Transcript
Page 1: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

UNFPA БСШУЯ БХ МУБИС

“Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Улаанбаатар хот 2009

Page 2: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

“Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

/Энэхүү сургалтын хөтөлбөрийг НҮБ-ын ХАС, БСШУЯ-ны хамтран

хэрэгжүүлж буй “Залуучууд ба зан үйлийг өөрчлөх харилцаа”

төслийн хүрээнд НҮБ-ын ХАС-ийн санхүүжилтээр Багш бэлтгэх Их,

Дээд сургуулийн эрүүл мэндийн багш болох ангийн оюутнуудад

зориулан боловсруулав/

Боловсруулсан: Г.Баярмаа Боловсролын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан /Ph.D/ Ч.Байгалмаа МУБИС-ийн нийгмийн ажилтны тэнхмийн багш, докторант Э.Мөнгөнтулга МУБИС-ийн биологийн тэнхмийн багш, докторант Ч.Батнасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын

ажилтан В.Лхамсүрэн МУБИС-ийн биеийн тамирын тэнхмийн багш, докторант Д.Нарантогтох МУБИС-ийн БСС-ийн сургалтын албаны мэргэжилтэн Хянан тохиолдуулсан: Ц.Батсуурь МУБИС-ын сургалт хамтын ажиллагаа хариуцсан проректор, МУГБ Н.Оюунцэцэг МУИС-ийн багш, /Ph.D/, проф Г.Баярмаа Боловсролын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан /Ph.D/ Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: ................................ Хэвлэлийн эхийг ....ХХК-д хэвлэв.

Page 3: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Өмнөх үг

Дэлхийн улс орнууд даяарчлагдаж, мэдээлэл харилцаа холбооны технологи асар

хурдтай хөгжиж байгаатай холбоотойгоор хүн бүрт тасралтгүй суралцах хэрэгцээ үүсч, энэ

хэрэгцээг хангах чанартай нийлүүлэлт хийж байдаг боловсролын технологи, арга зүйг улам

боловсронгуй болгох шаардлага гарч байна. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн хөгжил, хотжилт

зэрэг нийгмийн хөгжлийн чиг хандлагаас улбаалан байгаль орчинд үзүүлэх хүний нөлөө

ихсэнээс экологийн тэнцвэрт байдал алдагдан улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх

хүчин зүйлсийн тоо нэмэгдсээр байгаа энэ үед эрүүл мэндээ хамгаалах, дэмжих, эрүүл зан

үйлийг төлөвшүүлэх нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд ЕБС-ийн суралцагчдад эрүүл

мэндийн боловсрол олгох явдал юу юунаас чухал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд

ЕБС-ийн эрүүл мэндийн багш нар чухал үүрэгтэй юм.

Манай орны хувьд эрүүл мэндийн багш нарыг сургалт семинараар бэлтгэж байсан бол

сүүлийн жилүүдэд багш бэлтгэх Их, дээд сургуулиудад биеийн тамир-эрүүл мэнд, биологи-

эрүүл мэнд зэрэг хосолмол мэргэжлээр эрүүл мэндийн багш нарыг бэлтгэх тогтолцоо бүрэлдэн

бий болж байгаа хэдий ч өнөөгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй байна. Үүнтэй

холбоотойгоор багш бэлтгэх Их, дээд сургуулиудын оюутнуудын эрүүл мэндийн хичээл заах

сонирхол, хэрэгцээнд үндэслэн 32 цагийн сургалтыг зохион байгуулж, тэдэнд эрүүл мэндийн

хичээл заах боломжийг олгож байна.

“Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөрийн агуулга нь эрүүл амьдрах мэдлэг,

чадвар олгож, эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлж, итгэл үнэмшлийг бий болгохоос гадна ЕБС-д

эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Сургалт нь “Би юу сонссоноо хараад, ярилцаад хийвэл мэдлэг олж, туршлага

хуримтлуулдаг. Би юу сурахыг хүсч байна, түүнийгээ жинхэнэ ѐсоор эзэмшдэг” гэсэн

идэвхтэй суралцах зарчимд /Силберман, 1996/ тулгуурлан явагдана.

Энэ сургалтын хөтөлбөрийг НҮБ-ын ХАС, БСШУЯ-ны хамтран хэрэгжүүлж буй

“Залуучууд ба зан үйлийг өөрчлөх харилцаа” төслийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн

санхүүжилтээр хэвлүүлж байна.

Тус хөтөлбөрийг боловсруулахад оролцсон болон санал зөвлөгөө өгсөн хамтран зүтгэгчдэдээ баярласан талархсанаа илэрхийлье.

Эрдэм номын ариун цагаан буян дэлгэрэх болтугай!

БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газар

Page 4: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Гарчиг

Өмнөх үг Гарчиг Ерөнхий танилцуулга Сэдэв 1. Эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт Сэдэв 2. Эрүүл мэндийн боловсролын стандарт, багшийн ур чадвар, ѐс зүй Сэдэв 3. Хөдөлгөөн - эрүүл мэнд Сэдэв 4. Хооллолт - эрүүл мэнд Сэдэв 5. Хорт зуршил - эрүүл мэнд Сэдэв 6. Эмийн зохистой хэрэглээ Сэдэв 7. Нөхөн үржихүйн эрүүл мэнд Сэдэв 8. Халдварт ба халдварт бус өвчин Сэдэв 9. БЗДХ/ХДХВ/ДОХ Сэдэв 9. Сэтгэцийн эрүүл мэнд Сэдэв 10. Эрүүл мэнд - жендер Сэдэв 11. Харилцаа Сэдэв 12. Эрүүл мэнд - зан үйл Сэдэв 13. Анхны тусламж

Page 5: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

“Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Хэрэгцээ: Эрүүл мэндийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: - Эрүүл мэндийн талаар баримтлах дэлхий нийтийн чиг хандлага өөрчлөгдөн өвчилсөн

хойноо эмчлүүлэх биш харин эрүүл мэндээ хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх аргад суралцахад чиглэгдэж байна. Иймээс ЕБС-ийн суралцагчдад эрүүл зан үйл болон эрүүл мэндээ хамгаалах цогц чадамжийг төлөвшүүлэхэд эрүүл мэндийн багш чухал үүрэгтэй.

- 1998-1999 оны хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д заавал судлах агуулгад оруулснаас хойш эрүүл мэндийн хичээлийн цаг байнга нэмэгдэж ирсэн, МУБИС-д биеийн тамир-эрүүл мэнд, биологи-эрүүл мэнд гэсэн хосолсон мэргэжлээр багшлах боловсон хүчин бэлтгэгдэж байгаа, 2004 онд “Бага, дунд боловсролын эрүүл мэндийн стандарт” батлагдсан, эрүүл мэндийн сурах бичгүүд хэвлэгдсэн зэрэг дэвшилттэй алхмууд хийгдсэн хэдий ч эрүүл мэндийн багшийн хэрэгцээ бүрэн хангагдаж чадахгүй байгаа учраас эрүүл мэндийн мэргэжлийн багшийг тусгайлан бэлтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсаар байна.

Зорилго:

Багш бэлтгэдэг Их, дээд сургуулийн суралцагчдын эрүүл мэндийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэн ЕБС-д эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын зохион байгуулах арга зүйд суралцах

Зорилтууд:

Эрүүл мэндийн талаарх мэдлэгээ системчлэх, эрүүл мэндийн стандартын тухай мэдлэг эзэмших

Суурь болон бүрэн дунд боловсролын түвшинд эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулах арга зүйг эзэмших

Багаар хамтран ажиллах, мэдээлэл боловсруулах арга зүйд суралцах

Хамрах хүрээ: Багш бэлтгэдэг Их, дээд сургуулийн багш, оюутан суралцагчид

Кредит: 32 цаг

Агуулга:

№ Сэдвүүд

Судлах цаг

1. Эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт 2

2. Эрүүл мэндийн боловсролын стандарт, багшийн ур чадвар, ѐс зүй

4

3. Хөдөлгөөн - эрүүл мэнд 1

4. Хооллолт - эрүүл мэнд 2

5. Хорт зуршил - эрүүл мэнд 2

6. Эмийн зохистой хэрэглээ 1

7. Нөхөн үржихүйн эрүүл мэнд 4

Page 6: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

8. Халдварт ба халдварт бус өвчин 2

9. БЗДХ/ХДХВ/ДОХ 2

10. Сэтгэцийн эрүүл мэнд 4

11. Эрүүл мэнд - жендер 2

12. Харилцаа 2

13. Эрүүл мэнд - зан үйл 2

14. Анхны тусламж 2

Нийт 32

Арга зүй:

1. Сургалтын хөтөлбөрийн арга зүйг мэдлэг бүтээх конструктивист онолд үндэслэн боловсруулсан.

2. Суралцагчдад мэдээлэлтэй ажиллах, мэдээлэл боловсруулах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн арга зүйд суурилсан.

3. Суралцагчдын бие даасан, бүтээлч үйлийн болон идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх аргад түшиглэсэн.

Сургалтын орчин:

Эрүүл мэндийн сургагч багшаар мэргэшсэн, магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой мэргэжлийн багш хичээл заах

Сургалт зориулалтын лаборатори, кабинет, эрүүл мэндийн төвүүдэд явагдах

Суралцагсад нь сурах бичиг, мэргэжлийн ном, гарын авлагаар хангагдсан байх

Сургалтыг оролцооны аргууд ашиглан зохион байгуулж, суралцагчдыг идэвхтэй, бүтээлч, бие дааж чөлөөтөй ажиллах нөхцлөөр хангах

Сургалтад дараах хэрэглэгдэхүүнийг ашиглана. Үүнд: 1. Тус сургалтын хөтөлбөрт оруулсан зураг, хавсралт болон бусад материал 2. Сэдэв тус бүрийн агуулгын хүрээнд ашиглах боломжтой видео кассет, DVD, CD 3. Техник хэрэгслэлүүд: телевизор, дүрс бичлэгийн тоглуулагч (приставка), DVD

тоглуулагч, кодоскоп, LCD- дэлгэц, компьютер г.м

Үнэлгээ: Үнэлгээ нь сургалтын зорилготой уялдан суралцагчдад эзэмшигдсэн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхэд чиглэгдсэн байна. Үнэлэх хэлбэр нь:

- Амаар - Бичгээр - Сорилоор /тестийн сантай байна/ - Үйлдлээр - Кейсээр явцын үнэлгээг хийнэ.

Суралцагсдын бие даах ажлыг судалгааны ажил хийх, реферат бичих, лекц бэлтгэх, тодорхой сэдвээр хичээл заах, илтгэл бичих, мэтгэлцээн, маргааны хэлбэрээр зохион байгуулж, тэдний оролцоо болон гүйцэтгэлээр үнэлнэ.

Page 7: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Сэдэв 1. Эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт

Зорилго: Эрүүл мэнд болон түүнийг тодорхойлогч хүчин зүйлсийн талаарх загвартай танилцан нэгдсэн ойлголтод хүрэх Зорилтууд:

Эрүүл мэндийн тухай тодорхойлолтуудыг харьцуулах

Эрүүл мэндийн загваруудын ялгаатай болон төсөөтэй талыг илрүүлэх

Эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийг мэдэх Хугацаа: 90 мин Үндсэн мэдээлэл:

Түүхэн хөгжлийн явцад эрүүл мэндийн талаарх тодорхойлолт өөрчлөгдсөөр иржээ. Хинду хүний хувьд эрүүл мэнд нь дотоод эв нэгдэл, тайван байдлыг илтгэх бөгөөд хэн нэгэн хүн, хамт олон, бурхны амьдрал юм байна /Валпол, 1987/. Эртний Грект энэ нь эрүүл бодол санаа, эрүүл бие махбодын тэнцэл гэж үздэг байна /Хэзэл, Макмишел, 1987/. Манай эриний өмнөх 5-р зууны үед Периклэс эрүүл мэндийг тодорхойлохдоо: “Амьдралын явц дахь ямарваа хямралыг даван туулах чадавх бүхий үзэл суртал, оюун санаа, бие махбодын сайн сайхан байдал” гэжээ.

Эртний соѐл иргэншилд эрүүл мэндийн нэгдмэл байдлыг олон талын нөлөөлөлтэй гэж үздэг байжээ. Эртний Ромчууд, Грекүүд, Египетчүүд бие бялдрын, оюун санааны, орчны эрүүл мэндийн хооронд тодорхой уялдаа холбоо байдаг гэдэгт эргэлздэггүй байсан. Мөн тэд эрүүл мэндийг оршихуйн эерэг байдал мөн гэж тодорхойлсон. ДЭМБ-аас эрүүл мэндийг тодорхойлохдоо “Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн бие эрхтэн өвчин эмгэггүй эрүүл байхаас гадна бие бялдар, сэтгэц, нийгмийн хувьд өв тэгш явдал мөн” гэжээ. Энэ тодорхойлолтод үндэслэсэн хоорондоо харилцан хамаарал бүхий “Эрүүл мэндийн гурвалжин”-г дэлхийн олон оронд баримталдаг юм. Хэрэглэгдэхүүн:

1. Хавсралт 1.1 (А, Б, В) ангийн 1/3 хүний тоогоор 2. Хавсралт 1.2 ангийн 1/3 хүний тоогоор

Үйл ажиллагаа 1.

Багш суралцагчдаас “Та эрүүл хүн үү?, Тийм бол яагаад?, үгүй бол яагаад?” гэж асуун би эрүүл, надад өвдөх юм байхгүй, эсвэл би ямар нэг сэтгэцийн гажиггүй тул эрүүл, үгүй бол би өвчтэй, миний ямар нэг эрхтэн эрүүл биш, өвддөг гэх зэрэг хэд хэдэн хүний хариултыг сонсоно. Ер нь хүмүүсээс эрүүл байгаа эсэх талаар асуухад голдуу бие эрхтэн талаасаа хариулдаг гэдгийг тодруулаад, энэ нь тэдний “эрүүл мэнд”-ийн талаарх ойлголт өрөөсгөл байдгийг анхааруулан бид энэ хичээлээрээ эрүүл мэнд гэдэг ойлголтыг тал бүрээс нь авч үзнэ гэдгийг тайлбарлана.

Дараа нь үндсэн мэдээллийн гол санааг ашиглан товч мэдээлэл хийснээр эрүүл мэндийн тодорхойлолтыг харьцуулан судлах боломжийг олгоно.

Үйл ажиллагаа 2.

Page 8: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Монгол улсын хувьд хүн амын дараах бүлгүүдэд эрүүл мэндийн тулгамдсан ямар асуудал байгааг 5 үгээр илэрхийлж дэвтэртээ бичнэ үү? Энэ нь зөвхөн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаарх таны бодол байх болно.

0-5 хүртлэх насны хүүхэд

6 -10 настай хүүхэд

Өсвөр насны хүүхэд

Залуучууд

Насанд хүрэгчид

Ахмад настан

Танд Эрүүл мэндийн гурвалжин

Зэрэгцээ суугаа хүмүүс хос хосоороо өөрсдийн бичсэн зүйлээ бие биедээ уншин өгч давхардсан буюу ялгаатай санаануудаа ярилцана.

Багш 2-3 хосоос асууж ярилцахдаа тулгамдсан асуудал нь бие бялдрын, сэтгэцийн, нийгмийн эрүүл мэндийн алинтай нь илүү холбоотой байгааг тодруулж “Эрүүл мэндийн гурвалжин”-гийн талаар товч ойлголт өгнө.

Үйл ажиллагаа 3.

Багш оюутнуудыг хэд хэдэн багт хуваана.

Хавсралт 1.1 (А, Б, В)-ийг багийн гишүүдэд хувилан тарааж өгнө.

Багийн гишүүд өөрт оногдсон эрүүл мэндийн загвараа сайтар уншиж судлаад хоорондоо ярилцан бусаддаа тайлбарлахад бэлтгэнэ.

Эцэст нь багшийн удирдлаган дор ангиараа ярилцан дээрх загваруудын ялгаатай ба төсөөтэй талуудыг тодруулан ярилцана.

Үйл ажиллагаа 4.

III загвар (хавсралт 1.1В)-тай ажилласан багийн тайлбарт үндэслэн эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг дүгнэн самбарт бичиж, баг тус бүрт нөхөх хүснэгтийг тарааж өгнө (хавсралт 1.2).

Багууд бэлтгэсэн мэдээллээ бусдадаа тайлагнана.

Багуудын тайлбарт түшиглэн эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар хангалтгүй гэж үзсэн агуулгад нэмэлт тайлбар хийнэ. Үүний тулд багшид зориулсан материалыг ашиглаарай.

Дүгнэлт: Дараах асуултыг асууж хичээлээ дүгнэнэ.

Сургуульд эрүүл мэндийн хичээл орох болсон шалтгааныг юу гэж бодож байна? Эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлсээс алийг нь хамгийн чухал гэж үзэж байна вэ?

Та эрүүл мэндийн хичээл заавал юунд илүү анхаарлаа хандуулах вэ? г.м

Үнэлгээ:

Багийн ажлын гүйцэтгэлийг үнэлнэ.

Оюутны бие даах ажлыг стандарт үнэлгээгээр үнэлнэ. Оюутны бие даах ажлын сэдвүүд:

1. Эрүүл мэндэд удамшил нөлөөлөх нь 2. Эрүүл мэндэд амьдралын хэв маяг нөлөөлөх нь 3. Эрүүл мэндэд нийгмийн болон хүрээлэн буй орчин нөлөөлөх нь 4. Эрүүл мэндэд тусламж үйлчилгээ нөлөөлөх нь

Бие махбодийн

Сэтгэцийн Нийгмийн

Page 9: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Ном зүй:

1. AIHW 2000, Австрали эрүүл мэнд, 2000, х 3-4 2. Австралийн эрүүл мэнд нийгмийн хамгааллын хүрээлэн, 1998, х 142

Суралцагчдад зориулсан материал

Хавсралт 1.1А Эрүүл мэндийн загвар (I)

Австралийн эрүүл мэнд нийгмийн хамгааллын хүрээлэнгийн боловсруулсан нэг

сонирхолтой загвар байдаг. Тэд эрүүл мэндийн байдлыг олон хүчин зүйлс тодорхойлдог гэж үздэг. 19-20 дугаар зууны үе хүртэл ямарваа өвчин нянгийн гаралтай гэсэн үзэл илүүтэй давамгайлж байсан бол зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг архаг өвчлөл нилээд олон шалтгаантай болохыг тогтоосон байна. Эрүүл мэнд ба өвчин хүний биологи, амьдралын хэв маяг, орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн дүнд бий болдог гэж үзэж байсан.

Эрүүл мэнд, өвчлөл, тахир дутуу байдал нь хувь хүний ба орчны хүчин зүйлсийн хоорондын шүтэлцээний цогц нийлбэр мөн. Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ явуулснаар эдгээр хүчин зүйлсийг өөрчлөх боломжтой. Дээрх арга хэмжээг зохистой явуулахын тулд хүний нөөцийн (хүн хүчний) болон судалгаа, хяналт үнэлгээний үр дүнгийн талаарх мэдээлэл зэргийг агуулсан бусад материаллаг нөөц бололцоо маш чухал юм /AIHW 2000, Австрали эрүүл мэнд, 2000, х 3-4/.

Хавсралт 1.1Б Эрүүл мэндийн загвар (II)

Эрїїл мэндийг

тодорхойлогч

Орчны:

Бие бялдрын

Химийн

Биологийн

Нийгмийн

Эдийн засгийн

Соѐл заншлын

Улс тєрийн Хувь хїний:

Удамшил

Хандлага,

Итгэл їнэмшил

Амьдралын хэв маяг

Зан їйл

Биоанагаах ухаан

Эрїїл мэнд ба сайн сайхан байдал

Євчлєл

Хордлого, Тахир дутуу

байдал Євчний шинж

тэмдэг, Осол, гэмтэл

Тахир дутуу

(Үйл ажил

лагааны

хязгаарлагдмал

байдал)

Нєєц

Судалгаа Їнэлгээ Хяналт Бусад мэдээ Санхїїгийн

боломж Материаллаг

бололцоо Хїн хїчний нєєц

Їйл ажиллагаа

Урьдчилан сэргийлэх Эрїїл мэндийг дэмжих Эмчлэх Тусламж їзїїлэх Нєхєн сэргээх

Page 10: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Раян, Травис нар 1988 онд эрүүл мэндийн дараах загварыг боловсруулжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд тодорхой нэг хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг бөгөөд эрүүл мэндийн оргил нь бидэнд харагдаж байдаг. Дээрх судлаачид эрүүл мэндийн энэхүү загварыг 90% нь гадаргуун доор байдаг мөсөн уултай харьцуулсан байдаг. Жишээ нь: Доорх мөсөн уул нь зүрх судасны өвчлөлд хүргэдэг хүчин зүйлсийг үзүүлж болно.

Эх сурвалж: Эрүүл мэндийн (Раян, Травис, 1988) загвар

Хавсралт 1.1В

Эрүүл мэндийн загвар (III)

1974 онд Канад улсын эрүүл мэндийн сайд агсан Марк Лалонде эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийг агуулсан 4 категори бүхий дараах эрүүл мэндийн загварыг боловсруулжээ. (Лалонде, 1974) Үүнд:

Хүний биологи : удамшлын ба биологийн шинж чанар

Амьдралын хэв маяг: оршин амьдарч буй арга зам

Орчин: хүрээлэн буй ба нийгмийн орчин

Эрүүл мэндийн тусламж: урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх, тусламж үйлчилгээ үзүүлэх

Хүний эрүүл мэндэд нөлөөлөгч эдгээр хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл :

Хүний удамшлын хүчин зүйл 15-20 хувь%

Амьдралын хэв маягаас үүдэлтэй хүчин зүйлс 50-55%

Гадаад орчны хүчин зүйл 20-25%

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүчин зүйл 10%-ийг тус тус эзэлдэг гэж үздэг.

Зїрх судасны

євчлєл

Удамшил

Тамхи, архи, бухимдал /стресс/

хєдєлгєєний хомсдол буруу хооллолт

Эрїїл мэндийн тусламж їйлчилгээний хїртээмж

хангалтгїй, мэдээлэл хомс дэмжих орчин їгїй, уялдаа

холбоо їгїй, нєєц боломжгїй, єєрийгєє їл таних байдал

Эрїїл мэндийн

байдал:

Нєлєє бїхий хїчин

зїйлс:

Амьдралын хэв маяг

ба зан їйл:

Сэтгэл зїйн болоод нийгэм

эдийн засгийн, орчны хїчин

зїйлс:

Page 11: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Хавсралт 1.2

Удамшлын хүчин зүйлс эрүүл мэндэд нөлөөлөх нь

Амьдралын хэв маяг эрүүл мэндэд нөлөөлөх нь

Нийгмийн болон хүрээлэн буй орчин эрүүл мэндэд нөлөөлөх нь

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрүүл мэндэд нөлөөлөх нь

Эрүүл мэндийн тусламж Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

Вакцинжуулалт

Урьдчилан сэргийлэх үзлэг хийх

Удамшлын зүй тогтол Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

Дауны хам шинж

Хорт хавдар

Эрсдэлтэй зан үйлийн жишээ Эрүүл мэндээр хохирох шалтгаанууд

Архи, тамхи хэрэглэх

Хөдөлгөөний хомсдолд орох

Орчны нөлөө Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

Агаарын бохирдол

Хотжилт

Page 12: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Багшид зориулсан материал

ЭРСДЭЛТЭЙ ХҮЧИН ЗҮЙЛС ӨВЧЛӨЛ, ТАХИР ДУТУУ,

ЭНДЭГДЛИЙН ШАЛТГААН

Зан үйлийн

Тамхи татах

Зүрх судасны өвчин, уушиг, ам, умайн хүзүүний хорт хавдар, цус харвалт, уушигны архаг өвчлөл

Архи хэтрүүлэн хэрэглэх

Зүрх судасны өвчин, элэг, нойр булчирхайн өвчин, цус харвалт, цусны даралт ихсэлт, хоол боловсруулах тогтолцооны хорт хавдар, осол гэмтэл, сэтгэцийн өвчлөл, хүчирхийлэл

Бусад хорт зуршил ХДХВ\ДОХ, элэгний үрэвсэл, бөөрний дутагдал, сэтгэцийн эмгэг, амиа хорлох, хүчирхийлэл, осол гэмтэл

Аюулгүй байдлаа хангахгүй байх (хамгаалалтын бүсээ зүүхгүй байх)

Зам тээврийн осол гэмтэл, нас баралт, тахир дутуу болох

Хоол тэжээлийн хомсдолд орох

Зүрх судасны өвчин, цус харвалт, хөхний болон хоол боловсруулах тогтолцооны хорт хавдар, инсулинээс хамааралгүй шижин, бүдүүн гэдэсний хорт хавдар, ясны сийрэгжилт, ясны хугаралт, хоолны дутагдал, амны хөндийн эмгэг

Хөдөлгөөний хомсдолд орох

Зүрх судасны өвчин, цус харвалт, инсулинээс хамааралгүй шижин, бүдүүн гэдэсний хорт хавдар, ясны сийрэгжилт, ясны хугаралт, сэтгэцийн эмгэг, таргалалт

Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох

ХДХВ\ДОХ, элэгний үрэвсэл, умайн хүзүүний хорт хавдар, үргүйдэл, бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд, арьс өнгөний өвчин

Нарны хэт нөлөөнд автах Арьсны хорт хавдар, арьсны эрт хөгшрөлт

Физиологийн

Жин илүүдэх ба таргалах Зүрх судасны өвчин, инсулинээс хамааралгүй шижин, хөхний хорт хавдар, цөс чулуужилт, үе мөчний өвчин, хурхирах

Цусны даралт ихсэх Зүрх судасны өвчин, цус харвалт

Цусан дахь холестеролын хэмжээ өндөр байх

Зүрх судасны өвчин, цус харвалт

Эх сурвалж: Австралийн эрүүл мэнд нийгмийн хамгааллын хүрээлэн, 1998, х 142.

Хүрээлэн буй орчин

Хүрээлэн буй орчин бидний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тодорхой баримт мэдээллээс үзэхэд гол мөрөн, уул ус, ой мод зэрэг онгон байгальтай ховор харьцдаг төв суурин газар амьдардаг хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн амьдрах орчин эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоосон (Фрампкин 2000). Гэтэл хөдөө орон нутгийн амьдрал, ахуй орчноо орхиод хотод шилжин суурьшигчид тийм ч цөөн бус байдаг.

Байгалийн цэвэр орчин бидний сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж зүрх судасны өвчлөлийг бууруулахад чухал нөлөөтэй юм (Фритпкин 2000). Харин аж үйлдвэрлэлийн орчин тойрон, хог хаягдал нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Жишээ нь:

Агаарын бохирдлын улмаас амьсгалын замын өвчлөл үүсэх магадлал өндөртэй.

Хоол, хүнсний боловсруулалтад хэрэглэгдэх янз бүрийн химийн бодисууд хорт хавдрын шалтгаан болдог.

Их хотын дуу, чимээ сонсголд нөлөөлдөг.

Page 13: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Бохир ус, хог хаягдал халдварт өвчлөлд хүргэдэг.

Хортой өвс ургамал, хортон шавжийг устгаснаар нүүрсхүчлийн хий ихээр үүсч, дэлхийн дулаарлыг бий болгож байна

Агааржуулалт, бүтэц зохион байгуулалт муутай баригдсан байшин барилга зарим хүмүүст ялангуяа тахир дутуу хүмүүст ихээхэн бэрхшээл учруулдаг.

Хүний эрүүл мэндийг хамгаалахад төр засгийн зүгээс тодорхой хууль эрх зүйн орчин,

бусад журам дүрмийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, засгийн газар үйлдвэр, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, агаарын цэвэршилт, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн техникийн аюулгүй байдал зэрэгт хяналт тавих, хангалттай нөөц бололцоо, зохих хөшүүрэг бүхий механизмыг бүрдүүлэх нь чухал. Харамсалтай нь ихэнх дүрэм журам, хяналт, үнэлгээний үйл ажиллагаа эрүүл мэндийн үүднээс зохицуулагдаж чадахгүй байсаар байна.

Бид бараг 150 жилийн өмнөөс гэдэсний хижиг, тарваган тахал, гэдэсний халдварт өвчин зэрэг нэлээд өвчнийг бууруулах үндсэн асуудал бол ундны цэвэр усаар хангаж, бохирдсон усыг зайлуулах тогтолцоо байдгийг таньж мэдсэн билээ. Гэтэл одоог хүртэл зарим оронд цэвэр ус хүртээмжтэй биш байна. Орчин тойронд аж үйлдвэрлэлийн сөрөг үр нөлөөг багасгах зорилгоор орон сууц, барилга, сургууль ажлын байрыг цэвэр усаар хангах, бохирдсон ус зайлуулах тогтолцоо хангалттай эсэхэд гол анхаарлаа хандуулах ѐстой.

Нийгмийн орчин

Сүүлийн 20-оод жилд нийгмийн орчны эрүүл мэндэд үзүүлэх эерэг ба сөрөг хүчин зүйлсийн талаар ихээхэн сургамж авч байна. Орон сууц, ундны ус, хоол хүнсний чанар сайжирч, бохирдсон ус, хог хаягдлыг зайлуулах үр дүнтэй арга хэрэгслүүд бий болсноор халдварт өвчний тохиолдлууд буурсан байна. Энэ нь нийгмийн хүчин зүйлсийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөний талаарх мэдлэг, мэдээлэл ихээхэн ач тустай байгаатай холбоотой болно. Эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн чухал хүчин зүйлсийн талаар авч үзье. Үүнд:

Соѐл зан заншил: япон хүмүүс харьцангуй өндөр насалж, мөн өвчлөлийн хувь ч бага байдаг.

Хүйс: Эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд өөр өөр, ихэнх улс оронд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол арай өндөр насалдаг.

Боловсрол: Эрүүл мэндийн байдал ба боловсролын түвшин хоорондоо шууд харилцан хамааралтай.

Ажил эрхлэлт: Ажил эрхэлснээр хүн өөрийгөө таних, өөртөө итгэлтэй байх явдал нэмэгдэнэ. Мөн ажлын нөхцөл байдлыг сайжруулах нь ажиллагсдын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

Амьдралын эхэн үе: Эхийн эрүүл мэнд, зан үйл (хөхөөр хооллох, тамхи татахгүй байх) хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Гэр бүлийн маргаан, хүчирхийлэл: хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн хөгжилд муу нөлөөтэй.

Нийгмийн харилцаа: Үерхэл нөхөрлөл, дэмжлэг бүхий сүлжээ, нийгмийн хамгаалал, ойр дотныхны дулаан уур амьсгал зэрэг нь эрүүл мэндэд маш чухал

Нийгмийн дэмжлэг, анхаарал, халамж дутмаг хүмүүсийн хувьд сэтгэцийн өөрчлөлтөнд 5 дахин илүү өртдөг. (Мармот 1999)

Зам тээвэр Олон нийтийн тээврийн хэрэгслийн асуудал шийдэгдсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсан нөхцөлд хүний эрүүл мэнд сайн байх талтай. Зам тээвэр хүмүүсийг ажиллах суралцах, аялах жуулчлах боломжийг хангана.

Бухимдал

Page 14: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Бухимдал, уур уцаар нь аливаа хүний халдвар авах, цусны даралт ихсэх, сэтгэл гутрал, цусан дахь холестеролийн хэмжээ нэмэгдэх зэрэг байдалд илүү өртөмтгий болгоно.

Дээрх бүх хүчин зүйл бидний эрүүл мэндийн хөгжлийн чиг баримжааг бий болгоно. Иймээс аль ч газар нутагт амьдарч буй бүх насны хүмүүст нийгмийн хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлэхэд хамт олон, хувь хүн бүр хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй.

Сэдэв 2. Эрүүл мэндийн боловсролын стандарт, багшийн ур чадвар, ѐс зүй

Зорилго: Эрүүл мэндийн боловсролын стандарт, түүнийг хэрэглэх чадвар эзэмшүүлэх, эрүүл мэндийн багшийн ур чадвар, ѐс зүйн талаарх мэдээллийг судлах Зорилт:

Эрүүл мэндийн боловсролын стандартын бүтэц, агуулгын ба үнэлгээний стандартын тухай мэдэх

Эрүүл мэндийн боловсролын стандартыг хэрэглэх чадвар эзэмших

Эрүүл мэндийн сургалт зохион байгуулах багшийн ѐс зүйн асуудлын талаар мэдэх Хугацаа: 180 мин

Үндсэн мэдээлэл:

Эрүүл мэндийн стандартын бүтэц ЕБС-д 2004 онд Стандарт, хэмжилзүйн үндэсний төвөөс батлагдсан эрүүл мэндийн

боловсролын стандартыг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн боловсролын стандарт нь удиртгал, үзэл баримтлал, агуулгын стандарт

(“Эрүүл бие”, “Эрүүл харилцаа”, “Эрүүл орчин” гэсэн айн хүрээнд эзэмшүүлэх цогц чадамж, мэдлэг, чадвар), үнэлгээний стандарт (танин мэдэхүйн түвшин, жишиг даалгавар), арга зүйн хөгжлийн үндэс гэсэн хэсгээс тогтсон байна. ЭМБС-ын үзэл баримтлалд эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ (хувь хүний болон нийгмийн), Эрүүл мэндийн боловсролын зорилго, зорилт, дидактик зарчмыг тодорхойлсон байна.

Эрүүл мэндийн боловсролын зорилгыг <<Тухайн хүнийг эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино.>>, зорилтыг хувь хүний хэрэгцээнд үндэслэн боловсролын түвшин бүрээр мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэхээр тодорхойлжээ.

Эрүүл мэндийн агуулгын стандарт Эрүүл мэндийн боловсролын стандарт нь “Эрүүл бие”, “Эрүүл харилцаа”, “Эрүүл орчин” гэсэн 3 айг боловсролын түвшин бүрт судлахаар тодорхойлсон нь ДЭМБ-аас зөвлөмжилснөөр “эрүүл мэндийн гурвалжин”-д суурилсан байна. Эрүүл мэндийн үнэлгээний стандарт Эрүүл мэндийн боловсролоор суралцагчийн эзэмшсэн байх цогц чадамжуудын төлөвшлийг үнэлэх танин мэдэхүйн төвшний шалгуураас бүрдсэн байна. Хэрэглэгдэхүүн:

1. Эрүүл мэндийн стандарт баг болгонд 2 ш

Page 15: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

2. Хавсралт 2.1. Эрүүл мэндийн стандартын бүтцийг судлах ажлын аргачлалыг хүний тоогоор

3. Хавсралт 2.2. Эрүүл мэндийн агуулгын стандартыг судлах ажлын аргачлалыг хүний тоогоор

4. Хавсралт 2.3. Эрүүл мэндийн үнэлгээний стандартыг судлах ажлын аргачлалыг хүний тоогоор

5. Хавсралт 2.4. Эрүүл мэндийн хичээл заах багшийн ур чадвар, ѐс зүйн асуудал Үйл ажиллагаа 1.

Суралцагчдад жижиг цаас тараан өгч эрүүл мэндийн стандартын тухай мэддэг зүйлээ бичихийг хүснэ. (Бичсэн зүйлийг хичээлийн дараа үнэлгээнд хэрэглэх тул хадгалах хэрэгтэй.)

Суралцагч тус бүрийн бичсэн санааг тайлбарлуулсны дараа багш нэгтгэн дүгнэж самбарын цаасан дээр бичнэ.

Эрүүл мэндийн стандартын талаарх суралцагчдын мэдлэгийг дүгнэж, энэ талаар судлахыг зорилго болгон дэвшүүлнэ.

Үйл ажиллагаа 2.

Ангийн суралцагчдыг 3 баг болгон хувааж, нэг баг нь эрүүл мэндийн стандартын бүтэц (хавсралт 2.1)-ийг, 2 дахь баг эрүүл мэндийн агуулгын стандарт (хавсралт 2.2)-ыг, 3 дахь баг эрүүл мэндийн үнэлгээний стандарт (хавсралт 2.3)-ыг судлах даалгавар өгч, бэлтгэх хугацааг товлоно.

Багууд багшийн тарааж өгсөн аргачлалын дагуу эрүүл мэндийн стандартын бүрэлдэхүүн хэсгийг судлаад бусад суралцагчдад мэдээлэл бэлтгэнэ.

Багуудын бэлтгэсэн мэдээллийн дагуу харилцан ярилцах, санал солилцох нөхцлийг бүрдүүлнэ.

Үйл ажиллагаа 3.

Эрүүл мэндийн багшийн мэргэжлийн ур чадварын талаарх мэдээллийг судлуулж, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох (хавсралт 2.4)

Эрүүл мэндийн хичээл заах багшийн баримтлах болон хориглох зарчмын талаар хэлэлцүүлнэ.

Тодорхой тохиолдлууд (кейс)-ыг дэвшүүлэн тавьж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх хувилбарыг тодорхойлуулна.

Үйл ажиллагаа 4.

Эрүүл мэндийн стандартын талаар эзэмшсэн мэдлэгт нь үндэслэн эссе бичүүлнэ.

Хичээлийн эхлэхээс өмнө болон дараа бичсэн зүйлүүдийг хооронд нь харьцуулж, тухайн суралцагчийн эрүүл мэндийн стандартын талаарх мэдлэг хэрхэн ахисаныг үнэлнэ.

Дүгнэлт:

Эрүүл мэндийн стандартын бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар хэрхэн ойлгосныг суралцагч тус бүрээр дараах хүснэгтэд бөглүүлэн хангалтгүй ойлгосон хэсгийг нэмж тайлбарлах эсвэл суралцагчдын бие даах ажлын хэлэлцүүлэг дээр тодруулах боломжтой.

Эрүүл мэндийн боловсролын стандартын бүрэлдэхүүн хэсэг

Маш ойлгомжтой

Ойлгомжтой Дунд зэрэг Хангалтгүй

Стандартын бүтэц

Агуулгын стандарт

Үнэлгээний стандарт

Page 16: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Үнэлгээ:

Дээрх хүснэгтээс аль багийн тайлбар илүү ойлгомжтой байснаар нь багийн ажлын гүйцэтгэлийг үнэлнэ.

Оюутны бие даах ажлыг стандарт үнэлгээгээр үнэлнэ. Оюутны бие даах ажлын сэдвүүд: Хичээлийн явцад оюутнууд эрүүл мэндийн стандартын талаар ерөнхий ойлголттой болсон учраас стандартын хэсэг тус бүрийг дэлгэрэнгүй судлахад чиглэгдсэн бие даах ажлыг гүйцэтгүүлж болно. Харин бусад оюутнуудтай харилцан ярилцах, санал солилцох нөхцлийг бүрдүүлж өгөх нь стандартын талаар илүү мэдлэгтэй болоход чухал ач холбогдолтой.

1. Эрүүл мэндийн стандартын үзэл баримтлал 2. Эрүүл мэндийн стандарт дахь кодууд, тэдгээрийн төрөл 3. Эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ 4. Эрүүл мэндийн бага боловсролын агуулга 5. Эрүүл мэндийн суурь боловсролын агуулга 6. Эрүүл мэндийн бүрэн дунд боловсролын агуулга 7. Эрүүл мэндийн бага боловсролын үнэлгээ 8. Эрүүл мэндийн суурь боловсролын үнэлгээ 9. Эрүүл мэндийн бүрэн дунд боловсролын үнэлгээ 10. Эрүүл мэндийн стандартын арга зүйн хөгжил 11. Эрүүл мэндийн стандартын нэр томьѐо г.м

Ном зүй:

3. Эрүүл мэндийн стандарт, УБ, 2004 4. УБИС, Бага, дунд боловсролын стандарт, УБ, 2003 5. МУБИС, Бага, дунд боловсролын стандарт хэрэгжүүлэх зөвлөмж-I, 2005

Суралцагчдад зориулсан материал Хавсралт 2.1

Эрүүл мэндийн стандартын бүтцийг судлах аргачлал Эрүүл мэндийн стандартын бүтцийг судлаад дараах хүснэгтийг бөглөнө үү?

№ Эрүүл мэндийн стандартын бүтэц

Бүрэлдэхүүн хэсэг

1. Удиртгал

2. Үзэл баримтлал

3. Эрүүл мэндийн боловсролын агуулга

4. Эрүүл мэндийн боловсролын үнэлгээ

5. Эрүүл мэндийн боловсролын арга зүйн хөгжил

6. Хавсралт

Хавсралт 2.2

Эрүүл мэндийн агуулгын стандартыг судлах аргачлал

Page 17: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Эрүүл мэндийн агуулгын стандартыг дараах алхмуудын дагуу судална уу?

А. Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүрээр судлах айг ялган бичих Б. Тухайн айн хүрээнд сурагчдад эзэмшүүлэх цогц чадамжийг стандартын туслах баганаас

түүж бичих В. Тухайн айн хүрээнд судлах мэдлэгийг жагсаан бичих Г. Тухайн мэдлэгийн хүрээнд суралцагчид эзэмшсэн байх чадварыг тодорхойлох Д. Дээрх мэдээллийг цэгцтэй, системтэй болгох нэг хувилбар (хүснэгт, бүдүүвч, зураг г.м)-ыг сонгон бусдадаа мэдээлэл бэлтгэх

Хавсралт 2.3

Эрүүл мэндийн үнэлгээний стандартыг судлах аргачлал

Эрүүл мэндийн агуулгын стандартыг дараах алхмуудын дагуу судална уу?

А. 3 баганатай хүснэгт зуран эхний баганад боловсролын түвшин бүрийн 3 айгаар эзэмшүүлэх цогц чадамж (мэдэхүйн, хийж гүйцэтгэхүйн, оршихуйн, нийгэмшихүйн)-ийг ялгах

Б. Эрүүл мэндийн үнэлгээний стандартаас тухайн цогц чадамжийг үнэлэх танин мэдэхүйн түвшний шалгуурыг ялгах

В. Стандартын “Хавсралт” хэсгээс танин мэдэхүйн түвшинд тохирсон жишиг даалгаврыг бичих

Г. Цогц чадамж, мэдлэг, чадварыг харгалзуулан сумаар холбох

Хавсралт 2.4 Эрүүл мэндийн багшийн ур чадвар, ѐс зүй

Эрүүл мэндийн багш нь дараах ур чадварыг эзэмшсэн байна.Үүнд:

Хамтын бодол санааг хөхүүлэн дэмжих

Сурагчдыг бүлэгт хуваахдаа харилцан бие биенээ хүндэтгэн, итгэл төрүүлэх, нөхөрсөг харьцааг бий болгохоор бүрэлдэхүүнтэй хуваарилах нь чухал байдаг. Ингэвэл сургалт нь дотно дулаан уур амьсгалтай болж өөрсдийн санаа бодол, хүсэл сэтгэгдлийг чөлөөтэй илэрхийлдэг болно. Хамтын ажиллагааны уур амьсгалыг дэмжихэд багш дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.

Суралцагсдад нэг багийнхан гэдэг мэдрэмжийг бий болгож, өөр өөрсдийнхөө мэдээллийг солилцоход дэмжлэг үзүүлэх

Сургалтын турш мөрдөгдөх дэг журмыг суралцагчдаар өөрсдөөр нь тогтоолгох

Суралцагчдыг урамшуулсан, чиглүүлсэн хариултаар дэмжих

Бүлэг тус бүр мэдээллээ дотроо хадгалах ѐстойг анхааруулах. Өөрөөр хэлбэл, сургалтын явцад суралцагсдын хэлсэн зүйл болон хийсэн үйлдэл нь хичээлээс гадуур тэдний эсрэг мэдээлэл болох ѐсгүйг ойлгуулах

Хүн бүр өөөрсдийн боломжоор оролцох нөхцөл бүрдүүлэх

Суралцагчдыг бүлгийн сургалтын уур амьсгалд дастал нь шахаж шаардалгүй байж, өөрийгээ илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх

Аливаа шүүмжлэлийг хүлээн авч, оролцогчдыг тохиролцоонд хүргэх оролдлого хийж, асуудлын мөн чанарыг тайлбарлан ойлгуулах

Бүлгийн санал, хүсэлт, сэтгэгдэл болон асуултуудыг сайн судлах

Өмнө хуримтлуулсан мэдлэг дараа дараагийн сургалтад ашиглан боломжоор хангах

Page 18: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Бүлэг болгон өөрийн гэсэн онцлогтой, бусдаас давуу тал, хэрэгцээ шаардлагатай байдгийг харгалзан тэдний хэрэгцээг мэдрэх

Агуулгыг бүрэн судалсан байх

Сургалтын хөтөлбөрийн агуулга болон заах аргатай дэлгэрэнгүй танилцах

Сургалтанд ашиглах материал, төлөвлөсөн үйл ажиллагаа хэрэгжих боломжтой гэдгийг сайтар тунгаан бодож үнэлэх

Бүлгийн ажил, асуулт хариулт, гэрийн даалгавар зэрэг сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх

Шинэ сэдэв бүрийг өмнөх сэдэвтэй уялдуулан амьдралаас бодит жишээ аван сургалтыг идэвхтэй, сонирхолтой, ойлгомжтой болгох

Сургалтын явцад тодорхой, ойлгомжтой зааварчилгаа өгөх

Сургалтын арга зүйг боловсруулах, сонгох

Суралцагчдын анхаарлыг хичээлийн агуулгад төвлөрүүлэх

Сургалтын явцад бие халаах дасгал, хөгжөөнт тоглоом, алжаал тайлах дасгалуудыг өргөн ашиглах

Сэдэв болгоны төгсгөлд олж авсан мэдлэгийг баталгаажуулах. Сэдвийн төгсгөлд сургалтын агуулгыг суралцагчдаас гарсан санаа, саналтай холбон дүгнэлт хийх

Суралцагсдыг дэмжих аргуудаар сургалтыг зохион байгуулахдаа дараах аргуудыг хэрэглэж болно. Үүнд:

Харилцан ярилцлагыг дэмжих. Бодож эргэцүүлэн байж хариулах нээлттэй асуулт тавих буюу ярилцлагыг энэ чиглэлд хөтлөх, суралцагсад хичээлд хүслээрээ, чөлөөтэй оролцож байгаагаа мэдрэхээр сургалтыг удирдана.

Анхааралтай сонсох. Суралцагчийн хэлсэн болон асуусан зүйлийн зөвхөн агуулгыг бус ямар өнгө хандлагатай хэлснийг ойлгохыг хичээнэ.

Суралцагчийн оролцоог дэмжих. Суралцагчийн үзэл бодлыг хүндэтгэн сонсоно.

Чимээгүй байх. Зарим үед юу ч дуугарахгүй байх нь ач тустай дэмжлэг болдог. Суралцагчийн ярьсан хэлснийг тайлбарлах, засварлах гэж битгий яар.

Бүлэг бүр өөр өөрсдийн асуудлыг шийдэхийг зөвшөөрөх. Суралцагчдийг өөрсдөө хариуцлагаа хүлээхийг зөвшөөрч бай.

Бэрхшээлийг шийдвэрлэх. Сургалтын явцад гарсан асуудлууд, бэрхшээлүүдийг зөв шийдвэрлэх

Эрүүл мэндийн багшийн баримтлах зарчмууд:

Нууцыг хадгалах

Ялгаварлан гадуурхахгүй байх

Хэт дотносохгүй байх

Батлагдсан мэдээлэл өгөх

Өөрийн үзэл бодлоо тулгахгүй байх

Багшид зориулсан материал

Суралцагчид эрүүл мэндийн стандартын бүтцийг судлаад, багшийн тарааж өгсөн хавсралт 2.1-ын хүснэгтийг дараах байдлаар нөхсөн байх шаардлагатай.

Хүснэгт 1. Эрүүл мэндийн стандартын бүтэц

Page 19: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

№ Эрүүл мэндийн

стандартын бүтэц

Бүрэлдэхүүн хэсэг

1. Удиртгал - Стандартын зорилго - Стандартын хамрах хүрээ - Бүтэц - Дизайн - Стандартыг хэрэглэх зөвлөмж

2. Үзэл баримтлал - Эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ - Эрүүл мэндийн боловсролын зорилго - Эрүүл мэндийн боловсролын зорилт - Эрүүл мэндийн боловсролын дидактик зарчим

3. Эрүүл мэндийн боловсролын агуулга

- Боловсролын түвшин бүрээр тухайн айн хүрээнд эзэмшүүлэх цогц чадамж

- Боловсролын түвшин бүрээр тухайн айн хүрээнд эзэмшүүлэх мэдлэг - Боловсролын түвшин бүрээр тухайн айн хүрээнд эзэмшүүлэх чадвар - Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа

4. Эрүүл мэндийн боловсролын үнэлгээ

- Цогц чадамжийн код - Танин мэдэхүйн түвшний шалгуур

5. Эрүүл мэндийн боловсролын арга зүйн хөгжил

Эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулахадбаримтлах зарчмууд

6. Хавсралт - Нэр томьѐо - Жишиг даалгавар

Эрүүл мэндийн агуулгын стандартыг судлаад боловсролын түвшин бүрээр тухай айн хүрээнд эзэмшүүлэх цогц чадамжууд, мэдлэг, чадварыг дараах байдлаар ялгасан байна.

Хүснэгт 2.

Эрүүл мэндийн агуулгын стандарт

Боловсролын түвшин

Ай Цогц чадамж Мэдлэг Чадвар

Бага боловсрол

Эрүүл бие Мэдэхүйн (К1) Хүний бие, эрхтнүүдийн үндсэн үүрэг, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар анхан шатны мэдлэгтэй болж, хүний биеийн өсөлт хөгжлийг ойлгох Хийж гүйцэтгэхүйн (К2) Хоолоо сонгож тохируулан хэрэглэх, байнгын хөдөлгөөнтэй байх, хувийн ариун цэвэр сахих зэргээр эрүүл мэндээ дэмжих, хөгжүүлэх энгийн дадал хэвшилтэй болох Оршихуйн (К3) ................................ Нийгэмшихүйн (К4) ................................

Биеийн өсөлт хөгжил

8

Хооллолт

7

Хөдөлгөөн чийрэгжилт

4

Хувийн эрүүл ахуй 9

Эрүүл харилцаа

Эрүүл орчин г.м

Page 20: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Эрүүл мэндийн боловсролын үнэлгээний стандартыг судалснаар ай тус бүрээр эзэмших цогц чадамжуудад тохирсон танин мэдэхүйн түвшний шалгуур болон жишиг даалгаврын холбоо хамаарлыг тодорхойлсон байна.

Хүснэгт 3.

Эрүүл мэндийн бага боловсролын стандартын мэдэхүйн цогц чадамж

Ай Танин мэдэхүйн түвшний шалгуур

Жишиг даалгавар

Ай: Эрүүл бие Хүний бие, эрхтнүүдийн үндсэн үүрэг, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар анхан шатны мэдлэгтэй болж, хүний биеийн өсөлт хөгжлийг ойлгох Ай: Эрүүл харилцаа Эрүүл мэндтэй холбоотой харилцааны талаархи анхан шатны мэдлэгтэй болох Ай: Эрүүл орчин Гэр бүл, анги, хамт олон болон мэдээллийн орчны хувь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг мэдэх

1ЭМ1-3:К1

Хүний бие махбод, хувь хүний өсөлт хөгжлийн явцыг ойлгох

Хүний биеийн эрхтнүүдийг шинжлэх ухааны нэршлээр нь нэрлэх, үүргийг нь тайлбарлах

Шилжилтийн насанд охид, хөвгүүдийн биед гарах өөрчлөлтүүдийг ойлгох

Биеийн өсөлт хөгжилтөд эерэг, сөргөөр нөлөөлдөг зүйлсийг мэдэх

Харилцааны хэлбэрүүд, өөртөө итгэлтэй харилцааны давуу талыг мэдэх

1. Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ биеийн өндөр болон жинг хэмжиж, байх ѐстой хэмжээнээсээ их эсвэл бага байгаа эсэхийг тодорхойл.

2. Идсэн хоолоо боловсруулахад ямар ямар эрхтнүүд оролцдогийг нэрлэж, дараалуулан байрлуулна уу?

3. Хүүхдүүд 1 минутанд хэдэн удаа амьсгалдаг вэ? Өөрийнхөө нэг минутанд хэдэн удаа амьсгалж байгааг тодорхойлж, дэвтэртээ бичээрэй.

4. Шилжилтийн насанд гарах өөрчлөлтүүдийн талаар анги дотроо жижиг бүлгээр хамтран ярилцаад охид, хөвгүүдэд, нийтлэг илэрдэг өөрчлөлтүүдийг нэрлэнэ үү?

5. Аав ээжийгээ эсвэл найз нөхдийгөө гомдоовол хэрхэн уучлал гуйх вэ? Үүнийгээ үгээр илэрхийлэн бичээрэй

Сэдэв 3. Хөдөлгөөн - эрүүл мэнд Зорилго: Хөдөлгөөний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөг мэдэж, дасгал хөдөлгөөн нь эрүүл амьдрахын үндэс болохыг ойлгуулах Зорилт:

Биеийн жингийн индекс болон чийрэгжилтийн байдлаа үнэлж, хөдөлгөөний хэрэгцээг ойлгох

Хөдөлгөөний төрлүүд болон идэвхтэй хөдөлгөөний ач холбогдолыг мэдэх

Дасгал хөдөлгөөнийг зөв хийх үндсэн зарчмуудтай танилцах

Өөртөө тохирох хөдөлгөөний жор боловсруулах Хугацаа: 45 минут

Page 21: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Үндсэн мэдээлэл:

Эрүүл мэнд гэдэг нь ямагт бие бялдрын эрүүл байдал, дасгал хөдөлгөөнтэй уялдаа холбоотой байдаг. Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл. Бүх насны хүмүүс өөрсдийн хүч чадал, боломжиндоо тохируулан янз бүрийн хөдөлгөөн хийж байдаг. Тухайлбал: явган явах, бүжиглэх, тоглох, дугуй унах, усанд сэлэх, спортоор хичээллэх болон биеийн хүчний ажил хийх г.м. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдолд орох явдал элбэг тохиолдож, энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Жишээлбэл, таргалалт, зүрх судасны эмгэг ихсэх зэрэг. Бидний хийж буй хөдөлгөөний үед зарцуулагдаж буй илчлэг нь хоол хүнсээрээ авч буй илчлэгтэй тэнцвэртэй байх ѐстой. Иймээс дээрх нөхцлийг хангасан өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг байнга хийх шаардлагатай байна.

Хэрэглэгдэхүүн:

1. Туузан метр багийн тоогоор 2. Жин 1-2 ширхэг 3. Ростомер 1 ширхэг 4. Том цаас, маркер багийн тоогоор 5. Хавсралт 3.1-ийг бүлгийн тоогоор 6. Хавсралт 3.2-ыг хүний тоогоор 7. Хавсралт 3.3-ыг хүний тоогоор 8. Хавсралт 3.4-ийг хүний тоогоор тараана.

Үйл ажиллагаа 1.

Суралцагсдыг 4-5 хүнтэй бүлэг болгон хуваана. Бүлэг тус бүрд 3.1-р хавсралтыг тарааж өгнө.

Бүлэг бүр 3.1-р хавсралтын аргачлалтай танилцан, багажаа харилцан солилцож, бүх гишүүд биеийн жингийн индекс, чийрэгжилтийн түвшингээ тодорхойлно.

Багуудын хийсэн ажлыг хамтран ярилцаж, хэдэн хүн хэвийн болон хэвийн бус үзүүлэлттэй байгааг тодорхойлж, учир шалтгааныг ярилцана.

Биеийн жингийн индекс болон чийрэгжилтийн түвшингээ хэвийн байлгахад дасгал хөдөлгөөн хамгийн чухал ач холбогдолтой болохыг дүгнэнэ.

Үйл ажиллагаа 2.

Суралцагч тус бүрийг өөрийн дэвтэр дээрээ 7 хоногийн хугацаанд хийсэн хөдөлгөөнүүдээ өдөр бүрээр тодорхойлон бичихийг хүснэ.

Багш 3.2-р хавсралтыг суралцагч бүрт тараан өгч танилцуулна.

Танилцаж дууссаны дараа суралцагчдын өөрсдийн тодорхойлон гаргасан өдөр тутам хийдэг хөдөлгөөнүүдээ тараах материалд заасны дагуу ангилахыг хүснэ. Хөдөлгөөнүүдээ хэрхэн ангилсан талаар чөлөөтэй ярилцан багш самбарт хөдөлгөөнүүдийн зөв ангиллыг суралцагчдын тодорхойлсноор бичнэ.

Ямар ангилалд хамруулахаа мэдэхгүй байгаа хөдөлгөөн байгаа эсэхийг асууж ярилцан бүх хөдөлгөөнүүдээ ангилж дуусган, асуулт байгаа эсэхийг лавлан хариулт өгнө.

Үйл ажиллагаа 3.

Суралцагсдыг 3 баг болгон хувааж том цаас, маркер өгнө.

Мэдээллийг уншаад 1-р баг дасгал, хөдөлгөөн нь бие бялдрын өсөлт, хөгжилтөнд хэрхэн нөлөөлөх, 2-р баг дасгал, хөдөлгөөн нь оюун санаа, сэтгэл зүйн байдалд хэрхэн нөлөөлөх, 3-р баг дасгал, хөдөлгөөн нь нийгмийн эрүүл мэнд болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар судлах даалгавар өгч 5 минутын хугацаанд хариултаа бичихийг хүснэ.

Багууд хийсэн ажлаа тайлбарлана.

Багш баг болгоны санаа тус бүр дээр нийт суралцагсдын саналыг сонсож дүгнэнэ.

Page 22: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Хэрвээ цаг хангалттай байвал хавсралт 3.3 болон 3.4–ыг багуудад тараан өгч уншуулна. Суралцагчид идэвхтэй хөдөлгөөнийг хэрхэн, ямар давтамжтай, яаж хийх талаар мэдсэн зүйлээ бусдадаа тайлбарлана.

Дүгнэлт: Дараах асуултуудаар хичээлээ дүгнэнэ.

Идэвхтэй болон идэвхгүй дасгал хөдөлгөөний хоорондын ялгаа юу вэ?

Хөдөлгөөний ач холбогдлыг хэлнэ үү?

Өдөр тутам хийх идэвхтэй дасгал хөдөлгөөний онцлог юу вэ? г.м Үнэлгээ: Явцын үнэлгээг суралцагчид нь өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний хэлбэрээр хийж болно.

№ Шалгуур Гүйцэтгэл

1 Хөдөлгөөний бие бялдар, оюун санаа, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг мэдсэн эсэх

2 Хөдөлгөөний ангилал, дасгал хийх зарчимтай холбоотой шинжлэх ухааны нэр томьѐонуудыг эзэмшсэн эсэх

3 Сорилуудын арга зүйг бүрэн эзэмшиж, өөрийн болон бусдын жин, чийрэгжилтэд хяналт тавьж чаддаг болсон эсэх

4 Өөрийн биеийн онцлогт тохирсон хөдөлгөөний жортой болсон эсэх

5 Бусадтай хамтарч ажиллан, тодорхой үйл ажиллагаа зохион байгуулсан эсэх (мэтгэлцээн, сурталчилгаа, тэмцээн, аялал, хөдөлгөөн г.м)

Оюутны бие даах ажлын сэдвүүд:

Өөрийн онцлог (БЖИ болон БГЧИ)-т тохирсон өдөр тутам хийх дасгал хөдөлгөөнийг боловсруулж, хамтран ярилцсанаар хамгийн тохиромжтой хувилбарыг сонгон, улмаар хийж хэвших

Ном зүй:

1. Багш бэлтгэдэг их, дээд сургуульд заах эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр, УБ, 2006 / ДЭМБ-ийн зөвлөх, профессор Лоренс СТ. Лэжэрийн зөвлөмж/

2. В.Н.Касаткин, Л.А.Щеплягин. Здоровья. Учебно-методическое пособие для учителей 1-11 классов, Москва., 2005

3. Аялалын лавлах, УБ, 1997 4. Эмчилгээний биеийн тамир, УБ, 2002 5. Спортын хэмжил зүй, УБ, 2003 он

Суралцагчдад зориулсан материал Хавсралт 3.1

Биеийн жингийн ба бие галбирын чийрэгжилтийн индексийг тодорхойлох арга

А. Өгөгдсөн аргачлалын дагуу биеийн жингийн индексээ тодорхойлно уу?

1. Жин ашиглан өөрийн биеийн жинг кг-аар илэрхийлэх 2. Өөрийн өндрийг метрээр тодорхойлох 3. Тухайн хүний килограмаар тооцсон жингийн хэмжээг метрээр тооцож квадрат зэрэгт

дэвшүүлсэн өндрийнх нь хэмжээнд хувааж биеийн жингийн индекс (БЖИ)-ийг тооцоолох

Page 23: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Б Биеийн жин килограмм

Биеийн метр

Жишээлбэл нь тухайн хүний жин 70 кг, өндөр 1,75 м бол

БЖИ кг

метр

4. 1-р хүснэгтийг ашиглан өөрийнхөө биеийн жин дутагдалтай, хэвийн, илүүдэлтэй байгаа эсэхээ дүгнэх

Хүснэгт 1. 20-оос дээш насны хүмүүсийн БЖИ, түүнд тохирох

биеийн жингийн байдал

БЖИ Тухайн хүний биеийн жингийн байдал

18,5-аас бага Жин дутагдалтай

18,5-24,9 Хэвийн жинтэй

25,0-29,9 Жин илүүдэлтэй

30,0-39,9 Таргалалттай

40-өөс дээш Маш их таргалалттай

Б. Бие галбирын чийрэгжилтийн индекс (БГЧИ)-ийг Пиньегийн томьѐогоор тодорхойлно уу?

1. Эхний даалгавраар та бүхэн биеийн жин болон өндрөө хэмжсэн учраас өндрийнхөө хэмжээг см-т шилжүүлэх

2. Амьсгал гаргах үеийн цээжний тойргийг см-ээр хэмжих 3. См-ээр хэмжсэн өндрийн хэмжээнээсээ биеийн жин (кг) ба цээжний тойргийн нийлбэрийг

хасах замаар БГЧИ-г тооцоолох /БГЧИ = Өндөр – (биеийн жин + цээжний тойрог)/ 4. 2-р хүснэгтийг ашиглан өөрийнхөө БГЧИ-ийн талаар дүгнэлт хийх

Хүснэгт 2. БГЧИ ба биеийн байдал

БГЧИ Биеийн байдал

10-аас бага бол Маш чийрэг

10-20 Чийрэг

21-25 Дунд зэрэг

26-35 Сул

36 –с их бол Маш сул биетэй

Хавсралт 3.2

Хөдөлгөөний ангилал ДЭМБ-аас хөдөлгөөнийг дараах байдлаар үндсэн 4 хэсэгт ангилан авч үзсэн байдаг.

Үүнд: 1. Амьдралын идэвхтэй хөдөлгөөн 2. Эрүүл мэндэд чиглэсэн дасгал хөдөлгөөн 3. Чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн 4. Биеийн тамир спортын төрлүүд

Амьдралын идэвхтэй хөдөлгөөн: Гэрээ цэвэрлэх, морь унах, мод хөрөөдөх, усанд явах, шалаа угаах, цонх угаах г.м

Эрүүл мэндэд чиглэсэн дасгал хөдөлгөөн: Бие махбодын үндсэн хөдөлгөөн, босч суух, хурдан алхах, гүйх, дугуйгаар явах, бүжиглэх, харайх, шатаар өгсөж алхах г.м

Page 24: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн: Хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд байгаа эд эрхтэн бие махбодын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах сэргээхэд чиглэгдсэн хүний өөрийн үйл хөдлөлийг ашиглан зорилготойгоор боловсруулагдсан хөдөлгөөнүүд. Тухайлбал, сунаж мөргөх дасгал, сунгалтын дасгал г.м

Биеийн тамир спортын төрлүүд: Сур харваа, тэшүүр, сагсан бөмбөг, гар бөмбөг, бөх г.м

Хавсралт 3.3

Дасгал хөдөлгөөний ач холбогдол

Дасгал хөдөлгөөн нь бие бялдрын эрүүл мэндийг дэмжигч анхдагч хүчин зүйл бөгөөд хувь хүний оюун санааны болон нийгмийн эрүүл мэндэд ач холбогдолтой. Дасгал хөдөлгөөн нь архаг хууч өвчин, хөшингө байдал, тэнцвэр алдагдах зэргээс сэргийлнэ. Хөдөлгөөн нь эрхтнүүдийн үйл ажиллагаа, булчингийн хариу үйлдлийг сайжруулахад тусална. Мөн түүнчлэн мэдрэлийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулснаар бие махбодын хөдөлгөөн нь илүү эв дүйтэй, чадварлаг болно. Сэтгэцийн үйлдэл гүйцэтгэх чадварыг ч бас дээшлүүлдэг.

Биеийн тогтмол хөдөлгөөн нь эрүүл мэндэд ашиг тустай гэдэг талаар маш их баримт нотолгоо байдаг. Өдөр тутмын тохиромжтой биеийн хөдөлгөөн нь эрт нас баралтын түвшинг бууруулж, зарим нэг өвчлөл тухайлбал зүрхний болон чихрийн шижингийн тархалт, хүндрэлийг багасган, эрүүл мэндийн тусламжийн зардлыг хэмнэнэ, хүн амын болон хувь хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр таны амьдралд дараах үр ашгийг өгнө. - Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна. - Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгаж чадна. - Бодисын солилцоо сайжирна - Уушигны багтаамж нэмэгдэнэ. - Уян хатан сайжирна. - Тэсвэр тэвчээр нэмэгдэнэ. - Хүч нэмэгдэнэ. - Биеийн галбир сайжирна. - Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. - Бусадтай харилцаж, нийгэмших боломжтой. - Сэтгэцийн үйл ажиллагаа сайжирна. - Стрессийг даван туулах чадвар дээшилнэ. - Өвчин эмгэг буурч хүч энерги нэмэгдэнэ. - Нойр сайжирч, сайн унтдаг болно. - Аливаа зүйлд эерэг хандлагатай болно. Судлаач Бүүт нар /1995/ биеийн тогтмол хөдөлгөөн хийдэг бүх насны хүмүүст олон ашиг

тус байдгийг тогтоож, эдгээрийг үндсэн гурван ангилалд хуваасан байна. Үүнд: 1. Биеийн болон сэтгэцийн сайн сайхан байдал сайжирна.

Доорх өвчнөөр өвчлөх эрсдэл буурна. - Зүрх судасны өвчин - Цусны даралт ихсэх өвчин - Чихрийн шижин - Бүдүүн гэдэсний хорт хавдар - Таргалалт - Ясны сийрэгжилт - Сэтгэл гутрал

Нойр сайжирна.

Амьдралын чанар болон сайн сайхны талаарх сэтгэгдэл бэхжинэ. 2. Үйл ажиллагааны чадавх дээшилсэн. Жишээ нь: өдөр тутмын хэрэгцээ хангагдаж

олон нийтийн болон чөлөөт цагаа тааламжтай өнгөрүүлэх болно.

Page 25: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

3. Спорт болон тоглоомын чадвар сайжирна. Хүүхэд, өсвөр насныхан болоод бүх л насны хүмүүс спорт, тоглоомд хамтран оролцсоноор илүү үр ашгийг хүртэх боломжтой.

Хавсралт 3.4

Дасгал хөдөлгөөн хийх давтамж, баримтлах зарчим

Ямар хэмжээний биеийн хөдөлгөөн хийвэл хамгийн зохистой гэдэг талаар хүмүүсийн ойлголт харилцан адилгүй байдаг. Эхэн үедээ хүн аль болох их дасгал хийвэл сайн гэж үздэг байсан боловч энэ нь заримдаа хүмүүс гэмтэл авах мөн өөрсдийгөө хэт дайчилснаас зарим эрсдэлд хүрэх зэрэг хор хохирол амсдаг гэж үздэг. 1990 онд Америкийн Спортын Анагаах ухааны коллежоос хүн амын дасгалын түвшинг сайжруулахад зориулан гаргасан зөвлөмжид:

дасгалын давтамж: долоо хоногт 3-5 удаа дасгалын хугацаа: 20-60 минут дасгалын эрчим: зүрхний цохилт ба хүчилтөрөгч авах дээд хэмжээ 60%-90% дасгалын хэлбэр: хурдан алхах, гүйх, дугуйгаар явах, усанд сэлэх,

аэробик бүжиг хийх зэргийг тодорхойлжээ. Хэдий тийм боловч ихэнх хүмүүс энэхүү зөвлөмжийг хэтэрхий хатуу гэж үзсэн байна.

Мөн түүнчлэн хүмүүс хэрхэн биеийн тамир хийдэг талаарх судалгаанаас энэ нь тэдний амьдралын хэв маяг, боломж нөхцлөөс шалтгаалдаг болох нь харагдсан байна. Тухайлбал: ажил, гэр бүл, уур амьсгал, тоног төхөөрөмжийн хүртээмж зэрэг нь бүгд нөлөөтэй болох нь тогтоогджээ. Улс орнуудын биеийн тамирын талаар гаргасан зөвлөмжүүдийг харахад “тохиромжтой”, тогтмол” гэх зэрэг үгсийг оруулсан байх ба хүний өдөр тутмын үйл ажиллагаанд илүүтэй анхаарал хандуулах болсон байна. Жишээ нь: шатаар авирах, өдөр тутмын гэрийн ажил хийх г.м

Мөн суудлын ажилтай хүмүүст өдөрт дор хаяж 30 мин тохиромжтой дасгалыг таслан хэсэг хэсгээр хийхийг зөвлөсөн байдаг. Одоогийн зөвлөж буй удирдамж нь дараах зүйлсийг зөвлөж байна. Үүнд:

1. Хөдөлгөөнийг төвөг гэж үзэхээсээ илүү боломж гэж бодох 2. Өдөр бүр янз бүрийн байдлаар аль болох идэвхтэй байх 3. Хэрэв боломжтой бол зарим нэмэлт эрчимт дасгалуудыг тогтмол хийх 4. Нийтдээ дор хаяж 30 минутын биеийн идэвхтэй хөдөлгөөнийг өдөр бүр хийж байх

Хүн бүрийн хийж хэвшүүлэх зүйл:

Хүн бүр эрүүл мэндээ эрхэмлэж, бие бялдраа чийрэгжүүлэн ажиллах чадвараа сайжруулах нь аливаа өвчин эмгэг, өтлөлтөөс сэргийлэх гол арга болно. Бие бялдраа чийрэгжүүлэх талаар хүн бүр өдөрт дор дурьдсан идэвхтэй дасгал хөдөлгөөнүүдийг хийж амьдралын дадал хэвшил болгох хэрэгтэй. Үүнд:

- Хүн бүр өдөрт 10000-аас доошгүй алхам явган явах, гүйх, амьдралд хэвшүүлэх арван дасгалыг өдөр бүр хийж занших

- Эрүүл ахуйн гимнастик хийх, өдөр бүр хүйтэн усаар цээжээ угааж чийрэгжүүлэх - Наранд биеэ шарах, хүйтэн усанд орох, хөл нүцгэн болон агаар салхинд байнга явах

зэргээр байгалийн хүчин зүйлээр биеэ чийрэгжүүлэх - Айзамт гимнастик, гүйлт, явган аялал, хийн дасгал зэрэг чийрэгжүүлэлтийн дасгал

хөдөлгөөнөөр хичээллэж, хурд, хүч, уян хатан, авхаалж самбаа, тэсвэр хатуужлын чанаруудыг бий болгож, бие бялдрын хүмүүжил эзэмших

- Биеийн тамирын арга хэмжээнд долоо хоногт нэгээс доошгүй удаа оролцох, орон сууц, орц гудамж, гэр бүлээрээ аялагч, алхагч, гүйгч, дугуйчин болох хөдөлгөөн өрнүүлж түүнд хамрагдах

- Бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийнхээ түвшинг тогтмол үзэж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах

Page 26: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Сэдэв 4. Хооллолт - эрүүл мэнд

Зорилго: Хүнс, хоол тэжээлийн бодисын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв хооллох, өдрийн хоолны цэсийг зохиох, зүй зохистой хооллох зан үйлийг төлөвшүүлэхэд нөлөөлөх Зорилт:

Хоол тэжээлийн бодисын талаар мэдлэгийг эзэмших

Хоол хүнсээр авч байгаа болон өдөр тутмын үйл ажиллагааны явцад зарцуулагдах илчлэгийн хэмжээг тооцоолох

Зөв болон зүй зохистой хооллолтын шинжлэх ухааны үндсийг мэдэх Хугацаа: 90 минут Үндсэн мэдээлэл: Хүнс, хоол тэжээл нь хүмүүсийн бие бялдар, оюун санааг төлөвшүүлж, хэвийн байлгах үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Хэрэглэх хүнсээ буруу сонгох, тохиромжгүй хооллох нь өвчлөлийн түвшин болон цаг бусын нас баралтад нөлөөлдөг. Хорт хавдар болон зүрхний өвчний хувьд 35%-д нь буруу хооллолт нөлөөлдөг гэсэн тооцоо байдаг. Хоол хүнсний хэрэглээнээс хамаардаг өвчин зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, эрүүл мэндийн олон асуудалтай нягт холбоотой байдаг нь тогтоогдсон. Жишээ нь:

Таргалах Артерийн даралт ихдэх Цус харвах Чихрийн шижнээр өвчлөх Өтгөн хатах Яс сийрэгжих Шүд цоорох Гэдэсний өвчнөөр өвдөх

Эдгээр болон хооллолттой холбоотой бусад өвчинтэй тэмцэхэд нийгмийн зүгээс асар

өндөр өртөг шаарддаг. Энэ нь зөвхөн санхүүгийн өртөг биш юм. Хоол муутай байх нь бидний харилцаа, бидний эд хөрөнгө болон сайн сайхан байдал, өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх зэрэгт муугаар нөлөөлнө. Хэрэглэгдэхүүн:

1. Бүдүүвч 4.1 Хүнсний бүтээгдэхүүний болон тэжээлийн бодисын төрлүүд 2. Хавсралт 4.1 Хоол хүнсэн дэх тэжээлийн бодисууд 3. Хавсралт 4.2 Хоол хүнсний болон зарцуулсан илчлэгийг тооцоолох аргачлал

Хүснэгт 1. Өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдах болон хоол хүнсээр авах илчлэгийн хэмжээ

4. Хавсралт 4.3 Зөв хооллох 10 зарчим, хүнсний пирамид Үйл ажиллагаа 1.

Суралцагчдыг 5 баг болгон хуваана.

Баг тус бүрт уураг, нүүрсус, өөх тос, эрдэс бодис, амин дэмийг ялган өгч, тэдгээрийн физиологийн ач холбогдол, ямар хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг болон тухайн тэжээлийн бодис илүүдэх, дутагдахад организмд ямар нөлөөтэй болох талаар мэддэг зүйлийг нь том цаасан дээр бичүүлж хэлэлцүүлнэ.

Page 27: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Баг бүрт хавсралт 4.1-ийг тараан өгч өөрсдийн хийсэнтэй нь харьцуулуулж, алдааг засуулан зөв хийснийг нь урамшуулна.

4.1-р бүдүүвчийг ашиглан хүнсний төрлүүд, тэдгээрт агуулагдах тэжээлийн бодисууд болон биед гүйцэтгэх үүргийн талаар багш товч мэдээлэл хийж дүгнэнэ.

Үйл ажиллагаа 2.

Багуудад 4.2-р хавсралтыг тараан өгч өдөрт зарцуулагдах илчлэгийн хэмжээг тооцоолуулна.

Өдөрт хоол хүнсээрээ авдаг илчлэгийн хэмжээг тодорхойлуулна. (Хавсралт 4.3)

Дээрх 2 илчлэгийн хэмжээг харьцуулуулж, тэнцвэртэй байгаа эсэхэд дүгнэлт хийлгэнэ.

Өдөрт зарцуулагдах болон хоол хүнсээр авах илчлэгийн хэмжээг тэнцвэртэй байлгахын тулд хэрхэн зөв хооллох талаар мэдээллийг уншуулж, харилцан ярилцуулна.

Үйл ажиллагаа 3.

Суралцагч болгонд хавсралт 4.3-ыг тараан өгч зөв хооллох 10 зарчимтай танилцуулна.

Хүнсний пирамид болон зөв хооллох зарчимд үндэслэн өдрийн хоолны цэс зохиолгож, харилцан ярилцуулна.

Дүгнэлт:

Хичээлээ дүгнэхдээ багш дараах асуудлын хүрээнд ярилцлага өрнүүлж болно. - Хоол хүнсний хүний эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг - Эрүүл хоол хүнсний сонголт - Зүй зохистой хооллолт г.м

Үнэлгээ:

Хоол тэжээлийн бодисын талаар эзэмшсэн мэдлэгийг тестээр үнэлэх

Өдөрт зарцуулагдах болон хоол хүнсээр авах илчлэгийн хэмжээг зөв тооцоолсон эсэх, өдрийн хоолны цэсийг зохиосон байдлыг үнэлнэ.

Оюутны бие даах ажлын сэдвүүд:

1. Хоол хүнсээ сонгох 2. Хоол хүнсээ хадгалах 3. Хоол хүнсээ боловсруулах 4. Хоол хүнсэнд тавигдах эрүүл ахуйн шаардлага 5. Хооллох урлаг (өдрийн хоолны болон баярын ширээ засах, ширээний ард зөв суух) 6. Цагаан хоол, түүний ач холбогдол 7. Хүүхдийн хооллолтын онцлог 8. Насанд хүрэгчдийн хоолны онцлог 9. Ахмад настай хүмүүсийн хоолны бүтэц, хоолны дэглэмийн онцлог 10. Монголчуудын уламжлалт хоол хүнсний онцлог 11. Хоол хүнсэнд хэрэглэдэг ургамлууд (мөөг, гоньд г.м)

Ном зүй:

1. Ж. Октябрь “Зөв хооллолт ба эрүүл мэнд”, УБ, 2009 2. ДЭМБ, UNICEF, НЭМХ, Зохистой хооллолтын гарын авлага, УБ, 2007 3. ДЭМБ, НЭМХ, ЭМХҮТ, Зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ

дэмжицгээе, УБ, 2007 4. Ж.Байгаль нар, Зүй зохистой хооллолт, I хэсэг, УБ, 2008 5. Ж.Байгаль нар, Зүй зохистой хооллолт, II хэсэг, УБ, 2009

Page 28: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Суралцагчдад зориулсан материал Хавсралт 4.1

.1

Хоол тэжээлийн бодис, тэдгээрийн физиологийн ач холбогдол

Хоол тэжээлийн

бодис

Физиологийн ач холбогдол Ихээр агуулагдах

хүнсний бүтээгдэхүүн

Уураг илүүдэх ба дутагдахад илрэх шинж тэмдэг

Илүүдэл Дутагдал

Уураг Бие махбодыг халдвараас сэргийлдэг.

Бие махбодод явагдах эд эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлдэг.

Ажиллах эрч хүч чадварыг нэмэгдүүлдэг.

Мах, өндөг, загас, будаа, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, шар буурцаг

Элэг, бөөр зэрэг цуллаг эрхтэнд муугаар нөлөөлдөг.

1. Биеийн эсүүргэцэл суларч өвчинд амархан өртөнө.

2. Бага насны хүүхэд, өсвөр насныхны өсөлт удааширна.

3. Бага насны хүүхдийн ясны бэхжилт муудна.

4. Хүүхэд өсвөр насныхны ухаан санааны хөгжилд муугаар нөлөөлнө.

5. Цус төлжих хэвийн үйл ажиллагаа алдагддаг.

Өөх тос Бие махбодын зарцуулсан энергийг нөхдөг ба махбодыг гадна орчны тохиромжгүй нөлөөнөөс хамгаалдаг.

Уураг, тархи, мэдрэл болон захим дааврын бүтцэд ордог.

Эсийн мембран бүрхүүлийн найрлагад орж уян хатан байдлыг хадгалж байдаг.

Хоол хүнстэй хамт биед орж ирсэн уургийн шингэцийг сайжруулахад оролцдог.

Зарим аминдэмийн шимэгдэлтийг дэмждэг.

Мах, ургамлын тос, цагаан идээ, загас, самар, үрт бүтээгдэхүүн

1. Илүүдэл өөх тос нь биед сайн шингэхгүйн дээр биеийг сулруулах үйлчилгээтэй.

2. Амьтны гаралтай өөх тос нь зүрх судасны өвчин үүсгэнэ.

1. Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямарч биеийн эсэргүүцэл суларна.

2. А, Д, Е, К амин дэмийн дутлын шинж тэмдэг илэрнэ.

3. Өсөлт удааширна.

Нүүрс ус Бие махбодийн хоногт зарцуулах энергийн 50 орчим хувийг нөхөж, дулааны үндсэн эх үүсвэр болдог.

Уураг, өөх тосны шингэцийг хурдасгахад нөлөөлдөг.

Гурил, гурилан бүтээгдэхүүн, сахар чихрийн төрөл, цагаан идээ, төмс, будаа, жимс

1. Биеийн жин хэт нэмэгдэж бодисын солилцоо алдагдана.

2. Хоолны дуршил муудна.

3. Харшилт өвчнүүд үүснэ.

4. Энгийн нүүрс ус буюу чихэрлэг зүйл ихээр хэрэглэвэл амны хөндий

1. Мэдрэлийн тогтолцоо, зүрх, элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдана.

2. Өөх ихээр задарч уургийн дутагдалд орно.

3. Уураг, өөх тосны шингээлт удааширна.

Page 29: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

хүчилдэж шүд хорхойтдог.

Эрдэс бодисууд

Ус Бодисын солилцоонд чухал үүрэгтэй.

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн

Хаван үүсэх, зүрх судасны ачаалал нэмэгдэж, бөөрийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх

Бие дэх аминдэм, давс ихээр багасна.

Натри Бие махбодын усны солилцоо болон эс, эд, цусанд байх шингэний хэмжээг зохицуулж, мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Талх, давс Эс, эд, цусны шингэн хуралдаж хавагнана.

Биед ус дутагдана.

Магни Зүрхний үйл ажиллагаа болон ясжилтад нөлөөлнө.

Талх, гурилан бүтээгдэхүүн

Мэдрэлд нөлөөлсний улмаас цочромтгой болж, булчин суларна.

Кали Зүрх судасны булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлж, булчингийн хүчдэлийг сайжруулна. Бөөрний шингэн ялгаруулах үйл ажиллагаа, эд эсийн усны солилцоог идэвхжүүлнэ.

Хүнсний ногоо, жимс

Кальци Зүрх, булчингийн үйл ажиллагааг хэвийн байлгах, мэдрэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, булчингийн чадвар, цусны бүлэгнэх чанарыг сайжруулахад нөлөөлнө.

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Бөөр чулуужиж, судас бөглөрөх

1. Шүд хорхойтох, унах 2. Настай хүнд яс зөөлрөх,

гэмтэх нуруу бөгтийх 3. Цусны даралт ихсэх

Төмөр Цус төлжүүлэхэд оролцож, цусыг эрүүл байлгах, хүчилтөрөгчийг тээвэрлэгч цусны улаан бөөмийг тэжээдэг.

Төмс, улаан лооль

1. Цус багадах, ядрах 2. Оюун ухаан сэтгэн бодох

чадвар муудах 3. Төмөр дутлын эмгэг

үүсэх

Page 30: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

Фосфор Дээд мэдрэлийн үйл ажиллагаанд идэвхтэй нөлөөлнө.

талх, сүү Бие махбодь дахь кальцийн агууламж буурах

1. Ясжих үйл ажиллагаа хямарч, яс хэврэгших

2. Хүүхдийн шүдний ургалт удаашрах

3. Төв мэдрэлийн үйл ажиллагаа хямрах

Иод Бамбай булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн

Бамбай булчирхайд хортой нөлөөлөх

1. Шүдний паалан гэмтэх 2. Иод удтлын эмгэг үүсч,

бахлуур өвчнөөр өвчлөх

Фтор Шүд, шүдний паалан бүрхүүлийг бэхжүүлж, шүд хорхойтохоос сэргийлнэ.

Загас, Шүдэн дээр цагаан толбо үүсэх

Шүд цоорох, өнгөө алдах

Аминдэм А аминдэм

Арьс салст, нүдний эвэрлэг бүрхүүлийн хэвийн ажиллагаа, нүдний гэрэл мэдрэх чадвар, биеийн өсөлт хөгжилтөнд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Малын болон загасны элэг, шар лууван, өндөгний шар, халиар, хөмүүл, сармисны гол, ногоон өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн

1. Арьс салт хуурайшиж, хогжруутах

2. Үс хагтах 3. Нүд аргах 4. Нүдний гэрэл мэдрэх

ажиллагаа алдагдах 5. Өсөлт удаашрах 6. Биеийн эсэргүүцэл

муудах

Д аминдэм

Кальци, фосфорын шимэгдэлтийг тэтгэх, бөөрөнд фосфорын эргэн шимэгдэлтийг сайжруулах, ясанд кальцийг хуралдуулах, эд эсэд кальци, фосфорын зохистой харьцааг зохицуулна.

Тараг, сүү, ааруул, загасны тос, маргарин, бяслаг, лаазалсан загас

Фосфорын хэмжээ дутагдалтай үед сульдаа үүснэ.

Е аминдэм

Эсийн мембран бүтцийн найрлага дахь өөх тос, тосонцор бодисуудыг исэлдэлтээс хамгаалах, үргүйдлээс урьдчилан сэргийлнэ. Дархлааг

мах, сүү, янз бүрийн тос, өндөг, улаан буудайн үр

Элэгний эд эсийн нөхөн төлжилт, эдгээрийн мембран бүтцийн үйл ажиллагаа алдагдана.

С амин дэм

Чийг бамын өвчнөөс урьдчилан

нохойн хошуу, чацаргана, төрөл бүрийн

1. Цус багадах 2. Судасны хана хэврэгших 3. Уургийн хэрэгцээ хангамж

Page 31: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

сэргийлнэ. Дархлааг сайжруулна.

жимс, шинэ хүнсний ногоо, исгэлэн цагаан идээ, нимбэг улаан лооль

муудна.

В1 аминдэм

Мэдрэлийн ширхэгүүдийг үрэвслээс урьдчилан сэргийлнэ.

Ургамлын гаралтай, төрөл бүрийн будаа, үр тарианы бүтээгдэхүүн, үхэр, гаханй мах, өндөг, сүү, тараг

1. Эд эсэд бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүн болох кетохүчлүүд ихсэж зах хязгаарын мэдрэлийн ширхэгийг хордуулж хөл гар жирвэгнэх, бадайрах,

2. Хоол унданд дургүй, уцаарлангуй болж амархан ядрах

Page 32: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

32

Хавсралт 4. 2

Зарцуулсан болон хүлээн авсан илчлэгийн тэнцвэрт байдлыг тодорхойлох арга

1. Та өдөр (24 цагийн хугацаанд)-ийн дэглэмээ нарийвчлан бичнэ үү? Жишээлбэл: өглөө босоод гар нүүрээ угаах, ор дэвсгэрээ хураах, хувцаслах, өглөөний цайгаа уух г.м

2. Хүснэгт 1-ийг ашиглан өдөрт хийдэг зүйлийнхээ үргэлжлэх хугацааг тодорхойлж, үйл болгонд зарцуулагдах энергийн хэмжээг олно уу? Жишээлбэл: ор дэвсгэрээ

хураахад 3 минут зарцуулдаг бол 1300.05 =6.5 ккал, өдөрт хооллоход 2 цаг

зарцуулдаг бол 302=60 ккал г.м Хүснэгт 1.

Өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдах болон хүнс тэжээлийн бодисоос авах илчлэгийн хэмжээ

3. Өдөрт зарцуулж буй нийт энергийн хэмжээг тооцоолно уу? 4. Өдөрт хэрэглэдэг хоол хүнсний нэрс болон хэмжээг жагсаан бичнэ үү? Жишээлбэл:

шөл 200г, талх 100г г.м 5. Хүснэгт 1-ийн Б багана дахь өгөгдлийг ашиглан өдрийн хоолны илчлэгийг олно уу?

Жишээлбэл: 200г x 6. Зарцуулсан болон хоол хүнсээр авсан илчлэгийн хэмжээг харьцуулж дүгнэлт хийнэ

үү?

Зарцуулах илчлэгийн хэмжээ Хоол хүнсээрээ авах илчлэгийн хэмжээ

А Б

№ Хийх үйлийн төрлүүд Нэг цаг тутамд зарцуулагдах энерги, ккал/цаг

№ Боловсруулсан хоол, хүнсний бүтээгдэхүүн

100г бүтээгдэхүүний

илчлэг, ккал

1. Хоол бэлтгэх 80 1. Сүү, сахартай кофе 77

2. Хувцаслах 30 2. Винегрет 128

3. Машин барих 50 3. Гурилтай шөл 431

4. Хооллох 30 4. Чанасан хиамтай талх 150

5. Индүүдэх (зогсоо байдалтай)

45 5. Гуляш 180

6. Индүүдэх (суугаа байдалтай)

35 6. Үхрийн шарсан элэг 200

7. Ор дэвсгэрээ хураах 130 7. Омлет 250

8. Мод хагалах 300 8. Төмстэй шөл 233

9. Худалдаа хийх 80 9. Сахаргүй цай 2

10. Оюуны хөдөлмөр эрхлэх

10. Сахартай цай 29

11. Шал угаах 130 11. Шницель 168

12. Тоос шороо арчих 80 12. Чанасан өндөг 126

13. Стандарт хэмжээтэй талбайд сагс тоглох

380 13. Шарсан өндөг 201

14. Волейбол тоглох 255 14. Хонины мах 203

15. Чөлөөт бүжиг хийх 400 15. Үхрийн мах 187

16. Цагт 4 км хурдтай алхах

130 16. Сүү 58

17. Хэрэгсэл дээр хүчний дасгал хийх

520 17. Тослогтой тараг 59

18. 11,2 км/цагийн хурдтай гүйх

485 18. Алим 46

Page 33: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

33

Хавсралт 4.3

А. Зөв зохистой хооллох талаарх дараах мэдээллийг уншаад, та бүхэн энэ дүрмийг

хэрхэн хэрэгжүүлдэг болохоо ярилцана уу?

Зөв зохистой хооллох санамж (Аюулгүй хооллох алтан дүрэм) 1. Хоолны хэмжээ. Хүн өөрийнхөө ходоодны хэмжээнд тохируулан хооллох хэрэгтэй.

Хэтэрхий их хооллох эсвэл хоолоо сойх, өдөржингөө хоол идэхгүй явах зэрэг нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

2. Хоолны найрлага. Уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодисоор баялаг олон нэр төрлийн хоол хэрэглэх нь таны биеийн эрүүл мэндийн хэрэгцээг хангана. Та хоол хүнсэндээ мах, гурил будаа зэрэг хүчиллэг чанартай хэдхэн хоол ихэвчлэн хэрэглэдэг бол сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс зэрэг шүлтлэг чанартай хоол заавал хэрэглэж байгаарай. Учир нь зөвхөн мах, гурил, будаанаас авч чадаагүй биед хэрэгцээтэй бусад бодисоо цагаан идээ, ногоо, жимснээс авна гэсэн үг.

3. Хоолны дэглэм. Боломжтой бол та өдөрт 3-4 цагийн зайтай 4-5 удаа бага багаар хооллож байхыг хичээгээрэй.

4. Хоол бэлтгэх арга. Хатаасан, хуурсан, шарсан, жигнэсэн, дарсан, буцалгасан ямарч хоолыг эрүүл хүн хэрэглэж болох боловч нэг төрлийн бэлтгэсэн (ж нь: шарсан хуурсан) хоолыг үргэлж хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой. Ходоод гэдсэнд хамгийн тохиромжтой хоол бол буцалгасан, жигнэсэн хоол юм.

5. Хоолны халуун. Их халуун эсвэл хүйтэн, царцуу хоол идэх нь таны эрүүл мэндэд муу 1-р хоол 55-65 хэм 2-р хоол 37-40 орчим хэм Зууш, салат 10-16 орчим хэм байх нь зохимжтой гэж үздэг

6. Хоолны амт чанар. Таны идэж буй хоол хүнс цэвэрхэн, сайсан амт, үнэртэй эрүүл хүнс байх шаардлагатай. Хоолонд элдэв чимэглэл их чухал энэ нь хүний хооллох дур хүслийг төрүүлээд зогсохгүй хоолны шингэцийг сайжруулдаг.

7. Хооллох орчин. Та цэвэр цэмцгэр нам гүм орчинд тав тухтай тайван сууж хооллох хэрэгтэй. Хоол идэж буй үепээ уурлах, айх,түгших, яарч сандрах босоогоороо хооллох, хоолны ариун цэвэр, аюулгүй байдалд эргэлзэх зэрэг нь хоолны шингэцэнд муугаар нөлөөлөөд зогсохгүй хоол идсэн болдоггүй.

8. Хооллох мөч. Хооллохдоо удаан зажилж яаралгүй хооллож амт шимтийг мэдрэх хамгийн чухал.

9. Хооллох зохицол. Тухайн хүний эрхэлж буй ажил хөдөлмөр, нас хүйс, улирал, цаг агаар зэргээс шалтгаалан хоолны хоолны илчлэг чанар өөр өөр байдаг. Биеийн хүнд хүчир хөдөлмөр, дасгал хөдөлгөөн хийж буй үед уураг, өөх тос ихтэй махан хоол идэх алдсан эрч хүчээ нөхөх шаардлага гардаг бол зуны улиралд нүүрс ус эрдэс бодис ихтэй сүү цагаан идээ, жимс жимсгэнэ хэрэглэх шаардлагатай. Иймээс манай өвөг дээдэс өвөл махан хоол түлхүү хэрэглэж зун сүү цагаан идээгээ илүү хэрэглэж ирсэн уламжлал байдаг.

10. Зохисгүй хоол. Орчин үед 3 цагаан гэж нэрлэж буй сахар, давс, өөхийг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэдгийг санаж яваарай. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэх нь бага залуу насанд зохисгүй ундаа юм. Хэтрүүлэн хэрэглэх нь аль ч насанд зовлон болох идээ юм.

Хүн идэхийн тулд амьдардаггүй, амьдрахын тулд хооллодог гэдэг үгийн утга учрыг нарийн тунгаан судлан зөв, зохистой хооллох хэрэгтэй.

Энэ 10 санамжийг “Аюулгүй хооллох алтан дүрэм” ч гэж бичсэн байдаг. Энэ 10 санамжийг хооллох бүртээ санаж хэрэгжүүлж байвал таны эрүүл мэндэд тустай.

Page 34: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

34

Б. Өөрсдийн тооцоолон гаргасан өдөрт хоол хүнсээрээ авах ѐстой илчлэг ба зөв хооллох дараах зарчмыг үндэслэл болгон өдрийн хоолны цэсийг зохионо уу? Энэ үед хоолны пирамидыг ашиглахаа мартуузай.

Та өдөрт идэх хоолныхоо 20%-ийг өглөө (өглөөний хоолоо өөрөө ид) 45%-ийг өдөр(өдрийн хоолоо найзтайгаа хуваа) 25%-ийг орой (оройн хоолоо үлдээ) 10%-ийг унтахаас өмнө идэж байгаарай

Унтахаасаа өмнө хурдан шингэдэг сүү, тараг аарц эсвэл жимс, ногоо, гурилан бүтээгдэхүүн зэрэг хоол хэрэглэх нь тайван нойрсох боломжийг бүрдүүлдэг. Оройн хоол унтахаас 2,5-3 цагийн өмнө идэх хэрэгтэй. Учир нь таныг унтах үед таны идсэн хоол бүрэн шингэсэн байх ѐстой юм.

Багшид зориулсан материал

Бүдүүвч 4.1 Хүнсний төрлүүд ба тэдгээрт агуулагдах тэжээлийн бодисууд

Нүүрс ус

Тэжээлийн бодис

Уураг Эрдэс бодис Өөх тос Аминдэм

Хүнсний төрлүүд

Мах, махан

бүтээгдэхүүн

Гурил, гурилан

бүтээгдэхүүн

Сүү, сүүн

бүтээгдэхүүн

Хүнсний

ногоо

Жимс,

жимсгэнэ

Page 35: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

35

Хоол хүнсэн дэх тэжээлийн бодисын хүний биед гүйцэтгэх үүргүүд:

Хүний биеийн бүх үйл ажиллагаанд энерги шаардагддаг бөгөөд энэхүү энергийн эх сурвалж нь бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсэн дэх тэжээлийн бодисууд юм. Ялангуяа өөх тосны задралаар их хэмжээний энерги ялгардаг.

Эд эсийн нөхөн төлжилтөд тэжээлийн бодисууд чухал үүрэгтэй. Хүүхдийн эд эрхтэний хөгжил болон насанд хүрэгчдийн эд эс шинээр үүсэхэд бүрэлдэхүүн хэсэг болж өгдөг онцлогтой.

Аминдэм, эрдэс бодис нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй. Эрдэс бодис, аминдэм нь төрлийн хувьд олон янз, үйл ажиллагаа нь харилцан адилгүй байдаг.

Сэдэв 5. Хорт зуршил-эрүүл мэнд Зорилго: Архи, тамхи, мансууруулах бодисын талаар ойлголттой болж, эдгээр нь эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг судлах Зорилтууд:

Архи, тамхины бие махбодод үзүүлэх хор уршгийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх

Мансууруулах бодисын хор нөлөөний талаар мэддэг болох

Архи, тамхи, мансууруулах бодисын нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойлох

Хорт зуршлаас татгалзах зарим арга замуудыг эзэмших Хугацаа: 90 минут Үндсэн мэдээлэл:

Архи, тамхи, мансууруулах бодис нь хувь хүн, гэр бүл, нийгэмд ямагт сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Хэдийгээр манай оронд архийг идээний дээж хэмээн баяр ѐслол, найр хурим, хүндэтгэлийн үед хэрэглэдэг ч түүнийг зохистой хэрэглэж сурах нь маш чухал юм. 15 наснаас бага насандаа архи хэрэглэдэг байсан хүмүүс 21-ээс дээш насандаа архи хэрэглэсэн хүмүүсээс архинд орох эрсдэл нь 4 дахин их байдаг байна.

Архийг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах нь бие махбодод маш олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Тухайлбал, архи нь бүх л эрхтэн тогтолцоонд нөлөөлнө. Зүрх судасны өвчин, цусны дарал ихсэх, элэг хатуурах, нойр булчирхайн үрэвсэл, хоол боловсруулах эрхтний шархлаа, хорт хавдар, мэдрэлийн тогтолцоог гэмтээх, ой санамж муудах, үргүйдэл үүсэх, бэлгийн хямрал гэх мэт.

Тамхинд хорт хавдар үүсгэдэг 40 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг. Дэлхий даяар тамхидалт нь жил бүр 5 сая хүний үхлийн шалтгаан болдог байна. Тамхидалт нь нас баралтын 25 шалтгаантай шууд холбоотой. Тамхи татдаг хүмүүсийн тал хувь нь тамхи хэрэглэснээс үүдэлтэй үүссэн өвчнийхөө улмаас цагаасаа өмнө нас бардаг. Хорт хавдраар нас барсан 3 тохиолдлын нэг нь тамхитай холбоотой байдаг.

Тамхи нь зөвхөн уушгины хавдар үүсгээд зогсохгүй ам, төвөнх, улаан хоолой, нойр булчирхай, давсаг, хөх, умайн хүзүү гээд бусад эрхтэн тогтолцооны хавдруудтай ч шууд

Page 36: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

36

холбоотой. Тамхидалт нь боловсрол багатай, орлого багатай хүн амын дунд илүү түгээмэл байдаг.

Архи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас хүн өөрийгөө хянах чадваргүй болдог. Үүний улмаас гэмт хэрэгт өртөх, хүсээгүй бэлгийн хавьталд орох, БЗДХ/ХДХВ-ийн халдвар авах, осол гэмтэлд орох, эд хөрөнгөө алдах, амь насаа алдах гэх зэрэг бусад сөрөг үр дагавартай. Хэрэглэгдэхүүн:

Дэлгэц цаас

Цаасан скоч

Самбарын үзэг

Хавсралт 5.1,5.2,5.3-ийг хүний тоогоор

Тамхины хор нөлөөг харуулсан зурагт хуудас (Тамхины хор нөлөөгөөр өөрчлөгдсөн эд эрхтнийг хэвийн эрүүл эд эрхтэнтэй харьцуулан харуулсан зураг)

Архины хор нөлөөг харуулсан зурагт хуудас

Үйл ажиллагаа 1.

Оролцогчдыг 6 бүлэгт хувааж, 1 ба 4 дүгээрт бүлэгт бие махбодод үзүүлэх архины хор нөлөөг, 2 ба 5 дугаар бүлэгт бие махбодод үзүүлэх тамхины хор нөлөөг, 3 ба 6 дугаар бүлэгт бие махбодод үзүүлэх мансууруулах бодисын хор нөлөөг тодорхойлох даалгавар өгнө.

Бүлгүүд даалгавраа хийж дуусмагц, бүлэг тус бүрээс нэг хүн гарч танилцуулахыг хүснэ. Ижил даалгавар гүйцэтгэсэн бүлгийн ажлуудыг харьцуулан ярилцана.

Багш оролцогчдод хавсралт 5.1 буюу архины талаарх материалыг тараан өгч, тэдэнд бүлгийн ажил болон ярилцах явцад гараагүй зүйлс байвал тэмдэглэгээ хийхийг хүснэ. Дараа нь хамтдаа тухайн зүйлсийн талаар хэлэлцүүлэг хийж, ярилцана.

Үүний дараа хавсралт 5.2 буюу тамхины талаар материалыг тараан өгч, мөн дээрхийн адил ярилцана.

Дараа нь хавсралт 5.3 буюу мансууруулах бодис түүний үр нөлөөний талаарх материалыг өгч, дээрхийн адил ажиллана.

Үйл ажиллагаа 2.

Өмнө ажилласан бүлгээрээ хорт зуршлаас татгалзах эсвэл сэргийлэх ямар ямар арга замууд байж болохыг тодорхойлж, дэлгэц цаасан дээр бичих даалгавар өгнө.

Дараа нь өөрсдийн бичсэн зүйлсээ бусдадаа тайлбарлана.

Бүлэг тус бүрийн танилцуулгын дараа тухайн бүлгээс асууж тодруулах зүйл байгаа эсэхийг лавлана.

Бүх бүлгийн ажлын танилцуулгын дараа хамтдаа дүгнэн ярилцана. Мөн бүлгүүдийн гаргасан санаанд ороогүй хэрнээ өөр чухал ямар арга замууд байж болохыг ярилцана.

Дүгнэлт:

Багш хичээлээр үзсэн зүйлсээ дараах асуултуудыг асууж ярилцан, дүгнэнэ.

Архийг хэтрүүлэн хэрэглэх нь хүний бие махбодод хэрхэн нөлөөлөх вэ?

Тамхины бие махбодод үзүүлэх сөрөг нөлөө юу вэ?

Хар тамхины бие махбодод үзүүлэх сөрөг нөлөө юу вэ?

Хорт зуршлаас татгалзах ямар ямар аргууд байдаг вэ?

Page 37: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

37

Оюутны бие даах ажлын сэдвүүд:

1. Оюутнуудыг 4-5 хүнтэй 6 бүлэг болгон хувааж, 1 ба 4 дүгээр бүлгийнхэн архины хор нөлөөг, 2 ба 5 дугаар бүлэг тамхины хор нөлөөг, 3 ба 6 дугаар бүлгийнхэн мансууруулах бодисын хор нөлөөг хүмүүст ойлгуулах ханын самбар хийнэ. Үүнийг янз бүрийн сонирхолтой хэлбэрээр хийнэ. Хийсэн зүйлсээ өөрийн сургуулийн багш оюутнуудад зориулан 7 хоногийн хугацаатай сургуулийн коридортоо байрлуулна.

2. Тамхи хэрэглэдэг 10 доошгүй тооны хүмүүсээс өдөрт хэдэн ширхэг тамхи хэрэглэдэг болохыг асууж, санхүүгийн тооцоо гаргана. Дунджаар сард нэг хүн хичнээн төгрөгний тамхи татдаг болохыг тодорхойлно. Тус мөнгөөр сард ямар ямар хүнсний бүтээгдэхүүн авч болох талаар тооцоолно.

Үнэлгээ: Тус хичээлийн хүрээнд судалсан агуулгыг дараах тестээр үнэлж болно. Хэрвээ бүх хариулт зөв бол А, 1, 2, 3 дугаар хариулт зөв бол Б, 2 ба 4 дүгээр хариулт зөв бол В, зөвхөн 4 дүгээр хариулт зөв бол Г гэж тэмдэглэнэ гэдгийг багш оюутнуудад тайлбарлана. 1, 2, 3, 4 – А; 1, 2, 3 – Б; 2, 4 – В; 4 – Г

1. Архи, согтууруулах ундаа нь хүний биед дараах байдлаар нөлөөлнө. 1. Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг удаашруулах үйлчилгээ

үзүүлснээр хүмүүсийн биеэ барих барих чадварыг багасгадаг. 2. Өөрөө өөрийгөө хянах чадварыг бууруулна. 3. Анхаарал төвлөрөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ. 4. Төв мэдрэлийн тогтолцоог зогсонги байдалд оруулна.

2. Архи, согтууруулах ундаа хэрэглэснээр богино хугацаанд дараах хор уршиг илэрнэ. 1. Архинд хордох, улмаар амь насаа алдах 2. Гэмт хэрэгт холбогдох 3. Хүсээгүй, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох 4. Тэжээлийн дутагдалд орж, дархлаа буурах

3. Тамхи татсанаар хүний биед дараах сөрөг нөлөөлөл урт хугацааны дараа илэрнэ. 1. Уушги болон бусад эрхтэний хорт хавдрууд 2. Үргүйдэл болон үр зулбах 3. Ясны сийрэгжилт 4. Сонсгол муудах

4. Тамхиа хаяснаар дараах эерэг нөлөө үзүүлнэ. 1. Гэмт хэрэгт холбогдохгүй 2. Бэлэг эрхтний үйл ажиллагаа илүү эрч хүчтэй болно 3. Анхаарал сайн төвлөрнө 4. Тамхи татах дур сонирхолгүй болно

5. Хар тамхи хэрэглэсний улмаас үүдэн гарах үр дагаврууд 1. Бусдын эрхшээлд орох 2. ХДХВ-ийн халдвар авах 3. Ажил, амьдралаа алдах 4. Уушгины хавдар үүсэх

Багшид зориулсан тестийн хариу: 1-А, 2-Б, 3-А, 4-В, 5-Б Ном зүй:

1. “Амьдрах ухаан” гарын авлага. НҮБ-ын ХАС. Энх тайвны корпус. Улаанбаатар 2008 он.

Page 38: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

38

2. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд. НҮБ-ын ХАС, Японы Засгийн Газар. ЭМХҮТ. Улаанбаатар 2009 он.

3. Эрчүүдээ эрүүл мэндээ хайрлая! НҮБ-ын ХАС, Японы Засгийн Газар. ЭМХҮТ. Улаанбаатар 2008 он.

4. Эрүүл мэндийн боловсрол. Багш бэлтгэдэг их дээд сургуулийн эрүүл мэндийн хичээл заах багш нарт зориулсан хөтөлбөр. ЭМХҮТ. Улаанбаатар хот 2005 он.

Суралцагчдад зориулсан материал Хавсралт 5.1

Архи, түүний хор уршиг

15 наснаас бага насандаа архи хэрэглэдэг байсан хүмүүс 21-ээс дээш насандаа архи хэрэглэсэн хүмүүсээс архинд орох эрсдэл нь 4 дахин их байдаг байна. Архийг хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодод маш олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Тухайлбал, архи нь бүх л эрхтэн тогтолцоонд нөлөөлнө. Архи, согтууруулах ундаа нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг удаашруулах үйлчилгээ үзүүлснээр хүмүүсийн биеэ барих, өөрөө өөрийгөө хянах чадварыг нь багасгадаг. Согтууруулах ундаа нь хүний анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлж, төв мэдрэлийн системийг удаашруулж зогсонги байдалд оруулах үйлчилгээ үзүүлдэг. Согтууруулах ундааны 90 орчим хувийг хүний элэг задалж, 3% нь шээсээр, 3% нь хөлсөөр, 3% нь амьсгалаар гадагшилдаг. Элэг нь 10 гр согтууруулах ундааг хэвийн болгож задлахын тулд 1 цаг зарцуулдаг. Архи согтууруулах ундаа хэрэглэснээр богино хугацаанд илрэх хор уршиг:

Архинд хордох, улмаар амь насаа алдах

Ухаангүй болох

Гэмт хэрэгт холбогдох

Хүсээгүй, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох

БЗДХ/ХДХВ-ийн халдвар авах

Осол гэмтэлд өртөх, амь насаа алдах Архи хэрэглэсний улмаас урт хугацаанд илрэх хор хөнөөл Архи согтууруулах ундаа нь хүний бүх л эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Согтууруулах ундаа тухайн хүнд нөлөөлөх байдал нь уг хүний нас, хүйс, өндөр, эрүүл мэндийн болон сэтгэл санааны байдал, тухайн ундааг ууснаар хүн ямар байдалд хүрэхийг хүсч байгаа зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Архи хэтрүүлэн хэрэглэснээр хүнд дараах хор хөнөөл учирна. Тухайлбал:

Архийг хэтрүүлэн хэрэглэснээр ходоод гэдэсний салст цочирч, хоол боловсруулан шингээх үйл ажиллагаа алдагдана. Элгийг их хэмжээгээр гэмтээнэ. Архи их ууж хордлогод орсноос элэг томорч, өөх хуримтлагдаж элэгний эсүүд үхэж өөхөлнө. Элэгний эдүүд үрэвсэнэ. Архинаас болсон элэгний хурц үрэвсэл архагшиж, элэгний хатуурал болно.

Архи байнга хэрэглэснээр 12 нугалаа гэдэсний салстыг хавагнуулж цөс ба нойр булчирхайн шүүсний ялгаралтыг алдагдуулж, нойр булчирхайн үрэвсэл, цаашид чихрийн шижин өвчин болж хүндрэх аюултай.

ДЭМБ-ын мэдээгээр зүрхний өвчнөөр өвчлөгсдийн 25% нь архи их хэрэглэсэнтэй холбоотой гэжээ. Архи нь цусны бүлэгнэлтийг ихэсгэснээс зүрхийг тэжээгч судас бөглөрөх аюултай. Хэрэв бөглөрвөл зүрхэнд шигдээс болж зүрхний хэсэг булчин

Page 39: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

39

үхжинэ. Архичид жирийн хүмүүсээс цусны даралт ихсэх өвчнөөр 2-3 дахин их өвддөг.

Архи байнга хэрэглэдэг хүмүүс хоолонд дургүй байх тул хоол тэжээлийн дутагдалд орж дархлаа нь буурч өвчинд өртөмтгий болно.

Архи дотоод шүүрлийн булчирхай, ялангуяа бөөрний дээд булчирхай, бэлгийн булчирхай, хромосомын аппаратад нөлөөлснөөр үр тогтох үед архи уусан байхад ухаан муутай, унадаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлдэг. Мөн үргүйдэл үүсэх, бэлгийн үйл ажиллагааны хямрал үүсэхэд хүргэдэг.

Архи нь тархийг их хэмжээгээр гэмтээдэг. Тархины эсүүд хүчилтөрөгчөөр дутагдаж, яваандаа эсүүд нь үхэж эхэлдэг. Тархины хэмжээ багасч, сэтгэх чадвар, ой ухаан мууддаг.

Эдийн засгийн хямрал, хүмүүсийн амьдралын нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал, байгалийн гамшиг, гэнэтийн осол, гэр бүл, байгууллага, хамт олон, хүмүүсийн хоорондын харилцаа, хүчирхийлэл бүхий таагүй орчин зэргээс шалтгаалан иргэдийн сэтгэл санааны хямрал, гутрал ихэсч, архидан согтуурах явдал, түүний улмаас гарах сөрөг үр дагаврууд байсаар л байна. Архидан согтуурсны улмаас үйлдвэрийн осол аваар гарах, гэр бүл салах, авто осол, хүүхдүүд гэр орноосоо дайжих, амь насаа алдах, бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна. Архи, согтууруулах ундааны хэрэглээг хорих нь үр дүн багатай байдаг. Иймд архи, согтууруулах ундааг хүмүүс зөв зохистой хэрэглэж сурах нь чухал. Архины зохистой хэрэглээ гэж юуг хэлэх вэ? Архи согтууруулах ундааны стандарт уулт гэж байдаг. Стандарт уулт гэдэг нь ууж байгаа архи согтууруулах ундаанд агуулагдах цэвэр спиртийн хэмжээ 10-14 гр байхыг 1 стандарт уулт гэнэ. Согтууруулах ундааны нэг удаагийн зохистой хэрэглээнд цагаан архи 30 мл, шар айраг 330 мл, дарс 100 мл байна.

Хавсралт 5.2 Тамхи, түүний хор уршиг

Дэлхий даяар тамхидалт нь жил бүр 5 сая хүний үхлийн шалтгаан болдог байна. Тамхидалт нь нас баралтын 25 шалтгаантай шууд холбоотой. Тамхичдын тал хувь нь тамхи хэрэглэснээс үүдэлтэй үүссэн өвчнийхөө улмаас цагаасаа өмнө нас бардаг. Манай улсад 15-аас дээш насны эрэгтэйчүүдийн 65% нь тамхи татдаг. Тамхи таталтын үзүүлэлтээрээ монгол эрэгтэйчүүд дэлхийд 42-р байранд орж байна. Тамхинаас болж нас барсан хүмүүсийн 38 хувь нь хавдраас, 34 хувь нь зүрх судасны өвчнөөс, 28 хувь нь амьсгалын эрхтний өвчнөөс болсон байна. Өдөрт 40 ба түүнээс дээш ширхэг тамхи татагчдын тал хувь нь 65 насалж чаддаггүй болох нь тогтоогдсон. Тамхидалт нь боловсрол багатай, орлого багатай хүн амын дунд илүү түгээмэл байдаг байна. Тамхины богино хугацаанд үзүүлэх нөлөө Тамхинд хорт хавдар үүсгэдэг 40 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг. Никотины нөлөөгөөр зүрхний цохилт хурдсан, амьсгал олширч, цусны даралт ихэсдэг. Никотин нь донтуулах үйлчлэлтэй бөгөөд хэрвээ тамхи татахгүй хэсэг зуур байвал никотиныг бие махбод шаардах шинж тэмдгүүд гарч ирнэ. Дахин өөр нэг тамхи татахад дээрх сэтгэл зовоосон шинж тэмдгүүд багасч ирнэ.

Page 40: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

40

Нүүрсний дан ислийн нөлөөгөөр булчин, биеийн эрхтнүүдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг учраас тамхичин хүмүүсийн бие махбодын эрүүл чийрэг байдал нь алдагдаж амархан амьсгааддаг. Уушгинд агаарыг дамжуулагч гуурсан хоолойг цочроож, үрэвсүүлж, нарийсгах үйлчилгээтэй маш олон хий тамхинд агуулагддаг. Эдгээр хийн нөлөөгөөр ханиалгах ба уушгинд илүү их агаар оруулахын тулд илүү олон амьсгалах шаардлагатай болж үүний улмаас амьсгал олширдог. Мөн тамхины бохь уушгины дотор бүрхэвчийг гэмтээж уушгины уян хатан чанарыг бууруулснаар ханиалгах болон амьсгал өнгөц олон болдог. Тамхины урт хугацаанд үзүүлэх нөлөө Тамхи уушгины хавдрыг үүсгэхээс гадна бусад өөр эрхтний хавдрыг мөн адил үүсэхэд нөлөөлдөг байна. Энэ нь уруул, ам, цагаан мөгөөрсөн хоолой, төвөнхийн хавдрын гол шалтгаан нь болдог. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиолддог ходоод, нойр булчирхай, давсаг, бөөрний хавдар үүсэхэд нэлээд хүчтэй нөлөө үзүүлдэг ба эмэгтэйчүүдэд умайн хүзүү, үтрээний хавдрын гол шалтгаан нь болдог байна. Тамхи эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд ноцтой хор хөнөөлтэй. Тамхины хорны улмаас эрчүүдийн эр бэлгийн эс дэх ДНХ гэмтэж, улмаар үргүй болох магадлал тамхи татдаггүй эрэгтэйгээс хоѐр дахин өндөр байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд үр зулбах тохиолдол илүү гардаг нь судалгаагаар батлагджээ. Хамгийн харамсалтай нь тамхины хор хөнөөл үр хөврөл, хүүхдүүдэд ноцтой нөлөөтэй. Мөн түүнчлэн тамхи нь яс сийрэгжих, хараанд нөлөөлдөг байна. Мөн. Их Британийн судлаачид 75-аас дээш насны 4000 гаруй хүнд судалгаа хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Тамхины утаа настай хүмүүсийн нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээдэг байна. Сонсголд мөн нөлөөлнө. Тамхичин хүний 90% нь сонсгол муутай болдог нь дуу дамжуулах, хүлээж авах аппаратын аль аль нь эмгэг согогтой болсноос шалтгаалдаг байна. Хэрэв та тамхи татахаа зогсоовол эрүүл мэнддээ том “хөрөнгө оруулалт” хийлээ гэсэн үг. Тухайлбал:

Уушгиндаа илүү их агаар амьсгална.

Ханиалгах нь багасна.

Цусны эргэлт сайжирна.

Бэлэг эрхтний ажиллагаа илүү эрч хүчтэй болно.

Үрийн шингэний хэмжээ нэмэгдэнэ.

Тамхи татах дур сонирхолгүй болно.

Зүрхний өвчний эрсдэл хоѐр дахин багасна.

Уушгины хорт хавдартай болох боломж хоѐр дахин багасна. Тамхиа хаяхад зориулсан зөвлөмж:

Тамхи хаях гэж байгаа өдрөө тогт.

Хэрэв боломжтой бол хамт тамхинаас гарах найз нөхөд ол.

Өдөр тутмын амьдралдаа тамхи татах үеэр юу хийдгээ олж тогтоохыг хичээ. Магадгүй өглөө цай уусны дараа, эсвэл машин жолоодож байх үедээ тамхи татдаг байж болно шүү дээ.

Тамхиа өөр газар хадгал.

Байнга тамхи татдаг гараа сольж нөгөө гараараа тат. Тамхи татаж байхдаа өөр зүйл бүү хий. Тамхи татаж байхдаа юу мэдэрч байгаа талаар бод.

Хэрэв маш их тамхи татмаар санагдвал хэдэн минут тэвч. Оронд нь өөр зүйл хийхийг хичээ. Бохь зажил эсвэл аяга ус уу.

Page 41: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

41

Бөөнөөр нь бүү худалдаж ав. Дургүй тамхиа татаад үз.

Хавсралт 5.3 Мансууруулах бодис, түүний хор уршиг

“Мансууруулах бодис” гэдэг нь хүний мэдрэх, бодох, харах, амтлах, үнэрлэх, сонсох болон биеэ авч явах байдалд нь нөлөөлөх зүйл буюу бүтээгдэхүүн юм. ДЭМБ-ын тодорхойлсноор “Мансууруулах бодис” гэдэг нь биеийн бүтэц, үйл ажиллагааг ямар нэг замаар өөрчлөх шингэн, хатуу, хийн байдалтай зүйл” гэжээ. Энэ нь морфин зэрэг эм, эсвэл цавуу мэтийн үйлдвэрийн бүтээгдэхүүн байж болно. Зарим хар тамхи буюу мансууруулагч бодис нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн тамхи, эм хэлбэрээр байдаг бол зарим нь хууль бус буюу героин, кокайн хэлбэрээр байна. Мансууруулах бодисын талаар улс бүр өөрийн хуультай байдаг. Эдгээр бодис нь хүний амьдрал болон эрүүл мэндэд нөлөөлнө. Нөлөө нь тухайн хүний ерөнхий байдал, эрүүл мэнд, мансууруулах бодисын төрөл, хэрэглэсэн тун хэмжээ, хэрэглэсэн арга зэргээс шалтгаалан янз бүр байна. Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг таних шинж тэмдгүүд байдаг. Үүнд:

Хувь хүний мэдэгдэхүйц өөрчлөлт: Маш тайван хүн гэнэт догшин ширүүн болох, чанга ярих, хашгирах г.м

Сэтгэл гэгэлзэх: Ямар ч шалтгаангүйгээр сэтгэл нэг сайхан болж, буцаад сэтгэлээр унах зэргээр өөрчлөгдөх.

Биеийн ерөнхий байдал өөрчлөгдөх: Жин өөрчлөгдөх, нойр тавгүйрхэх, яриа ээдрэх, яриа болох, хий юм харах, бөөлжих.

Сурлагын үзүүлэлт буурах: Сурагчдын сургалтын дүнд огцом бууралт мэдрэгдэнэ.

Мөнгөний хэрэгцээ маш ихээр нэмэгдэнэ: Хар тамхи худалдан авах их мөнгөний шаардлага гарах тул өөрийн “зуршил”-ыг дарахын тулд байнгын санхүүгийн гачаалд байна.

Хар тамхины хэрэглээ болон түүний үр дагаврууд:

Мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн дундах ХДХВ-ийн халдвар

Мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн ХДХВ-ийн халдвар нь түүний бэлгийн хавьтагч болон хүүхдэд нь халдах

ДОХ, сүрьеэгээр өвчлөх

Ажил, амьдралаа алдах

Бусдын эрхшээлд орох ХДХВ-ийн халдвар зүү, тариураар маш хялбар тархдаг. Түүнчлэн, В, С гепатит, бусад халдвар дамждаг. Хэрэглэгч хүн, хар тамхи, бэлгийн хавьтал нь ихэнх тохиолдолд хамт байдаг. Хар тамхичид нь хар тамхи олохын тулд биеэ үнэлдэг. Зарим хүмүүс хар тамхи хэрэглэсний дараа бэлгийн хавьталд ороход илүү таашаал авдаг мэт боддог. Хар тамхи болон архи хэрэглэсний дараа хавьталд ороход ихэнх тохиолдолд хамгаалалт хэрэглэдэггүй. Хар тамхи авахын тулд биеэ үнэлж байгаа хүмүүс хамгаалалт хэрэглэхийг хүсч байсан ч, хавьтагчаасаа энэ талаар гуйхад хэцүү байдаг. Гэхдээ хар тамхи хэрэглэсэн үедээ бэлгийн хавьталд орохдоо хамгаалалтын талаар бодох сэхээгүй байдаг. Хүмүүс, ялангуяа залуучууд мансууруулах бодисын шууд бөгөөд богино хугацааны үйлчлэлээс шалтгаалан хэрэглэдэг. Залуучууд ихэнх тохиолдолд, амьдралдаа ямар нэгэн шинэлэг зүйл нэмэх, эсвэл ямар нэг асуудлаа шийдвэрлэхээр мансууруулах бодисыг хэрэглэх боловч тэрхүү мэдрэмж нь мэдрэгдэлгүй хэт хурднаар алга болдог. Мөн түүнчлэн порно зураг авахуулах, кинонд тоглох зорилгоор амархан бэлгийн харьцаанд ордог

Page 42: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

42

залуучууд бэлгийн хавьтлын нөлөөг багасгах гэж хар тамхи хэрэглэдэг (ичих, өөрийгөө буруутгах г.м.).

Зарим хүмүүс бэлгийн таашаалаа нэмэгдүүлэх гэж хар тамхи хэрэглэдэг. Хар тамхи хэрэглэсэн зарим хүмүүс бэлгийн хүчирхийлэл үйлддэг. Хар тамхинд орсон хүмүүс түүнийг олж авахын тулд дараах зүйлсийг хийдэг байна.

Биеэ үнэлж хар тамхи худалдан авах мөнгө олдог.

Зарим буудал, цэнгээний газрын эзэд нь залуучуудад хар тамхи нийлүүлж, хариуд нь бэлгийн хавьталд ордог.

Зарим буудал, цэнгээний газрын эзэд нь залуучуудад хар тамхи нийлүүлж, хариуд нь тэднийг ажилтай байлгадаг (биеийн болон сэтгэл санааны хувьд хамааралтай болгодог). Зарим үйлчлүүлэгчид нь залуучуудад хар тамхи өгч, төлбөрт нь бэлгийн хавьталд ордог (төлбөр хэлбэрээр, таашаалаа нэмэх гэж, тодорхой бэлгийн харьцаанд орохоор, дараагийн удаа үйлчилгээнийхээ хөлсийг багасгах г.м).

Мансууруулах бодис тарьж хэрэглэгчид нийгмийн хамгийн нуугдмал хүмүүс байдаг ба учир нь хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдэл тул ихэвчлэн ядуучуудын бүлэгт багтдаг ба хар тамхи авахын тулд биеэ үнэлэх, цусны донор болох замаар мөнгө олох зэрэг эрсдэлтэй үйлдлүүдийг хийдэг. Иймд, хар тамхины хор хөнөөлийг бууруулахын тулд хөгжингүй болон хөгжиж буй орнууд хамгийн үр өгөөжтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Сэдэв 6. Эмийн зохистой хэрэглээ

Зорилго: Эмийг зөв хэрэглэх мэдлэг эзэмшүүлэх Зорилтууд:

Эмийн талаар ерөнхий ойлголттой болох

Эмийн зохистой хэрэглэх

Эмийн зохисгүй хэрэглээний жишээ гаргах Хугацаа: 90 минут Үндсэн мэдээлэл:

Эм бол хүнийг өвчилсөн үед биеийг сайжруулах үйлчилгээ үзүүлж, бие махбодтой хавсарч өвчнийг эсэргүүцэн тэмцэхэд нь тусалдаг бодис юм.

Эмийг аюулгүй, зөв хэрэглэх нь хамгийн чухал. Зөв зохистой хэрэглэсэн эм хүний өвчнийг эмчилдэг бол буруу, дутуу хэрэглэсэн эм таны эрүүл мэндэд хор учруулахаас гадна таны амь насанд аюултай. Мөн зарим эмийг хэрэглэхэд хүний биед таагүй байдал үүсгэх шалтгаан болдог төдийгүй өөр өвчинг үүсгэж ч болдог. Үүнийг эмийн гаж нөлөө гэж нэрлэдэг. Энэ нь эцэстээ хувь хүний эрүүл мэнд, амь насанд хор, аюул учруулж болох тул эмч нар эмийн гаж нөлөө үзүүлж буй тэр дор нь тухайн эмээр эмчлэхээ зогсоодог.

Зарим эм жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, мөн урагт болон нярай хүүхдэд өвчин эмгэг үүсгэх шалтгаан болох тал байдаг. Мөн нэг дор хэтэрхий олон эм хэрэглэх эсвэл эм хэрэглэх давтамж ойртох нь танд аюултай хор уршиг тарьж мэднэ. Эмийг зөв хэрэглэх ерөнхий мэдээллийг эмийн хайрцаг, сав болон эмийг дагалдах зааварт тодорхой бичсэн байдаг. Иймээс та эмийг зөв хэрэглэхийн тулд түүний зааврыг заавал уншиж эмчээс тодруулан асууж байгаарай.

Page 43: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

43

Хэрэглэгдэхүүн: 1. Хавсралт 6.1 2. Хавсралт 6.2 3. Хавсралт 6.3

Үйл ажиллагаа 1.

Багш оролцогчдоос 1 хүнийг саналаар нь самбарт гаргана. Бусад оролцогчид өөрсдөө дур мэдэн хэрэглэдэг эмийн нэрийг хэлж самбарт гарсан хүн эмийн нэрийг жагсаан бичнэ.

Оролцогчдын дунд дараах асуултуудыг тавьж ярилцана. 1. Та нар эдгээр эмийг яагаад дураараа хэрэглэдэг вэ? 2. Эдгээр эмүүд яагаад хүн бүрийн мэддэг эм болсон бэ? 3. Эдгээр эмийг яаж хэрэглэдэг вэ? /өдөрт хэдэн удаа/ 4. Эдгээр эмийг ямар хугацаагаар /хэдэн өдөр/ хэрэглэдэг вэ?

Энэ ярилцлагаас хүмүүс ойр зуурын эмийг өөрийн дураар, тодорхой цаггүйгээр, хагас дутуу хэрэглэдэг гэсэн санааг гаргуулж оролцогчдоор өөрсдөөр нь эмийг зөв хэрэглэж буй эсэхэд дүгнэлт өгүүлнэ.

Үйл ажиллагаа 2.

Оролцогчдыг 3 хэсэгт хувааж хавсралт 6.1,6. 2,6. 3-ийг тараан өгч бүлгээр ажиллуулна.

Хэсэг тус бүр өөрсдийн авсан сэдвээ судлаад бусад 2 хэсэгтээ тайлбарлана. Хугацааг багш цагийн байдлыг харж зохицуулна.

Дүгнэлт: Багш дараах санааг хэлж хичээлээ дүгнэнэ.

1. Эм бол эм, эм бол хор. 2. Эмийг жоргүйгээр хэрэглэнэ гэдэг нь зааваргүйгээр хэрэглэнэ гэсэн үг биш.

Үнэлгээ:

20 настай нэгэн өвчтөн эмийг дараах байдлаар ашиглажээ.

Өвчтөний эмийн хэрэглээнд үндэслэн

Эмийн зүй зохистой хэрэглээний талаар

Эмийг хэрэглэсэн аргын талаар дүгнэлт хийнэ үү?

Энэ өвчтөнд эмийн хэрэглээний талаар зөвөлгөө боловсруулна уу?

Оюутны бие даах ажлын сэдвүүд: 1. Орчин үеийн ба монголын уламжлалт эмчилгээний онцлог 2. Гэрийн нөхцөлд эмийг хадгалах болон эмийн бодистой харьцахдаа анхаарах зүйлс

Эмийн нэр Хаанаас

авсан бэ?

Эмчийн жороор авсан уу?

Эсвэл жоргүй авсан уу?

Эмээ өдөрт хэдэн

удаа, хэрхэн

хэрэглэсэн бэ?

Хэрэглэх болсон

шалтгаан

Баралгин Эмийн

сангаас

Мэддэг учраас өөрөө

сайн дураар авч

хэрэглэсэн.

Санасан үедээ,

хуурайгаар нь

залгиж уусан, 2 өдөр

хэрэглэсэн.

Ханиад хүрээд

өвчин намдаах

зорилгоор

хэрэглэсэн.

Page 44: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

44

3. Эмийн гаж нөлөө 4. Эмийн зохистой хэрэглээний ач холбогдол 5. Өөрийгөө дур мэдэн эмчлэхийн хор нөлөө 6. Эмэнд хордсон үед үзүүлэх тусламж, авах арга хэмжээ

Ном зүй:

1. П.Батхуяг, Клиникийн эм судлалын үндэс, УБ, 2000 2. П.Батхуяг, Л.Мягмар, Зайлшгүй шаардлагатай эмийн зохистой хэрэглээ, УБ, 1998 3. Багш бэлтгэдэг их, дээд сургуульд заах эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр, УБ,

2006 /ДЭМБ-ийн зөвлөх, профессор Лоренс СТ.Лэжэрийн зөвлөмж /

Суралцагчдад зориулсан материал

Хавсралт 6.1 Эмийн зохистой хэрэглээ

Орчин үед эмийг зохистой хэрэглэх явдал нь тулгамдаж байгаа асуудлын нэг болсон. Учир нь нэг талаас эмчилгээний практикт хэрэглэж байгаа эмийн нэр төрөл олширсон, нөгөө талаас иргэд өөрсдөө дур мэдэн эмийг буруу хэрэглэснээс эмэнд дасал болох, хордох, гаж нөлөө өгөх нь их болсон. Иймээс

Иргэдийн эмийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх Үр дүн сайтай эмийг зөв сонгон хэрэглэх Эмийг зөв хослуулан хэрэглэх Эмийг зөв зохистой хэрэглэх шаардлага тулгарч байна.

Эмийг зохистой хэрэглэнэ гэдэг нь өвчтөний биеийн онцлогт тохирсон эмийг зөв сонгон, тохирсон тунгаар шаардлагатай хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Эмийг зохистой хэрэглэхэд эмч, эм зүйчид санаа тавих шаардлагатай бөгөөд иргэд ч өөрсдөө чухал үүрэгтэй.

Эмийг зохистой хэрэглэхийн тулд бүр эхнээсээ л эмчид очиж зөв оношлуулах хэрэгтэй. Дараа нь эмийнхээ жорыг бичүүлж тухайн эмийн талаар зохих мэдээлэл авах хэрэгтэй. Үүнд: Ямар хугацаагаар яаж хэрэглэх, гаж нөлөө өгвөл хэрхэх, өөр эмтэй хослуулан хэрэглэж болох, 2 эмийн хооронд ямар хугацаатай байх, хоолны өмнө эсвэл дараа хэрэглэх, хэзээ дахин ирж үзүүлэх г.м

Эмээ баталгаатай эмийн сангаас авах хэрэгтэй. Эм авч байх явцдаа тухайн эмийн үйлдвэрлэсэн он сар өдөр, эмийн үйлчлэх хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, аль улсын ямар фермийн эм, эмийн үйлчилгээний онцлог байдал зэргийг эмийн санчаас тодруулан асууж шалгаж авах хэрэгтэй.

Эмийг хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө, эмийн зааврын дагуу эмийн тунг тохируулж, хэрэглэх аргыг нарийн баримтлана. Хэрхэвч зөрчиж болохгүй. Тухайн эмийг хэрэглэж байхад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Эмч тухайн хүнд өгсөн эмийн үйлчлэл, эмчилгээний үр дүнгээ заавал хянаж байх үүрэгтэй учраас эмээ ууж дуусаад заавал эмчид эргэн очиж үзүүлэх хэрэгтэй.

Хавсралт 6.2

Эмийг бие дааж аюулгүй хэрэглэхэд юу мэдсэн байх вэ? Эмийг бие дааж аюулгүй хэрэглэхдээ дараах зүйлийг мэдсэн байх ѐстой. Үүнд:

Тухайн эмийн талаар үндсэн ойлголттой байх хэрэгтэй. /Эмийн худалдааны болон олон улсын нэршил, ямар өвчний үед хэрэглэх, яаж хэрэглэх, тухайн эмийн онцлог заалттай эсэх г.м

Page 45: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

45

Үндсэн үйлчлэгч бодис /Эм нь үндсэн ба туслах бодисоос тогтдог. Эмчилгээний үндсэн үйлдэл үзүүлэх эмийн бодисыг үндсэн үйлчлэгч бодис гэдэг. Үндсэн үйлчлэгч бодисыг мэдсэнээр ижил үйлдэлтэй нэг төрлийн эмийг давхардуулан хэрэглэхээс сэргийлнэ. Жнь: манайд парацетамол агуулсан боловч өөр өөр нэр, найрлагатай миксогрипп, минигрипп зэрэг 23 төрлийн эм байдаг.

Эмийн хэрэглэх заалт /эмийг ямар нөхцөлд яаж хэрэглэх/

Эсрэг заалт /эмийг ямар өвчний үед хэрэглэхгүй байх, жирэмсэн, хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд хэрэглэж болох эсэх, ямар эмтэй хослуулан хэрэглэхгүй байх зэрэг/

Тун, хэрэглэх арга /хэрэглэх хэмжээ, ууж, тарьж, залгиж, нааж, дусаах, шавших, хэлэн дороо уусгаж хэрэглэх зэрэг/

Гаж нөлөө /ямар үед гаж нөлөө өгөх, гаж нөлөө өгсөн үед ямар арга хэмжээ авах зэрэг мэдээллийг маш сайн мэдсэний үндсэн дээр зөвхөн бие дааж хэрэглэж болохоор зөвшөөрөгдсөн эмийг хэрэглэж болно./

Энэ талаарх мэдээллийг эмийн хайрцаг болон эмийг дагалдан ирэх заавраас мэдэж болно.

Хавсралт 6.3

Эм хэрэглэх арга “Эмийг аль болох их хэмжээгээр хэрэглэвэл бие түргэн сайжирч өвчин эдгэнэ” гэж зарим хүмүүс боддог. Энэ бол худал мөн аюултай зүйл юм. Эмийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх мөн нэг өдөр хэт олон удаа хэрэглэх, эсвэл нэг эмийг хэт удаан хугацаагаар хэрэглэвэл тухайн эм танд хор учруулах болно. Эмчийн заавраар хэрэглээгүйн улмаас эмэнд хордвол дараах хордлогын ерөнхий шинж илэрч болно. Үүнд: дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, толгой эргэх, чих шуугих, амьсгаадах зэрэг шинжүүд илэрнэ.

Эмийг хэрэглэх дараах 3 арга байдаг. Тарих Дотуур хэрэглэх /уух, залгих, дусаах, уусгах/ Гадуур хэрэглэх/шавшах, наах зэрэг/

Манай иргэд эмийг тарьж хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үздэг. Гэтэл эдгээр аргууд нь

адилхан эмчилгээний үйлдэл үзүүлдэг. Уух арга нь хэрэглэхэд энгийн, аюулгүй, хямд өртөгтэй байдаг. Эмийг тарьж хэрэглэхэд тусгай багаж хэрэгсэл, орчин, мэргэжлийн хүн шаардлагатайгаас гадна үнэ нь өндөр байдаг. Мөн зүү тариураас халдварт шар, ДОХ авах магадлал өндөр байдаг. Иймд учраас өвчтөн амаар уух боломжтой байгаа үед эмийг ууж хэрэглэх нь илүү аюулгүй байдаг. Эмийг буруу хэрэглэхэд нөлөөлөх хүчин зүйлс

Эмийн талаарх мэдлэг хангалтгүй Эмийн сөрөг үйлчилгээний талаар ойлголтгүй Эмийн хэрэглээний талаар буруу дадал зуршил тогтсон Эмийг эмчийн заалтгүй дур мэдэн хэрэглэдэг Эм хэрэглэх зааврыг баримталдаггүй Хэт олон эмийг нэг дор хэрэглэдэг Шаардлагагүй үед антибиотик хэрэглэдэг Тарилгад хэт шүтсэн Чанарын баталгаагүй эм хэрэглэдэг зэрэг олон зүйлс эмийг буруу, дутуу хэрэглэхэд

нөлөөлж байна. Эмийг буруу, дутуу хэрэглэсний үр дагавар

Page 46: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

46

Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс эмийн гаж нөлөө ихсэнэ. Эмийг тууштай хэрэглэхгүй өвчин намдмагц хэрэглэхээ больсноос эмэнд дасал

болно, өвчин архагшина. Эмчилгээг дутуу хийснээс өвчин хүндэрч үнэ өртөг өндөрсөнө. Эмийн тунг хэтрүүлэх, ижил найрлагатай эмийг нэг дор хэрэглэснээс эмэнд

хордоно. Эдгээр олон муу үр дагавар нь тухайн хүний сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг. Тухайн хүний сэтгэл зүйд муугаар нөлөөлсөн байдал нь эмчилгээний үр дүнд

муугаар нөлөөлдөг. ргэд эмийн талаар наад захын мэдлэг эзэмшихын тулд юу хийх вэ?

Эмийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх Эмийг буруу хэрэглэснээс гарах сөрөг үр нөлөөний талаар мэдлэгтэй байж эмийг

зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар зөв хэрэглэж сурах Эмийн хэрэглээний талаарх буруу дадал хэвшлээ өөрчлөх Эм нь зөв хэрэглэвэл эдгээх шидтэй ч буруу хэрэглэвэл хор болдог гэдгийг байнга

санаж явах

Сэдэв 7. Нөхөн үржихүйн эрүүл мэнд

Зорилго:

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Бэлгийн амьдралын талаар ерөнхий ойлголт өгч, бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрт багтах зүйлсийн талаар мэдлэг эзэмшүүлэх

Зорилтууд:

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн Каирын тодорхойлолтыг мэдэх

Бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсгүүдийг нэрлэх, жишээ гаргаж тайлбарлах

НҮЭМ-тэй холбоотой мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох

Хүний бэлгийн амьдралтай холбоотой биед гарах өөрчлөлтүүдийг насны үечлэлтэй холбон тайлбарлах, нэрлэх

Хугацаа: 180 минут

Үндсэн мэдээлэл:

Кайрын тодорхойлолт: "НҮЭМ гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь өвчин эмгэггүй, эрүүл саруул байх төдийгүй, бие махбод сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл хүн, гэр бүлийн хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй найдвартай бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байж, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлж, өсгөхөө эрх чөлөөтэй шийдвэрлэх байдал мөн". Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд эр, эм бэлэг эрхтэн орно. Эр, эм бэлэг эрхтэн гадаад, дотоод гэж байдаг. Гадаад, дотоод эр, эм бэлэг эрхтэн нь тус бүр өөр өөрийн гэсэн үүрэг, үйл ажиллагаатай. "Бэлгийн амьдрал" гэсэн ойлголтыг эрдэмтэд, судлаачид, сургагч, багш нар янз бүрээр тодорхойлдог. Бэлгийн амьдрал нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд хүний төрсөн мөчөөс эхлэн насны эцэс хүртэл үргэлжилдэг. Хүний бэлгийн амьдрал гэсэн ойлголтыг хялбаршуулан дараах 5 бүрэлдэхүүн хэсэгт хувааж үздэг. Үүнд:

Хүний хөгжил, Бэлгийн эрүүл мэнд, Сэтгэлийн хөдөлгөөн, харилцааны эв дүй,

Page 47: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

47

Бэлгийн зан үйл, Бэлгийн хүчирхийлэл.

Бэлгийн амьдрал нь эхийн хэвлийд байх үеэс эхэлж насан эцэслэх хүртэл үргэлжилдэг. Хүний амьдралын явцад бэлгийн амьдралтай холбоотой олон тооны үйл явдал, өөрчлөлт тохиолддог. Хүний бэлгийн амьдралтай холбоотой биед гарах өөрчлөлтүүд хүн бүрт харилцан адилгүй байдаг. Энэ нь тухайн хүний нас, биеийн онцлог, өсөлт хөгжилтэй холбоотой бөгөөд амьдарч буй орчин, нийгэм сэтгэлзүйн онцлогоос ч мөн хамаарч өөрчлөгдөж болдог. Хүний амьдралын хугацааг дараах үеүдэд хуваадаг:

- Нялх үе 0-2 нас - Балчир нас 3-4 - Бага нас 5-8 - Өсвөр нас 9-19 - Өсөх идэр нас 19-23 - Залуу нас 24-34 - Идэр нас 35-45 - Ахмад үе 46-60 - Ахимаг нас 60 -аас дээш

Хүний бэлгийн амьдралтай холбоотой өөрчлөлтийг анагаах ухаан, биологи, сэтгэл судлал зэрэг шинжлэх ухааны олон салбарууд судалдаг. Хэрэглэгдэхүүн:

1. Том цаас, маркер, үзэг, шохой 2. Кайрын тодорхойлолт бичсэн том цаас, цаасан скоч 3. Хавсралт 7.1 (А,Б) багийн тоогоор 4. Хавсралт 7.2 багийн тоогоор 5. Бэлгийн амьдралын 5 бүрэлдэхүүн хэсгийн нэрийг бичсэн цаас, эдгээр бүрэлдэхүүн

хэсэг бүрт багтах зүйлсийг тус бүр А4 цаасан дээр бичсэн хуудсууд \Хавсралт 7.1\ 6. Хүний насны үечлэл болон тэдгээрт гарах өөрчлөлтүүдийг А4 цаасан дээр бичсэн

хуудсууд \Хавсралт 7.2\

Үйл ажиллагаа 1.

Дараах асуултыг тавьж, суралцагчдын саналуудыг чөлөөтэй хэлүүлнэ:

Нөхөн үржихүй гэж юу вэ?

Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэж юу вэ?

Суралцагчдын санал дээр тулгуурласан тодорхойлолтыг гаргана.

Дараа нь багш урьдчилан бэлтгэсэн Каирын тодорхойлолтыг танилцуулна. Анх 1994 онд Египет улсын нийслэл Каир хотноо болсон “Хүн ам ба хөгжил” Олон Улсын Бага Хурлаас тус тодорхойлолтыг гаргасан байна. Үйл ажиллагаа 2.

Дараах асуултын дагуу ярилцаж бэлгийн амьдралын талаарх ойлголтыг гаргана.

Бэлгийн хавьтал гэж юу вэ?

Бэлгийн амьдрал гэж юу вэ? гэсэн хоѐр асуултыг самбар дээр бичиж, суралцагчдын дунд ярилцлага зохионо (Суралцагчид янз бүрийн санал гаргана байх. Тухайлбал зарим нь энэ хоѐр ойлголт ижил утгатай гэж байхад, зарим нь бэлгийн амьдрал илүү өргөн хүрээтэй ойлголт г.м) Энэ ярилцлагаас “Бэлгийн амьдрал” нь “Бэлгийн хавьтал” гэдгээс өргөн хүрээтэй ойлголт гэсэн санааг хүмүүсийн саналууд дээр үндэслэн гаргана.

Page 48: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

48

Ханан дээр бэлгийн амьдралын 5 үндсэн бүрэлдэхүүний (Бэлгийн эрүүл мэнд, Сэтгэлийн хөдөлгөөн, харилцааны эв дүй, Бэлгийн зан үйл, Бэлгийн хүчирхийлэл, Хүний хөгжил) нэрийг бичсэн цаасыг 5 өөр хэсэгт наана.

Тодорхойлолтыг танилцуулна (хавсралт 7.1)

Суралцагчдыг 3-4 бүлэг болгон хуваана. Бүлэг бүрт хавсралт 7.1-т буй бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсгүүдэд багтах зүйлсийг тус бүрээр нь нэг цаасан дээр бичсэнийг хольж, ижил тоогоор тарааж өгнө.

Бүлгүүд эдгээр зүйлс дээр ярилцаж, аль бүрэлдэхүүн хэсэгт хамаарах зүйл гэдгийг шийдвэрлэж, тухайн бүрэлдэхүүний нэрийг бичсэн цаасны дор аваачиж скочийн тусламжтай наана.

Бүлгүүд байрлуулж дууссаны дараа нийтээрээ ярилцаж, зөв байрлуулсан эсэх дээр санал солилцож, эцсийн байдлаар байрлуулна.

Дараах асуултуудын дагуу ярилцана.

Бүрэлдэхүүн хэсгийн алиных нь тухай та бүгд илүү сайн мэдэх вэ?

Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо ямар уялдаа холбоотой вэ? (Энэ асуултын хариуд жишээ болгон аль нэг бүрэлдхүүн хэсэгт хамаарах зүйлийг, тухайлбал “Шилжилтийн нас”-ыг бусад бүрэлдэхүүн хэсгүүдтэй уялдуулан холбож ярилцана). Энэ үйл ажиллагааны төгсгөлд хавсралт 7.1-т буй материалыг хүн бүрт тарааж өгч болно.

Дараах асуултуудын хүрээнд ярилцаж үйл ажиллагаа 2-ыг дүгнэнэ. Үүнд:

Бэлгийн амьдрал гэсэн ойлголтын талаар та бүгдэд ямар сэтгэгдэл төрөв?

Энэ ойлголт шинжлэх ухааны ямар салбаруудтай уялдаа холбоотой байна вэ?

Бэлгийн амьдралын гэсэн ойлголтын талаар нэгдсэн ойлголттой байх нь ямар ач холбогдолтой вэ?

Үйл ажиллагаа 3.

Сурагчдыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлэгт хуваана. Хавсралт 7.2-д байгаа амьдралын явцад тохиолдох үйл явдал, өөрчлөлт тус бүрийг А4 цаасан дээр томоор бичсэн багц хуудсыг багуудад ижил тоогоор хуваан, тарааж өгөөд дараах даалгаврыг гүйцэтгүүлнэ.

Бүлэг бүр өөрт оногдсон хуудсууд дээр бичсэн үйл явдал, өөрчлөлтийг уншиж, ихэнх хүний хувьд дунджаар хэд орчим насанд тохиолдож болохыг ярилцаж шийдвэрлэнэ.

Дараа нь ангийн хананд багшийн урьдчилан байрлуулсан "Төрөх, 3, 5, 7, 10, 13, 15, 20, 25, 30, 40, 50, 60, 70 нас гэсэн шатлалын дор, тохирох нас орчимд байрлуулна.

Бүлгүүд байрлуулж дууссаны дараа багш сурагчидтай ярилцаж, санал зөрсөн зүйлийг хамтран шийдвэрлэнэ. Буруу байрлуулсан хуудсыг зөв газар нь байрлуулж учрыг тайлбарлана.

Дараах асуултуудыг ашиглан үйл ажиллагааг дүгнэнэ.

Эдгээр үйл явдал, өөрчлөлтийн аль нь зөвхөн эрэгтэй, зөвхөн эмэгтэй хүнд тохиолддог вэ?

Хүний бэлгийн амьдралын хамгийн оргил үе нь аль вэ?

Хүний бэлгийн амьдрал ямар мөчөөс эхэлж, хэзээ дуусах вэ? (Хариулт: Хүний бэлгийн амьдрал төрөх мөчөөс эхлэн насны эцэс хүртэл үргэлжилдэг)

Амьдралын явцад тохиолддог бэлгийн амьдралтай холбоотой үйл явдал, өөрчлөлтийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

Үйл ажиллагаа 4.

Page 49: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

49

НҮЭМ-тэй холбоотой мэдлэг, чадвар, хандлагын талаар багш суралцагдад тайлбарлана.

Мэдлэг: Хүн, байгаль, нийгмийн тухай тодорхой баримт, ухагдхуун, хууль, зүй тогтлын цогцыг мэдлэг гэнэ. Мэдлэг нь бодит шинжтэй байдаг ба түүний зөв буруу, үнэн худал зэрэг нь бүх хүмүүсийн хувьд адил байдаг. Жишээ нь: БЗХӨ-үүд хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед дамжин халдварлах боломжтой.

Чадвар: Мэдлэгээ хэрэглээ, үйл ажиллагаа болгох байнгын дасгал, үйлдэл юм. Бэлгийн боловсролоор эзэмших чадварт бие махбодийн болон үг хэллэгийн чадвар хамаарна. Жишээ нь: Аюулгүй секс болон бэлгэвч хэрэглэх талаар хостойгоо ярилцах

Хандлага: Хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшил, сэтгэл зүйтэй холбоотой тул бодит бус байдаг. Хүн бүрт өөр тул хувийн шинж чанартай. Ихэвчлэн (гэхдээ бүх тохиолдолд бус) үүнийг зөв буруу гэж ангилах боломжгүй байдаг. Жишээ нь: Би БЗДХ авахаас айдаг.

Нэг хосод ажлын хуудас(хавсралт 7.3)-ыг тарааж өгөн, хүснэгтийн доор бичигдсэн зүйлсийг ангилан хүснэгтийн 3 баганын аль нэгэнд байрлуулж бичих даалгавар өгнө.

Оролцогчид дууссаны дараа зүйл бүр дээр, чухам яагаад М, Ч, Х-ын аль нэгэнд хамааруулж байрлуулсан шалтгаануудын талаар тогтож ярилцана. Бодит (үнэн эсвэл худал, зөв буруу) эсвэл бодит бус (хувийн, харьцангүй, үнэн зөвөөр нь ялгах боломжгүй зэрэг) хоорондын ялгаанууд дээр ярилцана.

НҮЭМ-ийн мэдлэг, чадвар, хандлагыг ялгах бие даах ажил (хавсралт 7.4)-ыг суралцагчид гүйцэтгэнэ.

Дүгнэлт: Дараах асуултыг асууж хичээлийг дүгнэнэ:

Энэ хичээлээр та бүхэн ямар ойлголттой болсон бэ?

НҮЭМ, бэлгийн боловсролын хичээл заахын ач холбогдол юу вэ? (Энэхүү хичээлийг үзэж судалснаар НҮЭМ, бэлгийн амьдралын талаар нэгдсэн зөв ойлголттой болно. Улмаар ЕБС-ийн сурагчдад үнэн зөв мэдээллийг дамжуулах болно)

Эрүүл мэндийн хичээлээр М, Ч, Х заахын гол зорилго юу гэж бодож байна? Яагаад чухал вэ?

Ямар аргуудыг ашиглан мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэх хичээлийг зааж болох вэ?

Үнэлгээ:

Суралцагчдыг ажлын хуудасны гүйцэтгэл (хавсралт 7.3 ба 7.4)-ээр үнэлнэ. Оюутны бие даах ажлын сэдвүүд:

1. Бэлгийн амьдралын ерөнхий ойлголт, онолын үзэл баримтлалууд 2. Өсвөр үеийнхний бэлгийн амьдралын чиг хандлага 3. Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны онцлог 4. Шилжилтийн насны өөрчлөлтүүд. Бэлгийн бойжилтын үед охидод болон хөвгүүдэд

гарах өөрчлөлт 5. Биений юм, түүний мөчлөг болон сэтгэл зүйн асуудал 6. Эрэгтэйчүүдийн мөчлөгт өөрчлөлт, сэтгэл зүйн асуудлууд. Нойтон зүүд

Page 50: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

50

7. Хөх, төмсгөө шалгах аргууд. Умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэхийн ач холбогдол

8. Үр тогтолт, жирэмслэлт, төрөлтийн хэвийн үйл явц. Жирэмсний болон төрөлтийн үед анхаарах асуудлууд. Жирэмсэн үеийн хяналт

9. Үргүйдэл, зулбалт, дутуу төрөлт. Нөхөн үржих шинэ арга технологи 10. Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслэлүүд /уламжлалт, эмийн, химийн,

хаалтын, бэлгэвч, мэс заслын г.м/ 11. Үр хөндөлтийн талаарх үндсэн ойлголт. Үр хөндөх аргууд, хүндрэл. Үр хөндөлтийг

аюулгүй болгох нөхцөл 12. Бэлгийн хямрал, түүний төрөл, шалтгаан. Бэлгийн хямралын эмчилгээ, түүнээс

сэргийлэх 13. Хүний бэлгийн чиг хандлага. Гей, лесби, бисекс хүмүүсийн бэлгийн амьдрал,

бэлгийн чиг хандлага ба сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн хандлага. Бэлгийн чиг хандлагын талаарх үзэл бодол г.м

Ном зүй:

1. Өсвөр үеийн эрүүл мэнд, эрүүл амьдрах ухаан. УБ.,2004 2. Багш бэлтгэдэг их, дээд сургуульд заах эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр.

УБ.,2006 /ДЭМБ-ийн зөвлөх, профессор Лоренс Ст.Лэжэрийн зөвлөмж / 3. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол. Хичээлийн төлөвлөгөө, заах

аргын зөвлөмж. УБ.,2004 4. Бэлгийн боловсрол 1, УБ.,2004 5. Бэлгийн боловсрол 2, УБ.,2004 6. Эрүүл мэнд 1-4 боть, УБ.,2006 7. ЕБС-ийн эрүүл мэндийн сурах бичиг 1-6, УБ., 2003, 2006 8. Сургуулийн сурагчдын ХДХВ/ДОХ-д өртөх эрсдэлтэй байдлыг бууруулах нь, Багш

нарт зориулсан гарын авлага. УБ.,2007 9. В.Н.Касаткин, Л.А.Щеплягин, Здоровья. Учебно-методическое пособие для

учителей 1-11 класс. Москва., 2005 10. Бэлгийн цогц боловсролын зөвлөмж, 2 дахь хэвлэл. УБ.,2004 11. Хүний бэлгийн амьдрал. УБ., 2006

Суралцагчдад зориулсан материал

Хавсралт 7.1

Бэлгийн амьдрал

Хүний амьдралын нэгэн салшгүй хэсэг нь бэлгийн амьдрал бөгөөд хүн төрөлхтөний

амьдрал оршин тогтнох, үргэлжлэх нэгэн үндэс нь юм. Хүүхэд төрүүлж үр удмаа үлдээх, эцэг эх байхын жаргалыг амсах зэрэг нь бүгд бэлгийн амьдралтай холбоотой. Гэхдээ бэлгийн амьдралыг зөвхөн нөхөн үржихүйн үүрэгтэй үйл ажиллагаа гэж ойлгож болохгүй.

Бэлгийн хавьтал нь бэлгийн амьдралын нэг хэсэг нь мөн боловч хүний бэлгийн амьдралын утга учир, агуулга нь зөвхөн бэлгийн хавьталтай холбоотой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Энгийнээр бодоод үзэхэд л хосууд харилцан дурлах, үр хүүхэдтэй болох, бие биеэ болон үр хүүхдээ халамжлах, эрүүл мэндээ харилцан хамгаалах зэрэг амьдралын олон асуудалтай тулгардаг. Иймээс хүний бэлгийн амьдралыг дараах 5 бүрэлдэхүүн хэсэгт хуваан ойлгоход хялбар болгосон юм. Үүнд:

- Хүний хөгжил - Бэлгийн эрүүл мэнд - Сэтгэлийн хөдөлгөөн, харилцааны эв дүй

Page 51: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

51

- Бэлгийн зан үйл - Бэлгийн хүчирхийлэл

Бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсгүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой. Үүнийг тодорхой жишээн дээр авч үзье.

Жишээ нь: Шилжилтийн нас "Хүний хөгжил"-ийн нэгэн үе. Ихэнх хүн шилжилтийн насандаа бусадтай үерхэж, дурлаж, болзож эхэлдэг тул "Сэтгэлийн хөдөлгөөн, харилцааны эв дүй"-тэй болох шаардлагатай.

Мөн энэ үед ихэнх хүмүүс бэлгийн харилцаанд орж эхэлдэг тул тэдэнд БЗХӨ/ХДХВ-ын халдвар, хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө сэргийлэх мэдлэг шаардагдаж эхэлдэг тул "Бэлгийн эрүүл мэнд"-ээ хамгаалах мэдлэг, чадвартай болох хэрэгтэй.

Шилжилтийн насныхан "Бэлгийн хүчирхийлэл"-д өртөх магадлал өндөртэй эмзэг хэсэг тул тэдэнд хүчирхийллээс зайлсхийх чадвар шаардагддаг байна.

Бэлгийн хїчирхийлэл

Хїйсээр ялгаварлан харьцах, доромжлох

Хїчин

Болзооны їеийн хїчин

Цусан тєрлийн хїмїїсийн хоорондох бэлгийн харилцаа

Гэр бїлийн хїчирхийлэл (гэр бїлийн хїчирхийлэл агуулсан)

Насанд хїрээгїй хїїхдийн эсрэг хїчирхийлэл

Бэлгийн эрїїл мэнд

Жирэмслэлтээс сэргийлэх аргууд

Їр хєндєлт

БЗХЄ/ХДХВ-ын халдвараас сэргийлэх

Бэлгийн эрїїл ахуй, хєх ба тємсгєє шалгах

Жирэмсэн їеийн хяналт

Їргїйдэл

Бэлгийн зан їйл

Їнсэх

Илэх

Таалах

Бэлгийн хавьтал

Гар хангалга

Бэлгийн мєрєєдєл

Хїний хєгжил

Тєрєлт

Нєхєн їржихїйн эрхтний бїтэц, їйл ажиллагаа

Биеийн єсєлт, хєгжил

Шилжилтийн нас

Цэвэршилт

Биеийн гадна тєрх

Хїйсийн мэдрэмж

Бэлгийн чиг хандлага

Сэтгэлийн хєдєлгєєн,

харилцааны эв дїй

Їерхэл, нєхєрлєл

Хайр дурлал

Болзох

Гэрлэх

Гэр бїлийн харилцаа

Їр хїїхдээ єсгєх

Хїний хєгжил: Хїний хєгжил нь тухайн хїний нас, бие, нийгмийн болон оюун ухааны хєгжлийн харилцан шїтэлцээгээр тодорхойлогддог.

Бэлгийн хїчирхийлэл: Cадар самуунд уруу татсан, хїч давамгайлан їйлдсэн бэлгийн аливаа їйлдлийг бэлгийн хїчирхийлэл гэнэ.

Бэлгийн зан їйл: Бэлгийн хїсэл, тачаалаа илэрхийлэх арга замуудыг бэлгийн зан їйл гэдэг.

Сэтгэлийн хєдєлгєєн,

харилцааны эв дїй: Хїн єєрийн сэтгэлийн хєдєлгєєн, бодол санаагаа бусдад илэрхийлэх, бусдаас хариу мэдрэмж хїсэхийг хэлнэ.

Бэлгийн эрїїл мэнд: Нєхєн їржихїйн болон бэлэг эрхтэнээ эрїїл байлгах, хамгаалах, їр удмаа їлдээх, бэлгийн зан їйлтэй холбоотой эрїїл мэндэд гарч болох їр дагаварууд, тэдгээрийн талаарх хувь хїний хандлага зэргийг илэрхийлсэн ойлголтыг хэлнэ.

Page 52: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

52

Мөн энэ үед үнсэлцэх, илэх, таалах зэрэг янз бүрийн "Бэлгийн зан үйл"-ийг туршиж, үзэж эхэлдэг байна.

Эндээс үзэхэд бэлгийн амьдралын 5 бүрэлдэхүүн хэсэг нь хоорондоо салшгүй холбоотой юм.

Хавсралт 7.2

Хүний амьдралын явцад тохиолдох бэлгийн амьдралтай холбоотой

үйл явдал, өөрчлөлтүүд

1. Бэлэг эрхтэн анх хөвчрөх магадлалтай (төрөх)

(Ургийн шодой хөвчирдгийг тогтоосон байна) 2. Эмэгтэйн үтрээ чийглэгдэж, хэлүү цочирч хөвчирнө (төрөх)

(Дөнгөж төрсөн охины хэлүү нь хөвчирч, үтрээ чийглэгдэх тохиолдол байдаг)

3. БЗХӨ/ДОХ-оор өвчлөх магадлалтай (төрөх) (Ураг байх үеэс эхлээд насан туршид өвчлөх магадлалтай. Тухайлбал, зарим халдварууд халдвартай эхээс урагт дамждаг)

4. Өөрийн бэлэг эрхтний талаар төсөөөлөлтэй болно. (0-2 нас) 5. Эмэгтэй, эрэгтэйгээ тодорхой мэдэрнэ (хүйсийн мэдрэмж). (0-2 нас) 6. Бэлгийн зан үйлтэй холбоотой тоглоом тоглоно. (3-5 нас) 7. Бэлэг эрхтнээ оролдоход таатайг мэдэрнэ. (0-2 нас) 8. Алдартай хүмүүст дурлах, романтик байдалд

орох нь олонтаа (9-12 нас) 9. Ижил хүйсийн олон найз нөхөдтэй болох нь элбэг. (9-12 нас) 10. Хөвгүүдэд нойтон зүүд анх тохиолдох магадлалтай. (10-15 нас) 11. Хөвгүүдэд эр бэлгийн эсүүд боловсорч эхэлнэ. (10-15 нас) 12. Гар хангалга хийж, анх дур ханаж үзэх магадлалтай (10-15 нас) 13. Охидод биений юм ирж эхэлнэ. (10-15 нас) 14. Биеийн хэлбэр галбир өөрчлөгдөж эхэлнэ. (10-15 нас) 15. Умдагны үс ургаж эхэлнэ. (10-15 нас) 16. Дуу хоолой өөрчлөгдөнө. (10-15 нас) 17. Эсрэг хүйсийн найз нөхөдтэй болох магадлалтай. (13-17 нас) 18. Үе тэнгийнхэндээ дурлах магадлалтай. (13-17 нас) 19. Охид хөвгүүд болзож эхлэх нь олонтаа (13-17 нас) 20. Бэлгийн янз бүрийн зан үйлийг туршиж үздэг. (13-17 нас) 21. Бэлгийн зан үйлтэй холбоотой мөрөөдөлд автах нь элбэг. (13-17 нас) 22. Бэлгийн хавьтал анх үйлдэх магадлалтай. (13-17 нас) 23. Гэр бүл болох нь түгээмэл байдаг. (Тухайн улс орноос хамаарна) 24. Үр хүүхэдтэй болох нь түгээмэл . (Тухайн улс орноос хамаарна) 25. Ач, зээтэй болох нь түгээмэл байдаг. (Тухайн улс орноос хамаарна) 26. Хань ижил нь нас эцэслэх нь түгээмэл. (Тухайн улс орноос хамаарна) 27. Биений юм зогсох, ирэхээ болих. (45-55 нас) 28. Бэлгийн дур хүсэл буурах. (65-аас дээш)

Хавсралт 7.3

Сургалтын бүрэлдэхүүн хэсэг/хэв шинж/-ийг тодорхойлох дасгалын хуудас Заавар: Хүснэгтийн дор бичигдсэн үгсийг уншаад тохирох багананд байрлуулна уу?

Page 53: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

53

Танин\ Мэдэх хэв шинж Төлөвших хэв шинж Үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн хэв шинж

Мэдлэг бодит байх Сэтгэл санаанд гарах өөрчлөлт, хандлага нь хийсвэр байна

Ямар нэг үйлдлийг хийх чадвар, үйл ажиллагаа болгох

Баримт Мэдрэмж Хүсэл, мөрөөдөл Өөртөө бодож тунгаах Статистик мэдээлэл Эрхэмлэх чанар Үзэл бодол, санал бодол Итгэл үнэмшил Чадвар Үйл ажиллагаа, үйлдэл Мэдээ Авъяас Хандлага Туршлага Сэтгэл хөдлөл Мэдээлэл Өөртөө хэрэгцээт мэдээллийг олж авах Төрөл бүрийн технологи хэрэглэх Хүмүүстэй харилцах Ухамсарлах мэдрэмж Туршилт судалгааны үр дүн

Page 54: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

54

Хавсралт 7.4

Бие даах ажлын хуудас

Дараах жагсаалтыг уншаад аль нь мэдлэг, чадвар, хандлагатай холбоотой болохыг тодорхойлоод _____ зайд М,Ч,Х үсгээр тэмдэглэнэ үү?

1. Тэр хүсээгүй зүйлээ хийхээс татгалздаг. 2. Тэр дээд сургуульд ортлоо бэлгийн хавьталд орохгүй байх нь дээр гэж боддог. 3. Сонирхолтой ажлаас илүү мөнгө чухал. 4. Хүмүүсийг гэр бүлээ төлөвлөхөд нөхөн үржихүйн эмнэлэг тусалдаг. 5. Тэр нийллэгэнд явах уу, шалгалтандаа бэлдэх үү гэдгээ шийдэж байна. 6. Тэр бэлгэвчийг зөв хэрэглэдэг. 7. Хөвгүүн тэр охинд түүнтэй болзоонд очихыг хүсэхгүй байгаагаа эелдэг ба шийдэмгий

хэлсэн. 8. Эрэгтэй хүмүүс гэр орны ажилд илүү оролцох ѐстой гэж тэр боддог. 9. Тэд үерхлийнхээ талаар ярилцах дуртай 10. Жирэмслэлтээс сэргийлэх эм нь дааврын арга юм. 11. Тэр гэр бүл төлөвлөх ямар арга хэрэглэхээ нөхөртэйгөө ярилцдаг. 12. Тэд үе тэнгийнхэнтэйгээ адилхан байхыг хүсдэг. 13. Биений юм ирж байх үед бэлгийн хавьталд орвол жирэмсэн болох боломжтой 14. Тэр найз охиноо өөр эрэгтэй хүнтэй ярилцахад харддаг. 15. Нэг удаагийн дур тавилтаар 200-600 сая эр бэлгийн эс ялгардаг. 16. Тэр найз охиндоо их хайртай 17. Түүний хувьд гэр бүл нь юунаас ч илүү чухал 18. Үр хөндөлт хууль бус байвал аюул ихтэй байдаг 19. Тэр эхнэртээ өөрийг нь битгий цохиоч гэж хэлсэн 20. 19 настай монгол охидын 25% нь жирэмсэн буюу хүүхэдтэй байдаг. 21. Тэр эрэгтэй 3 хүүхэдтэй болохыг хүсдэг. 22. Хэрвээ найз охин нь түүнтэй унтахгүй юм бол тэр өөр охин олох болно. 23. Биений юмны мөчлөгийн хугацаа тогтмол бус байж болно 24. Түүний биений юм нь тогмол биш учраас тэр үүндээ санаа их зовдог 25. Тэр түүнээс бэлгэвч хэрэглэхийг санал болгохоос айдаг 26. Өөртөө итгэлтэй хүн нь бусдад өөрийгөө зөв ойлгуулахдаа өөртөө итгэлгүй хүнээс илүү

байдаг. 27. Хэлүү бэлгийн таашаал авахад хамгийн чухал эрхтэн 28. Тэд хүүхэдтэй болохыг хүсдэггүй 29. Тэр ерөндөг тавиулахыг хүсдэггүй 30. Шилжилтийн нас ихэвчлэн 6-8 жил үргэлжилдэг 31. Хэрвээ найз залуу нь өөрийг хуурах л юм бол, тэр түүнийг орхино. 32. Бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх юм бол БЗХӨ, ХДХВ -аас найдвартай хамгаалах зэрэг

нь өндөр байна. 33. Бүхий л төрлийн хүчирхийлэл нь буруу үйлдэл юм. 34. Монголд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдвэл хуулийн хариуцлага хүлээдэг. 35. ДОХ өвчин үүсгэдэг үндсэн 2 төрлийн вирус байдаг. 36. Хосууд бие биендээ үнэнч итгэлтэй байх ѐстой 37. Тэр найз залуудаа аюулгүй секс түүний хувьд яагаад чухал болохыг ярьдаг 38. Тэр өөрийгөө хэзээ ч БЗХӨ авахгүй гэж итгэдэг

Багшид зориулсан материал

Дараах жагсаалтыг уншаад аль нь мэдлэг, чадвар, хандлагатай холбоотой болохыг тодорхойлоод _____ зайд М,Ч,Х үсгээр тэмдэглэнэ үү?

1. Тэр хүсээгүй зүйлээ хийхээс татгалздаг. (Ч)

Page 55: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

55

2. Тэр дээд сургуульд ортлоо бэлгийн хавьталд орохгүй байх нь дээр гэж боддог. (Х) 3. Сонирхолтой ажлаас илүү мөнгө чухал. (Х) 4. Хүмүүсийг гэр бүлээ төлөвлөхөд нөхөн үржихүйн эмнэлэг тусалдаг. (М) 5. Тэр нийллэгэнд явах уу, шалгалтандаа бэлдэх үү гэдгээ шийдэж байна. (Ч) 6. Тэр бэлгэвчийг зөв хэрэглэдэг. (Ч) 7. Хөвгүүн тэр охинд түүнтэй болзоонд очихыг хүсэхгүй байгаагаа эелдэг ба шийдэмгий

хэлсэн. (Ч) 8. Эрэгтэй хүмүүс гэр орны ажилд илүү оролцох ѐстой гэж тэр боддог. (Х) 9. Тэд үерхлийнхээ талаар ярилцах дуртай. (Х) 10. Жирэмслэлтээс сэргийлэх эм нь дааврын арга юм. (М) 11. Тэр гэр бүл төлөвлөх ямар арга хэрэглэхээ нөхөртэйгөө ярилцдаг. (Ч) 12. Тэд үе тэнгийнхэнтэйгээ адилхан байхыг хүсдэг. (Х) 13. Биений юм ирж байх үед бэлгийн хавьталд орвол жирэмсэн болох боломжтой. (М) 14. Тэр найз охиноо өөр эрэгтэй хүнтэй ярилцахад харддаг. (Х) 15. Нэг удаагийн дур тавилтаар 200-600 сая эр бэлгийн эс ялгардаг. (М) 16. Тэр найз охиндоо их хайртай. (Х) 17. Түүний хувьд гэр бүл нь юунаас ч илүү чухал. (Х) 18. Үр хөндөлт хууль бус байвал аюул ихтэй байдаг. (М) 19. Тэр эхнэртээ өөрийг нь битгий цохиоч гэж хэлсэн. (Ч) 20. 19 настай монгол охидын 25% нь жирэмсэн буюу хүүхэдтэй байдаг. (М) 21. Тэр эрэгтэй 3 хүүхэдтэй болохыг хүсдэг. (Х) 22. Хэрвээ найз охин нь түүнтэй унтахгүй юм бол тэр өөр охин олох болно. (Х) 23. Биений юмны мөчлөгийн хугацаа тогтмол бус байж болно. (М) 24. Түүний биений юм нь тогмол биш учраас тэр үүндээ санаа их зовдог. (Х) 25. Тэр түүнээс бэлгэвч хэрэглэхийг санал болгохоос айдаг. (Х) 26. Өөртөө итгэлтэй хүн нь бусдад өөрийгөө зөв ойлгуулахдаа өөртөө итгэлгүй хүнээс илүү

байдаг. (М) 27. Хэлүү бэлгийн таашаал авахад хамгийн чухал эрхтэн. (М) 28. Тэд хүүхэдтэй болохыг хүсдэггүй. (Х) 29. Тэр ерөндөг тавиулахыг хүсдэггүй. (Х) 30. Шилжилтийн нас ихэвчлэн 6-8 жил үргэлжилдэг. (М) 31. Хэрвээ найз залуу нь өөрийг хуурах л юм бол, тэр түүнийг орхино. (Х) 32. Бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх юм бол БЗХӨ, ХДХВ -аас найдвартай хамгаалах зэрэг

нь өндөр байна. (М) 33. Бүхий л төрлийн хүчирхийлэл нь буруу үйлдэл юм. (М) 34. Монголд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдвэл хуулийн хариуцлага хүлээдэг. (М) 35. ДОХ өвчин үүсгэдэг үндсэн 2 төрлийн вирус байдаг. (М) 36. Хосууд бие биендээ үнэнч итгэлтэй байх ѐстой. (Х) 37. Тэр найз залуудаа аюулгүй секс түүний хувьд яагаад чухал болохыг ярьдаг. (Ч) 38. Тэр өөрийгөө хэзээ ч БЗХӨ авахгүй гэж итгэдэг. (Х)

Сэдэв 8. Халдварт ба халдварт бус өвчин

Зорилго: Халдварт ба халдварт бус өвчний шалтгаан, үүсгэх хүчин зүйлс, онцлог, урьдчилан сэргийлэх арга замуудыг мэдсэнээр өөрийгөө болон бусдыг өвчлөхөөс сэргийлж чаддаг болох Зорилтууд:

1. Халдварт ба халдварт бус өвчний тодорхойлолт, үүсгэгч болон шалтгаан, ангилалыг мэдэх

Page 56: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

56

2. Халдварт ба халдварт бус өвчний онцлог, манай оронд элбэг тохиолддог халдварт ба халдварт бус өвчнүүдийн талаар мэдэх

3. Халдварт болон халдварт бус өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар ойлголттой болох Хугацаа: 90 минут Үндсэн мэдээлэл:

Халдварт өвчин гэдэг нь ямар нэгэн өвөрмөц үүсгэгч нэг бие махбодоос нөгөөд дамжин халдварласнаас үүсдэг эмгэгийг өвчинг хэлнэ.

Халдварт бус өвчин гэдэг нь ямар нэг тодорхой хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүсч, тухайн хүний биеийг хямрааж өвчлүүлдэг өвчнүүдийг хэлнэ.

Халдварт өвчнийг халдварлах замаас нь хамааран гэдэсний, амьсгалын замын, цусаар дамжин халдварлах, арьс салстаар дамжих, бэлгийн замын халдварт өвчин г.м ангилахаас гадна ямар үүсгэгчээр халдварлаж байгаагаас нь шалтгаалж антропоноз ба зооноз гэж ангилдаг. Зөвхөн хүний биед амьдрах чадвартай өвчин үүсгэгчээр үүсдэг халдварт өвчнүүдийг антропоноз өвчин харин хүнд халдварлан өвчлүүлдэг малын халдварт өвчнүүдийг зооноз өвчин гэнэ.

Халдварт бус өвчнүүдийг эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг алдагдуулсан байдал, өвчин үүсэх шалтгаан, хүчин зүйлс зэргийг нь харгалзан ангилж болно. Тухайлбал, зүрх судасны, хоол боловсруулах замын, уушигны, элэгний, бөөрний, үе мөчний, амьсгалын замын, тархи нугасны, хамар хоолойн, цусны, бодисын солилцооны, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд г.м

Халдварт болон халдварт бус өвчин бүр өөрийн гэсэн онцлогуудтай. Халдварт өвчнийг үүсгэгч нян, вирус, эгэл биетэн байдаг бол халдварт бус өвчин нь үүсгэгч байхгүй боловч өвчин үүсгэх шалтгаан болох хүчин зүйлс гэж байдаг. Тухайлбал, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, удамшил, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг олон шалтгаанаас хамааран үүсдэг байна. Хэрэглэгдэхүүн:

1. Том цаас, маркер багийн тоогоор 2. Хавсралт 8.1-ийг хүний тоогоор 3. Хавсралт 8.2-ыг бүлгийн тоогоор 4. Хавсралт 8.3-ыг зүйл тус бүрээр хайчлан хананд наана. 5. Хавсралт 8.4-ийг зүйл тус бүрээр хайчлан багуудад тараана.

Үйл ажиллагаа1.

Самбар дээр “Хүлээлт” болон “Биелэлт” гэсэн 2 багана бүхий хүснэгт зурж, түүнийг дэвтэртээ зурна гэдгийг хэлнэ.

Халдварт болон халдварт бус өвчний талаар юу мэдэхийг хүсч байгааг асууж, тэдгээр зүйлсээ “Хүлээлт “багананд бичихийг хүснэ.

Бичиж дуусмагц хавсралт 8.1–ийг хүн бүрт тараан өгч, уншиж танилцахыг хүснэ.

Дараа нь өөрсдийн мэдэхийг хүсч байсан зүйлийнхээ хариултыг авсан бол түүнийгээ “Биелэлт” багананд бичнэ гэдгийг тайлбарлана.

Хариулт аваагүй хүсэлт болон зайлшгүй мэдвэл зохих нэмэлт мэдээллүүдийг багш суралцагчидтай хамтран ярилцаж дүгнэнэ.

Үйл ажиллагаа 2.

Суралцагсдыг 10 баг болгон хуваана. Баг тус бүрт дараах халдварт болон халдварт бус өвчин тус бүрээс нэг нэгийг оноож өгнө.

Page 57: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

57

Халдварт өвчин: Томуу, халдварт шар, сүрьеэ, цусан суулга, хоолны хордлого, галзуу, шувууны томуу, гахайн ханиад, бруцеллѐз, тарваган тахал

Халдварт бус өвчин: Зүрх судасны өвчин, бөөрний өвчин, чихрийн шижин, хавдар, хорт хавдар, харшил, харааны эмгэг, сонсголын эмгэг, бамбай булчирхайн эмгэг, цусны өвчин

Багш хавсралт 8.2-т байгаа материалыг урьдчилан бэлтгэсэн байна. Баг тус бүр өөрт оногдсон өвчний талаар дараах зүйлсийг бүлгээрээ ярилцаж, багшийн тараан өгсөн зүйлсийг хооронд нь тохируулан хананд байрлуулна. Тухайлбал, халдварт өвчний хувьд тухайн өвчний үүсгэгч, дамжих зам, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замыг олж тохируулна. Халдварт бус өвчний хувьд тухайн багт оногдсон өвчний шалтгаан болох хүчин зүйлс, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замуудыг тохируулан самбарт байрлуулна.

Бүлэг тус бүр хийсэн ажлаа бусдадаа танилцуулна. Танилцуулга тус бүрийн дараа суралцагчид тухайн багаас асуух зүйл байгаа эсэхийг лавлана. Хавсралт …ыг тухайн өвчний талаарх бүлгийн танилцуулга тус бүрийн дараа тараан өгч уншуулаад, асууж тодруулах зүйл гарвал багш нэмэлт мэдээлэл өгнө.

Үйл ажиллагаа 3.

1. Суралцагчдад хавсралт …-ыг тараан өгч уншихыг хүснэ. 2. Уншиж дуусмагц тэднээс асууж, тодруулах зүйл байгаа эсэхийг лавлана. Шаардлагатай

тохиолдолд багш нэмэлт мэдээлэл өгнө.

Дүгнэлт: Дараах асуултуудаар хичээлээ дүгнэнэ.

Халдварт болон халдварт бус өвчний хоорондын ялгаа юу вэ?

Халдварт болон халдварт бус өвчний улс, нийгэм болон хувь хүнд учруулах хор холбогдлыг хэлнэ үү?

Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд юу вэ? Бие даах ажил:

1. Гар, хөл, амны өвчин 2. Гахайн ханиад 3. Боом, шүлхий 4. Гепатит В,С,Е,Д 5. Гахай хавдар 6. Хөлийн ул хавтгайрах эмгэг 7. Нуруу муруйх – сколиоз 8. Таргалалт г.мэт

Үнэлгээ: Суралцагч эрдэм шинжилгээний бүтээл болон зохион байгуулсан сургалт сурталчилгааны ажлуудаар үнэлүүлэх боломжтой.

Шалгуур Хараахан болоогүй

Анхан шатны

Боловсорч буй

Бүрэн боловсорсон

Халдварт болон халдварт бус өвчний тодорхойлолт, ангилал, баримт, ухагдахуун, шинж тэмдэг.

Page 58: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

58

Урьдчилан сэргийлэх арга замуудын талаарх ойлголт,тайлбар, арга хэмжээ, технологи

Мэдээлэл цуглуулах, мэтгэлцээн зохион байгуулах, судалгаа хийх г.м

Задлан ялгал хийх, өөрийн өмнөх мэдлэг чадвараа тухайн сэдэвт ашигтайгаар хэрэглэх г.м

мэдээллийг өөртөө хэрэглэхээр тохируулан зохион байгуулах г.м

Ном зүй:

1. Өсвөр үеийн эрүүл мэнд, эрүүл амьдрах ухаан. УБ.2004 2. Багш бэлтгэдэг их, дээд сургуульд заах эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр. УБ.2006

/ДЭМБ-ийн зөвлөх,профессор Лоренс СТ.Лэжэрийн зөвлөмж / 3. В.Н.Касаткин, Л.А.Щеплягин. Здоровья. Учебно-методическое пособие для учителей 1-

11 класс. Москва., 2005 4. Халдварт өвчин. ЭМШУИС 2008 он 5. Эмчилгээний биеийн тамир. УБ. 1998 он 6. Яаралтай тусламж УБ.1994. www.unfpa.org

Хавсралт 8.1

Халдварт ба халдварт бус өвчний талаарх үндсэн ойлголт

Халдварт өвчин–Ямар нэгэн өвөрмөц үүсгэгч нэг бие махбодиос нөгөөд дамжин

халдварласнаас үүсдэг эмгэгийг халдварт өвчин гэнэ. Халдварт өвчин нь хүүхэд насанд тохиолдож буй нийт өвчлөлийн бараг 70% -ийг, бага насны хүүхдийн нас баралтын 80%- ийг эзэлдэг байна.

Халдварт бус өвчин-Ямар нэг тодорхой хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүсч, тухайн хүний биеийг хямрааж өвчлүүлдэг өвчнүүдийг хэлнэ. Халдварт өвчнийг халдварлах байдлыг нь харгалзан дараах байдлаар ангилна:

Гэдэсний халдварт өвчин (халдварт шар буюу гепатит А, цусан суулга, холера, гэдэсний хижиг, хоолны хордлого, хялгасан хорхойтох, туузан хорхойтох, хүж хорхойтох, бруцеллез г.м)

Амьсгалын замын халдварт өвчин (томуу, улаан бурхан, сүрьеэ, гахай хавдар, салхинцэцэг, сахуу, хөхүүл ханиад, менингит, тарваган тахал г.м).

Цусаар дамжин халдварлах өвчин (халдварт шар буюу гепатит В, С, ХДХВ/ДОХ, заг хүйтэн, тэмбүү г.м).

Арьс салстаар дамжих халдварт өвчин (хамуу, мөөгөнцөрт өвчнүүд, хамуу, татран, тарваган тахал, бруцеллез)

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин (тэмбүү, заг хүйтэн, хламид, трихомониаз, халдварт шар-В,С, ХДХВ/ДОХ г.м).

Мөн түүнчлэн халдварт өвчнийг дараах байдлаар ангилдаг.

Page 59: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

59

Антропоноз-Зөвхөн хүний биед амьдрах чадвартай өвчин үүсгэгчээр үүсдэг халдварт өвчнүүдийг хэлнэ. Зооноз-Хүнд халдварлан өвчлүүлдэг малын халдварт өвчнүүдийг хэлнэ. Халдварт бус өвчнүүдийг эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг алдагдуулсан байдал, өвчин үүсэх шалтгаан, хүчин зүйлс зэргийг нь харгалзан ангилж болно. Үүнд:

- Зүрх судасны, хоол боловсруулах замын, уушигны, элэгний, бөөрний, үе мөчний, амьсгалын замын, тархи нугасны, хамар хоолойн, цусны, бодисын солилцооны, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд г.м

- Хөлийн ул хавтгайрах, нуруу муруйх, гэмтэл, бэртэл г.м - Сэтгэцийн болон мэдрэлийн эмгэгүүд г.м - Харааны, сонсголын, хэл ярианы эмгэгүүд г.м - Удамшлын болон олдмол өвчнүүд г.м - Хавдар, харшил г.м - Хөдөлгөөний хомсдол, амьдралын хэв маяг, хорт зуршил, хооллолтоос шалтгаалсан

эмгэг г.м олон янзаар ангилж болно. Халдварт өвчин нь дараах онцлогуудтай:

Халдварт өвчин тус бүр өөрийн гэсэн өвөрмөц үүсгэгчтэй. Орчин үед нийт 2,5 мянгаас багагүй халдварт өвчний үүсгэгчийг нээн илрүүлээд байна. Нян, вирус, мөөгөнцөр, шимэгч, эгэл биетэн зэрэг нь халдварт өвчний үүсгэгчид юм. Сүрьеэ, менингит, сахуу, цусан суулга, бруцеллѐз, холера, заг хүйтэн зэрэг өвчний үүсгэгч нь нян юм. Харин томуу, гепатит, салхин цэцэг, гахайн хавдар, шувууны ханиад, гахайн ханиад, улаан бурхан, галзуу, ДОХ зэрэг нь вирусээр үүсгэгддэг. Хяргагч үлд, бужуу үлд, үтрээний мөөгөнцөрт өвчин- кандидоз, хөлийн ул болон хумсны мөөгөнцөр зэрэг нь мөөгөнцрөөр үүсгэгдэнэ. Хамуу, хялгасан хорхойтох, туузан хорхойтох, хүж хорхойтох, бэтэг зэрэг нь шимэгчээр үүсгэгддэг. Эгэл биетэн нь трихомониаз, лямблиоз, амебиоз г.м өвчнийг үүсгэдэг.

Халдвартай хүн болон халдвар тээгч нь эрүүл хүмүүст халдвар тараагч болдог. Халдвар тээгч гэдэг нь тухайн өвчин үүсгэгчийг биедээ тээж байгаа боловч өвчний шинж тэмдэг илрээгүй, идэвхтэй амьдарч байгаа хүн байна. Халдварт өвчин нь нэгээс нөгөөд дараах замаар дамжина.

o агаар-дуслын зам, o хоол боловсруулах зам o цусаар o арьс салстаар o бэлгийн замаар

Халдварын эх уурхай гэж байдаг бөгөөд энэ нь тухайн өвчин үүсгэгчийг биедээ тээж буй, өвчний шинж тэмдэг илэрсэн ба илрээгүй хүн болон амьтан байна.

Халдварт өвчин нь өөр өөрийн өвөрмөц шинж чанартай.

Халдварт өвчин нь тодорхой үе шатаар явагдана. .

Халдварт бус өвчин нь хүний амьдралын хэв маяг-(хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, ажил амралтын дэглэм баримтлахгүй байх, аюулгүй байдлаа хангахгүй байх, байнгын стресстэй байх, хорт зуршил байнга хэрэглэх, хүнс тэжээлийн хомсдол, хотжилт г.м), хүрээлэн буй орчны эрүүл ахуй-(агаар, ус, хөрсний бохирдол, цацрагийн нөлөө, цаг уурын өөрчлөлт г.м), удамшлын–(эцэг эх, гэр бүлийн гишүүдээс нь удамшлын ямар нэг өвчтэй байх), эмнэлгийн тусламж үйлчилгээ–(эмнэлгийн тусламж үйлчилгээ чанаргүй, үр нөлөө багатай, ухуулга сурталчилгаа муу байх г.м) эрэг олон шалтгаанаас хамааран үүсдэг байна.

Хавсралт 8.2

Page 60: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

60

Дараах зүйлсийг багш нэг нэгээр нь А 4 цаасны Ѕ дээр урьдчилан бичиж бэлтгэсэн байна. Үүсгэгчид: Нян, Вирус, Мөөгөнцөр, Шимэгч, Эгэл биетэн Ангилал: Гэдэсний халдвар, Агаар дуслын замын халдвар, Цусны халдвар, Арьс салстын халдвар (Өвчний тоогоор хувилна). Хүнээс хүнд, Амьтнаас хүнд (Өвчний тоогоор хувилна). Дамжих зам: Агаар дуслын, Хоол боловсруулах, Цусаар, Арьс салстаар (Өвчний тоогоор хувилна). Дараах өвчнүүдийн шинж тэмдгүүдийг нэрийг тавилгүй өгнө. Халдварт шар: Ходоод гэдэсний хямрал-хоолонд дургүй болох, бөөлжих, дотор муухай оргих, суулгах, ам гашуу оргих, аюулхай орчим өвдөх, баруун хавирганы нуман доогуур хөндүүр оргих г.м Томуу төст шинж-халуурах, нус гоожих, үе үе ханиах г.м. Шарлалт–нүдний салст бүрхэвч, арьс салст шарангуй туяатай болох. Бага насны хүүхдэд болон зарим хүнд шарлах шинж маш бүдэг илэрч болно. Ядарч сульдах-унтамхай болох, ноомой болох, идэвхгүй болох, түрүүлгээ харж хэвтэх г.м Мөн үе булчингаар өвдөх, шээс өтгөрч хар цай шиг бараан өнгөтэй, өтгөн цайвар сааралдуу болох г.м шинжүүд илэрнэ. Сүрьеэ: 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, халуурах, хоолонд дургүй болох, амьсгаадах, ядрах, бие сульдах, турах, шөнө их хөлрөх, цээжээр өвдөх, байнга цэр эсвэл цустай цэр гарах г.м шинжүүд илэрнэ. Шувууны томуу: Богино хугацаанд олон хүн өвчилж, эдийн засгийн үлэмж хохирол учруулдаг бөгөөд өвчин гэнэт эхэлж, өндөр халуурах, ханиах, хоолой аргах, өвдөх, булчин, үе мөчөөр чинэрч өвдөх, нүдний салст үрэвсэх, бие сульдаж ядрах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Шувуу тухайн өвчнөөр өвчилдөг.

Тарваган тахал: Арьс салстаар халдвар авсан тохиолдолд–тэр хэсгийн булчирхай цочиж томрон, эмзэглэлтэй хөндүүр болно. Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд–гэнэт өндөр халуурч, цээжээр өвдөж ханиалган, цустай цэр гарч амьсгаадна. Хоол боловсруулах замаар халдвар авсан тохиолдолд ходоод гэдэс өвдөж, цусархаг зүйлээр бөөлжиж, суулгана. Аль ч хэлбэрийн үед гарч болох шинжүүд-биеийн ерөнхий байдал түргэн хугацаанд муудаж, өндөр халууран, булчирхай цочиж томрон, эмзэглэх ба ханиалгаж цустай цэр гарна. Мэрэгч амьтад өвчилдөг бөгөөд хүн, муур тэмээ зэрэг амьтанд халдварлана. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, улмаар үхэлд хүргэх гоц аюултай байгалийн халдварт өвчин юм. Бруцеллез: Цочмог хэлбэрийн үе–халдварласнаас хойш 1-3 долоо хоногийн дараа 38-400С хүртэл халуурах, чичрэх, хөлрөх, яс булчингаар өвдөх, толгой өвдөх, ядрах, арьсаар тууралт гарах, булчирхай цочих, хоолны дур хүсэл муудах зэрэг шинжүүд илэрнэ. Нийтлэг шинж тэмдгүүд-үе мөч өвдөх, хөндүүрлэх, хавдах, нойргүйдэх, бэлгийн дур хүсэл буурах, сэтгэл зовних, хямрах, уурлах, айх зэрэг шинжүүд илэрнэ. Хүнийг бие болон сэтгэл санааны хувьд хохироож, хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг малын халдварт өвчин юм.

Page 61: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

61

Галзуу өвчин: Уснаас айх шинж тод илэрнэ. Юм уух үед залгиур ба улаан хоолойн булчингууд агшилт өгч хахаж цацна. Шингэн зүйл уруулд хүргэх, савтай шингэн ойртуулах, усны тухай ярихад залгих булчин агшдаг. Хурц гэрэл, салхи дуу чимээнээс айн цочиж таталт өгнө. Хөөрлийн байдалд орж, айдас, аюултай зүйлс нүдэнд хий үзэгдэж, чихэнд сонсогддог байна. Мөн хөлөрч, шүлс их ялгарч, залгиж чадахгүй савирч гоожин, 400С–ээс дээш хэмтэй халуурна. Улмаар ухаан балартан, таталт зогсож, хөдөлгөөнгүй болно. Гар, нүүр, хөл, өрцний булчингууд суларч саажин, улмаар бүтэлтээс болж богино хугацааны дотор үхэлд хүргэдэг аюултай өвчин юм. Голдуу халдвартай чоно, нохойн төрлийн амьтанд хазуулсанаас халдвар авдаг. Цусан суулга: Халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараанаас халуурах, дүлүүлж цустай суулгах, гэдэс базлах, бөөлжих, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хоолны хордлого: Бохирлогдсон хоол хүнсийг хэрэглэснээс хойш 3-72 цагийн дараа халуурах, ходоод, аюулхай орчмоор хатгаж өвдөх, бие сульдах, бөөлжих, гэдэс базлан суулгах, булчин шөрмөс татах, нүд эрээлжлэн толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Томуу: Халдвар авснаас хойш хэдхэн цагаас 2 хоногын дараа биеийн халуун гэнэт нэмэгдэж 39-400С хүрч, дагжин чичирч, толгой эргэж, бие сулран, булчин үе мөчөөр өвдөнө. Ханиалгаж, хамар битүүрч, хамарнаас нус, ус гоожиж, хамрын уг, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хоолонд дургүй, нойр муудаж, дотор муухайрч, хоол идэж, эм уусныхаа дараа бөөлжинө.

Хавсралт 8.3

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд: Халдварт өвчнөөс сэргийлэх ажилд төр засаг, мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс эн тэнцүү чухал үүрэгтэй оролцоно. Төр засгаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь–нийгмийн тогтвортой байдал, хүн амын материаллаг байдлыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламжийн хангамж, техник тоног төхөөөрөмжийг шаардлагатай түвшинд хүртэл сайжруулах, хөдөлмөр-амралтын нөхцлийг сайжруулах, ус хангамж, ойжилт, экологийн асуудал, хүн амын хүнс тэжээлийн асуудалд анхаарах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Мэргэжлийн байгууллагын зүгээс авах арга хэмжээ нь–халдвараас сэргийлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, халдварт өвчтэй хүмүүсийг эрт илрүүлж, оношилж, эмчлэх, тусгаарлах, чанартай үйлчилгээ үзүүлэх, хүн амд халдварт өвчний эсрэг ухуулга сурталчилгааг хийх, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлт, шавжгүйтгэлийн арга хэмжээг зохих шаардлагын түвшинд хийх, цус, цусан бүтээгдхүүний шинжилгээний найдвартай байдал, хадгалалт, эмнэлгийн багаж хэрэгслэлийн ариутгал, хадгалалтад хяналт тавих эрэг олон талт үйл ажиллагаа юм. Хувь хүний зүгээс авах арга хэмжээ нь–халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшиж, өөрийгөө болон бусдыг хамгаалж сурах болно. Хувь хүн болгон эрүүл ахуйн дараах шаардлагуудыг хэвшил болговол халдварт өвчин тусахаас тодорхой хэмжээнд хамгаалж чадна.

- Гарын ариун цэврийг сахих-хооллохын өмнө болон бие зассаны дараа гараа угаах - Бага насны хүүхдийн аяга таваг, тоглоом, суултуур зэргийг угааж ариутгаж байх - Жимс, хүнсний ногоог хэрэглэхийн өмнө заавал угааж байх

Page 62: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

62

- Сүү, сүүн бүтээгдхүүн, мах, махан бүтээгдхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх - Мал амьтны түүхий эд, арьс шир, нэхий, ноос ноолууртай харьцахдаа бээлий, амны

хаалт зэрэг хамгаалалтын хэрэгслэл хэрэглэх - Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлтийн үед амны хаалт хэрэглэх - Тогтсон хугацаанд нь урьдчилан сэргийлэх вакциныг хийлгэх - Баталгаатай газраас шинжилгээтэй цус цусан бүтээгдхүүнийг зөвхөн зайлшгүй

шаардлагатай үед л хэрэглэх - Нэг удаагийн зүү тариур, ариутгасан багаж хэрэгслэл хэрэглэх - Хамгаалалтгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх- бэлгэвч хэрэглэх - Амьдралдаа “АВСД”–ийн дүрмийг баримтлах г.м болно.

Сэдэв 9. БЗДХ/ХДХВ/ДОХ

Зорилго: БЗДХ/ХДХВ/ДОХ түүний халдварлах зам, илрэх шинж тэмдэг түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдлэг эзэмшүүлэх Зорилтууд:

БЗДХ-ын талаар ерөнхий ойлголттой болох

БЗДХ/ХДХВ/ДОХ ын халдварлах зам, хүний биед хэрхэн нөлөө үзүүлдгийг тайлбарлах

ХДХВ/ДОХ-ын ялгааг тайлбарлах, цонх үе гэж юу болох тухай мэдэх

БЗДХ/ХДХВ/ДОХ өвчний үед илрэх шинж тэмдгүүдийг мэдэх

БЗДХ/ХДХВ/ДОХ урьдчилан сэргийлэх арга замуудыг эзэмших

ХДХВ/ДОХ-оос гарч болох бүх нөхцөл байдал, хор хөнөөлийг урьдчилан тооцоолж сурах Үндсэн мэдээлэл:

Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед нэг хүнээс нөгөө хүнд бэлгийн замаар дамждаг халдваруудыг БЗДХ гэж нэрлэдэг.

Олон төрлийн БЗДХ байдаг бөгөөд тэдгээр нь нян, вирус, бичил биетэн зэрэг үүсгэгчдээр үүсгэгддэг байна. Үүсгэгчдийн төрлөөс хамаараад илрэх шинж тэмдэг, оношлогоо, эмчлэх аргууд нь ялгаатай байдаг. БЗДХ-ыг бүрэн төгс эмчлүүлээгүй тохиолдолд дараах сөрөг үр дагаварт хүрнэ:

Үргүйдэл Бага аарцгийн үрэвсэлт өвчин, урагт сөрөг нөлөө үзүүлэх (дутуу төрөх, зулбах,

умайн гадуур жирэмслэх, хараагүй болох, өсөлт зогсох г.м) ХДХВ/ДОХ-ын халдвар авах өндөр эрсдэлтэй болно.

Хүний дархлал хомсдолын вирус нь ХДХВ1, ХДХВ2 гэсэн хоѐр төрөл байдаг. ХДХВ нь хүний үрийн шингэн, үтрээний шүүрэл, цус, хөхний сүү зэрэг биеийн шингэнүүдэд агуулагдаж дараах замуудаар дамжин халдварлана. Үүнд:

Хамгаалалтгүй бэлгийн хавьтал Халдвартай эхээс хүүхдэд Халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээс Бохирлогдсон зүү, тариур зэрэг эмнэлгийн багаж хэрэгслээр

ХДХВ/ДОХ/БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд хамгийн хялбар арга нь аюулгүй бэлгийн харилцаа юм. Хэрэглэгдэхүүн:

1. БЗДХ/ХДХВ/ДОХ талаар унших материал Хавсралт 9.1

Page 63: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

63

2. БЗДХ/ХДХВ/ДОХ талаар унших материал Хавсралт 9.2 3. А4/1 цаас хүний тоогоор 4. Баг тус бүрийн үнэлгээний хуудас 4ш

Үйл ажиллагаа 1.

Сурагчдыг 4-5 жижиг бүлгүүдэд хуваан зааврын дагуу ажиллуулна.

Бүлэг бүр хийсэн ажлаа танилцуулна. Хавсралт 9.1 ба хавсралт 9.2-ыг ашиглан бүлгүүд танилцуулга бэлтгэнэ.

Багш урьдчилан бэлтгэсэн А4/1 цаасан дээр БЗДХ/ХДХВ-ын дамжих зам, өвчний шинж тэмдэг,гарах үр дагавар сэргийлэх ба баримтлах зарчим зэрэг үгүүдийг бичүүлэн доод талд нь харгалзах мэдээллүүдийн жагсаалт гаргахыг санал болгоно.

Багш өнөөдрийн байдлаар эрүүл мэндэд тулгараад байгаа чухал асуудлын нэг болох талаар чиглүүлэн өгч,аль болох өөрсдийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан багш нэмэлт мэдээллээр баяжуулж дүгнэлт хийнэ.

Үйл ажиллагаа 2.

Өнөөдөр дэлхийн бараг улс орон болгон ХДХВ/ДОХ-ын халдварт өртөөд байна.Уг өвчнөөр олон мянган хүүхэд насанд хүрэгчид өвчилж нас барж байна. Дэлхий даяар болон Азийн бүсэд ХДХВ/ДОХ ямар чиг хандлагатай байна вэ? Яагаад энэ өвчин залуусын дунд тархаж аюул занал учруулж байна вэ? Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юу? гэсэн сэдвүүдээр ярилцана.

Оролцогчдыг 5 бүлэгт хуваан бүлэг бүрт ХДХВ/ДОХ-ын дэлхий дахины болон бүс нутгийн талаарх бэлтгэж ирсэн мэдээллийг тараана. /Өмнөх хичээлээр 5 баг тус бүрийг энэ талаар мэдээлэл бэлтгэж ирэх даалгавар өгсөн байна./

Бүлэг тус бүр гол агуулгын дор жагсаасан сэдвээс сонгон авч ажиллана. Бүлэг бүр ажилласан сэдвийнхээ дагуу 3-5 минутын танилцуулгыг товч тодорхой бөгөөд сонирхолтой байдлаар хийнэ.

Бусад бүлгээс санал авах ,бүлгүүдийн танилцуулга дууссаны дараа 1-2 хүнээр үйл ажиллагааг бүхэлд нь дүгнүүлнэ.

1-р бүлэг : Одоогийн тоо баримтад тургуурлан ХДХВ-ын дэлхий дахины болон бүсийн өнөөгийн байдлыг харуулах

2-р бүлэг: ХДХВ/ДОХ яагаад залуучуудад илүү их аюул учруулж буйг тайлбарлах 3-р бүлэг : ХДХВ/ДОХ-оос гарч болох бүх нөхцөл байдал, хор хөнөөлийг урьдчилан

тооцоолох 4-р бүлэг: ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ач холбогдолтой

болохыг нотлох Дүгнэлт

Хичээлээ дүгнэхдээ багш дараах асуудлын хүрээнд ярилцлага өрнүүлж болно. - БЗДХ/ХДХВ/ДОХ ын халдварлах зам, хүний биед хэрхэн нөлөө үзүүлдэг болох - БЗДХ/ХДХВ/ДОХ өвчний үед илрэх шинж тэмдгүүдийг мэдэх - БЗДХ/ХДХВ/ДОХ урьдчилан сэргийлэх арга замууд - Хаана хандаж болох талаар асуудлыг хөндөж ярилцах

Үнэлгээ:

“ХДХВ ын халдвартай хүнтэй хэрхэн харьцах, дэмжлэг үзүүлэх“, ”ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх” тухайн сэдэвтэй холбоотой “Мэдлэгт тань тус” гэсэн зөвлөмжийг боловсруулах даалгавар 4 бүлэгт өгнө. Зөвлөмжөө зураг, бичиг зэрэг ямар ч хэлбэрээр хийж болно.

Хийсэн бүтээлээ бусад багуудад танилцуулж, өгсөн саналаар дахин нэмэлт хийн бүтээлийн сангаа баяжуулна.

Page 64: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

64

Бусад багууд болон багш ,багийн гишүүд боловсруулсан зөвлөмжид үнэлгээ өгнө. /Үнэлгээг зөвлөмжийн дизайн, мэдээллийн хүрээ, багийн гишүүдийн оролцоо г.м-ийг харгалзан үзнэ/

Үнэлгээний хуудас

№ Бүлгийн нэр Мэдээллийг хэр тодорхой илэрхийлсэн

байдал

Загвар дизайн Багийн гишүүдийн оролцоо

Дүн

1

2

3

Оюутны бие даах ажлын сэдвүүд: 1.ХДХВ/ДОХ–гүй ирээдүй, эссе бичих 2. БЗДХ-ын талаар зөвлөгөө өгдөг газруудын нэр, хаяг ,байршлын талаар танилцуулга бэлтгэх Ном зүй:

1. Өсвөр үеийн эрүүл мэнд, эрүүл амьдрах ухаан. УБ.2004 2. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол. Хичээлийн төлөвлөгөө, заах аргын

зөвлөмж. УБ.2004 3. Эрүүл мэнд.1-4 боть.УБ.2006 4. Сургуулийн сурагчдынХДХВ/ДОХ-д өртөх эрсдэлтэй байдлыг бууруулах нь.багш нарт

зориулсан гарын авлага, УБ.2007 5. Бэлгийн цогц боловсролын зөвлөмж.2 дахь хэвлэл.УБ.2004 6. Өсвөр үеийн эрүүл мэнд, УБ, 2004 7. Joan Helmich.Evonne Hedgepeth.Teaching about sexuality and HIV.2007.New York 8. Амьдрах ухаан цуврал, УБ, 2009 9. www.dotno.mn 10. www.unfpa.org 11. www.nca.mn 12. www.belief.com 13. www.sex-edu.mn 14. www.agi-usa.org 15. ДОХ-той тэмцэх, сэргийлэх тухай хууль, 1993 он

Суралцагчдад зориулсан материал

Хавсралт 9.1 БЗДХ- Бэлгийн замаар дамжих халдварууд

Хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар ихэвчлэн дамждаг олон төрлийн халдварт өвчнүүд

бий. Халдвар дамждаг гол зам нь ижил тул “Бэлгийн замаар дамжих халдвар” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед нэг хүнээс нөгөө хүнд бэлгийн замаар дамждаг халдваруудыг БЗДХ гэж нэрлэдэг. Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын талаар хүн бүр тодорхой ойлголттой байдаг бөгөөд тухайн халдваруудын үр дагавар, хэрхэн сэргийлэх талаар тэр бүр мэдэхгүй явах нь элбэг. БЗДХ нь нөхөн үржихүйн эрхтэнийг гэмтээж, үрэвсүүлэхийн зэрэгцээ бусад эрхтэнд нөлөөлдөг. Бэлгийн замаар дамжин халдварладаг хорь

Page 65: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

65

гаруй өвчин байдаг. Нөхөн үржихүйн эрхтэн, тогтолцоог гэмтээж үрэвсүүлдэг өөр төрлийн халдварууд ч бий. Тэдгээрийн БЗДХ-аас ялгаатай нь бэлгийн замаар дамжин халдварлахгүй. Зарим тохиолдолд БЗДХ нь бэлгийн хавьтлаас бусад замаар ч дамжин халдварлах магадлалтай. Тухайлбал халдвартай хүний цус, цусан бүтээгдэхүүн, ариутгаагүй зүү тариур, хүний арьс салстыг гэмтээдэг багаж хэрэгсэл дээр үлдсэн цусны үлдэгдэл зэргээр дамжин халдварладаг. ХДХВ/ДОХ, тэмбүү, гепатит В, С зэрэг нь цусаар дамждаг халдварууд юм. Зарим өвчин халдвартай эхээс урагт дамждаг. Тухайлбал тэмбүү, ХДХВ нь урагт хэвлийд байхад нь мөн төрөх үед нь халдварлана. Харин заг хүйтэн, бэлгийн хомхой, хламидиоз зэрэг нь төрөх үед хүүхдэд дамжих магадлалтай. ХДХВ нь халдвартай эхийн сүүгээр ч дамждаг. Гэвч бэлгийн хавьтлаас бусад замаар халдварлах нь нийт халдвар дамжсан тохиолдлуудын маш бага хувийг эзэлдэг бөгөөд БЗДХ-ын дамждаг гол зам нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал гэдгийг дахин сануулья. Олон төрлийн БЗДХ байдаг бөгөөд тэдгээр нь нян, вирус, бичил биетэн зэрэг үүсгэгчдээр үүсгэгддэг байна. Үүсгэгчдийн төрлөөс хамаараад илрэх шинж тэмдэг, оношлогоо, эмчлэх аргууд нь ялгаатай байдаг. Нэг. Вирусээр үүсгэгдэх БЗДХ-ууд

Гепатит В, С

Бэлгийн үү

Бэлгийн хомхой

ХДХВ-ийн халдвар Хоѐр. Нянгаар үүсгэгдэх БЗДХ-ууд

Заг хүйтэн

Хламидиоз

Тэмбүү Гурав. Эгэл биетэн-шимэгч

Трихомониаз

Умдагны бөөс

Хамуу БЗДХ-ын шинж тэмдгүүдийн аль нэг нь эсвэл хэд хэдэн шинж тэмдгүүд хавсарч илэрдэг. Үүнд:

Бэлэг эрхтэн орчмоор яр шарх, цэврүү, тууралт, үү гарах, бэлэг эрхтэн загатнах

Шээсний сүв, эмэгтэйчүүдийн үтрээнээс хэвийн үед гардаггүй /эвгүй өнгө, үнэртэй, идээрхэг г.м/ шингэн гарах

Хэвлийн доод хэсгээр өвдөж зовиурлах

Олон удаа ойр ойрхон шээх, шээх үед хорсох, өвдөх, халуу оргих БЗДХ-ын шинж тэмдгүүд олон янзаар илэрч болох ба зарим өвчний үед огт зовиур мэдрэгддэггүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын дараа эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид эрт очиж үзүүлэх,шинжилгээ өгөх нь БЗДХ авсан эсэхийг тогтоох, түргэн эмчлүүлж эдгэрэх цорын ганц арга юм. БЗДХ авсан тохиолдолд эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь маш чухал ач холбогдолтой. Хүнийг гаднаас нь тэр ч байтугай бэлэг эрхтнийг нь хүртэл хараад халдвартай эсэхийг нь мэдэх боломжгүй. Учир нь БЗДХ-ын үед шинж тэмдэг илрэхгүй, далд хэлбэрээр байх нь элбэг тул халдвартай хүн өөрөө ч мэдээгүй явж болно. Орчин үеийн анагаах ухаан БЗДХ-уудыг эмчлэх олон төрлийн эмийн бэлдмэл, эмчилгээний аргуудыг нэвтрүүлсэн байна. Гэвч тухайн өвчин төгс, ямар нэг ул мөргүй эдгэрэх эсэх нь халдвар үүсгэгчээс шалтгаалдаг. Вирусээр үүсдэг БЗДХ-уудыг төгс эмчлэх арга, эмийн бэлдмэл одоогоор гараагүй байна. Тухайлбал ХДХВ/ДОХ-ын хувьд зөвхөн зовиур шаналгааг багасгах, дархлааг дэмжих, цусан дахь вирусийн тоог бууруулах, амьдралыг уртасгах зорилготой дэмжих эмчилгээнүүд үр дүнгээ өгч байна. Вирусээс бусад үүсгэгчээр үүсдэг БЗДХ буюу нян, эгэл биетэн-шимэгч зэргээр үүсгэгдсэн өвчнийг эрт оношилж, зөв эмчилбэл ямар нэгэн сөрөг үр

Page 66: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

66

дагаваргүй, бүрэн эдгэрэх боломжтой юм. Өөрөө дур мэдэн эмчлэх нь өвчнийг архагшуулж, цаашдын эмчилгээг түвэгтэй болгодог. БЗДХ-ын эмчилгээний нэг чухал зарчим бол зөвхөн халдвартай хүнийг эмчлэх бус, мөн хавьтагчийг хамт эмчлэхэд оршино. Учир нь өөрөө эмчлүүлсэн, хавьтагч нь эмчлүүлээгүй бол эргээд халдвар авах эрсдэлтэй. БЗДХ-ыг бүрэн төгс эмчлүүлээгүй тохиолдолд дараах сөрөг үр дагаварт хүрнэ:

Үргүйдэл

Бага аарцгийн үрэвсэлт өвчин, урагт сөрөг нөлөө үзүүлэх (дутуу төрөх, зулбах, умайн гадуур жирэмслэх, хараагүй болох, өсөлт зогсох г.м)

ХДХВ/ДОХ-ын халдвар авах өндөр эрсдэлтэй болно Нийтлэг тохиолддог БЗДХ-ын тухай мэдээллийг танилцуулж байна. ХДХВ-ийн халдвар: Үүсгэгч нь Хүний дархлал хомсдолын вирус бөгөөд ХДХВ1, ХДХВ2 гэсэн хоѐр төрөл байдаг. ХДХВ нь хүний үрийн шингэн, үтрээний шүүрэл, цус, хөхний сүү зэрэг биеийн шингэнүүдэд агуулагдаж дараах замуудаар дамжин халдварлана.

- Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үтрээгээр, шулуун гэдсээр, амаар зэрэг бүх төрлийн бэлгийн хавьтлын үед хамгаалалт хэрэглээгүй тохиолдолд)

- Халдвартай эхээс хүүхдэд (жирэмсэн үед урагт, төрөх явцад, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана.)

- Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, халдвартай шингэнээр бохирлогдсон зүү, шприц зэрэг эмнэлгийн багаж хэрэгслээр тус тус дамжин халдварлана.

ХДХВ-ийн шинжилгээ өгч халдвартай эсэхийг мэдэх боломжтой. ХДХВ-ийн шинжилгээ гэдэг нь цусанд ХДХВ-ийн эсрэг үүссэн эсрэг биетийг илрүүлдэг. Эсрэг биет нь ХДХВ хүний биед нэвтрэн орсоноос хойш тодорхой хугацааны дараа буюу дунджаар 3 сарын дараа үүсдэг байна. Энэ хугацааг “Цонх үе” гэж нэрлэдэг. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, эсвэл халдвар авсан байж болзошгүй эрсдэлд өртсөнөөс хойш дунджаар 3 сар хүртэлх хугацаанд шинжилгээ өгсөн ч халдвар илрэхгүй байж болно. /ХДХВ/ДОХ хэсэгт илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу./ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх нь ХДХВ/ДОХ/БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд хамгийн хялбар арга нь аюулгүй бэлгийн харилцаа юм. Аюулгүй бэлгийн харилцаа нь хүний биед өөр хүний цус, үрийн шингэн болон үтрээний шүүрэл орохгүй байх бэлгийн харилцааг хэлнэ. Өөрөөр хэлбэл та найзтайгаа, бэлгийн хостойгоо үнсэлцэж, хамт хэвтэж, тэврэлдэж, бие биеэ илж таалж болно гэсэн үг. Эдгээрээс гадна бэлгийн хавьтлыг тэвчих нь хамгийн аюулгүй аргад тооцогддог

Бэлгийн хавьтлыг тэвчих, хойшлуулах /өсвөр насныханд/

Бэлгийн хавьтагчийн тоог цөөрүүлэх, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх, үнэнч байх, тухайлбал бэлгийн хосдоо, гэр бүлдээ үнэнч байж зөвхөн бэлгийн нэг хавьтагчтай байх

Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх замаар БЗДХ-ын эрсдэлийг бууруулна.

БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд БЗДХ-ыг эрт үед нь оношлох, эмчлэх асуудал багтана. Энэ нь зөвхөн хувь хүний халдварыг эмчилж, гарч болох хүндрэлээс сэргийлэх төдийгүй бусдад халдварлуулахаас сэргийлнэ. Хэдий чинээ эрт үед нь эмчилнэ, халдвар бусдад дамжих нөхцөл төдий чинээ багасна гэсэн үг.

Хавсралт 9.2

Хүний дархлал хомсдолын вирус /Дархлалын олдмол хомсдол/ Өнгөрсөн зууны наяад оноос эхлэн хүн төрөлхтөний санааг зовоож буй ХДХВ/ДОХ-ын асуудал анхаарал татсан түүх юм. 1981 онд ДОХ-ын анхны тохиолдлууд АНУ-д илэрч, 1983 онд уг өвчнийг үүсгэгч ХДХВ-ийг Францын Луи Пастерын институтэд нээснээс хойш, олон сая хүн энэ

Page 67: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

67

халдвары авч, нас бараад байна. НҮБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрийн 2008 оны сүүлийн тайланд дурдсанаар дэлхий дахинд 33.8 сая хүн ХДХВ/ДОХ-той амьдарч байна. Монгол улсад 1997 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. 2009 оны 10 -р сарын байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 61 хүн бүртгэгдсэнээс 8 нас баржээ. Харамсалтай нь ХДХВ-ээр халдварласан хүний тоо аажмаар өссөөр байна. Хэдий Монгол улсын нийт хүн ам дахь өвчилсөн хүний тоогоор бага буюу ХДХВ-ийн бага тархалттай орны тоонд орж байгаа боловч уг өвчний эрсдэл бодитойгоор тулгараад байна. ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй олон хүн байх магадлалтай. /Халдвартай нэг хүний цаана дунджаар оношлогдоогүй 100 хүн байдаг гэсэн ДЭМБ-ын тооцоо байдаг/. ХДХВ/ДОХ-ын өндөр эрсдэл болох БЗДХ-ын хэмжээ нэмэгдэж байна. ХДХВ/ДОХ-оос хамгаалах талаарх мэдлэг байвч, хамгаалах чадвар дутмаг, эрсдэлтэй зан үйл элбэг, бэлгэвчийн хэрэглээ доогуур байна. Монголчуудын гадаад улс оронд зорчих, шилжилт хөдөлгөөн ихэссэн. Хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д ХДХВ-ийн халдварын түвшин өндөр хэмжээнд байна. Хамгаалж, урьдчилан сэргийлэхгүй бол уг халдварыг ямар ч хүн авах магадлалтай юм. ХДХВ гэдэг нь “Хүний Дархлал Хомсдолын Вирус”-ыг товчилсон хэлбэр юм. ХДХВ нь халдварыг эсэргүүцэх дархалын систем рүү довтолж аажмаар гэмтээдэг вирус. ХДХВ нь дархалын системийн эд, эсүүдийг гэмтээснээр бие өөрийгөө хамгаалах чадваргүй болтол зугууханаар хөнөөж байдаг. Гэвч эцэст нь дархалын систем хүнийг өвчлүүлэх аливаа вирус болон бактерийг удаан хугацаагаар эсэргүүцэх хангалттай эсүүдгүй болдог байна. Тухайлбал 5-10 жилийн дараа өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Учир нь ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүст эрүүл мэт мэдрэмж төрдөг тул тэд халдвар авснаа мэдэлгүй олон жилийн хугацаанд өвчилж явдаг. ХДХВ-ийн халдвартай хүмүүст эрүүл мэт харагдаж байгаа боловч халдвар авсан цаг хугацаанаас хойш бусдад ХДХВ-ийг тараагч болно. Хэн нэгэн эмэгтэй, эрэгтэйг гадна төрхөөс нь хараад уг хүнийг ХДХВ-ээр халдварласан гэдгийг мэдэх боломжгүй юм. Үүнийг мэдэж болох ганц арга зам бол ХДХВ-ийн шинжилгээг өгөх явдал юм. Хэн нэгэн ДОХ (Дархлалын Олдмол Хомсдол)-оор өвчилсөн бол дархлалын систем суларч нийтлэг халдварт өвчнүүдийг удаан хугацаагаар эсэргүүцэж чадахгүй болдог. ДОХ-ын шинж тэмдэг хүн бүрт өөр өөр. Эдгээр шинж тэмдгүүдийн дийлэнх нь нийтлэг өвчнүүдийн шинж тэмдэгтэй хавсарч удаан хугацаанд илэрнэ. ХДХВ хэрхэн дамждаг вэ? ХДХВ нь цус, үрийн шингэн үтрээний шингэн, хөхний сүү зэрэг биеийн шингэнд оршдог. Эдгээр шингэнүүд бусад хүний биед орох үед вирус тархдаг. Тиймээс ХДВХ/ДОХ нь дараах замуудаар халдварладаг. Үүнд:

Вирус тээгчтэй хамгаалалтгүй бэлгийн хавьтал

Бохир зүү, тариур, эсвэл ямар нэг байдлаар арьс салстыг зүсэх буюу гэмтээх

ХДХВ-гүй эсэхийг шинжлээгүй цус шилжүүлэн сэлгэх

Халдвартай эхээс урагт эсвэл хөхний сүүгээр хүүхдэд

Халдвартай цус эрүүл хүний зүсэгдсэн, шархалсан хэсэгт нэвтрэх ХДХВ дамжих халдварлахгүй байх тохиолдол Бусадтай шүргэлцэх, ханиах, найтаах, аяга таваг, хоол хүнс, усанд сэлэх, нүүр гарын алчуур, саван, жорлонгийн суултуур, гэрийн тэжээвэр амьтан, шумуул болон бусад шавж зэргээр ХДХВ дамжих халдварлахгүй. ХДХВ-ийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Аюулгүй бэлгийн харилцаанд суралцах

Ариутгаагүй багаж, хэрэгслээр арьсаа цоолуулах, зүсүүлэхээс татгалзах.

Хамгаалалалтүйгээр бусдын цус болон шарханд бүү хүр.

Тохиолдлоор цус дамжуулах болон авахаас татгалзах. Хаана, хэрхэн ХДХВ илрүүлэх шинжилгээг хийлгэх вэ? Хэрвээ та ХДХВ-ийн шинжилгээг хийлгэхийг хүсвэл цусны шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүдэд хандаж болно.

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба, Улаан тууз эмнэлэг

ХДХВ/ДОХ-ын тасагт

Ихэнхи аймаг, дүүргийн нэгдсэнэмнэлэгүүд

Page 68: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

68

Олон Улсын Эрүүл Мэндийн Төв

Агентлагууд

Улаан-Загалмай

Мари Стопс

Дэлхий Зөн Шинжилгээг хийлгэсний давуу талууд: Хэрвээ таны шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гэж гарвал танд дараах боломжууд байна:

ХДХВ-ийн тархалтын талаар бусдад сануулах, сэрэмжлүүлэх

Өөрийн эрүүл мэндэд эртнээс анхаарлаа хандуулах

Эрүүл урт удаан амьдрахын тулд амьдралдаа өөрчлөлтүүдийг хийх

ХДХВ-ээр халдарласан хүмүүст дэмжлэг үзүүлэх

Өөрийнхөө болон гэр бүлийнхээ ирээдүйг төлөвлөх Шинжилгээний дүнг мэдсэнээр ямар бэрхшээлүүд тулгарч болох вэ: Хэрвээ шинжилгээгээр та уг вирусээр халдварласан гэж тодорхойлогдвол таньд магалгүй маш олон бэрхшээл, зовлон тулгарна. Мэдээж эхлээд та цочролд орох, шинжилгээний үр дүнд эргэлзэх эсвэл бүр үгүйсгэх байх. Мөн өөрийгөө болон бусдыг үзэн ядах, уурлах, гомдох зэрэг олон сэтгэлийн хөдөлгөөнүүдэд автана. Тиймээс хэрвээ та боломжтой бол ХДХВ/ ДОХ-ийн асуудалд мэргэшсэн зөвлөхөөр цаашдын амьдралыг хэрхэн, яаж туулах зөвлөгөөг авах хэрэгтэй. ХДХВ-ийн шинжилгээ нь:

Таны зөвшөөрөлтэйгээр

Зөвлөмж өгөгдсөний үндсэн дээр

Зөвхөн хувь хүний эрхийн асуудал гэдгээр хийгдэх ѐстой. ХДХВ/ ДОХ эмчлэгдэх үү? ДОХ нь эдгэршгүй өвчин хэвээр байсаар байна. Анагаах Ухаан зөвхөн хугацааг л сунгаж өгч чадна. Та ХДХВ-ийн халдвар авсан бол юуг хийж чадах вэ? ХДХВ-ээр халдварласан ихэнхи хүмүүс олон жилийн туршид эрүүл мэт байдаг. Тэд нар өдөр тутмын амьдралаа идэвхитэй өнгөрүүлж, хэвийн аж амьдралаа хадгалж болдог. Түүнчлэн бэлгийн хавьталд ч орж болно. Гэвч аюулгүй сексийн харьцаа байх ѐстой гэдгийг байнга санах хэрэгтэй.

Хавсралт 9.3

ХДХВ/ДОХ-ын тархалтын талаар

ХДХВ/ДОХ-ын тархалт дэлхий дахинд 2007 оны эцсээр дараах байдалтай байна. ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа хүний тоо:

Нийт 33 сая (30-36 сая) Насанд хүрэгсэд 30.8 сая (28.2-34 сая) < 15 настай хүүхэд 2.0 сая (1.9-2.3 сая)

2007 онд шинээр халдвар авсан: Нийт 2.7 сая (2.2-3.2 сая) Насанд хүрэгсэд 2.3 сая (1.9-2.8 сая) < 15 настай хүүхэд 370 000 (330 000-410 000)

2007 онд ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан:

Нийт 2.0 сая (1.8-2.3 сая) Насанд хүрэгсэд 1.8 сая (1.6-2.1 сая) < 15 настай хүүхэд 270 000 (250 000-290 000)

2007 онд өдөрт 7400 гаруй хүн ХДХВ-ийн халдвар авч байна.

Page 69: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

69

• Дунд ба дундаас доош орлоготой улс оронд ХДХВ-ийн тохиолдол 96% байдаг. • Ойролцоогоор 1000 тохиолдол нь 15-аас доош насны хүүхдүүд байна. • Ойролцоогоор 6300 тохиолдол нь насанд хүрсэн хүн ба 15 –аас дээш насны хүмүүс

байна. Тэдний: — ойролцоогоор 50% нь эмэгтэйчүүд — ойролцоогоор 45% нь 15-24 насны залуучууд

Монгол дахь ХДХВ/ДОХ-ын байдал

Одоогоор 2009 оны 10-р сарын байдлаар нийт 61 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс

ДОХ-ын улмаас 8 хүн нас барсан.

Хүйсээр нь авч үзвэл: o Эрэгтэй – 43 (77%) o Эмэгтэй – 12 (21%) o Хүйс нь тодорхой бус 1

Бэлгийн чиг хандлага болон бэлгийн зан үйлээр нь авч үзвэл: o Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд – 37 (66%) o Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд – 6 (11%) o Гетеросекс – 13 (13%)

Гэрлэлтийн байдлаар нь: o Гэр бүлтэй – 12 (21%) o Ганц бие – 25 (45%) o Салсан – 10 (18%) o Хамтран амьдрагч - 4 (7%) o Тодорхойгүй 5 (9%)

Насаар нь авч үзвэл: o 15-19 насны 3 (5%) o 20-24 насны 5 (9%) o 25-29 насны 20 (36%) o 30-34 насны 9 (16%) o 35-39 насны 8 (14%) o 40-44 насны 9 (16%) o 50 –аас дээш насны 1 (2%)

Сэдэв 10. Сэтгэцийн эрүүл мэнд

Зорилго: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ДЭМБ-аас гаргасан тодорхойлолттой танилцуулж, сэтгэцийн эрүүл мэндийн талаар ерөнхий ойлголт өгөх Зорилтууд:

Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу болохыг тодорхойлж чаддаг болох

Сэтгэцийн эрүүл мэнд нь хэвийн байгааг илэрхийлэх 5-аас доошгүй шинжийг нэрлэх

Сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдол болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж чаддаг болох

Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэцийн өвчин эмгэг гэсэн ялгаатай ойлголтыг мэддэг болох

Нийтлэг тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн талаар ойлголттой болох Хугацаа: 180 мин

Page 70: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

70

Үндсэн мэдээлэл: Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн сэтгэцийн эмгэггүй байна гэсэн үг биш. Сэтгэцийн

хувьд эрүүл байна гэдэг нь аливаа хүний бие махбод нь эрүүл, сэтгэл хөдлөл, санаа бодлоо захирч чаддаг, биеийн төрх байдал, зан үйл нь орчинтойгоо зохицож, өөрийгөө нийгэм, хамт олны гишүүн гэдгээ ухамсарлан түүнд гүйцэтгэх үүргээ биелүүлж чаддаг байхыг хэлнэ.

Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний бие махбодын эрүүл мэндэд нөлөөлнө. Хүмүүс аливаа зүйлд маш их санаа зовсноор бие махбодын өвчтэй болдог. Ихэнх хүмүүс сэтгэцийн эрүүл мэнд гэсэн ойлголтыг сэтгэцийн өвчин эмгэгээр төсөөлөн ойлгодог. Гэтэл энэ нь зөвхөн сэтгэцийн өвчингүй байхаас илүү өөр зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдол: Хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд сайн байснаар бүтээмжийг бий болгоно. Энэ нь эрүүл мэндийн бусад салбартай адил нийгэм хамт олны дотор ажиллаж амьдрахад ач холбогдолтой зүйл болно. Эдгээрийг дэлгэрэнгүй авч үзэх зайлшгүй хэрэгтэй. Биеийн эрүүл мэндийг сайжруулах: Бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд хоѐр өөр хоорондоо нягт холбоотой. Сэтгэцийн эрүүл мэндээс салангид эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг явуулах нь бие махбодын байдлыг хэзээ ч сайжруулж чаддаггүй байна /Стеворт Браун, 1998/. Архаг өвчин эмгэгүүд тухайлбал үе мөчний өвчин, чихрийн шижин, хавдар, ДОХ/ХДХВ нурууны өвчин бүгд сэтгэцийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг байна. Бие махбодын өвчин эмгэгээс болоод хүмүүс сэтгэлээр унадаг. Сэтгэцийн эрүүл мэнд муу байх шалтгаанууд:

Багтраа өвчний үр дагавар

Вирусын халдварын ул мөр

Чихрийн шижингийн шаналгаа

Даралт ихсэх зовиур

Дархлааны хариу урвал ( Вик Эрүүл мэнд.2000) Сэтгэцийн эрүүл мэнд сайн байна гэдэг маань хүмүүс хоорондын нийгмийн харилцаа ба түүнд дасан зохицох байдлаар илэрч байдаг зүйл юм. Хүн нийгмийн эд эсийн хувьд бусад хүмүүстэй байнга харилцаанд ордог. Хэрвээ нийгмийн харилцаа муу байх аваас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх: Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол бидний ажил, сургууль, гэр бүл, хамаатан садны анхаарлыг татсан асуудал юм. Хэрвээ бид сэтгэцийн хувьд эрүүл бус бол бид үр бүтээлтэй хөдөлмөрлөж чадахгүй. Сүүлийн үеийн баримтаас үзвэл:

Хөгжилтэй улс орнуудад сэтгэцийн хямралаас болоод ажлаас чөлөөлөгдсөн хөдөлмөр-өдөр улсын хэмжээгээр 30 хувьд хүрсэн байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сайн оюутнуудын сурлагын дүн сэтгэцийн эрүүл мэнд доголдолтой оюутнуудынхаас харьцангуй өндөр байдаг аж.

Сэтгэцийн эрүүл мэнд сайн байна гэдэг бол хөдөлмөрийн бүтээмж, үр ашиг өндөр байхын үндэс бөгөөд энэ нь нийгэмд оруулах хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой. Нийгэм, эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх: Дэлхийн банк, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олон улсын хэмжээнд өвчний 10 хувийг сэтгэцийн өвчин эмгэг эзэлж байгааг тогтоожээ. 2020 он гэхэд олон улсын хэмжээнд сэтгэл гутрал нь хамгийн их тохиолдох болохыг урьдчилан тооцоолсон байна /Маррэи Лопез 1996/. Ядуу зүдүү хүмүүс санхүүгийн хувьд бэрхшээлгүй хүмүүсийг бодвол харьцангуй ихээр сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд өртдөг байна. Ажилгүй хүмүүсийг бодвол ажилтай хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд харьцангуй сайн байдаг байна. Тэгэхлээр энэ бол амин чухал асуудал бөгөөд улс орон бүхэн сэтгэцийн эрүүл мэндийн

Page 71: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

71

төлөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй бөгөөд энэ нь мөнгийг хэмнээд зогсохгүй аливаа нийгмийг, улс орныг хөгжүүлэх чухал арга зам болно. Түүгээр ч барахгүй хүмүүс илүү их аз жаргалтай байх учиртай. Аз жаргалтай хүмүүс амьдралд итгэлтэй байхаас гадна гэр бүлийн гишүүн, оюутан, ажилчин нийгмийн гишүүн, иргэнийхээ хувьд өмнөө тавьсан зорилгодоо хүрэх чадавхтай байдаг байна. Бидний сэтгэцийн эрүүл мэнд муу байна гэдэг маань ямар нэгэн сөрөг үр дагаварт хүргэнэ гэсэн үг. Гэхдээ бид сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлогч сайн, муу хүчин хүчин зүйлийг хоѐуланг нь ойлгож мэдсэнээр амжилтад хүрч чадна. Судлаачид сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг маш олон хүчин зүйлүүдийг тодорхойлсон билээ. Тэдгээр нь удамшил, мэдлэг, ур чадвар, хандлага, соѐл гэх мэт янз янзын зүйл болно. Сүүлийн үеийн судалгааны ном хэвлэлүүдээс авсан гол гол хүчин зүйлүүдийг тоймыг үзүүлжээ. Нийгмийн харилцаа (нийгэм хамт олны харилцаа, тогтвортой дэмжих орчин, нийгмийн идэвх оролцоо, нийгмийн харилцаа холбооны хүртээмж, нийгэмд эзлэх үнэ цэнэтэй байр суурь); ялгаварлан гадуурхах, хүчирхийллээс ангид чөлөөтэй байх (биеийн эрүүл мэндийн аюулгүй байдал, өөрийгөө тодорхойлох боломж ба өөрийн амьдралаа хянах); эдийн засгийн оролцоо (ажлын байрны хүртээмж, боловсролын түвшин, орон сууцны хангамж, мөнгөн орлого) гэх мэт. Хэрэглэгдэхүүн:

1. Дэлгэц цаас болон маркер, скоч 2. Хавсралт 10.1 3. Хавсралт 10.2-ийг оролцогчдын тоогоор 4. Хавсралт 10.3 5. Хавсралт 10.4-ийг оролцогчдын тоогоор 6. Хавсралт 10.5-ийг бүлгийн гишүүдийн тоогоор 7. Хавсралт 10.6-ийг бүлгийн гишүүдийн тоогоор 8. Хавсралт 10.7-ийг бүлгийн гишүүдийн тоогоор 9. Хавсралт 10.8-ийг бүлгийн гишүүдийн тоогоор 10. Хавсралт 10.9-ийг бүлгийн гишүүдийн тоогоор

Үйл ажиллагаа 1.

Хавсралт 10.1-д байгаа хүснэгтийг самбар дээр зурна, эсвэл урьдчилан том цаасан дээр

зурж түүнийгээ самбарт наана.

Дээрх хүснэгтийг дэвтэртээ зурахыг хүсээд, сэтгэцийн эрүүл мэнд гэдэг ойлголтын

талаар та бүхэн юу мэддэг вэ? юу мэдэхийг хүсч байна? гэсэн эхний хоѐр баганыг

бөглөхийг хүснэ. Оюутнуудад бие даан бөглөх тодорхой хугацаа өгч, дараа нь ангиараа

хамтран ярилцаж, самбар дээр гол санаануудыг тэмдэглэнэ.

Дараа нь хавсралт 10.2-ийг оролцогчдод тарааж өгнө. Тус материалыг унших явцдаа

сэтгэцийн эрүүл мэнд гэдэг ойлголтын талаар өөрсдийн мэддэг байсан зүйл нь хэр үнэн

зөв, бодитой болохыг нягтлахын зэрэгцээ мэдэхийг хүссэн зүйлдээ хариу авах

зорилготой гэдгийг анхааруулна.

Уншиж дууссаны дараа хүснэгтийн 3 дугаар буюу шинээр мэдсэн зүйл гэсэн баганыг

бөглөхийг хүснэ.

Мэддэг байсан ямар зүйл нь буруу ташаа байсан, мэдэхийг хүсч байсан зүйлдээ хариу

авч чадсан эсэхийг хамтран ярилцана. Хариу авч чадаагүй зүйлс байвал тэдгээрийг

тодруулан доогуур нь зурж тэмдэглэн, бие даалтын ажлаар тэдгээрийн талаар нэмж

судалж ирнэ гэдгийг хэлнэ.

Page 72: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

72

Үйл ажиллагаа 2.

Оролцогчдыг 4 бүлэгт хувааж, 1 ба 3 дугаар бүлэгт сэтгэцийн эрүүл мэнд сайн байхын ач

холбогдлыг, 2 ба 4 дүгээр бүлэг сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг

тодорхойлж, том цаасан дээр жагсаан бичих даалгавар өгнө.

Бүлэг тус бүр өгсөн хугацаанд мэдээллээ бэлтгэхийн зэрэгцээ тус багийн хийсэн үйл

ажиллагааг танилцуулах хүнээ баг дотроосоо сонгоно.

Бүлгүүдийн гаргасан санааг тодруулан асуух боломж бусад багуудад олгож, ангиараа

хамтран чөлөөтэй ярилцана.

Багш шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл болон хавсралт 10.3-т байгаа

мэдээллийг ашиглан тайлбарлана.

Үйл ажиллагаа 3.

Энэ үйл ажиллагаагаар сэтгэцийн өвчин эмгэгийн талаар ерөнхий ойлголт олж авна

гэдгийг хэлнэ. Багш самбар дээр эсвэл том цаасан дээр дараах тэмдэглээг тайлбартай

нь урьдчилан бичиж бэлдсэн байна. Үүнд:

таны мэддэг зүйл бол (√)

мэддэг зүйлээс тань ялгаатай байвал (−)

таны хувьд шинэ мэдээлэл бол (+)

эргэлзээтэй эсвэл илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсч буй зүйл бол (?)

Эдгээр тэмдэглэгээг тарааж өгсөн материалыг унших явцдаа нэг утга бүхий өгүүлбэр болон шинэ мөрний ард нь зааврын дагуу тавина гэдгийг тайлбарлана.

Дараа нь оролцогч тус бүрт хавсралт 10.1-ийг тарааж, унших болон тэмдэглэгээ хийх хугацаа өгнө.

Оролцогчид уншсан материал дээрээ тэмдэглэгээ хийж дуусмагц, мэддэг зүйлээс тань ялгаатай (−), эргэлзээтэй эсвэл илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсч буй зүйл (?) гэж тэмдэглэсэн хэсгүүдийг эргэж нягтлан харахыг хүснэ.

Дээрх 2 тэмдэглэгээг тавьсан зүйлүүдийг оролцогчдоос асууж, тухайн асуудлууд дээр багш нэмэлт тайлбар өгч, харилцан ярилцана. Тухайн тохиолдолд гарч ирсэн асуултад шууд хариулах боломжгүй бол дараа хэлж өгөхөөр эсвэл уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох тодорхой эх сурвалжуудыг хэлж өгнө. Ийнхүү эргэлзээтэй болон тодруулах шаардлагатай зүйлсийг хамтран ярилцаж шийдвэрлэнэ.

Үйл ажиллагаа 3.

Оролцогчдыг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй 5 бүлэгт хуваана. Бүлгийн гишүүдийн тоо тэнцүү байвал тохиромжтой.

Бүлэг тус бүрийн хүнийг дотор нь 1-5 хүртэл дугаарлуулна.

Бүлэг бүрээс ижил дугаартай хүмүүсийг нэгтгэж судлаачийн баг бүрдүүлнэ.

Судлаачийн баг тус бүрт хавсралт 10.2А, 10.2Б, 10.2В, 10.2Г, 10.2Д-д байгаа материалыг нэг нэгээр хуваарилан өгч, оногдсон сэтгэцийн өвчний тухай заахад бэлтгэх даалгавар өгнө. Багаараа ярилцан хэрхэн заах арга зүйгээ сонгоно.

Материалаа судалж, ярилцаж дууссаны дараа судлаачийн багийн гишүүд өөрсдийн үндсэн багтаа очиж, шинээр судалж ирсэн зүйлээ бусдадаа ээлжлэн заана. Багийн гишүүд тухайн сэдвээр судлаачаасаа асуулт асууж лавлаж болно. Зарим зүйл дээр багш нэмэлт тайлбар өгч тусална.

Дүгнэлт: Дараах асуултын дагуу ярилцаж хичээлийг дүгнэнэ.

Page 73: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

73

1. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголттой байх нь ямар ач холбогдолтой вэ? 2. Сэтгэцийн эрүүл мэнд муу байна гэдэг нь сэтгэцийн өвчтэй гэсэн үг мөн үү? 3. Сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг ямар хүчин зүйлсийг та бүхэн мэддэг байсан бэ?

Шинээр нэмж ямар хүчин зүйлсийн талаар мэддэг болсон бэ? 4. Эдгээр хүчин зүйлсийн талаар мэдэх нь ямар ач холбогдолтой вэ? гэх мэт Сэтгэцийн

өвчин эмгэгийн талаар ойлголттой болох нь ямар ач холбогдолтой вэ? Оюутны бие даах ажлын сэдвүүд:

1. Дараах номноос нийтлэг тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн талаар нэмж унших. Викрам Патель. Сэтгэцийн эмчгүй газарт. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн гарын авлага. Английн эзэн хааны сэтгэц гэм судлалын коллеж, 2003 он.

2. “Өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулах нь” сэдэвт бичгийн ажил бичих даалгавар гүйцэтгэнэ. Өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахын тулд бодитой ямар зүйлс хийж болох талаар тусгасан байна.

Үнэлгээ: Тус хичээлийн хүрээнд судалсан агуулгыг дараах тестээр үнэлж болно. Өгөгдсөн өгөгдлийг уншаад өөрийн сонгосон хариултын харгалзах нүдэнд √ тэмдэг тавина гэдгийг тайлбарлана. № Өгөгдлүүд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь сэтгэцийн өвчингүй байхыг хэлнэ.

2 Сэтгэцийн эрүүл мэнд нь бие махбодын эрүүл мэндэд төдийлөн нөлөөлөхгүй.

3 Сэтгэцийн эрүүл мэнд нь хэвийн байгаа хүний нэг шинж бол ихэнхдээ баяр баясгалантай, идэвхтэй байж амьдралын талаар эерэг өөдрөг үзэл бодолтой байна.

4 Сэтгэцийн эрүүл мэнд нь ажил, амьдралын бүтээмжийг дээшлүүлнэ.

5 Ихэнх сэтгэцийн эмгэгүүд эмчлэгддэггүй.

6 Сэтгэцийн эрүүл мэнд доройтоход хувь хүний нийгэм эдийн засгийн байдал нөлөөлдөг.

7 Сэтгэл гутралд орсноор ажиллах чадваргүй болох эсвэл маш их хүч гаргаснаар ажиллаж чадна.

8 Сэтгэн бодох чадварыг IQ-ийн сорилоор үнэлж, оноо нь 70-75 буюу түүнээс доош байгаа тохиолдолд оюуны хомсдол гэж үнэлнэ.

9 Шизофрени нь эмчилгээг эрт эхэлсэн ч сайн эдгэрэх боломжгүй өвчин.

10 Сэтгэл зүйн гэмтэл үүсгэх хүчин зүйлсийн (хүчирхийлэл, дайн дажин, байгалийн гамшиг гэх мэт) нөлөөнд орсон хүн бүрт нийгэм, сэтгэл зүйн бэрхшээлтэй асуудал тулгардаг.

Page 74: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

74

Багшид зориулсан хувилбар № Өгөгдлүүд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь сэтгэцийн өвчингүй байхыг хэлнэ.

2 Сэтгэцийн эрүүл мэнд нь бие махбодын эрүүл мэндэд төдийлөн нөлөөлөхгүй.

3 Сэтгэцийн эрүүл мэнд нь хэвийн байгаа хүний нэг шинж бол ихэнхдээ баяр баясгалантай, идэвхтэй байж амьдралын талаар эерэг өөдрөг үзэл бодолтой байна.

4 Сэтгэцийн эрүүл мэнд нь ажил, амьдралын бүтээмжийг дээшлүүлнэ.

5 Ихэнх сэтгэцийн эмгэгүүд эмчлэгддэггүй. √

6 Сэтгэцийн эрүүл мэнд доройтоход хувь хүний нийгэм эдийн засгийн байдал нөлөөлдөг.

7 Сэтгэл гутралд орсноор ажиллах чадваргүй болох эсвэл маш их хүч гаргаснаар ажиллаж чадна.

8 Сэтгэн бодох чадварыг IQ-ийн сорилоор үнэлж, оноо нь 70-75 буюу түүнээс доош байгаа тохиолдолд оюуны хомсдол гэж үнэлнэ.

9 Шизофрени нь эмчилгээг эрт эхэлсэн ч сайн эдгэрэх боломжгүй өвчин.

10 Сэтгэл зүйн гэмтэл үүсгэх хүчин зүйлсийн (хүчирхийлэл, дайн дажин, байгалийн гамшиг гэх мэт) нөлөөнд орсон хүн бүрт нийгэм, сэтгэл зүйн бэрхшээлтэй асуудал тулгардаг.

Ном зүй:

1. Эрүүл мэндийн боловсрол. Багш бэлтгэдэг их дээд сургуулийн эрүүл мэндийн хичээл заах багш нарт зориулсан хөтөлбөр, ЭМХҮТ, Улаанбаатар хот 2005 он

2. Сургууль дах сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн хэлтэс, ДЭМБ, Женев хот, 1994 он

3. Викрам Патель. Сэтгэцийн эмчгүй газарт. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн гарын авлага, Английн эзэн хааны сэтгэц гэм судлалын коллеж, 2003 он

Суралцагчдад зориулсан материал Хавсралт 10.1

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар та юу мэдэх вэ?

(K)

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар та юу мэдэхийг

хүсч байна вэ? (W)

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар та шинээр юу мэдэж

авсан бэ? (L)

Page 75: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

75

Хавсралт 10.2 Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт нь олон нийтийн хувьд шинэлэг юм. Сүүлийн 20-иод жилд сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар нэлээд их ярих болсон. Харамсалтай нь хүмүүс зөвхөн бие махбодын эрүүл мэндийнхээ талаар л санаа зовдог бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн талаар бараг анхаардаггүй. Сэтгэцийн өвчин тусвал тэр үедээ л сая ухаарч санаа тавьдаг байна. Ихэнх хүмүүс сэтгэцийн эрүүл мэнд гэсэн ойлголтыг сэтгэцийн өвчин эмгэгээр төсөөлөн ойлгодог. Гэтэл энэ нь зөвхөн сэтгэцийн өвчингүй байхаас илүү өөр зүйл. Та бүхэн эрүүл мэнд гэж юуг хэлэх вэ гэсэн ДЭМБ-ын тодорхойлолтыг санаж байгаа байх. (Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байхаас гадна оюун санаа, нийгмийн хувьд эрүүл байхыг хэлнэ). Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөл болон харилцааны чадварыг хамарсан хүний эрүүл мэндийн салшгүй нэгэн хэсэг юм. Сэтгэцийн эрүүл мэнд нь дотроо нийгэм, хувь хүн, эрүүл мэнд, өвчин эмгэгийн талаарх бидний үнэлэмж, үзэл баримтлал, хэм хэмжээ, зан үйл, хандлага гэх мэт олон зүйлийг агуулдаг хэмээн үздэг. ДЭМБ-ын тодорхойлсноор сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь аливаа хүний бие махбод нь эрүүл, сэтгэл хөдлөл, санаа бодлоо захирч чаддаг, биеийн төрх байдал, зан үйл нь орчинтойгоо зохицож, өөрийгөө нийгэм, хамт олны гишүүн гэдгээ ухамсарлан түүнд гүйцэтгэх үүргээ биелүүлж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэцийн эрүүл мэнд нь үргэлж баяр баясгалантай байх, эсвэл цаг үргэлж өөрийгөө хянаж байх, эсвэл хэзээ ч айж эмээж үзээгүй, уурлаж бухимддаггүй байна гэсэн үг биш. Харин янз бүрийн сэтгэл хөдлөл болон нөхцөл байдлыг мэдэрч, түүнийг даван туулах чадвартай байх нь сэтгэцийн эрүүл мэнд сайн байгаагийн нэг илрэл юм. Сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь хэвийн байгаа хүн:

Сэтгэл гонсгор байдал, гуниглалыг даван туулж чаддаг бөгөөд энэ нь үргэлжийн зовлон биш гэдгийг ойлгож хүлээн авдаг

Ихэнхдээ баяр баясгалантай, идэвхтэй байж амьдралын талаар эерэг өөдрөг үзэл бодолтой байна

Өөрсдийн бодол, мэдрэмжийг зөвөөр тусгаж, түүнийгээ эрүүл байдлаар илэрхийлэх

Амьдралд тохиолдох бэрхшээлтэй тулгарахаас айдаггүй

Бусадтай харилцан ойлголцож чаддаг

Сэтгэл хөдлөлөө зохистой байдлаар илэрхийлж чаддаг

Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авахаа мэддэг, хүнд байдалд орсон үедээ уурлаж бухимддаггүй гэх мэт шинжүүдийг агуулсан байна.

Дээрх шинжүүд хүн тус бүрт бүгд заавал илрэх ѐстой биш. Тэгээд ч сэтгэцийн эрүүл мэндийн бүх сайн шинж чанарыг цаг үргэлж хадгалж чаддаг хүн гэж байхгүй. Сэтгэцийн хувьд эрүүл байхын тулд тухайн хүний үндсэн хэрэгцээ болох бие махбодын, сэтгэл зүйн болон нийгмийн хэрэгцээ хангагдаж байх ѐстой. Эдгээр хэрэгцээний аль нэгийг хангаж чадахгүйд хүрвэл тухайн хүнд стресс үүсч удаан хугацаагаар үргэлжилбэл сэтгэцийн эрүүл мэнд хямрахад хүргэж болзошгүй.

- Бие махбодын хэрэгцээнд орон байртай байх, зөв хооллож, хувцаслах, биеийн эрүүл мэндээ тогтвортой байлгахын тулд дасгал хөдөлгөөн хийх, гэмтэл бэртлээс сэргийлэх зэрэг зүйлс орно.

- Хайрлуулах, хайрлах, бие биенээ хүндэтгэх, аливаа хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байдлыг мэдрэх, бусдаар өөрийгөө үнэлүүлэх зэрэг нь сэтгэлзүйн хэрэгцээ юм.

- Нийгмийн хэрэгцээ гэдэг нь хувь хүний нийгэмд олон төрлийн үүрэг гүйцэтгэх хэрэгцээг хэлнэ. Үүргээ гүйцэтгэх явцдаа гэр бүл, найз нөхөд, нийгэм хамт олныхоо нэгэн гишүүн гэдгээ мэдэрдэг.

Эдгээр хэрэгцээ нь хүний амьдралын үе шат бүрт өөрийн гэсэн онцлогтой байх бөгөөд эдгээрийг амжилттай даван туулснаар хүн сэтгэцийн хувьд тогтвортой, эрүүл саруул байх

Page 76: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

76

болно. Харин амьдралын аль нэг үе шатад сэтгэл түгшээсэн үйл явдал тохиолдвол хөгжлийн нэг үе шатаас нөгөөд шилжихгүй байх эсвэл түрүүчийн үе шатанд эргэж орж болно. Үүнээс болж сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудал үүсч, улмаар сэтгэцийн өвчин эмгэг үүсэх магадлалтай. Биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь харилцан бие биенээ нөхцөлдүүлдэг. Жишээлбэл:

сэтгэл гутрал нь зүрхний өвчинд өртөмхий болох

тархины гэмтлийн улмаас солиорох

архи, мансууруулах бодисонд хэт автсанаас элэг болон бусад бүхий л эрхтний өвчин эмгэг үүсэх

хорт хавдрын улмаас сэтгэл гутрах зэргээр биеийн өвчин нь сэтгэцийн эмгэг байдлын шалтгаан болох эсвэл сэтгэцийн эмгэг байдал нь биеийн өвчнийг үүсгэдэг ажээ.

Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний хөгжлийн суурь болдог. Сэтгэцийн хувьд тогтвортой, амьдралд тохиолдох бухимдлыг даван туулах чадвартай хүмүүс үр бүтээлтэй ажиллаж, өөрийн гэр бүл, хамт олон, нийгэмд хувь нэмрээ оруулах чадвараар илүү сайн байдаг. Сэтгэцийн эмгэг нь сэтгэцийн эрүүл мэндийн байдалд нөлөөлснөөр эдгээр чадваруудыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн буурахад хүргэдэг. Иймээс тэдгээрээс урьдчилан сэргийлж, эмчилж чадвал хүн өөрийн чадварыг бүрэн дайчилж чадна. Хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд сайн байснаар өөртөө сэтгэл хангалуун байдлыг мэдрэхийн зэрэгцээ бусдын дунд ч сэтгэл түвшин амьдарч чадна. Улмаар амьдралаасаа эрч хүч авч, амьдралынхаа хэрэгцээ шаардлагаа хангах чадвартай болно.

Хавсралт 10.3

Сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх зарим хүчин зүйлс Нийгмийн харилцаа Нийгмийн харилцаа нь сэтгэцийн эрүүл мэндэд маш их нөлөөтэй. Нийгмийн харилцаа гэдэг нь гэр бүл, хамт олон, соѐл зан заншлаараа хоорондоо холбогдох хүмүүсийн харилцаа холбоо, сүлжээ юм. Нийгмийн харилцаа сайн байх аваас эрүүл мэнд сайн байх суурь болно. Нийгмийн харилцаа муу бол эрүүл мэндийн эрсдэл их байна. Үүнд: тамхи татах, цусны даралт ихсэх, сийвэнд өөх тос их байх, таргалах, хөдөлгөөний хомсдол гэх мэт хүчин зүйлүүд нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тамхи татах нь нас баралтын шалтгаан болдог эрсдэлт хүчин зүйл мөн. Хэрвээ хүмүүс нийгмийн сүлжээнд итгэлтэй байж түүнийг жолоодож чадвал үнэхээрийн үр ашигтай байх болно. Нийгмийн харилцаа залуу үеийнхэнд амин чухал хэрэгтэй. Хэрвээ тэдний харилцаа холбоо муу бол харилцаа сайнтай үе тэнгийнхнээсээ хоѐроос гурав дахин их сэтгэлээр унах болно. Энэ байдлаас авч үзвэл сургуулиудад нийгмийн харилцааг дэмжих үйл ажиллагаа явуулах нь маш их ач холбогдолтой юм. Хүчирхийлэл дарамт, ялгаварлан гадуурхахаас чөлөөтэй байх Сүүлийн үеийн судалгаагаар ялгаварлан гадуурхах, зөрчил маргаан, дарамт хүчирхийллээс болж нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд хохирдог болохыг нотолжээ. Судлаачид аливаа хүчирхийлэл дарамт байгаа газрууд дах нийгмийн бодлого ямар байгааг төдийгүй системийн бүтцийг нь маш анхааралтай судлах хэрэгтэй гэж үздэг. Сэтгэцийн эрүүл мэндийн эерэг нөхцөл байдал нийгмийн гишүүдэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг байна. Янз бүрийн үзэл бодол, байр суурийг нухчин дардаг нийгмийг бодвол олон

Page 77: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

77

ургалч үзэл бодлыг хүлээн авдаг нийгэм нь сэтгэцийн хувьд хамаагүй эрүүл саруул байдаг. Сэтгэцийн хувьд янз бүрийн эмгэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай бодох хэрэгтэй юм. Эдүгээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг олон үндэстэн нэгдмэл байр суурин дээр зогсож байгаа нь нэгэн өөрчлөлт шинэчлэлт гэж хэлж болно. Сэтгэцийн болон эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай бол эмэгтэйчүүдийн нийгэмд оруулах хөрөнгө оруулалт сул байдаг тухай маш олон баримт бий /Рафиэл 1995/. Хүчирхийлэл, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах зэргээс болж цочромтгой байдал, бухимдал, архидалт, архаг өвчин эмгэг ихсэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал ихэсдэг байна. Өөр нэгэн ялгаварлан гадуурхах үзэгдэл бол хүүхэд, хөгшин хүмүүсийг хүчирхийлэн дарамтлах явдал юм. Залуучууд түүнээс болж мансуурах донд өртөж, өөрөө өөрийгөө жолоодох буюу хянах чадваргүй болдог байна. Настай хүмүүс нь амьдралын чадваргүйн улмаас хэн нэгэн хүний дарамт хамаарал дор шаналдаг байна. Хүчирхийлэл, дарамтнаас болоод хүүхэд, настай хүмүүс аль аль нь сэтгэцийн эрүүл мэндээр хохирдог төдийгүй тэр нь нийгэмд шууд сөрөг үр дагавар үзүүлдэг байна. Ялгаварлан гадуурхахын үр дагавар нь хүн өөрөө өөрийгөө дорд үзэх, нийгмээс тусгаарлагдах, сэтгэлээр унах, цочромтгой болох, архи тамхинд орох зэрэг болно. Эдийн засгийн оролцоо Боловсролтой, ажилтай, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд эрүүл мэнд сайн байх нь ойлгомжтой. Боловсролын бодлого, ажил эрхлэлт, орон сууц энэ бүхэн эрүүл мэндийн байдалд шууд нөлөө үзүүлнэ. Нийгмийн гишүүд бүгд тухайн улс орныхоо нийгэм, эдийн засаг, соѐлын амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж чадахуйц тийм нийгэмд хүний амьдралын баталгаа хангагдаагүй, хүмүүсийг гаргуунд нь хаясан нийгмийг бодвол харьцангуй илүү эрүүл саруул орчин бүрддэг байна /Вилкинсон, Мармот 1998/. Ийнхүү эдийн засаг ба сэтгэцийн эрүүл мэнд хоѐрын уялдаа холбоо оршин тогтнох учиртай ажээ. Тухайлбал: ажилгүй хүмүүс сэтгэл гутралын шаналгаатай байдаг төдийгүй хэт их цочромтгой, өөрийгөө дорд үзсэн, амархан уурлаж уцаарлах, хандлагатай байдаг. Хүмүүсийн орлого нь амьдралын баталгаажих доод түвшинг хангаж чадахааргүй нөхцөлд нийгэм оршин тогтнох үндэс үгүй болно.

Финляндад хийсэн томоохон судалгаагаар дараах зүйлийг тогтоосон байна: Нийгмийн болон орчны хүчин зүйлүүдэд орон сууцны хангамж, түүний төлөвлөлт, боловсролын чанар ба түвшин, ажил эрхлэлт ба ажлын нөхцөл зэрэг хүчин зүйлүүд орно. Эрүүл мэнд түүний дотор сэтгэцийн эрүүл мэнд болон сайн сайхан аж байдлыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд нийгмийн гишүүдийн дунд амьдралын таагүй ямар зүйлүүд байгааг тооцох хэрэгтэй ажээ /Латинин 1998/.

Хавсралт 10.4

Сэтгэцийн өвчний талаарх ойлголт Сэтгэцийн эрүүл мэнд доройтоход сэтгэцийн өвчин эмгэг үүснэ. Сэтгэцийн өвчин гэдэг нь тусдаа биеэ даасан бүлэг өвчин байдаг. Арьсны өнгө, үндэс угсаа, нас хүйс, соѐл иргэншил, нийгмийн болон эдийн засгийн байдлаас хамаарахгүйгээр ямар ч хүн сэтгэцийн өвчнөөр өвдөж болно. Зарим хүнд амьдралын турш нэг удаа сэтгэцийн өвчний шинж илэрдэг бол зарим хүн амьдралынхаа бүх үеийн турш сэтгэцийн өвчнөөр шаналдаг байна. Ихэнх сэтгэцийн өвчнүүд нь мэдрэлийн тогтолцооны бие даасан үйл ажиллагааны идэвх буурах буюу ихсэхтэй нягт

Page 78: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

78

холбоотой үүсдэг бие махбодын шинж тэмдгүүд айдас, түгшүүр, сэтгэл гутралын шинжүүдээр илэрдэг. Эрт илэрдэг зарим шинж тэмдгүүд болон хам шинжүүд:

Нойртой холбоотой зовиур тогтмол илрэх

Бусад хүмүүсээс зожигрох , ганцаардах

Ихэвчлэн цочромтгой, уур уцаартай, бухимдуу болох

Үе үе толгой эргэх, ухаан балартах

Уйтгартай, мартамхай буюу будлиу болох

Идэвх сонирхол буурах, урьдын идэвх оролцоо, үүрэг хариуцлага буурах

Тайлбарлаж боломгүй айдастай холбоотой бухимдлаа сэтгэл хөдлөлийн байдлаар илэрхийлэх

Толгой өвдөх гар хөл бадайрах зэрэг зовиур илрэх

Тодорхой шалтгаангүй эргэлзээ сэжиг төрж түүндээ итгэх Дэлхий дээр нийт 400 гаруй сая хүн сэтгэцийн өвчин эмгэгийн улмаас шаналж явдаг. Сэтгэцийн олонхи өвчин тархины үйл ажиллагааны хямралаас шалтгаалдаг. Түүний учир шалтгааныг тэр болгон нарийн тайлаагүй байгаа. Бухимдлаас болж сэтгэцийн удаан хугацааны хямрал ба өвчин үүсдэгийг бид мэднэ. Бас сэтгэцийн өвчний улмаас бухимдал үүсдэг ч тал бий. Сэтгэцийн өвчтэй хүн маш олон зүйлийн зовиур хэлдэг. Тэд заримдаа өвчнөөсөө болоод хямардаг. Энэ байдал нь тэдний гэр бүлийн гишүүдэд дарамттай байдаг. Сэтгэцийн өвчин эмгэгтэй хүмүүс үргэлж л ялгаварлан гадуурхагддаг. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг бие эрхтний өвчин эмгэгтэй хүмүүсийн нэгэн адил ойлгож тэдэнд дэмжлэг үзүүлэх ѐстой. Сэтгэцийн өвчин бол хэн нэгэн хүний ичиж зовохоор өвчин биш. Дараах хүчин зүйлүүд дангаараа буюу хавсарч сэтгэцийн эмгэг үүсэх шалтгаан нөхцөл болдог. Үүнд:

Биологийн хүчин зүйлс (удамшлын өртөмтгий байдал, хоол тэжээлийн дутагдал)

Бие махбодийн хүчин зүйлс (бие махбодийн гэмтлүүд, хүчирхийлэл)

Сэтгэл зүйн хүчин зүйлс (амьдралд тохиолдож буй бэрхшээлүүдийг даван туулах чадваргүй байх)

Нийгэм эдийн засгийн хүчин зүйлс (ажилгүйдэл, орон сууцгүй байх ) Сэтгэцийн өвчин нь солиорол бүхий сэтгэцийн эмгэг, солиорлын бус сэтгэцийн эмгэг гэсэн 2 хэлбэрээр явагддаг. Солиорол бүхий сэтгэцийн эмгэг нь хүний сэтгэл санаа, сэтгэлийн хөдөлгөөн ба төрх үйлийн өөрчлөлтөөр илэрдэг. Ийм хүмүүс зарим тохиолдолд бодит байдлыг зөв тусган авах чадвараа алддаг. Тэдний чадвар, бодол санаа, мэдрэмж нь гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөгддөг. Жишээ нь: шизофрени, сэтгэл хөөрөл болон сэтгэл гутралын эмгэгүүд нь солиорол бүхий сэтгэцийн өвчинд тооцогддог. Эмийн болон эмийн бус эмчилгээний тусламжтайгаар ийм хүмүүсийн хэвийн амьдрах чадварыг удаан хугацаагаар хадгалдаг. Солиоролгүй сэтгэцийн өвчинд айдас түгшүүр, цочромтгой байдал, сэтгэл гутралын зарим хэлбэрүүд ба ховдгорхох хэнхэг зэрэг өвчнүүд ордог. Эдгээр өвчнүүдийн ихэнх нь эмчлэгддэг. Сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилж, алдагдсан чадваруудыг нь нөхөн сэргээж болно.

Хавсралт 10.5 Сэтгэл гутралын эмгэг

Сэтгэл гутрал нь нойр хулжих, хоолны дуршил буурах, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болох, ихэнхдээ сэтгэл санаагаар унаж, аливаа юманд сонирхолгүй, баяр баясгалангүй, ямар ч найдваргүй гэдэгт итгэлтэй болох, амиа хорлох бодолтой болох зэрэг бусад шинж тэмдэгтэй хавсарвал үүнийг сэтгэл гутралын хам шинж гэнэ. Дээрх шинж тэмдгүүд удаан хугацаагаар

Page 79: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

79

үргэлжилж хүний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэвэл өвчний ангилалд оруулна. Хүн ийм байдалд орсноор ажиллах чадваргүй болох эсвэл маш их хүч гаргаснаар ажиллаж чадна. Сэтгэл гутралын эмгэгүүдийн шалтгаанууд нь янз бүр байж болно. Биологи, нийгэм, сэтгэл зүйн хүчин зүйлс өвчний эхлэл, үргэлжлэх хугацаанд нөлөөлнө. Тухайлбал, мэдрэлийн үйл ажиллагааны автомат зохицуулалт алдагдах нь биологийн хүчин зүйлийн жишээ юм. Харин сэтгэл зүйн хүчин зүйлийн хувьд тухайн хүн амьдралд нь тохиолдож буй томоохон үйл явдлыг хэрхэн даван туулж байгаа байдал юм. Хэрвээ амьдралын томоохон үйл явдалд үзүүлж буй сэтгэл зүйн хариу үйлдэл нь өөрийгөө буруутгах ба буруутай байх сэтгэгдэл төрж, цаашид өөртөө ямар ч итгэл найдваргүй гэж бодож байвал сэтгэл гутралд орох магадлалтай байдаг. Нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдалд (байгалийн гамшиг, дайн байлдаан, үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байх г.м) орж, түүнээсээ гарах ямар ч аргагүй гэж бодож, итгэл найдвар алдрах сэтгэгдэл төрнө.

Хавсралт 10.6

Шизофрени Шизофрени гэдэг нь хүний хэл яриа, бодол санаа, хүртэхүй, өөрийгөө мэдрэх чадварт нөлөөлдөг сэтгэн бодох, мэдрэх чадварын гүн хямралаар илэрдэг өвчин. Хий юм сонсох, дэмийрэл гэж нэрлэгдэх байнгын хэвийн бус итгэл үнэмшил зэрэг солиорлын шинж тэмдгүүд илэрдэг. Одоогоор дэлхий дээр 45 сая орчим хүн шизофрени өвчнөөр өвчилсөн гэсэн тоо баримт байдаг. Энэ нь залуу насанд эхэлж амьдралын туршид олж авсан амьдрах, сурах чадварыг нь алдагдуулна. Шалтгаан нь тодорхой бус. Сэтгэхүйн үйл ажиллагаа нь замбараагүй болж, ямар ч холбоогүй сэтгэх, үг яриа нь хүнд ойлгомжгүй, этгээд сэтгэхүй илрэх, тухайн нөхцөл байдалдаа тохирохгүй сэтгэлийн хөдөлгөөн илрэх (жишээ нь, уй гашуу болж байхад баярлах гэх мэт), өөр хүн болсон юм шиг санагдах, зөвхөн өөрийнхөө дотоод ертөнцтэй харьцах, дэмийрэх, хүүхэд шиг биеэ авч явах, дүрсгүйтэх зэрэг шинжүүд илэрнэ. Эмчилгээг хэдий чинээ эрт эхэлнэ, төдий чинээ сайн эдгэрэх боломжтой. Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээний аргууд сайжирсны үр дүнд тухайн хүн тохирсон ажил эрхлэх, гэр бүл, хамт олны дунд тодорхой байр сууриа эзлэх боломжтой болж байна.

Хавсралт 10.7 Оюуны хомсдол

ДЭМБ-ын тодрхойлсноор: Оюуны хомсдол гэдэг нь танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөн, нийгмийн чадвар зэрэг хүний оюуны чадамжийн ерөнхий түвшинд чухал үүрэг бүхий хөгжлийн явцад илэрч, ур чадварын бууралтаар тодорхойлогддог оюуны хөгжлийн дутуу буюу зогсонги байдал юм. Оюуны хомсдолтой хүний тоо улс орны хөгжлийн түвшингээс хамаарч янз бүр байдаг. Хөгжиж буй орнуудад оюуны хомсдолтой хүүхэд залуучуудын тоо 4.6%-ийг ээлж байхад эдийн засгийн тогтвортой хөгжилтэй улс орнуудад 0.5-2.5%-ийг эзэлж байна. Сэтгэн бодох чадварыг IQ-ийн сорилоор үнэлж, оноо нь 70-75 буюу түүнээс доош байгаа тохиолдолд оюуны хомсдол гэж үнэлнэ. Үүнээс гадна биеэ авч явах байдал, бусадтай харьцах, гэртээ амьдрах чадвар, аюулгүй байдлаа хангах чадвар зэргийг заавал харгалзан үзнэ. Бусадтай харилцах, өөрийгөө арчлах чадвар огт байхгүй эсвэл бага зэрэг чадвартай төрх үйлийн асуудалтай бол оюуны гүнзгий хомсдолтой гэж үздэг. Тэд жижиг гэмт хэрэг хийх, түрэмгий зан авир гаргах гэх мэт идэвхтэй үйлдэл хийх эсвэл огт дуугүй болох зэргээр идэвхгүй байдалд орж болно.

Page 80: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

80

Оюуны хомсдолтой хүмүүст боловролын болон мэргэжлийн тохиромжтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр тэдний чадварыг дээшлүүлэх, дасан зохицоход нь эерэгээр нөлөөлөх боломжтой.

Хавсралт 10.8

Архинд донтох өвчин Хожим үүсэх хортой үр дагаврыг үл харгалзан архи уух хүчтэй дур хүсэл байнга үүсдэг ба уухдаа хяналт тавих чадваргүй болж, бусад ажил үүрэг хариуцлагаасаа илүү архины хэрэглээг өндөрт тавьдаг, архинд дасах болон архины хэрэглээг гэнэт зогсооход бие сульдах (шартах) шинж тэмдэг илэрдэг сэтгэцийн эмгэгийг архинд донтох өвчин гэнэ. Архинд донтох өвчинд нэрвэгдсэн нэрвэгдээгүй архидан согтуурсан хүмүүсийн ихэнх нь осол гэмтэлд өртөх, хорт хавдар, зүрхний болон элэгний өвчнөөр өвдөх, солиорох зэргээр эрүүл мэндээ хохироодог. Мөн архи нь гэмт хэрэг, хүчирхийлэл, гэр бүл салалт, сургууль завсардалт, ажилгүйдэл, амиа хорлох, өр зээл, эдийн засгийн уналтад орох зэрэг нийгмийн сөрөг үр дагавруудыг үүсгэнэ. Дэлхий дээр 140 сая хүн архинд донтох өвчинд нэрвэгдсэн, мөн 400 сая гаруй хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс осол гэмтэлд орж, зовж шаналан, амь насаа алдаж байна. Архи хэтрүүлэн хэрэглэх нь урьдчилан сэргийлж болохуйц үхэл, өвчин зовлон, осол гэмтлийн гол шалтгаан болж байна. Дэлхий дээрх нийт нас баралтын 1.5% нь архитай холбоотой байдаг.

Хавсралт 10.9

Сэтгэл зүйн цочролын дараах стрессийн эмгэг Сэтгэлийн санааны цочрол үүсгэх үйл явдлын дараа сэтгэл хөдлөл болон төрх үйлтэй холбоотой шинж тэмдгүүд илэрч, удаан хугацаагаар үргэлжилдэг. Цочрол үүсгэсэн үйл явдлаа дахин дахин санах, энэхүү үйл явдлыг сануулах зүйлээс зайлсхийх, сэтгэл хөдлөл илрэхгүй болох, сэтгэл түгших, нойр алдагдах ба хэт ажигламтгай, цочромтгой болох зэрэг шинжүүд илэрнэ. Сэтгэл зүйн гэмтэл авсан хүн гутранги үзэлтэй болох, ирээдүйдээ үл итгэх байдал үүсч болно. Сэтгэл зүйн гэмтэл үүсгэх хүчин зүйлсийн (хүчирхийлэл, дайн дажин, байгалийн гамшиг гэх мэт) нөлөөнд орсон хүн бүрт нийгэм, сэтгэл зүйн бэрхшээлтэй асуудал тулгардаггүй. Харин энэ нь дараах хүчин зүйлсийн харилцан үйлчлэлээс хамаарна:

- Орчны стресс, хямралын хэмжээ - Стрессийн цаг хугацаа, мөн чанар - Өвчинд үүсэх биологийн ба удамшлын урьдчилсан нөхцөл - Хүүхдийн сэтгэлийн тэнхээ ба даван туулах чадвар - Гэр бүл, нийгэм хамт олны хүч - Дэмжлэг авах боломж ба түүнийг ашиглаж буй байдал

Сэдэв 11. Жендер - эрүүл мэнд

Зорилго: Эрүүл мэндийн асуудал ба жендерийн уялдаа холбоог ойлгох, эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиолддог эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар мэдлэг эзэмшүүлэх Зорилтууд:

Page 81: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

81

Жендерийн тухай ерөнхий ойлголтоо сэргээх

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүлдээ гүйцэтгэдэг үүргүүдийг тодорхойлох

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийтлэг тохиолддог эрүүл мэндийн асуудлуудыг тодорхойлох

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийтлэг тохиолддог эрүүл мэндийн зарим асуудлуудын талаар судлах

Хугацаа: 90 минут Үндсэн мэдээлэл:

ендер гэдэг нь улс үндэстэн, хамт олон, гэр бүл гэх мэт нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, тэдний хүлээх хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийн тухай хүмүүсийн дунд бүрэлдэн тогтсон үзэл бодол, ойлголт юм. Жендер нь хүмүүсийн хоорондын харилцаа болон нийгэмд эзлэх байр суурийн аль алиных нь тухай асуудал учраас нэн чухал. Жендерийн асуудал нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ямар нэг ажил хийхээс эхлээд бэлгийн харилцаанд орох гээд бүхий л хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл, жендер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн амьдралыг ялгаатай болгоход хүргэдэг бас нэгэн хүчин зүйл юм. Эрэгтэйчүүд, хөвгүүдийг “эр хүн”-ий хүмүүжил нэр төртэй байхыг шаарддаг нийгмийн дарамт нь тэдэнд үүнийг нотлон харуулахын тулд хүчирхийлэх, бэлгийн эрсдэлтэй зан үйл хийх зэрэгт хүргэж болох юм. Мөн эрчүүдэд дотоод мэдрэмжээ илэрхийлэх, учирч байгаа төвөгтэй асуудлаа ил гаргахад хүндрэлтэй байдаг. Учир нь ихэнх нийгэмд эрчүүдийг өөрийн айдас, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахгүй байлгах талаар сургаж, хүмүүжүүлсэн байдаг. Энэ нь эрчүүдэд эрүүл мэндийн тулгамдсан янз бүрийн асуудлаас урьдчилан сэргийлэх, дэмжлэг туслалцаа авахад ичиж зовох байдалд хүргэдэг. Олон эрчүүд гэр бүлдээ дэмжлэг болдог нөхөр, аав байхыг хүсч байгаа ч тэдэнд жендерийн харилцааны талаар гүн гүнзгий тогтсон үзэл бодлоо өөрчлөхөд нь дэмжлэг хэрэгтэй байдаг. Олон оронд эрэгтэйчүүдийн нийгэм ба гэр бүлдээ гүйцэтгэх үүргийг илүүд чухалчлан үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийтлэг тохиолдох эрүүл мэндийн асуудлууд олон байдаг. Тухайлбал, хавдар, сүрьеэ, зүрх судасны өвчин, бөөрний өвчин, БЗДХ гэх мэтчилэн нэрлэвэл нэлээдгүй зүйлс хамаарагдана. Эдгээрээс гадна зөвхөн эрэгтэйчүүд эсвэл эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолдох эрүүл мэндийн асуудлууд байдаг. Жишээлбэл, эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдох асуудлуудад түрүү булчирхайн эмгэг, төмсөгний хавдар, бэлгийн сулрал зэрэг зүйлс багтана. Харин эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох асуудлуудад төрөлт, жирэмслэлт, бага аарцгийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчнүүд, биений юмны хямрал гэх мэт зүйлс орно. Эдгээрээс гадна ЖСАХ, гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн асуудал зэрэг нь эрэгтэй, эмэгтэйн аль алинд хамаатай асуудал гэдгийг санаж байх нь чухал. Хэрэглэгдэхүүн:

Хавсралт 11.1-ийг оролцогчдын тоогоор

Дэлгэц цаас

Цаасан скоч

Самбарын үзэг

Үйл ажиллагаа 1.

Оролцогчдод жендер ба бэлгийн эрүүл мэндийн холбоо хамаарлын тухай үзнэ гэдгийг

танилцуулна.

Эхлээд хавсралт 11.1-д байгаа жендер ба бэлгийн эрүүл мэнд гэсэн тараах материалыг

оролцогч бүрт тараан өгч уншуулна. Унших явцдаа нэг утга бүхий өгүүлбэр болон шинэ

Page 82: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

82

мөрний ард нь дараах зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ гэдгийг багш тайлбарлана.

Үүнд:

o Та санал нэг байвал (√) o Та санал нийлэхгүй бол (−) o Таны хувьд шинэ мэдээлэл бол (+) o Эргэлзээтэй эсвэл тодруулж асуух зүйл бол (?)

Ингээд унших болон тэмдэглэгээ хийх хугацаа өгнө.

Тэмдэглэгээг хийж дууссаны дараа тухайн уншсан зүйлээс асууж тодруулах зүйл буюу (?) тэмдэг тавьсан ямар мэдээлэл байгааг асууж, багш тайлбарлана.

Дараа нь оролцогчдыг уншсан материалынхаа чухам ямар мэдээлэлтэй санал нийлэхгүй байгаа, яагаад гэдгээ бусадтайгаа хуваалцахыг хүснэ. Оролцогчдыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгоно.

Хэт маргаан өрнөх шинжтэй бол багш хүн бүрийн үзэл бодол ялгаатай байж болно гэдгийг хэлж, үнэхээр маргаантай асуудлууд дээр өөрийн үзэл бодлоо тулгахгүй байхыг хичээнэ. Оролцогчдыг ч мөн бусдын үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг сануулна. Гэхдээ шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан зүйл бол түүнийг шууд танилцуулж, яагаад гэдгийг тайлбарлана.

Багш оролцогчдоос тус үйл ажиллагаагаар юу ойлгосныг асууж, дүгнэн ярилцана. Үйл ажиллагаа 2.

Багш оролцогчдыг хүйсээр нь 4 бүлэгт хуваана. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдээс бүрдсэн 2 бүлэг, эмэгтэйчүүдээс бүрдсэн 2 бүлэгт хуваана. Эмэгтэйчүүдийн нэг бүлэг, эрчүүдийн нэг бүлэгт өөрсдийн хүйсийнхээ хүмүүсийн гэр бүлийнхээ хүрээнд хийдэг зүйлсийг тодорхойлох, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн нөгөө 2 бүлэг өөр өөрсдийн хүйсийн хүмүүст тохиолдох эрүүл мэндийн нийтлэг асуудлуудыг тодорхойлж дэлгэц цаасан дээр бичих даалгавар өгнө.

Бүлгүүд даалгавраа гүйцэтгэж дуусмагц бусад бүлгийнхэндээ хийсэн ажлаа танилцуулна. Бүлэг тус бүрийн танилцуулгын дараа тус бүлгээс асууж тодруулах зүйл байгаа эсэх, санал нийлж байгаа эсэхийг лавлана. Тэдэнтэй санал нийлж байна уу? Хэрвээ үгүй бол яагаад? гэх мэт асуултын дагуу хэлэлцүүлэг хийнэ.

Дараа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиолддог эрүүл мэндийн ямар нийтлэг асуудлууд байдгийг дүгнэн ярилцана.

Үйл ажиллагаа 3.

Бидний өмнөх үйл ажиллагаагаар тодорхойлсон бэлгийн эрүүл мэндтэй холбоотой зарим асуудлуудыг дэлгэрүүлэн судална гэдгийг хэлнэ.

Энэ үйл ажиллагааг гүйцэтгэхдээ бүлгээр ажиллах тул оролцогчдыг нэг бүлэгт 6 хүнтэй байхаар бодож бүлэг болгон хуваана.

Бүлгийн гишүүдийг дотор нь 1-5 хүртэл тоолуулж, дугаарлана. Өөрсдийн анхны бүлэг дэх хүмүүсээ сайтар нүдэлж авахыг тэднээс хүснэ. Дараа нь бүлэг тус бүрээс ижил дугаартай хүмүүсийг нэг бүлэг болгоно. Тухайлбал, бүлэг тус бүрийн 1 гэсэн дугаартай хүмүүс нэг бүлэг, 2 гэсэн дугаартай хүмүүс нэг бүлэг гэх мэтчилэн.

1 гэсэн дугаартай хүмүүсийн бүлэгт хавсралт 11.1 буюу түрүү булчирхайн эмгэгийн талаарх материалыг, 2 гэсэн дугаартай хүмүүсийн бүлэгт хавсралт 11.2 буюу төмсөгний хавдрын талаарх материалыг, 3 гэсэн дугаартай хүмүүсийн бүлэгт хавсралт 11.3 буюу хөхний хавдар болон умайн хүзүүний хавдрын талаарх талаарх материалыг, 4 гэсэн дугаартай хүмүүсийн бүлэгт хавсралт 11.4 буюу үргүйдлийн талаарх материалыг, 5 гэсэн дугаартай хүмүүсийн бүлэгт хавсралт 11.5 буюу бэлгийн хямралын талаарх материалыг тус тус өгнө.

Page 83: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

83

Тэднийг өөрсдийн авсан материалаа сайтар судлаад өөрийн анхны бүлгийнхэнд очиж, ойлгуулах болно гэдгийг хэлж, ижил материал судалж буй судлаачийн багийнхан тухайн зүйлээ хэрхэн бусаддаа зааж ойлгуулах тухайгаа хамтран ярилцана.

Ийнхүү өөрсдийн судалсан зүйлсээ, ярилцаж тохиролцсон аргаа ашиглан үндсэн багийнхандаа тайлбарлаж, ойлгуулна.

Бүлгийн бүх гишүүд багийнхандаа судалсан зүйлсээ тайлбарлаж дууссаны дараа хамтран ярилцана. Үүний тулд багш тэднээс асууж, тодруулах зүйл байгаа эсэхийг лавлана.

Багш тэдний асуултанд хариулж тайлбарлан, нэмэлт унших материалыг хэлж өгнө.

Дүгнэлт: Багш оролцогчидтой тухайн үзсэн зүйлсээ дүгнэн ярилцана. Дараах асуултыг асууж ярилцаж болно.

o Жендерийн талаар хүмүүс ер нь ямар үзэл бодолтой байдаг вэ? o Та бүхэн дахин хүүхэдтэй болохоор шийдвэл ямар хүүхэдтэй болохыг хүсч байна

вэ? Яагаад? гэх мэт o Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тохиолддог эрүүл мэндийн нийтлэг тулгамдсан

ямар асуудлууд байдаг вэ? o Эдгээрийн талаар мэдэж байх хэрэгтэй юу? Яагаад? Мэдсэнээр ямар ач

холбогдолтой вэ? Оюутны бие даах ажлын сэдвүүд: Тус сэдвийн хүрээнд үзсэн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд нийтлэг тулгамдах эрүүл мэндийн асуудлуудыг дэлгэрүүлэн уншиж судлахын зэрэгцээ холбогдох бусад асуудлуудыг нэмж судална. Үнэлгээ: Тус хичээлийн хүрээнд судалсан агуулгыг дараах тестээр үнэлж болно. Өгөгдсөн өгөгдлийг уншаад өөрийн сонгосон хариултын харгалзах нүдэнд √ тэмдэг тавина гэдгийг тайлбарлана. № Өгөгдлүүд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Жендер гэдэг нь улс үндэстэн, хамт олон, гэр бүл гэх мэт нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, тэдний хүлээх хариуцлага, эзлэх байр суурийн тухай хүмүүсийн дунд бүрэлдэн тогтсон үзэл бодол, ойлголт юм.

2 Түрүү булчирхайн хорт хавдар голчлон залуу насны эрэгтэй хүмүүст тохиолддог.

3 Бэлгийн замын халдвар ихэссэн нь түрүү булчирхайн үрэвслийн гол шалтгааны нэг нь мөн.

4 Үргүйдэл гэдэг нь тогтмол бэлгийн харилцаатай гэр бүлийн хосууд жирэмслэлтээс сэргийлэх ямар нэгэн арга хэрэгсэл хэрэглээгүй хэрнээ 6 сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг хэлнэ.

5 Нөхөн үржихүйн эрхтнүүдийн үрэвсэлт өвчнүүд, бэлэг эрхтний гаж хөгжил, БЗДХ- ууд, хорт зуршил зэрэг нь эрэгтэйн үргүйдлийн зарим шалтгаан юм.

6 Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь зөвхөн эрэгтэй хүнд тохиолддог.

7 Нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчин, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь бэлгийн сулралд хүргэх шалтгаанд орно.

8 Бэлгийн хямрал нь сэтгэлээр унах, өөртөө гутрах, өөртөө итгэлгүй болох, дотно хүнээсээ холдож хөндийрөх гэх мэт

Page 84: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

84

олон сөрөг үр дагавартай байдаг

9 Сард тогтмол нэг өдөр буюу биений юм дууссанаас хойш 7-10 хоногийн дараа хөхөө шалгахад хялбар байдаг.

10 25-аас дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ѐстой.

Багшид зориулсан хувилбар

№ Өгөгдлүүд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Жендер гэдэг нь улс үндэстэн, хамт олон, гэр бүл гэх мэт нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, тэдний хүлээх хариуцлага, эзлэх байр суурийн тухай хүмүүсийн дунд бүрэлдэн тогтсон үзэл бодол, ойлголт юм.

2 Түрүү булчирхайн хорт хавдар голчлон залуу насны эрэгтэй хүмүүст тохиолддог.

3 Бэлгийн замын халдвар ихэссэн нь түрүү булчирхайн үрэвслийн гол шалтгааны нэг нь мөн.

4 Үргүйдэл гэдэг нь тогтмол бэлгийн харилцаатай гэр бүлийн хосууд жирэмслэлтээс сэргийлэх ямар нэгэн арга хэрэгсэл хэрэглээгүй хэрнээ 6 сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг хэлнэ.

5 Нөхөн үржихүйн эрхтнүүдийн үрэвсэлт өвчнүүд, бэлэг эрхтний гаж хөгжил, БЗДХ- ууд, хорт зуршил зэрэг нь эрэгтэйн үргүйдлийн зарим шалтгаан юм.

6 Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь зөвхөн эрэгтэй хүнд тохиолддог.

7 Нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчин, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь бэлгийн сулралд хүргэх шалтгаанд орно.

8 Бэлгийн хямрал нь сэтгэлээр унах, өөртөө гутрах, өөртөө итгэлгүй болох, дотно хүнээсээ холдож хөндийрөх гэх мэт олон сөрөг үр дагавартай байдаг

9 Сард тогтмол нэг өдөр буюу биений юм дууссанаас хойш 7-10 хоногийн дараа хөхөө шалгахад хялбар байдаг.

10 25-аас дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ѐстой.

Ном зүй:

1. Д.Алтанцэцэг, Д.Алтанчимэг, Ч.Байгалмаа, О.Баяр “Хүний бэлгийн амьдрал” УБ 2005 он. 2. БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх. Цэргийн сургуулиудын сонсогчдод зориулсан

сургалтын хөтөлбөр. НҮБ-ын ХАС, НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хамтарсан хөтөлбөр, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газар. Улаанбаатар 2006 он.

3. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол сургалтын хөтөлбөр. НҮБ-ын ХАС. УБИС. (Багш нарт зориулсан гарын авлага)

4. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд. НҮБ-ын ХАС, Японы Засгийн Газар. ЭМХҮТ. Улаанбаатар 2009 он.

5. Эрчүүдээ эрүүл мэндээ хайрлая! НҮБ-ын ХАС, Японы Засгийн Газар. ЭМХҮТ. Улаанбаатар 2008 он.

Суралцагчдад зориулсан материал Хавсралт 11.1

Жендер ба бэлгийн эрүүл мэнд

Page 85: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

85

Жендер гэдэг нь улс үндэстэн, хамт олон, гэр бүл гэх мэт нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, тэдний хүлээх хариуцлага, эзлэх байр суурийн тухай хүмүүсийн дунд бүрэлдэн тогтсон үзэл бодол, ойлголт юм. Жендер нь хүмүүсийн хоорондын харилцаа болон нийгэмд эзлэх байр суурийн аль алиных нь тухай асуудал учраас нэн чухал. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ямар нэг ажил хийхээс эхлээд бэлгийн харилцаанд орох гээд бүхий л хүрээний асуудал жендерийн үзэл баримтлалд хамрагддаг. Өөрөөр хэлбэл, жендер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн амьдралыг ялгаатай болгоход хүргэдэг бас нэгэн хүчин зүйл юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд санаачлага гаргаж, идэвхтэй хандах, эмэгтэйчүүдийг зөвхөн эрчүүдийг дэмжигч, идэвхгүй хандах ѐстой гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Гэтэл энэ бүхний эцэст эрэгтэй хүн бүхий л хариуцлагыг дангаар үүрч, дур хүслээ хангагч мэтээр үнэлэгддэг. Жендерийн бас нэг томоохон ялгаа нь гэр бүлээс гаднах бэлгийн харилцаанд хандах хандлага юм. Эрчүүд ийм харилцаа холбоо байхыг дэмждэг бол эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд бэлгийн эрх чөлөөний хувьд эмэгтэйчүүдээс илүү байдаг. Хосууд бие биенийхээ өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээх тохиолдолд л гэрлэхээс өмнөх бэлгийн хавьтлыг хүлээн зөвшөөрч болно гэж олонх эмэгтэйчүүд үздэг бол харин олон эрчүүд үүнийг байж болох ч зайлшгүй байх шаардлагатай биш гэж үздэг.

Жишээ нь гэрлэхээс өмнө буюу гэр бүлээс гадна бэлгийн харьцаанд орсон эрэгтэйг “эр хүн” гэх мэтээр сайшаах хандлага байдаг. Эрэгтэйчүүд, хөвгүүдийг “эр хүн”-ий хүмүүжил нэр төртэй байхыг шаарддаг нийгмийн дарамт нь тэдэнд үүнийг нотлон харуулахын тулд хүчирхийлэх, бэлгийн эрсдэлтэй зан үйл хийх зэрэгт хүргэж болох юм. Мөн эрчүүдэд дотоод мэдрэмжээ илэрхийлэх, учирч байгаа төвөгтэй асуудлаа ил гаргахад хүндрэлтэй байдаг. Учир нь эрчүүдийг өөрийн айдас, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахгүй байлгах талаар сургаж, хүмүүжүүлсэн байдаг. Энэ нь эрчүүдэд эрүүл мэндийн болон БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, дэмжлэг туслалцаа авахад ичиж зовох байдалд хүргэдэг.

Хавсралт 11.2

Эрэ г т э йчүүдэд т охиолдох НҮЭМ-ийн нийт лэ г а с у удлууд Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн нэгэн адил нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд тулгардаг. Тухайлбал, БЗДХ/ХДХВ/ДОХ, үргүйдэл, нөхөн үржихүйн эрхтнүүдийн үрэвсэл, хавдар, цэвэршилт, бэлгийн сулрал гэх мэт асуудлууд нэлээд тохиолддог. Түрүү булчирхайн эмгэг. Түрүү булчирхайн хорт хавдар голчлон ахимаг насны эрэгтэй хүмүүст тохиолддог. Тухайлбал, 50-иас дээш насны эрчүүдэд элбэг тохиолддог. Түрүү булчирхайн томролт нь нас тогтсон эрэгтэйчүүдэд элбэг тохиолдох өвчин бөгөөд 55-аас дээш насны эрэгтэйчүүдийн 65-80 % нь уг өвчинд нэрвэгддэг тухай тоо баримт байдаг. Түрүү булчирхайн хоргүй хавдар нь 40 хүртэлх насны эрэгтэйчүүдэд 5 хүн тутмын нэгд тохиолддог бол 40-өөс дээш насанд 5 хүний 2-т тохиолдох байдлаар нас ахих тусам нэмэгддэг. Харин түрүү булчирхайн үрэвсэл нь 20-60 насныханд элбэг тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай оронд өндөр байдаг. Энэ нь манай орны хүйтэн сэрүүн уур амьсгалаас шалтгаалж бөөрний өвчин, хоолойн өвчин элбэг байдагтай холбоотой. Мөн шүдний өвчтэй хүн шүдээ эмчлүүлэхгүй удаан байх ялангуяа бэлгийн замын халдвар ихэссэн нь түрүү булчирхайн үрэвслийн гол шалтгаан болж байна. Энэ өвчний шинж тэмдэг нь шээхэд хүндрэлтэй болох, ойр ойрхон шээх (шөнийн цагаар) зэргээр илэрнэ. Түрүү булчирхайн эмгэг үүсэх гол шалтгаанууд:

Дороос даарах, өтгөн хатах

Page 86: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

86

Архи хэтрүүлэн хэрэглэх

Удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх

Бие махбодод хурц болон архаг үрэвслийн голомттой байх, үүнд: шүд хорхойтох, элэг цөс үрэвсэлтэй байх

Шээс, бэлгийн замын үрэвсэлт өвчин гэх мэт. Илрэх шинж тэмдэг:

Цавь руу хатгаж, янгинаж өвдөх

Шодой болон төмсөг, хошного орчим өвдөх

Шөнө олон удаа босч шээх

Шээс цустай гарах

Шээхэд өвдөх, удаан, тасалдаж шээх

Ууцаар өвдөх

Бэлгийн чадавх буурах Эдгээр шинжүүдийн аль нэг нь илэрч байвал цаг алдалгүй эмчид хандаарай. Түрүү булчирхайн эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ?

БЗДХ-аас сэргийлж бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх

Ажил амралтаа зохицуулах

Архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, архи нь бие махбодод бүх эрхтэнд муугаар нөлөөлдөг бөгөөд нэн түрүүнд түрүү булчирхайг гэмтээнэ.

Бусад өвчнөөр өвдсөн тохиолдолд цаг алдахгүй төгс эмчлэх.

Байнга дасгал хөдөлгөөн хийж бай.

Хавсралт 11.3 Төмсөгний хорт хавдар

Төмсөгний хорт хавдар ямар ч насны эрчүүдэд тохиолдож болох боловч зарим эрчүүд илүүтэй өртөж болно. Үүнд:

Төмсөг нь 6 нас хүртэл буугаагүй эсвэл төмсөг нь хуухнагт буугаагүй нас биед хүрсэн эрчүүд

Төмсгийг хуухнагт буулгах мэс засал хийлгэсэн эрчүүд

Төмсгөө гэмтээж байсан эрчүүд

Эцэг, ах дүү нарт энэ хавдар тохиолдож байсан Төмс өг н ий х а в дра а с с э р г и йлэ х ийн т у лд т өмс г өө ба й н г а шалг аж ба й х х э р э г т э й . Төмсгөө шалгах аргачлал:

Толины өмнө зогсч хуухнагаа сайтар ажиглан гадна талаас нь ажиглагдах өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.

Дараа нь 2 гарын эрхий, долоовор, дунд хуруунуудаараа зөөлөн тэмтэрнэ. Эрхий хуруунуудаа төмсөгний дээд талд, дунд ба долоовор хуруунуудаа төмсөгний доод хэсэгт байрлуулан төмсгүүдээ ээлжлэн тэмтэрч үзнэ.

Төмсгөө шалгах үед мэдрэгдэж болох өөрчлөлтүүд:

Ямар нэг зангилаа, овгор товгор зүйлс. Төмсөгний урд болон хажуу талд ямар нэг овгор зүйлс тэмтрэгдэх ѐсгүйг санах хэрэгтэй. Харин төмсөгний ар талд төмсөгний дайвар зангилаа мэт тэмтрэгдэж болохтой андуурч болохгүй. Эргэлзээтэй тохиолдолд эмчид хандаж шалгуулсан нь дээр.

o Төмсөг таталдах, эвгүй оргих. o Төмсөг орчмоор өвдөх. o Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу зөөлөн нь жирийн байдгаас өөрчлөгдөх. Ихэнх

эрчүүдийн төмсгүүд хоорондоо хэмжээгээрээ ялгагддаг ч, аль нэг нь өмнө

Page 87: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

87

байснаасаа өөр байдлаар өөрчлөгдсөн бол сэжигтэй учраас эмчид очиж, шинжилгээ өгөх хэрэгтэй.

Ямар насны хүмүүс хийх ѐстой вэ ? 14-өөс дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ѐстой. Төрөх үед төмсөг нь хуухнагтаа буугаагүй буюу 6 нас хүртэл нь, эсвэл одоог болтол буугаагүй болон төмсгийг буулгах зорилгоор мэс засал хийлгэсэн хүмүүст төмсөгний хавдар үүсэх эрсдэл илүү байдаг тул үзлэгийг маш хянуур, байнга хийх ѐстойг санах хэрэгтэй. Хэр давтамжтай, хаана , хэзээ хийх ѐстой вэ ? Сард нэг удаа хийх ба халуун усанд орсны дараа хийвэл тохиромжтой, учир нь халууны үйлчлэлээр хуухнаг сунаж, төмсгийг тэмтрэхэд илүү хялбар болно. Төмсгөө шалгахад ердөө 3 мин хугацаа шаардах ба хийхэд маш хялбар.

Хавсралт 11.4

Хөхний хавдар

Хөхний хавдар түгээмэл байдаг учир хөхөндөө үзлэг тогтмол, зөв хийж сурах нь чухал байдаг. Манай улсад хөхний хавдар эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог 3 хавдрын нэг юм байна. Эрэгтэй хүн ч гэсэн хөхний хавдраар өвддөг.

Шилжилтийн наснаас эхлэн цэвэрших нас хүртэл болон түүнээс хойш хугацаанд ч хөхөнд өөрчлөлтүүд гарч байдаг байна. Эдгээр нь хэвийн зүйл юм. Зарим эмэгтэйд хөхөөр өвдөх, хавдах, бэрсүүтэх, хөхний товчноос шингэн зүйл гарах зэрэг хэвийн бус өөрчлөлтүүд гардаг. Хэдийгээр эдгээр шинж тэмдэг нь хөхний хорт хавдрын бус үед тохиолдож болох ч эмэгтэйчүүд үүнд маш ихээр санаа зовдог. Биений юм үзэгдэхийн өмнөх үед хөхний эдэд илүүдэл шингэн хуримтлагддаг учраас хөхний хэмжээ бага зэрэг томорч, хөндүүр болох нь бий. Энэ шингэн шимэгдэхэд хөх хэвийн хэмжээндээ орох нь сар бүр тохиолдож болно.

Хөхөндөө үзлэг хийх аргачлал:

Бүсэлхийгээ хүртэл нүцэглээд толинд хар. Гараа биеийн дагуу унжуулсан, 2 гараа толгойны ард авсан, эсвэл 2 гараа ташаандаа авсан байдлаар толинд цээжээ харан хөхөн дээрээ ямар нэг хонхорхой, овгор, ургацаг эсвэл арьсан дээр ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг харна.

Зүүн гараа толгойныхоо ард авч баруун гарынхаа хурууны өндгөөр хөхөө зөөлөн тэмтэрч үзнэ. Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог, шулуун, эсвэл од маягаар төвөөс зах руу гурван чиглэлийн аль нэгийг сонгон тэмтэрч шалгана.

Хөхний толгойг долоовор ба эрхий хуруугаар зөөлөн чимхэн ямар нэг зүйл, шингэн ялгадас гарч байгаа эсэхийг үзнэ.

Хөх ба суганы хонхор хоорондын зай буюу хөхний хэсэг, нөсөө, хөхний товч хавиар шалгах хэрэгтэй. Хэрэв та нэг хөхөө хангалттай шалгасан гэж үзвэл нөгөө хөхөө дээрх байдлаар шалгана.

Нуруугаараа дээш харж хэвтээд зүүн мөрнийхөө доор дэр ивэн зүүн хөх орчмын хэсэг, нөсөө, хөхний товчийг чиглүүлэн тэмтэрч үзнэ. Дараа нь баруун хөхөө дээрхийн адил үзнэ.

Хэвийн бус ямар өөрчлөлтүүд илэрч болох вэ?

- Янз бүрийн бэрсүү тэмтрэгдэх - Хөхний арьс улайж барзайх, хөндүүрлэж хавдах - Хөхний аль нэг хэсэгт хэлбэр нь өөрчлөгдөн арьс хонхойх - Хөхний товч татагдан цааш хонхойх - Хөхнөөс цусархаг буюу идээрхэг ялгадас гарах

Page 88: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

88

Ямар насны хүмүүс хөхөө шалгах ѐстой вэ? Бүх насны эмэгтэйчүүд хөхний хавдраар өвдөж болох ба нас ахих тутам энэ өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэнэ. Хөхний хорт хавдраар өвдөж болзошгүй эрсдэлтэй хүмүүст:

- Эгч, ээж нь 50-иас өмнөх насандаа хөхний хорт хавдраар өвчилж байсан - Нэг хөхөнд нь хорт хавдар илэрч байсан хүмүүс - Хүүхэд төрүүлж байгаагүй эмэгтэйчүүд - Анхны хүүхдээ 35-аас дээш насандаа төрүүлсэн - Анхны биений юм нь хэт эрт ирсэн - 50-иас хойш насандаа цэвэршсэн эмэгтэйчүүд хамаарна.

Хэр давтамжтай, хаана, хэзээ хийх ѐстой вэ? Ихэнх эмэгтэйчүүд усанд орж байх үедээ хөхөө шалгах нь зохистой гэж үздэг. Учир нь савантай гөлгөр арьсан дээр ямар нэг өөрчлөлт амархан мэдэгддэг байна. Сард тогтмол нэг өдөр буюу биений юм дууссанаас хойш 2-3 хоногийн дараа шалгавал хөх зөөлөрч хэвийн байдалдаа орсон байх тул шалгахад хялбар байдаг. Цэвэршсэн эмэгтэйчүүд сарын эхний нэг тогтмол өдрийг сонговол зохистой. Хөхөө мэргэжлийн эмчид 20-40 насандаа 3 жилд 1 удаа, 40-өөс дээш насандаа жил бүр үзүүлж байх хэрэгтэй. Хөхний рентген зургийг 40 хүртэлх насандаа шаардлагатай тохиолдолд, 40-49 насандаа 1-2 жилд нэг удаа, 50-с дээш насандаа жил бүр хийлгэж байх ѐстой. Умайн хүзүүний эсийн шинжилгээ Умайн хүзүү нь умайн доод гуравны нэг хэсэг бөгөөд хүүхэд төрөхөөс бусад үед хаалттай байдаг. Умайн хүзүүний хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл хавдар юм байна. Умайн хүзүүний эсийн шинжилгээг хийлгэснээр хорт хавдрыг эрт илрүүлэн, цаг алдалгүй эмчилгээ хийлгэж, бүрэн төгс эмчилгээг авч чадах боломжтой. Хэрэв эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээг тогтмол хийлгэж байвал өвчин хүндрэх, үхэлд хүрэхээс бүрэн сэргийлж болно. Бэлгийн хавьталд орсон эмэгтэй бүр уг шинжилгээг хийлгэж байх нь чухал. Ялангуяа 18 наснаас өмнө бэлгийн хавьталд орсон охид, олон хүнтэй бэлгийн хавьталд ордог эмэгтэйчүүд, умайн хүзүүний хорт хавдраар өвдөх эрсдэл бүхий эмэгтэйчүүд уг шинжилгээг тогтмол хийлгэх шаардлагатай. Эхний 3 жилд жилдээ 1 удаа, яваандаа 3 жилд 1 удаа байхад хангалттай. Уг шинжилгээг хийлгэх хамгийн тохиромжтой үе бол биений юмны мөчлөгийн дунд үе юм.

Умайн хүзүүний эсийн шинжилгээг мэргэжлийн эмч, сувилагч нар хийнэ. Өвчтөнг эмэгтэйчүүдийн үзлэгийн орон дээр хэвтүүлж, эхлээд бэлэг эрхтний гадна хэсгийг шалгаж үзээд үтрээнд эмэгтэйчүүдийн үзлэгийн толь тавьж умайн хүзүүг харна. Умайн хүзүүнээс арчдас авч, дараа нь микроскопт харна. Толийг авсны дараа эмч хоѐр гарын үзлэгээр умай, өндгөвчнүүдийг тэмтэрч үзнэ.

Page 89: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

89

Хавсралт 11.5

Үргүйдэл Үргүйдэл гэдэг нь тогтмол бэлгийн харилцаатай гэр бүлийн хосууд жирэмслэлтээс сэргийлэх ямар нэгэн арга хэрэгсэл хэрэглээгүй хэрнээ 1,5 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг хэлнэ. Үргүйдлийн шалтгаан нь зөвхөн эмэгтэй хүнтэй холбоотой байдаггүй. Эрчүүдээс ч бас шалтгаалсан байж болно. Үргүйдлийг эмэгтэйчүүдийн үргүйдэл, эрэгтэйчүүдийн үргүйдэл, аль алинаас нь шалтгаалсан буюу хосолсон шалтгаантай үргүйдэл гэж ангилдаг. Үргүйдлийн 40 орчим хувь нь эмэгтэйгээс шалтгаалсан, мөн 40 орчим хувь эрэгтэйгээс шалтгаалсан, үлдсэн 20 хувь нь эрэгтэй, эмэгтэй хоѐулангаас нь шалтгаалсан байдаг гэж үздэг. Эрэгтэй хүнтэй холбоотой үргүйдлийн шалтгаан нь дараах зүйлс байна Үүнд:

Нөхөн үржихүйн эрхтнүүдийн үрэвсэлт өвчнүүд (төмсөг, түрүү булчирхай)

Бэлэг эрхтний гаж хөгжил (үрийн сувгийн битүүрэл)

БЗДХ- ууд

Эр бэлгийн эсийн тоо бага байх, эр бэлгийн эсийн хөдлөх чадвар муу байх

Нас – нас ахих тутам эрэгтэйн жирэмслүүлэх чадвар буурдаг.

Хар тугалга зэрэг хүнд металл, бусад бодист хордох, архи, тамхи, хар тамхи хэрэглэх Эмэгтэй хүнтэй холбоотой үргүйдлийн шалтгаан нь дараах зүйлс байна Үүнд:

Бага аарцгийн эрхтний үрэвсэлт өвчнүүд

Үр хөндөлт ба зулбалт

БЗДХ- ууд (ялангуяа заг хүйтэн, трихомониаз, хламидын халдвар)

Бусад эрхтнүүдийн үрэвсэлт өвчин

Нас – нас ахих тутам эмэгтэйн өндгөн эс боловсруулах чадвар буурдаг.

Хар тугалга зэрэг хүнд металл, бусад бодист хордох, архи, тамхи, хар тамхи хэрэглэх Хосолсон шалтгаан нь дараах зүйлстэй холбоотой байж болно. Үүнд:

Дархлалын үл зохицох хариу урвалууд. Энэ нь эмэгтэй хүний дархлалын тогтолцоо эр бэлгийн эсийг устгах “эсрэг бие”-ийг боловсруулах эсвэл эрэгтэй хүн өөрөө “эсрэг бие” боловсруулдаг байж болох талтай.

Сэтгэл зүйн нөлөө Үргүйдэл нь эрэгтэй, эмэгтэй хоѐулантай нь холбоотой учраас эмчид хамт очиж үзүүлэх хэрэгтэй.

Хавсралт 11.6 Бэлгийн хямрал

Өөрийн болон бэлгийн хамтрагчийнхаа дур таашаалыг хангаж чадахуйц бэлгийн харилцаанд оролцох чадвар алдагдахыг бэлгийн хямрал гэнэ. Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь эрэгтэй, эмэгтэйн аль алинд нь тохиолддог. Эрчүүдэд бэлгийн дур хүсэл төрөхгүй байх, бэлэг эрхтэн огт хөвчрөхгүй эсвэл хангалттай хөвчрөхгүй байх, хэт хурдан дур тавих, эсвэл дур тавьж чадахгүй байх зэрэг бэлгийн үйл ажиллагааны хямралууд тохиолддог. Харин эмэгтэйчүүдэд мөн дур тавихгүй байх, бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн хавьтлын үед өвдөлт илрэх, вагинизм зэрэг хямралууд тохиолддог. Бэлгийн хямралын шалтгаан нь ихэвчлэн бие махбодын болон сэтгэл зүйн дараах зүйлстэй холбоотой байдаг. Үүнд:

Бие махбодын зарим төрлийн өвчин эмгэг. Тухайлбал, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, таргалалт, чихрийн шижин гэх мэт

Page 90: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

90

Осол гэмтлийн улмаас нуруу нугас, аарцагны яс, хярзан орчмын эд эс гэмтэх

Мэс засал болон хорт хавдрын үед туяа эмчилгээ хийлгэх, даралт бууруулах болон сэтгэц нөлөөт эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх

Нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчин. Тухайлбал, түрүү булчирхайн үрэвсэл

Сэтгэл санааны маш хүнд хямрал, айдас түгшүүр, сөрөг бодлууд, сэтгэл гутрал, тухайн үеийн харилцаа

Ядаргаа, сульдал, тамир тэнхээ доройтох

Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх Бэлгийн хямралаас сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?

Нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх

Дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх

Архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Тамхи, мансууруулах бодисыг хэрэглэхгүй байх

Эрүүл хоол хүнс хэрэглэх

Эмийн бодисыг хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авах

Сайтар унтаж амарч байх

Стрессээ зохицуулж чаддаг байх

Бэлгийн хостойгоо ярилцах Хэрвээ танд бэлгийн хямралтай холбоотой асуудлууд тулгарвал эрэгтэйчүүдийн эмч, урологийн эмч, сэтгэцийн эмч гэх мэт нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Бэлгийн хямралаа зөвхөн өөртөө хадгалж зовж шаналж явах нь дээрх хямралуудыг улам даамжруулаад зогсохгүй сэтгэлээр унах, өөртөө гутрах, өөртөө итгэлгүй болох, дотно хүнээсээ холдож хөндийрөх гэх мэтчилэн олон сөрөг үр дагавартай байдаг.

Сэдэв 12. Харилцааны тухай ойлголт Зорилго: Оролцогчдод харилцааны явцад гаргадаг алдаа дутагдлыг нь ойлгуулан, тэдэнд харилцааг амжилттай болгохын тулд өөрийнхөө санааг өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх арга замуудаас эзэмшүүлэх Зорилтууд:

Харилцаандаа гаргадаг алдаа дутагдал, тэдгээрийн шалтгааныг тодорхойлох

Харилцааны “Би-илгээмж”, “Чи-илгээмж”-ийн ялгаа, давуу сул талыг харьцуулан ярилцах, бусдын тодорхой үйлдлийн хариуд “Би” өгүүлбэрийг ашиглан хариулж сурах

Энэ хичээл дээр ашигласан тохиолдлуудтай ижил нөхцөлд “Би илгээмж”-ээр илэрхийлсэн өгүүлбэрийг зохион найруулж сурах

Хэрэглэгдэхүүн:

4. Хавсралт 12.1 Оролцогчдод зориулсан хуудас 5. Хавсралт 12.2 Багшид зориулсан хуудас

Хугацаа: 90 минут

Page 91: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

91

Үндсэн мэдээлэл:

Харилцааны ур чадварууд

Хүн бүр өдөр бүрийн амьдралдаа хэн нэгэнтэй ярилцах, мэдээлэл дамжуулах, бусдаас мэдээлэл сонсох, хариу өчих зэргээр харилцаанд оролцдог. Тэгэхлээр харилцааны чадварууд нь бусад хүнийг ойлгох, өөрийгөө бусдад ойлгуулахад х‎эр‎эгтэй болдог.

Харилцаанд оролцогчдын нэг нь ярьж, нөгөө нь сонсдог болохоор ярих болон сонсох үндсэн чадварыг эзэмших нь харилцааг амжилттай болгоход голлон нөлөөлдөг.

Түүнчлэн харилцаанд оролцогч талуудын нүүрний хувирал, дууны өнгө, гарын хөдөлгөөн, дохио зангаа, үйл хөдлөл зэрэг нь харилцааг амжилттай болоход ихээхэн нөлөөлдөг.

Харилцааны чадвар сайтай хүн өөрийн санаа, бодол, мэдрэмжээ өөртөө итгэлтэйгээр хэзээ, хэрхэн илэрхийлэхээ мэддэг, х‎эрэгжүүлж чаддаг.

Хүмүүс яагаад харилцаандаа алдаа гаргадаг вэ?

Харилцааны ур чадвар муутай хүн амьдрал дээр олон бэрхшээлтэй асуудалтай тулгардаг. Тэд голдуу ганцаардаж, бусдаж гомдож, сэтгэл хангалуун байж чаддаггүй.

Хүмүүс бусадтай харилцахдаа гаргадаг өөрийнхөө дутагдлыг ихэвчлэн олж харж чаддаггүй ба харилцаандаа учирч буй бэрхшээл, хүндрэлийг гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэй холбон, тэд‎энд буруу өгч, тэр ч бүү хэл азгүй явдлыг өөрийг нь буруутгадаг. Харилцаан дээрээ алдаа гаргахгүйн тулд санах зүйлс:

Өөртөө итгэлтэй байх,

Бие биенээ хүндэтгэх, үл тоосон байдал гаргахгүй байх

Орчин нөхцөлөө мэдрэх,

Сонирхолтой сэдэв сонгох,

Нэгнийхээ яриаг таслахгүй үгийг гүйцэд сонсох

Хэн нэг нь үзэл бодлоо тулгахгүй байх

Харилцааны үед ямар нэг хүндрэл гаргахүйн тул харилцагч талууд аль аль нь хүчин чармайлт гаргах

Харилцан ойлгомжтой үг хэллэг ашиглах

Ярьж буй зүйлийнхээ талаар эсрэг хүнийхээ сэтгэгдэл, бодлыг лавлаж асуух

Ярьж буй зүйлээ илэрхийлэхдээ нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, байрлал зэргээр илэрхийлэх гэх мэт

Үйл ажиллагаа 1.

Оюутнуудаас тэднийг дунд сургуулийн сурагч байхад нь хэн нэг хүн өөрт нь (гэр бүлийн гишүүд, найз нөхөд, багш нар) одоо ч мартагддаггүй сэтгэл эмзэглэмээр үг хэлж, чамайг гомдоож байсан нэг тохиолдлыг эргэн санахыг хүснэ.

Оюутан бүрийг нэг, нэг жижиг цаас аваад ......... гэдэг хүн намайг ........... гэж хэлж гомдоож байсан гэсэн бүтэцтэй нэг өгүүлбэр бичихийг хүснэ. Тэр хүнийхээ оноосон нэрийг бичих албагүй. Зүгээр л манай нэг найз, манай нэг багш гэх зэргээр бичнэ. Гэхдээ болж өгвөл тухайн үед чамайг гомдоосон үгийг тэр чигээр нь бичихийг хүснэ. Харин цаасан дээрээ өөрийнхөө нэрийг бичих шаардлагагүй гэдгийг сануулна.

Дараа нь тэдгээр цаасаа хольж байгаад хүн бүрээр сугалуулна. Тэднийг хос хосоор нь баг болгоод өөрийнхөө сугалсан цаасан дээр бичсэн үгийг нөгөө хүндээ хэлэхийг хүснэ. Гэхдээ тухайн үгийг аль болохоор бодит байдлаар нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж нөгөө хүнээ гомдоохуйц байдлаар хэлэхийг сануулна.

Эцэст нь тэр цаасан дээр бичигдсэн үгийг тэр хүн чамд хэлсэн бол чи хэрхэн хүлээж авах байсан талаар ярилцана.

Page 92: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

92

Багш нийт оюутанд хандан “Үгээр хүнийг алж ч болдог, аварч ч болдог”, “санаандгүй хэлсэн нэг үг сайн нөхдийг ч хагацаадаг” зэрэг үгсийг хэлж ярилцана.

Үйл ажиллагаа 2.

Багш ангийн оюутнууд дундаас өнөөдөр хичээлд хоцорч ирсэн, юм бичиж тэмдэглэхгүй сууж байгаа, гар утсаараа ярьсан, эсвэл нойрмоглоод эвшээж байгаа ч юмуу, бохь зажилсан гэх зэргээр ямар нэг сануулга өгмөөр үйлдэл хийсэн 2-3 оюутныг ажиглаж сонгоод тэдэнд хандаж дутагдлыг нь хэлнэ.

Ингэхдээ гараараа чичлэн “Чи дандаа л ......... ингэж байх юм” гэж дутагдлыг нь онцолж хэлнэ. Тухайлбал дандаа л хоцорч байх юм гэх мэтээр хэлнэ. Тэгээд тэдний хариу үйлдлийг ажиглана.

Дараа нь тухайлан чичилж хэлсэн оюутнаас түүнд өөрийн чинь хэлсэн үг ямар санагдсан талаар асууж ярилцана. Хамгийн гол нь “Чи дандаа л ......... ингэж байх юм” гэдэг үгийг сонсоод ямар хариулт хэлэх байсныгаа илэн далангүй хэлэхийг хүснэ. Хариултын гол санаа нь “би ямар дандаа ингэдэг юм уу, ганц удаа л ингэлээ, бусад оюутан ч ингэдэг, би ямар ганцаараа ингэдэг юм уу” гэх зэргээр сөргөөцөлдсөн хариулт гарах хүртэл ярилцлагыг өрнүүлнэ. Магадгүй танд дургүйцлээ илэрхийлж, та өөрөө ч гэсэн ингэдэг биз дээ гэсэн утгатай хариулт гарвал бүр сайн. Учир нь энэ бол таны үзүүлсэн “Чи илгээмж”-ийг тодруулж ярих сайхан боломж.

Хэн нэгний нэг удаагийн үйлдлийг “Чи дандаа ингэдэг” гэж хэлэх ямар санагдах талаар ярилцана.

Дараа нь багш өөрийнхөө өмнө нь авсан жишээг өөрөөр хэрхэн хэлж болох байсан талаар дэвтэртээ бичихийг хүснэ. Хэд хэдэн оюутныг бичсэн хариултаа уншихыг хүснэ. Тэд ихэвчлэн “дараа ингэж болохгүй, одоо наад үйлдлээ боль”, “үүний оронд өөр зүйл хийвэл дээр” гэсэн өнгө аясаар хариулах байх.

Хариултыг сонссоны дараа та тэдэнд түрүүчийн оюутнуудын дутагдлыг засч хэлэх нь багшийн үүрэг учраас “чи дандаа ингэдэг” гэхийн оронд яг тэр дутагдлыг нь тодруулан өөртэйгөө холбон хэлэхийг хүсээд яг ямар үг өгүүлбэрээр хэлж болохыг дэвтэртээ бичихийг хүсэж хугацаа өгнө.

Байж болох хариултууд нь “Би-илгээмж”–ийн жишээ байх ѐстойг тодруулан хэлнэ. Тухайлбал, “би чамайг хичээлээ бичиж тэмдэглээсэй гэж бодож байна. Энэ нь чамд шалгалтаа амжилттай өгөхөд чинь хэрэг болно”, эсвэл “чиний хоцорч ирж байгаа чинь надад хичээлээ явуулахад саад болж байна” гэх зэргээр тухайн хүний дутагдлыг өөртэйгөө холбон би-надад-намайг гэх зэрэг үг ашиглан хэлэхийг сануулна.

Эцэст нь энэ үйл ажиллагааны эхэнд онцлон сануулга хэлсэн оюутнуудаас хэрвээ багш “би-илгээмж”-ээр хэлсэн тохиолдолд ямар сэтгэгдэл төрөх байсныг нь асуун, хариулт болгож хэлэх үгээ дэвтэртээ бичихийг хүснэ.

Багш хавсралт 1-ийг тарааж өгөөд “Би-илгээмж” ашиглан өгүүлбэрийг гүйцээж бичих даалгавар өгнө. Багш хавсралт 2-ыг баримжаалж хариултын санааг тодруулна.

“Би-илгээмж”, “Чи-илгээмж”-ийн хариултыг харьцуулан ярилцаж үйл ажиллагааг дуусгана.

Дүгнэлт: Дараах асуултыг ашиглан дүгнэлт гаргана.

Харилцааны ур чадвар гэж юуг хэлэх вэ? (Харилцааны ур чадварууд гэдэгт бусад хүнийг ойлгох, өөрсдийгөө бусдад ойлгуулахын тулд хэлж ярих болон сонсохоос гадна нүүрний хувирал, дууны өнгө, гарын дохио зангаа, үйл хөдлөл гэх мэт далд утга агуулсан юмуу хэлсэн үгний утгыг гүнзгийрүүлдэг дохионуудыг багтаадаг. Харилцааны ур чадваруудын дотор өөрийн санаа, бодол ба мэдрэмжүүдээ өөртөө итгэл үнэмшилтэйгээр хэзээ, хэрхэн илэрхийлэхээ мэддэг байх, ингэж чаддаг байх шаардлага хамаарна.)

Page 93: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

93

Харилцаа яагаад чухал вэ? (Харилцааны ур чадвар сайтай хүмүүс өөрийн санаа, бодол, мэдрэмжүүдийг зохих арга хэлбэрээр эвтэйхэн илэрхийлж чаддаг. Ийм хүмүүс зөвхөн юу хэлэхээ мэдээд зогсохгүй үүнийгээ хэзээ, хэрхэн хэлэхээ мэддэг. Тэд мөн хэзээ, хэрхэн бусдыг сонсохоо мэддэг.)

Үнэлгээ:

Сөрөг утгатай буюу “Чи өгүүлбэр”-ийг гүйцэтгэсэн болон дэвшүүлсэн санааг урамшуулна.

Оюутны бие даах ажлыг үнэлнэ.

Оюутны бие даах ажлын сэдвүүд: 1. Харилцаа, харилцааны үйл явц

2. Харилцааны хэлбэрүүд /үгийн ба үгийн бус харилцаа/

3. Харилцааны ур чадвар

4. Илтгэх болон сонсох чадвар

5. Харилцааг амжилттай болгох нөхцлүүд

Ном зүй: 1. О.Мягмар, Сэтгэл судлал, УБ, 2006 2. Д.Туяа, Сэтгэл судлалын товч тайлбар толь, УБ, 2006

3. Эрүүл мэндийн боловсрол. Багш бэлтгэдэг их дээд сургуулийн эрүүл мэндийн хичээл заах багш нарт зориулсан хөтөлбөр, ЭМХҮТ, Улаанбаатар хот 2005 он

4. Багш бэлтгэдэг их, дээд сургуульд заах эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр, УБ, 2006 / ДЭМБ-ийн зөвлөх, профессор Лоренс СТ. Лэжэрийн зөвлөмж/

5. Амьдрах ухаан 1-12 цуврал, УБ, 2008

Суралцагчдад зориулсан хуудас

Хавсралт 12.1 Сөрөг утгатай буюу –“Чи- өгүүлбэр”

Page 94: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

94

Сөрөг утгатай буюу “Чи- өгүүлбэр

Эерэг утгатай буюу “Би- өгүүлбэр”

Чи миний хэлж байгаа юмыг хэзээ ч сонсдоггүй.

Миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй байдагт чинь би дургүй.

Чи дандаа л хоцорч ирдэг.

Энэ чинь ѐстой тэнэг санаа.

Манай ангийн хүүхдүүдээс нэг нь ч миний хийсэн зүйлийг ойшоож үздэггүй.

Хамтдаа гадагшаа гарах бүрт чи намайг анхаардаггүй.

Над руу битгий хашгичаад бай!

Битгий тэгж бай.

Асуулт асууж байхад минь намайг битгий шоолж бай.

Page 95: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

95

Багшид зориулсан материал Хавсралт 12.2

Сөрөг утгатай өгүүлбэрийн хариултын хувилбар

Сөрөг утгатай буюу “Чи- өгүүлбэр”

Эерэг утгатай буюу “Би- өгүүлбэр”

Чи миний хэлж байгаа юмыг хэзээ ч сонсдоггүй.

Миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй байдаг чинь надад таалагддаггүй.

Миний хэлж байгаа зүйлийн сонсохгүй байдаг чинь миний сэтгэлийн хямруулдаг.

Чи дандаа л хоцорч ирдэг.. Чамайг хоцорч ирээд байхлаар би чиний хувьд чухал

биш юм шиг санагддаг.

Чи үргэлж цагтаа ирж байгаасай гэж би хүсдэг.

Энэ чинь ѐстой тэнэг санаа. Энэ санааг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх болов уу

гэж би бодож байна.

Би үүнтэй санал нийлэхгүй байна. .

Манай сургуулийн хүүхдүүдээс нэг нь ч миний хийсэн зүйлийг ойшоож үздэггүй.

Энэ сургуулийн хэн нь ч миний хийсэн зүйлийг үнэлэхгүй байгаад би санаа зовж байна.

Энэ сургуулийн хэн нь ч миний хийсэн зүйлийг анзаарахгүй байгаа нь миний санааг зовоож байна.

Хамтдаа гадагш гарах бүрт чи намайг анхаардаггүй.

Намайг тоохгүй болохоор чинь би өөрийгөө хэрэггүй хүн гэж санадаг..

Хамтдаа гадагш гарах үед чи надад илүү их анхаарал тавьж байгаасай гэж би хүсдэг..

Над рүү битгий хашгичаад бай! Надад руу хашгираад байхлаар чинь би гомддог.

Над руу хашгираад байхлаар чинь намайг хүндлэхгүй байгаа юм шиг надад санагддаг..

Битгий тэгж бай. Чамайг ингэхэд би дургүй.

Чиний ингэх нь надад түгшүүр төрүүлдэг..

Асуулт асууж байхад минь намайг битгий шоолж бай.

Асуулт асуухад минь шоолоод байхлаар би их тэнэг байдалд орсон мэт санагддаг.

Намайг асуулт асуухлаар чамайг шоолохгүй байгаасай гэж би хүсдэг.

Сэдэв 13. Эрүүл мэнд ба зан үйл Зорилго: Тус хичээлээр оролцогчид эрүүл мэндэд нөлөөлдөг зан үйлүүдийг тодорхойлж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зан үйлийг хэрхэн өөрчлөх арга замын тухай судлах болно. Зорилт:

Хүмүүсийн үйлддэг эрүүл мэндтэй холбоотой зан үйлүүдийг нэрлэх

Хүмүүсийн зан үйлийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлүүдийг мэддэг болох

Page 96: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

96

Зан үйлийг өөрчлөх стратегитай танилцах

Хугацаа: 90 минут Үндсэн мэдээлэл: Зан үйл гэдэг нь хүний өдөр тутам хийж хэвшсэн буюу зуршил болсон үйлдлүүдйг хэлнэ. Зарим эрдэмтэд зан үйлийг мөн дараах байдлаар тодорхойлсон байдаг. Хүнд нөлөөлж буй гадаад болон дотоод хүчин зүйлд үзүүлэх янз бүрийн хариу үйлдэл юм. Жишээ нь, хүн уурлаж бухимдсан үедээ хоол их идэх, эсвэл тамхи татах гэх мэт. Гадаад болон дотоод цочроогч хүчин зүйлд янз бүрийн үйл явдлууд, хүмүүс, эд зүйлс, бодол мэдрэмжүүд орно. Бидний зан үйлд итгэл үнэмшил, үнэт зүйлс, дадал зуршил, хандлага, сэтгэлийн хөдөлгөөн, амьдралын өмнөх туршлага, орчин гэх мэт олон зүйлс нөлөөлнө. Амьдралдаа аливаа зүйлийг хийх сэдэл төрүүлдэг буюу биднийг хөдөлгөж байдаг хүчин зүйлс байдаг. Тухайлбал, Ажил хийх, сургуульд суралцах, ном унших сэдлийг юу бий болгодог вэ? Үүнд бидний өмнөө тавьсан зорилго, итгэл үнэмшил, мэдлэг хандлага гэх мэт зүйлс нөлөөлнө. Авто машины суудлын даруулгаа зүүх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож хэрэглэх, хорт зуршлаас татгалзах, амралтын өдрүүдээ зөв зохистой өнгөрүүлэх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх гэх мэт зан үйлүүдийг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалах, сайжруулахад тустай. Тамхи татах, архи дарс уух, хөдөлгөөн хомс буюу идэвхгүй байх, өглөө өлөн явах, тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтггүй орох, өөх тостой хоол идэх зэрэг нь эрүүл мэндэд эрсдэлтэй зан үйлүүд юм. Эрүүл аж төрөхийн гол үндэс суурь бол эрүүл мэнддээ халгаатай зан үйлүүдийг тодорхойлж, түүнийгээ өөрчлөх явдал юм. Эрүүл мэндээ хамгаалж, сайжруулахын тулд зан үйлээ өөрчлөх нь өөрийгөө хянах, өөртөө итгэлтэй байх, бусдад үлгэр дууриал болж, тэднийг эерэг зүйлд уриалан дуудах гэх мэт сайн талуудтай байдаг. Жишээ нь, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг болох, уур бухимдлаа хянаж сурах, зөв хооллох хэвшил тогтоох зэрэгт өөрийгөө хянаж, бусдад үлгэр дууриал болохоос гадна бусдыг мөн тухайн эерэг зан үйлд суралцуулах зорилгоор тэднийг уриалан дуудаж, хамтран ажиллана. Зан үйлийг өөрчлөхөд ганцаараа хичээснээс бүлгээр ажиллах нь илүү үр дүнд хүрэх нь бий. Зан үйлийг өөрчлөхөд ашигладаг олон онолууд байдаг. Зарим эрдэмтэд зан үйлийг өөрчлөхийн тулд нэгдмэл онолын загварыг ашигладаг байна. Тус онол ѐсоор зан үйлийн өөрчлөлтийн 5 үе шатанд байдаг. Үүнд:

- Бодолгүй байх үе - Эргэцүүлэн бодох үе - Бэлтгэл үе - Үйлдэл хийх үе - Хэвших үе

Эдгээр үе шат бүрт тохирсон өөр өөр үйл ажиллагаа, үйл явцыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, үйлдэл хийх үе шатанд байгаа хүнд бодолгүй байх үе шатанд байгаа хүнтэй адил үйл ажиллагаа, үйл явц хэрэглэгдэхгүй. Ямар ч үе шатанд байгаа хүн эргэж буцах буюу тэвчээр алдаж болно. Тэвчээр алдсан ч зан үйлээ өөрчлөхөөр дахин хичээн ажиллавал зан үйлээ өөрчилж чадна. Үйл ажиллагаа 1.

Оролцогчдоос дараах асуултыг асууж, хариултыг самбарт товч тэмдэглэнэ. o Зан үйл гэдгийг та бүхэн юу гэж ойлгож байна вэ?

Хэрвээ оролцогчид зан үйл гэдэг бол тэдний хийдэг аливаа үйлдэл хэмээн маш энгийнээр тодорхойлбол, тэднийг эрүүл мэндтэй холбоотой зан үйлийн 2-3 жишээ гаргахыг хүснэ.

Page 97: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

97

Үйл ажиллагаа 2.

Оролцогчдыг 4 бүлэгт хуваан, бүлэг тус бүрийг хүмүүсийн нийтлэг үйлддэг эрүүл мэндтэй холбоотой зан үйлүүдийг жагсаан бичих даалгавар өгнө.

Бүлэг тус бүр өгөгдсөн хугацаанд даалгавраа хийж дуусмагц, тэднийг хийсэн ажлаа бусаддаа тайлбарлахыг хүснэ. Тайлбарлах явцдаа эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг зан үйлийн өмнө + тэмдэг, сөргөөр нөлөөлдөг зан үйлийн өмнө - тэмдэг тавихыг хүснэ.

Бүлгүүдийн ажлыг нэгтгэн хүмүүсийн дунд нийтлэг тохиолддог зан үйлүүдийг багш дүгнэн хэлж, оролцогчдоос тухайн зан үйлд юу нөлөөлдөг болохыг асууна.

Тэдний гаргасан санаан дээр тулгуурлан, багш үндсэн мэдээлэлд байгаа зан үйлд нөлөөлдөг хүчин зүйлсийн талаарх мэдээллийг нэмж тайлбарлана.

Үйл ажиллагаа 3.

Багш оролцогчдоос дараах асуултыг асууна. o Хүмүүс зан үйлээ өөрчлөхийн тулд юу хийдэг вэ? o Та бүхэн өөрсдийн ямар нэг зан үйлийг өөрчлөх оролдлого хийж байсан уу? o Хэрвээ хийж байсан бол хэр амархан байсан бэ?

Дээрх асуултын дагуу ангиараа чөлөөтэй ярилцаж, зан үйлээ өөрчлөхөд тодорхой алхмууд байдаг болохыг багш тэдэнд товч танилцуулна.

Оролцогчдод хавсралт 1-д буй материалыг тараан өгч, унших хугацаа өгнө. Уншиж дуусмагц тухайн мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байгаа эсэхийг лавлаж, асуулт гарвал багш нэмж тайлбар хийнэ.

Үйл ажиллагаа 4.

Дээрх мэдээллийн дагуу өмнө ажилласан бүлгээрээ эрүүл мэндтэй холбоотой ямар нэг зан үйлээ өөрчлөх стратеги боловсруулах дасгал ажил хийнэ.

Бүлэг тус бүр өөр өөр зан үйлийн жишээ авсан байх бөгөөд хийсэн ажлаа танилцуулмагц, бусад бүлгийнхэнд нэмэлт санаа байвал хэлэхийг хүснэ.

Эцэст багш бүлгүүдийн ажлыг дүгнэж, зан үйлийг өөрчлөх боломжтой эсэх дээр хамтран ярилцана.

Дүгнэлт: Багш оролцогчдоос дараах асуултыг асууж ярилцан хичээлийг дүгнэнэ.

o Хүмүүсийн хийж буй үйлдэлд юу нөлөөлдөг вэ? o Зан үйлийг өөрчлөх амархан уу? o Зан үйлийг өөрчлөхөд хамгийн чухал анхаарах зүйл юу вэ?

Оюутны бие даан ажлын сэдвүүд:

Өөрийнхөө эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх ямар зан үйлийг хэвшүүлэхийг хүсч байгаагаа тодорхойлоод, түүнийг хэрхэн хэвшүүлэх төлөвлөгөө боловсруулна. Төлөвлөгөөндөө ямар үйл ажиллагааг, ямар хугацаанд хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой тусгасан байна. Тус төлөвлөгөөг боловсруулахын тулд “Зан үйлийг өөрчлөх шаталсан зөвлөгөө өгөх арга барил” гарын авлагыг уншиж судалсан байна.

Үнэлгээ: Тус хичээлийн хүрээнд судалсан агуулгыг дараах тестээр үнэлж болно. Өгөгдсөн өгөгдлийг уншаад өөрийн сонгосон хариултын харгалзах нүдэнд √ тэмдэг тавина гэдгийг тайлбарлана.

Page 98: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

98

Сурагчид өгөх хувилбар

№ Өгөгдлүүд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Зан үйл гэдэг нь хүмүүсийн дадал хэвшил болсон үйлдлийг хэлнэ.

2 Хүмүүсийн зан үйлд зөвхөн тэдний орчин нөлөөлнө.

3 Хүмүүсийн үйлддэг зан үйл нь ямагт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

4 Зан үйлээ өөрчлөхийн тулд зан үйл өөрчлөлтийн ямар үе шатанд байгаагаа нэн тэргүүнд тодорхойлох ѐстой.

5 Ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зан үйл өөрчлөлтийн ямар үе шатанд байгаагаас үл хамаарна.

6 Шинээр хэвшүүлэх гэж буй зан үйлээ 3 сар тасралтгүй үйлдэж байгаа бол түүнийг хэвшсэн гэж үзэж болно.

7 Зан үйлийн өөрчлөлтийн тодорхой нэг үе шатнаас эргэж буцах буюу тэвчээр алдсан хүн хэзээ ч дахин тухайн зан үйлийг хэвшүүлж чадахгүй гэсэн үг.

8 Зан үйлээ өөрчлөхөд өөрийн итгэл үнэмшил, ойлгож ухамсарлах, дэмжлэгт харилцаа, урамшуулал үйл явц чухал байдаг.

9 Орлох зүйлийг сонгох нь зан үйлийг өөрчлөхөд бас нэгэн чухал үйл явц юм.

10 Хэвших үе шатанд байгаа хүмүүс хэзээ ч эргэж буцахгүй буюу тэвчээр алддаггүй.

Page 99: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

99

Багшид зориулсан хувилбар

№ Өгөгдлүүд Тийм Үгүй

1 Зан үйл гэдэг нь хүмүүсийн дадал хэвшил болсон үйлдлийг хэлнэ. √

2 Хүмүүсийн зан үйлд зөвхөн тэдний орчин нөлөөлнө. √

3 Хүмүүсийн үйлддэг зан үйл нь ямагт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

4 Зан үйлээ өөрчлөхийн тулд зан үйл өөрчлөлтийн ямар үе шатанд байгаагаа нэн тэргүүнд тодорхойлох ѐстой.

5 Ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зан үйл өөрчлөлтийн ямар үе шатанд байгаагаас үл хамаарна.

6 Шинээр хэвшүүлэх гэж буй зан үйлээ 3 сар тасралтгүй үйлдэж байгаа бол түүнийг хэвшсэн гэж үзэж болно.

7 Зан үйлийн өөрчлөлтийн тодорхой нэг үе шатнаас эргэж буцах буюу тэвчээр алдсан хүн хэзээ ч дахин тухайн зан үйлийг хэвшүүлж чадахгүй гэсэн үг.

8 Зан үйлээ өөрчлөхөд өөрийн итгэл үнэмшил, ойлгож ухамсарлах, дэмжлэгт харилцаа, урамшуулал үйл явц чухал байдаг.

9 Орлох зүйлийг сонгох нь зан үйлийг өөрчлөхөд бас нэгэн чухал үйл явц юм.

10 Хэвших үе шатанд байгаа хүмүүс хэзээ ч эргэж буцахгүй буюу тэвчээр алддаггүй.

Ном зүй:

16. НҮЭМ ба Эрчүүдийн оролцоо. ХЦДС-ийн багш нар болон сонсогчдод зориулсан хөтөлбөр. НҮБ-ын ХАС, ХЦДС. Улаанбаатар хот 2009 он.

17. Зан үйлийг өөрчлөх шатчилсан зөвлөгөө өгөх арга барил. ДОХ-той тэмцэх Үндэсний Сан. Улаанбаатар 2007 он.

Суралцагчдад зориулсан материал Хавсралт 13.1

Зан үйлийг өөрчлөхөд анхаарах зүйлс Ямар нэг зан үйлээ өөрчлөхийг хүсэх, хэрхэн өөрчлөхөө мэддэг байх, өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байснаар та тодорхой амжилтанд хүрнэ. Хэрвээ үнэхээр амжилтанд хүрэхийг хүсч байвал зан үйлээ өөрчлөх системтэй төлөвлөгөө боловсруулж, ажиллах хэрэгтэй. Тус төлөвлөгөөндөө дараах зүйлүүдийг багтаавал зохистой. Үүнд:

1. Ямар шинэ зан үйлийг өөртөө бий болгохыг хүсч байгаагаа тодорхойлно. 2. Сонгож авсан өөрчлөх шаардлагатай байгаа зан үйлийнхээ онцлог, өвөрмөц талуудыг

сайтар ажиглаж мэдэх 3. Одоо байгаа зан үйлээ өөрчлөх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах 4. Төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх 5. Хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг үнэлэх

Нэг дор олон зан үйлийг хэвшүүлнэ гэж байдаггүй. Иймд эхлээд нэг л зан үйлийг сонгох хэрэгтэй. Ямар шинэ зан үйлийг өөртөө бий болгохыг хүсч байгаагаа зөв тодорхойлох нь чухал. Тамхи татахаа больж, түүний оронд ном уншдаг болох эсвэл тамхи татмаар санагдсан үедээ оронд нь дасгал хөдөлгөөн хийх үү гэдгээ тогтох хэрэгтэй. Зарим хүмүүс эрүүл мэндэд эрсдэлтэй зан үйлээ өөрчилж, өөр ямар нэг эрсдэлгүй зан үйлийг хэвшүүлэхээр зорихдоо түүнийхээ үр дагаврыг сайтар судлаагүй байдаг. Жишээ нь, хэрвээ тамхинаас гарахаар шийдсэн тохиолдолд тамхи татмаар санагдсан үедээ чихэр идэх. Чихэр идэх, ном унших, дасгал хөдөлгөөн хийх зэрэг шинээр хэвшүүлэх зан үйлийнхээ үр дагаврыг сайн бодох нь зүйтэй.

Page 100: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

100

Өөрийгөө ажиглана. Мөн голдуу хамт байдаг хүмүүс буюу гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө таныг ажиглахыг хүсч болно. Ажиглалт хийхдээ хэрвээ боломж байвал өөрийнхөө өдөр тутмын бүхий л амьдралыг видео бичлэг хийн ажиглах, эсвэл өдрийн тэмдэглэл хөтлөх замаар хийж болно. Ажиглалт хийснээрээ та тухайн өөрчлөх шаардлагатай байгаа зан үйлээ хэзээ, хаана, ямар тохиолдолд, хэнтэй байхдаа, юу бодож байхдаа, ямар мэдрэмж төрсөн үед, эсвэл юу хийхдээ үйлддэг болохоо тодорхойлж чадна. Нэгэнт тухайн зан үйлээ ямар үед хийдэг болохоо тодорхойлчихвол дараагийн алхмуудыг ч тодорхойлоход хялбар болно. Мэдээллээ хангалттай цуглуулсан тохиолдолд зан үйлээ өөрчлөх арга техникээ сонгоно.

Өмнө нь хийдэг байсан зүйлээ өөрчлөх.

Нэмэлт хүч өгөх зүйлүүдийг оруулах. Тухайлбал, янз бүрийн урамшуулал байж болно.

Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө тусламж авах болон дэмжих бүлэгт хамрагдах.

Хуучин зуршлаа давтахгүй байх арга хэмжээг авах.

Тухайн зан үйлээ өөрчилнө гэсэн итгэл, хүсэл эрмэлзлээсээ шантрахгүй байх.

Өөрийнхөө ахиц дэвшлээ үнэлэх. Зан үйлийг өөрчлөхөд ашигладаг олон онолууд байдаг. Зарим эрдэмтэд зан үйлийг өөрчлөхийн тулд нэгдмэл онолын загварыг ашигладаг байна. Тус онол ѐсоор зан үйлийн өөрчлөлтийн 5 үе шатанд байдаг. Үүнд:

- Бодолгүй байх үе - Эргэцүүлэн бодох үе - Бэлтгэл үе - Үйлдэл хийх үе - Хэвших үе

Эдгээр үе шат бүрт тохирсон өөр өөр үйл ажиллагаа, үйл явцыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, үйлдэл хийх үе шатанд байгаа хүнд бодолгүй байх үе шатанд байгаа хүнтэй адил үйл ажиллагаа, үйл явц хэрэглэгдэхгүй. Ямар ч үе шатанд байгаа хүн эргэж буцах буюу тэвчээр алдаж болно. Тэвчээр алдсан ч зан үйлээ өөрчлөхөөр дахин хичээн ажиллавал зан үйлээ өөрчилж чадна.

Сэдэв 14. Анхны тусламж

Зорилго: Хүмүүсийн дунд ихэвчлэн тохиолддог осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлж сурахын ач холбогдлыг тайлбарлах, анхны тусламж үзүүлэх талаар мэдлэг, чадвар олгоно.

Зорилтууд: Анхны тусламж үзүүлж сурахын ач холбогдлыг тайлбарлах

Хэн нэгэнд ямар тусламж шаардлагатай болохыг мэдрэх

Ямар нэгэн яаралтай үйлдэл хийх итгэл үнэмшилтэй болох

Яаралтай үед анхны тусламж үзүүлэх Хугацаа: 90 минут Үндсэн мэдээлэл Анхны тусламж гэдэг нь аливаа осол гэмтэл, гэнэтийн биеийн хямрал, өвчин эмгэгийн үед эмнэлгийн тусламж иртэл гарын доорх материалыг ашиглан өөртөө болон нөхөртөө үзүүлэх тусламжийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн мэргэжлийн бус, жирийн ард иргэдийн өөртөө болон нөхөртөө үзүүлж байгаа тэр тусламжийг анхны тусламж гэж нэрлэх ба үүнийг эмнэлгийн мэргэжлийн түвшинд үзүүлж байгаа анхны тусламжаас ялгаж ойлгох хэрэгтэй.

Page 101: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

101

Анхны тусламж үзүүлэхэд орчныг ажиглах, эхний үзлэг хийх, эмнэлгийн тусламж дуудах, хоѐр дахь үзлэг хийх гэсэн үндсэн 4 зарчим баримтална. Яаралтай анхны тусламж гэдэг нь ямар нэгэн амь насанд аюул заналхийлсэн, ноцтой осол гэмтлийн үед хүний амийг аврах зорилгоор нэн даруй авч буй арга хэмжээг хэлнэ. Энэ арга хэмжээг DRABC зарчмаар гүйцэтгэнэ. Хэрэглэгдэхүүн:

- Анхны тусламжийн тодорхойлолт - Хавсралт 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7 тус бүр нэгийг баг бүрт өгөхөөр бэлтгэнэ - Үзүүлэн

Үйл ажиллагаа 1.

Дараах асуултын дагуу асууж ярилцана. 1. Анхны тусламж гэж юу вэ? 2. Анхны тусламж үзүүлж сурах нь ямар ач холбогдолтой вэ? 3. Анхны тусламж үзүүлэхэд ямар ямар зарчим баримтлах ѐстой вэ? 4. Яаралтай анхны тусламж гэж юу вэ?

Багш суралцагчдаас дээрх асуултыг асууж үзэл бодлыг нь сонсоод өөрийн урьдчилан бэлтгэсэн анхны тусламжийн тодорхойлолтыг танилцуулна.

Хавсралт 14.1, 14.2-т буй мэдээллийг суралцагчдад танилцуулна. Үйл ажиллагаа 2.

Суралцагчдыг 5 багт хувааж дараах даалгаврыг өгнө. 1-р баг, Ухаан алдсан үед үзүүлэх анхны тусламж, CPR (Хавсралт 14.3) 2-р баг, Шокийн үед үзүүлэх анхны тусламж (Хавсралт 14.4) 3-р баг, Үений мултрал, түүний үед үзүүлэх анхны тусламж (Хавсралт 14.5) 4-р баг, Түлэгдэлт, түүний үед үзүүлэх анхны тусламж (Хавсралт 14.6) 5-р баг, Хордлого, түүний үед үзүүлэх анхны тусламж (Хавсралт 14.7)-г тарааж өгч судлуулна.

30 минутын дараа бусад багтаа тайлбарлах даалгавар өгнө. Дүгнэлт: Дараах асуултын дагуу ярилцаж хичээлийг дүгнэнэ.

1. Анхны тусламж гэж юу вэ? 2. Яаралтай анхны тусламж гэж юу вэ? 3. Анхны тусламж үзүүлж сурах нь ямар ач холбогдолтой вэ? 4. ЕБС-д анхны тусламжийн хичээлийг орох нь зүйтэй юу? Яагаад?

Үнэлгээ:

Зарим тохиолдолд анхны тусламж үзүүлэх аргыг эзэмшсэн байдал

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар эзэмшсэн мэдлэгийг үнэлнэ. Оюутны бие даах ажлын сэдвүүд:

1. Ахуйн болон гудамжны осол, гэмтэлээс урьдчилан сэргийлэх арга замууд, анхны

тусламж, авах арга хэмжээ

Өндрөөс унах /онгорхой цонх, гараж, мод, шат, морь, мал, дүүжин, байшин/

-д үзүүлэх анхны тусламж

Амьтанд хазуулахад үзүүлэх анхны тусламж

Хөлдөлт, осголтод үзүүлэх анхны тусламж

Цахилгаан гүйдэлд цохиулахад үзүүлэх анхны тусламж

Page 102: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

102

2. Спортын болон хүрээлэн буй орчны гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж

үзүүлэх арга замууд /хана, халаагуур мөргөх, цүнхээр цохиулах, сандлаас унах, хатгуур

зүүнд хатгуулах, модон морь, савлуур, дамнуургаас унах, цана, тэшүүр, чарга, ролик,

скейтээр гулгах, дугуй унах үедээ гэмтэх/

3. Нарших, хахах, живэх, хамраас цус гарах, цус алдах, шарх үүсэх, тархины доргилт,

хордлого, хугарал, мултрал, нүдэнд гаднын биет орох үед үзүүлэх анхны тусламж,

урьдчилан сэргийлэлт

4. Нэн шаардлагатай үед үзүүлэх тусламж, авах арга хэмжээнүүд

Байгальд-салхи, шуурга, ой, хээрийн түймрийн үед, хээр тал, ойд төөрөх,

бороо, цас, аянга цахилгаантай үед

Хот сууринд-гудамжинд төөрөх, зам тээврийн осол, гэрт гал гарах

Гудамжинд-гудамжинд төөрөх, харанхуйд явах г.м

Ном зүй: 1. Н.Оюунбилэг, Андреа Гонсе, Зөв цэгцтэй анхны тусламж үзүүлж сурцгаая, УБ.,2002 2. Анхны тусламжийн өврийн лавлах, УБ.,1994 3. Анхны тусламж нийгэм, хамт олон, УБ.,1995 4. Яаралтай тусламж, УБ.,1994

Суралцагчдад зориулсан материал

Хавсралт 14.1

АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЗАРЧМУУД Анхны тусламжийг дараах үндсэн 4 зарчмыг баримтлан үзүүлдэг.

1. Осол болсон газрын орчныг ажиглаж чухам ямар аюул осол тохиолдсоныг тогтоох

2. Ослын газар эхний үзлэгийг хийж, осол гэмтэлд өртөгсдийн амь насанд аюул учруулж байгаа нөхцөл байдлыг судлан, гэмтэгсдээс хамгийн хүнд байгаагаас нь эхлэн тусламж үзүүлэх

3. Эмнэлгийн тусламж дуудах

4. Хоѐр дахь үзлэгийг хийж өөр ямар нэгэн гэмтэл байгаа эсэхийг шалган тусламж үзүүлэх

Зураг 2-1, 2-2, 2-3, 2-4 Эдгээр зарчмуудыг баримтлан дарааллын дагуу ажиллах хэрэгтэй.

Одоо дээрх 4 зарчмаа дэлгэрүүлэн тайлбарлая.

Орчныг

ажиглах

Эхний їзлэг хийх

Эмнэлгийн

тусламж дуудах

Хоѐрдох їзлэг хийх

Page 103: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

103

Нэг. Ослын газрыг судлахдаа

- Чухам ямар осол болоо вэ? - Тохиолдсон осол хэр зэрэг аюултай вэ? - Хичнээн хүн осолд өртөөд байна вэ? - Ослын газрын эргэн тойронд байгаа хүмүүсээс Танд туслах хүн байна уу? гэдэг асуултуудад юуны түрүүнд хариулт олох хэрэгтэй.

Ослын газрыг судлахдаа, эргэн тойрноо сайтар ажиглаж таны болон бусад хүмүүсийн

амь насанд аюул учруулах ямар нэгэн зүйл байгаа эсэхийг сайтар нягтална. Хэрвээ таны амь насанд аюул учрахаар бол зохих газарт нь мэдэгдэж хүлээх хэрэгтэй. Харин Танд ямар нэгэн аюулгүй тохиолдолд тусламж үзүүлж болно.

Үүний дараагаар эргэн тойрондоо осолд өртсөн өөр хүн байгаа эсэхийг шалгаж, хэрэв нэгээс илүү хүн осолд өртсөн бол ойролцоо байгаа хэн нэгнээс тусламж хүсэх хэрэгтэй. Эргэн тойронд хэн ч байхгүй бол чангаар хашгирах, гэрэл гаргах зэрэг ямар нэгэн тохиромжтой аргаар тусламж дуудах нь зүйтэй. Осолд өртсөн, тусламж үзүүлэх гэж буй хүндээ дөхөж очоод хэсэг хугацаанд ажиглах ба шууд гэмтсэн хүнийг хөдөлгөх, цочоох зэрэг үйлдэл хийхгүй байхыг анхаар. Хэрвээ гэмтсэн хүн тусламж авахаас татгалзвал түр орхиж нэн яаралтай эмнэлгийн тусламж дуудах хэрэгтэй. Хэрвээ ухаангүй бол шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй.

Хоѐр. Эхний үзлэгийг хийхдээ

- Ухаантай байгаа эсэх - Амьсгалын зам чөлөөтэй эсэх - Амьсгалж байгаа эсэх - Судас цохилж байгаа эсэх - Цус алдаж байгаа эсэхийг нягтлан шалгана.

Эхний үзлэгийг хийхдээ эхлээд гэмтсэн хүн ухаантай байгаа эсэхийг хамгийн түрүүн тогтоодог бөгөөд үүнийг асуулт асуух болон татаж үзэх, зөөлөн цохих зэрэг ямар нэгэн аргаар мэдэж болно. Ямар ч тохиолдолд хэсэг хугацаанд ажиглах нь зүйтэй.

Гэмтсэн хүний амьсгалын зам чөлөөтэй эсэхийг зайлшгүй шалгах ѐстой. Ярьж байгаа хүний амьсгалын зам чөлөөтэй байна гэсэн үг. Харин ухаангүй байгаа хүний булчингууд сулран хэл нь хоолой уруу унжиж агаар орох замыг хаадаг. Иймд амьсгалын замыг чөлөөтэй байлгахын тулд ухаангүй байгаа хүнийг эргүүлэх байрлалд буюу хажуугаар нь хэвтүүлж эрүүг татан амыг нь ангайлгана. Хэрэв амны хөндийд ямар нэгэн зүйл /цэр, бөөлжис, хиймэл шүд гэх мэт/ байвал түүнийг хуруугаараа ухаж гаргах хэрэгтэй.

Амьсгалыг шалгах Амьсгалын замыг чөлөөлсний дараа амьсгалж байгаа эсэхийг шалгана. Хэрэв цээж нь

төвхөлзөн хөдөлж байвал амьсгалж байна гэж үзнэ. Гэхдээ зөвхөн цээжний энэ хөдөлгөөнөөр амьсгалж байгаа эсэхийг тогтоох аргагүй юм. Иймд сайтар нягтлахын тулд чихээ цээжинд нь наан чагнах, хамрын үзүүрт хөвөн утас, үс барьж үзэх, гараараа цээжин дээр дарж тэмтрэх зэрэг аргуудаар шалгаж болно. Үүнийг нийтдээ 3- 5 секундын хугацаанд хийх хэрэгтэй. Эрүүл насанд хүрсэн хүн 1 минутанд ойролцоогоор 16-18 удаа амьсгалдаг.

Судасны цохилтыг шалгах Үүнийг хийхдээ шуу, гүрээ, цавь, тахимны хонхор, шагайн судсууд дээр тэмтэрч болох ба

эдгээрээс хамгийн сайн тэмтрэгддэг нь шуу болон гүрээний судсууд юм. Эрүүл, насанд хүрсэн хүнд судасны цохилт 1 минутанд ойролцоогоор 60-80 удаа

тоологддог. Үүнээс ихсэх буюу багасах нь ямар нэгэн эмгэг байгааг харуулна.

Page 104: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

104

Цус алдаж байгаа эсэхийг шалгах Биеийн аль нэг хэсгээс цус алдаж байгаа эсэх нь ил харагдах тул шалгахад хялбар. Гэхдээ

дотуур цус алдаж байвал түүнийг тодорхойлоход төвөгтэй байдаг. Энэ тухай цус алдалт гэсэн сэдэвт дэлгэрэнгүй толилуулах болно.

Гурав. Эмнэлгийн тусламж дуудах

Анхны тусламжийн үндсэн зарчмуудын нэг гол хэсэг нь аль болох түргэн эмнэлгийн тусламж дуудах явдал юм. Осол болсон газрын тухай болон осолд өртөгчийн биеийн байдлын талаар Таны өгч байгаа мэдээлэл нь үнэн зөв, дэлгэрэнгүй, шуурхай, тодорхой байвал эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах бололцоог олгодог.

Дуудлага өгөх Магадгүй та анхны тусламж үзүүлж гэмтсэн хүнээ орхин явах боломжгүй бол ойролцоо

байгаа хэн нэгнийг эмнэлгийн тусламж дуудуулахаар явуулж болох бөгөөд харин тэр хүндээ гэмтсэн хүнийхээ биеийн байдал болон гэмтлийн талаар сайтар хэлж явуулах хэрэгтэй. Ингэж хэн нэгнийг туслуулах нь осолд нэрвэгдсэн хүний дэргэд байж түүнийг хянаж байх бололцоог олгодог.

Хэрэв та осолд орсон хүнтэй хоѐулхнаа байгаа бол тусламж хүсч хашгирах хэрэгтэй. Эмнэлгийн тусламж дуудуулахаар хөндлөнгийн хүнийг явуулахдаа… 1. Залгах утасны дугаарыг нь хэлж өг. 103 г.м (хэрэв хөдөө орон нутагт бол түргэн

тусламж дуудах дугаар нь өөр байж болох юм) 2. Шаардлагатай мэдээллийг хэлж өг. Ихэнх дуудлага хүлээн авагч нар дараах зүйлсийг

голдуу асуудаг. Тухайн осол болсон газар, хохирогчийн байгаа газрын тодорхой хаяг, байршил, дуудлага өгч байгаа утасны дугаар, гэмтсэн хүний овог нэр, хичнээн хүн гэмтсэн болох, биеийн байдлын талаар, ямар анхны тусламж үзүүлсэн гэх мэт

3. Дуудлагыг бүрэн авч дууссан эсэхийг дуудлага хүлээн авагчаас лавласны дараа утсаа салгах талаар сануулна.

4. Дуудлага өгсний дараа эргэн ирж хариу мэдэгдэхийг хүсэх хэрэгтэй.

Дөрөв. Хоѐр дахь үзлэг хийх

Хэрэв Та эхний үзлэгээр ноцтой шинж тэмдгүүд илрүүлсэн бол тэр даруй анхны тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Хоѐрдох үзлэгээр эхний үзлэгээр илрээгүй буюу амь насанд аюул багатай өөр ямар нэгэн гэмтлийг илрүүлж болно.

1. гэмтсэн хүнд өөр ямар нэгэн зовиур байгаа эсэхийг асуух 2. амьсгал, судасны цохилт, арьсны өнгө, биеийн дулааныг шалгах 3. бүх биеийг дахин нягтлан үзлэг хийх хэрэгтэй. Хоѐрдох үзлэгийг дээрх дэс дарааллаар эмнэлгийн тусламж иртэл 5 минут тутам хийж

илрүүлсэн мэдээллээ бичиж тэмдэглэх хэрэгтэй.

Хавсралт 14.2 DRABC-ийн зарчим Тодорхойлолт: Яаралтай анхны тусламж гэдэг нь ямар нэгэн амь насанд аюул заналхийлсэн, ноцтой осол гэмтлийн үед хүний амийг аврах зорилгоор нэн даруй авч буй арга хэмжээг хэлнэ. Энэ арга хэмжээг дараах дарааллаар гүйцэтгэх нь зүйтэй. DRABС-зарчим D-danger - аюулыг шалгана. Тухайн осол танд болон бусдад, мөн гэмтсэн хүний амь насанд хэр аюултай байна вэ гэдгийг тогтоох зорилготой.

Page 105: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

105

1. Гэмтэл учруулж байгаа аюул үргэлжилж байгаа эсэхийг шалгана. Жишээлбэл: гал түймэр, угаарын хий, цахилгаан гүйдэл гэх мэт 2. Хэрвээ боломжтой бол гэмтсэн хүнээ аюулаас холдуулах эсвэл аюулыг зайлуулна.

R-response - ухаантай эсэхийг шалгана. А. Том хүн болон ярих чадвартай хүүхэд байвал

1. Нэрийг нь асуух 2. Мөрөн дээрээс нь зөөлөн татах

Б. Хэрэв 1 хүртэлх настай хүүхэд байвал Зөөлөн ярьж, дуудаж сэрээж болно.

Гэмтсэн хүний ухаантай байгаа эсэхийг гадаад төрх байдлаар нь мөн дээрх үйлдлээр шалгаж мэднэ. Хэрвээ Та тэр хүнээ ухаангүй байна гэж таамаглаж байгаа бол эхний үзлэгийг толгойноос хөл хүртэл хийнэ. Үүний тулд

1. Сэрээх оролдлого хийж зөөлөн татна. 2. Үнэртэнэ / ухаангүй байгаа хүнээс архи, тамхи, эм гэх мэт зүйлс үнэртэж байна уу? /. 3. Дух, шилэн хүзүү орчим ямар нэгэн гэмтэл байна уу? / шарх, цус алдалт, хаван гэх

мэт/ 4. 2 чихнээс нь цус гарч байна уу? 5. 2 гарт гэмтэл байгаа эсэхийг үзээд ямар нэгэн ил шарх байхгүй бол нугалж үзнэ. 6. Цээж, хэвлийд гэмтэл байгаа эсэхийг үзнэ. 7. 2 хөлд гэмтэл байгаа эсэхийг шалгаад ил шарх байхгүй тохиолдолд нугалж үзнэ.

Ингэхэд гэмтсэн хүн ямар ч хариу өгөхгүй бол яаралтай эргүүлэх байрлалд оруулна. А-airway-амьсгалын замыг шалгаж, чөлөөлнө. Амьсгалыг хэрхэн шалгах вэ?

1. Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглана. 2. Чихээ цээжинд нь наан чагнана. 3. Хамрын үзүүрт хөвөн утас, үс барьж болно. 4. Нүдний шилийг хамарт нь ойртуулан барьж үзэж болно. 5. Гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх гэх мэт аргуудаар амьсгалж байгаа эсэхийг шалгаж

болно. Амьсгалын замыг шалгаж чөлөөлснөөр хүний амьсгалах нөхцөл бүрддэг. Ухаангүй хүний амьсгалын зам бөглөрөх нь:

- хэл унжих / бүх биеийн булчингууд суларснаас хэл нь хоолой руу унжиж агаар орох замыг хаадаг./ - хатуу болон хагас хатуу биетүүд / хоол, бөөлжис, цус, хиймэл шүд гэх мэт/ - амьсгалын замын гэмтэл, хавдар гэх мэт шалтгаануудаас болдог.

Ярьж байгаа хүний амьсгалын зам чөлөөтэй байна гэсэн үг. В-breathing – амьсгалын замыг чөлөөлж амьсгалуулах

Гэмтсэн хүний амьсгалыг 10 секунд орчим шалгасны дараа амьсгалын замд байгаа саадыг арилгах арга хэмжээг авна.

Хэрвээ амьсгалын зам дээрх шалтгаануудын улмаас бөглөрсөн бол амьсгалын замыг хэрхэн чөлөөлөх вэ?

1. Амыг нь ангайлган аман доторхи зүйлийг хуруугаараа ухаж гаргана.

АНХААР !

1 хїртэлх насны хїїхдийг мєрєн дээрээс нь татах буюу хєдєлгєж болохгїй.

Page 106: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

106

2. Толгойг хажуугаар нь зөөлөн гэдийлгэнэ. 3. Анхны тусламж үзүүлэгч нь 1 гараа шилэн хүзүүн доогуур оруулж бага зэрэг өндөрлөөд

нөгөө гараараа духнаас нь барьж гэдийлгэнэ. 4. Эрүүг доош татаж амыг ангайлгана. Амьсгалын замыг чөлөөлсний дараа амьсгалахгүй хэвээр байвал доор өгүүлсэнчлэн

зохиомол амьсгалыг хийнэ. С-circulation-цусны эргэлтийг шалгах буюу судасны цохилтыг үзэх

1. Том судсууд дээр судасны цохилтыг тэмтэрнэ. 2. Арьсны өнгө болон ам хамрын гурвалжинг харна.

Судасны цохилтыг хэрхэн үзэх вэ? - Том хүн болон 9-өөс дээш насны хүүхдэд: Гүрээний эсвэл шууны судсан дээр долоовор

болон дунд хуруугаар зөөлөн тэмтэрнэ. - 1 хүртэлх насны хүүхдэд: Бугалганы дотор талд долоовор, дунд хурууг байрлуулж зөөлөн

тэмтэрнэ. Судасны цохилтыг эрхий хуруугаар хэзээ ч тэмтэрч үздэггүй. Учир нь эрхий хурууны

өөрийнх нь судасны цохилт мэдэгддэг, мөн арьс нь зузаан учир муу мэдэрдэг.

Хавсралт 14.3 Ухаан алдсан үед үзүүлэх анхны тусламж

Хэрэв гэмтсэн хүн ухаангүй, амьсгалж байвал түүний амьсгалыг дэмжих зорилгоор эргүүлэх байрлалд оруулна.

Эргүүлэх байрлалд хэрхэн оруулах вэ? 1. Ухаангүй байгаа хүнийхээ хажууд сөхөрч сууна. 2. Эргүүлэх талын хөлийг өвдгөөр нь нугална. 3. Тэр талын гарыг тохойгоор нь нугалж эсрэг талын мөрөн дээр давуулан тавина. 4. Тусламж үзүүлэгч 1 гараараа нугалсан өвдөгнөөс барьж, нөгөө гараа хүзүүн доогуур

нь хийж эргүүлнэ. Эргүүлэх байрлалыг аль ч тал руу эргүүлэн хийж болох ба өөрт болон ухаангүй байгаа хүндээ аль эвтэйхэн тал руу эргүүлнэ. Зураг 2-7 а, б: эргүүлэх байрлал Харин амьсгалахгүй байвал CPR буюу зүрх-уушгины сэхээн амьдруулалтыг хийнэ.

CPR гэдэг нь:

Cardio - зүрх Pulmonary - уушги Resuscitation - сэхээн амьдруулалт гэсэн утгатай үг бөгөөд дэлхийн аль ч улс орнуудад CPR гэж товчлон нэрлэдэг. 30 удаа өвчүүний голд дарна. 2 удаа зохиомол амьсгал хийнэ.

Цээжний даралтыг хийхдээ: 1. Тусламж үзүүлэгч гэмтсэн хүний цээжин дээр эхлээд нэг гараа байрлуулна.

Үүний тулд эхлээд өвчүүний дээд, доод өнцгийг олно.

Энэ 2 цэгээсээ өвчүүний гол руу ижил хэмжээний зайнд орших цэг буюу өвчүүний голыг олно.

Энэ цэгт нэг гарын алганы ирмэгийг байрлуулна. 2. Нөгөө гараа дээр нь давхарлан байрлуулж атгана.

Page 107: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

107

3. 2 гараа нугалахгүй, босоо чиглэлээр, эгц доош, цээжийг 4-5 см хотолзтол дарна. 4. 1 удаагийн даралтын дараа даралтын хүчийг бууруулж сулруулаад гараа цээжнээс салгахгүй дараагийн даралтыг үргэлжлүүлнэ. 5. Ийм маягаар нийтдээ 30 удаа хийнэ. Зохиомол амьсгал өгөхдөө:

1. Амьсгалахгүй байгаа хүнээ дээш харуулж хэвтүүлнэ. 2. Толгойг гэдийлгэн эрүүг өргөнө. 3. Амьсгалын зам чөлөөтэй эсэхийг шалгаж чөлөөлнө. 4. 1 гарын эрхий, долоовор хуруугаараа хамрын үзүүрийг чимхэн духан дээр байрлуулна.

Нөгөө гараараа эрүүнээс татаж эрүүг дээшлүүлэн амыг нь ангайлгана. 5. зохиомол амьсгал өгнө. Үүнийг 3 янзаар өгч болно. а/ амнаас аманд б/ амнаас хамарт в/ амнаас ам, хамарт 6. 1 удаагийн амьсгалыг 1,5-2 секунд орчим өгнө. 7. Амьсгал өгөх буюу үлээх үедээ гэмтсэн хүнийхээ цээж рүү 45 0 налуугаар харна. Хэрэв

амьсгалыг зөв өгвөл цээж төвхөлзөн хөдлөх ѐстой. Цээжний хөдөлгөөнийг харахын тулд хувцасны энгэрийг задгайлж цээжийг ил гаргасан байх нь зүйтэй.

Зураг 2-8 а, б: амьсгал өгөх 8. Судасны цохилтыг шалгаж үзнэ /судасны цохилтыг хэрхэн шалгахыг дээр дурдсан/.

Өөрөөр хэлбэл, дээрх үйлдлүүд нь дэс дараатай, цогц үйл ажиллагаа бөгөөд бүхэлд нь CPR буюу зүрх уушгины сэхээн амьдруулалт гэж хэлдэг. CPR-ийг томьѐолбол: цээжний даралт : үлээх = 30 : 2 гэсэн харьцаатай байна. CPR нь ямар насны хүмүүст хийх гэж буйгаас шалтгаалан доорхи ялгаануудтай. Үүнд:

А. 1-8 настай хүүхдэд: 1. 2 удаа үлээнэ. 2. 30 удаа цээжний даралт хийнэ. 3. 5 удаа үлээнэ.

Өөрөөр хэлбэл: Цээжний даралт : үлээх = 2 : 30 : 5 гэсэн харьцаатай байна.

Б. 1 нас хүртэлх хүүхдэд: 1. 1 удаа амьсгал өгнө. 2. Өвчүүний голд долоовор, дунд хуруугаараа 5 удаа дарна.

Өөрөөр хэлбэл: үлээх : Цээжний даралт = 1 : 5 CPR-буюу зүрх уушгины сэхээн амьдруулалтыг 2 хүн зэрэг хийж болно. Эхний хүн зохиомол амьсгал өгч судасны цохилтоо үзэх, нөгөө хүн зүрхний даралтыг хийх буюу үүнийг хийж байгаа хүн чанга тоолох хэрэгтэй.

Хавсралт 14.4 ШОК

Өмнөх сэдвүүдэд бид зарим гэмтэл хүний зүрх судасны болон амьсгалын тогтолцоонд нөлөөлж улмаар амь насанд аюул учруулдаг тухай өгүүлсэн. Гэхдээ хүнд гэнэтийн болон архаг

Page 108: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

108

өвчин, гэмтлээс шалтгаалсан төрөл бүрийн эмгэгийг даван туулах чадвар байдаг боловч тэсвэрлэж үл чадах өвчин болон гэмтлийн улмаас шокод орох улмаар үхэлд хүрдэг.

Энэ сэдэвт шокыг хэрхэн таньж, сэргийлэх, ямар тусламж үзүүлэх талаар судлах болно. Шок гэж юу вэ?

Шок гэдэг нь гэнэтийн сэтгэлийн болон биеийн хямрал, гэмтлийн улмаас амьдралын чухал эрхтэн буюу тархи, зүрх, уушгины цусан хангамж алдагдаж тэнд очих хүчилтөрөгч дутагдсаны улмаас биед гарч байгаа өөрчлөлт юм. Шок хэрхэн үүсдэг вэ?

Хүний цусан хангамжийг хэвийн байлгахад дараах 3 хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:

1. Зүрхний үйл ажиллагаа хэвийн байх 2. Биеэр хангалттай хүчилтөрөгч агуулсан цус эргэлдэж байх 3. Цусны судасны хана гэмтэж цус алдаагүй, цусны хэмжээ хэвийн байх Хэн нэгэн гэмтэх эсвэл гэнэт өвдөхөд дээрх 3 нөхцөл байдлын аль нэг нь эсвэл бүгд

доголддог. Бага зэргийн гэмтэл болон хөнгөн хэлбэрээр өвдөхөд гарах зовиур болон нөлөө нь бага байдаг бөгөөд ийм тохиолдолд эд эс хурдан нөхөн төлждөг. Харин хүндээр өвчлөх болон ноцтой гэмтэх үед цусны эргэлт саатсанаас тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасч улмаар шокод ордог. Шок нь

1. Цусны хэмжээ багасах, 2. Зүрхний хэмнэл алдагдах болон 3. Мэдрэлийн тогтолцоонд гэмтэл үүссэнээс болдог.

Шокын үед илрэх шинж тэмдгүүд

арьс чийглэг, хүйтэн, цонхигор

амьсгаадсан /1 минутанд 20-иос дээш/.

судасны цохилт түргэсч, суларсан.

ам их цангасан.

дотор муухайрч, бөөлжис цутгасан.

ухаан санаа өөрчлөгдөх гэх мэт шинжүүд илэрдэг. Зураг 2-56: шокын илрэл

АНХНЫ ТУСЛАМЖ

шок үүсгэж байгаа шалтгааныг зогсооно.

амьсгал, судасны цохилтыг шалгаж, тусламж дуудна.

өөр цус алдалт байгаа эсэхийг шалгаж тогтооно.

тохиромжтой газар хэвтүүлнэ. Энэ нь уг хүнд өвдөлт болон айдас, сэтгэлийн цочролыг бага ч гэсэн тайвшруулахад тустай.

Биеийн дулааныг хэвийн байлгах. Үүний тулд дулаан хөнжил, хувцас зэргээр хучиж дулаацуулах хэрэгтэй.

Тайвшруулж сэтгэл санааг нь засах

Дахин амьсгал, судасны цохилтыг шалгаж, биеийн байдлыг нягтална.

Тархины цусан хангамжийг сайжруулах зорилгоор 2 хөлийг дээш өргөнө. Гэхдээ уг хүн нуруу нугас, тархины гэмтэлтэй, мөн хөл болон доод мөчдийн яс хугарсан,

Page 109: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

109

эсвэл ямар гэмтэлтэй болохыг мэдэхгүй байгаа тохиолдолд хөлийг өргөж өндөрлөж болохгүй.

Шокод орж байгаа хүний ам их цангаж, уух юм хүсдэг боловч юм уулгах болон идүүлж болохгүй. Учир нь бөөлжих мөн мэс засалд орох шаардлага гарч болзошгүй.

Цаг алдалгүй эмнэлгийн тусламж дуудна. Зөвхөн анхны тусламж үзүүлсэнээр шокоос гаргаж чадахгүй тул эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж зайлшгүй шаардлагатай.

Хэрэв биеийн байдал нь муудвал ухаан алдаж болох бөгөөд энэ тохиолдолд амьсгалахад тохиромжтой байрлал буюу эргүүлэх байрлалд оруулж хэвтүүлэх хэрэгтэй.

Зураг 2-57: шокоос сэргийлэх нь

Хавсралт 14.5 ҮЕНИЙ МУЛТРАЛ

Тодорхойлолт: Янз бүрийн шалтгааны улмаас үений бүтэн байдал алдагдаж, үе үүсгэж байгаа ясны нийлсэн хэсгүүд зөрж байрлахыг мултрал гэнэ. Зураг 2-30: үений мултрал Ангилал: 1. Мултралыг хэлбэрээр нь:

- бүтэн - хагас гэж ангилдаг.

Бүтэн мултрал гэдэг нь үе үүсгэж байгаа яснууд бүх гадаргаараа зөрж байрлахыг хэлнэ. Хагас мултрал гэдэг нь үе үүсгэж байгаа яснуудын гадарга хагас буюу дутуу зөрж байрлахыг хэлнэ. 2. Мултарсан үений яснууд хаашаа мултарснаас нь хамаарч:

- урагшаа - арагшаа - хажуу тийшээ гэж ангилдаг.

АНХААР!

Цус алдсан, сэтгэлийн хямралд орсон болон єєр ямар нэгэн гэмтэл, хїчтэй євдєлт зэрэг

нь шокод амархан оруулдаг тул ийм хїнд шокын шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг

байнга ажиглаж байх хэрэгтэй.

Гэмтсэн болон євдсєн хїнийг шокод орохыг хїлээлгїй цаг алдалгїй тїїнээс сэргийлэх нь

чухал.

Шокын шинж тэмдэг илэрч байгаа хїнд маш тїргэн анхны тусламж їзїїлж шокыг цааш

даамжрахаас сэргийлэх хэрэгтэй.

Шокын шинж тэмдэг илэрч байгаа хїний амьсгал, судасны цохилт, биеийн байдлыг

байнга хянаж байх хэрэгтэй.

Page 110: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

110

Илрэх шинж тэмдэг Ямар ч үе мултрахад дараах үндсэн шинж тэмдэг илэрнэ. 1. Үеийг эрүүл талтай нь харьцуулахад хэлбэр нь алдагдсан байна. 2. Мөчний чиг өөрчлөгдөж гадагш чиглэлтэй болсон байна. 3. Тэмтрэхэд үений хоосон тогоо, үений толгой тус тусдаа тэмтрэгдэнэ. 4. Өвдөнө. 5. Хавдаж, хөхөрсөн байна. 6. Мултралтай талын мөч нь эрүүл талтай харьцуулахад уртассан эсвэл богиноссон мэт харагдана. 7. Үений идэвхтэй хөдөлгөөн хязгаарлагдана.

Мултралын үед дээрх үндсэн шинж тэмдгүүдээс гадна ямар үе мултарсан гэдгээс хамаарч өвөрмөц шинж тэмдгүүд илэрдэг. Жишээлбэл: Эрүүний үе мултарвал юм зажилж, ярьж чадахгүй, амаа ангайсан байдалтай байдаг.

АНХНЫ ТУСЛАМЖ

Мултралын үед анхны тусламжийг RICE буюу хөдөлгөөнгүй болгох зарчмыг баримталдаг. R – rest /хөдөлгөхгүй байх буюу чиг тавих/ I – ice /хүйтэн жин тавих/ C – compress /дарж боох/ E – elevate /өргөх буюу сойх/ гэсэн зарчмын дагуу тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэнэ.

Мултарсан үенд чиг тавих нь хугарсан ясанд чиг тавихтай ижил үйлдэл юм.

Хавсралт 14.6 ТҮЛЭГДЭЛТ

Түлэгдэлт гэж юу вэ? Галын дөл, хэт халуун шингэн, халуун уур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа гэх мэт хүчин зүйлийн нөлөөгөөр арьс болон арьсан доорх өөхөн эд, эрхтэн гэмтэхийг ТҮЛЭГДЭЛТ гэнэ. Түлэгдэлтийн аюултай эсэх нь

- Түлэгдэлт юунаас болж үүсэв /галын дөл үү, химийн бодис уу гэх мэт/ - Хаана түлэгдсэн /толгойд уу, хөлд үү гэх мэт/ - Хэр талбай хамарсан - Түлэгдсэн хүний нас /хүүхэд үү, том хүн үү/ - Түлэгдсэн хүний эрүүл мэндийн байдал /хэвтрийн хүн үү, архаг өвчтэй хүн үү / зэргээс

хамаардаг. Ангилал: А. Түлэгдэлт нь арьсыг хэр зэрэг хамарсанаас шалтгаалж дараах 3 зэрэг болгон ангилдаг.

АНХААР!

Мултралыг оруулах гэж бїї оролд

Оролдлого хийснээр тэнд байгаа цусны судас,

мэдрэлийн ширхэгийг гэмтээх аюултай.

Page 111: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

111

Түлэгдэлтийн зэрэг

Арьсыг гэмтээсэн байдал Илрэх шинж тэмдэг

I зэрэг буюу өнгөц түлэгдэлт

Арьсны өнгөц давхарга гэмтэнэ. - улайна - бага зэрэг хавдана - хорсоно

Зураг 2.31 а: 1-р зэрэг

II зэрэг буюу хэсэгчилсэн түлэгдэлт

Арьсны өнгөц болон жинхэнэ арьс гэмтэнэ.

- улайж хавдана - цэврүү үүснэ - өвдөнө

Зураг 2-31 б: 2-р зэрэг

III зэрэг буюу гүн түлэгдэлт

Арьсны бүх давхарга гэмтэнэ.

- улайна - хавдана - өвдөлтгүй - арьсны өнгө өөрчлөгдөнө

Зураг 2-31 в: 3-р зэрэг

Б. Түлэгдэлт хэр зэрэг талбайг хамарснаас шалтгаалж 9-ийн тооны дүрмийг баримтална. 9 тооны дүрэм гэдэг нь насанд хүрсэн хүний гарын алгыг 1% гэж үзээд түлэгдэлтийн хэмжээг

тогтоохыг хэлнэ. Үүнийг схем зургаар харуулбал:

Хүүхдэд Насанд хүрэгчдэд

Тайлбар: хүүхдийн толгой бүхэлдээ 18%, насанд хүрсэн хүний толгой 9 %, цээж, нуруу тус бүр

18% гэх мэт. Хэрвээ түлэгдэлт хүүхдэд 9%, насанд хүрэгчдэд 15%-аас дээш талбай эзэлбэл түлэгдэлтийн

шокод ордог. Шинж тэмдэг: Түлэгдэлтийн үед арьсан дээр илрэх дээрх өөрчлөлтүүдээс гадна их хэмжээний талбайг хамарсан тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.

Судасны лугшилт олширно / 1минутанд 80-аас дээш /. Амьсгал олширно / 1 минутанд 20-иос дээш /. Арьсны өнгө цайж, ам хамрын гурвалжин хөхөрнө.

9%

%

18%

%

18 %

18

%

9 %

18%

18 % 9 % 9 % 9 %

1%

14%

14

%

Page 112: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

112

Толгой эргэнэ. Дотор муухайрна. Огиулна. Бөөлжинө. Ам хатна. Ухаан санаа өөрчлөгдөнө.

АНХНЫ ТУСЛАМЖ

Аль ч хэлбэрийн түлэгдэлтийн үед анхны тусламжийн зарчим нь:

Урсгал хүйтэн усан доор 10-20 минут байлгах

боолт хийх

шокоос сэргийлэх арга хэмжээ авах

бие барьсан хувцас, эд зүйлсийг яаралтай тайлж авна / бөгж, цаг, бүс гэх мэт / Зураг 2-32 а, б, в: түлэгдэлтэнд үзүүлэх тусламж Яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай тохиолдлууд :

гарын алганаас том хэмжээтэй 2-р зэргийн түлэгдэлт

нүүр болон үен дээр байрласан түлэгдэлт

биеийн аль ч хэсэгт байрласан 3-р зэргийн түлэгдэлт

цахилгааны түлэгдэлт

амьсгалын замын түлэгдэлт

хүүхэд болон хөгшин хүмүүс 1, 2-р зэргийн, алганы хэмжээтэй буюу 1% түлэгдэлтийн үед гэрээр эмчилж болно. Галын дөлд түлэгдэж байгаа тохиолдолд:

зогс – хэвт - өнхөр гэсэн дарааллаар тусламж үзүүлнэ. Зураг 2-33: зогс-хэвт-өнхөр

Цахилгааны түлэгдлийн үед:

Аюулаас холдуулна - резинэн бээлий өмсөж цахилгааныг салгана - цахилгаан гүйдлийг салгах боломжгүй бол цахилгаан дамжуулахгүй

зүйлээр хүнээ холдуулна / мод /

Тайвшруулна. Яаралтай эмнэлэгт хүргэнэ.

Хавсралт 14.7

ХОРДЛОГО

Хориглох зїйл 1. Тїлэгдсэн хэсэг дээр цас, мєс тавих.

2. Тїлэгдсэн хэсэгт їїссэн цэврїїг хагалах 3. Тїлэгдсэн хэсэгт наалдсан хувцасыг хуулах

4. Тїлэгдсэн хэсэг дээр хєвєн материал тавих

Page 113: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

113

Тодорхойлолт: Хордлого гэдэг нь төрөл бүрийн хортой бодис хүний биед нэвтрэн орж цусаар дамжин бүх эд эрхтэнүүдэд тархсанаас биед гарч байгаа хямралыг хэлнэ.

Хор гэдэг нь хий, шингэн, хатуу зэрэг ямар ч хэлбэрээр байж болох ба хүний биед ороод гэмтэл учруулж цаашлаад үхэлд ч хүргэдэг. Хордлого үүсгэгч хортой бодис нь

- амьсгалын - хоол боловсруулах - арьсаар нэвчих - амьтанд хазуулах, хатгуулах буюу шууд цусанд орох гэсэн 4 замаар

хүний биед нэвтрэн ордог. Зураг 2-46 а, б, в, г: хордлогын шалтгаанууд

Эдгээрийн эхний 3 замаар хордлого хэрхэн үүсдэг болон илрэх шинжүүд, анхны тусламжийн тухай тайлбарлая. Амьтанд хазуулах болон хатгуулахыг дараагийн сэдвээр өгүүлэх болно. Хоол боловсруулах замаар хордлого хэрхэн үүсэх вэ?

- хугацаа хэтэрсэн буюу муудсан хоол хүнсний бүтээгдэхүүн - эмийн бодисын тунг хэтрүүлэн хэрэглэх / димедрол, седуксин, парацетамол, аспирин / - ахуйн хэрэглээний угаалгын нунтаг болон шингэнүүд, хортон шавьж устгах хор - зарим ургамал / хортой мөөг, жимс / зэргийг ууж идсэнээс болдог.

Амьсгалын замаар хордлого хэрхэн үүсэх вэ? - карбон монооксидоос үүссэн утаа, өөрөөр хэлбэл машины утаа - карбон диоксид буюу тэсрэх бодис - хлор, цацдаг цэвэрлэгч бодис болон хэт хурц үнэртэн зэрэг нь амьсгалын замаар нэвтрэн орсноос үүсдэг.

Арьсаар нэвчих хордлого хэрхэн үүсэх вэ? - янз бүрийн химийн бодис, угаалгын нунтаг, шингэнүүдийг болгоомжгүй хэрэглэх - хортон шавьж устгах хор, бордоо гэх мэтийг хамгаалах хувцас, бээлийгүй хэрэглэх зэргээс үүсдэг.

Хордлогын үед илрэх шинж тэмдэг нь: - хортой бодис биед ямар замаар нэвтрэн орсон - хэр зэрэг хугацаа өнгөрсөн зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Аль ч хэлбэрийн хордлогын үед дараах үндсэн шинж тэмдгүүд илэрдэг.

Толгой эргэнэ. Толгой өвдөнө. Судасны цохилт олширно /1 минутанд 80-аас дээш/. Амьсгал олширно /1 минутанд 20-иос дээш/. Арьсны өнгө цайж, ам хамрын гурвалжин хөхөрнө. Ам хатна. Чих шуугина. Нүд бүрэлзэнэ. Ядарч сульдана. Дотор муухайрна. Огиулна. Бөөлжинө.

Page 114: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

114

Эдгээр шинж тэмдгүүд заавал бүгдээрээ зэрэг илэрдэггүй. Хортой бодис ямар замаар нэвтрэн орсноос шалтгаалж зарим онцлог шинжүүд нэмэгддэг. Хоол боловсруулах замаар хордсон үед: Хэвлийгээр өвдөнө. Суулгана. Эмийн бодис болон бусад ууж идсэн хорт бодисууд амнаас нь үнэртэж болно. Угаалгын нунтаг идсэн тохиолдолд бөөлжис нь хөөсөрч гарна. Ухаан санаа өөрчлөгдөнө.

Амьсгалын замаар хордсон үед: Цээжээр өвдөнө. Амьсгалахад бэрхшээлтэй болно. Утаа үнэртэнэ. Ухаан санаа өөрчлөгдөнө. Ухаан алдана.

Арьсаар нэвчсэн хордлогын үед: Арьс загатнана. Арьс улайна. Арьсан дээр тууралт гарна.

АНХНЫ ТУСЛАМЖ

Хоол боловсруулах замын хордлогын үед 1. Хэрвээ ямар нэгэн хортой бодис хэрэглээд удаагүй байгаа тохиолдолд буюу тэр дор нь

ойролцоогооор 1,5-2л ус уулгаад хэлний уг дээр дарж бөөлжүүлж болно. Гэхдээ химийн ямар нэгэн бодис уусан болохыг лавтай мэдэж байгаа болон юу уусныг огт мэдэхгүй байгаа тохиолдолд ямар нэгэн уух юм өгч бөөлжүүлж болохгүй. Шууд эмнэлгийн тусламж дуудах хэрэгтэй.

2. DRABC-г шалга / 2.2 сэдвийг үз/ 3. Ойролцоох эмнэлэг болон хордлогын төвөөс тусламж дууд.

Амьсгалын замын хордлогын үед 1. Яаралтай цэвэр агаарт гаргаж шалтгаанаас нь зайлуулах хэрэгтэй. 2. DRABC-г шалга 3. Ойролцоох эмнэлэг болон хордлогын төвөөс тусламж дууд.

Арьсаар нэвчсэн хордлогын үед 1. Хор нэвчсэн хэсгийн арьс салстыг ойролцоогоор 15-20 минут цэвэр усаар угаана. 2. Их хэмжээний уух юм өгнө /буцалсан ус, шингэн сэлбэх давс, сүү гэх мэт/. 3. DRABC-г шалга. 4. Ойролцоох эмнэлэг болон хордлогын төвөөс тусламж дууд.

Page 115: “Эрүүл мэндийн боловсрол” сургалтын хөтөлбөр

115

Зураг 2-47: Хордлогын төв рүү утасд!

Та дараах зүйлүүдийг ямагт санаж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлж хэвшвэл аль ч хэлбэрийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд маш хялбар. Ахуйн хэрэглээний бодис

Ахуйн хэрэглээний бодисуудыг /угаалгын нунтаг, цэвэрлэгч шингэнүүд гэх мэт / хэрэглэхдээ

- гаднах шошгыг нь бүү хуул. - зориулалтын саванд нь хадгал. - хэрэглэхийн өмнө шошгыг нь заавал үз. - хүүхдийн гар хүрэхгүй газар хадгал.

Хийн хортой бодис агаарт цацагдсан бол өрөө тасалгааны цонхнуудаа онгойлго.

Хэрвээ химийн бодистой ажиллаж байгаа бол хамгаалалтын хувцас өмс / амны хаалт, нүдний шил, бээлий гэх мэт /

Зураг 2-48: ахуйн хэрэглээний бодисууд

Эмийн бодис

Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэ.

Эмийг хэрэглэхийн өмнө хаягийг заавал үз.

Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгал.

Таардаггүй эмээ дахин хэзээ ч бүү хэрэглэ

Эмийг олноор нь давхарлаж бүү хэрэглэ

Хоол хүнсний бүтээгдэхүүн

Муудсан болон хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн бүү хэрэглэ

Хооллохдоо ариун цэврийн дэглэмийг сайтар сахь

Хоносон хоол бүү ид. Хүний биед хортой бодис агуулсан, “Хортой” гэсэн тэмдэг бүхий сав, баглаа боодолтой зүйлтэй харьцахдаа болгоомжтой, хамгаалалтын хувцастай харьцах нь зүйтэй.

Зураг 2-49: Хортой

САНАМЖ Хэрвээ та хордлогын дээрх шинжїїдээс илэрвэл цаг алдалгїй Хордлогын Яаралтай Тусламжийн Тєв рїї

утасдаарай.

утас: 45 00 97

45 32 79

хаяг: Баянзїрх дїїрэг

Зэвсэгт Хїчний Клиникийн Тєв Госпиталь

Хордлогын Яаралтай Тусламжийн Тєв


Recommended