43
Улаанбаатар салбар 1 2012 оны ажлын тайлан ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН УЛААНБААТАР САЛБАРЫН 2012 ОНЫ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хот НЭГ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР Улаанбаатар салбар нь анх Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 20 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын Б/104 тоот тушаалаар 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 276 ажилтны орон тоотойгоор байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2 дахь бүтцийн өөрчлөлтөөр 245 болж батлагдсан. Тусдаа байгууллагын статусаар ажиллаж эхэлсэн энэхүү хагас жил нь салбарын хамт олны хувьд компанийн зорилтот түвшинг ханган биелүүлэх, бүх чиглэлээр тусдаа салбар болон хөгжиж цаашид тогтвортой ажиллах үндэс суурийг тавьсан онцгой цаг үе байлаа. Энэ хугацаанд асуудал бэрхшээл багагүй тулгарч байсан ч хамт олны нөр их хөдөлмөр, зүтгэлийн хүчээр даван гарч салбарын үйл ажиллагаа ерөнхийдөө жигдэрч байгааг цохон дурьдах нь зүйтэй. Хөрөнгө санхүү, хүний нөөц, контор хангамжийн бүх үндсэн бааз суурь төв компанид үлдэсний улмаас дараах хүндрэлүүд гарч байлаа. Үүнд: Бүтцийн өөрчлөлтөөр /2 удаа хийгдсэн/ суларсан орон тоон дээр шинээр авсан болон ажлын байр өөрчлөгдсөн 52 ажилтныг богино хугацаанд сургаж жинхлүүлэх, мөн үүнийг дагалдаад салбарын харьяа 17 дэд станц, салбарын диспетчерүүд 3 ээлжийн графикт орж ажлын хүнд горимоор удаан хугацаагаар ажиллах үүний улмаас ядарч өвчлөх, илүү цагийн цалингийн зардал нэмэгдэх, ондоо багтаж ээлжийн амралтаа эдлэж чадахгүй байх, Ахлах нябо томилж өгөөгүй 2 сар болсны улмаас салбарын эрх мэдлийн хэмжээний санхүүгийн зохицуулалт хийх боломж бүрдэхгүй байх, Хөрөнгөө программд болон биетээр хувааж бүртгэх, хөрөнгийн агуулахаа салгах, Хүний нөөцийн мэргэжилтэнүүдийн албан хэрэглээний компьютер байхгүйгээс хүний нөөцийн программд нэмэлт болон шинээр мэдээлэл оруулах, салбарын ажиллагсдын цаг бүртгэлийг хянах боломж хязгаарлагдмал зэрэг дутагдал байсан ч салбарын Засварын алба, Реле хамгаалалтын албадын хувьд үндсэн үйл ажиллагаа

Tailan 2012 Ulaanbaatar Salvar

  • Upload
    -

  • View
    2.430

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

1 2012 оны ажлын тайлан

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН УЛААНБААТАР

САЛБАРЫН 2012 ОНЫ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Улаанбаатар хот

НЭГ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Улаанбаатар салбар нь анх Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 20 дугаар

тогтоол, гүйцэтгэх захирлын Б/104 тоот тушаалаар 2012 оны 6 дугаар сарын 21-ний

өдрөөс 276 ажилтны орон тоотойгоор байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд

2 дахь бүтцийн өөрчлөлтөөр 245 болж батлагдсан.

Тусдаа байгууллагын статусаар ажиллаж эхэлсэн энэхүү хагас жил нь

салбарын хамт олны хувьд компанийн зорилтот түвшинг ханган биелүүлэх, бүх

чиглэлээр тусдаа салбар болон хөгжиж цаашид тогтвортой ажиллах үндэс суурийг

тавьсан онцгой цаг үе байлаа. Энэ хугацаанд асуудал бэрхшээл багагүй тулгарч

байсан ч хамт олны нөр их хөдөлмөр, зүтгэлийн хүчээр даван гарч салбарын үйл

ажиллагаа ерөнхийдөө жигдэрч байгааг цохон дурьдах нь зүйтэй.

Хөрөнгө санхүү, хүний нөөц, контор хангамжийн бүх үндсэн бааз суурь төв

компанид үлдэсний улмаас дараах хүндрэлүүд гарч байлаа. Үүнд:

Бүтцийн өөрчлөлтөөр /2 удаа хийгдсэн/ суларсан орон тоон дээр шинээр авсан

болон ажлын байр өөрчлөгдсөн 52 ажилтныг богино хугацаанд сургаж жинхлүүлэх,

мөн үүнийг дагалдаад салбарын харьяа 17 дэд станц, салбарын диспетчерүүд 3

ээлжийн графикт орж ажлын хүнд горимоор удаан хугацаагаар ажиллах үүний

улмаас ядарч өвчлөх, илүү цагийн цалингийн зардал нэмэгдэх, ондоо багтаж ээлжийн

амралтаа эдлэж чадахгүй байх,

Ахлах нябо томилж өгөөгүй 2 сар болсны улмаас салбарын эрх мэдлийн

хэмжээний санхүүгийн зохицуулалт хийх боломж бүрдэхгүй байх,

Хөрөнгөө программд болон биетээр хувааж бүртгэх, хөрөнгийн агуулахаа

салгах,

Хүний нөөцийн мэргэжилтэнүүдийн албан хэрэглээний компьютер байхгүйгээс

хүний нөөцийн программд нэмэлт болон шинээр мэдээлэл оруулах, салбарын

ажиллагсдын цаг бүртгэлийг хянах боломж хязгаарлагдмал зэрэг дутагдал байсан ч

салбарын Засварын алба, Реле хамгаалалтын албадын хувьд үндсэн үйл ажиллагаа

Page 2: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

2 2012 оны ажлын тайлан

их, урсгал засварын ажил хуучнаараа үргэлжлэн явагдах боломжтой байж

төлөвлөгөөт ИЗА, УЗА-н ард амжилттай гарч чадсан юм.

Гэвч нөгөө талаар тоноглолын хуучралт, насжилтаас шалтгаалсан тоноглолын

томоохон гэмтлүүд /Баруун дэд станцын тосон таслуур буудах/ , реле хамгаалалтын

селектив бус ажиллагаанаас шалтгаалсан тасралт /АШ-101 ТТ татгалзаж УРОВ

ажиллах үед 110 кВ хойд кольцо схем селектив бусаар тасарч 5 станц 0 суусан/ зохих

хэмжээгээр гарсан.

ХОЁР. ХҮНИЙ НӨӨЦ, НИЙГМИЙН АСУУДАЛ, СУРГАЛТЫН ТАЛААР

Улаанбаатар салбар нь оны эцсийн байдлаар 233 ажилтантай үйл

ажиллагаагаа явуулж байгаагийн 3.8 хувийг удирдах ажилтан, 46 хувийг инженер

техникийн ажилтнууд, 4.7 хувийг албан хаагч, 42,9 хувийг монтёр, мэргэжлийн

зэрэгтэй ажилчид, 2.6 хувийг бага тушаалын ажилчид эзэлж, 202 ажилтан удаан

жилийн нэмэгдэл авч байна.

62 ажилтны албан тушаал өөрчлөгдсөнөөс тушаал ахисан-31, буурсан-4

ажилтан байна.

График 1

Г

р

а

ф

и

к

Г

Г

рафик 2

Óäèðäàõ àæèëòàí 9

(3,8%)

ÈÒÀ 107 (46%)

Àëáàí õààãч 11 (4,7%)

Ìýðãýæëèéí çýðýãòýé

àæèëòàí 109 (42,9%)

¯éëчëýãч 6 (2,6%)

Àæèëòíóóäûí á¿òýö (àëáàí òóøààëààð)

Page 3: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

3 2012 оны ажлын тайлан

Салбарт шинээр ажилд орсон 33 хүний материалыг бүрдүүлэн хувийн хэрэг

нээх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн ажлаас

чөлөөлөгдсөн 16 ажилтны холбогдох материалыг бүрдүүлэн тойрох хуудсыг зуруулан

тооцоог дуусгах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ажлыг тухай бүр хийж

гүйцэтгэсэн.

Хамтын гэрээнд заасны дагуу ар гэрт нь гачигдал гарсан 6 хүнд 3.818.880

төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж, салбарын 249 ажилтанд 17,430,000

төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг тус тус олгосон.

Ажилтнуудын улсад ажилласан жил, хөдөлмөрийн нөхцөл, ээлжийн амралт

эдлэх хоногийг гаргаж, ээлжийн амралтын хуваарь, тэдгээрт олгох хөнгөлөлт,

нэмэгдлүүдийг тооцон гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа.

График 3

0-5 æèë 64 (27,2%)

6-10 æèë 35 (15%) 11-15 æèë

37 (15,8%)

16-20 æèë 29 (12,4%)

21 áà ò¿¿íýýñ

äýýø 69(29,6%)

Àæèëòíóóäûí àæèëëàñàí æèë

Page 4: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

4 2012 оны ажлын тайлан

График 4

Хүний нөөцийн, шилжилт хөдөлгөөний, сахилгын шийтгэлийн, гавьяа шагнал

авсан байдлын, боловсролын, насжилтын, ажилласан жилийн, орон тооны судалгааг

боловсруулан гаргасан.

График 5

Ìàãèñòð 10 (4,2%)

Áàêàëàâð 117 (50,2%)

Òóñãàé äóíä 11 (4,7%)

Á¿ðýí áóñ äóíä 5 (2,1%)

Á¿ðýí äóíä 90 (38,8%)

Àæèëòíóóäûí á¿òýö (áîëîâñðîëîîð)

18-35 íàñ 100 (42,9%)

36-50 íàñ 108 (46%)

51-60 íàñ 26 (11,1%)

60 áà ò¿¿íýýñ

äýýø (0%)

Àæèëòíóóäûí íàñ

Page 5: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

5 2012 оны ажлын тайлан

Гавьяа шагнал хүртсэн байдал Хүснэгт 1

Шагналын нэр 2012 онд

/Тоогоор/

Өссөн дүнгээр

/тайлбар/

Гавьяат ажилтан - -

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 1 2

Алтан гадас одон 4 4

Хөдөлмөрийн хүндэт медаль 4 9

Эрчим хүчний тэргүүний ажилтан 18 71

Эрчим хүчний яамны Жуух бичиг 16 76

Эрчим хүчний газрын Жуух бичиг 1 1

Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан 1 1

90 жилийн ойн медаль 27 90 жил

ДҮН 72

Сургалтын талаар

Бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр өөрчлөгдсөн болон суларсан орон тоон дээр

нөхөж авсан 52 ажилтанд танхимын сургалт зохион байгуулж, ажиллах ажил албан

тушаалд нь сургах хугацаатай сургалтын хөтөлбөр гарган судлуулж холбогдох

шалгалтыг авч жинхлүүлсэн.

Эмэгтэй 79 (34%)

Эрэгтэй 155 (66%)

Àæèëòнóóäûí á¿òýö (õ¿éñýýð)

Page 6: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

6 2012 оны ажлын тайлан

Клин Энержи ХХК-ийн Салхит станцын шуурхай ажиллагааны 11 ажилтанд

танхимын 80, ажлын байранд дадлага олгох 200 цагийн сургалт, “МАК” ХХК-ийн МАК

110/10 кВ дэд станцад ажиллах шуурхай ажиллагааны 8 ажилтанд 30 цагийн

танхимын, 120 цагийн ажлын байранд дадлага олгох сургалтыг тус тус зохион

байгуулж салбарын мэргэжлийн шалгалтын комисс шалгалт авч цахилгаан

байгууламжид ажиллах эрхийн үнэмлэх олгох ажил хийсэн бөгөөд энэхүү сургалтаас

Клин Энержи ХХК-аас 5,2 сая, МАК ХХК-аас 2,5 сая нийт 7,7 сая төгрөгийг салбарын

дансанд төвлөрүүлээд байна.

Ажлын хэрэгцээ шаардлагаас хамааран ЗААА-ны бичиг хэрэг архивч

Ч.Оюунчулууныг “Оффис менежер”, АА-ны дарга Б.Энхбатыг “Мэргэшсэн инженер”,

ХАБЭАИ Ш.Чулуунсүрэнг “ХАБЭА-н менежмент систем”, Н.Батбаярыг АНУ-д

“Барууны орнуудын Реле хамгаалалт автоматикийн чиг хандлага” семинар, АА-ны

ээлжийн монтёр Г.Гантуяа, Д.Ганцоож нарыг ЭХСҮЦ-т “Сэлгэн залгалт” ЗА-ны дэд

станцын засварын монтёр Б.Бат-Эрдэнэ-г "Герман-Монголын МСҮТ"-д гагнуурчны

анхан шатны мэргэжил олгох сургалтад тус тус хамруулсан.

Салбарын ажиллагсдад ээлжит сургалт зохион байгуулах төлөвлөгөө, хуваарь

гарган батлуулж хуваарийн дагуу 12-р сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл

хугацаанд дэд станцын ажлын байранд ажлын байрны сургалт явуулсан.

ГУРАВ. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН

АЖЛЫН ТАЛААР

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах 2012 оны

зардалд УБ салбарт 31305,8 мян төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр

нийт зардалд 35392,1 мян төгрөг зарцуулж 4086,3 мянган төгрөгийн хэтрэлттэй,

галын аюулаас хамгаалах зардалд 3576,9 мян төгрөг зарцуулахаас 2125,2 мян

төгрөгийг зарцуулж 1451,7 мянган төгрөгийн хэмнэлттэй байна. Зардалд тусгагдаагүй

галын тусгай зориулалтын хувцас авсанаар ХХ-ын зардлыг хэтрүүлсэн ч галын аюул

тулгарсан үед ажилтныг галд осолдуулахгүй хамгаалах боломж бүрдүүлсэн давуу

талтай юм.

Page 7: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

7 2012 оны ажлын тайлан

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, ажлын байрны эрүүл ахуйг

сайжруулах чиглэлээр 30 ажил төлөвлөснөөс 28 нь биелэн 2 ажил дутуу хийгдэж

төлөвлөгөөний биелэлт 93%-тай ажиллалаа.

Ажлын аюулгүй байдлыг хангах, аюул осол, зөрчилгүй ажиллуулахад өдөр

тутам санамж, сэдэл өгөх зорилгоор тангарагийн үгийг зохиож, гүйцэтгэх захирлын

2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 тоот тушаалаар баталгаажуулан 130

ажлын байранд тараан байрлуулж нийт ажиллагсдад цээжлүүлэн, өдөр бүр тангаргаа

өргөсний дараа ажилдаа гардаг болгон хэвшүүлсэн .

Сар бүрийн давтан зааварчилга, АЭД, ОЭД, ГАУСД-ыг батлагдсан сэдвийн

дагуу улирал бүр явуулж ирсэн ба салбарын хэмжээнд давхардсан тоогоор АЭД-д

1011, ОЭД-д 1086, ГАУСД-1012 ажилтан хамрагдсан. Сарын давтан зааварчилгааг

2194 ажилтанд өгч давтан сургасан ба дасгалын дараа тестээр эргэж ажиллагсдын

мэдлэгийг шалгах хэлбэрийг мөн ашигласан нь сургалтыг үр дүнтэй болгосон байна.

Улаанбаатар салбарт шинээр ажилд орсон 33 ажилтан, их дээд сургуулийн

дадлагын оюутанууд, салбарын тоноглолд ажил гүйцэтгэхээр ирсэн гадны

байгууллагын хүмүүст 65 удаа, давхардсан тоогоор 620 хүнд ажил гүйцэтгэх

тохиолдол бүрт нь аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгааг өгч ажиллалаа.

Хөдөлмөр хамгааллын анхан шатны үзлэгийг 1046 удаа, 2 дугаар шатны

үзлэгийг 5 алба 17 дэд станцуудад 139 удаа, 3 дугаар шатны үзлэгийг бүх алба, дэд

станцуудад батлагдсан удирдамжийн дагуу 4 удаа явуулж хөдөлмөр хамгаалал

аюулгүй ажиллагаа, ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуйн шаардлага хангасан

байдал, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар хийгдсэн ажлуудыг үзлэг

шалгалтын комиссын хамт үзэж, ерөнхий инженерт танилцуулан захирлын зөвлөлийн

хурлаар хэлэлцүүлж, үзлэгийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг гарган илэрсэн 144

зөрчлийг арилгуулсан.

Салбарын хэмжээнд 2012 онд 110кВ-ын Хүчдэл заагуур УВН-90- 2ш,

хөндийрүүлэх резинэн бээлий -15ш, Бот-3ш, Хамгаалалтын бүс-3ш, Гагнуурын баг-

2ш, Хорт утааны баг-20ш, Хошуувч- 34ш, Нүдний шил -12ш, Каск- 25ш тус тус

шинээр авч олгосон бөгөөд резинэн бот -14ш, резинэн бээлий -52 хос, хүчдэл

заагуур УВН-90-29ш, УВН-80-31ш ,110кВ штанг-17ш,35кВ штанг-15ш,10,6кВ штанг-

5ш, 0,4кВ штанг- 1ш туршиж ажлын байран дээр тавьсан.

Page 8: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

8 2012 оны ажлын тайлан

Засварын ажлын үндсэн хөдөлгөх хүч кран-2, автовышка-1 зэрэг өргөх зөөх

машин механизмууд, болон бүх тээврийн хэрэгслэлүүдэд туршилт үзлэг шалгалтыг

явуулж протокол үйлдсэн.

Ажлын байрны эрүүл ахуйг сайжруулах

Эрүүл мэндийн ээлжит үзлэгийг 11-р сард УКТЭ-I болон прециллаб

лабораторитай хамтран зохион байгуулж нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг,

шинжилгээнд салбарын нийт ажиллагсдыг хамрууллаа. Үзлэгт салбарын 202

ажилтан оролцож, ерөнхий дүгнэлтээр эмчийн хяналтанд байх шаардлагатай

ажиллагсдыг УКТЭ –I эмнэлэгийн байнгын хяналтанд оруулах, цаашид хамтран

ажиллахаар ярилцаж байна

Хортой, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст сүү, сүү орлох бүтээгдхүүнийг олгох

тушаалын биелэлтэнд хяналт тавьж засварын ажиллагсдад Нью миллениум ХХК-

тай хүн орхоодойтой зөгийн балыг 3,5 сая төгрөгөнд нийлүүлэх гэрээтэй ажиллаж

164 ширхэг хүн орхоодой, зөгийн балны бэлдмэлийг 2012 онд 3 380,0 мянган

төгрөгөөр авч хор саармагжуулах бүтээгдхүүнийг давхардсан тоогоор 328 ажилтанд

олголоо.

Ажиллагсдыг өвөл, зуны ажлын хувцасаар хангах ажилд хяналт тавьж, нийт

ажиллагсдын биеийн хэмжээг аван захиалга өгч, зуны хувцасаар хангах ажлыг 6-р

сард, өвлийн хувцасыг 11,12 –р сард багтаан авч олгуулав. Үүнд: зуны хувцас –

153ш, гутал-159ш, өвлийн хувцас 96ш, гутал 113ш-г авч олгосон ба эрүүл ахуй,

чанарын шаардлага хангаагүй өвлийн ажлын хувцас 20, гутал 50 ширхэгийг буцааж

дахин олгосон.

Мөн төв компанийн ҮТХ-т ажлын хувцасны чанар муу байгаа хувцас олголтын

хугацааг өөрчлөх, стандартанд өөрчлөлт оруулах, ажлын гуталны стандарт батлуулж

мөрдүүлэх шаардлагатай байгаа талаар албан тоот хүргүүлсэн.

Дэд станцуудын ажлын байрны эрүүл ахуйн орчныг сайжруулах мөн ажлын

байранд 5С систем нэвтрүүлэх ажлын хүрээнд 350 гаруй тохижилтын ажлыг хийснээр

ажлын байрны эмх цэгц сайжирч, ажиллагсдын ажиллах нөхцөл орчин дээшилсэн

байна.

Page 9: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

9 2012 оны ажлын тайлан

2012 онд Улаанбаатар салбарын бүх дэд станцууд, техникийн болон бусад бүх

хэлтэс албанд 90 ком эмийн сан авч 5, 11-р сард 1033,0 мянган төгрөгийн нөхөн

хангалт хийсэн.

Ажиллагсдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ажиллагсдын эрүүл

мэндийг дэмжих, архи тамхигүй орчинг бий болгох, осол гэмтлээс сэргийлэх

зорилгоор ММСС-н санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Эрүүл ажилтан–бидний

баялаг” төслийг хэрэгжүүлсэн.

Дорнод-2, Баруун, Умард дэд станцуудад ТЗБАХ-ын ажлаар дэд станцын байранд

барилгын засварын ажил, Өмнөд, Яармаг, Үйлдвэр дэд станцын ажилтнууд өөрсдийн

хүчээр станцаа тохижуулах ажлыг хийж ажиллах орчноо сайжруулсан.

Галын аюулгүй байдлыг хангах талаар

Улаанбаатар салбарын хэмжээнд гал унтраагуур нийт MFZ-35-5ш, MFZ-5–62ш

шинээр авсан ба MFZ-4-4ш/ цэнэглүүлж, галын багаж хэрэгслэл: Хувин -21ш, хүрз-

7ш, жоотуу-7ш, лоом-3ш, хайрга 10тн авч авто грашуудыг галын багажаар хангасан.

ИХБ-3, Умард, Баруун, Налайх, Үйлдвэр дэд станцуудад трансформаторын

доорхи хайргыг бүрэн сольж, станцуудад тавигдсан савтай элснүүдийг

сийрэгжүүлсэн.

2012 оны 7-р сарын 3, 4-ний өдрүүдэд ХУДүүргийн Онцгой байдлын хэлтэстэй

хамтран гал, гамшгаас хамгаалах 10 цагийн сургалтыг явуулж 140 ажилтан

хамрагдсан сургалтын төгсгөлд гал унтраах, анхны тусламж үзүүлэх сургалт

тэмцээнийг зохион байгуулсан.

ДӨРӨВ. ШУГАМ, ДЭД СТАНЦЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, АШИГЛАЛТ

Улаанбаатар салбар нь 220/110/35/10/6 кВ-ын 17 дэд станц, 1264,1 МВт

суурилагдсан хүчин чадал бүхий 34 ком хүчний трансформатор, нэг хэлхээнд

шилжүүлсэнээр 806,66 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамтай.

Хүснэгт 2

Д.д

Трансформаторын

төрөл Чадал МВт Хувь

Page 10: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

10 2012 оны ажлын тайлан

ОХУ 66%

БНХАУ 34%

Трансформаторын чадлын харьцаа

1. ОХУ 829,1 65,6

2. БНХАУ 435 34,4

Нийт 1264,1 100 %

График 6

Хүчний трансформаторын тухай

220/110/35/10/6 кВ-ын 34 ком хүчний трансформатор ашиглагдаж байгааг

насжилтаар нь ангилбал 1969-1980 он, 1981-1990 он, 1991-2000 он, 1991-2000 он,

2001-2010 он, 2011 оноос хойш насжилттай байна. Үүнээс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн

хүчний трансформатор 11 байна.

Хүснэгт 3

Д.д Онууд Тоо хувиар

1. 1969-1980 он 4 11,8

Page 11: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

11 2012 оны ажлын тайлан

12%

50% 6%

12%

20%

Хүчний трансформатор

1969-1980 1981-1990 1991-2000 2001-2010 2011 оноос хойш

2. 1981-1990 он 17 50

3. 1991-2000 он 2 5,8

4. 2001-2010 он 4 11,8

5. 2011 оноос хойш 7 20,6

График 7

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тухай

ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар салбар нь нэг хэлхээнд шилжүүлсэнээр 220 кВ-

ын 493,3 км, 110 кВ-ын 301,67 км, 35 кВ-ын 11,7 км, нийт 806,67 км ЦДАШ-ын

ашиглалт засварыг хариуцан ажилладаг.

Хүснэгт 4

Д.д Насжилтын онууд Шугамын урт км. хувиар

1. 1961-1970 он 99,4 12

Page 12: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

12 2012 оны ажлын тайлан

2. 1971-1980 он 99,8 13

3. 1981-1990 он 551 68

4. 1991 оноос одоог хүртэл 56,4 7

График 8

Реле хамгаалалтын тоноглолын тухай

Салбарын эзэмшлийн дэд станцуудад нийт 4557 нэр төрлийн реле хамгаалалт,

автоматикийн төхөөрөмжүүд ажиллаж байгаагаас механик реле хамгаалалт 4298

микропроцессорын реле хамгаалалт 259 иж бүрдлийг ашиглаж байна.

ТАВ. ГОРИМ АЖИЛЛАГАА, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЛАНС, АЛДАГДАЛ,

ТЕХНОЛОГИЙН ЗӨРЧИЛ, ТАСРАЛТЫН ТУХАЙ

ДҮТ-ээс батлагдсан горимын хүрээнд салбарын хэмжээний бүх шугам

тоноглолыг өвөл, зуны горимд шилжүүлэхтэй холбогдуулан горим схем, АЧР-ийн

хөтөлбөрийн дагуу бүх фидерүүдийн АЧР-ийн тавилыг тохируулж холбогдох

өөрчлөлтүүдийг хийж ажилласан.

Нэгдсэн сүлжээний схемийн өөрчлөлт, ачааллын өсөлттэй холбогдуулан

тооцоо судалгаа хийлгэж зохих өөрчлөлтүүдийг оруулан ажиллаж байна.

1961-1970 он 1971-1980 он 1981-1990 он 1991 оноос одоог хүртэл

99.4 99.8

551

56.7

шугамын урт

Page 13: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

13 2012 оны ажлын тайлан

Нэгдсэн сүлжээний хэмжээнд зуны бага ачаалал, өвлийн их ачааллын

хэмжилтийг бүх дэд станцуудад зохион явуулж холбогдох тооцооллыг хийж

ажилласан.

Эрчим хүчний баланс, алдагдлын тухай

Тайлант хугацаанд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

эзэмшигч компаниудаас төлөвлөгөөгөөр 2001936,1 мянган кВт.цаг цахилгаан эрчим

хүч худалдаж авахаас 2188546,7 мянган кВт.цаг худалдан авч төлөвлөгөөг 9,3 %-иар,

дамжуулалтын алдагдлыг төлөвлөгөөгөөр 37802 мянган кВт.цаг буюу 1,89 % байхаар

тооцсоноос гүйцэтгэлээр 30087 мянган кВт.цаг буюу 1,37 % болгож 0,52 %-иар

бууруулан ажиллалаа.

Мөн цахилгаан эрчим хүч түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт

төлөвлөгөөгөөр 1924258,2 мянган кВт.цаг цахилгаан эрчим хүч худалдахаас

гүйцэтгэлээр 2118189,6 мянган кВт.цаг цахилгаан эрчим хүч борлуулж төлөвлөгөөг

10,08 %-иар давуулан биелүүлсэн.

График 9

Page 14: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

14 2012 оны ажлын тайлан

0.000

5000.000

10000.000

15000.000

20000.000

25000.000

30000.000

35000.000

40000.000

2010 2011 2012

Төлөвлөгөө 31993.990 35176.882 37802.464

Хувь 1.94% 1.89% 1.89%

Гүйцэтгэл 27769.966 29973.229 30087.009

Хувь. 1.59% 1.56% 1.37%

Мян

.кВ

т.ц

аг

Дамжуулалтын алдагдал

Цахилгаан эрчим хүч худалдан авах, борлуулах эдийн засгийн үзүүлэлт эерэг

гарахад шугам тоноглолын шинэчлэлт, горим ажиллагаа, засвар үйлчилгээний чанар,

ашиглалтын үйл явцыг сайн зохион байгуулсан нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн.

Худалдсан цахилгаан эрчим хүч, цахилгаан эрчим хүчний алдагдалын хэмжээг

сүүлийн 3 жилийн байдлаар хүснэгт графикаар үзүүлэв.

График 10

Графикаас харахад 2011 оны гүйцэтгэл 2010 оны гүйцэтгэлээс 170339,569

мян.кВт.цаг-аар буюу 9,93%-иар өссөн бол 2012 онд өмнөх жилийнхээс 272640,565

мян.кВт.цаг-аар буюу14,45 %-иар өссөн юм.

Улаанбаатар салбар 2012 онд нийт 2158459,748 мян.кВт.цаг ЦЭХ дамжуулсан

нь төлөвлөгөөнөөс 194326,064мян.кВт.цаг буюу 109,89% биелсэн, нийт алдагдал

30087,009 мян.кВт.цаг буюу төлөвлөгөөнөөс 0,51%-иар бага байна.

УБЦТС ХК-ны хэрэглээ 2118189,605 мян.кВт.цаг болсон нь төлөвлөгөөнөөс

10,08%–иар өссөн, Төмөр замын ЭХУХ-ийн 1-р анги 1,44%-иар, Эрчим сүлжээ ХХК

1,65%-иар тус тус өсч, Нолго ХХК 3,16%-иар буурсан байна.

Page 15: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

15 2012 оны ажлын тайлан

Технологийн зөрчил, тасралтын тухай

2012 онд салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн бус осол- 1, 1-р зэргийн саатал-2,

2-р зэргийн саатал-1, тоноглолын гэмтэл, шуурхай ажиллагааны зөрчил, реле

хамгаалалтын селектив бус ажиллагаанаас шалтгаалсан тасралт гарсан. Үүнд:

Нярав Д.Болормаа компанийн аварга шалгаруулах Дархан-2012 спортын

тэмжээнд оролцох үедээ хөлний шөрмөсөө тасалсан үйлдвэрлэлийн бус осол.

Туул дэд станцын 10 кВ Мон Уран-Б фидерийн кабельд муур орж богино

залгаа хийснээс гүйдлийн трансформатор гэмтэж 10 кВ оролтын таслуур

хамгаалалтаар тасарч 10 кВ 2-р секцийн хэрэглэгчид хүчдэлгүй болсон, АШ-101-д түр

зуурын богино залгаа гарах үед Улаанбаатар дэд станцын АШ-101 ТТ-ын таслах

ороомог шатсаны улмаас УРОВ ажиллаж /реле хамгаалалтын селектив бус

ажиллагаанаас шалтгаалж/ 5 дэд станц хүчдэлгүй болсон 1-р зэргийн саатлууд

Умард дэд станцад “Катод гал” ХХК-ийн бригад 6 кВ 2-р секцийн

шинэчлэлтийн ажил хийх үедээ ажилд байгаа Т-1 трансформаторын 6 кВ талд

андуурч газардуулгын хутга залгаснаас станц 0 суусан 2-р зэргийн саатал

Баруун дэд станцад РП-6А, РП-6Б, ТП-2А, насос нэмэлт, СХТ буудсан, Туул

дэд станцад 10 кВ Рашаан фидерийн ВТ буудаж, гүйдлийн трансформатор гэмтэн 10

кВ 2-р секц хүчдэлгүй болсон, Т-3 ВТ буудсан тоноглолын гэмтлүүд

Баянчандмань дэд станцад Т-2 трансформатор дифференциал хамгаалалтаар

тасрах үед 35, 10 кВ талын таслуурууд залгаатай үлдсэн, АШ-107-н тулгуур №35-д

хүн гарч осолдох үед АШ-107-н хамгаалалт Дорнод-2 талд ажиллаагүйгээс гэмтэлтэй

шугамыг Дорнод-2 талд ШинТойТ, ИХБ-4 талд АШ-109 тасарч тусгаарласан боловч

АШ-110, Улаанбаатар дэд станцын 110 кВ СХТ, Дорнод-2 дэд станцын Т-1 –н

хамгаалалтууд нь буруу ажилласан, Дорнод-2 дэд станцад Чингэс-Б таслуур

хамгаалалтаар тасрах үед Т-2 трансформатор дифференциал хамгаалалтаар

тасарсан, Туул дэд станцад угсралтын үеийн алдаатай холболтоос шалтгаалан хийн

хамгаалалтаар 3 удаа тасарч станц 0 суусан, Т-2 трансформаторын 110, 10 кВ талын

МТЗ хамгаалалтын тавилыг хэвийн тавилд тавиагүй, хурдасгах хэлхээг гаргаагүй

орхисноос Т-2 трансформатор тасарсан селектив бус тасралтууд

Туул дэд станцад 10 кВ 1-р секцийн ХТ-ын автомат унах үед шинэчлэлтийн

үеийн угсралтаар дохиоллын хэлхээний холболт хийгдээгүй болон шуурхай

ажиллагааны хүмүүсийн тоноглолд хийгдэх үзлэг муугаас өглөө буусан болон өдрийн

Page 16: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

16 2012 оны ажлын тайлан

ээлж мэдээгүй, оройн ээлж мэдэх хүртэл 1-р секцийн бүх тоолуур 11:55 цагийн турш

зогссон, Хайлааст дэд станцад Т-1 трансформаторыг хэвийн схемд оруулах сэлгэн

залгалтын үед 35 кВ ХТ-2 ШинС-2-г тасархай орхисноос 35 кВ Яргайт-Б шугамын

тоолуур зогссон шуурхай ажиллагааны хүмүүсийн зөрчил гэх мэт.

Зөрчлийн акт 19, сэрэмжлүүлэх мэдээлэл даалгаврыг 3 удаа гаргаж бүх алба

хэлтэс салбаруудад тарааж ээлжит бус зааварчилгааг өгч, СМД-1,2,3 дагуу УБ

салбарын Ашиглалтын албаны бүх ашиглалтын инженер болон ДА, ЗА, РХТА-ны

дарга, ахлах инженер, ТМА-ны механикч инженер нийт 420 хүнд ээлжит бус

зааварчилгааг өгсөн.

Ажлын хариуцлага алдсан албан тушаалтан, ажилтан нарт холбогдох арга

хэмжээг авч, дахин зөрчил гаргахгүй талаар 20 гаруй ажлыг зохион байгуулж

ажиллалаа.

2012 онд салбарын хэмжээнд нийт 220 кВ-ын тасралт 7 удаа, 110 кВ-ын

тасралт 42 удаа, 35 кВ-ын тасралт 39 удаа, 6/10 кВ-ын тасралт 1120 удаа гарсанаас

110 кВ-ын 32; 35 кВ-ын 16; 10/6 кВ-ын 921 удаагийн тасралт нь РХА-тай холбоотой

тасралт байна.

10,6 кВ-ын гарсан шугамуудын тасралтын судалгааг гаргаж үзэхэд гадны

байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ихэнх тасралтууд гардаг нь

харагдаж байна.

Тасралтуудыг ажилласан хамгаалалтаар нь ангилан үзэхэд ТО:625, МТЗ:260,

АЧР:16, Ускорение:11, Блинкер гацсан:1 байлаа.

Page 17: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

17 2012 оны ажлын тайлан

График 11

График 12

2

1

8

4

1 0

1

2

3

4

5

6

7

8

9

Зайн-1 Хөндлөн диф МТЗ ТО АЧР

35кВ-н гарсан шугамын реле хамгаалалтын судалгаа

Зайн-1

Хөндлөн диф

МТЗ

ТО

АЧР

625

260

16 11 0

100

200

300

400

500

600

700

ТО МТЗ АЧР Ускорение

10,6кВ-н гарсан шугамын реле хамгаалалтын судалгаа

ТО

МТЗ

АЧР

Ускорение

Page 18: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

18 2012 оны ажлын тайлан

0

1

2

3

4

5

6

7

ВЧ Газ-1 Газ-2 Газ-3 МТЗ ОТ ДЗ-1 ДЗ-2 ДЗ-3 УРОВ

ВЧ

Газ-1

Газ-2

Газ-3

МТЗ

ОТ

ДЗ-1

ДЗ-2

ДЗ-3

УРОВ

График 13

График 14

2010 2011 2012

10,6кВ 748 904 898

35кВ 31 33 16

110кВ 46 29 26

0

100

200

300

400

500

600

700

800

900

1000

Реле хамгаалалтаар тасарсан тасралтын судалгаа

Page 19: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

19 2012 оны ажлын тайлан

10,6 кВ тусгаарлагдсан нейтральтай сүлжээний хувьд газар гэссэн үед гадны

багууллагууд газар шорооны ажил хийх үедээ кабель гэмтээх, Түгээх сүлжээний

кабель, манай дэд станцуудад тоноглогдсон таслууруудын хуучралт /ашиглалтын

шаардлага хангахгүй болсон/-аас шалтгаалан шугамууд хамгаалалтаар тасарч

байна. 35 кВ-н сүлжээний хувьд ихэнх 35кВ-н С-35, МКП таслууруудын привод гадаа

байрлалтай цаг агаарын хүчин зүйлсийн нөлөөлөлд байнга өртдөгөөс гацаж таслах,

залгах ороомог шатдаг. 110 кВ агаарын шугамд ихэвчлэн цаг агаарын хүчин зүйлсээс

шалтгаалсан түр зуурын богино залгаа гарч хамгаалалтаар тасардаг. Сүүлийн үед

цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж байгаагаас ачааллын гүйдэл нь

хамгаалалтын тавилд хүрснээс /оргил ачааллын үед/ тасрах тасралтууд ч байна.

ЗУРГАА. ШУУРХАЙ АЖИЛЛАГАА, НАРЯД ШИЙДВЭР, ЗАХИАЛГАТ АЖЛЫН

ТУХАЙ

Наряд шийдвэрээр хийсэн ажлууд

2012 онд Улаанбаатар салбарт компанийн нарядаар 664, шийдвэрээр 1112,

гадны байгууллагын нарядаар 141, шийдвэрээр 202 ажил хийгдсэн байна.

График 15

0 2

4

13 16

6

22

18

25 22

10 7

12

7 7 7 7

17

10

16

36 38

31

14

1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар

2012 онд гадны байгууллагын наряд, шийдвэрээр хийгдсэн ажил

Гадны байгууллагын Наряд Гадны байгууллагын Шийдвэр

Page 20: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

20 2012 оны ажлын тайлан

Хүснэгт 5

2008 он 2009 он 2010 он 2011 он 2012 он

Наряд

Компанийн 409 530 405 553 664

Гадны

байгууллагын 11 144 49 96 141

Нийт 420 674 454 649 805

Шийдвэр

Компанийн 1247 1095 1345 962 1112

Гадны

байгууллагын 68 519 323 209 202

Нийт 1315 1614 1668 1171 1314

Захиалгат ажлын тухай

Улаанбаатар салбар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг болсноос хойш

ДҮТ болон Төв диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглолтой холбоотой 237, манай

салбарын болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн удирдлага мэдлийн

тоноглолтой холбоотой 641, нийт 878 ажлын захиалгыг хүлээн авч холбогдох

зохицуулалтыг шуурхай хийж ажилласан.

Хүснэгт 6

Захиалга 2008 он 2009 он

2010 он

2011 он 2012 он

ДҮТ болон Төв

диспетчерийн

захиалгын тоо

647 993 815 875 237

Салбарын

захиалгын тоо 824 2285 2465 1948 878

Дүн 1071 3278 3280 2823 1115

Page 21: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

21 2012 оны ажлын тайлан

График 16

ДОЛОО. ИХ ЗАСВАР, УРСГАЛ ЗАСВАР, ТЗБАХ, ГЭМТЭЛ УСТГАЛТ

Урсгал засварын ажлаар:

Урсгал засвараар 209 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 207 нэр төрлийн ажил

хийж 99%-н гүйцэтгэлтэй, төлөвлөгөөт бус 110 нэр төрлийн ажил гүйцэтгэсэн.

Их засварын ажлаар:

Их засвараар 187 нэр төрлийн 303,390 сая төгрөгийн ажил төлөвлөснөөс 171

/98%/ нэр төрлийн ажлыг 305,402 сая төгрөгөөр гүйцэтгэж зардлын зарцуулалт 71%

гарсан. Мөн төлөвлөгөөт бус ажилд хөрөнгө төлөвлөгдөөгүй боловч цаг үеийн

шаардлагаар гарч ирсэн 28 нэр төрлийн ажил гүйцэтгэж, 65,4 сая төгрөгийн зардал

гаргасан.

Техник зохион байгуулалтын ажлаар:

ТЗБАХ-аар 19 нэр төрлийн 1.791,7 сая төгрөгийн ажил төлөвлөснөөс 9 нэр

төрлийн ажил гүйцэтгэж /47,3%/ зардлын зарцуулалт 977,8 сая төгрөг буюу 57,5%

гарсан. Мөн төлөвлөгөөт бус ажилд мөнгө төсөвлөгдөөгүй боловч 1 нэр төрлийн ажил

гүйцэтгэж, 82,9 сая төгрөгийн зардал гаргасан.

ДҮТ-н …

Компан… 0

500

1000

1500

2000

2500

2008 он 2009 он

2010 он 2011 он

2012 он

647 993 815

875 237

824

2285 2465

1948

878

ДҮТ-н болон төвийн захиалгын тоо

Компанийн болон салбарын захиалгын тоо

Page 22: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

22 2012 оны ажлын тайлан

10 дэд станцын хашааг бетон болгон камержуулах, 203, 204-р агаарын

шугамын АВЗК80 пост шинэчлэх ажлуудыг дутуу хийгдсэн байна.

Төлөвлөгөөт бус ажлаар

Өвлийн их ачааллыг амжилттай даван туулах, схемийн найдвартай ажиллагааг

хангах зорилгоор Туул дэд станцаас Хайлааст дэд станцад 2 ком трансформатор /40

сая төгрөг/, Өмнөд дэд станцаас Үйлдвэр дэд станц руу 1 ком трансформатор /10,7

сая төгрөг/, Үйлдвэр дэд станцаас Өмнөд дэд станц руу 1 ком трансформатор /8,6 сая

төгрөг/ тус тус зөөж ажилд оруулсан нь их засварын зардал хэтрэхэд нөлөөлсөн.

Тоноглолын засвараар хийсэн томоохон ажлуудыг дурьдвал:

110/35/10 кВ-ын Хайлааст дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх,

хэрэглэгчдийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 110/35/10 кВ-ын Туул дэд

станцын шинэчлэлтээр ашиглалтнаас буусан 2 ширхэг 25МВА чадалтай ТДТН-

25000/110 маягийн орос трансформаторыг зөөвөрлөн Хайлааст дэд станцын 16 МВА

чадалтай хятад трансформаторын оронд суурилуулан угсарч, холболтын ажлыг хийж

гүйцэтгэснээс гадна 110 кВ-ын II секцийн порталуудын хазайлтыг зогсоох, нэмж

хазайхаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт татуурга хийж бэхэлсэн.

Page 23: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

23 2012 оны ажлын тайлан

110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөлийн ажлын хүрээнд 110 кВ-ын ОД-1,

2 оронд ВМТ-110 маягийн тосон таслуур, трансформаторын салгуур, секцийн

салгуур, хүчдлийн трансформатор, хүчдлийн трансформаторын шинийн салгуур,

цэнэг шавхагч зэргийг зөөж суурилуулах, холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Төлөвлөгөөт их засварын ажлаар 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станцын Т-1

трансформатор, 110/10/10 кВ-ын Гео дэд станцын Т-1 трансформаторуудад тосыг

бүрэн буулгаж люк, хөргөлтийн радиотарын хаалт болон хий авагчийн резин

жийргэвчүүд, термосифоны филтрийн силикагель, резин жийргэвч, агаар шүүгчийн

селикагель, хийн реле болон тосны хаалтуудын резин жийргэвч болон хаалтуудыг

солих, трансформаторын зүрхэвч, эд ангиудад чангалгаа хийх зэрэг ажлыг хийж

гүйцэтгэн тосыг буцааж шахан тосоор эргүүлж хатаах схем бэлтгэн ээлжийн график

гарган хатаах, угаах, будах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Гео дэд станцын Т-1 трансформаторын их засварын үеээр

Page 24: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

24 2012 оны ажлын тайлан

Цэвэрлэх д/с-ын Т-1 трансформаторт тосоор эргүүлэх схем бэлдэж байгаа нь

Page 25: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

25 2012 оны ажлын тайлан

Онцгой хэрэглэгч ихтэй 110/10/6 кВ-ын Өмнөд дэд станцын хий ялгараад

байгаа трансформаторыг, ачаалал багатай 1 трансформатортоо ачаалал нь багтах

боломжтой 110/10/6 кВ-ын Үйлдвэр дэд станцын трансформатороор сольж ажилд

залгасан ба Үйлдвэр дэд станцад Өмнөд дэд станцын хий ялгардаг трансформаторыг

тавьж аваарын бэлтгэлд оруулсан.

220/110 кВ-ын ИХБ-4-ийн 110 кВ-ын 1, 2 систем шинийн портал, 220 кВ-ын 3, 4-р

систем шинийн портал, 110/35 кВ-ын ИХБ-3-ийн 2-р систем шинийн портал, 110/10

кВ-ын Улаанхуаран дэд станцын 110 кВ-ын 1, 2 секцийн порталуудыг будах ажлыг тус

тус хийж гүйцэтгэсэн.

Реле хамгаалалт, автоматикийн томоохон ажлууд

220/110/35 кВ-ын Улаанбаатар, 110/35/10 кВ-ын Дорнот-2 дэд станцуудын 110 кВ-

ын тоноглолуудын хоёрдогч хэлхээний хяналтын кабелийг бүрэн сольж шинэчлэх

ажил хийгдсэн. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар дэд станцын 110 кВ талын ДЗШ-ын

хэлхээнд хяналтын кабелийн алдаанаас гарч байсан гэмтлийг устган, шинийн

хамгаалалтыг бүрэн ажилд оруулж, мөн хэмжүүрийн хэлхээ бэлтгэл хамгаалалтын

гүйдлийн хэлхээ цуваа байсныг тусад нь болгосон.

Улаанбаатар хотын 110 кВ-ын тойрог схемийн найдвартай ажиллагааг хангах

чухал хоёр АШ–109, 110–н РХАБ–г шинэчлэж сүүлийн үеийн МП баазтай

хамгаалалтаар солих ажлыг хийж дуусгасан.

Системийн найдвартай ажиллагаанд нөлөөлөхүйц Дархан–Улаанбаатар хотыг

холбосон 110 кВ-ын транзит АШ–116, 115–н РХАБ–г хуучин ажиллах зарчмыг

алдагдуулахгүйгээр шинэ МП баазтай хамгаалалт шинэчлэн суурилуулсан. Үүнд

хуучин ашиглагдаж байсан шилэн кабелийн хувьсгуурыг ашиглан өндөр давтамжийн

хоригын хамгаалалтын ажиллах зарчмыг хадгалсан схемийн шийдэл гаргаж

нэвтрүүлсэн.

Транзитын дагуух дэд станцуудад төвийн бүсийн салбарын инженерүүдтэй

хамтран хуучин ашиглагдаж байсан өндөр давтамжийн пост ПВЗУ-Е –г ашиглан 20

мА–н аналоги гаралтыг дискрет сигнал болгон үндсэн хамгаалалтаар тавигдсан

микропроцессорын хамгаалалтанд ашигласан.

Page 26: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

26 2012 оны ажлын тайлан

Транзитын дагуух дэд станцуудын онцлог бүрт тохирсон схемийн өөрчлөлтүүдийг

тухайн дэд станцад хийж үлдээсэн. Жишээ нь: Зүүн Хараа, Шарын гол дэд станцууд

дээр хатуу холбоосоор холбосон тохиолдолд хамгаалалтын ажиллах зарчим

өөрчлөгдөнө г.м.

Хоёрдогч хэлхээний холболт монтаж, тавил тохируулга, турших ажлуудыг бүрэн

хийж протоколуудыг үйлдэж ажилд залгасан.

Шугам, тоноглолын гэмтэл устгалт

2012 онд салбарын хэмжээнд нийт 190 гэмтэл гарсан нь өмнөх онтой

харьцуулахад 82 гэмтлээр буюу 30,1 хувиар буурсан байна.

Илэрсэн гэмтлүүдийг ангилвал:

Реле хамгаалалтын гэмтлүүд: Хүснэгт 7

Гэм

тли

йн т

өр

өл

хэм

жүүр

До

хи

ол

ол

Хө

ргө

лти

йн а

вто

ма

т а

жи

лл

ага

а

Ре

ле

гэм

тсэн

Гүй

дэл

, хүчд

ли

йн

тр-р

, нам

тал

ын а

вто

ма

т

Тасл

уур

, Х

С-ы

н

ал

сы

н

уд

ирд

ла

га

Ха

мга

ал

ал

т ш

ал

тгаа

нгү

й

аж

ил

ла

са

н

Хо

ёр

догч

ка

бе

ль

Тал

уур

ын

тасл

ах,

зал

гах

ор

оо

мог,

бл

ок

конта

кт

Ни

йт

Гарсан

гэмтлийн тоо 15 27 8 9 9 6 3 7 11 95

Устгасан 15 27 8 9 9 6 3 7 11

95

Устгаагүй - - - - - - - - -

-

Page 27: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

27 2012 оны ажлын тайлан

Засварын гэмтлүүд: Хүснэгт 8

Гэм

тли

йн т

өр

өл

Тоно

гло

лы

н

бо

хи

рд

ол

т

Тосны

шүүрэл

т

Пр

иво

дны

гэм

тлүүд

Да

ра

лт

буур

са

н

Изо

лято

р х

ага

рса

н

Хо

риг

гац

са

н

Ха

ла

лт

Хө

ргө

лт

Искр

а д

уу ч

им

ээ

Ни

йт

Гарсан гэмтлийн

тоо 10 29 5 8 2 3 1 3 4 65

Устгасан 10 29 5 8 2 3 1 3 4 65

Устгаагүй - - - - - - - - - -

Гадны байгууллагын гэмтлүүд: Хүснэгт 9

Гэмтлийн төрөл

Авто

мати

к

Ца

гаа

н х

оро

л

Ал

тай

тре

сст

Ил

ч х

анга

й

Ой

гон н

уур

УБ

ЦТ

С

Ни

йт

Гарсан гэмтлийн

тоо 8 7 5 3 4 3 30

Устгасан 6 4 5 3 4 3 25

Устгаагүй 2 3 - - - - 5

Page 28: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

28 2012 оны ажлын тайлан

123

104

91 87

77 68

79 70

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012

Реле хамгаалалт, автоматикийн гэмтэл

График 17

Дээрх графикаас 2012 онд гэмтэлийн тоо өмнөх онуудаас бага байгаа нь дэд

станцуудын шинэчлэл эрчимтэй хийгдэж байгаатай, МП-н реле хамгаалалтыг

нэвтрүүлсэнээр хоёрдогч хэлхээнд гардаг байсан гэмтэлийн тоо эрс багассан.

Цаашид шинэчлэлийн ажил хийгдэх тусам эрчим хүчний найдвартай ажиллагаа

дээшлэхийн чацуу гэмтэл тасралтын тоо хэмжээ улам буурах төлөв харагдаж байна.

Шинэчлэлийн ажлын явцад ИТА-н мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлага

тулгарч байгаа бөгөөд МП-н реле хамгаалалтын сургалт семинарыг зохион

байгуулах, мөн шинээр тавигдах МП-н реле хамгаалтын төхөөрөмжүүдийг нэг

төрлийн реле хамгаалалтаар тавих ингэснээр схем боловсруулалт болон хоорондын

уялдаа холбоо сайжрах юм.

Page 29: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

29 2012 оны ажлын тайлан

Засварын гэмтэл График 18

Тосны ш¿¿рэлò, шóãàìын болон бóсàд ãэìòэл

График 19

0

20

40

60

80

100

120

140

160

2010 2011 2012

115

143

76

0

10

20

30

40

50

60

70

80

2010 2011 2012

52

78

45 51

59

23

12

6 8

Òîñíû ø¿¿ðýëòòýé Áóñàä Øóãàìûí

Page 30: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

30 2012 оны ажлын тайлан

Х¿чдэлийн ò¿вшинãээр: График 20

Тосны ш¿¿рэлòòэй òоноãлол òóс б¿рээр нь хàрьцóóлбàл

График 21

0

10

20

30

40

50

60

70

80

2010 он 2011 он 2012 он

3 3 1 2 1 1

16

29

16

23 27

12

52

72

33

8 5 5

0.4kB-ын тоноглол 6kB-ын тоноглол 10kB-ын тоноглол

35kB-ын тоноглол 110kB-ын тоноголол 220kB-ын тоноглол

0

5

10

15

20

25

30

35

40

45

2010 он 2011 он 2012 он

15

45

18

4

8 8

1

5

2

15

2 2

17

20

15

Трàнсфорìàòор ДХТ ХТ ГТ Тосон òàслóóр

Page 31: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

31 2012 оны ажлын тайлан

Трансформатор Хэмжїїрийн трансформатор

Таслуур Салгуур

26

19

36

19

59

12

39

24 28

7

21

10

2010-2012 оны гэмтлийн харьцуулалт

2010 он 2011 он 2012 он

График 22

Дээрх судалгаанаас харахад 2010-2012 онуудад бүртгэгдсэн гэмтлүүдийг үзэхэд

трансформатортай (хїчний болон дотоод хэрэгцээний) холбоотой гэмтэл 2010 онд

нийт гэмтлийн 22,6% буюу 26 удаа, 2011 онд 40,5% буюу 58 удаа, 2012 онд 36,8%

буюу 28 удаагийн гэмтэл илэрсэн байгаагийн дийлэнх хувь нь тосны шүүрэлт,

гоожилттай холбоотой байна. Энэ нь олон жил ашиглагдсан тостой тоноглол, түүний

дотор хүчний болон дотоод хэрэгцээний трансформаторуудын жийргэвч резин,

сальник муудсанаас үүдэлтэй. 2012 онд трансформатор болон зарим нэг тостой

тоноглолийн жийргэвч резинүүдийг зориулалтын үйлдвэрт захиалгаар хийлгэн

ашиглаж эхэлсэн нь тосны шүүрэлттэй холбоотой гэмтэл урьд жилүүдийнхээс

тодорхой хэмжээгээр буурсанаас харж болно. Гэвч хүчний трансформаторуудын

доторх зарим нэг хэмжээ авч захиалга єгєх боломжгүй жийргэвчүүдийг засварын үед

гараар зүсч тааруулан хийж байгаа нь тосны шүүрэлт гарах бас нэг үндэс болсон

хэвээр байна.

Улаанбаатар хотын доторхи 35, 110, 220 кВ-ын ЦДАШ-ууд гэр хороолол болон

үйлдвэрийн газрын ойр орчмоор өнгөрдөг. Хотын гэр хорооллын айл өрх болон бусад

үйлдвэрүүд манай өндөр хүчдлийн 35, 110, 220 кВ-ын ЦДАШ-ын дор хог хаягдалаа ил

замбараагүй асгаснаас хөндийрүүлэг бохирдох, шугамын дамжуулагч утсанд урт

гялгар уут, нийлэг материалууд хүчтэй салхи, шороон шуурга болон хуй салхинд

хийсч тохогдон шугамын утасны судал гэмтээх, цаашлаад тасралт гарах нєхцлийг

Page 32: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

32 2012 оны ажлын тайлан

бүрдүүлж байгаа нь 2010-2012 оны гэмтлийн судалгаанаас харагдаж байна. Мєн

түүнчлэн ЦДАШ-ын хамгаалалтын зурвасын дор иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд

зєвшєєрєлгүйгээр кран, єргєх машин мехнанизмтай ажиллаж шугамын найдвартай

ажиллагааг алдагдуулж, гэмтэл гаргаж байна.

2012 онд салбарын дотооддоо илэрсэн гэмтлийг бүрэн устгасан ба гадны

байгууллагын 6 ш гэмтэл устгагдаагүй байна.

Яармаг дэд станцад 10кВ-н Наадам-А ВТ-н залгах контактор гэмтэлтэй.

Реле хамгаалалт болон засвартай холбоотой нийт гэмтлүүдээс хамгийн их гарч

буй гэмтэл нь тоноглол хамгаалалтаар тасрахад дохиолол ажиллахгүй байх,

таслуурын таслах, залгах ороомгийн гэмтэл, тосны шүүрэлт түлхүү тохиолдож байна.

Эдгээрээс дүгнэж үзвэл олон жил ашигласан тоноглолуудын хуучралттай

холбоотойгоор тоноглолд гарах гэмтэл их байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй

шаардлагатай юм. Реле хамгаалалттай холбоотой гэмтлийн хувьд дэд станцын

шинэчлэлтийн ажилтай холбоотой хоёрдогч хэлхээний холболтыг дутуу хийж

гүйцэтгэсний улмаас дохиолол явахгүй гэмтэл зонхилсон байна.

Засварын гэмтэлд тостой тоноглолын тосны шүүрэлт, гоожилт зонхилж байна. Энэ

нь тоноглолын насжилт, засварын ажлын чанар, бараа материалын чанараас

шалтгаалсан байна.

Реле хамгаалалтын гэмтлийн хувьд дохиолол явахгүй байх, шитний хэмжүүрийн

гэмтэл голлох хувьтай байна. Энэ гэмтлүүд ихэвчлэн шинэчлэлийн ажил хийгдсэн

станцуудад гарсан. Энэ нь уг ажлыг хүлээж авах техникийн комисс нь ихэнхдээ

анхдагч хэлхээг голлон шалгаж, хоёрдогч хэлхээг шалгахгүй орхигдуулдагтай

холбоотой юм.

Засварын ажлын чанарт ашиглалтын инженер хяналт байнга тавьж, шаардлага

хангахгүй ажлыг хүлээж авахаас бүрэн татгалзах.

Төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэхэд хугацаа, материалын хангалтанд баригдахгүй

чанартай хийх.

Гадны байгууллагын гэмтлээс Хайлааст дэд станцын “Автоматик” ХХК-ийн гэмтэл

голлох хандлагатай байгаа ба он дамнасан гэмтлүүд ч байна. Чанаргүй ажил

гүйцэтгэж байгаа компаниудад хариуцлага тооцох арга механизм бий болгох, цаашид

Page 33: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

33 2012 оны ажлын тайлан

тухайн компаниар дахин ажил гүйцэтгүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг авч ажиллаж

байна.

НАЙМ. ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ЗОРИЛТОТ ТҮВШИНГИЙН БИЕЛЭЛТ

Орлого

Тайлант хугацаанд 3553,8 сая төгрөгийн орлого олсон нь төлөвлөснөөс 389,9 сая

төгрөгөөр өссөн байна. Нийт орлогыг үндсэн болон үндсэн бус орлогын дүнгээр

ангилбал: Үндсэн үйл ажиллагаа буюу цахилгаан эрчим хүчний дамжуулалтаас

3527,8 сая төгрөгийн орлого оруулсан нь төлөвлөснөөс 370,7 сая төгрөгөөр давсан

байна. Энэ нь 83,7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч илүү дамжуулсантай холбоотой.

Үндсэн бус үйл ажиллагааны орлого 27,2 сая төгрөг, (Үүнээс төлбөрт ажил

үйлчилгээний орлого 14,5 сая, цайны газрын орлого 13,7 сая, бусад орлого 0,3 сая

төгрөг) байгаа нь төлөвлөснөөс 19,2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Зардал

2012 оны тайлант хугацаанд салбар нийт 3.134,8 сая төгрөгийн зардалтай

ажиллахаас 3.133,4 сая төгрөгийн зардал гаргаж, 1,4 сая төгрөгийн хэмнэлттэй

ажилласан байна. Үүнээс: ашиглалтын зардалд 2.363,4 сая, засвар үйлчилгээний

зардалд 609,2 сая, захиргааны зардалд 129,4 сая, үйл ажиллагааны бус зардалд 31,5

сая төгрөг зарцуулсан байна.

Үндсэн үйл ажиллагааны зардалд 3.121,0 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 3.101,9 сая

төгрөгийг зарцуулж, 19,1 сая төгрөгийг хэмнэж ажилласан. Үүнээс үйл ажиллагааны

зардал нийт зардлын 99%-г эзэлж байна.

Page 34: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

34 2012 оны ажлын тайлан

75,4%

19,4%

4,1%

1%

Нийт зардлын бүтэц

Ашиглалтын зардал

Засвар үйлчилгээний зардал

Захиргааны зардал

үйл ажиллагааны бус зардал

Нийт зардлын бүтэц

мян.төгрөг Хүснэгт 10

Зардлын нэр

2012 оны

төлөв

2012 оны

гүйц

Биелэлт

Зардалд

эзлэх хувь

1

Ашиглалтын зардал

2.268.415,7

2.363.374,8

104,2

75,4

2

Засвар үйлч.зардал

682,909,6

609.175,5

89,2

19,4

3

Захиргааны зардал

169.648,9

129.371,5

76,3

4,1

4

ҮАБус зардал

13.855,8

31.499,9

227,3

1,0

ДҮН

3.134.830,0

3.133.421,6

99,9

График 23

Page 35: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

35 2012 оны ажлын тайлан

Тайлант хугацаанд гүйцэтгэлээр гарсан зардал нь төлөвлөснөөс 1,4 сая төгрөгөөр

хэмнэсэн. Хэтэрсэн зардлыг зардал тус бүрээр нь авч үзвэл: Хөдөлмөр хамгааллын

зардал 4,1 сая төг, урсгал засварын зардал 25,5 сая.төг-өөр хэтэрсэн ба бусад

зардлуудыг хэмнэж ажилласан байна. ХХ-ын зардал хэтэрсэн нь АА-ны 220 кВ-ын

дэд станцуудад тусгай зориулалтын хувцас авсанаас, УЗ-ын зардал хэтэрсэн нь ЗА-

нд төлөвлөгөөт бус засварын ажил хийгдсэн, гэмтэл устгахад авсан материалын үнэ

өндөр байсан, РХХТА-нд техникийн шинэчлэлтэй холбоотойгоор дэд станцууд дээр

төлөвлөгөөт бус хэмжилт туршилтын ажлууд хийгдсэн, Баруун дэд станцад UPS

авч тавьсан зэргээс, Ашиглалтын албаны дэд станцуудын ажиллагсдын

ажлын байр, ахуйн нөхцлийг сайжруулах зорилгоор төлөвлөгөөт бус тохижилтын

ажил хийсэнтэй холбоотой юм.

Цэвэр ашиг, алдагдал

Тус салбар нь баталсан зорилтот түвшингийн үзүүлэлтээр нийт 3134,8 сая

төгрөгийн зардал гаргаж, 29,1 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөсөн,

гүйцэтгэлээр 3133,4 сая төгрөгийн зардал гарган 391,3 сая төгрөгийн ашигтай

ажилласан байна.

Хөдөлмөр цалин хөлс, цаг ашиглалтын талаар

Тайлант хугацаанд батлагдсан орон тоогоор 245 ажилтантай ажиллахаас 240

ажиллаж орон тоо 5 хүнээр хэмнэгдсэн байна. Нийт ажиллагсад нь 29423 хүн өдөр

ажиллахаас 27838 хүн өдөр ажиллаж, ажлын цаг ашиглалт 94,6%- тай, нийт цагийн

гарздал 1585 хүн өдөр буюу 12170 цаг байгаагаас өвчтэй 612 хүн өдөр, 4425 цаг буюу

нийт цагийн гарздалд эзлэх хувь 36,3%, чөлөөтэй 276 хүн өдөр, 2169 цаг буюу нийт

цагийн гарздалд эзлэх хувь 17,8%, тасалсан 66 хүн өдөр, 528 цаг буюу нийт цагийн

гарздалд эзлэх хувь 4,3%, тус тус байна.

Ажиллагсдын нийт цалинд 1.382.4 сая төг төлөвлөгдсөнөөс 1.339.9 сая төг-ийн

гүйцэтгэлтэй ажиллаж, нийт цалингийн зардлаас 42,5 сая төг-ийн хэмнэлттэй

ажилласан байна. Цалингийн гүйцэтгэлд дүгнэлт хийж үзэхэд: Энэхүү хэмнэлт нь

орон тоогоо бүрэн гүйцэд авч ажиллаагүй, үүнээс: АА-ны дэд станцуудад ажилладаг

ээлжийн ажиллагсдын орон тоо дутуу ажилласнаас гарсан.

Page 36: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

36 2012 оны ажлын тайлан

Тайлант хугацаанд ажиллагсдын дундаж цалин 930.516.7 төгрөг байна.

Төсөвт төлөх төлбөр

Тайлант хугацаанд төсөвт нийт 408,5 сая төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр

455,8 сая төгрөгийг төвлөрүүлсэний 123,8 саяыг ХХОАТатварт, 332,0 саяыг ЭМ НДШ-

д тус тус төвлөрүүлсэн.

ЕС. ТОП-9 БҮТЭЭЛЧ АЖИЛ

Улаанбаатар салбарын 2012 онд хийсэн ТОП 9 ажил

1. Монгол улсад анх удаа Дархан Улаанбаатар хотыг холбосон 110 кВ-ын 117,

116, 115, 114-р транзит агаарын шугамын хамгаалалтыг орчин үеийн

микропроцессорын хамгаалалтаар иж бүрэн сольсон.

2. Хайлааст дэд станцын хүчин чадлыг өргөтгөж, Туул дэд станцаас 25 МВА

чадалтай 2 ком трансформаторыг зөөж, суурилуулсан.

3. Монголын Мянганы сорилтын сангийн тэтгэлэгт 12000 ам долларын

санхүүжилтээр “Эрүүл ажилтан- Бидний баялаг” төслийг амжилттай

хэрэгжүүлсэн.

4. Өндөр хүчдлийн агаарын шугам угсрах “Ажил мэргэжлийн уралдаан”-д

амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн.

5. Баруун, Умард, Өмнөд, Яармаг дэд станцуудын ажлын байрны тохижилтыг

өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.

6. Налайх - Салхин паркийн 110 кВ-ын ЦДАШ-ын тулгуур дугаарлах газардуулга

хийх, утасны унжилт тохируулах, тулгуур №1-4 хооронд тулгуур босгох, утас

татах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

7. 220/110/35 кВ –н Улаанбаатар, 110/35/10 кВ –н Дорнот-2 дэд станцуудын 110кВ

–н тоноглолуудын хоёрдогч хэлхээний хяналтын кабелийг бүрэн сольж

шинэчлэх ажил хийсэн.

8. Улаанбаатар хотын 110 кВ –ын тойрог схемийн найдвартай ажиллагааг хангах

зорилгоор АШ–109, 110–ын РХАБ–г шинэчлэж сүүлийн үеийн МП баазтай

хамгаалалтаар солих ажлыг хийв.

9. Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн спортын наадамд

амжилттай оролцож шилжин явах цом, тэргүүн байрыг эзлэв.

Page 37: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

37 2012 оны ажлын тайлан

Салхин паркийн шугамын тулгуур №3 угсарч буй нь

Салхин паркийн шугамын тулгуур У110-2+14 маркийн тулгуурыг босгож буй нь

Page 38: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

38 2012 оны ажлын тайлан

Салхин паркийн дэд станцын барилга угсралт, хүчний болон шилэн кабелийн

угсралт, сунгалт, муфт хийх ажилд тус салбарын ажилчид оролцож ажилласан.

Page 39: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

39 2012 оны ажлын тайлан

Монгол Улсад Цахилгаан Дамжуулах Сүлжээ үүсч хөгжсөний 45-н жилийн ойн

хүрээнд зохион байгуулагдсан 110 кВ-ын 114-р агаарын шугамд төмөр дундын

тулгуурыг ажлын зургийн дагуу угсрах босгох, өгөгдсөн программын дагуу сэлгэн

залгалт хийх, Эрчим хүчний хууль дүрмээр тест бөглөх зэрэг хөтөлбөрийн дагуу

болж өнгөрсөн ажил мэргэжлийн уралдаанд Улаанбаатар салбарын баг 81

оноогоор тэргүүн байр эзэлж цомын эзэн болов.

Page 40: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

40 2012 оны ажлын тайлан

АРАВ. ДҮГНЭЛТ

1. Манай салбарын хамт олон 2012 онд цахилгаан эрчим хүч дамжуулах

төлөвлөгөөгөө 109,32%-иар биелүүлж, дотоод хэрэгцээг 588,529

мян.кВт.цагаар хэмнэж, нийт алдагдлыг 7715,455 мян.кВт.цаг буюу 0,51%-аар

бууруулсан.

2. Батлагдсан хугацаанд нь өвөл, зуны горимд бүх тоноглолуудыг шилжүүлэн

Нэгдсэн сүлжээний дүрэмд заагдсан хүчдлийн түвшинг барьж ажилласан.

3. Тайлант хугацаанд төлөвлөгөөт засварууд, аянгын улирлын болон өвлийн

бэлтгэл хангах, улсын их хурлын болон орон нутгын сонгуулийн үед цахилгаан

эрчим хүчний тасралтгүй найдартай ажиллагааг хангаж ажилласан.

4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 110/35/10 кВ-ын Туул дэд

станцын өргөтгөл шинэчлэлийн ажил, ММСС-ын хөрөнгө оруулалтаар хийгдсэн

110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил, Салхит

уулын салхин станцын угсралтын томоохон бүтээн байгуулалтын ажилд

гэрээгээр ажилласан нь төлөвлөгөөт бус орлого оруулсан сайн талтай боловч

нөгөө талаар ажиллагсдын илүү цаг ихэсч энэ нь дундаж цалинг өсгөж

харагдуулахаас гадна ээлжийн амралтын хуваарийг алдагдуулсан сөрөг нөлөө

гарсан.

5. Өнгөрсөн хугацаанд гэмтэл устгалтанд анхаарч ажиллалаа. Гарч буй

гэмтлүүдийг шалтгаанаар нь авч үзвэл:

-ОХУ-д үйлдвэрлэсэн хуучирсан тоноглолууд

-БНХАУ-д үйлдвэрлэсэн шинэ боловч чанарын шаардлага хангахгүй

тоноглолууд

6. 2012-2013 оны ээлжит сургалтыг чанаржуулах зорилгоор ажлын байрны

сургалтыг бүх дэд станцуудаар явуулсан.

7. Тайлангийн хугацаанд хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан 6

зөрчил саатал гарсан байна.

8. Салбарын хэмжээнд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаанд анхаарч

ажилласны дүнд энэ онд үйлдвэрлэлийн осол гараагүй ажилласан байна.

Page 41: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

41 2012 оны ажлын тайлан

9. Оны эхээр тоноглолын хуучралтаас шалтгаалж Туул дэд станцад удаа дараа таслуур

буудах томоохон хэмжээний гэмтэл гарч байсан боловч тухайн станцад бүрэн шинэчлэлтийн

ажил хийгдсэнээр ажиллагаа найдваржсан.

10. Баруун дэд станцад тоноглолын хуучралтаас шалтгаалсан таслуур буудах гэмтэл удаа

дараа гарлаа. Иймээс салбарын удирдлагын зүгээс тухайн станцад техникийн шинэчлэл

хийлгэхээр Техник зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөнд оруулсан бөгөөд цаашид

реакторын ажиллагааг найдваржуулах, нумын хамгаалалт тавих шаардлага тулгарч байгаа.

11. Реле хамгаалалтын селектив бус ажиллагаанаас шалтгаалсан тасралтуудад ээлжит

бус сорил шалгалтын ажлууд хийж холбогдох арга хэмжээг авч ажилласан ба цаашид бүх

хүчдлийн шугам тоноглолд тавилын тулгалт хийж дүгнэлт гаргах зохих өөрчлөлт хийхээр

төлөвлөөд байна.

АРВАН НЭГ. 2013 ОНЫ АЖЛЫН ЗОРИЛТ, ТӨЛӨВЛӨГӨӨ, ТУЛГАМДСАН

АСУУДЛУУД

Алсын хараа

Ухаалаг дэд станц, шугам тоноглолтой сүлжээ бүхий салбар болох

Эрхэм зорилго

Шугам тоноглолын найдвартай ажиллагааг сайжруулан, цахилгаан

дамжуулалтыг нэмэгдүүлж, технологийн зөрчилгүй, бүтээмжтэй шилдэг салбарыг бий

болгоно.

Зорилт

- 2013 оны ЦЭХ-ний дамжуулалтын төлөвлөгөөг биелүүлж алдагдлыг бууруулах

- Тасралт саатлыг бууруулах, Горим төлөвлөлтийг сайжруулах

- Тоноглолын их засварыг диагностик оношлогоонд тулгуурлан хийдэг болох

- Ажиллагсдын тогтвор суурьшилтай ажиллах, сурч боловсрох нөхцөл бололцоог

бүрдүүлэх

Page 42: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

42 2012 оны ажлын тайлан

Эрхэмлэх үнэт зүйлс

Мэдлэг ур чадвар

Бүтээлч, багаар ажиллах чадварлаг хамт олон

Шударга, хариуцлагатай байдал

Хөдөлмөрийн аюулгүй байдал

МАНАЙ САЛБАРЫН 2013 ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА АЖЛУУД

Их засвар, ТЗБАХ-аар

- 110/35/10 кВ Хайлааст дэд станцын 110, 35 кВ-ын ИХБ-ыг шилжүүлэн зөөх

- Өмнөд дэд станцын SFSZ9-25000/110 маркын Т-1 трансформаторт их засвар

хийх

- Баруун дэд станцын 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэх

- Өмнөд дэд станцын 10 кВ-ын ХХБ-д схемийн томоохон өөрчлөлт хийж,

найдвартай ажиллагааг хангах

- ИХБ-3 110 кВ-ын 1-р СШ-ын портал будах их засварын ажлыг гүйцэтгэх

- Яармаг А,Б, 105, 106-р агаарын шугамуудад их засварын ажил хийх

Нийгмийн асуудал хүний нөөцийн талаар

- Хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулах

- Сургалтын ойрын 5 жилийн бодлого боловсруулах

- Албан бичиг, тушаал, журам, сар жилийн төлөвлөгөө, тайлан боловсруулах

аргачлал, шат дамжлагын дарааллыг тогтоосон журам боловсруулах

- Албан хэрэг хөтлөлтийг сайжруулах хөдөлгөөнт самбар хийж ашиглах

Бусад ажлаар

- Салбарын шуурхай ажиллагааны ажиллагсдын дунд ажил мэргэжлийн

уралдаан зохион байгуулах

- Дэд станцуудад цоож пайзны системийг нэвтрүүлэх

- УБ салбарын дэд станцуудын РХА-ын блинкер накладканы карт гаргаж, ажлын

байранд тавих

Page 43: Tailan 2012 Ulaanbaatar Salvar

Улаанбаатар салбар

43 2012 оны ажлын тайлан

Тулгамдсан асуудлууд, даван туулах санал

Албан тасалгааны хүрэлцээ муутай, архивын стандартын зориулалтын өрөө,

шүүгээг шийдвэрлүүлэх.

Мэргэжилтэй боловсон хүчин нь манай компанид орж мэргэшлийн чадавхитай

болоод гарч цалин, нөхцөл сайтай бусад компаниудад ордог. 2012 оны

байдлаар 16 мэргэшсэн боловсон хүчин өөрийн хүсэлтээр ажлаас гарсны 60-

аад хувь нь өндөр цалин, байр авах нөхцөлтэйгээр бусад компанид, үлдсэн нь

мэргэжлийн дээд байгууллагад тушаал ахиулж орсон байна.

2 удаагийн бүтцийн өөрчлөлтөөр ээлжинд ажилладаг шуурхай ажиллагааны

ажиллагсдаас өдрийн ажилд олон ажилтан шилжиж ажилласантай

холбоотойгоор боловсон хүчний нөөцийг богино хугацаанд нөхөн бэлтгэх

шаардлага, мөн 17 дэд станц, диспетчерийн ажиллагсад бүгд 3 ээлжийн

горимоор хөдөлмөрийн хууль зөрчиж ажиллах цаашилбал илүү цагийн

цалингийн зардал эрс нэмэгдэж цалингийн хэтрэлт гарсан.

Шинэчлэгдсэн дэд станцуудад суурилагдсан хятад тоног төхөөрөмжид эвдрэл

гарсан үед Монголд сэлбэг нь орж ирээгүйгээс шалтгаалан Хятад руу захиалан

хугацаа алдах тохиолдол элбэг байлаа. Мөн хуучин цахилгаан механик реле

цаг үеэ өнгөрөөж шинээр үйлдвэрлэгдэхээ больсон микропроцессорын

хамгаалалтад шилжиж байгаатай холбоотойгоор хуучин хамгаалалтаар

ажиллаж байгаа шугам тоноглолын сэлбэг хэрэгсэл олдохгүй болсон.

Орон тоо нэмэгдүүлэх ЗА монтёр-4, РХХТА-нд техникч-1, Өндөр хүчдэл

туршилтын инженер-1, ДА-нд ээлжийн диспетчер -2, ХАБЭАИ-1