Download pdf - цахим хичээл

Transcript

   

Батлав: ............. Сургалтын менежер Т. Отгонбаяр 

Сэдэв: Ширээний чийдэнгийн бүрхүүлийн 

загвар зохиох

Хамрах хүрээ: 9­р анги Хугацаа: 40мин

Технологийн багш: Ч. Дагмид 

   

Зорилго: Сурагчдад ширээний чийдэнгийн бүрхүүлийг олон хувилбараар зохион бүтээх чадвар дадал олгох 

Зорилт: Ширээний чийдэнгийн бүрхүүлийн зохиомжид анализ хийх Зохиомжийн дутагдал доголдолтой талыг илрүүлж сайжруулах чадвар суулгах Амьдралаас олж авсан мэдлэг болон мэдээллийн эх сурвалжийг ашиглан ширээний чийдэнгийн бүрхүүлийн төсөл боловсруулах чадвартай болох 

   

Хэрэглэгдэхүүн Картон цаас Шугам Харандаа Гортиг Хайч Цавуу Өнгийн харандаа Гэрлийн патрон Кабель утас Усан будаг Бийр Залгуур гэх мэт 

   

Заах арга: 

Төслийн арга Харилцан ярианы арга Тайлбарлах арга 

   

Сэргээн сануулах үе шат: 

Ширээний чийдэнгийн бүрхүүлийн амьдрал дээрхи олон хэлбэрүүдийг харилцан ярилцах . 

   

Ширээний чийдэнгийн бүрхүүлд тавигдах шаардлагууд:

Гоо зүйн шаардлага:Хэлбэр загвар хэмжээ харьцаа, хэлбэрийн тогтвортой ба хөдөлгөөнтэй шинж, давтамж, өнгө зохицлын шинлэг байдал Эргономикийн шаардлага:Зөөвөрлөх, байрлуулахад эвтэйхэн, осол аюулгүй ашиглах боломжтой байх

   

Үйл ажиллагааны шаардлага. Гэрэлтүүлэх болон зөөвөрлөх, хадгалах, дахин засварлах боломж Техник технологийн шаардлага:Олдоц ихтэй материал, эд юмсыг ашиглаж хийх, технологи хялбар, цөөн багаж, төхөөрөмж, техник ашиглах, үнэ өртөг хямд, бат бөх байх 

   

Төслийг гүйцэтгэх дараалал: 

Ширээний чийдэнгийн хэрэгцээг судлах Хүмүүсийн амьдрал ахуйд түгээмэл хэрэглэгддэг ширээний чийдэнгүүдийн хэлбэр загвар, хэмжээ харьцаа, бүрдэл хэсгүүд, өнгө зохицол, материалын сонголт, хийсэн технологи, үнэ өртөгт анализ ахийх Ширээний чийдэнгийн бүтцийг тодорхойлох 

   

Ширээний чийдэнд тавигдах шаардлагуудыг тодорхойлох Ширээний чийдэнгийн загварын хувилбар сонгох ШирэШирээний чийдэнгийн техникийн бичиг баримт бүрдүүлэх (хар ба ажлын зураг, үнэ өртөг)эний чийдэнгийн эх загвар(макет)хийх, турших, сайжруулах Ширээний чийдэнгийн техникийн бичиг баримт бүрдүүлэх (хар ба ажлын зураг, үнэ өртөг)

   

Загварын хувилбаруудыг зургаар гаргах

   

Гэрлийн бүрхүүлийн эд ангиудын хувилбарууд 

   

Ширээний чийдэнгийн бүтэц 

Бүрхүүл  Чийдэн   Тулгуур   Унтраалга   Суурь  Залгуур 

   

Ширээний чийдэнгийн өртгийн тооцоог гаргах 

№ Ширээний чийдэнд орох зүйлс

Хэмжих нгэж 

Нэг бүрийн үнэ 

Бүгд үнэ 

1. Гэрлийн шил  1ш 400т 400т

2. Патрон  1ш 350т 350т

3. Кабель утас  1м 300т 300т

4. Залгуур сэрээ  1ш 500т 500т

5. Унтраалга  1ш 500т 500т

6. Төмөр утас  1м 400т 400т

7. Картон цаас  1ш 500т 500т

8. Бүгд  2950т

   

Бататгал 

Сурагчид өөрсдийн гаргасан загварын дутагдалтай болон давуу талуудыг шүүмжлэн ярилцаж нэг сонгомол загвар гаргах 

Дүгнэлт Сурагч  өөрийн  гүйцэтгэсэн  төслийнхөө  эерэг, сөрөг  талуудыг  тодруулан,  дизайн  шийдлийн талаар  ярилцаж  эдлэлийн  чанарыг сайжруулахын  тулд  материал  технологи дараалалд  юуг  өөрчилж  болох  талаар  болон хийсэн  ажлынхаа  талаар  ямар  үнэлгээ  авахаа өөрөө санал болгоно. 

   

Гэрийн даалгавар 

Сурагчид гарийнхээ ширээний чийдэнгийн бүрхүүлийн хэлбэр өнгийг өөрчлөн сайжруулсан зураг гаргаж ирэх 

   

Анхаарал хандуулсанд баярлалаа.