4
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ Сэдэв16: Далд уурхайн ус таталт, нэвтрэлтийн орчин үеийн аргууд Лекц 16 16. ДАЛД УУРХАЙН УС ТАТАЛТ Ус агуулсан түвшинд малталт нэвтрэх үед их хэмжээний ус урсан гарч нэвтрэлтийн ажлын хурдыг удаашруулан хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг.Ийм учраас нэвтрэлтийн ажлын хурдац ихээхэн хэмжээгээр ус зайлуулах ажлаас хамаардаг.Ус татах ажилд төрөл бүрийн ус татах төхөөрөмжүүд хэрэглэгддэг. Ус татах аргууд.Ус татахад дараах аргуудыг өргөн хэрэглэдэг. Үүнд: 1.Нэвтрэлтийн үеийн ус таталт 2.Суурин ус таталт Малталт нэвтрэлтийн үед бадья, гар ажиллагаатай ба хөдөлгүүртэй поршеньт насос, винтэн болон төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй насос, гидроэлеватор, аэролифтын төхөөрөмжүүд хэрэглэн ус татдаг. Харин суурин ус таталтын үед төвөөс зугатах хүчний насосуудыг хэрэглэнэ. Насосууд.Ус татах ажилд хэрэглэгддэг насосуудыг ажиллах зарчмаар нь дараах байдлаар ангилдаг.Үүнд: 1.Поршеньт ба винтэн насосууд 2.Төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй насосууд 3.Хөдөлгүүргүй насосууд (аэролифт, хийн насос гэх мэт) Ус татах ажилд хэрэглэгддэг насосууд нь сорох ба шахах ажиллагаатай байдаг. Поршеньт насос.Поршеньт насосууд нь ус шахах,сорох хоолойнуудтай байдаг. Поршеньт насосын цилиндр дотуур диск хэлбэрийн поршень нааш цааш шилжин хөдлөнө.Цилиндрт ус сорох клапантай ус сорох болон ус шахах клапантай, ус шахах хайрцагнууд бэхлэгдсэн байна.Цилиндрт диск хэлбэрийн поршень дээшээ шилжих хөдөлгөөн хийх үед агаарын даралтын (А) нөлөөгөөр ус хүлээн авах клапан болон ус сорох клапан нээгдэж, ус цуглуулах худагнаас ус сорогдон, поршень дээд цэгтээ хүрэхэд ус сорох клапан усны өөрийн жингийн үйлчлэлээр хаагдана. Поршенийн энэ явалтыг насосын ус сорох ажиллагаа гэж нэрлэнэ. Поршень доошоо шилжих хөдөлгөөн хийх үед ус шахах клапан нээгдэж, ус дамжуулах хоолойгоор ус хэрэглэх байр эсвэл газрын гадаргууд ус шахагдан гарна. Поршенийн энэ явалтыг насосын ус шахах ажиллагаа гэнэ. Винтэн насос.Винтэн насосууд янз бүрийн хийцтэй байдаг бөгөөд тэдгээрээс нэг оролттой спираль хэлбэрийн ротортой винтэн насосууд өргөн хэрэглэгдэж байна. Зураг.1 ВН-15 маркийн винтэн насос 1-ус сорох хоолой,2-вентиль,3-насосын ротор байрлах хоолой, 4-түрэлтийн хоолой,5-насосын гол тулгуур,6-цахилгаан хөдөлгүүр,7-рам,8-рези-нэн статор,9-ган ротор(винт),10-тосон хаалт,11-уян гол,12-насосын гол,13-шарикан хохивч,14-уян ба насосын голуудын холболт Винтэн насосын ротор эргэх үед ротор ба резинэн статорын хоорондох зайгаар ус сорогдон урсан өнгөрдөг.Сорогдон орсон ус цаашид ус шахах хэсэг рүү орно.Энэ үед насосын ус сорох - 1 -

Sedev-16 Us Tatalt

  • Upload
    davaaml

  • View
    396

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: Sedev-16 Us Tatalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Сэдэв16: Далд уурхайн ус таталт, нэвтрэлтийн орчин үеийн аргууд

Лекц № 16

16. ДАЛД УУРХАЙН УС ТАТАЛТ

Ус агуулсан түвшинд малталт нэвтрэх үед их хэмжээний ус урсан гарч нэвтрэлтийн ажлын хурдыг удаашруулан хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг.Ийм учраас нэвтрэлтийн ажлын хурдац ихээхэн хэмжээгээр ус зайлуулах ажлаас хамаардаг.Ус татах ажилд төрөл бүрийн ус татах төхөөрөмжүүд хэрэглэгддэг. Ус татах аргууд.Ус татахад дараах аргуудыг өргөн хэрэглэдэг. Үүнд: 1.Нэвтрэлтийн үеийн ус таталт 2.Суурин ус таталт Малталт нэвтрэлтийн үед бадья, гар ажиллагаатай ба хөдөлгүүртэй поршеньт насос, винтэн болон төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй насос, гидроэлеватор, аэролифтын төхөөрөмжүүд хэрэглэн ус татдаг. Харин суурин ус таталтын үед төвөөс зугатах хүчний насосуудыг хэрэглэнэ. Насосууд.Ус татах ажилд хэрэглэгддэг насосуудыг ажиллах зарчмаар нь дараах байдлаар ангилдаг.Үүнд: 1.Поршеньт ба винтэн насосууд 2.Төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй насосууд 3.Хөдөлгүүргүй насосууд (аэролифт, хийн насос гэх мэт) Ус татах ажилд хэрэглэгддэг насосууд нь сорох ба шахах ажиллагаатай байдаг. Поршеньт насос.Поршеньт насосууд нь ус шахах,сорох хоолойнуудтай байдаг. Поршеньт насосын цилиндр дотуур диск хэлбэрийн поршень нааш цааш шилжин хөдлөнө.Цилиндрт ус сорох клапантай ус сорох болон ус шахах клапантай, ус шахах хайрцагнууд бэхлэгдсэн байна.Цилиндрт диск хэлбэрийн поршень дээшээ шилжих хөдөлгөөн хийх үед агаарын даралтын (А) нөлөөгөөр ус хүлээн авах клапан болон ус сорох клапан нээгдэж, ус цуглуулах худагнаас ус сорогдон, поршень дээд цэгтээ хүрэхэд ус сорох клапан усны өөрийн жингийн үйлчлэлээр хаагдана. Поршенийн энэ явалтыг насосын ус сорох ажиллагаа гэж нэрлэнэ. Поршень доошоо шилжих хөдөлгөөн хийх үед ус шахах клапан нээгдэж, ус дамжуулах хоолойгоор ус хэрэглэх байр эсвэл газрын гадаргууд ус шахагдан гарна. Поршенийн энэ явалтыг насосын ус шахах ажиллагаа гэнэ.

Винтэн насос.Винтэн насосууд янз бүрийн хийцтэй байдаг бөгөөд тэдгээрээс нэг оролттой спираль хэлбэрийн ротортой винтэн насосууд өргөн хэрэглэгдэж байна.

Зураг.1 ВН-15 маркийн винтэн насос

1-ус сорох хоолой,2-вентиль,3-насосын ротор байрлах хоолой, 4-түрэлтийн хоолой,5-насосын гол тулгуур,6-цахилгаан хөдөлгүүр,7-рам,8-рези-нэн статор,9-ган ротор(винт),10-тосон хаалт,11-уян гол,12-насосын гол,13-шарикан хохивч,14-уян ба насосын голуудын холболт Винтэн насосын ротор эргэх үед ротор ба резинэн статорын хоорондох зайгаар ус сорогдон урсан өнгөрдөг.Сорогдон орсон ус цаашид ус шахах хэсэг рүү орно.Энэ үед насосын ус сорох

- 1 -

Page 2: Sedev-16 Us Tatalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

хэсэгт вакуум үүсч ус сорох боломжтой болно.ВН-15 насосоор цэвэр болон бохир усны аль алиныг сорон зайлуулж болдог.Энэ насосын бүтээл нь 50м напортай үед 15м3/цаг,нэг минут дахь эргэлтийн тоо нь 1450,насосын ашигт үй-лийн коэффициент 0.45,жин нь 120кг байна.Энэ насостай ижил төрлийн ВН-18 маркийн насосын бүтээл нь 45-75м-ийн напортай үед 10-14м3/цаг байх бөгөөд насосын ашигт үйлийн коэффициент нь 0.44-0.48,жин нь 73кг байна.Харин ПВН-15А маркийн насос нь босоо малталт нэвтрэх үед хэрэглэгдэнэ.Ийм төрлийн насос нь хийцийн хувьд энгийн,овор хэмжээ болон жин багатай байдаг.

ПВН-15А насосын технникийн тодорхойлолт Хүснэгт.1

№ Үзүүлэлтүүд Тоо,хэмжээ 1 Бүтээл,м3/цаг 15 2 Шахалтын даралт,кг/см3 3.5 3 Ус сорох өндөр,м 6 4 Усны температур,СО 50-иас ихгүй 5 Хөдөлгүүр АОЛ-42-4 6 Хөдөлгүүрийн чадал,кВт 2.8 7 Хүчдэл,В 380/220 8 Жин,кг 150

Зураг.2 Шурф нэвтрэх үед ПВН-15А маркийн ус татах насосыг байрлуулсан байдал

- 2 -

Page 3: Sedev-16 Us Tatalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй насос.Энэ насосын гол онцлог нь төвөөс зугатах хүчний үйлчлэлээр усыг нэг түвшнээс нөгөө илүү өндөр түвшинд шахдаг.(Зураг.7.4).

Зураг.3 Нэг талын соролттой төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй насос

1-насосын корпус,2-ажлын дугуй,3-гол,4-ус сорох хоолой,5-ус шахах хоолой,6-чиглүүлэгч аппарат,7-сорох хоолой,8-ус шахах хоолой,9-хамгаалалтын тор,10-ус сорох клапан,11-хаалт,12-насосны ажиллагааг гэнэт зогсоох үед хоолойгоор урсан өнгөрөх усны динамик цохилтоос ажлын дугуйг хамгаалах буцаах клапан,13-насосыг асаахын өмнө ус хийх зориулалттай,крантай юүлүүр,14-ус сорох хоолойд байрлуулсан манометр,15-ус шахах хоолойд байрлуулсан манометр

Насосны ажлын дугуй(2) эргэх үед төвөөс зугатах хүчний үйлчлэлээр ус насосны хана руу цацагдаж,үүний үр дүнд насосын ажлын дугуйн ус орох хэсэг дээрхи даралт буурч,ус цуглуулах худаг дахь усны гадаргуугийн атмосферын даралтын нөлөөгөөр ус сорох хоолойгоор дамжин, ус цаашид ус шахах хоолойд өгөгдөнө.Ийм маягаар төвөөс зугатах хүчний үйлчлэл тасралтгүй явагдаж,насосын ус сорох,шахах ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ.Нэг ажлын дугуйн ус татах напор 50-70м байх бөгөөд зарим тохиолдолд 120м хүрдэг.Ус татах напор их байх үед цуваа байрлуулсан олон ажлын дугуйтай насос хэрэглэдэг.Ус татах насосын бүтээлийг ихэсгэхийн тулд насосын ажлын дугуйг хоёр талын соролттой хийдэг байна.

- 3 -

Page 4: Sedev-16 Us Tatalt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.4 Хоёр талын соролттой төвөөс зугатах хүчний үйлчлэлтэй насос

1-насосын корпус,2-ажлын дугуй,3-гол,4-ус сорох хоолой,5-ус шахах хоолой,6-чиглүүлэгч аппарат Төвөөс зугатах хүчний үйлчилгээтэй бүх төрлийн насос руу ус ажлын дугуйн тэнхлэгийн дагуу орж, радиусын дагуу гардаг.

- 4 -