6
Цуврал хичээл. Дагаад суралцаарай. Хичээл №1. Microsoft Publisher 2003 програмын тухай Publisher програмыг эхлүүлэх Publisher програмын хэрэглүүрүүд болон туслах самбар Хэвлэлийн эхээ файл болгон хадгалах Хадгалагдсан хэвлэлийн эхийг нээж үзэх Төлвийн мөрөнд байх Start цэс дээр дарна Publisher програмыг эхлүүлэх Programs гэсэн үг дээр дарж нээгдэх Microsoft office дэд цэсний Microsoft Publisher гэсэн үг дээр очиж товшвол програм нээгддэг.

tsahim hicheel-1

Embed Size (px)

Citation preview

Page 1: tsahim hicheel-1

Цуврал хичээл. Дагаад суралцаарай.

Хичээл №1. Microsoft Publisher 2003 програмын тухай

Publisher програмыг эхлүүлэх Publisher програмын хэрэглүүрүүд болон туслах самбар Хэвлэлийн эхээ файл болгон хадгалах Хадгалагдсан хэвлэлийн эхийг нээж үзэх

Төлвийн мөрөнд байх Start цэс дээр дарна

Publisher програмыг эхлүүлэх

Programs гэсэн үг дээр дарж нээгдэх Microsoft office дэд цэсний Microsoft Publisher гэсэн үг дээр очиж товшвол програм нээгддэг.

Page 2: tsahim hicheel-1

Publisher програмын хэрэглүүрүүд болон туслах самбар

Програмын хэрэглүүрүүд нь бусад хэрэглээний програмуудын нэгэн адил гарчгийн мөрний доод хэсэгт байрладаг. Хэрэглүүрийг дэлгэцэнд гаргаж ирэхийн тулд View цэсний Toolbars гэсэн командыг сонгож, нээгдэх цэснээс харагдуулах хэрэглүүрийн нэрийг сонгодог. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэрэглүүрүүд нь Standart, Formafting, Objects хэрэглүүрүүд юм. Standart хэрэглүүр нь хэвлэлийн эхийг нээх, хадгалах, хэвлэх, засварлах товчлууруудтай. Энэ хэрэглүүрийн төгсгөл хэсэгт хэвлэлийн эхийг томруулж, жижигрүүлж харах томруулдаг шилний зураг бий.

Formafting хэрэглүүр нь үсгийн хэмжээг томсгох, тодруулах, мөр хоорондын зайг тохируулах зэрэг товчлууруудтай.

Page 3: tsahim hicheel-1

Програмын цонхны зүүн хэсэгт байрлах Objects хэрэглүүр нь хэвлэлийн эх рүү янз бүрийн обьектүүдийг оруулахад хэрэглэгддэг. Текст хайрцаг, шулуунууд, дүрснүүд зэргийг оруулахад энэ хэрэглүүр дээрх товчлууруудыг ашигладаг. Програмын цонхны зүүн хэсэгт харагдах туслах самбарыг гаргаж ирэхийн тулд Ctrl+F1 товчлуур дээр дардаг.

Page 4: tsahim hicheel-1

Дээрх цонх олон командуудыг агуулдаг. Жишээ нь шинэ хэвлэлийн хуудас нээхийн тулд энэ самбарын баруун дээд буланд байрлах дүрс дээр дарж нээгдэх дэд цэснээс New publication гэсэн үгийг сонгодог.

Мөн баруун дээд буланд байрлах дүрс дээр дарж тохиргооны хэсгүүд рүү хялбар шилжиж болно. Энэ самбарыг дэлгэцэнд харагдуулахын тулд View цэсний Task Pane командыг сонгодог.

Page 5: tsahim hicheel-1

File цэсний Save As командыг сонгоорой.

Хэвлэлийн эхээ файл болгон хадгалах

Save As цонх

Save in хэсэгт файлыг хадгалах хавтас эсвэл дискийг сонгоорой. File name хэсэгт файлын нэрийг бичиж оруулаарай. Save as type хэсэгт Publisher Files (*.pub) гэж сонгогдсон байх хэрэгтэй бөгөөд

ийм байгаа эсэхийг нягталж хараарай. Save товчлуур дээр дарвал хадгалагддаг.

Хэвлэлийн эх дээрээ ямар нэг өөрчлөлт оруулбал дэлгэц дээр хэрэглүүрийн хэсгээс

товчлуурыг дараарай.

Page 6: tsahim hicheel-1

File цэсний Open командыг сонгоорой.

Хадгалагдсан хэвлэлийн эхийг нээж үзэх

Open Publication цонх

Look in хэсэгт файлыг хадгалсан хавтас эсвэл дискийг сонгоорой. Look in хэсгийн доод талд харагдах файлуудаас нээгдэх файлын нэрийг очиж

идэвхжүүлээрэй. Files оf type хэсэгт Publisher Files (*.pub) гэж сонгогдсон байх хэрэгтэй бөгөөд

ийм байгаа эсэхийг нягталж хараарай. Open товчлуур дээр дарвал файл нээгддэг.

Үргэлжлэл бий...