Download pptx - нойр ба-зүүд

Transcript

Ү.БАЯНЖАРГАЛ

Нойр ба зүүд

Нойр гэж юу вэ?

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Напелеон Бонапарт, Флоренс Найтенгел, Маргерет Теттчер зэрэг алдартанууд өдөрт 4 цаг л унтдаг байсан бол Томас Эдисон нойрыг цагийн гарз гэж үздэг байжээ.

Бид яагаад унтдаг вэ?

Ер нь бид яагаад унтдаг юм бэ? Уг асуулт олон зууны турш эрдэмтдийн толгойг гашилгаж ирсэн хэдий ч одоо болтол яг таг хариулт олдоогүй л байна. Зарим эрдэмтэд нойр нь өдрийн турш идэвхтэй байх эрч хүчийг өгдөг гэж үздэг ч бодит байдал дээр 8 цагийн турш унтсанаар маш бага буюу 50 ккал энерги хэмнэдэг байна. Энэхүү энергийг ганц зүсэм хайрсан талх идсэнээр л авч чадах юм. 

Ямартай ч бид унтах хэрэгтэй ба яагаад гэвэл чөлөөтэй сэтгэх, шинийг санаачлах, ой тогтоолт гэх мэт танин мэдэхүйн чадваруудыг хэвийн байлгахад тустай. Өөрөөр хэлбэл, нойр нь тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэй юм.

Бид унтахгүй бол юу болох вэ? 

Нойрны гол үүргийг ойлгохын тулд бид унтахгүй байвал яг юу болох вэ гэдгийг мэдэх нь чухал юм. Нойроор дутагдах нь бидний тархины үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Хэрэв та шөнө сууж ажилладаг бол мартамхай, манралтын байдалтай байдаг талаар мэдэх байх. Ганц шөнө унтахгүй байхад л төвлөрөх болон анхаарал хандуулах чадвар эрс мууддаг байна.

   

Нойр муутай удаан явах нь тархины хэл яриа, ой тогтоолт, төлөвлөх зэрэг чадваруудыг удирддаг хэсэгт нөлөө үзүүлдэг. 17 цагийн турш сэрүүн байхад хоёр стакан(шилэн аяга) вино уусантай (цусан дахь спиртын хэмжээ - 0.05%) тэнцэх хэмжээгээр хөдөлмөрийн чадвараа алддаг байна. Энэ нь Их Британи улсад согтуугаар жолоо барих зөвшөөрөгдөх дээд хэмжээ юм.

Судалгаанаас харахад нойр дутуу явдаг хүмүүс нь хурдтай өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх болон зөв шийдвэр гаргахдаа тааруу байдаг байна.     Нойр дутал нь ганцхан танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлөөд зогсохгүй сэтгэл санаа болон бие мах бодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Удаан хугацаанд өдрийн цагаар нойр дутуу явсны уршгаар үүсдэг “Sleep apnoea” болон түүнтэй төстэй өвчнүүд нь стрессдэх болон цусны даралт ихсэх шалтгааны үндэс болдог.

Судлаачид нойр дутуу явах нь таргалах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Яагаад гэвэл хоол идэх дур сонирхол өдөөдөг болон жин нэмэхэд шаардлагатай гормон болон химийн бодисууд нь унтаж байх үед чөлөөлөгддөг байна.

Бидэнд хэр хэмжээний нойр шаардлагатай вэ?

Энэ нь хүн бүрд харилцан адилгүй байдаг байна. Нойрны тестийн үр дүнгээс харахад хүн өдөрт 5-11 цаг унтдаг. Энэ нь дунджаар 7.75 цаг унтдаг гэсэн үг юм.

“Loughborough University”–ын нойр судлалын төвийн ажилтан Jim Horne уг асуултанд хамгийн энгийнээр :Бидэнд шаардлагатай нойр гэдэг нь шөнийн турш авсан нойр маань биднийг өдрийн цагаар сэргэг байлгаж чаддаг нойр юм. (Нэг ёсондоо бид өдрийн цагаар нойрмог байвал шөнө хангалттай нойр авч чадаагүй юм байна гэж ойлгож болно)

Амьтдад хэр хэмжээний нойр шаардлагатай байдаг вэ?

Пайтон аварга могой - 18Бар - 15.8Муур - 12.1Шимпанзе - 9.7Хонь - 3.8Африкийн заан - 3.3Анааш - 1.9 цаг /өдөрт дунджаар/ унтдаг

байна.

Нойргүй явах дэлхийн рекорд 11 хоног ба Ранди Гарднер хэмээх эрхэм 1965 онд тогтоож байжээ. Тэрээр судалгаа эхэлсэнээс хойш 4 хоногийн дараанаас хий юм харж, өөрийгөө алдартай хөлбөмбөгчин байсан гэж бодон төөрөгдөж эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь судалгааны төгсгөлд Рандигийн бие маш сайн байсан ба судлаач эрдэмтэдтэй пинболл тоглон хожиж байжээ.

Зүүд 

Нойр бол хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ зүүд гэж чухам юу вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Энэ асуултад эрдэмтэд хүртэл бүрэн дүүрэн хариулж чадахгүй байгаа. Бид яагаад унтдаг, яагаад унтдаггүй, хүн нойргүйгээр яагаад амьдарч чаддаггүй зэрэг асуултын хариуг одоо болтол хайсаар л байна. Эдгээр асуултад онолын үүднээс олон тайлбар, хариулт өгөхийг оролдож байгаа.

Хүн бүхэл амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг ба унтах хугацааны тавны нэгд нь зүүдэлдэг байна. Зүүд нь нууцлаг сонирхолтой зүйлээр хязгааргүй баялаг бөгөөд зүүдний нууцыг судлах нь орчин үеийн судалгааны томоохон орон зай юм.

Зүүд зүүдлэх нь хүн болгонд байдаг нэгэн төрлийн хачирхалтай үзэгдэл юм.

- Бүх хүн зүүдэлдэг. Зарим нэг хүмүүс “би ерөөсөө зүүдэлж үзээгүй” хэмээн ярих нь цөөнгүй тааралддаг. Үнэндээ бол бүх хүн зүүдэлдэг. Харин хүмүүсийн 90% нь зүүдээ мартдаг.

- Зарим хүн хар, цагаан өнгөөр л зүүдэлдэг. Хүн бүхэн зүүдэлдэг ба 12% нь хар цагаан өнгөөр зүүдэлдэг байна. Үүнийг эрдэмтэд хараахан тайлбарлаж чадаагүй ч баримтаар өнгөтэй зүүд хэзээ ч зүүдэлж байгаагүй хүмүүс байдаг.

- Зүүдэндээ бид хаа нэгтээ харсан хүнээ зүүдэлдэг. Зүүдэнд ирсэн тэр хүнийг та урьд өмнө харж, уулзаж эсвэл тааралдаж байсныг эрдэмтэд нотолсон. Учир нь тархи шинэ хүмүүсийг зохиодоггүй.

- Хараагүй хүмүүс ч зүүдэлдэг. Энэ нь ямар нэгэн шалтгаанаар олдмол хараагүй болсон хүмүүст хамаарна. Хүн төрөхдөө хардаггүй байсан бол зүүдэлж чаддаггүй, дуу чимээний болон “үнэр”-ийн зүүд зүүдэлдэг.

- Хэн ч хурхирч байхдаа зүүд зүүдэлдэггүй. Сайхан зүүд зүүдэлж байвал таны бие эрүүл, сэтгэл санаа тайван байна гэсэн үг. Харин элдэвийн муухай зүүд зүүдэлвэл эрүүл мэнддээ анхаараарай.

“Yesterday”МакКартни 22 настай байхдаа нэгэн дууг зүүдэлсээр сэржээ. Тэрээр сэрснийхээ дараа: “Энэ юу байсан бэ?” хэмээн бодсон аж. Үүнийхээ дараар тэр аяыг төгөлдөр хуур дээр төвөггүйхэн дарсан бөгөөд олон жилийн өмнө энэ аяыг хаа нэгтээ сонсож байсан гэдэгтээ итгэлтэй байсан байна. Харин хэсэг хугацааны дараа энэ нь тэдний хамтлагийн дууны ая болсны дараа тэрээр “Scrambled eggs, oh, my baby, how I love your legs” хэмээн хошин мөрт бичжээ. Харин дууны үгийг хожим нь бичсэн аж.

Менделеевын химийн үелэх системДмитрий Менделеев 3 хоногийн турш ямар ч нойргүй ажилласан гэнэ. Бусад хүмүүстэй адил гүн нойрондоо автахын оронд тэрээр зүүдэндээ химийн элемэнтүүдийг үелэх систем дээр хэрхэн байрлуулах дарааллыг зүүдэлсэн учраас түүнийгээ тэмдэглэж авахын тулд 20 минут болоод л боссон байна. “Би зүүдэндээ эдгээр элемэнтүүдийн байрлалыг зүүдэлсэн. Сэрээд би шууд энэ бүхнийг тэмдэглэж авсан. Харин үелэх системийг хийх явцад ганцхан газар л өөрчлөлт хийх шаардлага гарсан” хэмээн Менделеев хэлж байжээ. 

 Зүүд нь сэтгэл санааны элдэв хямралаас сэргийлдэг. Зүүд нь бидний байнга санаж байдаг болон санаж явсан хүслийн тусгал юм.  Чухамхүү зүүд нь  сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалахад тусалдаг байна.  Саяхан сэтгэл судлаачид нэг туршилт хийж, түүнд оролцсон сайн дурын хүмүүст 8 цаг унтахыг зөвшөөрч, харин яг «зүүдэлдэг» үе болохоор нь  тэднийг сэрээж байжээ.  Туршилтад оролцогчид хэсэг хугацааны дараа өдрийн цагаар дэмийрч,  ямар ч шалтгаангүйгээр цухалдаж, эвгүй байдал гаргаж эхэлсэн байна.

Нэг сонин баримт. Тамхи татахаа больсон хүмүүс тамхичид юмуу хэзээ ч тамхи татаж байгаагүй тэр хүмүүсийг бодвол, хавьгүй илүү хурц өнгөтэй зүүд зүүдэлдэг байна. Тамхи татахаа больсон архаг тамхичид бүр хурц өнгийн зүүд зүүдэлдэг ажээ.