Transcript
Page 1: Монцамэ агентлаг

Монцамэ агентлаг

Монцамэ агентлаг Монта нэрээр анхныхаа мэдээг 1921 оны 3р сарын 18нд “Монголчуудын бослого” хилийн чанадад цацжээ. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж боссон тухай өгүүлсэн төр товч мэдээ 1921 оны 03р сарын 30ны өдрийн “Правда” сонины 68р дугаарт хэвлэгдсэн байдаг. Ингэж Монголд үндэсний мэдээллийн агентлаг үүсэн байгуулагдсан түүхтэй. Монцамэ бол Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага. 1921 оны 05р сарын 25нд Монголын цахилгаан мэдээний газар Монта “Бюллетень Монгольского телеграфного агентсва” сүхихыг орос хэл дээр гаргасан байна. Энэ бол Монолын хамгийн анхны сурталчилгааны сонин байлаа. 1922 оны 06р сарын 22ны өдрөөс эхлэн “Бюллетень Монта” сонины Монгол орчуулга нь “Хураангуй сэтгүүл” нэрээр гарч уншигчдын гарт хүрсэн. МУ-ын мэдээллийн Монцамэ агентлаг 1921 оны 07р сарын 19нд үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Мэдээллийн Монцамэ агентлаг нь 1922 оноос өдрийн сонин хэвлэлийг гаргаж мөн гадаад хэл дээрх сурталчилгааг анх түрүүлж эхлүүлснийг хэлэх хэрэгтэй.

Мэдээллийн Монцамэ агентлаг нь гадаад сурталчилгааг дангаараа эрхэлсээр өнөөг хүргэсэн билээ.

-“Бюллетень Монгольского телеграфного агентсва” сониныг 1922 үхүүс Монгол хэлээр

-“Ажилчны зам” сониныг 1929 оны 9р сарын 1ээс хятад хэлээр

-“Монголын мэдээ” сониныг 1964 оноос Хятад хэлээр

-“Монголия” сэтгүүлийг 1956 оны 7р сараас орос хэлээр

-“Mongolia” сэтгүүлийг 1965-1980 онд англи хэлээр

-“Монгору цушин” сониныг 2003 оноос япон хэлээр

Page 2: Монцамэ агентлаг

-“Mongolia today” улирал тутмын сэтгүүлийг 2006 оноос англи хэлээр тус тус гаргаж ирсэн.

Мөн Монцамэ агентлагаас өдөр тутмын Орос Англи хэлээр хэвлэн түгээдэг Монцамэгийн мэдээ товхимолыг гаргадаг. 1964 оноос Монголын өргөн нэвтгүүлгийн радиогоос эхлэн “Монголын дуу хоолой” радио станцийг байгуулж Орос, Хятад зэрэг түгээмэл гадаад хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсэн.

Монцамэ агентлаг нь тухайн цаг үе буюу XX-р зууны эхэн үеээс наяад оны сүүлч хүртэлх хугацаанд гадаадынхны хувьд Монголыг олж харах цораын ганц цонх болж байсан. Монцамэгийн ууган хэвлэхүүдийн бусдаас ялгарах онцлог нь шинэ үзэл санаа дэвшилт зүйлс, шинжлэх ухааны ололт амжилт нийгмийн дэвшлийн тууштай суртачлан дэлгэрүүлэгч чанар байсан.

“Монцамэ мэдээ” өдөр тутмын сонин, “Хүмүүн бичиг” болон “Монгол мессенжер”, “Новости Монголий” , “Менгу сяосибао”, “Монгору цушин” долоо хоног тутмын сонинууд, “Өнөөгийн Монгол Улс” улирал тутмын сэтгүүл, тэрчлэн Орос, Англи хэл дээр өдөр тутмын бэлтгэдэг “Монцамэгийн мэдээ” товхимолын хувьд чөлөөт хэвлэлийн өмнөх үеийн үзэл санаа уламжлалыг үргэлжлүүлж үйл ажиллагаандаа сэтгүүл зүйн үндсэн үүрэг зарчмуудыг ягштал мөрдөж ажиллах нь эрхэм ариун үүрэг, тулгамдсан хойшлуулшгүй зорилт нэр төрийн хэрэг болж байна.

-“Бюллетень Монта”, “Хураангуй сэтгүүл” нь “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины чөлөөт дэвшилт уламжлалыг өнгөрсөн зууны наяад оны сүүлч, 1990 оны эхээр Монцамэгийн “цаг үе” сэтгүүл, “Ил товчоо” сонин зэрэг бусад хэвлэл үргэлжлүүлсэн түүхтэй.

Өнөөдөр Монцамэ агентлаг гадаадын улс орнуудаас өдөрт дунджаар 1000 мэдээ мэдээлэл хүлээн авч эх хэл рүүгээ

Page 3: Монцамэ агентлаг

түүвэрлэж хүрвүүлээд, нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд түгээж байна. Жилд 252000 арчиг мэдээ мэдээлэл хүлээн авч байна.

Монгол улс Монголын ард түмний тухай Англи, Орос хэл дээр өдөр тутмын “Монцамэ”-ийн мэдээ товхимол бэлтгэж, гадаадын мэдээллийн агентлагууд өдөрт дунджаар 35 мэдээ мэдээллийг багцлан илгээж энэ нь жилд Англиар 4500, Оросоор 3600 гарчиг мэдээ мэдээлэл болж байгаа болно.

“Монцамэ мэдээ” сониныг өдөр тутам 16 нүүрээр гаргаж нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн иргэдэд хүргэж байна.

Монцамэгийн алтан дүрэмд

1. Шуурхай, хамгийн шуурхай, бүхнээс шуурхай2. Товчхон, аль болох товчхон, бүр товчхон3. Үнэн, Бодит үнэн, Гагцхүү үнэн4. Баталгаатай эх сурвалжтай, Баримт нотолгоотой5. Гарчиг содон, Лид оновчтой, сэдэв шинэлэг6. Хэл хэллэг чихнээ чимэгтэй, Нүднээ тусгалтай7. Дүр дүрслэл яруу бөгөөд уран8. Утга санаа тодорхой, тов тодорхой9. Ойлгомжтой, Ой тоонд шингэж үлдэхүйц цэгцтэй

Хэмээн бичээстэй байдаг бөгөөд бүх уран бүтээлчид нь үүнийг үйл ажиллагаандаа ёсчлон хэрэгжүүлж байдаг билээ.