Transcript
Page 1: Энгийн карт эзэмших гэрээ

Үйлчилгээ үзүүлэгч: Батлав. “Голден файл ТИН” ХХК-ны захирал

Адьяа овогтой Цолмонтуяа _____________________

ERP ЭНГИЙН КАРТ ЭЗЭМШИХ ГЭРЭЭ

2011.__.__ УБ хот

Картын дугаар: ____________

Бар код:_______________

Энэхүү ERP энгийн карт ашиглах гэрээ / цаашид “Гэрээ” гэх /-ийг нэг талаас “Голден файл ТИН” ХХК / цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” тал гэх /-ийг төлөөлж тус компанид Ерөнхий менежер ажилтай Базарханд овогтой Батзул , Нөгөө талаас санхүүгийн “Интерактив даймонд” програмын сургалтанд хамрагдахаар ERP энгийн карт худалдан авсан иргэн / цаашид “Карт эзэмшигч” тал гэх / _______________ овогтой _______________ хамтад нь “Талууд” гэх / нар дараах нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Гэрээний зүйл

1.1. “Голден файл ТИН” ХХК-аас “Интерактив даймонд” програмын сургалтанд зориулан гаргасан ___ цаг, ___ сарын сургалтанд хамрагдах эрх бүхий ERP энгийн картыг эзэмших харилцаанд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход гэрээний гол зорилго оршино.

1.2. Талууд өөрийн эрх үүргийг ухамсарлан, бие биенийхээ эрх ашгийг дээдэлж гэрээний биелэлтэд хүндэтгэлтэй хандана.

Хоёр. Карт олгох2.1 Үйлчилгээ үзүүлэгч тал дараах баримтыг

үндэслэн карт олгоно.2.1.1 Картын төлбөр төлсөн баримт2.1.2 Тухайн хүний иргэний үнэмлэх болон

гадаад паспорт Гурав. Гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дараах

утгаар ойлгоно3.1. “ERP энгийн карт” гэж: Үйлчилгээ

үзүүлэгч талын тогтоосон цагийн хуваарь, хичээлийн хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлэгч талын програмын танхимд

хичээллэж санхүүгийн “Интерактив даймонд” програмын анхан шатны мэдлэгийг олж авах эрхийн баталгаа юм.

3.2. “Үйлчилгээ үзүүлэгч тал” гэж: Санхүүгийн “Интерактив даймонд” програмыг заах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ.

3.3. “Карт эзэмшигч” тал гэж: ERP энгийн карт худалдан авсан хувь хүнийг хэлнэ.

3.4. “Интерактив даймонд” програм гэж: Сангийн яамнаас батлан гаргасан бүх дүрэм, журам стандартыг тусгасан НББ-ийн системээр санхүүгийн тооцоо, бизнесийн процессыг боловсруулах хэрэгсэл юм.

3.5. “ERP систем” гэж: Бизнесийн удирдлагын системийг хэлнэ.

3.6. “Сургалтын танхимын журам” гэж: Сургагч талаас өөрийн компанийн дотоод журамд нийцүүлэн гаргасан сургагч болоод карт эзэмшигч талууд үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх журмыг хэлнэ.

3.7. ERP энгийн картын үнэлгээ гэж картын ашиглах хугацаанд хамаарагдах үнэлгээ байх бөгөөд сургалтын 1 цагын үнэлгээ 10000 төгрөг байна.

3.8. ERP энгийн картын үнэ ..................... төгрөг байна. Энэ нь картын хөнгөлөлт тооцсон үнэлгээ байна.

Дөрөв. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг4.1. Үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг

хүлээнэ. Үүнд:4.1.1 “Сургалтын хөтөлбөрийн дагуу энгийн

карт эзэмшигчидэд санхүүгийн “Интерактив даймонд” програмын анхан шатны мэдлэг эзэмшүүлнэ.

4.1.2 Энгийн картыг эзэмшиж, ашиглах талаар заавар зөвлөмж өгнө.

4.1.3 Сургалтын цагийн хуваарийг гаргаж тухай бүр интернэтээр мэдээлж байх

4.1.4 Карт эзэмшигч тал нь сургалтын явцад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас картын хүчинтэй байх хугацаанд сургалтанд хамрагдах боломжгүй болсноо урьдчилан мэдэгдсэн тохиолдолд карт эзэмшигчтэй

Page 2: Энгийн карт эзэмших гэрээ

харилцан тохиролцож картын хугацааг сунгана.

4.2. Үйлчилгээ үзүүлэгч тал дараах эрх эдэлнэ.

4.2.1 ERP энгийн Карт эзэмшигч нь урьдчилан мэдэгдэлгүй хичээл тасалсан тохиолдолд хичээлийг нөхөн заахгүй ба картын төлбөрийг буцаан олгохгүй.

4.2.2 Үйлчилгээ үзүүлэгч талаас тогтоосон хичээлийн цагийн дагуу хоцролгүй ирэх, сургалтын явцад програмын өрөөний журмыг дагаж мөрдөхийг шаардах

4.2.3 ERP энгийн карт эзэмшигч нь өөрийн картыг хаяж үрэгдүүлж дахин карт авах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

4.2.4 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээс гадна програмын танхимын журмыг дагаж мөрдөхийг ERP энгийн карт эзэмшигчээс шаардах эрхтэй.

4.2.5 ERP энгийн Карт эзэмшигч тал энэхүү гэрээ болон програмын танхимын журмыг зохих ёсоор биелүүлээгүйгээс үйлчилгээ үзүүлэгч талд хохирол учруулсан тохиолдолд учирсан хохирлыг хоёр нугалж төлүүлэх эрхтэй.

Тав.ERP энгийн Карт эзэмшигчийн эрх, үүрэг

5.1. ERP энгийн Карт эзэмшигч дараах эрх эдэлнэ.

5.1.1 ERP энгийн Карт эзэмшигч бүр сургалтын явцад програмын нэг баазыг дангаар эзэмших давуу талтай бөгөөд картын хүчинтэй хугацаанд тухайн баазад өөр хүн нэвтрэх боломжгүй.

5.1.2 ERP энгийн Карт эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сургагч талаас тогтоосон хугацаанд сургалтанд хамрагдах боломжгүй тохиолдолд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр харилцан тохиролцож картын хугацааг сунгах боломжтой.

5.1.3 ERP энгийн Карт эзэмшигч өөрийн картыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй сургагч талд мэдэгдэж дахин авах хүсэлт гаргах эрхтэй.

5.1.4 ERP энгийн Карт эзэмшиж сургалтанд хамрагдах явцад амжилттай суралцсан тохиолдолд ажлын байраар хангагдах боломжтой.

5.2. ERP энгийн Карт эзэмшигч дараах үүрэг хүлээнэ.

5.2.1 Үйлчилгээ үзүүлэгч талын тогтоосон цаг, сургалтын хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлэгч талын сургалтын танхимд ирж сургалтанд хамрагдана.

5.2.2 ERP энгийн Карт эзэмшигч нь сургалтын явцад өөрийн картыг бусдад дамжуулах, зарж борлуулахыг хориглоно.

5.2.3 ERP энгийн Карт эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар сургалтанд ирэх боломжгүй бол нэг өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ. Урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хичээлийг нөхөж заахгүй ба төлбөрийг буцаан олгохгүй.

5.2.4 Сургалтын явцад сургалтын танхимын журмыг баримтлан суралцах бөгөөд үйлчилгээ үзүүлэгч талд хохирол учруулбал зах зээлийн үнийг хоёр дахин нугалж төлнө.

Зургаа. Талуудын хариуцлага6.1. Карт эзэмшигч энгийн картыг худалдаж

авсанаас хойш 1 сарын хугацаа өнгөрөхөд сургалтанд хамрагдаагүй, хамрагдсан боловч үйлчилгээ үзүүлэгч талд урьдчилан мэдэгдэлгүй дутуу орхиж картын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд картыг хүчингүйд тооцож төлбөрийг буцаан олгохгүй.

6.2. ERP энгийн карт эзэмшигч картаа хаяж үрэгдүүлсэнээ үйлчилгээ үзүүлэгч талд мэдэгдээгүйгээс үүсэн гарах хохирлыг өөрөө хариуцана.

6.3. Талууд гэрээний хугацаанд бие биенийхээ нууцыг чандлан хадгална.

Долоо. Гэрээний хугацаа, дуусгавар болох7.1. Энэхүү гэрээ нь “ERP ЭНГИЙН

КАРТ”-ын салшгүй хэсэг бөгөөд карт худалдан авсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байна. Картын хугацаа сунгагдсан тохиолдолд гэрээний хугацаа нэгэн адил сунгагдана.

Page 3: Энгийн карт эзэмших гэрээ

7.2. Энэхүү гэрээ нь гэрээний нөхцөлүүд бүрэн биелэгдэж гэрээ цаашид сунгагдахгүй болсоноор дуусгавар болно.

Найм. Маргаан шийдвэрлэх8.1. ERP энгийн карт эзэмших гэрээг

хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд юуны түрүүнд хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ.

8.2. Хэлэлцээр хийх замаар шийдвэрлэж чадаагүй бол маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

Ес. Бусад зүйл9.1. Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт

оруулах саналаа хэдийд ч гаргаж болох бөгөөд нэмэлт гэрээг бичгээр үйлдсэнээр “ERP энгийн карт эзэмших гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

9.2. Гэрээг хоёр хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.

Үйлчилгээ үзүүлэгч тал:

Ерөнхий менежер Базарханд овогтой Батзул

____________________

Утас: 99006864; 70131219

Хаяг: “Гранд плаза” цогцолбор 14-р давхар 1405 тоотВеб сайт: www.goldentax.mn

Карт эзэмшигч:

_________________ овогтой _____________________________________Хаяг: Утас: РД: ИҮД:


Recommended