Хавдрын TNM ангиллын тухай
ОУ-ын TNM ангиллыг 2003.1.1-ээс хэрэглэх болсон
T - tumor /анхдагч хавдар/
N - lymph nodes /тунгалагийн булчирхай/
M - metastasis /үсэрхийлэл/
TNM ангиллыг хэрэглэсэнээр:
• Хавдрын тархалт болон тавиланг тодорхойлох
• Эмчилгээний аргыг сонгох
• Эмчилгээний үр дүнг дүгнэх болон хянах
• Хавдрын эд эсийн бүтэц, хоруу чанар, ялгаралыг тогтоох
• Эмнэлзүйн материалыг харьцуулан судлах
X- анхдагч хавдрын хэмжээ, үсэрхийлэл нь одоогийн бодит шинжилгээнүүдээр тодорхойгүй
cL- clinical classification /эмчилгээний өмнө/
pT – pathological classification /эмгэг судлалын/
A- амьдралын чухал эрхтнүүд хавдарт өртөөгүй, мэс засал хийх боломжтой
B- амьдралын чухал эрхтэн, эд рүү хавдар нэвчиж цөмөрч ургасан
T- tumorTx – одоогийн зовиур, бодит үзлэг, эмнэлзүйн
шинжилгээгээр хавдар мэдэгдэнэ.
Tis – байран өмөн
T0 – далд өмөн
T1 – гуурсан ба хөндийт эрхтний хавдар салст ба салстын доод давхар руу нэвтэрсэн
Т2 ба Т3 – булчин давхар руу
Т4 – өөр эрхтний бүх давхар, хана руу нэвчсэн
N-lymph nodesNх – орчны тунгалагийн булчирхайд үсэрхийлэл
байгаа эсэхийг илрүүлэх боломжгүй
N0 – орчны тунгалагийн булчирхайд үсэрхийлэл байхгүй
N1 – орчны тунгалагийн 4 хүртэлх тооны булчирхай томорсон
N2 - орчны тунгалагийн олон тооны булчирхай томорсон
N3 - орчны тунгалагийн булчирхайнууд томорч хоорондоо нийлж багц
зангилаа үүснэ.
M-metastasis
Mx – алсын тунгалагийн булчирхай ба эрхтэнд үсэрхийлэл
байгаа эсэх тодорхойгүй
M0 – алсын үсэрхийлэлгүй
M1 – алсын үсэрхийлэлтэй
М тэмдэгт үсэрхийллийн тодорхой илрэлийг нэмнэ:
Pul - уушги
Hep - элэг
Oss - яс
Per – хэвлийн хөндий
Bra - тархи
Эсийн ялгарлын зэргээр:
G – эсийн ялгарлын зэргийг тогтоох боломжгүй
G1 – эсийн ялгарал их
G2 – эсийн ялгарал дунд зэрэг
G3 – эсийн ялгарал бага зэрэг
G4 – эсийн ялгаралгүй
TNM ангиллыг хавдрын өөр нэг ангилалтай хавсарч хэрэглэнэ:
Хавдрын тархалтыг:
• O – хавдар хучуур эдийн суурин мембраны хүрээнд
• Ia – хавдар эсийн суурин мембран руу нэвчиж цөмөрсөн
• Ib – хавдар жижиг (2см хүртэл), эрхтнийхээ 1-2 давхаргад
• II – хавдар 2-5 см
• III – хавдар том ба эрхтнийхээ нилээд хэсэгт тархан цөмөрч хөдөлгөөнгүй болсон, зэргэлдээх
хөндийт эрхтэн рүү цөмөрсөн.
Орчны тунгалагийн булчирхайн үсэрхийлэл:
• a - үсэрхийлэлгүй
• b – 3 см-ээс бага үсэрхийлэлтэй
• B – олон тооны үсэрхийлэлтэй