15
VII анги: Сэргээн санах үе шат Бид өмнөх хичээлээр европт өрнөсөн шашны шинэчлэлийн үйл явц түүний үр нөлөөгөөр үүссэн 30-н жилийн дайны талаар үзсэн. Европын хойд хэсэг- протестантууд, Өмнөд хэсэгт- католикууд гэсэн 2 хэсэгт хуваагдсан. Католик- Габсбургийн эвсэл, протестант- Габсбургийн эсрэг эвсэл хоѐрын хооронд 1618 онд дайн дэгдсэн. Дайн гарах шалтаг нь протестантийн 2 тайж католикийн 2 номлогчийн амийг хороосон явдал юм. Энэхүү дайн 1648 онд Вестфальдийн найрамдлын гэрээгээр төгсгөл болсон.Энэхүү дайны дараагаар Европт олон шинэ улсууд байгуулагдсан. Шашны энэхүү шинэчлэл нь Европчуудын цаашдын хувь заяанд маш их эргэлтийг авчирсан.

Tuukh 7grade

Embed Size (px)

Citation preview

Page 1: Tuukh 7grade

VII анги: Сэргээн санах үе шат

Бид өмнөх хичээлээр европт өрнөсөн шашны шинэчлэлийн үйл явц түүний үр

нөлөөгөөр үүссэн 30-н жилийн дайны талаар үзсэн.

Европын хойд хэсэг- протестантууд, Өмнөд хэсэгт- католикууд гэсэн 2 хэсэгт

хуваагдсан.

Католик- Габсбургийн эвсэл, протестант- Габсбургийн эсрэг эвсэл хоѐрын

хооронд 1618 онд дайн дэгдсэн. Дайн гарах шалтаг нь протестантийн 2 тайж

католикийн 2 номлогчийн амийг хороосон явдал юм.

Энэхүү дайн 1648 онд Вестфальдийн найрамдлын гэрээгээр төгсгөл

болсон.Энэхүү дайны дараагаар Европт олон шинэ улсууд байгуулагдсан.

Шашны энэхүү шинэчлэл нь Европчуудын цаашдын хувь заяанд маш их

эргэлтийг авчирсан.

Page 2: Tuukh 7grade

СЭДЭВ

ЕВРОП ДАХЬ СЭРГЭН МАНДАЛТ

Дэд сэдвүүд

Сэргэн мандалтын тухай ойлголт

Сэргэн мандалтын үеийн соѐл

Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухааны хөгжил

Сэргэн мандалт Европт дэлгэрсэн нь

Сэргэн мандалтын үеийн хүн ам

Page 3: Tuukh 7grade

ДЭД СЭДЭВ 1:

Сэргэн мандалт гэдэг нь Соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн бүхий л

хүрээг хамарсан гүнзгий өөрчлөлтийн үйл явцыг хэлнэ.

Сэргэн мандалтын үйл явц нь Хойд Италид анхлан эхэлсэн. Шашны дарлалаас

ангижирсан Европчуудын хувьд оюун санааны эрх чөлөөг олж авч, шинжлэх

ухаан, соѐл урлагийн салбар хийгээд техникийн салбар эдийн засгийн салбар

цэцэглэн хөгжсөн.

Page 4: Tuukh 7grade

ДЭД СЭДЭВ 2:

Сэргэн мандалтын үеийн соѐл

Сэргэн мандалтын үеийн соѐлын үндсэн шинж нь хүн болоод хүрээлэн буй

орчныг шинээр үзэх үзэл буюу хүн төвт үзэл болсон.

Өөрөөр хэлбэл хүний оюун ухааны хүч бол хязгааргүй юм. Тэрхүү хүчийг

нийгмийг өөрчлөхөд л ашиглах хэрэгтэй гэсэн утга санааг агуулж байв.

Оюун ухааны хүч чадлыг хөгжүүлэхийг, ашиглахыг уриалсан нь хүмүүнлэгийн

шинжлэх ухааны үндсийг бий болгосон.

Хүн рүү хандсан соѐлын энэхүү шинэ чиглэлийг гуманизм гэх ба энэ үзэл

онолыг баримтлагчдыг гуманистууд гэдэг.

Хүн төвт үзлийг баримтлагч гуманизм нь сэргэн мандалын үеийн соѐл урлагийн

бүтээлд биеллээ олж байсан.

Тухайлбал: Сэргэн мандалтын үеийн суут авъяас билгэтнүүдийн нэг болох

зураач, зохион бүтээгч, инженер, эрдэмтэн Леонардо Да Винчи өөрийн

бүтээлүүдийг туурвихдаа аливаа зүйл байгалийн үнэн зөв төрхөөрөө байх ѐстой

гэж үзэж үүнийг зорилгоо болгон тавьж байв.

Page 5: Tuukh 7grade

Микеланжело: /зураач, барималч, уран барилгач/ нь өөрийн бүтээл туурвилдаа

дарлагчдыг эсэргүүцэн тэмцэлд уриалсан чийрэг бие махбодтой эх орончдыг

дүрсэлж байв.

Гуманистууд нь эртний урлаг соѐлыг сэргээж байсан учраас энэ чиглэлийг

дахин сэргэлт гэж нэрлэсэн. Дэлхийн урлаг, соѐлын гайхамшигт бүтээлүүд

сэргэн мандалтын үед бүтээгдсэн байдаг. Уран зураг, уран баримал, барилга,

жүжгийн зохиол, яруу найраг, театрын урлаг гэх мэт

Соѐл урлагийн гол төвүүд нь вангийн ордон, их сургуулиуд, дээд хүрээнийхэн

байсан ч яваандаа нийгмийн бүхий л давхаргынхныг хамрах болсон.

Page 6: Tuukh 7grade

ДЭД СЭДЭВ 3:

Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухаан

Байгал шинжлэлийн салбарт газар зүй, геологи, ургамал, амьтан судлал, одон

орон, физик, математикийн салбарт дэвшил гарч өмнөх мэдлэг мэдээлэл дээр

тулгуурлан шинэ нээлтүүд хийх болсон.

Тухайлбал Полшийн эрдэмтэн судлаач Николай Коперник одон орон,

математик, хөгжим судалж байв. Тэрээр манай гариг бол ертөнцийн

хөдөлгөөнгүй төв биш харин бусад од эрхсийн хамт нарыг тойрон эргэлддэг

гэсэн алдарт дүгнэлтээ хийсэн.

Page 7: Tuukh 7grade
Page 8: Tuukh 7grade
Page 9: Tuukh 7grade

Францийн эрдэмтэн Блек Паскаль хатуу бие болон хийн даралт дамжуулах

хуулийг нээсэн.

Ульям Харви Бие организм дахь цусны эргэлтийн мөн чанарыг нээсэн.

Математикийн шинжлэх ухаанд шинэ шинэ онол боловсрогдож нэр томъѐо,

тэмдэглэгээг боловсруулан хэрэглэж эхэлсэн.

Сэргэн мандалтын үед бүтээгдсэн гайхамшигт бүтээлүүдийн нэг нь уран

барилга юм. Энэхүү уран барилгууд нь өнөөдөр ч хүн төрөлхтний нүдийг

хужирладаг. Тэр үеийн уран барилгуудын оргил бүтээл нь Ромын Петрийн сүм

юм.

ДЭД СЭДЭВ 4:

Сэргэн мандалт Европт дэлгэрсэн нь:

Сэргэн мандалтын үйл явц нь хойд Италид анх эхэлсэн бөгөөд цааш Франц,

Англи, Герман гэх мэт олон оронд өрнөсөн. Тухайлбал: XVI зууны 30 аад оны

үед Германд сэргэн мандалтын үйл явц хүчтэй явагдаж Эразм Роттердам,

Ульрих Фон Гуттен, Иоганн Рейхлин зэрэг хүмүүс өөрсдийгөө сэргэн мандалтын

төлөөлөгчид хэмээн зарлаж бүтээлээ туурвиж байсан.

Page 10: Tuukh 7grade

Англид сэргэн мандалтын гол төлөөлөгчид нь Томас Мор, Жон Колет зэрэг

хүмүүс байв. Англид театрын урлаг бусдаас ялгаран хөгжиж байсан. Хамгийн

алдартай театр нь Глобус театр байв.

Page 11: Tuukh 7grade

Алдартай жүжгийн зохиолч Ульям Шекспир, Кристофер Марло, Бен Жонсон

зэрэг нь зохиол бүтээлээ туурвиж хүмүүст хүргэж байв.

Францад сэргэн мандалт нь XV зууны 70 аад оноос эхэлж XVI зууны эхний

хагаст цэцэглэн хөгжсөнa. Онцлог нь Францад сэргэн мандалт нь улс төрийн

сэтгэлгээнд хурцаар илэрч байсан. Ийнхүү сэргэн мандалт нь Италиас эх авч

бусад орныг хамран өргөжсөн. Грек, Ромын уламжлал дээр тулгуурласан сэргэн

мандалт нь хүн төрлөхтний иргэншлийн хөгжлийн нэгэн үе болж үлдсэн.

Page 12: Tuukh 7grade

Сэргэн мандалтын үеийн бүтээл туурвил нь Парижийн Лувр, Санкт

Петербургийн Эрмитаж, Вена Флоренцийн Музей, Мадрид, Лондон, Берлин,

Нью Йоркийн үндэсний түүхийн музейд улаìжлагдан хадгалагдаж хүн

төрөлхтний хүртээл болсоор байна.

Page 13: Tuukh 7grade

ДЭД СЭДЭВ 5:

Европын хүн ам

Гуманистууд /Хүнлэг энэрэнгүй үзэл/-ын үзэл санааны үр нөлөөгөөр хүн ба хүн

ам зүйн асуудалд онцгой анхаарах болсон. Сэргэн мандàлòын үед дэлхий дээр

хагас тэрбум гаруй хүн амьдарч байсан гэсэн статистик баримт байна. Үүнээс

1/5 хувь нь Европт амьдарч байсан гэж үздэг. Хүн амын ихэнх нь хөдөө амьдарч

байсан ба ердөө 12 хувь нь л хотод аж төрж байв.

Гэвч сэргэн мандалтын үр нөлөөгөөр хотод суурьших хүмүүсийн тоо нэмэгдсэн.

Хүн амын тоо маш их хэлбэлзэж байсан. ¯үнд нөлөөлж байсан хүчин зүйл нь

элдэв халдварт өвчин, тахал, дайн зэрэг нөлөөлөхөөс гадна анагаах ухааны

хөгжил сул эрүүл ахуйн нөхцөл байдал муу байсан нь хүн ам хорогдоход

нөлөөлж байв. Хүн амын өсөлтөнд нөлөөлж байсан бас нэг хүчин зүйл нь

байгал цаг уурын байдал юм. Гэнэтийн хүйтрэл, хавар оройтох, намар эрт

болох зэргээс болж ургац алдаж өлсгөлөнд автах аюул нүүрлýдэг байв.

Европын хүн амын дундаж наслалт 40-50 байв. Гэвч хүн амын жилийн дундаж

өсөлт бага боловч өсөн нэмэгдсээр байв.

Page 14: Tuukh 7grade
Page 15: Tuukh 7grade

Гэрийн даалгавар

Сурах бичгийн 4-р бүлэг сэдвийн сэдэв тус бүрийн ард байгаа бие дааж

ажиллах дасгалуудыг хий.

Түүхэн нэр томъѐогоор 10-с доошгүй үгээр үгийн сүлжээ зохио.

Хичээлийн агуулгатай холбоотой нэмэлт мэдээллийг авахыг хүсвэл

www.tvhicheel.mn, www.theartwolf.com, www.google.com сайтуудаар орж үзнэ үү!