Upload
chimegsanaa
View
1.108
Download
3
Embed Size (px)
Citation preview
Волейболын хичээлээр
9е ангид заах ээлжит хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Шилжилтээс бөмбөгийг дээрээс ба доороос дамжуулах
Зорилго: 1. Волейболын шилжилтийн техник бататгах2. Волейболын дамжуулалтын техник бататгахЗорилт:а. Хурд хөгжүүлж, орон зай мэдрүүлэхб. Бөмбөгтэй харилцаж, эзэмшиж сурах
Сэдэл төрүүлэх
А. Дээрээс ба доороос дамжуулалт
Өөд өөдөөсөө харж 3-4 м зайтай зогсоно. Эхний сурагч бөмбөгийг доороос дамжуулаад эсрэг талын цувааны ард очно. Нөгөө цувааны эхний сурагч дээрээс дамжуулалт хийж мөн эсрэг талын цувааны ард очиж зогсон дасгалыг үргэлжлүүлнэ.
Б. Бүсийн дамжуулалт
2 ба 4-р бүсэд нэг нэг сурагч, бусад нь 6-р бүсэд цуварч зогсоно. 6-р бүсээс 2-р бүсрүү дамжуулна, бөмбөгөө буцааж хүлээж авж 4-р бүсрүү дамжуулаад цувааныхаа ард очно. 4-р бүсээс ирсэн бөмбөгийг 6-р бүсийн хоёр дохь сурагч хүлээн авч дасгалыг гүйцэтгэнэ.
Шилжилтийн дасгал А. Бүсүүдэд шилжилт гүйцэтгэх
Хоёр баг торны хоёр талд талбайн 1-р бүсэд цуваагаар зогсоно. Эхний сурагч гүйж 1-2-6-3-5-4 дүгээр бүс гэсэн дарааллаар шилжин дараах дасгалыг гүйцэтгэнэ. Үүнд : 2-р бүсэд нэг алхамтаас эгц дээш үсрэлт, 6-р бүсрүү ухарч гүйн доороос бөмбөг авалтын дуураймал дасгал, 3-р бүсэд дээрээс бөмбөг авалтын дуураймал дасгал, 5-р бүсрүү гүйж гар дээр суниалт, 4-р бүсэд хоёр алхамтаас довтлох цохилтын дуураймал дасгал.
Урагш шилжих
Хажуу тийш хавсралттай шилжих
Хажуу тийш солбилттой шилжих
Шилжилтээс бөмбөг дамжуулах
Хоёр цуваа өөд өөдөөсөө харж зогсон хоорондоо бөмбөг дамжуулан шилжилт хийж заалны диагоналиар гүйх
Жишиг даалгавар
К1: Дамжуулалт ба шилжилтийн техникийн тухай бичих
К2: Дамжуулалт ба шилжилтийн техникийн аль нэгийг сонгон зурж, тухайн дасгалаа зөв гүйцэтгэж сурах
К3: Волейболын тоглолтонд суралцах
К4: Ангийн аварга шалгаруулах волейболын тэмцээн явуулах