Transcript
Page 1: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Ном хэвлэлийн үйлдвэрийн үүсэл хөгжлийг номын барыг хавтгай банз,

самбар зэрэг материал дээр сийлж түүнээсээ гар аргаар дардас гаргах аргаас салж,

үсэг бүрийг тусад нь үйлдэж дан салангид (хөдөлгөөнт) үсэг хэрэглэн номыг өрж

(дан үсгүүдийг нийлүүлэн өрж) дардас гаргах ажиллагааг механикжуулсан (хэвлэх

станок бий болсон) тэр үеэс эхлэн тооцдог. Ном хэвлэх санаа анх хэвнээс(штамп)

үүсэн гарсан гэж үздэг байна. Бүр VII-VIII зуунд европт бөс даавуу зэрэг материал

дээр гоёл чимэглэлийг хэвийн тусламжтайгаар дарж байжээ. Хээ чимэглэл зургийг

ашиглан материал дээр дарах замаар олон хувь үйлдэх ажиллагааг голдуу хөзөр,

бурхны зургийг олшруулан хийхэд хэрэглэж байжээ. Эхэндээ зургийг сийлбэрлэн

зургийн тайлбарыг гараар бичдэг байснаа сүүлдээүг үсгийг сийлбэрлэх болов.

Хэвлэлийн анхны урлал нь эхлээд 2 см орчим зузаантай дал мод, лийр,

самарын модон банзыг сайтар өнгөлж дээр нь зураг сэдвээ зурах буюу наагаад хурц

үзүүртэй хутгаар хэрэггүй хэсгүүдийг нь ухан авсны дараа хэвлэгдэх хэсгүүд нь

жигд гадаргууд товойн үлдэх бөгөөд түүн дээрээ будгаар (хөөг олиф мэтийн

ургамлын тослогоор зуурч хийсэн) түрхэж дээр нь цаасаа тавиад дарах замаар

хэвлэдэг байжээ. Салангид (дан) үсгийг Германы иргэн Иоганн Гутенберг 1440 онд

бүтээж, ном хэвлэх станокийг хийж иж бүрдэл хэвлэх үйлдвэрийг анх байгуулж

ажиллуулжээ.

Иоганн Гутенбергийн ном хэвлэх машин

1

Page 2: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

Үүнээс урьд МЭ 1041-1048 онд хятадын иргэн Би Шэн анх хөдөлгөөнт (дан)

үсгийг (шавар хэв) сэдэж хийсэн нь хятадад хэвлэл нилээд өргөн тархаж хөгжиж

байсантай холбоотой хэрэг. Түүний үсгийн материал нь шатаасан шавар, мод

байсан бол XV зуунаас хүрэл болж чанар нь өөрчлөгдсөн ч хятадын ханз үсэг нь

хэдэн арван мянган тэмдэгтээс бүрддэгээс болж өргөн хэрэглэгдэж чадаагүй

аж.Тухайлбал хятадын “каньи” үсэг 15000 тэмдэгттэй байх жишээтэй. Олон мянган

үсгийг өрж байснаас гараар бичих эсвэл сийлбэрлэсэн модон бараар хэвлэх нь илүү

хялбар байсан биз. Тиймээс XIX зууныг хүртэл хятадын ном хэвлэлд гар бичмэл,

модон бар, чулуун бар голлож байжээ. 1860 онд Америкийн шашин номлогч

У.Гембл хятадын хөдөлгөөнт үсгийг хийх электролиз аргыг нэвтрүүлснээр хятадад

барууны хэвлэлийн техник олноор нэвтэрч ном хэвлэлийн тоо ч олширч томоохон

хэвлэлийн газрууд бий болжээ.

Дан үсэг, Гараар үсэг өрөх ажилбар

Иоганн Гутенберг (1400-1468)

Немцийн агуу их зохион бүтээгч Иоганн Гутенберг ном хэвлэлийн үйлдвэрийг анх

бүтээн буй болгож Европт анхныхаа үйлдвэрийг байгуулснаар хүн төрөлхтний

2

Page 3: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээж нэрээ мөнхөлсөн юм. Тэрээр 1400.6.24-нд

Германы Майнц хотод төрсөн.

1440 онд өөрийн шавь нарын хамт тугалгаар салангид үсэг цутган(анхандаа

модон үсэг сийлбэрлэн хэрэглэж байсан гэж судлаачид таамагладаг байна), ном

өрж, механик аргаар хэвлэн, урьд нь дэлхий дахинд хэрэглэж байсан гар сийлбэрээс

гар аргаар дардас гаргах замаар ном хэвлэж байсан аргыг халж ном хэвлэлтийн

түүхэнд том хувьсгал хийсэн. Гутенберг мөн үсэг цутгах төхөөрөмжийг зохион

бүтээж, үсэг үйлдвэрлэлийн технологийг боловсруулж (түүний дотор пуансон,

матриц(эр эм хэв), үсэг цутгахад хэрэглэх металлын хайлшийн бүтэц, жорыг

боловсруулжээ. Эцэст нь тэр үед архи, цөцгийн тос хийх болон цаасны үйлдвэрт

хэрэглэгддэг байсан эргүүлэгт прессийг хэвлэлтийн ажиллагаанд тохируулан

өөрчлөн сайжруулах замаар анхны хэвлэх станокийг бүтээжээ. Ингэж анх 300 гаруй

хуудастай номыг салангид үсгээр өрж өөрийнхөө станок дээр хэвлэснээр хэвлэлийн

үйлдвэрийн “эцэг” гэгдэх болжээ. Гутенберг бас номын чимэглэлийн зураач, номын

урлагийн мастер байсан гэдэг. Гутенбергийн анхны ном нь календарь, Донатын

хэлний зүй байсан бөгөөд бүгд 13 тийм ном гаргажээ. 1455 онд тэрбээр зориг

гарган 1286 хуудастай (3 400 000 үсгийн тэмдэгт) анхныхаа Библийг хэвлэн

гаргажээ. 10 жилийн дараа түүний хэвлэлийн технологи тухайн үеийн соён

гэгээрлийн төв болж байсан Италид хүрсэн бол дараагийн 10 жилд бүх европт түгэн

дэлгэрч 1480 онд түүний хэвлэлийн машин(станок) 110 хотод ажиллаж байв. Тэгээд

Америкт 1639 онд, өмнөд африкт 1784 онд, Австралид 1795 онд түгэн дэлгэрчээ.

1462 онд Майнц хотыг эзлэгдсэний дараа ном хэвлэлтийн шинэ төв нь Венец болж

15-р зууны сүүлчээр тэнд 150 орчим хэвлэлийн станок ажиллаж байжээ.

Гутенбергийн энэхүү гайхамшигт бүтээл ийнхүү Германы бусад хотуудад,

дараа нь хөрш зэргэлдээ улс орнуудад дэлгэрсээр ХҮ зууны сүүлч гэхэд Европын

хотуудад олон зуун хэвлэх үйлдвэрүүд ажиллаж 40000 гаруй ном 12 сая хувиар

хэвлэгдсэн гэсэн мэдээ байдаг.

Гутенбергийн бүтээсэн станок 350 гаруй жилийн турш ном хэвлэгчдийн

цорын ганц зэвсэг байсаар дөнгөж ХIХ зууны эхнээс сая дараагийн боловсронгуй

машин бий болсон байна. Энэ хооронд ХҮ зууны эцэс ХҮI зууны эхнээс алдарт

Леонардо да Винчигээс авахуулаад Гутенбергийн машиныг(дан модоор хийгдсэн)

3

Page 4: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

өөрчлөн сайжруулах гэсэн оролдлогыг олон зуун зохион бүтээгчид хийсээр ирсэн ч

түүнээс давж гарч чадаагүй байна.

Гутенбергийн бүтээл дэлхийн соёлын түүх, хүний нийгмийн түүхийн

хөгжилд “Аугаа их дэвшилт, эргэлтийн амьд үр шим болсон” гэж дэлхий нийтээр

нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгээд ч дараа дараагийн шинжлэх ухаан,

утга зохиол, урлагийн өрнөн дэлгэрэлт, үсрэнгүй хөгжил нь ном хэвлэлтийн

үсрэнгүй хөгжилттэй салшгүй холбоотой гэж эрдэмтэн мэргэд дүгнэж бичсэн нь

олонтаа. 1998 онд Америкийн нэрт эрдэмтэн Майкл Х. Хартын ”Дэлхийн түүхийн

100 аугаа хүн” нэрт номонд хүн төрөлхтний түүх, хүмүүсийн өдөр тутмын

амьдралд үзүүлж буй нөлөөг нь үндэслэн 100 хүртэл дараалуулсан жагсаалтад

Иоганн Гутенберг нь хятадын цаас зохион бүтээгч Цай Лунь-ийн дараа 8-рт,

К.Колумб, А.Эйнштейн нарын урд бичигдсэн байдаг. Өнөө үед Герман улс дэлхийд

хэвлэлийн машин техникийн үйлдвэрлэлээр ч хэвлэлийн үйлдвэрлэлээр ч тэргүүн

эгнээнд орж байгаа нь Германы хамгийн агуу хүн-Гутенбергийн бүтээл, алдар

гавьяатай холбоотой байх аа. Гутенбергийн бүтээл хэвлэлийн аргаар ном

хэвлэлтийг хөгжүүлэхийн хамт цаасны эрэлт хэрэгцээг асар ихээр нэмэгдүүлж, янз

бүрийн улс орнуудад хэвлэх үйлдвэрүүд олноор байгуулагдаж эхэлсэн аж.

Тухайлбал 1465 онд Италид, 1470 онд Франц, Норвегид, 1474 онд Испанид,

1476 онд Англи, Польшид, 1563 онд Орост г.м. Гутенбергийн энэхүү

машины халааг тигель машин авсан. Хэвлэлийн гар станок анх гарснаас хойш XIX

зууныг хүртэл ном хэвлэлтэнд ашиглагдсан. Анхны бүхэлдээ модоор хийгдсэн

станокийг 1800 онд английн Ч.Стэнхол бүх эд ангийг нь металлаар хийж

сайжруулсан бол анхны тигель машиныг 1830-1869 онд И.Адамс/1830/,

С.П.Раглс/1839/, Дн.Р.Гордон/1851/, М.Галли/1869/ нар зохион бүтээж

боловсронгуй болгожээ. Хэвлэлийн үйлдвэрлэлийн цаашдын түүхэнд эх бэлтгэл,

хэвлэлийн техникийг боловсронгуй болгох талаар томоохон тулгуур нээлт хийж

хэвлэлийн хөгжлийг урагш огцом ахиулж хувьсгал хийсэн түүхийн зарим

ололтуудын талаар товч өгүүлье.

Анхны хавтгай хэвлэлийн /үндсэн элемент нь ухрах-давших хөдөлгөөн

хийж, хэв нүүр байрлах хавтгай-таллер, хэвлэх цилиндр/ машиныг 1790 онд

Английн Никольсон зохион бүтээж патент авсан ч практикт хэрэглэгдсэнгүй, харин

1812-1814 онд лондонд немцийн зохион бүтээгчид Ф.Кениг, А.Брауэр нар хавтгай

4

Page 5: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

машин бүтээж 1814 оны 11 сарын 29-нд анх Лондонгийн “Таймс” сониныг

хэвлэжээ. Энэ машин нь цагт 1100 дардас гаргаж байв. 19-20-р зуунд ийм хавтгай

машиныг/өндөр хэвлэлийн/ боловсронгуй болгосоор цагт 20000 дардас гаргах

хүчин чадалд хүргэжээ. Кенигийн энэхүү түргэн хэвлэлийн хавтгай машин нь

тухайн үедээ инженерийн ухааны шилдэг бүтээл байсан ч XIX зууны дунд үеэс

хэвлэлийн, ялангуяа шуурхай тогтмол хэвлэлийн асар ихээр өссөн хэрэгцээ

шаардлагыг яагаад ч хангаж чадахгүйд хүрч техникийн илүү оновчтой шийдлийг

эрэлхийлэх болов.

Дэлхий нийтийн хэвлэлийн үйлдвэрлэлийн түүхийн тэмдэглэл

Ном хэвлэл бол хүн төрөлхтний түүхэндээ бий болгосон хамгийн агуу зүйл болох

бичиг соёлын хөгжилтэй салшгүй холбоотой. Хүн төрөлхтөн бичиг үсгийг зохиож

хэрэглэсэн нь ямар их агуу гайхамшигт үүрэг гүйцэтгэснийг дурдах нь илүүц биз.

Ном хэвлэлийн хөгжил нь цаастай салшгүй холбоотой.

Цааснаас өмнө..

Одоогоос 10000-15000 жилийн өмнөөс хүмүүс хадан дээр янз бүрийн дүрс зураг

“бичиж” байсны ул мөр бараг дэлхийн бүх улс орноос хэдэн зуу, мянгаараа олджээ.

Бирмийн хуучин нийслэл Мондалай хотын захад байх Кутэдо сүмд дэлхийд хосгүй

гайхамшигт чулуун хуудастай ном байдаг юм. Энд 730 ижил  хэмжээтэй дөрвөлжин

хавтангийн 2 талд нь Буддын шашны судар, дүрэм, жаяг хөврөлдүүлэн бичсэн

/сийлсэн/ байх бөгөөд энэхүү чулуун ном 1460 хуудастай Бирмийн

мэргэжилтнүүдийн тооцоолсноор хэвлэлийн өнөөгийн стандарт текстэд 

шилжүүлбэл тус бүр нь 400 хуудастай 35 боть ном болох аж. Туркийн Стамбул

хотын эртний судлалын музейд шатаасан шаврын хэлтэрхий хадгалагдаж байдаг.

Энэ нь манай тооллын өмнөх 2-р мянган жилд хамаарах түүхийн асар үнэт дурсгал

хэмээгддэг. Энэхүү шавран хүрдэн дээр МЭӨ 1296 онд Хэттийн улсын хаан

Хаттуслис III ба Египтийн фараон Рамцэс II-ын хооронд байгуулсан мөнхийн

найрамдлын тухай хэлэлцээрийн текст бичигджээ. Эртний Ассир, Вавилон,

Шумерийн хотуудын малтлагаам олдсон 500000 гаруй шаврын хүрдүүд олон улсын

музей болон хувийн цуглуулгад хадгалагдаж байдаг аж. Ийнхүү шавран хэв зургууд

хадан бичгийг халах болжээ. Энэ нь соёлын  хөгжилтөд багагүй дэвшил авчирчээ.

Гарт дайралдсан мод, үзүүртэй зүйлсээр шавар дээр дүрс бичих нь хадан дээр

5

Page 6: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

сийлэхээс хавьгүй хялбар байж таараа. Шавар дээр “бичсэн” зүйлсээ наранд хатаах

буюу хэрэв улсын чухал баримт бичиг, хууль бичсэн бол шавран хэвээ шатааж

бэхжүүлдэг байж. Ийм хавтан бичгийг нэгэн улсын хүрээнд, бас бусад улсад ч

илгээж болдлг байв.

Хүмүүс бодол санаагаа илэрхийлэн бичихийн тулд янз бүрийн цаг үед боломжтой

бүхнийг туршин үзсэн байдаг. МЭӨ I  мянган жилийн үед одоогийн Италийн нутаг

дээр амьдарч байсан Этрүсүүд яст мэлхий, шавар ваар, металл толь, чулуун болон

хүрэл хөшөө, тэр ч байтугай алтан дээр бичиж байсан аж. Энэтхэгт төрийн хуулийг

зэс ялтсан дээр бичиж байсан. Эртний Еврейчүүд бичлэгийг нимгэн тугалган

хуудсан дээр үйлдэж модон голд ороон хуйлж хэрэглэж байжээ. Эртний

Египетүүдэд папирус /африкийн нэгэн төрлийн зэгс/ 4000 гаруй жил хэрэглэгджээ.

Хамгийн эртний папирус Кайр хотод хадгалагдаж буй гэнэ. Тэр нь 5200 гаруй

жилийн өмнөх Хемак фараоны булшнаас олджээ. Папирусыг пергамент хэмээх

бичгийн материал халааг нь авчээ. Пергамент нь гэрийн тэжээмэл нялх малын

арьсаар хийгддэг бүтээгдэхүүн. Пергамент, папирус нь бага ази, африк, европын

орнуудад хэрэглэгдсээр цаасанд байр сууриа тавьж өгчээ.

Цай Луний цаас

Манай эриний 105 онд Хятадын Хань улсын хааны ордны албан хаагч, янз бүрийн

зэвсэг зохион бүтээж нэрд гарсан Цай Лунь гэгч хүн цаас хийх арга ухааныг сэдэж

нэвтрүүлсэн нь ном хэвлэлийн үйлдвэрлэлийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан

байна. Түүнээс 200-аад жилийн өмнө Хятад, Энэтхэгт цаас хийж байсан түүхэн

баримт /олдоц/ байдаг ч тэр нь төдийлөн хэрэглэгдээгүй, амжилт олоогүй

мартагджээ.

Хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Ном хэвлэлийн үйлдвэрийн үүсэл хөгжлийг номын барыг хавтгай банз, самбар зэрэг

материал дээр сийлж түүнээсээ гар аргаар дардас гаргах аргаас салж,үсэг бүрийг

тусад нь үйлдэж дан салангид /хөдөлгөөнт/ үсэг хэрэглэн номыг өрж /дан үсгүүдийг

нийлүүлэн өрж/ дардас гаргах ажиллагааг механикжуулсан /хэвлэх станок бий

6

Page 7: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

болсон/ тэр үеэс эхлэн тооцдог. Ном хэвлэх санаа анх хэвнээс /штамп/ үүсэн гарсан

гэж үздэг байна. Бүр 6-8-р зуунд Европт бөс даавуу зэрэг материал дээр гоёл

чимэглэлийг хэвний тусламжтайгаар дарж байжээ. Хээ чимэглэл зургийг ашиглан

материал дээр дарах замаар олон хувь үйлдэх ажиллагааг голдуу хөзөр, шитээний

зургийг олшруулан хийхэд хэрэглэж байжээ.эхэндээ зургийг сийлбэрлэн зургийн

тайлбарыг гараар бичдэг байснаа сүүлдээ үг үсгийг сийлбэрлэх болов. Хэвлэлийн

анхны урлал нь эхлээд 2 см орчим зузаантай дал мод, лийр, самарын модон банзыг

сайтар өнгөлж дээр нь зураг сэдвээ зурах буюу наагаад хурц үзүүртэй хутгаар

хэрэггүй хэсгүүдийг нь ухан авсны дараа хэвлэгдэх хэсгүүд нь жигд гадаргууд

товойн үлдэх бөгөөд түүн дээрэ будгаар /хөөг олиф мэтийн ургамлын тослогоор

дуурч хийсэн/ түрхэж дээр нь цаасаа тавиад дарах замаар хэвлэдэг байжээ.

Салангид /дан/ үсгийг Германы иргэн Иоганн Гцгенберг 1440 онд бүтээж, ном

хэвлэх станокийг хийж иж бүрдэл хэвлэх үйлдвэрийг анх байгуулж ажиллуулжээ.

Үүнээс урьд МЭ 1041-1048 онд хятадын иргэн Би Шэн анх хөдөлгөөнт /дан/

үсгийг /шавар хэв/ сэдэж хийсэн нь хятадад хэвлэл нилээд өргөн тархаж хөгжиж

байсантай холбоотой хэрэг.

Түүний үсгийн материал нь шатаасан шавар, мод байсан бол 15-р зуунаас хүрэл

болж чанар нь өөрчлөгдсөн ч хятадын ханз үсэг нь хэдэн арван мянган тэмдэгтээх

бүрддэгээс болж өргөн хэрэглэгдэж чадаагүй аж. Тухайлбал хятадын “каньи” үсэг

15000 тэмдэгттэй байх жишээтэй.

7

Page 8: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

ХЭВЛЭЛ ДЭХ ӨНГӨ

Өнгийг эртнээс судалж, шинжлэх ухааны нилээд салбарын судалгааны

асуудал байсаар ирсэн. Физик нь өнгөний энергийн орчин, физиологи- хүн гэрлийг

хүлээн авах үйл ажиллагаа  ба түүнийг өнгөнд хувиргах тухай, сэтгэл зүйчид-

цацрагийг хүлээн авах асуудал ба түүний сэтгэхүйд үзүүлэх нөлөө, янз бүрийн

сэтгэл хөдлөл үүсэх чадварыг, биологичид- хүн ба ургамлын амьдралд өнгөний

үзүүлэх үүргийн ач холбогдлын судалж сонирхож ирсэн байна.

Харин хэвлэлийн технологийн шийдвэрлэж буй үндсэн зорилт нь тираж дээрхи

өнгийг эхийн өнгөнд дээд зэргээр ойртуулахад оршино.

Өнгөний орон зай

Улаан алим, цэнхэр тэнгэр, ногоон өвс гээд хэлэхэд л бидний ой санамжид

тэдгээрийн тухай мэдээлэл бэлэн байж байдаг. Гэвч асар олон тооны алим байдаг.

Тэнгэрийн өнгө хоногийн цагаас болж өөрчлөгддөг. Ногоо нь хуурай эсвэл

бороотой улирлаас хамаарч хүрэн, шар болж өөрчлөгддөг. Иймд өнгийг нарийн

тодорхойлж , нийтлэг нэр томъёогоор илэрхийлэх нь хир зэрэг төвөгтэй болох нь

тодорхой байна.

Гэхдээ сканердах, редакторлах, дүрсийг хальсан дээр гаргах, хэв бэлтгэх ба цаасан

дээр гаргах нь өнгөний нийтлэг “хэлгүйгээр”, стандартчлагдсан тоон

илэрхийлэлгүйгээр өнгийг нарийвчлан тодорхойлох аргагүйгээр  барахгүй

боломжгүй юм.

Өнгөний орон зай (өнгийг тодорхойлох загвар) нь өнгөний тоон тодорхойлолт ба

дардасны өнгөний хоорондох ялгааг тодорхойлох хэрэгсэл юм (1 -р зураг).            

8

Page 9: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

 

1 дүгээр зураг. Өнгөний өөрчлөгдөх хүрээнүүдийн харьцаа.

Юуг үндэс болгож авсанаас үл хамааран өнгөний загвар нь гурван үндсэн

шаардлагыг хангах ёстой.

• Загвар дахь өнгө нь ямар нэг төхөөрөмжийн боломжоос үл хамааран стандарт

аргаар тодорхойлогдсон байх ёстой.

• Загвар нь өгч буй өнгөний (өнгөний ямар ч олонлиг нь төгсгөлгүй байдаггүй)

гаммыг (диапазон, өнгө хамрал) нарийн тодорхойлох ёстой.

• Загварт энэ гамма нь гэрлийг хүлээн авах, нэвтрүүлэх эсвэл ойлгох онцлогоор

тодорхойлогдох ёстой болохыг тооцсон байна.

Өнгөний олон загвар байдаг боловч тэд бүгдээрээ гурван үндсэн төрөл: Сэтгэл зүйн

(хүлээн авах), аддитив (өнгийг нэмэхэд үндэслэсэн) ба субтрактив (өнгийг хасахад

үндэслэсэн) гэсэн гурван загварын аль нэгд хамрагддаг.

Зургийг боловсруулж хэвлэлд бэлтгэхэд өнгөний гурван загвартай ажиллах

зайлшгүй шаардлагатай болдог:

• CIE lab- өнгөний сэтгэлзүйн орон зай

• RGB- өнгөний аддитив орон зай

• CMYK- өнгөний субтрактив орон зай

Нэг орон зайгаас нөгөөд өнгийг хувиргахад зургийн өнгөний алдагдалд хүргэдэг.

Өнгөний аддитив загвар ба аддитив задлан шинжлэл

9

Page 10: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

Өнгөний RGB загвар (2-р зураг) нь компьютерийн монитор, сканер ба тоон

камер зэрэг өнгөний хуулбарлалт нь гэрлийг цацруулах, эсвэл нэвтрүүлэх, (харин

зураг үүсгэхэд сууринаас ойсоныг бус) шинж дээр үндэслэсэн дүрс оруулах цахим

төхөөрөмжийн өнгөний байгалийн “хэл” болдог.

Өнгөний RGB загвар өнгөний аддитив загвар гэж нэрлэгддэг учир түүнд

өнгө нь гэрлийн урсгалын нийлбэрээр үүсдэг. Ийнхүү хоёр дахь өнгө нь спектрийн

тусдаа бүсийн энерги нэмэгддэг учир улаан ногоон ба хөх үндсэн өнгийг гаргахад

ашигласанаас илүү тод чанартай байдаг. RGB загварт хамгийн их адилхан

эрчимжилттэй улаан, ногоон ба хөх өнгөний нийлбэр нь цагаан өнгийг өгдөг. Улаан

ногоон ба хөх өнгөний адил утгын нийлбэр нь саарал өнгөний завсрын өнгөний

ялгааг (оттенок) өгдөг. Гэвч нэг төхөөрөмжөөр үүсгэсэн өнгө өөр төхөөрөмжөөр

хуулбарласан өнгөнөөс нилээд ялгаатай байж болохыг тэмдэглэх хэрэгтэй.

2 дугаар зураг. Аддитив өнгөний RGB загвар

Өнгөний субтрактив загвар ба субтрактив задлан шинжлэл

 Хэрэв цагаанаас RGB үндсэн өнгөний аль нэгийг хасвал улаан, ногоон хөхд

нэмэлт өнгө буй болно. Хэрэв улааныг хасвал ногоон ба хөх өнгө нь C (cyan)

цэнхэр өнгийг, хэрэв ногооныг хасвал улаан ба хөх нь M (magenta) ягаан өнгийг,

харин хөхийг хасвал улаан ногоон өнгө нь Y(yellow) шар өнгийг тус тус өгнө.

Ийнхүү бид CMYK дөрвөн бүрэлдэхүүнт загвараас CMY загварыг гаргалаа гэж

үзэж болно

(2.3-р зураг).

10

Page 11: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

 3 дугаар зураг  Субтрактив өнгөний СМҮК загвар

Өнгөний  субтрактив  загварт (ихэвчлэн CMYK загварыг тодорхойлдог)

хоёр, эсвэл олон үндсэн будгийг холиход нэмэлт өнгөнүүд нь цагаан гэрлийн

спекрийн нэг гэрлийн долгионыг шингээж бусдыг нь ойлгож буй болгодог.

Тухайлбал цэнхэр будаг улаан  өнгийг шингээж, ногоон ба хөхийг ойлгоно; ягаан

будаг ногоон өнгийг шингээж улаан ба хөхийг ойлгоно; шар будаг нь хөх өнгийг

шингээж улаан ба ногооныг ойлгоно.

Өнгөний RGB аддитив загварт гэрлийн урсгал нэмэгдэж илүү тод өнгийг

буй болгодог, харин CMYK субтрактив загварт гэрлийн урсгалыг хасч илүү бараан

өнгийг үүсгэдэг. Хэрэв  гэрлийг ихэвчлэн ойлгодог цаасны гэрэл үл нэвтрүүлэх

шинжийг тооцвол яагаад монитор дээр байгаа дүрсний тод өнгөнүүд хэвлэгдсэн

дардас дээр бараан, уйтгартай  болдогийг ойлгож болно.

 RGB загварт өнгөт дүрсийг хэвлэлд бэлтгэхэд CMYK өнгийг нарийн тооцож хянан

засварлахын тулд CMYK  дэх дүрсийг авч үзэх хэрэгтэй. Гэвч өнгийг  хуулбарлах

орчин нь өнгөний нэгтгэн шинжлэлийн загвар адилаар хуулбарлах өнгөнд

нөлөөлдөгийг тооцох шаардлагатай.

Гэрэл зургийн диапозитив ба фото хуулбарт, мөн дардасыг хэвлэхэд CMY-

ээс бүрдэх пигменттэй  будгийг ашигладаг боловч, диапозитивууд нь илүү өргөн

динамик  өөрчлөгдөх хүрээтэй  (оптик нягтын интервал) учир гэрэл нь будгийн

давхаргыг шууд нэвтэрч ажиглагчийн нүдэнд тусдаг. Фото хуулбар ба хэвлэлийн

дардасыг хуулбарлахад гэрэл нь эхлээд будгийн давхаргыг өнгөрч, дараа нь

цааснаас ойж, түүний эрчимжилт нилээд буурдаг.

RGB ба CMYK-ийн харилцан хамаарал

11

Page 12: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

RGB ба CMYK өнгөний загварууд нь онолын хувьд эхний эрэмбэлэлтээр нэг

нь нөгөөдөө нэмэлт болдог. Цэнхэр, ягаан ба шар өнгийг адил хэмжээгээр холиход

завсрын саарал тон өгнө. Дүрсний нэг хэсэгт үндсэн будгуудыг хамгийн их бөгөөд

адил хэмжээнд холиход дүрсний энэ хэсэг дээр хар өнгө үүсэх ёстой.

Гэвч хамгийн эрчимтэй CMY үндсэн өнгө нь хар өнгөний бус, харин бохир-хүрэн

өнгө өгдөг нь хэвлэлийн будгийн будагч пигмент дэх холимогтой холбоотой.

Цэнхэр будаг нь хөхийн илүүдэлтэй, харин ягаан ба шар нь улааны илүүдэлтэй

байдаг. Үр дүнд нь RGB-ээс CMY-д хувирсан саарал хагас тонийн дүрс нь дардас

дээр хэвлэсний дараа улаан эсвэл, ягаан өнгөний ялгаатай (оттенок) байдаг. Энэ

асуудлыг дардас дээрх саарал (хар) өнгөний нэгтгэн шинжлэлээр шийдэхийн тулд

гурвалсан гурван өнгөний будганд дөрөв дэх хар өнгийг нэмдэг.

Хар өнгө нь илүү тод, гүн хар тон ба өнгөний  ялгааг гаргахын тулд цэнхэр, ягаан

ба шар өнгөнд нэмж өгдөг түлхүүр өнгө болдог. Эндээс К үсэг CMYK-ийн

аббревиатурт “Key” гэсэн англи үгнээс авч нэмсэн.

Мэдээж дөрөв дэх хар өнгийг нэмсэнээр RGB ба CMYK-ийн хоорондын

өнгөний тохиргоог хангах ажиллагааг төвөгтэй болгож RGB-г CMYK-д хувиргах

тэгшитгэлийг гажуудуулдаг. Аль ч тохиолдолд ямар ч арга мэх хэрэглэсэн бай, яаж

ч хичээсэн бай, үүнийг яаж ч их хүссэн бай эдгээр өнгөний орон зайн хооронд нэг

утгат өнгөний тохиргоо байдаггүй билээ.

Монитор дээр харагдаж байгаа олон аятайхан өнгөнүүд харамсалтай нь

дардас дээр будгаар хуулбарлагдаж чаддаггүй. Иймд өнгийг хувиргах явцад

завсрын саарал өнгийг гаргаж авахын тулд дардас дээр цэнхэр будгийг ягаан ба

шараас илүү өгөх ёстой гэсэн нөхцөл байдлыг тооцсон автомат төхөөрөмж өнгөний

хянан засварлалтыг гүйцэтгэдэг. Энэ бол хэвлэлийн технологит “саарлын баланс”

гэсэн алдарт нэртэй үзүүлэлт юм. Иймд RGB загвараас CMYK-д тоон дүрсийг

хувиргахад өнгөний шилжилт цэнхэр өнгө рүү түлхүү ажиглагддаг. Шилжилтийн

нарийн утга нь   хэвлэлд ашиглаж буй будаг ба цаасны төрөл, мөн хэвлэх технологи

(хуудаст, хуйлааст, хуурай эсвэл нойтноор хэвлэх зэрэг хэвлэл)-иос хамаарна.

RGB загвараас CMYK загварт бодит өнгийг хувиргахад тооцож үзвэл зохих

сүүлчийн асуудал бол өнгийг хуулбарлаж буй төхөөрөмж ба өнгийг нэгтгэн

шинжилж буй төхөөрөмжөөс хамаарах өнгөний  орон зай юм.

Монитор ба сканер бүр RGB өнгийг янз бүрээр хуулбарладаг шиг өнгөт

12

Page 13: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

принтерийн төрөл бүр, сорьцын дардас хэвлэх машин бүр, мөн хэвлэх машины

төрөл бүр өнгийг нэг нь нөгөөгөөсөө ялгаатайгаар CMYK загварт хуулбарладаг.

RGB ба CMYK загвар дээр ажиллаж буй төхөөрөмжүүдийн ийм аппаратын

хамаарал нь яагаад өнгөний калибровка ба менежмент хэвлэлийн технологийн

салбарын мэргэжилтнүүдэд чухал болохыг тайлбарладаг.

Бидний мэдсэнээр RGB ба CMYK загварууд нэг нь нөгөөтэйгөө холбоотой.

Гэхдээ тэдгээрийн харилцан шилжилт (хөрвөлт) нь тэдгээрийн өнгөний хамрал янз

бүр байгаагийн улмаас аливаа алдагдалгүйгээр явагддаггүй. Эдгээр алдагдлыг

багасгаж минимумд хүргэхийн тулд өнгөт дүрстэй ажиллахын өмнө компьютерийн

системийн бүх аппарат хэрэгслэлийн төвөгтэй хянан засварлалт болох калибровкыг

шаарддаг. Сканер (тэдгээр нь дүрсийг оруулдаг), монитор (түүгээр өнгийг дүгнэж,

хянан засварладаг) ба гаргалтын төхөөрөмж (тэр нь фото хэв, эсвэл хэвлэлд бэлтгэх

хэвийг гаргадаг)-ийн калибровка хийнэ.

Өнгө хуулбарлалтын нарийвчлал

Хэвлэлээр бүтээгдэхүүнийг дахин хуулбарлахын зорилго нь дардас дээр

эхийн  дүрсийг хамгийн нарийн хуулбарлахад оршино. Харамсалтай нь хагас

тонийн, ялангуяа практик  дээр өнгөт дүрсний адил хуулбарлалтанд хүрч

чаддаггүй. Хамгийн их тархсан гэрэл зураг, зурмал хагас тонын дүрс бүхий эхийн

нарийн хуулбарлалт дараах шалтгаанаар  боломжгүй байдаг.

Үүнд:

• Дардас нь эхээс өөр суурь дээр гардаг. Дардасыг гол төлөв цаасан дээр хэвлэж

байхад эх нь фото цаас, фото хальсан дээр эсвэл цаасан дээр зурсан байдаг. Үүний

улмаас будагч бодис хүрээгүй дүрсний хэсэг цайралт, гялалзалт ба гөлгөр

чанараараа суурины гадаргуугаас ялгаатай байдаг.

• Дардас нь хэвлэх аргаар тодорхойлогдох хэвлэлийн будагны янз бүрийн төрлийг

ашигладаг. Эхийг бэлтгэхдээ өөрийн технологи техникийг ашигладаг.  Жишээлбэл:

фото зураг ба зурмал эхүүд янз бүрийн технологи, янз бүрийн материал ашигладаг.

Хэвлэлийн будаг, фото материал ба уран зургийн будаг нь янз бүрийн спектраль

тодорхойлолттой  байдаг. Мэдээж тэдгээр нь янз бүрийн өнгө хамралтай агаад, янз

бүрээр нүд хүлээн авдаг.

13

Page 14: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

• Хагас тонийн дүрсний дардас нь ямагт растрын бүтэцтэй байдаг байхад эх нь

тасралтгүй үргэлжилсэн хагас тонийн ба контур бүтэцтэй байна. Растрын бүтэц нь

өнгө ба тонийг хуулбарлахад эсрэг нөлөөгүй ч гэсэн нарийн контур шугам ба хагас

тонийн дүрсний жижиг деталийг дамжуулахад нөлөөлдөг.

• Дардас нь эхээс ихэвчлэн өөр масштабтай байдаг. Масштабын өөрчлөлт нь

өнгөний гэгээлэг чанар ба ханамжийг өөрчилдөг. Үүнийг зөвхөн туршилтын

журмаар хуулбарлалтын градацийн муруйг өөрчлөн нөхөж болно. Гэхдээ

хэвлэлийн аргаар дүрсийг хуулбарлахад тийм нөхөлтийн нарийн зүй тогтол өнөө

хир тодорхойгүй байдаг.

• Дардас ихэвчлэн цаас ба картон дээр, слайд нь нэвт харагддаг  калькан дээр

бэлтгэгддэг. Эхийн дүрсний хүлээн авалт нь нэвтэрсэн гэрэлд, харин дардас нь

ойсон гэрэлд явагддаг. Гэрэлтүүлгийн янз бүрийн төрөл нь дардасыг эхтэй

харьцуулахад үнэлэлтийн нарийвчлалд нөлөөлдөг.

• Дардасны оптик нягтын интервал нь эхийн оптик нягтын интервалаас бага байдаг.

Слайдны оптик нягтын интервал (Dmax-Dmin) нь 2.5D-ээс доогуур байдаг. Гэрэл

зураг нь ихэнх тохиолдолд 2.0D-ээс багагүй интервалаар тодорхойлогддог.

Дардасын интервал 1.80D-ээс бага байдаг. Ийнхүү эх ба дардасны хоорондох ялгаа

нь зайлшгүй юм.

Эрдэмтэн Н.Д Нюберг бараг хагас зууны тэртээд өнгөт дүрсийг дардас дээр

хуулбарлах үнэлэлтийн физикийн, физиологийн ба сэтгэл зүйн гурван

нарийвчлалын түвшинг дэвшүүлсэн.

Физикийн нарийвчлал. Дардас дээрх өнгө хуулбарлалтын физикийн

нарийвчлалын мөн чанар нь хэвлэлийн будагны спектраль тодорхойлолт  эхийн

будагчийн спектраль тодорхойлолтоос ихэд ялгаатай учир хэвлэлд хэрэгжүүлэх

боломжгүй  гэдэгт оршино.

Физиологийн нарийвчлал буюу хожим нь өнгө хэмжил зүйн нарийвчлал

гэж нэрлэх болсон түвшингээр янз бүрийн спектраль тодорхойлолттой будагчаар

бүтээсэн өнгө нь гэрэлтүүлгийн тогтмол спектраль тодорхойлолтонд нүдээр адил

хүлээн авагддаг. Энд физиологийн нарийвчлал нь эхийн дүрсний өнгө хамрал 

14

Page 15: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

дардас хэвлэхэд ашиглаж буй будаг ба цаасны өнгө хамралын хязгаараас даваагүй

нөхцөлд боломжтой болохыг анхаарах хэрэгтэй. Эх ба дардасны дүрсийг

гэрэлтүүлгийн адил нөхцөлд үнэлдэг учир эхийн өнгө хамрал ба дардасны өнгө

хамралын бүрэн давхцах нөхцөлд тохирох боломжтой. Эхийн өнгө хамрал цаас ба

хэвлэлийн будагны өнгө хамралын хязгаараас давж буй нөхцөлд зөвхөн сэтгэл зүйн

нарийвчлал байж болно.

Сэтгэл зүйн нарийвчлал. Бидний нүдний өмнө офсетын аргаар цагаан

цаасан дээр хэвлэсэн өнгөт дүрс байна. Дүрсэн дээр хэвлэгдээгүй цаасны хэсэг ба

маш ханамжтай будгаар хэвлэгдсэн, жишээлбэл улаан лооль, ногоон өвс, цэнхэр

тэнгэр байна. Энэ дүрсийг нарны гэрэлд, үдшийн бүрийд, улайссан чийдэнгийн

гэрэлд, керосины дэнлүүнд, лааны гэрэлд зэрэг гэрэлтүүлгийн янз бүрийн нөхцөлд

харж болно. Нарны гэрэл нь цагаан, улайссан чийдэн нь шар, лаа нь улбар шар

гэрэлтэйг бид мэднэ.

Дурын гэрэлтүүлгээр цаасны цагаан талбар нь нүдэнд цагаанаар, улаан

лооль-улаанаар, ногоо нь ногооноор, цэнхэр цэнхэрээр үлддэг. Үнэн хэрэгтээ энэ нь

спектрээрээ тийм биш юм. Тархи нь өнгөний хүлээн авалтанд өөрийн хянан

засварлалтыг ямагт хийж байдаг.

Дардас дээр зарим нэг өнгөний ялгаа байхгүй байсан ч өнгөний зарим ялгаа

нь хоорондын харьцаа хадгалагдсан нөхцөлд тархи нь ялгаагүй хянан засварлалтыг

хийж өнгийг хүлээж авдаг. Дардас ба эхийн харьцуулалт ухамсарлаагүй түвшинд

явагддаг. Иймд хамгийн их төвөг нь ой санамжийн, тухайлбал нимбэг, апельсин,

ногоо ба тэнгэрийн өнгөнд үүсдэг. Аливаа бусад өнгөний ялгаа нь хэт мэдрэгдэж

сэтгэл зүйн хувьд хүлээн авах боломжгүй байдаг.

 Ийнхүү хэвлэлд сэтгэл зүйн нарийвчлал нь эх байсан, байгаагүйгээс үл

хамааран дардасны өнгөт дүрсний чанарыг нүдээр үнэлэхэд гол тодорхойлогч

хүчин зүйл болж байна.

Гадна ба доторхи цоцроогчийн нөлөөгөөр тогтмол бус бөгөөд өөрчлөгдөх

чадвартай нүдний мэдрэх чадвараас гэгээлэг ба өнгөний контрастын дамжуулалт

хамаардаг. Нүд нь цоцроогч бүрт хариу үйлдэл өгөөд байдаггүй, зөвхөн тодорхой

хэмжигдэхүүнд хүрэхэд хариу үйлдэл өгдөг. Нүд хоёр гэрлийн ялгаж чадах хурц

15

Page 16: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

чанарын  хоорондын хамгийн бага ялгааг сэтгэл зүйчид мэдрэх чадварын босго гэж

нэрлэдэг. Практикт түүнийг мэдэх, дараа нь гэрэл ба өнгөний өчүүхэн төдий

өөрчлөлтийг илэрхийлэхийн тулд нүд маань байгалиас заяагдаж, сургалтын явцад

хөгжиж байдаг өндөр мэдрэх чадвартай байх ёстой.

Өнгийг хүлээн авах босгын мэдрэх чадвар нь физикч Шредингерийн

өнгөний тодорхойлолтын үндэс болдог. Шредингерийнхээр бол өнгө нь хүн

нүдээрээ үл ялгах спектрийн тодорхой интервалын цацрагийн спектраль бүтцийн

шинж болдог.

Өнгөний хүлээн авах ба хэмжих тухай шинжлэх ухаан нь олон асуудалд хариу өгөх

маш нарийн шинжлэх ухаан болно. Спектрофотометр ба өнгийг үнэлэх бусад багаж

нь маш нарийн байдаг. Үүнээс гадна бараг бүх өнгийг тодорхойлж дамжуулж чадах

математик үндэслэлтэй хэд хэдэн загвар байдаг. Гэвч хэвлэх процесс нь урьдчилан

хэлэх аргагүй байдаг. Гэхдээ бие даасан хандлага ба мэргэжлийн зөн бэлэг нь өнгөт

дүрсийг боловсруулахад RGB-ээс CMYK-д хувиргах болон сканердах, хэв бэлтгэх

болон хэвлэхэд хамгийн үнэнч хэрэгсэл болдог.

Бидний практикт хэн нэг нь тоон үзүүлэлтийг удирдлага болгон өнгийг

хүлээн авсан буюу үгүйсгэсэн тохиолдол байдаг бил үү! Мэдээж үгүй. Иймд тоон

үзүүлэлт нь зөвхөн  өнгийг төсөөлөх арга юм. Багажийг  зөв ашиглавал нүдний

боломжийг өсгөж болно. Иймд нүд  нь арбитр, багаж, бас зорилго юм. Бидний  гол

зорилго бол фотокамер биш, хүний харж чадаж байгаад дүрсийг дээд зэргээр

дөхүүлэхэд оршино. Гэхдээ бид дараах  хүчин зүйлийг тооцох ёстой.

• Хүний харах систем нь харанхуйд дасан зохицож, хүн бүхнийг илүү гэгээтэй

хардаг, фотокамер үүнийг хийж чадахгүй.

• Хэрэв харахад гэрэлтүүлэгт ямар нэг өнгө давамгайлж байвал фотокамер үүнийг

мэдэрдэг, харин хүн мэдрэхгүй

• Хэрэв төсөөтэй өнгөнүүд нэг нь нөгөөгөөсөө бага зэрэг ялгарч байвал хүн яг

байгаагаас илүү их ялгааг харж, харин камер тэдгээрийг ерөнхий дэвсгэрт хольдог.

• Хүний харах аппарат нь гэрлийн ойсон очлуурын эрчимжилтийг огцом

бууруулдаг байхад камер нь тэдгээрийг гялбаа болгон хүлээн авдаг

16

Page 17: хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил

Хангай Дээд Сургууль ЭБД-1

• Ямар нэг объект дээр анхаарал төвлөрөхөд түүний контраст өсч, харин бусад

объектын контраст буурдаг, гэвч камерт бүх объектууд нь янз бүрийн утгатай

болдог.

Дүрс бүр нь  өөрийн шинж ба онцлогоороо бодгаль бие байдаг. Калибровка,

өнгөний удирдлагын систем, сорьцийн дардас энэ бүхэн зайлшгүй хэрэгцээтэй

боловч туслах тодотголын шинжтэй юм. Дардас дээрх дүрсний нүдээр хүлээн авалт

нь эхийн дүрсний хувиргалтын ба дардас дээрхи түүний өнгөний нэгтгэн

шинжлэлийн чанарын үнэлэлтийн дээд хэлбэр юм.

17