Transcript
Page 1: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ З ВЛ Г НӨ Ө ӨӨ

2014-05-05

Page 2: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 1

  Багануур дүүргийн 3-р хорооны 52-р байрны арын авто зам суулт өгсний улмаас  дулааны шугам дарагдаж гэмтэл гарсан энэ асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах.

Page 3: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Тухайн дулааны ф219мм-ийн голчтой төв шугам нь 1981 онд ашиглалтанд орсон ба 10 гаруй метр газарт л гэхэд 6-7 хагархайтай хомут тавьж боосон, усан дотор байрласан, шугам хотойн сууж зуйван хэлбэртэй болсон, 30 гаруй жил ашиглагдан ашиглалтын хугацаа дууссан байдалтай байна.

Уг шугам нь гэр хорооллын 33 айл, 30 гаруй төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын барилгыг дулаанаар хангадаг бөгөөд өмчлөлийн хувьд “Багануур Дулааны станц” ТӨХК-нийн мэдлийн шугам болно.

Page 4: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

“Багануур Дулааны станц” ТӨХК-нийн өмчлөлийн 70 орчим метр ф219 хос шугамыг солиход 45,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд тухайн байгууллага нь төрийн өмчит компани тул хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргах боломжгүй юм.

45,2 сая төгрөг

Дээрх байгууллага нь тухайн дүүргийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагын хувьд ирэх өвлийн халаалтын улирал эхлэхээс өмнө асуудлаа яаралтай холбогдох салбарын яам, Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлэх.

Xолбогдох салбарын яам, Төрийн өмчийн хороо

Page 5: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 2

 Сонгинохайрхан  дүүргийн  62-р  сургуулийн барилгын гадна талын тоосгон хананд нуралт үүссэн тул энэ асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах.  

Page 6: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

2014-05-02-ний өдрийн байдлаар 62-р сургуулийн барилгын нуралт үүссэн шалтгаан талаар мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гараагүй байна.

Тус сургуулиас өнгөлгөөний тоосгон хана буулгаж засах, хаяавч, дээврийн ажлын засварын төсвийг хийлгүүлсэн ба энэ ажилд 611,1 сая төгрөг шаардлагатай байна. 

611,1 сая

төгрөг

Page 7: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 3

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2014 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудын худалдан авах ажиллагааны талаар дүүргүүдийн Засаг дарга нарт мэдээлэл өгөх, уулзалтыг зохион байгуулах.

Page 8: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Дүүргүүдэд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын дэлгэрэнгүй мэдээг гарган өгч дүүргүүдийн Засаг дарга нартай уулзалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулжээ.

УУЛЗАЛТААР ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ДАРААХ МЭДЭЭЛЛҮҮДИЙН

ТУХАЙ ЯРИЛЦСАН БАЙНА.

• Энэ онд нийслэлийн 9 дүүрэгт 63.6 тэрбум төгрөгийн 631-н хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулагдаж байгаа бөгөөд Худалдан авах ажиллагааны газар нь дүүргүүдийн худалдан авах ажиллагааны албадуудыг тогтмол зөвлөгөө, мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

Эрх шилжүүлсэн ажил

Эрх шилжүүлэх тухай

Хөрөнгө оруулалтын ажлын явцын тухай

Зарим хөрөнгө оруулалтын ажлын үнэлгээний хорооны даргаар дүүргийн Засаг даргын орлогч нарыг томилох тухай

Page 9: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 4

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2014 онд баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/237 дугаар захирамжийн хүрээнд нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын дунд “ХУУЛЬ ТАНЫ ХӨТӨЧ” сэдэвт уралдаан зарлаж байгаатай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд, ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах.

Page 10: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа “Хууль таны хөтөч” уралдааныг 2014 оны 04 сарын 14-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулагдаж байгаа.

Тус уралдаанд: Дүүрэг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд багууд оролцож байна.

Page 11: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Уралдаанаар нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй захирамжлалын баримт бичигт кодификаци хийгдсэн байдал, захирамжлалын баримт бичгийг онлайн болгосон байдал, алдаатай захирамжлалын баримт бичгүүдийг олж илрүүлэх түүнийг хуульд нийцүүлэн засаж залруулах зэрэг үндсэн 3 чиглэлээр зохион байгуулахаар удирдамжаа батлуулан ажиллаж байна.

Энэ уралдааны хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 30-нд нутгийн захиргааны оролцогч бүхий л байгууллагуудынхаа мэргэжилтнүүдийг оролцуулан уралдааны талаарх мэдээлэл болон захирамжлалын баримт бичигт кодификаци хэрхэн хийх талаар болон Нийслэлийн Архивын газартай хамтран мэдээлэл хийсэн байна.

Page 12: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 5

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб,  дүүргүүдийн ЗДТГ,  хороодын Засаг дарга  нар 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлын бэлтгэлийг хангуулах.

Page 13: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/259

дүгээр захирамжийн дагуу 2014 оны нэгдүүгээр

ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлын хүрээнд

дараах ажлууд хийгдээд байна.

Дүүргүүдийн Засаг даргын захирамжаар Цэрэг

татлагын товчоодыг байгуулан, Цэрэг татлагын

товчооны даргын тушаалаар цэрэг татлагын үед

ажиллах бүрэлдэхүүнийг сонгон авч томилон, ажил

үүргийн хуваарийн дагуу сургалт семинарт

хамруулах, зарлан дуудах хуудсыг Төрийн нэрийн

өмнөөс иргэдэд хүргэн ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд зарлан хуудах хуудасны

тараалтын байдал 2014 оны 5 дугаар сарын 2-ны

өдрийн байдлаар 93,1 хувьтай байна.

Page 14: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 6

Хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх  нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байрших цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг хийх.

Page 15: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуурын засвар үйлчилгээ хийх шаардлагатай саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна.

Нийслэлийн 7 дүүрэг 5 дугаар сарын 15-наас цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуурдыг ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна гэсэн мэдээлэл ирүүллээ. Баянгол, Хан-Уул дүүргүүд шуурхай үүрэг даалгаварын мэдээлэл ирүүлээгүй болно.

Page 16: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 7

Ерөнхий боловсрол, их, дээд сургууль, коллежийн сурагч, оюутнуудын хонхны баяр, төгсөлтийн үеэр нийгмийн дэг журам сахиулах, цаашид авах арга хэмжээний талаар  нийслэлийн Цагдаагийн газар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах.

Page 17: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Нийслэлийн цагдаагийн газраас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээг 2013 онд зохион байгуулсан ажлын танилцуулга, 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлтийн  баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай захирамжийн төслийг боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал танилцуулах бэлэн болоод байна.

Page 18: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 8

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрууд  хамтран  осол, гэмтэл хэрэг зөрчлийн талаар нарийвчилсан судалгааг гаргаж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.

Page 19: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15.00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан.

Тус хурлаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран албан даалгавар гаргахаар шийдвэрлэсэн.

Албан

даалгавар

Page 20: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 9

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг нарийвчлан гаргаж  дүүргүүдийн Засаг дарга нарыг мэдээллээр хангах. 

Page 21: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгахад илэрсэн 33 зөрчилтэй барилгын талаарх мэдээллийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Зөрчил арилгах тухай” албан тоотыг • 33 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад, • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар• Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт тус тус

албан бичгээр хүргүүлж ажилласан байна.

Page 22: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

Анхаарал тавьсанд баярлалаа