47
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-105, МҮЭСТО байр, 300 тоот Утас: 77205205; Вэбсайт: www.itexpert.mn; Имэйл: [email protected]; POS Express v1.0 Кассын програмын гарын авлага ©Энэхүү програм хангамж, түүнтэй холбоотой бичиг баримтууд Монгол Улсын Оюуны Өмчийн Хуулиар хамгаалагдсан, Ай Ти Экспертс ХХК-ийн өмч тул зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, бусдад дамжуулахыг хориглоно. Улаанбаатар хот, 2016 он

POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

  • Upload
    lyduong

  • View
    222

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-105, МҮЭСТО байр, 300 тоот

Утас: 77205205; Вэбсайт: www.itexpert.mn; Имэйл: [email protected];

POS Express v1.0 Кассын програмын гарын авлага

©Энэхүү програм хангамж, түүнтэй холбоотой бичиг

баримтууд Монгол Улсын Оюуны Өмчийн Хуулиар

хамгаалагдсан, Ай Ти Экспертс ХХК-ийн өмч тул

зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, бусдад дамжуулахыг

хориглоно.

Улаанбаатар хот, 2016 он

Page 2: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

2

АГУУЛГА

1. ПРОГРАМ ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ 3

2. POS EXPRESS 1.0 КАССЫН ПРОГРАМЫГ СУУЛГАЖ АШИГЛАХААС ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС 5

3. POS EXPRESS V1.0 ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ СУУЛГАХ ЗААВАР 9

3.1. POSAPI ХОЛБОЛТЫН МОДУЛЬ ТАТАЖ АВАХ 9

3.2. POS EXPRESS V1.0 ПРОГРАМ АШИГЛАХ ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЛИЦЕНЗ АШИГЛАХ НӨХЦЛИЙГ ЗӨВШӨӨРӨХ

9

3.3. ПРОГРАМ СУУЛГАХАД ДАРААХ ЗҮЙЛС БЭЛДСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ 10

3.4. ПРОГРАМЫГ ТАТАЖ АВЧ КОМПЬЮТЕРТ СУУЛГАХ 10

4. POS EXPRESS V1.0 ПРОГРАМЫГ БОРЛУУЛАЛТ ХИЙХЭЭС ӨМНӨ БЭЛТГЭХ 15

5. POS EXPRESS V1.0 ПРОГРАМЫН ҮНДСЭН ДЭЛГЭЦИЙН ТАНИЛЦУУЛГА 19

6. БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ POS EXPRESS V1.0 ПРОГРАМД ОРУУЛАХ 20

6.1. Дотоод ангилал оруулах 20

6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах 21

6.3. Програмд бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тооцоолох аргууд 24

6.4. Бүтээгдэхүүн хайх 30

6.5. Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, ангилал бусад зүйлсийг засварлах, өөрчлөх 30

6.6. Бүтээгдэхүүнийг барааны сангаас хайж устгах 30

6.7. Бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хэрхэн, яаж импортолж оруулах вэ? 31

6.8. Бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хэрхэн, яаж экспортолж гаргах вэ? 32

7. БОРЛУУЛАЛТ ХИЙХ ЗААВАР 33

Page 3: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

3

Програм хэрэглэгчийн хүлээх үүрэг

Хэрэглэгч дараах үүргийг хүлээнэ.

1. Програмын анхны тохиргоог оруулахдаа НӨАТ суутган төлөгч эсэх гэсэн сонголтыг үнэн зөвөөр бөглөж

НӨАТ тооцсон QR код, cугалаатай баримтыг хэвлэж хэрэглэгчдэд үйлчлэх.

2. Програмын анхны тохиргоог хийхдээ үйлчилгээ эрхэлж байгаа аймаг дүүргийн кодыг үнэн зөв оруулах.

3. Програмын бүтээгдэхүүний нэр, үнэ, бааркод, НХАТ, бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн ангилалын кодыг

(https://ebarimt.mn/img/buteegdehuun%20uilchilgeenii%20negdsen%20angilal.pdf холбоосоор орж тухайн

бүтээгдэхүүн, үйлчилгээний ангиллыг сонгож авна уу) нягталж алдаагүй үнэн зөвөөр програмд оруулж

бүртгэх, засварлах.

4. Кассаар бичигдэж хэвлэгдэн гарсан QR код, сугалаатай баримтын мэдээллийг програмын Баримт илгээх

товчийг дарж дор бүр нь татварын нэгдсэн систем рүү илгээх. 72 цагт багтаан илгээнэ гэдэг нь эцсийн

хугацаа юм.

5. Програм дээр алдаатай бодолт хийгдэж байгаа нь ажиглагдвал нэн даруй гүйлгээг зогсоож програм

бүтээгчид мэдэгдэх.

6. Програмыг анх суулгахдаа Туршилтын хувилбараар суулгаж програмын үйлдлүүдтэй бүрэн танилцан,

бүтээгдэхүүн үйлчилгээгээ барааны санд бүрэн оруулах, кассаар баримт хэвлэн туршиж үзэн, үнэн зөв

алдаагүй бодолт хийж байгааг нягталсны дараа програмын лицензийг идэвхжүүлж үндсэн програмыг

ашиглах.

7. Нийслэл хотын албан татвар суутган төлөгч хуулийн этгээд, хувь хүн програмд бүтээгдэхүүн, үйлчилгээг

бүртгэн оруулахдаа хотын татвар бодох эсэх гэсэн сонголтыг заавал сонгож НХАТ 1% шингэсэн үнээр

үйлчилгээ үзүүлж НХАТ 1% тооцсон баримт хэвлэх .

Хамрах хүрээ, бүтээгдэхүүн үйлчилгээг дараах хуулийн заалтаас харна уу.

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хууль

3. дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, энэ хуулийн 4.1.3-т заасан барааг худалдан

авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

4. дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан бараа

борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;

4.1.2. “нийслэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг;

4.1.3. “бараа” гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа,

тамхийг;

4.1.4. “зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ

үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;

4.1.5. “амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны

үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;

4.1.6. “ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол

ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд

үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн

үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;

4.1.7. “баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр

тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд

зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний

газрыг.

7. дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ

7.1. Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна:

7.1.1. энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн согтууруулах ундаа;

7.1.2. энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн тамхи.

Page 4: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

4

7.2. Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар

ногдуулна:

7.2.1. энэ хуулийн 4.1.4-т заасан зочид буудлын үйлчилгээ;

7.2.2. энэ хуулийн 4.1.5-д заасан амралтын газрын үйлчилгээ;

7.2.3. энэ хуулийн 4.1.6-д заасан рестораны үйлчилгээ;

7.2.4. энэ хуулийн 4.1.7-д заасан баарны үйлчилгээ.

8. НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн 7.2.1 , 7.2.2, 7.2.3, 7.2.4 заасан нийслэл хотод үйлчилгээ

үзүүлэгч нь бүх бүтээгдэхүүн үйлчилгээгээ бүртгэхдээ Хотын татвар бодох эсэх (Тийм бол сонго) гэсэн

сонголтыг сонгож бүртгэх, НХАТ бодогдсон баримт хэвлэж өгөх.

9. 6 болон 8 нэрийн дэлгүүр бол НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн 4.1.3-т заасан НХАТ

суутган төлөгдөх бүтээгдэхүүн үйлчилгээ болох согтууруулах ундаа, тамхин дээр Хотын татвар бодох эсэх

(Тийм бол сонго) гэсэн сонголтыг сонгож бүртгэх, НХАТ бодогдсон баримт хэвлэж өгөх.

Page 5: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

5

POS EXPRESS 1.0 КАССЫН ПРОГРАМЫГ СУУЛГАЖ

АШИГЛАХААС ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС

Интернет холболт хэрэгтэй юу?

Тийм, заавал интернэттэй байх шаардлагатай.

Яагаад гэвэл та заавал худалдан авагчдад хэвлэж өгсөн талоны мэдээллээ Татварын Ерөнхий

Газрын сервер рүү илгээж оруулах ёстой. Ингэснээр таны хэвлэсэн талон НӨАТ-ын буцаалт,

урамшууллын сугалаанд оролцох боломжтой болох юм.

Интернетгүй үед ажиллана гэсэн байсан?

Тийм бас Үгүй. Интернэт тасарсан үед POS Express v1.0 програм хэвийн ажиллаж сугалаатай, QR

бааркодтой баримтаа хэвлэнэ. Харин интернет холбогдоход холболтгүй үед бичсэн баримтаа

татварын нэгдсэн систем рүү илгээж баталгаажуулах ёстой.

Хэвлэж өгсөн QR бааркод, сугалаатай талон кассаар бичсэн огноогоор татварын нэгдсэн системд

бүртгэх үү?

Үгүй. Хэвлэж өгсөн QR бааркод, сугалаатай талон тухайн талоныг хэвлэж өгсөн огноогоор биш

харин татварын нэгдсэн систем рүү илгээсэн огноогоор www.ebarimt.mn сайт бүртгэж авах тул

аль болох богино хугацаанд баримтыг татварын нэгдсэн систем рүү илгээж байх шаардлагатай.

72 цагт багтааж илгээнэ гэдэг нь эцсийн хугацаа юм.

Програм автоматаар кассаар бичсэн талоныг татварын нэгдсэн систем рүү илгээх үү?

Програм автоматаар кассаар бичсэн талоныг татварын нэгдсэн систем рүү илгээхгүй. Хэрэглэгч

өөрөө илгээнэ. Тийм учраас кассаар хэвлэж өгсөн баримтаа дор бүр нь илгээхийг зөвлөж байна.

72 цагт багтаан илгээнэ гэдэг нь эцсийн хугацаа юм. 72 цагт багтаан илгээгүй тохиолдолд та хууль,

журам зөрчиж байгаагаа анхаарна уу. Мөн 72 цагаас дээш илгээгээгүй үед цаашид кассаар

сугалаатай баримт хэвлэхгүй.

Манайх 2 салбартай. Танайхаас 1 лиценз аваад ашиглаж болох уу?

Үгүй. Та салбар бүрийн тоогоор програмын лиценз худалдаж авна. Харин та салбар бүрийн

тоогоороо www.ebarimt.mn-ээс холболтын POS API модуль авах ёстой. Жишээлбэл: Та 2

салбартай гоо сайхны газар ажиллуулдаг гэж бодвол www.ebarimt.mn сайтад бүртгүүлэхдээ 001,

002 гэсэн POS API модуль үүсгэж авна гэсэн үг. Салбар 1 дээрх компьютертээ манай програмыг

суулгаад 001 гэсэн нэртэй POS API модуль оруулж програмаа ажиллуулна. Харин Салбар 2 дээрх

компьютертээ манай програмыг суулгаад 002 гэсэн нэртэй POS API модуль оруулж програмаа

ашиглах бөгөөд салбар тус бүрийн хэвлэсэн үйлчилгээний талоны мэдээлэл татварын серверт

таны татвар төлөгчийн дугаараар үүсгэсэн бүртгэлд Салбар 001 ба Салбар 002 гэж бүртгэгдэн

нэгтгэгдэнэ.

POS API модулийг хаанаас яаж татаж авах вэ?

Та POS API модулийг www.ebarimt.mn вэбсайтнаас татаж аваарай. POS API модулийг татаж авах

видео зааврыг манай компанийн www.itexpert.mn вэбсайтаас

http://itexpert.mn/Page/ReviewMore.aspx?ReviewID=428 холбоосоор үзээрэй. Мөн ТЕГ-ын лавлах

утас 18001288 дугаараас лавлах боломжтой.

НӨАТ төлөгч биш бол танай програмыг яаж ашиглах вэ?

Програмын анхны тохиргоо хэсэгт НӨАТ суутган төлөгч биш гэсэн сонголтын сонгоно. НӨАТыг

буцаалтгүй, сугалаатай талон үйлчлүүлэгчдэд хэвлэж өнгө. Таны хэвлэж өгсөн талоныг худалдан

Page 6: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

6

авагч www.ebarimt.mn сайтад бүртгүүлж сугалаанд оролцох эрхтэй. Харин НӨАТ-ын буцаалт авах

боломжгүй.

Манай бараа бааркодгүй, POS EXPRESS 1.0 програмд яаж барааг бүртгэх вэ?

POS Express v1.0 програмд бааркодгүй бүтээгдэхүүн үйлчилгээг бүртгэхдээ Монгол улсын

бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн ангиллын кодыг ашиглаж бүртгэх боломжтойгоор оруулж

өгсөн байгаа.

Мөн https://ebarimt.mn/img/buteegdehuun%20uilchilgeenii%20negdsen%20angilal.pdf холбоосоор

орж тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний ангиллаас сонгож програмд бүртгэж авна.

Манай ААН нийслэл хотын албан татвар суутган төлөгч, бүтээгдэхүүний үнэндээ НХАТ шингээж

програмд оруулах шаардлагатай юу?

POS Express програм нь 2 янзаар бүтээгдэхүүний үнийг бүртгэж авах боломжтой. Програмын

Тохиргоо цэсийг ашиглан хэрэглэгч өөрийн ажил үйлчилгээний онцлогт тааруулан бараа

үйлчилгээний үнийг оруулах хэрэгтэй. Үүнийг доорх жишээнээс харна уу.

Жишээ 1

Тохиргоо цэснээс үнийг НХАТ , НӨАТ орсоноор тооцон програм дээр оруулж өгөхдөө

"Бүтээгдэхүүн/Үйлчилгээний борлуулах үнийг НӨАТ болон НХАТ орсноор тооцсон эсэх"

сонголтыг идэвхижүүлнэ.

Энэ тохиргоо нь програмд оруулах үнийг дараах аргачлалаар тооцож оруулна. Жишээлбэл, хэрэв

та MЕVIUS тамхийг 3800 төгрөгөөр зардаг бол дараах байдлаар програмд бүртгэнэ.

НХАТ, НӨАТ ороогүй үнэ 3423.42₮+ НХАТ 34.23₮+НӨАТ 342.34₮= 3800 ₮ Бүртгэх үнэ.

Энэ тохиолдолд та,

НХАТ 34.23 төгрөгийг хотын албан татварт,

НӨАТ 3423.42 төгрөгийг Нэмүү өртөгийн албан татварт суутган төлж байна гэсэн үг юм.

Бүтээгдэхүүн оруулах цонхонд харагдах байдал.

Page 7: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

7

Борлуулалтын цонхонд харагдах байдал.

Хэвлэгдсэн талон

Жишээ 2

Тохиргоо цэснээс үнийг НХАТ, НӨАТ орсоноор тооцоогүйгээр програм дээр оруулж өгөх

боломжтой. Үүний тулд "Бүтээгдэхүүн/Үйлчилгээний борлуулах үнийг НӨАТ болон НХАТ

орсноор тооцсон эсэх" сонголтыг идэвхгүй болгоно.

Page 8: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

8

Энэ тохиргоо нь програмд оруулах үнийг дараах аргачлалаар тооцож оруулна. Жишээлбэл, Танай

ресторан ЗУУШны үндсэн 5000 төгрөг дээр нь НХАТ болон НӨАТ нэмж тооцдог бол Тохиргоо

цэсний "Бүтээгдэхүүн/Үйлчилгээний борлуулах үнийг НӨАТ болон НХАТ орсноор тооцсон эсэх"

гэсэн сонголтыг идэвхгүй болгосноор програм ЗУУШны үнийг дараах байдлаар тооцно.

НХАТ, НӨАТ ороогүй үнэ 5000₮ + НХАТ 50₮+ НӨАТ 500₮ = 5550 ₮ Бүртгэх үнэ

Энэ тохиолдолд та,

НХАТ 50 төгрөгийг хотын албан татварт

НӨАТ 500 төгрөгийг Нэмүү өртөгийн албан татварт суутган төлж байна гэсэн үг юм.

Бүтээгдэхүүн оруулах цонхонд харагдах байдал

Борлуулалтын цонх дээр дараах байдлаар харагдана

Page 9: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

9

Хэвлэгдсэн талон

Page 10: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

10

POS EXPRESS V1.0 ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ СУУЛГАХ ЗААВАР

1. POSAPI ХОЛБОЛТЫН МОДУЛЬ ТАТАЖ АВАХ

www.ebarimt.mn вэбcайтаас татварын нэгдсэн системтэй холбогдох модуль болох POSAPI холболтын

модулийг өөрийн байгууллагын мэдээллийг оруулан имэйл хаягаар хүлээж авсан байх. POS API модулийг

хэрхэн авах зааврыг дараах холбоосоор видео хэлбэрээр авна уу.

https://www.youtube.com/watch?v=brR1kg3NLR0

Бүртгүүлэх холбоос http://www.ebarimt.mn/posApi

Анхаарах зүйлс:

Та өөрийн байгууллагын мэдээллийн үнэн зөв бөглөх.

НӨАТ албан татвар суутган төлөгч эсэх: Тийм гэж бөглөснөөр та кассын програмаар борлуулсан

бүх борлуулалтаас 10% НӨАТ суутган төлнө.

НХАТ албан татвар суутган төлөгч эсэх: Тийм гэж бүртгэснээр кассын програмаар борлуулсан

НХАТ татвар ноогдох бараа үйлчилгээнээс 1% НХАТ суутган төлнө.

Таны бөглөсөн хүсэлтийг татварын нэгдсэн систем танай ААН мэдээлэлтэй тулгаж үзээд үнэн зөв

бол таны бүртгүүлсэн имэйл хаягаар POS API модулийг илгээнэ. 1-3 хоногийн дотор танд

имэйлээр очно. Магадгүй таны имэйлийн SPAM хавтас руу орсон байж болох тул SPAM хавтсаа

давхар шалгах шаардлагатай.

2. POS EXPRESS V1.0 ПРОГРАМ АШИГЛАХ ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЛИЦЕНЗ АШИГЛАХ НӨХЦЛИЙГ

ЗӨВШӨӨРӨХ

Манай [email protected] хаягнаас POS Express v1.0 програмын лицензийг ашиглах эцсийн

хэрэглэгчийн зөвшөөрлийг таны бүртгүүлсэн имэйл хаяг руу илгээнэ. Нөхцлийг анхааралтай уншиж

танилцсаны дараа хэрэв зөвшөөрч байвал дараах маягтыг бөглөж буцааж илгээнэ үү.

“……………….. ХХК төлөөлж ……………..овогтой…………….. би POS Express v1.0 Програм ашиглах эцсийн

хэрэглэгчийн зөвшөөрөл уншиж танилцсан, гэрээний заалтуудыг зөвшөөрч байна." гэсэн имэйлийг

буцааж илгээснээр програм хангамжийг татаж авах холбоосыг тань руу илгээнэ.

Page 11: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

11

Тайлбар. Энэхүү програм ашиглах гэрээ нь бидний өдөр тутам хэрэглэж байдаг хэрэглээний програм

хангамжуудад бүгдэд байдаг стандарт гэрээ юм. Жишээ нь бидний өдөр болгон хэрэглэдэг Microsoft

Office-ын бүтээгдэхүүнд үүнтэй адил нөхцөл бий.

Гол утга санаа нь хэрэглээний програмыг ашигласнаар санаатай санаандгүйгээр гарах ямар нэг

алдагдалыг програм зохиогч хүлээхгүйг анхааруулсан гэрээ юм.

Жишээ нь: Таны компьютер вирустсэнээс шалтгаалж POS Express v1.0 програм гэмтэн ажиллаагүйгээс

үүдэх бодит болон бодит бус хохирлыг хүлээх үүрэг програм зохиогчид хүлээх боломжгүй юм.

Хэрэв гэрээний ямар нэг заалттай санал нийцэхгүй байгаа бол манай компаниас өөрийн програмын

төлбөрт шилжүүлсэн төлбөрөө эргүүлэн авах боломжтой.

Төлбөрөө эргүүлэн авах бол манай компанид бүртгүүлсэн имэйл хаягаар дансны дугаар, харилцагчийн

мэдээллээ явуулбал бид тэр дор нь эргүүлэн шилжүүлэх болно.

3. ПРОГРАМ СУУЛГАХАД ДАРААХ ЗҮЙЛС БЭЛДСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

1. Интернэт холболт

2. Windows 7 , 10 үйлдлийн системтэй компьютер

Процессор: Core 2 DUO CPU ба түүнээс дээш

Санах ой: RAM 1GB ба түүнээс дээш

Хатуу дискний хэмжээ: HDD 100GB ба түүнээс дээш

3. Microsoft .NET Framework 4.5.2 програмыг дараах холбоосоор урьдчилан татан авч суулгасан

байх.

https://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=42642

4. Суулгах видео зааврыг https://www.youtube.com/watch?v=Xlg5ctJQE_c холбоосоор орж үзнэ үү.

5. Бүтээгдэхүүн үйлчилгээний санг бэлдсэн байх.

6. Принтер (энгийн A4 цаасны принтер эсвэл кассын 80 мм, 57 мм принтер)

4.ПРОГРАМЫГ ТАТАЖ АВЧ КОМПЬЮТЕРТ СУУЛГАХ

1. Microsoft .NET Framework 4.5.2 програмыг дараах холбоосоор урьдчилан татан авч суулгана.

https://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=42642

Хэрвээ таны компьютерт .NET Framework 4.5.2 суугаагүй нөхцөлд POS EXPRESS 1.0 програмыг

суулгах боломжгүйг анхаарна уу.

Page 12: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

12

Мөн манай http://pos.itexpert.mn/download сайтаас Dot net framework 4.5.2 гэсэн холбоос дээр

дарж илүү хурдан татаж авах боломжтой.

2. Microsoft .NET Framework 4.5.2 програм суусны дараа компьютерийг RESTART хийж унтрааж

асаана.

3. АЙ ТИ ЭКСПЕРТС ХХК-аас програм татаж авах линкийг таны имэйл хаяг руу илгээсэн байх тул

татаж авах холбоосоор програмын суулгацыг татаж авна. Эсвэл http://pos.itexpert.mn/Home

Page 13: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

13

Суулгах видео зааврыг https://www.youtube.com/watch?v=geFuibTRIzA холбоосоор орж үзнэ үү.

7. Татаж авсан програмыг суулгацыг ажиллуулах.

8. Суулгацыг суулгаж дууссаны дараа програмын АНХНЫ ТОХИРГОО хийх дараах цонх гарч ирнэ.

Энэ үед интернэтийн холболт заавал байхыг анхаарна уу.

Програмын анхны тохиргооны цонхон дээр:

a. Байгууллагын Регистр: Байгууллагынхаа регистрийн дугаарыг, хэрэв хувь хүн бол иргэний

регистрийн дугаарыг оруулна.

Page 14: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

14

b. Үйл ажиллагааны чиглэл : Дэлгүүр, Эмийн сан Ресторан буудал, Бусад аль тохирохыг

сонгоно.

c. Барааны жагсаалт татах эсэх: Идэвхжүүлснээр үйл ажиллагааны чиглэлд тохирсон

барааны санг татаж авна.

d. Програмд ашиглах сериал: сериал татаж авах гэсэн товчийг дарж туршилтын сериал

татаж аван програмыг туршилтаар ажиллуулна.

АЛБАН ЁСООР АШИГЛАХ үед ГТЕГ аас авсан posAPI dll ийн байршилийг зааж өгнө.

e. Албан ёсоор ашиглах талбарт ТЕГ-с өгсөн posapi.dll файлыг зааж өгнө үү. Хэрэв та

аваагүй бол https://ebarimt.mn/posApi -р бүртгүүлж авна.

www.ebarimt.mn вэбcайтаас татварын нэгдсэн системтэй холбогдох модуль болох POSAPI

холболтын модулийг татаж авсан хавтсыг сонгож x86 гэсэн хавтас дотор байгаа posapi.dll

файлыг зааж өгнө.

f. Програмын өгөгдлийн сангийн байршил.

Энэ хэсэгт My Documents хавтсанд POSEXPRESS нэртэй шинэ хавтас үүсгэж суусан байгаа

тул устгахгүй байхыг зөвлөж байна. Таны POS Express v1.0 програмын бүтээгдэхүүн

үйлчилгээний борлуулалтын мэдээллийн санг хадгалах хавтас юм.

g. Уг модулийг програм оруулсны дараа дугаарыг програмд оруулснаар таны програм

албан ёсоор ажиллах боломжтой болно.

Page 15: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

15

Програмын автоматаар үүсгэсэн Admin, Худалдагч гэсэн 2 үндсэн хэрэглэгч байх ба

ADMIN хэрэглэгчийн анхны мэдээллийг танд харуулсан анхааруулга цонх гарч ирнэ.

h. ОК товчлуур дарсны дараа та Програм ашиглах гэрээ, Програм хэрэглэгчийн үүрэг гэсэн

2 сонголтыг идэвхжүүлэн ЗААВАЛ УНШИЖ танилцаад Зөвшөөрч байна гэсэн товчлуурыг

дарна.

Дотоод кассын дугаар /4-6 оронтой/ - Энд тухайн кассын Дотоод дугаарыг бичнэ.

Аймаг/Дүүргийн код - Энэ хэсэгт та өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлыг

сонгоно.

Page 16: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

16

i. Үүний дараа програм эхлүүлэх товчлуурыг дарж програмыг албан ёсоор идэвхжүүлнэ.

Дараах нэвтрэх цонх гарч ирнэ.

Page 17: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

17

j. Admin хэрэглэгчээр нэвтэрсний дараа POS Express V1.0 програмын үндсэн цонх дэлгэцэнд

гарч ирнэ.

Page 18: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

18

POS EXPRESS V1.0 ПРОГРАМЫГ БОРЛУУЛАЛТ ХИЙХЭЭС ӨМНӨ БЭЛТГЭХ

Програмын үндсэн дэлгэц нь борлуулалт хийх хэсэг бөгөөд хэрэглэгч өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч

борлуулалтыг бүртгэж, талон хэвлэнэ. Гэвч борлуулалт хийж, талон хэвлэхээс өмнө програмын тохиргоог

өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хийх ёстой.

1. POS Express v1.0 програмыг тухайн компьютерт анх удаа суулгаж ашиглаж байгаа тохиолдолд

хэрэглэгч үйлчилгээний төрөл, НХАТ болон НӨАТ суутган төлөгч эсэхээс шалтгаалан програмын

анхны тохиргоог анхааралтай хийх шаардлагатай. "POS EXPRESS V1.0 ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ

СУУЛГАХ ЗААВАР"-ын 4.ПРОГРАМЫГ ТАТАЖ АВЧ КОМПЬЮТЕРТ СУУЛГАХ зааврыг уншина уу.

2. Анхны тохиргоог хийсний дараагаар ямар нэгэн борлуулалт хийхээс өмнө

Тохиргоо цэсний сонголтуудыг ашиглан програмын үйл ажиллагааны

тохиргоог хийж өгнө.

Тохиргоо цэсийг сонгоход дээрх цонх нээгдэх ба та тухайн програмын ажиллах ҮНДСЭН

ТОХИРГООГ хийхээс гадна бараа бүтээгдэхүүний үнэнд НӨАТ болон НХАТ оруулж тооцох эсвэл

оруулахгүй тооцох зэрэг тохиргоог өөрийн үйл ажиллагааны нөхцөлд тохируулан хийж өгнө.

Page 19: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

19

Windows эхлэх үед асах - Энэ сонголтыг идэвхжүүлсэнээр POS Express v1.0 програм

тухайн компьютерийг асаах үед хамт асах ба автоматаар нээгдэх болно. Идэвхжүүлээгүй

үед та програмыг өөрөө нээж програмыг ажиллуулах шаардлагатай болно.

Бүтээгдэхүүн/Үйлчилгээний борлуулах үнийг НӨАТ болон НХАТ орсноор тооцох эсэх -

Энэ сонголт идэвхтэй үед бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулах нэгж үнэд НӨАТ

болон НХАТ нэмж орсноор бодогдох болно /Загвар 1/. Харин Идэвхжүүлээгүй үед бараа

бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж үнэ дээр НӨАТ болон НХАТ нэмж бодогдох болно

/Загвар 2/. "Програмд бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тооцоолох аргууд" сэдвийг

уншиж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Загвар 1 Загвар 2

Touch дэмждэг дэлгэцтэй эсэх - Таны ажиллаж буй компьютерийн дэлгэц нь мэдрэгчтэй

дэлгэц бол та энэ үйлдлийг идэвхжүүлж, дэлгэц дээр шууд ажиллах боломжтой болно.

Програмын тухай мэдээлэл - Тус програмын тухай болон тухайн програмыг хэрэглэж

байгаа байгууллага, хувь хүний мэдээллийг харуулна. Энэхүү цонхны мэдээллийг хэвлэх,

excel програм руу экспортлох боломжтой.

Page 20: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

20

Програм хэрэглэгчид - Энэ тохиргоо нь тухайн програмд нэвтрэх хэрэглэгчийн эрх шинээр

үүсгэх, устгах, засварлах боломжийг зөвхөн ADMIN эрхтэй хэрэглэгчид олгоно. Өөрөөр

хэлбэл зөвхөн админ эрхтэй хэрэглэгч програмд шинээр хэрэглэгч бүртгэх, нууц үг солих,

хэрэглэгч устгах, бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэх, хасах, үнэ өөрчлөх эрхтэй болно гэсэн үг.

Програм хэрэглэгчид тохиргоог сонгоход Хэрэглэгчид гэсэн цонх гарч ирэх ба програм

анх компьютерт суухад автоматаар үүсгэгдсэн Admin, Худалдагч гэсэн 2 үндсэн

хэрэглэгчийн мэдээлэл гарч ирнэ. Хамгийн түрүүнд ADMIN хэрэглэгчийн нууц үгийг

солихыг зөвлөж байна. Хэрэглэгчийн нэр болон Нууц үг нүдэнд мэдээллийг оруулж өгнө.

Харин АДМИН сонголтыг идэвжүүлж чагталснаар тухайн хэрэглэгч Админ эрхтэй болно

гэдгийн анхаарна уу.

Page 21: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

21

Хэрэглэгч үүсгэсний дараа Админ хэрэглэгч програмаас гарч дахин эхлүүлснээр

дараагийн хэрэглэгч нэвтрэх боломжтой болно.

POSAPI шалгах - Татварын ерөнхий газрийн ebarimt.mn вэбсайтад бүртгүүлэн авсан

POSAPI модулийг шалгана.

Reset All Settings - Энэ тохиргоо нь програмын бүх тохиргоог устгадаг тул зөвхөн онцгой

нөхцөлд л ашиглахыг зөвлөж байна.

ХЭВЛЭХ ТОХИРГОО хэсэг

Төлбөр төлөлт бүрт автоматаар хэвлэх – Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг оруулж,

тооцоо бодож дууссанаар баримт автоматаар хэвлэгдэн гарах болно.

Хэвлэх хэлбэр - Таны принтерийн төрлөөс хамааран 80мм, 58мм, А4 гэсэн сонголтоос

сонгож принтерээ тохируулна.

Хэвлэх баримт дээр бараа бүрт НӨАТ, НХАТ-г оруулж хэвлэх - Энэ сонголт идэвхтэй

байвал тухайн баримтанд бичигдсэн бараа үйлчилгээ тус бүрт нь НӨАТ болон НХАТ-г

харуулан хэвлэнэ.

Харин идэвхгүй байвал зөвхөн барааны дүнг тоо ширхэгээр нь харуулан хэвлэнэ.

Page 22: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

22

Хэвлэх баримтын хөл хэсэгт эвхэгдсэн байдлаар хэвлэх - Сонголт идэвхтэй байх үед

баримтын хөл хэсэгт хэвлэгдэх мэдээллийг 2 багана болгон хэвлэнэ.

Идэвхгүй байвал баримтын хөл хэсэгт хэвлэгдэх мэдээллийг жагсаалт байдлаар уртаар

хэвлэнэ.

Хэвлэхэд илүү гарч байвал доорхоор тохируулж үзнэ үү. - Таны баримт хэвлэгдэх үед

мэдээллүүд цаасандаа багтахгүй, дутуу хэвлэгдэж байвал баримтын хэвлэгдэх

мэдээллийг жижигрүүлэн хэвлэх боломжтой. Энэ тохиргоог борлуулалт хийж, баримт

хэвлэхээс өмнө хийвэл тохиромжтой ба ихэвчлэн 58мм принтер дээр хийгдэнэ.

Баруун талаас авах зай - Баримт дээр хэвлэгдэх мэдээлэл цаасны ирмэгээс хэдэн

пикселийн зайд хэвлэгдэхийг заана.

Туршиж хэвлэх - Хэрвээ та баримтын хэвлэгдэх байдлыг харахыг хүсвэл энэ товчлуурыг

дарж баримтаа хэвлэж үзэж болно.

Хадгалах - Хийсэн өөрчлөлтүүдийг хадгалж цонхыг хаана.

БАРААНЫ ЖАГСААЛТ хэсэг

Үндсэн цонхны баруун талд байрлах барааны жагсаалын тохиргоог энд тохируулна.

Page 23: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

23

Барааны жагсаалтад зөвхөн баркодгүй бүтээгдэхүүн харуулах - Борлуулалтын цонхны

баруун талд байрлах ба бүтээгдэхүүн хайхад зориулагдсан хэсэгт зөвхөн баркодгүй

бүтээгдэхүүнүүдийг харуулна.

Барааны жагсаалтад зөвхөн үнэ оруулсан бүтээгдэхүүн харуулах - Зөвхөн үнэ оруулсан

бүх бүтээгдэхүүний жагсаалтыг харуулна.

Баркод уншуулахад бүтээгдэхүүн байхгүй бол Шинээр нэмэх цонх нээх эсэх - Хэрэв

тухайн баркодтой бүтээгдэхүүнийг барааны санд оруулаагүй бол шинээр бүтээгдэхүүн

бүртгэх цонх гарч ирнэ.

НЭМЭЛТ ТӨХӨӨРӨМЖҮҮД хэсэг

Кассын төхөөрөмж нь харилцагчид үнэ харуулах зураан дэлгэцтэй бол энэ сонголтыг

идэвхжүүлнэ.

Keyboard товчны хослол

Энэ хэсэгт компьютерийн гар дээрээс борлуулалтын цонхыг удирдах товчны мэдээлэл

байна. Борлуулалт хийх сэдвийг харна уу.

Page 24: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

24

3. Баримт хэвлэх принтерийн тохиргоог хийх. POS Express v1.0

програмыг

компьютерт

суулгасны дараа

заавал баримт

хэвлэх принтерийн

тохиргоог хийх

хэрэгтэй. Та

өөрийн сонгосон

баримт хэвлэх

принтерээ компьютерт драйвер инсталлыг нь суулгаж

бэлтгэсэн байх шаардлагатай бөгөөд Set as default printer

буюу үндсэн принтерээр зааж өгсөн байх шаардлагатай.

Start цэсний Device and Printers командыг сонгоход Device and Printers цонх гарч ирнэ.

Сонгосон принтерийн нэр дээрээ хулганы баруун товчийг дарахад гарч ирэх цэсээс Set as default

printer командыг сонгоно.

Page 25: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

25

POS EXPRESS V1.0 ПРОГРАМЫН ҮНДСЭН ДЭЛГЭЦИЙН ТАНИЛЦУУЛГА

Үндсэн дэлгэц нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

Тохиргоо хийх цэсүүд

Бүтээгдэхүүн - Бүтээгдэхүүн үйлчилгээг програмд нэмэх, тэдгээрийн мэдээллийг өөрчлөх

боломжийг Админ эрхтэй хэрэглэгчид олгоно. Худалдагчийн эрхтэй хэрэглэгч бүтээгдэхүүний

мэдээллийг өөрчлөх боломжгүй.

Баримтууд - POS Express v1.0 програмыг ашигласнаас хойшхи бүх баримтуудын мэдээллийг энэ

цэсийг ашиглан харах эсвэл баримтаар буцаалт хийх боломжтой.

Тайлан - Тухайн өдрийн борлуулалтын тайланг харах боломжтой. Өдрийн гүйлгээг хаасны дараа

тухайн өдрийн борлуулалтын мэдээлэл Тайлан цэсэнд уншигдана.

Тохиргоо - Програмын үйл ажиллагааг тохируулах сонголтууд байрлана. Зөвхөн админ эрхтэй

хэрэглэгч өөрчлөх эрхтэй.

Өдрийн гүйлгээ хаах - Тухайн өдрийн борлуулалтын гүйлгээг хааж тайлан харах боломжтой

болно. Мөн баримтын дугаар шинээр эхлэн дугаарлагдана.

Баримт илгээх - Хийсэн бүх гүйлгээг татварын нэгдсэн систем рүү илгээх болно. Энэ үед заавал

интернэтийн холболттой байх шаардлагатай ба өмнөх илгээлтээс хойш 72 цагийн дотор баримтуудаа

илгээхийг анхаарна уу.

Баримтын хэсэг - Худалдан авагчийн сонгосон бүтээгдэхүүнүүд жагсаалт байдлаар харагдана.

Бүтээгдэхүүн хайх хэсэг - Бүтээгдэхүүнийг бааркод, дотоод код, нэр, ангилал зэргээр хайх хэсэг юм.

Тооцоо хийх - Худалдан авалтын төлбөр тооцооны мэдээллийг оруулж баримт хэвлэнэ.

Лавлах хэсэг - Програмын гарын авлага татах, тусламжийн видео заавруудтай холбогдох мэдээлэл

байна.

Албан ёсоор ашиглах - Тус програмыг албан ёсоор ашиглах хүсэлт илгээх үед ашиглана.

Page 26: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

26

Page 27: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

27

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ POS EXPRESS V1.0 ПРОГРАМД ОРУУЛАХ

POS Express v1.0 програмд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сан үүсгэж барааны

үнэ оруулахдаа програмын үндсэн дэлгэцийн дээд хэсэгт байрлах цэсийн

сонголтоос Бүтээгдэхүүн товчлуурыг дарахад дараах Бүтээгдэхүүн цонх гарч ирнэ.

Дотоод ангилал оруулах

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг програмд оруулахаас өмнө

хэрэглэгч заавал ангилал оруулах хэрэгтэй. Бүтээгдэхүүн

үйлчилгээний ангиллыг шинээр оруулах, засварлах цонх нь

Бүтээгдэхүүн цонхны зүүн хэсэгт Ангилал нэртэйгээр байрлана.

Энэ хэсэгт байгаа ангиллууд кассын програмын Борлуулалтын

цонхонд жагсаалт байдлаар харагдах бөгөөд бүтээгдэхүүн

үйлчилгээг хэрэглэгчийн оруулсан ангиллуудаар задаргаа

хэлбэрээр харуулж бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар олох

боломжоор хангана. Ангиллыг бүтээгдэхүүн үйлчилгээний нэр

төрөл, үйлдвэрлэгчийн нэр зэргээр хэрэглэгч өөртөө хэрэглэхэд

хялбар байдлаар оруулах нь зөв. Өөрөөр хэлбэл, бааркодгүй

бараа үйлчилгээг хялбар хурдан олоход зориулагдсан цонх юм.

Шинэ ангилал нэмэхдээ бүтээгдэхүүний ангиллын нэрийг

Бүтээгдэхүүн цонхны Ангилал хэсгийн Ангилал нүдэнд оруулж

Нэмэх товчлуурыг дарснаар шинэ ангилал жагсаалтад

нэмэгдэж орно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний ангиллыг бүлэглэж жагсаалт

хэлбэрээр харуулна.

Page 28: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

28

Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Бүтээгдэхүүн, үйлчилгээний ангилал оруулсны дараа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг нэгээр нь

барааны санд оруулж өгөх шаардлагатай.

Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр

Жишээ нь: Pepsi лаазтай ундаа 0.33 л

Анхаарах зүйлс: Хэрэглэгчийн талон дээр хэвлэгдэж, татварын систем рүү бичигдсэн талоны мэдээлэлтэй илгээгдэх тул үндсэн бараа үйлчилгээний нэр үнэн зөв, ойлгомжтойгоор оруулах шаардлагатай.

Бааркод: Барааны гадна талд байрлах зураасан кодыг гараар болон бааркод уншигчаар оруулах цонх

Жишээ: 8691102390298

Анхаарах зүйлс:

Зөвхөн GS1 стандартын зураасан код оруулах ёстой. Хэрэв стандарт биш бааркод оруулбал програм шалгаад хүлээж авахгүй.

Дотоод код буюу байгууллага дотооддоо хэрэглэх кодоо оруулж болохгүй

Барааны зураасан кодыг татварын нэгдсэн систем рүү илгээх тул үнэн зөв алдаагүй оруулна.

Хэрэв зураасан кодгүй бараа, үйлчилгээ бол бүтээгдэхүүн үйлчилгээний НӨАТ-ын ангилалын кодыг барааны ангилалын нүдэнд оруулж өгнө.

НӨАТ төлөгч биш байсан ч заавал GS1 стандартын бааркод эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээний НӨАТ ын ангилалын кодыг заавал оруулж өнгө.

Бааркод эсвэл бараа бүтээгдэхүүний ангилалын кодгүй барааг програм бүртгэж авахгүй.

Хэрэв бааркодгүй бол Бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн ангилал сонгоно уу:

Бааркодгүй бараа үйлчилгээний кодыг програмын сангаас хайж оруулж өгнө. Энэ код нь Монгол Улсын Үндэсний

Page 29: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

29

Статистикийн Хорооноос гаргасан Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилалын код байх юм. Та https://ebarimt.mn/img/buteegdehuun%20uilchilgeenii%20negdsen%20angilal.pdf холбоосоор орж тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний ангиллыг сонгож авна уу.

Тухайн бараа үйчилгээний төрлийн нэрээр ангиллын кодыг сонгоно.

Жишээ нь: Баркодгүй ТАЛХ бол ангиллыг хайх цонх дээр "талх" гэсэн түлхүүр үгээр хайж тохирох ангилалыг сонгон, нягталж оруулж өгнө.

Анхаарах зүйлс:

Бүтээгдэхүүн үйлчилгээний НӨАТ-ын ангиллын кодыг програм нь баримтын дугаартай хамт татварын нэгдсэн систем рүү илгээнэ. Тийм учраас ангиллын кодыг зөв оруулахгүй бол худалдан авалтын НӨАТын буцаан авалтаа авах боломжгүй болох, НӨАТ падааныг буруу кодтойгоор www.ebarimt.mn вэбсайт руу илгээх зэрэг эрсдэл гарах тул анхааралтай оруулна уу.

Бааркод эсвэл бараа бүтээгдэхүүний ангилалын кодгүй барааг програм бүртгэж авахгүй

Дотоодоо ашиглах код/хялбар хайж олоход хэрэглэгдэнэ/

Байгууллага дотооддоо ашиглах богино кодыг оруулна. Борлуулалтын цонх дээр бааркодгүйгээр барааг хайж олоход ашиглана.

Богино нэр

Барааны нэрийг богино кодоор хайж олоход зориулж нэр оруулж өгнө.

Борлуулалтын талон дээр гарахгүй.

Хотын татвар бодох эсэх (Тийм бол сонго)

Нийслэл хотод байршилтай НХАТ суутган төлөгч дэлгүүр НХАТ 1% бодогдох тамхи, согтууруулах ундааны төрлийн

Page 30: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

30

бараан дээр сонгож борлуулсан бараа үйлчилгээнээсээ НӨАТ ороогүй үнийн дүнгээс 1% суутган хотын татварт төлөх тул бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр оруулахдаа заавал сонгох шаардлагатай.

Нийслэл хотод байршилтай зочид буудал, ресторан, амралтын газар бүх бүтээгдэхүүн үйлчилгээн дээрээ сонгох шаардлагатай.

Үнэ:

Бараа бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулах үнийг оруулах нүд.

"Програмд бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тооцоолох аргууд" сэдвийг уншиж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Нэгж

Бүтээгдэхүүн үйлчилгээний нэгжийг оруулах цонх ш, гр,кг гэх мэт нэгжүүдээс аль тохирохыг сонгоно.

Ширхэгийн тоо. Хэрэв тухайн бараа бүтээгдэхүүн ширхэглэж зарагддаг бол боодолд байдаг ширхэгийн тоог оруулна.

Тухайн бүтээгдэхүүнийг задалж, ширхэглэж зардаг бол хайрцаг эсвэл багцад байх тоог оруулсанаар тухайг барааг кассаар ширхэгээр зарж борлуулах боломжийг олгоно.

Жишээ нь: Дотроо 30 ширхэгтэй эмийн ширхэгийн тоог оруулж өгснөөр кассаар 10 ширхэгийг зарах болвол борлуулалт бүртгэх цонхноос ширхэгийн тоо оруулах товчийг дарж 10 ширхэгийг оруулж оруулснаар 10-аар ширхэглэж борлуулна. Програм автоматаар хайрцгаараа 3000 төгрөгний үнэтэй эмийг хайрцаган дахь тоо болох 30-д хувааж ширхэгийн үнийг гарган 10-аар үржүүлэн борлуулалтын цонх дээр гаргаж ирнэ.

3000₮:30ш *10ш =1000₮

Дотоод ангилал

Барааны дотоод ангиллыг сонгож өгнө.

Нэмэх

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, ангилал, бааркод эсвэл НӨАТын ангилалын код, НХАТ тооцох эсэх, хэмжих нэгж, дотоод ангилалыг сонгож оруулсаны дараа нэмэх товчийг дарж барааны санд нэмнэ.

Үүнээс гадна аливаа бүтээгдэхүүний баркодыг уншуулахад тухайн барааны үнэ болон бусад мэдээлэл

барааны санд ороогүй байвал Бүтээгдэхүүн/Үйлчилгээг засах цонх гарч ирэх ба тухайн бүтээгдэхүүнийг

барааны санд оруулна. Нийслэл хотын албан татвар /НХАТ/ гэсэн сонголтыг идэвхжүүлвэл тухайн

бүтээгдэхүүн үйлчилгээнээс НХАТ суутган төлнө гэсэн үг. Мөн түүнчлэн тухайн бүтээгдэхүүнийг

Page 31: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

31

ширхэглэж зардаг бол Ширхэглэдэг бол ширхэгийн тоо/ Үгүй бол хоосон үлдээнэ/ цонхонд 1 боодлын

ширхэгийн тоог оруулж өгнө. Засах товчлуур дарж барааны мэдээллийг барааны санд нэмнэ.

Page 32: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

32

ПРОГРАМД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТООЦООЛОХ АРГУУД

Програмын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг тооцоолох арга нь үндсэн цонхны Тохиргоо цэсний

Бүтээгдэхүүн/Үйлчилгээний борлуулах үнийг НӨАТ болон НХАТ орсноор тооцсон эсэх сонголтоос

хамаарч 5 янз байна.

Дараах заавартай анхааралтай уншиж танилцан, бүтээгдэхүүн үйлчилгээний үнээ оруулна уу.

1. Бүтээгдэхүүн/Үйлчилгээний борлуулах үнийг НӨАТ болон НХАТ орсноор тооцсон эсэх гэсэн сонголт

идэвхтэй үед хэрэглэгчид очих эцсийн үнээр бодож оруулна.

1.1. НӨАТ ба НХАТ суутган төлөгч бол:

Жишээ: Чингис архи 0.5 л

Бүтээгдэхүүн

үйлчилгээний

нэр

НӨАТ

ороогүй

үнэ

НӨАТ 10% НХАТ 1% Бүтээгдэхүүн

үйлчилгээний

НӨАТ орсон

үнэ

ПРОГРАМД

ОРУУЛАХ ҮНЭ

Тайлбар НӨАТ ороогүй

дүнгээс 10%

бодно=

8000*0.1=800

НӨАТ ороогүй

дүнгээс 1%

бодно=

8000*0.01=80

НӨАТ

ороогүй үнэ

+НӨАТ

10%+НХАТ

1%=8880

Чингис архи 0.5л 8,000.00₮ 800.00₮ 80.00₮ 8,800.00₮ 8,880.00₮

Бүтээгдэхүүн оруулах хэсэгт харагдах байдал

Page 33: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

33

Борлуулалтын хэсэгт харагдах байдал ба хэвлэгдсэн талон

1.2. НӨАТ суутган төлөгч биш, НХАТ суутган төлөгч бол:

Үүнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг НӨАТ суутган төлөгч биш боловч 8 нэрийн дэлгүүр,

баар, зочид буудал, амралтын газар, ресторан зоогийн газрын үйлчилгээ үзүүлдэг

байгууллагууд орно.

Жишээ: Чингис архи 0.5 л

Бүтээгдэхүүн

үйлчилгээний

нэр

Бараа

үйлчилгээний

үнэ

НХАТ 1% ПРОГРАМД ОРУУЛАХ

ҮНЭ

Тайлбар НӨАТ ороогүй дүнгээс

1% бодно=

8000*0.01=80

Бараа үйлчилгээний

үнэ+НХАТ

Чингис архи 0.5 л 8,000.00₮ 80.00₮ 8,080.00₮

Бүтээгдэхүүн оруулах хэсэгт харагдах байдал

Борлуулалтын хэсэгт харагдах байдал ба хэвлэгдсэн талон

Page 34: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

34

2. Бүтээгдэхүүн/Үйлчилгээний борлуулах үнийг НӨАТ болон НХАТ орсноор тооцсон эсэх гэсэн сонголт

идэвхгүй үед НӨАТ, НХАТ ороогүй үнийг програмд оруулж өгнө. Програм хэрэглэгчийн оруулсан үнэ

дээр НХАТ ба НӨАТ-ыг автоматаар нэмж, барааг кассаар борлуулалтанд бүртгэнэ.

2.1. НӨАТ ба НХАТ суутган төлөгч бол:

Жишээ: Чингис архи 0.5 л

Бүтээгдэхүүн

үйлчилгээний

нэр

НӨАТ

ороогүй

үнэ

НӨАТ 10% НХАТ 1% Бүтээгдэхүүн

үйлчилгээний

НӨАТ орсон

үнэ

ПРОГРАМД

ОРУУЛАХ

ҮНЭ

Тайлбар НӨАТ

ороогүй

дүнгээс 10%

бодно=

8000*0.1=800

НӨАТ

ороогүй

дүнгээс 1%

бодно=

8000*0.01=80

НӨАТ, НХАТ

ороогүй үнэ

Чингис архи 0.5 л 8,000.00₮ 800.00₮ 80.00₮ 8,800.00₮ 8,000.00₮

Бүтээгдэхүүн оруулах хэсэгт харагдах байдал

Page 35: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

35

Борлуулалтын хэсэгт харагдах байдал ба хэвлэгдсэн талон

2.2. НӨАТ суутган төлөгч биш, НХАТ суутган төлөгч бол:

Үүнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг НӨАТ суутган төлөгч биш боловч HХАТ суутган

төлөгч дэлгүүр, баар, зочид буудал, амралтын газар, ресторан зоогийн газрын үйлчилгээ

үзүүлдэг байгууллагууд орно.

Жишээ: Чингис архи 0.5 л

Бүтээгдэхүүн

үйлчилгээний нэр

НХАТ 1% Бараа

үйлчилгээний

үнэ

ПРОГРАМД

ОРУУЛАХ ҮНЭ

Тайлбар НӨАТ ороогүй

дүнгээс 1%

бодно=

8000*0.01=80

НХАТ орcон НХАТ ороогүй

үнэ

Чингис архи 0.5 л 80.00₮ 8,080.00₮ 8,000.00₮

Бүтээгдэхүүн оруулах хэсэгт харагдах байдал

Page 36: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

36

Борлуулалтын хэсэгт харагдах байдал ба хэвлэгдсэн талон

3. НӨАТ суутган төлөгч биш бас НХАТ төлөгч биш бол:

Бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулах үнийг НӨАТ болон НХАТ (нийслэл хотын албан татвар)

орсоноор тооцох гэсэн сонголт идэвхтэй, идэвхгүй аль ч үед адилхан эцсийн хэрэглэгчид борлуулах

үнийг оруулна

Бүтээгдэхүүн

үйлчилгээний

нэр

Бараа

үйлчилгээний

үнэ

ПРОГРАМД

ОРУУЛАХ ҮНЭ

Тайлбар

Чихэр 1 кг 8,000.00₮ 8,000.00₮

Анхаарах зүйл:

Програмд борлуулах үнийг оруулахдаа дээрх нөхцлүүдийг анхаарч бараа үйлчилгээний үнийг

оруулан, кассаар борлуулалт хийж талон хэвлэж үзэж туршиж нягталж байж оруулна уу.

Санаандгүйгээр татвар бодох эсэх гэсэн сонголтыг сонгож бүтээгдэхүүн үйлчилгээг бүртгэвэл

борлуулсан бараа үйлчилгээний талон дээр НХАТ 1% бодогдож татварын нэгдсэн систем рүү

илгээх тул анхааралтай бүртгэж авна уу.

Page 37: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

37

Бүтээгдэхүүн оруулах хэсэгт харагдах байдал

Борлуулалтын хэсэгт харагдах байдал ба хэвлэгдсэн талон

АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Тохиргоо цонх дээрх үнийн тохиргоог өөрийн үйлчилгээний онцлогт нэг тохируулж аваад дараа

цаашид дахин өөрчлөхийг хатуу хориглоно.

2. Үндсэн цэсний тохиргоо хэсэгт зөвхөн АDMIN эрхтэй хэрэглэгч орж тохируулга хийх мөн

бүтээгдэхүүн нэмэх боломжтой.

3. ADMIN эрхгүй хэрэглэгч үнэд өөрчлөлт оруулахгүй зөвхөн урьдчилан оруулсан бүтээгдэхүүн,

үйлчилгээг кассаар бичиж талон хэвлэж өгөх үүрэгтэй.

4. ADMIN эрхийн нууц үгийг алдах бусдад шилжүүлснээр бараа бүтээгдэхүүний үнэнд өөрчлөлт орж

алдагдал хүлээх эрсдэлтэйг сануулж байна.

Page 38: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

38

Бүтээгдэхүүн хайх

Бүтээгдэхүүн цонхны баруун талд байрлах Бүтээгдэхүүн хэсгийн Хайх нүдэнд бааркод, нэр, дотоод кодыг

гараас эсвэл бааркод уншигчаар оруулан хайлт хийж болно.

Бааркод-р хайлт хийгээд нэмэх/засах төлөвт шилжих эсэх - Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хайж олоод

мэдээллийг засварлах, эсвэл шинээр нэмэх цонх автоматаар идэвхжиж курсор бүтээгдэхүүн нэмэх хэсэг

рүү шилжинэ.

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, ангилал бусад зүйлсийг засварлах, өөрчлөх

Хайж олсон бүтээгдэхүүнийг сонгож хулганы зүүн товчоор 2 товшисноор засварлах цонхонд

бүтээгдэхүүний мэдээлэл харагдах бөгөөд засвар өөрчлөлт оруулсны дараа Хадгалах товчлуурыг дарж

баталгаажуулна. Болих товчлуурыг дарвал хийсэн өөрчлөлийг хадгалахгүй.

Page 39: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

39

Бүтээгдэхүүнийг барааны сангаас хайж устгах

Хайж олсон бүтээгдэхүүнийг сонгож компьютерийн гарнаас Delete товчийг дарж усгана. Та тухайн барааг

устгахдаа итгэлтэй байгааг лавлаж асуусан анхааруулга цонх гарч ирнэ. устгах бол YES, үгүй бол NO

товчлуурыг дарна.

Бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хэрхэн, яаж импортолж оруулах вэ?

Бараа бүтээгдэхүүн импортолж оруулахдаа эхлээд EXPORT үйлдлийг хийж, нэр өгч

хадгалсанаар EXCEL програм дээр бараа бүтээгдэхүүний жагсаалт оруулах хүснэгт нээгдэнэ.

Бараа бүтээгдэхүүний нэр, үнэ, ангилал, код зэргийг шивж оруулж өгснөөр бараа бүтээгдэхүүний сан

үүснэ. Хүснэгтийн ID гэсэн багана хоосон үлдэх ёстойг анхаарна уу. Учир нь оруулж буй бараа тус бүрт

програмаас ID дугаар автоматаар өгөгддөг ба ID дугаар давхардан орсон тохиолдолд бараа

бүтээгдэхүүн, үйлчилгээний санд тухайн ID дугаараар өмнө нь бүртгэгдсэн барааны нэр болон үнэ зэрэг

мэдээллүүд устах болно. Доорх зургийг хар.

Бүтээгдэхүүн нэмэх цонхны IMPORT үйлдлийг сонгож бараа бүтээгдэхүүний санг зааж өгснөөр програм руу импортлогдон орох болно. Амжилттай импортлогдсон талаар програмаас

мэдэгдэл өгснөөр таны оруулсан барааны жагсаалт програмын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний санд ба Бүтээгдэхүүн нэмэх цонх дээр өгөгдсөн дотоод ангиллын дагуу нэмэгдэн орсон байх болно. Доорх зургийг хар.

Page 40: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

40

Ийнхүү бараа бүтээгдэхүүний жагсаалтыг амжилттай импортолж оруулснаар та оруулсан бараа

бүтээгдэхүүний жагсаалтаас шууд борлуулалт хийж баримт бичих боломжтой болох юм. Доорх зургийг

хар.

Бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хэрхэн, яаж экспортолж гаргах вэ?

Бараа бүтээгдэхүүний жагсаалтыг ангилал тус бүрээр болон Бүгд гэсэн хэлбэрээр

Бүтээгдэхүүн нэмэх цонхны EXPORT үйлдлийг сонгож хийнэ. Тухайн экспорт хийх гэж буй

ангиллыг сонгож үйлдлийг хийснээр бараа бүтээгдэхүүний жагсаалт нь таны зааж өгсөн хавтаст

/компьютерт/ хадгалагдан үлдэх болно. Экспортлогдон гарч буй бараа бүтээгдэхүүн бүр ID дугаартай

гарах ба тухайн ID дугаартай бараа нь програмын бараа бүтээгдэхүүн үйлчилгээний санд хэвээр үлдэхийг

анхаарна уу. Доорх зургийг хар.

Page 41: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

41

БОРЛУУЛАЛТ ХИЙХ ЗААВАР

Програмын үндсэн дэлгэц

Програмын үндсэн дэлгэц нь үндсэндээ борлуулалт хийх үндсэн талбар юм. Үндсэн дэлгэцийн

зүүн хэсэгт худалдан авалтын баримтын хэсэг, баруун талд нь бараа хайлтын хэсэг байрлана.

Борлуулалт хийхээс өмнө хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, бааркод эсвэл ангиллын

код, нэгж үнэ, дотоод ангиллуудыг бүтээгдэхүүн нэмэх хэсгийг ашиглан заавал оруулсан байх

шаардлагатай. Харин тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар, хурдан хайж олоход зориулан

дотоод код, богино нэрийг оруулж өгч болно.

Бараа бүтээгдэхүүний бааркодыг уншигчаар уншуулснаар тухайн барааны бааркод

Хайх/Бааркод, дотоод код, нэр/ нүдэнд орж ирэхэд тухайн барааны үнэ Баримт1 хэсэгт орж

ирнэ. Бааркодгүй барааг Хайх /Бааркод, дотоод код, нэр/ гэсэн хэсэгт тухайн бараа

бүтээгдэхүүнд өгсөн дотоод код болон нэрийг оруулж сонгож өгнө. Жишээ нь: Дээрх цонхонд

харуулсанаар тухайн бараанд 123 гэсэн дотоод код өгөгдсөн байна. Тухайн дотоод код болон

нэрийг хайж олоход хялбар байхаар оруулж /Бүтээгдэхүүн нэмж оруулах хэсэгт/ өгнө.

Энэ үйлдлийг сонгосоноор та нэг зэрэг 2 ба түүнээс дээш үйлчлүүлэгчийн

худалдан авалтын баримтыг бичих боломжтой. Баримтуудын хооронд та

компьютерийн хулгана ашиглан шилжинэ. Компьютерийн гараас "+"

товчийг дарна.

Page 42: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

42

Энэ үйлдлээр тухайн бичилт

хийж буй тооцоог устгана. Хэрэв

та хэд хэдэн баримт үүсгэсэн,

тэдгээрээс аль нэгийг нь устгах

хэрэгтэй болвол тухайн

баримтыг компьютерийн

хулганаар сонгож уг товчлуурыг дарахад тухайн баримт устана.

Энэ үйлдлийг, үйлчлүүлэгч нь аж ахуйн нэгж байгууллага байх үед сонгоно.

энэ товчлуурыг дарснаар Байгууллага цонх нээгдэх болно. Уг цонхонд

тухайн худалдан авагч байгууллагын РД-ыг оруулж регистрийн дугаарыг

баримтанд оруулах боломжтой. Хэвлэгдсэн талон дээр зөвхөн худалдан

авагч байгууллагын регистрийн дугаар хэвлэгдэнэ.

Хэрвээ тухайн компьютер интернэтэд холбогдсон байвал худалдагч тухайн

байгууллагын мэдээллийг баталгаажуулж харах боломжтой. Харин

интернэтгүй үед байгууллагын мэдээлэл гарч ирэхгүйг анхаарна уу!

Энэ үйлдлийг тухайн бичигдэж буй барааны нэр болон үнийг өөрчлөх

тохиолдолд ашиглах ба зөвхөн админ эрхтэй хэрэглэгч л ашиглах

боломжтойг анхаарна уу. Компьютерийн гараас F2 товч дарна.

Жишээ:

1. Ямар нэг барааны үнэ өөрчлөгдсөн ч бүтээгдэхүүний мэдээллийн

санд үнийн өөрчлөлтийг оруулаагүй, хуучин үнээрээ байвал админ

эрхтэй хэрэглэгч энэ сонголтыг ашиглан тухайн барааны үнийг

Бүтээгдэхүүн хэсэг рүү орохгүйгээр Борлуулалтын цонхноос өөрчлөх

Page 43: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

43

боломжтой гэсэн үг юм. Энэ тохиолдолд Үндсэн

бүтээгдэхүүн/үйлчилгээг энэ утгаар өөрчлөх эсэх сонголтыг чагталж

идэвхжүүлснээр уг барааг бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн

санд хадгалагдаж байсан үнэ, нэрийг давхар өөрчлөх юм. Харин

Нийслэл хотын албан татвар /НХАТ/ гэсэн сонголтыг идэвхжүүлвэл

тухайн бүтээгдэхүүн

үйлчилгээнээс НХАТ суутган

төлнө гэсэн үг. Мөн түүнчлэн

тухайн бүтээгдэхүүнийг

ширхэглэж зардаг бол

Ширхэглэдэг бол ширхэгийн

тоо/ Үгүй бол хоосон үлдээнэ/

цонхонд боодол дох ширхэгийн

тоог оруулж өгнө.

2. Хэрвээ хэрэглэгч Түрээсийн

тээврийн үйлчилгээ үзүүлдэг,

худалдан авагчтай үйлчилгээнийхээ төлбөрийг тухай бүрт нь

тохиролцдог гэж үзвэл энэ сонголтыг ашиглан бүтээгдэхүүн

үйлчилгээний үнийг баримт бүр дээр өөр өөрөөр оруулах

боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгч Үндсэн бүтээгдэхүүн/

үйлчилгээг энэ утгаар өөрчлөх эсэх хэсгийг чагталж идэвхжүүлэх

шаардлагагүй.

Энэ үйлдэл нь буруу бичигдсэн бараа эсвэл үйлчлүүлэгч нь сонгосон

бараагаа худалдаж авахаа болих үед тухайн барааг хийж буй бичилтээс

хасахад ашиглана. Компьютерийн гараас "-" товчийг дарна.

Бараа бүтээгдэхүүн хайх үед энэ үйлдлийг ашиглана. Энэ үед Хайх/бааркод,

дотоод код, нэр/ нүдэнд курсор шилжинэ.

Энэ үйлдлийг нэг төрлийн бараанаас 1 ба түүнээс их хэмжээгээр, мөн

килограммын бараа бүтээгдэхүүнийг граммаар оруулахад ашиглана. Зурагт

харуулснаар тухайн үйлдлийг идэвхжүүлж Тоо хэмжээ гэсэн хэсэгт барааны

хэмжээг оруулснаар бодолт автоматаар хийгдэх болно. Компьютерийн

гараас "*" товчийг дарна.

Page 44: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

44

Ийнхүү та бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг бичиж

оруулснаар Тооцоо хийх үйлдлийг хийнэ.

Ширхэгээр борлуулдаг бүтээгдэхүүн сонгогдсон үед энэ үйлдэл идэвхждэг

ба тухайн үйлдлийг сонгож Тоо ширхэг гэсэн хэсэгт борлуулах гэж буй тоо

ширхэгийг оруулснаар дээрх зурагт үзүүлснээр бодолт автоматаар хийгдэх

болно. Компьютерийн гараас "/" товчийг дарна.

Ширхэгээр зарж борлуулдаг бараа бүтээгдэхүүнийг Бүтээгдэхүүн нэмэх

цонхны Ширхэгийн тоо, Хэрэв тухайн бүтээгдэхүүн ширхэглэж зарагддаг

бол тоог оруулах нүдэнд тухайн бүтээгдэхүүний 1 хайрцагт байдаг

ширхэгийн тоог оруулж өгнө.

Бүтээгдэхүүн нэмэх хэсэгт харагдах байдал:

Page 45: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

45

Борлуулалтын хэсэгт ширхэгийн тоог оруулах байдал:

Тооцоо хийх үйлдлийг хийснээр дараах цонх нээгдэх

ба та тооцооны хэлбэрийг харгалзан бэлэн ба бэлэн

бус хэлбэрээр тооцоог хийх боломжтой. Тухайн

үйлчлүүлэгч нь тооцоог төлбөрийн картаар хийх бол

нийт төлөх дүнг Бэлэн бусаар нүдэнд оруулж өгнө.

Мөн тооцооны нийт төлөх дүнг Бэлнээр төлсөн

болон Бэлэн бусаар нүднүүдэд хувааж хийж болно.

Ийнхүү тооцоо хийж дууссанаар QR код болон

сугалааны дугаартай баримт хэвлэгдэн гарах болно.

Компьютерийн гараас "F4" товчийг дарна.

Үндсэн тохиргооны цэсүүд

Үндсэн дэлгэцийн зүүн дээд буланд байх товчлуур дээр дарахад үндсэн цэсийн тохиргоонууд гарч

ирнэ.

Өдрийн гүйлгээ хаах үйлдлийг хэрэглэснээр тухайн өдрийн бараа

бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг хааж, дараагийн өдрийн хийгдэх

гүйлгээний баримт нь шинээр дугаарлагдаж эхэлнэ. Тухайн хаагдсан гүйлгээ

нь Тайлан хэсэгт хадгалагдсан байна.

Page 46: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

46

Тайлан хэсгээс та өдөр өдрийн гүйлгээг баримтаар нэг бүрчлэн хянаж,

шалгаж болно. Хайлтын хэсгээс тайлант хугацааг сонгож хайлт хийнэ.

Мөн тухайн сонгосон тайланг дэлгэрэнгүйгээр MS Excel програмын файл

болгон экспортлох боломжтой.

Баримтууд хэсэгт таны POS Express v1.0 програмыг ашиглаж эхэлснээс

хойшхи бүх талоны мэдээллүүд хадгалагдсан байна. Хэрвээ баримтуудаас

шүүлт хийж харах эсвэл буцаалт хийх шаардлагатай болвол тухайн баримтын

хэвлэгдсэн огноо болон ДДТД /Дахин давтагдашгүй талоны дугаар/-аар хайж

олоод баримтыг харах, дотоодын хэрэгцээнд дахин хэвлэх, буцаалт хийж

болно.

Page 47: POS Express v1pos.itexpert.mn/files/POS EXPRESS v1.0 Manual 20160222.pdf · 6.1. Дотоод ангилал оруулах 20 6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах

Ай Ти Экспертс ХХК POS Express v1.0 кассын програмын гарын авлага

47

Дээрх зурагт харуулсан Хайлтын хэсэгт баримтын дугаарыг оруулж хайна.

Баримтыг хайж олоод Буцаалт хийх товчлуурыг дарвал баримт буцаагдана.

Харин Хэвлэх товчлуурыг дарвал тус баримт QR код болон сугалааны

дугааргүй хэвлэгдэх болно. Хэвлэгдсэн баримтыг дотоод үйл ажиллагаанд л

ашиглах боломжтой.

Баримт илгээх

Баримт илгээх үйлдлээр та борлуулалтын мэдээллийг 72 цагийн дотор ТЕГ-

ын татварын нэгдсэн систем рүү илгээх ёстой. Илгээх үйлдлийг заавал

интернет холболттой үед хийнэ.

Борлуулалтын мэдээллийг илгээж дууссаны дараа Илгээлт амжилттай гэсэн

мэдэгдэл гарч иртэл хүлээх шаардлагатай.

Баримтаа 72 цагийн дотор илгээхгүй бол БАРИМТ ИЛГЭЭХ товчлуур улаан

өнгөтөй болох ба таны програм баримт хэвлэхгүй.