Download doc - эрүүл хүнс

Transcript
Page 1: эрүүл хүнс

“ЭРҮҮЛ ХҮНС – ЗӨВ СОНГОЛТ – ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Эрүүл хүнс гэдэг нь хүний бие махбодийн эд эсийн болон эрхтэн тогтолцооны түвшинд эерэг үйлчилгээтэй эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс сэргийлэх ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл мэндийг дэмжих эрүүл хүнс гэж томъёолж болох юм.

Зөв сонголт гэдэг нь хүний бие махбодид орлох болон үл орлох бодисыг агуулах хүнсийг зөв сонгож хоол хүнсэндээ хэрэглэхийг хэлнэ.

Зохистой хэрэглээ гэдэг нь өөрийн бие махбодь ба амьдрахуйн онцлог, удамшлын болон өвчин эмгэгийн хүчин зүйлд сонгон нийцүүлж хоол хүнснийхээ хэрэгцээг зохицуулахыг хэлнэ.

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ШАЛТГААН

Нэг. 1992 онд Ромд чуулсан “Хоол тэжээлийн дэлхийн чуулган” болон 1996 онд дэлхийн хүнсний дээд хэмжээний уулзалтаас “Хоол тэжээлийн дэлхийн тунхаглал”-д хүн амын ялангуяа хүүхэд, төрөх насны болон жирэмсэн эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн талаар дэвшүүлсэн уриалга, зорилтуудын хүрээнд манай төр, засгаас олон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч өнөөг хүртэл Монгол улсын хүнсний бодлого нь зөвхөн хүнсний хангамж, хүрэлцээнд илүү чиглэгдэж хүнс хоолоор хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх асуудлыг орхигдуулах хандлагатай бөгөөд цогцоор нь шийдэх бодитой арга хэмжээ авахгүй байгааг дурьдах хэрэгтэй. Хоёр. “Эвридэй интернэшнл” ХХК нь 2002 онд шинэ худалдааны төв ашиглалтанд оруулж хүнсний худалдааны “Эвридэй” сүлжээ байгуулан   эрүүл, чанартай хүнсний худалдаа , үйлчилгээг эрхэм зорилгоо болгон дэвшүүлж, Өдөр бүр-Эрүүл хүнс уриатайгаар ажиллаж, тодорхой үе шат бүхий дэс дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна . Сүүлийн жилүүдэд дэлхий нийт болон Монгол улсад хоол хүнсний зүй зохисгүй хэрэглээний улмаас хүн амын дунд үүсэх өвчин эмгэгүүд элбэгшиж, тэр дундаа хөдөлмөрийн насны залуучууд ихээр өртөх болсон тул хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл урт наслахын анхдагч бөгөөд хамгийн чухал хүчин зүйл нь өдөр бүр эрүүл хүнс сонгож, түүнийгээ зөв зохистой хэрэглэх явдал гэж үзэн энэхүү үзэл санааг үйл ажиллагаандаа дэвшүүлэн тавьж хэрэгжүүлэхийг зорьсон юм.Хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хэрэглээгээ зөв удирдан чиглүүлж зөвхөн эрүүл хүнс сонгож хэрэглэхэд туслаад зогсохгүй, хоол хүнсийг хэрхэн зохистой хэрэглэх бүрэн мэдлэг боловсрол олгох, хэрэглээний зөв хандлагыг тогтоох, түүнийг дагалдах бусад үйлчилгээг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин “Эрүүл хүнс – Зөв сонголт – Зохистой хэрэглээ” цогц үйлчилгээг санаачлан патентжуулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн .

Page 2: эрүүл хүнс

Гурав. Монгол Улсын ЗГ-аас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах жил” болгон зарласан нь төрийн болон мэргэжлийн байгууллагууд, Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд, хэрэглэгч, үйлдвэрлэгч, нийлүүлэгчид зэрэг хамаарал бүхий бүх талуудтай бодлого зорилго, эрх ашиг, үүрэг хариуцлагынх нь хүрээнд хамтран ажиллаж, “Эрүүл хүнс-зөв сонголт-зохистой хэрэглээ“ цогц үйлчилгээг бодитой үр дүнд хүргэх илүү таатай орчин, нөхцөл бүрдсэн.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АГУУЛГА

Эрүүл чанартай хүнс буюу эрүүл мэндэд ашиг тустай шим тэжээл бүхий эрүүл ахуйн шаардлага, чанар стандарт хангасан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож хэрэглэгчдийн эрүүл мэнд, эрүүл хүнсний талаархи мэдлэгийг дээшлүүлэх амьдралдаа хүнсийг зөв зохистой хэрэглэх талаар зөвлөгөө өгөх иж бүрэн цогц үйлчилгээ юм.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Нийгэмд томоохон хувь нэмэр оруулах үүднээс энэхүү хөтөлбөрийг дэмжиж дараах байгууллагууд хамтран ажиллаж байна.

Засгийн Газрын харъяа байгууллагууд, яамдууд болон хэрэгжүүлэгч агентлагууд

Мэргэжлийн байгууллагууд Эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиуд Хэвлэл мэдээллийн байгууллагууд Бизнесийн байгууллагууд Олон улсын болон төрийн бус байгууллагууд

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИЛАЛ

1. Children & foods / хүүхдийн хүнс /2. Diabetic products /чихрийн шижин өвчинд зориулсан хүнс/3. Fat free products /өөх тосгүй хүнс/4. Low Sodium products /давс “ натри” багатай хүнс/5. No Gluten products /цавуулаг багатай хүнс/6. Vegeterian and Vegan products /цагаан хоолтны хүнс/7. More Calories / илчлэг нэмэгдүүлэхэд зориулсан хүнс/8. Sportsmen products /Тамирчдад зориулсан хүнс/9. Pregnant women and mothers products /Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд

зориулсан хүнс/10. Anti – Cancer products /Хавдрын эсрэг үйлчилгээтэй хүнс/

Бүтээгдэхүүний ангиллын хаягууд

Page 3: эрүүл хүнс

Хүүхдийн хүнсАливаа улсын төр засгийн бодлогод тухайн

үндэстний ирээдүй хүүхдийн нийгмийн асуудал,

үүний дотор тэдгээрийн зохистой хооллохуйн нөхцөл

бололцоог бүрдүүлэх арга хэмжээ онцгой байр

суурийг эзэлдэг. Тиймээ ч энэ ангилалд хүүхдийн

хоол хүнсийг хэрхэн зохицуулж хэрэглэх талаар

дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

Хүүхдийн зохистой хооллолтын зөвлөмж

Чихрийн шижин өвчинд зориулсан хүнс:

Page 4: эрүүл хүнс

Чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан тусгай бүтээгдэхүүнүүдээс гадна

сахарыг буруулахад тустай хүнсний хивэг гэх мэт бүтээгдэхүүнүүдийн талаар

дэлгэрэнгүй оруулсан байгаа.

Давс, натри багатай хүнс

Давс нь хүний биеийн эрүүл мэндэд муугаар

нөлөөлдөг бөгөөд давс сод багатай хүнсийг

тогтоохдоо 140 мг болон түүнээс бага

хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнийг

хэрэглэх нь зохимжтой.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хүнс

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хувьд

өөрийн хэрэгцээт шимт бодисоос гадна

хүүхэддээ шим тэжээлийн бодисыг өгч

байдаг учираас амархан шим тэжээлийн

дуталд өртдөг.

Илчлэг нэмэгдүүлэх хүнс

Page 5: эрүүл хүнс

Туранхай таргалхыг хүсдэг бүлэг хүмүүст зориулсан хүнс , энэ бүлгийн хүмүүст

хоосон илчлэг бус эрдэс бодис, аминдэмийг , шимт бодистой нь хамт өгөх

зорилготой.

Цагаан хоолтны хүнс

Мах махан бүтээгдэхүүнүүдээс татгалзсан

хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнүүд

оруулах бөгөөд цагаан идээ байж болно.

Амьтны бус гаралтай хүнсэнд оруулахгүй

бүтээгдэхүүн нь ерөнхийдөө бүх төрлийн

мах, загас, өндөг, цагаан идээ, зөгийн бал,

желатин гэх мэт бүтээгдэхүүнүүд орохгүй.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй хүнс

Энэ ангилалд хавдрын эсрэг үйлчилгээ

үзүүлэх хоол хүнс буюу антиоксидант шинж

чанартай хүнснүүд орох ба хавдар түүнээс

урьдчилан сэргийлэх, түүний тархалтыг

багасгах үйлчилгээтэй хүнснүүд орно

Цавуулаг багатай хүнс

Page 6: эрүүл хүнс

Цавуулаг багатай хүнс нь хэвлийн хөндийн өвчин болон шулуун гэдэсний

хямралтай болон өвчтэй хүмүүст зориулсан бөгөөд эдгээр хүмүүс нь цавуулаг

багатай хүнсийг хэрэглэж дассанаар энэ төрлийн өвчнөөр өвдөхгүй байна гэж эмч

нар зөвлөдөг байна.

Тамирчдын хоол хүнс

Спорт ба хооллолт/ чернилэн ягаан

Энэ бүлгийн хүмүүс нь их энерги зарцуулж хөлс

их гаргасан ажил хийдэгийн улмаас их

хэмжээний эрдэс бодис, аминдэм, шимт бодисоо

хөлсөөрөө алдаж байдаг ба дуталд өртөх

магадлал өндөртэй бүлэг.

Өөх тосгүй хүнс

Хоол хүнсний тослогийг зөв тохируулж хэрэглэх

нь ухаалаг хэрэглээ юм. 0.5грамм болон үүнээс

бага өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн

хэрэглэснээр энэхүү өөх тосны хэрэглээнээс

зайлсхийж болох юм.

Хүнсний бүтээгдэхүүний зөв, зохистой хэрэглээ

Хүүхдийн будаа

Page 7: эрүүл хүнс

Сүү болон будаатай каш нь өөрийн шинж чанараар өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүнүүд юм. Буудай нь организмыг энергээр хангах нүүрс-усаар эх үүсвэр болох витамин В-н төрлүүд болон ургамлын уурагууд мөн цэвэр бодисууд болох магни, төмөр, тэрчлэн гэдэс дотрын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй чухал ургамлын шинжүүдийг агуулж байдаг.

Гурвалжин будааХүний биеийн сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг. Бетта глюкоз ихтэй учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж хоол боловсруулах системд эерэг нөлөөтэй.- Энэ үр тариаг чихрийн шижин өвчтэй хүмүүс болон турахыг хүсээ буй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.- Гурвалжин будааг цагаан будаатай адил агшааж, чанаж, жигнэж хэрэглэнэ.

Хөц будааАрвайн хөц будаа нь тэжээлэг чанар өндөртэй эрдэс бодис, эслэг болон үл орлогдох амин хүчил лизин, гистидинээр баялаг, хүний биед шингэц сайтай бүтээгдэхүүн юм. Хөц будаа нь гэдэсний хананд цочироо үүсгэж, гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.- Хөц будаа нь удаан хугацаанд буюу 80-120 минут чанаж болгох бөгөөд эзэлхүүн нь 5-7 дахин их өсдөг. Хөц будааг цагаан будаатай адил агшааж, чанаж, жигнэж хэрэглэнэ.

ОвъёосОвъёос нь уургаар баялаг бөгөөд аминдэм В1, В2, В4, К болон кали, фосфор, төмөр, магни, иодын эх үүсвэр болно. Үүний зэрэгцээ үрийн гадна хальсанд уусамхай болон уусамхай бус эслэг, лигнин, фитат, аминдэм, эрдэс, фенолын нэгдэл, цагаан лав зэрэг биологийн идэвхт олон бодис оршино. Эдгээр нь бүдүүн гэдэсний хорт хавдарт өртөх эрсдлийг бууруулах, холестериний агууламжыг багасгаж улмаар зүрхний титэм судасны эмгэг үүсэх явцыг сааруулна.- Хүнсэнд үрийг нь ашиглах тул гадна талын хальснаас урьдчилан цэвэрлэж хэрэглэнэ.

Хүнсний хивэгҮр тарианы бүрхүүл хэсгийг хивэг гэнэ. Хивэг нь уураг болон В төрлийн аминдэм, кали, магнигаар баялаг. Түүний гол үнэт чанар нь хүнсний эслэг харьцангуй их. - Хивэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлэх бөгөөд илчлэн чанар багатай. Иймээс түүнийг элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг хямрах үед маш тохиромжтой. Түүнчлэн хивгийг бүдүүн гэдэсний хорт хавдар, чихрийн шижин, таргалах үед эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ.- Хивгийг төрөл бүрийн хүнсэнд нэмэлт байдлаар хэрэглэнэ.

ВандуйБиеийн жин их / таргалалттай /, чихрийн шижин, бөөрний юмуу зүрхний өвчтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэх нь тохиромжтой. Мөн вандуй нь уураг ихээр агуулдаг

Page 8: эрүүл хүнс

тул хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхэд, хүүхдийн өсөлт хөгжилтөнд таатай нөлөө үзүүлнэ. - Вандуйг төрөл бүрийн шөлтэй хоолонд урьдчилан чанаж хэрэглэнэ

Зөгийн балЗөгийн балны төрлөөс нь хамааран флавноид, куэрсетин, лютелин, камферол, аскорбиний хүчил зэрэг биологийн идэвхт бодис нь харилцан адилгүй орших ба глюконы, сүүний, тосны, нимбэгний хүчил зэрэг органик бодис ихээр агуулна. - Зөгийн бал нь бие махбодийг чийрэгжүүлэх, чихрийн шижин өвчнийг сувилах, ходоодны шарх, мөөгөнцөрт өвчин, арьсны шарх, хүнсэнд агуулагдах өвчин үүсгэгч бичил биетний үржлийг сааруулах үйлчтлгээтэй. - Зөгийн балыг шинэ байдлаар эсвэл ундаа бэлтгэж уухаас гадна талх чихэр, сүү зэрэгтэй хамт хэрэглэж болно.

Оливийн тосОливийн тосны 77%-ийг нэг хос холбоост ханаагүй хүчил эзэлнэ. Түүнчлэн А, В, Е аминдэм их бөгөөд харин тосны бусад төрөлтэй харьцуулахад уураг бага юм. - Энэ тос нь зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг бууруулах үйлчилгээтэй ба судас хатуурах, цусны даралт ихсэх явцыг сааруулах, цусны сахарын түвшинг бууруулах, цусан дахь холестериний түвшинг багасгана. - Оливийн тосыг салат хийж, хоол хүнсэнд шууд хэрэглэнэ.

Бусад - Сонирхолтой мэдээлэл

Япон хоолны турах дэглэм

Хоолны энэ дэглэмийг 12 хоногийн турш дагаж мөрдсөнөөр 7-8 кг жин хасна. Богино хугацаанд хүний бие организмын бодисын солилцоог зохицуулна. 13 хоногийн турш сахар, давс, архи согтууруулах ундааны зүйл, гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Эдгээр хоолны дэглэмийг сахиж байх хугацаанд цэвэр ус, буцалсан усыг их хэмжээгээр хэрэглэнэ. Дор дурдсан дэглэм өдрийн дарааллыг хатуу дагаж мөрдөх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд бодисын солилцоо зөв явагдана.Долоо хоногийн цэс доор дурьдах бөгөөд 8 дахь хоногоос эхлэн уг цэсний 6 дахь өдрөөс эхлэн эхний өдөр хүртэл урвуу дарааллаж 6.5.4 гэх мэтээр эхний өдөр хүртэл хооллоно.Энэ дэглэмийн дагуу 7-8 кг хассаны дараа 2-3 жилийн турш урьдын адил жирийн хооллож болно.

Өдөр Өглөө Өдөр Орой1/13 Хар кофе -Чанасан өндөг 2ш

-Чанаж болгосон байцааг ургамлын тосоор бага зэрэг

Шарсан юмуу чанасан загас

Page 9: эрүүл хүнс

амталсан салат-Улаан лоолийн 1 аяга жүүс

2/12 Хар кофе, сухар -Шарсан юмуу чанасан загас-Чанаж болгосон байцааг ургамлын тосоор бага зэрэг амталсан салат

200 гр чанасан үхрийн мах, 1 аяга тараг

3/11 Хар кофе, сухар -Шарсан хулуу том, алим -Чанасан өндөг 2ш-Чанаж болгосон байцааг ургамлын тосоор бага зэрэг амталсан салат-200 гр чанасан үхрийн мах

4/10 Хар кофе - Түүхий 1 ш өндөг- чанасан 3 ш лууван- 15 гр хатуу сыр

Зөвхөн жимс

5/9 Түүхий 1 ш лууван, Лимоны шүүс

-Шарсан юмуу чанасан загас- Улаан лоолийн 1 том аяга жүүс

Зөвхөн жимс

6/8 Хар кофе - Чанасан тахианы гуя- Шинэхэн байцаа, луувангаар хийсэн салат

-Чанасан өндөг 2ш- Түүхий луувангаар хийсэн ургамлын тостой салат

7 Хар цай -200 гр чанасан үхрийн мах- Жимс

-Чанасан өндөг 2ш- Түүхий луувангаар хийсэн салат

Эрүүл мэндийг дэмжих хүнс

Эрүүл хүнс гэдэг нь хүний бие махбодийн эд эсийн болон эрхтэн тогтолцооны түвшинд эерэг үйлчилгээтэй эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс сэргийлэх ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл мэндийг дэмжих эрүүл хүнс гэж томъёолж болох юм. Мөн эрүүл мэндийг дэмжих хүнсийг хоол хүнсэндээ зохистой хэрэглэх нь тун чухал.

Зохистой хэрэглээ гэж юуг хэлэх вэ?:

Хоногийн хоол, хүнс нь тухайн өдөрт бие махбодын зарцуулсан илчийг бүрэн нөхөх хэмжээний илчлэгтэй

Page 10: эрүүл хүнс

Хэрэглэж байгаа хоолны найрлага дахь шимт бодисууд бие махбодын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах хэмжээтэй

Тодорхой дэглэмтэй хооллох гэсэн 3 үндсэн зарчимд тулгуурладаг.

Шимт бодисууд хаана ихээр агуулагддаг вэ?

Хүнсний бүтээгдэхүүнийг дараахь 6 бүлэгт хуваадаг. Мах, махан бүтээгдэхүүн Үр тариа буюу будаа, гурил Жимс, жимсгэнэ Хүнсний ногоо Сүү, цагаан идээ Өөх тос

Хоол хүнсний шимт бодист юу юу орох вэ?

Хоол хүнсний найрлага дахь шимт бодисуудад: Уураг Нүүрс ус Өөх тос Аминдэм Эрдэс бодис орно.

УурагУургийг түүний гарал, үүслээс нь хамааруулан амьтны болон ургамлын

гаралтай хэмээн бүлэглэх бөгөөд эдгээр нь бүтэц шинж чанарын хувьд харилцан адилгүй юм.

Уургийн бүрэлдэхүүний амин хүчлийг орлох ба үл орлох гэж ялгана.Хүний биед бусад бодисоос нийлэгжих чадвартайг нь орлох, харин хоол, хүнсээр дамжуулан авдаг бол үл орлох аминхүчилд хамааруулна.

Уургийн илүүдэл эсвэл хомсдолоос хүний биеийн бодисын солилцоонд өөрчлөлт орно.

Уургийн дутлаас бие махбодийн болон оюун ухааны хөгжил саарах, яс болон цус төлжих явц хямрах, аминдэмийн солилцоо алдагдах зэрэг сөрөг үр дагавар үүснэ. Түүнчлэн бие махбодийн өвчин эсэргүүцэх чадвар буурна.

Харин уургийн илүүдлээс хүний элэг ба бөөрний ачаалал нэмэгдэх, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямрах, А ба В6 аминдэмийн дуталд орох зэргээс улбаалан үе мөч өвдөх, тулай болон шээсний замын эрхтэнд чулуу үүсэх эрсдэл ихэснэ. Түүнчлэн судас хатуурах, уургийн солилцооны хортой нэгдэл / шүвтэр, шээгийн хүчил / бие махбодид хуримтлагдаж хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Төрөл Үндсэн эх үүсвэр Шингэх чанар

Биологийн ач холбогдол

Page 11: эрүүл хүнс

Ам

ьтны

Мал, ан амьтдын болон загас, шувууны мах, сүү, цагаан идээ, өндөг

80-97% Хүний бие махбодид зохицолт чанартай буюу үл орлох аминхүчлийн зохистой харьцааг хангасан буюу төгс уураг

Ург

амлы

н Үр тариа, хүнсний ногоо, навчит ногоо, самар, будаа, талх, жимс, жимсгэнэ

60-80% Үл орлох аминхүчлийн зохистой харьцааг хангаагүй буюу төгс бус уураг

Нүүрс-Ус Хүнсний бүтээгдэхүүний үндсэн хэсэг бөгөөд түүнийг энгийн ба нийлмэл

хэмээн бүлэглэнэ.Хүний бие махбодийн бодисын солилцоонд оролцох байдлаас хамаарч

шингэх ба үл шингэх хэмээн бүлэглэнэ. Хүний биед үл шингэх нүүрс ус нь ходоод гэдэсний ферментийн үйлчлэлээр задрахгүй. Шингэх нүүрс ус нь хүний бие махбодийн бодисын солилцоонд оролцож ферментийн үйлчлэлээр энгийн бодис болон задарна.

Нүүрс усны дутлаас төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямарч, булчин хатингарших үзэгдэл хүний бие махбодид ажиглагдана. Харин энгийн нүүрс ус ихтэй хүнс хэтрүүлж хэрэглэснээс бодисын солилцоонд хямрал үүсч улмаар таргалах, чихрийн шижин үүсэх урьтал нөхцөл бүрдэнэ.

Нүүрс ус Гол төлөөлөгч Үндсэн эх үүсвэрМоно сахарид Глюкоз

ФруктозГалактоз

Зөгийн бал, чихэрлэг жимс, жимсний шүүс

Олиго Сахарид СахарозМальтоз ЛактозКсилоз

Сахар, жимсний чанамал, сүү, соёолж

Полисахарид Цардуул Талх, залаат үр тариа, төмс, цардуул агуулах ногооГликоген Мал, шувууны элэг, булчин махЭслэг Хүнсний ногоо, үр тариа

Өөх тосХүнсний шимт бодис бөгөөд хүний бие махбодид зөвхөн илч үүсгээд

зогсохгүй, эд эсийг нөхөн сэргээх, нөөц бодисын хуримтлалыг бий болгох, эд, эрхтэнийг хамгаалах болон бодисын солилцоог зохицуулах зэрэг биологийн олон чиглэлээр үйлчилнэ.Зохистой хооллоход тосны хэмжээнээс гадна түүний чухал ач холбогдолтой.

Хүний бие махбодтд тос илүүдэх болон дутагдах нь бодисын солилцоог хямралд оруулж улмаар олон төрлийн өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.

Тухайлбал: тосны хэрэглээг хэт хязгаарласанаар төв мэдрэлийн болон дархлалын тогтолцооны үйл ажиллагаа хямрах сөрөг үр дагавар хүний биед үүснэ.

Page 12: эрүүл хүнс

Харин тосыг хэтрүүлж хэрэглэх нь таргалах, судас хатуурах зэрэг өвчин хүний биед үүсэх эрсдэлийг нөхцөлдүүлнэ.

Төрөл Үндсэх эх үүсвэр Физикийн шинж

чанарХимийн

бүрэлдэхүүнАмьтны Гахайн тос, цөцгийн тос,

бяслаг, зөөхий, цөцгий, хиам, малын мах, өөх

Хатуу төлөвтэй, өндөр температурт хайлна.

Ханасан хүчил зонхилно.

Ургамлын Наранцэцэг, шар буурцаг г.м ургамлын тос, самар, овьёос, гурвалжин будаа

Зонхилон шингэн төлөвтэй, нам температурт хайлна.

Ханаагүй хүчил зонхилно.

АминдэмХүнсний бүтээгдэхүүний орлуулж болохгүй, биологийн идэвхт бодисын нэг

нь аминдэм юм. Түүний хомсдол эсвэл дутлаас бие махбодийн бодисын солилцоо алдагдаж, улмаар олон янзын өвчин үүсэх эрсдэл бүрдэнэ.Учир нь ихэнх аминдэм биологийн ач холбогдолтой зарим ферментийн бүрэлдэхүүнд орж, бодисын солилцоог зохицуулах үүргийг гүйцэтгэнэ.

Аминдэмийн дутлын үндсэн шалтгааныг дараах чиглэлд хувааж үздэг.Үүнд:

Хэт боловсруулж цэвэршүүлсэн хүнсний хэрэглээ, ургамлын гаралтай хүнсний хомсдол, бүтээгдэхүүн хадгалах, боловсруулах технологийн зохистой горимын алдагдал зэргээс хүний бие махбодид аминдэмийн дутал үүсэх ,

Хоол боловсруулах эхртэн, элэгний үйл ажиллагааны хямрал, халдварт зарим өвчний болон тодорхой төрлийн эмийн эмчилгээний үед бие махбодид аминдэмийн дутал үүсэх ,


Recommended