36
ХҮНС, ХООЛОНД АГУУЛАГДАХ ТЭЖЭЭЛИЙН БОДИСУУД

Shimt bodisiin dutal lect 6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Shimt bodisiin dutal lect 6

ХҮНС, ХООЛОНД АГУУЛАГДАХ ТЭЖЭЭЛИЙН БОДИСУУД

Page 2: Shimt bodisiin dutal lect 6

Витаминууд

Page 3: Shimt bodisiin dutal lect 6

Витамин С

Бие махбодод явагдах бодисын солилцоонд оролцож биеийн эсэргүүцлийг сайжруулах, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, судасны ханыг бэхжүүлэх, төмрийн шингэцийг нэмэгдүүлж цус төлжүүлэх үйл ажиллагаанд оролцоно.

С витамины хэрэгцээг хангах гол эх үүсвэр нь ногоо, жимс, жимсгэнэ юм.

Page 4: Shimt bodisiin dutal lect 6
Page 5: Shimt bodisiin dutal lect 6

Витамин В1

Ногоо, жимсний зүйлд бага хэмжээтэй байна

Биеийн болон оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст толгой эргэх, нойр хүрэхгүй болох, булчин махбодын ажиллагаа сульдах зэрэгт эмчилгээний нөлөө үзүүлнэ.

Page 6: Shimt bodisiin dutal lect 6
Page 7: Shimt bodisiin dutal lect 6

Витамин В2 /рибофлавин/

Бие махбодийн өсөн төлжихөд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эд эcийн доторхи исэлдэн ангижрах үйлдэлд нөлөөлж цусны гемоглобин бүрдүүлэхэд түлхэц үзүүлнэ.

Малын элэг, бөөр, тархинд байх ба жимс, ногооны зүйлийг ихээр хэрэглэхэд уул витамин дутагдахгүй байна.

Page 8: Shimt bodisiin dutal lect 6
Page 9: Shimt bodisiin dutal lect 6

Витамин В6 /пиридоксин/ Цагаан будааны хальс, ногоон вандуй,

малын мах, бөөр, элгэнд элбэг тохиолдоно.

Бие махбодын доторхи аминхүчлийн исэлдэх урвалд оролцож уургийн солилцоонд зохих үүрэг гүйцэтгэдэг байна.

Энэхүү витамин дутагдахад үс унах, арьс улайх, хогжруутах зэрэг шинж илэрнэ.

Page 10: Shimt bodisiin dutal lect 6
Page 11: Shimt bodisiin dutal lect 6

Витамин В12

Амьтны гаралтай хүнс тэжээлд элбэг. Үүнд: мах, махан бүтээгдхүүн, элэг, бяслаг, ээдэм, зарим загасны мах зэрэг болно.

Вит-В12 өөрийнхөө найрлагад кобальт агуулдгаараа онцлогтой. Бие махбодид кобальт дутагдахад эд эсийн доторх цусны төлжилт саатдаг.

Page 12: Shimt bodisiin dutal lect 6
Page 13: Shimt bodisiin dutal lect 6

Витамин РР /ниацин/

Усанд сайтар уусдаг, өндөр температурт тэсвэртэй учир хоол хүнсийг удаан буцалгахад ч чанараа алддаггүй.

Бие махбодод исэлдэх, ангижрах урвалд идэвхитэй оролцож нүүрс усны солилцоог зохицуулах, цусны улаан цогцосыг үүсгэхэд нөлөөлнө

Вим РР дутагдахад арьс барзайж, хатуурах, ходоодны шүүс ялгаралт багасах, хоолны шингэц муудах, биеийн байдал сульдах зэрэг шинж үзэгдэнэ

Вит РР ургамал, жимс, ногоонд харилцан адилгүй, гол төлөв хуурай хөрөнгө, малын элэг, загасны мах, мөөг, талх, тарианд элбэг байдаг

Page 14: Shimt bodisiin dutal lect 6

Витамин Н /биотин/

Бие махбодод чухал үүрэг гүйцэтгэдэг, уул витамин дутагдахад арьсны хэвийн ажиллагаа алдагдаж улмаар арьс шархлах, шалбархай эдгэхгүй удаашрах, үс унах зэрэг шинж илэрнэ.

Энэхүү витамин амьтны гаралтай хүнсний зүйлд ховор, харин ургамалд элбэг байдаг, ялангуяа тахианы өндөгний шар уурагт хүрэлцээтэй агуулагддаг байна.

Page 15: Shimt bodisiin dutal lect 6

Витамин Д

Тосонд уусдаг витамины бүлэгт багтах ба ясанд кальци фосфорын хэмжээг зохицуулна

Янз бүрийн хүнсний зүйлд адилгүй хэмжээтэй байх ба цөцгийн тос, зөөхий, цөцгийн найрлагад Вит Д бага хэмжээтэй хадаглагддаг бол өндөг, загас ялангуяа загасны тос зэрэгт элбэг байна.

Page 16: Shimt bodisiin dutal lect 6
Page 17: Shimt bodisiin dutal lect 6
Page 18: Shimt bodisiin dutal lect 6

Витамин А

Амьтны элэг, ялангуяа загасны өөх, өндөгний шар уурагт нэлээд хэмжээтэй байна.

Ургамлын гаралтай зүйлээс шар лууван, ногоон сонгино, халгай, нохойн хошуу, чацарганад элбэг байдаг.

Вит А дутагдсанаас нүдний хараа муудах, нулимсны суваг битүүрч нүд хуурайших, арьс, салст бүрхүүл хуурай болох, хамар, хоолой хатах зэрэг шинж илэрдэг.

Page 19: Shimt bodisiin dutal lect 6
Page 20: Shimt bodisiin dutal lect 6
Page 21: Shimt bodisiin dutal lect 6

Витамин Е

Тосонд уусдаг, малын булчин мах, ургамлын ногоон навч, тариа, буудай, арвай, цагаан будаа, вандуй, өндөг, малын элэг, сүү, цагаан идээнд нэлээд байдаг.

Вит Е дутагдсанаас өндгөвчний хэвийн ажиллагаа, мэдрэлийн тогтолцоо, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт гарна

Page 22: Shimt bodisiin dutal lect 6
Page 23: Shimt bodisiin dutal lect 6

Витамин К

Вит К дутагдахад цусны бүлэгнэх үйл ажиллагаа эрс өөрчлөгдөх ба элэг цөсний өвчний үед энэхүү витамины дутагдал илүүтэй тохиолдоно.

Энэхүү витамин нь малын мах, ургамлын ногоон навч, шар лууван, цагаан будаа, загасны тос, сүү, цөцгийн тос, тахианы өндөг зэрэгт нэлээд байна.

Page 24: Shimt bodisiin dutal lect 6
Page 25: Shimt bodisiin dutal lect 6

Эрдэс бодисууд

Page 26: Shimt bodisiin dutal lect 6

Кальци

Ясны эдийн голхэсэг болон хуримтлагдана.

Хамгийн баялаг хүнсний зүйл нь сүү, сүүн бүтээгдхүүн юм.

100гр сүүнд 120мг кальци агуулагдах бөгөөд ээдэм, бяслагт түүнээс 6-8 дахин их хэмжээтэй байдаг.

Page 27: Shimt bodisiin dutal lect 6
Page 28: Shimt bodisiin dutal lect 6

Калийн давс

Ихэнх хүнс тэжээлд байх ба жимс ногоонд нэлээд элбэг, түүний дотор чавга, алим, үзэм, үхрийн нүд, мойл, нохойн хошуунд илүүтэй байдаг.

Түүнчлэн төмс, байцаа, шар лууван, цагаан будаа, вандуйнд нэлээд хэмжээтэй байна.

Хоол тэжээлээр биед орсон калийн давс нь шээс ялгаруулахад нөлөөлж натрийн давсыг гадагшлуулах тул зүрх судас, бөөрний өвчний үед эмчилгээний хоолонд жимс, жимсгэнийг хэрэглэхэд тохиромжтой.

Page 29: Shimt bodisiin dutal lect 6

Фосфор

Ясны хөгжилтөд сонгомол нөлөө үзүүлнэ.

Шар лууван, ногооны зууш, ногоон сонгино, шинэ байцаа, малын элэг, тархи, өндөг, бяслаг, ээдэм, ээдэмний шар сүүнд элбэг байдаг.

Page 30: Shimt bodisiin dutal lect 6

Магнийн давс

Ихэнх хүнс тэжээлд, түүний дотор жимс, жимсгэнэд нэлээд хэмжээтэй байх ба мойл, хар чавга, үхрийн нүд буурцагт ургамал, ойн самарт их хэмжээтэй байдаг.

Магни дутагдсанаас мэдрэлийн системийн сэрэх үйлдэл ихсэх, булчин татах, толгой өвдөх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг гардаг байна.

Page 31: Shimt bodisiin dutal lect 6

Натрийн давс

Хоолны давс нь ходоодны шүүс ялгаралтад нөлөөлөх ба давсны ион нь булчингийн мэдрэлийн сэрэлийн ажиллагааг зохицуулна.

Элэгний хатуурал, бөөр, зүрх судасны өвчин, хэвлийн гялтангийн сүрьеэ, уушгины хаван, ходоод гэдэсний шархлаа өвчний үед натрийн давсыг бага хэмжээгээр хэрэглэх шаардлагатай учир нь натрийн давс нь усыг биедээ татаж, улам хавагнуулна.

Page 32: Shimt bodisiin dutal lect 6

Төмөр

Жимс ногоонд бусад эрдэс давсыг бодвол нэлээд хэмжээгээр агуулагдана.

Бие махбодод төмөр дутагдсанаас цусны будагч бодис гемоглобин багадна.

Бие махбодид төмрийг тогтмол хэмжээтэй байлгахад төмөр ихтэй төмс, өндөг, хүнсний ногоог хэрэглэх шаардлагатай.

Page 33: Shimt bodisiin dutal lect 6

Зэс

Зэсийн нэгдэл нь жимс ногоо, амьтны гаралтай хүнсний зарим бүтээгдэхүүнд элбэг байдаг.

Зэс нь эдэд хүчилтөрөгч дамжуулан цусны найрлагад тогтмол оролцдог.

Ногоо жимсний шүүсэнд байх тул эмчилгээний хоолонд төрөл бүрийн ногооны нухаш шүүсийг цэврээр нь хэрэглэвэл зохино.

Page 34: Shimt bodisiin dutal lect 6

Иод

Иод нь бамбай булчирхайн шүүрлийн найрлаганд агуулагдах бодисын солилцоог зохицуулахад оролцоно.

Иод дутсанаас бамбай булчирхай томорч, ой ухаан, бие бялдрын хөгжил хоцорч, сэтгэн бодох чадвар муудна.

Иод нь далайн байцаа, загасны маханд их байдаг.

Page 35: Shimt bodisiin dutal lect 6

Фтор

Шүдний паалангийн бат бөх чанарыг хангахад чухал үүрэгтэй бөгөөд хоол тэжээл, усаар дамжин хангагдана.

Фтор дутгадахад шүд хорхойтох өвчин, ихдэхэд шүд чулуужих өвчин үүснэ.

Page 36: Shimt bodisiin dutal lect 6

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА