8
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ Сэдэв10: Далд уурхайн малталт нэвтрэх арга, ӨТА Лекц 10 10.ДАЛД УУРХАЙН МАЛТАЛТ НЭВТРЭХ АРГА Далд уурхайн малталт нэвтрэх аргуудыг сонгон авахад дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.Үүнд: малталтын налуугийн өнцөг малталтын хөндлөн огтлолын хэлбэр,түүний хэмжээ малталтын эргэн тойрны чулуулгийн физик,механикийн шинж чанар мөргөцгийн байдал (нүүрсний,чулуулгийн,холилдсон гэх мэт) Далд уурхайн малталт нэвтрэх аргуудыг дараах байдлаар ангилна.Үүнд: 1.Механик (нураагч алх,нэвтрэлтийн комбайн) 2.Гидромеханик (усан буу) 3.Физик,хими, цахилгаан соронзон арга (тэсэлгээ,дулааны эрчим хүч ашиглан чулуулгийг нураах) 10.1.Далд уурхайн малталтыг өрөмдлөг тэсэлгээний аргаар нэвтрэх Хатуу болон маш хатуу чулуулагт далд уурхайн малталт нэвтрэх үед өрөмдлөг тэсэлгээний аргыг хэрэглэнэ.Өрөмдлөг тэсэлгээний ажил гэдэг нь тэсрэх бодисын цэнэг байрлуулах зориулалттай шпур болон цооног өрөмдөх,тэдгээрийг тэсрэх бодисоор цэнэглэх,чигжих,чулуул- гийг тэслэн нураах зарим үед тодорхой зайд чулуулгийг тэсрэлтийн эрчим хүчийг ашиглан шилжүүлэх цогцолбор арга ажиллагаа юм.Харин өрөмдлөг тэсэлгээний ажлын цикл нь шпур буюу цооног өрөмдөх,тэд-гээрийг тэсрэх бодисоор цэнэглэх,чигжих,тэслэх ажилбаруудаас бүр-дэнэ. 10.1.1.Өрөмдлөгийн ажил Шпур өрөмдөх-чулуулгийн массивт тэсрэх бодисын цэнэг байрлуулах зориулалтаар цилиндр хэлбэрийн нүх өрөмдөх процесс юм.Шпур өрөмдөхийн тулд цохилтот-эргэлтэт,цохилтот- эргэдэг,эргэдэг-цохилтот болон эргэдэг өрмийн төхөөрөмжүүдийг өргөн ашиглаж байна. Цохилтот-эргэлтэт өрөмдлөг.Энэ төрлийн өрмийн төхөөрөм-жүүд нь шпур өрөмдөхдөө давших,буцах хөдөлгөөн хийдэг бөгөөд цо-хилт хийх болгонд өрмийн хошуу тодорхой өнцгөөр эргэж байдаг.Ийм төрлийн төхөөрөмжийг чулуулгийн бат бэх f=4-20 үед хэрэглэнэ. Цохилтот-эргэдэг өрөмдлөг.Энэ төрлийн өрмийн төхөөрөм-жөөр шпур өрөмдөх үед өрмийн хошууны цохилт хийх болон эргэх хөдөлгөөн тасралтгүй явагдана. Ийм төрлийн өрмийн төхөөрөмжүүдийг f=6-20 гэсэн бат бэхтэй чулуулагт хэрэглэнэ. Эргэдэг-цохилтот өрөмдлөг.Энэ төрлийн өрмийн төхөөрөм-жүүд нь эргэх,цохих хөдөлгөөнүүдийг хослуулан гүйцэтгэдэг.Ийм өрмийн төхөөрөмжүүдийг f=4-14 гэсэн бат бэхтэй чулуулагт өрөмдлөг хийхэд хэрэглэнэ. Эргэдэг өрөмдлөг.Энэ төрлийн өрмийн төхөөрөмжүүд нь зөвхөн эргэх хөдөлгөөн хийдэг.Ийм төрлийн цахилгаан гар өрмийн төхөөрөм-жүүдийг f 3 гэсэн бат бэхтэй чулуулагт хэрэглэнэ.Цахилгаан баганат өрмийн төхөөрөмжүүдийг f=3-8 гэсэн бат бэхтэй чулуулагт хэрэглэдэг. Цохилтот-эргэлтэт өрөмдлөгийн үед хийн ажиллагаатай перфора-торуудыг хэрэглэдэг.Хийн ажиллагаатай перфораторуудыг хэрэглэх ар-гаар нь зөөврийн(ПП),баганат(ПК),босоо өрөмдлөгийн(ПТ) гэж ангил-на.Жингээр нь хөнгөн (18 кг хүртэл жинтэй),дунд зэргийн жинтэй (20- 25 кг),хүнд жинтэй (30кг-аас дээш жинтэй) гэж ангилдаг. - 1 -

sedev-10 UTA

  • Upload
    davaaml

  • View
    1.002

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: sedev-10 UTA

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Сэдэв10: Далд уурхайн малталт нэвтрэх арга, ӨТА

Лекц № 10

10.ДАЛД УУРХАЙН МАЛТАЛТ НЭВТРЭХ АРГА

Далд уурхайн малталт нэвтрэх аргуудыг сонгон авахад дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.Үүнд:

• малталтын налуугийн өнцөг • малталтын хөндлөн огтлолын хэлбэр,түүний хэмжээ • малталтын эргэн тойрны чулуулгийн физик,механикийн шинж чанар • мөргөцгийн байдал (нүүрсний,чулуулгийн,холилдсон гэх мэт)

Далд уурхайн малталт нэвтрэх аргуудыг дараах байдлаар ангилна.Үүнд: 1.Механик (нураагч алх,нэвтрэлтийн комбайн) 2.Гидромеханик (усан буу) 3.Физик,хими, цахилгаан соронзон арга (тэсэлгээ,дулааны эрчим хүч ашиглан чулуулгийг нураах)

10.1.Далд уурхайн малталтыг өрөмдлөг тэсэлгээний аргаар нэвтрэх

Хатуу болон маш хатуу чулуулагт далд уурхайн малталт нэвтрэх үед өрөмдлөг тэсэлгээний аргыг хэрэглэнэ.Өрөмдлөг тэсэлгээний ажил гэдэг нь тэсрэх бодисын цэнэг байрлуулах зориулалттай шпур болон цооног өрөмдөх,тэдгээрийг тэсрэх бодисоор цэнэглэх,чигжих,чулуул-гийг тэслэн нураах зарим үед тодорхой зайд чулуулгийг тэсрэлтийн эрчим хүчийг ашиглан шилжүүлэх цогцолбор арга ажиллагаа юм.Харин өрөмдлөг тэсэлгээний ажлын цикл нь шпур буюу цооног өрөмдөх,тэд-гээрийг тэсрэх бодисоор цэнэглэх,чигжих,тэслэх ажилбаруудаас бүр-дэнэ.

10.1.1.Өрөмдлөгийн ажил

Шпур өрөмдөх-чулуулгийн массивт тэсрэх бодисын цэнэг байрлуулах зориулалтаар цилиндр хэлбэрийн нүх өрөмдөх процесс юм.Шпур өрөмдөхийн тулд цохилтот-эргэлтэт,цохилтот-эргэдэг,эргэдэг-цохилтот болон эргэдэг өрмийн төхөөрөмжүүдийг өргөн ашиглаж байна. Цохилтот-эргэлтэт өрөмдлөг.Энэ төрлийн өрмийн төхөөрөм-жүүд нь шпур өрөмдөхдөө давших,буцах хөдөлгөөн хийдэг бөгөөд цо-хилт хийх болгонд өрмийн хошуу тодорхой өнцгөөр эргэж байдаг.Ийм төрлийн төхөөрөмжийг чулуулгийн бат бэх f=4-20 үед хэрэглэнэ. Цохилтот-эргэдэг өрөмдлөг.Энэ төрлийн өрмийн төхөөрөм-жөөр шпур өрөмдөх үед өрмийн хошууны цохилт хийх болон эргэх хөдөлгөөн тасралтгүй явагдана. Ийм төрлийн өрмийн төхөөрөмжүүдийг f=6-20 гэсэн бат бэхтэй чулуулагт хэрэглэнэ. Эргэдэг-цохилтот өрөмдлөг.Энэ төрлийн өрмийн төхөөрөм-жүүд нь эргэх,цохих хөдөлгөөнүүдийг хослуулан гүйцэтгэдэг.Ийм өрмийн төхөөрөмжүүдийг f=4-14 гэсэн бат бэхтэй чулуулагт өрөмдлөг хийхэд хэрэглэнэ. Эргэдэг өрөмдлөг.Энэ төрлийн өрмийн төхөөрөмжүүд нь зөвхөн эргэх хөдөлгөөн хийдэг.Ийм төрлийн цахилгаан гар өрмийн төхөөрөм-жүүдийг f ≤ 3 гэсэн бат бэхтэй чулуулагт хэрэглэнэ.Цахилгаан баганат өрмийн төхөөрөмжүүдийг f=3-8 гэсэн бат бэхтэй чулуулагт хэрэглэдэг. Цохилтот-эргэлтэт өрөмдлөгийн үед хийн ажиллагаатай перфора-торуудыг хэрэглэдэг.Хийн ажиллагаатай перфораторуудыг хэрэглэх ар-гаар нь зөөврийн(ПП),баганат(ПК),босоо өрөмдлөгийн(ПТ) гэж ангил-на.Жингээр нь хөнгөн (18 кг хүртэл жинтэй),дунд зэргийн жинтэй (20-25 кг),хүнд жинтэй (30кг-аас дээш жинтэй) гэж ангилдаг.

- 1 -

Page 2: sedev-10 UTA

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зөөврийн гар перфоратор. Энэ төрлийн перфораторууд нь хөнгөн жинтэй байдаг бөгөөд хийн ажиллагаатай нэг поршинт тулгууртай байдаг. Зөөврийн гар перфораторуудыг хэвтээ малталт нэвтрэх үед хэвтээ ба налуу шпур өрөмдөхөд хэрэглэдэг.

Перфораторуудын техникийн тодорхойлолт Хүснэгт.1

Перфораторууд

Зөөврийн Босоо өрөмдлөгийн Баганат Үзүүлэлтүүд

ПП-35В ПП-54В ПП-63В ПТ-29М ПТ-36М ПК-60 ПК-75 Цохилтийн энерги,Дж Цохилтийн давтамж,мин-1

Эргэлтийн момент,Н*м Хийн зарцуу-лалт,м3/мин Жин,кг

36

2300

20

2.8 24.0

54

2300

29

3.5 30.5

63

1800

27

3.5 33.0

45

2300

20

3.3 44.0

80

2300

30

4.5 52.0

90

2500

157

9.0 60.0

150

2600

216

13.0 75.0

Баганат перфоратор. Ийм төрлийн перфораторууд нь тэлүүрэн багананд бэхлэгдсэн байдаг бөгөөд хатуу чулуулагт шпур өрөмдөхөд хэрэглэнэ. Босоо өрөмдлөгийн перфоратор. Энэ төрлийн перфораторууд нь хатуу чулуулагт восстающий буюу босоо малталт нэвтрэх үед шпур өрөмдөхөд зориулагдсан байдаг. Тайлбар:ПП35В(П-перфоратор,П-переносной),35-цохилтын энер-ги,Дж,В-пылеподавление водой,ПП54В,ПП63В-эдгээр перфораторууд нь дуу ба чичиргээ намдаагчтай,ПП54ВБ,ПП63ВБ-хажуу талдаа шпур угаах муфттай (Б),ПП63С- устай нөхцөлд уурхайн босоо гол ам нэвтрэх үед уруудах чиглэлтэй 46мм хүртэл диаметртэй,5м хүртэл урттай шпур өрөмдөхөд зориулагдсан төвийн эрчимтэй үлээгчтэй (С-продувка) перфоратор,ПП63П-төвийн тоос сорогчтой(П-пылеотсос) перфора-тор,ПП63ВП-шпур үлээх болон тоос чийглэгчтэй перфоратор юм. ПК-60 (П-перфоратор,К-колонковый,60-жин,кг),ПТ-36М(П-перфоратор,Т-телес-копный). Перфораторуудад хэрэглэгддэг өндөр даралттай хийн хэвийн даралт 0.5МПа байдаг. КБМ-3 маркийн өрмийн төхөөрөмж. Энэ өрмийн төхөөрөмж нь f=8 бат бэхтэй чулуулагт 9-17м2 талбайтай хэвтээ малталт нэвтрэх үед шпур өрөмдөхөд зориулагдсан байна БУЭ-1М маркийн өрмийн төхөөрөмж. f<16 бат бэхтэй чулуулагт 6-11м2 талбайтай хэвтээ малталт нэвтрэх үед шпур өрөмдөх зориулалттай.

- 2 -

Page 3: sedev-10 UTA

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Эргэдэг ажиллагаатай өрмийн машинуудын техникийн тодорхойлолт

Хүснэгт.2 Өрмийн төхөөрөмжийн марк КБМ-3 БУЭ-1М БУА-3С Өрөмдөх арга Эргэдэг Өрмийн машины тоо 2 1 2 Өгөлтийн хэмжээ,мм 2400 3000 3000 Өрөмдлөгийн хамгийн их өндөр,м 2.6 3.4 3.4 Өрөмдлөгийн мөргөцгийн өргөн,м 3.9 3.6 3.6 Өгөлтийн хамгийн их хүч,кН 238 170 120 Өгөлтийн хамгийн их хурд,м/мин 1.5 8 7 Цахилгаан хөдөлгүүрийн чадал,кВт 7 7.5 22

Явах анги

Төмөр за-маар явдаг, өөрөө яв-даггүй

Төмөр за-маар өөрөө

явдаг

Гинжин явах

ангитай,өө-рөө явдаг

Овор хэмжээ,мм -урт -өргөн -өндөр

5800 1310 1850

8200 1150 1250

7750 1100 1350

Жин,т 3.78 5.2 5.23

Үйлдвэрлэгч

Кузнецкий машиност-ройтельный

завод

Новогорлов-ский маши-ностройте-льный за-

вод

Кузнец-кий маши-нострой-тельный завод

СБКНС-2М маркийн цохилтот-эргэлтэт ажиллагаатай өрмийн төхөөрөмж. Хэвтээ малталт нэвтрэх үед шпур өрөмдөхөд зориулагдсан.Явах анги нь ПМЛ-5МО маркийн ачигч машины тэргэнцэр юм.Төмөр замаар явдаг.Явах анги нь тормоз болон хажуу талын тулгуу-руудаар тоноглогдсон. СБКН-2М маркийн цохилтот-эргэлтэт ажиллагаатай өр-мийн төхөөрөмж. 3.5-10м2 талбайтай хэвтээ ба бага зэргийн налуу малталт нэвтрах үед шпур өрөмдөхөд зориулагдсан.Хийн дугуйтай.ПТ-38 маркийн 2 перфоратороор тоноглогдсон.Машины бүх механизмын хөдөлгүүр нь хийн ажиллагаатай. 2БК-5Д маркийн цохилтот-эргэлтэт ажиллагаатай өр-мийн төхөөрөмж. Энэ төхөөрөмж нь 29.4-73.6 кВт-ийн дотоод шаталтын хөдөлгүүртэй,хийн дугуйтай.20км/цаг хүртэл хурдтай явдаг.Баганат перфоратороор тоноглогдсон.Шалмаг хөдөлгөөнтэй тул хэд хэдэн мөр-гөцөгт шпур өрөмдөх боломжтой.

Цохилтот-эргэлтэт өрмийн машинуудын техникийн тодорхойлолт Хүснэгт.3

Өрмийн машины төрөл СБКНС-2 СБКН-2М УБШ-322П 2БК-5Д

Шпурын диаметр,мм 40-50 40-50 40-46 40-65 Шпур өрөмдөх гүн,м 2 2 3 4 Перфораторын тоо 2 2 2 3 Перфораторын төрөл ПТ-38 ПТ-38 ПТ-38 ПК-60

- 3 -

Page 4: sedev-10 UTA

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

ПК-75 Өндөр даралттай хийн зарцуу-лалт,м3/мин 10 10 16 38

Өрөмдлөг хйих мөргөцгийн талбай,м2 3.6-10 3.6-8 4-9 12-60

Өрөмдлөг хийх бүсийн өн-дөр,м 3 2.5 3 8 Өрөмдлөг хийх бүсийн өр-гөн,м 3.35 2.5 3 8

Явах ангийн төрөл Төмөр за-маар явдаг дугуйтай

Хийн дугуйтай

Явах ангийн хөдөлгүүрийн төрөл Хийн Ди-зель Хөдөлгөөний хурд,км/цаг 3.5 3 10 5 Хөдөлгүүрийн чадал,кВт 7.4 3.7 7.4 51.8 Тээвэрлэлтийн үеийн төхөө-рөмжийн овор хэмжээ,м -урт -өргөн -өндөр

5.25 0.95 1.2

3.6 1.25 2.2

4.1 1.35 1.36

11.8 2.4 2.4

Жин,т 4.5 2.2 4.2 22 БУР-2М маркийн эргэдэг-цохилтот ажиллагаатай өрмийн төхөөрөмж. Энэ төхөөрөмж нь 20м2 хүртэл талбайтай мөргөцөгт өрөмдлөг хийхэд зориулагдсан.Мөн түүнчлэн шпур цэнэглэх,малталтын таазны унаж болзошгүй чулуулгийг нураах,бэхэлгээ тавих зэрэг ажлуу-дад зориулагдсан тусгай тавцан бүхий нэмэлт тоноглолтой.

Эргэдэг-цохилтот ажиллагаатай өрмийн төхөөрөмжийн техникийн тодорхойлолт Хүснэгт.4

Өрмийн машины төрөл СБУ-2М 1СБУ-2К БУР-2М Өрөмдлөг хийх бүсийн өндөр,м 3.9 6 3.9 Өрөмдлөг хийх бүсийн өргөн,м 5.5 8.7 5.5 Өрөмдлөг хйих мөргөцгийн талбай,м2 6-20 18-50 6-20 Өрөмдлөгийн гүн,м 27.5 4 2.5 Өрмийн машины тоо 2 2 2

Явах ангийн төрөл Гинжин явах ангитай Төмөр замаар явдаг

Хөдөлгөөний хурд,км/цаг 2 0.8 1.5 Хөдөлгүүрийн чадал,кВт 14.7 18 12 Тээвэрлэлтийн үеийн овор хэмжээ,м -урм -өргөн -өндөр

7.1 1.87 1.75

9.5 2.4 3.25

7

1.3 1.55

Жин,т 6.7 11 5.7

- 4 -

Page 5: sedev-10 UTA

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

10.1.2.Тэсэлгээний ажил Далд уурхайн малталтыг өрөмдлөг тэсэлгээний аргаар нэвтрэх үед нунтаг болон мөхлөгт тэсрэх бодисуудыг өргөн хэрэглэнэ.Далд уурхайн малталтууд нэвтрэхэд аммонит №6ЖВ,детонит М, хадны аммонит№1 тэсрэх бодисууд өргөн хэрэглэгдэж бай-на.Хатуу болон маш хатуу бат бэхтэй чулуулагт малталт нэвтрэхэд хадны аммонит№1,детонит М,мөн түүнчлэн гранулит АС-8,дунд зэргийн бат бэхтэй чулуулагт аммонит№6ЖВ,детонит М, гранулит АС-8 харин сул чулуулагт гранулит АС-4, аммонит №6ЖВ тэсрэх бодисуудыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

Хүснэгт.5

Тэсрэх бодис Хийн хэмжээ, л/кг

Тэсрэлтийн дулаан, кДж/кг

Цэнэглэлтийн нягт, кг/см3

Бортоготой,нунтаг тэсрэх бодис Аммонит №6ЖВ 895 4326 0.85 Хадны аммонит №1 830 5426 0.80 Детонит М 832 5804 0.90

Мөхлөгт тэсрэх бодис Гранулит АС-8В 895 5216 1.1-1.2 Граммонит 79/21Б 895 4326 1.1-1.2 Гранулит АС-4В 847 4536 1.1-1.2 Гранулит М 980 3864 1.1-1.2

Шпуруудын байрлал. Зураг төсөлд тусгагдсан малталтын хэлбэр,хэмжээг техникийн шаардлагын дагуу байлгахын тулд малтал-тын мөргөцөгт шпуруудыг тодорхой дэс дараалалтай байрлуулж тэсэлдэг.Тухайн нөхцөлд тооцоогоор болон туршлагаар тогтоогдсон шпурын тоо нь малталт нэвтрэх төлөвлөгөөт ахилтыг хангаж байх ёстой.Малталтын мөргөцгийн хэмжээгээр өрөмдөх шпуруудыг 3 бүлэг болгон хуваадаг.Үүнд: -цөмлөх шпурууд -нураах шпурууд -хэв засах шпурууд

- 5 -

Page 6: sedev-10 UTA

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.1 Комплект шпуруудын байрлал

I,II,III-цөмлөх,нураах,хэв засах шпуруудын байрлах бүс,0-4-цөмлөх шпурууд,5-10-нураах шпурууд,11-22-хэв засах шпурууд,О-оор тэмдэглэ-сэн шпурыг тэсрэх бодисоор цэнэглэхгүй

Цөмлөх шпур. Малталтын мөргөцөгт нэмэлт ил гадаргуу үүсгэх зорилгоор цөмлөх шпуруудыг малталтын төв хэсэгт бусад шпуруудаас 10-20%-ийн илүү урттай өрөмддөг.Цөмлөх шпур тэсэрснээр бусад шпуруудын тэсрэлтийг хөнгөвчилж өгдөг.Цөмлөх шпуруудыг малтал-тын төв хэсэгт хооронд нь паралель эсвэл мөргөцөгт тодорхой өнцгөөр налуу байрлуулан өрөмдөнө.Хооронд нь паралель өрөмдсөн цөмлөх шпуруудыг шулуун цөмлөх шпур харин налуу байрлуулан өрөмдсөн цөмлөх шпурыг налуу цөмлөх шпур гэж нэрлэнэ. Шулуун цөмлөх шпур.Шулуун цөмлөх шпуруудыг налуу цөмлөх шпуртэй харьцуулахад дараах давуу талуудтай байна.Үүнд:

• шулуун цөмлөх шпуруудыг мөргөцөгт байрлуулахад хялбар байдаг • шулуун цөмлөх шпурын гүн малталтын хөндлөн огтлолын талбайн хэмжээнэээс

хамаардаггүй • хатуу,цул бүтэцтэй чулуулгийг тэслэхэд үр дүнтэй байдаг • нэг цикл дэх малталтын ахилтын хэмжээ их байдаг • чулуулгийн бутлагдал харьцангуй сайн байна

Призм хэлбэрийн цөмлөх шпурыг дунд зэргийн болон хатуу бат бэхтэй чулуулагт хэвтээ,налуу малталт, шурф, восстающий нэвтрэхэд өргөн хэрэглэдэг.Мөргөцгийн төв хэсэгт 4-8 шпуруудыг хооронд нь 0.3-0.5м-ийн зайтай байрлуулан өрөмддөг. Цилиндр хэлбэрийн цөмлөх шпурыг малталтын төв хэсэгт 4-5,түүнээс дээш тооны цөмлөх шпуруудыг тойргоор байрлуулан хооронд нь 30-45см зайтай өрөмдөнө.Цул,хатуу чулуулагт босоо малталт нэвтрэхэд өргөн хэрэглэнэ.

- 6 -

Page 7: sedev-10 UTA

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Цуварсан байрлалтай цөмлөх шпурыг хатуу болон нягт барьцалдсан чулуулагт цөмлөх шпуруудыг хооронд нь 10-20см зайтай байрлуулан цувруулан өрөмдөж,нэг шпур алгасан цэнэглэдэг. Мушгиа(спираль) байрлалтай цөмлөх шпурыг янз бүрийн бат бэхтэй чулуулагт хэрэглэ-дэг.Шпуруудын зай нь эхний шпураас эхлэн дэс дараатай ихсэнэ.(10-50см). Налуу цөмлөх шпур. Ан цавтай чулуулагтай нөхцөлд хэрэглэхэд тэсэлгээний ажлын үр дүн илүү байдаг. Пирамид хэлбэрийн цөмлөх шпурыг цул,том том хэсгээр салсан эсвэл хэвтээ чиглэлд үелэн байрласан тогтоцтой чулуулагт уурхайн гол ам,восстающий,шурф нэвтрэх үед хэрэглэдэг. Конус хэлбэрийн цөмлөх шпурыг дугуй огтлолтой уурхайн гол ам нэвтрэх үед хэрэглэнэ.Шпурын налуугийн өнцөг 60-80О байдаг. Босоо байрлалтай шаантаг хэлбэрийн цөмлөх шпурыг босоо чиглэлд ан цавтай янз бүрийн бат бэхтэй чулуулагт хэвтээ,налуу малталтууд нэвтрэх үед өргөн хэрэглэнэ. Хэвтээ байрлалтай шаантаг хэлбэрийн цөмлөх шпурыг хэвтээ чиглэлд үелэн тогтсон эсвэл ан цавтай, янз бүрийн бат бэхтэй чулуулагт хэвтээ, налуу малталтууд нэвтрэх үед хэрэглэнэ. Дээд талын байрлалтай цөмлөх шпурыг чулуулгийн үеүд нь малталтын мөргөцгийн гадаргуугаас унасан байдалтай тогтсон үерхэг чулуулагтай нөхцөлд хэвтээ,налуу малталт нэвтрэх үед хэрэглэнэ. Зүүн хажуу талын байрлалтай цөмлөх шпурыг чулуулгийн үеүд нь малталтын мөргөцөг рүү унасан байдалтай тогтсон үерхэг чулуулагтай нөхцөлд хэвтээ,налуу малталт нэвтрэх үед хэрэглэнэ.

Конус хэлбэрийн цөмлөх шпурын параметр (ВНИИОМШСа-ийн өгөгдлөөр) Хүснэгт.6

f=5-6 f=7-20 Уурхайн гол амны нэвтрэлтийн үеийн

диаметр(D),м Параметрүүд

D< 7 D> 7 D< 7 D> 7 Тэсрэх бодисын бортогны диаметр-36мм

Цөмлөх шпурын хамгийн их диа-метр,м 1.6-2.0 1.8-2.2 1.6-2.0 1.8-2.2 Цөмлөх шпурын тоо 5-6 6-7 7-8 8-10

Тэсрэх бодисын бортогны диаметр-45мм Цөмлөх шпурын хамгийн их диа-метр,м 1.8-2.2 2.0-2.6 1.8-2.2 2.0-2.6 Цөмлөх шпурын тоо 4-5 5-6 5-6 6-7

Босоо шаантаг хэлбэрийн цөмлөх шпурын параметр(ВНИИОМШСа-ийн өгөгдлөөр)

Хүснэгт.7 Параметрүүд f=2-3 f=4-6 f=7-9 f=10-20

Малталтын хөндлөн огтлолын тал-бай дараах хэмжээтэй үед цөмлөх шпурын тоо,м2: S≤12 S>12

4

4-6

4-6 4-8

6-8 8-10

8-12 12-14

Босоо чиглэлд хос цөмлөх шпуруу-дын хоорондын зай,м 0.6 0.45 0.4 0.35

Цөмлөх шпуруудын налуугийн өн-цөг,град 70-75 66-71 63-68 60-65

- 7 -

Page 8: sedev-10 UTA

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Налуу байрлалтай цөмлөх шпуруудын урт нь малталтын өргөний хэмжээ болон шпурын налуугийн өнцгөөр хязгаарлагддаг.Дараах харьцаагаар тодорхойлогдоно. Үүнд:

αtgB4/1lö ∗∗= (1)

Үүний: lц-налуу байрлалтай цөмлөх шпурын урт,м В-малталтын өргөн,м α-шпурын налуугийн өнцөг,град

Хэв засах шпур. Хэв засах шпурууд нь малталтын хөндлөн огтлолын төслөөр өгөгдсөн хэмжээ,хэлбэрийн хүрээг тогтооход зориулагдана.Хэв засах шпуруудыг малталтын хөндлөн огтлолын өгөгдсөн хэмжээг тэсэлгээ-ний дараа хадгалж үлдэх,төслийн хүрээнээс гадагш нурах чулуулгийг хамгийн бага байлгах зорилгоор малталтын эргэн тойрны хана руу налуу өрөмддөг.(зураг.4.9).Малталтын төслийн хүрээнээс хэв засах шпуруудын амсарыг 0.15-0.2м-ийн зайтай байрлуулдаг харин төгс-гөл нь малталтын төслийн хүрээтэй давхцаж байх ёстой.Гэхдээ эдгээр хэмжээнүүд нь тухайн уул-геологийн нөхцөл,малталтын хэлбэр,хэмжээ-нээс хамааран заримдаа өөрчлөгддөг.Хэв засах шпуруудын хоорондох зай ба тоог дараах томьёонуудаар ойролцоогоор тооцоолж болно. Үүнд:

(2) ì,W95.0àõ ∗=

(3) 1W/Ï05.1N õ +∗=

Үүний: W-хамгийн бага эсэргүүцлийн шугмын урт,м ах-хэв засах шпуруудын хоорондох зай,м П-малталтын периметр,м Nх-хэв засах шпурын тоо Практикт хэв засах шпуруудыг өрөмдөхдөө эхлээд хажуу талын шпуруудыг өрөмдөж,дараа нь дээд талын шпуруудыг өрөмдөнө.Эцэст нь доод талын шпуруудыг өрөмддөг.

Нураах шпур Эдгээр шпуруудыг гол төлөв малталтын мөргөцөгт пер-пендикуляр чиглэлтэй өрөмдөнө.Нураах шпурууд нь цөмлөх шпуруудын дараа тэсэрдэг бөгөөд нэмэлт ил гадаргуу үүсгэн малталтын хөндлөн огтлолын өгөгдсөн хүрээн дэх чулуулгийн ихэнх хэсгийг нураадаг. Зарим үед бага хэмжээний хөндлөн огтлолын талбайтай малталт нэвтрэх үед нураах шпуруудыг өрөмдөх шаардлагагүй байдаг.

- 8 -