18
ЦДҮС ТӨХК-ИЙН УЛААНБААТАР САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН 2015 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийн зорилго нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажлын байранд эмх цэгцтэй, зохистой орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг компанийн хэмжээнд уялдуулан зохицуулахад оршдог билээ. Энэ зорилгын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс Зөвлөлийн гишүүд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай салбарын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны А/03 тоот тушаалыг шинэчлэн боловсруулж, батлуулсан ба ХАБЭА-н Менежментийн хүрээлэн OSHMI-н ХАБЭА-н ажилтан-2, ХАБЭА-н менежментээр-4 хүн сургалтанд хамрагдаж, сертификат авсан. 2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг баталгаажуулах, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх

UBS-n OTBZ.doc

Embed Size (px)

Citation preview

Page 1: UBS-n OTBZ.doc

ЦДҮС ТӨХК-ИЙН УЛААНБААТАР САЛБАРЫНХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН

ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН2015 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийн зорилго нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажлын байранд эмх цэгцтэй, зохистой орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг компанийн хэмжээнд уялдуулан зохицуулахад оршдог билээ.

Энэ зорилгын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс Зөвлөлийн гишүүд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай салбарын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны А/03 тоот тушаалыг шинэчлэн боловсруулж, батлуулсан ба ХАБЭА-н Менежментийн хүрээлэн OSHMI-н ХАБЭА-н ажилтан-2, ХАБЭА-н менежментээр-4 хүн сургалтанд хамрагдаж, сертификат авсан.

2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг баталгаажуулах, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гишүүн бүрийг үнэмлэхтэй болгосон. / 23 дэд станцад нэвтрэх, ХАБЭА-тай холбоотой асуудлууд, алтан дүрэм болон тангарагийн биелэлтэнд хяналт тавих /

Page 2: UBS-n OTBZ.doc

3. Улаанбаатар салбарын байрны 2 давхарт ХАБЭА-н Орон тооны бус зөвлөлийн самбар гаргасан. / ХАБЭА-тай холбоотой тушаал, шийдвэр, зөрчил дутагдал, сэрэмжлүүлэх мэдээлэл даалгавар, сургалт, үзлэгийн тайлан, хийгдсэн ажлуудаа оруулж, мэдээллийг цаг тухай бүрд нь шинэчилж, ажиллаж байна.

4. ХАБЭА-н тухай хуулийг Улаанбаатар салбарын ажилтнуудад Online болон File хэлбэрээр хүргүүлэх, сурталчилан таниулах ажил хийсэн. Олон нийтийн мэдээллийн цахим хуудас Facebook-д ХАБЭА-н Орон тооны бус зөвлөл гэсэн GROUP байгуулж, ХАБЭА-тай холбоотой хууль, дүрэм, заавар, журмуудыг цаг тухайд нь оруулж ажилласан. https://www.facebook.com/groups/habea-n oron toonii bus zuwlul

5. Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийг Улаанбаатар салбарын ажилтнуудад Online болон File хэлбэрээр хүргүүлэх, сурталчилан таниулах ажил хийсэн. / Мэдээллийн сайтад /https://www.facebook.com/groups/habea-n oron toonii bus zuwlul

6. Аюулгүй ажиллагааны шинэ дүрмийг нийт ажилтнуудад танилцуулах ажлыг зохион байгуулсан. File хэлбэрээр нь татаж авахад боломжтой тохиргоо хийсэн. https://www.facebook.com/groups/habea-n oron toonii bus zuwlul

7. Төвийн бүсийн ХАБЭА-н Орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодол ажлын туршлага солилцсон.

Page 3: UBS-n OTBZ.doc

8. Улаанбаатар салбарын нийт ажилтнуудын дунд “Цоож, хориглох плакат тавих ба авах журам”, “ХАБЭА-н тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай”, “Хөдөлмөрийн хууль”-ийн хүрээнд АХА болон асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан. УБС-ын нийт 80 хүн оролцсон ба 13 баг болон өрсөлдсөн.

9. ХАБЭА-н инженерүүдтэй хамтарч ажлын байруудад эрсдлийн үнэлгээ хийсэн. УБС-ын хувьд нийт 296ш эрсдлийг үнэлсэн ба / Өндөр эрсдэлтэй, байнга тохиолдох / 2015 оны гүйцэтгэлээр 70 хувьтай биелсэн байна

10. Агаарын шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа албан газар, айл өрхүүд болон машин механизм ихээр төвлөрсөн газруудад шаардлага хүргүүлэх ажилд туслалцаа үзүүлж, ЭХ-ний хууль дүрмийг таниулахад зохион байгуулалттай оролцсон. / Айл өрх, ААН-үүдтэй уулзаж, мэдэгдэх хуудас, болон албан шаардлага хүргүүлсэн /

Page 4: UBS-n OTBZ.doc

11. “Алтан дүрэм”, “Компанийн ажиллагсдын аюулгүй ажиллагааны тангараг”-ийн биелэлтэнд хяналт тавьж ажилласан. / Өдөр бүр нийт ажилтнууд ажилд гарахын өмнө өдөр тутмын зааварчилгааг авч, алтан дүрэм болон тангарагыг уншуулж, хэвшүүлсэн /

Page 5: UBS-n OTBZ.doc

12. Улаанбаатар салбарын ажиллагсдын цайны газрын хоолны чанар, норм, хангалт, бараа материалын хадгалалтанд хяналт тавих, ариун цэвэрт үзлэг шалгалтыг тогтмол хийсэн. / 7 хоногт 2-удаа үзлэг шалгалт хийж, үзлэгийн тайланг 7 хоногийн нэгдсэн шуурхайд удирдлагуудад танилцуулж ажилласан.

13. Ажилтнуудын ажлын хувцас, багаж хэрэгслийн чанар, норм, хангалтанд хяналт тавьж, санал оруулсан. / өвөл зуны нормыг цаг тухайд нь олгох ажилд хяналт, ИЗА,УЗА-н ажлын үед болон будгийн ажлын үед тусгай хувцсыг өмсүүлж ажилласан /

14. Төв удирдлага болон салбарын ХАБЭА-н инженерүүдтэй харилцан уялдаатай ажилласан.

15. ХАБЭА-н инженер болон ХАБЭА-н Орон тооны бус зөвлөл сард 2 удаа хуралдаж, ажлаа дүгнэж, үүрэг даалгавраа хянаж, биелүүлж ажиллаж байна.

16. Хөдөлмөр хамгааллын III шатны үзлэгт салбарын 21 дэд станцуудаар ХАБЭА-н инженерүүдтэй үзлэг шалгалтаар явсан. Ажилтнуудтайгаа уулзаж, санал бодлыг нь сонссон. ХАБЭА-тай холбоотой тулгамдсан асуудлуудыг удирдлагуудад мэдээллэж ажилласан.

17. Ашиглалтын ажиллагсдын “Аюулгүй ажиллагааны санамж”-ийн хэвлэлтэнд өгөх загвар боловсруулж гаргасан.

Page 6: UBS-n OTBZ.doc

18. ХАБЭА-н Орон тооны бус зөвлөлийн танилцуулга брошур гаргасан. 21 дэд станцуудад ХХ-ын III шатны үзлэгээр явахдаа зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулж, брошур танилцуулгаа тараасан.

19. Улаанбаатар салбарын нийт ажилтнуудад “ХАБЭА-н менежментийн систем” сэдэвт сургалт явуулсан. Ажилтнууд идэвхтэй хамрагдсан. Нийт 100 хүн

Page 7: UBS-n OTBZ.doc

20. Улаанбаатар салбарын “Тамхи татах цэг”-т таних тэмдэг байрлуулж, Тамхины хяналтын тухай хууль болон тамхины хор нөлөө, тамхинаас хэрхэн гарах тухай мэдээллийн самбар хийсэн.

Page 8: UBS-n OTBZ.doc

21. Шинэчлэгдэн гарсан Аюулгүй ажиллагааны дүрмээр шалгалтын тест боловсруулж, программд оруулсан.

Page 9: UBS-n OTBZ.doc

22.

Page 10: UBS-n OTBZ.doc
Page 11: UBS-n OTBZ.doc
Page 12: UBS-n OTBZ.doc

23. Улаанбаатар салбарын одоо байгаа сендвичэн гражууд цахилгаан теннээр халдаг бөгөөд энэ нь галын аюултай тул төвлөрсөн дулаан хангамжид холбогдох шийдлийг 3D Max программ ашиглан зурж, видео бичлэг болгож, удирдлагуудад танилцуулсан.

Page 13: UBS-n OTBZ.doc

24. УБС-ын ДА-тай хамтран 3D Мax программ дээр / Умард, Үйлдвэр, Баруун, Улаанхуаран, Гео, Өмнөд / дэд станцуудыг зурсан. / энэ нь тухайн дэд станцын тоноглолуудыг бодитоор харах боломжтой ба шинээр ажилд орсон дэд станцын ажилтнуудад тоноглолуудаа мэдэхэд дөхөм болох юм. Ямарваа нэгэн гэмтэл гарахад тухайн тоноглолоо харахад ойр болон ойлгомжтой байх юм.

Page 14: UBS-n OTBZ.doc
Page 15: UBS-n OTBZ.doc
Page 16: UBS-n OTBZ.doc
Page 17: UBS-n OTBZ.doc

25. ХАБЭА-н Менежментийн хүрээлэн OSHMI-н ХАБЭА-н ажилтан сургалтанд ХАБЭА-н Орон тооны бус зөвлөлийн гишүүн Б.Батчулуун хамрагдаж, амжилттай төгссөн.

Тайлан бичсэн: ХАБЭА-н Орон тооны бус зөвлөлийн дарга Б.Гомбодорж

ХАБЭА-н Орон тооны бус зөвлөлийн гишүүн Б.Батчулуун

Page 18: UBS-n OTBZ.doc