тархан нарын цолыг тавихдаа бег гэдгийг нь хамт бичсэн байдаг. Сурвалж бичигт өгүүлснээр Түрэгийн нийгэмд цэрэг иргэний 28 зэрэг дэв байсан гэдэг. Түрэгийн нийгэм нь зүүн, баруун жигүүр болон хуваагддаг байсан нь цэрэг дайны зохион байгуулалттай холбоотой юм. Зүүн жигүүрийг төлөс. баруун жигүүрийг тардуш гэдэг байжээ. Эзлэгдсэн орны язгууртан сурвалжтаныг устган үгүй хийж, тэнд захиран суух албан тушаалтныг Түрэгийн бегүүдийн дундаас тохоон томилдогоос гадна алив улс орон сайн дураараа дагаж орсон тохиолдолд уг аймгийн эздийг хэвээр үлдээж тэдгээрээс алба татвар авдаг байв. «Тат» хэмээх үг бол монгол хэлний «жад» буюу харь газрын хүн гэсэн үгтэй дүйх ажээ.Түрэг хэлэнд «gul» буюу боол гэсэн үг бий. Аян дайнд олзлогдогсод, хүнд ялтныг боол болгодог бөгөөд шивэгчин

эмэгтэйчүүдийг гэр зуурын ажилд зардаг байжээ.

Бичгийн соёл.

Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соѐлыг үргэлжлүүлэн хөгжүүлж эдийн болон утга соѐлын арвин их өвийг үлдээжээ. Тэдний соѐлын хамгийн гайхамшигт ололт бол «Орхон-Енисейн бичиг» хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэж төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн явдал болно. Түрэгүүд хэдийгээр Нангиад мэт эртний хөгжилт улс оронтой хөрш зэргэлдээ нутаглаж соѐлын ололт амжилтаас нь багагүй зүйлийг авч хэрэглэсэн нь маргаангүй боловч нүүдэлчдийн ахуй орчин, өвөрмөц онцлогт яв цав нийцэж оюуны хэрэгцээ шаардлагад бүрэн тохирсон өөрийн бичиг үсгийг зохиосон нь нэн том дэвшил болжээ. Түрэгийн руни бичиг хаанаас гаралтай болох талаар эрдэмтдийн дунд нэгдсэн санал үгүй байна. Үүнээс үзэхэд «Орхон-Енисейн бичиг» нь зөвхөн гаднаас бэлэн зээлдэж авсан бус харин орон нутгийн хуучин уламжлалд тулгуурлан гарч ирсэн нь тодорхой ажээ. Манай улсын Дорноговь аймгийн нутаг Чойроос олдсон нэгэн хүн чулуун дээр бичсэн бичгийг хамгийн эртнийх гэж үзэх болов. Энэхүү дурсгал 688-691 оны үед холбогдох юм. Үүнээс үндэслэн түрэгийн руни бичиг нь Төв Азид, тэр тусмаа Монгол нутагт анх үүссэн хэмээх үзэл баримтлал бий болжээ. Энэхүү бичиг VII зууны хоѐрдугаар хагаст үүсч улмаар XII зууныг хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд энэ нь аль нэг нутгийн чанартай үзэгдэл биш харин нийт түрэг овогтны тархан нутагласан бүх газар нутагт түгэн тархсан байжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 64: paleolit

Түрэгийн руни бичгийн дурсгал нь тусгайлан зассан гэрэлт хөшөөнөөс гадна байгалийн ерийн хад чулуун дээр, барилгын ханын шаваас дээр, зоос мөнгөн дээр, судар номын баринтагийн тээг чулуун дээр бичсэн зэрэг олон хэлбэрээр олдож байна. Төв Азийн нүүдэлч ард түмний утга соѐлын нандин дурсгал болох руни бичгийн утгыг тайлан уншиж тэдний түүхийг сэргээн тодруулах ажилд дэлхийн олон орны эрдэмтэд хүч оюунаа зарцуулж ирсэн бөгөөд монголын судлаачид ч өөрсдийн тодорхой хувь нэмрийг оруулах болжээ.

Тахилын онгон.

Түрэгүүд нас барсан хүнийг амьд ахуйдаа хэрэглэж байсан эд юмс. хүлэг мориных нь хамт шатааж чандарлан оршуулдаг байсан тухай өгүүлдэг. Булшин дээр цогцлон байгуулсан тахилын сүмд талийгаачийн хөрөг дүрсийг үйлдэн, дайн тулалдаанд оролцож явсан тухайг нь тэмдэглэн бичих ба алж устгасан дайсных нь тоогоор чулуу босгон тавьдаг нь хэдэн арав, зуу, тэр ч байтугай мянгад хүрдэг байсан тухай өгүүлжээ. Яваандаа түрэгийн оршуулгын зан үйл өөрчлөгдөн шатааж чандарлахаа больж нүх ухан газарт булж оршуулах болжээ. Түрэгийн язгууртны сүрлэг том цогцолборуудаас Орхоны Хөшөө Цайдамд буй хунтайз Күлъ-Тегин, Налайхад буй мэргэн сайд Тоньюкук нарын онгоныг малтан судалжээ. 1958 онд Монгол-Чехославакийн эрдэмтэд хамтран малтаж судалсан, хунтайз Күлъ-Тегиний онгон нь язгууртны ийм дурсгалын томоохон нь бөгөөд хэлбэр төрх, зохион байгуулалтын хувьд эдгээрийг бүрэн төлөөлж чаддаг билээ. Энэхүү цогцолборын хоймор хэсэгт 10.4 х 10.8 м хэмжээтэй шүтээний сүмийг, шороо дагтаршуулан хийсэн тавцан дээр барьж, эргэн тойронд нь 67 х 31 м хэмжээтэй, 1.1 м зузаан тоосгон хэрмээр хүрээлэн гадна талаар нь усан татаал татсан байжээ. Хэрмийн доторхи бүх талбайг хөх тоосго дэвсэн бүрснээс гадна барилгын шал мөн хөх тоосго байжээ. Барилгын хана, шал болон хэрмийг барихад өөр өөр хэмжээ, хэлбэртэй тоосго хэрэглэсэн ба малтлагын явцад дээврийн тосгуур, нүүр ваар, баганын чимэглэл зэрэг барилгын олон төрөл чимэг, ус гүйлгэх шатаасан шавар хоолой зэрэг зүйл гарчээ. Шүтээний сүмийн өмнөх талбайд Күль-Тегин жанжны амьдрал, тэмцлийг алдаршуулан бичсэн бичээс бүхий гэрэлт хөшөөг асар том яст мэлхийн нуруунд суурилуулан босгоод түүнээс өмнө тийш шадар дагалт хүмүүсийн чулуун цоолбор хөргүүдийг үйлдэж хэрмийн хаалга орчимд хоѐр хонины чулуун дүрс тавиад тэдний дундаас наран мандах зүгийг чиглүүлэн 2300 м орчим зайд «балбал» хэмээх зэл чулууг цувруулан босгосон байснаас 173 үлдээд байжээ. Энэхүү байгууламжийн нэг онцлог нь, шүтээний сүмд Күль-Тегин, түүний хатан хоѐрын хөрөг дүрсийг чулуугаар үйлдэн тавьсны үлдэгдэл малтлагын явцад олдсон явдал болно. Нэр цуутай хаад, жанжингуудад зориулан босгосон ийм сүрлэг том байгууламжуудаас гадна жирийн хэмээгдэх хэмжээгээр бага, энгийн хийцтэй байгууламжууд асар олон байх ба эдгээрт тахилын сүмийн оронд дөрвөн хавтан чулууг хавиргалан босгож дөрвөлжин.чулуун хашлага үйлдээд зүүн өмнө талд нь хүн чулуу босгож түүнээсээ зүүн

урагш мөн зэл чулуу цувруулсан байдаг.

Булш.

Тухайн үеийн булшны хамгийн нийтлэг зан үйл нь гэвэл эзэн хүнийг дагалдуулан хүлэг морийг хойлоглон тавих ѐс юм. Дүгрэг хэлбэрээр чулуу овоолон хийсэн эдгээр булшны хэмжээ голчоороо 6-8 м, өндөр нь 0.4-0.7 м орчим байдаг. Дурдсан булшуудад талийгаачийг дагалдуулан эд хэрэглэл, зэр зэвсэг, гоѐл чимгийн зүйл, хувцас хунар, морины тоног хэрэглэл зэргийг хийсэн байна. Морь хүн хоѐрын толгойг заавал эсрэг зүгт хандуулсан байх ба зарим булшинд хоѐр морь хийсэн тохиолдол ч таардаг. Булшнаас олдож буй эд өлгийн дурсгалт зүйлсийн дотор байлдааны зэр зэвсэг нэлээд хувийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 65: paleolit

эзэлдэг. Эдгээр нь илд, сэлэм, чинжал хутга, сумын төмөр болон ясан зэв, нум ба саадгийн үлдэгдэл, хөе хуяг, ялтсан хуягийн зүйл байна. Түрэгүүд Төв Азид эртний Хүннүгийн үеэс уламжилж ирсэн нарийн хийцэт хүчирхэг нумтай байсан ба булшнаас ихэвчлэн нумын ясан наалтууд олддог. VI-VIII зууны үед холбогдох сумын зэвүүд нь ихэвчлэн гурван хянгатай шилбэт зэвүүд байна. Эртний нүүдэлчдийн зэр зэвсгийг тусгайлан судалсан эрдэмтэд түрэгийн үеийн сумын зэвүүдийг олон төрөл зүйл болгон ангилжээ. Булшны олдвороос үзэхэд сумыг үзүүр талаар нь дээш харуулан үйсэн хоромсогт багцаар нь хийдэг байжээ. Энэ үеийн эмээл нь мөлгөр бүүрэгтэй, суудал нь доогуураа дүгрэгдүү болж ирэх ба зарим тохиолдолд бүүргийг нь хээ угалз бүхий ясан хяраар чимэглэсэн байна. Түрэгийн булшнаас гардаг дөрөө нь дүгрэгдүү хэлбэртэй, нарийн тавагтай байх ба ерөнхийдөө цагирган сэнжтэй, босоо дөрвөлжин сэнжтэй хоѐр янз байдаг. Тэрчлэн морины тоног хэрэгслийн нэгэн төрөл бол хазаарын зуузай бөгөөд дурдсан үеийн дурсгалын дотор дэгрээ хэлбэрийн зуузай түгээмэл олддог юм. Мөн оломны төмөр арал, чөдрийн ясан чагт зэрэг зүйл гардаг, Нүүдэлчдийн ахуй амьдралын дүр төрхийг бүрэн харуулах эдгээр олдвороос гадна зарим булшнаас зэрэгцээ зураасан хээтэй, нарийн сайн хийцтэй вааран савны хэсэг, анжисны төмөр хошуу зэрэг газар тариалан, гар үйлдвэрлэлийн холбогдолтой эд юмс гарч байжээ.

Хүн чулуу.

Эртний түрэгүүдийн хувцас хунар, гэзэг үсний хэлбэр, зарим эдлэл хэрэглэл, гоѐл чимгийн зүйлсийг тодруулан судлах гол нэгэн сурвалж нь хүн чулуун хөшөө юм. Эдгээр нь түүхэн тулгар сурвалж төдийгүй тэр үеийн дүрслэх урлаг, уран сайхны хөгжлийн төвшинг илтгэн харуулдаг. Манай нутагт одоо Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруйг илрүүлэн бүртгээд байгаа ба цаашид ч нэмэн олдох боломжтой. Хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийж тахилын онгоны цогцолбор байгууламжийн бүрэлдэхүүнд оруулан босгодог байжээ. Эдгээрийг босоо байдалтай буюу завилж, эсвэл сөхрөн суусан байдлаар урлах боловч ихэнх хүн чулуунд хөл дүрсэлдэггүй, баруун гарт нь сав суулга бариулж, зүүн гараар бүснээс зүүсэн сэлэм буюу хутганы ишийг атгасан байдалтай урлан хийнэ. Эдгээр хөшөөнд хувцас, бүс, зэр зэвсэг, гоѐл чимэглэлийн зүйлсийг нарийн тодорхой сийлбэрлэн гаргасан байдаг нь түүхэн сурвалжийн мэдээ болон малтлагаар олдсон эд өлгийн зүйлстэй тэдгээрийг харьцуулж он цагийг нь нарийвчлан тодотгох боломж олгодог. Хүн чулуун хөшөө хийгээд дүрслэх урлагийн бусад төрлийн дурсгалуудаас үзэхэд эртний түрэгүүд нь буруу энгэртэй, хоѐр тийш эргэдэг өргөн захтай дээл өмсөх ба төмөрлөг товруу, олон унжлага бүхий агсрага бүс бүсэлдэг байжээ. Зэр зэвсэг, хавтага сав зэрэг эд юмсыг зүүж унжуулахад зориулсан суран унжлага тогтоох нүхтэй дөрвөлжин товруунаас гадна тал саран, бундан эсвэл захаараа хээтэй дүгрэг гэх мэт олон төрөл хэлбэрийн товруугаар бүсээ чимэглэдэг байсан бөгөөд ийм бүсний үлдэгдэл зөвхөн эр хүний булшнаас олддог байна. Толгой нь бүтэн үлдсэн хүн чулуудыг ажиглахад монголжуу өргөн шанаатай, жартгар нүдтэй байх бөгөөд нэлээд тохиолдолд махирлаж эргүүлсэн живэр сахалтай байдаг. Толгойн үсээ урт ургуулж ганц буюу олон салаа гэзэг гөрж унжуулдаг байжээ. Гэзэг үсний хэлбэр ийнхүү янз бүр байгаа, тэрчлэн зарим хүн чулуунд зөв энгэртэй дээл дүрсэлсэн байдаг зэрэг нь түрэгийн хаант улсын бүрэлдэхүүнд өөр өөр зан заншилтай олон овог аймаг багтаж байсны шинж тэмдэг бололтой. Түрэгүүд хөлдөө өсгийгүй, хөнгөн арьсан гутлыг эсгий оймстой өмсөх ба шагайн орчим суран боолтоор боодог байсан байна. Гоѐл чимэглэлийн зүйлсээс бөөрөнхий унжлагатай, жижиг цагирган сэнжтэй ээмэг элбэг олддог байна. Эмэгтэй хүний булшнаас хүрэл толь, модон сам зэрэг зүйлс гардаг. Түрэгүүд бусад нүүдэлчдийн адил эсгий гэрт суух ба зарим суурьшмал хүн ам бүхий нутагт байнгын сууц барин суудаг байсан бололтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 66: paleolit

Шашин шүтлэгийн хувьд түрэгүүд бөө мөргөлтөн байжээ. Орхон-Енисейн бичгийн дурсгалд тэдний эрхэмлэдэг гол шүтээн эцэг Тэнгэр, эх Умай, газар усны савдаг Иер-Суб зэргийн нэрийг дурдсан байх ажээ. Түрэгүүд наран мандах дорно зүгийг эрхэмлэх ба тэнгэр газарт тахил өргөж өвөг дээдсийг хүндлэн шүтдэг байжээ. Хаан өргөмжлөхдөө цагаан эсгийдээр залж нар зөв есөнтөө тойруулан эргэл мөргөл үйлддэг байв. Галыг тахих бөгөөд нэгэн үе нас барагсдыг шатааж чандарлан оршуулдаг байсан зэргээс үзэхэд галын шүтлэг зороастризмын нөлөө ч нэвтэрсэн байж болох юм. Түүнээс гадна буддын шашин дэлгэрч байсан баримт байдаг нь 572 онд Тобо хан бурхан шашны сүм хийд бариулж

хятадаас шашны ном судар авчран хурал мөргөлийн ѐслол үйлддэг байжээ.

Уйгурын хаант улс

Уйгурын хаант улс байгуулагдсан нь

Уйгурын хаант улсын газар нутаг

Төв Азид ноѐрхож байсан Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний ор суурийг Уйгур улс

эзэлж VIII-IX зууны үед Монгол нутагт төвлөрөн засаглажээ. Уйгур нь мөн Алтай хэлний

бүлэгт багтах Түрэг угсаатан юм. Эртний хятадын түүхэнд Уйгурын уг удмыг МЭӨ III зууны

үеэс эхлэн Динлин гэж тэмдэглэж байсан ба МЭ IV зууны үеэс Дили, Тэлэ гэж нэрлэх

болсон байна. Уйгурын өвөг дээдэс нь өндөр дугуйтай тэрэг хэрэглэн нүүдэллэх тул

Гаогюй (өндөр тэрэгтэн) гэж ч нэрлэж байжээ. МЭ-ий V зууны үед тэднийг Хуй хэ, Ойхор,

Уйгур гэдэг нэрийн дор түүхэнд тэмдэглэх болжээ. Уйгурууд нь зүүн баруун хоѐр хэсэг

болон хуваагдаж, зүүн хэсэг нь Байгаль нуурын урдуур Сэлэнгэ, Орхоны сав газраар,

баруун хэсэг нь Эрчис мөрөн, Балхаш нуур хоѐрын хооронд нутаглаж байжээ. Тэд

Хүннүгийн холбоонд багтаж байсан ба тэднийг Хүннүгээс гаралтай гэж бичсэн зүйл ч бий.

Уйгурууд эрт дээр үеэс Хүннү, Сяньби, Тоба, Жужан, Түрэг нартай айлсан оршиж,

тэдэнтэй байлдаж найрамдан, эрхшээлд нь орж, тусгаар улс болохын төлөө тэмцсээр

ирсэн байна. Түрэгийн хаант улс бүрэлдэн бий болоход Теле аймгууд нь тэдний

www.zaluu.comwww.zaluu.com

Page 67: paleolit

бүрэлдэхүүнд орсон ба ер нь Түрэгүүд тэдний цэрэг зэвсгийн хүчин чадлаар аян дайнд

амжилт олж байсан гэдэг. 600-630 онд Түрэгийн анхны хаант улс мөхөж унахыг хүртлэх

хугацаанд тэд Түрэгийн эсрэг байнга тэмцсээр ирсэн байна. 605 онд Баруун Түрэгийн

Чурын хаан, Теле нарын хэдэн зуун толгойлогчдыг хууран мэхэлж хүйс тэмтэрснээр

«Иркын» хэмээх цолыг олсон Уйгурын нэгэн удирдагч овог аймгаа удирдан Умарт

Монголын газарт суурьшиж Хятадын түүхэнд Есөн овог хэмээн нэрлэгдсэн овог аймгийн

тусгай нэгтгэлийг бүрдүүлжээ. 650 оны үеэс Токузгузууд нь Хятадын төрийн он дарааллын

бичигт улс төрийн болоод цэргийн томоохон хүчин гэж тэмдэглэгдэх болжээ. VII зууны 40-

өөд оны үес Токузгузын аймгийн холбооны дотор Яглакар овгоор толгойлуулсан 10 овог

нэн хүчийг олж зонхилох байртай болсон байна. Токуз-Огузын зонхилогч, Уйгурын

Элтебер Тумиду 647 онд Умарт Монголд Туул голын хөвөөнөө орд өргөө тусгаарлан

өөрийн улсыг байгуулжээ. Тан улсын төр энэхүү шинэ байгуулагдсан улсыг хүлээн

зөвшөөрөөгүй байна. Түүгээр ч барахгүй 660-663 оны хооронд Токуз-Огуз болон Тан

улсын хооронд дайн дэгдэж, Хятадын цэрэг амжилт олж чадаагүй тул асуудлыг тайван

замаар шийджээ.

VII зууны 80-аад оны эхээр Токуз-Огуз нар, төр улсаа дахин мандуулсан Зүүн Түрэгүүдтэй байлдан дарагджээ. Токуз-Огузын овгуудын зарим хэсэг нь Түрэгийн ноѐрхолд байхыг хүлцэн тэвчилгүй Эзэний голын адагт шилжин нутаглаж Тан улсад даган орж, Ганьсу мужийн Ганьчжоу болон Ланьчжоу газар суурьшин суусан байна. Уйгур аймгийн энэ нэгэн хэсэг нь хожим 843 оны үес Ганьчжоуд үүсч бий болсон Уйгурын улсын үндсэн цөм нь болжээ. Харин 727 онд Хятадын албан тушаалтны өдөөн хатгалгад автаж үймээн самуун дэгдээсэн нэгэн хэсэг Токуз-Огузууд Монгол нутаг руу зугтан Түрэгийн харьяанд орохоос өөр замгүйд хүрсэн юм. Чухам энэхүү зугтан ирсэн овог аймгийн дотроос хожмын Уйгурын

хаант улсын ноѐлох хэсэг товойн гарсан ажээ.

Улс төрийн түүх744-745 онд Уйгур, Басмыл, Карлук аймгууд хүчээ нэгтгэж Дорнод Түрэгийн хаант улс лугаа тэмцэж дийлэн хөнөөв. 746-747 онд Уйгурууд нь эдгээр холбоотонтойгоо байлдаж бут цохин Басмылыг эрхшээлдээ оруулсан байна. Уйгурын Яглакар овгийн ноѐн Пэйло байсан бөгөөд тэрбээр 744 онд биеэ Күтүлүг Билгэ Күл хаан (744-747) хэмээн өргөмжилж хаан ширээнд суусан байна. Ингээд 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулав. Уйгурын ийнхүү мандан гарч тал нутагт ноѐрхлоо тогтоосныг Хятад улс хүлээн зөвшөөрч түүнд Huai-jen буюу «Тэнгэрээс заяат төр засагч мэдэлтэй хаан» хэмээх цолыг өгчээ. Уйгурын хаан нь орд өргөөгөө Орхон голын хевөөнөө тохинуулав. Пэйло хаан газар нутгаа зүүн зүг Шивэй, баруун зүг Алтайн уулс, өмнө зүг Их элсэн говийг хүртэл өргөттөн тэлж, урьд Хүннүгийн эзэгнэж байсан бүх газар нутгийг эрхэндээ орууллаа хэмээн сурвалж бичигт тэмдэглэжээ. Пэйло хааныг нас барахад түүний хүү Моюнчур буюу Баянчур (747-759) хаан ширээнд суусан бөгөөд тэрвээр зориг шийдэмгий цэрэг дайны ур ухаанд гарамгай чадварлаг жанжин байжээ. Түүний үед Уйгур улс хүчирхгийн туйлд хүрсэн билээ. Монгол нутагт Уйгурын хаант улс байгуулагдсан тухай түүхэн үйл явдлуудыг эртний Уйгурын хоѐр бичигт хөшөөнд тодорхой тэмдэглэн бичжээ. Энэ нь Тэрхийн (756 он) ба Могойн шинэ усны (760 он) бичигт хөшөөд бөгөөд эд хоѐуланг Элетмиш Билгэ хааны нэрийн өмнөөс зохиосон байна. Моюнчур эцгийн бодлогыг үргэлжлүүлэн умард зүгт Кыргиз, дорно зүг Киданы эсрэг амжилттай дайтав. Бусад улс оронтой эдийн засаг соѐлын харилцаа өрнүүлж, хот суурин барьж байв. 751 онд Орхоны хөндийд Балыклик (Хар балгас) хэмээх хот цогцлон байгуулж улсын нийслэл болгожээ. Уйгур улс хүчин чадалдаа эрдэн Хятадын дотоод хэрэгт ч оролцох болжээ. 755 онд Тан улсын цэргийн жанжин, нүүдэлчин гаралт Ань лушань гэгч, эзэн хаан Сюаньцзуны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 68: paleolit

эсрэг бослого гаргажээ. Эзэнт улсын холбоотон Түрэгийн морин цэргээс зонхилон бүрдсэн Ань лушаний цэрэг эзэн хааны цэргийн хүчнийг удаа дараа хиартал цохиж байв. Эзэн хаан өмнө зүг зугтаж Лоян болон Чанань хэмээх хоѐр нийслэл нь хоюул босогчдод эзлэгджээ. Энэ хүнд хэцүү үед Тан улс Уйгураас тусламж гуйж элч илгээсэн байна. 759 онд Моюунчур хаан таалал төгсч түүний оронд Идигань хаан суужээ. Уйгурууд дайны асар их олзтойгоор нутаг буцаж ирсэн төдийгүй нийслэл Ордубалык хотноо Согдын Манихейн шашны лам хуврагийг олноор нь урин ирүүлсэн байна. 763 оноос эхлэн бараг VIII зууныг дуустал Уйгурын хаант улс нь Төв Азийн улс төрийн тавцанд хамгийн их нөлөөтэй хүчин болж чадсан ба тэдэнтэй зөвхөн Түвэд л эн зэрэгцэн өрсөлдөж байв. 779 онд Идигань хаан өргөөндөө үймээн самууны хөлд үрэгдэж Тон Бага Таркан, Алп Күтүлүг Билгэ хаан цолтойгоор хаан ширээг эзлэв. Уйгурын төрийн эрхэнд Яглакар овгийн өөр нэгэн салаа гарч ирлээ. Алп Күтүлүгийн залгамжлагчид болох Күлүг Билгэ хаан, Күтүлүг Билгэ хаан нар өөрийн өвөг болон эцгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэв. 820 он болоход, Хятад сурвалжид тэмдэглэснээр Ажо хэмээх Кыргизийн захирагч Монголд засаглалаа тогтоохын төлөө Уйгурын хаант улсын эсрэг дайтаж эхэдсэн байна. Ордубалыкт эхэлсэн өөр хоорондын байлдаан хямрал, Кыргизүүд амжилт олохын үндэс болов. 840 онд өөрийнхнийхөө эсрэг самуун гаргасан Уйгурын цэргийн жанжин Кюлүг Бага Тархантай хүчээ нэгтгэн Ажо Уйгурын нийслэл Орду балык хотыг эзлэн авсан ба Уйгурын

хаан тулалдаанд алагджээ.

Бичиг үсгийн дурсгал

Уйгурууд Монгол нутагт оршин тогтнож байсан олон аймаг улсын дотор нэлээд дээгүүр соѐлтой байжээ. Тэдний соѐлын хамгийн том ололт бол бичиг үсэгтэй болж, албан бичиг хөтлөн ном зохиол бичиж, гадаад хэлнээс судар шастирын зүйл өргөн хэмжээгээр орчуулан туурвих болсон явдал юм. Уйгурууд анхандаа түрэг бичиг буюу «Орхон-Енисейн бичиг» хэмээх бичгийг хэрэглэж байжээ. Тэр үеийн дурсгалын тоонд, «Сэлэнгийн бичээс» хэмээн алдаршсан Могойн шинэ усны гэрэлт хөшөө, мөн үүнээс холгүй оршиж байсан «Сүүжийн бичээс» хэмээн алдаршсан дурсгал, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь «Тэрхийн бичээс», Хөвсгөл аймгийн «Тэсийн бичээс» зэрэг бичиг үсгийн томхон дурсгалууд орно. Түүнчлэн Уйгурын нийслэл Хар балгас хотноо буй, одоо эвдэрч ихэнх хэсэг нь устсан түрэг, согд, нангиад гурван хэлний бичээст аварга том хөшөө тэр үеийн утга соѐлын үнэт дурсгалын тоонд зүй ѐсоор ордог байна. Дундад Азийн өндөр соѐлт согд нараас бичиг авч өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршжээ. Энэхүү бичиг нь Уйгур улсын үндсэн бичиг болж дэлгэрээд хожмын үед түүгээр олон зохиол бичиж, орчуулж байсны зарим нь бидний үед хадгалагдан хүрч иржээ. Үүний жишээнд Увс аймгийн Улаангом хотын ойролцоо олдсон Долоодойн хөшөө хэмээх дурсгалыг дурдаж болно. Уйгур бичгийг, тэдний бүрэлдэхүүнд орсон түрэг, монгол угсааны зарим аймаг хэрэглэж байсан бөгөөд улмаар Их Монгол улсын албан бичиг болсон юм. Уйгур бичгээр дамжин олон тооны үг Монголд нэвтэрсэн нь «ном», «дэвтэр» хэмээх согд үг, «судар», «эрдэнэ», «шүлэг», «бадаг» зэрэг энэтхэг үг, «сүм», «суварга», «билэг», «хөрөг», «эрдэм» гэх зэрэг уйгур үгс болно. Манай нутагт уйгур бичгээр бичиж үлдээсэн дурсгал үүнээс гадна Архангай аймгийн Их тамир сумын нутаг Тайхир чулуу, Бичигт булан, Хотонт сумын Хар балгасны II бичээс,Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Хайрханы бичээс, Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Тэсийн бичээс гэх мэт дурсгалуудад

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 69: paleolit

Уйгурын хот балгад

Уйгурууд нь хот балгад барьж суурьшин суух талаар бусад нүүдэлчдээс нэлээд онцлогтой байлаа. Тэд манихейн шашныг дэлгэрүүлж, согдын гар урчуудын туслалцаатайгаар сүм дуган их барьдаг байжээ. Уйгурууд дөрвөлжин шавар хэрэмт бэхлэлт хотуудыг цогцолдог ба хил хязгаарыг сэргийлэн хамгаалах бэхлэлт хотын бүхэл бүтэн сүлжээ бүрэлдэн тогтсон байжээ. Ялангуяа хил хязгаараа умар зүгээс сэргийлэн хамгаалах нумарсан хэлбэрт их бэхлэлт хэрэм, түүний бүрэлдэхүүнд олон тооны шивээ цайзыг оруулан барьсан байжээ. Бэхлэлт хотуудын зарим нь засаг захиргааны төвийн үүрэг гүйцэтгэж байжээ. Эдгээр нь суурин амьдралын төв болж, газар тариалан, гар урлал, худалдаа

наймаа цэцэглэн хөгжиж байв.

Хар балгас

Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц эдүгээгийн манай улсын Архангай аймгийн Хотонт сумын нутаг, Орхон, Жирмэнтэй хоѐр голын бэлчирт байдаг. Судалгааны байдлаас үзэхэд Хар балгас нь 25 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэж байв. Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойт, урд хоѐр талдаа тус бүр хоѐр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байжээ. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн (0.6 х 0.6 км) дээр нэлээд нурсан боловч одоо арваад метр өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз (хараат) 14 м байна. Хэрмийн дээгүүр 14 цонж цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар

хүрээлэгджээ.

Цайзат хэрмийг тойрон тусгай шороон цонж байсан ба цайзын гадаад буланд налуулан хийсэн тусгай цонжийг цэргийн зорилготой гэж үзсэн зүйл бий. Цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэг зугаалгын газар байсан бололтой. Хар балгасны баруун хойт, баруун хэсэгт худалдаа, гap үйлдвэрийн хэрэм барилга олон байжээ. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлж байсны үлдэц олдсоноос гадна 840 онд холбогдох хятад зоос олджээ. Хар балгаснаас олддог уйгурын ваар сав нь янз бүрийн хэлбэр хэмжээ. зориулалттай байжээ. Эдгээр бүх сав суулгыг хүрдэн оньсон дээр үйлдсэн. жигд сайн шатаалттай, сайтар хольж нягтруулсан саарал шавраар хийсэн ба хээтэй, хээгүй янз бүр байсан нь тус тусдаа өөр зориулалттай юм. Хөндлөн зураастай зэрэгцээ шугам, дарж гаргасан хонхортой хөндлөн зураас. ороолдож сүжилдсэн болон дугуйрсан гэх мэтийн олон хэлбэрийн хээ байна. Энэ нь Дундад Азийн нутгаас олддог сав суулгын хээтэй ижил байдгийг Уйгурын соѐлд согд нарын нөлөө оролцоо их байснаар тайлбарлаж болох юм. Түүхэн сурвалжийн мэдээ ѐсоор Киргис нар Уйгурын улсыг мөхөөн дараад Хар балгасыг ихэд эвдэн сүйтгэсэн гэдэг.

Бийбулагийн балгас

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, сумын төвөөс баруун тийш 13 км зайтай, Сэлэнгэ мөрний хойд хөвөөнд эртний балгасын туурь байдаг нь Уйгур улсын соѐл, шашны нэгэн томоохон төв Байбалык хотын ор үлдэц юм. Эл хотыг үүсгэн байгуулсан тухай «Сэлэнгийн чулуу» хэмээн алдаршсан, Могойн Шинэ усны хөшөө буюу Моюнчур хааны гэрэлт хөшөөнд өгүүлжээ. Энд нийт гурван хэрэм буйн үндсэн хэсэг нь баруун болон хойд талдаа шавар дагтаршуулан дэлдэж хийсэн өндөр ханатай дөрвөлжин том хэрэм юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 70: paleolit

Энэхүү гол хэрмээс урагш 750 м зайд өөр нэг жижиг хэрэм орших ба дотор нь орон барилгын ор үлдэц мэдэгдэхгүй, дээгүүр нь өвс ногоо урган их л хулширч эдгэсэн байна. Хэрмийн дотор талд ил хэвтэх уур чулуу хэмээх засмал чулуунаас гадна шороон дороос

ваар савны хэлтэрхий олддогийн зарим нь Хятан маягийн хээтэй байжээ.

Уйгурын тахил тайлгын онгон

Эртний улсуудын үеийн эд өлгийн дурсгал судлаач эрдэмтэд, тухайн үеийн тахил тайлгын онгоныг төрөл ялгаагаар нь зүйлчлэн ангилж, холбогдох цаг хугацаа, түүх соѐлын хамаадлыг тогтоосны дунд Уйгурын үеийн онгон тахилын дурсгалыг онцлог шинжээр нь ялган тодорхойлжээ. «Ноѐдын» хэмээх нэрээр ихэд алдаршсан олон тооны тахилын дурсгал дотроос Уйгурын үеийн онгон нь зохион байгуулалт, бүрэлдэхүүн хэсгийнхээ онцлогоор ялгардаг. Эдгээр нь урт тэнхлэгээрээ хойноос урагш чиглэсэн байхаас гадна түрэгийн тахилгын онгонд заавал байдаг чулуун хашлага, хүн чулуу, балбал буюу зэл чулуу, шүтээний сүмийн барилга зэрэг гол бүрэлдэхүүн хэсгүүд байдагггүй. Үүний жишээ

болгож зарим дурсгалыг авч үзье.

Могойн Шинэ усны дурсгал

Булган аймгийн Сайхан сумын нутагт орших энэ дурсгал нь Уйгурын хаан Моюнчурт зориулан босгосон тахилын онгон юм. 24x47 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин хэрэм, түүний дотуур усан шуудуутай. Төвийн хэсэг нь дүгрэг хэлбэрээр чулуу овоолж хийсэн голдоо хонхортой чулуун овоолго бий. Дурсгалын хойт хэсэгт, яст мэлхийн нуруунд суурилуулсан урт том хөшөө байсан нь Орхон-Енисейн руни бичээстэй. Уйгурын хаан Моюунчурын алдарт үйл явдал хийгээд Уйгур улсын түүхэнд холбогдох гол гол хэрэг явдлын талаар өгүүлжээ. Энэхүү дурсгалыг 759-760 оны үед босгосон байна. Мөн үед хамаарах нэгэн чухал дурсгал нь Хөшөөн талын онгон бөгөөд үүнийг Могойн шинэ усны дурсгалаас өмнө үед холбогдох зүйл гэж судлаачид үздэг. Учир нь, 763 онд уйгурууд

маанийн шашин авснаас хойш өвөг дээдсийн онгон барих уламжлалаа орхисон гэдэг.

Хүн чулуу

Төв Азийн нутагт илрэн олдож судлагдсан хэдэн үеийн хүн чулуун дурсгалын дотор хийц дүрслэл, хэмжээ овор болон дэргэд нь буй тахил шүтээний байгууламжийн хэлбэр дүрсээр бусад үеийн хүн чулуунаас мэдэгдэхүйц ялгарах хэсэг дурсгал бий. Эдгээрийн онцлог шинж нь, хоѐр гараар хэвлийн өмнө сав барьсан, босоо дүрстэйгээс гадна хоѐр чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгайтай, олон унжлага зүүлт бүхий бүстэй байдаг. Эдгээрт түрэгийн хүн чулуунд байдаг шиг хутга, сэлэм зэрэг зэр зэвсгийн зүйл үгүй, мөн түүнчлэн харьцангуй их том хэмжээтэй байна. Түүнээс гадна ойр орчинд нь, түрэгийн дурсгалд байдаг шиг тахилын хашлага чулуу, цуварсан зэл чулуу зэрэг зүйлс огт тохиолддоггүй байна. Ийм хэлбэрийн хүн чулуу Тува, Хакаст олдож байжээ. Эдгээрийн жишээ болгон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс 8.5 км зайтай Битүү хэмээх

газарт орших хөшөө, мөн Ногоон нуур сумын төвд буй 2 хөшөө зэргийг дурдаж болно.

Булш оршуулга

Оршуулгын зан үйл тодорхойгүй боловч, талийгаачийг оршуулахдаа тоног хэрэгсэл бүхий адуу, хонь, үхрийн яс зэрэг зүйлсээр хойлоглон ѐсолж дагуулсан бололтой. Эндхийн ваар савны хээ Хар балгасны олдвортой дүйж байгаа нь эдгээрийг Уйгурын үед холбон үзэх гол

www.zaluu.comwww.zaluu.com

Page 71: paleolit

баримт нотолгоо болжээ. Энэ үед холбогдох сүүлийн үеийн чухал олдворын тоонд 1994 онд Монгол-Францын судлаачид Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Элст хөтөл хэмээх газраас олж судалсан морьтой оршуулга орох бөгөөд үүнийг олдворын шинж

төрхөд үндэслэн Уйгурын үед холбогдуулжээ.

Киргисийн хаант улс

Улс төрийн түүх. Уйгурын ноѐрхлыг мөхөөж Монгол нутагт түр ноѐрхлоо тогтоосон овог

аймаг бол киргис нар бөгөөд тэд Төв Азийн эртний ард түмний нэг болно. Киргисийн өвөг дээдсийн нэрийг олон үеийн түүх сударт гэгүнь, гянгүнь, гюуйву, гйегү, гйегйес, хакяньс, хягас гэх зэргээр дуудлага хувирган тэмдэглэсэн байх ба Орхоны Түрэг бичээст Кыргыз гэсэн байна. Тэдний тухай сурвалж бичигт МЭӨ 201 оны үеэс нэр гарах болсон нь Хүннүд эзлэгдсэн овог аймгуудын дотор гэгүнь буюу гяньгүн хэмээх улс байсан гэдэг. Тэд анхнаас зөвхөн Минусын хотгор, Енисей мөрөн төдийгүй Саяны уулсаас өмнө тийш одоогийн баруун хойт Монголын нутгаар «Хиргис» нэртэй нуурын орчмоор нутаглаж байсан бололтой. Төв Азид Хүннү нар хүчийг олон мандаж, улмаар МЭӨ I зууны эхэн үеэс Хакас-Минусын хотгорыг эзлэн авах үед тэр нутагт Тагарын хэмээх соѐлын дурсгалыг үлдээсэн иран хэлт, европжуу төрхөт динлин нар нутаглаж байжээ. Хүннү нарын 150 жил үргэлжилсэн ноѐрхлын үед тэдэнд шахагдсан гяньгүн нар Хакас-Минусын хотгорт шилжин нутагласан байна. Ийнхүү Хакас-Минусын хотгор, түүгээр урсах гянь буюу Кем-Енисей мөрний орчим нутаг нь гяньгүн буюу киргис аймгийн оршин нутаглах үндсэн төв нь болжээ. Овог аймгуудын энэхүү шилжилт хөдөлгөөний улмаас шаргал үст, цэнхэр нүдтэй динлинчүүд түрэг хэлт монголжуу төрхөт гяныүн нартай уусан холилджээ. Киргис эртний динлингээс гаралтай болохыг илтгэх баримт ул мөр хожуу үед ч илэрч мэдэгдсээр байжээ. Киргис нь Уйгур улсад 758 онд эзлэгдэж, 80 гаруй жил болсны сүүлийн 20-иод жилд тэдний ноѐрхлыг эсэргүүцэн ширүүн тэмцсэн нь амжилттай болжээ. Киргис нь энэ тэмцэлдээ бусад аймаг улстай холбоо тогтоосон нь ялалт байгуулахын үндэс болсон байна. Тухайлбал, Араб, Түвэд, Карлукууд-тай нөхөрсөг харилцаа тогтоосон байжээ. 818 оны үед Киргисийн ноѐн Ажо өөрийгөө хаан өргөмжлөв. Түүний эх нь Тюргешээс гаралтай, эхнэр нь Түвэдийн жанжны охин байсан тул тэрвээр эдгээр улс аймгийн аль алинтай нь ураг төрлийн холбоотой байжээ. Уйгурын хаан энэхүү бослогыг дарахаар оролдсон ч талаар болсон байна. Уйгурын эсрэг 20 жил дайтсаны эцэст тэдний хүчийг мөхөөн сулруулж чадсан бөгөөд 840 онд Төв Азийн тал нутагт ноѐрхлоо тогтоож чадсан байна. Ухран зугтаж буй Уйгуруудыг нэхэн цохисоор Монгол, Зүүн rap, Дорнод Туркестаны зэрэг Төв Азийн олонхи нуттийг эрхэндээ оруулав. Киргисийн Ажо хаан орд өргөөгөө шилжүүлж Тагнын уулсаар нутаглах болжээ. Уйгурын хаант улсыг мөхөөсний дараа Киргисийн гол зорилго нь Уйгураас үлдсэн өв болох тэдний эзэмшиж байсан бүх газар нутгийг эзэмших, түүнчлэн Тан улсын хувьд тэдний эзэлж байсан эрх дархыг мөн өвлөн авах явдал байлаа. IX зууны II хагасын байлдан эзлэлтийн үр дүнд Киргисүүд дорно зүгт Хар мөрний эхнээс, өрнөдөд Тэнгэр уулсын зүүн суга хүртэл газар нутгаа тэлэв. Тэдний уугуул нутаг Минусын хотгор умард хязгаар нь болжээ. Киргисүүд нь ийнхүү Төв Азийн ихэнх нутгийг эрхшээлдээ оруулсан ч тэнд удаан ноѐрхож чадсангүй. Тэдний Төв Азид байсан цаг хугацаа болон энэ нутгийг орхиж явсан шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Өмнө нь Төв Азид ноѐрхлоо тогтоож байсан улс гүрнүүд Монгол орны төв нутаг Орхон голын хөндийд төвлөн төр улсаа байгуулж байсан бол Киргисүүд энэ уламжлалыг дагасангүй. Тэд ерөөс энэ нутагт суурьшин идээшихийг эрмэлзээгүй бололтой. Зарим судлаач, тэдний эндээс явсан цаг хугацаа, шалтгааныг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг байна. Тухайлбал, тэд X зууны эхэнд монгол хэлт хятан нарт хүч түрэгдэн энэ нутгийг орхиж явсан гэж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 72: paleolit

Тэдний ийнхүү явсан нь эдийн засгийн шалтгаантай байж болохыг үгүйсгэх аргагүй бөгөөд уугуул нутагтаа газар тариалан голлон эрхэлж байсан Киргис нарын ахуй нь, хэдийнээс билчээрийн мал аж ахуйд илүү тохирсон Монгол нутгийн уур амьсгалд зохимж муутай байсан нь бас нэгэн шалтгаан байсан бололтой. Ямар ч атугай Елюй Амбагян тэргүүтэй хятан нар баруун зүг давшихад киргис нар монгол нутагт байгаагүй гэдэг. Тэгээд ч хятан нар уйгурыг хуучин нутагтаа ирж суурьшихыг санал болгож байжээ. Киргисийн аж ахуй, нийгэм, соѐлын амьдрал. Киргисийн аж ахуй нь мал аж ахуй, газар тариалангаас бүрдэж байв. Тэд мал аж ахуй эрхлэх бөгөөд адуу, тэмээ, үхэр, хонь үржүүлдэг байжээ. Киргисийн булшинд нас барсан хүнийгдагалдуулж тавьсан хойлгын идээний дотор хонины яс голлож байна. Адуу бол малчин, гөрөөчин цэрэг эрсийн гол хэрэглээ байжээ. Эр хүний оршуулгаас агт морины тоног хэрэгслийн зүйл их олддог. Адуун сүргийн олон цөөн нь баян, хоосны хэмжүүр болж байжээ. Тан улсын судар түүхэнд киргис хүн эхнэр авахдаа хэдэн зуу буюу хэдэн мянган адуу, хонийг сүй болгон барьдаг тухай тэмдэглэжээ. Газар тариалан Киргисийн аж ахуйн ихээхэн чухал нэгэн хэсэг байв. Хятадын түүхэнд Киргисийн аж ахуйн талаар өгүүлэхдээ газар тариаланг мал аж ахуйгаас илүү чухалд тооцсон байдаг. Тухайн үед зээтүүт тариалангийн оронд анжист тариалан үүсч хөгжсөн байжээ. Үүний тодорхой гэрч баримт болох гадаадаас тээвэрлэн авчирч байсан анжисны ширмэн хошуу, эсвэл дотооддоо үйлдвэрлэж байсан төмөр хошуу илрэн олддог байна. Киргисүүд нь амуу будаа, арвай, буудай Гималайн арвай, олс зэргийг тариалдаг байжээ. Тэдний уугуул нутаг Енисей, Абакан голуудын эргээр эртний усжуулах байгууламж, чулуун далан, ус урсгах суваг, шуудууны ор үлдэц хадгалагдан үлдсэн байжээ. Түүнчлэн газар тариалан сайтар хөгжиж байсныг гар тээрмийн чулуу их олддогоос харж болно. Киргисийн үлдээсэн хадны зурагт буга, гөрөөс аргаль болон үнэт үслэг анг мөрдөн агнаж буй морьтон анчдын зураг их тохиолддог. Үнэт үслэг ангийн арьсаар малгай болон язгууртан дээдэст зориулсан хувцас дээл хийдэг байжээ. Ангийн үс нь алба татвар болон гадагш гаргах эд барааны тоонд орж байжээ. Түүнчлэн шувуу агнадаг байв. Киргисүүдийн дунд rap урлал гайгүй сайн хөгжсөн байжээ. Ялангуяа металл боловсруулах ажил тэргүүн зэрэгт байлаа. Киргис нар бүх л Өмнөд Сибирийн оршин суугчдыг сумын зэвээр хангаж байсан ба эдгээрийн дотор гурван хянгат болон хавтгай, мөн далбан хэлбэрт зэвүүд байжээ. Түүнчлэн хоѐр талдаа иртэй илд, чинжаал хутга, жадны гилбэр, хуягийн ялтас, агт морины олон төрлийн тоног хэрэгсэл үйлддэг байв. Киргисийн дархчууд нь анжис, хадуур, зээтүү, сүх, мужааны болон дархны ажлын бэсрэг багажийг үйлдвэрлэдэг байжээ. Тэдний байлдааны зэр зэвсэг нь нарийн хийцэт нум, төмөр хушуут сум болон үзүүр хэсэгтээ таних тэмдэг далбаатай гилбэр жаднаас бүрдэж байв. Гарт барих том бамбай болон гap хөлд бэхэлж хамгаалах модон даруулга зэрэг хамгаалалтын хэрэгсэл байжээ. Хүлэг моръдыг ч мөн иймэрхүү хуяг даруулгаар хамгаалдаг байв. Киргисүүд нь 30-80000 цэрэг дайчлах чадвартай байжээ. Түүнчлэн алт, нарийн эдлэлийн урчууд, дархчууд уран нарийн хийцтэй гоѐл чимэглэлийн зүйлс урладаг байжээ. Булш бунхны малтлагаас алтан болон алтадсан сав суулга олддог нь ургамлын ба амьтны дүрст хээ угалзтай байдаг. Зарим сав суулгын гоѐл чимэг нь гадны урлагийн бүтээлүүдийн дүрслэл санааг агуулсан ч хийц байдлын онцлог нь орон нутгийн эдлэл болохыг харуулдаг байна. Алт, мөнгө, хүрлээр үлгэр домгийн шувуу, загас, элдэв амьтны дүрс бүхий бүсний болон морины тоног хэрэгслийн гоѐл чимгийг хийдэг байжээ. Эмээлийн бүүргийг ан амьтан агнаж буй морьтон хүмүүсийн хөөмөл дүрсээр чимж байжээ. Тэдний дунд шавар сав суулга урлан бүтээх ажил ихэд хөгжсөн байлаа. Сав суулгыг тусгай оньсон хүрд ашиглан хийдэг байжээ. Хоол ундны эгэл болхи савнаас гадна саарал өнгийн шавраар өндөр бөгөөд бат бэх, өндөг хэлбэрийн их биетэй өргөн дэрэвгэр амсар бүхий суулга урладаг байсан нь «Киргис ваар» хэмээх нэрээр алдаршжээ. Эдгээр сав нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 73: paleolit

мөрөөрөө хээлж гаргасан гачуур хэлбэрт дардас хээтэй байдаг. Чулуу цоолборлох урлаг гайгүй сайн хөгжиж байсан нь илэрхий. Энэхүү урлаг нь эцгээс хүүд уламжлан хөгжиж байсан нь эртний бичгийн дурсгалаар нотлогддог. Ийм чулууч урчуудын бүтээлийн тодорхой жишээ бол, нас барсан хүмүүст зориулсан дурсгалын хөшөөний бичээсүүд болох ба тэд мөн хадны зургийг ч урладаг байжээ. Бусад улс түмэнтэй худалдаа арилжаа хийдэг байсан нь бичиг үсгийн дурсгал хийгээд археологийн олдвор тэргүүтнээр нотлогдож байна. Тэд Араб. Уйгур, Түвэд, Хятад, Карлукуудтай наймаа арилжаа хийдэг байжээ. Мөн гадагш нь төмөр эдлэл, түүний дотор сумын зэв, алт, үслэгийн зүйл, хус мод, бугын цусан ба ясан эвэр зэрэг зүйлс гарган арилждаг байв. Төрийн тэргүүн нь хаан байсан бөгөөд түүний дараа Бег, тархан, баатар, оглан зэрэг цэрэг дайны албан тушаалтан эрхтэн дархтнууд байжээ. Тэдэнд зориулсан хөшөөний бичээст юуны өмнө тэдний дайн байлдааны алдар гавьяа, тэрчлэн эд хөрөнгийг нь тоочин магтаж, тухайн газар орны эзэн болохыг дурдсан байдаг. Киргис нь бөө мөргөлтөн байсан ба өөрсдийн бөө нарыг «Гянь» буюу кам гэж нэрлэдэг байв. Тал газар цугларч бөө бөөлөн лус савдаг тахидаг байжээ. 12 жилийн тоололтой бөгөөд жил бүрийг бар хулгана, нохой гэхчлэн амьтны нэрээр нэрлэдэг байв. Баяр наадам цуглааны үеэр тэмээн ба морин уралдаан зэргийгзохиодогбайжээ. Бишгүүр, хэнгэрэг, цоор зэрэг хөгжмийн зэмсэгтэй байв. Эхнэр богтлон авахдаа адуу, хониор сүй бэлэг барьдаг, эрд гарсан эмэгтэйчүүд нүүрэндээ шивээс тавьдаг мөн эрэлхэг баатарлагийн тэмдэг болгож эрчүүд ч нүүрээ шивдэг байв. Оршуулгын зан үйлийн үед нүүр амаа маажиж урдаггүй. Харин нас барсан хүнийг юмаар ороож уйлан гашуудаад дараа нь шатаах ба ясыг нь цуглуулан авч, ил гадаа оршуулдаг байжээ. Киргисийн «Чаатас» хэмээх булшийг малтан судлахад хүний шатаасан яс олддог нь үүнийг баталдаг юм. Киргисийн утга соѐлын хамгийн том ололт нь тэдний бичиг үсгийн дурсгал болно. Киргисийн бичиг үсгийн дурсгалууд өнөөгийн үе хүртэл хадгалагдан үлдсэн нь ихэвчлэн нас барсан хүмүүст зориулан босгосон хөшөөний бичээс, үнэт сав суулган дээр болон хад чулуунд бичсэн Енисейн хэмээх руни бичгийн дурсгал болно. Эдгээрээс зарим зөөлөн эд зүйл дээр ч бичдэг байсан бололтой бөгөөд модон саваан дээр бичсэн руни бичгийн зүйлс

олдож байжээ.

Хятан гүрэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 74: paleolit

Хятан гүрний газар нутаг

VII зууны дунд үед Хятан аймгуудын нэгтгэл нь хан тэргүүтэй засаг төрийн байгуулалтын

шинжийг олжээ. Тэр цагт Хятанд түшмэдийн зэрэг дэвийн ба хорих цагдах гянданы тухай

хууль тогтоосон нь мэдэгдэж байна. Хятаны төр үүссэн явдал нь Елюй гэдэг ноѐлох

овгоос 901 онд Хятаны ханд өргөмжлөгдсөн Амбагян тэргүүлэгчийн үйл ажиллагаатай

холбоотой ажээ.Хятаны аймгийн тэргүүлэгчийг гурван жил тутам сонгох журмыг Амбагян

зөрчин, 917 онд Хятаны хаан (каган) болж, хан төрийн ширээг үе улиран залгамжилдаг

болгожээ.

Амбагян эрх байдлаа улам бэхжүүлж, цаг үе нь өнгөрөн байсан аймгийн холбооны байгууллыг бүрмөсөн эвдэлж, Хятаны хуучин 8 аймгийг үндэс болгож, Хятан улсыг байгуулжээ. Хятаны тэр цагийн нийгмийн хөгжил нь төрт улсын хэв маягтай болоход хүргэжээ. Амбагян улсаа Хятан хэмээн нэрлэж, засаг захиргааны байгууллыг Умард орд, Өмнөд орд болгон хоѐр хуваасан бөгөөд Умард ордонд Хятан тэргүүтэй нүүдэлчин аймгуудыг, Өмнөд ордонд Хятадын зэрэг суурьшмал хүн амыг тус тус захируулсан байна. 911 оноос эхлэн Хятанд хот байгуулах, орд харш цогцлох, тариа тариулах болж,

суурьшмал иргэдэд газар олгож байжээ.

Амбагян Хятан улсыг бэхжүүлэх зорилгоор 921 онд хууль цааз тогтоон, түшмэдийн зэрэг дэвийг бий болгожээ. 922 онд Диле гэдэг аймгийг Хятаны хааныг дэвшүүлэн суулгах дээд эрх баригч аймаг болгожээ. Мөн үед улсын цэргийг ерөнхийлөн захирах тушаал бий болгож, 50 мянган хүнтэй их цэрэг байгуулсан байна. 923 оноос хойш Хятаны гадаад байдал бэхжиж, Азийн бусад орнуудтай харилцаа тогоосон байна. 923 онд Перс улсаас, 924 онд Солонгосын гурван хаант улсын нэгэн Силла улсаас Хятан улсад элч ирж байжээ.

Амбагян Хятан улсын дотоод цэрэг, захиргааны талаар шинэтгэл хийж дууссаны дараагаар, Кыргиз улсыг довтлон, 924 онд Хэрлэнгээс урагших, Алтайгаас зүүн тийших газар нутгийг эзэлж, тэндхийн аймаг угсаатнуудыг «...төрөл төрлөөр шилжүүлж, гурван аймаг зохиож», тэр зүгийн аймгуудыг Зү-бү (заримдаа Зү-бү улс) гэж нэрлэсэн байна. Тэр үеэс эхлэн Зү-бү нар Хятан улсад харъяалагдсаны тэмдэг болгож алба хүргэн явсаар XI зууны эхэн хүрчээ. Хятан улс Хятад улсыг байн байн довтлохын хамт 924 онд Дорнод тэнгисийн захад орших Бохай улсыг эзлэн авч, хараат улс болгон, улмаар Зүрчидийг эзэлж түшиц газар болгожээ. Хятан улс 936 онд Хятадыг довтолж, хойд зүгийн нь 16 муж улсыг эзлэн авчээ. Түүнээс хойш Хятан улс их гүрний шинжтэй болж, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэж, гүрний нийслэлийг байгуулж эхэлсэн байна. 946 оноос эхлэн Их Ляо улс Хятадын бусад мужуудыг довтолж, Шар мөрний өмнөх газрыг

эзлэн авсан байна.

Түүхийн сурвалжуудаас үзвэл, Хятан гүрэнд 50 гаруй аймаг, улс багтсан байх бөгөөд түүнийгээ: Өмнөд захын 16 аймаг, умард захын 28 аймаг, гадаад 8 аймаг гэж хуваадаг байжээ. 1049 онд зохиосон тоо бүртгэлээр, Хятан улсын нийслэл хот 5, чжоу 6, бэхлэлт хот 150, сянь (хошуу)-200, овог аймаг 5000, хараат улс 60 байсан гэх ба газар нутаг нь Дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Хэрлэн голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжсөн байв. Энэ завсар Хятадын зүгээс Их Ляо улсыг довтлох явдал хэдэн удаа гарсан ажээ. Гэвч 1005 оны үед Их Ляо улс, Хятадын Сүн улс хоѐр найрамдсан байна. Хятан гүрэн Хятадтай найрамдсаны дараа, зэвсгийн үзүүрийг өөр зүг хандуулж, зүүн тийш Солонгосыг довтолж, баруун ба баруун хойш Уйгур, Тангуд зэрэг газар орнуудыг байлдан

эрхэндээ оруулан авчээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 75: paleolit

Их Ляо гүрэнд аймгийн гурван янзын төрийн захиргаа байв. Үүнд:

1. Их аймаг өөрөөр хэлбэл Хятаны гол аймгууд, 2. Бага аймгууд, 3. захирагдсан хараат (Зүрчид зэрэг) аймгуудын захиргаа зэрэг болно.Их аймаг

бүрийг Илижин (Элтегин) толгойлж, түүний доор зүүн зайсан, баруун зайсан,

тайши, сыту зэрэг тушаалтан нар байжээ.

Хятан гүрэнд эзлэгдсэн олон аймаг, улсын ард түмний тэмцэл хөдөлгөөн XI зууны дундуураас улам хүчтэй болж, XII зууны эхнээ зэвсэгт бослогын хэмжээнд хүрчээ. Хятан гүрний дарлал мөлжлөгийн хүчрийг хүлээсэн Зүрчид аймаг 1113 онд бослого гаргаж, өөрийн нутгаа чөлөөлж, Хятан гүрний зарим газар нутгийг ч эзэлж, улмаар 1115 онд Алтан улсыг байгуулжээ. Алтан улс 1115-1118 онд Хятан улсыг сэгхийх завдал өгөлгүй довтолж, 50 илүү хотыг нь эзэлжээ. 1118 -1125 онд Алтан улс Хятадын Сүн улстай талцан хүч хавсран Хятан гүрнийг хоѐр этгээдээс нь довтлон, нутаг газрыг нь жил жилд ахин эзэлсээр Хятаны Тяныдзо хааныг олзолж, 200 гаруй жил тогтносон Хятан гүрнийг мөхөөж, түүний газар нутаг ба хүн ардын үндсэн хэсгийг эзлэн захирах болжээ.

Хар хятан улс

Хар Хятан бол Дорнод Азид тогтнож агсан Хятан улс мөхөх үед тэдний зарим төрийн зүтгэлтэн нь Дундад Азид нүүн очиж, тэндэхийн ард түмний заримыг эзлэн байгуулсан улс юм. Хар Хятаныг бас Баруун Ляо улс ч гэдэг. Хар Хятаныг үндэслэгч нь Елуй Даши юм. 1122 онд Зөрчидийн Алтан улсын цэрэг Хятаны дундад нийслэлд халдан эзэлсэнд, Хятан улсын хаан Тянь-Цзо баруунш зугтан ууланд гарчээ. Нэгтгэн захирах хаан нь зугатсан Хятан улс өдөр ирэх бүр доройтож байв. Удалгүй Алтан улсын цэрэг Хятаны өмнөд нийслэл (одоогийн Бээжин)-ийг эзэлж, Хятаны том түшмэл Елуй-Даши олзлогдов. Тэгэвч Елуй-Даши оргон гарч 1124 онд 200 гаруй морьт цэрэг дагуулан баруун тийш хөдөлжээ. Зугтан явах замдаа хүн хүч хуримтлуулж, улмаар өөрийгөө ван өргөмжлөв. Тэр Цагаан хэрмийн араар нутаглаж агсан Онгуд аймагт хүрэхэд Онгудын ноѐн түүнд 400 агт, мөн тэмээ, хонь өгчээ. Тэндээсээ Елуй-Даши Орхон, Туулын бэлчир нутагт ирж, Монгол аймгуудын ноѐдыг цуглуулан, Хятан улсын төрийг сэргээх зорилгоо танилцуулан, хүчин туслахыг уриалжээ. Тэндэхийн аймгийн ноѐд түүнд 10000 орчим цэрэг, мөн тийм агт, олон мянган бог өгчээ. Тэр Орхон, Туулын уулзвар газарт хэсэг саатан, төр захиргааны анхны зарим нэгжийг байгуулан, цэрэг элсүүлэн, зэр зэвсэг үйлдүүлсэн байна. Одоогийн Булган аймгийн Чин толгойн балгас, Хадаасангийн балгас, Эмгэнтийн балгас, Талын улаан балгас зэрэг газарт түр сууж, дээрх ажлыг хийж байжээ. Елуй-Дашийн Монгол нутагт хийсэн эл ажил нь Хар Хятан улсыг байгуулах эхний алхам болжээ. 1125 онд Хятан улсын хаан нь Алтан улсад олзлогдсон, Хятан улс мөхсөн нь Елуй-Даши Орхон, Туулын газарт цаашид удаан суух аргагүй болжээ. Чингээд тэр цэрэг, дагалдагсадаа авч баруун тийш хөдлөн, одоогийн Шинжааны Турфан хотын орчноор тэр үеийн Уйгурын нутгийг хүрэв. Уйгурын хаанд урьдаар хэл хүргэсэн байсан бөгөөд Уйгурын тэргүүн ч түүнийг угтан найр хийн ѐслоод, мордох үед 600 морь, бас тэмээ, бог мал өгчээ. Тэр цааш явах замд дайсагнагч тааралдвал цохиж, даган орогсодыг нэгтгэн хүчээ зузаатгасаар Хиргисүүдийн нутагт хүрч очжээ. Хиргисүүд түүнийг эсэргүүцэн тэмцсэн тул баруун тийш зайлан, Имиль голын хөндийд хүрч, тэнд суусан Түрэг угсааныхныг дайлж, 40 мянга орчим өрхийг эрхшээлдээ оруулан авчээ. Тэр Имилийн хөндийд нэгэн хот цогцлуулан хэсэг суув. Тэр зүгээр суусангүй, зүүн тийш Тэнгэр уул, Чуй мөрөн хүртэл, урагш Ишиг хөл нуураас Балхаш нуур хүртлэх уудам газрыг ээлж дараалан довтолж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 76: paleolit

эрхшээлдээ оруулсаар байв. Дээр дурдсан газар нутагт тэр үед уйгур, түрэг угсааныхан нутаглаж байв. Елуй-Даши цааш нь одоогийн Бухар хотын зүүн бие хүртэлх газрыг эзлэв. 1131 онд тэндэхийн ноѐд Елуй-Дашийг гүр хаан хэмээн өргөмжлөв. Гүр гэдэг нь их, том гэсэн утгатай үг юм. Түүний авааль хатныг улсын эх гэх болгов. 1142 онд Хар Хятаны цэрэг мөн тэр үеийн уйгур угсааны Каракан вант улсын баруун жигүүрийг довтолсонд Харлигуудын цэрэг эсэргүүцэж, Самарканд хотын орчимд ширүүн тулалдаан болжээ. Уг тулалдаанд Харлигуудын баруун салбар болох Сельчукуудын цэрэг бут цохигдон, 30 мянга шахам хүнээ алджээ. Хар Хятаны цэрэг Самарканд орчмыг эзлэв. Хар Хятаны цэрэг цаашлан дайлсаар Хорезмыг дагуулан, харьяандаа оруулаад буцжээ. 1143 онд Елуй-Даши нас барав. Түүний сүнс сүлдэнд зориулан сүм байгуулж, тахижээ. Тэр үед Елуй-Дашийн хүү Елуй-Илай бага агсан тул Сяо-Табу-Ян Хар Хятаны төрийг барьж, долоон жил болоод Елуй-Илайд ширээг шилжүүлэн өгчээ. Түунээс хойш Хар Хятан улсад хоѐр хаан суусан байна. Алтайд нутаглагч Найман аймгийг Чингис хаан бутцохих үед Даян ханы хүү Хүчүлиг баруун тийш зугатан, 1212 онд Хар Хятанд хүрч, түүний сүүлчийн хааныг алснаар Хар Хятан улс хэрэг дээрээ мөхсөн байна. Хар Хятан улс нь монгол угсааны аймгуудын үүсгэн байгуулсан Хятан улсын уламжлалыг залган, Дундад Азид тогтсон төр улс юм. Түүний үлэмж хүчирхэгжсэн нь 1160-аад оны үе бөгөөд тэр цагт нутгийн өмнө тал нь Каракурмын нуруунд, баруун тал нь Арал нуурт дөхөж, хойд хэсэг нь Балхаш нуурын зүүн хойд талаас Эрчис мөрний дундад урсгалд хүрч байжээ. Түүний нийслэл Хос орд хот нь Чуй мөрний доод урсгалын өмнө эрэгт байсан бололтой. Хар Хятан улс мал аж ахуй эрхлэхийн хамт газар тариалан нилээд хөгжсөн байв. Түүний газар нутаг нь баян бүрд, том голын хөндий олонтой, үржил шим сайтай тул тариалан хөгжүүлэхэд зохистой байв. Мөн эртнээс суваг шуудуу татаж, тариа ногоо тарьж агсан уламжлалтай ажээ. Тариачид нь тарьсан тариа, ногооныхоо гуравны нэгийг албан татварт өгдөг байжээ. Тариачид хот балгас олонтой байжээ. Малчид нь жилийн дөрвөн улиралд өвс, усны ая харан нүүдэллэнэ. Мал сүргээс адуу, хонь хоѐр илүү олонтой байжээ. Тэд айраг эсгэн, архи нэрж, цагаан идээ боловсруулан хэрэглэдэг байв. Ренжун хаан (1151-1163)-ы үед хүн амаа бүртгэн өрхийн данс үйлдэхэд нийт 84 500 орчим өрх байжээ. Хар Хятаны улс төрийн байгуулалт нь Хятан улсынхтай ихэд адилхан байсан аж. Тэд хааны өргөмжлөл, оны цол, сүмийн нэр зэргийг Хятан улсаас уламжлан авсан төдийгүй бас ноѐд түшмэдийнх нь дэс, зэрэг хэмжээ нь ихээхэн адил байсан байна. Мөн улсаа Хятаны адилаар Өмнөд, Умард хэмээн хоѐр жигүүрт хуваажээ. Харьяат болон хараат улс аймгуудыг тусгай төлөөний хүнээр дамжуулан захирдаг. Тэр хүн нь татварыг тогтоосон цагт нь хураах, тухайн газар орны улс төрийн байдлыг хянаж, тогтвортой тайван байлгах үүрэгтэй аж. XII зууны нэгэн мусульман түүхч Хар Хятаны тухай тэмдэглэхдээ, "Гүр хаан бүх Туркестанд ноѐрхлоо тогтоож байв. Тэгэхдээ Гүр хаан өөрийн дагуулсан улс орныхоо засаг захиргааны байгуулалтанд төдий л гар хүрдэггүй. Хүн ардаас татвар авах нь бага, харьяат улсын ван нарт хандахдаа энэрэнгүй, түүнд дагасан (ван) хүн бүрийн энгэрт нэгэн

мөнгөн тэмдэг Зүүж явдаг. Тэр нь түүний хараатын тэмдэг юм" гэжээ.

Монголчуудын аймгийн холбоо

Монгол аймгууд маш өргөн уудам газарт нутаглаж байв. Түүнээс Онон, Хэрлэн, Туул мөрөн буюу гурван голын сав газар бол чухамхүү эртнээс монгол туургатны өлгий нутгийн төв хүйс нь болж байсан байна. Жинхэнэ язгуурын монгол гэдэг нь дарилгин нирунаас салбарлан үүссэн төв монголчуудыг хэлнэ. Чингис хаанаас өмнөх үед нирун монгол нь голдуу Бурхан Халдун уулаар, Онон мөрний эх ба доод урсгал дагуу ус, өвс бэлчээр сайтай газраар нутаглаж байжээ. Эдгээрээс хиад боржигин аймаг нь Онон мөрний эх,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 77: paleolit

Бурхан Халдун уулын хормойд, тайчууд аймаг нь Онон мөрний дунд урсгалаар, жадран аймаг нь Онон мөрний доод урсгал болон Эргүнэ мөрөн хавиар мал адуулж зарим нь загас барьж амьдарч байв. Нирун монгол дотроос хиад боржигин ба тайчууд нь хамгийн хүчирхэг байжээ. Дарлигин монголд голдуу урианхай, хонгирад, баядууд багтдаг байжээ. Хонгирад аймагт ихэрэс, горлос, олохнууд, харангууд, илжигин зэрэг бага аймгууд харъяалагдаж, хонгирад аймгийн хүчтэй холбоог бүрдүүлжээ. Хонгирад аймаг нь өмнө талаараа хятадтай хаяалж нэг хэсэгтээ цэрэг, эдийн засгийн хүчирхэг суурьтай аймаг

байжээ.

Хамаг монгол улс

Тухайн үеийн монгол аймгууд

XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар төвөлсөн Хамаг монгол хэмээх монгол

туургатны гол улс байгуулагдсан юм. Хамаг монгол улс чухам хэдэн онд жинхэнэ ѐсоор

байгуулагдсан нь бас л тодорхойгүй. Судалгаанаас үзвэл 1130 онд Хабул нь гол гурван

аймгийн ихэс ноѐдын хуралдайгаар Хамаг монголын хаанд өргөмжлөгдсөн байна. Ингэж

монгол туургатны дотор "Цагаан ясны хаан" гэж нэрлэгдэх болсон алтан ургийн хаадын

эхлэл бий болж суурь нь нэгэнт тавигджээ. Хамаг монгол улсын нутаг дэвсгэр нь Байгал

нуураас нааш, Хангайн нурууны хоѐр тал, Орхон гол, Онон мөрөн, Туул гол, Халх голын

хоѐр хөвөө, Хөлөн нуур, Буйр нуур, Бурхан Халдун уулыг хамарсан байжээ. Хамаг монгол

улс нь дотроо төв, баруун, зүүн хэсэгт хуваагдаж, тэдгээрийг тус бүр нэгэн сурвалжтан

мэдэн захирч байсан хэдий ч ерөнхийдөө Хабулын хүчтэй засаглал ноѐрхсоор байжээ.

Хабул хаан мэргид, хэрэйд, найман зэрэг аймагтайгаа зузаан холбоо тогтоож, Алтан улсын гар хөл болсон Татартай тэмцэл хийж, Зүрчидийн Алтан улсаас Монголын эсрэг явуулж агсан хөнөөлт бодлогоос улс орноо, удам угсаагаа, ард олноо сэргийлэн хамгаалах ажиллагааг тууштай хийж байжээ. Хабул хаан Мэргид, Хэрэйдийн ханлигтай дотно харилцаа тогтоож, хүнд хэцүү мөч тулгарсан цагт бие биеэ харилцан дэмжих тохиролцоо хийсэн байжээ. Хабул хаан Хамаг монгол улсыг байгуулсан тэр цагт аймгуудын хоорондын, "их гэр бүлийн" ѐс тогтож эцгийн эрхт ѐсны харьцаа их болж, хааны удам нирун-хиад буюу хиад боржигин овгийн ноѐрхол үзэгдэхүйц зонхилсон байжээ.

Алтан улсын хоѐрдугаар хаан Үжимэй 1135 онд Хамаг монголд элч зарж, Хабул хааныг Алтан улсад айлчлахыг урьжээ. Хабул хаан өөрийн биеэр Алтан улсын нийслэлд хүрэлцэн очих нь аюултай гэдгийг мэдэж урьдчилан өөрийгөө хамгаалах арга ухаан нэгэнт сийлсэн байжээ. Хабул хаан Алтан улсад айлчлахдаа үндсэн гурван зорилго агуулжээ. Үүнд: 1. Хамаг монгол улс сүр хүчтэй гэдгийг үзүүлж гайхуулах; 2. Хамаг монгол улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөх; 3. Алтан улс, Монгол улс хоѐр хөршийн ѐсоор шударга харилцах гэдгээ мэдэгдэх явдал

байжээ.

Хабул хааныг Алтан улсын нийслэлд хүрэлцэн очиход эзэн хаан өндөр хэмжээнд биеэр хүлээн авч, төрийн дээд хэмжээний ѐслол, цайллага дайллага хийсэн нь Хабул хаанд нэгийг бодогдуулсан байна. Хабул хаан түүнд барисан идээ ундаанаас ихэд болгоомжилж байсан бөгөөд Алтан улсын хаантай хундагаа солин хатуу архи уудаг байжээ. Ийм байдлаар олон хундага архи ууж согтсон дүр үзүүлэн, өчүүхэн ч айх эмээхийн янзгүй чанга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 78: paleolit

хөхөрч, Алтан улсын эзэн хааны оочийн сахлаас хүртэл барьж угзран агсам тавьж байсан гэдэг. Хабул хааныг дөнгөж мордмогц Алтан улсын хааны ордонд яаралтай зөвлөгөөн болж, Хабул хааны айлчлалын дүнг хэлэлцэж Хабулын араас буухиа элч давхиулан замд тосон уулзаж, Хабулыг буцаж ирэхийг эзэн хааны нэрийн өмнөөс шаарджээ. Хабул хаан тэдний шаардлагыг үл хэрэгссэн бөгөөд дараа дараагийг Алтан улсын урилгийг мөн үл хэрэгсэж байсан ба нэг удаа тэдний элчийг цаазалсан байна. Үүнээс хойш Хамаг монгол, Алтан улсын харилцаа хөршийн найрамдалт харилцаа байхаа больж Алтан улсын

гуравдугаар хаан Баян Тан хаан монголыг довтлох ажлыг ихээхэн идэвхижүүлжээ.

Алтан улсын цэрэг 1135 оны сүүлчээр Хамаг монголыг гэнэдүүлэн довтолж, ихээхэн хохирол хүлээлгэн монголчуудын итгэлийг алджээ. Хабулын үед Алтан улс зэргэлдээ улс орныг бараг эзэлж, их гүрний шинжтэй болж эхэлсэн бөгөөд гагцхүү өмнө талд хятадын Сүн улс, умар зүгт монголчууд үлдээд байжээ. Хамаг монгол улсын хоердугаар хаан бол тайчуудын Амбагай билээ. Амбагай хаан суумагцаа Тайчууд аймгийг Хамаг монголын тэргүүлэх аймаг болгов. Өөрөөр хэлбэл, Амбагай хааны үед Хамаг монголын гол хүч нь тайчууд болжээ. Амбагай хааны үед Хамаг монгол улс улам хүчтэй болсон нь Зүрчидийн Алтан улсын эзэн хааны сэтгэлийг ихэд түгшүүлж байсан байна. Хабул хааны дараа түүний хүүхдүүд, Амбагай хааны талтай зөрчилдөж, хаан ширээ булаацалдах аяс орсныг Зүрчидийн Алтан улс олж мэдээд өөр хооронд нь мөргөлдүүлж, хэзээнээс боржигин овогтонтой өш өвөртөлж ирсэн татарчуудыг монголын эсрэг ашиглах нь улам ихэссэн бөгөөд нэн харгис үйлдэл явуулж эхэлжээ. Энэ нь нийт монголчуудын дургүйцлийг төрүүлж, тийм эгзэгтэй мөчид монголчууд хүчээ нэгтгэж, Алтан улстай тэмцэх нь хамгаас чухал гэж үзэцгээжээ. Тэрхүү тэмцэлд замд нь тээглэх Татарын ханлиг саад тотгор болж, Хамаг монголын эсрэг Алтан улстай эвсэн хуйвалдаан байгуулсан хэвээр

байв.

Амбагай угаас эвдрэлцэхээс эвлэхийг илүү хичээдэг хаан байжээ. Ялангуяа монголчууд бүгдээрээ хүчээ нэгтгэсэн цагт л Алтан улсыг ялан дийлнэ. Тэгэхгүй цагт үргэлж хүч дутаж байх болно. Татарын ард иргэд ч үүнийг ойлгон дэмжих учиртай гэж тэрээр үздэг байжээ. Амбагай хааны богинохон хаанчлалын үед Хамаг монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтад зарим нэг өөрчлөлт гарав. Тухайлбал, "тайш" гэдэг голдуу цэргийн хэргийг эрхэлсэн хааны удаагийн тушаалыг бий болгожээ. Амбагайн үед улсын тайш нь түүний дунд хөвгүүн Хадаан байжээ. Амбагай хаан татарын хүчийг Алтан улсаас салган, нааш нь татах арга ухаан удаа дараа сүвэгчилсэн боловч бүтээгүй юм. Тухайлбал, Татарт элч зарж найрамдалтай байхыг уриалан дуудаж, Алтан улсын хөнөөлт бодлогыг тайлбарлаж байж. Гэтэл Хабул хааны ахмад хүү Охинбархагийг татарчууд гэнэдүүлэн барьж аваад, Алтан улсад хүргүүлснийг Алтан улсын эзэн хааны зарлигаар түүнийг модон илжгэнд хадаж цаазалжээ. Дараа нь татарчууд Амбагай хааныг барьж, хятадын Алтан улсад хүргүүлсэн байна. Зүрчидийн Алтан улсын хаан Амбагайг модон илжиг унуулан төмөр хадаасаар хад гэж зарлигджээ. Хариуд нь Амбагай хаан "Намайг чи биш, өөр хүн барьсан. Ингэж хэрцгийлэх нь нэр төрд чинь сайн юм болохгүй. Буянтай үйл огтхон ч биш болно. Цөм миний төрөл садан болон монгол аймгууд өшөө авахаар чармайна. Иймээс чиний эзэмшилд төвөг учирна" хэмээн өчжээ. Алтан улсын хаан түүний үгийг үл сонсон, зарлигийг ѐсоор болгон цаазалжээ. Амбагай хааныг цаазлахдаа, хамгийн муухайгаар зовоон тарчлаажээ.

Амбагай өөрийнхөө хөвгүүдийн эв нэгдэл тааруухан, хаан болох эчнээ тэмүүлэлтэйг мэдэж байжээ. Иймээс нэг хүн шиг эв эеийг хичээж чаддаг Хабул хааны хал үзэж, халуун чулуу долоосон хөвгүүдийн нэгэнд хаан ширээг эргүүлж өгөх нь Хамаг монголын эрх ашигт нийцнэ гэж үзжээ. Нөгөө талаар боржигин овгоос хаан ширээ залгах нь улсын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 79: paleolit

нэгдэлд тустай гэдгийг тэрээр бас ухаарсан бололтой. Ийнхүү Хамаг монголын гурав дахь хаан ширээг Хотула залгамжлав. Хотула хааны үед Хамаг монгол улсын бүрэлдэхүүнд дарлигин хэмээх "Өтөг боол" 16 аймаг, нирун хэмээх "алтан ураг" 16 аймаг, жалайр хэмээх "онгубоол" (10) аймаг, тайчууд хэмээх олон аймаг бүхий том холбоо болон нирун аймгаас салбарласан нирун-хиад, хиад-боржигин аймгууд багтаж байжээ. Хотула хаан, Хадаан тайш нар татартай харьцангуй их цэргийн хүчээр 13 удаа байлдсан боловч ялалт олоогүй мэтээр сурвалжид тэмдэглэжээ. Хамаг монгол, Татарын хооронд үргэлжилсэн 70 жилийн тэмцэл тулалдаан 1202 онд Чингис хаан татарыг бүрмөсөн байлдан дагуулснаар дуусгавар болсон билээ. Хотула хааны үед татарчуудыг байлдан эзлэхэд нэн бэрхтэй байсан нь хэд хэдэн нөхцөл шалтгаантай байжээ. Юуны өмнө Татарын ар талд Алтан улс байсан болохоор тэдэнд зэр зэвсэг, хоол хүнсний дутагдах юм гэж байсангүй. Татар, Алтан улс хоѐрын нэгдсэн толгойн сэргийлэх анги, давшин байлдах анги тус тус байгуулагдсан байжээ.

Хотулагийн хаанчлалын үед Зүрчидийн Алтан улс зэргэлдээ улс орноо эзэлж, газар нутгаа тэлж, ихээхэн хүчирхэгжиж байжээ. Алтан улс их цэргийн хүчээр Хамаг Монголыг удаа дараа дайран цохиж хүчийг нь сулруулж зарим үед ялагдаж байсан байна. Тухайлбал, 1138 оны эцсээр Алтан улсын туршлагатай хэмээгдсэн цэргийн жанжин Хушаху их цэрэг авч, монгол нутгийн гүнд цөмрөн орж байлдсан боловч 1139 оны хавар Хайлин хэмээх газарт монгол цэрэгт цохигдон, үлдэгдэл цэргээ авч буцжээ. Түүнээс хойш Алтан улс Монголтой байлдах ажлыг зургаан жил гаруй хугацаанд бэлтгэж байгаад, 1147 онд Алтан улсын хамгийн итгэлт өрлөг жанжин Ушу гэгч их цэрэг авч монголыг дайлахаар хөдөлжээ. Ушу жанжны цэргийг нутгийнхаа гүнд оруулж байгаад монголчууд угтан байлдаж, бут цохин буулгаж авчээ. Алтан улсын эзэн хаан Ушугийн ялагдсанд гутарсан боловч арга буюу Хамаг монголын хаантай буулт хийсэн эвийн гэрээ байгуулсан юм. Хамаг монгол, Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол Алтан улсын эзэн хааны хувьд хэдийгээр гутамшигтай үйл явдал болсон боловч монголын хувьд язгуур монголын төрийн тэргүүн, төр цэргийн түшмэл жанжин нарын мэргэн ухаан, хүч чадлыг илтгэн харуулсан чухал баримт бичиг болжээ. Нэгэн зэрэг энэхүү гэрээ нь туурга тусгай Монгол улс, Зүрчидийн Алтан улстай эн сацуу хаяалан оршиж байсныг нотлох түүхийн

том нотолгоо мөн.

Хамаг монгол улс Хотула хааны үед төв, баруун, зүүн гэж гурван хэсэгт хуваагдсан байжээ. Баруун гарыг Хотула, зүүн гарыг Аригчинэ, төв хэсгийг Хадаан тайш тус тус захирч байжээ. Тэр үед Хадаан тайш их хүчтэй байжээ. Хамаг монголд Хуралдай гэдэг зөвлөл байсан байна. Хуралдайд хаан, тайш, сэцэд зэрэг төр, цэргийн ноѐд оролцож гол төлөв байлдах найрамдах асуудал хэлэлцэнэ. Хамаг монгол улсын хаан Хотула төдий л удаан төр барьсангүй нас нөхцжээ. Нас барахдаа гурван хөвгүүнийхээ алинд ч залгамж халаагаа захиж үлдээсэнгүй. Хотула хааны дараа Есүгэй баатар Хамаг монголын "хаан" хэмээн албан ѐсоор өргөмжлөгдөөгүй боловч тэрээр Хамаг монгол улсын төрийг залгамжлан барив.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 80: paleolit

Цагаадайн хант улс

Цагаадайн хант улсын газрын зураг

Чингис хаан анх 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад хоѐрдугаар хүү Цагаадайдаа

дөрвөн мянган өрх хуваан өгчээ. Хожим нь дахиад 1225 онд дөрвөн хөвүүндээ нутаг

хувиарлан өгөхдөө, Цагаадайд Уйгарын орноос Аму мөрөн хүртэлх өргөн уудам нутгийг

хувь улс болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд хувилан өгсөн тэр газар нутаг дээр

үндэслэн Цагаадайн хант улс бүрэлдэн тогтсон байна. Анх Өгэдэй хаан, Цагаадайн улс

тус тусдаа биеэ даасан улсууд байлаа. Алтай, Тарвагатай орчмын нутгийг эзэмшсэн

Өгэдэй улс удаан бие дааж байсангүй. Чингис хааны дараа Өгэдэй их хаан болж улмаар

түүний хүү Гүюг хаан ширээ залгамжласнаар Өгэдэйд эзэмшүүлсэн нутаг аяндаа их хааны

төв улсын шууд харьяаны нутаг болон хувирчээ. Харин Өгэдэйн хаант улсын нутгийн

зарим хэсэг Цагаадайн улсын бүрэлдэхүүнд орж нэгдсэн байна. Цагаадайн хант улс

хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн, умар зүг Тарвагатай, өмнө зүг

Энэтхэгийн уулсыг давж байжээ. Түүний нутаг дэвсгэрт одоогийн Дорнод Туркестан

(Синьцзян), Казахын зүүн өмнөд хэсэг, Хорезм, Мавереннахр, Афганистан, Балх зэрэг

нутаг багтаж байв. Цагаадайн орд 1223 оны орчим Ил мөрний өмнө талд байрлаж байжээ.

Цагаадай том тулалдаанд цэрэг удирдаж сурсан туршлагатай жанжин байв. Тэрээр 1221-

1222 онд өөрийн биеэр цэрэг удирдан Дундад Ази, Энэтхэгт очиж байжээ. 1228 онд

Өгэдэйг Чингис хааны гэрээс ѐсоор хаан ширээнд суулгахад гол зөвлөгч нь байв.

«Сударын чуулган»-д өгүүлснээр "Хаан үргэлж элч илгээж аливаа чухал учрыг

Цагаадайтай зөвлөдөг байв. Цагаадайн санал зөвлөлгөөнгүйгээр бол чухал хэргийг

таслахгүй байв" гэжээ. Үүнээс үзэхэд Цагаадай Монголын төрд ихээхэн нөлөө бүхий

байсан нь тодорхой байна.

Цагаадайн хант улс худалдаа наймаа хөгжихөд аятай нөлөө үзүүлж байлаа. Цагаадай хан

Сырдаръя мөрний зүүн эрэгт Кутлуг гэдэг хот, Алмалык гэдэг цэцэрлэг, зуслангийн газар

байгуулсан нь олны сэтгэлийг татаж байжээ. Цагаадайн улсын Уйгарын хотуудыг өрнө

дорныг холбосон худалдааны зам дайран гарч байлаа. Цагаадайн улсын нутаг дэвсгэрээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 81: paleolit

өртөөний зам ихэвчлэн дамжин өнгөрдөг байсан нь аль ч талын харилцаа холбоо

хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байжээ. Монголчууд Дундад Азийг эзлэн дагуулахаас өмнө

тэндэхийн улсыг бараг бүхэлд нь Хорезмын хант улс буюу Сартул иргэн гэж нэрлэдэг

байлаа.Эзлэн авсныхаа дараа Чингис хааны хоѐрдугаар хүү Цагаадайн нэрээр

"Цагаадайн хант улс" гэж нэрлэх болжээ. Бүр хожим нь Цагаадайн хаант улс хоѐр

хуваагдаж, түүний нэгийг нь Могол гэж нэрлэж Моголистан гэдэг шинэ улс буй болжээ.

Могол гэсэн нь Монгол гэдэг нэрийн нэгэн хувилбар болно. Одоо хүртэл Монгол гэдгийг

Могол гэж дуудсан хэвээр байна. Ийнхүү түүхэнд Хорезм, Сартул, Могол, Моголистан,

Мавереннахр, Туркестан зэрэг нэрүүд хадгалагдан үлджээ.Мавераннахрт анхандаа

захирагч нь Чингис хааны хуучин анд, Магоментын иргэн, худалдаачин Махмуд Ялавач

байв. Тэр хожим нь Цагаадай ханы зөвлөх болжээ. Махмуд Ялавич монголын төрөөс

олгодог хүн амаас татвар авах эрх бүхий пайз (гэрэгэ)-тай байжээ. XIII зууны дунд үед

Дундад Ази эмх замбараагүй олон жижиг хэсэгт хуваагдсан ажээ. Энэ үед Цагаадайн хант

улсын хил ч тийм нарийн тодорхойгүй байв. Алтан ордны улсын эзэмшил нутаг, түүний

дотор Киргизүүдийн эзэмшил газар, Иран, Түрэгийн нутаг буй болов. Чингис хааны

ургийнхны хуваасан нутгаас гадна уугуул нутгийн хэд хэдэн улс байжээ.

Улс төрийн үймээн самуун удаа дараа гарч, Торгоны их зам хаагдаж, худалдаа наймааны

ажил саатаж, хот тосгон эвдрэн сүйрснээс болж Дундад Азийн ард түмнүүд төдийгүй

монголчууд ч хохирч байлаа. Учир иймд монголын хаад худалдаа арилжааны ажлыг

сэргээх, худалдаачдаа Хятад, Бага Ази, Ижил мөрөн зэрэг бусад газруудад явуулах,

эвдэрсэн хот тосгоныг сэргээх ажил хийх болжээ. Монголын хан Хайду, Дува нар сүйдсэн

төвүүдийг сэргээхийг оролдож, Ферганд Андижан гэдэг шинэ хотыг байгуулав. Энэ хотыг

байгуулсан нь монголчуудад төдийгүй нутгийн иргэдэд зайлшгүй шаардлагатай байсан

гар урлал, худалдаа хөгжүүлэх зорилготой шууд холбоотой байв. Дундад Азийн зарим

хотыг сэргээн босголоо. Бухар эзрэг хотууд 1240-өөд он гэхэд цэцэглэн хөгжих болжээ.

Жувейни Бухарыг лалын ертөнцөд урьд өмнө байгаагүй хөгжилтэй хот гэж хэлж байжээ.

Хотуудын амьдрал аажмаар хэвийн болж худалдаа, гар урлал сэргэж эхлэв. Хотуудын

эвдэрсэн суурин дээр шинэ хот баригдаж, зам гүүрийг засаж хаа сайгүй аж ахуйн амьдрал

сэргэжээ.1242 онд Цагаадай хан нас барж, түүний ач хүү Хар Хулугу Цагаадайн хант

улсын эзэн болжээ. 1246 онд Гүюг хаан суугаад Хар Хулугуг Цагаадайн ач хүү тул хан

суухад зохисгүй хэмээн шалтаглаж, Цагаадайн тавдугаар хүү Есөнмөнхтэй харилцаа

сайтай байсан тул хан суулгажээ. Мөнхийг хаан болох үед Есөнмөнх эсэргүүцсэн тул

түүнийг хан ширээнээс нь буулгаж, Хар Хулугуг дахин Цагаадайн хант улсын эзэн

болгожээ. Гэвч тэр өвчний учир зуурдаар нас барсан байна.

Ерөөс Мөнхийг хаан суухад Өгэдэй, Цагаадайн угсааны ноѐд эсэргүүцэн тэмцсэн учир

Мөнх хаан Батын тусламжтайгаар тэдний ихэнхийг барьж цаазаар аваачсан ажээ. Үүний

үр дүнд Цагаадайн улсын үндсэн нутаг Мавереннахр Алтан ордоны улсын мэдэлд

шилжжээ. Цагаадайн улс нэгэн үе ихэд суларч бараг мөхөх тийш хандаж байжээ.

1260 онд Хубилай хаан суугаад Дундад Азийг эрхшээлдээ авахын тулд түүнийг дагаж

байсан Цагаадайн ач хүү Абишигийг Цагаадайн хант улсад явуулж, эзэн болгохыг

оролджээ. Гэтэл Аригбух Цагаадайн ач хүү Алугуг Алмаликт явуулж, Цагаадайн хант

улсыг захируулжээ. Алугу хаан болоод Мавереннахраас Алтан ордны цэрэг, түшмэдийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 82: paleolit

хөөн гаргаж, өөрийн улсын эрх засгийг сэргээж явуулсан байна. Алугу 15 000 цэрэгтэй

байсан бөгөөд Самарканд, Бухар зэрэг Мавереннахрын томхон хот суурин газруудыг

эргүүлж авмагц урьд Алтан ордоны хаан, ноѐдтой холбоо барьж туслан байсан хүмүүсийн

эзэмшил газрыг хураан аваад Мавереннахраас татсан алба татвараар засаг захиргааны

зардал, цэргийн хэрэглэлийн ихэнхи хэсгийг хангаж байжээ. Цагаадайн улсын дотор

Мавереннахрын ач холбогдол өдөр ирэх тусам улам их болж байв. Цагаадайн хаант улс

чухамдаа Цагаадай ханыг 1242 онд нас барснаас нэлээд хойно байгуулагдсан. Тэгэхдээ

Цагаадайн улс хэмээн түүхэнд алдаршсан талаар эрдэмтэд бараг санал нэгтэй байна.

Харин Цагаадайн хант улсыг чухам хэн хэдийд байгуулсан талаар санал зөрөөтэй байдаг

юм. Тухайлбал, Ш.Бира "Үнэн хэрэгдээрээ чухамхүү Алугу (1265/1266 онд нас барсан) хан

л Цагаадайн Монгол хант улсыг байгуулсан ажээ. Тэрээр Төв Азийг бүхэлд нь өөрийн

эрхшээлд авч, Цагаадайн хуучин эзэмшил нутгийг өргөтгөн тэлжээ" гэсэн байна. Гэтэл

В.В.Бартольд "Цагаадайн улсыг жинхэнэ үндэслэн байгуулагч нь Дува хан" хэмээн

тэмдэглэжээ.

Алугу ханыг үхмэгц Цагаадайн угсааны ноѐдын дунд Мавереннахраар төвлөрч суурин

байдалд шилжих үү, эсвэл хуучин нүүдэл амьдарлаа хадгалж үлдэх үү гэдэг ацан асуудал

гарч, санал зөрөлдөн марган тэмцэх явдал их болж иржээ. Олонхи монгол ноѐд лалын

шашин, Араб, Перс зүгийн соѐлыг үл тоомсорлон дайсагнаж үздэг байжээ. Харин Мубарек

шах, Борак хан нарын зэрэг хан хөвгүүд лалын шашныг талархан шүтэх болсон ажээ.

1266 онд Мубарек шах Цагаадайн улсын хан ширээнд суухдаа бүх ѐслол сэлтийг

Мавереннахрын газар очиж үйлдсэн байна. Мубарек шахын хамт, жалайр, барлас мэтийн

зарим монгол аймаг Маверннахрт нүүн очиж идээшин суужээ.

Цагаадайн үед Барлас, Жалайр, Арлуад зэрэг монгол аймгууд байв. Эдгээр нь өөр өөрийн

гэсэн тодорхой газар нутагтай ажээ. Барлас нар Кашкадья, Жалайр нь Ходжентын

ойролцоо, Арлуадууд Афганистаны умард хэсэгт тус тус суурьшжээ. Тэдгээр аймаг анх

Монголоос гараад. Долоон усанд нутаглан суусан бөгөөд Мавереннахрт шилжиж очих

үедээ хэл ярианы хувьд нэлээд хэмжээгээр түрэгжсэн байжээ. Мавереннахрт очсоны

дараа жалайр, барлас хоѐр улам түрэгжсээр удалгүй бүрмөсөн түрэгжиж түрэг аймгуудын

бүрэлдэхүүнд бүрмөсөн шилжин оржээ. Ингэж олон монгол аймаг харь оронд цацагдан

гарч, бусад аймаг угсаатны дунд уусан шингэж байсан байна.

Цагаадайн угсааны зарим хаад Мавереннахрт очиж, лалын шашинтай харь орнуудад

суурыпиж ижилсэн шингэх болсныг нүүдлийн амьдрал эрхэмлэгч олонхи монгол ноѐд,

сурвалжтангууд дургүйцэж, эрс хатуу эсэргүүцэн тэмцэж байжээ. 1269 онд Талас голын

хөндийд Цагаадайн улсын хан Хайду тэргүүтэй том монгол ноѐдын чуулган болж, "Үүнээс

хойш уулс ба тал газарт амьдран сууна, хот суурины ойр орчимд эргэлдэн хоргодож

байхгүй" гэдэг шийдвэр гаргажээ. Гэвч тэр чуулганы шийдвэр Цагаадайн улсын дотор

гарсан зөрчлийг намжааж чадсангүй. Цагаадайн угсааны хаад хотын амьдарлыг улам бүр

таашаан, баялаг бөгөөд соѐлжсон Мавереннахрыг аль болохоор шууд захиран

эзэмшихийг хичээдэг болжээ. Түүнээс гадна Долоон усны газар үлдсэн монголчууд болон

Мавереннахрт ирсэн жалайр, барлас нарын хоорондын ялгаа улам их болж ноцтой зөрчил

гарчээ. Монгол ноѐд, язгууртнууд дотроос Долоон усанд үлдсэн зарим нь Мавереннахрт

очиж түрэгжсэн хэсгийгээ эрлийзүүд гэж доромжлон үзэх болжээ. Мавереннахрт ирсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 83: paleolit

хэсэг нь Долоон усанд үлдэгсдийгээ зэрлэг бүдүүлэг яргачид гэдэг байжээ. Энэ хоѐр

хэсгийн хоорондын тэмцэл явсаар XIV зууны үед Цагаадайн улсыг Мавереннахр,

Могулистан гэдэг хоѐр хэсэг болж хуваагдахад хүргэсэн юм. Могулистанд Долоон уснаас

гадна Дорнод Туркестан орж байв. В.В. Бартольд Цагаадайн улс ийнхүү хоѐр хуваагдахад

хүрсэн нь энэхүү хоѐр хэсэг соѐлын талаар харилцан адилгүй байснаас үүдэн гарсан гэж

үзжээ. Цагаадайн улс ийнхүү хоѐр хуваагдаж тэдгээрийн хил Балхаш нуураар зааглаж

байжээ. Могулистан хэмээх Дорнод хэсэгтээ Цагаадайн удмынхан эрх мэдлээ хадгалан

үлджээ. Энд нүүдэлчин монголчууд давамгайлж, нутгийн хүн амыг "Могол" гэж нэрлэх

болсон байна. Моголистаны хаадаас Түглуктөмөр хан (1348-1369) Түрэгийн хаадыг

эрхэндээ оруулсан боловч түүнийг нас барсны дараахан Мавереннахра дахин тасарсан

байна. Могулистаны нутагт Дорнод Туркестаны Кашгараас Кучи хүртэлх газар, Долоон ус,

Иссык куль нуураас өмнөх хэсэг оржээ. Цагаадай улс XIII зууны хориод оноос XIV зууны

дунд үеийг хүртэл 100 гаруй жил бие даан оршин тогтножээ. Могулистаны хаадын дотор

Цагаадайн удмынхан голлож байсан ажээ. Могулистан гэдэг нэрийг урт удаан хугацааны

туршид хэрэглэж байсан бөгөөд 1526 онд эхийн талаасаа Чингис хааны удмын Бабур хан

Энэтхэгийг эзэлж авснаар Энэтхэгт "Моголын хант улс" байгуулагдан түүхэнд алдаршсан

юм.

XIV зууны эхэн үеэр Цагаадайн улсын дотоод байдал хүнд байжээ. Алба татах журам

хуучирч, засаг захиргааны тогтолцоо амьдарлаас сүрхий хоцрогдож, цаг үеийн хэрэгцээг

хангаж чадахгүй болжээ. Цагаадайн угсааны хаад ноѐрхлоо бататгахын тулд тус орны аж

ахуйг өөд татах, засаг захиргааны байгуулалтыг цэгцлэхийн чухлыг ойлгож, зарим арга

хэмжээ авчээ. 1309 онд Кебекийн ах Эсэнбухыг ханд өргөмжилсөн боловч Хятадаас ирсэн

Монгол цэргүүд бут цохин зайлуулжээ. Эсэнбухыг Дува ханы хүү Кебек (1319-1326)

залгамжилжээ. Тэрээр Нахшеб хотын ойролцоо Карши (монголоор Харш) нэртэй орд

байгуулан суусан байна. Хожим нь энэ ордны нэрийг Нахшеб хот авч өнөө хүртэл Карши

нэрээрээ уламжлагдан иржээ. Кебек хан эн түрүүнд мөнгөний шинэтгэл хийжээ. Тэр үед

Цагаадайн улс даяар гүйлгээнд явах алт, мөнгөний ханш жигдгүй, нэгдмэл мөнгөн тэмдэгт

үгүй байжээ. Худалдаачид бараа борлуулахын тулд алт, мөнгийг чанар чансаа сайтай

газраас нь худалдан авч чансаа султай газар аваачин гүйлгэх зэргээр дамын худалдаа

хийж баяжихийг оролддог байв. Ер нь мөнгөн санхүүгийн эмх журамгүй байдлаас болж их

бэрхшээл тохиолдож байсан ажээ. Тийм учир Кебек хаан зоос гаргаж тараасан байна.

Ингэж нэгдмэл мөнгөн тэмдэгттэй болсон нь Цагаадайн улсын эдийн засаг, аж ахуйн

хөгжилд зохих нөлөө үзүүлсэн юм.

Кебек хан бас засаг захиргааны чухал өөрчлөлт хийсэн нь Мавереннахрын хөгжилд тустай

зүйл болжээ. Кебекийн өөрчлөлт хийхээс урьд Мавереннахрт засаг захиргааны хоѐр

янзын байгууллага байжээ. Тус орны нийт эрхийг Масуд бекеер толгойлуулсан монгол

даргач нар барьж байхад зарим хотын эрхийг орон нутгийн ноѐд эзэгнэж байжээ. Кебек

хан энэ хоѐр захиргааны байгууллыг халж, Мавереннахрт монголын түмтийн зохион

байгуулалт нэвтрүүлэн хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, бүх орныг олон түмт болгон хувааж,

өөрийн төлөөний сайдуудад захируулсан юм. Мавереннахрын түмт тус бүрийг заавал

түмэн цэрэг гаргахаар яг тааруулан зохиосон биш, харин гол төлөв хуучин эзэмшил

газрыгтүмт болгон өөрчилж зохион байгуулсан ажээ. Тийм учир Кебекийн хийсэн засаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 84: paleolit

захиргааны өөрчлөлт нь Мавереннахрын хуучин уламжлалыг аль нэг хэмжээгээр өөрчлөх

буюу түүнчлэн улс төрийн бутралын нэмэгдэх хандлага чиглэлийг зогсоох чадал гүй

байжээ. Гэтэл дээрх шинэтгэл хичнээн дутагдалтай байсан ч гэсэн Мавереннахрт

феодалын төр хөгжих явдал зохих үүрэг гүйцэтгэсэн гэж үзвэл зохино.

Кебек ханы шинэтгэлийг Мавереннахрын суурьшмал иргэд талархан дэмжиж байжээ.

Харин нүүдлийн ахуйг эрхэмлэгч монгол цэргийн сурвалжтан нар өөрөөр хандсан байна.

Кебекийг үхмэгц тэд дараачийн хаадаа Хайду хааны бодлого, 1269 оны Таласын чуулганы

шийдвэрийн зүг буцаан оруулахаар махран оролджээ. Тэр зорилгоор Кебек хааны

залгамжлагчийг алж, ханы өргөөг Долоон усанд шилжүүлжээ. Гагцхүү Газан хан өргөөгөө

Мавереннахрт эргүүлж авчирсан байна. Газан хан Кебекийн бодлогыг шургуу бөгөөд

чадамгай үргэлжлүүлж байсан юм. Гэтэл Казаган тэргүүтэй Цагаадайн угсааны бусад

ноѐд дургүйцэн эсэргүүцэж, тэд удалгүй Газан ханыг алж засаг төрийн эрхийг булаан

авчээ. Казаган Чингисийн угсааны хүн биш байсан учир биеэ хан гэлгүй эмир (их ноѐн) гэж

зарлажээ. Казаган 1346-1358 онуудад төр барьж, цэргийн эрхтэн нарын ашиг сонирхлыг

илэрхий хамгаалж байжээ. Казаган нүүдлийн амьдралд үнэнч хэвээр үлдэж, Аму-даръя

голын хөвөөнд өвөлжиж, Бульджаны ойролцоох ууланд зусаж байжээ. Тэрээр суурин

иргэдийн газрыг хөнддөггүй байсан учир түүний талаар монголчууд төдийгүй түрэг,

таджикууд сайнаар дурсдаг байжээ. Казаганыг үхсэний дараа Мавереннахрт улс төрийн

самуун дахин өрнөж, биеэ даасан хэд хэдэн эзэмшихүүн болж хуваагдаад харилцан дайн

дажин хийх болжээ.

Мавереннахрын хүчин ийнхүү суларсан учир Могулистаны довтол-гооныг няцааж

чадахгүйд хүрч байв. Мавереннахрын ноѐд дундаас Балха, Самарканд хотын захирагч

ноѐн Хусейн, барлас аймгийн доголон Төмөр (Тамерлан) хоѐр хамгийн хүчтэй байсан

бөгөөд 1365 онд Могулистаны довтолгооныг эсэргүүцэн байлдсан боловч цохигдож,

гадагш зугтан гарч Мавереннахрын бүх газар нутаг, түүний дотор Самарканд хот ямар ч

хамгаалалтгүй үлджээ. Харин Самарканд хотын гар урчуудын дотроос Сербедар нар гэдэг

зоригтой тэмцэгчид гарч, хотын иргэдийг удирдан дайсны эсрэг гавшгайлан байлдаж,

өөрийн хот болон нийт Мавереннахрыг Могулистаны ноѐдын гарт орохоос аварсан байна.

Сербедар нар бас улсын албыг хөнгөвчлөн, зарим алба татварыг хүчингүй болгохын тулд

нутгийн ноѐд, цэргийн эрхтэн нарын эсрэг тэмцэл хийжээ. Гэтэл 1366 оны хавар Хусейн,

Төмөр нар цэрэг дагуулан ирж, сербедар нарыг цохиж, Самарканд хот болон нийт

Мавереннахрыг эзлэн авчээ. Гэвч удалгүй тэр хоѐрын хооронд зөрчил гарч 1370 онд

зэвсэгт мөргөлдөөн болж, Төмөр нь Хусейнийг барьж алжээ.

Дундад Ази дахь Монголын хаант улс хэд хэдэн хэсгүүд болон задарсан төдийгүй,

аажмаар хүчин мөхөсдөж, монгол оршин суугчид нь түрэгжиж тус нутгийн жирийн иргэд

болон хувирчээ. Цагаадайн хант улс задран унаж, Дундад Азид оршин сууж байсан

Барлас, Жалайр зэрэг бидний өмнө өгүүлсэн монгол овгууд түрэгжиж байсан хэдий

боловч Төв Азийн түүхэнд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн хэвээр байсан юм. Тэнд монголын

ноѐрхол унасны дараа ч гэсэн монгол овгийнхон удаан хугацааны туршид нэр хүндтэй

хэвээр байлаа. Цагаадайн хант улсад оршин суугчдын ихэнхи нь түрэгүүд байлаа. Тэнд

оршин сууж байсан монголчууд түрэгүүдээс тооны хувьд хавьгүй цөөн байсан бөгөөд тэд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 85: paleolit

аажимдаа лалын шашинд орж түрэгийн орон нутгийн угсаа соѐлын хүрээнд уусахад

хүрснийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Бүр хожим нь Цагаадайн хант улсын эзэмшил газрын

нилээд нь зүүн гарын хаант улсын нутаг дэвсгэрт хамаарагдах болжээ.

Юан гүрэн

Юан гүрэн байгуулагдсан нь. Хайду, Наян нарын бослого

Монголын Юан гүрэн (1270-1368)

Хубилай дүү Аригбөхийг ялж, монголын хаан ширээг тийнхүү эзлэн авсны дараа

эзлэгдээгүй үлдсэн хятадын өмнөд хэсгийг байлдан дагуулж улмаар хятадаар төвлөж,

нийт монгол гүрнийг бататган бэхжүүлэх хэрэгт гол анхаарлаа хандуулж байжээ. Хятадын

засаг төрийн эрхийг ноѐрхон барьж байхын тулд тэр орны дээд давхрааны нөлөө бүхий

төлөөлөгчдийг өөрийн талд татан оруулж ашиглан, хятадыг хятад аргаар захирах гэдэг

бодлогыг Хубилай хаан баримталж байжээ. Хятадын төвийн ба орон нутгийн засаг

захиргааны зохион байгуулалтыг хятадын хуучин ѐс заншлаар өөрчлөн засаг захиргааны

байгууллагуудад хятад түшмэдийг тохоон томилох болжээ. Күнзийн сургаалийг хятад

даяар ихэд тэтгэн дэмжиж, төр барих ажилдаа шууд хэрэглэжээ. Хятадын хаадын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 86: paleolit

уламжлалт заншлыг даган оны цолыг хэрэглэж,Хубилай хаан төр барьсан 1260 оноосоо

эхлэн "Чжун-тун" хэмээн тоолж, 1265 он буюу Аригбөхийн тэмцэл эцэс болсноос оныхоо

цолыг "Чжи-юан" хэмээн тус тус тогтоожээ. Тэр үеэс Хубилай өөрийн биеийг

зөвхөнмонголын хаан төдийгүй мөн хятадын хаан ширээг зүй ѐсоор залгамжлагч мөн гэж

үзсэн байна. Хубилай хаан 1271 оны 1-р сараас "Их Монгол Улс"-ын нэрийг "Их Юан Улс"

болгон өөрчлөв. Ингэж өөрчлөхийг түүний хятад зөвлөх эрдэмтэн нар санал болгож

хятадын өнгөрсөн төрүүдийн хэвшилт ѐсыг дууриасан ажээ. Хятад ѐсонд нэгэн төр мөхөж

нөгөө төр улс үүсэн тогтоход заавал утга бүхий шинэ нэр өгдөг заншилтай. Иймээс

хятадын шүлэглэлт номын дотроос "Да-цзай цянь-юань" ("Өнө удаан, түвшин энх") гэдэг

үгийг авч хэрэглэсэн ажээ.

Ер нь "Юан" гэдэг үг "эх үүсвэр", "уг удам", "язгуур үндэс" гэх мэт утга хадгалагдсан хятад

үг юм. Юан гүрнийг монголчууд үндэслэн байгуулсан болохоор нэрийг бас монгол хүмүүс

тогтоосон байж болох үндэстэй. Иймээс тэр үед язгуурын улс гэдгийг хятадаар Юан гэж

тэмдэглэсэн байж ч магад. 1260-1271 он хүртэл 11 жилийн дотор Хубилай хаан Монголын

эзэнт улсын хаан ширээнд сууж, улмаар хятад орныг бүрмөсөн байлдан эзэлжээ. Хубилай

хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдал нь нийт монголчуудын хүчтэй

эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байв. Энэ эсэргүүцэл тэмцлийг Аригбөхийн бодлогыг

тууштай баримтласан нөлөө бүхий Хашийн хүү Хайду (1235-1301) ноѐн толгойлжээ. Хайду

бол Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн

байсан бөгөөд Мөнхийн үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс

зайлуулагдан алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. Хайду, Аригбөхийн

тэмцлийг тууштай дэмжиж, 1266 онд монгол ноѐдын холбоо байгуулсан аж. Мөнх хаан

хязгаараар суух ноѐдын дотроос Хайдугаас их болгоомжилж Тарвагатайн наана тусгай

цэрэг суулган сэргийлж байсан гэдэг. Мөнх хаан нас барсны дараа Хайду дахин Өгэдэйн

угсаанаас хаан ширээ залгамжлуулах гэж олон янзын арга сүвэгчилжээ. Тэрээр юуны урьд

Тулуйн угсааны ноѐдын хүчийг сулруулах зорилгоор Аригбөх, Хубилай хоѐрын тэмцлийг

улам хурцдуулах бодлого явуулж байсны зэрэгцээ өөрөө Аригбөхийн тэмцлийг дэмжиж

алхам алхамаар цэргийн хүчээ зузаатгаж байжээ. Ер нь Хайду нийслэлийг хятадад

нүүлгэж, хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдэмгий эсэргүүцэгчдийн нэг

байв. Тэрээр гүрний төв монгол газар байж монголоос л эзлэгдсэн улс орныг захиран

баримтлах ѐстой гэж үздэг байж. Хайду 1264 оны эцсээр Аригбөхийн тэмцэл дарагдсаны

дараа Хубилайтай цэргийн хүчээр тэмцэх ажлаа шууд эхэлсэн юм. Түүний цэргийн гол хүч

Эмил голын хөвөөн дээр бөөгнөрчээ. Хубилай хаан Хайдугийн довтолгооноос бүх талаар

сэргийлж, эсэргүүцэн байлдах цэргийн хүчийг бэлтгэж, ерөнхийлөн захирагчаар хүү

Номхоныг тохоон томилжээ. Нэгэн зэрэг Номхоныг үндсэн монгол орны хэргийг

тохинуулан шийдэх хаан хөвгүүнээр томилж, Хархорумд төвлөн сууж, Монголын зах

хязгаар нутгийг тайван болгож, Хайдугийн цэргийн довтлох хүчийг бут цохиход аливаа

хэргийг бие даан шийтгэж байх эрх олгожээ. Номхон Хархорумд хүрэлцэн ирсний дараа

юуны өмнө Хайдугийн цэргийн довтлох хүчийг бүрмөсөн бут цохих ажлыг яаравчлан хийж,

монголын шилдэг цэргийн хүчнийг бөөгнөрүүлж, цэргийн сургууль хийлгэжээ. Хархорумын

эргэн тойрон сэргийлэх цэргийн ангийг гаргажээ. Мөн Алтан орд, Цагаадайн улсын монгол

ноѐдтой холбоо барихаар элч төлөөлөгч заржээ. Эн түрүүнд Цагаадайн улсад хаан эцэг

Хубилайн нэрээр хэд дахин яаралтай элчийг хятад газрын үнэт бэлэгтэй илгээж түр

зуурын зэгсэн холбоо тогтоон хэлэлцээр байгуулж амжжээ. Тэр хэлэлцээр ѐсоор

www.zaluu.comwww.zaluu.com

Page 87: paleolit

Цагаадайн улсын ван Чапар цэргийн хүчээр Хайдуг цагдан сэргийлж байхаар тогтжээ.

Номхон бас эцгийн нэрээр Алтан ордны улсад элч заржээ. Алтан ордны ван Мөнхтөмөр,

Хайдуг Юан улсад довтолбол цэрэг гаргаж Хубилайд туслахыг зөвшөөрчээ. Чухам ингэж

Номхон богино хугацаанд бусад вант улсын хүчийг Хайдугийн эсрэг чиглүүлж чадсан

боловч тэр нь бат бэх биш байжээ.

Монголын Юан гүрнийг байгуулагч Хубилай хаан (1215-1294)

Хайду нэг удаа бусад монгол ноѐдод элч зарж бичсэн захидалдаа дурьдсан нь: "Чингис

хаан ба бидний өвөг дээдэс та биднийг хаан ширээ залгамжлах ѐсыг нарийн чанд

сахигтун хэмээн гэрээсэлсэн биш бил үү. Гэтэл одоо эрхэм ах дүү ноѐд та бид эцэг

дээдсийн гэрээсийг хайхрахгүй, хөсөрдүүлэн зөрчиж, тэрсэлсэн этгээдэд хаан ширээг

алдаж байна. Миний бие хаан ширээг залгамжлах зүй ѐсны хүн биш бил үү.Хубилай хятад

оронд урваж, монгол улсын тогтсон ѐсыг огоорон эцэг өвгөдийн гэрээсийг хөсөрдүүлэн

зөрчжээ. Гэтэл та бүхэн тийм хүнийг түшин дэмжих чинь эцэг өвгөдөөс тэрсэлсэн хэрэг

бус уу? Сайтар тунгаан бодож шийдвэрлэтүгэй" гэжээ. Мөн Хубилайд захиа илгээж

дурьдсан нь: "Манай төр улсын ѐс заншил бол хятадаас тэс өөр билээ. Гэтэл хятад газар

бүгэн хоргодож, хот суурин байгуулж, ѐс заншилд нь автаж, хууль дүрмийг нь дагадаггүй

учир юу билээ" гэжээ. Энэ байдлаас үзэхэд, Номхон, Хайду нарын тэмцлийн арга барил

хоѐр өөр байжээ. Номхон бол юуны урьд Хубилай хааны нэрийг барьж баахан захирах

тушаах маягтай бичиг захидал илгээж бас хээл хахууль өгч биедээ татах хятад арга

хэрэглэжээ. Нөгөө Хайду нь эцэг өвгөдийн уламжлалт ѐсыг эвдэж, хаан ширээ эзлэн

хятадын нөлөөнд орсон хэмээн Хубилайн гэм бурууг уудлан илрүүлж, ятган сэнхэрүүлэх

арга хэрэглэжээ. Удсангүй Алтан ордон, Цагаадайн улсын ноѐд Хубилайтай байгуулсан

хэлэлцээрээсээ ухарч, Хайдугийн талд оржээ. Иймээс Юан гүрний умард хэсэг буюу

үндсэн монгол орны баруун хойд хэсэгт Хайдугийн хүч маш их болжээ. 1277 онд Хайду,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 88: paleolit

Мөнхтөмөр нарын ятгалгаар Жирх ноѐн урваж, Номхон, Хантун нарыг барьж өгчээ.

Хубилай хаан өөрийнх нь хамгийн найдвартай түшиг болж байсан хаан хөвгүүн Номхоныг

баривчлагдсан мэдээ сонсмогц байдаг хүчээрээ Хайду, Мөнхтөмөр нартай тэмцэх ажил

хийжээ. Гэтэл яг энэ үед Ляо-дуныг захирч байсан ван Наян их цэрэгтэйгээ урван,

Хайдугийн талд орсноос Хубилайг бүр ч хүнд байдалд оруулжээ. Иймээс Хубилай юуны

урьд Наяны цэргийн хүчийг Хайдутай нийлүүлэхгүй байхыг хичээж, Амабухаар

удирдуулсан их цэргийн хүчийг Наян, Хайдугийн хоорондын замыг таслан хаахаар

илгээжээ. Баян жанжинд Хархорум хотыг орчны газрын хамт Хайдугаас сахин хамгаалах

үүрэг өгч, жанжин Гамалаар удирдуулсан цэргийг Хайдугийн эсрэг хөдөлгөжээ. Түүнээс

гадна солонгосын ван цэргээ авч зүүн талаас Гамалд туслахаар болжээ.Хубилай өөрийн

биеэр их цэргийн гол хүчийг удирдан, Наяныг угтан байлдахаар мордсон байна. Хубилай

хааны цэрэг Ляо голын орчим очиж Наяны цэргийг бүслэн хоѐр өдрийн турш байлдаж их

хохирол үзсэний эцэст ялж, Наяныг баривчлан цаазаар авчээ. Баян, Гамала нар

Хайдугийн хүчийг бүрмөсөн бут цохиж чадсангүй, довтолгооныг нь түр няцааж, дотогш

нэвтрүүлэлгүй зогсоожээ. Хайду үүнээс хойш олон удаа том, жижиг довтолгоон явуулж

албат иргэнээ захирсаар байжээ. Хубилай амьд байхдаа Хайдугийн довтолгооныг эцэс

болгож чадаагүй юм. Хайдугийн тэмцэл Төмөр хааны үед дарагдсан бөгөөд түүний

тэмцлийг дарах хэрэгт Номхон, Гамала, Баян жанжин нар их үүрэг гүйцэтгэжээ. Хубилай,

Хайдугийн тэмцэл бас л монголын ноѐрхогч ангийн хооронд эрх тушаал булаацалдсан

хэрэг явдал мөн байсан хэдий ч Хайдугийн тэмцэл нь тухайн үед хятадаар төвлөсөн "Юан

гүрэн" байгуулахыг эсэргүүцэж, нийслэлийг Бээжингээс буцааж нүүлгэхийг шаардаж

байснаараа монголын өргөн олны дэмжлэгийг хүлээж байжээ. Тийм ч учраас түүний

тэмцэл Хубилай, Төмөр хаан нарт ялагдахгүй 40 гаруй жил үргэлжилсэн ажгуу. Хубилай

тэргүүтэй монголын эрх баригчид Юан гүрнийг байгуулан бэхжүүлснээр хятадын 1000

гаруй жилийн тархай бутархай байдлыг эцэс болгожээ. Юан гүрнийг байгуулснаар монгол,

хятад хоѐр улсын ард иргэн болон бусад дорно өрнийн улс үндэстний хоорондын улс төр,

эдийн засаг, соѐлын харилцаанд ахиц гарсныг үгүйсгэж болохгүй нь мэдээж. Тэр үед

хятадын соѐлын зарим зүйл монголд нэвтэрч бас монголын соѐлын нөлөө хятад болон

бусад дорно зүгийн зарим улс оронд нэвтрэн орсон тал бий. Гэвч Юан гүрэн

байгуулагдсан нь монголын түүхийн хөгжлийн хувьд нэг ч их сайн үйлс болсонгүй.

Тухайлбал, Чингисийн байгуулсан Их Монгол улсын бие даасан засаг төр үндсэндээ

мөхөв. Монгол орон их гүрний зах хязгаар нутаг болон орхигдоход хүрэв. Нийслэл

Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов. Их Монгол улсын хаад хүртэл хятадын хааны

цол гуншин олов. Монголын түүх хятадын түүхийн хэсэг болон бичигдэв. Монголчууд бол

"хятадын их гэр бүлийн нэг хэсэг" гэдэг зохиомол гуншинг Хубилайн үеэс олов. Мөн

монголын үйлдвэрлэх хүчний хөгжилд сөрөг нөлөөлсөн зүйл үгүй хэмээвээс эс больюу.

Тухайлбал, нутаг орондоо оршин сууж байсан монголчуудын дийлэнх олонхи нь урьд адил

тэндээ үлдсэн боловч бас нэлээд хэсэг нь Юаны хаад, ноѐдын эрх ашгийн төлөө уугуул

нутаг уснаасаа салж, алс холын замд нүүдэл хийж, зарим нь замдаа, зарим нь цаг агаар

дасаагүй халуун газар очоод үхэж үрэгдэх явдал цөөнгүй байжээ. Чухам ингэж монгол

газраа суурин суух айл өрхийн тоо цөөрч, малын тоо толгой ч хорогдож байсан нь магад

бизээ.

Монголд гар урлалын зүйл эрт дээр цагаас хөгжиж монголчууд малынхаа арьс шир, ноос,

үсийг чадамгай, сурмаг боловсруулан эдэлсээр ирсэн байжээ. Төмөр хайлуулж зэр зэвсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 89: paleolit

хийх явдал нэлээд эрт цагт эхэлжээ. Ялангуяа, Зүрчидийн Алтан улсаас Монголд төмрөөр

хийсэн элдвийн зэр зэвсэг нийлүүлэхийг хориглосноос хойш монголчууд биеэ дааж төмөр

хайлж, зэр зэвсэг хийх нь бүр ч их болсон билээ. Чингис хаан монголчуудын хийсэн зэр

зэвсгээр цэргээ зэвсэглэж, бүх монгол аймгийг нэгтгэсэн билээ. Гэтэл Юан гүрэн

байгуулагдснаас хойшхи байдал эрс ондоо болох тийш хандаж, монгол газар байсан олон

тооны гар үйлдвэрийн газар тархан сарниж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэр үед монголын

нийгэм төвлөрсөн нэгдмэл байдлаас салан сарних тийшээ хандаж, монголын хаадаас

монгол орондоо явуулж байсан бодлого хоѐрдмол шинжтэй болжээ.

Хубилай Өмнөд Хятадыг эзэлж бусад оронд довтолсон нь

Хубилай хаан Өмнөд Сүн улсыг мөхөөж бүх Хятадыг эзлэн авч ноѐрхлоо тогтоохыг зорьж байв. Тэр үед Умард хятадын бүх нутаг монголын байлдан дагуулагчдын мэдэлд орж, Өмнөд Сүн улс хятадын зөвхөн урд хэсгийг эзэлж байснаас гадна, нутгийн хойд хэсгээс зарим нь монголын цэрэгт эзлэгдэж, дотоодын зөрчил тэмцэл хурцдан, хүчин буурай болж байсан цаг байжээ. Өмнөд Сүн улсын хаан, ноѐд, газрын эзэд, цэргийн эрхтэн нар өөрийн орны ард түмэн, тосгоны тариачин, хотын иргэдийг дур зоргоор хүнд алба оногдуулан зүйл бүрээр зовоож байсан учир ард иргэдийн тэмцэл хурц байсан ажээ. Тариачид үргэлж бослого хөдөлгөөн гаргаж, эрх баригчдын эсрэг тэмцэж байжээ. Эрх баригчдын дотоодын зөрчил ч мөн үлэмж хурц байжээ. Газрын эзэд, ноѐд, түшмэд жанжин нар эрх ашгаа булаацалдаж байнга тэмцэлдэж байсан байна. Эрх танхил, баялаг тансагт умбасан Сүн улсын хаан, ноѐд түшмэд нь харийн түрэмгийллийн эсрэг ард түмний хүчийг нэгтгэн зохион байгуулж чадахгуй байжээ. Энэ бүх байдлыг Хубилай сайн мэдэж байсан учир цэргийн хүч хэрэглэхээс гадна эд мөнгө, хээл хахуулиар урвагч ноѐд, гэнэхэн этгээдүүдийг талдаа татах зэрэг элдэв арга мэхээр Сүн улсыг дотроос нь эвдэн задлах бодлого явуулж байжээ. Өмнөд Сүн улсын байдал хэдий хүнд болж байсан боловч ард иргэд нь харийн түрэмгийлэгчдийн эсрэг бас тэмцэж байсан учир түүнийг эзлэн авахад бас ч тийм хялбар байсангүй. Тийм учир монголын байлдан дагуулагчид Сүн улсыг хэдэн чиглэлээр нэгэн зэрэг цэрэг оруулж хавчин байлдах арга хэрэглэжээ. Сүн улсын хойд талаас их цэрэг оруулан байлдахын хамт Хөх нуураар цэрэг давшуулан, Сычуань, Юаньнань мужуудыг байлдан эзэлж, тэндээс Сүн улсын ар тал, баруун гараас довтлохоор шийджээ. Монгол цэргийг их жанжин Баян захиран морджээ. Монголын цэрэг ийнхүү хэдэн талаас дайран орсон нь Сүн улсын байдлыг нэн хүндрүүлжээ. Монголын цэрэг дотогшлон орох тусам Сүн улсын дотоодын хямрал, ялангуяа эрх баригчдын зөрчил тэмцэл нэн хурцдаж урвагч этгээдүүд идэвхжиж иржээ. 1261 онд Сүн улсын нөлөө бүхий их жанжин Лю Чжэн цэргээ дагуулан Монголын талд орж иржээ. Лю Чжэн өөрийн улсын цэргийн хамаг нууцыг задалж, газарчлан байлдах болсон явдал Сүн улсад бүр ч их аюул учруулжээ. Гэвч Лю Вэн-хуан нарын зэрэг зарим жанжин, дарга нар тус тусын захирсан хот, боомтыг чандлан сахиж, дайсантай эрэлхэг тэмцэж байжээ. Лю Вэн-хуан Сүн улсын умард хязгаарын чухал боомт, эртний хятадын нийслэл агсан Сяньян хотыг бэхлэн сахиж, Хубилайн цэргийн эсрэг зоригтой байлдаж байжээ. Сяньян хотыг байлдан эзлэхэд их хэмжээний усан цэргийн хүч хэрэгтэй байсан тул монголын байлдан дагуулагчид Лю Чжэн тэргүүтэй ноѐдыг ашиглан, 7 түмэн хүнтэй усан цэргийн хүчийг байгуулж, 1268 онд Сяньяныг усан ба хуурай замаар дайлан бүсэлжээ. Хотын цэрэг, иргэд таван жил гаруй монголын цэрэгтэй баатарлаг тэмцэж, тэднийг хотод оруулсангүй. Гагцхүү 1273 онд хоол хүнсээр бүрмөсөн тасран өлсгөлөн ховорт учирч, гаднаас туслах хүчингүй болж арга буюу бууж өгсөн билээ. Сяньян хот автсан явдал Сүн улсад ноцтой цохилт болжээ. Сяньян хотыг эзэлсний дараа монгол цэрэг Сүн улсын нутагт гүнээ цөмрөн орж, удалгүй нийслэл Линань (одоогийн Ханьчжоу) хотыг бүслэн байлджээ. Тэр үед Сүн улсын дотоодын улс төрийн хямрал туйлдаа хүрч хэд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 90: paleolit

хэдэн хаан солигдсоны эцэст 1275-1276 онд хаан ширээнд Чжао Бин гэдэг бяцхан хөвгүүн сууж эх нь төр хамаарчээ. 1276 онд монгол цэрэг очиж хотыг бүслэн авахад Сүн улсын төр хамаарагч хатан бачимдан, төрийн тамгаа өргөж, хүүгийн хамт монголын цэрэгт буун өгчээ. Гэвч хятадын зүүн өмнө зүгийн Гуандун, Гуанси зэрэг мужид жанжин Чжан Шицзэгийн удирдлагын дор монголын цэргийн эсрэг хэдэн жилийн турш эрэлхэг тэмцэл хийжээ. Чжан Шицзэ, Чжао Бингийн дүү 9 настай нэгэн хөвгүүнийг хаан хэмээн өргөмжилж монголын цэрэгтэй тэмцсэн боловч хүчинд автан хөөгдсөөр далайд шахагдан гарч, эцэст нь дайсны гарт амьдаар баригдахгүйн тул бага хаанаа тэврэн далайд харайн үхсэн ажээ. Ингэж 1279 онд Өмнөд Сүн улс мөхөж, бүх хятад орон монголын эрх баригчдын гарт орсон байна. Хубилай хаан ширээнд суусан анхны жилүүдээс эхлэн, япон зэрэг бусад улс орныг эрхэндээ оруулан авахын тул олон зүйлийн арга сийлж, аян дайн хийсэн билээ. 1266-1271 оны хооронд японд хэд хэдэн элч илгээж, Юан гүрний хараат улс болохыг шаардаж байжээ. Японы эзэн хаан Юан гүрний хараат болохыг зөвшөөрөөгүйгээр үл барам, шийдвэртэй эсэргүүцэн тэмцэх бэлтгэл хийж эхэлжээ. 1270-1274 оны хооронд Хубилай хаан Солонгосын хойгт гарсан бүх бослогыг тэгштгэн дарах, солонгос дахь монголын захиргааг улам чангатгах, японыг довтлох цэргийн түшиц газар байгуулах, усан онгоц хийлгэх зэрэг цэрэг дайны бэлтгэл ажлыг хийжээ. 1274 оны 10-р сард Юан гүрний том жижиг 900 онгоц хөлөглөсөн 25 000 цэрэг японд довтолсон боловч далайн шуурганд цохиулж олонхи нь амь үрэгдэн, цөөн хэсэг нь нутаг буцжээ. 1281 онд Хубилай хаан монгол, солонгос, хятад их цэргийн хүчээр японыг хоѐрдахь удаагаа довтлов. Төв замын цэргийг монгол жанжин Атаахай, хятад жанжин Фан Вэньху нар удирдаж, солонгос нутгаас гарсан зүүн замын цэргийг монгол жанжин Шинду, солонгос жанжин Хон Тагу нар тус тус удирджээ. Их цэрэг японы өрнө хязгаарын Пинхү аралд бууж, Таван луут ууланд байрлажээ. Гэтэл бас далайн шуурга хөдөлж, цэргийн ихэнх нь хөлөг онгоцны хамт далайд живжээ. Атаахай, Фан Вэньху нар үлдсэн цөөн цэргийн хамт нутгийн зүг зугаджээ. Таван луут ууланд үлдсэн түм гаруй цэргийг японы цэрэг хүйс тэмтрэн хядсан ажээ. Ийнхүү японыг эзлэх гэсэн Хубилайн бодлого нуржээ. Хубилай хаан Зүүн Өмнөд Азийн зарим улсын нутагт монголын цэрэг аль Мөнх хааны үед цөмрөн орж байсныг сэргээн үргэлжлүүлж, Вьетнам буюу Аннам нутгаар хэдэн удаа аян дайн хийж, улмаар далайн арлын улсуудыг довтолжээ. Мөнх хааны төр барьж байх үед Урианхайдай жанжин Түвэдийг дайлахаар Вьетнамын хилээр нэвтрэн ороход тэр цагт Вьетнамын ван эсэргүүцэн тэмцэх хүчин мөхөс байсны улмаас зайлан зугатаж, нэгэн арал дээр бүгж, 1257 онд ор суусан Вьетнамын шинэ ван Монголын хаанд хараат түшиг улс болохоо илэрхийлж байжээ. Гэвч Вьетнамын ард түмэн Монголын байлдан дагуулагчдын эрхшээлд орохыг хүсэхгүй эрс шийдмэг эсэргүүцсээр байсан бөгөөд 1281-1284 оны үест Зүүн Өмнөд Азийг эзлэхээр мордсон Тогоон жанжны цэрэг нутгаар нь гарахад вьетнамчууд бослого гарган монголын цэргийг цохисон ажээ. Тогоон жанжин үлдсэн цэргээ авч халуун орны битүү ой шугуй дотуур нуугдан явсаар зугатан гарчээ. Хубилай хаан 1288 онд 90 мянган цэргийг мөн Тогоонд өгч дахин Вьетнамыг байлдуулахад Вьетнамын ард түмэн Монголын цэргийг газар бүр цохиж байжээ. Монгол цэрэг удаан хугацаагаар Вьетнамын нутагт байхдаа хоол хүнсээр гачигдан дутагдаж бас халуун орны бөгчим уур амьсгалд тэсэхгүй өдий төдийгөөр өвчлөн үхэж, үргэлжлэн байлдах нөхцөлгүй болжээ. Тогоон жанжны хэдэн удаагийн аян дайн тийнхүү амжилтгүй өнгөрсөн атал удалгүй Хубилай хааны үед Вьетнам Монголын хараат улс болж, жил бүр алба хураалгаж байсан бөгөөд Монголын даргач сайд Вьетнамд очиж захиран суужээ. Хубилай хаан 1280 онд Бирмийг довтолжээ. Бирмийн ард түмэн мөн л сүрхий эсэргүүцэн тэмцсэн боловч 1287 онд Бирмийн ван Юан гүрний хараат болж алба барьж байхаар тогтжээ. Юан гүрэн 1288 онд Аннамыг байлдан эзэлж, 1292 онд Явын арлуудаар цэрэг оруулан, далайн арал хойгийн улс орнуудад удаа дараа ноѐрхлоо тогтоожээ. Ийнхүү XIII зууны 90-ээд оны үед монголын байлдан дагуулагчид бүх Хятад болон Зүүн Өмнөд Азийн олонхи орныг эрхшээлдээ оруулжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 91: paleolit

Монгол хаадын төрийн бодлого

Юан гүрэнг үндэслэн байгуулагч Хубилай хаан 1294 онд нас баржээ. Амьд цагтаа ахмад хөвүүн Чингимээр сууриа залгуулахаар шийдэж, хаан хөвгүүн болгосон ажээ. Гэтэл Чингим эцгийн эсэн мэндэд бие барсан тул отгон хүү Төмөрийгөө нэр зааж үлдээжээ. Хубилай хаан өөд болсны дараа Шанду хотод Их хуралдай хуралдуулж, Төмөрийг хаан өргөмжлөх тухай хэлэлцжээ. Хуралдайг Төмөрийн эх Хөхчин хатан удирдаж хуралдуулсан бөгөөд Чингимийн ууган хөвүүн Гамала биеэ төрийн эрх барих ѐстой хүн гэж маргалджээ. Гэвч нөлөө бүхий монгол ноѐдын дийлэнх хэсэг нь Төмөрийг дэмжсэн тул Гамала арга буюу найр тавихаас өөр замгүй болсон ажээ. Төмөрийг Өлзийт хаан хэмээн өргөмжилсөн тул түүхэнд мөн Өлзийт Төмөр буюу Өлзийт хаан (1295-1307) гэж алдаршжээ. Өлзийт хаан ширээнд суусны дараа Цагаадайн улс зэрэг Монгол гүрний бусад улс Юан гүрний хааны эрх засгийг албан ѐсоор хүлээн зөвшөөрч захирагдахаа илэрхийлсэн байна. Цагаадайн угсааны ноѐн Дүваа, Чапар ханд: "Бид их Юан гүрний Төмөрт дагаж оръѐ. Монголчууд бид хоорондоо байлдан цус урсгахаа зогсооѐ" гэж айлтгасанд, Чапар зөвшөөрч 1303 онд Төмөрт элч илгээж Юан гүрэнд харьяалагдан захирагдахаа илэрхийлжээ. Алтан ордон болон Хүлэгүгийн улсын ван, ноѐд ч мөн нэгэн адил Юан гүрний хааны захиргааг хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү Өлзийт хааны үед монгол гүрний улсууд харилцан хямралдахаа хэсэг зуур зогссон боловч нэгдмэл байдал нь бас л бат бэх байсангүй. Цагаадайн улс, Хүлэгүгийн улс, Алтан ордон болон Юан гүрэн цөм хэрэг дээрээ дор дороо биеэ даасан улсууд болсон байжээ. Өлзийт хааны дараа ордны дотоод зөрчил, хаан ширээний тэмцэл хурцаджээ. Төмөр хаан нас барсны дараа Булган хатан төрийн хэргийг шүүрэн барьж, өөрийн дотно Ананд ноѐныг хаан ширээнд тэтгэн суулгахаар үгсэл хуувилдаан байгуулжээ. Гэвч Өлзийт хааны ширээ залгамжлах хаан хөвгүүн болгон монгол газрыг захируулан Хархорумд суулгасан ач хүү Хайсан цаг тухайд Булган хатны үгслийг олж мэдээд, Бээжинд яаралтай хүрэлцэн очиж, төрийн эрхийг шууд гартаа аваад, Булган хатан, Ананд ноѐн нарыг бусад хань хамсаатны нь хамт хороож, биеэ Хүлэг хаан гэж өргөмжлөн 1308-1311 он хүртэл хаан суужээ. Хайсаныг хаан өргөмжлөхөд уламжлалт монгол ѐсыг баримтлан цагаан эсгий дээр суулгаж, олон бөө удган бууж, долоон цагаан гүү, 7000 цагаан хонины сүү газар цацаж өнө мөнхийн үржил шимийн билгэдэл болгосон тухайн сурвалжийн дотор тэмдэглэж үлдээжээ. Хүлэг хааны ширээнд суусны баяр ѐслолыг бүтэн долоо хоног үргэлжлэн өдөр бүр 40 адуу, 4000 хонь алж найрын зуушинд хэрэглэжээ. Хүлэг хааны дараа Буянт (1312-1320), Гэгээн (1321-1323), Есөнтөмөр (1324-1328), Хүслэн (1329), Төгстөмөр (1329-1332), Ринчинбал (1332), Тогоонтөмөр (1333-1368) нарын зэрэг нэр бүхий хаад удаа дараалан ширээнд суужээ. Хубилайгаас эхлэн Тогоонтөмөр хүртэлх Юан гүрний бүх хаан төрийн бодлогын үндсэндээ бараг ижил, нэгэн гол чигийг барьж байжээ. Тэр нь хятад болон эзлэгдсэн бусад улс оронд ноѐрхолоо бэхжүүлж, эрх мэдлийнхээ хүрээг аль болохоор өргөтгөх гэсэн явдал байжээ. Ялангуяа, хятад орныг улс төр, эдийн засаг, үзэл суртлын талаар бүрэн эзэмшиж ноѐрхох асуудал монголын хаадын анхаарлын төвд байнга оршиж, бусад бүх асуудлыг чухамхүү түүнд захируулан шийдвэрлэж байсан ажээ. Юан гүрний хаадын дотоод, гадаад бодлогын гол чиглэл, үндэс суурь нь Хубилай хааны үед тавигдсан байна. Монголын хаад ноѐд эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө баялгийг дайны олз, өөрсдийн өмч гэж үзэж байжээ. Юан гүрний хаад, хятадын маш их хэмжээний газар нутгийг улсын сангийн газар болгон түүнээс хааны ураг, ноѐд, түшмэд, жанжин нарт соѐрхол хувааж өгчээ. Анхны үест Шар мөрнөөс хойшхи ба мөн Шар мөрөн, Хөх мөрний хоорондох уудам их газрын ихээхэн хэсгийг суллан малын бэлчээр болгосон байна. Хятад нутгийн олон хот, тарианы газрыг монгол ноѐд, түшмэд, жанжин нарт "идэх хот", "мэдэх газар" болгон олгожээ. Жишээлбэл, Хубилай хаан өөрийн эх, хөвүүн Чингимд 105 мянган тариачин өрх, Баян жанжинд 6 мянган хятад өрхийг тарианы газрын хамт өгчээ. Ингэж монголын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 92: paleolit

язгууртан ноѐд хятадын газар нутгийн эзэд болсон байна. Юан гүрний хаад харьяат улсын олон угсааны иргэдийг албанд хэрэглэх зэрэг дэв тогтоосон байна. 1-д монгол хүн; 2-т өнгөт нүдтэн (баруун хязгаарын уйгар, түрэг, араб, перс зэрэг); 3-т Умард Хятадын хүн (хятан, зүрчид, Алтан улсын харьяат нар); 4-т Өмнөд Хятадын хүн (Өмнөд Сүн улсын харьяанд байсан хятадууд болон олон бага ястан). Улсын иргэдийг ингэж хэдэн зэрэг дэвд хуваасан нь эзлэгдсэн орнуудын ард түмнийг бие биед нь харгуулан тавьж, нэгий нь нөгөөгөөр эсэргүүцүүлж баримтлан захирах гэсэн зорилготой байжээ. Гүрний гол тэргүүлэх тушаалуудыг монгол хүнд эрхл үүлж, удаах тушаалд баруун зүгийн хүмүүс хятан, зүрчид нарыг тавих зэргээр улсын чухал албан хэргээс хятадуудыг аль болохоор хөндийрүүлж байснаас гадна хятад хүмүүсийг яллаж шийтгэх нь хүртэл монгол хүнээс хүнд байжээ. Дээр дурдсанаас үзэхэд, Юан гүрний хаадын төрийн бодлогын үндсэн чиглэл нь гол төлөв нүүдэлчин аймгуудын хүчинд дулдуйдан суурьшмал хүн ардыг, тухайлбал гүрний хүн "амын дийлэнх хэсэг болох Хятадын ард түмнийг эзэрхэн ноѐлох явдал байжээ. Эзлэгдсэн орон, аймаг, ястан тус бүрийн хувьд авч үзвэл, монголын хаад тэдгээр орны доторх ноѐлогч хэсгийн төлөөлөгчидтэй холбоо байгуулж, эх орноосоо урвасан этгээдүүдийг ашиглан, тэдний дэмжлэгт түшиглэн ард түмнийг захирах бодлого явуулж байжээ. Юан гүрний хаад баруун зүгийн хүмүүсийг монголчуудын дараа оруулан тэтгэмжилж байсан боловч үнэн хэрэг дээрээ тэдгээрийн дундаас ихэвчлэн язгууртан, дээд давхрааны төлөөлөгчид, баян худалдаачид болон өрнө зүгийн элдэв явуулын хүмүүсийг дэмжин харин түрэг, тангуд угсааны олон аймаг ястныг энгийн ард иргэдийн нэгэн адил хандах байдалтай байжээ. Язгууртны хэсгийн төлөөлөгчид, шашны том лам нар, мөн урвагч этгээдийг ашиглах талаар Монголын хаад хятадад идэвхтэй явууллага хийжээ. Юан гүрний төрийн ба засаг захиргааны байгууллагуудын толгойд монгол хүнээс гадна баруун зүгийн хүмүүс тохоогдон алба хааж байсан байна. Монголын талыг баримталсан нөлөө бүхий сайд түшмэл, цэргийн жанжин нар, шашны томоохон төлөөлөгч, хятад хүмүүс туслах чанарын тушаалд орох нь ердийн үзэгдэл болж байжээ. Энэ нь монголын төр тэдний хүч нөлөө, мэдлэг чадварыг ашигласан хэрэг болно. Монголын хаад баруун зүгийн худалдаачид, эрдэмтэд, бичгийн хүн, шашин номлогчдыг Хятадад хүрэлцэн ирэх явдлыг урамшуулж байжээ. Хубилай хааны үед лалын шашинт орнууд хийгээд баруунЕвропоос олон тооны худалдаачин Хятадад ирж арилжаа наймаа хийхдээ, хааны ордны дэмжлэг олж, зарим нь Хубилай хаанд дотночлогдож, Монголын төрд удтал зүтгэн, гавъяат түшмэлийн зэрэгт хүрч байжээ. Тухайлбал, Италийн худалдаачин Марко Поло 1275 оны үеэс эхлэн Хубилай хааны зарлиг ѐсоор бүх Хятадын нутгаар явж, Монгол, Түвэд, далайн арлын улсуудад очиж хааны захиас даалгавруудыг биелүүлж, Монголын төрд 17 жил зүтгэсэн байна. Хубилай хаан Марко Полог нутаг буцах гэхэд салах дургүй байжээ. 1292 онд Марко Полог буцахад, Хубилай хаан Хүлэгүгийн улсын хаанд хатан болгохоор сүй тогтсон Хөхчин гүнжээ түүнд итгэн хамт явуулсан байна. Түүнээс гадна Марко Пологоор Ромын папад бичиг илгээж мөнх зулын тос, католик шашин номлогч 400 лам ирүүлэхийг захиж байжээ. Хубилай хаан тийнхүү алс өрнөдийн католик шашны лам нар хэдэн зуун хүн ирүүлэхийг оролдож байсан нь хятадад ноѐрхолоо бэхжүүлэхийн тулд тэр шашны төлөөлөгчдийг төрийн хэрэгт ашиглах, бас харь орны хуврагуудын мэдлэг чадварыг өргөн ашиглах гэсэн хэрэг байжээ. Европын католик шашны лам нар, лалын мөргөлт орнуудын тэнгэрийн зурхайч нар Юан гүрэнд ирж цаг улирлын тооны бичиг (хуанли) зохиох, одон орны оргил байгуулж одон мичдийн хөдлөл, тэнгэрийн байдлыг ажиж зурхайн ѐс, мэрэг төлгийн талаар хаадад санамж өгч байх явдлыг монгол хаад дэмжиж байсан ажээ. Ер нь монгол хаад нийт гүрний хэмжээгээр, тухайлбал, Юан гүрний дотор бүх шашин шүтлэг чөлөөтэй дэлгэрэх бололцоо олгож байсан юм. Гэвч олон шашны дотроос буддын шашныг онцгой дэмжиж байжээ. Юан гүрний үед бурхны шашин гүрний гол шашин болж байсан боловч монголын язгууртнуудын дунд голчлон тархсанаас биш чухамхүү монгол оронд дэлгэрч, жинхэнэ монголчуудын шашин болж хараахан чадаагүй билээ. Монгол нутагт нийт монголчуудын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 93: paleolit

дунд бөө мөргөл хүчтэй хэвээр байжээ. Буддын шашин гүрний хэмжээгээр төдий л тархаж түгээгүй ажээ. Буддын шашны тухай хойно өгүүлэх болно. Юан гүрний хаад хятад оронд өргөн дэлгэрсэн күнзийн суртахуун, бомбын (даосын) ѐсыг мөн хориглосонгүй, бусад шашны нэгэн адил тэтгэж байсан нь санамсаргүй хэрэг бишээ. Хятад оронд нөлөө бүхий күнзийн сурталтан, даосын бомбо нарыг өөрийн эсрэг хандуулж дайсагнуулбал хичнээн аюултай болохыг тэд ойлгож байжээ. Тийм учир күнзийн сурталт сайд түшмэд, эрдэмтэн мэргэдийг биедээ татаж улсын алба хаалган ашиглах, даосын сурталтан нарыг алба татвараас чөлөөлөн, олны дунд нэр олох бодлого явуулсан байна. Күнзийн суртал, бомбын ѐс нь жинхэнэ хятад орны шүтлэг бишрэл мөн болох тул нэгэн талаар түүний төлөөлөгчдийн улс төрийн нөлөөг хэт өргөж хүчтэй болгохгүй, нөгөө талаар тэдний дургүйг хүргэж, олны санал сэтгэлийг алдагдуулан эсэргүүцэн тэмцэхэд хүрүүлэхгүй аль болохоор өөртөө ашигтай хэрэглэхийг гол болгосон байна. Хубилай хаан улс гүрний албан хэрэгт бэлхэн байсан хятад бичиг үсгийг хэрэглэсэнгүй, "дөрвөлжин" үсэг хэмээгчийг тусгайлган зохиолгож "Улсын үсэг" хэмээн зарлаж, Юан гүрний олон аймаг, угсаатны нийт дундын бичиг болгохыг оролджээ. Юан гүрний анхны үест монголын хаад Умард хятадад албан хэрэгийг монголоор хөтөлж, хятадуудад монгол хэл, дөрвөлжин үсэг заах олон сургууль байгуулж байжээ. Умард хятадад монгол хэлний нөлөө их болж байсан бөгөөд хятадын зарим эрдэмтэн умард хятадын хэлний эцсийн нэгэн аялгыг чухамхүү монгол хэлний нөлөөнөөс болж алга болсон гэж үздэг байна. Гэвч Юан гүрний сүүл үеэр төрийн албанд монгол хэл бичиг мэдэх хятад хүний тоо нэмэгдсэнээс улсын нууцыг чандлан хадгалахад бэхшээлтэй болсон зэрэг учраас хятад хүмүүс монгол бичиг сурахыг хориглосон байна. Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ. Улс төр, шашин, соѐлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соѐлын нөлөөнд автагдуулахгүй, харин монголын хаад ноѐдын ноѐрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ.

Юан гүрний засаг захиргааны байгуулалт, хууль цааз

Юан гүрний төрийн толгойд монголын хаан байжээ. Түүний удаад хатан, хаан хөвгүүн, хан хөвгүүд, угсаа төрлийн ван нар орж байжээ. Угсаа төрлийн вангийн тоонд хааны хүргэд, тавнан нар ордог байсан бөгөөд Юан гүрний үед бүх угсаа төрлийн вангуудыг "олон ван" гэдэг байв. Төрийн дээд байгууллага болон төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг монгол хаад үндсэндээ хятадын уламжлалт заншлыг баримталж зохиосон байна. Гүрний төв Хятадад нэгэнт шилжиж, хятадыг шууд ноѐлон захирах болсон учир мөн тэр газрын засаг захиргааны ѐсыг дагахад хүрчээ. Юан гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг хийхэд хятад түшмэл Хао Цзингийн зохиосон "Ли-чжэн-и" - "төр байгуулах санал" гэдэг бичгийг үндэс болгожээ. Тэрхүү бичгийн төслийг Хубилай хаан монгол ноѐдын зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэхэд Баян жанжин тэргүүтэй монгол ноѐд ихэд эсэргүүцсэн гэдэг. Гэвч Хубилай хаан өөрийн биеэр хүчлэн зүтгэсээр ѐсоор болгож, төрийнхөө зохион байгуулалтыг хийхэд авч хэрэглэжээ. Хубилай хаан 1269 онд "төр барих санал" хэмээх төрийн зохион байгуулалт хийх тэрхүү төсөл бичгийг албан ѐсоор өөрийн гараар хүлээн авч ордондоо хэдэн хоног дэс дараалан уншиж танилцаад зарим зүйлд зохих засвар хийж, сэтгэл дүүрэн байдлаар магтан шагшав гэдэг мэдээ «Юан улсын судар»-т бичигдсэн буй. Энэ байдлаас үзэхэд Хубилай хаан төрийн бүх хэргийг өөрөө гардан барьж байсан болох нь харагдаж байна. 1269 онд Хубилай хаан уг төслийг үндэслэн Юан гүрний харьяан дахь Хятад орны засаг захиргааны зохион байгуулалт хийхийг хятад түшмэл Лю Бинчжун, Сюй Хэн нарт даалгажээ. Тэр хоѐр Хубилай хааны зарлиг ѐсоор 1269-1270 он хүрэл жил шахам ажиллаж монголчуудаас хятад орныг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 94: paleolit

захирах төрийн зохион байгуулалтын төслийг бэлэн болгож түшмэл Сюй Хэн биеэр Хубилай хаанд өргөн барьжээ. Хубилай хаан уг төслийг хянан үзэж улмаар монгол, хятад ноѐд түшмэдийг цуглуулан хэлэлцүүлжээ. Уул төслийн монголын холбогдолтойгоос бусад зүйлд онц их засвар өөрчлөлт ороогүй учир ѐсоор болгож, 1271 онд их хааны зарлигаар мөрдөн гүйцэтгэв хэмээн Хао Цзин бичсэн байна. Хубилай хаан Юан гүрний төрийн дээд байгууллага болон төв орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг хийхдээ хятадын Алтан улс, Сүн улсын ѐсыг нилээд дууриажээ. Учир нь гүрний төв хятад оронд нэгэнт шилжин эзлэгдсэн орны дийлэнх хүн ам бүхий хятадыг шууд ноѐлон захирах болсон учир тэр улсын засаг захиргааны ѐс журмын зарчмыг авч эс хэрэглэвээс болохгүй байжээ. Юан гүрний төрийн дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ. Мөн Шумиюан буюу Нууц бичгийн яам, Юйшитай буюу Дэвшүүлэх буруулах яам хэмээх яамд байжээ. Дотоод бичгийн яамны шууд харьяалалд тодорхой ажил эрхэлсэн 6 яам оршиж байжээ. Тухайлбал: Түшмэлийн яам, Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүх яам, Үйлдвэрийн яам болно. Дотоод бичгийн яам нь Юан гүрний засаг захиргааны бүх хэргийг эрхлэн удирдаж "засгийн эрхийг ерөнхийлөн" шийтгэх үүрэгтэй засаг төрийн дээд байгууллага байжээ. Дотоод бичгийн яамыг "эрхэлсэн сайд" толгойлж, энэхүү тушаалд хааны орыг залгамжлах хуантайзыг тавьдаг ѐстой байжээ. «Юан улсын судар»-т Дотоод бичгийн яамны эрхэлсэн сайдын үүргийг зааж өгүүлэхдээ: "Дотоод мужийн төвийн хэрэгт ерөнхийлэн тэнгэрийн хөвүүнд (хаанд) тусалж түмэн тухайг шийтгэмүй" гэжээ. Дотоод бичгийн яамны эрхэлсэн сайдын дараа баруун зүүн этгээдийн тэргүүлсэн сайд (чинсан) нар орж байжээ. Баруун этгээдийн тэргүүн сайд нь зүүнээс эрхэмлэгдэх ѐс Юан гүрний үед заншил болсон байв. Тэргүүн сайд нар харьяа зургаан яамыг шууд захирч, засаг захиргааны гол бүх хэргийг эрхэлсэн сайдын удаа орж удирдан явуулна. Тэргүүн сайдын дор цэрэг, улсын хүнд хэргийг тэгшлэн засагч хэмээх дөрвөн сайд, баруун зүүн этгээдийн захирагч гар буюу дэд сайд, засагт туслагч түшмэл хоѐр, зүүн баруун этгээд хэлтсийн ялгагч хоѐр түшмэл тус тус ажиллаж байв. Дотоод бичгийн яаманд бусад олон түшмэл, бичээч ажиллаж байсан, үүнд монгол бичээч 22, зүүн гарын түшмэл 60, хотон 14, мөн заргач, эмч нар ч ордог байжээ. Нууц бичгийн яам нь гол төлөв цэрэг дайны хэрэг эрхэлж байв. Мөн гадаад харилцааны зэрэг бусад "нарийн хэргийг захирмуй". Хааны бие ба ордны шадар цэрэг, дарангуй цэрэг суулгах, гадагш дайтах, байлдах болон бусад улс оронтой харилцах, найрамдах зэрэг чухал хэргийг Нууц бичгийн яам удирдан явуулж байв. Дэвшүүлэх, бууруулах яам гол төлөв засаг захиргааны байгууллагууд болон сайд түшмэдийн ажиллагаанд хяналт тавьж, шалган байцааж түшмэд дэвшүүлэх, бууруулах ажил эрхэлж байжээ. Харъяа зургаан яам нь тус бүрийн оногдолт ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ. Сангийн яамны эрхлэх ажилд өрх айл, хүн амын тоо бүртгэл байцаан явуулах явдал чухал суурь эзэлж байв. Үйлдвэрийн яам хэмээх нь мал, тариалангаас бусад гар үйлдвар уран дархны ажил болон суваг малтах, усны аюулаас хамгаалах, далан үйлдэх зэрэг нийгмийн чанартай томхон ажлуудыг эрхэлж байжээ. Зургаан яам бүх талаараа дээр үеийн хятадын засаг захиргааны уламжлалт зохион байгуулалтыг хэвээр тусган үлдээжээ. Юан гүрний засаг захиргааны хуваарийг үзэхэд, Дотоод бичгийн яамны харьяа төвийн нэг мужаас гадна 11 муж байжээ. Төвийн буюу дотоод бичгийн муж нь шууд Дотоод бичгийн яамны харьяанд байдаг байсан бөгөөд ганцаар дотоод муж гэж тоологдсон, бусад 11 нь гадаад муж гэж байжээ. Мужуудаас гадна Юан гүрний шууд харьяанд ороогүй боловч хараат оолон захирагдаж байсан гадаад улс орон нилээд байжээ. Төвийн мужид Хятадын Шаньдун, Шаньси, Хэбэй мужийн нутаг орж, төв нь Ханбалигт оршиж байв. Хоѐрдугаар чухал муж нь Давааны ар буюу Монгол орон байлаа. Төв нь Хархорумд байв. Гуравдугаар нь Ляоян муж одоогийн манжуур нутаг; дөрөвдүгээр нь Голын өмнөх муж Шар мөрөн, Хөх мөрөн хоѐрын дундах газар болно. Түүнээс гадна Шэньси, Сычуань, Ганьсу, Юаньнань, Цзянчжэ, Цзянси, Хугуан, Чжэндун муж гэж байжээ. Чжэндун буюу "Дорнодыг дайлах" мужийг анх Хубилай хаан японд довтлох лугаа уялдуулж, 1283 онд солонгост байгуулан, Мүгдэн хотод төвлөрүүлэн захируулжээ. Гэвч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 95: paleolit

цаашдаа Солонгос нь Юан гүрний жирийн муж болсонгүй харин алба барьдаг хараат улсын байдалтай харьяалагдан захирагдаж байжээ. Түүнчлэн Түвэдийн үндсэн нутаг, Вьетнам, Бирм, Энэтхэг, Хятад болон далайн арлын орнууд нь муж биш, хараат улсын байдалтайгаар Юан гүрэнд харьяалагдан захирагдаж байжээ. Юан гүрний үед мужийн дотор олон зам, замын дотор олон фү, чжоу, сянь багтаж байжээ. Сянь (гацаа) тосгонууд болон хуваагдаж байв. Гацаа тосгон бүрд тогтсон тооны айл өрх байжээ. Харин Давааны арын муж монгол орны засаг захиргааны хуваарь үүнээс нэлээд өөр байжээ. Энэ тухай тусгай дурдана. Юан гүрний Монголын эрх баригчид муж, замын зэрэг засаг захиргааны томхон нэгжүүд болон мөн хотуудын толгойд 25-аас дээш насны монгол даргач томилон суулгаж байжээ. Муж, зам, фү, чжоу, сяний даргаар гол төлөв монгол, уйгур, түрэг угсааны хүн тавьж, хятадуудыг зөвхөн дэд тушаалд оруулж байв. Харин гацаа тосгон болоод 50 өрх, 100 айлын хүйн даргаар хятад хүн тавьдаг байжээ. Ийнхүү монголын эрх баригчид хятад орныг ноѐлохын тулд түүний засаг захиргааны зохион байгуулалтын хуучин хэлбэрийг авч хэрэглэсэн бөгөөд өөрийн ноѐрхлыг бататгахын тулд засаг захиргааны аппаратын ажлыг монгол хүнээр толгойлуулж, уйгур, түрэг нараар туслалцуулан, мөн хятад хүнийг ашиглах бодлого явуулж байжээ. Монголын эрх баригчдын ноѐрхлоо тогтоон барих төрийн бодлого ийнхүү засаг захиргааны аппаратын ажилд тусгалаа олсон байна. Хятад дахь монголын ноѐрхол зөвхөн төвлөрсөн хатуу засаг захиргааны байгууллагад төдий биш, дарангуйлан захирах их цэргийн хүчинд дулдуйдан тогтож байжээ. Чухамхүү цэрэг нь харь орон дахь ноѐрхлыг тогтоож байх гол түшиг болж байсан учир Монголын эрх баригчид цэргээ тун чухалд үзэж, тэднийг шууд өөрсдийн эрх мэдэлд байлгахыг эрхэмлэдэг байжээ. Тэд цэргээ эзлэн авсан орны нөлөөнд автуулахгүй байлгахыг чармайж байсан ажээ. Энэ учраас Юан гүрний цэргийн зохион байгуулалт, ѐс дэглэм үндсэндээ монгол хэвээр байсан байна. Юан гүрний цэргийн зохион байгуулалт бол гүрний бусад улсуудын нэгэн адил бүхлээрээ Чингис хааны үеийнхтэй төсөөтэй үлдсэн байв. Юан гүрний цэргийн гол нь хишигтэн хэмээх хааны торгон цэрэг байсан бөгөөд түүний бүрэлдэхүүнд гагцхүү монгол, түрэг хүмүүсийг авдаг байжээ. Тамачи хэмээх их хэмжээний цэрэгт монгол, хятан, зүрчид хүмүүсийг голчлон авч байснаас гадна Өмнөд Хятадын нэлээд хүмүүс ордог байжээ. Монгол цэргээс гадна дан хятад хүмүүсээс бүрэлдсэн цэрэг байжээ. Түмт, мянгат, зуут зэргийн цэргийн дээд тушаал цөм монгол язгууртан ноѐдын гарт оршиж байна. Ийнхүү Хятад дахь монголын ноѐрхогчид цэргийн бүх хүчийг гартаа атгаж, улс гүрний дотор элдэв ноцтой зүйл гаргахад эсэргүүцүүлэн тавихад бэлэн байжээ. Монголчуудын цэргийн энэ хүч Юан гүрнийг илт цэрэг феодалын шинж төлөвтэй болгосон нь гарцаагүй хэрэг. Юан гүрний хууль цааз нь нэлээд өргөн агуулгатай байжээ. Юан гүрний үед хуулиуд нь юуны урьд бүхэлдээ эзэнт гүрний доторхи эрхийн харилцааг зохицуулахад чиглэгдэж байв. Нөгөөтэйгүүр тухайн нийгмийн эрх барих дээд давхрааныхны буюу тодруулбал, ноѐд түшмэд, баян худалдаачдын эрх ашгийг хамгаалж мөн хятад газрын эздийн сонирхлыг бодолцсон тал ажиглагдаж буйг басхүү тэмдэглэвэл зохино. Юан гүрний үед «Их Юан улсын нэвтэрхий хууль», «Их Юан улсын хууль цаазын бичиг» гэх зэрэг хууль цаазын томхон хэмжээний бичгүүдийг эмхтгэн гаргасан байна. Тэдгээрийн дотор монголын эрх баригчдын эрх ашгийг хамгаалсан зүйл нэлээд байх бөгөөд заримыг дурдвал, монгол хүн алах ял үйлдсэн ч орон нутгийн түшмэд шууд шийтгэх эрх мэдэлгүй, хэрэв шүүгч түшмэл хятадын хууль ѐсыг баримтлан, ялтан монголын нүүрийг шивж үсэг гаргавал түүнийг 77 чавчрагадаж тушаалаас нь огцруулаад, ялтны нүүр дээрхи шивээст үсгийг өөрөөр нь арилгуулах хуультай байв. «Их Юан улсын хууль цаазын бичиг»-ийн эрүүгийн хуулийн бүлэгт, монголын эрх баригчдын эрх аштийг хамгаалж өгүүлэхдээ: "Амин хэргээс бусад ял халдсан жинхэнэ монгол хүнийг барьж гянданд хоривоос сайнаар хамгаалан авах хэрэгтэй. Эрүү тулгаж үл болно. Харъяат дээд газарт мэдүүлж, зохих хариу ирэхийг хүлээвэл зохино. Тэд нарын уух цай, идэх хоол алив зүйлийг өгч байгтун" гэжээ. Монгол хүнд занчигдсан хятад хүний хэргийг бараг авч хэлэлцэхгүй байсан ба харин хятад хүн тийм ял өдүүлбэл шийтгэдэг байжээ. Монгол хүн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 96: paleolit

хятад хүнийг албал зөвхөн торгууль хүлээж, хүүрийг оршуулах зардлыг гаргаад, цэрэгт мордож дайнд явах "шийтгэл" хүлээж байжээ. Монголын ноѐрхогчдын зүгээс хятадын ард түмнийг өөрийн эрх мэдэлд аль болохоор номхон барьж ноѐлох гэсэн оролдлого Юан гүрний хууль цаазын бичигт тусгалаа олжээ. Юан гүрний хуулиудад "улсын нэг газар хуралдуулахыг цаазлах нь", "хоршоо нийлж хурал хуй болох хэргийг зогсоох нь", "олон хүмүүс цугларсан зах дэлгүүрийг зогсоох нь" гэх зэрэг цаазлан хориглосон үй олон зүйл байгаа нь хятад хүн энд тэнд нам нийлж эсэргүүцэл тэмцэл, бослого хөдөлгөөн гарахаас урьдчилан сэргийлсэн хэрэг бололтой. Монголын эрх баригчид хүмүүс олноор цуглах, хамтран нийлж хуралдахыг ч басхүү хардан хориглож байжээ. Ялангуяа цэргийн бус хүн цэргийн эрдэм сурахаас ихэд болгоомжилж хууль цаазны бичигт "жад шийдэм цаазлах нь" гэдэг тусгай зүйл оруулсан нь санамсаргүй хэрэг бишээ. Юан гүрний хууль цаазны эрүүгийн хэргийн хэсэгт ял шийтгэлийн тухай дэлгэрүүлж дурьдсан байх бөгөөд бүх ял шийтгэлийн зүйлийг үндсэнд нь таван эрүү болгож ангилан хуваадаг байжээ. Таван эрүү нь туйвандах, чавчрагадах, үйлтгүүлэх, цөлөх, алах энэ хэдэн шийтгэл байжээ. Үйлтгүүлэх гэдэг нь хүнд ажил хийлгэх ялыг хэлдэг байжээ. Цөлөх ялын тухай «Юан улсын судар»-т дурдсан нь: "өмнө газрын хүнийг Ляоян хавийн умард газарт шилжүүлмүй. Умард газрын хүнийг өмнө газрын Хүгуангийн гацаанд шилжүүлмүй"4 гэжээ. Алах ял нь цавчин алах, огтчин алах хоѐр янз байжээ. Хамгийн хүнд ялтанд огтчин алах ял оногдуулж байжээ. Юан гүрний хуульд хуучин хятадын таван эрүүнд багтаж байсан бэхээр хамрыг шивэх, хөлийг цавчих, агдлах болон дүүжлэн боож (хөвчдөн) алах ялын зүйл орсонгүй ажээ. Юан гүрний хууль цааз харгис хатуу байснаас гадна хууль барьсан түшмэд, дээд давхрааны этгээдүүдийн зүгээс хуулийг завхруулж, зүй бусаар дур мэдэн аашлах явдал бас байжээ. Энэ нь ард түмний амьдрал байдалд хүнд тусаж байжээ.

Юан гүрний аж ахуй, эдийн засаг

Хубилай хаан ан хийж байгаа нь

Юан гүрний монголын хаад, ноѐд эзлэгдсэн орнуудын эдийн засгийн үндсийг өөрчлөөгүй

бөгөөд өөрчилж чадах ч үгүй байсан юм. Юан гүрний хаад хятадад ноѐрхлоо

бэхжүүлэхийн тул түүний эдийн засаг, аж ахуйн онцлогт зохицон нийлсэн арга

хэмжээнүүдийг авч явуулжээ. Юан гүрний үед бүх хятадын нутаг нь улсын газар, хувийн

өмчийн газар гэж хоѐр хуваагдаж байв. Улсын газар дээр эзэн хааны сүргийг

бэлчээрлүүлж, албаны тариа тариулж байжээ. Хятад орны газар нутгийн нэгэн хэсэг нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 97: paleolit

хуучин эздийн мэдэлд хэвээр үлдсэн боловч нөгөө нь монгол ноѐдын өмч болсон байна.

Ялангуяа Алтан улсын үеийн умард хятадын газар нутгийн ихэнх нь хуучин зүрчид эздийн

гараас шууд монголын ноѐрхогчдын гарт орж, тэдний хувийн буюу эсхүл албаны газар

болсон юм. Юан гүрний албаны газар, монгол ноѐд, дарга нарын хувийн газар, хятад

эзний газрыг тариачид түр хугацаагаар түрээслэн авч, тарианы ургацын зохих хувийг

эздэд өгч, үлдэх хэсгээр амьдардаг байв. Тариачдын газар түрээслэн авах нь газрыг

өмчлөн эзэмших биш, түр эдлэх хэлбэр байв. Тариачдын эзэмшдэг өмч нь тарих тариа

болон амины анжис, хүрз зэрэг хөдөлмөрийн багаж, суух орон сууц зэрэг байсан юм.

Газрын эзэд болон монгол ноѐд өөрийн газар дээрхи тариачдыг захиран мэдэх эрхтэй

бөгөөд тэднийг зарим тохиолдолд хагас өмчилж байсан хэмээн зарим судлаач дурьдсан

байна. Монголын байлдан дагуулагчид эзлэгдсэн орнуудын хүн ардыг олноор олзлон авч

гар урлал, тариалангийн ажилд зүтгүүлж байсан зэргийг үндэслэн зарим түүхч, Монголын

ноѐрхлын тогтолцоог боол эзэмших ѐсон байсан мэтээр үздэг. Үнэхээр монголын

ноѐрхлын үед олзны хүмүүс болон эзлэгдсэн орны иргэдийг боол болгох явдал өргөн

дэлгэрсэн үзэгдэл байжээ. Гэвч энэ нь зөвхөн хэвшлийн төдий байдалтай байснаас биш

хэлбэршил болтол дэлгэрээгүй билээ. Монголын нийгэм нь анх тулгар төр байгуулагдах

үеэс эхлэн нэгэнт феодализмд дэвшин орж хөгжсөн тул Юан гүрний үед боол эзэмших

ѐсонд эргэж орох учиргүй байсан бөгөөд харин эзлэгдсэн орнуудын нөлөөгөөр нийгмийн

харилцаа нь цаашид улам гүнзгийрэн хөгжсөн юм. Монголын хаад ноѐд, газрын эзэд

харьяат ардыг зарим цөөн тохиолдолд алах эрхтэй байсан нь дорно дахины нөхцөл

байдалд дан ганц боол эзэмших ѐсны шинж тэмдэг биш, гол төлөв эзэрхэг засгийн ѐс

байсан ажээ. Дорно дахинд тэр үед эзэрхэг засгийн эрх мэдэл их болж, эзэн хаан нь

улсын бүх газар нутаг, хүн ард болон хөрөнгө баялгийг өөрийн өмч мэт үзэж ханддаг

байсан юм. Монголын хаад ноѐд, жанжин нар хятад орныг бүрэн эзлэхийн тудд хэдэн жил

дараалан дайн хийж, тус орны хөдөө аж ахуй, гар урлал, худалдааны хэвийн ажиллагааг

бусниулан алдагдуулснаар үл барам олон тооны хот тосгоныг эвдэн устгаж, хүн ардыг

зовоож байсан нь хятад орны эдийн засгийн хөгжилд сүйтгэл учруулжээ. Энэ явдал зөвхөн

хятадыг хохируулаад зогсоогүй цаашид хэвээр үргэлжлүүлбэл монголын ноѐрхолд ч ашиг

тусгүй зүйл байв. Аж ахуй, эдийн засгийн сүйрэл нэгэн талаар ард түмний аж амьдрал

байдлыг доройтуулан, уур хилэнгийн галыг бадрааж эсэргүүцэл тэмцэл гаргах нөхцлийг

бүрэлдүүлж байв. Нөгөө талаар тариалангийн аж ахуйг нь бусниулан сүйтгэсэн орныг

ноѐлон захирах нь монголын эдийн засгийн хувьд мэдээжээр ашиггүй байжээ. Гэхдээ

монголын хаад, ноѐдын гол зорилго нь эзлэгдсэн орны төрийн эрх, бусад баялгийг аль

болох удаан хугацаанд эзэмшихэд оршиж байжээ. Тийм учраас эзлэгдсэн орны аж ахуй,

эдийн засгийг сэргээн дээш татах талаар эрхбиш анхаарч зарим талын арга хэмжээ авах

хэрэгтэй болжээ. Монголын язгууртан нар эзлэгдсэн орны ард түмнийг эсэргүүцэл

тэмцэлгүй номхон байлган, өөрийн төрийн аппарат, түүний түшиг болж байсан их цэргийн

хэрэглэлийг бэлтгэн нийлүүлэх, тансаг хээнцэр хэрэгцээгээ элбэг дэлбэг хангахын тул

тэдгээр орны аж ахуй эдийн засгийг эрхбиш өөд татан засах болжээ. Юуны өмнө хөдөө аж

ахуйн талаар зохих арга хэмжээ авахгүй бол болохгүй байв. Хубилай хаан тусгай зарлиг

буулгаж "идэх өмсөх нь тариа ялмыг үндэс болгожухуй" гэж тариа ялмын чухлыг

хураамжилсан бичгийг иргэнд тарааж байсан байна. Түүнчлэн улсын сангийн мэдлийн

газруудад олон тооны цэрэг суулгаж албан тариа тариулж байжээ. Цэргийн албан тариа

Юан гүрний үед ихэд дэлгэрсэн үзэгдэл байв. Гар урлал, бусад үйлдвэрийн салаа мөчирт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 98: paleolit

зарим ахиц гарсан нь гол төлөв цэргийн зэвсэг, архи нэрэх зэрэг голдуу цэргийн

хэрэгцээнд шууд холбогдох зүйлс байна. Цэргийн зэвсэг үйлдвэрлэхтэй холбогдуулан

төмрийн дарх, мод чулууны үйлдвэр, дарь хийх ажил нилээд чухалчлагдаж байжээ. Мөн

шинэ маягийн архи дарс, бусад эд зүйлүүд гарсан нь байлдан дагуулагчдын таалалд

нийцэж, түүний үйлдвэрлэлийг тэтгэн дэмжиж байжээ. Гэвч Юан гүрний үед хувийн

үйлдвэрийг тэтгэхээсээ улсын буюу албаны үйлдвэрийг илүү чухалчлан дэмжиж байсан

юм. Юан гүрний хаад хот хөдөөгүй албан үйлдвэр байгуулж ажиллуулсан нь дээр

дурдсанчлан ордны хэрэгцээ, цэргийн хэрэглэлд зориулагдаж байв. Тухайн үеийн бүх

үйлдвэр нь гар урлал буюу гар үйлдвэрийн шинж чанартай байжээ. Харин үйлдвэрийн

ажиллагаанд урьд үеэс уламжилж ирсэн хөдөлмөрийн энгийн хоршоолол болон мөн үүсэн

бүрэлдэж байсан мануфактурын арга оршиж байв.

Юан гүрний үеийн хятадын томхон хотууд монголын язгууртны засаг захиргааны төвлөн

орших газар болж байжээ. Язгууртан ноѐн бүр өөрийн байгаа хотод гар үйлдвэр, худалдаа

өрнүүлж, ашиг олохыг хичээдэг байв. Тэр зорилгоор хотын дотор ба орчин тойронд олон

албан үйлдвэр байгуулж, цэрэг, язгууртны хэрэгцээт зүйлийг өргөн үйлдүүлж байв. Мөн

худалдаачин нарыг дэмжиж тэднээр дамжуулан сувд, торго, алт мөнгө тэргүүтэй элдэв

үнэт баялгийг олж авахыг хичээж байсан талаар ялангуяа нийслэл Ханбалиг ихэд

алдаршиж байжээ. Юан гүрний хаад, монголын язгууртан нар худалдааны асуудлыг

онцгой анхаарч байв. Монголын хаад анхны үеэс эхлэн гадаадын худалдаачидтай холбоо

тогтоож, худалдааны ажлыг дэмжин тэтгэсээр ирсэн байна. Юан гүрний үед уйгур, еврей

том худалдаачид төрийн зүгээс дэмжлэг олж, үнэхээр их бэлтэй наймаа хийж байжээ. Энэ

нь санамсаргүй хэрэг биш, монголын хаан болон бусад язгууртнууд тэдэнтэй хувь хөрөнгө

нийлүүлэн худалдаа гүйлгэн ашиг олдог байжээ. Энэ нь Ази, Европт худалдаа шууд

дэлгэрэхэд хүргэжээ. Юан гүрний анхны үед Хайду ноѐн бослого гаргаж, баруун зүгийн

орнуудтай харилцах замыг хаасан тул Хубилай хаан далайгаар гадаадтай харилцан,

худалдаа хийхийг урамшуулж Шанхай, Ханъчжоу, Гуанчжоу (Кантон) зэрэг 6 том боомт

нээжээ. Эдгээр далайн боомт хотуудаас алт, мөнгө, зэс,төмөр, боол шивэгчин ачсан олон

хөлөг онгоц далайгаар аялж гадаадаас элдэв тансаг үнэртэн, сувд, оюу, хирсний эвэр,

зааны соѐо тэргүүтнийг ачин ирж, бараа солилцоо үлэмж өргөжжээ. Гэвч сүүлийн үед алт,

мөнгө, боол шивэгчин болон хүлэг морь, цэргийн зэр зэвсэг гадаадад гаргахыг цаазлан

хориглох болсон байна . Энэ нь нэгэн талаас мөнгөн дэвсгэрт баялгийн үндэс болох үнэт

металлууд болон цэрэг дайны зэр зэвсэг, хүний хүчийг гадагш гарган өөрийг хохироож

бусдыг тэтгэхээс сэрэмжилсэн хэрэг бололтой. Юан гүрний хаад мөн дотоодын худалдааг

дэмжих бодлого явуулж байжээ. Дотоодын бэлтэй худалдаачид ордноос дэмжлэг олж,

гадаадын худалдаачидтай нэгэн адил өргөжин хөгжиж байв. Ялангуяа, өмнөд хятадын

Ханъчжоу, Нанжин, Чэндү зэрэг хотуудад худалдаа өргөн хөгжиж байжээ. Түүнчлэн умард

хятадын Тайюанъ, Цзинъчжо (Сианъ) зэрэг зарим хот худалдааны төв болж байв. Юан

гүрний үед тухайлбал, Хубилай төр барьж байх цагт умард ба өмнөд хятадын хотын

худалдааны идэвхжилийн тухай Марко Поло тэмдэглэж үлдээсэн байна. Нийслэл

Ханбалигт өдөр бүр торго дурдан ачсан 1000 гаруй тэрэг ордог байсан тухай мэдээ байна.

Ханьчжоу хотод том хэмжээний зах зээл 10 байсан бөгөөд жижиг зах зээл тоо томшгүй

олон байсан гэнэ. Ханбалиг, Ханьчжоу, Тайюань зэрэг хот торго, хоргойн худалдааны төв

болж байв. Ер нь Юан гүрний үеийн бэлтэй худалдааны чухал зүйлийн нэг нь торго

мяндас болж байв. Бусад нэхмэл бараа, архи, дарс, эрдэнийн зүйл ч бас худалдааны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 99: paleolit

гүйлгээнд эрхэм суурь эзэлж байв. Юан гүрний том худалдаачид олон тооны отог болж

нэгдэн ажилладаг байжээ. Тэдгээр отог нь худалдааны нэгдэл, хоршооллын шинжтэй

байгууллага байсан бөгөөд үүрэг зорилтоороо дундад зууны үеийнбаруун Европын

худалдааны Гильди хэмээх байгууллага лугаа төстэй байжээ. Юан гүрний худалдааны

отог нь хааны зарлиг ѐсоор худалдаа хийх эрхийн бичиг авдаг байсан бөгөөд зарим алба

татлагаас хэлтэрч улсын өртөө улаа хэрэглэж байснаас гадна хэрэгцээтэй цагт цэрэг

зэвсгийн хүчээр бие хөрөнгөө хамгаалуулах эрхтэй байжээ. Ийнхүү худалдааны отог буюу

гильди бий болсон явдал тухайн үед худалдаа нэлээд далайцтай хөгжиж ирсний үр дүн

мөн болохын дээр худалдааны хөгжилд чухал нөлөө үзүүлж байсан юм. Юан гүрний хаад

худалдааны гүйлгээг сайжруулах, улсын санг зузаатгах зорилгоор цаасан мөнгө өргөн

хэрэглэж байжээ. Хубилай 1260 онд хаан суумагц Чжунтунгийн мөнгөн тэмдэгт хэмээх

аравт, хорьт, зуутын дэвсгэр бүхий цаасан мөнгө гаргажээ. Мянгатын дэвсгэрийг нэг

хэлхээ гэдэг байж. Юан гүрний цаасан мөнгө нь мөнгөн дэвсгэртэй байсан бөгөөд өргөн

хэрэглэж байжээ. Гэвч төв засгийн газар нь улсын санг зузаатгахын тул хэтэрхий олон

цаасан мөнгө гаргасан учир хэдхэн жилийн дотор ханш нь буурч үнэ цэнээ алдахад хүрсэн

байна. Хубилай хаан 1283 онд түрүүчийнхээс 5 дахин илүү ханштай чжиюаний цаасан

тэмдэгт гэдэг шинэ цаасан мөнгө гаргажээ. Удалгүй "юм хүнд, цаас хөнгөн" болж цаасан

мөнгөний ханш дахин буурч, эд барааны үнэ нэмэгдсэний улмаас Хүлэг хаан 1309 онд

улам их ханштай шинэ цаасан мөнгө үйлдүүлж гаргасан байна. Хүлэг хааны цаасан мөнгө

чжиюанийхаас 5 дахин илүү ханштай байжээ. Ингэж 50-иад жилийн дотор мөнгөний ханш

25 дахин буурч гурван удаа шинэ цаасан мөнгө гаргаж байсан явдал Юан гүрний эдийн

засаг улсын сан хөмрөг хүнд байдалтай байсныг тодорхой харуулж байна. Гэтэл цаасан

мөнгөний ханш Хүлэг хаанаас хойш ч гэсэн буурсаар байсан тул Юан гүрний эдийн засаг,

ард түмний байдал доройтоход нэрмээс түлхэц болсон юм.

Юан гүрний эдийн засаг, аж ахуйг хүнд байдалд оруулж байсан бас нэг зүйл нь асар өндөр хүү бүхий зээллэгийн тогтолцоо дэлгэрч, мөнгө хүүлэх үйл ажиллагаа ихэд идэвхжиж байсан явдал болно. Юан гүрний үед нэг тэмдэгт цаас зээлдсэн хүн 10 жилийн дараа 1024 тэмдэгтийн өрөнд унах жишээтэй байжээ. Зээлдсэн мөнгөний хүү өсөхийг тэр үед хонь хургалахтай зүйрлэж байсан нь санамсаргүй хэрэг биш байна. Мөнгө хүүлэл дэлгэрэхийг монгол хаад ноѐд, язгууртан нар дэмжиж өөрсдөө түүнд идэвхитэй оролцон ашиг хонжоо олохыг эрхэмлэдэг байсан юм. Ийм өндөр хүү бүхий мөнгө хүүлэл дэлгэрсэн нь улсын эдийн засаг, ард түмний амьдрал байдалд нөлөө үзүүлж байв. Энэ бүхнээс үзэхэд монгол хаад улсын эдийн засгийг эрхбиш өөд татах нь чухал гэдгийг ойлгож зарим арга хэмжээ авч байсан боловч тэдгээр арга хэмжээний олонхи нь эцсийн эцэст эдийн засаг, аж ахуйн хөгжилд тэр бүр даацтай тус болж чадахгүй явдал бас тохиолдож байжээ. Юан гүрний мөнгөн санхүүгийн талаар авсан арга хэмжээ чухамхүү тийм байдалд хүргэсэн юм. Монгол хаад гүрний эдийн засгийг өөд татах чиглэлтэй нэлээд арга хэмжээ

авч байсны нэлээд нь бас үр дүнгээ өгч байжээ.

Нийгмийн давхраа, улсын алба

Бидний дээр өгүүлсэн ѐсоор Юан гүрний нийгмийн дээд эрх баригч давхраа нь монголын хаад ноѐд, язгууртнууд байжээ. Баруун зүгийн уйгар, түрэг, еврей угсааны ноѐд түшмэд болон том худалдаачдыг бас энэ давхрааны бүрэлдэхүүнд багтааж болно. Хятадын феодал, газрын эзэд, зарим сайд түшмэд Юан гүрний нийгмийн дээд давхрааны доод хэсэгт орж байв. Тэр цагийн Юан гүрний нийгмийн үндсэн давхраа нь хятадын тариачид,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 100: paleolit

гар урчуудаас бүрдэж байжээ. Түүнчлэн баруун зүгийн уйгар, түрэг, түвэд, тангуд угсааныхан болон жирийн монгол хүмүүс малчид ч гэсэн энэ үндсэн том давхрааны нэг хэсэг болж байв. Юан гүрний хуульд, монголчууд болон баруун зүгийн хүмүүс хятадаас дээгүүр эрхтэй байх тухай заасан байдаг боловч үнэн хэрэг дээрээ тэр эрх нь гол толев дээд давхрааны толоолөгчдийг хамарч байснаас биш, жирийн ардад хүртээл багатай зүйл байжээ. Монгол, уйгар, түвэд, хятад угсааны жирийн ядуу ардын байдал төдий л ялгаагүй, цөм бараг нэгэн адил буюу ойролцоо нөхцөл байдалтай байв. Юан гүрний үед монголын байлдан дагуулагчид гол төлөв хятад хүмүүсийг хааны ордон, ноѐд түшмэдийн өргөө, цэргийн хуаран зэрэгт байлган зарцлах явдал нэлээд байжээ. Мөн улсын үйлдвэр, албан тариалан, хувийн гар урлалд хятадын тариачид, гар урчуудын хүчийт хэрэглэж байжээ. Юан гүрэнд будда, лал, загалмайтан, бомбо, кунзын зэрэг шашин суртахууны нөлөө бүхий төлөөлөгчид ихээхэн өвөрмөц байдалтай тусгай давхраа болж байжээ. Аль ч шашны жирийн хуврагууд амьдрал байдлаараа энгийн ардтай ойр дөт учир үндсэн давхрааны нэг хэсэг болж байсан ажээ. Харин чадал чинээ бүхий том хуврагууд нийгмийн байдлаар дээд давхрааны бүрэлдэхүүнд хамаарагдаж байжээ. Шашны сүм хийд нь хуврага цугларан суудаг газар эдлэн ба эд баялгийн эзэд болсон байв. Сүм хийд их хэмжээний газар эзэмшиж, худалдаа хийж, мөнгө хүүлж ашиг хонжоо олдог байжээ. Юан гүрний үеийн сүм хийд өөрийн эзэмшил газар, хөрөнгө ба ашиг орлоготой аж ахуйн томхон нэгж болж байв. Тэр аж ахуй нь тухайн үеийн бусад бүх аж ахуйн нэгэн адил аргаар зохион байгуулагдаж байсан ажээ. Нийгмийн давхраануудын хамгийн өргөн олныг хамарсан хятадын ард түмэн монголын эрх баригчид ба өөрийн газрын эздийн захирлага, зохион байгуулалтаар үйлдвэрлэл явуулж байв. Хятадын тариачид ургацын нэгэн хэсгийг газрын эзэнд, нөгөө хэсгийг улсын албанд тушаадаг байсан учир өөрт нь амь зуух төдий юм үлддэг байжээ. Зарим газар ялангуяа, умард хятадын тариачдыг газрын нь хамт монгол ноѐд эзэмшиж байсан учир ургацын тодорхой хэсгийг улсын сан ба монгол ноѐдод тушаадаг байжээ. Юан гүрний ард түмний гүйцэтгэж байсан хүнд ажлын нэг нь улсын алба байв. Монголын хаад, ноѐд бусад бүх дээд давхрааны төлөөлөгчид нь эзлэгдсэн орны ард түмний бүтээсэн хөрөнгө баялгийн ихэнх хэсгийг улсын албаны журмаар авч дараа нь өөрсдөө цалин пүнлүү, хишиг хүртээл болгон хуваадаг байсан байна. Монголын язгууртнуудын эрх сүр, эд агуурсын чинээ байдал, улсын албаны хэмжээ, түүний шуурхай хураагдах эсэхээс шууд шалтгаалж байсан учир Юан гүрний хаад эзлэгдсэн орны ард түмний бүтээсэн зүйлээс алба татаж, ашиг олохыг чармайж байсан нь гайхалтай бишээ. Монголын хаад ноѐд хятадыг бүрэн эзэлсний дараа умард ба өмнөд зүгийн олон мужаас үлэмжхэн алба татаж, хураасан зүйлийг улсын нийслэлд зөөвөрлөн аваачих асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Гэтэл тэр үед хятад даяар зам тээвэр олигтой хөгжөөгүй, хуурай замын тээврийг хөгжүүлэхэд бэрхтэй байсан юм. Хятадын хүн ам, ургац тариа, хөрөнгө баялгийн ихэнх нь чухамхүү өмнөд хятадын нутагт байсан учир тэндээс их зүйлийг зөөх зам

тээврийн талаар тодорхой арга хэмжээ авчээ.

Хубилай хаан далайн тээврийг өргөтгөн ашиглаж дотоод усан замын тээврийг хөгжүүлэн, өмнөд хятадын баялгийг татан авах бодлого явуулжээ. Эн түрүүнд Гуанчжоу, Шанхай тэргүүтэй далайн боомтыг өргөтгөн олон хөлөг онгоц үйлдүүлж түүгээр Өмнөд хятадаас тариа будаа, торго даавуу, дарс, жимс, элдэв эрдэнэсийг тээлгэжээ. Далайн онгоц уг зүйлийг Бээжин орчмын Тяньцзин боомтод буулгаж, тэндээс мөн хуурай ба дотоод усан замын тээврээр нийслэл хот руу татаж авдаг байв. Хубилай хаан бас Хөх мөрнөөс нийслэл хот хүртэл татсан хуучин их сувгийн ормыг сэргээн засаж, улам өргөтгөн ажилд оруулж эд бараа тээлгэх шинэ зам болгосон байна. Тэр их сувгийг сэлбэн засаж ажиллагаанд оруулсан нь өмнөд хятадын ард түмнээс татсан алба гувчуурын зүйлийг тээвэрлэн авахад шууд зориу-лагдсан боловч бодит байдлаараа Хятадын өмнө, умард хэсгийг эдийн засгийн талаар холбож чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ингэж монголын эрх баригсад Өмнөд хятадаас татсан алба гувчуурын зүйл болох арвин их баялгийг далайн ба

www.zaluu.comwww.zaluu.com

Page 101: paleolit

дотоод усан замаар зөөвөрлөн гартаа оруулж авах болсон байна. Юан гүрний хаад хятадын тариачдаас аму будаа татварлаж байжээ. Умард хятадад амуны албыг "эрийн түрээс", "газрын түрээс" гэж хоѐр хуваадаг байжээ. Бүх хятадын өрх, эрийн тоог бүртгэн гаргаад, анхны үед умард хятадын насанд хүрсэн эр тутмаас жилдээ 1 таар, өсвөр эр тутмаас 5 шэн аму татдаг байжээ. Гэвч удалгүй насанд хүрсэн эр тутмаас 3 таар, өсвөр эр тутмаас 1 таар аму татдаг болж татварын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Газрын түрээсэнд нэг мү тарианы талбайгаас 3 шэн аму авдаг байжээ. Хэрэв нэг өрхөөс авах албаны эрийн түрээс бага болмоор бол газрын түрээс авдаг, газрын түрээс нь багадмаар бол эрийн түрээс авдаг байв. Өмнөд хятадын амуны албыг намрын түрээс, зуны түрээс гэж бас хоѐр хуваадаг байжээ. Намар, зун хоѐр татах албаны тарианы ургацын гуравны нэгийг ихээхэн торго мяндас, цаасан тэмдэгтийн хамт авдаг байв. Нийтдээ хятад орноос Юан гүрэн жил бүр 12 сая 114 мянган 700 гаруй таар аму татдаг байсан тухай «Юан улсын судар»-т дурдсан байх боловч нарийвчлан ажиглавал түүнээс илүү зүйлийг татдаг байсан бололтой. Амунаас гадна торго, мяндас, бөс даавууны зүйл, мөнгөн тэмдэгт цаас татах алба оногдуулдаг байв. Хятад иргэний хоѐр өрх тутмаас 1 жин торго, мяндас, даавууны зүйл, хүн бүрээс 4 лан мөнгө буюу түүнд тэнцэх цаасан тэмдэгтийг жилд татаж гувчуурладаг байжээ. Тухайн үед торго, мяндас, даавуу татахыг "ширхэгийн алба", мөнгө ба цаас татахыг "боолт мөнгөний алба" гэж нэрлэдэг байжээ. Хубилай хаан 1263 онд бүх Хятадаас торго мяндасны зүйл 712 171 жин, мөнгө цаас 56 158 хэсгийг татсан бол 1265 онд торго мяндас 986 012 жин, бөс даавуу 85 412 хэсэг, цаасан тэмдэгт 56 874 хэсгийг тус тус татсан байна. Юан гүрний үед ширхгийн алба болон мөнгө цаасны татвар байнга нэмэгдэж байжээ. Юан гүрэн орлого бүхий аж ахуйн салбар буюу үйлдвэр уурхай зэргээс гааль татвар хураадаг байв. Хувийн үйлдвэр, уурхай цөм улсад гааль татвар хураалгах ѐстой байв. Алт, мөнгө, гууль, төмөр, тугалга, байван, шүү, хужир, хулс, модны үйлдвэр цөм тогтмол хэмжээний гааль тушаадаг байв. Эдгээр үйлдвэрийн аль ашиг орлого ихтэй нь улсын мэдэлд байдаг байжээ. Тийм албан үйлдвэрийн орлогыг Юан гүрний төр түрээс татвар болгон өөртөө авдаг байжээ. Юан гүрний үед хувийн ба албаны үйлдвэрүүдийн ашгийг улс хэрхэн татаж авдаг байсан тухай «Юан улсын судар»-т өгүүлсэн нь: "Албанд бүхий ину-г түрээс шийтгэмүй, иргэнд бүхий ину-г гааль тушаамуу" гэжээ. Юан гүрэн ихээхэн орлого бүхий зарим зүйл дээр улсын онц эрх тогтоожээ. Архи дарс, цуу жангийн зэрэг исгэлэн шүүс, цай, давс мэтийн хамгийн өргөн хэрэгцээний орлого сайтай зүйл цөм улсын онц эрх болсон байв. Хэрэв хувийн этгээд архи дарс нэрэх зэргээр улсын онц эрхийг эвдвэл хатуу цээрлүүлэн шийтгэдэг байжээ. Ялангуяа давсны онц эрх эдэлснээр улсад маш их орлого ордог байжээ. «Юан улсын судар»-т: "Улсад түүний ашгийг тус болгоход маш их л ину давсанд хүрэх нь үгүй болой" гэж тэмдэглэсэн байна. Төгстөмөр хааны үед нэгэн жилийн дотор ганц давснаас орлого орсон 7 сая 660 мянга гаруй хэсэг цаасан тэмдэгтэд хүрч байжээ. Юан гүрний хаад бүхий л төрлийн том, Жижиг худалдаанаас гааль гувчуур хурааж байв. Худалдаачин иргэдэд улсын зүгээс "удирдах бичиг" хэмээх эрхийн үнэмлэх олгож, түүний хөрөнгө ба ашгийн хэмжээг бүртгэн тооцоод ашгийн гучны нэг хувийг гааль гувчуур болгон санд хураалгадаг байжээ. Хэрэв эрхийн үнэмлэхгүй худалдаа хийж далдуур ашиг олохыг оролдсон этгээд илэрвэл шийтгэдэг байжээ. Жил бүр худалдаанаас улсад орох орлогын хяналтын тоог Хубилай тогтоож байсан боловч бололцоо байвал илүү гаргахыг боддог байжээ. Юан гүрний төр гадаад худалдааны асуудлыг ихэд анхаарч дэмжлэг үзүүлэхийн хамт түүнийг хяналтдаа авч ашиг орлогоос нь гааль гувчуур татдаг байжээ. Хятад орноо гадаад худалдаанд гааль оногдуулах явдал эрт дээр үеэс эхэлсэн бөгөөд Сүн улсын үед далайн боомтоор орж гарах бүх зүйлээс гааль хураах, хирсийн эвэр, зааны соѐо тэргүүтэй чухал барааг гадаадаас худалдан авах улсын онц эрх тогтоох зэргээр ажиллаж байжээ. Юан гүрний хаад гадаад худалдаанаас ашиг олох нэмэлт шинэ арга олсон байна. Хувийн худалдаачдыг бараа, мөнгө, хөлөг онгоцоор ханган гадаадад явуулаад ирсэн хойно нь ашгийн 30 хувийг түүнд олгож бусдыг улсын санд хураадаг байжээ. Юан гүрний төр дээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 102: paleolit

дурдсан тогтмол тоотой улсын албанаас гадна иргэний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй олон чухал зүйлээс гувчуур татдаг байжээ. Жилийн тогтмол албаны тоонд ороогүй боловч тухай тухайн үеийн байдлыг харж татдаг тийм албыг "тооноос гадна гувчуур" гэдэг байжээ. Юан гүрний дотор тооноос гадна гувчуур нийтдээ 32 төрөл зүйл байжээ. Үүнд цаг улирлын, бичгийн гувчуур, гол ус, нуур цөөрөм, загас жараахай, зэгс хулс, чулуун нүүрс, идэх хонь, саалийн үнээ, түлэх түлээ, идсэн хонины арьс, халуун ногоо, цагаан гаа болон бургас модыг хүртэл оролцуулан бодож тариачид, иргэдээс гувчуур татаж байжээ. Ер нь Юан гүрний хаад, монголын язгууртан нар ард иргэдийн эд хөрөнгө түүний эдэлж хэрэглэж байсан чухал зүйлүүдээс янз бүрийн хэмжээний алба оногдуулдаг байжээ. Юан гүрний бас нэг чухал алба нь өртөөний алба байжээ. Хуурай замын өртөөнд морь, үхэр, илжиг болон нохой хүртэл хэрэглэдэг байжээ. Илжиг, нохой хоѐрыг жинхэнэ хятад нутгийн өртөөнд хэрэглэдэг байв. Хятад газар өртөөнд илжиг хэрэглэх нь ховор биш байсан бөгөөд Ляодүн хойгийн хязгаарт нохойг өртөөнд хэрэглэж байсан тухай «Юан улсын судар»-т "Ляодүнгийн нохойн өртөө" гэж тэмдэглэж үлдээсэн байна. Өртөөнд хэрэглэх морь, үхэр, илжиг, нохой болон тэрэг хөсөг, хүнс хэрэглэгдэхүүн сэлтийг цөм татварлан гаргуулдаг байв. Өртөөний алба нь бие, хөрөнгөний алба хавсарсан хүнд албын нэг байсан юм. Юан гүрэнд цэргийн албанд 15-70 насны эрэгтэйчүүдийг дайчилдаг байжээ. Монгол цэргээс гадна уйгур, тангуд, хятан зэрэг хятад бус цэргүүдийг таншуул, морьт цэрэг хэмээн монгол, хятад цэргийн аль алинаас нь тусгай байлгадаг байв. Юан гүрний цэргийн ихэнх хэсгийг хятад цэрэг эзэлж, тэд аян дайнд голлон оролцож хэцүү бэрх байдлын дунд амьдардаг байжээ. Тийм учир цэргийн алба нь мөн хамгийн хүнд бие албаны өвөрмөц хэлбэр болж байв. Юан гүрний иргэд, тухайлбал хятадын ард түмэн ийм олон давхар алба үүрч байсан учир монголын ноѐрхлыг байнга

эсэргүүцэн тэмцсээр байжээ.

Ард түмний аж амьдрал, эсэргүүцэл тэмцэл

Юан гүрний эдийн засаг анхны үеэс эхлэн хүнд байдалтай байжээ. Аж ахуй, худалдааны үйл ажиллагааг урамшуулан, алба татварын зүйл хуримтлуулж, улсын санг баяжуулахыг чармайн оролдож байсан боловч жилийн зарлага нь орлогоос давж, хааны сан үргэлж гачигдан дутагдахад хүрч байсан учир нэг талаар алба татварын хэмжээг нэмэгдүүлэн, нөгөө талаар хэтэрхий олон цаасан тэмдэгт үйлдэн, эдийн засгийн хөгжилд муу нөлөө үзүүлж, ард түмний амьдрал байдлыг доройтуулсаар байжээ. Хубилай хааны үед 1292 онд улсын орлого 2 978 305 хэсэг цаасан тэмдэгтээр тооцогдож байсан байхад зарлага нь 3 638 543 хэсэг болж орлогоос 660 мянган хэсгээр хэтэрч байжээ. Өлзийт хааны үед улсын төсвийн зарлага мөн орлогоос давж, төрийн эрх баригчдыг эрхбиш арвилж хэмнэх тухай бодоход хүргэж байжээ. Өлзийт хааны нэг түшмэлийн айлтгаснаас үзвэл, "Жил бүр орох тоо нь алт нэгэн түмэн есөн мянган лан, мөнгө түмэн лан, цаасан пиу гурван зуун жаран түмэн хэсэг, тийн хэмээвч басхүү хэрэглэхийг хэмнэхийг гуймуй" гэсэн байна. Тэр түшмэлийн саналыг Өлзийт хаан ѐсоор болгосон боловч Юан гүрний эрх баригчдад, монголын язгууртан ноѐд үнэн хэрэг дээрээ мэдэгдэхүйц хэмнэлт хийж чадахгүй, улсын санг хомстгон жилээс жилд алба татварын хэмжээг нэмэгдүүлэн байжээ. Юан гүрний сүүлч үеийн алба татварын хэмжээг түрүүчийнхтэй харьцуулахад боодол мөнгөний алба 10 гаруй, бусад алба 20 гаруй дахин нэмэгдээд, улсын орлого зарлагын ялгаа улам ихэсч, зарлага нь орлогоос бүр ч хэтрэх болсон ажээ. Ялангуяа Тогоонтөмөр хааны үед ордны гарлага зарлага дэндүү ихсэж, язгууртан нарын хувийн жаргал цэнгэл хөөцөлдөх нь дэвэрч, улсын сан хөмрөг хоосорч байсан нь төрийн түшмэдийн сэтгэлийг түгшүүлж, улсын дотоод хямрал сүйрлийг засах арга сүвэгчлэх тухай бодоход хүргэж байжээ. Тогоонтөмөр хаанд шадар сайдын айлтгасан нь: "Улсын анхан дор тайган түшмэлийг хэрэглэсэн нь хэдэн хүнээс өнгөрсөн нь үгүй бүлгээ. Эдүгээ дотоод фүгийн (ордны) хэрэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 103: paleolit

мэдэгч мянга илүү болжухуй. Гуйх нь хуучин хуулийгдагаж, дэмий илүүг хасаж хорогдуулаад, өршөөх хайрлах сэтгэлийг бадруулан хэрэггүй сүйтгэх зовлонг арвилсугай" гэсэн байна. Гэвч Тогоонтөмөр хааны үед Юан гүрний дотоод хямралыг засаж чадахгүй байв. Юан гүрний эдийн засаг, санхүү сүйрэн доройтсоны улмаас ард иргэдийн аж амьдрал улам хүндэрч тэсэхүеэ бэрх болсон байна. Энэ тухай сурвалжийн дотор олон баримт тэмдэглэгдэн үлджээ. 1292 онд өмнөд хятадын Цзянань мужид монгол түшмэд нь иргэдийн хүч чинээнээс хэтэрсэн алба нэхэмжилж шахамдуулсны улмаас эхнэр хүүхдээ худалдах явдал гарсан бөгөөд 500 гаруй хүн цухалдан амиа хорлосон байна. Өлзийт хааны үед ч гэсэн Цзянань мужийн тариачдаас татах "гоѐч" түрээс "хуурмаг түрээс" хүнд байсан ажээ". Ер нь өмнөд хятадын ард иргэдийн байдал туйлын хүнд байж, ялангуяа усны аюул, байгалийн гамшиг болсон жил өлсгөлөн зовлон нэн хэцүү болдог байжээ. 1330 онд өмнөд хятадын зөвхөн хэдэн замын дотор "өлсгөлөн иргэд дөчин түмэн бөгөөд таван мянга таван зуун далан илүү өрх" байсан гэнэ. Түүнчлэн Хүлэг хааны үед "Шандугийн иргэн цухаг болсон тул аму гаргаж түгээн худалдав" гэсэн мэдээ байгаа нь хотууд хүнд байдалтай болж байсныг тодорхой харуулж байна. Юан гүрний нийслэл, хааны хотод ч гэсэн амьдрал тийм сайнгүй, үе үе өлсгөлөн тохиолдож арга буюу түгээл түгэхэд хүрдэг байсан байна. 1308 онд "Дайду-д аму үнэтэй болсон тул сангаас арван түмэн таар аму гаргаж түүний үнийг хорогдуулж худалдан өгч үгээгүй иргэнд түгээвэй" гэсэн зүйл «Юан улсын судар»-т үзэгдэнэ. Монголын хаад хятадын уламжлалт заншил ѐсоор хэт үгүйрэн ядарч өлбөрч үхэхийн туйлд хүрсэн олон иргэдийн зарим хэсэгт сангаас аму гаргаж хямд үнээр, зээллэгээр буюу хааяа заримдаа зүгээр өгч түгээл түгээн тэнхэрүүлж, олны дургүйцэл хилэнг даран, бослого хөдөлгөөн гарахаас урьдчилан сэргийлэхийг оролдож байсан ажээ. Гэвч тэр түгээл нь өлсгөлөн иргэдийг аварч, олны дургүйцэл хилэнгийн галыг намжааж, эсэргүүцэл тэмцэл, бослого хөдөлгөөнийг зогсоож чадаагүй билээ. Юан гүрний үед монголын хаад, язгууртан нарын эсрэг хандсан эсэргүүцэл тэмцэл, бослого хөдөлгөөн энд тэндгүй гарсаар байжээ. Зарим цагт монгол, солонгос, хятадын зэрэг маш олон угсааны ард иргэд нийлж бослого хөдөлгөөн гаргадаг, тийм тэмцэлд монгол жанжин, түшмэд нийлж оролцон, удирдлагыг нь гартаа авах явдал ч гарч байжээ. 1329 оны үед "Ляоян мужийн монгол, гоали (солонгос), чжаочжоугийн гурван түмтийн жанжин, түшмэд тэрслүүг дагаж, цэрэглэн нийслэлийг тойрсон газар халдсан" гэнэ. Ийнхүү монгол, солонгос, хятад олон угсааны нэгдсэн бослого хөдөлгөөнийг "тэрслүү" хэмээн тэмдэглэдэг байжээ. Юан гүрний дотор хамгийн бэрх байдалд оршиж байсан хятадын ард түмэн хүчтэй тэмцэл хийж, олонтаа босож байжээ. 1277 онд өмнөд хятадад зуун мянган хүнийг хамарсан бослого гарсан байна. Бослогын цэрэг гурав дөрвөн жилийн турш эрх баригчдын эсрэг тэмцэж байгаад гагцхүү 1281 онд дарагджээ. 1283 онд өмнөд хятадын 200 гаруй газарт том жижиг бослого гарч байсан үзэгдэнэ. 1288 онд Умард Хятадын Датун хотын хавь орчимд бослого гарчээ. Ер нь Хубилай хааны үед бослого гараагүй өнжсөн жил ганц ч байсангүй, харин нэгэн зэрэг олон газрыг хамарч түм буман хүн оролцсон хөдөлгөөн энд тэндгүй байнга гарсаар байжээ. Юан гүрний үед хятад орон даяар монголын эрхшээлийг түлхэн унагах зорилготой нууц бүлгэмүүд байгуулагдан, олон түмнийг зохион байгуулж байжээ. Тэдний дотроос умард хятадын "Цагаан лянхуа"-гийн бүлгэм нэн их идэвхи, хүч нөлөө бүхий байжээ. Эдгээр нууц байгууллага монголын ноѐрхлын эсрэг тэмцэлд багагүй үүрэг гүйцэтгэж байжээ. Хубилайн дараа ч гэсэн бослого хөдөлгөөн тасарсангүй үргэлжилсээр байжээ. Хэрэв Хубилайн үед гол төлөв өмнөд хятадад бослого гардаг байсан бол дараах үеүдэд умард хятадын ард түмэн бас өргөн далайцтай бослого хөдөлгөөн гаргаж улам эрчимтэй тэмцэх болжээ. Тогоонтөмөрийн хаан шрээнд суусан хойно өмнөд ба умард хятадын аль алинд бараг сар, улирал дараалан бослого хөдөлгөөн гарах болсон байна. 1335 оны цагаан сард өмнөд хятадын Гуанчжоу нутагт бослого гарч, толгойлогч нь шинэ "Их Алтан улс" гэгчийг байгуулахаар тэмцэж байжээ. Мөн оны 2-р сард Умард хятадын Хэнань мужид бослого гарчээ. Бослогын удирдагч нь Мялыг бурхан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 104: paleolit

шүтээн болгон алтан тамга хэрэглэж олныг зоригжуулан, монголын цэрэгтэй тэмцэж байв. 4-р сард өмнөд хятадын Сычуань, Гүандүн мужуудад тус тус өөрийн толгойлогч, удирдагч бүхий хоѐр том бослого гарчээ. 1338 онд өмнөд хятадын Цзянси, Фүцзянь мужуудад, 1339 онд умард хятадын Хэнань мужид, 1341 онд өмнөд хятадын Хунань, умард хятадын Шаньдүн мужид 300 гаруй газар тариачны бослого гарч 1348 он хүртэл тасралтгүй үргэлжилжээ. 1348 онд өмнөд хятадын Фүцзянь мужийн зэрэг газарт мөн олон газрыг хамарсан бослого хөдөлгөөн гарчээ. Хятадын ард түмэн ийнхүү бослого хөдөлгөөн гаргаж, монголын ноѐрхлыг түлхэн унагаж, эрх чөлөө тусгаар тогтнолоо олохын төлөө эцэлт цуцалтүй махран тэмцэж байжээ. Бослогын удирдагчдын зүгээс биеэ энэ хаан, тэр ван гэж өргөмжлөн хятад угсааны шинэ төрийн нэр зарлаж байсан нь цөөнгүй. Гэвч бослого хөдөлгөөн олон газар тархай бутархай гарч, нэг удирдлага, нэгдсэн зохион байгуулалтгүй

байсан учир зорилгоо биелүүлж чадалгүй цохигдон дарагдсаар байж

Алтан ордны улс

Алтан ордны улсын газар нутаг

Алтан ордны улсыг түүхэнд хэд хэдэн янзаар нэрлэдэг. Кипчакийн тал нутаг Алтан ордны

хант улсын нутгийн цөм нь болж байсан тул оршин сууж байсан нутаг орных нь нэрээр

хожим нь "Кипчакийн хант улс" гэж түүхэнд алдаршжээ. Орост энэ улсыг "Зүчийн улс" гэж

нэрлэдэг байсан бөгөөд монгол сурвалжид ч тэгж нэрлэжээ. Зарим зохиолд "Хөх орд",

"Цагаан орд", "Цагаан ордот улс" гэх зэргээр нэрлэсэн үзэгдэнэ. Зарим судлаачид энэ

улсыг "Орос дахь Монголын хант улс" гэж нэрлэх санал дэвшүүлсэн байна. Бат хан

тэргүүтэй Монгол ноѐд баруун замын аян дайнаас буцаж ирээд Ижил мөрний доод

урсгалд Сарай гэдэг нийслэл хот байгуулан суусан 1240-өөд оны эхэн үеэс эхлэн энэ

улсыг "Алтан ордоны улс" хэмээн нэрлэх болсон байна. Бид энд түүхэнд хамгийн их

алдаршиж, олны танил болсноор нь "Алтан ордоны улс" гэж нэрлэв. Бат хан өрнө зүгт аян

дайн хийж явахдаа Чингис хааных шиг алтан ордонтой байсан байж болох юм. Энэ бол

www.zaluu.comwww.zaluu.com

Page 105: paleolit

алтан чимэглэлтэй том гэр байсан бололтой. Ийм ордон нь сууц болж байсан төдийгүй

гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авах өргөө болж байжээ. Тухайлбал Алтан ордоны

хан Бэрхийн өргөөний талаар Тинзенгаузенд өгүүлсэн нь: "Бэрхэ ханы өргөө нь 500 хүний

багтаамжтай, цагаан эсгий бүрээстэй, дотор талыг нь торгоор бүрхсэн, эрдэнийн чулуун

сувдаар гоѐж чимэглэсэн байв" гэжээ.

1225 онд Чингис хаан дөрвөн хүүдээ нутаг хуваан өгчээ. Ууган хүү Зүчидээ Эрчис мөрнөөс

баруун тийш, Хорезмээс хойш монгол цэргийн морины туурай хүрсэн газрыг өгчээ. Зүчи

Урал мөрнөөс зүүн тийш Кипчакийн тал нутгийн зүүн хэсэг, Амур, Сыр-Даръяа мөрний

доод урсгалын Хорезмийн нутгийг эзэмшиж байлаа. Зүчийн хоѐрдугаар хүү Бат 1236-1240

оны хооронд Урал мөрнөөс баруун тийш Волга мөрний дагуу. Кипчак, Болгарыг эзлэж

Оросыг эрхшээлдээ оруулсан байна. Эхлээл Рязаны Пронск, Белгород, Ижеславск,

хотуудыг эзэлжээ. Ока мөрнийг өгсөн Коломна хотыг эзэлжулмаар Москва,

Кремлийгавсанбайна. Москва гэснийг монголоор Мушгуу гэсэн голын нэр, Кремл гэдгийг

хэрэм гэсэн үг, Арбат гэдгийг аравт гэдэг монгол үг гэж зарим судлаач тайлбарладаг

байна. 1238 онд Владимир, Ростов, Угмич, Ярославль, Юрьев-Польский. Переярславль,

Жнятин, Кошүн, Тверь, Торжак, Дмитров, Волоколамск. Городец, Костром, Галич-Мерский

зэрэг бусад хотыг эзлэн авчээ.

Алтан ордоны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш

Болгарт хүрч, умарт тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг эзлэж байв.

Үүнд Дундад Азийн Хорезм, Сырдарья мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар,

Половец буюу Кипчакийн тал. Крым, Умард Кавказ зэрэг газар нутаг багтаж байжээ.

Монголын байлдан дагуулагчид бүх Оросыг эзэлж чадсангүй, түүний зөвхөн өмнөд ба

баруун урд хэсгийг эрхшээлдээ оруулжээ. Оросын бусад хэсэг нь Алтан ордоны

бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг, хараат улсын байдалтай үлджээ.

Алтан ордоны хаадын дотроос нэрд гарсан нь Чингис хааны ууган хүү Зүчи (1223-1237),

Бат (1237-1256), Бэрх (1257-1266), Мөнхтөмөр (1266-1280), Туяамөнх (1280-1287),

Тулабуга (1287-1291), Тохта (1291 -1312), Үзбек (1312-1342), Жанибек (1342-1357),

Тогтамыш нар болно. Зүчи, Бат нарын үед Алтан ордоны хаан өөрийн улсыг Монгол

гүрний нэгэн хэсэг гэж үзэн, Монголын хаанд захирагдаж байсан боловч Бэрх ханы үеэс,

өөрөөр хэлбэл, Юан улс байгуулагдсан цагаас эхлэн биеэ даасан байдалтай болж,

удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн тусгаарлан салжээ. Алтан ордоны улсыг Чингисийн

ахмад хөвүүн Зүчийн үр ач нар толгойлж төр, засаг захиргаа, цэргийн зохион байгуулалт

нь эхний үед монголынхтой адил байжээ. Алтан ордоны улс мөн баруун, зүүн, төвийн

гэсэн гурван хэсэгт хуваагдаж, зүүн, баруун жигүүрийг оглан хэмээх хоѐр сайд толгойлж

байв. Оглан нарын дараа түмт, мянгат, зуутын ноѐд ордог байжээ. Түүнчлэн Алтан

ордоны хааны дэргэд язгууртан нар, тэдний үр хөвгүүд, ах дүү нараас бүрдсэн хишигтэн

байдаг байжээ. Алтан ордоны улсын цэргийн зохион байгуулалт ийм нарийн тодорхой

байсан атал, засаг захиргааны байгуулал нь тиймгүй байжээ. Алтан ордоны улс Цагаадай,

Хүлэгүгийн улсын нэгэн адил улсын төвийн ба орон нутгийн засаг захиргааны

байгуулалтандаа монгол заншил, эзлэгдсэн орнуудын засаг захиргааны байгуулалтыг

хослуулан хэрэглэсэн байна. Эзлэгдсэн орнуудын муж, хот, суурингуудад даргач нар

тавьж, цэрэг суулган захирчээ. Алтан ордоны олон угсаатны нийгэм эдийн засаг, соѐлын

хөгжлийн хэр хэмжээ жигд биш байжээ. Половец-Кипчак, Коман нарын зэрэг нүүдэлчин

www.zaluu.comwww.zaluu.com

Page 106: paleolit

аймгийн дотор хагас эцгийн эрхт ѐс ноѐрхож байжээ. Орос, Булгар, Кавказ, Крымын

суурьшмал иргэдийн дунд феодалын ѐс хөгжиж, нийгмийн харилцааны үндэс болсон

байжээ. Тариачдын ихэнхи нь хамжлагат ѐсонд орж газрын эздэд алба гувчуур төлж

байсны дээр улсын алба татварын хамаг хүнд хүчрийг үүрч байжээ. Тариачдын тарианы

газар, жимсний талбай, ус татах суваг, үр будааны агуулах зэргээс цөмөөс тусгай алба

гувчуур авдаг байсан ажээ. Малчдын малаас гувчуур авахаас гадна өртөө улааны алба

оногдуулдаг байсан юм.

Батын ах Орду одоогийн баруун Сибир Казахстаныг эзлэн Цагаан ордот улсыг

байгуулжээ. Батын суурийг түүний дүү Бэрхэ (1257-1266) эзэлсэн байна. Бэрхийн үед

Алтан ордны улс үндсэндээ биеэ даасан улс болон хувирчээ. 1262 он болон 1265-1266

онд Бэрхэ хан Кавказын нурууг эзлэхийн тулд Египет улстай холбоо байгуулжээ. 1266 онд

Бэрхэ 46 насандаа Кавказын нуруунд аян дайн хийж яваад нас баржээ. Түүнийг Сарай

Бэрхэд аваачиж оршуулсан байна. Бэрхийн дараа Мөнхтөмөр Алтан ордны хан болж 14

жил суужээ. Мөнхтөмөр Египетийн султантай хамтран, Ираны Абага ханы эсрэг байлдаж

байжээ. Мөн 1271 онд Константинополь руу дайн хийжээ. Мөнхтөмөрийн ханчлалын үед

цэргийн туршлагатай жанжин Ногай их эрх мэдэлтэй байсан ажээ. Ногай өмнөд Орос,

Византыг эзэлжээ. Алтан ордоны дотор үймээн самуун гарч, хан ширээ монгол ноѐдын

нэгэн бүлгээс нөгөөд шилжих явдал тохиолдож байлаа. Зарим үед төрийн эрх алтан

ургийн угсааны бус ноѐдын гарт ордог байжээ. Ийм явдал нэг бус удаа гарч байв.

Тухайлбал бидний өмнө өгүүлсэн Ногай ноѐн засгийн эрхийг гартаа авч, өөрийн дураар

авирлаж байсныг Тогта ноѐн 1287 онд эцэс болгосон байна. Тогтаг Оросын түүхийн

бичигт, энхийг сахигч хан гэж нэрлэжээ. Тогтагийн дараа Мөнхтөмөрийн хүү Үзбек хаан

суужээ. Үзбек ханы үед одоогийн Волградын орчим байсан Сарай Бэрхэ хот цэцэглэн

хөгжиж байжээ. Үзбек ханы нэрийг чулуун хөшөөн дээр бичсэн сүм өнөө хүртэл

хадгалагдан үлджээ. Энэ үед арилжаа худалдааны ажил ч их хөгжжээ. Үзбек ханы үед

Исламын шашин ихэд хөгжиж, тэнд оршин сууж байсан Монголчууд ч Исламын шашинд

автах болсон байна. Үзбекийн дараа түүний хүү Жанибек (1342-1357) хан ширээнд суужээ.

Алтан ордоны хамгийн хүчирхэг болсон нь Үзбек, Жанибек нарын үед ажээ. Үзбек ханы

үед лалын ѐс төрийн шашин болж, улмаар Монгол, Түрэг угсааны олон аймгийн дунд

дэлгэрч эхэлсэн байна. 1356 онд Жани-бекийн цэрэг Хүлэгүгийн улсын нийслэл Тебриз

хотыг нийт Азербайджаны хамт булаан авчээ. Гэвч Алтан ордоны энэ ололт нь

Жанибекийг үхмэгц дахин алдагдсан юм. Жанибекийн төр барьж байх үеийн сүүлийн

жилүүдээс эхлэн Алтан ордоны эрх баригсдын дотор ширүүн самуун дэгджээ. 1357 онд

Жанибек самуунд өртөж амь үрэгдсэн байна. Тэр цагаас хойш Алтан ордонд дотоодын

дайн дажин бараг тасрахаа больжээ. 1357-1380 он хүртэл Алтан ордны улсад улс төрийн

хямрал болж, хорь гаруй жилийн дотор хорин хэдэн хан солигдож зарим нь хан ширээнд

сууж чадалгүй амь эрсдэж байсан ажээ. 1380 онд Ордагийн удмын Тогтамыш хан ширээнд

сууж 1282 онд Москваг эзлэж, дахин алба гувчуур авах болжээ. Тогтамыш Төмөрийн

дэмжлэгийг авч байсан боловч удалгүй хоорондоо эвдрэлцэж, 1389-1395 оныг хүртэл 3

удаа ширүүн дайн хийж Алтан ордоны улсын хүчин мөхөсдсөн ажээ. 1420-иод онд

Сибирийн хант улс Алтан ордоны улсаас салж тусгаарласан байна. Мөн XV зууны дунд

үеэс Казаны хант улс хагацан салж тусгаарлажээ. Мөн Астраханы хант улс салан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 107: paleolit

тусгаарлажээ. Энэ үеэс Алтан ордоны улсын хүчин доройтсоор 1502 онд бүрмөсөн

мөхжээ. Алтан ордоны хотуудад гар урлал, худалдаа арилжаа нэлээд хөгжиж байжээ.

Алтан ордоны хан Орос, Дундад Азийн зэрэг орны суурьшмал иргэдийн дотроос олон

тооны гар урчуудыг олзлон авч төв хотууддаа суулган ажиллуулдаг байсан ажээ.

Монголын ноѐрхлын үед хуучин зарим хот сэргэн, зарим шинэ хот бий болсон байна.

Кифа (Феодосия), Крымын Керчь, Азовтэнгисийн Азак, Хорезмын Ургенч болон Булгар,

Билярын зэрэг хотууд нэг үе нэлээд дэгжиж ирсэн тухай мэдээ байдаг. Алтан ордоны

нийслэл Сарай Бат, Сарай Бэрх гэх мэтийн шинэ хот суурин үүсэн бий болсон байна. Энэ

хоѐр хот богино хугацааны дотор тухайн үеийн том хотын зэрэгт хүрч чадсан байна. 1333

оны үеэр Сарай Бэрх хотод очиж үзсэн Арабын жуулчин Ибн Батута тэмдэглэн бичсэн нь:

"Сарай хот тэгш тал газар орших бөгөөд өргөн гудамж, гоѐмсог зах зээл, үй түмэн хүн

бялхан дүүрч асар их хэмжээнд хүрсэн гайхамшигт сайхан хотын нэг юм". Ибн Батутын

бичсэн зүйл үнэний хувьтай болох нь одоогоос 100 гаруй жилийн өмнө Оросын

археологич Терещенкогийн хийсэн судалгаагаар нэгэнт нотлогджээ. Терещенко Сарай

Бэрх хотын туурийг малтан шинжилж, олон зүйлийн сонин чухал баримт олсон нь

Ленинград (Санкт-Петербург) хотын Их Ордон музейд хадгалагдан буй. Терещенкогийн

шинжилгээгээр Сарай Бэрх хотод 100 гаруй мянган хүн тогтмол суудаг байсан явдал

илэрчээ3. Түүнээс гадна Алтан ордоны хотуудад худалдаа арилжаа хөгжиж, улс орны

дотоод амьдрал, гадаад худалдааны явдалд чухал үүрэг гүйцтгэж байжээ. Сарай Бат,

Сарай Бэрх тэргүүтэй хот Баруун Европ, Бага Азиас Дундад Ази, Иран, Монгол, Хятад

орох замын уулзвар дээр оршиж Ази тив, Европын худалдааг холбон дамжуулах газар

болж байжээ. Энэ бүхэн нь нэг талаас Алтан ордонд гар урлал хөгжиж ирсний үр дүн,

нөгөө талаас Алтан ордоны хаадын өөрийн улсын хүчин чадал, нэр сүрийг дээшлүүлэх

зорилгоор худалдааны ажлыг дэмжиж, ялангуяа гадаад худалдаанд ихэд анхаарал тавин

урамшуулж байсантай холбоотой юм.

Алтан ордоны хант улс Монголын эзэнт гүрний зах хязгаар болж, соѐлын харилцааны

ерөнхий урсгалаас хөндий байсан болохоор Хятад болон Иран дахь хант улсуудтай

соѐлын хувьд адилгүй байжээ. Щ.Бира "Алтан Ордоны хаад хэдийгээр Оросод ноѐрхож

байсан боловч нутаг дэвсгэрийн нь гүнд орж суугаагүй ажээ. Алтан Ордоны улсыг

үндэслэн байгуулсан Бат хан (1236-1255) нийслэл Сарай хотоо байгуулахдаа,

Астраханаас холгүй, Ижил мөрний адагт орших нутгийг сонгон авчээ. Дэшти Кипчакийн

хээр тал нутгийн үржил шимт бэлчээр нутаг Монголчуудын сэтгэлийг Оросын их хотуудаас

илүү татаж байлаа. Чухамдаа Оросын уугуул нутаг нь Алтан Ордоны нутаг дэвсгэрт засаг

захиргааны хувьд хамаарагдаагүй байжээ. Хуучин Оросын вант улсуудын засаг

захиргааны тогтолцоо бүхэлдээ хэвээр үлдсэн юм. Орос гагцхүү алба гувчуур төлж

байжээ" гэсэн байна. Алтан Ордоны улсад монгол хэл бичгийг албан баримтанд ашиглаж

байжээ. XIV зууны дунд үеэс монголоор бичсэн зарим нэгэн зарлиг, ханы тунхаг бидний

үед уламжлагдан иржээ. Мөн үед хамрагдах ханы нэрийг монгол үсгээр дээр нь бичсэн нь

Тогтамыш ханы сүүлчийн зооснуудад байдаг

Монголын эзэнт гүрэн янз бүрийн улс түмнийг нэгэн хүчтэй засаг төрд нэгтгэсэн нь тэдний

соѐл, уламжлал хоорондоо нэгдэн нягтарч харилцан нөлөөлөхөд түлхэц өгсөн нь

тодорхой юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 108: paleolit

Аливаа дайн дажин хүн төрөлхтний амгалан байдлыг эвдэж, түүх соѐлын үнэт зүйлийг

устгадгийг хэн ч цагаатгах аргагүй юм. Гэвч тухайн цагийн түүхэн өвөрмөц нөхцөлд төрөл

бүрийн улс түмний янз бүр,ийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч

эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан

үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон

тэмдэглэх хэрэгтэй.

Цагаадайн хант улс

Цагаадайн хант улсын газрын зураг

Чингис хаан анх 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад хоѐрдугаар хүү Цагаадайдаа

дөрвөн мянган өрх хуваан өгчээ. Хожим нь дахиад 1225 онд дөрвөн хөвүүндээ нутаг

хувиарлан өгөхдөө, Цагаадайд Уйгарын орноос Аму мөрөн хүртэлх өргөн уудам нутгийг

хувь улс болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд хувилан өгсөн тэр газар нутаг дээр

үндэслэн Цагаадайн хант улс бүрэлдэн тогтсон байна. Анх Өгэдэй хаан, Цагаадайн улс

тус тусдаа биеэ даасан улсууд байлаа. Алтай, Тарвагатай орчмын нутгийг эзэмшсэн

Өгэдэй улс удаан бие дааж байсангүй. Чингис хааны дараа Өгэдэй их хаан болж улмаар

түүний хүү Гүюг хаан ширээ залгамжласнаар Өгэдэйд эзэмшүүлсэн нутаг аяндаа их хааны

төв улсын шууд харьяаны нутаг болон хувирчээ. Харин Өгэдэйн хаант улсын нутгийн

зарим хэсэг Цагаадайн улсын бүрэлдэхүүнд орж нэгдсэн байна. Цагаадайн хант улс

хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн, умар зүг Тарвагатай, өмнө зүг

Энэтхэгийн уулсыг давж байжээ. Түүний нутаг дэвсгэрт одоогийн Дорнод Туркестан

(Синьцзян), Казахын зүүн өмнөд хэсэг, Хорезм, Мавереннахр, Афганистан, Балх зэрэг

нутаг багтаж байв. Цагаадайн орд 1223 оны орчим Ил мөрний өмнө талд байрлаж байжээ.

Цагаадай том тулалдаанд цэрэг удирдаж сурсан туршлагатай жанжин байв. Тэрээр 1221-

1222 онд өөрийн биеэр цэрэг удирдан Дундад Ази, Энэтхэгт очиж байжээ. 1228 онд

Өгэдэйг Чингис хааны гэрээс ѐсоор хаан ширээнд суулгахад гол зөвлөгч нь байв.

«Сударын чуулган»-д өгүүлснээр "Хаан үргэлж элч илгээж аливаа чухал учрыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 109: paleolit

Цагаадайтай зөвлөдөг байв. Цагаадайн санал зөвлөлгөөнгүйгээр бол чухал хэргийг

таслахгүй байв" гэжээ. Үүнээс үзэхэд Цагаадай Монголын төрд ихээхэн нөлөө бүхий

байсан нь тодорхой байна.

Цагаадайн хант улс худалдаа наймаа хөгжихөд аятай нөлөө үзүүлж байлаа. Цагаадай хан

Сырдаръя мөрний зүүн эрэгт Кутлуг гэдэг хот, Алмалык гэдэг цэцэрлэг, зуслангийн газар

байгуулсан нь олны сэтгэлийг татаж байжээ. Цагаадайн улсын Уйгарын хотуудыг өрнө

дорныг холбосон худалдааны зам дайран гарч байлаа. Цагаадайн улсын нутаг дэвсгэрээр

өртөөний зам ихэвчлэн дамжин өнгөрдөг байсан нь аль ч талын харилцаа холбоо

хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байжээ. Монголчууд Дундад Азийг эзлэн дагуулахаас өмнө

тэндэхийн улсыг бараг бүхэлд нь Хорезмын хант улс буюу Сартул иргэн гэж нэрлэдэг

байлаа.Эзлэн авсныхаа дараа Чингис хааны хоѐрдугаар хүү Цагаадайн нэрээр

"Цагаадайн хант улс" гэж нэрлэх болжээ. Бүр хожим нь Цагаадайн хаант улс хоѐр

хуваагдаж, түүний нэгийг нь Могол гэж нэрлэж Моголистан гэдэг шинэ улс буй болжээ.

Могол гэсэн нь Монгол гэдэг нэрийн нэгэн хувилбар болно. Одоо хүртэл Монгол гэдгийг

Могол гэж дуудсан хэвээр байна. Ийнхүү түүхэнд Хорезм, Сартул, Могол, Моголистан,

Мавереннахр, Туркестан зэрэг нэрүүд хадгалагдан үлджээ.Мавераннахрт анхандаа

захирагч нь Чингис хааны хуучин анд, Магоментын иргэн, худалдаачин Махмуд Ялавач

байв. Тэр хожим нь Цагаадай ханы зөвлөх болжээ. Махмуд Ялавич монголын төрөөс

олгодог хүн амаас татвар авах эрх бүхий пайз (гэрэгэ)-тай байжээ. XIII зууны дунд үед

Дундад Ази эмх замбараагүй олон жижиг хэсэгт хуваагдсан ажээ. Энэ үед Цагаадайн хант

улсын хил ч тийм нарийн тодорхойгүй байв. Алтан ордны улсын эзэмшил нутаг, түүний

дотор Киргизүүдийн эзэмшил газар, Иран, Түрэгийн нутаг буй болов. Чингис хааны

ургийнхны хуваасан нутгаас гадна уугуул нутгийн хэд хэдэн улс байжээ.

Улс төрийн үймээн самуун удаа дараа гарч, Торгоны их зам хаагдаж, худалдаа наймааны

ажил саатаж, хот тосгон эвдрэн сүйрснээс болж Дундад Азийн ард түмнүүд төдийгүй

монголчууд ч хохирч байлаа. Учир иймд монголын хаад худалдаа арилжааны ажлыг

сэргээх, худалдаачдаа Хятад, Бага Ази, Ижил мөрөн зэрэг бусад газруудад явуулах,

эвдэрсэн хот тосгоныг сэргээх ажил хийх болжээ. Монголын хан Хайду, Дува нар сүйдсэн

төвүүдийг сэргээхийг оролдож, Ферганд Андижан гэдэг шинэ хотыг байгуулав. Энэ хотыг

байгуулсан нь монголчуудад төдийгүй нутгийн иргэдэд зайлшгүй шаардлагатай байсан

гар урлал, худалдаа хөгжүүлэх зорилготой шууд холбоотой байв. Дундад Азийн зарим

хотыг сэргээн босголоо. Бухар эзрэг хотууд 1240-өөд он гэхэд цэцэглэн хөгжих болжээ.

Жувейни Бухарыг лалын ертөнцөд урьд өмнө байгаагүй хөгжилтэй хот гэж хэлж байжээ.

Хотуудын амьдрал аажмаар хэвийн болж худалдаа, гар урлал сэргэж эхлэв. Хотуудын

эвдэрсэн суурин дээр шинэ хот баригдаж, зам гүүрийг засаж хаа сайгүй аж ахуйн амьдрал

сэргэжээ.1242 онд Цагаадай хан нас барж, түүний ач хүү Хар Хулугу Цагаадайн хант

улсын эзэн болжээ. 1246 онд Гүюг хаан суугаад Хар Хулугуг Цагаадайн ач хүү тул хан

суухад зохисгүй хэмээн шалтаглаж, Цагаадайн тавдугаар хүү Есөнмөнхтэй харилцаа

сайтай байсан тул хан суулгажээ. Мөнхийг хаан болох үед Есөнмөнх эсэргүүцсэн тул

түүнийг хан ширээнээс нь буулгаж, Хар Хулугуг дахин Цагаадайн хант улсын эзэн

болгожээ. Гэвч тэр өвчний учир зуурдаар нас барсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 110: paleolit

Ерөөс Мөнхийг хаан суухад Өгэдэй, Цагаадайн угсааны ноѐд эсэргүүцэн тэмцсэн учир

Мөнх хаан Батын тусламжтайгаар тэдний ихэнхийг барьж цаазаар аваачсан ажээ. Үүний

үр дүнд Цагаадайн улсын үндсэн нутаг Мавереннахр Алтан ордоны улсын мэдэлд

шилжжээ. Цагаадайн улс нэгэн үе ихэд суларч бараг мөхөх тийш хандаж байжээ.

1260 онд Хубилай хаан суугаад Дундад Азийг эрхшээлдээ авахын тулд түүнийг дагаж

байсан Цагаадайн ач хүү Абишигийг Цагаадайн хант улсад явуулж, эзэн болгохыг

оролджээ. Гэтэл Аригбух Цагаадайн ач хүү Алугуг Алмаликт явуулж, Цагаадайн хант

улсыг захируулжээ. Алугу хаан болоод Мавереннахраас Алтан ордны цэрэг, түшмэдийг

хөөн гаргаж, өөрийн улсын эрх засгийг сэргээж явуулсан байна. Алугу 15 000 цэрэгтэй

байсан бөгөөд Самарканд, Бухар зэрэг Мавереннахрын томхон хот суурин газруудыг

эргүүлж авмагц урьд Алтан ордоны хаан, ноѐдтой холбоо барьж туслан байсан хүмүүсийн

эзэмшил газрыг хураан аваад Мавереннахраас татсан алба татвараар засаг захиргааны

зардал, цэргийн хэрэглэлийн ихэнхи хэсгийг хангаж байжээ. Цагаадайн улсын дотор

Мавереннахрын ач холбогдол өдөр ирэх тусам улам их болж байв. Цагаадайн хаант улс

чухамдаа Цагаадай ханыг 1242 онд нас барснаас нэлээд хойно байгуулагдсан. Тэгэхдээ

Цагаадайн улс хэмээн түүхэнд алдаршсан талаар эрдэмтэд бараг санал нэгтэй байна.

Харин Цагаадайн хант улсыг чухам хэн хэдийд байгуулсан талаар санал зөрөөтэй байдаг

юм. Тухайлбал, Ш.Бира "Үнэн хэрэгдээрээ чухамхүү Алугу (1265/1266 онд нас барсан) хан

л Цагаадайн Монгол хант улсыг байгуулсан ажээ. Тэрээр Төв Азийг бүхэлд нь өөрийн

эрхшээлд авч, Цагаадайн хуучин эзэмшил нутгийг өргөтгөн тэлжээ" гэсэн байна. Гэтэл

В.В.Бартольд "Цагаадайн улсыг жинхэнэ үндэслэн байгуулагч нь Дува хан" хэмээн

тэмдэглэжээ.

Алугу ханыг үхмэгц Цагаадайн угсааны ноѐдын дунд Мавереннахраар төвлөрч суурин

байдалд шилжих үү, эсвэл хуучин нүүдэл амьдарлаа хадгалж үлдэх үү гэдэг ацан асуудал

гарч, санал зөрөлдөн марган тэмцэх явдал их болж иржээ. Олонхи монгол ноѐд лалын

шашин, Араб, Перс зүгийн соѐлыг үл тоомсорлон дайсагнаж үздэг байжээ. Харин Мубарек

шах, Борак хан нарын зэрэг хан хөвгүүд лалын шашныг талархан шүтэх болсон ажээ.

1266 онд Мубарек шах Цагаадайн улсын хан ширээнд суухдаа бүх ѐслол сэлтийг

Мавереннахрын газар очиж үйлдсэн байна. Мубарек шахын хамт, жалайр, барлас мэтийн

зарим монгол аймаг Маверннахрт нүүн очиж идээшин суужээ.

Цагаадайн үед Барлас, Жалайр, Арлуад зэрэг монгол аймгууд байв. Эдгээр нь өөр өөрийн

гэсэн тодорхой газар нутагтай ажээ. Барлас нар Кашкадья, Жалайр нь Ходжентын

ойролцоо, Арлуадууд Афганистаны умард хэсэгт тус тус суурьшжээ. Тэдгээр аймаг анх

Монголоос гараад. Долоон усанд нутаглан суусан бөгөөд Мавереннахрт шилжиж очих

үедээ хэл ярианы хувьд нэлээд хэмжээгээр түрэгжсэн байжээ. Мавереннахрт очсоны

дараа жалайр, барлас хоѐр улам түрэгжсээр удалгүй бүрмөсөн түрэгжиж түрэг аймгуудын

бүрэлдэхүүнд бүрмөсөн шилжин оржээ. Ингэж олон монгол аймаг харь оронд цацагдан

гарч, бусад аймаг угсаатны дунд уусан шингэж байсан байна.

Цагаадайн угсааны зарим хаад Мавереннахрт очиж, лалын шашинтай харь орнуудад

суурыпиж ижилсэн шингэх болсныг нүүдлийн амьдрал эрхэмлэгч олонхи монгол ноѐд,

сурвалжтангууд дургүйцэж, эрс хатуу эсэргүүцэн тэмцэж байжээ. 1269 онд Талас голын

хөндийд Цагаадайн улсын хан Хайду тэргүүтэй том монгол ноѐдын чуулган болж, "Үүнээс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 111: paleolit

хойш уулс ба тал газарт амьдран сууна, хот суурины ойр орчимд эргэлдэн хоргодож

байхгүй" гэдэг шийдвэр гаргажээ. Гэвч тэр чуулганы шийдвэр Цагаадайн улсын дотор

гарсан зөрчлийг намжааж чадсангүй. Цагаадайн угсааны хаад хотын амьдарлыг улам бүр

таашаан, баялаг бөгөөд соѐлжсон Мавереннахрыг аль болохоор шууд захиран

эзэмшихийг хичээдэг болжээ. Түүнээс гадна Долоон усны газар үлдсэн монголчууд болон

Мавереннахрт ирсэн жалайр, барлас нарын хоорондын ялгаа улам их болж ноцтой зөрчил

гарчээ. Монгол ноѐд, язгууртнууд дотроос Долоон усанд үлдсэн зарим нь Мавереннахрт

очиж түрэгжсэн хэсгийгээ эрлийзүүд гэж доромжлон үзэх болжээ. Мавереннахрт ирсэн

хэсэг нь Долоон усанд үлдэгсдийгээ зэрлэг бүдүүлэг яргачид гэдэг байжээ. Энэ хоѐр

хэсгийн хоорондын тэмцэл явсаар XIV зууны үед Цагаадайн улсыг Мавереннахр,

Могулистан гэдэг хоѐр хэсэг болж хуваагдахад хүргэсэн юм. Могулистанд Долоон уснаас

гадна Дорнод Туркестан орж байв. В.В. Бартольд Цагаадайн улс ийнхүү хоѐр хуваагдахад

хүрсэн нь энэхүү хоѐр хэсэг соѐлын талаар харилцан адилгүй байснаас үүдэн гарсан гэж

үзжээ. Цагаадайн улс ийнхүү хоѐр хуваагдаж тэдгээрийн хил Балхаш нуураар зааглаж

байжээ. Могулистан хэмээх Дорнод хэсэгтээ Цагаадайн удмынхан эрх мэдлээ хадгалан

үлджээ. Энд нүүдэлчин монголчууд давамгайлж, нутгийн хүн амыг "Могол" гэж нэрлэх

болсон байна. Моголистаны хаадаас Түглуктөмөр хан (1348-1369) Түрэгийн хаадыг

эрхэндээ оруулсан боловч түүнийг нас барсны дараахан Мавереннахра дахин тасарсан

байна. Могулистаны нутагт Дорнод Туркестаны Кашгараас Кучи хүртэлх газар, Долоон ус,

Иссык куль нуураас өмнөх хэсэг оржээ. Цагаадай улс XIII зууны хориод оноос XIV зууны

дунд үеийг хүртэл 100 гаруй жил бие даан оршин тогтножээ. Могулистаны хаадын дотор

Цагаадайн удмынхан голлож байсан ажээ. Могулистан гэдэг нэрийг урт удаан хугацааны

туршид хэрэглэж байсан бөгөөд 1526 онд эхийн талаасаа Чингис хааны удмын Бабур хан

Энэтхэгийг эзэлж авснаар Энэтхэгт "Моголын хант улс" байгуулагдан түүхэнд алдаршсан

юм.

XIV зууны эхэн үеэр Цагаадайн улсын дотоод байдал хүнд байжээ. Алба татах журам

хуучирч, засаг захиргааны тогтолцоо амьдарлаас сүрхий хоцрогдож, цаг үеийн хэрэгцээг

хангаж чадахгүй болжээ. Цагаадайн угсааны хаад ноѐрхлоо бататгахын тулд тус орны аж

ахуйг өөд татах, засаг захиргааны байгуулалтыг цэгцлэхийн чухлыг ойлгож, зарим арга

хэмжээ авчээ. 1309 онд Кебекийн ах Эсэнбухыг ханд өргөмжилсөн боловч Хятадаас ирсэн

Монгол цэргүүд бут цохин зайлуулжээ. Эсэнбухыг Дува ханы хүү Кебек (1319-1326)

залгамжилжээ. Тэрээр Нахшеб хотын ойролцоо Карши (монголоор Харш) нэртэй орд

байгуулан суусан байна. Хожим нь энэ ордны нэрийг Нахшеб хот авч өнөө хүртэл Карши

нэрээрээ уламжлагдан иржээ. Кебек хан эн түрүүнд мөнгөний шинэтгэл хийжээ. Тэр үед

Цагаадайн улс даяар гүйлгээнд явах алт, мөнгөний ханш жигдгүй, нэгдмэл мөнгөн тэмдэгт

үгүй байжээ. Худалдаачид бараа борлуулахын тулд алт, мөнгийг чанар чансаа сайтай

газраас нь худалдан авч чансаа султай газар аваачин гүйлгэх зэргээр дамын худалдаа

хийж баяжихийг оролддог байв. Ер нь мөнгөн санхүүгийн эмх журамгүй байдлаас болж их

бэрхшээл тохиолдож байсан ажээ. Тийм учир Кебек хаан зоос гаргаж тараасан байна.

Ингэж нэгдмэл мөнгөн тэмдэгттэй болсон нь Цагаадайн улсын эдийн засаг, аж ахуйн

хөгжилд зохих нөлөө үзүүлсэн юм.

Кебек хан бас засаг захиргааны чухал өөрчлөлт хийсэн нь Мавереннахрын хөгжилд тустай

зүйл болжээ. Кебекийн өөрчлөлт хийхээс урьд Мавереннахрт засаг захиргааны хоѐр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 112: paleolit

янзын байгууллага байжээ. Тус орны нийт эрхийг Масуд бекеер толгойлуулсан монгол

даргач нар барьж байхад зарим хотын эрхийг орон нутгийн ноѐд эзэгнэж байжээ. Кебек

хан энэ хоѐр захиргааны байгууллыг халж, Мавереннахрт монголын түмтийн зохион

байгуулалт нэвтрүүлэн хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, бүх орныг олон түмт болгон хувааж,

өөрийн төлөөний сайдуудад захируулсан юм. Мавереннахрын түмт тус бүрийг заавал

түмэн цэрэг гаргахаар яг тааруулан зохиосон биш, харин гол төлөв хуучин эзэмшил

газрыгтүмт болгон өөрчилж зохион байгуулсан ажээ. Тийм учир Кебекийн хийсэн засаг

захиргааны өөрчлөлт нь Мавереннахрын хуучин уламжлалыг аль нэг хэмжээгээр өөрчлөх

буюу түүнчлэн улс төрийн бутралын нэмэгдэх хандлага чиглэлийг зогсоох чадал гүй

байжээ. Гэтэл дээрх шинэтгэл хичнээн дутагдалтай байсан ч гэсэн Мавереннахрт

феодалын төр хөгжих явдал зохих үүрэг гүйцэтгэсэн гэж үзвэл зохино.

Кебек ханы шинэтгэлийг Мавереннахрын суурьшмал иргэд талархан дэмжиж байжээ.

Харин нүүдлийн ахуйг эрхэмлэгч монгол цэргийн сурвалжтан нар өөрөөр хандсан байна.

Кебекийг үхмэгц тэд дараачийн хаадаа Хайду хааны бодлого, 1269 оны Таласын чуулганы

шийдвэрийн зүг буцаан оруулахаар махран оролджээ. Тэр зорилгоор Кебек хааны

залгамжлагчийг алж, ханы өргөөг Долоон усанд шилжүүлжээ. Гагцхүү Газан хан өргөөгөө

Мавереннахрт эргүүлж авчирсан байна. Газан хан Кебекийн бодлогыг шургуу бөгөөд

чадамгай үргэлжлүүлж байсан юм. Гэтэл Казаган тэргүүтэй Цагаадайн угсааны бусад

ноѐд дургүйцэн эсэргүүцэж, тэд удалгүй Газан ханыг алж засаг төрийн эрхийг булаан

авчээ. Казаган Чингисийн угсааны хүн биш байсан учир биеэ хан гэлгүй эмир (их ноѐн) гэж

зарлажээ. Казаган 1346-1358 онуудад төр барьж, цэргийн эрхтэн нарын ашиг сонирхлыг

илэрхий хамгаалж байжээ. Казаган нүүдлийн амьдралд үнэнч хэвээр үлдэж, Аму-даръя

голын хөвөөнд өвөлжиж, Бульджаны ойролцоох ууланд зусаж байжээ. Тэрээр суурин

иргэдийн газрыг хөнддөггүй байсан учир түүний талаар монголчууд төдийгүй түрэг,

таджикууд сайнаар дурсдаг байжээ. Казаганыг үхсэний дараа Мавереннахрт улс төрийн

самуун дахин өрнөж, биеэ даасан хэд хэдэн эзэмшихүүн болж хуваагдаад харилцан дайн

дажин хийх болжээ.

Мавереннахрын хүчин ийнхүү суларсан учир Могулистаны довтол-гооныг няцааж

чадахгүйд хүрч байв. Мавереннахрын ноѐд дундаас Балха, Самарканд хотын захирагч

ноѐн Хусейн, барлас аймгийн доголон Төмөр (Тамерлан) хоѐр хамгийн хүчтэй байсан

бөгөөд 1365 онд Могулистаны довтолгооныг эсэргүүцэн байлдсан боловч цохигдож,

гадагш зугтан гарч Мавереннахрын бүх газар нутаг, түүний дотор Самарканд хот ямар ч

хамгаалалтгүй үлджээ. Харин Самарканд хотын гар урчуудын дотроос Сербедар нар гэдэг

зоригтой тэмцэгчид гарч, хотын иргэдийг удирдан дайсны эсрэг гавшгайлан байлдаж,

өөрийн хот болон нийт Мавереннахрыг Могулистаны ноѐдын гарт орохоос аварсан байна.

Сербедар нар бас улсын албыг хөнгөвчлөн, зарим алба татварыг хүчингүй болгохын тулд

нутгийн ноѐд, цэргийн эрхтэн нарын эсрэг тэмцэл хийжээ. Гэтэл 1366 оны хавар Хусейн,

Төмөр нар цэрэг дагуулан ирж, сербедар нарыг цохиж, Самарканд хот болон нийт

Мавереннахрыг эзлэн авчээ. Гэвч удалгүй тэр хоѐрын хооронд зөрчил гарч 1370 онд

зэвсэгт мөргөлдөөн болж, Төмөр нь Хусейнийг барьж алжээ.

Дундад Ази дахь Монголын хаант улс хэд хэдэн хэсгүүд болон задарсан төдийгүй,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 113: paleolit

аажмаар хүчин мөхөсдөж, монгол оршин суугчид нь түрэгжиж тус нутгийн жирийн иргэд

болон хувирчээ. Цагаадайн хант улс задран унаж, Дундад Азид оршин сууж байсан

Барлас, Жалайр зэрэг бидний өмнө өгүүлсэн монгол овгууд түрэгжиж байсан хэдий

боловч Төв Азийн түүхэнд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн хэвээр байсан юм. Тэнд монголын

ноѐрхол унасны дараа ч гэсэн монгол овгийнхон удаан хугацааны туршид нэр хүндтэй

хэвээр байлаа. Цагаадайн хант улсад оршин суугчдын ихэнхи нь түрэгүүд байлаа. Тэнд

оршин сууж байсан монголчууд түрэгүүдээс тооны хувьд хавьгүй цөөн байсан бөгөөд тэд

аажимдаа лалын шашинд орж түрэгийн орон нутгийн угсаа соѐлын хүрээнд уусахад

хүрснийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Бүр хожим нь Цагаадайн хант улсын эзэмшил газрын

нилээд нь зүүн гарын хаант улсын нутаг дэвсгэрт хамаарагдах болжээ.

Ил хант улс

Ил хант улсын газар нутаг

Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд суусны дараа өөрийн төрсөн

дүү Хүлэгүг Иранд явуулж, Сири Рум, Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар өгчээ. Ийнхүү

Хүлэгү Иранд очиж, Ил хант улсыг үндэслэн байгуулаад, 9 жил (1256-1265) хан суусан

байна. Тэрээр Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр

Ил хант улсыг байгуулсан ажээ. Хүлэгүгийн улсын ханыг Ил Хан (Улсын хаан) гэж

нэрлэдэг байсан тул түүхэнд Ил Хаант улс хэмээн алдаршжээ. Мөн тус улсыг үндэслэн

байгуулагчийнх нь нэрээр "Хүлэгүгийн улс" гэж нэрлэж байжээ. Хүлэгү ханыг нас барсны

дараа ч гэсэн түүнийг залгамжлагчдыг Хүлэгүгийнхэн гэж нэрийдэх болжээ. Зарим

судлаачид Ил Хант улсыг "Иран дахь Монголын хант улс" гэж нэрлэх нь зүйтэй гэж үзсэн

байна. Бид энд түүхэнд хамгийн их алдаршснаар нь "Ил хант улс" гэж нэрлэв. Ил хант

улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод

шилжижээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 114: paleolit

Анхны Ил хан Хүлэгү(Давид Морган "Монголчууд" ном. Оксфорд, Кембриж, 1998)

Ил хаадын дотроос хамгийн их нэрд гарсан нь тус улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү

(1256-1265), Хүлэгү ханы ууган хүү Абага (1265-1282), Абага ханы хүү Аргун( 1284-1291),

Аргун ханы хүү Гайхат (1291-1295), Газан (1295-1304), Өлзийт (1304-1316), Абусанд (1316-

1335), Шейх Хасан Кучук (1335-1343) нар болно. Мөнх хаан Хүлэгүд даалгавар өгөхдөө

"Их, бага аливаа хэрэгт Чингисийн хууль, ѐс заншлыг дагах хэрэгтэй. Амутын Жейхунаас

алс холын Мисир орон хүртэл нутгийнханд чиний тушаал зарлигийг дагасан хүмүүст аврал

энэрэл үзүүлж, элдэв бэлэг сэлт арвинаар өгч бай. Хэн сөрөн толгой өндийлгөнө түүнийг

эхнэр хүүхэд, төрөл төрөгсдийнх нь хамтаар хүчирхийлэн устгаж, Кукистан Харасаны цайз

хэрмийг эвдэн зэлүүд цөл болгон хувирга. Хэзээ ч, хаана ч сонор соргог, ухаалаг хэрсүү

яв. Ард олноо дааж давшгүй алба гувчуураар даралгүй, амар амгалан аж төрөхөд нь

туслаж бай. Аль ч тохиолдолд эхнэр Догуз хатантайгаа зөвлөж хэлэлцэж бай. Энэ бүх

чухал хэргийг гүйцэлдүүлсэн цагтаа төрлөх нутагтаа эргэж ирээрэй" гэжээ.

Ил хан Абага, түүний хүү Аргун (Давид Морган "Монголчууд" ном. Оксфорд, Кембриж,

1998)

Хүлэгү хан Ираны Падишан, Султан нарт дагаар орохыг ятгасан захидал бичиг явуулжээ.

Уг захидлыг хүлээж аваад Румаас түүнд алба хаахаар Султан Из-ад-дин, Атабек,

Музаффар-ад-дины хүү Руки-ад-дин, Персээс Атабек Сад, мөн Ирак, Хорасан,

Азербайджан, Арран Ширва, Грузинаас язгууртан ноѐд арвин их бэлэг хэрэглэлтэй иржээ.

Газан ханы засаглалын үед Ил хант улсын нутаг дэвсгэр ихэд өргөжин тэлж, бүх Иран,

өнөөгийн Афганистан, Азербайджан, Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд Месопотам,

Бага Азийг хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ орнууд болох Сельджук, Грузин,

Трапезүндек, Армен, Кипрээс алба татвар авч байжээ. Мөн Сири, Палестиныг удаа дараа

довтолж, Египетийн Мамлюктай байлдаж байжээ.

Ил хант улсын соѐлын хувьд гэвэл, Монгол зэрэг Зүүн Азийн орнуудын нөлөө Дундад

Азид болон Персэд урьд өмнө байгаагүйгээр тусгалаа олсон байна. Тухайлбал, лалын

шашинд эрс өөрчлөлт үзэгдэх болжээ. Христийн несториан шашинтан нар Ил хант улсад

ихээхэн нөлөөтэй байсан юм. Мөн Түвэдийн Буддын шашин соѐлын нөлөө монголчуудаар

дамжин Персэд хүрч очиж байжээ. Гэвч Монгол, Түвэдийн буддын шашнаас үлдсэн эд

өлгийн дурсгал Персэд тун ховор байдаг нь Монголын ноѐрхогчид хожим нь Лалын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 115: paleolit

шашинд орсны дараагаар Буддын шашны дурсгалыг эвдэн сүйтгэсэн буюу лалын шашны

хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилсөнтэй холбоотой байж болох юм. Зөвхөн

Марагхагийн ойролцоо хэдэн буддын дурсгалын эвдэрч сүйрсэн үлдэгдэл байдаг ажээ.

Ил хан Газан (Давид Морган "Монголчууд" ном .Оксфорд, Кембриж, 1998 )

Ил хант улсын үед Буддын урлагийн нөлөөгөөр лалын шашинтны зураг урлалд байгаагүй

хүний дүрсийг зурах явдал Персэд дэлгэрсэн гэж эрдэмтэд үздэг байна. Ил хаад шинжлэх

ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар их нэрд гарсан байна. Хүлэгү хан өөрийн зөвлөх нэрт гүн

ухаантан, одон орон судлаач Насир ад-Дин ат-Гүш (1201-1274)-д Табризийн хойт талд

Азербайджаны Марагхад одон орон судлалын төв байгуулах ажлыг даалгажээ. Тус төвийг

тэр үед байсан хамгийн дээд зэргийн багажаар төхөөрөмжилсөн бөгөөд номын сан нь 400

000 номтой байсан гэдэг. Тэнд Испанийн алдарт одон орон судлаач Яхья ибн Мухаммад

ибн Абул-Шукр ал-Магхриби ал-Андалуси ажиллаж байсан ажээ.

Эрдэм мэдлэгийн бусад салбарууд дотроос түүх, анагаах ухаан эрчимтэй хөгжиж байжээ.

Тухайлбал, Ата Малик Жувейнийн (1226-1283) «Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх»

Рашид-ад Дины «Судрын чуулган» гэсэн хоѐр алдарт зохиолыг дурдаж болно. Энэ хоѐр

зохиогчийн аль аль нь Ил хант улсад төрийн өндөр албанд ажиллаж байсан тул тухайн

үйл хэрэгт биеэр оролцож явсан байна. Мөн Рашид-ад Дины бичсэн анагаах ухааны тухай

нэрт бүтээлийг нэрлэж болно. Ил хаадын гадаад улс төрийн бодлогод Сири, Палестинийг

байлдан дагуулах зорилго оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд

нь хөндөлдөж байсан учир түүнтэй Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Египетийн

Мампюкийн султанууд лалын шашныгулс төрийнхөө бодлогын түшиг тулгуур хэмээн үзэж

байв. Монголын ил хаад Египетийн эсрэг дайнд Христосын шашны холбоотон улсууд

болох Антиохийн вант улс, Триполийн гүнт улс, Иерусалим хант улс зэргийг ашиглаж

байв. Мөн Киприйн хант улс, Киликийн Армен, Гүржийн газрын эздийг ч татан оролцуулж

байжээ. Энэ үед Ил хаад Христосын шашныг ивээлдээ авч, Христосын ертөнцтэй өргөн их

харилцаатай байсан юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 116: paleolit

Хүлэгү хан Сирийг байлдахдаа, Хит бөх хэмээх Христосын шашинтай хүнээр цэргээ

толгойлуулж байсан нь Христосынхноос дэмжлэг авах бодолтой байсны илрэл юм. 1260

онд Айн-Жамут, 1277 онд Аль-Бастанд Египедийнхэнтэй хийсэн тулалдаанд монгол цэрэг

ялагдаж Сирээс шахагдаж гарсан байна. Хэдий тийм боловч Ил хаад Сирийг эзлэх

зорилгоо орхиогүй юм. Газан хан хэдийгээр лалын шашинд орсон боловч Сирийг эзлэх

зорилго тавьж, Гүрж, Арменийн цэргийн тусламжтайгаар Сирийг эзлэн аваад, 1303 онд

дахин ялагдал хүлээжээ.

Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сайт /Цагаан толпой/ сангийн аж ахуйн төвүүс баруун хойш үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт Ийвэн голыг өгсөх чиглэлд 40-өөд км зайд энэ хийд оршино.

Манжийн төрийн бодлогын үүднээс монголчуудын дотор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэхийн тул Амарбаясгалант хийдийг байгуулсан байна.

Хийдийн гэрэлт хөшөөний бичигт, "Найралт төвийн тавдугаар онд /1727/ зарилгаар элч гаргаж мөнгө арван түмэн ланг өгч илгээж түүний / өндөр гэгээний/ суусан хүрээний газар /их хүрээ, тэр үед Ийвэн байсан/ их хийд үйлдэж.... тэнгэр тэтгэсний тэргүүн он /1736/-д хийдийг үйлдэн төгссөн... гэжээ. Амарбаясгалант хийдийг тусгайлан судалсан бүтээл бараг үгүй бөгөөд Н.М.Шепетильников, Д.Майдар, Х.Пэрлээ нар өөрсдийн бүтээлд товч байдлаар дурдаж хятад хэв загварын чуулбар хэмээн дүгнэлт өгч байжээ. Уг хийд нь XVIII зууны эхэн үед байгуулагдаж, иж бүрэн цогцолбор байдлаар хадгалагдан үлдсэн уран барилгын чуулбар юм.

Амарбаясгалант хийд

Манжийн эзэнт гүрэн монгол төрт ѐс болон цэрэг, техник, иргэний олон асуудалд Монгол гүрний үеийн бодлогыг уламжлан авсан байдаг бөгөөд тэдгээрийн нэгэн болох барилга урлахуйн онол болон хот суурины цогцолборт өргөн хэргэлж байсны жишээг Амарбаясгалант хийдийн дурсгалаас үзэж болно. Цогцолборын гол хэсгүүдээс дурдвал: Цогцолборын өмнө талд: Ямпай хана /Монгол хаадын ордны төлөвлөлтөд хөл хорих газар гэж байсан/ Хаалган байшин /хамгаалалтын хэрмэн хашаанд орох хаалга/, Махаранзын сүм /монгол ордны зохион байгуулалтын зэвсэг агсах газар хийдийн цогцолборт шашныг хамгаалагч нарын дурсгал, зураг баримал хадгалан үзүүлэх байшин/, Чига /монгол хаадын ордны өмнө морины уяа босгож байсны дурсамж бөгөөд шашны барилгыг их сүртэй өндөр болгон, туг жанцан хатгах болжээ/, Түүхийн сүм /тухайн цогцолбор босгосон учир

www.zaluu.comwww.zaluu.com

Page 117: paleolit

шалтгаан, төрийн хэрэг явдлыг чулуунд сийлэн мөнхөлж байсны жишээг үргэлжлүүлэн хэрэглэжээ/, Сангийн бойпор / үнэртэн асаах сав, бөгөөд монгол хаадын ордны өмнө ариутгалын хоѐр их түүдэг асаан дундуур нь гаргаж байсны уламжлал юм/, Цогчин дуган /хийдийн чуулбарын гол зонхилогч төвийн зохиомж бүхий барилга, Монгол хаадын үед

хааны орд байгуулж байсны уламжлалыг хадгалжээ.

Амарбаясгалант хийдийн цогчин дуган

Амарбаясгалант хийдийн цогчин дуган нь хааш хаашаа 87 чи ам дөрвөлжин, хоѐр давхар барилга юм. Голын дөрвөн баганын өөр хоорондын зайг 12 чи, хоѐр дахь эгнээ багана хүртэл 11 чи, түүний дараагийн хоѐр эгнээ багануудын хооронд 10,5 чи, гадуур тойрон явах саравчны багана хүртэл 5,25 чи зайг туc бүр төлөвлөжээ. Давхарын өндөрийг 15,75 чи, дээврийн өндрийг 10,5 чи байхаар бодсон байна. Дээврийн хэлбэр нь "тэлүүр нуруу"

гэдэг монгол аргаар баригджээ.

Цогчингийн ард нэгтэнхлэг дээр зуу сүм, түүний ард хэрмэн ханаар хашсан лавиран сүм байжээ. Хийд ерөнхийдээ давхар хэрмэн хашаатай бөгөөд дэвсгэр газрыг гурван үе болгон тэгшлэн уул цогцолборыг барьсан байна. Хэрмэн хашааны дотор, гадна талаар хур борооны ус зайлуулах /гидротехник/ бүрдлүүдийг чадмаг хийжээ. Инженерийн шийдлээр Цогчин дуганы дээврийн усыг голын дөрвөн баганы дотуур урсган доод давхрын шалны доогуур гадагшлуулахаар тооцоолж хийжээ.

Эл хийд 207x175 м -ийн хэмжээтэй хэрэм бүхий 40 гаруй сүм дуганатай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм дугана байна. 1944 онд улсын хамгаалалтад авсан Амарбаясгалант хийд бол сүм хийдийг байгаль орчинтой зохицуулж уул ус, ургамал, ой хосолсон үзэсгэлэнт газар сонгон бүтээдэг монгол уламжлалаар барьсан бөгөөд, анхдугаар богд өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн, монголын түх, соѐлын

хосгүй нандин дурсгалын нэг юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 118: paleolit

Сүм хийд, суврага

Эрдэнэ зуу хийд

Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноѐны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвөлсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ.

Энэ баримтыг мөшгөн Зава Дамдин Уйгарын үеийн Би-булгийн зуу бурханы урлагийг анхааран үзэж Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүмийн бурхадын урлалыг Уйгарын үед хамааруулан үзсэн. Харин Хөх сүм гэх жижиг сүмийг Зуу сүм босохоос өмнө анх бурханы шашны шүтээн залсан өвгөн сүм гэж үздэг. Үүний дараа 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэ зуугийн III Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сүм, болон Авид бурханы сүмийн цогцолбор, Төвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ. 1743-1769 оны хооронд Эрдэнэ зуугийн V ширээт лам Лувсанданзан их засварын ажил эхлүүлснийг VI ширээт лам Лувсанцэдэн

үргэлжлүүлэн удирджээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 119: paleolit

1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Лавиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Давагдаржаа удирдан бариулжээ. 1796 онд Эрдэнэ зуу хийдийн их засварын ажлыг Давагдаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юи-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан. Энэ засвараар өмнө барьсан сүмийн барилгуудад засвар хийснээс гадна хуучин Тахай балгасын хэрмийн нурангийг суурь болгон 50 ширхэг суврага босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгсэд /хаад, тайж, бэйл, бэйс лам, ард/-ийн хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суврага болон хэрмэн хана барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлон аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, мөн онд Жанчивлин аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жүд дацан, Цанидын дацан, 1782 онд Ламиран дацангийн барилгууд байгуулагдаж цаашид засвар, шинэчлэлийн

байдлаар бидний үеийг хүрчээ.

Эрдэнэ зуу хийдийг цогцлон босгож байсан эхний үед шарын шашны ѐс горим төдийл гүн нэвтрэн дэлгэрээгүй байсны учир хийдийн ерөнхий төлөвлөлтийг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталсаар байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх ерөнхий хувиарлалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ѐс горим барьж байсны гэрч болон үлдсэн монгол суурин газрын барилга уралхуйн гайхамшигт дурсгал юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 120: paleolit

Гадуураа 108 суврага бүхий 400x400 метрийн хэмжээтэй, дөрвөн талдаа асар хаалгатаи хэрмэн дотор байдаг монголын анхны буддын энэ хийд 1792 онд 62 сүм, 500-аад барилгатай байснаас өдгөө 18 сүм дугана үлдсэн бөгөөд 1944 онд улсын хамгаалтад авчээ. Эрдэнэ зуу хийд нь монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын

ганц хийд юм

Чойжин ламын сүм

Өөрийн дүү Лувсанхайдавт (олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж алдаршсан) зориулан VIII Богд Жавзандамба хоѐр удаа сүм бариулсан бөгөөд анхных нь 1899-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан боловч 1903 онд шатжээ. 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар Чойжин ламын хоѐр дахь сүм, орд лаврин, гэр тугдамын цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ. Энэхүү сүмийн барилгын мод, чулуу, төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ.

Сүмийн цогцолборт 1936 он хүртэл хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. Монголын урчуудын бүтээсэн хосгүй үнэт бүтээлүүд арвинтай уран барилгын дурсгалын хувьд 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлсэн ба 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан байна. Чойжин ламын сүмийн дотор, гадна чимэглэл, тавилга зэрэг бүх зүйл нь шашны зан үйлийн дагуу хэвээр үлдсэн тул 1942 онд Шашны түүхийн музей

болгосон байна.

Одоо Чойжин ламын сүмийн уран барилгын цогцолбороос Гол сүм, Занхан сүм, Ядамын сүм, Зуугийн сүм, өндөр гэгээний сүм, Махранзын сүм, гэр тугдам, ямпай, хэрмэн хашаа,

хаалганы хамт үлджээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 121: paleolit

Гол сүм (Өршөөлийг хөгжүүлэгч сүм). Уг сүмийн голын хоѐр мөрөнд лам нарын суудал, баруун талын эхэнд Чойжин лам, зүүн талын эхэнд Хүрээ хамба хоерын сэнтии, хурал номын хэрэглэл, хонх очир, дамар, цан хэнгэрэг, бүрээ бишгүүр зэрэг бий. Чойжин ламын сэнтийн ар талд Жигжидийн ордон, Хүрээ хамбын сэнтийн ар талд Янсанядамын ордон, хойд талын ханын баруун талд Майдарын ордон, зүүн талд Авидын ордонг XIX зууны

монголын уран сийлбэрч Балган модоор сийлбэрлэн урлажээ.

Мөн уг сүмд IV Богдын Төвдөөс авчирсан 108 боть Ганжуур, төвд гар бичмэл 226 боть Данжуур, түүнчлэн монголын урчуудын бүтээсэн уран зураг, ханын зураг, баримал, хатгамал, зээгт наамал, цамын багууд зэрэг хадгалагдаж байна. Цамын багуудыг XIX зуунд Пунцаг-Осор тэргүүтэй урчууд маш уран гоѐмсогоор бүтээсэн бөгөөд тухайлбал улаан Жамсран бурхны багийг 30 кг гаруй шүр оролцуулж хийсэн байна. Уг сүмд YII-YIII Богдын багш Балданчоймбол ламын занданшуулсан шарил, Чойжин лам Лувсанхайдавын

шуумал дүр байдаг. Гол сүмийн ар талд чойжин буудаг байсан Занхан сүм бий.

Зуугийн сүм (Бурхны дуган). Энэ нь Гол сүмийн баруун талд байрладаг бөгөөд сүмийн голд Зуу бурхан Богд Зонховыг хоѐр шавийн хамт залж, 16 Найданг сүмийн хоѐр талын туурганд, дөрвөн Махранзыг үүдний хоѐр талд агуйд сууж байгаагаар дүрслэн бүтээжээ. Ядамын сүм (Нандин шүтээний сүм). Гол сүмийн хойд талд байрладаг. Чойжин лам Лувсанхайдавын гол нууц шүтээн болох энэтхэг, төвдэд хийсэн Довчиннавга, Янсанядам, Дуйхар зэрэг тарины ѐсны бурхдууд тавигдсан байна.

Өндөр гэгээний сүм (Хотол чуулган туc Амгалангийн тив). Найман талт, хоѐр давхар энэхүү сүм нь хийцийн хувьд бусдаас өвөрмөц бөгөөд 1907 онд Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээсэн бүтээлд зориулан барьжээ. Уг сүмд Г.Занабазарын бүтээсэн Очирдарь, Язгуурын таван бурхан, Манал, Мэнтүг, Цагаан Дар эх, 21 Дар эх, Босоо Майдар зэрэг бурхдууд, Занабазарын өөрийн нь цутгамал дүр, Өндөр гэгээний олж ирсэн

эртний хүрэл суварга зэрэг байжээ.

Сүмийн дотоод чимэглэлийн онцлог нь ханан дахь бурханы 18 шавь Найданжүдэгийг туc тусын биеэ даасан янз бүрийн дүрээр хагас товойлгон, энгийн чөлөөтэй, хүний бие цогцос,

сэтгэлийн дотоод хөдөлгөөнийг нарийн харуулан дүрсэлсэнд оршино.

Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм нь монголын хүрээ хийдүүдийн дотор уран барилгын үзэсгэлэнт байдлаараа болон уран зураг, уран баримал, өнгө будаг, гадаад, дотоод чимэглэлийн хувьд хамгийн гоѐ сайхан сүмийн нэгд зүй ѐсоор ордог. Тухайлбал, Чойжин сахиусны догшин ширүүн гэдгийг Гол сүмийн дотор, гадна хана туурга, таазыг хүний толгой, уушиг зүрх, дотоод эрхтэнг задлан эвдэлсэн аймшигтай бөгөөд өвөрмөц сонин зургаар чимэглэсэн байдал, өндөр гэгээний сүмийн дотоод чимэглэл буюу 18

www.zaluu.comwww.zaluu.com

Page 122: paleolit

Найдангийн барельеф зэрэг нь бусад сүмээс онцлог бөгөөд ялгаатайг харуулна. Сүмүүдийн барилгын үндсэн материал нь чулуу, мод, хөх тоосго, ваар бөгөөд сүмийн гадна талыг ганжир, бодь гөрөөс, луу, арслан зэрэг шашны зан үйлтэй холбоотой дүрсээр болон "Тансан лам баруун зүг зорчсон нь" хэмээх уран сэтгэлгээний зургаар чимсэн

байна.

Чойжин ламын сүмийн их засварыг 1960-1961 онд, өнгө будгийн засварыг 1972 онд,

Зуугийн сүмийн дээврийн засварыг 1995 онд туc туc хийжээ.

Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханы сүм

Энэ сүм Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн баруун талын гандан хийдийн дэнжид Гандантэгчилэн хурлын дуганы архан талд хаа холоос сүндэрлэн харагддаг. 1911 онд сэтгэл энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханд зориулсан сүм босгохыг VIII богд Жавзундамба Хутагт зарлиг буулгаж түшмэл Өлзийхутаг, Зайсан лам Чойжамц нарт 1911 оны долдугаар сарын 20-нд даалгажээ.

Барилгын ажилд нийт 236000 лан мөнгө зарцуулснаас 100.000 лан мөнгийг бурхан бүтээхэд зориулсан. Бурханыг 80 тохой дотор багтаан босгох тэг зураг үйлдсэнээс барилга нь шалнаас орой хүртэл 30-аад метр байхаар бодож, барилга барих 26 метр урт 24 ширхэг гуалин мод, тоосго бэлтгэх, шохой болгох гэх мэт ажлаар сүмийг бүтээн босгох бэлтгэл хийж эхлээд 1913 онд барьж дуусгасан. Энэ дурсгалт барилга, шүтээний талаар Н.М.Щепетильников 1960 онд хэвлүүлсэн "Монголын бурханы сүмд орж үзсэн тухайгаа " гадаа гэрэлд явж байгаад ороход бүрэг харанхуй болж биеийг сэрүү татуулан ямар нэгэн болгоомжилсон ѐслолын нам гүм байдал эзэмдэнэ. Бүрэг харанхуйн дундаас нүдний өмнө маш том бадамлянхуа цэцгийн алтадмал дэлбүүд тодрох нь дээш харахад алтан шармал бие эрхтэн нь гялалзан сүмийн дээврииг тэтмээрээ тулсан асар том бурханы дүрсийг сэтгэн ухамсарлах завдалгүй байтал нүднээ тусах нь гайхалтай. Бурханы гар цээжиндээ залбирал хийж, үл хөдлөх нүд нь алс хязгаарт чиглэж, уруулд нь амирлангуй инээмсгэл тодрох аж . Энэ том бурханы дүрийн хоѐр хажуугаар шармалдсан гуулиар хийсэн үүлний дүрсүүд, өмнө талаар нь шар, цэнхэр өнгийн том, жижиг, дунд зэргийн хадгууд бараг бурханы дүрийг халхлах шахам байв" гэж бичсэн байдаг. Мэгжиджанрайсэг бурханы сүм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 123: paleolit

1930 онд Жанрайсэг бурханы сүмийг засварлаж дээд давхарын цонхны жааз ба тоосгон хананы дээд төгсгөл хашлагын мод муудсаныг бүрэн сольжээ. 1960, 1968 онд Монгол, ЗХУ болон БНХАУ-ын уран барилгачид тус тус хэмжилт судалгаа хийж нэлээд нарийвчилсан судалбар зураг гаргажээ. Эдгээр судалгааны үед уг сүмд зүүн урагш ихээхэн хазайлт үүссэнийг тогтоож, хазайлтыг засаж хэвийн байдалд оруулан бэхлэх хэдэн аргыг дэвшүүлсэн боловч зөвхөн өнгө будгийн болон алтан шармал чимэглэлүүдийг өнгөлөх, дахин шармалдах ажил хийсэн билээ. Мэгжиджанрайсэг бурхны сүмийг босгосноор тэр нь нийслэл хүрээний зонхилогч өнд?өрлөг болж Зүүн хүрээ, Гандантэгчинлэн хүрээ хоѐрыг нэгэн орон зайд холбосон барилга уралхуйн ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэж Нийслэл хүрээ гэх нэрэн дор нэгтгэн холбох болсон юм. 1996 онд Жанрайсэг бурхныг бүрнээр сэргээн бүтээж с?мийг

шүтээний газар болгожээ.

Гандантэгчэнлин хийд

Их хүрээний зүүн хэсгийг Зүүн хүрээ, баруун хэсгийг Гандан буюу Гандантэгчэнлин гэж нэрлэдэг байжээ. Гандантэгчэнлин хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан.

Дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгож улмаар 1824 онд Ламрим дуган, 1838 онд Y Богд Жавзандамба хутагтад зориулж Гандантэгчэнлин буюу "Их хот мандлын сүм", Дашчойнхор, Ядгачойлин зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам өргөжүүлж 1839 онд Цогчин дуган, 1844 онд Бадамѐго, 1848 онд Жүдийн сүм, 1909 онд Гунгаачойлин, 1913 онд VIII Богд Жавзандамба хутагтад зориулж Мэгжид Жанрайсигийн сүмийг туc туc байгуулжээ. Мөн 1841 онд V Богдын Шарилын сүм, 1869 онд VII Богдын шарилын сүмийг, 1925 онд VIII Богдын шарилын сүмийг тус тус барьсан. Хийдийн хойт талд 20 суврагатай

байжээ.

Тус хийдээс зургаан сүм үлдсэн бөгөөд 1944 оноос эхлэн сүмийн хурал номын ажлыг

сэргээсэн билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 124: paleolit

Гандантэгчэнлин хийдэд олон ховор ном судар, түүх, соѐлын үнэт дурсгалт зүйлс хадгалагдаж байгаагийн дотор Г.Занабазар ээжийнхээ хүсэлтээр хийсэн хүрэл цутгамал, Ойродын урчууд ХYI зуунд мөнгөөр цутгасан шарын шашныг үндэслэгч Амдо нутгийн Зонховын баримал /15 кг хүнд/, зурмал болон зээгт наамал бурхны хөрөг, Энэтхэг, Төвд зэрэг газраас авчирсан баримал бурхад, Балбын зандангаар хийсэн Локешварийн дүрс, XX зууны эхэн үед Польш, өвөр Монголд хийлгэсэн Аюуш бурхан, Буддын мэндэлсний 2500 жилийн ойгоор тохиолдуулан 1956 онд туc хийдийн лам Дамбадаржаа, Данзан нарын бүтээсэн Шагжамуны баримал, 1957 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн бэлэглэсэн 2000 жилийн өмнө Энэтхэгийн урчууд бүтээсэн Буддийн баримал, Буддын шарилын хэсэг, Шри Ланкаас авчирсан суврага бүхий мөнгөн шүтээн зэрэг бий.

Гандантэгчэнлин хийд

Хийдийн Очирдарийн сүмийг 1840-1841 онд барьсан бөгөөд уг сүмд 1683 онд Занабазар алт, мөнгөөр бүтээсэн Очирдарийн баримал, 1000 жилийн өмнө Балбад хүрэн зандангаар бүтээсэн Локешвари бурхан, ертөнцийн дөрвөн зүгийн сахиус Махранз, туc хийдийн лам Самбалхүндэв 1858 онд монгол зургийн аргаар бүтээсэн эв зохицлыг бэлэгдсэн зураг

хадгалагддаг.

Эндэх Зуугийн сүмийг 1869 онд VII Богд Жавзандамба хутагтын шарилыг оршуулахад зориулан барьсан. Уг сүмд XIX зуунд Долнуурт бүтээсэн Бурхан багшийн хоѐр шавьтайгаа байгаа баримал, монголын уран сийлбэрч Ширчингийн модоор сийлсэн Лхамо охин тэнгэрийн сийлбэр зэрэг бий. Зуу, Очирдарийн сүм ур хийцээр адил бөгөөд алтадмал ганжиртай, паалантай вааран дээвэртэй, чулуу, тоосго, мод оролцуулан барьжээ. Эл хоѐр сүмийн хоорондох хүзүүвчийг 1945-1946 онд барьж их хурлын тахил, балинг бэлтгэх байр болгожээ.

Дидан-лавиран сүм буюу Y Богд Чүлтэмжигмэддамбийжанцангийн номын сан байсан сүмд 1904 онд XIII Цапай лам сууж байжээ. 1926 онд барьсан сүмд Гандантэгчэнлин хийдийн номын сан байрладаг бөгөөд тэнд 108 боть Ганжуур, түүний тайлбар 225 боть Данжуур, тэрчлэн Богд Зонхов, Банчин Богд, Далай лам болон Төвдийн бусад зохиолчдын сүмбүм, Агваан-балдан, Агваанхайдав, Агваандандар, Сумбахамба, Ишбалжир зэрэг монголын 70 гаруй эрдэмтэн мэргэдийн сүмбүм байдаг. М?н монгол, ойрд, санскрит, деванагар, пали

зэрэг үсгээр алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн төвд, монгол судар олон бий.

Гандантэгчэнлин хийдэд 1958 онд Бурхны сургаалыг үндэслэсний ойд зориулан босгосон суврага, 80 хүн багтах зайтай, үндэсний хээ угалзаар чимсэн 108 уньтай, 11 ханатай гэр байдаг. Түүх, соѐлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар 1981-1982 онд туе хийдийн үлдсэн сүм дуганы гадуур Гол Асар хаалга, хоѐр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 125: paleolit

барьжээ. Түүнчлэн 1986-1987 онд Зуугийн сүм, 1987-1988 онд Очирдарийн сүмийг, 1995 онд Жанрайсиг сүмийг сэргээн засварлаж, 1992 онд Д?йнхор дацан, 1995 онд Дашчоймбол дацанг шинээр барьсан байна.

Гандантэгчэнлин хийдийн уран барилгууд нь монгол, монгол-хятад, хятад-төвд хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго, хөх болон паалантай төрөл бүрийн вааран эдлэлээс бүрдэнэ. Хийдийн сүм дуган, асар хаалгыг буддын шашны ѐс дэглэм, зан үйлтэй холбоотой зураг, баримал, чимэглэлийг өнгө хослуулан үндэсний хээ угалзаар баяжуулан уран сайхнаар бүтээсэн байна. Сүм дуганы барилгын үндсэн гоѐл чимэглэл нь алтадсан ганжир, жанцан, чойж-хорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх зэрэг юм. Уламжлалт уран барилгын дурсгал Гандантэгчэнлин хийдийг 1994 онд улсын

хамгаалалтад авчээ.

Сүм хийд, суврага

Чин ван Ханддоржийн өргөө

Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Гадаад яамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн

үйл ажиллагаатай холбоотой нэгэн дурсгалт байшин Улаанбаатар хотод бий.

Өөрийн хөрөнгөөр бариулсан энэ байшиндаа Чин ван Ханддорж 1913 оны зунаас эхлэн 1915 он хүртэл амьдарч байжээ. 1915 оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд Ардын Засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд

Цэрэндорж сууж байв.

1923 онд уг байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд 1941-1948 онд туc улсын нутаг дэвсгэр дээрхи түүх, соѐлын дурсгалт барилга байшинг хамгаалах, сэргээн засахтай холбогдуулж гаргасан удаа дараагиин тоглоол шиидвэрийн дагуу улсын хоѐрдугаар зэргийн хамгаалалтад авчээ.

1973 онд түүнийг засварлаж Дүрслэх урлагийн музейн харъяа Театрын музей болгон байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1975-1977 онд Түүх, соѐлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хэмжилт судалгаа, сэргээн засварлах зураг төсөл, сэргээн засварлах

ажлыг гүйцэтгэсэн байна.

Гэтэл байшинг сэргээн засварлаад Театрын музей байгуулаагүй бөгөөд Хүүхэд, залуучуудын театр "Саран хөхөө" гэр театр байгуулахаар 1991 онд шинэчлэн сэргээн

засварласан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 126: paleolit

Чин ван Ханддоржийн байшин нь монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай юм. 7.5м х 16.0м-ийн хэмжээтэй, тоосго, модон ханатаи, модон дээвэртэй сууцны зориулалттай хоѐр давхар эл байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатаи өвөл суухад зориулагдсан, хоѐрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой гонхон маягийн бөгөөд зун суухад

зориулагджээ.

Улаанбаатар дахь гэр хэлбэрт модон дуган

Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь хуучин Их хүрээний арван дацан 30 аймгийн сүм дуганаас үлдсэн

Эрхэм Тойны, Вангаа, Эх дагины аймгийн гэр дуганууд юм.

Эх дагины аймгийн гэр хэлбэрт модон дуганууд. 1903 онд YIII Богдын хатан Дондогдуламын нэртэй дуганыг байгуулж Эх дагины аймаг гэж нэрлэсэн байна. Богдын хүрээний 30 аймгийн хамгийн сүүлийн аймгийн дуган бөгөөд уг дуганд Чойнхор бурхныг шүтээн болгож мянга орчим лам хурал хурж байжээ. Улаанбаатар хот дахь гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн дугануудын хамгийн том нь Эх дагины аймгийн дуган юм. Эл дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлсэн бөгөөд ардын зураач Намхайцэрэнгийн зураг төслөөр циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж одоо хүртэл ашигласаар байна.

Эрхэм Тойны аймгийн гэр дуганууд. Эрхэм Тойны аймаг нь ХYII зууны эцэст байгуулагдсан боловч гэр хэлбэрт модон дуганыг 1778 онд барьжээ. Түүний анхных нь Y, YI Богд Жавзандамбын үед баригдан 300-гаад лам хурал хурж байв. Тэдгээр дуганаас үлдсэн гурван дуганы том нь 19м голчтой, 6 м өндөр, голдоо зургаан баганатай, дөрвөн цагираг нуруутай , зассан чулуун суурьтай модон гэр юм. Нөгөө хоѐр дуганыг нийлүүлэн барьж хаалгаар холбосон байна. үүний хойт жижиг гэр дуган нь 9,5м голчтой, 5м орчим өндөр, голдоо дөрвөн багана, засаагүй чулуун суурьтай, хаалга, цонхгүй зөвхөн урд жижиг гэрийг дамжин гадагш гардаг байжээ. Урд жижиг гэр дуган нь 7,5м голчтой, 4м орчим өндөр, засаагүй чулуун суурьтай, дөрвөн баганатай байжээ. Вангаа аймгийн гэр дуганууд. Вангаа аймгийн гэр хэлбэрт модон дуганууд 1790 оны орчим баригдсан бөгөөд 500-600 лам хурал хурж байжээ. Хийц нь Эрхэм Тойны

аймгийн том дугантай ижил бөгөөд 19 м голчтой, 6 м өндөр юм.

Улаанбаатар хотын гэр хэлбэрийн дугануудад 1975-1976 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төсөл боловсруулан 1981-1982 онд сэргээн засварласан. Одоо эдгээр дуганд Дайшчойлин хийд буддын шашны хурал номын үйл ажиллагаа явуулж байна. Зүүн хүрээний гэгдэх гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн эдгээр гэр дуганууд нь монголын үндэсний архитектурын дурсгал учраас 1971 онд Улаанбаатар хотын хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авчээ. Энэ дугануудыг барихад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 127: paleolit

монголчуудын хамгийн түгээмэл сууц гэрийн үндсэн хийц, зохиомжийг үндэслэн түүний

орон зайн зохиомж, бүтээцийг үргүжүүлэн бүтээлчээр зохион төлөвлөсөн байдаг.

Улаанбаатар дахь гэр хэлбэрт модон дуган

Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь хуучин Их хүрээний арван дацан 30 аймгийн сүм дуганаас үлдсэн

Эрхэм Тойны, Вангаа, Эх дагины аймгийн гэр дуганууд юм.

Эх дагины аймгийн гэр хэлбэрт модон дуганууд. 1903 онд YIII Богдын хатан Дондогдуламын нэртэй дуганыг байгуулж Эх дагины аймаг гэж нэрлэсэн байна. Богдын хүрээний 30 аймгийн хамгийн сүүлийн аймгийн дуган бөгөөд уг дуганд Чойнхор бурхныг шүтээн болгож мянга орчим лам хурал хурж байжээ. Улаанбаатар хот дахь гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн дугануудын хамгийн том нь Эх дагины аймгийн дуган юм. Эл дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлсэн бөгөөд ардын зураач Намхайцэрэнгийн зураг төслөөр циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж одоо хүртэл ашигласаар байна.

Эрхэм Тойны аймгийн гэр дуганууд. Эрхэм Тойны аймаг нь ХYII зууны эцэст байгуулагдсан боловч гэр хэлбэрт модон дуганыг 1778 онд барьжээ. Түүний анхных нь Y, YI Богд Жавзандамбын үед баригдан 300-гаад лам хурал хурж байв. Тэдгээр дуганаас үлдсэн гурван дуганы том нь 19м голчтой, 6 м өндөр, голдоо зургаан баганатай, дөрвөн цагираг нуруутай , зассан чулуун суурьтай модон гэр юм. Нөгөө хоѐр дуганыг нийлүүлэн барьж хаалгаар холбосон байна. үүний хойт жижиг гэр дуган нь 9,5м голчтой, 5м орчим өндөр, голдоо дөрвөн багана, засаагүй чулуун суурьтай, хаалга, цонхгүй зөвхөн урд жижиг гэрийг дамжин гадагш гардаг байжээ. Урд жижиг гэр дуган нь 7,5м голчтой, 4м орчим өндөр, засаагүй чулуун суурьтай, дөрвөн баганатай байжээ. Вангаа аймгийн гэр дуганууд. Вангаа аймгийн гэр хэлбэрт модон дуганууд 1790 оны орчим баригдсан бөгөөд 500-600 лам хурал хурж байжээ. Хийц нь Эрхэм Тойны

аймгийн том дугантай ижил бөгөөд 19 м голчтой, 6 м өндөр юм.

Улаанбаатар хотын гэр хэлбэрийн дугануудад 1975-1976 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төсөл боловсруулан 1981-1982 онд сэргээн засварласан. Одоо эдгээр дуганд Дайшчойлин хийд буддын шашны хурал номын үйл ажиллагаа явуулж байна. Зүүн хүрээний гэгдэх гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн эдгээр гэр дуганууд нь монголын үндэсний архитектурын дурсгал учраас 1971 онд Улаанбаатар хотын хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авчээ. Энэ дугануудыг барихад монголчуудын хамгийн түгээмэл сууц гэрийн үндсэн хийц, зохиомжийг үндэслэн түүний

орон зайн зохиомж, бүтээцийг үргүжүүлэн бүтээлчээр зохион төлөвлөсөн байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 128: paleolit

Есөн зүйлийн суварага

Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын төвөөс баруун урагш 60 км орчим өндөр гэгээн Занабазар /1635-1723/-ын мэлмий нээсэн Есөн зүйл гэдэг газар энэхүү дурсгал оршдог. 1640 оны үед байгуулсан эл суврагыг бурханы шашны хүндтэй их хүнд зориулан босгодог дэг жаягаар барьж бүтээсэн бөгөөд цагийн энэнд элэгдэн өдгөө овгор туйр үлджээ.

Есөн зүйлийн суваргын үлдэгдэл

Есөн зүйлийн суваргыг нутгийнхан өвгөн Суврага гэж бас нэрлэдэг. Суврагыг босгосон Есөн зүйл хэмээх газрын тухай Галдан туслагчийн "Эрдэнийн эрх" зохиолд: өндөр гэгээн Занабазар 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жил халхын Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас Есөн зүйл хэмээх газар мэндэлжээ. Есөн зүйл хэмээсэн нь Гэгээнтний мэндэлсэн газарт есөн зүйлийн цэцэг ургаснаар нэрлэсэн нь хожим сунжирч усан зүйл хэмээх явдал ч байсан тухай өгүүлжээ. /Дурдсан зохиол 90 дэх тал/. Тэнд суварганы туйраас гадна, гэгээнтнии хүй дарсан газар, живхний үнс асгасан газар гэж цагаан шороо байдаг. Энэ суврагыг өвгөн суврага хэмээсний учир нь гэвэл: Халхын түшээт ханы ураг удмын холбогдолтойгоос, нөгөө талаар өндөр гэгээн Занабазарыг өвгөн Хутагт хэмээдэг байсантай ч холбоотой байж болно. XVII зууны хоѐрдугаар хагаст өндөр гэгээнии өвгөн суврагын дэргэд мөргөлийн жижиг сүм байгуулж, буян мөргөлийн хурал ном хурж байсаар 1930-аад оны өгүүтгэлийн үед тэр нь үгүй болон

устгагджээ.

Сарьдгийн хийд

Улаанбаатар хот анх 1639 онд Хутагтын өргөө нэртэйгээр эх суурь нь тавигдаж, 150 шахам нүүдэллэн, 1778 онд одоогийн байгаа газраа суурьшсан түүхтэй. Тийнхүү нүүж сууршиж байсан дурсгалт газруудын нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Хийдийн сарьдаг уулын аманд орших Сарьдгийн хийд юм.

Түүхийн сурвалжид тэмдэглэснээр, халхын өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөж шарын шашны төв болгох зорилгоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд байгуулж эхэлсэн бөгөөд 1 680 оны зун үндсэнд нь барьж дуусгасан байна. Гэвч Хэнтий уулын өвөрт байгуулсан энэ хийд Монголын шашны төвийн үүргийг төдий л удаан гүйцэтгэж чадсангүй. 1687 оноос Халх, Ойрадын дайн болж, Галдан бошигт Халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол, Хэнтий уул хүртэл давшихдаа өндөр гэгээний байгуулсан уг хийдийгэвдлэн сүйтгэсэн байна. Сарьдгийн хийдийн туйрыг 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан оросын шинжилгээний ангийнхан анх шинжин

www.zaluu.comwww.zaluu.com

Page 129: paleolit

үзэж шавраар хийсэн бурхны эвдэрхий, цац, барилгын дээврийн паалантай ваар болон

барилгын гоѐл чимэглэлийн зарим зүйлийг олжээ.

1920-иод оны эхээр Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, оросын эрдэмтэн В.И.Лисовский нарын зэрэг хүмүүс хийдийн ерөнхий байдал төрхийг судлан шинжлэх ажил хийсэн. 1995 оны зун ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Төв аймгийн ОНО музейтэй хамтран энд хээрийн шинжилгээний ажил зохион явуулж бага хэмжээний малталт хийжээ. Сарьдгийн хийд бол өндөр Гэгээн Занабазарын оролцоотойгоор байгуулсан сүм хийдүүдийн дотроос барилга байгууламжийн ажил өрнүүлсэн цар хүрээгээр нэлээн томоохонд тооцогдох төдийгүй, ялангуяа хийд байгуулах газрын байршлыг сонгож авсан байдлаараа ихээхэн өвөрмөц онцлогтой. Угхийд Хагийн хар нуураас зүүнхойш 10-15 км орчим, Туул голын Ламын гацаанаас баруун хойш 12 км орчим зайтай оршдог. Хийдийн байршлаас ажихад хүн амьтны хөлөөc аглаг зайдуу ч уул усны

тэгш газрыг сайхан сонгож байгуулсан нь илт байдаг.

Баруун хойд, зүүн өмнөд талаас нь уулын гол урсаж хийдийн баруун өмнөд талд 500 м орчим зайд нийлнэ. Хийдийн өмнө харалдаа оройн хэсэгтээ нүцгэн, нуранги асгатай Бух Ян хэмээх сарьдаг, зүүн хойно далайн түвшнээс дээш 2665 м өндөр Хийдийн сарьдаг, зүүн талд 2428 м өндөр Хийдийн Эрээн зүрх хэмээх ян сарьдгууд оршино. Хийдийн арын сарьдагт хонин арц их ургадаг бөгөөд өндөр гэгээн Халх, Ойродын самууны үед Галдан бошигтын түйвээнээс дайжин явахдаа "ум хум" гээд атга арц тэнд цацсан нь хожим их арц болон ургасан гэдэг домогтой. Иймд тэндэх арцыг нутгийнхан өндөр гэгээний аравнайлсан тарнитай арц хэмээн ихэд сүсэглэдэг. Энэ мэтчилэн, Сарьдгийн хийдийн ойр орчимын газар усны олон арван нэрииг нутгиин ардууд өндөр гэгээн, Галдан бошигт нарын түүхэн

үйл явдалтай холбон домоглосоор иржээ.

Сарьдгийн хийдийг уулын энгэр өөд өгсүүлж тусгайлан дагтаршуулсан суурин дээр 200x175 м орчим талбай эзлүүлэн байгуулсан бөгөөд түвэд загварын үндсэн долоон том барилга, гурван суваргатай байжээ. Барилгын чулууг өрсөн байдал нь Хар Бух, Хөх Бүрдийн сүм, Хөгнө Тарна, Сүмийн толгой, Цогтын цагаан балгасынхтай ижил бөгөөд хавтгайлан дөрвөлжилж зассан шаргал боржин чулууны завсраар нимгэн хавтгай чулуу хавчуулан өрж гадуур нь шавардаж шохойдсон байна. Мөн үндсэн барилга нэг бүрийн хананд наалдуулан жижиг тасалгаануудыг ийш тийш нь тэлж салбарлуулан гаргасан бөгөөд барилгын өөрийн уснаас хамгаалах шуудуу татаж байсан ором мэдэгддэг. Хийдийн үлдэгдэл барилгуудын чулуу нурж овоорон асар том нуранги үүсгэсэн бөгөөд харьцангуй бүтэн үлдсэн ханын өндрийг хэмжиж үзэхэд зарим нь бүр 6 м хүрнэ. Хийдийн туйр дээгүүр эдүгээ мод ихээр ургаж, унангиуд халхалсан тул хайж олоход нэлээд бэрхшээлтэй

болжээ.

Хийдийн туйраас улаан тоосгон дээврийн ваар, янз бүрийн хэмжээний тоосго, барилгын чимэглэлийн хэсэг, алтан боронзтой дээврийн ваарны хагархай, янз бүрийн хэмжээний шавар цац олноор олддог. Сарьдгийн хийдийн гурван суварганы хамгийн зүүн талын суварганы /орой нь уудлагдсан/ оройд 5x3 м хэмжээтэй, 1 м гүн малтаж үзэхэд малтлагын бүх давхаргаас янз бүрийн хэмжээний улаан, шар өнгийн олон шавар цац, шатсан мод, эмтэрч хагарсан шавар бурхан зэрэг зүйлүүд олджээ. Сарьдгийн хийд бол Монгол орон Манжид эзлэгдэхийн өмнөх үеийн болон Улаанбаатар хотын түүхэнд холбогдох түүх, уран

барилгын нэг чухал дурсгал юм.

Сүм хийд, суврага

www.zaluu.comwww.zaluu.com

Page 130: paleolit

Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган

Угтаал сангийн далай хийдийн Цогчин дуган нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд оршдог бөгөөд хийдийг 1810 онд байгуулж, Буддын шашныг мандуулж, түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор Цогчин дуганыг 1918-1919 онд барьжээ.

Түшээт хан аймгийн Говь Түшээ гүнгийн хошууны Тотьгальдаа /гарын дарга/ гэгч хүн Цогчин дуганы өмнө 1-2 км-ийн зайд байдаг ундраа сайтай Сангийн далай гэдэг нэртэй усанд адуугаа усалж, Хар бутангийн дэнж дээр хомын байшин бариулснаар Сангийн

далай хийд гэж ард нийтэд нэрлэгдэх болсон домогтой.

Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган

Цогчин дуганыг бариулсны дараа YIII Богд Жавзандамбад өргөж, түүний айлтгаснаар Жапүтэй /айлтгалтай/ сүм хэмээн Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ гэж нэр хайрласан байна. Сангийн далай хийдийн Цогчин дуган нь 10 сүм дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж, барилгын мод, шавар

шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго, хөх ваар, чимэглэлийг хиисэн байна.

Цогчин дуган нь тэгш өнцөгт байгуулалттай, 2 давхар, гол хаалгандаа гонхонтой, гонхоны гол дэлийг алтан шармал хорол, бодь гөрөөсөөр чимсэн, хөх тоосгон ханатай, 4 том, 36 жижиг модон багана, модон дам нуруутай, хөх вааран дээвэртэй, дотор гадна талыг үндэсний хээ угалзаар чимсэн уран барилгын дурсгал юм. Уг Цогчин дуганыг 1994 онд

улсын хамгаалалтад авсан.

Сангийн далай хийдийн дугануудаас Цогчин дуган нь бараг бүтэн үлдсэн бөгөөд Түүх, соѐлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1989 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төслийг боловсруулан 1990-1991 онд сэргээн засварласан байна.

1991 оноос буддын шашны хурал номын үйл ажиллагаа эхэлсэн байна.

Сүм хийд, суврага

Мандширийн хийд

Манжийн хаадын шүтээн гэгддэг Мандширийн хувилгаан нь анх Х.Т.Ө II зууны үед Энэтхэг оронд гарсан бөгөөд түүнээс хойш Төвдөд хэдэн удаа, Монгол оронд таван удаа тодорч байжээ. Анхны Мандширийн хувилгаан Наваанжамбалцанг залан ирж 1733 онд Богд хан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 131: paleolit

уулын өвөрт төвд хэлбэртэй 80 жан хэмжээтэй анхны сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ.

1748 онд уг сүмийг равнайлж, Дашчойнхорлин /Буяныг залбирагч сүм/ хэмээн нэрлэжээ. Энэхүү сүм нь Мандширийн хийдийн анхны дуган байсан учраас өвгөн Лаврин гэж нэрлэгдэх болсон. 1750 онд Мандшир лам Агваанлувсанжамбалданзан II Богд Жавзандамбад багшаар залагдаж уул хийдийг түүнд өргөсөн учир Богдын их шавийхан засаж сэлбэдэг болжээ. өвгөн Лаврингийн зүүн, баруун талд хоѐр Сэмчин байсан. ХYIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд дуганы өмнө талд Богд хан уулнаас ус татаж хиймэл нуур хийсэн байжээ. Цогчин дуганд цанидын хурал хурах болсонтой холбогдуулан 1760 онд Дамдинянсангийн Бадам ѐгогийн дацан, 1756 онд Цанидын дуганыг барьсан. 1770 онд Цогчин дуганы ар талд Шар хүрээ гэдэг нэртэй Богдын ордонг барьсан байна. Энэ ордонг хожим 1919 онд сэргээн засаж 1920 онд YIII Богд сууж байжээ. Цогчин сүмийн өмнө цамын талбай байдаг. 1780 онд Сэрүүн Лаврин хэмээх ордонг барьжээ.

Мандширийн хийдийн хэсэг (сэргээсэн)

Мандширийн хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Одоо Мандширийн хийдийн Хангал, Өрөнхан, Цогчин, Богдын Шар хүрээ, өвгөн Лаврин, Эргэдэг Майдар, Сувраган сүм, Сэрүүн Лаврин, Мамба, Цанид, Бадам его, Жүд, Мангал зэрэг сүм дугануудын буурь, турь үлджээ. Мандширийн хийдийн арын хадан дээр сийлсэн зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтад, мөн уг хийдийн турь, сийлмэл зурагт хадыг 1994 онд улсын хамгаалалтад туc туc авчээ. 1989 онд гэрэл зургийг үндэслэн Сэрүүн Лавринг шинээр сэргээн босгожээ. Хийдийг орчин тойрны байгальтай нь уран сайхнаар зохицуулж байгуулсан бөгөөд барилгууд нь үелүүлсэн чулуун дэвсэг дээр түүхий болон шатаасан тоосго, мод, чулуугаар барьж, жанцан, толь, ганжир, өнгө будаг, хээ угалзаар чимсэн төвд, төвд-монгол, монгол хийцийн барилгууд бүхий байжээ. Мандширийн хийдийн сүм дугануудаас хамгийн том нь болох Цогчин дуган нь өндөр чулуун суурин дээр түүхий тоосгоор өрж, шавардаж цагаан шохойгоор шохойдсон бөгөөд дээд эрмэгийг нь толиор тойруулан чимэглэсэн, төвд хэлбэрийн барилга байв.

Лигшиддонгайлин хийд

Дайчин вангийн хушууны гол хүрээ Лигшиддонгайлин нь Түшээт хан аймгийн эртний хийдийн нэг юм. Энэ хийдийн туйр нь одоо Булган аймгийн төвийн өмнө хэсэгт бий.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 132: paleolit

Туc хийдийг 1666-1667 онд Түшээт хан Чахундоржийн /Чимиддорж/ ойр төрлийн Баатар

Бэйл хэмээгч өөрийн гэрийг Цогчин сүм болгож анх үүсгэсэн.

XVII зууны сүүлч XVIII зуунаас тус хийдэд хурлын дацан болон аймгийн сүмүүдийг удаа дараалан өргөтгөжээ. үүнд: Арван нэгдүгээр жарны усан гахай жил /1633 онд/ Дашпилжайлон аймаг, 1685 онд цогчин хурал, 1697 онд Самданчойлин, 1709 онд Пунцагдоналин буюу тойны аймаг, 1721 онд Дашчойлин буюу бандидын аймаг, 1733 онд Дашчойхорлин буюу унзадын аймаг, 1792 онд цанид дацан, 1789 онд эмч нарын дацанг байгуулжээ. 1876 онд Диваажин буюу жаргалын орон гэдэг нэртэй хиймэл уулан дээр сүм байгуулж, 1904 онд сүрлэг томруунаараа Ази тивд томоохонд тооцогдох Цагаан суваргыг

барьж дуусгажээ.

Эдгээрээс өдгөө "Диваажин" сүм болон Цагаан суврагын үлдэгдэл туйр л үлдсэн бөгөөд Диваажин сүмийг сэргээн засварлах ажил хийгдэж буй.

Сүм хийд, суврага

Их бурхант

Өнгөрсөн зууны монголын соѐл, түүхийн томоохон дурсгалын нэп болох "Их Бурхант" нь Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т, Халх голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино.

Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтох төрийн /То-Ван/ /1797-1868/ санаачлага, удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ. Наймам аюулаас аврагч Жанрайсиг /Жигжид-жав/ бурханы дүр эл шүтээнийг То ван болон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 133: paleolit

Сэцэн хан аймгийн хошуу ноѐд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг оролцуулж урлан бүтээсэн байна. 90 тохой буюу 30 метр уг бурханыг их, бага хоѐр хүрээн дотор

цогцлуулжээ.

Том хүрээ нь 220x97 метр бөгөд үүний дотор талд дунджаар 165x110 см хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200x110 см орчим 12 ширхэг суварга болон Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Гэвч энэхүү гайхамшигт дурсгалыг XIX зууны эцэс XX зууны эхээр дорнод Хятадын төмөр замын хэд хэдэн будлиан, үймээний үеэр эхлээд эвдэн сүйтэгсэн байна. Сүйтгэл цааш үргэлжилж Ардын хувьсгалын дараа бурхан шашныг хавчин гадуурхагчдын ширүүн гарт өртөн чулуугаар нь барилгын суурь, малын хашаа саравч барьж үрэн таран болгосон билээ. Харин 1990-ээд оноос уг дурсгалыг хуучин байдлаар нь сэргээн бүтээх санаачлага гарч 1995-1997 онд холбогдох судалгаа шинжилгээ, малталт, сэргээн засах ажил тэнд өрнөсөн билээ. Ингээд 1997 оны намар сэргээн зассан Жанрайсиг бурханыг аравнайлж ѐслол үйлдсэнээр XIX зууны соѐл, түүхийн гайхамшигт цогцолбор энэ бүтээл

хойч үеийхэнд бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болжээ.

Их бурхантын Жанрайсаг болон бусад бурхад (сэргээсэн)

Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х.Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судал- гааны ажлаар явах далимдаа "Их Бурхант"-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл болов уу. Энэ нь Х-Х! зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн,

археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.

Сүм хийд, суврага

Заяын хүрээ

Oдоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт 1631 онд

Заяынхүрээг үүсгэн байгуулжээ.

ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоѐрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 134: paleolit

Лувсанжигмэддорж нарын шарилыгоршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ. Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыгтөвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь

ялган байрлуулж байжээ.

Заяын хүрээний зүүн, баруун Сэмчин, Гүндэнгийн хэсэг

Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон, асар дээвэртэй, доод хоѐр давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн гуравдугаар давхрыг буулган хурлын дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон байна. Заяын хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед

нэрд гарсан монгол дархан, урчууд сэргээн засварлаж байжээ.

Заяын хүрээг хоорондоо 5 км алсдах газарт дээд, доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд зургаан аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод хүрээнд нь хоѐр аймгийн дуган, лам нарын байшин барилга байв. Заяын хүрээнд ямагт 1000 лам суудаг байсан бөгөөд нэгжилдхэдэн удаагийн их

хурал хурах үеэр 4000 орчим, түүнээс илүү лам нар цуглардаг байжээ.

Хуучны Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган тухайлбал, Зүүн, Баруун Сэмчин, Хүлгийн сүм, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны зүйн музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авсан юм. Уул, ус, байгалийн гоо үзэсглэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар юм. Барилгуудыг толь, жанцан, ганжир зэргээр чимэглэсэн бөгөөд маш уран гоѐ сийлбэртэй, хурц тод өнгийн дагнаас будагтай ажгуу.

Дэмчигийн хийдийн туурь

Ноѐн хутагт Д. Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг /Галбын уулын гурван хийдийн нэг/ болох Дэмчигийн хийдийн туйр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий. Энэ хийдийг ноѐн хутагт Данзан Равжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 135: paleolit

Дэмчигийн хийдийн туурь

Дэмчигийн хийд бол давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоѐр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоѐр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ. Мөн түүний дээд хэсэгт хоѐр цонх бүхий гүндэ /сэхээвч/ байшинтай хоѐр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Дэмчигийн хийдэд 30 орчим лам шавилан сууж ирээдүй цагийн хурлыг гүйцэлдүүлдэг байсан бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр цагийн хурлыг хурдаг байжээ. Энэ сүмийг Ноѐн хутагт тоосго шатаалгаж бариулсан бөгөөд барилгын зарим нэгэн хэсгийг байгалийн хад чулууг бэлнээр ашиглаж хийсэн онцлогтой. 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан байна.

Дарь эхийн сүм

Дарь эхийн сүмийн үлдэгдэл нь Улаанбаатар хотын Баянзүрхийн дүүрэгт Амгаланд байдаг. Их хүрээ нь нүүдлийн чанартай гэр ба гэр маягийн барилгуудаас бүрэлдсэн бөгөөд нүүдэллэж, олон газар байрлаж байгаад 1779 онд Туул голын хойд талд одоогийн байгаа газарт суурьшиж эхэлжээ.

Их хүрээний баруун талын хятад пүүсийг нүүлгэн Наймаа хотод нэгтгэсэн байна. Их хүрээ байгуулагдсантай холбогдож Наймаа хот үүссэн түүхтэй. Хүн ардын амьдралын хэрэгцээг хангах, арилжаа худалдааны ажлыг өргөтгөхөөр зорьж Их хүрээний газар хятад худалдаачдын Наймаа хотыг байгуулах болжээ. Үүнтэй холбогдуулан буддын шашны зан үйлийг хүндэтгэн жил бүрийн Майдар бурхан өргөх жагсаалын замыг боогдуулахгүйн тулд Их хүрээнээс арван газар/5 км/зайтай Улиастай голын адагт Наймаа хотыг байгуулжээ. Уг хотыг "Элбэг-Амгалант гацаа", Наймаа хот, Амгаланбаатар хот хэмээн туc туc нэрлэж

байжээ.

Наймаа хотод долоон сүм байсны нэг нь Дарь эхийн сүм юм. Наймаа хотын хятад иргэдийн сүшиг бишрэлийг хүндэтгэж хотын зүүн өмнө талд Дарь эхийн сүмийг бариулжээ. Сүмийн барилгуудын хийц нь модон яс модтой, хөх тоосгон ханатай, муутуу цаас наасан сараалжин цонхтой байжээ. Сүм нь эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэи, хэрэм нь өмнө талдаа том хаалгатаи, зүүн талдаа жижиг хаалгатай. Гол сүм нь ар талдаа жижиг сүмтэй, уг сүмийн баруун зүүн талаар барьсан жижиг сүмүүдтэй байжээ. Гол сүмээс нэлээд урагш сангийн хүрэл тогоотой түүний өмнө талд боржин чулуугаар маш уран сийлсэн хоѐр багана босгожээ.

Дарь эхийн сүм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 136: paleolit

Баруун талын чулуун баганад: "Олон тивийн амьтанг зуурдын орноос гэтэлгэн тэнхрүүлнэ", зүүн талын чулуун баганад: "Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна" гэж хятадаар бичсэн байдаг. Гол сүмд хятад маягийн Дарь эх бурхны зургийг халхлан залсан, зүүн, баруун талын 2 давхар сүмд хашин хаан, цагаан өвгөнийг залсан байжээ. Сүмийн хурал номын талаар: Жил бүрийн зуны эхэн сарын арван тавны өдөр Дарь эх бурхны буултын өдөр хэмээн хуушаан нар хурал ном үйлддэг байна. Энэ өдрөөс эхлэн гурав хоног хятад ший тоглон, хятад, монгол хүмүүс цугларан, монгол эмэгтэйчүүд гоѐл чимэглэлээ зүүж баяр ѐслолын байдалтай өнгөрүүлдэг бөгөөд хүн бүр хүж асааж, цаас шатааж, хорин мөнгө өргөж мөргөл хийдэг байжээ. Сүмийн их хурлын үеэр өмнөх том хаалгыг нээж хүж зул асаан, бөмбөр дэлдэн, хонх цохиж, мөргөлчдийг хүлээн авч буян номыг үйлддэг уламжлалтай байв. М?н хуушаан нар хулсан төлөг үзэж өгдөг байна. Өвлийн цагт хуушаан лам нар сүмийн гадна чулуун довжоон дээр улаан олбог дэвсэж, хэнгэрэг балбаж, Дарь эх бурхныг тахидаг. Их хурлын үеэр чулуун багана дээр хятад үсэгтэй хар туг өлгөж ший жүжиг, янгуу тоглоход Баруун сүмийн давхар дээр заргачийн яамны монгол, хятад түшмэл, Зүүн сүмийн давхар дээр хуушаан лам, хятад ажилчид сууцгаан үздэг байжээ. Уг сүмийг 1937-1938 онд нураасан байна. Дарь эхийн с?мийн төлөвлөлт, хийц, гоѐл чимэглэл, өнгө будаг зэрэг нь хятадын сүм хийдийн уран барилгын жишээ юм. Дарь эхийн сүмийн чулуун багана нь боржин чуулуун дээр хүн, амьтан, хээ угалз. бичиг үсгийг маш уран чадварлагаар сийлж хийснээрээ онцлог бөгөөд монголд 11м өндөр, уран хийцтэй ийм чулуун багана байхгүй. Иймээс уг

хоѐр чулуун баганыг 1994 онд улсын хамгаалалтад авсан юм.

1990 онд Дарь эхийн сүмд Түүх, соѐлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас бүрэн хэмжээний хэмжилт судалгаа хийсэн бөгөөд 1991 онд Гол дуганыг сэргээн засварлах зургийг хийж, 1994-1995 онд сэргээн засварлаж Дарь эхийн хурал хурж байна.

Дамбадаржаалин хийд

Улаанбаатар хотын хойд дүүрэгт, баруун, зүүн хоѐр Сэлбэ голын уулзварт халхын анхны гурван хийдийн нэг Дамбадаржаалин /Шашныг бадруулагч сүм/ хийд оршдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 137: paleolit

Хоѐрдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалдзориулан Манжийнэзэн хааны зарлигаар 1761-1765 онд энэ хийдийг байгуулжээ. Манжийн хаанаас гаргасан тэрхүү зарлигийг тэмдэглэж монгол, төвд, манж, хятад дөрвөн хэлээр чулуун дээр сийлбэрлэсэн бичээст гэрэлт хөшөөг эндэх Түүхийн сүмд байрлуулжээ. 1774 онд хийдийн хэрмийн баруун хойд талын өнцөгт II Богдын шарилын суврагыг босгож, улмаар уг шарилын сүмийг тахих болсон ажгуу. 1778 онд хийдэд II Богдын шарилыг шилжүүлэн авчиржээ. Дамбардаржаалин хийд нь Цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25

дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байжээ.

Дамбадаржаалин хийдийн хэсэг

Туc хийдэд Гавжийн Дамжаа гэдэг хурал хуруулж эрдмийн цол мяндаг хайрладаг байв. Уг хийдийг анх байгуулснаас хойш 150-иад жилийн дараа 1907 онд сэргээн засварласан байна. 1930 он хүртэл шашны хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд хэсэг хугацаанд тасалдаж 1990 оноос эндэх Цэцэн хан аймгийн гэр дуганыг лам нар өөрсдийн хүчээр засч шашны хурал хурж эхэлжээ. Дамбадаржаалин хийдээс одоо Цогчин дуган /хийц, т өлөвлөлтийг нэлээд өөрчилсөн/, Жин хонх, Жин хэнгэрэгний сүм, Түүхийн Баруун, Зүүн сүм, Лавиран, хоѐр Жотхан, Асар хаалга, хэрэмний үлдэгдэл, дөрвөн дуган үлджээ. 1971 онд улсын хамгаалалтад авсан. Дамбадаржаалин хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд тэнхлэгийн голд Цогчин дуганыг байрлуулж бусад сүм дуганыг тэгш хэмийн төлөвлөлтөөр хоѐр талд нь байрлуулсан ба давхар хэрэмтэи байжээ. Барилгын үндсэн материал нь боржин чулуу,

хөх тоосго, хөх ваар, мод юм.

Гүнжийн сүм

| Xуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг хойшоо Хүй Мандал, урагшаа Авдарбаян, баруунаа Сонгино өнгөртөл, зүүнээ Хэрлэн хүртэл уул усыг эзлэж байв. Дархан ван ноѐны дээд нэг үе Богд дархан ван Дондовдорж 1697 онд Манжийн Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч, олон он жил ханилан суужээ. Хожим тэр хатныг нас барахад Манжийн хааны зарлигаар Баруун Баянд /одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бөгөөд Улаанбаатар хотоос 100 гаруй км-т оршино / сүм барьж тэр сүмийн хөлөмжид шарилыг нь оршуулж, Гүнжийн сүм гэж нэрлэх болсон бөгөөд хошуунаасаа нэг отог таслаж уг сүмийг сахиулжээ. Сүмчин гэгдэх тэр отгийнхон хожим өсөж олшроод бараг нэг сумын дайтай болжээ.

Лам нар нь хурал хурж, сүмээ байнга тахин шүтэж, харчууд нь сүмийн мал, тарианы ажлыг эрхэлж өөр алба үздэггүй байжээ. Гүнжийн сүмийн бүх эд хогшил эгээ янзандаа, өрөө тасалгааны нь тавилга, эд хогшил, ширээ сандал, олбог түшлэг, авдар шүгээ, толь, хувин,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 138: paleolit

домбо сэлт, хаш чулуу, нарийн шаазан, зандан, суман зэрэг модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгалагдаж байгаад 1938-1942 оны үеэр с?үйтгүүлсэн байна. Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон байгууламж нь:

а/ Богдын хаалганаас хоѐр тийш үргэлжилсэн 2,5 м өндөр, 4900 ам дөрвөлжин м талбайтай хэрмэн доторхи гол сүм б/ Хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин в/ Цамхаг г/1740 онд бариулсан "Хичээнгүй Амарлингуй гүнж"-ийн шарилын хөшөө зэрэг болно.

1949 онд Шинжлэх ухааны хүрээлэн гүнжийн булш, хөшөөний орчимд хэд хэдэн газар малталт хийж газар дор байсан шарилын байшинг олжээ. Урьд өмнө нь тоногдсон булшаас цагаан зандан авс, чулуун хайрцаг сэлт гарсан байна. Гүнжийн сүм нь 18-р зууны үеийн Монголын уран барилгын хийгээд эд оюуны соѐлын чухал дурсгал юм. Энэ

дурсгалыг 1971 онд БНМАУ-ын СнЗ-ийн 420-р тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ.

Гүндгаравлин хийд, Сэцэн ханы Алтай жан өргөө

Xэнтий аймгийн төв Өндөрхаан хотын баруун урд "Хийдийн суурин" гэж нэрлэгдсэн олон овгор шороо, чулуун суурь байдаг нь гурван зуу илүү жилийн шаштир түүхтэй Гүндгаравлин хийд оршин байсны ул мөр юм. Халхын Шолой Сэцэнханы /1577-1652/ санаачлагаар Хэрлэн голын эрэгт байгуулагдсан Гүндгаравлин хийд нь зургаан дацан, дөрвөн аймаг, арван дуган, арван дөрвөн сүм суварга, арван жастай таван зуун хорин ламтай /1930-аад оны байдлаар/ байжээ. Сэцэнханы гол хийдийг Манжийн хааны эевэр засагчийн 17 дугаар /1660/ оны цагаан хулгана жил үүсгэсэн гэж дане хараанд тэмдэглэсэн боловч түүнээс ч эрт үүссэн баримтыг түүхч Хөдөөгийн Пэрлээ судлан тэмдэглэсэн нь бий. Гүндгаравлин хийд нь ус элбэг, уудам талибуун хөндийд байрлажээ. Хийдийн ихэнх дуган сүмийг 1950 -аад оны дунд хүртэл буулгаагүй байв.

Сэцэн ханы Алтай жан өргөөний хэсэг Хийд Түвдэнжунай-шадавчойпэллэн хэмээх Чойрын, Гүндгаравлин хэмээх Чогчины, Сан-аг-дэчин-чойхорлин хэмээх Жүдийн, Ээвэмдашийпунцоглин хэмээх Дүйнхорын, Шампансойриг-шадавдаржаалэн хэмээх Мамбын, Гунгаасамдан-пэлжээлэн хэмээх Ёгийн дацан, зүүн урд Пунцогдэжидлэн, баруун урд Гэндэн-пэлжээлэн, баруун хойд Шадавдаржаалэн, зүүн хойд Пунцогхамцанлин аймгуудтай арван дуганаас гадна Мянган бурханы, Хангалын гэсэн хоѐр дугантай байв. Эл хийдэд Халхын анхны чойр бий болж үүнээс долоон жилийн хойно Богдын хүрээнд чойртой болсон гэдэг бөгөөд баруун зүгийн ѐс дэглэмтэй хийд байсан гэж халхад алдаршжээ. Мөн хийдээс зүүн хойш Сэцэн ханы алтанжан, Тахилын байшин, Арын хөх зэрэг хятад маягийн хийцэт өөргөөнүүд байв. Арын хөх гэдэг нь Сэцэнханд бараалхахаар ирсэн манжхятадын буурчийн газар, Сэцэнханы Алтай жан гэдэг нь ѐслолын өргөө юм. Алтай жангаас баруун хэсэгт Сэцэнханы бурхан тахилын дөрвөн барилга байв. Эдгээр барилгын зарим нь үлдсэн агаад өдгөө Хэнтий

www.zaluu.comwww.zaluu.com

Page 139: paleolit

аймгийн угсаатны зүйн музейн барилга болжээ. Хэдэн жилийн өмнөөс Гүндгаравлин хийдийг сэргээн модон дуган барьж хурал ном хурдаг болжээ

Галтын суврага

Aрхангай аймгийн Тариатын хүрээний салбар өвөр Хужиртын хүрээнд 1900 аад оны үед баригдсан нэгэн суврага байсан ба суварганы үлдэгдэл нь одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумаас зүүн урагш 30 км зайд Их Хужиртын эх гэдэг газар байна.

Тариатын хүрээнд шавилан сууж байсан унзад буюу "хурал эхлэгч" цолтой Дэлэг гэдэг хүн газар ус, нутгийн олондоо буян үйлдэж 1900-1930-аад оны хооронд шавилан сууж байсан газрууд болох Тариатын хүрээнд 1, одоогийн Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын нутагт, өвөр хужиртын хүрээнд 1 нийт 3 суврагыг бүтээн босгосон байна.

Их Хужиртын суврагыг дан боржин чулуугаар бүтээсэн ба чулууг хийдээс зүүн зүгт 20 гаруй км-т байдаг Халзангийн асгат гэдэг газраас саарал өнгийн нарийн ширхэгт боржин чулууг сонгон авч газар дээр нь углуургадан хийхээр төлөвлөн засан янзалж бэлдэн зүүж авчирч байжээ. Суврага нь углуургадан чагталж өрж босгосон 3 үе ба сэнтий нь арслан болон хээ хуар сийлж урласан, 6 ханатай гэрийн буйрийн хэртэй /энэ нь 4.5 м квадрат орчим/, өндөр нь 5 метр гаруй, 4 талд нь цоолборлон урласан 4 чулуун арслантай, сувраганы оройн дээд нар сарнаас нь 4 арслангийн хүзүү рүү холбожуясан гинжин хонхтой, нэг гинжинд 16 хонх нийт 64 хонхыг хэлхэн уясан байжээ.

Суваргыг барихаар Хүрээнээс 20-иод урчууд хавар хүрэлцэн ирж намрын дунд сард дуусгахад, ном судар хийн шүншиглэн аравнайлж босгожээ. Уг суврага нь Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын нутагт дахь чулуун суврагатай адил хийцтэй байсан ба эдгээр сувраганууд 1930-1940 өөд оны үед сүм хийдийн олноор нь буулган нураах үед өртөгдөн, хонхнуудыг нутгийн ардууд адуу малын хүзүүнд зүүх, өрлөг чулуу, арслангуудыг зүүн авч тараан үгүй болгожээ. Зөвхөн сувраганы сэнтийн хэсэг үлдсэн байсныг 1994-1995 онд нутгийн олны санаачилгаар сэргээн босгожээ. Дээрх суврага нь хувь хүний дурсгалын суварганы төрөлд багтах барилгын байгууламж

юм.

Мишиг гүний хүрээ

Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв байгаа газарт 1875 - 1897 онд хошуу засагаар гүн Мишигдорж сууж байх үед энэ хийд үүссэн учир Мишиг гүний хүрээ хэмээн олонд алдаршжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 140: paleolit

Мишиг гүний хүрээний нэгэн сүм

Хүрээний бүрэн байдал ямар байсныг тодруулахад бэрхшээлтэй болжээ. 1968 оны байдлаар энд хийдийн дараахи дөрвөн барилга, ор үлдэц үлдсэн байсан. Үүнд: 1. Улаан сахиусын сүмийн барилгыг сумын клуб болгон ашиглаж дээврииг нь өөрчилжээ. 2. Цогчин дуган байсны суурь нь улаан сахиусны сүм /сумын клуб/ -ийн өмнө талд мэдэгдэхүйц овгор нурш байна. 3. Өөр нэг сүм хэвээр байгаа нь сумын албаны хашаан доторхи барилга юм. 4. "Мишиг гүний өргөө" гэх барилга хүн эмнэлгийн хашаан дотор байжээ. /одоо тодорхой

мэдэгдэх юм бараг үгүй байна/

Богд хааны ногоон ордон

Монголын төр, шашныг хослон баригч VIII Богд Жавзандамбын (1869-1924) Дэчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 онд дуусгажээ. Энэ хугацаанд туc ордны Махранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Лаврин сүмүүдийг барьсан байна. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгосон байна.

Оросын III Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн ордон хэмээх европ маягийн хоѐр давхар цагаан байшинг барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдаржээ. Одоо уг байшинд Богд хаан, хатан Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан хувцас хунар, хааны титэм малгай, хатны гоѐлын хэрэглэл, хаан, хатны сэнти, ор, гадаад улсуудаас бэлэглэсэн

амьтны чихмэл, барын арьсан гэр зэргийг дэлгэн үзүүлж байна.

Богд хааны ногоон ордон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 141: paleolit

Богд хааны ногоон ордны барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Ногоон ордны гол хаалга, сүм дугануудын гадна, дотор талд буддын шашны зан үйл, үлгэр, домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз, сийлбэр, барималаар баяжуулан уран

сэтгэмжтэйгээр урласан байдаг.

Баруун хүрээ (Шанхын хүрээ)

Одоогийн Өвөрхангай аймгийн Шанх сумын төвөөс зүүн урагш 3-4 км зайд Харзын голын баруун эрэгт энэ хүрээ байжээ. Эп хүрээний талаар одоо хүртэл тусгайлан судалсан зүйл үгүй байна.

Баруун хүрээний дуганы үлдэгдэл

1654 онд Номын их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүхэд өндөр Гэгээн Занабазар төрсөн дүү сайван Билбидоржид Номын их Хүрээний үндсэн хэсэг, мен түүxийн эх сурвалж бичиг баримт, түүх дурсгалын гол зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Баруун талд үлдсэн хэсгийг олны дотор Баруун хүрээ хэмээн нэрлэх болжээ. Шанх уулын өвөр талд буурших болсноос Шанхын хүрээ гэж мөн нэрлэнэ. Үүний учир үүссэн түүх нь

Номын их хүрээ буюу богдын хүрээний гарал үүсэлтэй холбогдоно.

Баруун хүрээний нэгэн сүм (сэргээсэн)

1774 онд Шадублин аймгийн дуган /Дашганданшабулин/, 1781 онд Даржаалин аймгийн хурлын дуган /Даржаалин/, 1833 онд Мамба дацангийн сүм /Дашчойнхорлин/,1808 онд Жүд дацангийн сүм /Дэгчинжанчивлин/, 1825 онд Цанидын дацангийн сүмийн барилгыг туc туc босгожээ. Мөн 1886 онд Майдар бурханы сүмийг "Дэчинлхүндублин" нэртэйгээр, 1842 онд Эвдэн дацангийн сүмийг Диваажин нэртэйгээр, 1860 онд зурхайн дацангийн сүмийг Намдуллунцаглин нэртэйгээр, 1885 онд Дуйнхор бурханы сүмийг туc туc барьж байгуулжээ. Эдгээрээс ?дг?? үлдсэн Шанх уулын энгэрт байгаа хуучин барилгын үлдэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 142: paleolit

бол Баруун хүрээний ламтаны шүтээн сүм байсны үлдэц юм. Жинхэнэ хүрээнээс суурь

бууц төдий хэдэн овгор шороон

Төвхөн хийд

Өвөрхангай аймгуудын зааг Өвөрхангай аймгийн Бат-өлзийт сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Төвхөн ширээт хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог.

1648 онд I Богд Занабазар арав гаруй настай байхдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон үзэж 1651 оны үед нямблан сууж номын бясалгал хийх чулуун туурга ханатай жижиг байшин бариулсан байна. Ийнхүү I Богд Занабазар ном бясалган сууж бяслагасан номынхоо дагуу урлахуйн бүтээлээ цутгах, хөмөлдөх, зурах, барих аргуудаар хийж байсны зарим нь бидний үед хүртэл хадгалагдан ирсэн. 1688 оны Галдан бошигтын самуун дайн эхэлснээс хойш тэр бүтээлийн сүмийг ашиглаагүй учир бүр мартагдхад хүрсэнийг 1773 онд дахин сонирхож I Богдын бүтээлээ хийж байсны дурсгалыг хүндэтгэн хийд болгон хурал номын ажлыг сэргээжээ. Түүнээс хойш Төвхөний хийд хэмээн нэрлэгдэх болсон. Энэ хийдийн ар талд "Эхийн агуй" гэх арын байц хадны нэвт гарсан нүхний дэргэд мөлхөн гулсаж ордог мухар агуй байхаас гадна даяанч нарын сууж байсан хоѐр агуй бий.

Төвхөн хийд (одоогийн байдал)

Хийд суурь газраас дээш 30-аад метр өргөгдсөн хадны тавцан дээр байрласны баруун талд хурлын дуган, Очирдарь ба Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоѐр суварга, ганц хүрдны бяцхан саравч бүхий жижиг хийд байжээ. Зүүн талын хэсэгт нь жасын агуулах, гал зуух, мөргөлчдөд зориулсан 2-3 гэр байсны зэрэгцээ 60 см гүнтэй хоѐр худаг байсныг ойр зуурын хэрэщээнд хэргэлж байжээ. Энд байгаа хийдийн нурш үлдэгдэлд Б.Даажав тэргүүтэй хуучны барилга судлах экспедицийнхэн 1967, 1971 онд судалгаа, хэмжилгээ, зураглал хийжээ. өмнө талын нь нурш чулууг цэгцэлж явган хүн явах хуучин гарцыг сэргээн зассан байна. Энэ хийдийн барилгуудыг бүгдийг модоор барьсан байж. Одоо хүрч үлдсэн модон хийдийн үлдэгдлийг үзэхэд монгол мужааны гайхамшиг болсон модон углуурга, заадлын олон төрлийг хэрэглэж хиисэн угсармал барилгууд байсан нь илт ажиглагддаг. 1654 онд анхны сүм /Бүтээлийн сүм/ нь баригдаж 1760, 1786 онд сэргээн засварлаж байсан Төвхөүн хийдээс бидний үед бүтэн үлдсэн Бүтээлийн сүм, барилгын суурь/14 сүм дуганы барилгатай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 143: paleolit

байсан Ред/ модон шал, зарим сүмийн турийг 1971 онд Өвөрхангай аймгийн, 1994 онд Улсын хамгаалтад авч бүтэн үлдсэн Бүтээлийн сүмийн сэргээн засварлах ажлын зургийг 1992 онд хиисэн.

Улаан сахиусны хийдийн туйр

Ноѐн хутагт Д.Данзанравжаа одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг энэ хийдийг Рийтэд ч гэж нэрлэдэг. Эл хийдийг байгуулсан тухайгаа ноѐн хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа "...Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай" гэсэн байдаг. Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм.

Энэ хийдэд бясалгал агийн ѐсны хурал хурдаг байжээ. Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай бөгөөд түүнийг хадны агуйтай ханаар холбож байгуулжээ. Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож дундуур нь ус урсгаж янз бүрийн үзмэрийн зүйлс байрлуулсан байжээ.

Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан бөгөөд хоѐр талын хадан ууланд нь дээрхи үзмэрүүдийг байрлуулж наагуур нь хайс тавьсан байжээ. Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурханы дүр байсан бөгөөд түүний дээр нь лавир гэж хүний арьсыг дэлгэн хадсан, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн хууччуул хөөрдөг. Хийдийн хадны агуйгаас ханаар холбогдсон дуганаас одоо зөвхөн туйр л үлджээ.

Жаргалантын дуган

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв, Хөнжлийн голын эрэгт орших Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилгат шүтээн Дамдинчойжоо бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан байв. 1890 ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дуганг нүүлгэн зөөж одоогийн Жаргалант сумын төв байгаа газар авчиран барьжээ. Туc дуган нь монгол загварын сүм дуганы төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд банз модоор хийн банзыг хагас сэр хэлбэрээр зүсэн углаж тавих

байдлаар бүрхжээ.

Жаргалантын дуган

Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуургадан зангидах, шаантаглаж холбох, ханыг дан банзаар хөндлөн босгох зэрэг аргаар угсран барьсан нь буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг цэцгэн хээгээр чимэглэн зүмбэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 144: paleolit

бөмбөгөр оройтой дөрвөлжин хэлбэртэй гадуураа эргэн тойрон 6-8 баганатай, гурван үе байсан ба 1930 аад онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд дээврийн

хэсгийг нураан янзалж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх байдалд оруулжээ.

Цэвэлваанчигдоржийн суврага

Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас баруун хойш Арцатын амны дунд хэрд, сумын

төвөөс 10 км зайд Тахилгын Бумбат гэдэг газар энэ дурсгал оршдог.

Энэ нь олны дунд тарган бандид хэмээн алдаршсан Эрдэнэбишрэлт мэргэн бандид Шагдарцэвээний Цэвэлваанчигдорж /1836-1895/-ийн мэлмий гийсэн дурсгалт газар тул 1840 өөд онд уг суврагыг байгуулжээ. Буддын шашны суврагын хэв загвараар бүтээн

босгожээ.

Мэндэлсэн газарт нь суврага босгосон Ш.Цэвэлваанчигдорж нь буддын шашны сургалтаар боловсрол олж, дорно дахины их, бага таван ухааны бүх төрлөөр 15 боть буюу сүмбүм зохиосон их эрдэмтэн байв. Түүний бүтээсэн зохиолын нэрийг энэ хэр бүрэн бүртгэж амжаагүй байгаа бөгөөд бүрэн бус мэдээгээр зуугаас хол давжээ. Эдгээрийн дотроос "Эрлэг тамын тайлбар" хэмээх 18 тамыг зурагтайгаар тайлбарласан том хэмжээний судар, "Таван хошуу малый өвчин эмгэгийг анагааж засах судар" зэрэг бүтээлүүд нь олноо ихэд алдаршжээ.

ангийн далайн хийд

Өмнөговь аймгийн Номгон сумын төвд орших Сангийн далай хийдийн шав 18-р зууны эхээр буюу 1700- аад оны үед тавигджээ. 1930- аад оны эхээр туc хийд 200 орчим лам

хувраг шавилан суудаг, 11 сүм дугам, 13 жастай байжээ.

Сангийн далайн хийдийн туйр

Хийдийн үлдэгдэл болох шавар хэрмэн хашаан дотор гурван жижиг, хоѐр том барилга дугам байгаа бөгөөд гол дугам болом бусад дугануудын зөвхөн туйр л үлджээ. Үлдэгдэл дуганууд нь гол дуганы турийг тойрон байгаа ба хэлбэр хийцийн хувьд дөрвөлжин хэмийг голлон баригдсан аж. Зүүн баруун хоѐр дугам нь тоосгон намхан дээвэртэй, ил гарсан яс моднуудад цэцгэн хээг ухаж сийлсэн, хөх тоосгон ханатай, урагш харсан хаалгатай юм. Хойд жижиг дугануудын дундах тэг дөрвөлжин хэлбэртэй дээвэргүй дуган нь бусад барилгуудаас өвөрмөц. Хана нь дээд хэсгээрээ давхар хүрээтэй, хүрээ нь хагас алхан хээтэй, хүрээн дотор соѐмбо үсгийг товойлгон эгнүүлж дээр доор нь хүрээний гадна талд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 145: paleolit

бадаар дэвсгэр хүрээ тавьжээ. Дуганы залгаа урд талын үүдэн саравчны гаднах тулгуур баганыг монгол гэрийн унины хэлбэртэйгээр, цэцгэн болон үүлэн хээгээр чимэглэжээ. Ил харагдах яс модыг мөн шоо дөрвөлжин хээг давтагдсан байдлаар ухаж сийлсэн нь Өвөрхангай аймаг дахь Төвхөн хийдийн Бүтээлийн сүмийн хийцийг санагдуулна. Зүүн талын дуган нь гурван залгаа үе бүхий , хойд талын байшин нь өндөр оройтой, урд талын байшин нь намхавтар оройтой бол дундах байшин дээвэр нь тэгш, хананд нь соѐмбо бүхий хээ чимэгтэй. Сангийн далай хийдийн дугануудын хананы чимэглэл нь ялангуяа соѐмбыг хээнд өргөн хэргэлснээрээ монгол нутаг дахь бусад сүм хийдүүдийнхээс өвөрмөц

онцлогтой.

Сарьдгийн хийд

Улаанбаатар хот анх 1639 онд Хутагтын өргөө нэртэйгээр эх суурь нь тавигдаж, 150 шахам нүүдэллэн, 1778 онд одоогийн байгаа газраа суурьшсан түүхтэй. Тийнхүү нүүж сууршиж байсан дурсгалт газруудын нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Хийдийн сарьдаг уулын аманд орших Сарьдгийн хийд юм.

Түүхийн сурвалжид тэмдэглэснээр, халхын өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөж шарын шашны төв болгох зорилгоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд байгуулж эхэлсэн бөгөөд 1 680 оны зун үндсэнд нь барьж дуусгасан байна. Гэвч Хэнтий уулын өвөрт байгуулсан энэ хийд Монголын шашны төвийн үүргийг төдий л удаан гүйцэтгэж чадсангүй. 1687 оноос Халх, Ойрадын дайн болж, Галдан бошигт Халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол, Хэнтий уул хүртэл давшихдаа өндөр гэгээний байгуулсан уг хийдийгэвдлэн сүйтгэсэн байна. Сарьдгийн хийдийн туйрыг 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан оросын шинжилгээний ангийнхан анх шинжин үзэж шавраар хийсэн бурхны эвдэрхий, цац, барилгын дээврийн паалантай ваар болон

барилгын гоѐл чимэглэлийн зарим зүйлийг олжээ.

1920-иод оны эхээр Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, оросын эрдэмтэн В.И.Лисовский нарын зэрэг хүмүүс хийдийн ерөнхий байдал төрхийг судлан шинжлэх ажил хийсэн. 1995 оны зун ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Төв аймгийн ОНО музейтэй хамтран энд хээрийн шинжилгээний ажил зохион явуулж бага хэмжээний малталт хийжээ. Сарьдгийн хийд бол өндөр Гэгээн Занабазарын оролцоотойгоор байгуулсан сүм хийдүүдийн дотроос барилга байгууламжийн ажил өрнүүлсэн цар хүрээгээр нэлээн томоохонд тооцогдох төдийгүй, ялангуяа хийд байгуулах газрын байршлыг сонгож авсан байдлаараа ихээхэн өвөрмөц онцлогтой. Угхийд Хагийн хар нуураас зүүнхойш 10-15 км орчим, Туул голын Ламын гацаанаас баруун хойш 12 км орчим зайтай оршдог. Хийдийн байршлаас ажихад хүн амьтны хөлөөc аглаг зайдуу ч уул усны тэгш газрыг сайхан сонгож байгуулсан нь илт байдаг.

Баруун хойд, зүүн өмнөд талаас нь уулын гол урсаж хийдийн баруун өмнөд талд 500 м орчим зайд нийлнэ. Хийдийн өмнө харалдаа оройн хэсэгтээ нүцгэн, нуранги асгатай Бух Ян хэмээх сарьдаг, зүүн хойно далайн түвшнээс дээш 2665 м өндөр Хийдийн сарьдаг, зүүн талд 2428 м өндөр Хийдийн Эрээн зүрх хэмээх ян сарьдгууд оршино. Хийдийн арын сарьдагт хонин арц их ургадаг бөгөөд өндөр гэгээн Халх, Ойродын самууны үед Галдан бошигтын түйвээнээс дайжин явахдаа "ум хум" гээд атга арц тэнд цацсан нь хожим их арц болон ургасан гэдэг домогтой. Иймд тэндэх арцыг нутгийнхан өндөр гэгээний аравнайлсан тарнитай арц хэмээн ихэд сүсэглэдэг. Энэ мэтчилэн, Сарьдгийн хийдийн ойр орчимын газар усны олон арван нэрииг нутгиин ардууд өндөр гэгээн, Галдан бошигт нарын түүхэн

үйл явдалтай холбон домоглосоор иржээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 146: paleolit

Сарьдгийн хийдийг уулын энгэр өөд өгсүүлж тусгайлан дагтаршуулсан суурин дээр 200x175 м орчим талбай эзлүүлэн байгуулсан бөгөөд түвэд загварын үндсэн долоон том барилга, гурван суваргатай байжээ. Барилгын чулууг өрсөн байдал нь Хар Бух, Хөх Бүрдийн сүм, Хөгнө Тарна, Сүмийн толгой, Цогтын цагаан балгасынхтай ижил бөгөөд хавтгайлан дөрвөлжилж зассан шаргал боржин чулууны завсраар нимгэн хавтгай чулуу хавчуулан өрж гадуур нь шавардаж шохойдсон байна. Мөн үндсэн барилга нэг бүрийн хананд наалдуулан жижиг тасалгаануудыг ийш тийш нь тэлж салбарлуулан гаргасан бөгөөд барилгын өөрийн уснаас хамгаалах шуудуу татаж байсан ором мэдэгддэг. Хийдийн үлдэгдэл барилгуудын чулуу нурж овоорон асар том нуранги үүсгэсэн бөгөөд харьцангуй бүтэн үлдсэн ханын өндрийг хэмжиж үзэхэд зарим нь бүр 6 м хүрнэ. Хийдийн туйр дээгүүр эдүгээ мод ихээр ургаж, унангиуд халхалсан тул хайж олоход нэлээд бэрхшээлтэй

болжээ.

Хийдийн туйраас улаан тоосгон дээврийн ваар, янз бүрийн хэмжээний тоосго, барилгын чимэглэлийн хэсэг, алтан боронзтой дээврийн ваарны хагархай, янз бүрийн хэмжээний шавар цац олноор олддог. Сарьдгийн хийдийн гурван суварганы хамгийн зүүн талын суварганы /орой нь уудлагдсан/ оройд 5x3 м хэмжээтэй, 1 м гүн малтаж үзэхэд малтлагын бүх давхаргаас янз бүрийн хэмжээний улаан, шар өнгийн олон шавар цац, шатсан мод, эмтэрч хагарсан шавар бурхан зэрэг зүйлүүд олджээ. Сарьдгийн хийд бол Монгол орон Манжид эзлэгдэхийн өмнөх үеийн болон Улаанбаатар хотын түүхэнд холбогдох түүх, уран

барилгын нэг чухал дурсгал юм.

Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган

Угтаал сангийн далай хийдийн Цогчин дуган нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд оршдог бөгөөд хийдийг 1810 онд байгуулж, Буддын шашныг мандуулж, түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор Цогчин дуганыг 1918-1919 онд барьжээ.

Түшээт хан аймгийн Говь Түшээ гүнгийн хошууны Тотьгальдаа /гарын дарга/ гэгч хүн Цогчин дуганы өмнө 1-2 км-ийн зайд байдаг ундраа сайтай Сангийн далай гэдэг нэртэй усанд адуугаа усалж, Хар бутангийн дэнж дээр хомын байшин бариулснаар Сангийн далай хийд гэж ард нийтэд нэрлэгдэх болсон домогтой.

Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган

Цогчин дуганыг бариулсны дараа YIII Богд Жавзандамбад өргөж, түүний айлтгаснаар Жапүтэй /айлтгалтай/ сүм хэмээн Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ гэж нэр хайрласан байна. Сангийн далай хийдийн Цогчин дуган нь 10 сүм дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур

www.zaluu.comwww.zaluu.com

Page 147: paleolit

жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж, барилгын мод, шавар

шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго, хөх ваар, чимэглэлийг хиисэн байна.

Цогчин дуган нь тэгш өнцөгт байгуулалттай, 2 давхар, гол хаалгандаа гонхонтой, гонхоны гол дэлийг алтан шармал хорол, бодь гөрөөсөөр чимсэн, хөх тоосгон ханатай, 4 том, 36 жижиг модон багана, модон дам нуруутай, хөх вааран дээвэртэй, дотор гадна талыг үндэсний хээ угалзаар чимсэн уран барилгын дурсгал юм. Уг Цогчин дуганыг 1994 онд

улсын хамгаалалтад авсан.

Сангийн далай хийдийн дугануудаас Цогчин дуган нь бараг бүтэн үлдсэн бөгөөд Түүх, соѐлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1989 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төслийг боловсруулан 1990-1991 онд сэргээн засварласан байна.

1991 оноос буддын шашны хурал номын үйл ажиллагаа эхэлсэн байна

Заяын хүрээ

Oдоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт 1631 онд Заяынхүрээг үүсгэн байгуулжээ.

ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоѐрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыгоршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ. Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыгтөвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь

ялган байрлуулж байжээ.

Заяын хүрээний зүүн, баруун Сэмчин, Гүндэнгийн хэсэг

Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон, асар дээвэртэй, доод хоѐр давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн гуравдугаар давхрыг буулган хурлын дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон байна. Заяын хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед нэрд гарсан монгол дархан, урчууд сэргээн засварлаж байжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 148: paleolit

Заяын хүрээг хоорондоо 5 км алсдах газарт дээд, доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд зургаан аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод хүрээнд нь хоѐр аймгийн дуган, лам нарын байшин барилга байв. Заяын хүрээнд ямагт 1000 лам суудаг байсан бөгөөд нэгжилдхэдэн удаагийн их

хурал хурах үеэр 4000 орчим, түүнээс илүү лам нар цуглардаг байжээ.

Хуучны Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган тухайлбал, Зүүн, Баруун Сэмчин, Хүлгийн сүм, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны зүйн музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авсан юм. Уул, ус, байгалийн гоо үзэсглэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар юм. Барилгуудыг толь, жанцан, ганжир зэргээр чимэглэсэн бөгөөд маш уран гоѐ

сийлбэртэй, хурц тод өнгийн дагнаас будагтай ажгуу.

ХХ зууны Монголын тусгаар тогтнолын түүх

XYII зуун нь Европын хөгжил дэвшил эрчимжих эхлэлийн үе байлаа. Шашны реформаторын хөдөлгөөн үндсэндээ шийдэгдэж Капитализмын шинэ үзэл суртал ноѐрхсноор хүн болон угсаатан хүчтэй хүчгүйн нь угсаа гарлаар бус баян чинээлэг, мөнгө хөрөнгө, эрдэм боловсролоор тодорхойлогдох болов. 1648 онд Европын орнуудын “30 жилийн дайн” Вестфалийн гэрээ хийгдсэнээр төгсгөл болж улс орнуудын тусгаар тогнолыг

шинэ маягаар тодорхойлж эхлэв.

Вестфалийн гэрээгээр орчин үеийн улс буюу nation-state гэдэг нэр томъѐо шинээр бий болов. Nation-state гэдэг нь тодорхой хил хязгаар, газар зүйн хүрээнд оршин суугчдын

нийгэм нь улс төрийн төвлөрсөн удирдлагад байж хил дотроо үйлчлэх хууль, тогтоол шийдвэрийг үйлдэн тэр нь хэрэгжиж байна гэсэн үг. Улс орнуудын тусгаар тогтнолыг энэ зарчмаар авч үзэх болсноор суверенитет буюу тухайн улс хичнээн жижиг буурай ч байсан эргэн тойрны улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн бол улсын хил дотор төрөөс нь илүү эрх дархтан байхгүй гэж гадаад улсууд үздэг улс төрийн шинэ нэр томъѐо гарч ирлээ. Дэлхийд хамгийн анх Швейцарь улс суверенитетэй nation-state улс болж жижиг буурай улсуудад үлгэр дууриал болжээ. Ямар нэг улсын тусгаар тогтнолд төрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал. Үүнтэй холбоотой Status-quo буюу гадаад улсууд

тухайн улсын нутаг дэвсгэрийн одоогийн байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл урган гарч ирдэг.

Олон улсын гэрээ хэлэлцээрт “Status-quo”-г Status-quo ante буюу хэзээнээсээ байсан одоо байгаа байдал, Status-quo ante bellum буюу дайны өмнө байсан одоо байгаа

байдал гэсэн 2 хэлбэрээр бичдэг. Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнол нь De facto, De jure гэсэн 2 хэлбэртэй. De facto ньтухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг нөгөө улсын төр хэсэг хугацаанд “тодорхойгүйгээр” хүлээн зөвшөөрөх хэлбэр. De facto-оор хүлээн зөвшөөрөх

нь шинэ дэглэмийн тогтвортой байдлыг болон бусад харилцаагаа өргөжүүлэх практик шийдвэрүүдийг баталгаажуулдаг. Гэхдээ улсын төрийн дэглэм буюу засаглал нь албан ѐсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй болохоор De jure болон дипломат харилцаа тогтооход шийдвэрлэх нөлөөтэй байж чаддаггүй. De jure нь нэг улсыг нөгөө улс нь албан ѐсоор хүлээн зөвшөөрөх хэлбэр. De jure-гээр хүлээн зөвшөөрүүлсэн тохиодолд жирийн дипломат харилцаатай байх нот солилцон тэгш эрхтэйгээр зэрэгцэн оршдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 149: paleolit

Тусгаар тогтнол нь ХХ зууны турш Монголчуудын хүсч мөрөөдсөн ганц зүйл байлаа. Ийм учраас Монголын улс төр, гадаад харилцааны түүх нь өөрийн тусгаар тогтнолоо олох тэмцлийн түүх байсан юм. 1911 оны 12-р сарын 28-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа 1912 онд мөн л тусгаар тогтнох гэж оролдож байсан Төвд л Монголыг хүлээн зөвшөөрчээ. Манай шинэ Засгийн газар гадаад улсуудаар ялангуяа их гүрнүүдээр өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх ажилд их анхаарч 1913 онд Сайн ноѐн хан Намнансүрэнгийн айлчлалд найдлага тавьж байлаа. Намнансүрэн хэдий сайн дипломатчийн арга хэрэглэсэн ч Англи, Франц, Япон, АНУ, Герман зэрэг орнууд түүний гардуулсан тусгаар тогтнолоо тунхагласан нот бичигт тодорхой хариу өгсөнгүй. Харин Оросын Засгийн газартай хийсэн хэлэлцээр нь багагүй амжилттай болж 3 сая алтан рублийн зээл, 20 мянган винтов сум, зэвсэг техник зэргийн туслалцаа авахаар болжээ. Харин “Их Монгол” улс байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг нь Оросууд хүлээн аваагүй юм. Учир Оросууд 1904-1905 онд өөрсдийг нь Порт-Артурт ялсан Япончуудын эрх ашгийг

өвөрмонголд хөндөхөөс болгоомжилж байжээ.

Учаний хөрөнгөтний хувьсгалын үр дүнд Дундад Иргэн Улс байгуулагдаж анхны ерөнхийлөгчөөр Юань Шикайг сонгон 1912 оны 3-р сарын 10-нд үндсэн хуулиа баталжээ. Үндсэн хуулийн 1-р бүлэгт: ДИУ нь 22 муж Ар, өвөрмонгол, Төвд, Хөхнуур Шинжааныг багтаасан 5 өнгийн 5 үндэстний БНУ мөн хэмээн тунхаглал “Гадаад Монголын Төрийг

засах явдлын яам”-ыг татан буулгаж Монгол Төвдийн хэргийн товчоо гэдэг байгууллагыг оронд нь 1912 оны намар байгуулжээ. Энэ байгууллага Бээжинд Монгол Төвдийг их гэртээ нэгтгэх хурлыг зохиож олон ноѐдыг татан оруулж “Манж, Хятад, Монгол, Хотон, Төвд 5 төрөл бүгдээр нэгэн гэртээ эв найртай, хамтын улс байгуулъяа!” гэсэн утга бүхий

айлгасан, аргадсан, сүрдүүлж доромжилсон гэх мэт олон өнгө аястай цахилгаан илгээж эхэлжээ.Энэ бүрийд Монголын Засгийн газар тодорхой хариу өгөлгүй өөрийн тусгаар тогтнолоо хэрхэн хадгалан үлдэхэд их анхаарч өвөрмонголчуудад тусгаар тогтнолын тунхаг гаргаж байлаа.ДИУ нь Өвөр монголд 1912 оны 10 сараас цэргээ оруулах шийдвэр гаргасан тул Монголын Засгийн газар 1913 оны 1 сард их түгшүүртэй байгаа Өвөрмонголын нутаг руу 5 замаар нийт 10000 цэргийг Баргын Дамдинсүрэн, Өвөрмонгол

ван Удай нараар удирдуулан оруулав.

1. Егүзэр хийдийн чиглэлийг Чимэдцэрэн,

2. Даригангын чиглэлийг Хайсан, Бавуужав нар,

3. Сөнидийн чиглэлийг Насан-Аривжих,

4. Хөх хотын чиглэлийг Сономдорж,

5. Хатны голын чиглэлийг Зүтгэлтэн нарын Өвөрмонголын эх оронч ноѐд тайж нар удирдаж байв. Энэ нь Монголчуудын өөрсдийнхөө нутгийг чөлөөлж байгааг бусад улсад харуулж нутгийнхны дэмжлэгийг авч амжилт гаргах зорилготой байлаа. Үнэхээр энэ зорилгодоо хүрч Хятадын цэрэгт хэд хэдэн цохилт өгч Чуулалт хаалганд дөхөж очих тэр үед ДИУ Япон, Англиар Оросыг, Оросоор Монголд Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд Өвөрмонголоос цэргээ татах гэсэн шахалт үзүүлэв.

Ингээд Монголчуудын цэрэг Өвөрмонголоос гарч 1914 оны 11-р сараас 1915 оны 6-р сарын 7-нд Хиагтад 3 улсын хэлэлцээр боллоо. Орос талыг хүрээнд суугаа ерөнхий консул Миллер, хурандаа Хитров, Хятадын талыг Манжуурын цэргийн дарга, генерал Би

www.zaluu.comwww.zaluu.com

Page 150: paleolit

Гуй-фан, Мексик дэх элчин сайд Ченлу, Монголын Засгийн газрын талыг Дотоод явдлын яамны сайд Да лам Дашзэвэг, Гадаад явдлын яамны дэд сайд Цэрэндорж, зөвлөхөөр Өвөрмонголын Ван Удай, Дамдинсүрэн нар төлөөлж оролцжээ. Дэлхийн I дайн эхлээд удаагүй тул ХОУ гадаад бодлогодоо Монголын асуудлыг түр хойш тавьсныг ДИУ ашиглан Монголын төлөөлөгчдийг удаа дараа шахалт дарамт үзүүлж 1915 оны 6-р сарын 7-нд 22

зүйлт гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр дуусчээ.

Энэ гэрээнд Монголын гадаад байдлыг Хятадын сюзеренитет хэмээн хүлээн зөвшөөрч Монголыг автономит засагтай улс гэж зарлав. Мөн Автономит Монгол улс нь дотоод хэргийн талаар өөрийн сюзерен /эзэн улс/ Хятадаас бүрэн тусгаар байж гадаадтай худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэргээр бие даан харилцах онцгой эрхтэй байна. Автономит Монгол дахь сюзерений эрх ашгийг хүрээнд суух хятад сайд, Хиагт, Улиастай, Ховдод суух түүний туслах нар төлөөлөх бөгөөд Монголын хилийг Орос-Хятадын тунхагийн дагуу зөвхөн Автономит Монголоор тогтооно гэсэн заалтууд байлаа.Харин хэрэг дээрээ Монголд ХОУ-ын протектрат эрх 1918 оныг хүртэл байсан бөгөөд Монголчууд автономит засгийг бүрэн тусгаар улс хэмээн ойлгож байсан ч Өвөрмонголоос өөрийн цэргээ гаргаж, хятад сайд түшмэдийг байлгах болсонд нь Хиагтын гэрээнд сэтгэл дундуур байжээ. Тэр үеийн Монголын улс төрийн лидерүүд гадаадад аль улсыг түшиглэх дээр санал хуваагдаж тэр нь сүүлдээ гүнзгий зөрчилдөж бие биенээ золиолслоход хүргэсэн нь 1919 онд автономит засаг амархан унахад нөлөөлжээ. Октябрь сарын хувьсгалын үр дүнд Оросын хаант засаг унаж Алс дорнод, Төв ази дахь Оросын орон зайд Их Наран улс түрэн орж ирэв. Япон цэрэг зэвсгийн их хүчээр жанжлах бодлого явуулдгаараа Оросоос ялгарч байсан ч Монголын талаар өвөрмөц зөөлөн бодлого баримталж байлаа. Япончууд дундад зууны үеэс үндсэрхэг угсаатнуудын дунд дэлгэрч ирсэн “Их нармайн үзэл”-ийг Монголд хэрэглэх гэсэн нь их сонирхолтой юм. 1919 оны 2 сарын 25-нд Чита хотод “Нармай Монголын бага хурал” болж үүнд Монголын Засгийн газрын олхиогүй бодлогоос залхсан Өвөрмонгол, Барга, Буриадын ноѐд, сэхээтнүүд оролцон Их Монгол улс байгуулж ерөнхийлөгчөөр нь Өвөрмонголын Жалайд хошууны Нэйс гэгээнийг сонгожээ. Энэ хурлын шийдвэр хэрэгжиж чадаагүй замхран алга боллоо.

1921 онд үндэсний ардчилсан хувьсгалын дараа Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэл шинэ шат, шинэ хэлбэрт орсон юм. Ардын Засгийн газар 1921 оны 9-р сарын 14-нд Монголын тусгаар тогтнолыг дэлхийд зарлаж 1921 оны 11-р сарын 5-нд ЗОУ, Монголын тусгаар тогтнолыг “хүлээн зөвшөөрч” найрамдлын гэрээ байгуулжээ. Энэ гэрээ нь de facto, de jure алин ч байхгүй маргааш нь ураад хаячихаж болохоор баримт бичиг байлаа.

Монголын Засгийн газар дан ганц Оростой харилцахыг хүссэнгүй. Өөрсдөө биеэ дааж гадаад харилцаагаа хөгжүүлж, Хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулж эхэллээ. 1922 онд боловсруулсан “Эдийн засгийн үндсэн бодлого”-д “Герман улсын нэгэн түмэн ард түмэн дотроос 4 нь бичиг үл мэдэх, Английн уул хүмүүс дотроос 10-аад нь бичиг үсэг үл мэдэх, Орост 7000 хүн нь бичиг үл мэдэх буй… Эрдэм соѐлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчээр баялаг ажгуу. Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа герман, орос, америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа

тодорхойлжээ. Мөн онд гаргасан “Монгол улсын максимум” төлөвлөгөөнд монголыг хэтдээ Швейцарь улс шиг төвийг сахьсан БНУ болгон Монгол угсаатныг нэгтгэнэ гэж онцлон тэмдэглэжээ.Дээрх баримт бичгүүдийг гаргаж байх явцад Монголын улс төрийн лидерүүдийн дунд тус улсын хэтийн төлөвийн талаарх үзэл баримтлалын санал зөрөлдөөн гарч ирсэн. Энэ зөрөлдөөн Данзангийн, Бодоогийн, Сүхбаатарын гэсэн 3 бүлэгт хуваагдаж байсан хэдий ч зөрөлдөөн нь зөвхөн өөрсдийн үзэл бодлыг уралдуулах

мэтгэлцээний шинж чанартай байсан юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 151: paleolit

Бодоогийн хэмжээт цаазат хаант засагтай улс байгуулах төлөвлөгөөний хэрэгжилт нь 1921 оны 11-р сарын 1-нд АЗГ-аас хэрэгжүүлсэн “Тангарагийн гэрээ” байв. Энд “… улсын хэргийг явуулбал улсын хаан ба Засгийн газрын хооронд үл тохирох явдал амаргүй болж болзошгүй тул Монголын АЗГ-аас хэмжээт засагт ард улсуудын үндсэн хуулийн гол утгыг баримтлан тогтоосон дүрэм” гэж гол зорилгыг заасан. Энэ гэрээгээр Богд хаан АЗГ-аас гаргасан хууль, тогтоол журмыг уншиж эцэслэн баталдаг, өөрийн санал, гомдлыг илэрхийлдэг төрийн тэргүүн гэдгийг зааж өгсөн боловч Хууль тогтоох-Гүйцэтгэн захирах-Шүүх эрх мэдлийг 1924 он хүртэл АЗГ дангаараа мэдэж байсан тул хэмжээт цаазат хаант засаглал бүрэн утгаараа хэрэгжсэнгүй. Энэ нь дэлхий дахинд Их Британи улсын анх XYII зуунд гаргаж ирсэн “Хаанчил харин битгий удирд” гэсэн зарчимд тулгуурласан

дэвшилттэй засаглалын хэлбэр байлаа. Одоо ч хаант засагтай дэвшилтэд улсууд энэ зарчим дээр тулгуурладаг юм.Өнөө үе хүртэл түүхийн таавар болж байгаа 1924 оны 5 сард болсон Богдын үхлийн дараа Монгол улсын хэтийн төлвийн талаарх асуудал бүрмөсөн шийдвэрлэгдэх цаг ирлээ. ЗХУ 1921 онд бий болгосон Монгол дахь өөрийн байр сууриа бэхжүүлэх, Хятадад зохион байгуулж буй “экспортын хувьсгалыг” амжилттай хэрэгжүүлж түүний үр дүнг нь хуваалцахын тулд 1924 оны 5-р сарын 21-нд “ЗХУ-ДИУ хооронд асуудал зохицуулах ерөнхий зарчмын хэлэлцээ”-нд гарын үсэг зуржээ. Энэ гэрээний 5-р зүйлд: “ЗСБНХУ нь гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч байгаа бөгөөд Монголын нутагт хятадын бүрэн эрхийг хүндэтгэн үзнэ”

гэсэн заалт оруулав.

Энэ хэлэлцээр нь ДИУ-аас ихэд болгоомжилдог Монголын улс төрийн лидерүүдийг цочирдуулж ЗХУ, Коминтерны төлөөлөгчдөд буулт хийхэд хүргэжээ. ЗХУ-Коминтерний албан ѐсны төлөөлөгч Э.Ринчино үүнийг ашиглаж өөрийн “Зургаан зүйлт үзэл”-ийг

Монголын улсын хөгжлийн хэтийн төлөвийн төлөвлөгөө болгож МАН-ын 8 сарын III их хурлаар баталжээ. Э.Ринчино өөрийн гол өрсөлдөгч Данзан нарын хүмүүсийг хурлын явцад улс төрийн аллагаар замаасаа зайлуулж, 1922 онд байгуулсан “Үндсэн хууль боловсруулах комисс”ыг тарааж 1918 оны ЗОУ-ын үндсэн хуулийн Монгол маягийн орчуулгыг 11-р сарын 26-нд Улсын анхдугаар их хурлаар батлуулжээ.

Ийнхүү Монгол улс нь хууль эрх зүйн талаараа ЗХУ, Коминтерний хараат улс болох боломж бий болжээ. 1924 оны анхдугаар үндсэн хууль Монголын либераль маягийн

хэтийн төлөвлөгөөг хүчингүй болгосон ч тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүд төрийн бодлогодоо үндэсний ардчилсан шинэчлэлтийг явуулж биеэ даасан тусгаар тогтносон улс болох зорилгоо тавьсан хэвээр байсан. Тэд МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Дамбадорж, тэргүүлэгч гишүүд С.Гэлэгсэнгэ, Ө.Жадамба, ГЯЯ-ны сайд Амар, ерөнхий сайд Б.Цэрэндорж нарын хүмүүс байсан бөгөөд ЗХУ, коминтерн тэднийг хожим нь тэдний эсрэг Хөдөөгийнхөн буюу Зүүнтэн хэмээх залуучуудыг өдөөн турхиран төрийн удирдлагаас зайлуулжээ. Энэ үйл ажиллагаа 1927 оны МАХН-ын YII их хурлаар болсныг

түүхчид “Ордны хуйвалдаан” гэж дүгнэдэг юм.

Баруунтны үзэл сурталч Ц. Жамсрановын үзлээр Баруунууд Монголын тусгаар тогтнолын талаар ямар үүрэг бодолтой байсныг мэдэж болно. Ц. Жамсрановын Монголын нүүдэлчин ард түмэн нийгэм журамд шилжих нь нэлээд онцлогтой юм. Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол улсыг байгуулах явдал. Манай улс тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монголыг хамрах явдал, ар Монголоор зогсохгүй. Ингэхийн тулд Ар Монгол нь бүх Монголчуудыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 152: paleolit

өөртөө эдийн засаг, соѐл-шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ѐстой. Эхлээд Өвөрмонголын Зост, Зуун-Уд, Жирэмийн 3 чуулганыг сайн дураар нь дагуулж Монголд нүүлгэн ирүүлээд хүн амын нягтшилийг сайжруулан эдийн засаг, улс төрийн хүчээ бэхжүүлэх, алсдаа ЗХУ болон бусад улсуудын дэмжлэгтэйгээр Монгол улсыг тойруулан Төвд-Хятад-Туркестаны Монгол үндэстнийг нэгтгэж Төв азийн холбооны улс байгуулах ѐстой. Ингэж чадвал Монгол нь Орос, Хятадаас айхгүй эдний эсрэг сөргөлдөн зогсож болно” хэмээн бичиж байсан нь 1923 онд боловсруулсан Монгол максимум төлөвлөгөөг хэрэгжүүлэх шууд стратеги тактик нь болж байжээ.Гэвч 1928 оны 1 сард Монголын төрийн удирдлагад боловсрол багатай, Марксизм, Ленинизмыг догмаар цээжилсэн дан залуучууд “Зүүнтэнгүүд” хэмээн гарлаа. Тэдний гарч ирэх хуйвалдааныг Монголд гардан хэрэгжүүлэгч нь Коминтерний төлөөлөгч Шмераль гэгч байлаа. Түүний Коминтерний удирдлагад тавьсан илтгэл нь Монголын тусгаар тогтнолын талаар Коминтерн ямар байр суурьтай байсныг түүхэнд гэрчлэн үлдээжээ.Ийнхүү Монгол Улс нь хууль-эрх зүйгээр ЗХУ-ын хараат байсан дээрээ төрийн удирдлага, боловсон хүчнээрээ хараат болжээ. Зүүнтэнгүүд улс төр, дадлага туршлагагүй тул Монголд Коминтерний сургагч

зөвлөхүүдийг сайтар илгээх хэрэгтэй байв.Зүүнтэнгүүд хөрөнгө хураах, үлдэгдэл хөрөнгийг шүүх бодлого, Жасын компани, Хамтрал-Коммун байгуулах, шарын шашны болон улс төрийн хэлмэгдүүлэлтийн гэх мэт олон бодлогын уршгаар Монголд улс төр, эдийн засгийн хямрал гарч 10 аймгийн 7542 өрх /бүрэн бус мэдээ/-ийг хамарсан дүрвэж нүүх хөдөлгөөн, төрийн эсрэг бослого хөдөлгөөн удаа дараа гарчээ. ЗХУ, коминтерн үүнд дүгнэлт хийхдээ өөрсдийн хүмүүжүүлсэн Зүүнтэнгүүдээ буруутгаж баруунтангуудын бодлогыг “Шинэ Эргэлтийн Бодлого” гэдэг сүржин нэрээр халхлан Монголд хэрэгжүүлсэн нь зохих үр дүнгээ өгч хямрал богино хугацаанд намжлаа.

Энэ намжмал байдлыг ЗХУ ашиглан 1922 оноос явуулсаар нэлээд дадлагатай болсон улс төр, залхаан цээрлүүлэх аллагаа өргөн далайцтайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажиллагаанд ЗХУ, Коминтерн нэлээд эртнээс бэлтгэж Монгол тайж угсаанууд, лам нарын бүтэц, сүм хийдийн тухай маш дэлгэрэнгүй, нарийн судалгааг дэлхийн Монгол судлаачдаас дутахгүйгээр бэлтгэсэн нь одоо ч архивуудад хадгалаастай байдаг юм. Улс төрийн үүднээс арл түмнийг үй олноор хэлмэгдүүлэх буюу репрессийг 1933 онд буриадуудаас эхэлж 1937-1939 онд туйлд нь хүргэн насанд хүрсэн хүмүүсийн 10 хувийг нь хамарчээ. Энэ нь ЗХУ-ын монгол сэхээтний эсрэг хийсэн хүйс тэмтрэх буюу геноцит үйл ажиллагаа байсан төдийгүй Монголыг өөрийн дагавар улс болгох гурав дахь

алхам нь байсан юм.

Хэлмэгдүүлэлт буюу Репрессия гэдэг бол төр хүнийг “нийгмийн амьтан” хүчээр болгож тэдний гол эрхүүдийг бүдүүлгээр зөрчихийг хэлнэ. Хүн төрөлхтний одоогоор нээн илрүүлээд байгаа “хамгийн эрсдэл багатай боловч хамгийн их зардал, цаг хугацаа шаарддаг” ардчилсан нийгэмд хэлмэгдүүлэлт, хүний эрх зөрчилт ямар нэг хэмжээгээр байгаа боловч дундад зууны үе, авторитар, тоталитар нийгмийнх шиг хамгийн харгис хэрцгий хэлбэр нь одоо нэгэнт устжээ. Хэлмэгдүүлэлт улс хоорондын дунд явагдахдаа шашин шүтлэг, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж геноцит буюу аймаглан устгах хэлбэр болж хүрээгээ тэлдэг. Геноцит бодлого яг хэзээнээс үүссэн нь тодорхойгүй боловч МЭӨ III мянганы үед Гиксосчууд Нубичуудыг пирамид барьсанд нь, 1985 онд францын Католикчууд шашин шүтэх эрх чөлөөгөө сонгосон Гугенотуудыг устгаж “Гэгээн Варфолмейн шөнө” гэж өөрсдийн нүгэлийг бурханы өмнө наманчилж байсан бол ХХ зууны хүн төрөлхтөн энэ аймшигт үйлдлийг хэнээс ч айж эмээлгүй “өөрсдийн тусын тулд” хийх болжээ. Гитлер, Геббельс нар зөьхөн 6 сая еврейчүүдийг 6 жилийн дотор устгахдаа “бидний зорилго бидний аргыг зөтгөнө” (энэ үгийг 1540 онд байгуулагдсан “Иезуитын

орден”-ы удирдагч Игнатий Аойл анх хэлжээ) гэж өөрсдийгөө зөвтгөж байсан бол Сталин, Мао дарга нар “Дэлхийн Пролетарийн хувьсгалыг хэрэгжүүлэх”-ийн тулд 50 сая

www.zaluu.comwww.zaluu.com

Page 153: paleolit

энгйин номхoн хүнийг хэлмэгдүүлжээ. Үүгээрээ Фашизм-Коммунизм хоѐр огт ялгаагүй нь харагдаж байна. Фашист дэглэм эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хариуцсан эзэнт улсын сайд Г. Розенберг, рейхсмаршал, СС-ийн удирдагч Г. Геринг нарын удирдлага дор 900 гаруй хорих лагерь, хэдэн зуун мянган хоригдол байсан бол ЗХУ-д 1926 онд байгуулагдсан ГУЛАГ (Хөдөлмөрийн лагериудыг удирдах газар)–д 1938 оны байдлаар Цагаан тэнгис, Урал, Сибирь, Камчаткаар орших олон олтриг хорих лагерьд 16 сая хоригдол байсан нь ХХ зууны нэгэн аймшигтай үзэгдэл байв. Хятад орон ч 1950-1970-аад оны эхэн үеийн Соѐлын хувьсгал, Улаан хамгаалагчдын үед ийм байдалтай байсан. Фашист, Коммунист үзэл сурталд “хоригдлуудад юу ч зарцуулахгүйгээр бүх хүчийг нь ашиглаж хямд өртгөөр асар том барилга байгууламжуудыг барих” номлол хүчтэй байж олон энгийн

номхон хүмүүсийг улс төрийн талаар ялгаварлан гадуурхаж хэлмэгдүүлжээ.

Харин манайд ийм тооцоо байсангүй учир нь Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байсан бөгөөд улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг. Эхний үе шат 1922-1940 онд Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгажаймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4-р сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав. Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоѐрдугаар үе шат (1940-1955) эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат (1956-1990 он) Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм. Ийнхүү ЗХУ, Коминтерн Монголд төр засаг, хуулийг ашиглан Улс төрийн хүчирхийлэл, Эдийн засгийн механизмаар дамжуулан ямар нэг зүйлд албаар нөлөөлөх эдийн засгийн хүчирхийлэл, хүмүүсийн итгэл үнэмшил, оюун ухаанд нөлөөлөх Оюун санааны хүчирхийллийг тулгаж Монгол улс бүрэн утгаараа ЗХУ-ын саттилет улс болов. Энэ нь нэг хүн, нэг улс төрийн хүчний хийсэн үйлийн үр бус Монгол орны геополитик, дэлхийн түүхэн зүй тогтлоос болсон жам ѐсны түүхэн үйл явдал байсан юм шүү!ЗХУ Монголд яагаад ийм бодлого явуулах болов оо? Түүхийн өшөө авалт уу? Эсвэл Монголчуудад уулаасаа дургүй юм уу? Монгол жижиг улс болохоор ийм замаар явах ѐстой байсан юм уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 154: paleolit

Эдгээрийн аль нь ч биш ажээ. О.Шпенглер нийгэм, түүний соѐл иргэншлийг судалж математик аргаар голлон судлаад “Ертөнц бол түүхтэйгээ тэнцүү. Түүх бол улс төрийн бодлоготойгоо тэнцүү. Улс төрийн бодлого нь хүчирхийлэлтэй тэнцүү. Дэлхийн түүх бол улс төрийн түүх. Улс төрийн түүх бол хүчирхийллийн түүх байдаг. Энэ хүчирхийлэл нь эрх ашиг, оршин тогтнох үндсээс урган гардаг заяагдмал чанар мөн ажээ” гэж бичсэн байдаг. Төрүүлсэн эх эцгээ хүн сонгодоггүйтэй адил түүхээр заяасан байршлаа улс гүрэн өөрчлөх аргагүй юм. Тиймээс “хүний тавилан хүмүүжлээсээ, улсын тавилан байршлаасаа” гэдэг үг үүсчээ. Энэхүү байршил нь

тухайн улсын өнгөрсөн, одоо, ирээдүй болон өгсөх, уруудах замыг нь тодорхойлогч суурь хүчин зүйл болдог. Улсын байршил гэдэг ойлголтод улс төр, газар зүйн гэсэн хоѐр цогцолбор ойлголт багтдаг. Геополитик буюу улс төр, газар зүйн талаасаа тухайн улсын байршил нь хэдэн улстай хиллэдэг, хил залгаа улсуудын хүчний хэмжээ, тэдний явуулах бодлого гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлогддог. Геополитикийн хэллэгээр хоѐр том гүрний дунд хавчигдан орших жижиг улсыг буфер буюу бамбай улс гэж нэрлэдэг. Дэлхийд ийм улс цөөнгүй байдгийн нэг нь Монгол улс юм.Түүхээс үзвэл бамбай улсууд нь мөнхийн ийм тавилантай байсангүй. Үүнд улс гүрний том жижгийн хэмжээ нь харьцангуй зүйл юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг болон цэрэг зэвсгийн хүчин чадал гэх мэт үзүүлэлтээр харьцангуй том байлаа ч тэдгээр нь хөрш зэргэлдээ улс гүрнүүдийнхээс

бага л бол тэр улс бамбайн тавиланг тойрч чадахгүй юм.

Бамбай улсын оршин тогтнох эсэх нь тухайн улсын амьдрах чадвараас гадна түүний хөрш зэргэлдээ гүрнүүдийн хоорондын харилцаа болон тэдгээрийн хүчин тэнцвэр, мөн тус бүс нутгийн улс төр, уур амьсгал зэрэг гадаад хүчин зүйлээс үлэмж шалтгаалдаг байна. Иймээс Бамбай улсыг хоѐрхон хувь тавилан хүлээдэг. 1. Аль нэгэн давуу хүчтэй улсаар хувь заяагаа шийдүүлж Сатиллет буюу дагавар улс болох. Энэ хувь заяагаар Монголчууд ХҮII зуунаас 1990-ээд оныг хүртэл явжээ. 2. Хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлж төвийг сахисан улс болох. Үүнийг Монголын бүх үеийн улс төрийн зүтгэлтнүүд мөрөөдөж үүнд хүрэхийн тулд асар их бэрхшээл зовлон зүдгүүртэй замыг туулж ирсэн юм. Гэтэл Монголчууд Швейцарь шиг төвийг сахих улс болохын тулд уг бодлогоо хангах эдийн засаг болон цэрэг зэвсгийн зохих нөөцтэй, газар зүйн ашигтай байрлалтай, мөн эрх ашгаа хамгаалуулах их гүрнүүдтэй байх ѐстой байлаа. Харин дэлхий дахинд төвийг сахисан, аюулгүй тусгаар тогтнолтой улс болохыг бага буурай орнууд одоо ч мөрөөдсөөр байна. Энэ нь төвийг сахих бодлого тунхаглах хялбар, харин түүнийг хэрэгжүүлэх нь нэн хэцүү гэдгийн бодит жишээ юм.Монголын улс төрийн зүтгэлтнүүд ийнхүү бамбай улсын зовлонг амсч 1940-өөд онд Монгол нь эргэлт буцалтгүй ЗХУ-ын сатиллет орон болжээ. Сохорсон биш завшив гэдэг үгийн адил Монгол улс сатиллет шинж чанартай болсны ачаар харийн түрэмгийллээс найдвартай хамгаалагдаж, 1945 онд Англи, АНУ, Франц улсаар өөрийн статус-квог хүлээн зөвшөөрүүлж, 1945 оны 10-р сарын 20-ны Монголын 498000 хүн оролцож зуун хувь “Тусгаар тогтносон Монгол ард улсын төлөө” саналаа өгсөн санал

асуулгын үр дүнгээр их гүрнүүд ДИУ-д шахалт үзүүлж Чан Кайши 1946 оны 1-р сарын 6-нд Монголын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрчээ. Монголын бүх үеийн улс төрчдийн хийх гээд хийж чадаагүй зүйлийг ЗХУ, ялангуяа Сталин ердөө 10 хүрэхгүй жилийн хугацаанд хийсэн нь үнэхээр бахархалтай. Гэтэл үүний цаана ЗХУ, Коммунизмын эрх ашиг нуугдаж байсан бөгөөд сатилет Монголын тусгаар тогтнол нь их гүрнүүдийн дипломат наймаан дээр тулгуурласан, Монголчуудаас хараат бус ЗХУ-Коммунизмаас хараат зүйл байсан юм. Үүний дараахан 2-р сарын 27-нд Монгол-Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааны 20 жилийн гэрээ байгуулагдснаар ЗХУ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээн зөвшөөрсөн гэж олон улсын харилцаа судлаачид тайлбарладаг. Дэлхийн олон улсын харилцаанд 1946 оноос бий болсон “Хүйтэн дайны” хямралаас болж АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр 1953 оны 2-р сарын 25-нд Конгересс дээр хэлсэн үгэндээ Яалтын нууц гэрээнээс татгалзснаа албан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 155: paleolit

ѐсоор мэдэгдэж, Тайваний удирдагч Чань Кайши 1960-аад он гэхэд Социалист системийн болон зарим төвийг сахьсан улсуудтай дипломат харилцаа тогтоосноор монголд Вестфалийн зарчим бүрэн биеллээ олж БНМАУ nation-state болжээ.

ЗХУ яагаад Халх голын дайнд маш их хохирол амсаж Монголыг Японоос хамгаалж, 1943 оны 11-р сарын 28-нд Тегераны уулзалтаар Монголын оршин буй газар нутгийг /статус-кво/ Англи, АНУ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн юм бэ? Үүнд хоѐр орны ах дүүгийн найрамдал

гэхээсээ илүү ЗХУ, Коммунизмын оршин тогтнох эрх ашиг байлаа. Учир нь ямар ч улс орнууд найрамдал гэдэг нэрийн дор өөр өөрийн эрх ашгийн үүднээс харилцдаг. Чадал дорой, мөхөс орнууд л найрамдал гэж хэт үзэл сурталждаг. Сталин “Гадаад монголын газар нутаг цэрэг стратегийн байр сууринаасаа онц хэрэгтэй” гэж Хятадын төлөөлөгчдөд сануулж байснаас гадна “Монгол нутаг нь Транссибирийн төмөр замын дагуу оршдог. Хэрэв Монгол нь ЗХУ-ын дайсны түшиц газар болж Транссибирийн төмөр зам тасалдахад хүрвэл ЗХУ-ын хувьд мөхөл болно” хэмээн хэлж байжээ. Энэ бол Монгол улсын Буфер шинжийг хамгийн тод харуулсан тодорхойлолт байсан юм. ЗХУ-ын хүнд үйлдвэрлэлүүдийг түүхий эд материаллаг баазаар хангадаг хамгийн гол “амьдралын зам” нь

Транссибирийн төмөр зам. Энэ зам Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Хаант Орос, ЗХУ, ОХУ-аас гарах шийдвэрүүдийн гол зангилгаа нь байсан.Өнөөдөр Монгол улс бусад буфер шинж чанартай улсуудтай адил

1. Тусгаар тогтносон

2. Хоѐр их гүрэн эсвэл 2 эвслийн дунд оршин тогтносон

3. Хөрш орнуудаасаа жижиг, ямагт хөгжлийн түвшин дорой

4. Гэсэн хэдий ч тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хадгалах чадвартайгаар оршиж

байна.

Либерализмын ялалтын өнөө үед Монгол улсын тусгаар тогтнолоо хадгалах чадвар нь дотоод хүчнээсээ илүү гаднын нөлөөлөлд тулгуурладаг олон тулгуурт гадаад бодлогод тулгуурлаж байна. Ийм нөхцөлд бидэнд Монголын тусгаар тогтнолын эсрэг гаднын дайсан “байхгүй болж” харин бид өөрсдөө Монголын тусгаар тогтнолд аюул учруулагч хүмүүс

болж хувирах магадлал ихтэй болдог.

1994 оны XII сард Хятадын түүхч Ли Оу “Чан Кайшийн хэрэг явдал” гэдэг зохиолдоо “… Хэдийгээр Чан Кайши ЗХУ-ын тулгалтанд орж гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ч БНХАУ өөдлөн дэвжиж хүчирхэгжээд ирэхээр манай өөрийн нутаг-Гадаад монголыг эх орныхоо өвөрт эргүүлэн авна гэдэгт бид гүнээ итгэдэг. Гадаад монголыг буцааж авах явдал болманай хэзээд ч өөрчлөгдөшгүй стратегийн

зорилт байх болно” хэмээн бичжээ.

Иймэрхүү агуулгатай ном зохиол, сурах бичиг БНХАУ, Тайванд олон удаа хэвлэгдэн гарчээ. Эдгээр үндэсхэрхэг үзэлтний үзэл суртал Монгол улсын тусгаар тогтнолд шууд аюул занал учруулахгүй ч далдаас ирж буй ирээдүйн тулгамдсан асуудлыг бидний өмнө

заавал тавих болно гэж бодогдож байна.

Ю.Цэдэнбал ба Монгол Улсын тусгаар тогтнол

www.zaluu.comwww.zaluu.com

Page 156: paleolit

“Хүйтэн “ дайны үеийн Монгол улсын түүхийн аливаа асуудал тэр үеийн удирдагч нь

байсан Ю.Цэдэнбалын үйл ажиллагаатай шууд хамааралтай.

Тэрбээр бараг хагас зуун жил Монгол улсын бүхий л өндөрлөгүүдийн жолоог атгаж ЗХУ-ын “дагуул” орон болоход хүрч байсан түүхэн хүн тул түүний гадаад, дотоод бодлогыг үзэл сурталжуулахгүй, үнэн мөнөөр нь, хартай цагаантай нь судлах нь чухал юм. Ингэхдээ Монгол улсад социализм байгуулахын тулд түүний баримталж байсан онол, Монгол-Зөвлөлт Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, ялангуяа эх орныхоо тусгаар тогтнолын асуудалд хэрхэн хандаж байсан зэрэг асуудлыг юуны өмнө судлаж, баримт сэлтүүдэд тулгуурлан дүгнэлт хийх

зорилго тавин ажиллаж байна.

Үүний явцад тохиолдож буй гол бэрхшээл бол энэ бүгдтэй холбоотой ил тод болсон архивын материал тун ховор байгаа учраас Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригын бичсэн “Сүүлчийн долоон жил 1993 он” ЗХУ-ын дипломатч, эрдэмтэн, Монгол судлаач Ш.Г.Надировын 1995 онд нийтлүүлсэн “Цеденбал 1984 год”, ”Гэрэл сүүдэр:Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс.1992 он” зэрэг ном, зохиолуудад буй сонирхол татсан баримтуудыг ашигласан болно. Мөн энэ төсөлд оролцогч миний бие “Ю.Цэдэнбал :Түүхэн үнэний тухай бодрол” номыг 1994 онд хэвлүүлэхдээ сурвалжилж олсон баримт, сэлтүүдийнхээ заримыг

нь ашигласан.

Ю.Цэдэнбалын гадаад,дотоод бодлого болон Монголд социализм байгуулах онолын талаархи асуудлуудын ихэнх нь тухайн цаг үедээ ил хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлүүдээр олон нийтийн хүртээл болж байсан тул тэр бүгдийг нууц архиваас эрэх шаардлаггүй гэдэг

нь ойлгомжтой биз ээ.

Харин “хүйтэн” дайны үеийн Монгол улсын түүхийн зарим нууц асуудлыг Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс олж үзэх боломжтой болжээ. Үүнээс ч илүү их нууц зүйлүүд, улс төрийн бодлогын нарийн санаа агуулсан гэж үзэх үндэстэй нэгэн захидалыг тэрбээр ЗХУК-ын Төв хороонд 1984 оны 8 дугаар сарын 20–нд бичсэн байх бөгөөд энэ нь түүнийг бүх албан тушаалаас нь огцруулах МАХН-ын Төв хорооны бүгд хурлыг маш нууцаар бэлтгэж хуралдуулахаас гурав хоногын өмнө бичсэн захидал юм. Харамсалтай нь тэр захидалыг

нийтлэх байтугай, үзэх бололцоо Монголын судлаачдад олдохгүй байна.

Судлаж байгаа асуудлуудынхаа дотроос Ю.Цэдэнбал Монгол улсын тусгаар тогтнолын асуудалд хэрхэн хандаж байсан талаар хийсэн дүгнэлтээ та бүгдийн анхааралд одоо толилуулья.

Энэ тухай манай түүхчид,улс төрчид,сэтгүүлчид үнэмшихэд бэрх олон зүйл хэвлэн нийтлүүлж байсныг нэн хураангуйлж тодорхойлбол, нэг хэсэг нь “Ю.Цэдэнбал бол Монгол улсыг ЗХУ-ын16 дахь республик болгох гэсэн урвагч, КГБ-ын тагнуул” гэж харааж байхад нөгөө хэсэг нь “Х.Чойбалсан улс орноо ЗХУ-д нэгтгэн оруулахын эсрэг тууштай байр суурьтай байсан. Иймээс ч Кремлийн заавар, тушаалын дагуу олон мянган хүнээ хэлмэгдүүлж байж И.Сталины аманд улс орноо оруулалгүй тусгаар тогтнолоо хамгаалж чадсан юм.” гэж магтан сайшаасан байдаг. Эдгээр нь хоюулаа түүхэн үнэнийг гуйвуулж улс төр,үзэл сурталын үүднээс хэт туйлшруулсан хандлага юм. Х.Чойбалсан, И.Сталин, Л.Берия нарын уулзалт, ярианы тэмдэглэл, В.Молотовын хэлж байсан зүйл, Ч.Сүрэнжавын дурсамж зэргийг сайтар нягтлан үзэж харьцуулбал, харин ч Х.Чойбалсан Монголоо ЗХУ-д нэгтгэн оруулах саналыг 1940-өөд оны дунд үеэс эхлэн И.Сталинд хэд хэдэн удаа тавьж байжээ. Тухайлбал;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 157: paleolit

Х.Чойбалсан 1942 оны 11-р сард БХК(б)-уудын намд элсэхээр И.Сталины нэр дээр өргөдөл гаргаж байсан агаад 1949 оны 9-р сарын 30-нд Сочид И.Сталинтай уулзахдаа, ”Хэрэв дотоод Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох уу?” гэж асуухын хамт БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай Б.Жамбалдоржийн 1944 онд бичсэн захидлын талаар зөвлөгөө авч байжээ.Энэ асуудлаар И.Сталин:”Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид гадаад,дотоод хоѐр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харьяанд ч орохгүй, Хятадын харьяанд ч орохгүй нэгдсэн

нэгэн тусгаар улс байхыг хүсэж байна” гэж зөвлөсөн байна.

ЗХУ-ын Элчин сайд байсан В.Молотов манай ГЯЯ-ны сайд Аварзэдтэй Давст уулын асуудлаар санал зөрж маргалдах үедээ: ”Та нар алгын чинээ газрын төлөө их юм болох юм. Ингэж ярихад хүрвэл, танай маршал Чойбалсан чинь тухайн үед Монгол улсыг

Зөвлөлтөд нэгтгэхийг гурван ч удаа хүсэж байсан явдал бий шүү” гэж мэдэгдэж байжээ.

Миний бие 1950-аад оны эхээр ЗХУ-д суралцаж байхад Зөвлөлтийн хүмүүс: ”Танай маршал Чойбалсан ЗХУ-д нэгдэж орох санал тавьсан гэнэ лээ. Одоо манай 16 дахь

республик болох болоогүй юу?” гэж асуудаг байсан.

Энэ бүгдээс ургуулан бодоход И.Сталин Монгол улсыг өөртөө нэгтгэх гээгүй, харин манай талаас, тухайлбал Х.Чойбалсан тийм санал нэг бус удаа тавьж байсан нь тодорхой тул

Х.Чойбалсан л тусгаар тогтнолоо хамгаалж чадсан гэж үзэх нь үндэслэл муутай юм.

И.Сталин БНМАУ-ыг үнэхээр ЗХУ-д нэгтгэх хүсэлтэй байсан бол анхлан маршал Х.Чойбалсан, түүний дараа Намын Төв Хорооноос тогтоол гаргаж ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай тавьсан саналыг дуртайяа хүлээж авах байсан бус уу? Гэтэл тэгсэнгүй. 1944 оны 1 дүгээр сарын сүүлчээр Х.Чойбалсанг Кремльд урьж зоог барихдаа И.Сталин: “Чойбалсан бол ганцхан Гадаад Монголын удирдагчаар зогсохгүй, мөн нэгэн адил Дотоод Монголын удирдагч мөн” гэж хэлсэнээс үзвэл тэрбээр Монгол улсыг өөртөө нэгтгэх биш, харин тусгаар тогтносон улс болгох бодлоготой байсан нь илэрхий. Иймээс ч хойтон жил нь (1945 онд) Ялтад болсон холбоотон гүрнүүдийн тэргүүнүүдийн Бага хурлаар БНМАУ-ын статус-квог тогтоож, Японы эсрэг дайнд оролцох нэг нөхцөл болгон шаардаж Монгол улсын тусгаар тогтнолыг Дундад иргэн улсаар (Чан Кайшигээр) зөвшөөрүүлж чадсан зэрэг нь И.Сталин Монгол улсыг өөртөө нэгтгэж авах бодлогогүй байсныг улам ч тодорхой

харуулсан билээ.

Тэгвэл Х.Чойбалсан, И.Сталин нарын нас нөхчсөний дараа Ю.Цэдэнбал болон Зөвлөлтийн удирдагчид БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэх бодолтой байсан уу гэсэн асуулт аяндаа гарч ирж байгаа юм. Түүхэн хугацааны явцад энэ асуудал янз бүрийн өнгө аястай болж

байсныг юуны өмнө тэмдэглэе.

Маршал Х.Чойбалсанг амьд сэрүүн байхад, Салчик Токагаар удирдуулсан Бүгд Найрамдах Тува Ард улс ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтан орохоор шийдвэрлэсэн 1944 оны долдугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улсын прокурор Б.Жамбалдорж Улс Төрийн товчоонд албан ѐсоор тавьсан саналдаа: “Манай Монгол Улс Зөвлөлтийн аугаа их гэр бүлд багтах нь манай улсын цаашдын түргэн хөгжилд их л утгатай бөгөөд цаг нь болсон асуудал гэж би бодно”. “Зөвлөлтийн ард түмний эх орны дайны ... хүнд байгаа цагт монголын ард түмнээс ийм санал гаргахад манай хоѐр улсын ах дүүгийн харилцаа найрамдал аль хэр бат бэх байгааг үзүүлэх нэгэн фактор болох юм. Зөвлөлтийн гэр бүлд багтах гэдэг санал бол гагцхүү над байгаа бус, олон түмэнд байгаа юм.” гэжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 158: paleolit

Энэ санаа үүгээр хязгаарлагдсангүй 1950 оны 8 дугаар сард С.Авирмид, Б.Бадарч, Г.Галбадрах, Д.Төмөр-Очир, Ц.Дүгэрсүрэн, Л.Цэнд нарын нэр бүхий сэхээтнүүд “манай улсын одоогийн хөгжлийн зарим чухал асуудлуудыг лавлан асууж тодорхой хариулт авахыг хүсэн Чойбалсан, Цэдэнбал хоѐрт захидал бичжээ. Түүнд дэвшүүлсэн 9 асуудлаас гадна өөрсдийн үзэл бодлоо жич бичиж хавсаргасан бөгөөд, түүнд Монгол улсад социалист нийгмийг бүрэн байгуулахын тулд материал-техникийн хүчирхэг баазтай байх ѐстой. Тийм баазыг бидэнд гагц Зөвлөлтийн аж үйлдвэр тавьж өгөх ѐстой. Гэхдээ бид Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтан орсон тухайд тийм баазтай болж чадна. Нэгэнт учир ийм болоход манай улс өөрийн амьдрал ба хөгжлийн шаардлагаар эрт орой хэзээ боловч тэрхүү холбоонд багталцан орох нь гарцаагүй болж ирнэ” гэж бичсэн байв.

Тэдний энэ үзэл баримтлал, санал бодлыг эхний үед Х.Чойбалсан зэмлэн буруушааж байсан бол Ю.Цэдэнбал харин ч дэмжиж бас л зэмлүүлж байжээ. Тэрбээр, ЗХУ-ын бүрэлдэхүүнд сайн дураар багтан орох нь хамгийн найдвартай дөт зам гэсэн саналыг дэмжиж “Хэрэв чингэвэл, Монгол үндэстэн мөхөж сөнөхгүй төдийгүй, харин ч эдийн засаг, соѐлын талаар цэцэглэн хөгжиж чадахыг Зөвлөлтийн холбооны улсуудын жишээ тодорхой харуулж байна шүү дээ” гэж ятгахад Чойбалсан уурлаж “Төр улс нь устчихвал, яваандаа

үндэстэн ястан нь устахгүй яах вэ?” хэмээн эрс няцааж байсан тухай баримт бий.

Маршал Чойбалсанг талийгаач болсоны хойтон жил (1953 он) И.Сталин нас барсан тул түүнийг оршуулах ѐслолд оролцохоор явахынхаа өмнөхөн Л.Цэнд, Д.Төмөр-Очир нарын зургаан сэхээтний хоѐр дахь удаагаа бичсэн захидлыг нь Улс Төрийн Товчоогоор хэлэлцээд БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэн оруулах саналыг сайшаасан тогтоол гаргаж ЗХУКН-ын Төв Хороонд хүргүүлсэн гэж манай зарим түүхчид үздэг. ЗХУ-ын дипломатч, түүхч эрдэмтэн М.С.Капица бичихдээ, “Ю.Цэдэнбал Москва руу нисэхийнхээ өмнөхөн гэнэт ийм

тогтоол гаргаж болохгүй тухай шийдвэр өгсөн” гэжээ.

Тэр тогтоол нь эдүгээ олдохгүй байгаа хэдий ч ямар нэг хэлбэрээр ЗХУ-ын дээд

удирдлагуудад хүрсэн байлаа.

Ийнхүү хэлэх үндэслэл гэвэл, 1953 оны 3 дугаар сарын 8-нд В.Молотов Ю.Цэдэнбалтай уулзаж ярилцахдаа:

“ЗСБНХУ-д нэгдэх гэсэн асуудлын тань талаар Тантай ярихыг надад даалгасан юм. Танай энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа юм. Одоо бол цаг нь бишээ. Зөвлөлтийн империализмын тухай дахиад л ярьцгаах болно. Энэ шийдвэрээ цуцлах хэрэгтэй. Гэхдээ яахав, цуцлах л болж дээ. Танай энэ шийдвэрээс чинь болчимгүй зан ханхалж байна. Анхнаасаа зөвлөж ярих хэрэгтэй байсан шүү дээ... Ер нь танайд нэг нь нөгөөгөөсөө илүү зүүн тийш хэлбийх

юм” гэж бичжээ.

Энэ ярианаас анхаарал татаж байгаа зүйл нь “Одоо бол цаг нь бишээ” гэсэн үг юм. Энэ нь

ихээхэн учиртай, алсын зорилго бүхий санаа байсныг түүх сүүлд тайлж өгсөн билээ.

Ю.Цэдэнбал гуайч ЗХУ-д нэгдэж орох гэсэн анхныхаа бодлоос эрс татгалзаж Монгол улсынхаа тусгаар тогтнолын асуудлаар гуйвшгүй хатуу байр суурьтай болсон байна.

Дээрхи ярианаас хойш 20 жилийн дараа 1973 онд Л.И.Брежнев, Ю.Цэдэнбалтай уулзахдаа Болгарын удирдагч Т.Живков ЗХУ-д нэгдэн орох тухай шийдвэр гаргасанаа бидэнд саяхан мэдэгдлээ гэж хэлээд түүний санал бодлыг нь тандсан байна. Гэвч

Ю.Цэдэнбал ямар нэг хариу хэлэлгүй өнгөрч байжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 159: paleolit

Үүний дараа 1976 оны 8 дугаар сард Болгарын Варна хотод амарч байхад нь ЗХУ-аас Болгар улсад суугаа Элчин сайд В.Э.Пазовский уулзаж ярилцахдаа: “нөхөр Живков Болгарыг Зөвлөлт Улстай нэгтгэх асуудлыг тавьж байгаа юм. Нөхөр Брежнев 73 онд ирээд хариулахдаа Югослав, Румыныхэн буруу ойлгож мэднэ. Та нар яарах хэрэггүй. Танай улсын өмнө талд урьд эрх чөлөөгөө олсон Монгол улс байгаа юм... Тэд яараагүй байна шүү дээ...” гэжээ. Энэ ярианаас үзвэл Брежнев эхлээд Монголыг ЗХУ-д нэгтгэх бодолтой байсан нь илэрхий. Тэгэхдээ яарахгүй, үйл явцын дундуур аажим шийднэ гэж үзэж байжээ. Молотов, Брежнев хоѐрын аль аль нь Монголыг яваандаа ЗХУ-д нэгтгэх саналыг

үгүйсгэдэггүй хүмүүс байсан нь энэ бүгдээс тодорхой.

Болгарыг ЗХУ-тай нэгтгэх гэсэн Болгар-Зөвлөлтийн удирдагчдын сэтгэлийн хөөрөлд Ю.Цэдэнбал автагдаагүй бөгөөд нэг улсыг нөгөөтэй нь нэгтгэх биш, эхлээд эдийн засгийн талаар ойртон нягтруулах нь чухал гэсэн байр суурьтай байжээ. Энэ талаар ЗХУ-ын дипломатч Ш.Г.Надиров “Ю.Цеденбал 1984 год” номондоо “Социалист орнуудыг бүх талаар ойртуулан нягтруулах зарим арга хэмжээний тухай ЗХУКН-ын Төв Хороо, СнЗ-ийн тогтоолын талаар танилцуулахад минь, хэд хэдэн санаа хэлээд танилцуулсан бичгийн буланд “БНМАУ-ын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хадгалсан нөхцөлд” гэсэн цохолт

хийсэн билээ хэмээн бичжээ.

Энэ нь Ю.Цэдэнбал ЗХУ-ыг эрхэмлэн дээдлэж, түүний дэмжлэг тусламжинд тулгуурлан улс орноо хөгжүүлж байсан боловч Москвагийн зааврыг тэр бүр хүлээж авахгүй, эвтэйхэн

зайлсхийх арга тактик сүвэгчилж чаддаг байсных нь нэг илрэл бизээ.

Ю.Цэдэнбалын гадаад бодлогын бас нэг чухал чиглэл нь тэр үеийн “хүйтэн дайны” нөхцөл, ЗХУ, БНХАУ-ын хооронд нэн хурдацмал байдал үүссэн түгшүүртэй цаг мөчид улсынхаа тугсаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар Хятадын санаархлаас хамгаалах асуудал байлаа. Хятадын санаархал гэдэг нь Манжийн дарлалаас Монголтой хамт ангижирсан тэр цагаас эхлэн улмаар, Мао Зедүний үед болон дараа нь манай улсыг Хятадад нэгтгэн авах бодлого тууштай явуулж байсан явдал юм. ЗХУ-ын дээд удирдлагуудад энэ асуудлыг нэг бус удаа тавьж гэрээ хэлэлцээр хийж зөвшөөрүүлж амжсан удаатай ч тэр нь бүтэлгүй болсон ба сүүлдээ олон улсын байдал Монголд нэн ашигтай өөрчлөгдсөн сүүлийн үеийн нөхцөлд ч тэр асуудлаа тавьсаар байлаа. 1960-аад оны үед ЗХУ, БНХАУ-ын харилцаа эрс муудаж Даманск арлын төлөө зэвсэгт мөргөлдөөн хийж байдал ихээхэн хурцадсан нөхцөлд Ю.Цэдэнбал ЗХУ-д хандан зөвлөлтийн цэрэг, байлдааны техникийг Монголд оруулах хүсэлт тавьж хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Монгол,

Орос (ЗХУ)-ын түүхэнд болсон гуравдахь удаагийн онцгой ажиллагаа байлаа.

Ю.Цэдэнбал БНХАУ-ын удирдагчдаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг үйл ойшоон явуулж байсан бодлогын эсрэг ямарч гуйвалт дайвалт, эргэлзэх зүйлгүй тууштай тэмцэж байсан

юм.

ЗХУ-ын нам, төрийн тэргүүнүүд ойр ойрхон нас нөхчөж дотоод байдал нь нилээд түвэгтэй болж өөрчлөн байгуулалт хийх, гадаад бодлогодоо эрс шийдвэртэй өөрчлөлт хийх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байх үед М.С.Горбачев тэргүүтэй шинэ лидерүүдэд Ю.Цэдэнбалын Хятадын эсрэг хатуу байр суурь төдий л таашаагдаагүй гэдгийг Элчин сайд асан миний бие ямар нэг хэмжээгэр гадарлаж байсан. БНХАУ-тай харилцаагаа хэвийн байдалд оруулахын тулд тэд нар Ю.Цэдэнбалаас зөөлөн байр суурьтай удирдагчтай ярих, өөрийнхөө дотоодын зүтгэлтнүүдийн заримыг нь халж солих алхам хийсэн болов уу гэж би хувьдаа боддог. 1984 онд Монголын дээд удирдлагад хийсэн

өөрчлөлт үүнтэй ямар нэг холбоотой байж ч мэдэх юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 160: paleolit

Эцэст нь хэлэхэд миний бие Прага хотноо “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн редакцид МАХН-ын төлөөлөгчөөр, ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа манай улсын гадаад бодлогын асуудлаар түүнтэй ярилцаж, нэг бус удаа үүрэг даалгавар авч явсаны хувьд төрсөн сэтгэлдээ хэлье. Хорин хэдхэн наснаасаа Ю.Цэдэнбал Монгол улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө 1939 ба 1945 оны дайнд оролцсон хийгээд анх 1945 онд Нью-Иоркд очиж БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх асуудалд тавьж байсан, мөн ЗХУ, Хятадын гол удирдагчидтай уулзан ярилцаж явсан зэргээс эх орон, тусгаар тогтнол гэсэн эрхэмсэг дээд ухамсар, ариун нандин ойлголт нь

бүрэлдэж төлөвшсөн гэж би хувьдаа боддог.

Ю.Цэдэнбал Монгол улсын удирдагч байсан жилүүдэд дэлхий ертөнц цэрэг-улс төрийн хоѐр бүлэглэлд хуваагдан үзэл суртлын “хүйтэн дайн” дэгдээсэн төдийгүй түүхэнд хамгийн их цус урсгасан “халуун дайн” шатаасан; манай хоѐр аварга хөршүүд маань байснаа бие биенээ дайсан хэмээн үзэж чадахаа болиод, үе үе буун дуу гаргадаг болсон; ЗХУ-ыг эрхэмлэн шүтсээр яваад эцэстээ өөрөө Кремлийн хяналтад орсон зэрэг нэн ээдрээтэй, эгзэгтэй нөхцөл байдалд тэрбээр тусгаар тогтнолоо тууштай хамгаалсаар улсаа НҮБ-д гишүүнээр элсүүлсэнээс гадна, “БНМАУ-ЗСБНХУ-БНХАУ” гэсэн гурвалсан холбооны сүлжээнд хүч мөхөс гүрнийхээ язргуур эрх ашиг, стратегийн сонирхолыг туйлбартай хамгаалсан идэвхтэй гадаад бодлого явуулж хэрэгжүүлсэн тул түүнийг дэлхийд нэртэй

том дипломатч мөн гэж зүй ѐсоор үнэлэх нь түүхэн үнэнд нийцнэ.

Ю.Цэдэнбалын түүхэн гавъяаг ганц өгүүлбэрт багтааж товчхон хэлбэл, тэрбээр дэлхийн хөгжлөөс олон зуун жилээр хоцорсон Монгол улсад шинэ соѐл иргэншлийн гэрэл туяа тусган ард түмнээ гээгээрүүлж, соѐлжуулж, нийгмийн халдварт өвчнөөс салган эрүүлжүүлсэний гадна феодализмын үед огт байгаагүй эдийн засгийн цоо шинэ цогцолбор буй болгосон төдийгүй, үе үеийн өвгөд дээдсийнхээ алтан амиараа олж авсан тусгаар тогтнолыг нүдний цөцгий мэт хайрлан баттай хамгаалж, улсынхаа нэр алдрыг даян дэлхийлд цууриатуулж чадсан Монголын XX зууны төрийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч,

холын хараатай улс төрч мөн бөлгөө.

Монголын түүх, соѐл

Хубилай хааныг харж байгаад Чингис хааны хөргийг ургуулан бодож зуржээ

Тайвань улсаас манай улсын төв музейд Чингис хааны зургийг хувилан дурсгаж байв. Энэ зургийг зурсан зураачийн талаар судалгаа хийсэн Хай Жун Шүн (Баатар хай)-ий бичсэн Тайвань улсын хааны ордны музейд хадгалж буй Чингис хааны хөргийн тухай судалгаа өгүүллийг нийтэлж байна. Доктор М.Отгон Тайвань улсад ажлаар очих үедээ Хай Жун Шүнтэй уулзаад уг өгүүллийг орчуулсан юм. Хай жун Шүн /Баатар хай/ Тайпэй хотын Хааны ордны музейд хадгалж буй Чингис хааны хөргийг нь дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн билээ. Гэвч уг хөргүүд хэний бүтээл болох нь тодорхой бус байдаг. Түүхийн эх сурвалжаас хөргийн байдал болон зургийн бүтээгдсэн арга техникийг үндэслэн үзэхэд Аниге, Лио Хуан Дао болон Хи Лие Хуа Сан гэсэн гурван зураач зурсан байх магадлалтай байдаг.

Эцэст нь хөргийн доор зураачийн нэр, гарын үсэг тавигдаагүй, мөн Богд эзэн Чингис хааны хөргийн тухай ярих нь хориотой байсан учраас дан ганц түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн материалаас үзэхэд Чингис хааны хөргийг зурсан зураач нь ганц He Lie Huo

Sun хэмээн тодорхой тэмдэглэсэн байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 161: paleolit

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын үед Тайванийн Хааны ордны музейн дарга Lin Man Li нь музейд хадгалж байсан Юань улсын хаад, хатдын хөрөг тус бүрийг сүүлийн үеийн технологиор тус бүр нэг хувь хувилан 2006 оны зургадугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан хандивын ѐслол дээр өөрийн биеэр гардуулан өгснөөр уг хөргүүд Чингис хааны ѐслолын ордонд үүрд хадгалагдан үлдсэн юм. Хэдийгээр Юань улс өмнөх династи Сүн улс шиг хаадын хөргийг зурах тусгай хүрээлэн байгаагүй, мөн уг хөргүүд дээр зураачийн нэр тавигдаагүй нь энэ олон хаад хатдын хөргийг хэн зурсан нь тодорхойгүй байсан учраас уг хандивын ѐслол дээр уригдсан олны сонирхлыг татаж байсан юм. Иймд миний бие энэхүү нууцыг нээхийг зорьсон юм.

Чингис хааны хөргийн тухай

Тайванийн хааны ордны Музейд хадгалж буй Юань улсын хаадын хөрөг нь Хааны ордны ном зургийн тэмдэглэлийг үндэслэснээр Чингис хааны хөргийн үндсэн материал дээр тэмдэглэснээр бичсэн байна. Үүнд тус хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээстэйгээр торгоор бүрж хавтаслажээ. Юань улсаас өмнөх династи Сүн улс шиг хаадын хөргийг зурах тусгай хүрээлэн байгаагүй тул Чингис хааны хөргийг амьд ахуйд нь зураагүй байж болно. Яагаад гэвэл хаадын тахилгын хөргүүдийг монголчууд суурьшиж,

нийслэл байгуулагдсаны үндсэн дээр зурсан байх магадлалтай.

1263 оны гуравдугаар сард Бээжин хотод өвөг дээдсээ шүтэх тахилгын сүм байгуулах хааны зарлиг буусан.

1266 оны аравдугаар сард уг сүмийг барьж дуусгасан байна.

1269 оны арванхоѐрдугаар сарын 18 ны өдөр Улсын багш хааны зарлигаар “Алтан пайз” босгож түүнийг Бурханы эзэн ба Алтан эзэн гэж

нэрийдсэн.

1280 оны арванхоѐрдугаар сард Дайяду хотод мөн шинээр тахилгын сүм барьж дууссан ба хуучин сүмээсээ Бурхан Эзэд /Тайзүн, Руйзүн хоѐр хааны гэр бүлийнхэн/-ийг шилжүүлэн тахисан. Удалгүй хуучин сүмээ нураасан. Ийнхүү өнөөг хүртэл тахилгын сүмд

тахиж буй Бурханы Эзэдийг шүтэж тахисан хэвээр байна.

1267 он Юань Ши Зү хааны зарлигаар нийслэлээ шилжүүлэн Дайяду /одоогийн Бээжин

хот/ хотод 10 жилийн дотор байгуулан босгосон.

1272 оны арванхоѐрдугаар сард Ван Ай Си сүм байгуулагдаж 1277 оны наймдугаар сард хааны зарлигаар Дайяду хотод тахилгын сүм барих зарлиг буулгасан.

Юань Ши Зү хаан Дайяду хотод төвлөрөн суурьших болсноос хойш өвөг дээдсээ шүтэн тахихын төлөө хаад, хатдын хөрөгт анхаарах болсон.

Дараахь тэмдэглэлүүд үүнийг гэрчилдэг

“Тэр Тай Зү хаан, Тай Зүн хаан, Руй Зүн хаан “-ын хөргүүд бичгийн хүрээлэнд байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 162: paleolit

1278 оны арваннэгдүгээр сард хааны зарлигаар He Lie Huo Sun-ийг Тай Зү хааны хөргийг

зурахыг даатгасан.

1279 оны хоѐрдугаар сард дахин зарлиг буулгаж хааны хөргийг болон Тай Зүн хааны хөргийг зуруулж бичгийн хүрээлэнд байрлуулан хүрээлэнгийн дарга нь хавар намрын улиралд тахилга үйлддэг байсан байна.Lio Guan Dao 1279 онд Юй Зүн хааны хөргийг

зурсны учир хааны хүрмээр шагнагдсан байдаг.

Чингис хааны хөрөг нь хааны хөргийн загварын эх зураг зурагдаж хаантан өөрөөр нь батлуулахад зориулагдсан. Хэрвээ тохиромжтой бол томруулж зурж шүтээнд залдаг. Юй Хүй /Зургуудийн түүхийн нууц/ гэдэг номд өгүүлснээр хүжийн утаанд утагдаагүй болохоор энэ зураг шүтээний хөрөг биш гэсэн нь “Юань улсын зураг сийлбэрийн тэмдэглэл” номд өгүүлсэнтэй яв цав тохирдог.

Чингис хааны хөрөг нь Юань Ши Зү хааны баталсан эх зураг түүний хэв маяг болон зургийн аргачлал нь Юань гүрний дараа дараагийн үеийн хаадуудын зургийн эх загвар болсон. Юань улсын зураг сийлбэрийн тэмдэглэлийн оршилд тэмдэглэснээр торгон зургийн тухай бас Чин Зүй хааны 11 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд Тио Тио болон туслах түшмэл Тужиан зэрэг хоѐр хүнд зарлиг буулгаж Чин Зүй хааны болон Жин Цэн хааны хатны хөргийг Да Тэй Шү Ван Иен Сүэ сүмийн эх зургаар торгон зураг хийхийг даалгасан байна.

Мөн Ин Зүн хааны гуравдугаар оны арванхоѐрдугаар сарын 11 нд тайпуу Duo De, Shan Seng, Ming Li Dang зэрэг хүн хааны аав, хааны ээж, Ин Зүй хааны эх зургийг өргөн барьсан ба Хаан Duo De, Shan Seng, Ming Li Dang A зэрэг хүмүүст зарлиг буулгаж зургаа гүйцээж торгонд буулгахыг зарлигдсан байна. Үүнийг үндэслэж Юань улсын шүтээн болох хаан, хатдын хөрөг нь торгонд буулгасан хөрөг байх ѐстой шүтэж тахих газар нь Шэн Юй День ордон байна. Юань сударт тэмдэглэснээр Шэн Юй День ордоны заалтад “Шэн Юй День ордон хуучнаараа зургийн танхим” гэсэн нэртэй байсан. Өвөг дээдсийнхээ хөргийг өлгөн шүтдэг торгон дээр буулгасан хөргүүд байдаг. Тус заалтад тахилга тахих, үйлдэх байдлыг тэмдэглэсэн

байдаг.

Юань Ши Зү хаан болон Юй Зүн хааны хөргүүдийг Да Шень Шүю, Ван Аи Сиү сүмийн зүүн баруун тэнхимд байрлуулсан. Вэн Зүй хааны үед анх зурагт танхимыг Шень Үй Дэ гэж дууддаг болсон байна. Чингис хааны хөргийг дараахь байдлаар дүрслэн харуулж болохоор байна. Малгайн саравч нь цагаан өнгөтэй, дотор нь хар өнгөтэй арьсан малгай байдаг. Зураг дээр нарийн ажиглахад малгай дээр ширхэг, ширхэг нарийн үс харагддаг. Энэ бол булган малгай, дээл

нь цагаан өнгөтэй байдаг.

Монголчуудын үс засалт толгойн оройн үсийг хусаж духан дээрээ тав үс үлдээдэг ба мөн чихний дээд талд жаахан үс үлдээдэг. Түүнээс доош сүлжсэн үс унжуулдаг байх гэж таамагладаг. Юань Тай Зү хаан ганц дугуй сүлжсэн үстэй, Ши Зү, Руи Зүи, Цэнь Зүи хаадууд нь 3-4 цагираг үс сүлжсэн байдаг. Энэ нь монголчуудын үс засалт юм. Энэ засалтыг Do jiao гэж нэрлэдэг. Хаан Чингисээс эхлээд энгийн ардууд хүртэл ингэж үсээ засдаг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 163: paleolit

Чингис хааны хөргийг зурсан зураачид хэн байв

Аниге 1245-1306/

1268 онд Пагва ламтан Дайду хотод буцаж ирэхэд Аниге зэрэг Непал болон Түвдийн урлагийн мастерууд дагалдан ирсэн. Энэ үе нь Юань Ши Зү хааны шинэ нийслэл Дайяду хотыг барьж эхэлсний дараа жил болно. Аниге Дайяду хотод 40 жил байхдаа олон сүм хийдийн хөргийг бүтээжээ. Үүний дараа бас дээдсийн тахилгын хөргүүдийг зурахад бас оролцсон./ойролцоогоор 1295 он/ Юань Ши Зү хааны үед Урлагийн хүрээлэнгийн ерөнхий даамал Anige бас бурхны хөрөг болон хаан хатдын хөргийг зурахад оролцсон. Дээрх хөргүүдийг зурахдаа Ху Боли Ху Бофен зэрэг түвдийн будгийг хэрэглэсэн. “Liang Guo Hui Gong Shen Dao Bei” хөшөөнд дурдснаар /1316/ Anige Чингис богдын хөргийг бүтээж торгон дээр буулгаж Рен Вангийн Ванан ордонд байрлуулсан. Тийм учир Анниаг Лин үүнийг үндэслээд Юань Ши Зү хаан Юань Ши Зү хатны хөргийг Аниге зурсан байх гэсэн таамаглал гаргасан. Чингис хааны хөргийг Юань Ши Зү хааны хөргийг үндэслэн зурсан гэж эрдэмтэд үздэг учир Чингис хааны хөргийг Аниге бүтээсэн гэж үзэн үндэслэлтэй. Лио Жуан Дао өөр нэр НЬ Жүн Шень

Хө бэ мужийн Ден Шен хошууны хүн 1279 онд тэр хун тайж Жен Жиний хөргийг бүтээснээрээ хааны хүрмээр шагнагдсан. Одоогоор Лио Жуан Дао бүтээсэн Жен Жинь-ий хөрөг олдоогүй учир түүний зурах онцлогийг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ түүний зурсан “Зуслан” гэсэн зураг дээр хүмүүсийн нүүр царай хятадын уламжлалт хөрөг зургийн онцлог тодорхой байдаг. Үүнийг үндэслээд Юань гүрний хааны гэр бүлийнхэн Лио Жуан Даод тааламжтай байсан нь илэрхий байдаг. Түүний өнөө үе хүртэл үлдээсэн хамгийн том бүтээл нь “Юань Ши Зү хааны ан хомрого” хэмээх зургаа торгон дээр бүтээжээ. Өндөр нь 182.9 см, өргөн нь 104.1 см Тайвань улсын Хааны ордны музейд хадгалж буй. 1280 оны хоѐрдугаар сард зурсан тус зураг нь олон хүнийг багтаасан хөрөг зураг ба хөрөг дэх хүмүүсийн дүр төрхийг дахин давтагдашгүй зурснаараа онцлогтой. Зураг дээрх Юань Ши Зү хааны хөрөг нь хааны ордны музейд хадгалж буй Юань Ши Зү хааны хөрөгтэй нэлээд ойролцоо зурсан байна. Энэ нь Лио Жуан Даогийн чадал чансааг илэрхийлдэг. Хубилай хаан нийслэлээ Дайяду хотод төвлөрүүлснээс хойш хөргийн зургууд улам их чухалчлагдаж ийм байдал дор Лио Жуан Дао Жен Жинь-ий хөргийг бүтээж үүнийг үндэслээд тэр бол Чингис хааны хөргийг бүтээсэн зураачдын нэг байж болно. Хи Лие Хуа Сан

1268 онд Бичгийн хүрээлэнгийн туслах, дараа нь бичгийн хүрээлэнгийн сайд, 1282 онд ерөнхий сайдын тушаал хашиж байсан. Хи Лие Хуа Сан бол монголчуудын дотроос зэрэг дэв нь хамгийн өндөр бичгийн хүн болно. Гэхдээ зургийн түүхийг судалж бичдэг хятадын эрдэмтэд энэ зураг зурдаг монгол хүнийг анхааралдаа авалгүй өнгөрөөсөн тул өнөөгийн хүмүүс түүний тухай мартсан байна. Тухайн үед түүний байр суурь болон Юань ди хааны зарлигийг үндэслэвэл 1278 оны арваннэгдүгээр сард Чингис хааны хөргийг бүтээхийг Хи Лие Хуа Санд зарлиг болгосон байна. 1279 оны хоѐрдугаар сард дахин зарлиг буулган хааны эцгийн хөрөг болон Тай Зүн хааны хөргүүдийг зуруулж бичгийн хүрээлэнд байрлуулж хавар намрын улиралд хүндэтгэл үзүүлж, тахил үйлдсэн байна. Одоогийн хадгалж буй Чингис хааны хөргийг Хи Лие Хуа Сан бүтээсэн магадлал маш өндөр байна. Тэрээр Чингис хааныг амьд сэрүүн дээр нь хараагүй боловч ерөнхий дүр төрх, Чингис хааны ач хүү Хубилай хааны дүр төрхөөр баримжаалан жаахан өөрчлөлтийг хийж өтөл бөгөөд жавхаалаг хааны дүр төрх бүхий Чингис хааны хөргийг бүтээсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 164: paleolit

Дүгнэлт Чингис хааны хөрөг нь чухам хэний бүтээл болох талаар олон янзын саналтай боловч нэгдмэл нэг санаан дээр нийлдэг. Энэ нь Чингис хааны хөргийг Юань Ши Зү Хубилай хааны дүр төрхөөр баримжаалан багавтар өтөл дүр төрх оруулж, дөлгөөн, төвшин, ухаан төгс болсон гэж үздэг. Үүнийг Хубилай хаан өөрөө баталсан. Иймд Чингис хааны хөргийн зураач нь Хубилай хааны зураач байж болох ба түүхэнд тэмдэглэснээр Хубилай хааныг зурсан зураач нар бүгд Чингис хааны хөргийг зурсан байх магадлалтай. Тус хөргийн хэн бүтээснийг тодруулахад өнөө үед голдуу зургийн аргачлал дээр анхаарч байна. Тухайлбал, хөргийн нүүрний хэсгийг зурсан аргачлал нь хятадын уламжлалт аргаас арай өөрөөр бүтээсэн нь Түвд, Балбын уламжлалт аргуудтай ойролцоо байгаа нь Хятадын уламжлалт аргаас өөр урсгалын аргачлал орж ирсний илрэл болно.

Соѐлын солилцоо нь Юань улсын үед тухайлбал Непал, Түвд, Монгол, Хятад өөр өөр улс орны соѐл урлаг шинэ нөхцөл байдалд санамсаргүй солилцох нөхцөл байдал үүссэн байдаг.Тухайлбал Лио Жуан Даоны зурсан Хубилай хааны “Ан хомрого” хөргөөс олон

талын соѐлын солилцооны үр дүнг мэдэж болно.

Ийм учир Anige болон баруун өмнөд бүс нутгийг төлөөлсөн соѐл урлагийг Хятадад авчирсан Лио Жуан Дао бол Хятадын уламжлалт зураг урлаг бүтээхээс гадна шинэ аргачлал оруулсан. Харин Хи Лие Хуа Сан бол тэр үеийн Дайяду хотын урлагийн уур амьсгалыг илэрхийлсэн олон талт өөр өөр соѐл урсгалууд нэгдэн ууссан дүр төрхийг харуулсан байдаг. Иймд зураг зурах аргачлалаар үзэхэд Чингис хааны дүр төрхийг хэний гараар бүтээснийг тодруулахад маш бэрх. Гэхдээ түүхийн материалыг үндэслэхэд 1278 оны арваннэгдүгээр сард хаан Хи Лие Хуа Санд хөргийг бүтээх зарлиг буулгасан. Үүнээс үндэслэхэд Чингис хааны хөргийг Хи Лие Хуа Сан бүтээсэн байх магадлал өндөр байдаг.

Гэвч өнөө үед Хааны ордны музейд хадгалж буй хөрөг түүний гараар бүтээгдсэн гэж хэлэхэд бэрх. Магадгүй нөгөө талаас авч үзвэл Аниге, Лио Жуан Дао, Хи Лие Хуа Сан нар зураач бүгд Хубилай хааны зургийг зурж бас Чингис хааны хөргийг бүтээсэн байж болох тал байна. Сүүлд нь Юань Ши Зү Хубилай хаан тэдгээрийн дотроос нэг хөргийг баталсан байх. Зураачийн нэр бичигдээгүй тул хааны ордны музейд хадгалагдаж буй Чингис хааны хөрөг нь энэ гурван хүний хэнийх нь гараар бүтээгдсэнийг тодорхойлох аргагүй юм. Хэрвээ дан ганц түүхийн материалын тэмдэглэлийг үндэслэн хэлбэл Чингис хааны

хөргийг бүтээсэн зураач нь зөвхөн Хи Лие Хуа Сан гэсэн тэмдэглэл байдаг.

Монголын түүх, соѐл

Хубилай хааныг харж байгаад Чингис хааны хөргийг ургуулан бодож зуржээ

Тайвань улсаас манай улсын төв музейд Чингис хааны зургийг хувилан дурсгаж байв. Энэ зургийг зурсан зураачийн талаар судалгаа хийсэн Хай Жун Шүн (Баатар хай)-ий бичсэн Тайвань улсын хааны ордны музейд хадгалж буй Чингис хааны хөргийн тухай судалгаа өгүүллийг нийтэлж байна. Доктор М.Отгон Тайвань улсад ажлаар очих үедээ Хай Жун Шүнтэй уулзаад уг өгүүллийг орчуулсан юм. Хай жун Шүн /Баатар хай/ Тайпэй хотын Хааны ордны музейд хадгалж буй Чингис хааны хөргийг нь дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн билээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 165: paleolit

Гэвч уг хөргүүд хэний бүтээл болох нь тодорхой бус байдаг. Түүхийн эх сурвалжаас хөргийн байдал болон зургийн бүтээгдсэн арга техникийг үндэслэн үзэхэд Аниге, Лио Хуан Дао болон Хи Лие Хуа Сан гэсэн гурван зураач зурсан байх магадлалтай байдаг.

Эцэст нь хөргийн доор зураачийн нэр, гарын үсэг тавигдаагүй, мөн Богд эзэн Чингис хааны хөргийн тухай ярих нь хориотой байсан учраас дан ганц түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн материалаас үзэхэд Чингис хааны хөргийг зурсан зураач нь ганц He Lie Huo

Sun хэмээн тодорхой тэмдэглэсэн байдаг.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын үед Тайванийн Хааны ордны музейн дарга Lin Man Li нь музейд хадгалж байсан Юань улсын хаад, хатдын хөрөг тус бүрийг сүүлийн үеийн технологиор тус бүр нэг хувь хувилан 2006 оны зургадугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан хандивын ѐслол дээр өөрийн биеэр гардуулан өгснөөр уг хөргүүд Чингис хааны ѐслолын ордонд үүрд хадгалагдан үлдсэн юм. Хэдийгээр Юань улс өмнөх династи Сүн улс шиг хаадын хөргийг зурах тусгай хүрээлэн байгаагүй, мөн уг хөргүүд дээр зураачийн нэр тавигдаагүй нь энэ олон хаад хатдын хөргийг хэн зурсан нь тодорхойгүй байсан учраас уг хандивын ѐслол дээр уригдсан олны сонирхлыг татаж байсан юм. Иймд миний бие энэхүү нууцыг нээхийг

зорьсон юм.

Чингис хааны хөргийн тухай

Тайванийн хааны ордны Музейд хадгалж буй Юань улсын хаадын хөрөг нь Хааны ордны ном зургийн тэмдэглэлийг үндэслэснээр Чингис хааны хөргийн үндсэн материал дээр тэмдэглэснээр бичсэн байна. Үүнд тус хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээстэйгээр торгоор бүрж хавтаслажээ. Юань улсаас өмнөх династи Сүн улс шиг хаадын хөргийг зурах тусгай хүрээлэн байгаагүй тул Чингис хааны хөргийг амьд ахуйд нь зураагүй байж болно. Яагаад гэвэл хаадын тахилгын хөргүүдийг монголчууд суурьшиж, нийслэл байгуулагдсаны үндсэн дээр зурсан байх магадлалтай.

1263 оны гуравдугаар сард Бээжин хотод өвөг дээдсээ шүтэх тахилгын сүм байгуулах

хааны зарлиг буусан.

1266 оны аравдугаар сард уг сүмийг барьж дуусгасан байна.

1269 оны арванхоѐрдугаар сарын 18 ны өдөр Улсын багш хааны зарлигаар “Алтан пайз” босгож түүнийг Бурханы эзэн ба Алтан эзэн гэж нэрийдсэн.

1280 оны арванхоѐрдугаар сард Дайяду хотод мөн шинээр тахилгын сүм барьж дууссан ба хуучин сүмээсээ Бурхан Эзэд /Тайзүн, Руйзүн хоѐр хааны гэр бүлийнхэн/-ийг шилжүүлэн тахисан. Удалгүй хуучин сүмээ нураасан. Ийнхүү өнөөг хүртэл тахилгын сүмд

тахиж буй Бурханы Эзэдийг шүтэж тахисан хэвээр байна.

1267 он Юань Ши Зү хааны зарлигаар нийслэлээ шилжүүлэн Дайяду /одоогийн Бээжин хот/ хотод 10 жилийн дотор байгуулан босгосон.

1272 оны арванхоѐрдугаар сард Ван Ай Си сүм байгуулагдаж 1277 оны наймдугаар сард

хааны зарлигаар Дайяду хотод тахилгын сүм барих зарлиг буулгасан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 166: paleolit

Юань Ши Зү хаан Дайяду хотод төвлөрөн суурьших болсноос хойш өвөг дээдсээ шүтэн

тахихын төлөө хаад, хатдын хөрөгт анхаарах болсон.

Дараахь тэмдэглэлүүд үүнийг гэрчилдэг

“Тэр Тай Зү хаан, Тай Зүн хаан, Руй Зүн хаан “-ын хөргүүд бичгийн хүрээлэнд байдаг.

1278 оны арваннэгдүгээр сард хааны зарлигаар He Lie Huo Sun-ийг Тай Зү хааны хөргийг

зурахыг даатгасан.

1279 оны хоѐрдугаар сард дахин зарлиг буулгаж хааны хөргийг болон Тай Зүн хааны хөргийг зуруулж бичгийн хүрээлэнд байрлуулан хүрээлэнгийн дарга нь хавар намрын улиралд тахилга үйлддэг байсан байна.Lio Guan Dao 1279 онд Юй Зүн хааны хөргийг

зурсны учир хааны хүрмээр шагнагдсан байдаг.

Чингис хааны хөрөг нь хааны хөргийн загварын эх зураг зурагдаж хаантан өөрөөр нь батлуулахад зориулагдсан. Хэрвээ тохиромжтой бол томруулж зурж шүтээнд залдаг. Юй Хүй /Зургуудийн түүхийн нууц/ гэдэг номд өгүүлснээр хүжийн утаанд утагдаагүй болохоор энэ зураг шүтээний хөрөг биш гэсэн нь “Юань улсын зураг сийлбэрийн тэмдэглэл” номд өгүүлсэнтэй яв цав тохирдог.

Чингис хааны хөрөг нь Юань Ши Зү хааны баталсан эх зураг түүний хэв маяг болон зургийн аргачлал нь Юань гүрний дараа дараагийн үеийн хаадуудын зургийн эх загвар болсон. Юань улсын зураг сийлбэрийн тэмдэглэлийн оршилд тэмдэглэснээр торгон зургийн тухай бас Чин Зүй хааны 11 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд Тио Тио болон туслах түшмэл Тужиан зэрэг хоѐр хүнд зарлиг буулгаж Чин Зүй хааны болон Жин Цэн хааны хатны хөргийг Да Тэй Шү Ван Иен Сүэ сүмийн эх зургаар торгон зураг хийхийг

даалгасан байна.

Мөн Ин Зүн хааны гуравдугаар оны арванхоѐрдугаар сарын 11 нд тайпуу Duo De, Shan Seng, Ming Li Dang зэрэг хүн хааны аав, хааны ээж, Ин Зүй хааны эх зургийг өргөн барьсан ба Хаан Duo De, Shan Seng, Ming Li Dang A зэрэг хүмүүст зарлиг буулгаж зургаа гүйцээж торгонд буулгахыг зарлигдсан байна. Үүнийг үндэслэж Юань улсын шүтээн болох хаан, хатдын хөрөг нь торгонд буулгасан хөрөг байх ѐстой шүтэж тахих газар нь Шэн Юй День ордон байна. Юань сударт тэмдэглэснээр Шэн Юй День ордоны заалтад “Шэн Юй День ордон хуучнаараа зургийн танхим” гэсэн нэртэй байсан. Өвөг дээдсийнхээ хөргийг өлгөн шүтдэг торгон дээр буулгасан хөргүүд байдаг. Тус заалтад тахилга тахих, үйлдэх байдлыг тэмдэглэсэн

байдаг.

Юань Ши Зү хаан болон Юй Зүн хааны хөргүүдийг Да Шень Шүю, Ван Аи Сиү сүмийн зүүн баруун тэнхимд байрлуулсан. Вэн Зүй хааны үед анх зурагт танхимыг Шень Үй Дэ гэж дууддаг болсон байна. Чингис хааны хөргийг дараахь байдлаар дүрслэн харуулж болохоор байна. Малгайн саравч нь цагаан өнгөтэй, дотор нь хар өнгөтэй арьсан малгай байдаг. Зураг дээр нарийн ажиглахад малгай дээр ширхэг, ширхэг нарийн үс харагддаг. Энэ бол булган малгай, дээл

нь цагаан өнгөтэй байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 167: paleolit

Монголчуудын үс засалт толгойн оройн үсийг хусаж духан дээрээ тав үс үлдээдэг ба мөн чихний дээд талд жаахан үс үлдээдэг. Түүнээс доош сүлжсэн үс унжуулдаг байх гэж таамагладаг. Юань Тай Зү хаан ганц дугуй сүлжсэн үстэй, Ши Зү, Руи Зүи, Цэнь Зүи хаадууд нь 3-4 цагираг үс сүлжсэн байдаг. Энэ нь монголчуудын үс засалт юм. Энэ засалтыг Do jiao гэж нэрлэдэг. Хаан Чингисээс эхлээд энгийн ардууд хүртэл ингэж үсээ засдаг байна.

Чингис хааны хөргийг зурсан зураачид хэн байв

Аниге 1245-1306/

1268 онд Пагва ламтан Дайду хотод буцаж ирэхэд Аниге зэрэг Непал болон Түвдийн урлагийн мастерууд дагалдан ирсэн. Энэ үе нь Юань Ши Зү хааны шинэ нийслэл Дайяду хотыг барьж эхэлсний дараа жил болно. Аниге Дайяду хотод 40 жил байхдаа олон сүм хийдийн хөргийг бүтээжээ. Үүний дараа бас дээдсийн тахилгын хөргүүдийг зурахад бас оролцсон./ойролцоогоор 1295 он/ Юань Ши Зү хааны үед Урлагийн хүрээлэнгийн ерөнхий даамал Anige бас бурхны хөрөг болон хаан хатдын хөргийг зурахад оролцсон. Дээрх хөргүүдийг зурахдаа Ху Боли Ху Бофен зэрэг түвдийн будгийг хэрэглэсэн. “Liang Guo Hui Gong Shen Dao Bei” хөшөөнд дурдснаар /1316/ Anige Чингис богдын хөргийг бүтээж торгон дээр буулгаж Рен Вангийн Ванан ордонд байрлуулсан. Тийм учир Анниаг Лин үүнийг үндэслээд Юань Ши Зү хаан Юань Ши Зү хатны хөргийг Аниге зурсан байх гэсэн таамаглал гаргасан. Чингис хааны хөргийг Юань Ши Зү хааны хөргийг үндэслэн зурсан гэж эрдэмтэд үздэг учир Чингис хааны хөргийг Аниге бүтээсэн гэж үзэн үндэслэлтэй. Лио Жуан Дао өөр нэр НЬ Жүн Шень

Хө бэ мужийн Ден Шен хошууны хүн 1279 онд тэр хун тайж Жен Жиний хөргийг бүтээснээрээ хааны хүрмээр шагнагдсан. Одоогоор Лио Жуан Дао бүтээсэн Жен Жинь-ий хөрөг олдоогүй учир түүний зурах онцлогийг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ түүний зурсан “Зуслан” гэсэн зураг дээр хүмүүсийн нүүр царай хятадын уламжлалт хөрөг зургийн онцлог тодорхой байдаг. Үүнийг үндэслээд Юань гүрний хааны гэр бүлийнхэн Лио Жуан Даод тааламжтай байсан нь илэрхий байдаг. Түүний өнөө үе хүртэл үлдээсэн хамгийн том бүтээл нь “Юань Ши Зү хааны ан хомрого” хэмээх зургаа торгон дээр бүтээжээ. Өндөр нь 182.9 см, өргөн нь 104.1 см Тайвань улсын Хааны ордны музейд хадгалж буй. 1280 оны хоѐрдугаар сард зурсан тус зураг нь олон хүнийг багтаасан хөрөг зураг ба хөрөг дэх хүмүүсийн дүр төрхийг дахин давтагдашгүй зурснаараа онцлогтой. Зураг дээрх Юань Ши Зү хааны хөрөг нь хааны ордны музейд хадгалж буй Юань Ши Зү хааны хөрөгтэй нэлээд ойролцоо зурсан байна. Энэ нь Лио Жуан Даогийн чадал чансааг илэрхийлдэг. Хубилай хаан нийслэлээ Дайяду хотод төвлөрүүлснээс хойш хөргийн зургууд улам их чухалчлагдаж ийм байдал дор Лио Жуан Дао Жен Жинь-ий хөргийг бүтээж үүнийг үндэслээд тэр бол Чингис хааны хөргийг бүтээсэн зураачдын нэг байж болно. Хи Лие Хуа Сан

1268 онд Бичгийн хүрээлэнгийн туслах, дараа нь бичгийн хүрээлэнгийн сайд, 1282 онд ерөнхий сайдын тушаал хашиж байсан. Хи Лие Хуа Сан бол монголчуудын дотроос зэрэг дэв нь хамгийн өндөр бичгийн хүн болно. Гэхдээ зургийн түүхийг судалж бичдэг хятадын эрдэмтэд энэ зураг зурдаг монгол хүнийг анхааралдаа авалгүй өнгөрөөсөн тул өнөөгийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 168: paleolit

хүмүүс түүний тухай мартсан байна. Тухайн үед түүний байр суурь болон Юань ди хааны зарлигийг үндэслэвэл 1278 оны арваннэгдүгээр сард Чингис хааны хөргийг бүтээхийг Хи Лие Хуа Санд зарлиг болгосон байна. 1279 оны хоѐрдугаар сард дахин зарлиг буулган хааны эцгийн хөрөг болон Тай Зүн хааны хөргүүдийг зуруулж бичгийн хүрээлэнд байрлуулж хавар намрын улиралд хүндэтгэл үзүүлж, тахил үйлдсэн байна. Одоогийн хадгалж буй Чингис хааны хөргийг Хи Лие Хуа Сан бүтээсэн магадлал маш өндөр байна. Тэрээр Чингис хааныг амьд сэрүүн дээр нь хараагүй боловч ерөнхий дүр төрх, Чингис хааны ач хүү Хубилай хааны дүр төрхөөр баримжаалан жаахан өөрчлөлтийг хийж өтөл бөгөөд жавхаалаг хааны дүр төрх бүхий Чингис хааны хөргийг бүтээсэн байна. Дүгнэлт

Чингис хааны хөрөг нь чухам хэний бүтээл болох талаар олон янзын саналтай боловч нэгдмэл нэг санаан дээр нийлдэг. Энэ нь Чингис хааны хөргийг Юань Ши Зү Хубилай хааны дүр төрхөөр баримжаалан багавтар өтөл дүр төрх оруулж, дөлгөөн, төвшин, ухаан төгс болсон гэж үздэг. Үүнийг Хубилай хаан өөрөө баталсан. Иймд Чингис хааны хөргийн зураач нь Хубилай хааны зураач байж болох ба түүхэнд тэмдэглэснээр Хубилай хааныг зурсан зураач нар бүгд Чингис хааны хөргийг зурсан байх магадлалтай. Тус хөргийн хэн бүтээснийг тодруулахад өнөө үед голдуу зургийн аргачлал дээр анхаарч байна. Тухайлбал, хөргийн нүүрний хэсгийг зурсан аргачлал нь хятадын уламжлалт аргаас арай өөрөөр бүтээсэн нь Түвд, Балбын уламжлалт аргуудтай ойролцоо байгаа нь Хятадын уламжлалт аргаас өөр урсгалын аргачлал орж ирсний илрэл болно.

Соѐлын солилцоо нь Юань улсын үед тухайлбал Непал, Түвд, Монгол, Хятад өөр өөр улс орны соѐл урлаг шинэ нөхцөл байдалд санамсаргүй солилцох нөхцөл байдал үүссэн байдаг.Тухайлбал Лио Жуан Даоны зурсан Хубилай хааны “Ан хомрого” хөргөөс олон

талын соѐлын солилцооны үр дүнг мэдэж болно.

Ийм учир Anige болон баруун өмнөд бүс нутгийг төлөөлсөн соѐл урлагийг Хятадад авчирсан Лио Жуан Дао бол Хятадын уламжлалт зураг урлаг бүтээхээс гадна шинэ аргачлал оруулсан. Харин Хи Лие Хуа Сан бол тэр үеийн Дайяду хотын урлагийн уур амьсгалыг илэрхийлсэн олон талт өөр өөр соѐл урсгалууд нэгдэн ууссан дүр төрхийг харуулсан байдаг. Иймд зураг зурах аргачлалаар үзэхэд Чингис хааны дүр төрхийг хэний гараар бүтээснийг тодруулахад маш бэрх. Гэхдээ түүхийн материалыг үндэслэхэд 1278 оны арваннэгдүгээр сард хаан Хи Лие Хуа Санд хөргийг бүтээх зарлиг буулгасан. Үүнээс үндэслэхэд Чингис хааны хөргийг Хи Лие Хуа Сан бүтээсэн байх магадлал өндөр байдаг.

Гэвч өнөө үед Хааны ордны музейд хадгалж буй хөрөг түүний гараар бүтээгдсэн гэж хэлэхэд бэрх. Магадгүй нөгөө талаас авч үзвэл Аниге, Лио Жуан Дао, Хи Лие Хуа Сан нар зураач бүгд Хубилай хааны зургийг зурж бас Чингис хааны хөргийг бүтээсэн байж болох тал байна. Сүүлд нь Юань Ши Зү Хубилай хаан тэдгээрийн дотроос нэг хөргийг баталсан байх. Зураачийн нэр бичигдээгүй тул хааны ордны музейд хадгалагдаж буй Чингис хааны хөрөг нь энэ гурван хүний хэнийх нь гараар бүтээгдсэнийг тодорхойлох аргагүй юм. Хэрвээ дан ганц түүхийн материалын тэмдэглэлийг үндэслэн хэлбэл Чингис хааны хөргийг бүтээсэн зураач нь зөвхөн Хи Лие Хуа Сан гэсэн тэмдэглэл байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com