5
НББ-3-С2 Х.Батхүрэл Page 1 Эрнандо дэ Сото Капиталын нууц Монголчууд бид өчигдөрхөн л бид капитализмыг морьтойгоо алгассан хэмээн бахархаж явсан улс. Гэтэл өнөөдөр Монголчууд бид хөгжиж яваа улс, ихэнх иргэд нь ядуу бүр цаашилбал ядуугийн ядуу бүлэгт хамрагдаж байна. Монголын төдийгүй дэлхийн улс үндэстнүүдийн хувьд улс орныхоо хүн амыг чинээлэг амьдруулж, олон улсын давцанд нэр хүндээ өсгөх гэх мэтийн наад захын зорилтуудыг биелүүлж чадах ганц зүйл нь капитализмыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх явдал болчихоод байна. Ингээд хөгжиж буй ихэнх орнууд, капитализм жинхэнэ утгаараа хөгжсөн АНУ, Английн капитализмын дүр төрхийг шууд л хуулбарлаж байна. Монгол улс ч ялгаагүй. Гэвч бодит байдал дээр байдал дээр энэ нь тийм ч хүссэн үр дүнд нь хүргэж чадахгүй л байна. Орон нутгаас нийслэл рүү ирэх их нүүдэл, газрын маргаан, авилгал төрөөс төрсөн баячууд, , ажилгүйдэл, ядуурлаас эхлээд л нийгмийн бараан талууд их ажиглагдана. Ингээд нөгөө сайхан мөрөөдөлд нь хүргэх капитализм нь нэг л биш болоод ирэнгүүт нь энэ капитализм чинü Монголд угаасаа тохирохгүй, бид чинü АНУ-с шал өөр улс шүү дээ . Бид угаасаа л нүүдэлчин ард түмэн гээд л хамаг алдаа мухардлаа ёс заншил, уламжлал, түүх соёлтойгоо холбон тайлбарлаж өөрсдийгөө хуурна. Бүгдээрээ асуудлаа бүр эхнээс шинжлэе. Чухамхүү капитализм гэдэг чин юу билээ? Бидний мэдэхийн капитализмыг одоогоор хамгийн сонгодог утгаар нь хөгжүүлж чадсан аж үйлдвэржсэн орнууд болох АНУ, Япон гэх ìýò орнуудыг аваад үзэхэд том том үйлдвэртэй, үндэстэн дамнасан корпорациудтай, хүн болгон нь биш юм аа гэхэд ихэнх нь өөрийн гэсэн гоё машинтай, гоё хаустай, сайхан амьдардаг. Тийм болохоор л бид капитализмыг Монголд бий болгох гэж оролдож байна шүү дээ. Хамгийн чухал нь капитализм, капитал гэж юу вэ?

Secret

Embed Size (px)

Citation preview

НББ-3-С2 Х.Батхүрэл Page 1

Эрнандо дэ Сото

Капиталын нууц

Монголчууд бид өчигдөрхөн л бид капитализмыг морьтойгоо алгассан хэмээн

бахархаж явсан улс. Гэтэл өнөөдөр Монголчууд бид хөгжиж яваа улс, ихэнх иргэд

нь ядуу бүр цаашилбал ядуугийн ядуу бүлэгт хамрагдаж байна. Монголын

төдийгүй дэлхийн улс үндэстнүүдийн хувьд улс орныхоо хүн амыг чинээлэг

амьдруулж, олон улсын давцанд нэр хүндээ өсгөх гэх мэтийн наад захын

зорилтуудыг биелүүлж чадах ганц зүйл нь капитализмыг жинхэнэ утгаар нь

хөгжүүлэх явдал болчихоод байна. Ингээд хөгжиж буй ихэнх орнууд, капитализм

жинхэнэ утгаараа хөгжсөн АНУ, Английн капитализмын дүр төрхийг шууд л

хуулбарлаж байна. Монгол улс ч ялгаагүй. Гэвч бодит байдал дээр байдал дээр

энэ нь тийм ч хүссэн үр дүнд нь хүргэж чадахгүй л байна. Орон нутгаас нийслэл

рүү ирэх их нүүдэл, газрын маргаан, авилгал төрөөс төрсөн баячууд, , ажилгүйдэл,

ядуурлаас эхлээд л нийгмийн бараан талууд их ажиглагдана. Ингээд нөгөө сайхан

мөрөөдөлд нь хүргэх капитализм нь нэг л биш болоод ирэнгүүт нь энэ капитализм

чинü Монголд угаасаа тохирохгүй, бид чинü АНУ-с шал өөр улс шүү дээ . Бид

угаасаа л нүүдэлчин ард түмэн гээд л хамаг алдаа мухардлаа ёс заншил,

уламжлал, түүх соёлтойгоо холбон тайлбарлаж өөрсдийгөө хуурна.

Бүгдээрээ асуудлаа бүр эхнээс шинжлэе.

Чухамхүү капитализм гэдэг чин юу билээ?

Бидний мэдэхийн капитализмыг одоогоор хамгийн сонгодог утгаар нь хөгжүүлж

чадсан аж үйлдвэржсэн орнууд болох АНУ, Япон гэх ìýò орнуудыг аваад үзэхэд

том том үйлдвэртэй, үндэстэн дамнасан корпорациудтай, хүн болгон нь биш юм аа

гэхэд ихэнх нь өөрийн гэсэн гоё машинтай, гоё хаустай, сайхан амьдардаг.

Тийм болохоор л бид капитализмыг Монголд бий болгох гэж оролдож байна шүү

дээ.

Хамгийн чухал нь капитализм, капитал гэж юу вэ?

НББ-3-С2 Х.Батхүрэл Page 2

Бид 1990 оны өмч хувьчлалаар өөрийн өмчтэй , өөрийн гэсэн газартай болцгоосон

улс. Энэ чинь л капитал шүү дээ. Хамгийн гол нь энэхүү өмч хувьчлал гэх

бялуунаас хувь хүртсэн хүн нь их цөөхөн. Манай аав ээж 2 ярьж байснаар тэр өмч

хувьчлалын үед дэлгүүрийн лангуу хоосон, мөнгө байхгүй, хүмүүс гадагшаа

наймаанд их явдаг, их хүнд цаг үе байсан гэдэг. Ийм хүнд үед хүмүүст учир утгыг

нь ч олигтой тайлбарлаж өгөлгүйгээр ягаан, цэнхэр тасалбар тараахаар чинь

ямар юмных нь өмч хувьчлал болох вэ дээ. Манай сургуулийн нэг профессор тэр

үеийн байдлыг ингэж дүрсэлсэн юм: Намайг анх хөдөө орон нутгаар ажлаар явьж

байхад хүмүүс мөнгөгүйн зовлон, юм мэдэхгүйн гайгаар ягаан цэнхэр тасалбарыг

мөнгөөр худалдаж авна гэсэн хүнд, арай өндөр үнэ хэлсэн хэн нэгэнд нь зарж

байсан. Тэр үед удирдлагууд нь өмч хувьчлалын мөн чанарыг ойлгуулалгүйгээр

ягаан цэнхэр тасалбар тарааж, хүмүүс ч ойлголгүйгээр ирээдүйнхээ боломжийг

өнөөдрийнхөө хэрэглээгээр сольж байжээ. Гэхдээ энэ бүхэн битгий уйлдаа болоод

өнгөрчээ, инээмсэглэëдээ ирээдүй байна гэдэгчлэн ард хоцорсон бидний

сургамжит түүх.

Капитализмын мөн чанар нь хувийн өмчид тулгуурладаг.

Өмч гэхээр нэгэн професорын уншсан лекц санаанд орж байна. Бид, монголчууд

бид дэлхийн хамгийн хөгжингүй баян орнууд гэгддэг Америк, Англи, Япон, Канад,

Солонгос гэсэн улсуудаас илүү баян, өмч хөрөнгөтэй гэдгийг мэдэхүү гэхэд

оюутнууд тийм гэж үү хэмээн уулга алдацгааж билээ. Яагаад гээ ч .монголчууд бид

нүүдэлчин ард түмэн. Бид жилийн 4 улирал бүр өөр өөр амьдардаг газартай.

Хавар болохоор хаваржаанд, зун болохоор зусландаа, намар намаржаандаа, өвөл

өвөлжөөндөө. Харин тэдэнд тийм их газар нутаг байхгүй. Бид унах адуутай,

хаанахын хааны өмсгөлөөс дутахааргүй та нарын ярьдгаар үнэн тасархай

үндэсний хувцас болох дээлтэй, хамгийн эрүүл гэгддэг органик хоол хүнстэй,

хэнээс ч дутахааргүй оюуны асар их нөөц потенциал, авъяас чадвар, өв уламжлал

түүхтэй. тэгэхээр хэн нь илүү баян байна даа гэж хэлж билээ. Тийм ээ бид

хаанахын аль улсаас ч дутахааргүй баян ард түмэн.

НББ-3-С2 Х.Батхүрэл Page 3

Гэвч тэгж ярьдаг мөртлөө мөн чанартаà бид үүнийгээ мэддэггүй, мэдэрдэггүй , бас

мэдрүүлдэггүй. Үүнийг л Э.Сото олж мэджээ.

Капиталд амь оруулах нь

Э.Сотогийн “ капиталын нууц “ хэмээх энэхүү номын гол сүнс нь капитализмыг

жинхэнэ утгаар нь хөгжүүлэх нь зөвхөн капиталтай байгаад зогсохгүй тэрхүү

капиталдаа амь оруулах хэрэгтэйг хамгийн энгийнээр тайлбарлажээ.

Монголчууд бид ардчилалын буянаар хэдэн малаа, хэсэг газраа хувьдаа хагас

хугас ч гэлээ өмчилсөн улс. Энэ бол эхний алхам. Харин 2 дахь алхам нь энэхүү

хувийн өмчдөө амь оруулах явдал юм. Яаж амь оруулах вэ гэж үү?

Энэнээс өмнө цөмөөрөө өөрсдөөсөө хэдэн асуултын хариултыг авъя.

Таны бүх хөрөнгө бүртгэлд хамрагдсан уу? төрд данстай юу? хаанахын хэн ч

ирээд асуусан таных гэдгийг гэрчлэх албан ёсны баримттай юу?

Та хөрөнгөө барьцаалж аль нэг санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч байсан

удаатай юу?

Та өөрийнхөө бүх хөрөнгийн яг өнөөдрийн зах зээлийн бодит үнэлгээг мэдэх үү?

Дээрх асуултанд бүгдэд нь үгүй гэж хариулж байвал таны капитал чинь үхдэл болсон байна гэсэн үг.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд иргэддээ өмчийг нь хувьчлахын зэрэгцээ

түүнийх нь үнэ цэнийг мэдрүүлж түүгээр нь өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх

боломж олгодог байна.

Нэгэн жишээ дурьдахад: зарим хөгжингүй орнууд хүн амынхаа амьдардаг орон

сууцных нь талбайн хэмжээ буюу айл өрхийн нэг хүний амьдардаг кв метрийнх нь

хэмжээнээс хамааруулан төрийн халамж үйлчилгээ, оюутнуудын сургалтын

төлбөр зэргийг нь хуваарилдаг байна.

Капиталдаа амь оруулснаар капитал чинь танд амьдралаа өөрийнхөөрөө зохиох

боломжийг олгож төрөөс сар болгоны 15-аас эхлэн банкинд оочирлуулдаг 21000

НББ-3-С2 Х.Батхүрэл Page 4

биш ээ 20500 (500төгрөгийг нь банкны үйлчилгээнд суутгуулдаг!!! )төгрөгийг хүлээх

завыг таньд гаргахгүй байхнээ. Үхмэл капиталдаа амь оруулцгаая ард түмээн.

Зөнчийн үг

Дэлхийн ихэр цамхагийг онгоц хөлөглөсөн терористууд нураасан нь 2001 оны 9

сарын 11. Харин энэ үйл явдлыг хэдэн зууны өмнө их зөнч зөгнөсөн байсан гэдэг.

Бид л сүүлд нь олж мэдсэн болохоос биш.

Э.Сотогийн “капиталын нууц” –н гүнд нэвтрэх тусам нэг гартаа библээ чанга

атгасан америкчуудын 3 зууны өмнөх капитализмыг хөгжүүлэх гээд туулж ирсэн

бүхий л замнал өнөөгийн монголчууд бидэнд тулгараад байгаа, айж зугтаад

байгаа саад бэрхшээлийн дүр зураглалыг яг л тэр чигээр нь харуулаад байгаа юм

шиг санагдана.

Кинон дээр гардаг морьтой нь давхиж, хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөж гэдэг

шиг газрын төлөөх уралдаан, өрсөлдөөн, газрыг дураар эзэмших хуулийн гадуурх

амьдрал, хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл, төрөөс төрсөн баячууд, хуулийн

нэр барьсан төр, түүнийг мөрдөж чадахгүй гэсэн ард түмэн 2-н мөргөлдөөн тэр ч

байтугай алтны төлөөх тэмцэл хийсэн нөгөө нинжа чин хүртэл Америкчуудад

байжээ.

Энэ дүр төрх зөвхөн Монголчууд бидний төдийгүй хөгжиж буй улсууд ,

капитализмыг хөгжүүлэх гэж оролдож буй хуучин коммунист гэгддэг 3 дагч

ертөнцийн орнуудын өнөөдрийн амьдралыг өнгөтөөр харуулж буй фото зураг л

гэсэн үг.

Тэгэхээр цөмөөрөө капиталтай болцгоосон, капиталдаа амь оруулах аргыг бага

боловч олж мэдлээ одоо нэг л алхам үлдлээ.

Ид шидийн дохиур

Намайг бага байхад орой болгон унтуулахын өмнөх үлгэрийнхээ төгсгөлд ээж минь

ид шид гэж байдаг гагцхүү түүнд л итгэх хэрэгтэй тэгвэл тэр чамд харагдах болно

НББ-3-С2 Х.Батхүрэл Page 5

гэж хэлдэг байж билээ. Би илбийн дохиур бус ид шидийн дохиур гэж бичсэнийг

анзаарч байгаа биз дээ.

Капитализмын өнөөдрийн Монголд хөгжихгүй байгаагийн шалтгааныг төрийн

түшээд энэ бол байдаг л зүйл тэс тэвч итгэ хүлээ тэгвэл бүгд болно хэмээн

тайлбарлан ард түмнийг, тэдний амьдралыг өөрсдөөсөө хамааруулан сууна.

Харин бидний капиталдаа амь оруулах үйл явц чинь тэдний баталдаг хууль, эрх

зүйгээр хэрэгжинэ шүү дээ. Угтаа бол бид л тэднийг сонгосон .

Шигтгээ: улс төрийн намууд сонгуулийн үед ямар нэгэн тооцоогүй, хариуцлагагүй

амлалт өгснөөр парламентад суудал авч, амлалтай биелүүлэхийн тулд засгийн

газраас оруулсан төсвийн төслийн анх төлөвлөсөн бүтэц, тэнцвэрт харьцааг

өөрчлөн улсын төсөв эцсийн дүндээ эдийн засгийн тогтвортой, урт хугацааны

өсөлтийг хангах, цаашдын хөгжилд зориулсан хуримтлалыг нэмэгдүүлэх замаар

улс орноо хөгжүүлэх ёстой бус богино хугацааны хэрэглээнд илүүтэй чиглэсэн

төсөв болж хувирч байна. (Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм 2008 )

Хэдийгээр өнөөдрийн парламентийн энэ хүнд суртал, буруу гольдрол

Америкчуудын капитализмыг байгуулах их түүхэнд байсан хэдий ч бид тэр замаар

явах шаардлага байхгүй шүү дээ. Учир нь бид энэхүү түүхийг мэдэх учраас.

Дэлхийн 2-р дайны дараагаар хөгжлийн нэг гараан дээр зогсож байсан БНСУ

биднийг хөгжлөөрөө аль хэдийнэ хэдэн тойргийн ард үлдээсэн. Өмнөд Солонгосын

аж үйлдвэржилтийн стратеги нь өндөр боловсролтой инженерүүд болон цагаан

захтнуудаас ихээхэн хамааралтай байсан учир оюутнуудын байнгын жагсаал

цуглаан нь засгийн газраа муугүй хүмүүжүүлсэн гэж Amsden болон Woo-Gumings

нар дүгнэжээ.

Иймд бид харагдах байдалд үндэслэн хүний нүдийг хуурдаг илбийн дохиурт итгэн

өөрсдөө төр засгаасаа шууд хамааралтай амьдраад байлгүй, капиталдаа амь

оруулах хууль дүрмийг боловсруулахад өөрсдийн дуу хойлоогоо хүргэн өнөөдрийн

бидэнд тулгараад байгаа саад бэрхшээлүүдийг бодитойгоор хөгжил дэвшилд

хүргэх ид шидийн дохиураа ашиглая.