12
There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P1 ЗАМЫН ТАЛЫГ ТУУЛАХ ЯМАР Ч НЭМЭРГҮЙ – МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААС ДЭЛХИЙН ЗОРИЛГУУД РУУ Хичээл Нийгмийн ухаан, Иргэний боловсрол, Газарзүй Сургалтын үр дүн Дэлхийн зорилгуудын талаарх үндсэн мэдээллийг авах Дэлхийн зорилгуудын үзүүлэх нөлөөллийн талаар бодох Дэлхийн зорилгуудыг Мянганы хөгжлийн зорилтуудтай холбох Дэлхийн зорилгууд яагаад Мянганы хөгжлийн зорилтуудаас илүү тогтвортой үр дүн гаргахыг зорьж буй талаар эргэцүүлэх Бэлтгэл Энэхүү хичээл нь сурагчид Мянганы хөгжлийн зорилтуудын талаар зарим нэг мэдээлэлтэй байхыг шаардана Энэхүү хичээл нь сурагчдыг Дэлхийн зорилгуудын талаарх анимейшн киног үзсэн байхыг шаардана www.globalgoals.org/worldslargestlesson. Хэрвээ сурагчид үзээгүй байгаа бол хичээлийн төлөвлөгөөг өөрчилж, кино үзэхийг хоёрдугаар алхам болгон оруулах хэрэгтэй Хичээлийн үеэр хийх дасгалуудад зориулагдсан хавсралтуудыг хэвлэж бэлтгэх “Ñóðàã÷äûã ìýäëýãýý àøèãëàí ýåðýã ººð÷ëºëòèéã á¿òýýõýä ýðõìýäýëæ¿¿ëýõ áîëîìæòîé. Ñàíàà÷ëàãóóäûã õýðýãæ¿¿ëýõèéí òºëºº òýìöýæ, õàìòûí àæèëëàãààãààð äàìæóóëàí äýëõèéí àñóóäëóóäûí òàëààðõ ìýäëýãýý ã¿íçãèéð¿¿ëæ ÷àäàõ á¿òýýë÷ ñýòãýëãýýòýé õ¿ì¿¿ñ áèäíèé õèéõýýð òºëºâëºñºí äýëõèéí ººð÷ëºëò¿¿äèéã ìàíëàéëàõ áîëíî. “ Whāia te iti kahurangi ki te tūohu koe me he maunga teitei. Õàìãèéí ºíäºðò áàéãàà ¿¿ë ð¿¿ òýì¿¿ë, ò¿¿íä õ¿ð÷ ÷àäàëã¿é óíàâàë ÿäàæ ºíäºð óóëûí îðîéä áóóíà. Øàðèé Èíåñîí Áàãø, Ñàóòëýíäèéí îõèäûí àõëàõ ñóðãóóëü, Øèíý Çåëàíä óëñ 60 11-14 Нийт хугацаа: Насны ангилал: мин нас

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P1

ЗАМЫН ТАЛЫГ ТУУЛАХ ЯМАР Ч НЭМЭРГҮЙ – МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААС ДЭЛХИЙН ЗОРИЛГУУД РУУ

ХичээлНийгмийн ухаан, Иргэний боловсрол, Газарзүй

Сургалтын үр дүн• Дэлхийн зорилгуудын талаарх үндсэн

мэдээллийг авах• Дэлхийн зорилгуудын үзүүлэх

нөлөөллийн талаар бодох• Дэлхийн зорилгуудыг Мянганы хөгжлийн

зорилтуудтай холбох• Дэлхийн зорилгууд яагаад Мянганы

хөгжлийн зорилтуудаас илүү тогтвортойүр дүн гаргахыг зорьж буй талаарэргэцүүлэх

Бэлтгэл• Энэхүү хичээл нь сурагчид Мянганы

хөгжлийн зорилтуудын талаар зарим нэгмэдээлэлтэй байхыг шаардана

• Энэхүү хичээл нь сурагчдыг Дэлхийнзорилгуудын талаарх анимейшн киногүзсэн байхыг шаарданаwww.globalgoals.org/worldslargestlesson.

• Хэрвээ сурагчид үзээгүй байгаа болхичээлийн төлөвлөгөөг өөрчилж, киноүзэхийг хоёрдугаар алхам болгоноруулах хэрэгтэй

• Хичээлийн үеэр хийх дасгалуудадзориулагдсан хавсралтуудыг хэвлэжбэлтгэх

“Ñóðàã÷äûã ìýäëýãýý àøèãëàí ýåðýã ººð÷ëºëòèéã á¿òýýõýä ýðõìýäýëæ¿¿ëýõ áîëîìæòîé.

Ñàíàà÷ëàãóóäûã õýðýãæ¿¿ëýõèéí òºëºº òýìöýæ, õàìòûí àæèëëàãààãààð äàìæóóëàí

äýëõèéí àñóóäëóóäûí òàëààðõ ìýäëýãýý ã¿íçãèéð¿¿ëæ ÷àäàõ á¿òýýë÷ ñýòãýëãýýòýé

õ¿ì¿¿ñ áèäíèé õèéõýýð òºëºâëºñºí äýëõèéí ººð÷ëºëò¿¿äèéã ìàíëàéëàõ áîëíî. “

Whāia te iti kahurangi ki te tūohu koe me he maunga teitei.

Õàìãèéí ºíäºðò áàéãàà ¿¿ë ð¿¿ òýì¿¿ë, ò¿¿íä õ¿ð÷ ÷àäàëã¿é óíàâàë ÿäàæ ºíäºð óóëûí îðîéä áóóíà.

Øàðèé Èíåñîí

Áàãø, Ñàóòëýíäèéí

îõèäûí àõëàõ ñóðãóóëü,

Øèíý Çåëàíä óëñ

60

11-14

Нийт хугацаа:

Насны ангилал:

мин

нас

Page 2: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

“Дэлхийн Хамгийн том Хичээл” нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих зорилготой боловсролын хамтарсан төсөл юм. Уг төсөл нь 17 дугаар зорилго болох “Зорилгуудын хэрэгжилтийн төлөөх түншлэл”-ийн ач холбогдлыг харуулсан бодит жишээ бөгөөд бидэнтэй болон хоорондоо хамтран ажилласан байгууллагуудын тусламжгүйгээр амжилтанд хүрэхгүй байсан юм.

Санаачлагч багийн гишүүддээ талархал илэрхийлье:

Хичээлийн төлөвлөгөөнүүдийг “Тинк глобал” байгууллагатай (www. think-global.org.uk.) хамтран боловсруулсан ба шударга ёс тогтсон тогтвортой дэлхий ертөнцийн төлөөх суралцахуйг хөхиүлэн дэмжиж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт бидэнтэй хамтран ажилласан байгууллагууддаа онцгой талархал илэрхийлье:

Гардан зохион байгуулсан: Түгээсэн: Орчуулсан:

Page 3: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

• https://vimeo.com/21871455• https://www.youtube.com/watch?v=jU4oA3kkAWU

Энэ нь Паньеэ хөл бөмбөгийн клубын үүслийн талаарх богино кино юм. Ко Паньеэ бол Тайландын жижиг арал юм. Сонин хэдий ч энэ арал улсынхаа хамгийн хүчтэй хөл бөмбөгийн багийг бий болгож чадсан тухай кинонд өгүүлдэг.

Дараах зүйлсийг хосоороо хэлэлцэж, ярилцахыг сурагчдаас хүс:

• Кино юуны тухай байв?• Кинон дээрх хүмүүсийн амжилт юу байв?• Хөвгүүд мөрөөдөлдөө хүрэхэд нь ямар хүчин зүйлс нөлөөлөв?• Киноны үндсэн санаа юу вэ?

• Бүс нутгийн хувьд• Улсын хувьд• Дэлхийн хувьд

• Чухал байдлаар нь• Зорилтондоо хүрсэн байдлаар нь• Ирээдүйд хийгдэх үйл ажиллагаануудаар нь

10 мин

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Хэрвээ та киног интернет юм уу утсаар үзүүлэх боломжгүй байгаа бол хавсралт 1-д байгаа түүхийг хуваалцаарай.

Суралцах дасгал

Хавсралт 2-г ашиглан Мянганы хөгжлийн 8 зорилтыг эрэмбэлнэ. Хамгийн чухал зорилтоос нь хамгийн бага ач холбогдолтой зорилт руу нь ромбо хэлбэрт оруулан жагсааж бич. Ингэснээр хамгийн дээд хэсэгт нь хамгийн чухал нэг зорилт, хамгийн доод хэсэгт нь хамгийн ач холбогдолтой багатай нэг зорилт, бусад зорилтууд нь дунд хэсэгт орох юм.

Эрэмбэлэх хувилбарууд:

Энд зөв, буруу хариулт гэж байхгүй. Дасгал ажлын зорилго нь бол сурагчдыг бодох, санаагаа хоорондоо хэлэлцэх боломж бүрдүүлэх юм.

Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн зорилгууд нь Мянганы хөгжлийн зорилтуудын дараагийн шат юм гэдгийг сурагчдад тайлбарлана.

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Дээрх дасгалын оронд Мянганы хөгжлүүдийн зорилтуудыг хамгийн чухлаас нь эхлэн жагсааж бичих, хамгийн чухал 3-г сонгох, эсвэл хэрэгцээгүй гэж бодсон хоёр зорилтыг сонгож, шалтгааныг тайлбарлахыг хүсч болно.

Ахлах ангиудад сурагчдаар төрөл бүрээр эрэмбэлэх аргуудаас хэрэглэх боломж олгож, дараа нь Мянганы хөгжлийн зорилтуудыг эдгээр аргуудаар эрэмбэлэхэд ялгаатай байсан эсэх, ялгаатай байсан бол яагаад гэдэг учир шалтгааныг гаргуулахаар хэлэлцүүлж болно.

5мин

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P2

Суралцах дасгал

Паньеэ хөл бөмбөгийн клубын талаарх 5:15 хугацаатай богино бичлэгийг аль нэг холбоосоор орж үзүүлнэ:

Page 4: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

10 мин

20 мин

5мин

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P3

Суралцах дасгал

Сурагчдаас өөрсдөдөө байгаа мэдээллээ ашиглан Дэлхийн зорилгуудын тухай оюуны зураглалаар эсвэл аалзан диаграмаар (төв хэсэгтэй, түүнээсээ салбарласан байдлаар холбогдох хэсгүүдийг тэмдэглэн зурдаг диаграмын хэлбэр) мэдлэгийн суурь түвшинг тодорхойлох зорилгоор зуруулна.

Үүн дээрээ Дэлхийн зорилгуудын талаар мэдэж авсан зүйлс, эсвэл зорилгуудын шийдвэрлэхээр зорьж байгаа асуудлуудыг нэмэхийг хүс.

Дэлхийн зорилгууд гэсэн үгийг (холбогдох асуудлуудыг) сонсоход санаанд ямар өнгө, билэг тэмдэг, тэмдэглэгээ, дүрс зураг төсөөлөгдөж байгаа талаар сурагчдаас асуу. Санаагаа оюуны зураглал дээрээ нэмэх ёстой.

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Дээрх дасгалын оронд та сурагчдыг KWL (Мэднэ, Мэдэхийг хүсч байна, Мэдсэн) хүснэгт бөглөхийг хүсч болно. Сурагчид гурван багана бүхий хүснэгт зурж, Дэлхийн зорилгуудын талаар мэддэг бүхнээ эхний баганад, мэдэхийг хүсч буй бүхнээ хоёрдугаар баганад бичих ёстой. Хичээлийн турш хоёрдугаар баганад санаануудаа нэмж бичиж болно.

Хичээлийн төгсгөлд Дэлхийн зорилгуудын талаар шинээр олж мэдсэн бүхнээ гуравдах баганад бичиж бөглөхийг сурагчдаас хүсээрэй.

Хоёрдугаар багана буюу “Мэдэхийг Хүснэ” хэсэгт үлдсэн санаануудыг судалгааны ажил, эсвэл дараагийн хичээлийн суурь болгон ашиглах боломжтой.

Суралцах дасгал

Түргэн ярилцлага. Сурагчдыг зургаан хүнтэй багуудад хуваана. Хүн бүрт Хавсралт 3-ыг хэвлэн тарааж өгөх ба тус бүрд нь нэг сэдэв өг. Тэдэнд хүснэгтийг унших 3 минут өгөх ба ойлгомжгүй зүйлсийнхээ талаар шууд асуух боломжоор хангаарай. Дараа нь баг дотроо хоёр хоёроороо хуваагдан бие биендээ өөрсдийн сэдвийг тайлбарлан ярьж өгнө. Дараа нь тойргоор суудлаа сэлгэн дараагийн хүнээс шинэ сэдвийн талаар сонсох болно. Бие биенийгээ сонсох үедээ түлхүүр үг, гол санаануудыг тэмдэглэж авна.

Түргэн ярилцлага дуусах үед бүх сурагчид бие биенийхээ сэдвийн талаар сонссон байх ба тэмдэглэсэн түлхүүр үгс, гол санаануудыг өөрийн оюуны зураглал дээрээ тусгах боломжтой. Боломжтой бол, өөрсдийн үндсэн санаан дээрээ эдгээрийг өөр өнгөөр тэмдэглэх хэрэгтэй.

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

“Бидний хүсч буй дэлхий” хэмээх хүүхэд залуучуудад зориулсан Дэлхийн зорилгуудын тайлбарыг сурагчдад ашиглуулж болно www.globalgoals.org/worldslargestlesson.

Суралцах дасгал

Дэлхийн зорилгын сэдэв нэг бүрээр ирээдүйд бий болж болзошгүй нөлөөллийн талаар асууж, санаагаа оюуны зураглалдаа тусгахыг сурагчдаас хүс. Хэрвээ зорилгуудын төлөө ажиллавал, таван жилийн дараах нөлөөлөл дээр төвлөрч бодохыг хүс.

Page 5: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

• Мянганы хөгжлийн зорилтууд ба Дэлхийн зорилгуудыг харьцуулна уу?• Тогтвортой хөгжил гэж юу вэ, мөн Дэлхийн зорилгууд нь Мянганы хөгжлийн зорилтуудаас

яаж илүү тогтвортой байх вэ?• Дэлхийн зорилгууд нь Мянганы хөгжлийн зорилгуудаас илүү амжилттай байх ямар боломж

байна вэ?• Хичээлийн эхэнд үзсэн кинон дээрх түүх болон Дэлхийн зорилгуудын талаар бодож үзэхийг

сурагчдаас хүс. Ямар уялдаа холбоо байна вэ?• Мянганы хөгжлийн зорилтуудаас Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд яагаад илүү их

оролцоо шаардагдаж байгаа вэ?

10 мин

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P4

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Ахлах насны илүү чадвартай хүүхдүүдэд нэг, тав, арав, арван таван жилийн дараах нөлөөллийн талаар, тэдгээрийн ялгааны талаар асууж болно.

Дэлхийн зорилгуудын эерэг үр дүнд сөргөөр нөлөөлж болох зүйлс юу байж болох талаар асууж даалгаварыг өргөтгөж болно.

Суралцах дасгал

Хичээлийг дуусгахын тулд Хавсралт 4, 5-д байгаа Дэлхийн зорилгуудыг сурагчдад үзүүлээрэй. Мянганы хөгжлийн зорилтуудыг ромбо хэлбэрээр эрэмбэлсэн шиг Дэлхийн зорилгуудыг эрэмбэлэхийг сурагчдаас хүс. Сурагчдын эрэмбэлэлт ижил болсон уу?

Дараах зүйлсийн талаар ярилцахыг сурагчдаас хүсээрэй:

Сурган хүмүүжүүлэгчийн хувьд Танд сурагчдын эрч хүчийг эергээр чиглүүлж, тэд гарцгүй биш, өөрчлөлтийг бий болгох боломжтой, тэд өөрчлөлтийг хийж чадна гэдэгт итгүүлэх хүч-эрх мэдэл бий. Дизайн фор чэйнж байгууллагын “Би чадна” нэртэй сургуулиудын дунд өрнүүлдэг хөдөлгөөн нь хүүхдүүдийг үйл ажиллагаа зохион байгуулах, өөрсдөө өөрчлөлтийг хийх, үүнийгээ дэлхийн хүүхдүүдтэй хуваалцахыг урьж байна.

www.dfcworld.com хуудсаар орж нэгдэнэ үү.Дизайн фор чэйнж байгууллагын боловсруулсан хичээлийн багц, залуучуудын бие даан үйл ажиллагаа зохион байгуулах энгийн зөвлөмжийн багцыг дараах холбоосоор орж, татаж авч ашиглана уу. www.globalgoals.org/worldslargestlesson

Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруул

Page 6: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P5

Паньеэ Хөл бөмбөгийн клубПаньеэ бол тулгуур шон дээр барьсан байшингуудтай усан дээр байрладаг Өмнөд Тайландын бяцхан тосгон м. 1986 онд тэнд амьдарч байсан залуу хөвгүүд хэв хэмжээг эвдэж, үе үеийн хүмүүст бодит үйл хэрэг хийх сэдлийг төрүүлж өгсөн юм. Усаар бүрэн хүрээлэгдсэн учраас Паньеэд хичээллэж болох спортын төрөл бол ердөө л завиар уралдах, загасчлах байсан юм.

Гэсэн хэдий ч, хөвгүүд хөл бөмбөг үзэх туйлын дуртай байжээ. Нэгэн өдөр хөвгүүдийн нэг нь өөрсдийн хөл бөмбөгийн багийг бүрдүүлэхээр шийджээ. Тосгоны бусад иргэд үүнийг утгагүй санаа байна гэж хүлээн авч, хүүхдүүдийг шоолж байлаа. Паньеэд ийм зүйл өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй ба усан дотор шон дээр байрласан тосгоны хувьд хөл бөмбөгийн багтай болж эхлэх нь бүтэшгүй зүйл мэт санагдаж байв. Тосгоны хүмүүсийн зөв байсныг хөвгүүд ухаарчээ. Тосгонд хөл бөмбөг тоглох, дасгал хийх газар огт байсангүй, мөн энэ асуудлыг шийдэх газар шороо ч байсангүй. Тэдэнд баг байсан ч талбай байсангүй. Тиймээс тэд тоглох газраа өөрсдөө бүтээхээр шийджээ.

Хөвгүүд тосгоны эргэн тойрноос хуучин моднуудыг цуглуулж эхлэн, моднуудыг хооронд нь холбож сал хийлээ. Тоглох газраа шинээр хийхийн тулд хичээлийнхээ дараа орой хүртэл ажиллаж байв. Эцэст нь тэд дуусаж, тэгш бус, аюулгүй бус хэдий ч өөрсдийн гэсэн тоглох талбайтай болжээ. Хадааснууд шалнаас цухайн гарсан, бөмбөг байнга ус руу унаж, хөвгүүд өөрсдөө ч унадаг байлаа. Тэд нойтон, халтиргаатай гадаргуу дээр тоглож сурах шаардлагатай болсон ба талбайн бага зайнд тэдний хөлийн ажиллагаа сайн хөгжжээ. Тосгоныхон тэднийг тогтворгүй талбай дээрээ бэлтгэл хийж, аврагууд болж чадахгүй хэмээн ятгасаар байлаа.

Гэвч, нэгэн өглөө хөвгүүдийн нэг нь эх газраас ирсэн нэг өдрийн хөл бөмбөгийн тэмцээний зарлалыг олж харав. Баг өөрсдийгөө тэмцээнд орж чадахуйц ур чадвартай эсэхдээ эргэлзэж байсан ч тэмцээнд оролцохоор шийдэв. Тосгоны бусад хүмүүс хөвгүүдийг бэлтгэл хийж байгааг ажиглаж байсныг тэд мэдээгүй байлаа. Тэд хөвгүүдэд тэмцээнд өмсөх өмсгөлийг нь гэнэтийн бэлэг болгон авч өгөхөд бүгд хувь нэмрээ оруулжээ. Зарим нь хөвгүүдийн тоглолтыг дэмжихээр бүр дагаж явсан байна.

Тоглож эхлээд баг өөрсдийгөө бодсоноосоо илүү сайн байгааг ойлголоо. Паньеэ дэх жижигхэн хаалганы хажууд том хаалганууд гол оруулахад амар байсан ба хагас шигшээ хүртэл явж чаджээ. Гэвч бороо орж эхэллээ. Нөгөө баг ур чадвар сайтай байсан тул хагас шигшээгийн тоглолт хүндхэн эхлэв. Паньеэгийн хөвгүүдийн гуталнууд усаар дүүрч хүндэрч байлаа. Тэмцээний хугацаа талдаа ороход нөгөө тал хоёр оноогоор илүү явж байлаа. Баг яахаа мэдэхгүй байлаа.

Хоёрдугаар хагаст хөвгүүд гутлаа тайлахаар шийджээ. Тэдний хувьд гэртээ тоглож байсан үе шиг хөл нүцгэн тоглох нь илүү амар байсан ба, тэдний хурд ч хамаагүй илүү байлаа. Тэд маш хурдан оноог тэнцүүлж чадлаа. Эцсийн мөчид нөгөө баг гол оруулж ялсан ч, Паньеэ тосгоныхон өөрсдийн багаараа бахархаж байв. Хөл бөмбөг маш хурдан Паньеэгийн номер нэг зугаа болжээ. Тэд багтаа зориулж бэлтгэл хийх шинэ, тэгш, бүтэн хэмжээтэй талбай барьж өгчээ. Паньеэ хөл бөмбөгийн клуб нь одоо Өмнөд Тайландын хамгийн сайн клубуудын нэгт тооцогддог ба 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 оны Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүдэд ялалт байгуулсан юм.

Хавсралт 1

Page 7: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

Хавсралт 2

МХЗ 1. Туйлын ядуурал, өлсгөлөнг арилгах

МХЗ 2. Бүх нийтийн анхан шатны боловсрол

МХЗ 3. Хүйсийн тэгш эрхийн байдал болон эмэгтэйчүүдийг чадавхижуулах

МХЗ 4. Нялхсын эндэгдлийг бууруулах

МХЗ 5. Эхийн эрүүл мэндийг сайжруулах

МХЗ 6. ДОХ/ХДХВ, хумхаа болон бусад өвчинтэй тэмцэх

МХЗ 7. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах

МХЗ 8. Хөгжлийн төлөөх дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх

Зорилтуудыг хайчлаад хамгийн чухлаас эхлэн эрэмбэл.

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P6

МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД

Page 8: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P7

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭЛХИЙН ЗОРИЛГУУДНэгдүгээр бүлэг: Ядуурал (Дэлхийн зорилго 1. Ядуурлыг устгах; Дэлхийн зорилго 10. Тэгш бус байдлыг бууруулах)1 болон 10 зорилгуудын зорилт:

• Дэлхий дээрх туйлын ядуурлыг бүх хүмүүсийн хувьд устгана. (Өдрийн 1.25 ам.доллараас бага орлогоор амьдарч байгаа хүмүүсийг туйлын ядуу гэж үзнэ).

• Эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс, ялангуяа ядуу болон эмзэг бүлгийнхэн эдийн засгийн нөөцийг ашиглах, газар болон бусад хэлбэрийн өмчийг өмчлөх, залгамжлах тэгш эрхийг хангана.

• Ядуу, эмзэг байдалд байгаа хүмүүсийн тэсвэрлэх, даван туулах чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшиг, онцгой нөхцөлд өртөх эмзэг байдлыг бууруулах.

• Бүх хүнийг нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, үүсэл гарал, шашинг үл харгалзан нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд тэгш бүрэн оролцуулах

• Дүрэм, журамтай, аюулгүй, байнгын, хариуцлагатай цагаачлал болон хүн амын шилжилт хөдөлгөөнийг сайтар төлөвлөн, зохион байгуулсан цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэх замаар удирдан чиглүүлэх

Яагаад?• Дэлхийн хамгийн баян 85 хүн дэлхийн хамгийн ядуу хүн амын тал хувийн (3,5 тэрбум хүн) хөрөнгөтэй тэнцэх хөрөнгийг эзэмшиж байна.

Хоёрдугаар бүлэг: Хувь хүний эрүүл мэнд, сайн сайхан (Дэлхийн зорилго 2. Өлсгөлөнг зогсоох; Дэлхийн зорилго 3. Эрүүл мэндийг дэмжих; Дэлхийн зорилго 6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах)2, 3 болон 6 зорилгуудын зорилт: • Өлсгөлөнг зогсоож, бүх хүмүүс, ялангуяа ядуу болон эмзэг байдалд байгаа хүмүүс, бага насны

хүүхдүүд аюулгүй, тэжээллэг, хэрэгцээтэй хүнсээр жилийн турш хангагдах байдлыг баталгаажуулна.

• Үйлдвэрлэл, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, газар, хөрсний чанарыг аажмаар дээшлүүлэх, дэлхийн эко системийг хадгалахад чиглэгдсэн хүнсний тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцоо болон хөдөө аж ахуйн салбарын уян хатан практик туршлагыг түгээх, хэрэгжүүлэх.

• Дэлхийн хэмжээнд 100,000 амьд төрөлтөд ноогдох эхийн эндэгдлийн хувийг 70-аас доош оруулан бууруулах

• Шинээр төрсөн болон 5‐аас доош насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох эндэгдлийг зогсоох• Замын ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийг дэлхийн хэмжээнд тэн хагасаар бууруулах.• Нийт хүн амыг аюулгүй, хямд ундны усаар тэгш хангах• Бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой, эрх тэгш үйлчилгээнд хамрагдах, ингэхдээ

эмэгтэйчүүд, охидын хэрэгцээ шаардлагад онцгой анхаарал хандуулах.

Яагаад?• Дэлхийд 870 сая хүн архаг өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа нь хүүхдийн дутуу жин болон өлсгөлөнг харуулдаг бусад төрлийн үзүүлэлтээр илэрч байна. Мөн, үүн дээр шим тэжээлийн дутагдалд автсан хэдэн зуун сая хүмүүс нэмэгдэнэ. Жил бүр 5-аас доош насны 3 сая хүүхэд шим тэжээлийн дутагдлаас болж нас барж байна гэсэн тоо баримт байна. (http://unsdsn.org/resources/goals-and-targets/).

Хавсралт 3

Page 9: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P8

Гуравдугаар бүлэг: Боловсрол, ур чадвар, ажлын байр (Дэлхийн зорилго 4. Чанартай боловсролыг олгох; Дэлхийн зорилго 8. Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох)4 болон 8 зорилгуудын зорилт:

• бүх охид, хөвгүүд үнэ төлбөргүй, эрх тэгш, чанартай бага болон дунд боловсрол эзэмших, сургалтын зохих үр дүнд хүрэх.

• бүх эрэгтэй, эмэгтэйчүүд чанартай, төлбөрийг нь хүчрэхүйц техникийн, техник мэргэжлийн, их сургуулийг оролцуулан дээд шатны боловсролд эрх тэгш хамрагдах.

• боловсрол дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, уугуул ард иргэд, эмзэг өртөмтгий байдалд байгаа хүүхдүүд зэрэг эмзэг бүлгийнхэн бүх шатны боловсрол болон техник мэргэжлийн сургалтад тэгш хамрагдах нөхцлийг хангах.

• Төрөлжүүлэх, технологийг шинэчлэх, инновацийн замаар эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх, • бүх эрэгтэй, эмэгтэйчүүд, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн, үр бүтээлтэй

хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, зохистой ажлын байраар хангах, адил ажил хөдөлмөрт адил цалин хөлс олгох.

Яагаад?• 57 сая хүүхэд сургуульд сурдаггүй, эдгээрийн 31 сая нь охид байна. 57 сая хүүхдийн 49% нь хэззээ ч сургуулийн анги танхимд хөл тавьж байгаагүй, 50% гаруй нь Африкийн өмнөд сахарын бүс нутагт амьдардаг. (http://en.unesco.org/post2015/sites/post2015/files/Making_Education_a_Priority_in_the_Post-2015_Development_Agenda.pdf).

Дөрөвдүгээр бүлэг: Зүй ёст дэлхий ертөнц (Дэлхийн зорилго 5. Жендерийн эрх тэгш байдлыг хангах; Дэлхийн зорилго 16. Энх тайван, шудрага ёсыг цогцлоох)5 болон 16 зорилгуудын зорилт: • Бүх эмэгтэйчүүд, охидын эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг дэлхий даяар таслан зогсоох• Нийтийн болон хувийн орон зайд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн бүх хэлбэр, тухайлбал хүний наймаа, бэлгийн болон бусад хэлбэрийн мөлжлөгийг устгах.• Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын шийдвэр гаргах бүхий л түвшинд эмэгтэйчүүд бүрэн болон үр дүнтэй оролцох тэнцүү боломжоор хангах.• Хүчирхийллийн бүх хэлбэр, түүнээс үүдэлтэй нас баралтын түвшинг дэлхий дахинд үлэмж бууруулах.• Хүүхдийн эсрэг зүй бус үйлдэл, хүүхдийн мөлжлөг, хүний наймаа, хүчирхийллийн бүх хэлбэр, хүүхдийг тарчлаан зовоох явдлыг зогсоох.

Яагаад?• Африкийн Өмнөд Сахарын бүс нутаг, Баруун ба өмнөд Азид дунд ба ахлах боловсролын түвшинд хөвгүүд охидоос тооны хувьд хамаагүй олон хэвээр байна.

• Дэлхий дахинд парламентын гишүүдийн дөрөвний нэгээс бага хувийг эмэгтэйчүүд эзэлсэн хэвээр байна.(http://www.theguardian.com/global-development/2015/mar/26/millennium-development-goal-three-gender-equality-explainer).

Хавсралт 3

Page 10: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

There’s No Point Going Half Way - From MDGs to the Global Goals | P9

Тавдугаар бүлэг: Тогтвортой байдал (Дэлхийн зорилго 7. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх; Дэлхийн зорилго 9. Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх; Дэлхийн зорилго 11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, Дэлхийн зорилго 12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих; Дэлхийн зорилго 17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх)7, 9, 11, 12 болон 17 зорилгуудын зорилт:

• Нийт хүн амыг төлбөрийг нь хүчрэхүйц, найдвартай, орчин үеийн эрчим хүчний үйлчилгээгээр хангах.• Эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан амьдралд дэмжлэг үзүүлэхийн тулд чанартай,

найдвартай болон тэсвэртэй дэд бүтцийг нийтэд хүртээмжтэй, тэгш үйлчлэх, төлбөр нь хүчрэгдэхүйц байдлаар хөгжүүлэх

• Бүх нийтээр зохистой, аюулгүй, хямд орон сууцаар хангагдах болон суурь үйлчилгээнд хамрагдах, хотын захын (гэр) хорооллуудыг хөгжүүлэх

• Байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах тогтвортой менежмент хийх, • Жижиглэн худалдаа болон хэрэглэгчийн түвшинд нэг хүнд ноогдох дэлхийн хүнсний хаягдлыг тэн

хагасаар бууруулах, үйлдвэрлэл болон хангамжийн сүлжээнд хүнсний алдагдлыг багасгах.• Улс орнуудын ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх

бодлогын орон зай, манлайллыг хүндэтгэн үзэх.

Яагаад?

• 2015 онд 2,8 тэрбум хүн орчин үеийн эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй хэвээр байгаа ба 1,1 тэрбум гаруй хүн цахилгаангүй байна. Үүнээс гадна, жил бүр 4,3 сая хүн тогтвортой бус түлш ашиглан хоол хүнс бэлтгэж, дулаацаж байгаагаас болж агаарын бохирдолд хордон цагаасаа өмнө нас барж байна. (https://sustainabledevelopment.un.org/topics/energy).

Зургаадугаар бүлэг: Хүрээлэн буй орчин (Дэлхийн зорилго 13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах; Дэлхийн зорилго 14. Далайн тэнгисийн нөөцийг хамгаалах; Дэлхийн зорилго 15. Хуурай газрын экосистемийг хамгаалах)13, 14 болон 15 зорилгуудын зорилт:

• Бүх улс орны байгалийн гамшиг, уур амьсгалыг өөрчлөлттэй холбоотой гамшигтай тэмцэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх.

• Далай тэнгисийн бүх төрлийн бохирдол, тухайлбал хуурай газрын үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдлыг эрс бууруулах, сэргийлэх .

• Загас агнуурыг үр дүнтэй зохицуулах, хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй, хэрэглэх хэмжээнээс хэтэрсэн загас агнуур, мөн үр үндсээр нь сүйтгэх үр дагавар бүхий загасчлалын үйл ажиллагааг зогсоох

• Бүх төрлийн ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, ой устгахыг зогсоох, доройтсон ойг нөхөн сэргээх

• Хүрээлэн буй орчны доройтлыг бууруулах нэн яаралтай, өргөн хүрээтэй арга хэмжээ авах, биологийн олон янз байдал устахыг зогсоох

Яагаад?• Хэт загасчлал, бохирдол, дэлхийн дулаарал, далайн усны түвшний нэмэгдэл, хүний үйлдлээс болж агаар дахь нүүрстөрөгчийн хэм хэмжээ нэмэгдсэнээс үүссэн хүчиллэгжилтээс шалтгаалан ойролцоогоор усан дахь экосистемийн 60% нь зохисгүйгээр хэрэглэгдэж, доройтсон байна. (http://unsdsn.org/resources/goals-and-targets/).

Appendix 3

Page 11: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

There’s No Point G

oing Half W

ay - From M

DG

s to the Global G

oals | P10Хавсралт 4

Page 12: There’s No Point Going Half Way - From MDGs to the Global ...cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/16.-Замын-Талыг-Туулах...There’s No Point Going Half

Хавсралт 5There’s N

o Point Going H

alf Way - From

MD

Gs to the G

lobal Goals | P11