6
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ Сэдэв12: Уурхайн малталт агааржуулалт, мухар мөргөцөг арааржуулалт Лекц 12 12.ДАЛД УУРХАЙН АГААРЖУУЛАЛТ 12.1 Уурхайн агаарын найрлага Далд уурхайн агааржуулалт нь уулын малталтын агаарын бүрэлдэхүүнийг аюулгүйн техникийн дүрмийн дагуу тогтмол байлгах зорилготой. Атмосфер дахь агаарын найрлага нь 20,96%-ийн хүчилтөрөгч, 78,08%-ийн азот, 0,93%-ийн аргон, 0,01%-ийн бусад хийнүүдээс бүрдэнэ. Агаарын найрлага дахь усны уурын хэмжээ байнга өөрчлөгдөж байдаг. Харин далд уурхайн малталтын агаарын найрлага нь атмосфер дахь агаараас малталт руу орсон агаар нь чулуулагуудтай харилцан үйлчилж исэлдэн янз бүрийн хий ялгарах процесст өөрчлөлтөнд ордог байна. Уурхайн агаар дахь хүчилтөрөгч багасахад дараах хийнүүд нөлөөлнө. Үүнд: - нүүрсхүчлийн хий - хүхэрт хий - хүхэрт устөрөгч - нүүрс хүчлийн исэл - метан - устөрөгч Эдгээрээс гадна уурхайн агаар дахь тоос (нүүрс, чулуулгийн) хүчилтөрөгчийн хэмжээ буурахад нөлөөлнө. Тэсэлгээний ажлын дараа уурхайн агаар азотын исэл, устөрөгчийн ислээр бохирддог.Далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрмэнд уурхайн агаарын найрлаганд байх хү- чилтөрөгчийн хэмжээ 20%-иас доошгүй байхаар заасан байдаг. Мал-талтын мөргөцгийг агааржуулах хугацаа 30 минутаас хэтрэхгүй байх ёстой. Далд уурхайн агаарын найрлага дахь хорт хийн зөвшөөрөгдөх хэмжээг 1–р хүснэгтэнд үзүүлэв. Хүснэгт. 1 Зөвшөөрөгдөх хэмжээ д/д Хорт хийнүүд Химийн томьёо % мг/м 3 1 Нүүрс хүчлийн исэл СО 0,00170 20 2 Азотын исэл NO 2 0,00026 5 3 Хүхэрлэг хий SO 2 0,00038 10 4 Хүхэрт устөрөгч H 2 S 0,00071 10 Дээрхи хийнүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал хүний амь насанд аюул учруулдаг. Уурхайн мөргөцөгт ажиллах хүмүүсийг оруу-лахын өмнө малталтын агаарын найрлага дахь хорт хийнүүдийн агуулгыг хэмжиж үзэх шаардлагатай. Нийт хорт хийн агуулга устөрөг-чийн ислийн жишмэл нэгжид шилжүүлэн тооцсоноор эзэлхүүн хэмжээ-гээрээ 0,008%-иас хэтрэх ёсгүй байна. Ажлын байр болон олборлолтын бусад хэсгүүдээс гарч байгаа агаарын урсгалд 0,75-%-иас ихгүй, малталт нэвтрэх болон малталтыг сэргээн засварлах үед 1%-иас хэтрэхгүй байхаар аюулгүй ажиллагааны дүрмэнд тус тус заасан байна. Мөн түүнчлэн далд уурхайн малталтын агаарын найрлаганд метан хийн (CH 4 ) агуулга камер, олборлолтын хэсэг, бэлтгэл болон олборлолтын - 1 -

sedev-12 agaarjuulalt

  • Upload
    davaaml

  • View
    1.054

  • Download
    10

Embed Size (px)

Citation preview

Page 1: sedev-12 agaarjuulalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Сэдэв12: Уурхайн малталт агааржуулалт, мухар мөргөцөг арааржуулалт

Лекц № 12

12.ДАЛД УУРХАЙН АГААРЖУУЛАЛТ 12.1 Уурхайн агаарын найрлага

Далд уурхайн агааржуулалт нь уулын малталтын агаарын бүрэлдэхүүнийг аюулгүйн техникийн дүрмийн дагуу тогтмол байлгах зорилготой. Атмосфер дахь агаарын найрлага нь 20,96%-ийн хүчилтөрөгч, 78,08%-ийн азот, 0,93%-ийн аргон, 0,01%-ийн бусад хийнүүдээс бүрдэнэ. Агаарын найрлага дахь усны уурын хэмжээ байнга өөрчлөгдөж байдаг. Харин далд уурхайн малталтын агаарын найрлага нь атмосфер дахь агаараас малталт руу орсон агаар нь чулуулагуудтай харилцан үйлчилж исэлдэн янз бүрийн хий ялгарах процесст өөрчлөлтөнд ордог байна. Уурхайн агаар дахь хүчилтөрөгч багасахад дараах хийнүүд нөлөөлнө. Үүнд:

- нүүрсхүчлийн хий - хүхэрт хий - хүхэрт устөрөгч - нүүрс хүчлийн исэл - метан - устөрөгч Эдгээрээс гадна уурхайн агаар дахь тоос (нүүрс, чулуулгийн) хүчилтөрөгчийн хэмжээ

буурахад нөлөөлнө. Тэсэлгээний ажлын дараа уурхайн агаар азотын исэл, устөрөгчийн ислээр бохирддог.Далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрмэнд уурхайн агаарын найрлаганд байх хү-чилтөрөгчийн хэмжээ 20%-иас доошгүй байхаар заасан байдаг. Мал-талтын мөргөцгийг агааржуулах хугацаа 30 минутаас хэтрэхгүй байх ёстой. Далд уурхайн агаарын найрлага дахь хорт хийн зөвшөөрөгдөх хэмжээг 1–р хүснэгтэнд үзүүлэв.

Хүснэгт. 1

Зөвшөөрөгдөх хэмжээ

д/д

Хорт хийнүүд

Химийн томьёо

% мг/м3

1 Нүүрс хүчлийн исэл СО 0,00170 20 2 Азотын исэл NO2 0,00026 5 3 Хүхэрлэг хий SO2 0,00038 10 4 Хүхэрт устөрөгч H2S 0,00071 10

Дээрхи хийнүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал хүний амь насанд аюул учруулдаг.

Уурхайн мөргөцөгт ажиллах хүмүүсийг оруу-лахын өмнө малталтын агаарын найрлага дахь хорт хийнүүдийн агуулгыг хэмжиж үзэх шаардлагатай. Нийт хорт хийн агуулга устөрөг-чийн ислийн жишмэл нэгжид шилжүүлэн тооцсоноор эзэлхүүн хэмжээ-гээрээ 0,008%-иас хэтрэх ёсгүй байна. Ажлын байр болон олборлолтын бусад хэсгүүдээс гарч байгаа агаарын урсгалд 0,75-%-иас ихгүй, малталт нэвтрэх болон малталтыг сэргээн засварлах үед 1%-иас хэтрэхгүй байхаар аюулгүй ажиллагааны дүрмэнд тус тус заасан байна. Мөн түүнчлэн далд уурхайн малталтын агаарын найрлаганд метан хийн (CH4) агуулга камер, олборлолтын хэсэг, бэлтгэл болон олборлолтын

- 1 -

Page 2: sedev-12 agaarjuulalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

малталтаас гарах агаарын урсгалд 1%-иас, уурхайн жигүүрүүдийн агаарын урсгалд 0,75%-иос, бэлтгэл болон олборлолтын малталт, камерт орж байгаа агаарын урсгалд 0,5%-иас хэтрэхгүй байхаар тус тус заажээ. Далд уурхайн агаарын найрлагыг улирлаар зохиосон төлөвлөгөө-ний дагуу тогтмол шалгадаг бөгөөд энэ төлөвлөгөөг уурхайн ерөнхий инженер батална. Уурхайн цэрэгжүүлсэн аврах ангийн ажилтан метан хий, нүүрсхүчлийн хий, хүчилтөрөгчийн агуулгыг хэмжин шалгадаг. Мөн түүнчлэн тэсэлгээний камерт устөрөгч, нүүрс өөрөө шатдаг давхаргууд, гал гардаг хэсэгт устөрөгч, нүүрсхүчлийн исэл, тэсэлгээний ажлын дараа нүүрстөрөгчийн исэл, азотын ислийн агуулга ямар байгааг тодорхойлдог. Тэсэлгээний ажлын дараа 300 м урттай мухар малталтуудад сард 14-ээс доошгүй удаа мөн түүнчлэн өрөмдлөг тэсэлгээний ажлын паспортыг өөрчлөх үед агаарын найрлагыг хэмжиж шалгаж байх шаардлагатай. Тэсэлгээний ажлын дараа мухар малталтуудад агаарын найрлагын дээж авахдаа малталтын агаараас 20-30 м-ийн зайнаас авна. Агаарын дээж авахдаа хий үл нэвтрэх резинэн сав ашиглана. Авсан агаарын дээжийг 12-оос дээш цагаар хадгалж болохгүй. Агаарын дээжийг уулын цэрэгжүүлсэн аврах ангийн лабораторид шинжилдэг. Агаарын харьцангуй чийглэг 90%-иос дээш үед олборлолтын болон бэлтгэл, бусад ашиглагдаж байгаа малталтуудад агаарын температур 260С-иас хэтрэх ёсгүй. Малталтын агаарын температур хэвийн ажиллах нөхцлийг хангахгүй үед зохиомол хөргөлтийг хэрэглэнэ.

12.2 Агааржуулах арга

Далд уурхайн малталтын агааржуулалт нь малталтанд бий болсон хорт хийнүүд, нүүрс болон чулуулгийн тоосыг богино хугацаанд зайлуулж, ажлын хэвийн нөхцлийг хангах явдал юм.Уулын малталтыг байгалийн болон зохиомол аргаар агааржуулна.Далд уурхайн малтал-туудыг байгалийн аргаар агааржуулахдаа орох,гарах агаарын халуун хүйтний зөрөөг ашиглан агааржуулдаг. Далд уурхайн бэлтгэл малталтуудыг зохиомол аргаар агааржуулахдаа агааржуулалтын вентиляторын тусламжтайгаар агааржуулна.

Венлиляторыг үндсэн, туслах гэж ангилна.Уурхайг бүхэлд нь буюу уурхайн нэг жигүүрийг агааржуулж байгаа вентиляторыг үндсэн, нэг буюу хэд хэдэн ашиглалтын хэсэгт үйлчилж байгаа /уулын малталтаас хамаарч үргэлж байраа сольж байдаг/ вентиляторыг туслах гэж нэрлэнэ.

Зураг.2 Малталтуудыг агааржуулах схемүүд

- 2 -

Page 3: sedev-12 agaarjuulalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

1- үндсэн малталт; 2-зэрэгцээ малталт 3- печь малталтууд дахь агааржуулалтын хаалт; 4- агаар тусгаарлах хаалт; 5- агаарын хаалт; 6-агаар дамжуулах хоолой; 7- цонхтой хаалга; 8-агааржуулалтын хоолой; 9-агаар шахах ажилагаатай вентилятор; 10- агаарын хаалт; 11- агаар шахах хоолой; 12-агаар сорох хоолой; 13- сорох ажиллагаатай вентилятор; Уклон, бремсберг болон нүүрсэн дундуур штрек нэвтрэх үед зэрэгцээ малталт нэвтэрч агааржуулдаг. Зэрэгцээ малталтуудыг (просек, явуул малталт) үндсэн малталтаас 10-20 м-ийн зайтай (нүүрс болон сулавтар чулуулагт 30-35 м-ийн зайтай) нэвтэрдэг бөгөөд малталтуудын уртын дагуу 10-30 м-ийн зайнд хоёр зэрэгцээ малталтыг холбож печь нэвтэрнэ. Шинээр печь малталт нэвтрэх дутам хуучин холбоос малталтуудад агаарын хаалт хийнэ. Зэрэгцээ малталтын төгсгөлийн мухар хэсгийг агааржуулахдаа 60 м-ээс ихгүй урттай агааржуулалтын хоолой буюу тусгаарлах хаалт хэрэглэн агааржуулдаг. Зэрэгцээ малталтаар агааржуулахын давуу тал нь энгийн бөгөөд ажлын мөргөцөгт их хэмжээний агаар өгөх бололцоотой байдаг. Дутагдалтай тал нь малталтуудын хамгаалалтын цулд их хэмжээний нүүрс хаягддаг, зэрэгцээ малталтаас үндсэн малталт руу агаар өгөхөд түвэгтэй байдаг. Агаар дамжуулах хоолойг зэрэгцээ малталт нэвтрэх (просек, печь, завсрын штрек) үед өргөн хэрэглэнэ.

Мухар малталт нэвтрэх үед агаар дамжуулах хоолойг хэрхэн ашиглана. Огцом налуу уналтай давхаргуудад нэвтэрсэн малталтыг агааржуулахад агаарын цооногуудыг өргөн хэрэглэдэг. Давхар эсвэл дэд давхрын өндрийн хэмжээтэйгээр 300-850 мм-ийн диаметртэй цооногууд өрөмддөг. Өөрөөр хэлбэл агааржуулалтын болон тээврийн штрекүүдийг холбож цооног өрөмддөнө. Малталтын мөргөцөгт өгөгдсөн цэвэр агаарын урсгал агааржуулалтын цооногоор дамжин агааржуулалтын штрек рүү ордог. Хэвтээ малталт нэвтрэх үед (квершлаг, хээрийн штрек) агааржуу-лалтын вентилятор өргөн хэрэглэнэ. Вентиляторуудыг дараах 3 схемээр ажиллуулдаг. Үүнд: - шахах

- сорох - хосолсон

• Шахах аргаар агааржуулах схем хамгийн өргөн хэрэглэгддэг. Тэсэл-гээний ажлын дараа үүссэн хий, тоосыг агааржуулалтын хоолойгоор дамжуулан цэвэр агаарын урсгалаар үлээн зайлуулдаг. Агааржуулалтын хоолойноос гарч буй агаар харьцангуй өндөр хурдтай, эрчимтэй байдаг бөгөөд мөргөцөгт үүсэн хий, тоосыг хурдан хугацаанд зайлуулдаг. Энэ аргын дутагдалтай тал нь мөргөцөг орчмыг эрчимтэй агааржуулдаг боловч малталтын бүх уртын дагуу хорт хий, тоос тархах, тэдгээрийг зайлуулахад нилээд хугацаа зарцуулах шаардлагатай байдаг. Аюулгүй ажиллагааны дүрэм ёсоор энэ аргыг хий, тоосны аюултай уурхайд хэрэглэхийг зөвлөмж болгосон байдаг. • Малталтыг сорох аргаар агааржуулах үед тэсэлгээний ажлын дараа үүссэн хортой хий, тоос агааржуулалтын хоолойгоор сорогдон зайлуулагдана. Энэ үед малталтын бүх уртын дагуу хортой хий, тоос тархдаггүй сайн талтай. Энэ аргыг хий тоосны аюулгүй уурхайд 200м-ээс дээш урттай малталт нэвтрэхэд агааржуулалтын металл хоолой хэрэглэх үед хэрэглэх нь тохиромжтой байдаг. • Малталтын бүх уртын дагуу агааржуулалтыг шуурхай явуулахын тулд хосолсон аргыг хэрэглэдэг. Энэ үед хоёр вентилятор хэрэглэнэ. Нэг вентилятор нь шахах ажиллагаатай, нөгөө вентилятор нь сорох ажиллагаатай байна.Энэ арга чулуулаг дундуур малталт хурдан нэвтрэх үед өргөн хэрэглэгддэг

- 3 -

Page 4: sedev-12 agaarjuulalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

12.3 Агааржуулалтын тоног, төхөөрөмж Далд уурхайн малталт нэвтрэх үед малталтыг агааржуулах зорилгоор дараах вентиляторуудыг өргөн хэрэглэдэг. Үүнд:

1. Тэнхлэгийн дагуу хоёр шаталсан вентилятор /проходка-500–2м/ 2. Тэнхлэгийн дагуу нэг шаталсан вентилятор /ВМ–4м,ВМ–5м, ВМ–6м,ВМ- 8м/ 3. Төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй вентилятор /ВЦО–0.6,ВЦ–7, ВЦПД -8/, Төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй вентиляторууд овор хэмжээ том байдаг учир 100м,

түүнээс дээш урттай,том хөндлөн огтлолтой малталтуудыг агааржуулахад гол төлөв хэрэглэгддэг. Тэнхлэгийн дагуу үйлчилгээтэй вентиляторуудыг хий тоосны аюултай уурхайд шахах аргаар агааржуулах үед хэрэглэнэ.

Агааржуулалтын вентиляторын техникийн тодорхойлолт Хүснэгт.2

Вентиляторын төрөл Үзүүлэлтүүд ВМ-4М ВМ-5М ВМ-6 ВМ-8 ВУ-7

Вентиляторын ажлын ду-гуйн диаметр,мм

400

450

600

800

750

Бүтээл,м3/сек 1.75 3.15 5.15 10.0 6.7 Даралт,Па 1300 1900 2500 3200 5250 Вентиляторын а.ү.к 0.72 0.75 0.76 0.80 0.76 Хөдөлгүүрийн чадал,кВт 4 13 24 52 75 Овор хэмжээ,мм: -урт -өргөн -өндөр

740 550 560

935 650 670

1050 730 750

1460 880 1000

1560 1200 1540

12.3 Агааржуулалтын хоолой

Агааржуулалтын металл хоолойнууд 1-3 мм-ийн зузаантай гангаар 300-600 мм-ийн диаметртэй, түүнээс дээш диаметртэй бэлтгэгдсэн байдаг. Агааржуулалтын нэг металл хоолой 2-4м урттай байдаг бөгөөд малталтыг агааржуулахдаа эдгээр хоолойнуудыг хооронд бэхлэн угсарч холбодог.Металл хоолой 3 жил хүртэл хугацаанд ашиглагдана.Металл хоолойн дутагдалтай тал нь жин ихтэй байдаг.

Далд уурхайд агааржуулалтын даавуун резиндсэн хоолойг өргөн хэрэглэж байна.Ийм төрлийн хоолой нь металл хоолойтой харьцуулахад 10-15 дахин хөнгөн жинтэй,тээвэрлэх болон угсрахад хялбар,олон холболт шаардлагагүй учир агаарын алдагдал бага байдаг зэрэг сайн талууд-тай.Гэвч даавуун резиндсэн хоолойг сорох аргаар агааржуулах үед хэрэглэх боломжгүй байдаг,чийг,хүчилтэй ус болон механик гэмтэлд амархан өртдөг сул талуудтай байна.

Зарим тохиолдолд фанерь хоолойнуудыг хэрэглэдэг бөгөөд тэдгээрийг хооронд нь конус эсвэл цилиндр хэлбэрийн металл муфтаар холбодог.

Хөвөн нэхмэл эдээр хийж хоёр талыг нь полихлорвинилын давир-хайгаар бүрхсэн хоолой нь агаар үл нэвтрүүлдэг бөгөөд шүлт ба хүчилтэй усанд тэсвэртэй байдаг.Ийм хоолойн ашиглалтын хугацаа 12-15 сар байх ба даавуун хоолойтой харьцуулахад ашиглалтын хугацаа нь 2 дахин их байна.Ийм төрлийн хоолойн урт 5 ба 10м байдаг.Эдгээр хоолойг хооронд нь металл муфтаар холбодог.

Сүүлийн жилүүдэд полимер материалаар хийсэн хатуу хоолойг уурхайн агааржуулалтанд хэрэглэж байна.Ийм хоолойнууд нь галд тэс-вэртэй,бат бэх сайтай байдаг байна.

- 4 -

Page 5: sedev-12 agaarjuulalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

3-4м урттай металл хоолойнуудын техникийн тодорхойлолт Хүснэгт.3

Хоолойн диаметр,м

м

Хоолойн аэродинамик эсэргүүцлийн коэффициент

4м урттай хоолойн жин,кг

4м урттай хоолой хэрэглэх үед хоолойн 1м уртад ногдох холболтын деталь

хэсгүүдийн жин,кг

500 0.00035 24 3.2 600 0.00035 29.5 4.0 700 0.00030 42.0 4.6 800 0.00030 47.5 5.3

Даавуун резиндсэн хоолойн техникийн тодорхойлолт

Хүснэгт.4 Хоолойнуудын дараах уртад (м) хамаарах

дундаж жин,кг Хоолойн диаметр,мм

Хоолойн хөндлөн огтлолын талбай,м2

5 10 20 300 0.070 6.8 12.6 24.3 400 0.125 8.5 16.0 31.4 500 0.196 10.2 19.3 37.5 600 0.282 12.2 22.8 44.8

Фанерь хоолойн техникийн тодорхойлолт Хүснэгт.5

Хоолойн хэмжээ Гадна талын диаметр,мм Дотор талын диаметр,мм Урт,м

211 200 5-7 263 250 5-7 313 300 5-7

Хөвөн нэхмэл эдээр хийсэн хоолойн техникийн тодорхойлолт

Хүснэгт.6 Дотор талын диаметр,мм Хоолойн жин,кг/м Холболтын деталь

хэсгийн жин,кг 1м хоолойн жин,кг

500 2.4 0.60 3.00 600 2.89 0.73 3.62 700 3.4 0.85 4.26

12.4 Ялгарах хийн категориор уурхайн ангилал

Метан ялгаруулах байдлаар нь уурхайг хий тоосны аюултай болон аюулгүй уурхай гэж

ангилдаг.

- 5 -

Page 6: sedev-12 agaarjuulalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Хүснэгт 7 Хорт хийн байдлаар уурхайг ангилсан ангилал

I II II Дээд зэргийн

Хоногийн дундаж нүүрс гаргалтын 1 тн тутамд ногдох метан хийн хэмжээ /Хийн харьцангуй хэмжээ/м3

5 хүртэл

5-10 хүртэл

10-15 хүртэл

15-аас их буюу хэрвээ тухайн

уурхайд метан хий гэнэтийн байдлаар ялгарч байвал

Нүүрс, өнгөт төмөрлөгийн уурхайн аюулгүйн дүрэмд заасан ёсоор метан хийн байж болох хэмжээг дор сийрүүлбэл: 1. Хэсэг, олборлолт, бэлтгэл малталтын мөргөцгөөс гарч байгаа агаарын урсгалд -1.0% 2. Уурхайгаас гарч байгаа бохир агаарын ерөнхий урсгалд -0,75% 3.Олборлолтын ба бэлтгэл малталтын мөргөцөгт орж байгаа агаарын урсгалд -0,5% 4. Олборлолтын ба бэлтгэл малталтын мөргөцөг, бусад малталтанд хуримтлагдсан метаны хэмжээ - 2,0%

Олборлолтын ба бэлтгэл малталтын мөргөцөг, бусад малталтанд комбайн, огтлох машины дэргэд гэх мэт метаны найрлага заасан хэмжээнээс их байвал ажлаа зогсоож, багасгах арга хэмжээг даруй авах хэрэгтэй. Метаны хэмжээ 1%-иас бага үед ажиллана.

- 6 -