Transcript
Page 1: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

6-сараас 2хүртлэх насны хүүхдийн хооллолтын

зөвөлгөө

БГД-ийн 15 хороо Усантүрүү ӨЭМТ

Page 2: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

6-с 24 сартай хүүхдийн нэмэгдэл хоол

Хүүхэд 6 сар хүрсэн үеэс эхлэн илчлэгийн нэмэгдсэн хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чадахгүй болдог. Эхийн сүү нь 6-12 сартайд хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээний талаас илүү хувийг, харин 12-24 сартайд хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээний гуравны нэг хувийг хангаж чадна.

Page 3: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Нэмэгдэл хоолонд хэт эрт оруулахын эрсдэл

Эхийн сүүний байрыг эзэлсэнээр хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангахад хүндрэлиэй болно.

Хүүхдэд идүүлэхэд хялбарыг нь бодож усан шөл эсвэл шингэн агшаамалаар өдөр бүр хооллох нь хоногийн хоолны тэжээллэг чанарыг бууруулна.

Эхийн сүүнээс авах хамгаалах хүчин зүйл багассаны улмаас өвчлөх эрсдэл ихсэнэ.

Page 4: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Нэмэгдэл хоол нь эхийн сүү шиг цэвэр , хялбар шингэхгүй тул суулгалт өвчний эрсдэл ихсэнэ.

Хүүхэд хүний бус гаралтай уургийг сайтар боловсруулж шингээх чадвар нь хараахан гүйцээгүй байдаг тул багтраа болон бусад харшил үүсгэх эрсдэл ихсэнэ.

Хүүхдээ хөхүүлэх тоо цөөрсөний улмаас эхийн жмрэмслэх эрсдэл ихсэнэ.

Page 5: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Нэмэгдэл хоолонд хэт орой оруулахын эрсдэл

Хүүхэд өсөн нэмэгдэж байгаа хоол тэжээлийн хэрэгцээгээ хангахад шаардлагатай нэмэлт хоол хүнс авч чадахгүйд хүрнэ

Хүүхдийн өсөлт хөгжилт удааширна. Хоол тэжээлийн дутал , цус багадалт

зэрэг нь бичил тэжээлийн дутал үүсэхээс сэргийлэхэд тустай төмөр гэх мэт бодисыг авч чадахгүй

Page 6: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Нэмэгдэл хоол ямар шаардлага хангасан байх вэ

Илчлэг , шим тэжээллэг Зохистой харьцаатай Насанд тохирсон Хангалттай хэмжээтэй Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын

шаардлага хангасан.

Page 7: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Хүүхдэд тун тохиромтой түгээмэл хоолны жорыг та бүхэнд хүргэе

Page 8: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Хүүхдийн будааны агшаамал

Хүүхдийн будаа –х/халбагаар 1, сүү –аяганы 2/3, ус- аяганы ½, элсэнчихэр –ц/халбага 1, цөцгийн тос ц/халбага 1

Бэлтгэх арга: буцалж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 5 мин буцалгаж бэлэн болно. Бэлэн болсон агшаамалдаа цөцгийн тосоо хийж хутгана.

Page 9: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Тэжээллэг зутан Шар сүү-аяганы 2/3 , ээдэм х/халбагаар -1,

хүүхдийн будаа –х/халбагаар-1, төмсний гурил ц/ халбагаар 1/3 , элсэн чихэр-ц/хал-1, цөцгийн тос-ц/хал1, у/тос-ц/хал 1.

Бэлтгэх арга: зутан бэлтгэхэд сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж аваад гарсан шар сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааг цацаж хийн зөөлөн гал дээр 15 мин хутгаж буцалгана. Шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижгэлнэ. Дараа нь сайтар нухсан ээдэм цөцгийн тос элсэн чихэрээ хийж жигдэртэл хутгана.

Page 10: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Махны нухаш

Өөхгүй мах-160гр, гурил- ц/халбагаар ½, сүү- х/халбагаар1, цөцгийн тос –ц/халбагаар1, давс –амтлах төдий.

Бэлтгэх арга: махыг багахан усанд хийж болтол нь чанана. Болсон махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч хутгаж буцалгаад махны таташтай хольж цөцгийн тос, давсийг хийж сайтар холтж хутгаад шаазан аяганд хийж аягатай нь буцалсан бүлээн усанд хэдэн минут жигнэж ариутган бэлэн болгоно.

Махны нухашийг 8-9 сартайгаас нэмэгдэл хоолонд төмсний нухаштай өгнө.

Page 11: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

Загасны котлет

Загасны мах -80гр, талх-1хэрчим, сүү-х/халбагаар, талхний нунтаг хатаамж-12гр, ургамлын тос.

Бэлтгэх арга: загасны ясгүй цул махыг сүүнд дэвттээсэн талхтай хамт машиндаад , давсаар амтлан хольж шанзаа хутгаад гонзгой бөөрөхнхий хэлбэрт оруулан, талхний нунмаг хатаамжинд өнхөрүүлэн , тостой хайруулын тавганд 8-10 минут 2 талыг ээлжлэн шарна.

Page 12: 6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол

эх хүүхдийн ягаан дэвтэрт өөр бусад тэжээллэг хоолны жор бий.

Та бүхэн судлаад хүүхэддээ хийж өгөөрэй. Баярлалаа.