5
H.MI204 Óóðõàéí ìàëòàëò íýâòðýëò áýõýëãýý Ñåìèíàð-8 1.Далд уурхайн малталтын бэхэлгээ сонгох техник эдийн засгийн үндсэн зарчим Малталтын бэхэлгээ сонгохдоо дараах үндсэн зарчмуудыг харгалзан үзнэ.Үүнд: Чулуулгийн бат бэх, тогтвортой байдал Бэхэлгээний хийц энгийн байх Удаан эдэлгээтэй, найдвартай байх, бат бэх байх Бэхэлгээний хийцийн элементүүд цөөн байх Агаарын аэродинамик эсэргүүцэл бага байх Малталтанд бэхэлгээг байрлуулах, бэлтгэхэд хялбар байх Бэхэлгээний ажлыг механикжуулах боломжтой байх Эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх Хэрвээ тухайн нөхцөлд тохирох хэд хэдэн бэхэлгээ сонгосон тохиолдолд эдийн засгийн хувьд өөр хооронд нь харьцуулан үзэж хамгийн хэмнэлттэй байх шалгуураар үнэлэн сонгон авна. 2.Бэхэлгээний тооцоо Бэхэлгээний байдал сайн байх нь дараах хэд хэдэн хүчин зүйлүүдээс хамаарна. Гадаад байдал Бэхэлгээний материалын бат бэх Бэхэлгээний ажлын нөхцөл Эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөллийг хэт ачааллын болон ажлын нөхцлийн коэффициентүүдээр тодорхойлдог. Хэт ачааллын коэффициент. Энэ коэффициент нь нормативт утгатай харьцуулахад ачаалал ихсэх боломжийг тодорхойлдог. Камер, уурхайн гол ам орчмын малталт, босоо гол ам, тэдгээрийн холбоос малталтуудад 1.5, бусад малталтуудад 1.2-аас багагүй байх ёстой. Уул геологийн хүндрэлтэй нөхцөлд уг коэффициентийг 2 эсвэл 1.5 гэж авна. Ажлын нөхцлийн коэффициент. Ажил явуулахад үүсэж болох бодит нэмэгдэл хүчин зүйлсийг тооцож үзэх шаардлагатай. Эдгээр хүчин зүйлст: Малталтын усархаг байдал, усны аюул, чулуулгийн ан цав, үеэрхэг байдал, өгөршил, геологийн эвдрэл г.м орно. Ажлын нөхцлийн коэффициентийг (n a ) бетон, металл бэхэлгээ хэрэглэсэн үед n a =0.6- 0.9, модон бэхэлгээнд n a =0.6-0.8 гэж авч болно. 2.1 Модон раман бэхэлгээний тооцоо Модон раман бэхэлгээний тооцоонд бэхэлгээний нуруу, тулгуурын диаметр, тэдгээрийн бат бэхийг шалгах тооцоо хийгдэнэ. - 1 -

Sem 8

  • Upload
    davaaml

  • View
    234

  • Download
    4

Embed Size (px)

Citation preview

Page 1: Sem 8

H.MI204 Óóðõàéí ìàëòàëò íýâòðýëò áýõýëãýý Ñåìèíàð-8

1.Далд уурхайн малталтын бэхэлгээ сонгох техник – эдийн засгийн үндсэн зарчим

Малталтын бэхэлгээ сонгохдоо дараах үндсэн зарчмуудыг харгалзан үзнэ.Үүнд:

• Чулуулгийн бат бэх, тогтвортой байдал • Бэхэлгээний хийц энгийн байх • Удаан эдэлгээтэй, найдвартай байх, бат бэх байх • Бэхэлгээний хийцийн элементүүд цөөн байх • Агаарын аэродинамик эсэргүүцэл бага байх • Малталтанд бэхэлгээг байрлуулах, бэлтгэхэд хялбар байх • Бэхэлгээний ажлыг механикжуулах боломжтой байх • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх

Хэрвээ тухайн нөхцөлд тохирох хэд хэдэн бэхэлгээ сонгосон тохиолдолд эдийн засгийн хувьд өөр хооронд нь харьцуулан үзэж хамгийн хэмнэлттэй байх шалгуураар үнэлэн сонгон авна.

2.Бэхэлгээний тооцоо

Бэхэлгээний байдал сайн байх нь дараах хэд хэдэн хүчин зүйлүүдээс хамаарна.

• Гадаад байдал • Бэхэлгээний материалын бат бэх • Бэхэлгээний ажлын нөхцөл

Эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөллийг хэт ачааллын болон ажлын нөхцлийн коэффициентүүдээр тодорхойлдог.

Хэт ачааллын коэффициент. Энэ коэффициент нь нормативт утгатай харьцуулахад ачаалал ихсэх боломжийг тодорхойлдог. Камер, уурхайн гол ам орчмын малталт, босоо гол ам, тэдгээрийн холбоос малталтуудад 1.5, бусад малталтуудад 1.2-аас багагүй байх ёстой. Уул геологийн хүндрэлтэй нөхцөлд уг коэффициентийг 2 эсвэл 1.5 гэж авна. Ажлын нөхцлийн коэффициент. Ажил явуулахад үүсэж болох бодит нэмэгдэл хүчин зүйлсийг тооцож үзэх шаардлагатай. Эдгээр хүчин зүйлст:

Малталтын усархаг байдал, усны аюул, чулуулгийн ан цав, үеэрхэг байдал, өгөршил, геологийн эвдрэл г.м орно.

Ажлын нөхцлийн коэффициентийг (na) бетон, металл бэхэлгээ хэрэглэсэн үед na=0.6-0.9, модон бэхэлгээнд na=0.6-0.8 гэж авч болно.

2.1 Модон раман бэхэлгээний тооцоо

Модон раман бэхэлгээний тооцоонд бэхэлгээний нуруу, тулгуурын диаметр,

тэдгээрийн бат бэхийг шалгах тооцоо хийгдэнэ.

- 1 -

Page 2: Sem 8

H.MI204 Óóðõàéí ìàëòàëò íýâòðýëò áýõýëãýý Ñåìèíàð-8

Малталтын таазанд үйлчлэх хүч парабол хэлбэрийн тархалттай байвал таазны төвд үйлчлэх хүчний хугалах моментыг дараах томъёогоор тодорхойлж болно.

Là2nÐ325Ì õõ ∗∗∗∗= , кгс.см (1)

Үүний: Мх –хамгийн их хугалах момент, кгс.см Р-уулын даралтын хэмжээ, кгс/см 2а-малталтын таазны өргөн,см L-рам хоорондын зай,см nх-хэт ачаалалын коэффициент Харин жигд тархсан ачаалалтай үед хамгийн их хугалах моментыг дараах томъёогоор тодорхойлно.

L8

)a2(nPÌ

õ ∗∗∗

= (2)

Үүний: Р-ачааллын эрчимжилт, кгс/см2

Ачаалалын эрчимжилт:

P=b*γ, кг/см (3) Үүний: b-малталтын таазны хүнхэрийн өндөр,см γ-малталтын таазны чулуулгийн эзэлхүүн жин,кг/см3

Бэхэлгээний нурууны диаметрийг дараах томъёогоор тодорхойлно.

3õa

õí Rn

M154.2d

∗∗= ,см (4)

Үүний: na-ажлын нөхцлийн коэффициент Rх-хугаралтын үе дэх модны тооцооны эсэргүүцэл, кгс/см2

Жишээ нь: нарс, гачуурт Rх=130 кгс/см2, навчит модонд 20%-иар их байна. Бэхэлгээний тулгуурын диаметрийг тооцохдоо модны тэнхлэгийн дагуух шахалтын хүчдэлийг ашигладаг. Практикт гол төлөв бэхэлгээний нуруу ба тулгуурын диаметрийг бараг адилаар тооцож хэрэглэдэг. Чигжээс банзны зузааныг дараах томъёогоор тодорхойлж болно.

- 2 -

Page 3: Sem 8

H.MI204 Óóðõàéí ìàëòàëò íýâòðýëò áýõýëãýý Ñåìèíàð-8

ya

õ

RnPn

LkC∗∗

∗∗= ,см (5)

Үүний: k-тооцооны коэффициент, 0.87-1.3

2.2.Металл бэхэлгээний тооцоо.

Металл раман бэхэлгээний тооцоонд бэхэлгээний нуруу төмрийн диаметрийг тооцно. Нуруу төмрийн эсэргүүцлийн моментийг дараах томъёогоор тодорхойлно.

õa

õRn

MW∗

= ,см3 (6)

Үүний: W -нуруу төмрийн эсэргүүцлийн момент, см3

Mх-нуруу төмрийн төв хэсэгт үйлчлэх хамгийн их хугалах хугалах момент, кгс.см, Rх-ган төмрийг хугалах тооцооны эсэргүүцэл,кгс/см2, Ст-3 маркийн ган төмөрт

Rх=2100кгс/см2, Ст-5 маркийн ган төмөрт Rх=2300кгс/см2, na-ажлын нөхцлийн коэффициент Жишээ-3.1:. Бэхэлгээний нуруу төмрийн эсэргүүцлийн моментийг дараах нөхцөлд: Mх=157000 кгс.м, Rх=2100 кгс/см2 тооцон үзэж, түүнд зориулсан металлын огтлолыг тодорхойл. Бодолт: na=0.8 гэж авъя.

666.9121008.0

157000W =⋅

= см3

Зориулалтын ган төмрийг манай улсад үйлдвэрлэдэггүй тул дээрхи үзүүлэлтийг ашиглан ГОСТ 8239-72-аас W=109см3-тай №16 двутаврыг сонгон авч болно.

2.3. Бетон бэхэлгээний тооцоо. Бетон бэхэлгээ гол төлөв хүнхэр хэлбэртэй байна. Юуны өмнө бэхэлгээнд хэрэглэгдэх

цементийн маркийг тогтоох шаардлагатай. Rц=(2+2.5) Rб (7)

Үүний: Rб-бетоны марк гэдэгт 28 хоногийн турш тусгай бэлтгэсэн загвар дээр туршин тогтоосон бат бэхийн хязгаарыг ойлгож болно. 1м3 бетоны бүрэлдэхүүнийг (1:А:Б) гарган авахын тулд цементыг бүрдүүлж байгаа хэсгүүдийн тоо хэмжээг тодорхойлох шаардлагатай. Цемент:

)ÁA1(

1Vö ++∗

(8)

- 3 -

Page 4: Sem 8

H.MI204 Óóðõàéí ìàëòàëò íýâòðýëò áýõýëãýý Ñåìèíàð-8

Элс:

)ÁA1(

AVý ++∗

(9)

Хайрга:

)ÁA1(

ÁVõ ++∗

(10)

Үүний: β=0.6-0.7 – бетоны гаралтын коэффициент Бетоны бүрэлдэхүүн хэсэг нь элсний (A) жингийн хэсэг, хайрга, чулууны (Б) жингийн хэсгүүдээс бүрэлдэнэ.Бетонд хольц болон 5-20мм хэмжээтэй хайрга хэрэглэдэг. Бетоны бүрэлдэхүүн нь: 1:1, 9:2; 1:2, 2:2,4; 1:2,2:4,2; 1:2,2:2,9 г.м. Бетон бэхэлгээний зузааныг (dб) проф. С.С.Давыдовын томъёогоор тодорхойлж болно.

⎟⎟⎠

⎞⎜⎜⎝

⎛+∗⋅∗=

fà2

1bà2

06.0dá , м (11)

Үүний: dб-бэхэлгээний зузаан, м 2а-малталтын таазны өргөн , м b-таазны хүнхэрийн өндөр, м f -чулуулгийн бат бэхийн коэффициент

Бэхэлгээний хананы зузааныг (1.5-2)d, суурийн зузааныг (1.5-2)Т гэж авч болно. Т-хананы зузаан, м

2.4 Набрызг – бетон бэхэлгээний тооцоо

Энэ бэхэлгээ нь тодорхой бүрэлдэхүүнтэй бетоны хольцийг өндөр даралттай шахсан хийн үйлчлэлээр шүршиж янз бүрийн зузаантай бетонон бүрхүүл бий болгоно. Бат бэхийн коэффициент нь f=4 чулуулагт малталт нэвтрэх үед энэ бэхэлгээг хэрэглэдэг. Набрызг–бетон бэхэлгээнд бетоны бат бэхээс хамааруулан цементийн маркийг сонгон авдаг.

Хүснэгт 1 Бетоны марк 200 250 300 400 500 600

Цементийн марк 400-500 500 500 600 600-700 700-800 Набрызг–бетон бэхэлгээнд хэрэглэгдэх хольцын ширхэгийн хэмжээг 25мм-ээс хэтрүүлж болохгүй. 300 маркийн набрызг-бетон бэхэлгээнд гол төлөв дараах бүрэлдэхүүний харьцаатай хольцыг хэрэглэдэг. 1:4:2,5; 1:3,5:2,5; 1:4,2:3,7; Набрызг-бетон бэхэлгээний дундаж зузааныг (∆) В.М.Мостковын томъёо-гоор тодорхойлж болно.

- 4 -

Page 5: Sem 8

H.MI204 Óóðõàéí ìàëòàëò íýâòðýëò áýõýëãýý Ñåìèíàð-8

ña

õ1 Rn

Pnak

−∗

∗∗=∆ , м (12)

Үүний: k-коэффициент, 0.35, хэрвээ набрызг-бетонон бэхэлгээг штангин бэхэлгээтэй хослон хэрэглэх үед штангуудын хоорондын зай 0.8-1.5м байх тохиолдолд k=0.25 байна. а1-бэхэлгээний алхам. Зөвхөн набрызг – бетоноор бэхэлсэн тохиолдолд а1=1м байна. Р-ачааллын эрчимжилт, тс/м2

Rс-набрызг – бетоны суналтын тооцооны эсэргүүцэл, тс/м2

300, 400, 500 маркийн бетон хэрэглэх үед Rс нь 21, 24, 28 кгс/см2 эсвэл 210, 240, 280 тс/м2-тэй тэнцүү байна.

2.5 Штангин бэхэлгээний тооцоо Штангийн диаметр:

(13) ( ) òøã /SqN15.1d σ∗+∗= Үүний:

N-штангийг урьдчилан чангалах хүч,Н q-малталтын таазны нэгж талбайд үйлчлэх уулын даралт,МПа S-нэг штангинд ногдох малталтын таазны талбай,м2

σт-штангийн материал тасрах зөвшөөрөгдөх хүчдэл,МПа Штангийн урт:

lш=lн+lи+lч (14) Үүний: lн-чулуулга нурж болох бүсийн гүн,м.Энэ гүн малталтын таазны нурах хүнхэрийн өндөртэй тэнцүү байна. lи-шпурээс штангийн илүү гарсан урт,м lч-малталтын таазны чулуулгийн тогвортой хэсэгт штангийг бэхлэх гүн,м

(15)

òò2øç k/d4.0l σ∗∗=

Үүний: σт-штангийн материал түр зуур тасрах эсэргүүцэл,МПа kт-чулуулаг тасрах зөвшөөрөгдөх эсэргүүцэл,МПа.Энэ эсэргүүцэл нь дунд зэргийн бат бэхтэй чулуулагт 0.1-0.2,хатуу бат бэхтэй чулуулагт 0.3-0.5 байна. Нэг эгнээнд байрлуулсан штангуудын хоорондох зай: аш=(0.6-0.7)*lш (16)

- 5 -