2
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ Сэдэв6: Бэхэлгээний материалууд, бэхэлгээнд тавигдах шаардлага Лекц 6 6.ДАЛД УУРХАЙН МАЛТАЛТЫН БЭХЭЛГЭЭ 6.1.Далд уурхайн малталтын бэхэлгээнд тавигдах шаардлага Далд уурхайн малталтын бэхэлгээ нь дараах техникийн болон эдийн засгийн шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд : -уулын чулуулгийг нураалгүй тогтоон барьж байх -малталтын ашиглалтын бүх хугацааны туршид ажлын аюулгүй нөхцлийг хангаж байх -үйлдвэрлэлийн процессуудыг гүйцэтгэхэд саад болохгүй байх -аэродинамик эсэргүүцлийг бага байлгах -угсарч суурилуулах, бэлтгэхэд хөнгөн хялбар, тээвэрлэх боломж-той ашиглалтын явцад үйлчилгээ засвар хийх, суурилуулах ажлыг механикжуулах боломжтой байх -мөргөцөгт тэсэлгээ хийхэд эвдэрч гэмтэхээргүй байх -мөргөцөгт ажиллаж байгаа уулын болон тээврийн машин меха-низмын ажилд саад болохооргүй байх -малталтын хөндлөн огтлолын талбайг ихэсгэхгүй байх -малталтанд угсрахад хамгийн бага тооны элементүүд орсон байх, тэдгээрийг засварлаж солиход хялбар байх -ашиглаж дууссан малталтаас бэхэлгээг задлан салгаж авахад хялбар байх -галд тэсвэртэй, зэврэхгүй байх -бэхэлгээний материалын механик шинж чанарууд харьцангуй тогтвортой байх -бэхэлгээний материал нь гэнэт деформацид орж эвдэрдэггүй, малталтанд нурал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болохуйц хугацаанд эвдрэл гэмтэл нь мэдэгддэг байх -сонгон авсан бэхэлгээ нь тухайн уул геологийн нөхцөлд тохирсон байх -өртгийн хувьд аль болох хямд байх 6.2.Бэхэлгээний ангилал Далд уурхайн малталтын бэхэлгээг дараах байдлаар ангилна.Үүнд: 1. Үндсэн материалаар нь: модон, металл, төмөр бетон, бетон,поли-мер гэх мэт. Холимог бэхэлгээ- Жишээ нь: төмөр бетон рамтай,модон тулгуур-тай, эсвэл металл нуруутай, мөн түүнчлэн модон даруулгатай, металл анкер гэх мэт. Хосолсон бэхэлгээ - Янз бүрийн бэхэлгээний төрлүүдийг хослуулан хэрэглэх. Жишээ нь: Раман бэхэлгээтэй, анкерен бэхэлгээг хослуулах, анкерүүдтай набрызг бетон бэхэлгээ гэх мэт. 2.Малталтын зориулалтаар нь: - нээгч малталтын бэхэлгээ - бэлтгэл малталтын бэхэлгээ - олборлолтын малталтын бэхэлгээ 3.Малталтын төрлөөр нь: - хэвтээ малталтын бэхэлгээ - налуу малталтын бэхэлгээ - босоо малталтын бэхэлгээ 4.Бэхэлгээний ашиглалтын хугацаагаар нь: - түр зуурын (үндсэн бэхэлгээ тавих хүртэл хэрэглэнэ) - 1 -

Sedev-6 Behelgeend Tavigdah Shaardlaga

  • Upload
    davaaml

  • View
    472

  • Download
    12

Embed Size (px)

Citation preview

Page 1: Sedev-6 Behelgeend Tavigdah Shaardlaga

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Сэдэв6: Бэхэлгээний материалууд, бэхэлгээнд тавигдах шаардлага

Лекц № 6

6.ДАЛД УУРХАЙН МАЛТАЛТЫН БЭХЭЛГЭЭ

6.1.Далд уурхайн малталтын бэхэлгээнд тавигдах шаардлага

Далд уурхайн малталтын бэхэлгээ нь дараах техникийн болон эдийн засгийн шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд : -уулын чулуулгийг нураалгүй тогтоон барьж байх -малталтын ашиглалтын бүх хугацааны туршид ажлын аюулгүй нөхцлийг хангаж байх -үйлдвэрлэлийн процессуудыг гүйцэтгэхэд саад болохгүй байх -аэродинамик эсэргүүцлийг бага байлгах -угсарч суурилуулах, бэлтгэхэд хөнгөн хялбар, тээвэрлэх боломж-той ашиглалтын явцад үйлчилгээ засвар хийх, суурилуулах ажлыг механикжуулах боломжтой байх -мөргөцөгт тэсэлгээ хийхэд эвдэрч гэмтэхээргүй байх -мөргөцөгт ажиллаж байгаа уулын болон тээврийн машин меха-низмын ажилд саад болохооргүй байх -малталтын хөндлөн огтлолын талбайг ихэсгэхгүй байх -малталтанд угсрахад хамгийн бага тооны элементүүд орсон байх, тэдгээрийг засварлаж солиход хялбар байх -ашиглаж дууссан малталтаас бэхэлгээг задлан салгаж авахад хялбар байх -галд тэсвэртэй, зэврэхгүй байх -бэхэлгээний материалын механик шинж чанарууд харьцангуй тогтвортой байх -бэхэлгээний материал нь гэнэт деформацид орж эвдэрдэггүй, малталтанд нурал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болохуйц хугацаанд эвдрэл гэмтэл нь мэдэгддэг байх -сонгон авсан бэхэлгээ нь тухайн уул геологийн нөхцөлд тохирсон байх -өртгийн хувьд аль болох хямд байх

6.2.Бэхэлгээний ангилал

Далд уурхайн малталтын бэхэлгээг дараах байдлаар ангилна.Үүнд: 1. Үндсэн материалаар нь: модон, металл, төмөр бетон, бетон,поли-мер гэх мэт. Холимог бэхэлгээ- Жишээ нь: төмөр бетон рамтай,модон тулгуур-тай, эсвэл металл нуруутай, мөн түүнчлэн модон даруулгатай, металл анкер гэх мэт. Хосолсон бэхэлгээ- Янз бүрийн бэхэлгээний төрлүүдийг хослуулан хэрэглэх. Жишээ нь: Раман бэхэлгээтэй, анкерен бэхэлгээг хослуулах, анкерүүдтай набрызг бетон бэхэлгээ гэх мэт. 2.Малталтын зориулалтаар нь: - нээгч малталтын бэхэлгээ - бэлтгэл малталтын бэхэлгээ - олборлолтын малталтын бэхэлгээ 3.Малталтын төрлөөр нь: - хэвтээ малталтын бэхэлгээ - налуу малталтын бэхэлгээ - босоо малталтын бэхэлгээ 4.Бэхэлгээний ашиглалтын хугацаагаар нь: - түр зуурын (үндсэн бэхэлгээ тавих хүртэл хэрэглэнэ)

- 1 -

Page 2: Sedev-6 Behelgeend Tavigdah Shaardlaga

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

- байнгын 5.Хэлбэрээр нь: - бүрэн - бүрэн бус (трапец, тэгш өнцөгт, арок, олон өнцөгт, цагираг, эллипс) 6.Ажиллах зарчмаар нь: - хөшүүн - суулттай - нугастай - нугастай, суулттай Хөшүүн бэхэлгээ - суулт хийх болон нугасан холбоос байхгүй, уян харимхай деформацийн хязгаараас цааш деформацлагддаггүй бэхэлгээ юм. Суулттай бэхэлгээ -суулт хийх холбоостой, уулын даралтын нө-лөөгөөр өөрийн хэмжээ өөрчлөгдөхөд даралтын эсрэг үйлчилгээгээ хадгалж чаддаг бэхэлгээ юм. Нугастай бэхэлгээ - нугасны тэнхлэгийн эргэн тойрон элементүүд нь бие биендээ харьцангуй шилжих хөдөлгөөн хийдэг,нугасан элемент-тэй бэхэлгээ юм. Нугасан хөдөлгөөнтэй үед өөрийн хамгаалах чадвараа алддаггүй. Суулттай нугастай бэхэлгээ - нугасан болон суулт хийх холбоос-той. Нугасаар хөдлөх, суулт хийх үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг бэ-хэлгээ юм. 7.Хийцийн хувьд: - раман - шигүү байрлуулсан раман бэхэлгээ - анкеран - бусад Раман бэхэлгээ – раман бэхэлгээ нь бэхэлгээний нуруу болон тулгуураас бүрдэх бөгөөд зарим үед босго хийсэн байдаг.

- 2 -