Transcript
Page 1: хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө

Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн нөлөө үзүүлэх (Энэ талаар нэгэн судлаачийн бичсэн нийтлэлийг цувралаар хүргэж байна)

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг.Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харинманайд  арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм

судалгаа хийж үзээгүй  ч юм уу, лав л ийм төрлийн судалгаа олдсонгүй.

”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг.  

Хичээлийн хэрэглэл болон хүүхдэд зайлшгүй шаардлагатай зүйлийг бүрэн бүтэн бэлтгэж өгөх.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл болон бусад зүйлийг бүрэн бэлтгэж өгснөөр таны хүүхэд хичээл дээрээ багш болон бусад хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах, хүүхэд өөрөө бие даан гүйцэтгэхэд бэрхшээл бага тохиолдох бөгөөд бусад хүүхэдтэй ижил хэмжээнд байгаа гэдгээ мэдэрч, аливаа зүйлийг хийхэд урамтай байж идэвхтэй сурч эхэлнэ. Хэрэв таны хүүхдийн аль нэг зүйл нь дутуу байвал бусад хүүхдүүдээс ичиж, хийх гэж байгаа зүйлээс хоцорч улмаар хичээлдээ дургүй болох үндэс нь болж өгдөг. “Би нэг удаа хийгээгүй юм чинь дараа нь дахиад хийхгүй байж болдог юм байна” гэсэн ойлголтыг хэзээ ч төрүүлж болохгүй.

Сургууль, анги удирдсан багш буюу хичээл ордог багш нарых нь талаар эерэг сэтгэгдэлтэй байх. Сургууль, багш нарых нь тухай “танай багш гэж нэг хачин юм, танай сургууль яачихсан сургууль вэ, хичээл зааж чаддаггүй багш, муусайн багш нар” гэх мэт эвгүй үг хэллэг, сөрөг мэдээллийг эцэг эх, гэр бүлийх нь орчинд байгаа хүмүүс хүүхдэдээ өгөх нь сургууль багшийг үл тоомсорлох, сургалтын үйл ажиллагаанд оролцохдоо хайнга хандах байдал үүсч, багшид итгэх итгэл нь багасч өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чаддаггүй. Иймд гэр бүлийн орчинд сургууль, багш нарын талаар эерэг бодолтой байж багш нартай хамтарч ажиллаж чадвал үл ойлголцох байдал үгүй болно.

Эцэг эх, гэр бүлийнх нь хүмүүс хүүхдийн дотны туслагч нь байх. Зарим тохиолдолд хүүхдэд эцэг эхийн тусламж зайлшгүй хэрэг болдог. Энэ үед та “хичээл дээрээ юу сурч байсан юм бэ, би завгүй байхад, ямар ядаргаатай юм бэ, за дараа болъё” гэх мэтээр хайнга хандвал хүүхэд чинь дахин танаас тусламж хүсэх нь байтугай, таньд үнэнээ ч хэлэхээ болино. Энэ үед та хүүхдээ үнэнээ хэлсэнгүй, худлаа ярилаа гэж хэлэх ч эрхгүй болж мэднэ. Эцэг эхчүүдийн гаргадаг гол алдаа нь “тусламж хүссэн бага насанд нь үл тоомсорлож байснаа, өсвөр нас буюу ахлах ангид нь оронгуут гэнэт томорсон гэдгийг нь ухаарч, хорьж цагдах, дэндүү их сургамж айлдах, олон зүйлийг хийхийг шаардах” зэрэг нь хүүхдийн хүмүүжилд хамгийн муугаа нөлөөтэй. Хүнд хэрэгтэй үед нь тусалж чадаагүй байж хэрэггүй үед нь хошуу нэмэх хэрэггүй гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй.

Хүүхдийнхээ найз нөхдөд нь сайнаар хандаж байх. Хүүхэд өөрийнхөө найз нөхдийг хэний ч тусламж дэмжлэггүйгээр өөрөө сонгон олж чаддаг. Энэ сонголтыг нь эцэг эхчүүд хүндэтгэн үздэг байх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ найз нөхөд, түүний гэр бүлийг нь дорд үзсэнээс болж хүүхэд нь гэр бүлээсээ холдох, улмаар гэрээсээ дайжих явдал ч гардаг. Таньд таалагдахгүй байсан ч тухайн хүүхдийн ямар нэг зан төрх, ааш авир нь таны

Page 2: хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө

хүүхэдтэй нийцэж болно гэдгийг л анхаарах хэрэгтэй. Ер нь найз нөхөд тэр бүр хэрэгцээ сонирхол, зан аашаараа төстэй байдаггүй бөгөөд хүүхэд хүүхдээ хүмүүжүүлэх шиг сайн тал байдаггүй гэдгийг мартаж болохгүй. Гагцхүү эцэг эхчүүд найз нөхөд бие биендээ буруу нөлөөтэй байгаа эсэхийг л сайн ажиглаж байх ёстой.

Эцэг эхчүүд өөрсдөө хүмүүжилтэй байх.

Нэгэн удаа 2-р ангийн “С”-ыг аав нь дагуулсаар хичээлд нь хоцорч ирэв. Багш: - Та 2 яагаад хоцорчихов оо гэхэд аав нь: - Манай энэ өглөө хичээлдээ явахгүй гэж уйлаад арай гэж л авчирлаа гэв. “С” ангийнхаа сурагчдад: Манай аав ээж 2 шөнөжингөө найз нартайгаа архи уугаад өглөө босдоггүй, тэгээд намайг хоцроочихлоо гэж үнэнээ хэлэх нь тэр. Энэ мэтчилэнгээр бид нар өөрсдөө хэн нэгнийг хуурч худлаа хэлж болдог гэж үр хүүхдүүддээ амьдаар нь үзүүлж байгаа учраас гэр бүлийн орчин хүүхдэд хамгийн их нөлөөллийг үзүүлдэг. Тухайн хүүхэд ямар гэр бүл, орчинд өсч хүмүүжсэн байна сургууль, ангид яг л тэр уур амьсгалыг бий болгож багш, найз нөхөдтэйгөө ч тэгж харьцдаг. Гэр бүл бол хүүхдийн хүмүүжлийн хамгийн эхний суурь байдаг болохоор гэр бүлийн хүмүүжил хичнээн ариун байна хүүхдийн хүмүүжил төдий чинээн цэвэр тунгалаг байх болно.