Transcript
Page 1: Bichig Usgiin Soyol - Iltgel

БИЧИГ ҮСГИЙН СОЁЛ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Bichig Usgiin Soyol - Iltgel

ОРШИЛ

Эрт дээр үеэс хүн төрөлхтөн бий болсонтой

зэрэгцэн үсэг бичиг нь үеэс үед уламжлагдан улам

хөгжсөөр ирсэн билээ. Хүн төрөлхтөн бий

болсоноороо хоорондоо харилцаж, бодол санаагаа

илэрхийлэхийн тулд авианы хэлийг бий болгожээ.

Авиа хэлийг алс хол дамжуулах, урт дудаан

хугацаанд уламжлан хадгалах боломжгүй учраас

хязгаарлагдмал байжээ. Иймээс энэ шалтгаан нь

үсэг бичиг үүсэхэд маш том үндэс суурь нь болжээ.

Учир нь гэвэл үсэг бичиг нь тэмдэгтүүдээр авианы

хэлийг орон зайд нэвтрүүлж, улс гүрэн, омог

аймгийн аж амьдрал, зан заншил, түүх соѐлыг

агуулах ба уламжлагдан хадгалагддаг онцлогтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Bichig Usgiin Soyol - Iltgel

Тухайлбал дүрс тэмдэгтээр мэдээллийг

тэмдэглэх нь бодит ертөнцийн юмс үзэгдлийг

дүрслэхийн үндсэн дээр амьдралын зайлшгүй

шаардлагаар урган гарчээ. Үсэг бичиг нь

дэлхий дахины соѐл иргэншлийн чухал хэсэг

бөгөөд тухайн улс орны түүх соѐлыг хэмжих

чухал хэмжүүр мөн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Bichig Usgiin Soyol - Iltgel

ҮСЭГ БИЧГИЙН ҮҮСЭЛ ТҮҮХЭЭС...

Дэлхий дахины олон зүйл үсэг бичгийн анхны

үүслийг ФРАЗОГРАФИ буюу санаа бичиг гэж үздэг

бөгөөд энэ нь нөгөө талаараа нийлэг бичиг гэж

нэрлэгддэг. Учир нь эрт цагт бичиг, зураг хоѐр нэгэн

дор нийлмэл байсан ба бичгийн анхны дүрслэл юм.

Бүх үсэг бичгийн түүхийг:

1. Зурган бичиг (Пиктограф) - Хуучин чулуун зэвсгийн

үе (Нелеолит)

2. Утган бичиг (Идеограф)

3. Үг-Үет үсэг (Слоговое)

4. Үсгийн болон авиан бичиг (Фонематический) гэж

хувааж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Bichig Usgiin Soyol - Iltgel

1. ЗУРГАН БИЧИГ (ПИКТОГРАФ) - ХУУЧИН ЧУЛУУН

ЗЭВСГИЙН ҮЕ (НАЛЕОЛИТ)

Хүний бодол санааг дамжуулах мөн нүдээр хүртэхэд зориулагдсан зураг тэмдэгтийн тогтолцоо бүхий бичиг юм. Зурган бичиг нь аливаа үйл явдлыг хүний оюун ухаанд дамжуулан бататгах, онц чухал мэдээллийг хүргэх, зам заах, аюул ослоос урьдчилан сэргийлж, мэдээлэх зэрэг ахуй амьдралын шаардлагын үр дүнд урган гарч ирсэн. Пиктограф нь дүрслэн зурах хэлбэрийг хэрэглэдэг. Зурган бичгийг:

- Нэн эртний болзмол тэмдэг - Зураг бичиг гэж хувааж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Bichig Usgiin Soyol - Iltgel

Нэн эртний болзмол тэмдэг нь зурган бичгээсээ

өмнө хуучин чулуун зэвсгийн үед үүссэн. Болзмол

тэмдгийн сонгодог жишээнд:

Францийн Ла Ферраси, Касильо, Дордон, Пеш-

Мерль, Испаний Альтамир болон Монголын Хойд

цэнхэрийн агуй-эртний хүмүүсийн бууцын зураг орж,

дэлхий дахинаа ихэд гайхагдсаар байна.

Болзмол тэмдэг нь: Илэрхийлэх гэж буй зүйлийнхээ

дүрсийг оруулж зурган бичигээсээ арай цөөн

дүрсээр дүрсэлдэг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Bichig Usgiin Soyol - Iltgel

ӨМНӨД ФРАНЦЫН АГУЙН ЗУРАГ БИЧИГwww.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Bichig Usgiin Soyol - Iltgel

Зураг бичиг нь: Илэрхийлэх

гэж байгаа зүйлээ уван

цувуулан болхи хэлбэрээр дэс

дараалалтайгаар дүрсэлдэг

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Bichig Usgiin Soyol - Iltgel

2. УТГАН БИЧИГ (ИДЕОГРАФ)

Утган бичиг нь салангид дүрсээр бүхэл бүтэн

утга санааг илэрхийлдэг. Энэ бичиг нь Хятад

(Нанхиад), Египет (Мисир) зэрэг улсуудад

үүссэн. Уг бичиг нь салангид учир

ойлгогдоход учир дутагдалтай байсан. Утгат

бичиг нь үг-үет бичиг (Слоговое) үүсэхэд илүү

түлхэц болсон.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Bichig Usgiin Soyol - Iltgel

3. ҮГ-ҮЕТ ҮСЭГ (СЛОГОВОЕ)

Энэ нь тодорхой үгийг үеэр задалж, үе болгон

тогтсон дуудлагатай болгосонд гол онцлог нь

оршино.

Үг-Үет үсгэнд Хятадын дүрс үсэг (Иероглиф)

голлож Энэтхэг, Япон зэрэг орнуудад өргөн

дэлгэрсэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Bichig Usgiin Soyol - Iltgel

4. ҮСГИЙН БОЛОН АВИАН БИЧИГ

(ФОНЕМАТИЧЕСКИЙ)

Үсгийн болон авиан бичиг нь авиа зүйн

үндсэн дээр бүтсэн ба өөрөөр хэлбэл авиа

зүйн дуудлагын өөрчлөлтөөс үгийн утга санаа

өөрчлөгдөхийг тэмдэгтээр илэрхийлсэн байна.

Жишээ нь: Уул - Ул (Энэ хоѐр нь нэг тэмдэг,

авиа хасагдахад эсрэг тэсрэг утгыг

илэрхийлнэ)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Bichig Usgiin Soyol - Iltgel

5.ФИНИК ҮСЭГ

Авиан цагаан толгойт үсэг бичгийн үндэс суурь нь финик үсэг юм. Финик үсэг нь цөөн тэмдэгтээр хэрэглэдэг нь сурахад ч ихээхэн хялбар байдгаараа онцлогтой. Иймээс эгшиг авиаг нарийн ялгаж тэмдэглэдэггүй ба үг хоорондын зайг төдийлөн заагладаггүй (үгийн язгуур нь гийгүүлэгчээр голлож, үг бүтээх, хувиргах үүргийг эгшгээр гүйцэтгэдэг)байсан нь тэнгисийн худалдаачид зэрэг хүмүүсийн нууц үг болоход хүржээ. Ийм учраас мянга гаруй жилийн турш үг-үет үсгийн тогтолцоо авианы үсэгт бичигтэй хамт хэрэглэгдсээр байжээ.

Финик үсэг нь эх хэлбэрээрээ бага Азид нэвтэрч, улмаар өрнийн цагаан толгойн суурь болж өгсөн.

Анхны финик үсэг нь МЭ-ний эхэн үед бүрэн халагдсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Bichig Usgiin Soyol - Iltgel

ОРЧИН ЦАГИЙН ДЭЛХИЙН

ҮСЭГ БИЧГИЙН ТӨРЛҮҮД

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Bichig Usgiin Soyol - Iltgel

Цагаан толгойн үсэг болгон нь хэлний хэрэгцээний үндсэн дээр олон зууны туршид уламжлагдан уншиж бичихэд эвтэй, хялбар байх шаардлагын үндсэн дээр үүсдэг.

Орчин цагийн үсэг бичгийн төрөлд:

1. Слав (Кирилл)

2. Латин үсэг

3. Араб үсэг

4.Үндэсний онцлогийг тусгасан бичиг үсэг зэрэг багтана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Bichig Usgiin Soyol - Iltgel

Бидний хэрэглэж буй Кирилл үсгийг Грекийн ортодокс шашин номлогч ах дүү Кирилл, Мефодий нар үүсгэн дэлгэрүүлсэн байна. Слав үсэгт: Орос, хуучин Оросын харъяанд байсан 16 улс, Монгол, Болгар зэрэг улсууд ордог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Bichig Usgiin Soyol - Iltgel

фцужэнгшзкъейыбахролдпячёсмитьв

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Bichig Usgiin Soyol - Iltgel

Латин үсэг нь Бага Азиас өнөөгийн Ром хотын төв хавьцаа нүүдэллэн ирж суурьшиж Грекүүд (МЭӨ 2000) уул үсгийг Латин аймгийн Лаци нутагт анх авч очсон түүхтэй.

Латин үсгийг өнөөгийн улс орнуудын 60% буюу Америк тив, Баруун Европ, Австрали, Өмнөд Ази, Хойд Америкийн орнуудад хэрэглэж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Bichig Usgiin Soyol - Iltgel

Арабын эртний улс болох Лахмид улсын Хира хотноо VIзууны эхэн үед Араб хэл үүссэн гэж үздэг бөгөөд МЭVIIзууны үеэс эхлэн нийт арабын хэлтний үсэг бичиг болж тархжээ. Орчин цагт Араб үсэг бичгийг Иран, Афганистан, Факистан, Урду, Брахми, Кашмир(Энэтхэг), Камбожи, Вьетнам гэх мэт орнуудад хэрэглэж байна. Уг үсэг бичиг нь хэрэглэгдэх байдлаараа дөрвөн янзын хэлбэрийг агуулж байдаг. Үүнд: -Эхэн

-Дунд

-Адаг

-Салангид буюу дангаараа байдаг бөгөөд бичихдээ кирилл, латины эсрэг чигт буюу баруунаас зүүн тийш хэвтээ чигт бичигддэг өвөрмөц онцлогтой юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Bichig Usgiin Soyol - Iltgel

Тухайн улс үндэстний үндэсний хэл яриа, түүх соёл, соёл урлаг, ёс заншлын онцлогийг харуулсан үсэг бичиг юм.

Жишээ нь:

Монголд Монгол бичиг

Энэтхэгт Хинди бичиг

Хятадад Ханз үсэг

Японд Хирагана, Катакана үсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Bichig Usgiin Soyol - Iltgel

Орчин үеийн зурган бичгийг эртний зурган бичигтэй харьцуулан хэдий үеийнх болохыг мэдэж болох бөгөөд одоо үед төдийлөн сайн хэлж ойлгож болохгүй юм. Зурган бичгийг өнөө цагт маш олон салбарт хэрэглэгдэж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Bichig Usgiin Soyol - Iltgel

Зам тээвэр –

Эрүүл мэндийн

байгууллага -

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Bichig Usgiin Soyol - Iltgel

Цэцэрлэг сургууль

Байгууллагын

таних тэмдэг(лого)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Bichig Usgiin Soyol - Iltgel

Дохио бичиг нь:

Тухайн овог аймгууд тогтсон нэг утга санааг цөөн тооны дохиогоор түгээмэл хэрэглэгддэг.

Жишээ нь: Одоо үед хэрэглэгдэж байгаа нь

Хөдөөний нүүдэлчин ард түмний модон буюу зоосны эв нийлүүлэх арга,

уяа зангилаа

скаутын дохио бичиг гэх мэт.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Bichig Usgiin Soyol - Iltgel

Рүн гэдэг нь германы хэлний нууц далд гэсэн утгатай үг бөгөөд Рүн гэдгээр нь хэлж бичиж тогтсон байна. Энэ бичгийн дурсгалууд нь Орхон, Сэлэнгэ, Енисей мөрний сав газар, Алтай, Байгаль нуурын сав, Дорнод Туркестан, Дундад Ази, зэрэг газруудаас олдсон юм.

Бидний өвөг дээдэс болох Хүннүчүүд европт очсоноор Төв, Дорнод Европынхны үсэгт бичигт маш хүчтэй нөлөөлж, Хүннүгийн рүн бичгийг Түргүүд нар Жужанаар дамжуулан авсан болох нь нотлогдсон. Иймээс Рүн бичиг Хүннүчүүдээс үүссэн юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Bichig Usgiin Soyol - Iltgel

Нүүдэлчдийн ахуйд хэврэг материал хэрэглэдэггүй харин мод, чулуу, яс гэх мэт бат бөх материалыг ашиглан бичгийн хэрэгсэл, самбар болгож байсан.

Рүн бичгийн бичигдэх онцлог нь хурц шулуун өнцөг, зураастай, өөрөөр хэлбэл дугуй нуман зурлага байхгүй бичиг юм.

Рүн бичгийн дурсгалыг анх 1893-1894 онуудад В.Томсен, В.Радлов нар тайлан уншсан байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Bichig Usgiin Soyol - Iltgel

Пиктограф нь цаашид боловсронгуй болж дүрс бичгийн тогтолцоонд шилжсэн. Дүрс бичиг нь нэг тэмдэгтээр нэг авиаг илэрхийлдэг бөгөөд баруунаас зүүн, зүүнээс баруун, хөндлөн ба босоо байдлаар бичигдэж болдог.

Египет (Мисир)-т одоогоос 4000 жилийн өмнөөс иероглиф гэж нэрлэдэг дүрс тэмдэгтүүдээр бичиж эхэлжээ.

1822 онд Францын судлаач нэрт эрдэмтэн Жан Франсуа Шампольон (1790-1832) Птоломей (Птоломайос Клеопатра, Рамсес, Тутмос) бунханд хаадын нэр бичигдсэн болохыг тайлан уншжээ.

Египетийн дүрс үсгийн хялбарчилсан хэлбэрийг Иератикгэх ба үүнийг төрийн албан бичиг, шашны номыг бичихэд хэрэглэдэг. Иератик бичгийг цаашид улам боловсруулан хурдан түргэн бичихэд тохиромжтой Демотик гэдэг бичиг бий болжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Bichig Usgiin Soyol - Iltgel

Шаантаг бичиг нь авиа зүйг ашиглан тэмдэгт нэг бүрийг тодорхой авиагаар дуудан хэрэглэдэг байна. Тухайн үед уг бичгийг 3-н талт хулсаар дарж бичих ёс ихэд нийтлэг байсан байна.

Цагаан толгойн үндэс болох финик үсэгтэй шаантаг бичиг нь агаар нэгэн буй.

Энэ бичиг нь өнөө үед дэлхийн олон улсад хэрэглэгдэж буй бичиг үсгийн эх суурь нь юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Bichig Usgiin Soyol - Iltgel

1. Хаад ноёдын төрийн албан бичиг

2. Таталган бичиг (хурдан бичихэд зориулагдсан)

3. Хичээнгүй бичиг (гоё сайхан бичихэд зориулагдсан) зэрэг нь тухайн үедээ ямар салбарт юунд зориулагдаж байснаараа ангилагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Bichig Usgiin Soyol - Iltgel

Mongolian Calligraphic

МОНГОЛ ҮСГИЙН УРЛАГ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Bichig Usgiin Soyol - Iltgel

МОНГОЛ БИЧГИЙН ОНЦЛОГ

Монгол бичгийн онцлог нь бичгийн махбодь төсөөгөөр

нь амьтны бие эрхтэний нэрээр (шүд, гэдэс, шилбэ, эвэр,

нуруу, сүүл)нэрлэсэн байдаг дүрс зуралгаар

илэрхийлэгдэж олон зууныг туулан одоо үед

хэрэглэгдсээр байна.

Монгол бичиг бvтэц оновчтой, бичихэд хялбар хэмнэлтэй,

ижил дуудлагатай утга өөр vгийг ялгаж бичдэг. Vгийн

vндэс эвдэрдэггvй, аливаа vгэнд эгшиг элбэг болохоор

сонсоход улам яруусан аялгуу найрлага нь жигдэрдэгээс

гадна дээрээсээ доошоо нар зөв эргэн бичигддэг босоо

байрлалтай цорын ганц бичиг билээ.

Уг бичгийг нь хуучин монгол бичиг, уйгаржин монгол

бичиг буюу Баруун Монголчуудын дунд худам монгол

бичиг гэж нэрлэж заншжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Bichig Usgiin Soyol - Iltgel

ХУУЧИН МОНГОЛ БИЧИГ

Монголчууд эрт дээр үеэс үсэг

бичгээ улам боловсронгуй болгох

зорилгоор шинэ шинэ үсэг

бичгийн арга барил

боловсруулан хэрэглэсээр ирэхэд

өмнөх бичгийг хуучин монгол

бичиг гэх болсон.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Bichig Usgiin Soyol - Iltgel

УЙГАРЖИН МОНГОЛ БИЧИГ

Одоо хэрэглэгдэж буй уйгаржин монгол бичиг нь

1200-1500 жилийн түүхтэй бөгөөд монгол хэлний

хөгжил хувирлаар одоо хэлбэржсэн үсэг болсон

байна.

Монгол бичгийг анх Саж Бандид Гунгаажалцан (1182-

1251) IV жарны харагчин туулай жил (1243) зохиосон

гэж Данзандагва 1730-аад оны үед хэвлүүлсэн

“Зүрхэн тольтын судар оршив” гэдэг судартаа мөн

Агваандандар (1758-1838) 1828 онд

хэвлүүлсэн“Монгол үсгийн ѐсыг сайтар номлосон

хэлний чимэг хэмээгдэгч оршив” гэдэг номондоо

нэгэн санаагаар тусгасан байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Bichig Usgiin Soyol - Iltgel

Одоогоор бидэнд мэдэгдэж

байгаагаар “Чингисийн чулууны

бичиг” нь хамгийн эртний

монгол бичгийн дурсгал юм. Энэ

бичгийг хамгийн оновчтой

уншсан хүн бол залуу эрдэмтэн

Базарын Дорж (1822-1855)

1850 онд уншаад 1225-1226

онд бичигдсэнийг тогтоосон.

Ингэснээр Чингисийн чулууны

бичиг нь Гунгаажалцангийн

монгол үсэг зохиосон гэж

байгаагаас 19 жилийн өмнө

бичигдсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Bichig Usgiin Soyol - Iltgel

ДӨРВӨЛЖИН ҮСЭГ

XIII зууны сvvлчээр монгол бичгийн дvрмийг Пагва лам Лодойжалцан /1234-1298/ Хубилай хааны зарлигаар төвд бичигт дулдуйлж зохиосон бөгөөд зуун жил /1269-1368/ төр

Дөрвөлжин vсгээр бичсэн зарлиг пайз, зоос, тамга, цаасан мөнгө, хад чулууны бичээс болон модон барын "Субашид" номын тасархай зэрэг олон дурсгал vлдсэн билээ. Н.Поппе, Ж.Крюгер/ АНУ/, М.Левицки /Польш/, Зуунаст /Хятад/ зэрэг олон эрдэмтэд дөрвөлжин бичгийн судлалд хувь нэмэр оруулжээ.ийн бичиг болгон хэрэглэж ирсэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Bichig Usgiin Soyol - Iltgel

Зарлигийн

элчийн

тамга XV

зуун

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Bichig Usgiin Soyol - Iltgel

"АМГАЛАНТ

ТАМГА" ГЭСЭН VГ

БVХИЙ ТАМГАНЫ

ДАРДАС 1687 ОН

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Bichig Usgiin Soyol - Iltgel

Vгсийн холболт, бичих босоо

чиг зэрэг онцлогийг монгол

бичгийн нөлөө айхавтар

тусгагдсан гэж судлаачид vздэг.

Vгийг дөрвөлжин бичгээр vе

vеээр нь тусгай бичдэг боловч

авианы цагаан толгойт бичиг

юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: Bichig Usgiin Soyol - Iltgel

ХЭВТЭЭ ДӨРВӨЛЖИН VСГИЙН МОДОН БАРЫН ДАРДАС

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: Bichig Usgiin Soyol - Iltgel

ТОД ҮСЭГ Хошуутын Зая бандид Огторгуйн далай хэмээх

Намхайжанцан /1599-1662/ монгол бичгийн цагаан

толгойд vндэслэн, ойрад аялгуунд нийцvvлэн монгол

бичгийн ижил vсгийг тус тус ялгах, урт эгшгийг

уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт

хийж, тодорхой vсэг буюу тод vсгийг 1648 онд зохиожээ.

Намхайжамц бурхны шашныг нийт монголчуудад тvгээн

дэлгэрvvлэх, бас халх ойрадын тэмцлийг шашин соѐлын

нөлөөгөөр зогсоох, ойрад тvмнийг гэгээрvvлэх

зорилгоор уг бичгийг зохиосон юм.

Тод үсэг 7 эгшиг, 19 гийгүүлэгчтэй бөгөөд урт эгшгийг 2

аргаар тэмдэглэдэг.

1. Эгшгийг давхарлан бичих

2. Ар талд нь зураас буюу тэмдэгээр тэмдэглэх арга юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: Bichig Usgiin Soyol - Iltgel

БНХАУ -ын Шинжааны ойрад монголчууд

эдvvгээ болтол уугал бичгээрээ шинэ утга

зохиолоо туурвин бичиж, ном сонин хэвлэн

нийтэлж байна. Мөн ОХУ-ын Хальмаг улсад

тод бичгийг сурах хөдөлгөн өрнөж, тод vсгээр

сонин сэтгvvл хэвлэгдэн, сургуулиудад зааж

байна.

Тод бичгийн дурсгал vлэмжхэн vлдсэн нь

Улсын төв номын сан, Шинжлэх ухааны

академийн Хэл зохиолын хvрээлэнгийн номын

сан хөмрөгт хадгалагдаж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: Bichig Usgiin Soyol - Iltgel

XVII -ЗУУНЫ ЭХ ( АЛТАНГЭРЭЛ СУДРААС)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 56: Bichig Usgiin Soyol - Iltgel

МЭРГЭ ТӨЛГИЙН БИЧИГ XVII- ЗУУН

www.zaluu.comwww.zaluu.com

Page 57: Bichig Usgiin Soyol - Iltgel

СОЁМБО ҮСЭГ Монголын шашин төрийн тэргvvн, соѐл урлагийн

гарамгай зvтгэлтэн өндөр гэгээн Занабазар /1635-

1723/ монголын соѐмбо бичгийг 1686 онд эртний

Энэтхэг ланз vсгийг тулгуурлан зохиосон юм. Соѐмбо

vсэг эртний Энэтхэгийн судрын хэлээр "өөрөө буй

болсон гэгээн vсэг" гэсэн утгатай.

Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвд,

самгарди хэлний vгийг тэмдэглэх боломжийг улам

нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг. Харин

манжийн тvрэмгийлэгчид Монголын нутгийг эзлэхийг илт

санаархаж талаас нь таслаж, vзvvрээс нь vмхэж байсан

тэр vед соѐмбо бичгийг vндэсний тусгаар тогтнолын

бэлгэ тэмдэг болгож зохиосон гэсэн ам яриа бидний vед

хvрч ирсэн юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 58: Bichig Usgiin Soyol - Iltgel

Соѐмбо бичгийн эхний тэмдэг нь манжийн тvрэмгийлэлийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны vеээс өнөө хvртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон тасралтгvй уламжилсаар өнөөдрийг хvрсэн алтан соѐмбо юм.

Соѐмбо бичгийн зурлага нь монгол бичигтэй адил: хичээнгүй, таталган, эвхмэл гэдэг 3 хэлбэртэй.

Соѐмбо үсгийг бичих гол онцлог нь дээрээс доош, баруунаас зүүн тийш бичдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 59: Bichig Usgiin Soyol - Iltgel

СОЁМБО VСГЭЭР

"МОНГОЛ"

Алтан соёмбо

1686 он (ДУМузей)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 60: Bichig Usgiin Soyol - Iltgel

СОЁМБО VСГИЙН ЦАГААН ТОЛГОЙ

(ДVРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 61: Bichig Usgiin Soyol - Iltgel

XVIII-ЗУУН СОЁМБО БИЧГИЙН МОДОН БАРЫН

ДАРДАС

www.zaluu.comwww.zaluu.com

Page 62: Bichig Usgiin Soyol - Iltgel

ХЭВТЭЭ ДӨРВӨЛЖИН ҮСЭГ

Уг бичгийг Түвд цагаан толгойд

үндэслэн Занабазар соѐмбо үсэгтэй

нэгэн зэрэг зохиогдсон юм. Цагаан

толгой нь 70 шахам үсэгтэй бөгөөд

Монгол, Түвд, Самгард хэлээр

бичихэд зориулагджээ. Энэ бичиг нь

үгийг зүүнээс баруун тийш үеэр

таслан бичигддэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 63: Bichig Usgiin Soyol - Iltgel

МАНЖ ҮСЭГ

Манж улс нь их гүрэн болсноор

төрийн албан үүргээ өөрийн

гэсэн үсэг бичгээр явуулах

шаардлагатай болсны үүднээс

уйгаржин монгол бичиг дээр

тулгуурлан өөрийн гэсэн шинэ

үсэг бичгийг бий болгосон байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 64: Bichig Usgiin Soyol - Iltgel

ВАГИНДРАГИЙН ҮСЭГ

1905 онд буриадын ханчен Агваандорж гэдэг

хүн зохиосон байна.Агваан гэдэг үгийг

самгардаар Вагиндра гэх бөгөөд дөрвөлжин

бичгийг Пагвагийн бичиг гэдэгтэй нэгэн

адилаар Вагиндрагийн үсэг гэж нэрлэж

заншжээ. Уг бичиг тод үсгийн дүрс ялган

тодчилсон зарчмаар монгол бичигт тулгуурлан

зохиосон бөгөөд үгийн эхэн, дунд, адагт хэлбэр

нь өөрчлөгддөггүйгээр онцлогтой юм.мөн орос

хэлээр бичихэд бүрэн тохиромжтой. Энэ бичиг

нь дэлхийн I дайныг хүртэл бага сага

хэрэглэгдэж байгаад орхигджээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 65: Bichig Usgiin Soyol - Iltgel

ЭВХМЭЛ БИЧИГ

Эвхмэл бичиг нь монгол бичгийн үсэг тогтолцоонд

ердийн хичээнгүй мөн таталж бичихийн зэрэгцээ эвхэж

бичдэг өвөрмөц тогтолцоотой. Эвхмэл бичгийн анхны

дурсгалууд нь XIII-XIV зууны үед холбогдох тамганы

дардас юм.

Эвхмэл бичгийн хэв маяг нь:

Дөрвөлжин

Дугуй хэлбэртэй гэж хоѐр ангилагддаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 66: Bichig Usgiin Soyol - Iltgel

ШИНЭ ҮСЭГ

1921 оны Ардын хувьсгал ялахад насанд

хүрсэн хүмүүсийн 2.3% нь монгол

бичгээ мэддэг байсан гэж тэмдэглэсэн

байдаг. Шинэ үсгийг Орос цагаан

толгойд үндэслэн 5-р сарын 9-нд 35

үсэгтэйгээр зохиож, МАХН-ын төв

хорооны тэргүүлэгчид болон сайд нарын

зөвлөлөөр баталж улс даяар хэрэглэх

болжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 67: Bichig Usgiin Soyol - Iltgel

УРАН БИЧЛЭГ (CALLIGRAPHIC)

Уран бичлэг бол дvрс хөдөлгөөн, утга агуулгын

нийлвэр цогц төдийгvй биеэ даасан урлаг

болтлоо хөгжиж чадсан Дорнын бичиг vсгийн

нэгэн гайхамшиг юм.

Уран бичлэг нь бичигч хvнээс гарын ур дvй,

уран сэтгэмж, ур авьяас шаарддаг өвөрмөц

урлаг бөгөөд хэрэглээний урлагын шинжтэй,

ихэвчлэн улс нийгмийн болон иргэний баяр

ѐслол, гоѐл чимэглэл, ахуйн хэрэглээнд өргөн

хэрэглэгддэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 68: Bichig Usgiin Soyol - Iltgel

Уран бичлэгээс Монгол хvний

сэтгэн бодох, урнаар

зохиомжлох өвөрмөц онцлог,

ахуй соѐл зан заншил,

бэлгэдлийн ѐсыг мэдэж

болохоос гадна ахуйн болон

соѐлын хэрэглээний эд

зvйлийг таньж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 69: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 70: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 71: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 72: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 73: Bichig Usgiin Soyol - Iltgel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 74: Bichig Usgiin Soyol - Iltgel

ЯПОН КАЛЛИГРАФИ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 75: Bichig Usgiin Soyol - Iltgel

ДҮГНЭЛТ

Бичиг үсэг үүссэн цагаас эхлэн өнөө үе хүртэл хичнээн

бичиг үсэг зохиогдсонг тоолж барахгүй билээ. Орчин үед

улс үндэстний бичиг үсэг устан үгүйрэх явдал их болсон

нь даяарчлалтай холбоотой юм.

Бичиг үсгийн хэрэглээ зөв бус хэрэглэгдэж, түүндээ

дасан зохицож байгаа нь илт ажиглагдаж байна. Тухайн

улсын соѐл, хөгжил нь бичиг үсэгтэйгээ холбоотой

байдаг бөгөөд энэ мэтээр зөв бус хэрэглээ нь цаашлаад

улс оронг буруу хазгай болгож устаж үгүй болгоход ч

хүргэх аюултай. Иймээс улс үндэстэн өөрийн гэсэн бичиг

үсгээ цааш хөгжүүлэн уламжлал ѐс заншилаа хадгалж

үлдэх нь чухал билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 76: Bichig Usgiin Soyol - Iltgel

Анхаарал

тавьсан та

бүхэнд

баярлалаа

www.zaluu.comwww.zaluu.com