Transcript
Page 1: архи таны эрүүл мэндэд

Архины хурц хордолтын үе шатууд: Хөнгөн согтолт бол нэгдүгээр үе шат: /баясах үе шат/ Үг яриа нь олширч, хөөрөмтгий болно, өөр дээрээ хүний анхаарлыг татах сонирхолтой, өөртөө тавих хяналт суларна. Энэ үед орон зайн баримжаа алдагддаг. Жолооч нар хурдалдаг, зоригтой болдог. Дунд зэргийн хордолт бол хоёрдох үе шат: /согтуурлын үе шат/ Хүний анхаарал их суларна, анхаарал төвлөрөх чадвар багасна. Сэтгэл санааны хөөрөмтгий, баясгалантай байдал нь огцом цочирч, уур хилэн, бухимдал болон өөрчлөгддөг. Цаг хугацаа болон гадны нөлөөг хүлээн авах нь удааширч, юмс үзэгдлийн хөдөлгөөнийг тодорхойлж чадахаа больдог. Энэ үед осол аваарт их ордог.

Хүчтэй хордолтын үе шат буюу гуравдугаар үе шат: Ухаан балартаж, орон зай, цаг хугацааны баримжаагүй болдог ба бие хянах чадвар бүрэн алдагддаг, үйл хөдөлгөөнөө захирч чадахаа больж толгой эргэж ухаан алдана. Огцом уурлаж, хүч түрэмгийлэн агсан тавьж эхэлнэ. Ихэнх хүмүүс энэ үед ухаан алдах буюу гүн нойронд автдаг байна.

Ком буюу мэдрэлээ алдах үе шат: Их хэмжээний архи хэрэглэснээс болж алькоголь биед үхлийн нөлөө үзүүлж болно. Уураг тархины үйл ажиллагаа бүрэн сааталд орж мэдрэлийн төвөөс хүний амьсгалах горимыг алдагдуулж амьсгал зогсох аюулд ордог.

Архи хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

УНДРАХ-ИРЭЭДҮЙ ӨЭМТ ЧД 19-р хороо 2-р гудамж

22 тоот Утас. 9026227

веб: undrakhireedui.com

УНДРАХ-ИРЭЭДҮЙ ӨЭМТ

POSTED BY TUUL TULA

Page 2: архи таны эрүүл мэндэд

Архи согтууруулах ундааны бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө

Эрт дээр үеэс хүмүүс согтууруулах ундааг үр тариа, жимс сүүг исгэж гарган авч, түүний сэтгэл санааг хөөрлийн байдалд оруулдаг түр зуурын ид шидийг буруу ойлгон, хэтрүүлэн хэрэглэхэд нөлөөлж байжээ. Гэвч хожим нь хүн төрөлхтөн түүний албин шинж чанар, хор уршгийг бүрэн ухаарч “үслийн ус” гэж нэрлэсэн түүхтэй.

Хүнсний зориулалтын түүхий

эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн

архи, 2%-иас дээш этилийн спирт

агуулсан дарс, пиво, сүүн

бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи

согтууруулах ундаанд хамаарна.

Этилийн спиртийн агууламж ихсэх

тусмаа хорт чанар нь ихэсдэг

Зүрхэнд:

Зүрхний хэмнэлийг удаашруулна,

удаан хугацаагаар их

хэмжээгээр архийг хэрэглэсэн

хүмүүст зүрхний эмгэг үүсч цус

харвах, даралт ихдэх зэрэг

хүндрэлүүд гардаг байна.

Ходоодонд:

Архи уудаг хүмүүсийн ходоодны

хүчил нэмэгддэг, цээж гашуу

оргино, удаан хугацаанд их

хэмжээгээр архи хэрэглэснээр

ходоодны хана гэмтэж,

ходоодны шархлаа болон хорт

хавдар үүсдэг.

Тархинд:

Мэдрэлийн эсүүдийн сэрэл

дамжуулах үйл ажиллагааг

дарангуйлна. Хэтрүүлэн

хэрэглэснээр тархины эдэд

үзүүлэх мэдрэл хордуулах

нөлөөний улмаас донтох

аюултай!

Элгэнд:

Элэгний үрэвсэл, өөхлөлт, элэгний

хатуурал үүсгэнэ.

Ази хүмүүс - Монголчуудын хувьд:

Этилийн спиртийн (этанол)

завсрын бүтээгдэхүүн болох

цууны альдегидыг

хоргүйжүүлдэг

альдегиддегидрогеназ

ферментийн идэвх бага

байдаг.

Нөхөн үржихүйн эрхтэнд:

Түрүү булчирхайн үрэвсэл,

Үргүйдэл

Бөөрөнд:

Бөөрний ялгаруулах үйл

ажиллагаа хямарна. Шээс их

хэмжээгээр ялгаруулах

бөгөөд, удаан хугацаанд их

хэмжээгээр архийг

хэрэглэснээр бөөрний

дутагдал үүсдэг.

Арьс:

Цусан хангамж нь нэмэгдсэний

улмаас арьс улайна, нүүрний

арьс нь хавагнасан мэт

харагдана.

Нүд:

Нүдний хараа муудна. Хүүхэн

хараа багассанаас харанхуй

болон гэрэлд нүдний дасан

зохицож харах чадвар

багасна.


Recommended