Download docx - Eh deer ajillah test

Transcript
Page 1: Eh deer ajillah test

Эх дээр ажиллах1 цогцолборт эхийн гол санааг тодорхойлох

А. Согоон цэцэг

Шархтсан согоо ойн цоорхойд очиж ягаан цэцэг түүж идэв. Дондогийн аав тэр цэцгийг ажиглан:

- Энэ цэцэг учиртай байх аа. Ноднин нэг анчин шархтай амьтан иддэг цэцэг гэж зааж байсан нь санагдана. Ямар ч гэсэн үүнээс түүе гэлээ. Дондог аавтайгаа ой дундуур ан хийж яваад нар шингэж байхад нөгөө газраа ирлээ. Согоо цэцгээ түүн идсээр л байв. Аав нь явахдаа хоёр мануухай босгож согоог чононоос хамгаалжээ. Аав нь Дондогийг согоогоо үзээд ир гэж өдөр алгасалгүй явуулав. Арваад хоногийн дараа шархтай согоо эдгэрч ойн гүн рүү явчихжээ.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг

олоорой. Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа ямар ямар үйл явдлаар дэлгэрүүлсэн байна вэ?

Page 2: Eh deer ajillah test

Б. Миний Банхар

Манайх Банхар гэдэг нэг сайн хоточ халтар нохойтой байж билээ. Миний бага насны амттайхан дуртгал Банхартай салшгүй холбоотой байдаг юм. Нохой эзэндээ үнэнчийн хувьд бүр гайхалтай гэж болно.

Намар болж аймгийн төв руу сургуульдаа явахад минь Банхар намайг даваа давтал даган үдэж гаргадаг сан. “Явснаас чинь хойш хоёр гурван хоног юм ч идэлгүй, гуньхран хэвтэж, үе үе гасалж байгаад зүгээр болдог юм. Хөөрхий минь гэж хавар сургуулиа тараад ирэхэд ээж минь ярьдаг сан. Миний ирэхэд Банхар яаж баярладаг байсан гэж санана. Уяан дээр буунгуут минь давшин ирж намайг ноцон унагаад, гийнан гаслан байж нүүр амгүй долоон ноцож нухдаг байж билээ.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа илэрхийлэхийн тулд нохойны ямар ямар шинж чанараар дэлгэрүүлж

өгсөн бэ?

Page 3: Eh deer ajillah test

В. Даваа

Хаврын наран мишээсэн цэнхэр тэнгэрийн дор цастай сүрлэг нуруу дүнхийнэ. Өндөрлөг газрын онцлог болсон үе үеийн сэвэлзүүр салхи хатуу хунгар дээр сэвсийн тогтсон шинэхэн цасыг хуйлруулан хөөх нь хаа нэгтэй зурайх гөрөөс араатны мөрийг баллах гэж яаран байх мэт.

Энэ бол Бурханбуудай уулын хамгийн өндөр Үертийн эхний домогт Бэрх даваа билээ.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа илэрхийлэхийн тулд өндөр уулын шинжүүдийг хэрхэн дүрсэлсэн

байна вэ?

Page 4: Eh deer ajillah test

Г. “Хүрэн морь” найраглалаас

Баруун нэгэн хошууны Баян ноёны зарц хүүАчит эхтэйгээ хамт Амьдран суудаг байжээ.Нарны гэрэл нэвтэрсэнСарны туяа орсонСалбагар уранхай үүдтэйШирүүн салхинд тэсдэггүйШидэмсэн муу бүслүүртэй ийм нэгэн гэрээс өөрИлүү гарах хогшилгүй... (Ч.Лхамсүрэн)

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа илэрхийлэхийн тулд ядуу байдлыг хэрхэн дүрсэлсэн байна вэ?

Page 5: Eh deer ajillah test

Д. Бөхийн домгоос

Годон Дампил анх Даншигийн наадамд очсонд наадам эхэлсэн тул түүнийг авсангүй. Гайхшаа барж, ам нь цангаад худгийн дэргэд ус уугаад хэвтэж байж. Гэтэл морио услахаар ирсэн нэг баяны морь Дампилаас үргэжээ. Тэр хүн уурлаж, Дампилыг зодохоор завдахад Дампил түүнийг морьтой нь өргөөд тавьчихжээ. Тэгээд тэр хоёр танилцаж, Дампил барилдах гэж ирснээ хэлэхэд барилдуулахаар болжээ. Тэр наадамд Дампил ес давсан гэнэ.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа ямар ямар үйл явдлаас ургуулан гаргасан байна вэ?

Page 6: Eh deer ajillah test

Е. Хаданд ассан ямаа

Чадмаг ямаатай эн тэнцэх гэж ядмаг ямаа хаданд ана мана авирлаа. Гэлээ ч дагаад оройд нь хүрье гэтэл тэнхэл нь хүрсэнгүй. Ядаж цөхөөд уруудъя гэвч барсангүй ягдав. Өндөрт ассан ямаа өвс ч үгүй, ус ч үгүй хэд хонов. Өрөвч эзэн нь очиж авъя гэтэл өөрөс нь үнэтэй ямаа яаж байх вэ? Хэрээ мэдэж бяраа таньсангүй гэж хий дэмий л үглэв. Харин ядмаг амьтныг дагуулсан гэж чадмаг ямааг тас шилбүүрдэв.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа илэрхийлэхийн тулд ядуу байдлыг хэрхэн дүрсэлсэн байна вэ?

Page 7: Eh deer ajillah test

Ё. Цаг агаар

Монголчууд цаг агаарыг ан амьтан, ургамлын байдлаар урьдчилан мэддэг байв. Ж нь: Зуны цагт үнээ тугалдаа хоргодож мөөрөлдвөл бороо орно. Усны шувуу намар доогуур нисч буцвал хатуу өвөл болно. Багваахай цэцэг их ургавал бороо ховортой зуншлага тааруу болно. Мод эрт навчилбал гандуу зун болно гэх мэт.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа ямар ямар жишээгээр баталсан байна вэ?

Page 8: Eh deer ajillah test

Ж. Цагаан сүүний бэлгэдэл

Монголчууд малынхаа сүүг идээ, идээний дээж гэж үзэн, ихэд хүндлэн дээдэлдэг. Аливаа эд юмс, ер нь хүний сэтгэлийг сүү шиг ариун байгаасай гэж бэлгэдэн ерөөдөг байна. Ингэж сүүгээр ариун сайхан бүхнийг бэлгэддэг учраас цагаан өнгийг тэр бэлгэдлийнхээ илэрхийлэл гэж үздэг.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа юугаар баталсан байна вэ?

Page 9: Eh deer ajillah test

З. Бага хөвгүүнийг удирдан заах сургаалаас

Нүд хэдий холыг үзэвч, үүдний гаднахыг үзэхгүй. Чих хэдий холыг сонсовч хаалганы гаднахыг сонсохгүй. Ном бичгийг эс сурсан хүн үүдэнд халхлагдсан нүд, хаалганд алслагдсан чихнээс юуны өөр.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа ямар ямар жишээгээр баяжуулан илэрхийлсэн байна вэ?

Page 10: Eh deer ajillah test

И. Халаасанд чихэр байна

Хэдэн чихэр халаасанд байнаХэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй байнаГаргаад идчихье гэхээрГанцаараа хүлхэе гэхээрАнгийн нөхөд харчихнаАх эгч нар мэдчихнэХүн амьтангүй цөл газарХүрч очоод идчихье гэжАргагүй би бодлооАян замд гарлаа Хань нөхөдгүйгээр алсыг зорихХамгаас аймшигтайг сая л мэдлээ.

1. Доогуур зурсан өгүүлбэр нь эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр болохын учрыг тайлбарла.

2. Тиймээс эхийн гол санаа нь юуны тухай байна вэ? 3. Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр дотроос цогцолборын тулгуур үгийг олоорой.

Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг байна. 4. Гол санаагаа илэрхийлэхийн тулд ядуу байдлыг хэрхэн дүрсэлсэн байна вэ?

Page 11: Eh deer ajillah test

Хоёр цогцолбортой эхийн гол санааг тодорхойлох

А. “Нутаг” өгүүллэгээс

Тэр жил манай нутагт ган болоод уулын энгэр рүү нүүлээ. Шинэ нутаг маань нууртай, ногоотой бас ч үзээгүй газар ус нэн сонин. Шувуу нь хүртэл тэнд өөрөөр жиргэж байх шиг санагдана. Өндөр уулын эрвээхий арынхаасаа өнгөлөг байдаг юм билээ. Тэгээд ч ер нь шинэ нутаг таатай сайхан, агь таанын үнэр тэнгэр газрын завсраар хөхөөн дуу шиг түгж, зулай шиг зөөлөн газар шороонд туурт малын хөл амрав. Сайнтөгрөгийн усан дээр олон тэмээ чихэлдүүлэн өдөржин ховоо татаж өнждөг эцэг минь нэг нуруу тэнийж, аль эрт чийглээд дарчихсан сураа гаргаад шувтарч нухаж суудаг боллоо. Гэтэл хэдэн тэмээ тогтдоггүй. Манай буусан газар баглуур, бударгана, хамхуул, арц ер тэмээний дуртай ногообут тийм элбэг байхад Сайнтөгрөгийн хэдэн цагаан товцог, Сайхан модны гол хэмээх сайрын жаал шар шавагт юундаа тэгж хоргодоод байдгийг бодовч ухаан хүрдэггүй байлаа...

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: шинэ нутаг, тэмээ гэсэн үгс бол энэ хоёр үгийн аль

нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 12: Eh deer ajillah test

Б. Би

Нээрэн ч та нар миний багын явдлыг мэдэхгүй байх. Би ийм жаал байсан юм. Намайг Төмөрсүх гэнэ. Янжингийн “Босоо ороолон” ч гэнэ. Бас “Ийрэл саарал” ч гэнэ. Төмөрсүх гэдэг нь манай нагац өвөөгийн өгсөн нэр гэж ээж хэлдэг юм. Өндөр өвөө надад яагаад тийм нэр өгснийг мэдэхгүй. Манай том сүх огт иргүй мөлгөр мөртөө түлээ хагалахад их сайн даадаг зузууан төмөр сүх байсан юм. Бодвол намайг төрөөд өлгийтэй хэвтэж байхад өвөө надад нэр өгөх гээд ийш тийш хартал манай том сүх нүдэнд нь тусаад надад Төмөрсүх гэдэг нэр өгсөн болов уу. Янжингийн “Босоо ороолон” гэдэг нэр хэн өгснийг бүү мэд. Хамар хашааны Дондог өвгөн л өгсөн байж магадгүй юм. Тэр өвгөн намайг дандаа л тэгж нэрлэдэг байсан сан. “Босоо ороолон” гэж чухам юу байдгийг би мэдэхгүй боловч энэ үг “тамтаггүй зүггүй жаал” гэсэн утгатай томчуулын этгээд хачин үгийн нэг байх.

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: Төмөрсүх, “Босоо ороолон” гэсэн үгс бол энэ хоёр

үгийн аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 13: Eh deer ajillah test

В.” Хүүшийн намаржааны наран” өгүүллэгээс

Тогоонд өрөм, гадаа хяруу дарайлгасан сэрүүн тунгалаг өглөө байв. Зөөлөнгийн шанд ургах нарнаар хүүшлэх тул тэнд намаржиж байгаа хот айлыг нар гийгүүлэх үес бага үд хэдийн шахсан байжээ. Өглөөний ажил дуусаж, үхэр хонь бэлчихэд гагцхүү адуу манасан Авир гэдэг бага хүү манасан сүргийн хамт өдий болтол бараа сураггүйд бултаар түгшиж эхэлжээ. Чандмалан буусан энэхэн хот айлын баруун гэрийн үүдэнд хэдэн хүн зогсоод ийш тийш их л саравчлан саравчлан харж, элдэв таамаг хэлэлцэж байжээ.

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: Бага үд, Авир хүү гэсэн үгс бол энэ хоёр үгийн

аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Эхэд байгаа шинэ үгийн утгын тайлбар: шанд – бяцхан булаг ус хүүшлэх – өглөө үдэш нар ууланд халхлагдан сүүдэрлэх чандмалан буух – гурван айл буух

Page 14: Eh deer ajillah test

Г. Алаг бяруу өгүүллэгээс

Манайх алдарт Мэнэнгийн талд нутаглаж байлаа. Өвлийн нэг үдэш манай үхэр бэлчээрээс ирэхэд туранхай хэдэн бярууг дулаан пүнзэнд оруулав. Гэтэл нэг муу алаг бяруу байсангүй. “ Түүнийг чоно идсэн болов уу? Хөр цасан дотор ойчоод босож чадаагүй байгаа болов уу?” гэж бид ярилцав.

Тэгээд алаг бярууг эрэхээр бид хоёр хүн, хоёр тийшээ мордлоо. Үхрийн бэлчээрлэсэн газраар явж эрлээ. Тэгж эрж явтал алаг бяруу надад дайралдлаа. Олоод гэр рүүгээ туугаад явлаа... Гэтэл өнөөх бяруу маань, зүүнтээ хараад мөөрч байна. Тэгэхээр нь зүүнш нь туулаа. Бяруу маань их дуртай явж байна. Бярууныхаа дуртай тийш нь туусаар яваад гэрээ олж ирсэн билээ... ( Ц. Дамдинсүрэн)

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: Бид , бяруу гэсэн үгс бол энэ хоёр

үгийн аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 15: Eh deer ajillah test

Д. “Гулливерийн аялсан түүх” –ээс

“Оронго” гэдэг онгоц өмнөд далайд олон сар явав. Гэтэл Дорнод Энэтхэг рүү орох үед хөлөг онгоц ширүүн шуургатай дайралдаад , хүчит салхи, далайн давалгаа онгоцыг минь зүг чиггүй хөөлөө. Тас харанхуй нэг шөнө салхи, хадан хясаа руу “Оронго” онгоцыг минь шууд элдэн хөөсөн билээ. Үүнийг усан цэргүүд хэтэрхий хожимдуу мэдсэн тул онгоц хадан хясаа мөргөж зомгол болтлоо бутрав.

Гагцхүү Гулливер таван усан цэргийн хамтаар нэгэн завинд сууж амь мэнд гарлаа. Давалгаа улам улам их болсоор хамгийн хүчтэй долгио ирж завийг хөмрүүлэв. Гулливер, уснаас толгой цухуйлгаад харахад хамт явсан нөхөд нь цөм живж дэргэд нь ганц ч хүн байхгүй байв. Тэгж явсаар гэнэт хөл нь газар хүрлээ. Сүүл сүүлдээ уснаас гарч зүлгэн дээр, гараа дэрлэн хэвтэж байгаад таг унтчихжээ. (Д.Свифт)

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: Онгоц , Гулливер гэсэн үгс бол энэ

хоёр үгийн аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 16: Eh deer ajillah test

Е. Сармагчин үнэхээр бөөсөө түүдэг үү?

Амьтны хүрээлэндсармагчингууд бие биенийхээ урт үсийг яран юм эрээд байхыг нь бид байнга хардаг. Олсон юмаа амандаа хийж ч үзэгддэг. Тэдний ингэдэг нь үнэндээ бөөс биш харин давсны элтэрхий олж үмхэж байгаа нь тэр юм. Сармагчны бие дэх давслаг эд хөлсний хамт биеэс ялгаран гардаг. Хөлс ууршсаны дараа давслаг эд нь талст бие болон бүрэлдэж арьсан дээр тогтоно. Давс нь сармагчны хэрэгцээт нэгэн тэжээллэг тул хэрэв өөр газраас давслаг эдээ нөхөх аргагүйд хүрвэл нөхрөөсөө хайдаг байна. (Гу Жун Мин )

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: Сармагчингууд, давс гэсэн үгс бол

энэ хоёр үгийн аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 17: Eh deer ajillah test

Ё. Тэмээний нуруун дээрх овойж оцойсон

эд ямар хэрэгтэй вэ?

Тэмээний нуруун дээрх тэрхүү сүр бараатай эдийг бөх гэх ба тэр нь тэмээний хүнс тэжээлийн агуулах юм. Хоол хүнс хүрэлцээтэй үед тэмээ шим тэжээлт бодисоо өөх болгон хувиргаж бөхөндөө нөөцөлдөг байна.

Элсэн цөл газар хүнс хоол хомстох үед нөгөө шим тэжээлт бодис нөөцөлсөн бөхөө шолхойтол нь хэрэглэдэг. Иймээс тэмээ бүтэн сар өл хоол даан хоол тэжээл ховор живэр элсэн цөлийг гаталдаг ажээ. (Гу Жун Мин )

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: “Бөх, тэмээ” гэсэн үгс бол энэ хоёр

үгийн аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 18: Eh deer ajillah test

Ж. Ялаа хэрхэн өвчин тараадаг вэ?

Ялааны бие дотор ба гаднаа ихээхэн хэмжээний нян тээж явдаг. Тэд юм идэхдээ эхлээд шүлсээ бөөлжиж гарган идэх зүйлээ дэвтээгээд сорогч гуурсаараа ханатлаа сорж авдаг байна.

Хүнсний зүйл дээгүүр нааш цаашаа гүйн нэгэнтэйгүүр “бөөлжиж”, нөгөөтэйгүүр сорж хэдэн минутын зайтай өтгөн ялгадсаа гаргана. Ийнхүү бие дэх нянгаа хүнсний зүйл дээгүүр тараадаг байна.

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: “Нян , хүнсний зүйл” гэсэн үгс бол

энэ хоёр үгийн аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 19: Eh deer ajillah test

З. Хоолноос номоо

... Балдан хоолны газраас гүйн гарахдаа ном , дэвтэртэй цүнхээ гуанзанд хаяснаа ч мэдсэнгүй. Ингээд хөөрхий ном дэвтрүүд нь хоолны газрын ширээн дээр уйлсаар үлджээ. Хүмүүс орж гарсаар л байлаа. Цүнхтэй ном эзнээ хүлээсээр л ... Бүр орой болсон хойно гуанз хаагдахад үйлчлэгч эгч мөнөөхөн цүнхийг харж хэнд өгөхөө мэдэхгүй гайхав.

Харин Балдан маргааш нь гэртээ цүнхээ эрээд олсонгүй. Хамаг л ор дэрээ булгаж, шүүгээ ширээнийхээ ар өврөөр, тэр ч байтугай ариун цэврийн өрөө, хөнжил гудас хураадаг хонгилоо хүртэл урвуулж хөрвүүлээд цүнхээ олсонгүй... Хэдэн өдрийн дараа багш нь цүнхтэй номыг өгөхдөө - Хоолноос номоо ... гэж үг мэдэх үү? гэжээ.

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: “Балдан, багш” гэсэн үгс бол энэ

хоёр үгийн аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 20: Eh deer ajillah test

И. Бугын хөл

Нэгэн буга цангаад цөөрөм рүү ус уухаар очжээ. Тэгээд усанд тусаж буй өөрийн дүрсийг хараад “Миний эвэр үнэхээр сайхан юм байна шүү дээ. Над шиг ийм эвэртэй амьтан байхгүй байх аа” гэж хэлжээ. Бас нарийхан урт хөлөө хараад “Ийм сайхан эвэрт зохицохгүй хөл шүү. Яагаад миний хөл ийм нарийхан муухай байгаа юм болоо? Ийм хөл байхгүй нь дээр” гэв. Тэр үед өлсгөлөн арслан гарч иржээ. Буга сандран хамаг хүчээрээ зугтлаа. Байхгүй байсан нь дээр гэж гоморхон голж байсан хөлөөрөө хурдлан давхиж арсланг хол орхив. Гэтэл нөгөө эвэр нь модны мөчирт тээглэчихжээ. Хөдөлж ч чадахгүй болсон буга арай гэж эврээ салгаад арслангаас зугтаж чаджээ. Дараа нь сэтгэл дундуурхан байсан хөлөөрөө амь насаа аварч чадсандаа баярлажээ.

1. 2 цогцолборын доогуур зурсан өгүүлбэр нь цогцолбор бүрийн гол санааг илэрхийлж байгаагийн учрыг тайлбарла.

2. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь гол өгүүлбэр вэ? 3. Түүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлоорой. 4. Гол санааг хадгалсан үгс нь: “Хөл, амь нас” гэсэн үгс бол энэ

хоёр үгийн аль нь эхийн тулгуур үг болох вэ?

Page 21: Eh deer ajillah test

3 цогцолборт эх дээр өгсөн даалгавруудыг гүйцэтгээрэй.

А. Аавын оймс ... Аав ээж хоёр оймсны эрэлд хатлаа. Орон гэрээ буулгах шахав. Цаг хэдийнээ ес болжээ. Аав нь ажлаасаа хоцорлоо. Ямар нүцгэн хөлдөө шаахайгаа углалтай биш. Ямар нэгэн мухай санаатай амьтан аавын оймсыг зориуд нуув уу? гэмээр санагдана. Ажлаасаа хоцорч амьтны шившиг боллоо гэхээс аав байж ядна. Ингэтэл ээж гадаа тагтан дээрээс нэгэн хумхиж базсан тас хар юм гаргаж ирлээ. Тэр бол Дэмбээгийн хиртэй оймс байлаа. Өчигдөр хичээлээсээ ирэхэд нь ээж өдий том болчхоод хувцсаа угаахгүй яасан юм бэ гэж зэмлэжээ. Дэмбээ оймс ер тэсгээхгүй. Аав нь л хамаг оймсоо өгдөг байв. Тэгтэл өөрийнхөө оймсыг угаахаа залхуурч тагтан дээр хаячхаад аавынхаа шинэ оймсыг өмсөөд алга болжээ. Ийм ч явдал болох гэж. Хамгийн аймшигтай нь муу аавыгаа ажлаас нь хоцроож амьтны шившиг болгожээ. (Д. Гармаа)

1. Эхэд байгаа “Оймсны эрэл”, “Дэмбээгийн оймсыг олов” ,“Залхуугийн гай” гэсэн гурван цогцолборыг хаагуур нь зааглаж болмоор байна вэ?

2. Гурван цогцолбор тус бүрээс хамгийн гол санааг илэрхийлсэн гурван өгүүлбэрийг олж доогуур нь зур.

3. Тэдгээр өгүүлбэрээс тулгуур үгийг олж бичээрэй. 4. Гурван өгүүлбэрээс аль нь хамгийн гол өгүүлбэр вэ?5. Эхээс аль нь хамгийн гол үг байна вэ? 6. Түүнээс үүдэн эхийн ерөнхий гол санааг тодорхойлж бичээрэй.

Page 22: Eh deer ajillah test

Б. Тэлээ хурга Хонь ид хургалж байлаа... Манай хонин дотор тарга тэвээрэг сайтай эвэртэй цагаан хонь байлаа. Том дэлэнтэй тул хурга нь хөхөж барахгүй. Тийм болохоор би нэгэн өглөө эхийнхээ сүүнд цадахгүй байсан халзан хургыг тэр хонинд хөхүүлэв. Эвэртэй цагаан халзан хургыг минь хөхүүлэхгүй тийчлэв. Хэдийгээр чингэж тйичилсэн боловч халзан хурга минь нэдсээ цодойтол сайн хөхөж авлаа. Би өглөө болгон эвэртэй цагааныг хүзүүдэн хүчээр халзан хургаа хөхүүлэх болов. Хоёр хурга зэрэг зэрэг хөхөхлөөр эвэрт цагааны дэлэн дороо шавхагдан шолбойж орхино. Миний хайртай халзан дорхноо өнгө засаж сэргэлээ. Харин эвэрт цагааны хурга турж эцээд нүднээс гарав.

- Энэ хурга яачхав аа? гэж ээж асуулаа. Би үнэнээ хэлэв. - Яаж болхов дээ хүү минь ! Нэгийг нь аврах гээд нөгөөг нь турааж

болохгүй шүү дээ. Халзан хургаа угж миний хүү! Эвэрт цагаан хургаацадтал хөхүүлэг! гэж ээж хэллээ. 1. Эхэд байгаа “Халзан хурга цадав.”, “эвэрт цагааны хурга турав” ,“Нэг нь цадаж,

нөгөө нь өлсөв ” гэсэн гурван цогцолборыг хаагуур нь зааглаж болмоор байна вэ? 2. Гурван цогцолбор тус бүрээс хамгийн гол санааг илэрхийлсэн гурван өгүүлбэрийг олж

доогуур нь зурсны учрыг тайлбарла. 3. Тэдгээр өгүүлбэрээс тулгуур үгийг олж бичээрэй. 4. Гурван өгүүлбэрээс аль нь хамгийн гол өгүүлбэр вэ?5. Эхээс аль нь хамгийн гол үг байна вэ? 6. Түүнээс үүдэн эхийн ерөнхий гол санааг тодорхойлж бичээрэй.

Page 23: Eh deer ajillah test

В. Улаач хүү Эрт үед аагтай амбан улаагаар явав гэнэ. Ай таминь амиа л мэдээрэй гэлцэх шуугиан дэгдлээ. Ээлж таарсан улаач хүү аагтай амбантай тааралджээ. Амбан замд тувт давхиад байхаар нь хүү түүнд хоёр атга самар өгчээ. Гэтэл амбан түүнийг цөмөөд огт явдаггүй харин ч морины баруун урд хөл бүдрэхэд хойт зүүн гуяыг бүдүүн ташуураар олонтаа гуяджээ. Хүү морио өрөвдөөд амбанаас асуусан нь: - Амбан гуай, өвөг эцгийн хийсэн хэргийг ач гучид нь тохоож болох уу?

гэхэд амбан муухай хараад - Уул нь болохгүй. Гэвч хэргийн байдал мэднээ гэлээ. Улаач хүү:- Тийм байх аа , баруун урд хөл бүдрэхэд морины зүүн гуяыг