89
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль Анагаахын Ухааны Сургууль БӨӨР БА ДОТООД ОРЧИН XI блок Улаанбаатар 2012

Syllabus mon

Embed Size (px)

Citation preview

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль Анагаахын Ухааны Сургууль

БӨӨР БА ДОТООД ОРЧИН

XI блок

Улаанбаатар 2012

2

Батлав. ЭМШУИС-ийн дэд захирал, АУ-ны доктор, дэд профессор Д.Амарсайхан

“БӨӨР БА ДОТООД ОРЧИН”

XI БЛОК

(2012-2013 хичээлийн жил) Эмхтгэн боловсруулсан: Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор дэд профессор Т. Ариунаа АУ-ны доктор, профессор Х.Гэлэгжамц АУ-ны магистр Ж.Энхтуяа Хянасан: АУС-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Д.Гончигсүрэн Зөвшөөрсөн: ЭМШУИС-ийн Сургалтын албаны дарга АУ-ны магистр Д.Отгонбаяр Зохиогчдын зөвшөөрөлгүйгээр хэвлэх, хувилан олшруулахыг хориглоно. ЭМШУИС-ийн Эрхэс хэвлэх үйлдвэрт хэвлэв.

3

Нэг. УДИРТГАЛ

Хичээлийн нэр: Бөөр ба дотоод орчин Багц цаг: 178 цаг 7 кр Хичээллэх хугацаа: 6 долоо хоног

Блок хичээлийн тодорхойлолт: Бөөр ба дотоод орчин блокийн сургалт нь бөөр, шээс ялгаруулах эрхтнүүдийн бүтэц үүрэг, үйл ажиллагаа, бие махбодийн дотоод орчны зохицуулгад оролцох оролцоо, тэдгээрийн гажуудлаас илрэх эмгэгүүдийг судлан оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх аргад сургахад чиглэгдэнэ.

Залгамж холбоо:

Тухайн блокийн хичээлд оюутнууд нь хүн ба эрүүл эмгэг, эсээс эд, эрхтэн тогтолцоо, био зохицуулалт ба бодисын солилцоо, халдвар бие хамгаалал блокийн хичээлүүдэд бүрэн хамрагдсан байна. Зүрх ба цусны эргэлийн тогтолцоо, мэдрэл судлал, амьдралын орчил бэлгийн хөгжил, цус хавдар генийн хувьсал блокийн хичээлүүдтэй уялдан сургалтыг явуулна

Зорилго: Хүн амын эрүүл мэнд, өвчлөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулан хүн амын дунд зонхилон тохиолдох бөөр, шээс ялгаруулах замын эмгэгүүдийг оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх онолын мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшинэ..

Зорилтууд: • Бөөр, шээс ялгаруулах тогтолцооны эрхтний бүтэц үйл

ажиллагааны талаар онолын суурь мэдлэг эзэмшинэ. • Бие махбодын дотоод орчны гомеостаз, ус, давсны солилцоо,

хүчил шүлтийн тэнцвэрийн зохицуулалтанд бөөрний гүйцэтгэх үүргийн талаар онолын мэдлэг эзэмшинэ.

• Бөөр, шээс ялгаруулах замын эмгэгийн үед зонхилон тохиолдох хам шинжүүдийн үүсэх механизм, оношлох, тэдгээрийн морфологи өөрчлөлтийн талаар онолын мэдлэг, чадвар эзэмшинэ.

4

Блокт орох тэнхмүүд: Бөөр ба дотоод орчин блокод ЭМШУИС-ийн Био-анагаахын сургууль, Эм зүйн сургууль, Анагаахын сургуулийн тэнхимүүд оролцоно. Үүнд:

- Морфологийн тэнхим - Эрүүл ба эмгэг физиологийн тэнхим: эрүүл, эмгэг физиологи

- Дүрс оношлогооны тэнхим: лаборатори - Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим : эмгэг судлал

- Бөөр судлалын тэнхим: бөөр судлал

- Мэс заслын I тэнхим: урологи

- Хүүхдийн тэнхим: хүүхэд судлал

- Эм судлалын тэнхим: эм судлал

Бөөр ба дотоод орчин блокийн зохицуулагчид: Зохицуулагч тэнхим : Бөөр судлалын тэнхим: Тэнхмийн хаяг: УКТЭ, Бөөр судлалын клиник, ШКТЭ, Бөөр судлалын клиник Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч:

Т. Ариунаа АУ-ны доктор дэд профессор Тэнхмийн багш нар: Х. Гэлэгжамц Монгол улсын хүний гавьяат эмч, доктор, профессор, Ж. Энхтуяа ахлах багш, АУ-ны магистр Ж.Ариунболд багш Э.Байгалмаа багш Бөөр ба дотоод орчин блокод заах хичээлүүдийг харьяа тэнхим бүр хариуцан ажиллах зохицуулагчтай ба тухайн хичээлийн хөтөлбөр, сургалтыг удирдан явуулна. Иймээс тухайн хичээлийн хөтөлбөр, сургалттай холбоотой асууж, тодруулах зүйлийг тухайн хичээлүүдийн зохицуулагчид хандаж болно. Хичээлийн зохицуулагчид:

5

Морфологи: Д. Амгаланбаатар АУ-ны ШУ-ны доктор (ЭМШУИС төв байр өрөө №), Эрүүл физиологи: Ц. Цэцэгмаа АУ-ны доктор (ЭМШУИС төв байр өрөө №128), Эмгэг физиологи: М.Мөнхбаярлах АУ-ны доктор, дэд профессор

(ЭМШУИС төв байр өрөө № 132) Лаборатори: Г.Наран АУ-ны доктор, дэд профессор Эмгэг судлал: Л.Галцог АУ-ны доктор, профессор

(ЭСШЭТ өрөө № ) Бөөр судлал: Т.Ариунаа АУ-ны доктор дэд профессор

(УКТЭ, БС-ийн клиник) Эм судлал: Ч.Ерөөлт АУ-ны магистр

(ЭМШУИС төв байр өрөө №418) Урологи: С.Амарсайхан АУ-ны магистр

(УКТЭ урологийн хичээлийн өрөө) Хүүхэд судлал: Д.Агиймаа, АУ-ны доктор

(ЭНЭШТ хүүхдийн тэнхмийн хичээлийн өрөө) Бөөр ба дотоод орчин блокод заах хичээлийн цагийн ноогдол № Тэнхмүүд Лекц Дадлага Нийт цаг

1 Морфологи 2 4 66

2 Эрүүл физиологи 4 8 12

3 Эмгэг физиологи 4 8 12

4 Дүрс оношлогоо 2 4 6

5 Эмгэг анатоми 2

4 6

5 Фармакологи 2 4 6

6 Хүүхэд 2 4 6

7 Урологи 6 12 18

8 Нефрологи 20 32 46

Нийт цаг 44 80 178

6

Бөөр ба дотоод орчин блокийн хичээлээр зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг: • Бөөр, шээс ялгаруулах эрхтний бүтэц, үүрэг, үйл ажиллагаа, • Дотоод орчны (ус давсны солилцоо, хүчил шүлтийн тэнцвэрт

байдал) зохицуулгад бөөрний гүйцэтгэх үүрэг оролцоо • Бөөр шээс ялгаруулах замын эмгэгүүдийн үед илрэх (өвдөх,

шээсний хам шинж, даралт ихдэх, хавагнах) хам шинжүүдийн үүсэх механизм, илрэх шинж, оношлох, урьдчилан сэргийлэх

• Бөөрний эмгэгтэй холбоотой бие махбодид гарах өөрчлөлт, эмнэл зүйн илрэл, өөрчлөлтийг засах талаар онолын суурь мэдлэг эзэмшинэ

Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар:

Өвчтөн судлах судалгааны аргад тулгуурлан бөөр, шээс ялгаруулах эмгэгүүдийн үед гардаг үндсэн хам шинжүүдийг илрүүлэн, тэдгээрийн үүсэх механизмыг тодруулан, шинжилгээгээр батлан оношлож, эмчлэх, урьдчилан сэргийлэх чадвар эзэмшинэ.

Зайлшгүй эзэмших хандлага • Өвчтэй хүний биеийн, нийгмийн болон сэтгэл зүй тулгамдсан

асуудлыг илрүүлэхийн тулд бөөр, шээс ялгаруулах замын эмгэгтэй өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэнтэй эмчийн ёс суртхууны хэм хэмжээг баримтлан зөв боловсон харьцааг эзэмшинэ.

• Өвчтний нууцыг сахина. • Өвчтөнд илэрч буй хам шинж болон шинжилгээний өөрчлөлтийн

талаар өвчтөнд болон ар гэрийнхэнд зөв ойлгуулах,

7

Анагаахын III дамжаанд “Бөөр ба дотоод орчин” блокийн хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

№ Лекцийн сэдэв Цаг

Хариуцах тэнхим

1

Бөөр шээс дамжуулах замын бүтэц,нефроны бүтэц

2 Морфологи

2

Бөөрний үйл ажиллагааны онцлог, шээс үүсэх механизм

2 Физиологи

3 Ус давсны солилцооны зохицуулгад бөөрний оролцоо,

2 Физиологи

4 Хүчил суурийн тэнцвэрийн зохицуулгад бөөрний оролцоо, гажуудал

2

Эмгэг Физиологи

5

Бөөр, шээс ялгаруулах эрхтний эмгэгийг оношлох, лабораторийн оношлогооны аргууд

2

Дүрс оношлогоо/ лаборатори

6

Бөөрний шалтгаант артерийн даралт ихдэх хам шинж, үүсэх механизм, РААС идэвхижил, эмнэл зүйн илрэл

2

Нефрологи

7 Бөөрний өвчний тухай ойлголт, ангилал

2 Нефрологи

8

Дизурийн хам шинж (бөөр шээсний замын халдвар)

2

Нефрологи

9

Бөөрний түүдгэнцрийн гэмтлийн хам шинж,

2

Нефрологи

10 Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн эмнэл зүйн хэлбэрүүд тэдгээрийн онцлог

2

Нефрологи

11 Бөөрний завсрын эдийн үрэсэл 2 Нефрологи

12 Бөөрний эмгэгийн патоморфологийн өөрчлөлтүүд

2 Эмгэг анатоми

8

13

Бөөр шээсний замын бөглөрлийн хам шинж, шээс хаагдах, чулуу, үүсэх механизм, эмнэл зүйн илрэл

2

Урологи

14 Бөөр шээсний замын гаж хөгжлүүд

Урологи

15

Бөөр, шээсний замын хавдрын оношлогоо, эрт илрүүлэлт

2

Урологи

16 Хүүхдийн бөөр шээс ялгаруулах тогтолцооны онцлог

2 Хүүхэд

17 Жирэмсний нефропати

2 Нефрологи

18 Бөөрний цочмог дутагдлын хам шинж

2 Нефрологи

19 Бөөрний архаг дутагдлын хам шинж,

2 Нефрологи

20

Бөөр шээс ялгаруулах замаар эмийн бодисын ялгарал, нөлөө

2

Фармакологи

21 Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт

2 Нефрологи

Нийт цаг

44

Дадлага

№ Дадлагын сэдэв Цаг Хариуцах тэнхим

1

Бөөрний эгэл болон бичил бүтэц, шээс ялгаруулах эрхтэн

4

Морфологи

2 Шээс үүсэх механизм 4 Физиологи

9

3 Бөөрний ус давсны зохицуулгад оролцдог дааврын үйлчилгээг турших

4 Физиологи

4 Бөөрний үйл ажиллагааг шинжлэх, шээсний сорилууд

4 Эмгэг физиологи

5 Шинжилгээнд өвчтөн бэлтгэх, сорьц авах

4 Дүрс оношлогоо/ лаборатори

6 Бөөр шээсний замын халдварын оношлогоо

4 Нефрологи

7 Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн ангилал, эмнэл зүйн хэлбэр

4 Нефрологи

8

Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн оношлогоо, эмчилгээний ерөнхий зарчмууд

4 Нефрологи

9 Бөөрний шалтгаант даралт ихдэх хам шинж

4 Нефрологи

10 Бөөрний завсрын эдийн гэмтлийн хам шинж

4

11 Хүүхдийн бөөр шээс дамжуулах замын эмгэгийн онцлог

4 Хүүхэд

12 Шээс хаагдах, бөөр шээсний замын чулуу

4 Урологи

13 Бөөр шээсний замын хавдрын эрт оношлогоо

4 Урологи

14 Бөөр шээсний замын гаж хөгжлүүд

4 Урологи

15 Бөөр, шээсний замын эмгэгийн бүтцийн өөрчлөлт

4 Эмгэг анатоми

16 Бөөрний цочмог дутагдлын хам шинжийн оношлогоо

4 Нефрологи

17 Бөөрний архаг дутагдлын оношлогоо эмчилгээний зарчим

4 Нефрологи

10

18 Бөөр шээсний замаар эмийн

бодисын ялгарал

4 Фармакологи

19 Бөөрний өвчний урьдчилан сэргийлэлт, хяналт

4 Нефрологи

Нийт цаг

76

11

Хоёр. “БӨӨР БА ДОТООД ОРЧИН” БЛОК СУРГАЛТАНД

ОРОЛЦОХ ОЮУТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АНХААРАХ ЗҮЙЛ

1.”Бөөр ба дотод орчин” блок сургалтанд хамрагдах оюутнууд 1-р дамжаа болон, 1-12 р блокийн сургалтанд бүрэн хамрагдаж, программын шаардлага хангасан байх шаардлагатай. 2.” Бөөр ба дотод орчин” блок сургалтанд хамрагдаж буй хичээлүүд нь анагаах ухааны онолын болон мэргэжлийн суурь хичээлүүд тул оюутан та бүхэн энэ блок сургалтын эхний өдрөөс хичээлүүдийг цаг тухайд нь уншин судалж, хамгийн гол нь өөрийн гэсэн мэдлэгтэй болохын тулд хичээж суралцах нь зүйтэй. Энэ блокод оюутан та бүхэн амжилттай суралцсанаар өндөр мэдлэгтэй орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн эмч болох үндэс суурь тавигдах юм. 3.” Бөөр ба дотод орчин” блокод оролцож буй бүх хичээлүүдийн хөтөлбөрт тусгагдсан сэдэвүүдийг дадлага, семинарын хичээлд уншиж бэлдэж ирсэн байна.Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл хоцорсон, тасалсан, цаг тухайд нь хиичэээлийг уншиж, бэлдэж ирээгүй оюутнууд тухайн хичээлийг 2005 оны 06 сарын 09-ний өдрийн А/43 тоот тушаалд заасан журмын дагуу төлбөртэйгээр нөхнө. 4.Тухайн блок болон хичээлийн лекц дадлагын нийт цагийн 20 ба түүнээс дээш хувьд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол сургалтын хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзнэ. 20-оос доош хувьд нь оролцоогүй, хүндэтгэх шалтгаанаар лекц дадлагын хичээлд суугаагүй бол оюутны албаны деканы зөвшөөрлийн дагуу тасарсан хичээлийн зохих кредитийг төлбөртэйгээр нөхөн суралцана. 5.Блокын лекц, дадлагын хичээлээс 15 минутаас дээш хугацаагаар хожигдсон оюутныг хичээлд оруулахгүй тасалсанд тооцно. Оюутан та бүхэн хичээлийн цагийг баримталж сурах нь нэг талаас хичээл удирдаж буй багш, хичээлд оролцож буй оюутнуудыг хүндэтгэж сурах, нөгөө талаас эмчийн ёс зүй, хариуцлагад оюутан ахуй цагаасаа суралцах ач холбогдолтой юм. 6.Блокийн дадлагын хичээл клиникийн эмнэлгүүдэд явагдаж байгаа тохиолдолд эмнэлгийн дотоод журам болон ЭМШУИС-ын анагаахын ангийн оюутнуудын клиникийн бааз эмнэлгүүдэд хичээллэх үедээ мөрдөж ажиллах журмыг сахин мөрдөнө. Үүнд: - Оюутны ёс зүй, нэр, төр, энэрэнгүй, соёлч боловсон зан

чанарыг мөрдөнө.

12

- Мэндлэх хүндлэх ёсыг ямагт эрхэмлэнэ. - Хичээлээс хоцорч үл болно. - Оюутнуудад хичээлийн хуваарийн дагуу сургалт явагдаж

байгаа танхимд заавал эмнэлгийн дүрэмт хувцастай (халат, малгай, өмд, шаахай) байна.

- Эмчийн дүрэмт хувцас, энгэрийн тэмдэггүй оюутныг хичээлд суухыг зөвшөөрөхгүй, тасалсанд тооцож төлбөртэйгээр нөхөн хичээллүүлж тооцоог дуусгана.

- Оюутан зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өвчтөн үзэх, жижүүр хийх, эмнэлэг дотуур дэмий сэлгүүцэхийг чанадлан хориглоно.

- Сургалт явагдаж буй өрөө, тасалгаа, танхимын эд хогшлын бүрэн бүтэн байдлыг сахин хамгаална.

- Эмнэлгийн дотоод журам, журам, сургалтын технологи шаардлагыг оюутан зөрчсөн нь бодитойгоор нотлогдвол түүнд ЭМШУИС-ын оюутны шилжилт хөдөлгөөний журам-ын дагуу арга хэмжээг авна.

Хичээлд зайлшгүй шаардагдах хэрэглэл: чагнуур, даралтын аппарат, хичээлийн хэрэглэл

“БӨӨР БА ДОТООД ОРЧИН” БЛОКИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

§ Оюутны мэдлэгийг дүгнэхдээ ЭМШУИС-ийн захиралын 2005 оны 06 сарын 09 –ны өдрийн А/43 тоот тушаалд заасан журмыг үндэслэн дүгнэнэ. Мөн хичээл бүрийн хөтөлбөрт тухайн хичээлээр оюутны мэдлэгийг дүгнэх хэлбэр, баримтлах журмыг тусгасан болно.

§ Бөөр ба дотоод орчин блок сургалтаар хичээлийн явцад

оюутны мэдлэгийг дадлагын хичээлийг гардан үйлдэл, эмнэл зүйн тохиолдол шийдвэрлэх, семинарын хичээлийг ярилцлага явуулж амаар болон тестээр дүгнэнэ. Хичээлүүдийн явцын дүнг оюутны хичээлд оролцсон ирц, идэвх, дадлага, семинарын дүн ба сорилын дүнгийн дунджаар тооцно.

§ Хичээл бүрийн бие дааж уншиж судлах сэдвүүдийг заасан

бөгөөд бие даалтыг хичээлийн явцын семинар, тест болон блокын төгсгөлийн шалгалтанд оруулж дүгнэнэ.

§ Блокын төгсгөлиийн шалгалтыг 100 асуулттай сорилоор авна.

Шалгалтын явцад хуулах, хоорондоо ярих, бие биедээ

13

дамжуулах зэрэг шалгалтын журмыг зөрчвөл шалгалтын материалыг хураан авч “F” үнэлгээ тавина.

§ ЭМШУС-ийн захирлын 2005 оны 06 сарын 09-ны өдрийн А/43

тоот тушаалын I хавсралтаас оюутан та бүхэнд зайлшгүй мэдэж байх заалтуудыг түүвэрлэн хавсаргав

ЭМШУИС-ийн оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журам

Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ

№ Рейтинг оноо хувиар

Үсгэн үнэлгээ

Үнэлгээний оноо (чанарын)

Үнэлгээний болзол

1 90-100

A 4.0

Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан бүтээлчээр бүрэн ойлгож, мэдлэг эзэмшсэн хичээлийн ухагдахуун ойлголтуудыг чадварлаг ашиглаж чадахыг харуулна.

2 80-89 B 3.0

Сурлагын дундаж түвшингээс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ.

3 70-79 C 2.0

Сурлагын дундаж түвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох энгийн даалгаварыг хийж гүйцэтгэх чадвартай

14

бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна.

4 60-69 D 1.0

Сурлагын дундаж түвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар ажилбаруудыг хийх чадвартай, ерөнхий мэдлэг, чадвар, дадал дутмаг болохыг илтгэнэ. Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж, гүйцэтгэх шаардлагатай

5 0-59 F 0.0 Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэнэ.

Хичээлийн явцын дүн хангалтгүй, шалгалтын тооцоотой, бусад сургууль коллежоос шилжиж ирээд кредитийн зөрүүгээ нөхөж амжаагүй тохиолдолд стандарт бус тэмдэглэгээг хэрэглэх ба энэ нь зөвхөн суралцагчийн тухайн үеийн байдлыг тодорхойлох зорилготой юм. Үүнд дараах тэмдэглэгээг хэрэглэнэ. Оюутны мэдлэгийн төвшинг үнэлэх стандарт бус тэмдэглэгээ: 1. I (incomplete) Явцын үнэлгээ хагналтгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) хангалтгүй ч шалгалтын өмнөх бэлтгэл хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ.

2. Е (examine incomplete by student) Улирлын шалгалт өгөөгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол холбогдох баримтыг үндэслэн энэ тэмдэглэгээг багш дүнгийн хуудсанд бичиж бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулна.

15

3. NC (non credit) Өөр сургуулийн кредитийг тооцохгүй. Шилжин ирсэн сургууль, коллежийн кредитийг тооцох боломжгүй тохиолдолд суралцагч тухайн хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцаж, шалгалтаа журмын дагуу өгч үнэлүүлэхэд хэрэглэнэ.

4. CR (credit granted) Өөр сургуулийн кредитийг тооцох. Шилжин ирсэн сургууль, коллежийн кредитийг тооцох боломжтой тохиолдолд хэрэглэнэ.Энэ тохиолдолд түүнд харгалзах чанарын оноо байхгүй, улирлын голч дүнг бодоход кредит нь зөвхөн кредит цагийн нийлбэрт тооцогдоно. Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судалж, суралцаад “A-F” үнэлгээг авна.

5. W (withdrawal) Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан. Оюутан ямар нэг шалтгаанаар хичээлдээ суугаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй тохиолдолд багш шууд “W” тэмдэглэгээ тавина.”W” тэмдэглэгээ авсан оюутнууд мэргэжлийн харьяа тэнхимийн эрхлэгчтэй уулзаж шалтгааныг тодруулна.Тодруулга хийгдсэний дараа: - “WA”-хаясан - ”WP”-шилжсэн - “WC”- өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт үнэлгээг тавина.

I, E тэмдэглэгээтэй оюутан дараагийн улирлын эхний 3-7 хоногт багтаан шалгуулахгүй бол шалгалтын комисс F үнэлгээ тавина. Оюутны мэдлэг чадварыг үнэлэх - Оюутанд эзэмшүүлвэл зохих мэдлэг, чадвар, хандлагын төвшинг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад тодорхойлсны дагуу үнэлнэ. - Оюутны мэдлэг, хандлага, чадварын рейтингийг улирлын турш 100 хувийн системээр стандарт үнэлгээгээр үнэлнэ.Тухайн хичээл болон блок, дадлагажигч эмчийн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварын рейтингийн үнэлгээ нь явцын 50 хувийн болон шалгалтын 50 хувийн дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Явцын болон шалгалтын үнэлгээний дүнгийн нийлбэрээр тухайн хичээл болон блок, дадлагажигч эмчийн сургалтаар оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын улирлын стандарт үнэлгээг гаргана.

Явцын үнэлгээний дүн (50%) Хичээлийн турш багшийн зүгээс оюутны мэдлэгийг дүгнэх үнэлгээ нь 50 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 4 үндсэн

16

хэсгээс бүрдэнэ. Энэ нь тухайн хичээлийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хувь хэмжээтэй байж болно.

Е 50= A1+A2+A3+A4 Үүнд: A1 - хичээлийн ирц-10 A2 - онолын мэдлэгийн түвшин -20 A3 - лаборатори, дадлага, семинарын хичээлийн даалгаварын биелэлт

- 10 A4 - бие даан судлах даалгаврын биелэлт – 10 гэх мэтээр хичээл заах

багш аль хэсэгт нь ямар үнэлгээ өгөхийг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад нийцүүлэн шийдвэрлэнэ.

- Блокын явцын дүнгийн 50 оноо нь блок сургалтанд оролцож байгаа тэнхимүүдийн цагийн оноолтод таарах хувь хэмжээнүүдээс бүрдэнэ.

- Хичээл заасан багш сургалтын явцад оюутныг хэрхэн үнэлж байгааг тэнхмийн эрхлэгч хяналт тавьж ажиллана.

- Хичээлийн төгсгөлд хичээл заасан багш явцын үнэлгээг оюутан тус бүрээр гаргаж блокын координаторт шалгалт эхлэхээс 3 хоногийн өмнө өгнө.

- Явцын үнэлгээний 50 хувийн дүнгээр 30-аас доош хувийн үнэлгээ авсан оюутныг шалгалтанд оруулахгүй.

- Явцын дүнгийн амжилтаас хамаарч оюутныг тухайн хичээл, блок болон шугам сургалт, дадлагажигч эмчийн сургалтын шалгалтаас чөлөөлөхгүй.

Шалгалтын дүн (50%) - Шалгалтын дүн нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлж улирлын стандарт үнэлгээг дүгнэж гаргахад чиглэгдэнэ.

- Хичээл болон блок бүрийн төгсгөлд шалгалт авах ба бүрэлдэхүүн сургуулийн захирлын томилсон шалгалтын комисс болон блокын координатор багш нар шалгалтыг зохион байгуулж, ЭМШУИС-ийн оюутны мэдлэг, чадвар, хандлагыг дүгнэх журмын дагуу үнэлнэ.

- Оюутнуудаас авах шалгалтын хуваарийг тухайн сургуулийн блокын координатор, тэнхмийн эрхлэгч нар хийж Сургалтын албатай тохиролцон зохицуулалт хийж шалгалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө багш оюутанд мэдэгдсэн байна.

- Оюутан тухайн улиралд судлах нэг хичээлд “Үл тооцов” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд шалгалтанд оруулахгүй.

17

- Тухайн блокт орж буй хичээлүүдийн аль нэгэнд нь огт суугаагүй, эсвэл тухайн хичээл болон блокын нийт цагийн 20%-д суугаагүй бол шалгалтанд оруулахгүй.

- Блок болон уламжлалт сургалтаар хичээллэж байгаа мэргэжлийн салбаруудын хичээлийн шалгалтыг тухайн хичээл, блок сургалтанд оролцсон тэнхимийн багш нар амаар буюу ярилцлага хэлбэрээр, бичгээр буюу сорил, эссе бичүүлэх, ажиглан дүгнэх зэрэг аргуудын оновчтой хэлбэрийг сонгож авна.

- Амаар буюу ярилцлага хэлбэрээр шалгалтыг авах тохиолдолд 1 асуултанд хариулах хугацаа 3-5 минут байна.

- Сорилоор шалгалтыг авах тохиолдолд 1 сорилыг 1 минут хариулахаар төлөвлөж 100-150 асуулттай сорилоор 1 цаг 40 минут - 2 цаг 30 минут хүртэлх хугацаагаар авах ба сорилын бүтэц нь тухайн блок сургалтанд оролцож байгаа тэнхимүүдийн цагийн оноолтод тохирсон бүтэцтэй байна.

Хичээл нөхөн суралцах § Тухайн блок болон хичээлийн лекц, дадлагын нийт цагийн 20

ба түүнээс дээш хувьд нь хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол сургалтын хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзнэ. 20-оос доош хувьд нь оролцоогүй, хүндэтгэх шалтгаанаар лекц, дадлагын хичээлд суугаагүй бол Оюутны албаны деканы зөвшөөрлийн дагуу тасарсан хичээлийн зохих кредитийг төлбөртэйгээр нөхөн суралцана.

§ Блок сургалтын хөтөлбөрийн зөрүүг тухайн оюутны сургалтын

өмнөх хөтөлбөрийн судалсан хичээлүүдтэй нь дүйцүүлж тооцно. Огт судлаагүй хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцана.

§ Судалсан хичээлдээ “F” үнэлгээ авсан бол шалгалтыг дахин

өгсний дараа блокын дүнг тооцно. § Тухайн хичээлд ноогдох төлбөрийг доорх байдлаар тогтооно.

А1 Х= _________

K4 Х - Оюутны нэг кредитийн үнэлгээ

A1- Тухайн дамжааны сургалтын жилийн төлбөр К4- Тухайн дамжааны нийт кредит

18

Нөхөн суралцах хичээлийн нэг цагийн хөлс нь оюутны 1 кредитийн үнэлгээг лекц, дадлагын ноогдох цагт хуваасантай тэнцүү байна.

Шалгалт дахин өгөх • Оюутан улирлын буюу блок, дадлагажигч эмчийн сургалтын • шалгалтанд “F” дүн авсан, шалгалтанд хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол тухайн шалгалтыг дахин өгнө. • Оюутны албаны деканы баталсан хуваарийн дагуу дахин шалгалтыг явуулна. • Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт шалгалтанд ороогүй

оюутны үнэлгээг F дүнгээр тооцож дахин шалгалтанд оруулна. • Дахин шалгалтанд орж буй оюутны шалгалтын дүнг сурлагын

дэвтрийн дахин шалгалт гэсэн хуудсанд бичиж тэмдэглэнэ. • Тухайн хичээл буюу блок, дадлагажигч эмчийн сургалтын дахин

шалгалтыг дараагийн улирлын эхний 3-7 хоногт багтаан зөвхөн 1 удаа өгөх эрхтэй.

• Дахин шалгалт өгөх төлбөр нь оюутны 1 кредит цагийн үнийн 10

хувьтай тэнцүү байх ба уг төлбөрийг сургуулийн зохих дансанд хийж, мөнгө тушаасан хуудсыг шалгалтын өмнө шалгагч багшид өгнө.

• 60-аас дээш рейтинг оноо авсан оюутнуудыг дүн ахиулах

зорилгоор шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй.

19

II. ЛЕКЦИЙН ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ, ҮНДСЭН АГУУЛГА, АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧИГ

Бөөр, шээс дамжуулах замын бүтэц: Лекц 2 цаг Бөөр нь хүний биеийн эрхтнүүдээс хамгийн нарийн бүтэцтэй бөгөөд үйл ажиллагааны хувьд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэнд тооцогддог. Биеийн хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангахад бөөрний үүрэг роль нь юугаар ч орлуулж болохгүй чухал эрхтэн юм. Бөөрний бүтэц, үйл ажиллагаа нь харилцан нягт уялдаатай байдаг. Гаднын ба дотоод шалтгаанаар бөөрний макро болон микро бүтцийн өөрчлөлт болоход бөөрний үйл ажиллагаа алдагдаж бие махбодийн гомеостазын хүнд алдагдалд хүргэдэг. Бөөр, шээс дамжуулах замын бүтэц хичээлээр дараахь онолын мэдлэгийг эзэмшинэ. - Бөөрний байрлал, байрлал зүйн анатоми: - Бөөрний макро бүтэц: бөөрний хэлбэр, хэмжээ, жин, бөөрний

бүрхүүл, зүслэгээр бөөрний тархилаг болон холтослог давхаргууд, бөөрний үүдэвч, аяганцар, тэвшинцэрийн систем, - Бөөрний цусан хангамжийн байдал: холтослогийн цусан хангамж, тархилагийн цусан хангамж, бөөрний гайхамшигт торлог, Мальпигийн биенцэр, хоёрдогч торлог,

- Бөөрний микро бүтэц: бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж болох нефроны зохион байгуулалт, түүдгэнцэр эндотель эс, суурин мембран, подоцит эсийн бүтэц үйл ажиллагааны онцлог, Сувганцрын хэсгүүд: ойрын болон холын тахир, шулуун сувганцрууд, Генлийн гогцоо, цуглуулах сувганцар, түүдгэнцрийн ойролцоох аппаратын бүтцийн онцлог

- Шээс дамжуулах замын бүтэц: шээлэй давсаг, эр, эм шээсний сүвийн бүтэц

Ашиглах ном:

1.Хүний бие зүйн лекц Д.Амгаланбаатар, М.Онолбаатар, Б.Дагданбазар, С.Энэбиш, С.Түндэврэнцэн, Д.Цэрэндулам 2001 2002 он х.181-184 2.Гистология Ю.И.Афанасьев и др 1989 стр 598-613 3.Анатомия человека М.Г.Привес, Н.К.Лысенков и др 1985 стр 322-330

20

4.Методическое пособие по практическим занятиям по курсу нормальной морфологий человека Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар и др 2001 2002 стр 46-49 5.Хүний биеийн өнгөт зургийн цомог Д.Амгаланбаатар бусад 2002 он х 141, 145-149 зур 186, 193-199 6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х

Бөөрний үйл ажиллагааны онцлог, шээс үүсэх механизм, Лекц 2 цаг Бөөр нь бие махбодийн дотоод орчинг / гомеостаз / тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь ус-давсны солилцоо, хүчил-суурийн тогтвортой байдал, азотын солилцоо, цусны даралтын түвшин, эритропоэз, цус бүлэгнэлтийн процесс зэргийг зохицуулахад бөөр оролцдогтой холбоотой. Бөөрний энэ үүрэг нь бөөрний ялгаруулах болон дотоод шүүрлийн үйл ажиллагаагаар зохицуулагдана. Бөөрний гадагш ялгаруулах үйл ажиллагаа нь организмаас гаднын бодисыг тэрчлэн бодисын солилцооны эцсийн хортой бодис, юуны өмнө азотын бодис ба бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй боловч биед илүү ихээр бий болсон бодисыг ялгаруулна. Бусад эрхтэн системүүд тухайлбал арьс, ходоод гэдэсний зам, уушги, элэг ямар нэг хэмжээгээр үүнтэй адил ялгаруулах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Биеэс хөлсний булчирхайгаар ус, хлорт натри, мочевин, шээсний хүчил болон бусад бодисууд ялгарна. Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдахад хөлсний булчирхай түүнийг орлох үүрэг гүйцэтгэнэ. Бөөртэй харьцуулахад биеэс хөлсний булчирхайгаар ялгаруулах ус, давс, азотын солилцооны бүтээгдэхүүн нь ялимгүй юм. Хэвийн нөхцөлд гэдэс ходоодны салстын булчирхайгаар биеэс ус, давс, кальци, магни болон бусад ионууд, зарим уургийн бодис ялгарна. Харин бөөрний өвчний улмаас ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан үед азотын солилцооны бүтээгдэхүүн /мочевин/ ялгарч үүний дүнд бөөрний азот ялгаруулах үйл ажиллагааны алдагдал тодорхой хэмжээгээр ээнэгшинэ. Гэдэс, цөсний замаар гаднын олон бодис ялангуяа эмийн бодис ялгаран гардаг. Амьсгалын эрхтэн хүчил суурийн тогтвортой байдал хадгалахад тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Уушгаар их хэмжээний нүүрсний хүчил биеэс ялгарч байдаг. Гэхдээ бие махбодиос гадагшлах ёстой бодисыг ялгаруулах талаар бөөр тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэнэ. Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа буурах буюу зогсоход бусад эрхтэн системийн үйл ажиллагаа эрүүл хэвийн байсан ч гэсэн дотоод тогтолцоо гүнзгий

21

хямарч цөөнгүй тохиолдолд амьдрах боломжгүй болно. Бөөрний энэхүү үйл ажиллагааг бусад аль ч эрхтэн орлон зохицуулж чадахгүй. - Бөөрөнд анхдагч болон эцсийн шээс үүсэх үйл ажиллагааны онцлог, шээс үүсэхэд оролцож буй физиологийн механизмууд

- Түүдгэнцрийн шүүлт явагдах механизм, түүдгэнцрийн шүүгч мембраны үүрэг, түүдгэнцрийн шүүлтийн хурд ач холбогдол, анхдагч шээсний найрлага, сийвэнгийн найрлагаас ялгарах онцлог

- сувганцрын эргэн шимэгдэлт,бодисын идэвхитэй, идэвхигүй зөөвөрлөлт, эсрэг зөөвөрлөлт, шүүрлийн үйл ажиллагаа, эцсийн шээсний найрлага, ач холбогдол,

Ашиглах ном

1.Бөөрний физиологи Ц.Цэцэгмаа 2001 он х 4-33 2. Хүний биеийн үйл зүй Г.Сүхбат 2002 он х 135-137 3.Физиологийн үндэс Г.Отгон 2001 он х 278-297 4.Физиология человека под.ред. Р.Шмидта 1986,1993 том 2 стр 184-190 5.Human physiology 6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х

Ус, давсны солилцоонд бөөрний оролцоо Лекц 2 цаг Бие махбодийн дотоод орчин, ус-давсны солилцоо, хүчил-суурийн тогтвортой байдал, азотын солилцоо, цусны даралтын түвшин, эритропоэз, цус бүлэгнэлтийн процесс зэргийг зохицуулахад бөөр чухал үүрэгтэй. Энэ хичээлээр бие махбодийн ус давсны солилцоо болон түүний зохицуулагад бөөр хэрхэн оролцох талаар судална. - түүдгэнцэр болон сувганцрын үйл ажиллагааны зохицуулга,

нөлөөлөх хүчин зүйлүүд - бөөрний түүдгэнцэрт натрийн ионы шүүлт, сувганцрын эргэн

шимэгдэлт, - Гипер, гипонатриеми, гипер болон гипокалиеми зохицуулалт - нефроны сувганцарт альдостерон, вазопрессины үйлчлэх

механизм Ашиглах ном

1.Бөөрний физиологи Ц.Цэцэгмаа 2001 он х 4-33 2. Хүний биеийн үйл зүй Г.Сүхбат 2002 он х 135-137

22

3.Физиологийн үндэс Г.Отгон 2001 он х278-297 4.Физиология человека под.ред. Р.Шмидта 1986 1993 том 2 стр 184-190 5.Human physiology 6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х

Хүчил суурийн тэнцвэрт байдал, зохицуулгад бөөрний оролцоо, алдагдал Лекц 2 цаг Бие махбодийн шингэний доторхи хүчил суурийн тэнцвэрт байдал нь гомеостазын чухал үзүүлэлт болно. Клиникийн практикт энэ тэнцвэрт байдал алдагдснаар амьдралын чухал эрхтэн системүүд тархи, уушиг, бодисын солилцоонд гүнзгий өөрчлөлт орох төдийгүй амь насанд аюултай хүндрэл гарна.

- Хүчил суурийн тэнцвэрийн байдлыг хангах бөөрний механизм, бөөрөөр ялгарах хүчил ба эргэн шимэгдэх бикарбонатын хоорондын харилцан хамаарал,

- устөрөгчийн ион ба бикарбонатын зөөвөрлөлтийн зохицуулгад нөлөөлөх хүчин зүйлс

- хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдах, бодисын солилцооны гаралтай шүлтшил, үүсэх шалтгаан, бодисын солилцооны шүлтшлийн үед бөөрний гүйцэтгэх үүрэг,

- бодисын солилцооны гаралтай хүчилшил, үүсэх шалтгаан, бодисын болилцооны хүчилшлийн үед бөөрний гүйцэтгэх үүрэг,

- бодисын солилцооны гаралтай гиперхлоремийн хүчилшил, үүсэх шалтгаан, гарах эмнэл зүйн үр дагавар

Ашиглах ном

1.Биологическая химия И. В. Савицкий 1982 стр 433-447 2.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624 3.Паталогическая физиология под.ред Н.Н.Зайко 1992 4.Паталогическая фикиология под.ред А.Адо А.С.Новицкии 1994 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,

Бөөрний дотоод шүүрлийн аппарат, био идэвхит бодис 2 цаг Бөөр нь гадагш ялгаруулах үйл ажиллагаанаас гадна дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэж бөөрөнд биологийн идэвхит бодисууд ялгаруулж тэр нь олон эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

23

- Бөөрний дотоод шүүрлийн аппаратын бүтэц зохион байгуулалт, ЮГА, нефроцит, калликреиноцит эсүүд, макула денза, гурмагтикийн эс, АПУД тотолцооны эс тэдгээрийн үйл ажиллагааны онцлог

- Бөөрөнд нийлэгждэг биологийн идэвхит бодисууд: ренин, простогландин, калликреин -кинины тогтолцоо, атриопептин, эритропоэтин, цитоксин, уреакиназа тэдгээрийн физиологийн үйлчлэлийн механизм

Ашиглах ном

1.Паталогическая физиология под.ред .Н.Н.Зайко1992 2.Паталогическая физиология под.ред .А.Адо А.С.Новицкий 1994 3.Биологическая химия И.В.Савицкий 1982 стр 443-447 4.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624 5.Бөөрний өвчний үндсэн хам шинжүүд Ц.Цэцэгмаа 1998 6.Руководство по нефрологии под ред.И.Е.Тареева 1995 2000 7.Патофизиология почки Джеймс А.Шмидт 1999 стр 52-54 8. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х

Шээсний хам шинж шалтгаан, эмгэг жам Лекц 2 цаг Хичээлийн зорилго: Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ерөнхий шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, шээс ялгаруулах үйл ажиллагааны алдагдлын үед шээсэнд гарах тоо ба чанарын өөрчлөлтүүдийн шалтгаан, механизм. Гипер ба гипостенури, полиури, олиглурги, анури, протейнури, гематури, лейкоцитури, глюкозури, цлиндрури, кристаллурийн шалтгаан механизм, шээсний тоо ба чанарын өөрчлөлтийн улмаас бие махбодод гарах бусад эрхтэн тогтолцооны зүгээс гарах өөрчлөлтүүдийг судлах Лекцийн агуулга: Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ерөнхий шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, Гипер ба гипостенури, полиури, олиглурги, анури, протейнури, гематури, лейкоцитури, глюкозури, цлиндрури, кристаллурийн хэлбэр, шалтгаан, механизм, шээсний тоо ба чанарын өөрчлөлтийн улмаас бие махбод, бусад эрхтэн тогтолцооны зүгээс гарах өөрчлөлтүүдийг судлах. Ашиглах ном зүй:

1. Ц. Лхагвасүрэн, Т. Зэвгээ, Ц. Цэцэгмаа, С. Мөнхбаярлах

Хүний эмгэг үйл судлал – Улаанбаатар 2004.

24

2. Т.Зэвгээ, Ц.Цэрэгмаа, Ц.Лхагвасүрэн. Эмгэг үйл судлалын

хураангуй лекц. Улаанбаатар, 1996.

3. Т. Зэвгээ, Ц. Цэцэгмаа, Ц. Лхагвасүрэн. Дадлагын хичээлийн

гарын авлага. Улаанбаатар 1993 он, 2003 он, 2007 он

4. Эмгэг физиологийн сорилын эмхэтгэл. Хамтын бүтээл 2001-

2003 он.

5. Патологическая физиология /Под ред. Н. Н. Зайко/, Москва

1992 г

6. Патологическая физиология /Под ред. А. Д. Адо, А. С.

Новицкий /, Москва 1994 г. 2001 г

7. Патофизиология /Под ред П. Ф. Литвицкого/, Москва 1997 г.

8. Pathophysiology the Biological principles of disease, Smith. And

their, 1989.

Бөөр, шээс ялгаруулах эрхтний эмгэг, хам шинжүүдийг оношлох, лабораторийн оношлогооны аргууд 2 цаг

Бөөр, шээс ялгаруулах эрхтний эмгэгийн үед илрэх зарим хам

шинжүүдийг оношлох, лабораторийн оношлогооны аргууд, тэдгээрийн

мөн чанар, шинжилгээний дүнд эмгэг жам, эмнэлзүйн дүгнэлт хийх

арга зүйтэй танилцуулахад чиглэнэ.

Хөтөлбөрийн агуулга: Бөөрний өвчний үед хийгдэх шинжилгээ

1. Шээсний ерөнхий шинжилгээ

2. Шээсний нэмэлт шинжилгээ: Зимницкий, Амбурже,

Нечипоренкийн сорил, преднизолоны сорил

3. Биохимийн шинжилгээ: креатинин, мочевин, уураг, уургийн

бүлэг, холестерин, триглицерид, липопротерид, натри, кали,

хлор, лактатдегидрогеназа

4. Цусны бүлэгнэлтийн шинжилгээ

5. Иммунологийн шинжилгээ: эргэлдэгч дархан бүрдэл, Ig A M G

6. Шээсний бактериологийн шинжилгээ

25

7. Хоногийн шээсэнд уураг тодорхойлох

Шинжилгээнд өвчтөн бэлтгэх, шинжилгээнд сорьц авах, шинжилгээний

ерөнхий зарчим, шинжилгээний дүнгийн хазайлтыг илрүүлэх эмнэл

зүйн дүгнэлт хийх арга барилтай танилцана.

Эзэмшвэл зохих мэдлэг: Бөөрний эмгэгийн үед лабораторийн

шинжилгээг сонгох, шинжилгээний бэлтгэл, сорьц авах шинжилгээний

дүнд эмнэлзүйн дүгнэлт хийх мэдлэгтэй болно.

Эзэмшвэл зохих чадвар: Бөөрний эмгэгийн үед лабораторийн

шинжилгээг сонгох, шинжилгээний бэлтгэл, сорьц авах шинжилгээний

дүнд эмнэлзүйн дүгнэлт хийх чадварыг эзэмшинэ.

Бөөрний эмгэгүүдийн үе дэх цус, шээсний шинжилгээнд гарах

өөрчлөлтүүд:

a. Цусны дэлгэрэнгүй шинжилгээний дүн, гематологийн анализатор:

гистограмм, скатерграммыг унших, эмнэлзүйн дүгнэлт хийх

b. Шээсийг уламжлалт микроскопийн болон анализатораар шинжлэх,

эмнэл зүйн дүгнэлт хийх

Ашиглах ном, хэвлэл

1. Х.Гэлэгжамц Бөөр судлал, 2006 он, Улаанбаатар 57-78

хуудас

2. Kenneth D. Clinical laboratory medicine, 1994, 513-526 pages

3. K.Abirami, SC.Tiwari, Clinical medicine, Urinalysis in Clinical

Practice, 40-50 pages

Бөөрний шалтгаант даралт ихдэх хам шинж, Лекц 2 цаг Артерийн ихдэлтийг эссенциаль буюу шинж тэмдгийн даралт ихдэлт гэж хуваана. Шинж тэмдгийн артерийн даралт ихдэлтийн шалтгааны 80 орчим хувийг бөөрний эмгэгүүд эзэлж байдаг. Бөөрний эмгэгтэй холбоотойгоор үүсэж байгаа артерийн гипертензийг бөөрний шалтгаант артерийн даралт ихсэлт гэж нэрлэдэг.

26

Бөөрний паренхимийн үрэвслийн үед артерийн гипертензийн үүсэх механизмыг биед ус, давс хуралдах, биеэр эргэлдэх цусны хэмжээ огцом ихсэх, зүрхний минутын эзэлхүүн нэмэгдэх, захын судасны эсэргүүцэл ихсэх зэрэгтэй холбон үздэг. БШАДИ-ийн үед илрэх эмнэл зүйн гол шинж нь артерийн даралт ихсэлт юм. Бөөрний эд дэх үрэвслийн процесс идэвхижихэд артерийн даралт ихэснэ. Үрэвсэл намжихад даралт буурна. Бөөрөнд склероз өөрчлөлт ихсэх тутам даралт тогтвортой өндөр түвшинд хүрнэ. Даралт ихсэх үед голдуу амьсгаадах, зүрх дэлсэх, зүрх өвдөх, хөлөөр хавагнах зовиур шаналгаа илэрнэ. Мөн бүсэлхий, нуруугаар өвдөх, шээс улайх шинж тэмдэг илэрч болно. Зүрхний оройн түлхэлт зүүн тийш шилжинэ. Зүрхний авиа бүдгэрэх, II цэг дээр өргөлттэй болох, зүрхний цохилтын тоо олшрох шинж тэмдэг гарна.

Бөөрний цуллаг эдийн эмгэгүүдээс архаг гломерулонефрит, архаг пиелонефритийн үед артерийн гипертензи үүсч артерийн даралт ихсэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Зарим тохиолдолд архаг пиелонефрит нь артерийн даралт ихсэх байдлаар эхэлдэг. Энэ хэлбэрээр ихэвчлэн залуувтар, дунд насны эмэгтэйчүүд өвчилдөг. Артерийн даралт ихсэхээс гадна бүсэлхий нуруугаар өвдөх бие арзайх, их шээх, арьс хуурайших, шилэн хүзүү хөших, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Архаг гломерулонефритийн цусны даралт ихсэх хэлбэр олон жилийн турш далд байдлаар явагдаж болно. Ийм тохиолдолд өвчтөний зовиур шаналгаа өгүүллийг сайтар тодруулбал зохино. Энэ хэлбэрийн үед хааяа шээсний өнгө улайх, шээсний хэмжээ өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт гарахаас гадна бага залуудаа бөөрний өвчин эмгэгээр өвчилж байсан эсэхийг сайтар тодруулна.

Бөөрний судасны эмгэг болох бөөрний артерийн атеросклероз, фибромускуляр гиперплази нь бөөрний судасны шалтгаант артерийн гипертензийн үндсэн шалтгаанууд болно. Бөөрний артерийн атеросклерозийн үед атеросклерозийн товх нь бөөрний артерийн орох хэсэгт үүсч улмаар бөөрний артерийн диаметр нарийсч үүний улмаас бөөрний эдэд очих цусны хэмжээ багасан ишеми болж цусны даралт ихсэх хам шинж үүснэ. Энэ хам шинжээр ихэвчлэн 50–аас дээш насны хүмүүс өвчилдөг. Мөн тархи, зүрхний титэм судасны атеросклероз хавсран явагдаж болно. Өөх тосны солилцоо алдагдан цусанд липид, холестрин, триглицерид ихсэж цус өтгөрөлт үүсч болно. - ренин-ангиотензин-альдостероны системийн идэвхижих

биохимийн механизм, ренин-ангиотензин-альдостероны системийн физиологийн үйлчлэл

27

- ренопаренхимийн шалтгаан бөөрний гаралтай даралтай даралт ихдэлтийн онцлог, даралт ихдэх эмгэг жам, эмнэл зүйн шинжүүд, оношлогоо,

- реноваскуляр шалтгаант бөөрний гаралтай даралтай даралт

ихдэлтийн онцлог, эмнэл зүйн шинжүүд, оношлогоо, Ашиглах ном 1.Паталогическая физиология под.ред Н.Н.Зайко 1992 2.Паталогическая физиология под.ред А.Адо А.С.Новицкии 1994 3.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624 4.Бөөрний өвчний үндсэн хам шинжүүд Ц.Цэцэгмаа 1998 он х 5.Руководство по нефрологий под ред И.Е.Тареева 1995 2000 6.Патафизиология почки Джеймс А. Шмидт 1999 стр 52-54 7. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х 8. Артерийн гипертензийн оношлогоо эмчилгээ Ж.Тамир 2006, Бөөрний өвчний тухай ерөнхий ойлголт, ангилал Лекц 2 Бөөр судлал нь анагаах ухаан, эмнэл зүйн практикт томоохон байрыг эзэлдэг нэн чухал салбар юм. Бөөр нь хүн ба амьтны амьдралын амин чухал эрхтний нэг бөгөөд бие махбодид онцгой үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Тийм ч учраас бөөр өвчилж үйл ажиллагаа нь алдагдахад олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа гүнзгий хямралд орж улмаар тэдгээрийн хэвийн ажиллах боломж нь алдагдана. Тэрчлэн олон эрхтэн системийн өвчний үед бөөр өөрөө хоёрдогчоор өвчлөх нь их байдаг. Сүүлийн жилүүдэд бөөр судлалын шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж оношлогоо, эмчилгээний шинэ шинэ дэвшилтэт аргууд эмнэл зүйн практикт олноор нэвтэрч байна. Тухайлбал оношлогоонд удам зүй, иммунологи, иммуноморфологи, цитохими, эсийн молекул-биологийн шинжилгээ, электрон микроскопийн шинжилгээ, радиоизотопийн болон компьютерт томографи, цөмийн соронзон резонансийнтомографи, түүнчлэн эмчилгээнд дархлаа дарангуйлах үрэвслийн эсрэг хүчтэй эмчилгээ, цусны даралт буулгах эмгэг жамын эмчилгээ, бөөрний дутагдлыг эмчлэх шинэ шинэ аргууд бөөр орлуулах болон шилжүүлэн суулгах эмчилгээ бөөр судлалын практикт өргөн нэвтэрч байна. Ашиглах ном

1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000 2.Внутренние болезни Т.Р.Харрисон (Перевод английского) 1995 кн. 290-316 3. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг

28

2005 хуу.316-330 4. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х

Бөөр, шээс дамжуулах замын халдварууд, дизурийн хам шинж Лекц 2 цаг Бөөр шээсний замын халдвар нь хүн амын дунд их тархсан өвчин юм. Бөөр шээсний халдварын эмнэл зүйд гол илрэх шинж нь дизурийн хам шинж байдаг. Пиелонефрит халдвараар үүсгэгдсэн амьсгалын замын өвчний дараа 2-р байранд ордог ба бөөрний нийт өвчний 15%-ийг эзэлдэг гэж судлаачид үздэг.

Пиелонефрит гэдэг нь өвөрмөц бус нянгаар үүсгэгдсэн бөөрний аяганцар тэвшинцэрийн салст бүрхэвч, завсрын эдийг хамарсан үрэвсэл өвчин юм. Пиелонефритээр эрэгтэй эмэгтэй бүх насны хүмүүс өвчилнө. Гэвч анхдагч пиелоефритээр залуу насны эмэгтэйчүүд илүү өвчилдөг бол хоёрдогч пиелонефритээр ахимаг насны эрэгтэйчүүд давамгай өвчилнө. Хүүхэд насанд охид илүү өвчилж, харин эрэгтэй хүүхдийн өвчлөл бага байдаг онцлогтой. Пиелонефритээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн өвчлөл 5:1 харьцаатай байдаг гэж үздэг. Өвчлөлийн хүйсний ялгаатай байдаг нь шээс бэлгийн замын эрхтэний анатоми, физиологийн онцлог, жирэмслэлт төрөлт, эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн томролт зэрэг олон шалтгаануудаас болно. Эмэгтэйчүүд өвчлөмтгий байдаг нь шээдэг сүвний богинохон байдал, шээсний эргэх урсгал, шээдэг сүвний гадна төгсгөл хэсэгт сапропит нянгууд байдаг, эстрогений дааврын нөлөөгөөр бөөр шээсний замд гардаг өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс болно. Эмэгтэйчүүдийн пиелонефритээр өвчлөх гурван эгзэгтэй үе: охидын бэлгийн бойжилт, нөхөрт гарах (дефлораци), жирэмслэх хүүхэд төрүүлэх үеүүд байдаг гэж үздэг. Пиелонефрит нь нилээд тохиолдолд архаг далд явагддаг, эмнэлзүйн илрэл нь өвчний хэлбэр үе шатаас хамаарч янз бүр байдаг тул эмнэлзүйн оношлолтын түвшин доогуур байдаг. Харин задлан шинжилгээний материалаар тохиолдох пиелонефритийн тоо байнга өндөр байдаг нь үүний баталгаа юм. Эрэгтэйчүүд харьцангуй бага өвчилдөг нь шээс ялгаруулах замын бүтцийн онцлог, түүнчлэн түрүү булчирхайн шүүрэлд агуулагдах нянгийн эсрэг биологийн идэвхит бодистой холбоотой байдаг. Тийм ч учраас эрэгтэйчүүд хоёрдогч пиелонефритээр тухайлбал түрүү булчирхайн үрэвсэл, томролт, бөөр шээсний замын чулуу өвчний үед өвчлөх нь их байна. Пиелонефрит нь хэдийгээр халдвараар үүсгэгддэг өвчин боловч бөөрөнд халдвар орох бүрийд өвчин үүсгэгддэггүй бөгөөд эрүүл хэвийн үед бөөр нянг шүүж ялгаруулах чадвартай байна. Бөөрний эдийн холтослог давхрага нь нянд тэсвэрлэх талаараа тархилаг эдээс илүү

29

байна. Тархилаг хэсэг нь осмолярность өндөр, мочевин, шүвтэр их, цус хангамж, хүчилтөрөгчийн дутмагшилтай байдлаас болж халдварт амархан нэрвэгддэг гэж үздэг. Хоёр бөөрийг хамарсан архаг пиелонефритээр олон жил өвчилсний эцэст бөөрний эд хатингиршиж, цусны даралт их өндөр болох улмаар бөөрний архаг дутагдалд хүргэнэ. - Шээс дамжуулах замын өвөрмөц бус нянгаар үүсгэдсэн

халдварууд: уретрит, цистит, простатит, эмнэл зүйн илрэл, нөлөөлөх хүчин зүйлүүд

- Бөөрний өвөрмөц халдварын шалтгаант үрэвсэл, пиелонефрит өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, халдвар дамжих зам,

- Пиелонефритийн ангилал, эмнэл зүйн илрэл, оношлогооны тактик, шээсний нянгийн шинжилгээ, багажийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүд

- Бөөр шээс дамжуулах замын халдварын эмчилгээний ерөнхий зарчим, антибиотик, уросептик эмүүдийг хэрэглээ, дахилтаас сэргийлэх

Ашиглах ном

1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000 2.Внутренние болезни Т.Р.Харрисон (Перевод английского) 1995 кн. 290-316 3. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг

2005 хуу.316-330 4. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х

Бөөрний түүдгэнцрийн гэмтлийн хам шинж - Бөөрний түүдгэнцрийг гэмтээж явагддаг өвчнүүд, түүдгэнцрийн

анхдагч болон хоёрдогч эмгэгүүд (холбогч эдийн, аутоиммуны, бодисын солилцооны эмгэгүүд),

- Түүдгэнцрийн эмгэг үүсэж хөгжихөд иммунологийн орчин үеийн ойлголт, дархлалын механизм, иммунологийн шинжилгээнд гарах өөрчлөлт

- Түүдгэнцрийн эмгэгийн гистоморфологийн хэлбэрүүд, эмнэл зүйн онцлог, эмнэл зүйн хэлбэрүүд

- Түүдгэнцрийн эмгэгийн оношлогоо, шинжилгээнд гарах өөрчлөлтүүд,

- Стеройд болон стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд, тэдгээрийн фармакодинамик, фармакокинетик, гаж үйлдэл,

Ашиглах ном

30

1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000 2.Внутренние болезни Т.Р.Харрисон (ревод английского)1995 кн. 290-316 3.Фармакология ДАХарькевич 1999,стр;347,,496-537 367 4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг

2005 хуу.289-316 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,

  Бөөрний сувганцар-завсрын эдийн үрэвсэл Лекц  2    Бөөрний эд эсэд шууд нөлөө үзүүлдэг төрөл бүрийн эмийн болон химийн бодисын хордлого, өвчин намдаагч эмүүд, дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүд, циклоспорины бүлгийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх болон лити, кадми, хар тугалга зэрэг хүнд металлаар хордох, хорт хавдар, халдвар зэрэг олон шалтгаанаар үүсдэг.

Архаг тубулоинтерстициал нефритын эмгэг жам хордлого-харшлын механизмаар тайлбарлагдана. Хордлого болон бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас бөөрний сувганцрын эпителийн эсэд эмгэг өөрчлөлт үүсдэг. Үүний улмаас лимфогистоцитийн нэвчдэс үүсгэж энэ нь бөөрний завсрын эдэд аажмаар склерозын процессыг үүсгэнэ.

Энэ эмгэгийн үед бөөрний завсрын эд ихээр гэмтэж судас гиалинждаг байна. Зарим үед архаг тубулоинтерстициал нефрит нь тархилаг давхрагын хөхлөгийн архаг үхжилтээр илэрдэг. Энэ өөрчлөлтийн үед бөөрний тархилаг давхрагад гол өөрчлөлт гарах бөгөөд түүдгэнцрийн гогцооны эпителид үхжил үүсч, өргөссөн сувганцруудад эсийн болон гиалинан бортгонцрууд ихээр үүсч бий болно . Ашиглах ном

1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000 2.Внутренние болезни Т.Р.Харрисон (ревод английского)1995 кн. 290-316 3.Фармакология ДАХарькевич 1999,стр;347,,496-537 367 4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг

2005 хуу.289-316 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,

Бөөрний эмгэгийн патоморфологийн өөрчлөлтүүд Лекц 2 цаг Бөөрний түүдгэнцрийн ба сувганцрын, завсрын эдийн эмгэг судлалын өөрчлөтийн мэдлэг ба эрхтэн эдийн түвшинд таних чадвар эзэмшинэ. Бөөрний өвчнүүдийн бүтэц зүй, тэдгээрийн өрнөх механизмыг эмнэл зүйтэй холбон суурь ойлголттой болно.

31

- Цочмог, түгмэл, үржилт гломерулонефритийн үед илрэх бөөрний макро, микро өөрчлөлт

- Цочмогдуу гломерулонефритийн өөрчлөлт - Бөөрний түүдгэнцрийн өвчнүүдийн үеийн дархлал бүрдлийн бүтэц зүйн өөрчлөлт

- Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвслийн макро, микро өөрчлөлт

- Бөөрний сувганцрын цочмог үхжил, түүний бүтэц зүй - Нефроз хам шинжийн өвчнүүд: липоид нефроз, мембранжилт нефритийн бүтэц зүй

- Цочмог, архаг пиелонефрит, бөөрний архаг дутагдлын бүтэц зүй

Ашиглах ном

1.Үзүүлбэрт эмгэг судлал Л.Галцог 2002 он х; 598-603, 606-616 2.Эрхтэн тогтолцооны эмгэг Л.Галцог 2001,х: 60-66 3. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,

Бөөр шээсний замын чулуужилт өвчин, унжилт Лекц 2 цаг Чулуужих өвчин Эрэгтэйчүүдэд 15% илүү тохиолддог. Нөлөөлөх хүчин зүйлд:

• удамшлийн хүчин зүйл • конституци • хөдөлгөөний хомсдол • шингэн бага хэрэглэх • эмийн буруу хэрэглээ • зөв бус хоололт • хоол боловсруулах эрхтний эмгэг (Кроны өвчин) • бодисийн солилцооны эмгэг • үрэвсэлт өвчнүүд

Чулуу эрдэсээс бүрдэх бөгөөд 2,5 – 5 % органик гаралтай байдаг. Бүтэц:

• кальцийн оксалат-моногидрат, кальцийн оксалат-дигидрат ( 70 %)

• кальцийн фосфат ( 10 %) • магни аммонийн фосфат = струвит (үрэвсэлийн гаралтай) ( 5 %) • шээсний хүчлийн чулуу ( 15 %)

32

• цистины чулуу ( 1 %) Чулуужилт өвчний бодисийн солилцооны хямрал:

• оксалури • гипервитаминоз Д • гиперпаратиреодизм • бөөрний түүдгэнцэрийн ацидоз • гипоцитратури • гиперурикозури • уреаза ялгаруулагч нянгын гаралтай халдвар • цистинури • шалтгаан тодорхойгүй оксалури

Кальцийн чулуу: Суурь: гиперкальцури / гипероксалури Гиперкальцури : шалтгаан тодорхойгүй оксалури, амьтаны гаралтай уураг (гипоцитратуритэй үед), давс их хэрэглэх, гипервитаминоз Д, анхдагч гиперпаратиреодизм, иммобилизаци, бөөрний түүдгэнцэрийн ацидоз Гипероксалури: гэдэсний ханаар шимэгдэх нь нэмэгдэх, малабсорбици Кроны өвчин) эсвэл кальци багатай хоол хүнс хэрэглэснээр оксалатын шимэгдэлт ихсэнэ. Гиперурикозури: мах, дотор мах, хиам их хэрэглэснээр шээсний хүчлийн талстууд үүсэж кальцийн оксалатын чулуу үүснэ. Магни аммонийн фосфат = струвит/үрэвслийн гаралтай чулуу Шалтгаан: уреаза ялгаруулагч нянгын гаралтай халдвар (протеус, клебселл). . Шээсний хүчлийн чулуу: Шалтгаан: гиперурикозури, шээс хүчиллэг байх, гиперурикеми (тулай) Бөөр шээлгүүрийн чулуу Шинж тэмдэг: ууцаар өвдөх, хатгаа, хэвлий гэдсээр өвдөх, огих ,бөөлжих, халуурах, чичрэх, дагжих, үжил, цусаар шээх, төмсөг рүү хатгах, шээс ойрхон хүрэх. Шээлгүүрийн чулууны үед үүссэн хатгаа нь физиологийн нарийсалттай (тэвшний гарах, судастай огтлолцох , шээлгүүрийн гарах ) хэсэгт байрладаг. Оношлогоо:

• ШЕШ: микрогематури • хэт авиа: чулууны байрлал, тэлэгдэлт, аяганцарын байрлал, хэлбэр

• рентген (эсрэг заалт: судасар хийх, харшил, гипертиреоз, бөөрний дутагдал,хатгаа ) эсвэл өгсөх пиелограмм

Чулууны байрлал: аяганцар, тэвш, шээлгүүрийн чулуу, шүрэн хэлбэрийн чулуу.

33

Эмчилгээ: 1. урьдал эмчилгээ: • өвдөлт намдаах, антибиотик, бөөрнөөс шээс гадагшлуулах арга хэмжээ, сепсис- нефрэктоми

• 4 мм хүртэлх чулуу өөрөө гарах тул өвчин намдаах эмчилгээ л хийнэ.

2. дараагийн шатны эмчилгээ: Шээсний хүчлийн чулууны үед шингэн их уух, шээсийг цитратаар (7,2-7,4) хүртэл шүлтлэг болгож химийн литолиз хийнэ.Том хэмжээний чулуутай үед (бөөрөнд хатгалт хийж чулуу бутлах, Нефрэктоми, Резекци, Пиелолитоми, Нефролитоми) хийнэ. Чулууны метаплакси = чулуу дахин үүсэхээс сэргийлэх:

• уух шингэнг нэмэх • хоолны дэглэм сахих • халдварын голомтыг арилгах • шээсний хүчиллэг орчинг өөрчлөх.

Давсагны чулуу Ихэвчлэн хөгшин хүмүүст тохиолддог. Нөлөөлөх хүчин зүйлд:

• шээсний гарцын хямрал ( ТБХХ, сүвний нарийсалт, мэдрэлийн гаралтай шээсний гарц өөрчлөгдөх)

• давсагт гадны биет байх ( катетер, спираль) Шинж тэмдэг: полакури, шээх үед өвдөх, цусаар шээх, шээсний эрч сулрах Оношлогоо: хэт авиа, рентген, дуран Эмчилгээ: Давсагны чулууг нээлтэй болон дурангын мэс заслаар авна. Бөөр унжих өвчин   Бөөр хэвийн байрлалаас илүү хөдөлгөөн хийх эмгэг.Эмэгтэйчүүдэд илүү.

• физиологи /хөдлөхөд 1,5-2 см, амьсгалахад 4см / • эмгэг хөдөлгөөн /4-5 см-ээс дээш /

Шалтгаан • гэмтэл • турах • хэвлийн эрхтний тонус сулрах

Оношлогоо: 1. Зовиур шаналгаа ( өвдөлт,гематури,АД ихсэх) 2. бодит үзлэг

34

3. Шинжилгээний арга • ЦЕШ • ШЕШ • ЭХО • экс/урограмм • бөөрний тойм зураг • Селектив ангиограмм • Динамик сцинтографи

Ялган оношлогоо: • дистопи • хавдар

Эмчилгээ: Эмийн эмчилгээ/ шинж тэмдгийн/ мэс заслын эмчилгээ/бөөр сойх/

Ашиглах ном: 1.Рузоводство по урологии Н.А.Лопаткин 1998 2.Амбулаторная урологии В.С.Карпенко и др 1980 3.Үзүүлбэрт эмгэг судлал Л.Галцог 2002 он, 598-603,606-616 4.Эрхтэн тогтолцооны эмгэг Л.Галцог 2001 он, 60-66 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,

Бөөр шээсний замын усжилт, гаж хөгжлүүд Лекц 2цаг Бөөрний усжилт

• бөөрнөөс шээс гадагшлуулах үйл ажилгааны хямрал • тэвшний даралт >15см у.б.д • сөргөө • ишеми • атрофи

Ангилал: • төрөлхийн /анхдагч • олдмол/ хоёрдогч

Эмнэл зүй: • шинж тэмдэггүй/ ихэвчлэн/ • ууцаар өвдөх • үүсгэвэр сүврэгдэс доор тэмтрэгдэх • цусаар шээх • халууралт

Оношлогоо: • хэт авиа • шээсний шинжилгээ • рентген/ тойм, экс.урограмм, өгсөх урограмм /

35

• цөмийн шинжилгээ Эмчилгээ:

• шалтгааныг арилгах • нефрэктоми/ пионефроз, үжлийн үед/ • хатгалт хийж нефростом тавих/ хатгаа+халууралт/ • бөөрөнд дэгээ гуурс тавих • пиело,- уретероплстик

Бөөрний гаж хөгжил Ангилал:

1. тооны 2. хэмжээний 3. байрлалын 4. хоорондоо харьцах байдлаар 5. бүтцийн гажиг

1.Тооны гажиг: • Аплази: Вольфийн гуурсийн хөгжлийн явц зогсох эсвэл огт байхгүйгээс үүсдэг.Ихэвчлэн шээлгүүр, түүний суваггүй байдаг.

• 2-лосон бөөр: бөөр харьцангуй том, нийлсэн хэсэгт заагтай,дээд хэсэг нь харьцангуй жижиг, артери нь 2-лосон, зарим тохиолдолд тэвш, шээлгүүр нь салаалсан байдаг.

• Нэмэлт бөөр: цөөн тохиолдох ба харьцангу доор байрлаж, шээлгүүр нь эмгэг байрласнаас шээс мэдэээгүй гоождог. Хэмжээ нь жижиг байна.

2.Хэмжээний гажиг: • Гипоплази: хэвийн гистологи бүтэцтэй, үйл ажиллаганы хувьд алдагдаагүй жижиг бөөр, ихэвчлэн нэг талдаа байдаг.

3.Байрлалын гажиг: • Дистопи: анхдагч бөөрний аарцагын хөндийгөөс бүсэлхий рүү шилжих хэвийн хөдөлгөөн алдагдснаас үүсдэг. Хэдийн чинээ доор байрлана төдий чинээ эргэлтийн үйл ажилгаан нь алдагддаг. Дотор нь: цээжний хөндийн , бүсэлхийн, ташааны, аарцагын гэж хуваана.

4.Хоорондоо харьцах: 2 бөөр хоорондоо бөөрөөрөө нийлсэн байдлаар нь L, S, тах хэлбрийн гэж хуваадаг. Хөдөлгөөнгүй, олон артеритай, том судаснууддаа ойр байрладаг. 5. Бүтцийн гажиг:

• Дисплази • Рудимент бөөр • Давжаа бөөр • Мультикистоз • Энгийн том уйланхай

36

• Поликистоз • Дермоид уйланхай • Ашиглах ном: • 1.Рузоводство по урологии Н.А.Лопаткин 1998 • 2.Амбулаторная урологии В.С.Карпенко и др 1980 • 3.Үзүүлбэрт эмгэг судлал Л.Галцог 2002 он, 598-603,606-616 • 4.Эрхтэн тогтолцооны эмгэг Л.Галцог 2001 он, 60-66 • 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,

Бөөр шээсний замын хавдар, гэмтэл Лекц 2цаг Цусаар шээх Шинж тэмдэг:

- микрогематури - макрогематури - өвдөлттэй / өвдөлтгүй - бүхэл / эхэн / төгсгөл

Шалтгаан: - хучуур эдийн (бөөрний тэвш, шээлгүүр, давсаг, сүвний

) - бөөрний цуллагийн хавдар

Цус шингэлэх эм хэрэглэдэг эсэхийг тогтоох шаардлагатай - бөөр- / шээлгүүр - / давсагны чулуу - үрэвсэл давсагны үрэвсэл - хэвлийн эзэлхүүн өөрчлөлтүүд (Ж: аневризм)

Оношлогоо: - хэт авиа шинжилгээ - КТГ (бөөрний хавдар, тромб? ) - экс/урограмм - цистоскопи Бөөрний хавдар

Бүх хавдарын 2-3 % -ийг эзэлдэг. Эр : эм = 2 : 1 Оношлогоо:

40- 50% нь хэт авиа шинжилгээгээр оношлогддог 3-ласан шинж:

• Цусаар шээх • ууцаар өвдөх • хэвлийд овгор зүйл тэмтрэгдэх / 5-15%-д /

37

Хожуу үед паранеопластик хам шинж ( уураг, Штауфферын хам шинж, АД ихсэх/ Бодит үзлэг: хавдар тэмтрэгдэх, варикоцеле, цусны даралт Хэт авиа: бөөр, хэвлийн арын зай, элэг КТГ ( хэвлийн арын зай, элэг) Рентген: уушиг 2 проекцоор

1 см-ээс доош үүсгэврийг аденома гэж үзнэ. Ангилал: ТНМ, Робсон Үсэрхиийлэл: лимфийн булчирхай,уушиг, яс, элэг, тархи Эмчилгээ:

• нефрэктоми+Адреналектоми • хавдарыг тайрч авах / хавдар нь < ,= 4 см байвал/ • үсэрхийлэлтэй үед

химийн болон туяа эмчилгээ үсэрхийлэл 1 бол ( элэг, уушиг, тархи) тайрч авах мэс засал ( 5 жил амьдрах тавиланnsrate 30 %)

• Иммун эмчилгээ ( интерферон-а, интерлейкин 2 )

Бөөр шээсний дээд замын хавдар Эр : эм 3:1 Эмнэл зүй:

• цусаар шээх 70% • ууцаар өвдөх, хатгаа( бүлэн гарахад) 30% • шинж тэмдэггүй ( 15%)

Шинжилгээ: • асуумж: цусаар шээх, шээсний гарц өөрчлөлт, эрсдэлтэй хүмүүс

/ тамхидалт,балкан нефропати, фенацитин, химиин үйлдвэрийн ажилчид /, биеийн жин

• шээсний шинжилгээ: гематури • экс/урограмм: нэмэлт сүүдэр ( 50-75 %-д) • өгсөх пиелограмм • уретерореноскопи +биопси • хэт авиа шинжилгээ • КТГ • цистоскопи: / давсагны халдварыг үгүйсгэх /

Эмчилгээ: • үсэрхийлэлгүй бол Нефроуретеректоми+давсагны хэсэгтэй хамт тайрах

• төгсөл хэсгийн байрлалтай бол шээлгүүрийг тайрах мэс заал • өнгөц, хоргүй бол дурангаар тайрах • үсэрхийлэлтэй үед химийн эмчилгээ

Хяналт:

38

• Давсаг 3 сар тутам дурандах ( 30- 50 % давсагт хавдар дахидаг) • Экс/ урограмм эсвэл өгсөх урограмм жил 2 удаа, 2 жилийн дараа жил тутам

Бөөрний гэмтэл Шалтгаан:

• далд гэмтэл /95% бөөрний гэмтэл:ахуй, авто, спортын гэмтэл../ • ил гэмтэл /5% -мэс, галт зэвсэгний../

Ангилал: • бөөр доргих • бөөрний цуллаг урагдах • бөөрний хальс болон цуллагын язрах • аяганцар тэвш рүү нэвтэрсэн цуллагын язралт • бөөр бяцрах • бөөрний том судас,шээлгүүр бүрэн тасрах

Оношлогоо: • асуумж/ гэмтлийн төрөл,ууцаар өвдөх, цустай шээх, шок • шээсний шинжилгээ микро,-макрогематури • цусны шинжилгээ/ анеми / • хэт авиа • экс/урограмм • КТГ • Ангиорамм

Эмчилгээ: • хэвтрийн дэглэм • антибилтик эмчилгээ • шингэн сэлбэлт • өвчин намдаах • мэс засал/ нөж гаргах, бөөрөнд оёдол тавих, бөөр авах

Ашиглах ном сурах бичиг 1.Руководство по урологии Н.А.Лопаткин 1998 2.Амбулаторная урологии В.С.Карпенко и др 1980 3.Үзүүлбэрт эмгэг судлал Л.Галцог 2002 он, 598-603,606-616 4.Эрхтэн тогтолцооны эмгэг Л.Галцог 2001 он, 60-66 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006 Хүүхдийн бөөр шээс ялгаруулах тогтолцооны онцлог, эмгэгт илрэх хам шинжийн онцлог Лекц 2 цаг

39

Хүүхдийн шээс ялгаруулах тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байдгаас өгсөх замын халдвар, стрептококкийн халдварын дараахь түүдгэнцрийн үрэвслээр өвчлөх нь олонтоов Хүүхдийн шээс ялгуурлалтын болон өвчлөлүүдийн 50-70% нь хүүхэд насанд эхэлсэн байдаг. Хүүхэд шээс ялгаруулах замын халдварт өвчнүүд тархалтаар хүүхдийн өвчлөлийн дотор 3-р байранд орно. - Онтогенез хөгжлийн онцлог ургийн хөгжлийн явцад 3 шатыг

дамжина. Ургийн хөгжлийн 3 дах долоо хоногоос анхны үүсэл нь үүсэжь 9 дэх долоо хоногт шээс ялгаруулах үйл эхэлсэн байна.Ургийн хөгжил хямарснаас уйланхай үүсэх, бөөр шээлэйн байрлалын гажиг, бөөргүй буюу дутмаг хөгжилтэй бөөртэй төрөх зэрэг төрөлхийн гажгууд үүсдэг.

- Бөөрний бүтцийн онцлог, эмнэл зүйн ач холбогдол: нярайн бөөр

хөгжлөөр дутмаг, харьцангуй том бол хүүхдийн бөөр хэсэгчилсэн шинжтэй, холтослдог давхарга сул хөгжсөн, хүүхдийн нас бага байх тутам бөөрний нэгж талбайд ноогдох түүдгэнцрийн тоо олон боловч хэмжээ бага тул шүүрэлтийн талбай бага байна.

- Хүүхдийн бөөр шээс ялгаруулах эрхтний үйл ажиллагааны

онцлог: Бөөр нь ус эрдсийн солилцоо, хүчил суурийн тэнцвэрийг зохицуулан бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүнүүд, хорт бодисуудыг биеэс зайлуулна. Дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэнэв Насанд хүрсэн хүний бөөрөөр 1 минутанд 1200 мл цус эргэлддэг. Энэ нь зүрхний минутын агшилтын эзэлхүүний 20-25% тай тэнцдэг бол нярайн бөөрөөр 5% тэнцэх хэмжээний цус эргэлдэж байдаг. Амьдралын эхний сард бөөрний цусны урсгал түргэн нэмэгдэж 3 ойнд насанд хүрэгсдийн түвшинд хүрнэ.

- Хүүхдийн хоногийн шээсний хэмжээ, хувийн жин нь агаарын хэм

биеийн халуун, уусан шингэний хэмжээнээс хамаарах боловч тодорхой хэмжүүрт хязгаарлагдана. Хүүхдийн бөөрний сувшанцарт натрийн эргэн шимэгдэлт сайн явагддаг, иймээс эдэд натри хуримтлагдан хаван амархан үүснэ.

- Хүүхдийн бөөрний хүчил суурийн тэнцэрийг зохицуулах чадвар

сул хүчиллэг бодисыг насанд хүрэгчдийнхээс 2 дахин бага ялгаруулдаг тул хүчилшил үүсэмтгий байдаг.

Ашиглах ном

1.Детские болезни Н.П.Шаболов 2001 стр 635-647 2.Пропедевтика детских болезней А.В.Мазурин 1985 стр 221-238

40

3.Хүүхдийн өвчний онош зүй Н.Сүмбэрзул, С.Гантуяа, Д.Отгонтуяа 1998

Бөөрний цочмог дутагдлын хам шинж Лекц 2 цаг

Бөөрний цочмог дутагдал (БЦД) гэдэг нь бөөрний үйл ажиллагаа гэнэт алдагдсаны улмаас шээсний хэмжээ багасч азотын ба ус давсны солилцооны хямрал үүсч, азотын солилцооны үлдэгдэл бодисууд цусанд хуралдаж эрдэс давс, хүчил шүлтийн тэнцвэрийн алдагдлаар илэрдэг хам шинж юм. БЦД-ыг үүсгэж байгаа шалтгаан, механизмаар нь 3 бүлэг болгодог. 1. Бөөрний өмнөх шалтгаантай БЦД: Энэ хэлбэр нь бөөрний цусан хангамжийн алдагдлаар нөхцөлддөг. Ихэвчлэн зүрхний архаг болон цочмог дутагдал, бактерийн шок буюу сепсис, хүнд хэлбэрийн зүрхний хэмнэл алдагдал, цус багадалт, түлэгдэл, суулгалтаас үүснэ. Бөөрний дутагдлын энэ үед бөөр бүтцийн хувьд өөрчлөлтгүй байх бөгөөд үүсгэсэн шалтгааныг арилгасны дараа бөөрний үйл ажиллагаа сэргэнэ. 2. Бөөрний гаралтай БЦД: Энэ нь хордлого, цус задрал болон бөөрний үрэвсэл эмгэгийн улмаас бөөрний эд эс гэмтэж бөөрний цусан хангамж алдагдан цус бүлэгнэж, хялгасан судсанд бичил бүлэн бий болсоны улмаас үүснэ. Үндсэн шалтгаан нь янз бүрийн эмийн болон химийн хордлогууд, бөөрний түүдгэнцрийн болон завсрын эд, тэвшинцрийн үрэвслүүд, зэрэг болно. Бөөрний цочмог дутагдлын 75 хувь нь бөөрний сувганцрын цочмог үхжилээр илэрнэ. Энэ дутагдлын үед бөөрний гэмтсэн язгуур эд нөхөгдөхөөс нааш бөөрний үйл ажиллагаа сэргэх боломжгүй. Эмгэг процесс даамжирсан үед үүсгэсэн шалтгааныг арилгасан хир нь бөөрний өөрчлөлт хэвээр үлдэнэ. 3. Бөөрний дараах шалтгаант БЦД: Энэ нь шээс ялгаруулах замын бөглөрлийн улмаас шээс ялгаралт саадтай болсоноос үүснэ. Гол шалтгаан нь чулуу, хавдраар шээлэй бөглөрөх, давсагны гэмтэл, шээлэй тасрах, шээсний сүвний нарийсал, хөхлөгийн үхжил, хэвлийн хавдар, нугасны гэмтэл зэрэг байна. Бөөрний цочмог дутагдал нь эмнэл зүйн 4 үе шатаар явагдана. I. Эхний буюу шалтгаан хүчин зүйл нөлөөлөх үе. Энэ үед бөөрний цочмог дутагдалд хүргэсэн өвчний шинж тэмдэг гарна. Зүрх судасны дутагдал, усгүйжлийн шинж гарна. Хоногийн шээсний хэмжээ 600 мл хүртэл буурна. Шээсний хувийн жин буурч шээс булингартай, бор хүрэн өнгөтэй болно. Цусны даралт буурах, тахикарди болох, бие сулрах, огиулах, бөөлжих шинж илэрнэ.

41

Энэ үе шатанд цул эрхтнүүд, түүний дотор бөөрний цусан хангамж алдагдах шинж тэмдэг илэрдэг учир шокийн үе шат гэж нэрлэдэг. Энэ үе шат 1-3 хоног үргэлжилнэ. II. Олигоанурийн үе. Энэ үе шатанд шээсний хэмжээ багасч, бүх эрхтэн системийн талаас хордлогын шинж илэрч эхэлнэ. Шээсний хэмжээ багассаар хоногийн шээсний хэмжээ 500 мл-ээс бага болно. Шээсний хувийн жин буурна. Өвчтний бие суларч, арьс нь хуурайшиж, хоолонд дургүй болж, огиулж бөөлжүүлнэ. Амны салст хуурайшиж, шархлаа үүснэ. 5-7 хоногоос өвчтний биеийн байдал муудаж, хөдөлгөөн нь удааширч, унтаа байдалд шилжинэ. Орчин тойрон, цаг хугацаагаа баримжаалахаа болино. Зарим үед хөөрлийн байдалтай болно. Биеийн байдал хүндрэх тусам дээр дурьдсан байдлууд улам гүнзгийрч судсан доторх түгээмэл бүлэгнэлтийн шинж үүсч цусны бүлэгнэлт өөрчлөгдөж арьсан дээр цус харвалтууд үүснэ. Зарим үед шарлалт үүсч болно. Хордлого гүнзгийрч, цусанд азотеми ихсэх тусам, суулгалт нэмэгдэнэ. Уушигт хатгалгаа, хаван үүсч, зүүн ховдлын дутагдлын шинж илэрнэ. Цус багадалт, ацидозын шинж гүнзгийрч, Куссмаулийн амьсгал үүснэ. Зүрхний авиа бүдгэрч агшилтын шуугиан үүснэ. Энэ үе шатанд ус давсны солилцоонд ихээхэн өөрчлөлт гарч, цусанд калийн хэмжээ ихэсч натри, кальци, хлор багасна. Ус, давсны солилцоонд өөрчлөлт гарч эсийн гаднах шингэн ихэсч хавагнана. Цусанд кали ихсэхэд бие сулрах, гар хөл бадайрах, дотор муухайрах, огиулж бөөлжүүлэх, судасны цохилт цөөрөх, ЗЦБ-т Т шүд өндөр, хурц шовх болж Р шүд намсана. Энэ үе шат 2-3 долоо хоног үргэлжлэх бөгөөд өвчтний амь насанд аюултай хүндрэлүүд гарч болно. Гемодиализд орсон үед энэ үе шат харьцангуй удаан үргэлжилнэ. III. Шээс ялгаралт сэргэх үе. Энэ үе шатанд шээсний ялгаралт аажмаар нэмэгдэнэ. 3-5 өдрийн дараа шээсний ялгаралт ихсэж 2-3 литр болно. Эхний үед шээсний ялгаралт нэмэгдсэн ч биеийн байдал хүнд байна. Шээсэнд уураг, эритроцит, лейкоцит их гарахаас гадна шээсний хувийн жин бага байна. Шээсний хэмжээ нэмэгдэх тусам биеийн байдал дээрдэж ухаан санаа сайжирч, унтаа байдал арилж, зовиур шаналгаа багасч, хаван буурна. Цусан дахь азотеми аажмаар буурч, шээсний креатинин ,мочевины хэмжээ ихэснэ. Шээсний хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор бие, организм шингэн болон эрдэс давсаа алдаж дегидратаци үүснэ.Цусан дахь калийн хэмжээ багасахад бие сулрах, дотор муухайрах, гэдэс дүүрэх, шөрмөс татах, судасны цохилт олшрох, зүрхний хэмнэл алдагдах шинж тэмдэг үүсч болно. Энэ үе шатанд аажмаар биеийн байдал дээрдэх боловч астени болон анемийн шинж тэмдэг нилээд удаан хугацаагаар үргэлжилнэ. Энэ үед шээсний хэмжээ ихэсч өдөрт 8-10 л хүртэл шээс гарна. Энэ үе шат 20-50 өдөр үргэлжилнэ. IV. Эдгэрэх үе. Энэ үе шатанд гомеостаз бүрэн сэргэж бөөрний түүдгэнцрийн шүүрэл нэмэгдэнэ. Сувганцарын эргэн шимэгдэлт хэвийн

42

болно. Цусны сийвэнгийн креатинин, мочевины хэмжээ хэвэндээ орно. Эдгэрэх үе шат 3-12 сар үргэлжилнэ. Бөөрний цочмог дутагдлын лабораторийн оношлогооны гол үзүүлэлт нь цусанд креатинины хэмжээ ихсэх явдал бөгөөд клиникийн гол үзүүлэлт нь анури юм. БЦД–ын олигоанурийн үед өвчтөний амь насанд аюултай хүндрэлүүд үүсч болно. Энэ үед цусанд бөөрөөр ялгардаг хуурай бодисын хэмжээ (креатинин, шээг, үлдэгдэл азот) ихсэнэ . Эрдсийн солилцоо алдагдаж цусанд кали, магнийн хэмжээ ихсэнэ. Эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд гиперкалиеми, уремийн хүндрэл үүсч болно . - бөөрний цочмог дутагдлын шалтгаан: пререналь, реналь,

постреналь, эмгэг жамын онцлог, түүдгэнцрийн шүүлт буурах механизм, сувганцрын гэмтлийн эмгэг жам, ус, электролитын баланс алдагдах,

- бөөрний цочмог дутагдлын эмнэл зүйд зонхилон тохиолдох шалтгаан урьдчилан сэргийлэлт (хагалгааны өмнө болон дараа шингэний зохицуулалт, эмийн хэрэглээ, сонголт)

- бөөрний цочмог дутагдлын эмнэл зүйн үе шатууд, тэдгээрийн эмнэл зүйн илрэл, гарах хүндрэлүүд, бүтцийн өөрчлөлт, эрт оношлох, урьдчилан сэргийлэх,

Ашиглах ном 1.Руководство по нефрологии под ред И.Е.Тареевой 1995 2000 2.Патофизиологии почки Джеймс А.Шмидт 1999 стр 155-174 3.Внутренние болезни Т.Р.Харрисон перевод английского 1995 кн

4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг 2005 хуу.333-347

5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,

Бөөрний архаг дутагдлын хам шинж Лекц 2 цаг Энэ нь бөөрний үйл ажиллагаа алдагдаж, бөөрний эд үхжин, холбогч эдээр солигдон, бөөр хатингаршиж, уремийн хордлогод хүргэдэг давшингуй явцтай архаг өвчний төгсгөлийн үе шат юм. Гэхдээ хэдийд бөөрний дутагдалд орох нь олон зүйлээс шалтгаална. Үүнд: үндсэн өвчний явц, онцлог, эмчилгээний байдал, хавсарсан эмгэг, өвчтний дэглэм зэрэг хамаарна. БАД-ын эмнэл зүй харьцангуй хожуу илэрдэг. Бөөрний нийт нефроны 50 хувь нь ажилгүй болох хүртэл өвчтөнд шинж тэмдэг мэдэгдэхгүй байдаг. Харин нийт нефроны

43

30 хувь нь үлдэж, бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн түвшин буурч 30-40 хувь болох үеэс цусанд азотын бодисын хэмжээ ихсэж, эмнэл зүйн эхний шинжүүд мэдэгдэж эхэлнэ. БАД-ын үндсэн шалтгаанд: • бөөрний түүдгэнцрийг зонхилон гэмтээдэг архаг гломерулонефрит, хоруу явцат гломерулонефрит, сувганцар завсрын эдийн эмгэг, архаг пиелонефрит.

• бөөрийг дам өвчлүүлдэг холбох эдийн түгээмэл өвчнүүд /люпус нефрит, системийн склеродерми, зангилаат периартриит, судасны цусархаг үрэвсэл.

• бодисын солилцооны эмгэгүүд: /чихрийн шижин, амилоидоз, тулай, цистиноз/

• бөөрний төрөлхийн эмгэгүүд: поликистоз, гипоплази, Фанконы хам шинж, Альпортын хам шинж.

• Судасны анхдагч эмгэгүүд: хоруу явцат гипертензи, бөөрний судасны нарийсалт, эссенциаль гипертензи.

• шээсний замын сааталт эмгэгүүд: бөөр шээсний замын чулуу, гидронефроз, хавдар зэрг орно.

Эдгээр шалтгаануудын дотроос 60-70 хувийг нь архаг гломерулонефрит, архаг пиелонефрит эзэлнэ. Бөөрний архаг дутагдлыг 3 үе шат болгоно.

I үе. Бөөрний дутмагшлын ээнэгшил буюу далд үе. II үе. БАД-ын ээнэгшил алдагдах үе. III үе. Эцсийн буюу уремийн үе.

Оношлогоо: Өвчтний өгүүлэл, эмнэл зүйн илрэл болох шээсний хэмжээ өөрчлөгдөх, цусанд креатинин үлдэгдэл азот, мочевин ихсэх, бөөрний шүүлт буурах, турах, цус багадах, ацидоз, кали ихсэх зэргийг үндэслэн онош тавина. Бөөрний архаг дутагдлын эхний үед эмийн эмчилгээ хийнэ. Декомпенсацийн үед экстракорпораль эмчилгээ буюу цусыг цэвэрлэх эмчилгээнүүдийг хийнэ. Гемодиализ, перитонеаль диализ хийнэ. Бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд бөөр шилжүүлэн суулгах арга хэмжээг авна. - бөөрний архаг дутагдлын шалтгааны ангилал, зонхилон

тохиолдох шалтгаан, уремийн хордлогын улмаас эрхтэн системд гарах өөрчлөлтүүд, уремийн остеодистрофи

- уремийн хоруудын биохимийн механизм, дундаж молекулт пептидүүд, тэдгээрийн биохимийн үүрэг

- бөөрний архаг дутагдлын эмнэл зүйн үе шатууд, шалгуур шинжүүд, уремийн хордлогын эмнэл зүйн шинж, эрхтэн системийн талаас гарах эмнэл зүйн илрэлүүд, бүтцийн өөрчлөлт

44

- бөөрний архаг дутагдлын оношлогоо, эмчилгээний ерөнхий зарчим, хоолны дэглэм, даамжралаас сэргийлэх, хяналт

Ашиглах ном 1.Руководство по нефрологии под ред И.Е.Тареевой 1995 2000 2.Патофизиология почки Джеймс А.Шмидт 1999 стр 179-197м 3.Внутренние болезни Т.Р.Харрисон перевод английского 1995 кн 6 стр 247-262 4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг

2005 хуу.333-353 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, Эмийн бодисын ялгаралтад бөөрний оролцоо, фармакотерапи Лекц 2 цаг - эмийн бодисын ялгаруулалтанд бөөрний оролцоо,

фармакокинетик, фармакодинамик - бөөрний эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэх эмийн бодисууд,

тэдгээрийн фармакокинетик, фармакодинамик Ашиглах ном

1.Монгол улсын үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн лавлах Л.Мягмар,П Батхуяг 2001, х 40 74-82 138-198 2.Клиническая фармакология В.Г.Кукес 2000 стр 257-274 193-202 307-373

Бөөрний өвчний урьдчилан сэргийлэлт, хяналт 2 цаг Бөөр шээс ялгаруулах тогтолцооны өвчин эмгэгтэй хүмүүсийн эмчилгээ хяналтыг хэрэгжүүлэхдээ доорхи ерөнхий зарчмуудыг баримталдаг. Үүнд:

- өвчний шинж тэмдэг, эмгэг жамыг бодитой үнэлж тухайн өвчний шалтгаан, явц гарч болзошгүй хүндрэлийг бодитой үнэлэх

- эмчилгээг шалтгааны эсрэг, эмгэг жамын, шинж тэмдгийн төрлөөр нь ялган цогц байдлаар явуулах

- эмчилгээг тууштай өвчний идэвхижил, үе шат, бөөрний үйл ажиллагааны байдалд тохируулан хийх

- дархлаа дарангуйлах болон дархлалын бус эмчилгээг хослуулан хэрэглэх

45

- эмийн эмчилгээнд цөөн тооны зөвхөн шаардлагатай эмийг хэрэглэх ба бөөрний дутагдлын үед эмийн фармакокинетикийн онцлогийг нарийн тусгах

- хөдөлмөр зохицуулалт, хөдөлмөрийн чадвар алдалтыг тухайн өвчин эмгэгийн идэвхижил, үе шат, бөөрний үйл ажиллагааны байдалд тохируулан тогтоох

Ашиглах ном

1.Руководство по нефрологии под ред И.Е.Тареевой 1995 2000 2.Патофизиология почки Джеймс А.Шмидт 1999 стр 179-197м 3.Внутренние болезни Т.Р.Харрисон перевод английского 1995 кн 6 стр 247-262 4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг

2005 хуу.333-353 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,

46

Хичээлийн дараалал: Бөөрний анатоми физиологийн онцлог, бие махбодын дотоод орчны тогтвортой байдлын зохицуулгад оролцох оролцоо, бөөрний эмгэгүүдийн тухай бүтцийн өөрчлөлт болон эмнэл зүйд гарах илрэл, физиологийн өөрчлөлтийн талаар, бөөрний эмгэгүүдийн оношлогоо эмчилгээний ерөнхий зарчим, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар судална. Хичээлийн бүтэц: Блокийн сургалтаар: лекц- 30 цаг, дадлага- 38 цаг, семинар- 12 цаг, нийт 80 цаг Эмнэл зүйн шугаман сургалтаар : лекц 6 цаг дадлага 20 цаг нийт 26 цаг Бие даалт, сонгон суралцах чиглэлээр унших номын жагсаалт: 1 ʺ″Хүний биеийн бүтэц зүйн лекцʺ″ Д. Амгаланбаатар,

Б. Дагданбазар, Б.Пүрэвсүрэн 2 ʺ″Хүний биеийн эрүүл анатомиʺ″ Д. Амгаланбаатар,

Б. Дагданбазар, Б.Пүрэвсүрэн 3 ʺ″ Анатомия человекаʺ″ М.Г. Привес идр. 1985 4 ʺ″ Атлас анатомия человекаʺ″ Р.Д. Синельников 1968 5 ʺ″ Гистологияʺ″ А. Хэм,Д.Кормак 1983 6 ʺ″Гистологияʺ″ под.ред. Э.Г. Улумбекова, Ю.А. Челвешева 1998 7 ʺ″Principles of anatomy and physiologyʺ″ Gerard J. Tortora et al 1998 8 ʺ″ Физиология человекаʺ″ под.ред. Р. Шмидта 1997 9 ʺ″ Бөөрний физиологиʺ″ Ц.Цэцэгмаа, 2000 10 ʺ″Эмгэг үйл судлалын хураангуй лекцʺ″ Т.Зэвгээ, Ц.Цэрэгмаа,

Ц.Лхагвасүрэн, 2000 11 ʺ″Ерөнхий эмгэг судлалын түүвэр лекцʺ″ Л.Галцог, Д.Самбуупүрэв

2000 12 ʺ″Патологическая анатомияʺ″ А.И.Серов, М.А.Пальцев 1998 13 ʺ″ Бөөрний өвчний үндсэн хам шинжүүдʺ″ Ц.Цэцэгмаа 1998 14 ʺ″Бөөрний өвчтөнг судлах аргаʺ″ Х.Гэлэгжамц, Г.Уранчимэг 1998 15 ʺ″ Руководство по нефрологииʺ″ под.ред.И.Е. Тареева1995, 2000 16 Внутренние болезни Т.РХаррисон (перевод английского)

1995,кн.6 17 ʺ″Лечение болезней внутренних органовʺ″ А.Н.Окороков 1998 18 ʺ″ Зайлшгүй шаардлагатай эмийн зохистой хэрэглээʺ″ Л.Мягмар

,П.Батхуяг 1999 19 ʺ″ Клиник эм судлал ʺ″ П.Батхуяг 2000 20 ʺ″ Клиническая фармакологияʺ″ В.Г.Кукес 2000 21 ʺ″ Лекарственный средстваʺ″ Д.А. Харкевич 2000 22 Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг 2005

47

23. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, II. ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ, ҮНДСЭН АГУУЛГА,

Хичээлийн нэр: Шээсний сорилууд Хичээлийн зорилго: Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ерөнхий шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, шээс ялгаруулах үйл ажиллагааны алдагдлын үед шээсэнд гарах тоо ба чанарын өөрчлөлтүүдийн шалтгаан, механизм. Гипер ба гипостенури, полиури, олиглурги, анури, протейнури, гематури, лейкоцитури, глюкозури, цлиндрури, кристаллурийн шалтгаан механизм, шээсний тоо ба чанарын өөрчлөлтийн улмаас бие махбодод гарах бусад эрхтэн тогтолцооны зүгээс гарах өөрчлөлтүүдийг судлах Дадлагын хичээлийн агуулга: Бөөр ялгаруулах тогтолцооны өөрчлөлт бүхий туршилтын туулайн шээсэнд уураг, глюкоз, эритроцит тодорхойлох лабораторийн ажил хийж, үр дүнг тайлбарлан, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх Ашиглах ном зүй:

1. Ц. Лхагвасүрэн, Т. Зэвгээ, Ц. Цэцэгмаа, С. Мөнхбаярлах

Хүний эмгэг үйл судлал – Улаанбаатар 2004.

2. Т.Зэвгээ, Ц.Цэрэгмаа, Ц.Лхагвасүрэн. Эмгэг үйл судлалын

хураангуй лекц. Улаанбаатар, 1996.

3. Т. Зэвгээ, Ц. Цэцэгмаа, Ц. Лхагвасүрэн. Дадлагын хичээлийн

гарын авлага. Улаанбаатар 1993 он, 2003 он, 2007 он

4. Эмгэг физиологийн сорилын эмхэтгэл. Хамтын бүтээл 2001-

2003 он.

5. Патологическая физиология /Под ред. Н. Н. Зайко/, Москва

1992 г

6. Патологическая физиология /Под ред. А. Д. Адо, А. С.

Новицкий /, Москва 1994 г. 2001 г

7. Патофизиология /Под ред П. Ф. Литвицкого/, Москва 1997 г.

8. Pathophysiology the Biological principles of disease, Smith. And

their, 1989.

48

Хичээлийн нэр: Архаг пиелонефритийн оношлогоо, эмчилгээ Хичээлийн зорилго: Архаг пиелонефритийг оношлох, эмчлэх арга барилд сургах Хичээлийн зорилт: • АПН-ийн сэдрэлийн үеийн эмнэл зүйн шинжийг илрүүлэх • АПН-ийн хэлбэрүүдийг оношлох, эмчилгээний үндсэн зарчимыг эзэмших

• АПН-тай өвчтөнг диспасерийн хяналтанд хянах аргад суралцах • Өвчтөн үзэж, өвчтөнтэй харилцах харилцааны соёл,хандлагыг төлөвшүүлэх

Хичээлийн хэлбэр: • БСК-т өвчтөн үзэх • Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх • Эмнэл зүйн бодлого бодох Хичээлийн сэдвийн товч мэдээлэл АПН-ийн сэдрэлийн үе шатанд илрэх шинж, лабораторийн ба багажийн шинжилгээнд илрэх үзүүлэлтүүд, эмнэл зүйн хэлбэрүүдийг ялган оношлох,эмийн эмчилгээний талаар мэдээлнэ. Хичээлд ашиглах материал • Үзүүлэн ,таблиц,слайд, • Өвчний түүхийн хуулбар,шинжилгээний үзүүлэлтүүд • Эмнэл зүйн асуудлыг шийдвэрлэх Хичээлийн үнэлгээ: • Өвчтөн үзэх чадвар хандлага • Дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн байдал • Сорилын үнэлгээ

Хичээлийн төлөвлөгөө:

• Сэдвийн дагуу оюутнуудын мэдлэгийн төвшинг тогтоох • АГН-ийн оношлогоо эмчилгээний талаар мэдээлэл хийх • Өвчтөн үзэж эмнэл зүйн шинж шинжилгээг дүгнэн ярилцах • Эмнэл зүйн бодлого бодох • Хичээлийн талаар үнэлгээ өгөх

49

Хичээлийн сэдэв: Архаг гломерулонефрит Хичээлийн зорилго: Архаг гломерулонефритийн шалтгаан,эмнэл зүйн хам шинжийг үзэх Хичээлийн зорилт: ∗ Өвчтөнд түүдгэнцрийн эмгэгийн шинж байгааг илрүүлж тогтоож сурах ∗ Өвчний хурцдал,эмнэл зүйн хэлбэрийг тодорхойлох Хичээлийн хэлбэр: ∗ Архаг нефриттэй 2 өвчтөн үзэх ∗ Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх Хичээлд ашиглах материал: • Лекц.сурах бичиг,гарын авлага. • Кодоскопийн үзүүлэн,слайд • Эмнэл зүйн бодлого • Тест Хичээлийн төлөвлөгөө: Сэдзвийн дагуу онолын мэдлэгийг шалгана. Архаг нефриттэй 2 өвчтөн үзэж,ярилцах Хичээлийн сэдэв: Бөөрний архаг гомерулонефритийн эмнэл зүйн хам шинж Хичээлийн зорилго: Архаг гломерулонефритийн эмнэл зүйн мэдлэгийг практикт хэрэглэх арга барилд сургах Хичээлийн зорилт: • Архаг нефритийн үед илрэх эмнэл зүйн шинжүүдийг үзэх • Архаг нефритийн эмнэл зүйн хэлбэрүүдийн онцлог шинж, лаборатори , багажийн шинжилгээний өөрчлөлтийг илрүүлэн дүгнэх чадвар эзэмших

• Эмнэл зүйн шийдвэр гаргаж,оношлох эмчлэхэд шаардлагатай харилцааны чадвар эзэмшүүлэх • Өвчтөн үзэж, өвчтөнтэй харилцах харилцааны соёл,хандлагыг төлөвшүүлэх

Хичээлийн хэлбэр: • БСК-т өвчтөн үзэх • Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх

50

• Эмнэл зүйн бодлого бодох Хичээлийн сэдвийн товч мэдээлэл Бөөрний түүдгэнцрийг тархмал байдлаар гэмтээдэг дархлалын гаралтай эмгэгийг түүдгэнцрийн үрэвсэл бөгөөд өвчин даамжрах хандлагатай,бөөрний дутагдлаар хүндэрдэг. Архаг нефритийн шалтгаан, даамжруулах хүчин зүйл, эмнэл зүйн шинж лабораторийн ба багажийн шинжилгээнд илрэх үзүүлэлтүүдийн талаар мэдээлнэ. Хичээлд ашиглах материал • Үзүүлэн ,таблиц,слайд, • Өвчний түүхийн хуулбар,шинжилгээний үзүүлэлтүүд • Эмнэл зүйн бодлого

Хичээлийн үнэлгээ: • Өвчтөн үзэх чадвар хандлага • Дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн байдал • Сорилын үнэлгээ

Хичээлийн төлөвлөгөө: • Сэдвийн дагуу өгөгдсөн гэрийн даалгавар шалгах • АГН-н талаархи мэдлэгийн төвшинг тогтоох • АГН -ын шалтгаан эмнэлзүйн шижийн талаар мэдээлэл хийх • Өвчтөн үзэж эмнэл зүйн шинж шинжилгээг дүгнэн ярилцах • Эмнэл зүйн бодлого бодох • Хичээлийн талаар үнэлгээ өгөх Хичээлийн сэдэв: Бөөр усжих өвчин Хичээлийн зорилго: Бөөр усжих өвчний эмнэл зүйн мэдлэгийг практикт хэрэглэх арга барилд сургах Хичээлийн зорилт:

• тархалт , шалтгаан, ангилал • нөлөөлөх хүчин зүйлүүд , эмгэг жам, шээлгүүрийн цистеиод бүтэцийн үүрэг

• бөөр усжих өвчний үед илрэх эмнэл зүйн шинжүүдийг үзэх • лаборатори , багажийн шинжилгээний өөрчлөлтийг илрүүлэн дүгнэх чадвар эзэмших

• эмнэл зүйн шийдвэр гаргаж , оношлох эмчлэхэд шаардлагатай харилцааны чадвар эзэмшүүлэх

51

Хичээлийн хэлбэр: • БМЗК-т өвчтөн үзэх • асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх • Эмнэл зүйн бодлого бодох

Хичээлийн сэдвийн товч мэдээлэл: • Бөөр усжих өвчин гэж бөөрнөөөс шээс гадагшлах үйл ажиллагаа болон цусны эргэлтийн хямралын улмаас түүний үндсэн бүх үйл ажиллагаа даамжиран алдагдан аяганцар-тэвшинцэрийн системийн тэлэгдлээр илрэх эмгэг байдлыг хэлнэ. Шалтгаан ,нөлөөлөх хүчин зүйл , эмнэл зүйн шинж лабораторийн ба багажийн шинжилгээнд илрэх үзүүлэлтүүдийн талаар мэдээлнэ.

Хичээлд ашиглах материал • Power Point дээр хийсэн лекци • рентгэн зураг • видео лекци • эмнэл зүйн бодлого

Хичээлийн үнэлгээ • Өвчтөн үзэх чадвар хандлага • Уншсан хичээлийг ойлгосон байдал • Сорилын үнэлгээ

Хичээлийн төлөвлөгөө: • Сэдвийн дагуу өгөгдсөн гэрийн даалгавар шалгах • шалтгаан эмнэлзүйн шинжийн талаар мэдээлэл • өвчтөн үзэж эмнэл зүйн шинж шинжилгээг дүгнэх • видео лекци, хичээл үзэх • эмнэл зүйн бодлого бодох

Хичээлийн сэдэв: Бөөр унжих өвчин Хичээлийн зорилго: Бөөр унжих өвчний эмнэл зүйн мэдлэгийг практикт хэрэглэх арга барилд сургах Хичээлийн зорилт:

• тархалт , нөлөөлөх хүчин зүйлүүд , бөөрний сойх аппарат • бөөр унжих өвчний үед илрэх эмнэл зүйн шинжүүдийг үзэх • лаборатори , багажийн шинжилгээний өөрчлөлтийг илрүүлэн дүгнэх чадвар эзэмших

52

• эмнэл зүйн шийдвэр гаргаж , оношлох эмчлэхэд шаардлагатай харилцааны чадвар эзэмшүүлэх

Хичээлийн хэлбэр: • БМЗК-т өвчтөн үзэх • асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх • Эмнэл зүйн бодлого бодох

Хичээлийн сэдвийн товч мэдээлэл: • Бөөр унжих өвчин гэж бөөр хэвийн байрлалаас илүүү хөдөлгөөн хийх эмгэг байдлыг хэлнэ. Эмэгтэйчүүдэд илүү тохиолдог.Халдвар өвчин,их хэмжээшгээр турах, булчингийн тонус сулрах,гэмтлийн улмаас үүсдэг.Шалтгаан ,нөлөөлөх хүчин зүйл , эмнэл зүйн шинж лабораторийн ба багажийн шинжилгээнд илрэх үзүүлэлтүүдийн талаар мэдээлнэ.

Хичээлд ашиглах материал • Power Point дээр хийсэн лекци • рентгэн зураг • видео лекци • эмнэл зүйн бодлого

Хичээлийн үнэлгээ • Өвчтөн үзэх чадвар хандлага • Уншсан хичээлийг ойлгосон байдал • Сорилын үнэлгээ

Хичээлийн төлөвлөгөө: • Сэдвийн дагуу өгөгдсөн гэрийн даалгавар шалгах • шалтгаан эмнэлзүйн шинжийн талаар мэдээлэл хийх • өвчтөн үзэж эмнэл зүйн шинж шинжилгээг дүгнэх • видео лекци, хичээл үзэх • эмнэл зүйн бодлого бодох • хичээлийн талаар үнэлгээ өгөх

Хичээлийн сэдэв: Бөөрний хорт хавдар Хичээлийн зорилго: Бөөр шээсний замын хавдарын эмнэл зүйн мэдлэгийг практикт хэрэглэх арга барилд сургах Хичээлийн зорилт:

53

• Бөөр, бөөрний дээд замын хавдарын үед илрэх эмнэл зүйн шинжүүдийг үзэх

• Хавдарыг эрт илрүүлэх, лаборатори , багажийн шинжилгээний өөрчлөлтийг илрүүлэн дүгнэх чадвар эзэмших

• Цусаар шээх хам шинжийн ялган оношлогоо, авах арга хэмжээг мэдсэн байх

• Эмнэл зүйн шийдвэр гаргаж , оношлох эмчлэхэд шаардлагатай харилцааны чадвар эзэмшүүлэх

Хичээлийн хэлбэр: • БМЗК-т өвчтөн үзэх • Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх • Эмнэл зүйн бодлого бодох

Хичээлийн сэдвийн товч мэдээлэл: • шалтгаан ,нөлөөлөх хүчин зүйл , эмнэл зүйн шинж лабораторийн ба багажийн шинжилгээнд илрэх үзүүлэлтүүдийн талаар мэдээлнэ.

Хичээлд ашиглах материал • Power Point дээр хийсэн лекци • рентгэн болон компьтер томограммын зураг • видео лекци • хагалгаа болон ажилбарын талаар хийгдсэн видео • эмнэл зүйн бодлого

Хичээлийн үнэлгээ • өвчтөн үзэх чадвар хандлага • уншсан хичээлийг ойлгосон байдал • сорилын үнэлгээ

Хичээлийн төлөвлөгөө: Хичээлийн төлөвлөгөө: • сэдвийн дагуу өгөгдсөн гэрийн даалгавар шалгах • шалтгаан эмнэлзүйн шинжийн талаар мэдээлэл хийх • өвчтөн үзэж эмнэл зүйн шинж шинжилгээг дүгнэх • англи хэл дээр лекци сонсож, видео хичээл үзэх • эмнэл зүйн бодлого бодох • хичээлийн талаар үнэлгээ өгөх -

54

Хичээлийн нэр: Бөөрний архаг дутагдлын оношлогоо, эмчилгээ Хичээлийн зорилго: БАД-ын дутагдалы н шалтгааныг тогтоож,оношлох, эмчлэх арга барилд сургах Хичээлийн зорилт: • БАД-ын I-III үе шатанд илрэх эмнэл зүйн шинжийг илрүүлэх • БАД-ыг оношлох,эмчилгээний үндсэн зарчимыг эзэмших • БАД-тай өвчтөнг диспасерийн хяналтанд хянах аргад суралцах • Өвчтөн үзэж, өвчтөнтэй харьцах харилцааны соёл,хандлагыг төлөвшүүлэх

Хичээлийн хэлбэр: • БСК-т өвчтөн үзэх • Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх • Эмнэл зүйн бодлого бодох Хичээлийн сэдвийн товч мэдээлэл БАД-ын II,III үе шатанд илрэх шинж, лабораторийн ба багажийн шинжилгээнд илрэх үзүүлэлтүүд, БАД-аар хүндэрдэг бөөрний анхдагч ба хоердогч өвчнийг ялган оношлох,эмийн ба өвөрмөц эмчилгээний талаар мэдээлнэ. Хичээлд ашиглах материал • Үзүүлэн,таблиц,слайд, • Өвчний түүхийн хуулбар,шинжилгээний үзүүлэлтүүд • Эмнэл зүйн асуудлыг шийдвэрлэх Хичээлийн үнэлгээ: • Өвчтөн үзэх чадвар хандлага • Дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн байдал • Сорилын үнэлгээ

Хичээлийн төлөвлөгөө:

• Сэдвийн дагуу өгөгдсөн гэрийн даалгавар шалгах • БАД-н талаархи мэдлэгийн төвшинг тогтоох • БАД-ын оношлогоо эмчилгээний талаар мэдээлэл хийх • Өвчтөн үзэж эмнэл зүйн шинж шинжилгээг дүгнэн ярилцах • Эмнэл зүйн бодлого бодох Хичээлийн талаар үнэлгээ өгөх

55

Хичээлийн нэр: Бөөрний өвчтөн судлах субьектив, обьектив судалгааны арга Хичээлийн зорилго: Бөөрний өвчтнийг судлах арга барилд

суралцах Хичээлийн зорилт: • Бөөрний өвчтнөөс асуумж авах арга барил эзэмшинэ. • Өвчтөнд ерөнхий үзлэг хийх аргачлал эзэмших • Бөөр тэмтэрч , Пастернацкийн шинжийг илрүүлнэ. Хичээлийн хэлбэр: • БСК-т өвчтөн үзэх • Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх Хичээлийн сэдвийн товч мэдээлэл • Бөөрний эмгэгтэй өвчтнөөс асуумж авах (зовиур, өвчний түүх, амьдралын намтар) • Ерөнхий үзлэг (арьс салстын байдал, үе мөчний хэлбэр, ил хаван байгаа эсэх,г.м ) • Тэмтрэлт (бөөрний хэлбэр, хэмжээ, гадаргуугийн байдал, байрлал) • Тогшилт (Пастернацкийн шинж) • Чагналт (бөөрний артерийг чагнах) Хичээлд ашиглах материал • Үзүүлэн ,таблиц,слайд, • Өвчний түүхийн хуулбар,шинжилгээний үзүүлэлтүүд • Эмнэл зүйн асуудлыг шийдвэрлэх Хичээлийн үнэлгээ: • Өвчтөн үзэх чадвар хандлага • Дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн байдал • Сорилын үнэлгээ

Хичээлийн төлөвлөгөө:

• Сэдвийн дагуу оюутнуудын мэдлэгийн төвшинг тогтоох • Бөөрний өвчтөн судлах аргын талаар мэдээлэл хийх • Өвчтөн үзэж эмнэл зүйн шинжийг дүгнэн ярилцах- • Хичээлийн талаар үнэлгээ өгөх Хичээлийн нэр: Бөөрний өвчтөн судлах лабораторийн болон

56

багажийн шинжилгээний аргууд

Хичээлийн зорилго: Лабораторийн ба багажийн шинжилгээнд үнэлгээ өгч сурах

Хичээлийн зорилт: • Шээсний шинжилгээ хийх аргачлал эзэмшинэ. • Бөөрний үйл ажиллагааны шинжилгээг хийх аргачлал эзэмшинэ. • Шээс, цус, серологийн шинжилгээг үнэлж дүгнэнэ. • Бөөрний рентген шинжилгээний аргууд, тэдгээрийг хийх аргыг эзэмшинэ. Уг шинжилгээнд эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг илрүүлнэ.

• Эхо, изотопийн шинижилгээний аргууд, шинжилгээнд гарч буй өөрчлөлтийг илрүүлнэ.

Хичээлийн хэлбэр: • Бие даах хэлбэр (шинжилгээнд өвчтөн бэлтгэх, рентген, эхо, изотопийн зураг дээр ажиллах)

Хичээлд ашиглах материал: • Лекц, сурах бичиг,гарын авлага • Кодоскопын үзүүлэн • Лабораторийн шинжилгээ, рентген, эхо, изотопийн зураг Хичээлийн үнэлгээ • Шинжилгээнд бэлтгэх чадвар хандлага • Тухайн шинжилгээнд үнэлэлт өгч буй байдал • Асуултанд хариулсан дүн Хичээлийн төлөвлөгөө • Оюутны мэдлэгийн төвшин тогтоох • Сэдвийн дагуу мэдээлэл хийх

Бөөрний эмгэгтэй өвчтөнд шинжилгээ төлөвлөх Лаборатори багажийн шинжилгээ уншиж дүгнэлт өгөх

• Хичээлийн үнэлгээ Хичээлийн сэдэв: Нефроз хам шинж Хичээлийн зорилго: Нефроз хам шинжийн эмнэл зүйн мэдлэгийг практикт хэрэглэх арга барилд сургах

57

Хичээлийн зорилт: • Нефроз хам шинжийн үед илрэх эмнэл зүйн шинжүүдийг үзэх • Нефроз хам шинжийн лаборатори , багажийн шинжилгээний өөрчлөлтийг илрүүлэн дүгнэх чадвар эзэмших

• Эмнэл зүйн шийдвэр гаргаж,оношлох эмчлэхэд шаардлагатай харилцааны чадвар эзэмшүүлэх • Өвчтөн үзэж, өвчтөнтэй харилцах харилцааны соёл,хандлагыг төлөвшүүлэх

Хичээлийн хэлбэр: • БСК-т өвчтөн үзэх • Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх • Эмнэл зүйн бодлого бодох Хичээлийн сэдвийн товч мэдээлэл Бөөрний болон бөөрний бус шалтгаануудын улмаас шээсээр их хэмжээгээр уураг алдан, биохимийн шинжилгээнд нийт уураг альбумины хэмжээ багасаж, цусан дахь нийт липид, холестерины хэмжээ ихсэж, эмнэл зүйд хавагналтаар илэрдэг хам шинж. Нефроз хам шинжийн шалтгаан,нөлөөлөх хүчин зүйл, эмнэл зүйн шинж лабораторийн ба багажийн шинжилгээнд илрэх үзүүлэлтүүдийн талаар мэдээлнэ. Хичээлд ашиглах материал • Үзүүлэн ,таблиц,слайд, • Өвчний түүхийн хуулбар,шинжилгээний үзүүлэлтүүд • Эмнэл зүйн бодлого Хичээлийн үнэлгээ: • Өвчтөн үзэх чадвар хандлага • Дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн байдал • Сорилын үнэлгээ Хичээлийн төлөвлөгөө: • Сэдвийн дагуу өгөгдсөн гэрийн даалгавар шалгах • Нефроз хам шинжийн шалтгаан эмнэлзүйн шинжийн талаар мэдээлэл хийх

• Өвчтөн үзэж эмнэл зүйн шинж шинжилгээг дүгнэн ярилцах • Эмнэл зүйн бодлого бодох • Хичээлийн талаар үнэлгээ өгөх

58

59

ЭМШУИС-ИЙН АНАГААХЫН IV ДАМЖААНД БӨӨР СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙН ШУГАМАН СУРГАЛТЫН

ХӨТӨЛБӨР

Хичээлийн үндэслэл: Бөөрний өвчин нь монгол орны хүн амын дунд тохиолдлын байдлаар амьсгал, зүрх судасны өвчний дараа ордог. Бөөр судлалын хичээл нь бөөрний өвчнийг эрт оношлох, урьдчилан сэргийлэх, өвчний даамжралаас сэргийлэхэд чиглэгдэнэ. Хичээлийн зорилго: Анагаахын IV дамжааны оюутнуудад шугаман сургалтын хичээлээр бөөрний эмгэгтэй өвчтөнтэй харьцах, өвчтнөөс асуулга цуглуулах, үзлэг хийх, шинжилгээний өөрчлөлтийг илрүүлэх арга барилд сургана. Хичээлийн зорилт: Бөөрний эмгэг судлалын эмнэл зүйн ур чадварын хичээлээр оюутнууд нь:

- бөөр шээс дамжуулах замын эмгэгтэй өвчтний судалгааны арга барилыг эзэмшинэ

- Бөөр шээс дамжуулах замын эмгэгтэй өвчтөнд зайлшгүй хийгдэх лабораторийн болон багажийн шинжилгээний аргуудын талаар онолын мэдлэг эзэмшинэ.

- Шээсний болон хавагнах хам шинжийг эмнэл зүйн илрэлийн талаар мэдлэг эзэмшиж, тэдгээрийг илрүүлэх, оношлох чадвар эзэмшинэ.

- Бөөр шээс дамжуулах замын эмгэгтэй өвчтнүүд болон тэдний ар гэрийнхэнд зөвлөлгөө өгөх, эмч өвчтөнтэй ёс суртхууныг эрхэмлэж, харилцааны зарчмуудыг баримтлах ханлагыг эзэмшинэ.

Хичээлийн агуулга:

Бөөрний эмгэгтэй өвчтнийг судлах субьектив, обьектив арга: Асуумж авах: зовиур: ууц нуруугаар өвдөх, шээсний гарц хэмжээ өөрчлөгдөх, шээхэд зовиуртай байх, артерийн даралт ихдэх, хавагнах, халуурах, Өвчний түүх: өвчин хэзээ яаж эхэлсэн, эхлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд, урьд өмнө өвдөж байсан эсэх, эмчилгээ, шинжилгээний байдал, ханиад томуугаар өвдсөн эсэх, даарч хөрсөн эсэх Амьдралын түүх: урьд өмнө өвөдж байсан өвчнүүд, амьдралын болон ажлын нөхцөл байдал, жирэмслэлт төрөлтийн байдал, хорт зуршил, харшлын анамнез

60

Харж ажиглах: өвчтний биеийн ерөнхий байдал, арьс салстын өнгө, арьсан дээрх эмгэг өөрчлөлтүүд, Тэмтрэлт: арьсны чийглэг, уян хатан байдал, бөөрний байрлал, хэлбэр, гадаргуугийн байдал, давсагны байдал, хавангийн байдал Тогшилт: Пастернацкийн шинжийг илрүүлэх Чагналт: бөөрний артерид эмгэг шуугиан илрүүлэх

Бөөрний эмгэгтэй өвчтнийг судлах лабораторийн шинжилгээний аргууд: Шээсний шинжилгээний аргууд: ерөнхий шинжилгээ, шээсний тунадсыг шинжлэх тооны анализийн арга (Нечипоренко, Амбурже, АддисКакковскийн сорил), нянгийн шинжилгээ (нян харах, нян өсгөвөрлөх, колориметрийн арга ) Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ: өтгөрүүлэх үйл ажиллагааг шинжлэх, түүдгэнцрийн шүүлт, сувганцрын эргэн шимэгдэлтийн байдал, ялгаруулах үйл ажиллагааг шинжлэх (Зимницкий, Реберг-Тареев, Фольгардын сорил) Бөөрний эмгэгтэй өвчтнийг судлах багажийн шинжилгээний аргууд: Багажийн шинжилгээний аргууд: рентген шинжилгээ, хэт авиан шинжилгээ, компьютер томографи, радиоизотопийн шинжилгээ Шээсний хам шинж: Шээсний гарц өөрчлөгдөх (полиури, олигоури, анури, поллакури) шээсний өнгө өөрчлөгдөх, шээсний тунадас өөрчлөгдөх, шээсний хувийн жингийн өөрчлөлт(гипер, гипостенури, изостенури), протеинури (түүдгэнцрийн гаралтай протеинури, сувганцрын гаралтай протеинури, селектив, селектив бус протеинури), гематурийн хам шинж (макро, микрогематури)

Хавагнах хам шинж: Хавангийн тодорхойлолт, шалтгаан ангилал, шинж чанар, шинжлэх, далд хаванг илрүүлэх, нефроз хам шинжийн тодорхойлолт, хавангийн онцлог, хавангийн эмгэг жам, бусад (зүрх судасны, элэгний, дотоод шүүрлийн уургийн дутаглаас үүсэх хавангаас ялган оншлох)

61

62

Эмнэл зүйн шугаман сургалтын хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

I.Лекц

II.Дадлага

№ Дадлагын хичээлийн сэдэв

цаг

1 Бөөрний өвчтөнг судлах субьектив, обьектив судалгааны аргууд

4

2. Бөөрний өвчтөнг шинжлэх лабораторийн шинжилгээний аргууд,

4

3. Бөөрний өвчтөнг шинжлэх багажийн шинжилгээний аргууд,

4

4. Шээсний хам шинж

4

5. Нефроз хам шинж 4

№ Лекцийн сэдвүүд

Цаг

1 Бөөрний өвчтөнг судлах субьектив, обьектив судалгааны аргууд, лабораторийн шинжилгээ

2

2 Бөөрний өвчтөнг шинжлэх багажийн шинжилгээний аргууд, шээсний хам шинж

2

3 Хавангийн тухай ойлголт, нефроз хам шинж

2

Нийт цаг

6 цаг

63

ЭМНЭЛ ЗҮЙН ТОХИОЛДОЛ

Эмнэл зүйн тохиолдол 1 Эмнэл зүйн танилцуулга - I үе: Өрхийн эмчид 46 настай эмэгтэй. 20 жилийн турш өрхийн эмчийн хяналтанд байж зөвлөлгөө авч байгаа. Энэ удаад хөлийн шилбээр нь мэдэгдэхүйц бүдүүрч байгаа учир эмчдээ хандсан. Ялангуяа оройдоо улам бүдүүрдэг. Эмэгтэй хувийн дэлгүүртэй байнга зогсоо ажилладаг. Бага насны 2 хүүхэдтэй. 4 жилийн өмнө зүүн хөлийн венийн судасны өргөслөөс зүүн хөлөөр хавагнаж эмчид үзүүлж байсан. Тухайн үед өөр ямар нэг эмгэг өөрчлөлт илрээгүй. АД 130/90 ммуб.Өвчтний зүүн хөл хэдэн сарын өмнөөс бүдүүрч эхэлсэн бөгөөд сүүлийн долоо хоногуудад баруун хөл нь бүдүүрч эхэлсэн. Бас амьсгаадаж эхэлсэн ба ялангуяа шатаар өгсөхөд илүүтэй их амьсгааддаг. Ойрдоо илүү их ядардаг болсон. Асуулт 1. Өвчтөнд хавангийн шинж тэмдэг илэрч байгаа юу? Ямар шинжээр нь хавантай байна гэж үзэж байгаа вэ? Асуулт 2. Хэрвээ хавантай байна гэж үзэж байгаа бол ямар хэлбэрийн (ил, далд, хэсэг газрын, тархмал) хаван бэ? Асуулт 3 Хэрвээ тархмал болон хэсэг газрын хавантай бол ямар шинжээр илэрч байгаа вэ? Асуулт 4 Тархмал хаван илэрдэг ямар өвчин эмгэгүүд байж болох вэ? Асуулт 5 Таны урьдчилсан дүгнэлтийг батлах, үгүйсгэхийн тулд өвчтнөөс асуумж авахдаа ямар мэдээллийг илүү тодруулмаар байна вэ? Асуулт 6 Бодит үзлэгээр өвчтний биеийн аль хэсгийг илүү анхаарч үзэх вэ? Бодит үзлэгээр зовиурыг үүсгэж болох эрхтэн тогтолцоонд гарч болох, илэрч болох өөрчлөлтийг нэрлэнэ үү? Бодит үзлэг:II үе

Өвчтний биеийн жин 80 кг (3 сарын өмнө 75 кг байсан). Биеийн өндөр 1.70 см. Биеийн халуун хэвийн. Пульс 1 минутанд 76 хүчдэл

64

дүүрэлт дунд, хэм жигд, цусны даралт суугаа байдалд 130\90 ммуб, Тайван байхад амьсгаадахгүй. Венийн даралт хэвийн.Зүрхний авиа тод жигд шуугиангүй. Уушиг цулцангийн амьсгалтай 2 талд доод хэсгээр амьсгал суларсан, тогшилтоор дүлий чимээтэй, хэрчигнүүргүй. Хэвлий цардгар, сул шингэнтэй, элэг дэлүү тэмтрэгдэх боломжгүй. Зогсоо байдалд зүүн хөлийг ажиглахад венийн судасны өргөсөлтэй. 2 хөлд өвдөг хүртлээ зөөлөн хавантай. Ялангуяа зүүн хөл илүү их хавгнасан.. Эмнэл зүйн тохиолдол 2 Өвчтөн Д. 41настай эмэгтэй. Эмнэлэгт хэвтэхдээ бүсэлхий орчим баруун талд битүү өвдөж,үе үе 38 хүртэл халуурч, чичрүүдэс хүрч, толгой өвдөж байна гэсэн зовиуртай байв. Одоогийн өвчний түүх: Залуу байх үедээ бөөр унжсан байна гэж байсан, 2 жилийн өмнө мухар олгойн идээт үрэвслээр өвчилж мэс засал хийлгэсний дараа 3 долоо хоногийн турш 38 хүртэл халуурч, чичрүүлж, шээс нь булингартай гарч байсан.Үүнээс хойш үе үе ууц бүсэлхийгээр нь өвдөж, халуурч, толгой өвддөг болсон. Шээс шинжлүүлж байгаагүй. Бодит үзлэгт: биеийн байдал дунд ,арьс бага зэрэг цайвар, биеийн халуун 36.9C-37.4C хэлбэлзэлтэй , үзэгдэх хавангүй. Зүрхний хил хязгаар: баруун талд өвчүүний баруун ирмэгээс 1см гадагш , зүүн талд эгэмний дунд шугамаас 1см гадагш дээд тал нь гуравдугаар хавирганы түвшинд. Зүрхний авиа бүдгэрсэн, гол судсан дээр хоёрдугаар авиа өргөлттэй. АД180/140 мм мубд.Судас 1 минутанд 82 удаа, хэм жигд, хүчдэл дүүрэлт дунд. Хэл чийглэг, хөхлөгүүд тодорсон .Бөөр тэмтрэгдэхгүй. Пастернацкийн шинж баруун талд сул илэрч байна. Лабораторийн шинжилгээнүүд : Цусны шинжилгээ: Гемоглобин -102г/л Улаан цогцос -3.57*10 Өнгө илтгэгч -0.87 Цагаан цогцос -4.0x109 Цагаан цогцосны формулд өөрчлөлтгүй СОЭ -17 мм/цаг Шээсний шинжилгээ: Хэмжээ 180мл Хүчиллэг урвалжтай Өнгө -сүрлэн шар Хувийн жин -1.013

65

Уураг -0.9% (0.9г/л) Сахар -үгүй Цагааан цогцос -20-40 х/т Улаан цогцос -5-7 х/т,өөрчлөгдсөн Бортгонцор (гялгар)-1-2 х/т Зимницкийн сорилд: 1-1.009 5-1.012 2-1.010 6-1.011 3-1.013 7-1.012 4-1.012 8-1.013 Нийт – 2600 мл ӨД – 1600мл ШД – 1000мл Аддис каковскийн сорил Улаан цогцос -2000000 Цагаан цогцос -9000000 Ребергийн сорил Бөөгөнцрийн шүүрэл -72 мл/мин Сувганцрын эргэн шимэгдэлт -97% Биохимийн шинжилгээ Үлдэгдэл азот -27.5 ммоль/л Бөөрний радиоизотопийн шинжилгээ Реногрфийн шинжилгээнд хоёр бөөрний үйл ажиллагаа харилцан адилгүйгээр буурсан, зүүн талд ялгаруулалт нь нилээд их удааширсан байв . Даалгавар 1. Өвчтөнд илэрч буй эмнэл зүйн хам шинжүүдийг нэрлэнэ үү 2. Өвчтөнд илэрч буй эмнэл зүйн хам шинжүүдээс урьдчилсан өвчний оношийг тавина уу? 3. Оношийг тодруулахын тулд нэмэлт ямар шинжилгээнүүд хийх хэрэгтэй вэ? 4. Эмчилгээний зарчим? Эмнэл зүйн тохиолдол 3

66

Өчтөн Х.45 настай, эрэгтэй. Эмнэлэгт хэвтэх үедээ биеийн байдал эрс сульдаж, нүүр шилбээр хавагнасан, толгой өвдөж , амьсгааддаг гэсэн зовиуртай. Одоогийн өвчний түүх Өвчин цочмог эхэлсэн.Ангинаар өвчилж 7 хоногийн дараа толгой өвдөж, амьсгаадаж,нүүр шилбээр хавагнан,үүний хамт шээсний хэмжээ эрс багасаж , “махны шүүс”мэт болсон. Бодит үзлэгт:арьс цайвар ,нүүр ,шилбэнд хавантай. Зүрхний харьцангуй бүдэг хил: баруун талд өвчүүний ирмэгээс 1 см гадагш , зүүн талд эгэмний дунд шугамаас 1 см дотогш,дээд тал нь гуравдугаар хавирганы түвшинд.Зүрхний 2-р авиа гол судсан дээр өргөлттэй.АД 140/100 мм мубд.Судас 1 минутад 80 удаа, хэм жигд , хүчдэл дүүрэлт хангалттай. Хэвлий зөөлөн, тэмтрэхэд эмзэглэлгүй. Пастернацкийн шинж 2 талд илэрч байна. Лабораторийн шинжилгээнүүд : Шээсний шинжилгээ: Хоногийн шээсний хэмжээ 300мл Хүчиллэг урвалжтай Өнгө -улаан бор Хувийн жин -1.028 Уураг -3.3% (3.3г/л) Сахар -үгүй Хучвар –нилээд, жижиг дугараг хучвар голдуу Цагааан цогцос -4-6х/т Улаан цогцос -100 түүнээс дээш х/т,ихэнх нь өөрчлөгдсөн Бортгонцор –гялгар х/т цөөвтөр Зимницкийн сорил 1-1.013 5-1.025 2-1.014 6-1.024 3-1.018 7-1.022 4-1.016 8-1.028 Ребергийн сорил Бөөгөнцрийн шүүрэл -67 мл/мин Сувганцрын эргэн шимэгдэлт -99% Даалгавар 1. Өвчтөнд илэрч буй эмнэл зүйн хам шинжүүдийг нэрлэнэ үү 2. Өвчтөнд илэрч буй эмнэл зүйн хам шинжүүдээс урьдчилсан өвчний оношийг тавина уу? 3. Оношийг тодруулахын тулд нэмэлт ямар шинжилгээнүүд хийх

67

хэрэгтэй вэ? 4. Эмчилгээний зарчим? Эмнэл зүйн тохиолдол 4 Өвчтөн 35 настай, эрэгтэй ,тодорхойгүй шалтгаанаар халуураад 2 долоо хоногийн дараа нүүрээр хавагнаж, АД 170/100 мм мубд. Шээс өрчлөгдсөн байв. Цочмог гломерулонефрит гэж оношложээ. Асуулт: 1.Ямар халдвар цочмог гломерулонефритээр өвчлүүлсэн байж болох вэ?

А.Залгиурын стрептококкийн халдвар Б.Арьсны стрептококкийн халдвар В.Пневмококкийн пневмони Г.Вирусын халдвар Д.Сальмонеллез

2.Шээсэнд ямар өөрчлөлт гарч болох вэ?

А.Протеинури хоногт 6 г Б. .Протеинури хоногт 2.5г В.Леикоцитури Г.Шинэхэн улаан цогцос Д.Хуучин улаан цогцос Е.шээсний харьцангуй нягт

3.Цусны даралт ямар эмгэг жамаар ихсэх вэ?

А.Захын цусны эсэргүүцэл ихсэх Б.Ус, натри биед хуралдах В.Рениний идэвхжил ихсэх Г.Альдостероны ялгаралт ихсэх Д.Кортизолийн ихсэлт

4.Ямар хүндэрлүүд байх вэ?

А.Бөөрний дутагдал Б.Бөөрний венийн тромбоз В.Зүрхний дутагдал Г.Эклампси Д.Цус багадалт

5.Өвчтөнд ямар эмчилгээ хийвэл зохистой вэ?

А.Зүрхний гликозидууд Б.Хоолонд уураг хязгаарлах В.Стероид гормон Г.Пенициллин

68

Д.Фуросемид 6.Эдгэрэх үед ямар шинж тэмдэг хамгийн сүүлд арилах вэ?

А.Протеинури Б.Өтгөрүүлэх үйл ажиллагааны алдагдал В.Гематоури Г.Цилиндрури Д.Лейкоцитури

Эмнэл зүйн тохиолдол 5 Өвчтөн 49 настай эрэгтэй, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй, огино, бөөлжинө гэсэн зовиуртай. 10 жилийн өмнө цочмог гломерулонефритээр өвчилж үүнээс хойш цусны даралт ихсэх болсон. Биеийн байдал 3 сарын өмнөөс муудсан. Бодит үзлэгээр: биеийн жин 60 кг, өндөр 180 см .Арьс хуурай, уян чанар буурсан. Биеэр ил хавангүй. Судасны цохилт 1 минутанд 80 удаа, А/Д 185/100 мм мубд. Элэг хавирганы нумнаас доош 3 см. Хоногийн шээс 2.2 л Зүрхний цахилгаан бичлэг –зүүн ховдлын томролттой. Цусны мочевин 55 ммоль/л, креатинин 600 мкмоль/л, натри 140 ммоль/л, кали 4.2 ммоль/л, НСО 16 ммоль/л, уураг 74 г/л, кальци 2 мкмоль/л, фосфор 2.3 ммоль/л. Асуулт:

1.Үндсэн өвчний онош? 2.Хоол (уураг, өөх тос, нүүрс ус, илчлэг, давс, ус, бусад) 3.Даралт бууруулах ямар эмчилгээ хийх вэ? 4.Бусад ямар арга хэмжээ авах вэ? 5.Бөөрний архаг дутагдлын төгсгөлийн шатанд орвол ямар арга хэмжээ авах вэ?

МЭДЛЭГ ШАЛГАХ СОРИЛ Нэг хариулт сонгох тест: 1. Нефроны аль хэсэгт уургийн эргэн шимэгдэлт явагдах вэ? А. Генлийн гогцооны өгсөх хэсэгт В. Холын тахир сувганцарт С. Цуглуулах сувганцарт D. ойрын тахир сувганцарт Е. Түүдгэнцэрт 2. Бөөрний цусны урсгалын хурд хэд байх вэ? А. 600 мл/ мин С. 1500 мл/мин В. 750-800 мл/мин D. 1200 мл/мин

69

Е. 1250 мл/мин 2. Эсийн гаднах шингэний эзэлхүүнийг тодорхойлдог үндсэн катионыг сонгоно уу?. А. K+ В. Na+ С. Ca++

Д. Mg++ Е. HCO-3

3. Түүдгэнцрийн шүүлтийн хурдыг эмнэл зүйн практикт ямар бодисын цэвэршилтээр тодорхойдох вэ? А. мочевин В. үлдэгдэл азот С. Креатинин Д. Аммиак Е. Индикан 4. Нефрозын хам шинж илүү тохиолдох нефропати гэвэл

А. Цочмог түгмэл үржилт гломерулонефрит В. Мембранжилт гломерулонефрит С. Тогтолцооны чонон улайнгарын D. Хурдан давших гломерулонефрит Е. Мембран үржилт гломерулонефрит

5.Нефритын хам шинж түлхүү давамгайлж тохиолдох гломерулонефрит гэвэл

А. Мембранжилт гломерулонефрит В. Цочмог үржилт гломерулонефрит С. Хурдан давших гломерулонефрит D. Голомтлог сегментийн гломерулонефрит Е. Амилоидын нефропати

6.Түүдгэнцэрийн шүүлтүүрд хамгийн чухал үүрэгтэй бүтцийн нэгж нь

А. Дотор эпител эс В. Гадар эпител эс С. Эндотел эс D. Мезангийн эс Е. Суурийн мембран

7. Цочмог гломерулонефритийн түүдгэнцэрийн зонхилох өөрчлөлт нь А. Уурагт шүүдэс В. Нейтрофилийн нэвчдэс С. Эсийн үржил D. Цусархаг шүүдэс Е. Холимог өөрчлөлт 8.Бөөрний цочмог дутагдлын эмнэл зүйн III үеийн амь насанд аюултай хүндрэл юу вэ?

А. Гиперкалиеми В. Полиури С. Гипокалиеми Д. Гипернатриеми Е. Азотеми 9. Стрептококкийн халдварын цочмог гломерулонефритын серологи онош: А. С3, С4, АСЛО, дархан бүрдэл В. АНА, LE эс С. Томуугийн вирусийн эсрэг бие үүсэх Д. Ig A, Ig M титр ихсэж ЦИК багасна.

70

Е. Цик ихсэж, АСЛО багасах 10.Бөөрний судасны шалтгаант артерийн даралт ихдэлтийн эмгэг жамын гол механизмыг нэрлэнэ үү? А.Ус натри биед баригдах В. Ренин ангиотензин альдостероны системийн идэвхижил С. Симпатик, адренал системийн идэвхижил Д. Ренин ангиотензин вазопрессины системийн идэвхижил Е. Бөөрний цусан хангамж буурснаас түүдгэнцрийн шүүлт буурах 11.Нефроз хам шинжийн оношлогоонд дараах үзүүлэлтүүдийн аль нь чухал вэ А. Протеинурийн түвшин В. Түүдгэнцэрийн шүүлт С. Сийвэн дэхь креатинин D. Сийвэн дэхь холестерин E. Сувганцарын эргэн шимэгдэл 12. Бөөрний цочмог дутагдлын аль үед гипокалиеми илрэх вэ А. Эхлэл үе B. Олигурийн үе

C. Полурийн эхэн үед D. Полиурийн хожуу үе E. Бөөрний үйл ажиллагаа сэргэх үе

Олон зөв хариулттай тест Дараахь түлхүүрийг ашиглан зөв хариултыг сонгоно уу? A: 1 3 5 B:1 2 3 4 C: 2 4 D: 4 E: бүгд зөв 1. Бөөрний бүтцийн хувьд зөв тайлбаруудыг сонгоно уу?

1. Бөөрний хэсэг (Lobaris) нь тархилагийн цац, түүнтэй харалдаах холтослогийн хэсэг 2. Тархилагийн бодисын цацуудын завсраар холтослог бодис нь орсон бүтэц 3. тархилагийн (цацрагийн) төв хэсгийг нь цуглуулах гуурс үүсгэдэг 4. Тархилаг бодисонд хоёр хэсгийн хоорондуур хэсэг хоорондын артери явдаг 5. Нэг хэсгэнцрийг хэсгэнцэр доторхи артериуд заагладаг

2. Бөөрний мезангиаль эсүүд нь дараахь үүргийг гүуйцэтгэнэ.

1. Фагоцитоз хийх чадвартай 2. Агших чадвартай 3. Суурийн мембраныг бүрдүүлдэг хэсгүүдийг нийлэгжүүлдэг 4. Ангиотензин II мэдрэх рецептортой байдаг. 5. Бөөрний түүдгийн дотор ялтасны бүтцэд оролцоно.

3.Бөөрний холтослогийн цусан хангамжийг нэрлэнэ үү?

71

1.arteriola afferents 3. arteriola efferents 5.а.medullaris 2. cap.glomeruli 4. a. interlobularis

4.Давсаг:

1 .салст бүрхүүлийн булчингийн ялтас нь 2 давхар хөндлөн судалт булчингаас тогтоно. 2. Булчингийн давхарга нь 3 давхар байна. 3. Дан олон эгнээт хучуур эд байх ба эрхтний сулрахад олон давхар болж шилждэг

4. Хучуур эдийн хэсгүүд нь нягт холбоосоор холбогддог. 5. Суурин мембран нь 2 ялтсаас тогтоно.

5. Усны бие махбодид орших хэлбэрүүдийг нэрлэнэ үү?

1.Эсийн гаднахь шингэний чөлөөт ус 2.Эсийн доторхи шингэний чөлөөт ус 3. Коллойдын холбоот ус 4. Бодисын солилцооны дүнд үүсдэг эндоген ус 5.Органик ус

6.Хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулахад бөөрний үүргийг сонго.

1. сувганцарт устөрөгчийн ионыг шүүрүүлж ялгаруулна. 2. Сувганцрын хучуур эсийн дотор бикарбонат үүсэж цусанд шимэгдэх

3. Аммиак үүсэж ялгарах 4. Ионуудын солилцоог зохицуулах 5. Мочевин үүсгэж ялгаруулах

7.Дундаж молекулт пептидүүдийн биологийн зонхилох үйлчлэлийг олж заана уу?

1. энзимийн тогтолцоог дарангуйлах 2. биомембраны ион нэвчүүлэх чадварыг алдагдуулах 3. цусны амьдралын чухал уургуудыг холбож үйлчлэлийг нь алдруулах

4. бие махбодын дотоод хордлогыг улам гүнзгийрүүлэх 5. дархлааны тогтолцоог дарангуйлах

8. Ямар механизмаар бөөр хүчил-суурийн байдлыг зохицуулах вэ?

1. бикарбонатуудын эргэн шимэгдэлтийг (реабсорбци) нэмэгдүүлж

2. бикарбонатуудын нөхөн үүсэлтийг (регенераци) сайжруулж 3. устөрөгчийн ионуудыггадагшлуулж 4. хүчиллэг анионуудыг гадагш ялгаруулж 5. фосфат, сульфат анионуудыг ялгаруулна

72

9. Түүдгэнцэрийн шүүлтэнд оролцдог даралтыг сонго. 1. түүдгэнцэрийн хялгасан судасны цусны онкотик даралт 2. цусны гидростатик даралт 3. түүдгэнцэрийн хөндийн шингэний гидростатик даралт 4. цусны осмос даралт 5. анхдагч шээсний осмос даралт

10.Бие махбодын үйл ажиллагаанд бөөрний гүйцэтгэх үүргийг сонго.

1. Биологийн идэвхит бодис ялгаруулна. 2. Цусны даралтын зохицуулганд оролцоно. 3. Хамгаалах. 4. Фосфор, кальцийн солилцоонд оролцоно. 5. Уураг нийлэгшүүлэх.

11. Хурцаар шээс хаагдсан үед ямар яаралтай арга хэмжээ авах вэ? 1. шээсийг катетерээр авна. 2. Булчин сулруулж шээс хөөх эмчилгээ хийнэ 3. Давсганд хатгалт хийж шээсийг авна. 4. өвдөлтийг намдаах, тайвшруулах 5. Лорин-Эпштейний блокад хийнэ 12 Цочмог пиелонефритийн үүсэлд илүү нөлөөтэй хоёр механизмыг нэрлэнэ үү

1.Шээсний сүвийн өргөсөл 2.Шээсний сүв богино байх 3.Шээсний замыг сэтгүүрдэх 4.Шээсний сөргөө урсгал 5.Жирэмслэлт

13. Пиелонефрит өвчнийг үүсгэгч нянгуудыг нэрлэнэ үү?

1.Гэдэсний савханцар 2.Клебсиелл 3.Энтерококк 4.Протеи 5.L- хэлбэрийн нян

Уялдуулан сонгох сорил 1. Атериопептин натрийн балансад ямар нөлөө (а) үзүүлэх вэ? Ямар учраас (б) ? А: 1. Бөөрөөр ялгарах натрийг нэмэгдүүлнэ

2. Бөөрөөр ялгарах натрийг багасгана 3. бөөрөөр ялгарах натрийн хэмжээнд нөлөөлөхгүй 4. натрийн балансыг дангаараа зохицуулна Б: 1. Сувганцарт эргэн шимэгдэх натрийг ихэсгэнэ 2. Сувганцарт эргэн шимэгдэх натрийг багасгана 3. түүдгэнцэрт шүүгдэх натрийг багасгана

73

4. Сувганцарт шүүрэх натрийг ихэсгэнэ 2. Нефроны аль хэсэгт (а) ямар дааврын (б) нөлөөгөөр ус эргэн шимэгдэх вэ?

А: 1. Генлийн гогцооны уруудах хэсэг 2. Проксималь сувганцар 3. Холын сувганцар

4. Генлийн гогцооны өгсөх хэсэг 5. Цуглуулах сувганцар

Б: 1. Альдостерон 2. Вазопрессин 3. Простагландин 4. атериопептин 5. кинин

3.Бөөрний цусны эргэлтийн ангилал (а) ба тэдгээрээр урсах цусны харьцааг (б) оноож сонго. А: 1. Холтослогийн

2. Гадаргуугийн 3. Юкстамедулярны 4. Тархилагын

Б: 1. 70-75% 2. 85-90% 3. 25-30% 4. 10-15%

Дараахь шинжүүдийг бөөрний цочмог дутагдлын үе шатуудтай нь уялдуулан сонгоно уу 4.Бөөрний цочмог дутагдлын II үе 5. Бөөрний цочмог дутагдлын III үе

1. Хоногийн шээсний хэмжээ 2л дээш ихэснэ. 2. Зүрхний цахилгаан бичлэгт өндөр шовх Т шүд бичигдэнэ. 3. Бие махбод усгүйжинэ. 4. Уремийн хордлогын комд орно. 5. Уушиг хавагнана.

Case сорил Өвчтөн Д. 48 настай эрэгтэй. Зовиурт: бие ядарч сулдана. Хамраас цус шүүрнэ. Хоолонд дургүй огиулж бөөлжүүлнэ.Өтгөн хар өнгөтэй гарна. Даралт ихдэнэ.Шөнө 2-3 удаа шээнэ. Анамнезд: Даралт ихдээд 5 жил болж байгаа, түүнээс 5 жилийн өмнө цочмог гломерулонефритээр өвдөж байсан.Үзлэгт арьс цайсан бор саарал туяатай, маажсан

74

сорвиудтай. АД 180/100 муб. Биеэр ил хавангүй. Креатинин 620 мкмоль/л 1. Өвчтөнд эмнэл зүйн ямар хам шинж илэрч байна вэ?

А. Нефроз хам шинж В. Бөөрний цочмог дутагдлын хам шинж

С. Архаг дутагдлын хам шинж D. Нефритик хам шинж

Е. Сувганцрын гэмтлийн хам шинж 2. Бөөрний дутагдлын эмнэл зүйн аль үе шат вэ? А. Цочмог дутагдлын III үе

В. Архаг дутагдлын I үе С. Архаг дутагдлын II үе

D. Цочмог дутагдлын II үе Е. Архаг дутаглын эхлэл үе

3. Бөөрний дутагдалд хүргэсэн үндсэн эмгэг юу вэ? А. Цочмог гломерулонефрит

В. Архаг гломерулонефрит С. Даралт ихдэх өвчин

D. Цус алдалт Е. Хордлого

4. Дээрх өвчтөнд ямар шинжилгээ хийх вэ? 1. Ребергийн сорил 2.Зимницкийн сорил

3.Нечипоренкийн сорил 4. Цусны ерөнхий шинжилгээ 5. Цусны коагулограмм

5.Захын цусны шинжилгээнд Hb 76 г/л бол цус багадах механизмыг тайлбарлана уу A. Хоол боловсруулах замын цус алдалт

C. Уремийн токсинуудын нөлөө B. Эритропоэтины ялгарал буурах

D. Судсан доторхи цус задрал E. Төмрийн шимэгдэлт алдагдах

Олон зөв хариулттай эталоны түлхүүр

75

А 1 2 3 B 1 ба 3 C 2 ба 4 D 4 E бүгд Эмнэлзүйн тохиолдол 1

Өвчтөн Д 32 настай Гэнэт өндөр халуурсан, 7 хоногийн дараагаас шээсний хэмжээ багасаж нүд нүүр, хөл гараар хавагнасан. Шээс бага улаан туяатай гарна. Анамнезад Урьд өмнө ингэж хавагнаж, өвдөж байгаагүй. Үзлэгээр: Нүүр болон мөчдөөр хавагнасан. Уушиг 2 талд V хавирганаас доош дүлий чимээтэй. Зүрхний авиа бүдэг жигд. АД 150/90 муб. Хэвлий цардгар сул шингэнтэй. Гломерулонефрит гэдэг онош тавигдсан. Асуулт 1.Ямар халдваруудын улмаас өвчин үүссэн байж болох вэ? 1. Стрептококкийн халдвар 2. Эширихи коли 3. Вирусын халдвар 4. Гэдэсний савханцар 5. Пневмококк 2. Шээсний шинжилгээнд ямар өөрчлөлт гарч болох вэ?

1. Хавтгай эпители олширно. 2. Протеинури 3. Бактериури 4. Хуучин улаан эсүүд 5. Хувийн жин буурна.

3. Оношийг тодруулахын тулд ямар шинжилгээнүүдийг зайлшгүй хийх вэ?

1. Преднизолоны сорил 2. Нечипоренкийн сорил 3. Зимницкийн сорил 4. Биохимийн шинжилгээ 5. Шээсний нянгийн шинжилгээ

4. Өвчтөнд хаван үүсэж буй эмгэг жамыг тайлбарлана уу 1. Цусны онкотик даралт буурах 2. Шээсээр уураг алдах 3. Ус давс биед баригдах 4. Альдостероны ялгарал буурах 5. Бөөрний сувганцрын реасорбци буурах

5. Уг өвчтөнд бөөрний бүтцийн аль хэсгийн гэмтэл илүү давамгай явагдах вэ? 1. Сувганцар 2. Завсрын эд

76

3. Аяганцар тэвшинцэр 4. Түүдгэнцэр 5. Тэвшинцэр шээлэй

6. Гломерулонефритийн үед бөөрөнд гарах бичил өөрчлөлтийг нэрлэнэ үү?

1. Нейтрофил эсүүд түүдгэнцэрт нэвчих 2. Судсан гогцооны эсүүдийн сөнөрөл үхжил 3. Суурин мембраны хөөлт 4. Сувганцрын эпителд уургийн дуслууд үүсэх 5. Завсрын эдэд лимфоцит нэвчих

7. Гломерулонефритийн эмнэл зүйн ямар хэлбэр байж болох вэ? А. Холимог хэлбэр В. Даралт ихдэх хэлбэр С. Хавагнах хэлбэр D. Дэлгэрэнгүй тод хэлбэр Е. Шээсний хам шинжээр илрэх 8. Цусны биохимийн шинжилгээнд ямар үзүүлэлтүүдийг үзэх вэ? 1. Нийт уураг, уургийн фракц 2. Креатинин

3.Үлдэгдэл азот 4. Нийт липид 5. Электролитууд 9. Дээрх өвчтөнд оношийг тодруулахын тулд багажийн ямар шинжилгээ хийх вэ? 1. Ялгаруулах урограмм 2. Изотопийн ренограмм 3. Өгсөх урограмм 4. Хэт авиан шинжилгээ 5. Компьютер томографи 10. Өвчтөнд ямар эмчилгээ төлөвлөх вэ?

1. Дипридамол 2. Фуросемид 3. Гепарин 4. Грамурин 5. Циклофосфан

Тайлбар:

1 В: Гломерулонефритийн шалтгааны дийлэнх хувь нь стрептококкийн халдвар болох вирусын халдвар эзэлнэ. 2 С: Бүх биеэр их хавагнаж байгаа тул шээсээр алдах уургийн

алдагдал их, түүдгэнцрийн гэмтэл явагдах тул шээсэнд хуучин эритроцитүүд давамгай илэрнэ.

3 С: Нечипоренко шээсний тунадасны сорил, 1 мл шээсээр ялгарч буй уураг дүрст элементүүдийн тоог тодорхойлно. Биохимийн

77

шүинжилгээнд бөөрний үйл ажиллагааны байдлыг үзэхийн зэрэгцээ шээсээр уураг их алдсантай холбоотой уураг липидийн солилцоонд илрэх өөрчлөлтүүдийг тодруулна.

4 А Шээсээр уураг их алдснассс цусны сийвэнгийн нийт уураг ялангуяа альбумины хэмжээ буурч цусны онкотик даралт багасна. Эргэлдэх цусны эзэлхүүн багасснаас бөөрний сувганцарт ус натрийн эргэн шимэгдэлт ихсэж биед ус давс баригдана. Альдостероны ялгарал буурахгүй ихэснэ.

5 Д Гломерулонефрит бөөрний түүдгэнцэрийн эмгэг бөгөөд дархлалын эмгэг жамаар түүдгэнцрийн хэсэг давамгай гэмтэнэ.

6 Е Бөөрний түүдгэнцэрт дархлааны эмгэг жамаар үүсгэгдэх үрэвсэлт өөрчлөлтүүд тод илэрнэ. 7 Д Даралт ихдэх, хавагнах, шээсний өөрчлөлтийн хам шинж гурвал

хам шинж бүгд илэрч байгаа тул цочмог гломерулонефритийн дэлгэрэнгүй тод хэлбэр буюу сонгодог хэлбэр.

8 Е Бөөрний үйл ажиллагааны байдал (креатинин, үлдэгдэл азот), уураг өөх тосны солилцооны байдлыг тодруулах шаардлагатай. Шээсээр их уураг алдснаас цусны нийт уургийн хэмжээ багасаж, уургуудын харьцаа алдагдан, өөх тосны хэмжээ ихэснэ.

9 Д Хэт авиан шинжилгээнд бөөр хэмжээгээрээ жигд томорсон эсвэл хэвийн хэмжээнд байна. Бусад багажийн шинжилгээнүүдэд онцын өөрчлөлт гарахгүй болон оношлогооны ач холбогдолгүй болно.

10А Цочмог гломерулонефритийн эмгэг жамын эмчилгээнд антиагрeгант (дипридамол), антикоагулянт (гепарин) эмилгээ хийх ба шинж тэмдгийн эмчилгээнд шээс хөөх бэлдмэлүүдийг (фуросемид) хэрэглэнэ.

Эмнэлзүйн тохиолдол 2 Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. Шээс олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1016, биохимийн шинжилгээнд креатинин 110 мкмоль/л байгаа бол: 1. Өвчтөнд илэрч буй шинжүүдийг нэрлэнэ үү? 1.Өвдөлтийн шинж

2.Полиури 3.Дизури 4.Диурез 5. Уреми

78

2. Шинжилгээнд гарч буй өөрчлөлтүүдийг нэрлэнэ үү? 1. Нормостенури 2. Протеинури 3.Лейкоцитури 4. Гиперазотеми 5. Гематури

3.Оношийг тодруулахаар нэмэлт ямар шинжилгээ хийх вэ? 1. Преднизолоны сорил 2. Нечипоренкийн сорил 3.Зимницкийн сорил 4. Нитритийн сорил 5. Бөөрний эдийн биопси. 4. Бөөрний эдийн аль хэсгийн гэмтэл илүү давамгай явагдах вэ?

1. Түүдгэнцэрийн мембран 2. Завсрын эд 3. Нефроны хэсгүүд 4. Аяганцар, тэвшинцэр 5. Сувганцар

5. Шээсний шинжилгээнд ямар нянгууд илүүтэй илрэх вэ?

1.Гэдэсний савханцар 2. Протеи 3. Клебсиелл 4. Стрептококк 5. стафилококк

6. Өвчтөнд ялгаруулах урограммын шинжилгээ төлөвлөсөн бол уг шинжилгээг хэрхэн хийх вэ? 1. Захын венийн судсанд рентген тодотгогч бодис шахаж зураг авна. 2. Рентген тодотгогч бодис нь бари агуулсан бэлдмэл байна. 3. Тодорхой хугацааны зайтай хэд хэдэн сери зураг авна. 4. Давсаг дурандаж катетраар контраст бодисоо шахаж зураг авна. 5. Тодотгогч бодисоо хийн 2 минутын зайтай сери зураг авна. . 7. Багажийн шинжилгээнд илрэх ямар өөрчлөлтүүд илэрч болох вэ? 1. 2 бөөрний секрецийн үйл ажиллагаа жигд бус буурах 2. Баруун бөөр хэмжээгээр жижгэрсэн 3. Бөөрний аяганцар тэвшинцрийн систем сийрэгжсэн, 4. Баруун бөөрний аяганцар өргөсөж хүзүүвч нарийссан, 5. Рентген зурагт ренокортикаль индекс 0,4 ихэссэн . 8. Архаг пиелонефритийн бичил өөрчлөлтийг нэрлэнэ үү

1. Түүдгэнцрийн жигд соривжил 2. Сувганцрын үхжил 3. Суурь мембраны зузаарал 4. Битүүрэлт эндоартерит 5. Дархан бүрдлийн хуримтлал

79

9.Нитритийн сорил эерэг гарсан бол эмчилгээг сонгоно уу? 1. Хордлого тайлах шингэн сэлбэх 2. Уросептик эмүүд уулгах

3. Хоолонд уургийг хязгаарлах 4. Антибиотик эмчилгээ хийх 5. Преднизолон өндөр тунгаар уулгах

Тайлбар

1 В Өвдөлт, полиури, дизурийн шинжүүд илэрч байна. 2 А Шээсний хувийн жин хэвийн үед 1015-1025 байна. Уураг 0,033 г/л хүртэл,

лейкоцит 6-8 хүртэл бол хэвийн 3 С Шээсэнд лейкоцитури, бөөр шээсний замын халдварын шинж

тод илэрч байгаа тул шээсний бактериологийн шинжилгээ, шээсний тунадасын сорил хийнэ

4 С Пиелонефрит өвчний үед бөөрний аяганцар, тэвшинцэр болон завсрын эдийн үрэвсэл болно.

5 А Бөөр шээсний замын халдварын 80% дээш нь гэдэсний савханцар, энтеробактериууд эзэлж байдаг.

6 В Ялгаруулах урограммын шинжилгээг хийхдээ захын венийн судсанд иод агуулсан тодотгогч бодис шахан 3, 5, 15, 30 минутын зайтай сери зураг авч бөөрний бүтцийн болон ялгаруулах үйл ажиллагааны байдлыг тодруулна

7 Е Архаг пиелонефритийн үед багажийн шинжилгээнд дээрх өөрчлөлтүүд бүгд илэрнэ 8 С Бөөрний завсрын эд, сувганцар , аяганцар тэвшинцэрт нянгийн

шалтгаант үрэвсэлт өөрчлөлт явагдана. 9 С Нитритийн сорилоор шээсэнд бактеритай эсэхийг тодруулах ба

эерэг гарсан тохиолдолд нянгийн эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэнэ.

Эмнэлзүйн тохиолдол 3 Өвчтөн Л. 39 настай эрэгтэй. Эмнэлэгт түргэн тусламжаар ирж хэвтсэн. Амьсгаадана, ханиалгаж хөөстэй цагаан цэр гарна. Зүрх дэлсэнэ. Шээсний гарц бага гэж зовиурлана. Өвчний өгүүлэлээс: 12 настайдаа хавагнаж, цустай шээж эмчлүүлж бөйсан 7 хоногийн өмнө ханиад хүрч, гэрээр ампициллин, аспирин уугаад эдгэрсэн.3 хоногийн өмнөөс хавагнаж, шээсний хэмжээ багасаж, хөөстэй болсон.

Бодит үзлэгт: Өвчтөний биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, бүх биеэр хавантай. Арьс цайвардуу, салст хэвийн өнгөтэй. АД 130/80 мм, муб. Судас 1 мин-д 84. Уушигны доод хэсгээр нойтон

80

хэржигнүүртэй. Хэвлий ууцаар хавантай. Хэвлийг тогшиход шингэн тодорхойлогдоно.

1.Оношийн талаар таны бодол? 1. Цочмог гломерулонефритийн сонгомол хэлбэр 2. Архаг пиелонефритийн сэдрэл 3. Цочмог гломерулонефрит бөөрний цочмог дутагдал 4. Архаг гломерулонефритийн нефроз хам шинжит хэлбэр 5. Архаг гломерулонефритийн холимог хэлбэр

2. Архаг ГН-ийн сэдрэлийн үед дараах хам шинж илрэх үү ? 1. Бөөр өвдөж, халуурна 2. Шээсээр уураг алдах, цустай шээх 3. Цусны уураг, пипид ихсэнэ 4. Артерийн даралт ихдэх, хавагнах 5. Полиури, никтури

3. Гломерулонефритийн эмгэг жамд дараах механизм оролцоно. 1. Дархан бүрдэл цусаар эргэлдэн суурин мембранд шүүгдэн бэхлэгдэнэ.

2. Хавсарга идэвхжиж, хемотаксис үүсч, лизосомын фермент, цитокин ялгарна

3. Хялгасан судасны хана хөөнгөтөн хавагнаж үрэвсэнэ. 4. Бөөрний орох артерийн судасны сүвэнд бичил бүлэн үүснэ 5. Завсрын эдийн эсрэг, эсрэг бие их хэмжээгээр үүснэ

4. Өвчтөнд хийгдсэн шинжилгээнд илэрч буй өөрчлөлтийг нэрлэнэ үү а. ШЕШ: уураг 3г/л; d- 1,023. PH- 6,7; улаан эс 0-1 х/т; цагаан эс 3-4 х/т ; бижирмэгт бортгонцор 3-5 х/т б.ЦЕШ: улаан эс 4,9x10.12 ; цагаан эс 6,7x10.9 ; УЭТХ 8 мм/ц в. Биохими: ерөнхий уураг 58 г/л, альбумин 36, г\л, холестерин 210 мг%, креатинин 130мк/моль л

1. Протеинури, лейкоцитури, цлиндури, гипопротеинеми, 2. Протеинури, гипопротеинеми, цлиндури, изостентури 3. Протеинури, гематури,гиперлипидеми, цлиндури, 4. Протеинури, цлиндури, гипопротеинеми, гиперлипидеми 5. Протеинури, гематури, цлиндури анеми,

5.Өвчтөнд ямар хүндрэл үүсэж байна вэ 1. Тархины хаван 2. Бөөрний цочмог дутагдал 3. Нефрозийн криз 4. Уушигны хаван 5. Бөөрний архаг дутагдал

6.Яаралтай хийх эмчилгээг нэрлэнэ үү?

81

1. Строфантин 0,06% -1 мл-ыг глюкозын уусмалтай судсанд тарих

2. Лазикс 80 мг-ыг судсанд тарих 3. Хүчил төрөгч, спиртээр чийглэж амьсгалуулах 4. Гепарин 20000 ЕД арьсан дор тарих 5. Ампициллин хоногт 3 гр тарих

Эмнэл зүйн тохиолдол 3 эталон 1-Д, 2-С, 3-А, 4-Д, 5- С, 6-А 1-Д: . Хүүхэд насандаа ГН-ээр өвдсөн. Ханиад хүрсний дараа өвчин сэдэрч, шээсээр уураг их алдсанаас шээс хөөстэй гарч, цөөн хоногийн дотор хаван ихсэж, асцит үүссэн. Шинжилгээнд: протеинури, цлиндури, гипопротеинеми, гиперлипидеми илэрсэн зэрэг нь АГН-ийн нефроз хам шинжит хэлбэрийн баталгаа болно. 2-С:Архаг ГН-ийн сэдрэлийн шинж нь протеинури, гематури болон артерийн даралт ихдэх, хавагнах шинж юм. 3-А: 1. Гадаад болон дотоод эсрэгтөрөгчийн эсрэг, эсийн ба шингэний дархлалын тогтолцоо идэвхжин, эсрэгтөрөгч-эсрэг биетэй холбогдож дархлан бүрдлийн нэгдэл үүсэж, цусаар эргэлдэн бөөрний судасны хананд шүүгдэн бэхлэгдэнэ. 2.Хавсрага идэвхжин үрэвслийн голомтонд моноцит, макрофаг, нейтрофил, тромбоцит эсүүдийн цугларал үүсэж эсрэгтөрөгчийг залгин устгах урвал үүснэ 3. Идэвхижсэн эсүүдээс лизосом, уураг задлагч ферментүүд, оксид, протеаз, тромбоцитийг сэдэээгч фактор, эндотелин-1, цитокин ялгарч, түүдгэнцрийн хялгасан судасны хана хөөнгөтөн хавагнаж, сүвэнд бичил бүлэн үүснэ. 4-Д: Протеинури, цлиндури, гипопротеинеми, гиперлипидеми 5-С: Субьектив:Амьсгаадах, ханиалгаж хөөстэй цагаан цэр гарах, зүрх дэлсэх болон шээсний гарц багассан. Обьектив: Арьс цайвардуу, бүх биеэр хавантай. Судас 1 мин-д 84 . Уушигны доод хэсгээр нойтон хэржигнүүртэй буй зэрэг нь. уушигны хаван үүсэж байгааг харуулж байна 6-А: 1. Уушгины хавангийн шинж илэрч байгаа зүрхний үйл ажиллагаааг дэмжих-.Строфантин 0,06% -1 мл-ыг глюкозын уусмалтай судсанд тарина.

82

2. Хаванг багасгахын тулд шээлгэх үйлчилгээтэй Лазикс 80 мг-ыг судсанд тарина. 3. Спирттэй хүчил төрөгчөөр амьсгалуулах нь уушгины хаванг багасгах нөлөө үзүүлнэ.

Эмнэлзүйн тохиолдол 4 Өвчтөн 25 настай, эр. Хоолонд дургүй, аюулхай дор өвдөнө. Зүрх дэлсэж дотор давчдана. 2 хоногийн өмнө согтуу байхдаа, цууны хүчил уусан. Цустай зүйлээр бөөлжиж, яаралтай тусламж дуудаж хордлогын төвд хүргэгдэж 2 хоног эмчилгээ хийлгэсэн. боловч биеийн байдал эрс муудаж шээсний ялгаралт багассан. Урьд нь бөөрний өвчнөөр өвдөж байгаагүй. 15 настайдаа В вирусийн гепатитаар өвчилсөн. Бодит үзлэгт: Өвчтөний биеийн байдал хүнд. Ухаантай. Арьс хуурайвтар, цайвар.Биед мэдэгдэх хавангүй. Уушиг: амьсгал ширүүүвтэр. АД 90/60 ммуб, судас 100, зүрхний авиа тод, шуугиангүй. Уруул, амны хөндийн салст улайж шархалсан. хэл хуурай, аюулхай орчимд нилэнхүйдээ өвчтэй. Элэг хавирганы нумаар тэмтрэгдэнэ, ирмэг хурц өвчингүй. Пастернацкий ( - ) Давсагт катетр тавихад 80мл шээс гарсан. Хэвтэх үед биохимийн шинжилгээнд: креатинин-588 ммоль| байсан.

1. Өвчтөнд яаралтай хийх эмийн эмчилгээний хувилбарыг сонгоно уу.

1. Хөлдөөсөн шинэ сийвэн 200 мл судсаар тарина 2. Глюконат кальци 20-30 мл\х судсаар тарина 3. 20%-ийн глюкоз 300 мл, инсулин 8 ЕД, лазикс 200 мг в|в тарина

4. Ампициллин хоногт 10 сая ЕД тарина 5. 5,2% ийн бикарбонатын уусмал 400 мл судсаар тарина

2. Өвчтөнд яаралтайхийх шинжилгээг сонгоно уу? 1. Шээсний шинжилгээ 2. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ 3. Биохимийн шинжилгээ:креатинин,үлдэгдэл азот, К, Na, pH 4. Ребергийн сорил 5. Шээсэнд нян илрүүлэх шинжилгээ

3 БЦД-ын эмгэг жамд дараах механизм оролцоно.

1. Холтослог давхрагын цусан хангамж буурна

83

2. Сувганцрын эс эд гэмтэж үхжинэ. 3. РААС идэвхжинэ 4. Цитокин, оксид ялгарч тромбоцит идэвхжиж, бичил бүлэн үүснэ

5. Бөөрөнд хортой бодис нөлөөлсөнөөс сувганцрын хучуур эс гэмтэж бөглөрөл үүснэ

4. БЦД-ын үед үүсдэг амь насанд аюултай шинжийг нэрлэнэ үү.

1. Гипотони 2. Гиповолеми 3. Гипертони 4. Гиперурикеми 5. Гиперкалиеми

5.БЦД-ын үед гемодиализ эмчилгээ яаралтай хийх заалтыг нэрлэнэ үү.

1..Сийвэийн кали 6,5 ммоль|л-ээс ихсэх 2. Креатинин 700 мк моль| л -ээс ихсэх 3. Цусны рН 7, 2-оос буурах 4.Зүрхний хэм алдагдал 5.F-10мл|мин хүртэл багасах

Эмнэл зүйн тохиолдол 4- ийн эталон 1-А, 2-А, 3-Е, 4-Д , 5-А 1А:1-2. БЦД-ын олиганурийн үед цусны кали ихсэж, зүрх зогсох амь насанд аюултайн хүндэл үүсдэг учир калийн антогонист глюконат кальци хоногт 20-50 мл\хүртэл, мөн хөлдөөсөн шинэ сийвэн тарина. 3.Шээлгэх зорилгоор 10-20%-ийн глюкоз, Реополиглюкон зэрэг шингэнийг хоногт 600мл-1,0л хүртэл, лазикс 600-1000 мг|х-ыг судсанд тарина. Дээрхи эмчилгээнд шээс ялгарахгүй бол гемодиализ эмчилгээ хийнэ. БЦД-ын үед Ампициллин хэрэглэж болох боловч шээс ялгарахгүй байгаа үед а|б, зүрхний гликозид зэрэг эмийн, хоногийн тунг 2 дахин багасгаж хэрэглэдэг. 2-А: 1.Өвчтөнд олиганури илэрч байгаа боловч 80 мл шээс ялгарсан тул шээсний шинжилгээ зайлшгүй хийнэ. 2. Ходоод-гэдэсний цус алдалт, цусны түгмэл бүлэнгийн хам шинж үүссэн зэргээс цус багадалт үүссэн байж болох тул ЦДШ хийнэ. 3. Бөөрний цусны эргэлт буурсанаас түүдгэнцрийн шүүлт буурч, сувганцрын эс гэмтсэнээс шээс ялгаруулах үйл ажиллагаа эрс алдагдаж, бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн цусанд

84

хуримтлагдан азотемия болж ус эрдсийн гүн өөрчлөлт үүсдэг. Мөн гиперкатаболизм, ходоод- гэдэсний цус алдалт зэрэг нь цусны азот, калийг ихэсгэдэг. 3-Е: 1.Шок болон бусад шалтгааны улмаас зүрх судасны хурц дутагдал үүсэж, бөөрний цусны бичил эргэлт алдагдаж, холтослог давхрагын цусан хангамж буурч түүдгэнцрийн шүүлт багасна. 2. Хортой бодисын нөлөө болон бөөрний цусны бичил эргэлт алдагдсанаас сувганцрын хучуур эсийн мембран гэмтэж, гэмтсэн эсийн ханаар Ca-ын ион нэвчин орж АТФ-ын нийлэгшил дарангуйлагдаж , эсийн энергийн солилцоо алдагдаж энерги дутагдаж үхжил болно. 3. Бөөрний цусан хангамж буурсанаас РААС идэвхжиж, судас өргасгөгч ангиотензин II -ын нөлөөгөөр, натрийн эргэн шимэгдэлт нэмэгдэн, судас хөөнгөтөн сүв нарийсаж, цусны эргэлт улам хямрана. 4. Эд эс гэмтэж эс хайлуулах фермент, оксид, мембраны медиатор ялгарч Тр идэвхжиж ФАТ, простогландин, тромбоксан зэрэг цитокины нөлөөгөөр судасны нэвчих чанар ихсэж, судсан доторхи түгмэл бүлэн үүсэж бөөрний цусны эргэлт улам хямрана. 5.Үхжиж гуужсан эсийн хэсгүүд, сувганцрын бөглөрөл үүсгэж, сувганцрын эсийг гэмтээнэ. 4-Д: Цусны кали ихэссэнээс А-Ү хориг үүсэж, зүрх гэнэт зогсох аюултай. 5-А:1..Сийвэнгийн кали 6,5 ммоль|л-ээс ихсэх 2. Креатинин 700 мк моль| л -ээс ихсэх 3. Цусны рН 7,2-аас буурах нь гемодиализ эмчилгээ яаралтай хийх заалт. Эмнэлзүйн тохиолдол - 5 Өвчтөн Т. 36 настай эрэгтэй. Археологч мэргэжилтэй. Эмнэлэгт түргэн тусламжаар ирж хэвтсэн. Биеийн байдал маш хүнд. Асуултанд бүрэн хариулахгүй. Арьс цайвар бор шаргал туяатай, хавантай, шээс гарахгүй. Нилээд турсан, арьс хуурайшсан, амьсгал гүнзгий түргэссэн, уруул хөхөрсөн,цусны даралт 210/ 120 мм МУБД. Зүрхний авиа бүдэг, галоп хэмнэлттэй.Өвчүүний зүүн талд хэсэгхэн газар агшилт сулралтын шуугиан сонсогдоно. Шинжилгээнд: Цус Нв 64, эр 1,5 сая, лейк. 7,4, УЭТХ 18мм/цаг. Цусны сийвэнд мочевина 74,6 ммоль/л, креатинин 1,4 ммоль/л Сийвэнгийн рН 5,4 ВS 14,6 ммоль/л, Кали 2,5ммоль/л УЗИ-д Бөөрний хэмжээ Б=З 13х 8,4 см, эдийн ялгарал бүдэг Рентгенд: Уушиг хоёр талд угийн хэсгээр сүүдэртсэн, зүрхний

зүүн ховдол бага зэрэг томорсон.

85

Урьдчилсан онош: Архаг гломерулонефрит.Гипертонийн хэлбэр. Бөөрний цочмог дутагдал эмнэлзүйн II үе. Зохих эмчилгээ хийсэн боловч өвчтний биеийн байдал хүндэрч 2 хоноод нас барсан. Задлан шинжилгээгээр онош зөрсөн. Гистологоор түүдгэнцэрт тархмалаар хагас саран өөрчлөлт, хатингиршил болсон. Сорил

1. Өвчтний үхэлд хүргэсэн үндсэн өвчний онош 1. Цочмог гломерулонефрит хүнд хэлбэр 2. Бөөрний цочмог дутагдал олиганурический үе 3. Архаг гломерулонефритийн холимог хэлбэр

4. Түргэн явцтай гломерулонефрит 5. Бөөрний амилоидоз төгсгөлийн шат 2. Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ямар шинж тэмдэгүүд байна вэ?

1. Бөөрний бүтэцийн өөрчлөлт 2. Бөөрний ялгаруулах үйл ажиллагааны алдагдал 3. Креатинины өөрчлөлт 4. Зүрхний галоп хэмнэл 5. Цусны даралт ихдэлт

3. Цус багадсан шалтгаан юу байж болох вэ? 1. Төмрийн дутагдал 2. Тураал, хоол тэжээлийн дутагдал 3. Бөөрний дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдал 4. Витамин В12-ын дутагдал 5. Цусны хэмжээ ихсэж шингэрсэн

4. Оношийг бүрэн батлах найдвартай шинжилгээний арга 1.Радио-изотопийн ренографи, динамик гамма сцинтиграфи 2. Экскретор урографи 3. Шээсэнд Штернгеймер Мальбены эс тодорхойлох 4. Бөөрний эдийн шинжилгээ / биопси / 5. Аддисын аргаар шээсийг шинжлэх 5. Эмчилгээний гол чиглэл

1. Содын уусмал судсаар тарих 2. Аминогликозидыг Цефалоспорины бүлэгтэй хавсран хэрэглэх

3. Гемодиализ эмчилгээ хийх 4. Пульс эмчилгээг гормон буюу цитостатикаар хийх 5. Цусны даралтыг яаралтай буулгахаар ганглиоблокаторыг тари

Эталон 1. D., 2. A., 3. B., 4. D., 5. B.,

86

Эмнэлзүйн тохиолдол - 6 Өвчтөн Ц 4: настай эмэгтэй. Оёдолчин. Артерийн цусны даралт ихдэж эмнэлэгт хэвтсэн. Зовиур: сүүлийн 5-6 жил цусны даралт ихдэж их ууж, их шээдэг болсон.Жирэмсэн үед бөөр өвдөж байсан. Үзэхэд: арьс бага зэрэг цайвартсан, ялимгүй хуурайшсан, хавангүй. Зүрхний 2-р авиа аорт дээр өргөлттэй. А/Д 190/110 мм МУБД. Хэл ялимгүй өнгөртэй, хэвлий зөөлөн элэг дэлүү томроогүй. Пастернацкийн шинж хоёр талд сул илэрнэ. Шинжилгээ: ШЕШ х/ж 1.010, уураг 0,09 г/л, улаан эс 4-5 , цагаан эс 1518, бортгонцор 0-1 х/т. Зимницкийн сорил өдрийн шээс 1300 мл х/ж 1,008-1,012, шөнийн шээс 1850 мл, х/ж 1,007 – 1,010 ., шээсний нянгийн шинжилгээнд Proteus 105 ЦЕШ Нв 110, улаан эс 3,2 , цагаан эс 9,0, УЭТХ 34 мм/цаг. Сийвэнд: мочевина 8 ммоль/л, креатинин 0,1 ммоль/л. ЭХО-д: баруун бөөр 10х4,5 РКИ 0,52 ., зүүн бөөр 9,8х 3,9 РКИ 0,45 Сорилууд

1. Өвчний оношийг тогтооно уу? 1. Архаг гломерулонефрит цусны даралт ихдэх хэлбэр 2. Эссенциаль артерийн гипертензи 3. Архаг тубулоинтерстициаль нефрит 4. Хоёр талын анхдагч архаг пиелонефрит 5. Васкутын нефрит / цустай шээх хувилбар /

2. Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ямар шинж тэмдэг байна вэ?

1. Бөөрний дотоод шүүрлийн алдагдал 2. Бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагаа алдагдсан 3. Бөөрийн сувгинцарын үйл ажиллагааны алдагдал 4. Бөөрний азот ялгаруулах ажиллагааны дутаг дал 5. Бөөрний шүүрлийн / секрецийн / гүнзгий алдагдал

3. Бөөрний РКИ юунаас хамааралтай вэ? 1. Бөөрний холтослог тархилаг эдийн харьцааны үзүүлэлт 2. Бөөрний цуллаг эдийн хэмжээнээс 3. Бөөрний эдийн цус хангамжийн зөрөөнөөс 4. Бөөрний дотоод хөндийн хэмжээний өөрчлөлтөөс 5. Өвчтний нас, хүйс, биеийн галбираас болно

4. Өвчний онош тогтоох гол үндэслэлүүд

1. Өвчлөлийн анамнез 2. Цусны даралт ихдэлт 3. Их шээх

87

4. Бөөр болон РКИ-ийн үзүүлэлт 5. Шээсний нян

5. Оношийн дагуу бөөрөнд гарах эмгэг морфлогийн хамгийн өвөрмөц шинж

тэмдэгүүд 1.Түүдгэнцэрийн хялгасан судасны суурийн мембраны өөрчлөлт 2.Сувгинцарын хучвар эсийн өөрчлөлт 3. холтослог давхрагын эдийн цус хангамж буурч, нингэрсэн 4. Бөөрний эдийн тиреоидизаци 5. Бөөрний эдийн тунгалагийн болон шээсний урсгалын хямрал 6. Оношийг баталгаажуулах ямар гол шинжилгээ хийх вэ? 1.Бөөрний эдийн шинжилгээ / биопси / 2. Экскретор урографи 3. Иммуноглобулин А, М, G,ЦИК, комплементууд 4. Преднизолоны сэдээх сорил, шээсний нян үзэх 5.Бөөрний Компьютерийн Томографи 7. Эмчилгээний хамгийн оновчтой гол зарчим

1. Нянгийн эсрэг эмүүдийн хослол 2. Цефалоспорины 3-р үеийн эмүүд тарьж эмчлэх 3. Фторхинолины бүлгийн эмүүд хэрэглэх 4. Преднизолоныг өндөр тунгаар богино хугацаанд уулгах 5. Имураныг харьцангуй бага тунгаар бусад эмүүдтэй хавсрах

8. Өвчтний бөөрөнд эмгэг физиологийн хамгийн гол өөрчлөлт юу вэ?

1. Түүдгэнцэрийн шүүлт хэт ихсэж их шээж байна 2. Эритропоэтины дутагдал гүнзгийрч цус багадалт илэрсэн 3. Альдостерон дааврын дутагдал 4. Тахир сувгинцарын үйл ажиллагааны алдагдал 5. Атриопептид дааврын дутагдал Эталон 1. D., 2. B., 3. C., 4. E., 5. C., 6. C., 7. A 8. D

Эталоны тайлбар:

Сорил - 1. Эталоны тайлбар

88

1. D., 2. A., 3. B., 4. D., 5. B.,

1. Бөөр хэмжээгээр том, эс судлалаар түргэн явцат

гломерулонефритийн сонгомол шинж / хагас саран / илэрсэн.

2. Бөөрөнд бүтцийн өөрчлөлттэй, азот ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан,

3. БАД-ын цус багадалтын гол шалтгаан нь төмөр дутагдал, эритропоэтины дутагдал байдаг.

4. Бөөрний эдийн шинжилгээгээр онош төгс батлагдана. Түүдгэнцэрт өвөрмөц өөрчлөлт илэрнэ.

5. Ацидоз бууруулах эмчилгээ хийнэ. БАД-ын төгсгөл үе / креатинин 1,4 ммоль/л болсон / учир гемодиализ эмчилгээ хийнэ.

сорил -2-ийн Эталоны тайлбар 1. D., 2. B., 3. C., 4. E., 5. C., 6. C., 7. A 8. D

1. Бодит үзлэгээр хоёр бөөр өвчилсөн шижтэй,шээсний

шинжилгээнд ялимгүй уураг, цагаан эс, нян илэрсэн, полиури, никтури болон бөөрний өтгөрүүлэх үйл ажиллагаа алдагдсан.РКИ тэнцүү биш ихэссэн.

2. Бөөрний дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдсан, завсарын эд сувгинцарын шээсийг өтгөрүүлэх ажиллагаа алдагдсан.

3. РКИ нь бөөрний дотоод хөндийн хэмжээг цуллаг эдийн хэмжээнд харьцуулсан үзүүлэлт байдаг.

4. Архаг пиелонефритийн үед эдгээр шинжүүд бүгд ямар нэг хэмжээгээр илэрсэн байна.

5. Морфологийн олон янзын өөрчлөлт байх боловч тухайн тохиолдолд сувгинцарын хучвар эсийн өөрчлөлт, сувгинцарт үрэвслийн коллоид масс хуралдсан шинж тод илэрсэн байна.

6. Энэ тохиолдолд экскретор урографи, преднизолоны сэдээх сорил оношийн гол баталгаа болно. Бөөрний эдийн шинжилгээ, КТ, дархлааны шинжилгээ нь гол биш юм.

7. Архаг пиелонефритийн эмчилгээнд дархлаа дарангуйлах эмчилгээ үндсэндээ хэрэглэдэггүй. Харин нянгийн эсрэг эмүүдийн хослол, хүчтэй антибиотик, сонгомол химийн эмүүдийг хэрэглэдэг.

89

8. Архаг пиелонефритийн үед бөөрний завсрын эд ялангуяа тахир сувгинцарууд ихээр гэмтдэг тул нэн түрүүнд сувгинцарын шээсийг өтгөрүүлэх үйл ажиллагаа алдагдаж үүний улмаас энэ тохиолдолд полиури, никтури илэрч байна.

Эталон сорил -2-ийн тайлбар 1. D., 2. B., 3. C., 4. E., 5. C., 6. C., 7. A 8. D