Transcript
Page 1: Диэлектрикийн дулааны шинж чанар

H.EL218: Öàõèëãààí òåõíèêèéí ìàòåðèàë õèчээëèéí ëåêц 12

Диэлектрикийн дулааны шинж чанар

Диэлектрикийн ус шингээх чадвар

Ус шингээлт гэдэг нь тухайн диэлектрикийн нүх сүвээр нэвтэрч цахилгаан даацыг

бууруулах усны үйлчлэлийг эсэргүүцэх диэлектрик материалын чадварыг хэлнэ. Хатуу

диэлектрик материалын ус шингээлтийн чадварыг үзэхийн тулд материалаа жигнээд

дараа нь тасалгааны температурт нэрсэн устай саванд хийж тавьдаг.

%100*1

12

G

GGW

2G - усанд 24 цаг байлгасан тухайн материалын жин.

Диэлектрикийн дулааны шинж чанар

Дулааны шинж чанарт дараах 4 шинж чанарыг авч үздэг.

1. Нагревостойкость – Халалт тэсвэрлэх шинж

2. Холодостойкость – Хүйтэн тэсвэрлэмж

3. Теплопроводность – Дулаан дамжуулах чадвар

4. Петловое раширенное – Дулаан тэлэлт

Дулаан тэсвэрлэх шинж чанар

Тодорхой хугацаанд температурын өсөлтийн үйлчлэлийг дааж чадах, хэвийн ажиллах нь

диэлектрик материалд чухал юм. Диэлектрикийн дулааны үйлчлэлийн хамаарал нь халалт

тэсвэрлэх шинж чанараар хэд хэд ангилагдана. Органик бус диэлектрикийн халалт

тэсвэрлэх чадвар нь диэлектрик алдагдлын өнцгийн өөрчлөлт, хувийн цахилгаан

эсэргүүцлийн бууралт зэргээр тодорхойлогддог.

Халалт тэсвэрлэх чадварыг үнэлэхдээ тухайн нөхцөлд авагдсан хэмжигддэг

Органик диэлектрикийн хувьд халалт тэсвэрлэх чадварыг сунгалтын диформаци буюу

эсвэл нугаралтын диформациар тодорхойлох явдал байдаг. Мөн цахилгаан шинж

чанараар нь халалт тэсвэрлэх шинж чанарыг тодорхойлж болно. Халалт тэсвэрлэх гэдэг

нь албан хүчээр халаалт өгч байгаа гэсэн үг. Дулаан тэсвэрлэх гэдэг нь дотроосоо халалт

үүсдэг. Электрон тусгаарлах материалын Мартексийн арга байдаг. Энэ аргаар органик

гаралтай материалын халалт тэсвэрлэх шинж чанарыг тодорхойлход тохиромжтой байдаг.

5МПа даралтанд тухайн материалыг оруулахад тухайн материалаас гарч байгаа дулаанаар

тодорхойлдог. Энэ үед гаднах температурыг минутанд 1К-ээр ихэсгэдэг. 1К-ээр ихсэх

бүрд энэ тутамдаа механик шинж чанар өөрчлөлтийг тодорхойлдог аргыг Мартекс нээж

олжээ. Ингээд хэд хэдэн диэлектрик материалын халалт тэсвэрлэх шинж чанарыг авч

үзье.

Эбонит 65-75 0С

Полистрол 70-35 0С

Гетинакс 15-180 0С

Халалтын шинж чанар температурыг тодорхойлох цагираг ба бөмбөлгийн арга гэж

байдаг. Энэ аргаар тодорхойлогдох бодис нь зуурмаг шинж чанар болон түргэн урсдаг

шинжтэй байхад тохиромжтой байдаг. Туршигдаж байгаа шингэнээр цагирагийг бүрээд

бөмбөлгийг байрлуулахад саад болохоор байрлуулна. Ингээд бөмбөлгийг халаасаар

тодорхой температурт хүрэхэд бөмбөлөг цагирагийг бүрхэн материалыг хайлуулж голоор

нь унах ѐстой. Халалт тэсвэрлэх шинж чанар 2 тодорхойлолтыг авч үзнэ.

Page 2: Диэлектрикийн дулааны шинж чанар

Удаан хугацааны ашиглалтанд температур өсөхөд удаан үйлчлэлтэй химийн урвал

тухайн диэлектрик материалд явагдаж тусгаарлах шинж чанарыг муутгадаг. Үүнийг

дулааны хуучралт гэж нэрлэдэг. Дулааны хуучралт нь лакдсан гадаргууд хүчлэг

диэлектрикт хатуу хэврэг болсон үед ажиглагдана. Хуучралыг шалгахын тулд цахилгаан

диэлектрик материалыг харьцангуй өндөр биш температурт туршиж ажиглаж байгаад

дараа нь туршилтаас өмнө нь байсан материалтай харьцуулж үзэх шаардлагатай. Ижил

нөхцөлд дулааны хуучралтын хурд нь органик гаргалтай материалын хувьд дулааны

өсөлтөөс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Энэ нь химийн урвалын хурд температураас

хамаарах хамаарал нь Аррениус Энрингийн томъѐогоор тодорхойлогдоно.

400

-2

300

200 -1

100 BT

Aln

50

10

5

1

16 17 18 19 20 21 22 23 24 25

300 260 220 180 140 C0

А ба В- тухайн материалд тогтмол тоо

- Хуучралт явагдах хугацаа

Хүйтэн тэсвэрлэмж

Ил задгай гадна ажиллах тоног төхөөрөмжийг ашиглахад хүйтэнд тэсвэрлэх чадвар

маш чухал байдаг. -600-700-т диэлектрик материал нь тусгаарлагч чанараа алдахгүй

байхыг шаарддаг. Бага температурт тусгаарлах материалын шинж чанар сайжирдаг. Гэвч

зөөлөн материалууд бага температурт хэврэг, хатуу болдог. Тийм учраас материалын

хүйтэнд ажиллах чадварыг шалгаж авах хэрэгтэй.


Recommended