Transcript
Page 1: автомашин худалдан авахдаа анхаарах зүйлс

ГАДААД БАЙДЛЫГ ШИНЖИХ:

Гадаад байдлыг шинжихдээ нартай өдрийг сонгоорой. Учир нь гэрэл багатай, үед

та автомашиныг сэвтэй эсэхийг мэдэхэд хүндрэлтэй байдаг. Мөн үзэж буй автомашин

тань гадны бохирдол ихтэй байвал бүтэн болон хэсэгчилсэн сэв, түүнийг сэргээн

засварласан эсэхийг танихад хүндрэлтэй болно.

Сонгосон машин тань таны харж буйгаар болон худалдагч талын хэлснээр сэвтэй,

их биеийн аль нэг хэсгээр мөргөлдөж шүргэлцсэнийг сэргээн засварласан нь тодорхой

байж болох юм. Ийм тохиолдол та мэдээж үнийг буулгах талаар ярилцахаас гадна

аюулгүй байдалд ач холбогдол өгөн шалгаарай. Учир нь томоохон осолд орж байсан ард,

урд, хажуу талаасаа хүчтэй цохилтонд өртсөн автомашин нь их биеийн тулгуур баганууд

нугарч, гулзайсан байх магадлалтай. Энэ нь автомашины хэвийн ажиллагаанд сөргөөр

нөлөөлөх, цаашлаад зорчигсдын эрүүл мэндэд хор хохирол учруулж болох юм.

ШИНГЭНИЙ ӨНГӨ БОЛОН АЛДАЛТЫГ ШАЛГАХ: Хөдөлгүүр болон дамжуулагч эд ангийн элэгдлийг багасгах, хэвийн, жигд

ажиллагааг хангахад тос, тосолгооны материалын чанар, үйлчилгээний давтамж өндөр

үүрэг гүйцэтгэдэг.

Хөдөлгүүр (engine) болон дамжуулагчийн (transmission) тосыг шалгахдаа хөрсөн

үед нь тосны түвшин хэмжигчийг татан тосны хэмжээ заалтандаа хүрч байгаа эсэх, мөн

зориулалтын шингэний өнгөнөөс хэр зэрэг өөрчлөлт орсон байгааг ажиглана. Шар болон

улаан өнгийн шингэнүүд нь бохирдол ихтэй үед ихэвчлэн хар саарал өнгөтэй болсон

байдаг. Хэт удаан ашигласан тос нь гашилдаг ба ийм тохиолдолд усархаг, хэт шингэн

болсон байдаг. Мөн түвшин хэмжигчийг хуруугаараа зөөлөн үрж үзэхэд маш жижиг

ширхэгтэй ялтаслаг зүйл ихээр мэдрэгдэж байвал, тос солисон давтамж, чанар,

зориулалтаас шалтгаалан тодорхой хэмжээний элэгдэл үүсч байна гэж үзэж болох юм. Энэ

элэгдэл нь ашиглалтын явцад автомат дамжуулагчид ихээхэн сөргөөр нөлөөлөх ба

дискийг гацаах, хий эргэлтэд оруулах буюу дамжуулагч араа солигдохгүй болох хүртэл

нөлөөлж болох юм. Харин радиаторын шингэнийг шалгахдаа мөн л тагийг онгойлгон таг

болон тагтай харьцаж буй хэсгийн зэврэлт болон бичил жижиг хог, ялтас хөвж буй

эсэхийг ажиглана. Хэрэв зэврэлт ихтэй, бичил жижиг хог, ялтас ихээр хөвж байвал энэ нь

ашиглалтын явцаж радиадторын дамжуулах хоолой хог хаягдлаар дүүрэн бөглөрөл үүсч

тэсрэх, хагарах боломжийг бий болгодог.

ХӨДӨЛГҮҮР /Engine/: Хөдөлгүүр нь хүйтэн сэрүүний үед төвөггүй асах ѐстой. Шулуун болон өгсүүр

замд хурдасгуурыг гишгэх үед ээрч, түгдичсэн зүйлгүй хөнгөн явах ѐстой. Хөдөлгүүр

халсан үед 50-70 км цаг хүртэл хурдаа аваад хэсэг хугацаанд урдасгуурыг гишгилгүй

машиныг өөрийнх нь инерцээр явуулж байгаад дахин хурдасгуур дээр гишгэнэ. Энэ үед

таньтай цуг явж байгаа туслагч тань машинаас гарч буй утааны шинж байдлыг ажиглана.

Хэрэв утаа хар өнгөтэй гарч байвал түлшний системийн тохиргоо алдагдсан, хөх утаа

гарч байвал моторын тос давхар шатааж байгааг, бужгинсан цагаан утаа гарч байвал

хөргүүрийн шингэн шаталтын хэсэн дүү сэтэрч гэмтсэн жийрэг болон бусад боломжит зай

завсраар орж байна гэсэн үг юм.

ДАМЖУУЛАГЧ /Transmission/:

Дамжуулагч араа хөнгөн шилжиж байх нь чухал юм. Механик дамжуулагч нь араа

шилжүүлэх үед хялбархан замдаа орох ѐстой. Автомат дамжуулагчийн шингэний түвшинг

хөдөлгүүр халсаны дараа асаастай үед N буюу нитрал /механик дамжуулагчтай машинд

арааг салгах гэж ярьдаг/ горимд шилжүүлсний дараа татаж үзэх ба шингэний өнгө

АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС!

Page 2: автомашин худалдан авахдаа анхаарах зүйлс

улаавтар, үл ялиг модны самартай төстэй үнэр үнэртэнэ. Хэрэв хар хүрэн өнгөтэй,

хуршсан үнэртэй, түвшин хэмжигчийн толгойд төмрийн үртэс наалдсан байвал элэгдэл

үүсч буйн шинж юм.

Жолоо /Steering/: Тууш зам болон эргэлттэй замд жолооны хүрдтэй ажиллах үед ямар нэг

чичиргээгүй, хүрдийг эргүүлэхэд хялбар байх ѐстой. Таны туслагч таныг машинаа шулуун

зам дээр явуулж байх үед машин шулуун бөгөөд ард урд дугуй нэг шугаманд явж байгаа

эсэхийг ажиглана. Машин шулуун бус, дугуйнууд нэг шугаманд бус явдалтай байвал ямар

нэг осол, цохилтод өртсөн машин байж болох юм. Үүнийг тодорхойлж чадсанаар та

өөрийн аюулгүй байдалд анхаарч байгаа хэрэг юм.

Салоны байдал: Жолоочийн харьцах хэсэг болох тоомос болон хурдасгуурын пидалны

резин гадагууны илэгдлийн зэрэг нь автомашины хэрэглээний талаар мэдээлэл өгдөг.

Мөн салон болон хянахын гэрлүүдийн илч буурсан, тодруулах байдал сул, тод эсэх нь

машины элэгдлийг харуулдаг.

Тоормос: Хурдыг 70 км цаг хүргэсний дараа 3 удаа таслан тормосыг гишгих үед элдэв

чичиргээгүй, мурийж хэлбийлгүй зогсох ѐстой. Хэрэв гишгилт бүрт тормосны систем

нэгэн цул зүйл мэт мэдрэгдэж, яв цав барьж байвал хэвийн гэсэн гэж ойлгож болно. Харин

жигд бус зууралт, сэрчигнэсэн зүйл мэдрэгдвэл тормосны систем шингэнээ жигд бус

шахаж байж болох юм.

Тав тух ба дуу чимээ: Хатуу хучилтгүй, овгор, товгортой замаар 40-70 км цаг

хурдтайгаар явах үед ойж буух, хүнхэр газар руу цүлтхийн дугуй огцом унах зэрэг нь

амартизатор, пүрш элэгдэлд орсон гэсэн үг юм. Хөдөлгүүр асаастай үед машины яндан,

хоолойгоор нүргэлсэн элдэв шуугиан сонсогдож байвал хаягдал түлшийг гүйцээн шатаах

катализаторт доголдол үүссэн байж болзошгүй юм. Хэрэв тийм бол энэ төрлийн сэлбэг

нилээд үнэтэй байдаг.

ҮНЭ ТОХИРОЛЦОХ: Та худалдан авах гэж буй машиныхаа үнэ ханшийг зар мэдээ үзэх, захаар явах

зэргээр мэдэж болох юм. МөнWWW.AUTOSALES.MN сайтад байгаа таны сонирхож буй

автомашинтай ижил төрлийн автомашинуудтай харьцуулж үзэхээс

гадна тус сайтын автомашины үнэ ханш булангаас дундаж үнэ ханшийг мэдэх боломжтой.

Хувийн болон гэр бүлийн санхүүдээ тохируулан машинаа сонгох нь: · Хувийн санхүүдээ дүн шинжилгээ хийн, авах гэж буй машиндаа сард хичнээн

төгрөгийн зардал зарцуулах талаар тооцоолж үзээрэй, автомашин нь гэр бүлд орлого

оруулахаас илүү зардал гаргадаг учир тооцоолол хийж үзэх нь чухал юм.

· Зээлээр авч байгаа нөхцөлд сард төлөх төлбөрийн хэмжээ бага байсан ч гэсэн

хугацаанд эцэст хичнээн төгрөг төлсөн байхыг тооцоолох нь машин худалдан авах

нийт үнийг тооцоолон үзэх хэрэгтэй


Recommended