Download pdf - hereglegchiin sudalgaa

Transcript
Page 1: hereglegchiin sudalgaa

0

Сэдвийн зорилго:Интернэт хэрэглэж буй хувь хүн ба өрх гэр

бүл, албан байгууллагын одоогийн хэрэглээг сайжруулах арга зам

дутагдалтай тал болон сэтгэл ханамж хандлагыг тодорхойлох

явдал юм.

Сэдийн зорилт: Судалгааны үр дүнд анализ хийж интернэт

o хэрэглэж буй хүмүүсийн одоогийн хэрэгэлээг сайжруулах.

o дутагдалтай тал болон сэтгэл ханамжийн

o -хандлагыг тодорхойлоход оршино.

Судалгааны обьект: Интернэт хэрэглэдэг хэрэглэгчид

Судалгааны арга:Анкет ба ярилцлагын арга

Судалгааны ач холбогдол: Интернэт хэрэглэдэг

хэрэглэгчдийн дутагдалтай тал болон сэтгэл ханамжийн

хандлагыг тодорхойлоход оршино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: hereglegchiin sudalgaa

1

Онолын хэсэг

1.1 Интернэтийн үүсэл түүний тухай

Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилтvvдийн нэг нь

ИНТЕРНЭТ яахын аргагvй мөн билээ.

Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компьютеруудыг л

хамарсан сvлжээ байсан бол өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон

арван сая компьютеруудыг холбосон аварга том сvлжээ болсон байна.

1990-д оны дундуур интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15%

буюу жилд 200 гаруй хувир нэмэгдэж байлаа.

Єнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн

тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Та ч гэсэн эдний нэг

гэдгээ бvv мартаарай. Яг хэдэн хvн интернэт хэрэглэж байна гэдгийг

vнэндээ хэлэх боломжгvй юм. Ойролцоогоор 400 гаруй сая хэрэглэгчтэй

гэж баримжаалдаг бөгөөд 2008 онд тэрбум 500 сая гаран болно гэж

тооцоолдог байна.

Интернэтийн хийсвэр байдал багасаж бодит боломж улам

нэмэгдэж байна. Олон улсын мэдээллийн корпорацийн (International Date

Corporation, IDC) хэдэн жилийн өмнө гаргасан судалгаагаар америкийн

өрхийн гуравны нэг нь интернэтэд холбогдсон боловч нийт хэрэглэгчдийн

50 орчим хувь нь бусад орны оршин суугчид байна гэсэн дvгнэлтэнд

хvрчээ.

Интернэт гэдэг нь хоорондоо мэдээлэл солилцдог дэлхий дахинд

тархан байрласан компьютерийн олон мянган сvлжээ юм. Тvvнийг

дангаараа өмчилж хянадаг газар гэж байхгvй. Ихэнхи мэдээлэл нь vнэгvй

байдгаараа хэрэглэгчдэд маш их өргөн боломж олгож байдаг билээ. Та

интернэтийн сvлжээгээр дамжин хормын төдийд дэлхийн аль ч цэгт хvрэх

боломжтой бөгөөд мэдээлэл авахаас гадна өөрөө мэдээлэл vvсгэгч болж

мэдээллийн санг баяжуулж болдог. Yvнийг ихэнхдээ вэб хуудас, блог,

вэб талбар (space) зэргийг ашиглан гvйцэтгэдэг.

WWW гэдэг нь Дэлхий нийтийн сvлжээ буюу (World Wide Web)

гэсэн vгийн товчлол бөгөөд бид сvлжээ буюу Интернэт гэж нэрлэдэг.

Интернэт нь HTTP гэсэн стандарт протокол ашиглан хоорондоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: hereglegchiin sudalgaa

2

холбогдоно. Энэхvv сvлжээний мэдээлэл Вэб хуудас гэж нэрлэгдэн

хадгалагддаг. Вэб хуудсууд нь Вэб сервер гэж нэрлэгдэх компьютерт

байрлана. Веб хуудсыг ашиглаж, мэдээллийг нь ашиглаж байгаа

компьютерийг (ө.х та гэсэн vг) Вэбээр vйлчvvлэгч буюу (client) гэнэ.

Эдгээр Client – vvд нь вэб харуулах хэрэгсэл буюу Browser (Internet

Explorer, Mozilla, Opera, Netscape Navigator etc..)ашигладаг.

Ямар хуудас харуулах вэ гэдгийг хэрэглэгчээс илгээсэн шаардлагаар

тодорхойлно. Интернэт дахь сая сая вэб хуудсууд өөрийн давташгvй нэр

буюу domain name (URL = Unifrom Resource Locator) - тэй.

Жишээ нь: www.caak.mn

Yvнийгээ зохицуулдаг албан ѐсны байгууллага байдаг.Тvvнийг

ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) гэж

нэрлэдэг. Энэхvv байгууллага нь эдгээр замбараагvй олон нэрнvvдийг

зохицуулж, шинэ домайн нэр vvсгэх, өргөтгөл оруулах зэрэг асуудлуудыг

зохицуулах vvрэгтэй.

Интернэтэд яагаад том жижиг vсгийн ялгаагvй домайн нэр хэрэглэдэг вэ?

Урьд нь бидний ашиглаж байгаа домайн нэрний оронд IP address (Internet

Protocol Address) ашигладаг байсан бөгөөд vvнд 0.0.0.0 – оос авахуулаад

255.255.255.255 –хvртэлх тооны давхцалтгvй компьютер сvлжээнд

холбогдох боломжтой.

Энэ нь ойролцоогоор 4 294 967 296 ширхэг компьютер сvлжээнд

холбогдох бололцоотой гэсэн vг. Ийм тооны домайн нэр холбогдох

хараахан бололцоогvй тул том , жижиг vсгийн ялгаагvй нэр ашиглахаар

төлөвлөсөн байна.

Дээрх IP- руу бидний одоо ашиглаж буй тогтооход хялбар домайн нэрийг

холбож өгч байгаа гvvр нь URL юм. Одоо бол бид домайн нэрийг эх хэл

дээрээ ашигах болоцоотой болсон байна. Та http://www.yahoo.com/ гэж

бичихийн оронд яахуу гэж хаягын мөрөн дээр бичихэд л ордог.

Энэ гайхалтай биш гэж vv? Яваандаа энэ нь дууны технологитой

зохицож та яахуу гэж хэлэхэд л www.yahoo.com руу ордог болохыг

vгvйсгэхгvй. Вэб хуудас бvр өөрт байгаа мэдээллээ харуулах зааврыг

агуулах бөгөөд Browser маань эдгээрийг уншиж танд ойлгомжтой

байдлаар хөрвvvлэн харуулах юм. Хуудас харуулах зааврыг HTML (Hyper

Text Markup Language-Гипер текст дамжуулах протокол) гэх кодчлолоор

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: hereglegchiin sudalgaa

3

бичдэг. Та ч өөрөө HTML файлыг энгийн текст боловсруулах програмын

(notepad, notepad++, wordpad, emeditor etc...) тусламжтайгаар vvсгэж

чадна.

Жишээ нь: Hello World!

Гэж бичээд дурын нэрээр нэрлээд өргөтгөлийг нь .html гэж

хадгалахад хангалттай. .htm, .html 2 нь зарчмын хувьд ялгаагvй. OS-н

өмнөх хувилбаруудад файлын өргөтгөлийн зөвхөн гурван тэмэдэгт

байхаар хязгаарлаж байсан бол одоо ийм хvндрэл гарахгvй учраас .html

гэж хадгалж болно. Энэхvv вэб хуудасны зааврын стандартыг W3C буюу

World Wide Web Consortsium (Дэлхийн сvлжээний холбоо) тогтоодог.

HTML, CSS, XML гэх стандарт кодчлолууд байдаг ба эдгээр кодчлолд

нэмэлт өөрчлөлт оруулах, боломжийг нэмэгдvvлэх, шинэ кодчлол батлах

зэрэг шинэчлэлтvvд байнга хийгдэж байдаг учраас vvнтэй холбогдуулж

шинэ стандарт боловсруулах, тvvнийг вэб хөтөч (Browser) програм

хангамжтай зохицох ажлуулах төлөвлөгөөг гаргах гээд өндөр

хариуцлагатай ажилладаг байгууллага юм.

Вэб хуудасны хаяг нь vндсэн 4 хэсэгтэй.

1. http:// - HyperTextTransferProtocol

2. www. – WorldWideWeb (Мэдээллийн санд харъяалагдсаныг илэрхийлнэ)

3. 3. yourname – Тухайн байгууллагын нэр

4. .com, .edu, .org, .mn, .ru, .kr - Ямар vйл ажиллагаа явуулдаг, ямар

улсын сайт болохыг заана.

Хүн төрөлхтөний өмнө мэдээллийн цоо шинэ ертөнц нээгдэж

баина.15 жилиин өмнө нэг ч гар утас,нэг ч зөөврийн компьютер

интернэтийн сүлжээ байсангүй.Электрон шууданг зөвхөн цэрэг дайны

болон шинжлэх ухааны зорилгоор ашиглаж баилаа.Микро компьютер

гарнаас хойш 5 жил өнгөрлөө .

IBM фирмийн персонал компьютер гарахад дараагийн жилүүдэд

дэлхий дахины хөгжилд ямар нөлөөүзүүлэхийг хэн ч төсөөлж

байсангүй.Харин өнөөдөр хүн бүр тоглоом тоглохоос эхлээд бичиг

баримт бэлтгэх, хөгжим зохиох, өрхийн санхүүгийн тооцоо хийхдээ ч

компьютер ашиглаж байгаа бөгөөд ихэнх компьютер интернэтэд

холбогджээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: hereglegchiin sudalgaa

4

Сонин сэтгүүлүүд реклам сурталчилгаа, материалаа и-мейлээр

хүлээн авдаг болж бизнесийн бүхий л төрлийн гэрээ хэлэлцээр

интернэтээр хийгдэж байна. Электрон сүлжээ, интернэт нь хүн

төрөлхтний өмнө урьд өмнө байгаагүй өргөн боломжийг нээж байгаа

билээ.

Худалдаа наймаа, бизнес гэхээр л хэдэн зууны өмнөх өрнө дорныг

холбосон худалдаа наймааны их зам, ачаа бараа тээж алгуурхан

урагшлах жингийн урт цуваа өөрийн эрхгүй санаанд буудаг нь лавтай.

Тэгвэл одоо цагийн бизнес гэдэг нь гэдэг нь зөвхөн өрнө дорныг төдийгүй

хол ойрын бүх тив, улс орныг холбож, мянга түмэн бээрийн урт замыг

хэдэн хоромд туулдаг болжээ.

Энэ бол худалдаа наймаа, бизнесийн үйл ажиллагаа явуулахад

зориулсан компьютерийн сүлжээ юм. Ийнхүү ачаа бараагаа морин тэрэг,

тэмээн жинд ачаалж хэдэн сар, жил үргэлжлэх урт замд гарч өвлийн

хүйтэн зуны халуунд зовж зүдэрч байж хийдэг тэр цагийн арилжаа

наймаа өнөөдөр хэчнээн ямар хялбар болсныг зүйрлэхийн аргагүй.

Єрөөнөөсөө ч гаралгүй дэлгэцийн араас товчлуур дарах төдийхнөөр тив

дэлхийг алгасан бизнесийн түншээ олж дуртай цагтаа харилцан гэрээ

хэлэлцээр байгуулж загвар хэмжээгээ тохирч төлбөр тооцоогоо хүртэл

гүйцэтгэхэд ямар саадгүй болжээ.

Єнөөдөр дэлхий дээр интернэт хэрэглэгчдийн тоо асар түргэн

нэмэгдэж 30 минут тутамд 1 сүлжээ, өдөр тутамд 500 компьютер түүнд

холбогддог гэсэн тооцоо байна. Интернэт онцгой түргэн нэьтэрч буй орон

бол Япон юм. 1998 оны эхний улирлын байдлаар тэнд интернэтийн

хэрэглэгчдийн тоо 10 саяас хол давжээ. Интернэтийн хэрэглэгчдийн 25%

буюу 2,5 сая хүн зөвхөн гэрээсээ, 54% буюу 5,4 сая хүн ажил дээрээсээ,

21% буюу 2,1 сая хүн гэр болон ажлын аль алинаас нь интернэтэд

хандан ажилладаг байжээ. Нийт айл өрхийн 7,1% нь интернэтэд

холбогдсон байна. Оны эцэс гэхэд Японы интернэт хэрэглэгчдийн тоо

13,85 саяд хүрэх төлөвтэй бөгөөд 28% гэрээсээ, 48% нь ажил дээрээсээ,

үлдэх 24% нь гэр болон ажил дээрээсээ интернэтийг ашиглана.

1999 оны эцэс гэхэд Япон дахь интернэтийн хэрэглэгчдийн тоо 20

саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: hereglegchiin sudalgaa

5

Дээрх тоо баримтаас үзэхэд интернэтийн зөвхөн ажлын цагаар

ажил дээрээсээ бус гэрээсээ болон гэр ба ажил дээрээсээ, хослуулан

хэрэглэх ч сонирхол өсч байна. Энэ нь персонал компьютер хаа сайгүй

нэвтэрч, ялангуяа бизнес эрхлэгчид холбоото мэдээллийг цуглуулах

болжээ. Араб дахь интернэт хэрэглээний тухай анхны судалгааны

дүнгээс үзэхэд интернэтийн дундаж хэрэглэгч 29 настай бөгөөд гол

төлөв дээд боловсролтрой эмэгтэйчүүд байдаг. Нийт хэрэглэгчийн 4% нь

эмэгтэйчүүд байдаг. Интернэтийг гэртээ болон ажилдаа ашиглаж

байгаагаар нь үзэхэд яг тэнцүү буюу 50:50 юм.

Ялангуяа боловсролын ба улсын байгууллагуудад интернэтэд

ихолбогдохыг нэг их хичээхгүй байна. Бизнес эрхлэгчийн 17% нь

компьютер дээр ажилладаг, эсвэл интернэтэд холбогдсон газар

ажилладаг юм байна. Гэтэл

Африкт сүүлийн хэдэн жилд интернэтийн холболтын цар хүрээ

өмнөх жилүүдийнхийг бодоюход нэмэгдэж байна. 1998 оны 1 сарын

мэдээнээс үзэхэд Африк тивийн 54 орны 42-ынх нь нийслэлд

интернэтийн онлайн үйлчилгээ явуулж, зимбабве-г оруулаад 8 улс орон

нутгийн сүлжээтэй буюу хоорондоо телефон утсаар холбогддог аж. Тус

тивийн интернэтийн хэрэглэгчдийн тоо 800 мянгаас нэг саяын хооронд

байгаа бөгөөд үүнээс 700 мянга нь өмнөд Африкийнх аж. Зимбабве улс

интернэтийн 10000 хэрэглэгчтэй ба нийт хэрэглэг чдийн тоогоор 3-р байр,

нэг хүнд ноогдох тоогоороо 5-р байр эзэлдэг байна. Гэсэн хэдий ч саяхны

судалгаагаар Африк тив нь интернэтийн хэрэглээ, холболт өндөр

хөгжсөн орнуудаас хол хоцорсон хэвээр байна.

Дэлхий дээр болон бизнес эрхлэгчид интернэтийн тусламжтайгаар

гадаадын байгууллагуудтай холбоо тогтоож төлбөр тооцоог түргэн

шуурхай гүйцэтгэдэг байна. Монгол улсын интернэтийн web хуудсаар

манай компаниудын тухай мэдээлэл, үнэт цаасны зах зээлийн мэдээлэл,

валютын ханшны мэдээлэл тухай зэрэг төрөл бүрийн мэдээллүүдийг

авах боломжтой

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: hereglegchiin sudalgaa

6

1.2. Интернэт бүтцийн тухай

Интернэтийн хамгийн гайхамшигт чанар нь түүнийг хэн нэгэн

бүхлээр нь эзэмшдэггүй явдал юм. Интернэт бол дэлхийг хэрэн тойрсон

асар олон сүлжээнүүдийн нэгдэл бөгөөд эдгээр сүлжээнд аварга томоос

эхлээд өчүүхэн жижиг сүлжээ хүртэл хамрагдана.

Энэхүү нэгдэл хамгийн ярвигтай бүтцээс эхлээд хамгийн энгийн

бүтэц бүхий төрөл бүрийн аргаар хоорондоо холбогдоно. Яг үнэндээ

интернэт гэж байхгүй бөгөөд асар олон сүлжээнүүдийн нэгдлийг л ингэж

нэрлэж байгаа юм. Inter гэдэг нь ерөнхийдөө олон улсын гэдэг утгыг

гаргаж байгаа бол net гэдэг нь мэдээж сүлжээ гэсэн үг шүү дээ. Ингээд

олон улсын сүлжээ буюу интернэтийн тухай илүү ихийг мэдэж авцгаая.

1969 онд интернэт нь анх үүсжээ.

Тэр үед ердөө 4-хөн компьютерийг хооронд нь холбосон байсан

бол өнөөдөр хэдэн арван сая

компьютеруудыг холбосон байна. Үнэхээр аварга том болсон байгаа биз.

Тэгэхээр анх түүнийг бүтээсэн хүмүүс түүний универсаль чанарыг маш

сайн хангасан байгаа юм. Хэдийгээр интернэтийг хэн ч албан ѐсоор

эзэмшдэггүй боловч энэ нь түүнийг хэн ч хянадаггүй, зохицуулдаггүй

гэсэн үг биш юм.

1992 онд байгуулагдсан ИНТЕРНЭТИЙН НИЙГЭМЛЭГ нь ашгийн

бус бөгөөд жаахан замбараагүй болж яалт ч үгүй зохицуулалт хэрэгтэй

болох үед аргагүй шаардлагаар байгуулагджээ. Энэ

байгууллагын гол зорилго нь интернэт сүлжээг бүхэлд нь хянах,

зохицуулах явдал юм. Интернэтэд ашиглагддаг маш олон протоколуудыг

эд баталж гаргадаг юм.

Бидний сонирхлыг энэ байгууллагаас илүү интернэтийн бүтэц

татаж байгаа тул бид Domain нэрийн сервер, Network access Point,

backbone гэх мэтийн талаар дэлгэрэнгүй үзэх болно. Юуны өмнө

компьютерууд хоорондоо хэрхэн холбогддог тухай сонирхоцгооѐ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: hereglegchiin sudalgaa

7

Сүлжээний шатлал

Интернэтэд холбогдсон компьютер болгон интернэтийн нэгэн хэсэг

болно. Єөрөөр хэлбэл интернэт нь дэлхий дээрх олон зуун сая

холбогдсон компьютеруудаас бүтдэг гэсэн үг. Жишээ нь монголчуудын

ихэнх нь өнөөдөр ч гэсэн Dial-up модем ашиглан холбогдож байгаа шүү

дээ.

Энэ үед та орон нутгийн утасны дугаар руу модемоор залгаснаар

ISP (Internet Service Provid¬er - Интернэтийн Үйлчилгээ Үзүүлэгч) рүү

холбогдоно. Єөрөөр хэлбэл утасны шугамаар Micom, Realcom, MCS-

Com, Sky Network зэрэг ISP-нүүд рүү холбогдоно гэсэн үг. Харин ажил

дээрээ бол та байгууллагынхаа сүлжээнд холбогдоод л интернэтэд

орчхож магадгүй. Байгууллагын сүлжээг Local Area Network буюу LAN-

Дотоод Бүсийн Сүлжээ гэдэг.

Хэдийгээр та LAN-д холбогдож байгаа боловч байгууллага чинь

бас л өмнөхтэй төстэй аргаар ISP-тай холбогдож байгаа нь гарцаагүй. Ер

нь ISP-тай холбогдож чадсан л бол тэдний сүлжээний нэг хэсэг болно

гэсэн үг. Харин танай ISP чинь дараагийн шатны илүү том сүлжээнд

холбогдсон байх бөгөөд тэдний гишүүн мэтээр ажиллаж байгаа нь

лавтай.

Ингээд л интернэт бол сүлжээнүүдээс бүтсэн сүлжээ гэдэг нь

батлагдаж байгаа юм. Интернэтийн холболтын үйлчилгээ үзүүлэгч

томоохон компаниуд нь энд тэндхийн мужуудыг хамарсан өөрийн

мэдлийн тусгай dedicated backbone-тай байх бөгөөд эдгээр шугамаа

ашиглаж өндөр хурдтай холболтыг хангаж чаддаг. Dedicated backbone

гэдэг хэллэг их чухал юм. Монголчлох аваас тусгай зориулалтын дэд

бүтэц гэж ойлгогдоно. Backbone-сээр нуруу.. Муж болгонд компанийн

мэдлийн Point of Presence (POP) байна. Энэ нь танд ойлгомжтойгоор

дүрслэх аваас өртөөтэй л төстэй юм. Тухайн орон нутгийн хэрэглэгч

компанийн back¬bone-д холбогдохын тулд аль ойр байх POP-д холбогдох

ѐстой болно. Єөрөөр хэлбэл та Dial-up-аар залгах үед энэхүү POP цэгт

холбогддог гэсэн үг юм.Интернэтийн хамгийн гайхалтай юм нь одоо эхлэх

гэж байна.

Ийм том дэд бүтэц сүлжээг хянах систем интернэтэд байдаггүй.

Хэрвээ хүсвэл манай монголын томоохон компани өөрийн мэдлийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: hereglegchiin sudalgaa

8

backbone сүлжээгээ дэлхийгээр биш юмаа гэхэд Ази даяар татаж чадвал

түүнийгээ бусад компаниудад түрээсэлж болно гэсэн үг. Тэгвэл бид маш

хямд зардлаар Азийн бусад орнуудтай асар өндөр хурдаар холбогдоно

гэсэн үг.

Даанч ийм систем босгоход асар өндөр зардал гарах нь ойлгомжтой.

Түүнчлэн манай зах зээл бага болохоор ийм системийг бие даан босгох

боломжгүй. Хамгийн өндөр төвшинд хоорондоо холбогдсон хэд хэдэн

аварга сүлжээнүүд байх бөгөөд эдгээрийг Network Access Points (NAP)

ашиглан холбоно.

Сүлжээний жишээ

Зарим хүмүүст дээрх материал огт ойлгомжгүй санагдаж болох юм.

Тэгэхээр мэдлэгээ бататгах үүднээс жишээ авч үзье. А компани нь

нилээн том ISP компани гэж төсөөлье. Тэрээр монгол орны гол хотууд,

хэд хэдэн аймагт өөрийн мэдлийн POP-той.

Тухайн хотын хэрэглэгчид модемоор POP руу нь холбогдох

боломжтой. POP-уудаа хооронд нь холбохын тулд Монголын Цахилгаан

Холбоо ч юмуу эсвэл өөр газрын мэдлийн шилэн кабелийг түрээсэлдэг

гэж бодъѐ. Єөрсдөө шилэн кабель бүхий дэд бүтэц хараахан байгуулж

чадаагүй. Тэгвэл Б компани нь корпораци маягийн ISP гэж төсөөлье. Б

компани нь томоохон хотуудад том том барилгуудтай бөгөөд тэдний

серверүүд, салбар нэгжүүд нь эдгээр барилгуудад байрладаг. Б компани

нь маш том бөгөөд баян корпораци учир барилгуудаа бүгдийг нь хооронд

нь өөрийн мэдлийн шилэн кабелиар холбож дөнгөсөн байна.

Єөрөөр хэлбэл өөрийн мэдлийн сүлжээг үүсгэсэн гэсэн үг.

Ийм тохиолдолд А компанийн хэрэглэгчид хоорондоо чөлөөтэй харилцаж

чадна. Мэдээж Б компанийн ажилтнууд ч ялгаагүй хоорондоо харилцах

нь ойлгомжтой. Харин харамсалтай нь А болон Б компанийн хэрэглэгчид

хоорондоо харилцах асуудал төвөгтэй болж байгаа юм. Яагаад гэвэл

дээрх 2 сүлжээ одоогоор хоорондоо холбогдоогүй байгаа шүү дээ. Ингээд

2 компани хоѐулаа өөрсдийн сүлжээгээ NAP-д холбохоос өөр аргагүй

болно. NAP-д холбосноор А-гийн хувьд ганц Б ч гэхгүй бусад компанийн

сүлжээнд хандах боломжтой болж байгаа юм. Тэдний хоорондох урсгал

NAP-ийн сүлжээгээр дамжих нь тодорхой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: hereglegchiin sudalgaa

9

Яг амьдрал дээр олон арван ISP-нүүд байх бөгөөд тэдгээр нь бүгд

ямар нэгэн хэмжээгээр NAP-д холбогдсон байна. Триллион гаруй өгөгдөл

өдөр тутам урсах ба бүгд хоорондоо гэрээ байгуулж интер холбоо

үүсгэхийг зөвшөөрсөн байдаг. Ийм аргаар таны компьютер дэлхийн

хаана нэгтээ байх өөр компьютертай ямар ч байсан ч холбогдох

боломжтой болж байгаа юм.

Хуваагдлыг гүүрээр холбох

Бүхий л дэд сүлжээнүүд NAP-д найдахаас өөр аргагүй болохыг та

ойлгосон байх. Аварга том том backbone буюу сүлжээний дэд бүтцүүд

хоорондоо харилцана гэсэн үг. Хамгийн гайхалтай нь ингэж олон

дамждаг мөртлөө дэлхийн нөгөө бөөрөнд байгаа найзтайгаа чатлахад

таны илгээсэн текст секундийг хэд хуваасны дайны хугацаанд оччихдог

юм шүү дээ.

Тэгвэл одоо Rout¬er гэсэн ойлголт яригдах учиртай. Яагаад гэвэл

өгөгдөл хаагуур хэрхэн дамжихыг шийддэг төхөө-рөмж бол Router юм.

Router гэдэг маань зангилаа болгон дээр орших өндөр хурдтай ком-

пьютер бөгөөд танаас ирсэн мессэжийг зорь-сон газар руу нь хамгийн

хурднаар илгээхийн тулд хааш нь шидэхийг шийднэ. Єгөгдөл дамжих

болон маш олон занги-лаа байх бөгөөд тэдгээрийн ком-бинац зам нь

хэдэн мянгад хүрч болох юм. Ер нь router нь 2 үндсэн ажлыг хийдэг.

Юуны өмнө дамжиж байгаа өгөгдлийг шалгадаг. Шалгалтын гол

зорилго нь дамжих шаардлагагүй, хэрэгцээгүй хэсгийг нь ялган

түүнийг хасах явдал юм. Энэ нь сүлжээгээр асар их хэмжээтэй

ямар ч хэрэггүй өгөгдөл дамжих аюулыг багасгана. Єгөгдөл

дамжих явцад техникийн зориулалттай иймэрхүү хэрэггүй өгөгдөл

их үүсдэг бөгөөд эдгээрийг дор дор нь устгадаг байна.

Єгөгдөл очих ѐстой газар руугаа зөв явж байгааг шалгадаг ба

түүнийг цааш нь зөв газар руу илгээх үүргийг хүлээнэ.

Ингэхээр router гэдэг маань дамжиж буй өгөгдөлд тун чухал үүрэгтэй нь

тодорхой байна. Ер нь тусдаа сүлжээнүүдийн хооронд router байдаг гээд

ойлгочход бараг буруудахгүй юм.

Мэдээллийг нэгээс нөгөө рүү шиднэ. Түүнчлэн холбохоос гадна

эсрэгээрээ сүлжээнүүдийг тус тусад нь хамгаалах үүрэг хүлээнэ. Хэрвээ

router-ийн ийм үүрэг байхгүй байсан бол зөвхөн сүлжээн дотроо дамжих

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: hereglegchiin sudalgaa

10

ѐстой өгөгдөл хальж нөгөө сүлжээ рүү урсаад орчих байсан биз. Ингэвэл

сүлжээнүүд жинхэнэ замбараагүй болох нь ойлгомжтой. Хичнээн сүлжээ

холбогдсоноос үл хамааран router-ийн үүрэг адил байдаг. Олон мянган

сүлжээнүүдээс бүтсэн аварга том интернэтийн сүлжээнд router үнэхээр

онцгой үүрэгтэй төхөөрөмж билээ.

Backbone буюу ДЭД БҮТЭЦ

National Science Foundation (NSF) буюу Үндэсний Шинжлэх Ухааны

Сан анх удаагаа өндөр хурдны back¬bone-ыг байгуулсан байна. Энэ дэд

бүтцийг NSFNET гэж нэрлэсэн бөгөөд 170 жижиг сүлжээнүүдийг холбосон

T1 шугам байсан юм. Хурд нь ердөө л 1.544 Mbps байсан нь өнөөдөр бол

өчүүхэн боловч тэр үедээ агуу байжээ. Гэвч 1.544 үнэхээр гологдолтой

хурд байсан тул тэр үеийн аварга корпорациуд болох IBM, MCI ба Merit

нь NSF-тэй нийлж уг дэд бүтцийг хөгжүүлснээр дараа жил нь хурд маш их

нэмэгдэн даруй 45 Mbps болж T3 болсон байна.

Backbone гэдэг нь үндсэндээ бүдүүн шилэн кабель юм л даа. Том

бүдүүн шугам дотор хэд хэдэн шилэн кабель давхарлан орших бөгөөд

ингэснээр урсгалын багтаамжийг нэмэгдүүлж байгаа юм. Шилэн кабелиуд

нь бас хоорондоо ялгаатай. Шилэн кабелийг OC (optical carrier-шилэн

дамжуулагч) гэсэн нэгжээр хэмжих нь бий. OC-3, OC-12, OC-48 гэх

мэтээр нэрлэдэг. OC-3 нэгж нь 155 Mbps багтаамжтай байдаг бол OC-48

нь 2,488 Mbps (2.488 Gbps) багтаамжтай. Тэгэхээр шилэн кабель хичнээн

их багтаамжтай бөгөөд ямар өндөр хурдтай болохыг та төсөөлж байгаа

биз ээ.

Харин өнөөдөр бол шилэн кабелийг хөрөнгө оруулалт нь байвал

босгоход ядах юмгүй болжээ. Дэлхий даяар олон зуун компани өөрийн

мэдлийн өндөр хурдтай шилэн кабелийн дэд бүтцийг босгож байгаа

бөгөөд тэдгээр нь тус бүрдээ NAP-д холбогдон иж бүрэн системийг

үүсгэж байна. Ингэснээр та дэлхийн хаана байгаа, аль компанид

харъяалагдаж байгаагаас үл хамааран нөгөө хүнтэй холбогдож чадах

боломж бий болно.

Интернэт бол хоорондоо тохиролцон холбогдсон асар их багтаамжтай

сүлжээнүүдийн нэгдэл гэдгийг дахиад хэлчихье.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: hereglegchiin sudalgaa

11

ИНТЕРНЭТ ПРОТОКОЛ: IP хаягууд

Интернэтэд холбогдсон бүхий л машинууд давтагдахгүй тусгай

дугаартай байх нь зүйн хэрэг. Тэгэхгүй бол бие биенээ хэрхэн олох

билээ. Энэхүү хаягийг IP хаяг хэмээн нэрийддэг. IP гэдэг нь Internet

Proto¬col гэсэн үг бөгөөд компьютерууд интернэтийг ашиглан хоорондоо

холбогдохдоо ашигладаг хэл маягийн зүйл юм.

Ер нь протокол гэдэг нь хоорондоо харилцахдаа ашигладаг тусгай

тохиролцсон зүйл байдаг. Жишээ нь монголчууд монгол хэлээр

хоорондоо харилцдаг бол олно улсад англи хэл нь нийтлэг харилцааны

хэл болдог шүү дээ. Тэрэн шиг л зүйл юм. Хэрвээ протоколыг нь мэдэж

байвал ирж байгаа үл мэдэгдэх өгөгдлийг кодлон танихад их амархан.

Протоколыг мэдэхгүй бол юу ч ойлгож үл чадна. IP хаяг нь дараах

байдалтай харагдана.

192.168.150.255 гэх мэт.

Ер нь үргэлжилсэн баахан тоонууд байж болох л байсан. Харин IP

хаягийг зохиож байгаа хүмүүс үүнийг бодолцон дундаа цэг бүхий дөрвөн

тооноос бүрдэхээр бодож хийжээ. Нэг тоо нь 0-255 хүртэл утга авч чадна.

Энэ нь хүмүүс бидэнд цээжлэх болон харахад арай л эвтэйхэн юм. Дээрх

тоог 192168150255 гэвэл иржийсэн олон тоо харагдаж байгаа биз дээ.

Гэхдээ дээрх хэлбэр нь яг компьютерт орохоороо 2-тын тооллын системд

хөрвүүлэгдэж ашиглагдана. Тэгвэл 192.168.150.255 маань

11000000.10101000.10010110.11111111

гэсэн утгатай болно. 2-тын тооллын системд дүрслэгдэхээрээ нэг тоонд

нь 8 орон шаардагдаж байгаа та харж байна уу.

Ингэхээр нийтдээ 32 орон хэрэгтэй болно. Ийм учраас л IP хаягийг

32 бит тоо гэдэг юм шүү дээ. 2-тын тооллын системд тухайн орон зөвхөн

0, 1-ын аль нэгийг л авна. Ингэхээр энэ системд байж болох хамгийн

олон хувилбар нь 2-ын 8 зэрэг буюу 256 гарах юм. Ингэхээр нэг бүхэл тоо

маань ихдээ л 255 байж болох байна шүү дээ. Ингээд нийт боломжит

хувилбар нь 2-ын 32 зэрэгт буюу 4'294'967'296 гэсэн тоо гарна.

Боломжийн олон тоо харагдаж байгаа биз дээ. Танд ойлгомжтойгоор

тайлбарлавал ойролцоогоор 4.3 тэрбум компьютерийг бидний бий

болгосон IP хаягаар давхардуулахгүйгээр тодорхойлж чадахаар байна.

Зарим онцгой хаягуудыг янз бүрийн зорилгоор ашиглахаар нөөцөлсөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: hereglegchiin sudalgaa

12

байдаг. Жишээ нь: 0.0.0.0 гэсэн хаяг нь анхны сонгодог сүлжээнд

зориулагдсан бол 255.255.255.255 хаяг нь broadcast-д зориулагджээ.

Цэгүүдээр хуваасан нь цаанаа бас учиртай. IP хаягуудыг учир

утгатайгаар олгодог. Мэргэжлийн хүн IP хаягийг хараад аль улсын хаана

байгаа компьютер вэ гэдгийг төсөөлж чадна. Түүнчлэн IP хаягуудыг

багцлаад нэг хэсгийг бизнест, нэг хэсгийг Засгийн Газрууд эзэмшиж

болдог.

Найман орон маань Net ба Host гэсэн 2 хэсэгт хуваагдана. Net хэсэг

нь эхний найман тоонд оршино. Энэ нь тухайн компьютер аль сүлжээнд

байгааг илэрхийлж чаддаг. Харин Node нь компьютерийг тухайн сүлжээн

дотроо хаана байгаа илрүүлнэ. Host хэсэг нь сүүлийн наймтад

агуулагдана.

ИНТЕРНЭТ ПРОТОКОЛ: Domain нэрийн систем

Интернэт дөнгөж үүсэж нялх байхдаа мэдээж цөөхөн тооны

компьютер бүхий сүлжээтэй байсан нь лавтай. Хэдхэн компьютер учир

харгалзах IP хаягийг нь цээжлээд л болоо..

Цөөхөн хэдхэн сервер компьютертай бол тэдэндээ цээжлэхэд

амархан IP хаяг өгөхөд л асуудал шийдэгдэх юм. Жишээ нь мэйл сервер

бүхий компьютертаа 216.27.27.27 гэх мэтээр өгч болно шүү дээ. Харин

жилээр биш өдөр хоногоор хүрээгээ тэлж олон зуун сая сервертэй болж

байгаа тохиолдолд яах билээ.

Олон сая IP хаягуудыг та бид цээжлэх гэж үү. Энэ бол бүтэшгүй юм.

Энэхүү яалт ч үгүй өндийж ирсэн асуудлыг шийдэхийн тулд текст файл

үүсгэжээ. Network Information Cen¬ter хэмээх төв энэ файлыг удирдаж

байсан бөгөөд бүхий л IP хаягуудыг бүртгэж эхэлсэн байна. Төдөлгүй

текст файл асар ихээр томорч ингэж байх аргагүй болсон нь тодорхой.

Ингээд 1983 онд Wisconsin-ы Их Сургууль Domain Name Server (DNS)

гээчийг үүсгэжээ. Энэ нь IP хаяг болгонд текст нэр харгалзуулдаг бөгөөд

уг текстийг орж ирэнгүүт харгалзах IP хаягийг автоматаар буцаадаг гол

үүрэгтэй юм.

Ингээд л та бид өнөөдөр аймшигтай том том тоонуудыг цээжлэх

албагүй болгосон юм даа. Та өнөөдөр google.com, ya¬hoo.com,

computertimes.mn гэх мэт нэрүүдийг тун амархан цээжлэх нь тодорхой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: hereglegchiin sudalgaa

13

Uniform Resource Locators

Та вэб юмуу и-мэйл ашиглахдаа domain нэр хэрэглэх нь гарцаагүй.

Тэгвэл үүнийг URL хэмээх зүйлээр шийднэ. Вэб рүү орох замыг бүтнээр

нь бичвэл http://www.computer¬times.mn болдог шүү дээ. Үүнийг бүхлээр

нь URL гэдэг.

Дотор нь do¬main нэр явж байгааг та харж байна. И-мэйлийн хаяг ч

гэсэн ялгаагүй [email protected]болно. Do¬main нэр болгоны цаана

харгалзах IP хаяг байдаг гэдгийг та мэдэж авсан нь лавтай. Хамгийн дээд

төвшний Domain нэрүүд .COM, .ORG, .NET, .EDU, .GOV гэсэн өргөтгөлтэй

байдаг. Харин өргөтгөл бүрийн цаана асар олон нэрүүд оршин байна.

Жишээ нь хамгийн олон нэртэй .COM өргөтгөлийн цаана сая сая вэбүүд

бий.

Google

Microsoft

Yahoo

Dictionary

гэх мэт. Харин өргөтгөл нь адил бол түүн доторх нэрүүд давхардах

учиргүй.

Үйлчлүүлэгч ба эзэн сервер

Интернэт сервер нь интернэтийг үүсгэсэн байж тун болзошгүй. Хэрвээ

интернэт дээр ямар нэгэн сервер байдаггүй, түүнд хэрэгтэй үйлчилгээ

байдаггүй бол интернэтээр юугаа ч хийх билээ. Тэгэхээр интернэтэд

холбогдсон компьютер болгон нэг бол сервер үгүй бол клиент болно.

Маш олон сервер байж болно. Вэб сервер, мэйл сервер, FTP сервер

гээд нэрлэвэл их урт жагсаалт гарна. Та бид ямар нэгэн вэб рүү хандаж л

байгаа бол тэнд нэг сервер бидэнд зориулан ажиллаж байна гэсэн үг.

www.computertimes.mn гэсэн хаягаар орж вэб хуудас гарч ирэн та

хэрэгцээт мэдээллээ авч байгаа гэж бодъѐ. Тэгвэл та хэдийн үйлчлүүлэгч

болсон байна. Та уг вэбийг агуулсан вэб сервер рүү хандаж үйлчлүүлж

байгаа ажээ. Сервер нь ихэнхдээ тогтмол IP хаягтай байх бөгөөд тэр нь

барагтай л бол өөрчлөгддөггүй. Харин Dial-up-аар орж байгаа гэрийн

компьютер нь IP хаягаа байнга солиод гайхах зүйлгүй. Ямар IP авахыг нь

ISP дээрх програм автоматаар тогтоочихдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: hereglegchiin sudalgaa

14

1.3 Монголын тухайд

Манай орны зарим үзүүлэлтүүд үнэхээр өрөвдөлтэй. Жишээ нь

манай улсын интернэтийн гарц яг хэд вэ гэдгийг та мэдэх үү? MISPA

гэсэн байгууллага байгуулагдсанаас хойш манай орны интернэтийн

байдал харьцангуй гэрэлтэй болж эхэлсэн юм. Тэр үед юу болсон бэ?

2004 оноос өмнө Монголын интернэт үзүүлэгч компаниуд тус тусдаа

гарцтай байлаа. Тэд мэдээж шилэн кабель бүхий дэд бүтэц (backbone)

байгуулж чадахгүй тул өөр гарцтай байсан юм.

Тэд шууд сансар руу гарсан сансрын антен ашиглаж байв. Энэ нь

багтаамж муутай байхаас гадна асар үнэтэй байлаа. Үнэндээ манайх шиг

эдийн засгийн хувьд тийм ч хүчирхэг бус оронд энэ нь тохиромжгүй

сонголт юм. Тэгээд ч сансрын гарц нь багтаамж муутай.

Багтаамжийг өсгөе гэвэл асар их мөнгө төлөх хэрэгтэй болох нь

ойлгомжтой. Тэр үед манай орны нийт гарц бүх ISP компаниудын гарцыг

нийлүүлээд 80 Mbps-ээс хэтэрдэггүй байсан гээд бод доо. Ийм л өчүүхэн

байсан юм. Тэр үед 9 ISP компани байсан бөгөөд нийлбэр дүнгээр

гарцын өргөн 78Mbps байв. Гэхдээ энэ нь орох гарах урсгал нь нийлээд

шүү дээ. Үүнээс хүлээн авах нь (download) 44Mbps, илгээх нь (up¬load)

34Mbps байв. Жишээ нь тэр үед Magicnet компанийн гарц ердөө л 2MB

байсан гэж байгаа юм.

Ингээд төмөр Замын вант улс маань энэхүү хүнд хэцүү байдлыг

ойлгон өөрийн дэд бүтцийг ашиглан шилэн кабелийг хоѐр хил рүүгээ

татжээ. Энэ ажилд чамгүй хөрөнгө оруулалт орсон нь тодорхой.

Энэ үед монголчуудын аз болоход ICTA буюу Мэдээлэл Харилцаа

Холбооны Агентлаг байгуулагдсан юм. Энэ агентлагийн гол зорилгуудын

нэг нь монголд зэрлэг байдлаар хөгжиж байсан мэдээллийн технологийн

салбарын хөгжлийг зохион байгуулах, эрчимжүүлэх явдал байсан юм.

Жишээ нь интернэт гарц буюу улсын хэмжээнд бодлогоор шийдэх ажил

тэр чигтээ уначхаад байсныг та одоо ойлгож мэдлээ шүү дээ. Ингээд

агентлагийн тусламжтайгаар MISPA буюу Монголын Интернэт Үзүүлэгч

Байгууллагуудын Холбоо байгуулагдав. Энэ холбоо Төмөр замын шилэн

кабелийн гарцыг эзэмшиж компаниудад хэрхэн хуваахыг шийддэг болсон

юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: hereglegchiin sudalgaa

15

Ингээд 2004 оноос эхлэн интернэтийн байдал хамаагүй гайгүй

болж эхэлсэн бөгөөд үнэ нь харьцангуй буурч эхлэв. Гэвч манай улсын

өсөн тэлж байгаа хэрэгцээг хангахад хаанаа ч хүрэхгүй байгаа юм.

Єнөөдрийн байдлаар төмөр замын шилэн кабелиар нийтдээ 247Mbps

өргөнтэй зурвасаар дэлхийн интернэт сүлжээнд холбогдож байна.

Үүнд: БНХАУ руу STM-1, ОХУ руу 46E1 буюу нийтдээ 247Mbps

хурдаар холбогдож байгаа ажээ. Анх 2004 онд ISP компаниуд бүгд VSAT

систем буюу сансрын хиймэл дагуулаар тус тусдаа холбогддог байсан

учир холболт харьцангуй өндөр үнэтэй дунджаар 1Mbps нь 3-5 мянган

ам. доллар байсан юм. Арай дэндүү үнэтэй байсан байгаа биз. Ингээд

MISPA энэ бүхнийг зохицуулан нэгтгэж газраар нэгдсэн нэг гарцтай болох

ажлыг хийж эхлэв. Энэ үеэс 1Mbps-ийн үнэ нь 1250 ам. доллар хүртэл

буурсан юм.

Улмаар сансрын холболт нь харьцангуй өндөр үнэтэй тул газрын

холболт руу шилжүүлэх замаар 1Mbps-ийн үнийг 400 ам. доллар

болгосон нь дунджаар үнийг 10 дахин бууруулсан үзүүлэлт юм. Энэ үеэс

харьцангуй Монголын нийт ард иргэд интернэтэд холбогдох боломж

өндөр болж ирсэн. Компаниуд ч нийт зах зээл рүү хандсан маркетингийн

бодлого баримтлах хандлагатай болов. Тэрнээс өмнө угаасаа гарц асар

бага, тэрийгээ дагаад үнэ өндөр байсан тул ISP компаниудад шинэ

хүмүүсийг хэрэглэгчээ болгох сонирхол тийм ч их байсангүй.

Ийм учраас л монголын ISP компаниудын үйлчилгээ "0" байсан юм.

Авбал ав, боливол боль, гүйцээ.2004-2005 онд манай улсын гарц

247Mbps дээр тулаад зогссон байсныг та мэдэж авсан. Тэгвэл тэрнээс

хойш ОХУ руу гарсан чиглэлд STM-1 төхөөрөмж суурилуулснаар

155Mbps урсгал нэмэгдсэн байна.

Ингээд яг одоогоор манай улсын гарцын нийлбэр 247+155 =

402Mbps болж байна.Хэдийгээр олон улсын өнөөгийн төвшинтэй

харьцуулахад хэтэрхий бага ч гэсэн 2004 оныхтой харьцуулахад гарц

маань 5 дахин нэмэгдсэн байна. Энэ бүхэнд ICTA болон MISPA-ийн

зүтгэл их байсныг онцлон тэмдэглэе.

Интернэтийн гадаад гарцын үнэ буюу бөөний үнэ буурсан нь

дотоодын жижиглэнгийн үнэ буурах гол шалтгаан болсон байна.

Тухайлбал 64Kbps-ийн үнэ сард 59 ам. доллар байсан бол одоо 20 ам.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: hereglegchiin sudalgaa

16

доллар буюу 3 дахин буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд

гарцын өргөнийг DWDM төхөөрөмжөөр шийдээгүй тохиолдолд удаандаа

ордог юм байна. Манай улс STM хэмээх төхөөрөмж ашигладаг болохыг

бид мэдсэн шүү дээ.

Харин яг одоо DWDM технологи руу шилжихээр ажиллаж байгаа

гэсэн. Хэрвээ ингэх аваас манай улсын гарц дахин эрс нэмэгдэж 2Gbps-

4Gbps болох учиртай. Огцом нэмэгдэж байгаа биз. Монголын бүх л

интернэт хэрэглэгчид болон хэрэглэхээр зэхэж байгаа хүмүүс энэ цаг

үеийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Одоо

бол 402 Mbps гарц маань пиг чихээстэй байдаг бөгөөд ийм учраас л бид

гадаад ертөнцтэй холбогдохдоо мөлхөх шаардлагатай болдог юм.

2Gbps-4Gbps урсгал оруулж ирнэ гэж тооцоолоод ISP компаниудаас

хичнээн Mbps урсгал авахыг хүсэж байгаа тухай тодруулахад 4Gbps

урсгалыг булаалцалдаад л авч байна гэсэн шүү.

Ингээд бодохоор монголд энэ талын нилээд их бизнес байгаа нь

харагдаж байна. Тун удахгүй гарц хангалттай болоод улмаар ISP

компаниуд хэрэглэгчээ булаацалдаад эхлэхийн цагт үйлчилгээний тал нь

сайхан сэргэж ирнэ гэдэгт найдаж байна. Тэр цагт үйлчилгээгээрээ л

өрсөлдөх учиртай болно.

Үүнийг олж харсан зарим ISP-нүүд өнөөдрөөс эхлэн бүтцийн

өөрчлөлт хийж шинэ өнгө маяг олохыг хичээж байна.Ер нь олон жил

болоод дагтаршчихсан бүдүүлэг үеэсээ салъя гэвэл одооноос л эхлэх

хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: hereglegchiin sudalgaa

17

1.4 Интернэт хэрэглээнд гардаг нийтлэг хүндрэлүүд

Єнөөгийн байдлаар Монгол улсад маань нэлээд хэдэн ISP (Internet

Service Provider) буюу интернэтийн үйлчилгээг түгээгч байгууллагууд үйл

ажиллагаагаа явуулж байна.

Та болон таны албан байгууллага мэдээж аль нэг ISP -р дамжин

интернэтийн ертөнцтэй холбогддог. Гэтэл бидэнд сайн юманд садаа

мундахгүй гэгчийн үлгэрээр үүнийг дагаад өч төчнөөн хүндрэл

бэрхшээлүүд тулгардаг. Мэдээж бид энд эдгээр хүндрэл бэрхшээлүүдийг

тоочиж барахгүй.

Тэгэхээр бүгдээрээ ихэвчлэн байгууллага албан газрууд буюу

ихэвчлэн олон хэрэглэгчтэй үед тохиолддог нийтлэг хүндрэлүүдийг энд

дурдъя.

Эхний нийтлэг гардаг асуудал нь дотоод сүлжээний муу зохион

байгуулалтаас болж үүсэх интернэтийн хэрэглээний удаашрал буюу

bandwidth (зурвасын өргөн) хүрэлцэхгүй болох асуудал юм. Энэ нь зарим

холбогдох хүмүүсийн мэдлэгээс болон боломжоос хамааран зарим

байгууллагууд дотоод сүлжээг зохион байгуулах асуудал дээр төдийлөн

анхаарал тавилгүй хандсанаас зарим эцсийн хэрэглэгчдийн хэрэглэж буй

зурвасын өргөн нь дотоод сүлжээний траффикийн болон интернэтийн

траффикийн ачааллыг даахгүй хэмжээнд хүртэл унах тохиолдол бий.

Бид үүнийг хурд хүрэхгүй гэж ярьж заншсан байдаг.

Ихэнх хүмүүс үүнийг өөрийн компьютер дээрх дотоод сүлжээний

физик параметр болох 100Mbps, 10Mbps гэсэн хурдтай андуурч түүний

хэрэглэж буй хурд нь хангалттай байна гэж ойлгодог. Энэ нь буруу

бөгөөд өмнө өгүүлсэн хурд нь зөвхөн таны компьютераас таны

компьютер шууд залгагдсан байгаа төхөөрөмж 2 -ын хоорондох хурдыг л

илэрхийлж байгаа юм.

Таны хэрэглээнд хангалттай байх хурдыг та тогтмол ашиглаж

байхын тулд таны дотоод сүлжээнд ямар нэгэн ачааллаас хамаарсан

хурдны уналт үүсэхгүй байх хэрэгтэй юм

.Байгууллагуудын хувьд эцсийн хэрэглэгчийг хянах гэдэг нь

аюулгүй байдал талаасаа болон системийн тогтвортой ажиллагаанд маш

чухал байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: hereglegchiin sudalgaa

18

Тэгвэл үүнийг орхигдуулснаар эцсийн хэрэглэгч өөрийн дураар

интернэтээс их хэмжээний мэдээлэл байнга татах боломжийг олгодог.

Байнга татахаас гадна real time траффик гэж нэрлэгддэг хэрэглээний

түвшний RTSP, MMS зэрэг multimedia үйлчилгээг хангадаг протоколуудыг

ашиглан Real player, Windows media player зэрэг олон төрлийн multimedia

програмуудаар интернэтээр кино үзэх, дуу сонсох зэрэг асуудлуудтай

ялангуяа байгууллагын мэдээллийн технологийн ажилтнууд байнга

тулгардаг. Энэ интернэтийн хурдыг тогтмол ачаалалтай байлгадаг

бөгөөд тэр хэмжээгээрээ бусдын интернэтийн хурдыг унагадаг.

Жишээлбэл та ISP -ээсээ 512kbps хурдтай буюу зурвасын өргөнтэй

интернэтийг авч ашигладаг гэе. Тэгвэл танай нэг ажилтан 128kbps

хурдаар нь интернэтээр кино үзэж байна гээд бодъѐ л доо. Эндээс ердөө

512kbps - 128kbps = 384kbps bandwidth -ийг бусад нь хуваан хэрэглэнэ

гэсэн үг юм. Мэдээж тодорхой хугацааны дараа ачаалал жигдрэх боловч

real time траффик тийм ч амар өөрийн эзэлсэн орон зайг суллаж өгөхгүй

гэж мэд.

Үүнээс гадна эцсийн хэрэглэгчийн санаандгүй үйл ажиллагаанууд ч

гэсэн үүнд нөлөөлдөг..

Мөн эцсийн хэрэглэгчид ажилд төдийлөн хэрэгцээ шаардлагагүй

вэб хуудсуудаар аялан, янз бүрийн файл татах зэрэг ажлын цагийг үр

ашиггүйгээр өнгөрүүлдэг. Энэ эргээд байгууллагын хувьд интернэтийн үр

ашиггүй хэрэглээ болж хувирдаг. Түүнээс гадна байгууллагын дотоод үйл

ажиллагааны шаардлагаар зарим хэрэгчид өндөр хурд ашиглах

шаардлага байнга урган гарч байдаг. Жишээ нь энэ шаардлагын дагуу

танай нэг ажилтан өмнө жишээ авсан 512kbps bandwidth -ийн 128kbps -

ийг нь хэрэглэх шаардлага гарчээ гэж саная. Гэтэл нөгөө талд үр ашиггүй

хэрэглээ нь танай байгууллагын интернэтийн bandwidth -ийн ихэнх

хэсгийг эзэлж байвал тухайн тохиолдолд та хэрхэн энэ асуудлыг шийдэх

вэ.

Энэ бүхнээс үзэхэд бид интернэттэй холбогдсон янз бүрийн

шаардлага болон асуудлуудтай байнга тулгарч байдаг нь илэрхий.

Тиймээс эндээс интернэтийн хэрэглээг зохицуулах, хянах менежментийн

шаардлага зүй ѐсоор зайлшгүй урган гарч ирдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: hereglegchiin sudalgaa

19

1.5 Интернэт ба хүүхэд

Интернэт болон мэдээллийн технологийн давуу талаас болоод

дэлхий хүртэл хавтгай болж байна гэж ирээд л шуугих болж. Хэрэв та

хүүхэдтэй бол доорх зүйлсийг заавал мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл

интернэт нь бүгдэд нээлттэй болсон учраас хүүхдийн цав цагаан цаас

шиг сэтгэхүйд юу ч санал болгож мэднэ шүү дээ.

Иймээс таны хүүхэд гэртээ, сургууль дээрээ интернэт хэрэглэдэг

бол та дараах зүйлсийг анхаар.

1.Юуны түрүүнд хүүхдийнхээ интернэт хэрэглэх эрхийг шууд хасч

хэрхэвч болохгүй. Хүүхэд хориглосон ч яаж ийгээд л интернэт ашиглах

бөгөөд бүр муугаар бодлоо гэхэд таныг үзэн ядаж магадгүй шүү.

2.Хяналт тавьдаг програмуудыг боломжоороо хэрэглэ. Жишээ нь Спикер

Группийн бүтээсэн Bossblock програм нь тухайн компьютерийг ашиглах

хугацаанд 10 минут тутамд дэлгэцийн зургийг авч хадгалдаг тул таны

хүүхэд тэр болгон аймшгийн сайтуудаар тэнээд байж чадахгүй.

Гэхдээ ямар ч сайн хяналтын програм байлаа гэсэн 100% итгэх

арга байхгүй. Харин ажилладаггүй ч хамаагүй ийм програм тавьсан шүү

гэхэд л байгууллагын ажилтнуудын хэтэрхий замбараагүй байдал шууд

алга болж байсан туршлага бий. Тэгэхээр хүүхдэд сайнаар нөлөөлөх нь

тодорхой.

3.Орчин үеийн техник технологийн талаар та өөрөө сайн мэдлэгтэй,

мэдээлэлтэй бол. Тэгэхгүй бол хүүхдэдээ мад тавиулах болно. Тэр

тусмаа интернэтийн тухай сайн мэдэж авах нь зайлшгүй.

Үүний тулд та өөрөө боломжийн хирээр интернэт ашигла. Хэрвээ

та интернэтийн талаар хангалттай мэдлэгтэй бол хүүхдэд сайн муу

талыг нь хэлж өгвөл тун сайн.

4.Гэрийн болон хүүхдийн компьютерийг харж, хянаж байх газар

байрлуулбал сайн. Хэрвээ хүүхэд өрөөндөө компьютерийнхаа ард хаалга

руу харан суудаг бол түүний дэлгэцэн дээр юу байгааг ѐстой чөтгөр л

мэдэх байх. Таныг очиж харах гэсээр байтал тэр бүхнийг зохицуулчихдаг

болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: hereglegchiin sudalgaa

20

5.Танайх гэртээ компьютергүй ч гэсэн хүүхдийн чинь найз нь гэртээ

компьютертэй л байж таараа. Тэгэхээр боломжтой бол хүүхдийнхээ

найзын эцэг эхтэй нь зөвлөлдвөл зүгээр.

6.Блог гэх мэтээс авахуулаад л хэн дуртай нь уншиж, мэдээллээ үлдээх

хэрэгсэл түгээмэл болчихсон. Гэвч хувийн амьдралынхаа талаар

хамаагүй бичиж болохгүй. Тэр тусмаа хүүхдүүд. Юу бичиж болох, юу

болохгүй талаар сайн зөвлөж, ярилцах хэрэгтэй.

7.Элдэв төрлийн сэтгэгдэл, блог, уруу татсан мэйл, мессэж зэргийг үл

ойшоох, үл хэрэгсэх, алгасах сэтгэхүйг суулгаж өгвөл хамгийн сайн. Энэ

бол хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү заалт боловч хэрэгжүүлж чадвал

хамгийн үр дүнтэй заалт юм шүү.

Энэ бол зөвхөн интернэт хэрэглээтэй ч холбоотой биш, бүхэл

бүтэн хүмүүжлийн асуудал яригдах болно. Үл ойшоох гэдэг нь чухал үг

юм шүү. Тэрнээс хэт үзэн ядах, эсвэл хэт дурлах зэрэг нь аль аль нь

зохимжгүй. Зүгээр л орхичих хэрэгтэй. Албаны овчарка нохойг сургахдаа

танихгүй хүнийг үл ойшоох гэсэн командыг сургах гэж үйлээ үздэг юм.

Танихгүй хүнээс идэх юм авахгүй, эрхлэхгүй, дагаж явахгүй бас шууд

дайрахгүй, архирахгүй. Зөвхөн өөрийн эзний командаар л үйлдлийг

гүйцэтгэнэ. Бусад үед тайван, энгийн байх ѐстой.

8.Хүүхэд тань буруу чиглэлийн агуулга, сайт руу орсон бол танд

мэдэгдэж байхыг зөвлөөрэй.

9.Хүүхэд тань нэгэнт буруу нөлөөнд ороод байгаа эсэхийг ажиглаж байх

хэрэгтэй. Єрөөнд нь гэнэт ороход интернэт броузераа унагах,

компьютераа шууд унтраах, дэлгэцээ хаах, нөүтбүүкээ далд хийх, байнга

ийш тийшээ хялам хялам хийж байгаа бол гарцаагүй л ямар нэгэн юм

болоод байна. Энэ чигээр нь орхих, тохирсон арга хэмжээ авах эсэхээ та

л мэдэж дээ.

10.Нэгэнт таны болон бусад хүүхдүүд дийлдэхээ болиод "буруу эрхэлсэн

хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдгийг үзүүлээд байгаа бол эрх баригчид

болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани, эсвэл хүүхдийн

хүмүүжлээр дагнан ажилладаг байгууллагад хандан тусламж үсээрэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: hereglegchiin sudalgaa

21

1.6.Интернэт Банкны Үйлчилгээ

ХасБанкны санал болгож буй Интернэт банкны үйлчилгээ нь танд

болон танай байгууллагад банк руу явж, цаг зав, мөнгөө үрэлгүйгээр

банкны бүх төрлийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран

авах боломжийг олгох бөгөөд интернэтэд холбогдсон компьютер байхад

л та дэлхийн аль ч өнцөг булангаас хоногийн 24 цаг, жилийн 365

хоногийн турш хүссэн үедээ Интернэт банкны үйлчилгээг ашиглан өөрийн

дансаа хялбар, найдвартай, аюулгүй замаар удирдах боломжтой юм.

Онцлог давуу тал

ХасБанкны интернэт банкны үйлчилгээ нь дэлхийн хаанаас ч

хурдан, шуурхай үйлчилгээг үзүүлэхээс гадна Таны дансны найдвартай

байдлыг бүх талаар нь хангаж дэлхийд танигдсан хамгийн сүүлийн үеийн

хамгаалалтын төхөөрөмж хэрэглэдгээрээ бусад интернэт банкны

үйлчилгээнээс онцлог давуу талтай юм.

Үйлчилгээнүүд

Дансны лавлагаа авах:

Бүх төрлийн дансны үлдэгдэл шалгах;

Бүх төрлийн дансны хуулга авах;

Тухайн дансанд хийгдсэн гүйлгээнүүдээс хийгдсэн огноо, хүлээн

авагчийн нэр, данс, гүйлгээний утга зэрэг мэдээллүүдийг ашиглан

тодорхой гүйлгээг хайж олох;

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах;

Зээлийн төлөх дүн, хүүг сонгосон өдрөөр урьдчилан шалгах.

Бэлэн бус төлбөр тооцоо хийх:

Интернэт банкинд бүртгэлтэй өөрийн данс хооронд шилжүүлэг

хийх;

ХасБанкны салбар хооронд, ХасБанкнаас бусад арилжааны банк

руу шилжүүлэг хийх;

Захиалгат гүйлгээ хийх - Тогтмол болон нэг удаагийн гүйлгээг

урьдчилан захиалах.

Валютын ханшийн мэдээлэл авах;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: hereglegchiin sudalgaa

22

E-reminder үйлчилгээ:

Зээлийн эргэн төлөлт хийх өдрийг сануулах;

Зээлийн хугацаа хэтэрснийг сануулах;

Дансан дахь зээлийн эрхийн дуусах хугацааг сануулах;

Төлбөрийн картын дуусах хугацааг мэдэгдэх.

НУУЦЛАЛ, ХАМГААЛАЛТ

https://www.e-xacbank.com вэб хуудас нь SSL технологийг ашиглан

нууцлалаа хангасан.

Харилцагчийг таних 2 шатлалт хамгаалалтын аргатай.

Гүйлгээ хийх бүрт гүйлгээнд зориулагдсан нэг удаагийн нууц код

асуун баталгаажуулна.

Дэлхийн нэр хүндтэй томоохон банкуудад хэрэглэгддэг нууцлалын

төхөөрөмж болох Васко (www.vasco.com)-г ашигладаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: hereglegchiin sudalgaa

23

1.7.Интернэтийн хэрэглээг хэрхэн зохицуулах вэ?

Ємнөх шалтгаануудыг шийдвэрлэхийн тулд эдгээрийг хэрхэн яаж

зохицуулах вэ? Тэгвэл ихэнх байгууллагууд үүнд commercial буюу зах

зээл дээр худалдаалагдаж буй програм хангамжууд болон

төхөөрөмжүүдийг авч хэрэглэдэг.

Тэдгээрийн тусламжтайгаар эцсийн хэрэглэгчид шаардлагагүй

хэрэглээний түвшний үйлчилгээнүүдийг хаах болон шаардлагатай

шүүлтүүрүүдийг тавих, bandwidth менежмент хийх зэрэг арга

хэмжээнүүдийг авдаг.

Энэ дунд бидний мэдэх switch -с эхлээд router, firewall

төхөөрөмжүүдийг нэрлэж болно. Layer 3 switch, router, firewall зэрэг

сүлжээний түвшний төхөөрөмжүүд нь эцсийн хэрэглэгчийн IP хаяг дээр

тулгуурлан шийдвэрээ гаргадаг. Энэ интернэтийн хэрэглээг зохицуулах

асуудалд зайлшгүй дурдагдах ѐстой сүлжээний нэг ойлголт бол QoS

(Quality of Service) юм. QoS -ийг ерөнхийд нь сүлжээнд шаардлагатай

хэрэглэгчид шаардлагатай үйлчилгээг чанартайгаар хүргэх менежмент

гэж ойлгож болно. Ойлгомжтой байх үүднээс QoS -ийг bandwidth

менежменттэй харьцуулан тайлбарлая.

Bandwidth менежмент бол зөвхөн тухайн IP хаяг хэдий хэмжээний

bandwidth -ийг хэрэглэх вэ гэсэн хуваарилалт хийдэг програм хангамжууд

байдаг. Bandwidth менежментээр та QoS -ийг орлуулж хэзээ ч чадахгүй

юм. Учир нь QoS нь тухайн IP хаяган дээр bandwidth менежмент хийхээс

гадна дотор нь HTTP траффикаас VoIP траффик нь өндөр урьтамжтай

гэсэн үйлчилгээний түвшний зохицуулалтыг хүртэл хийдэг. Жишээ нь

тухайн IP -д хуваарилсан band¬width дүүрсэн үед тухайн клиентээс VoIP

болон HTTP протоколын траффик зэрэг ирсэн гэж төсөөлье. Тэгвэл таны

QoS програм хангамж дээр хийсэн тохиргооны дагуу VoIP -ийн өгөгдлийг

түрүүлэн боловсруулна гэсэн үг юм.

Интернэтийн орчинд голчлон хэрэглэгддэг үйлчилгээнүүд

дамжуулалтын түвшний TCP болон UDP протоколуудын портын дугаар

гэж нэрлэгдэх талбарын дугаараар ялгагддаг. Жишээ нь бид HTTP бол

80, FTP бол 21 гэхчлэн мэддэг шүү дээ. QoS хийдэг програм хангамжууд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: hereglegchiin sudalgaa

24

нь IP хаяг болон үйлчилгээний төрөлд дээр тулгуурлан үйлдлээ

гүйцэтгэдэг тул энэ төрлийн програм хангамжууд ихэвчлэн сүлжээний

болон дамжуулалтын түвшинд ажилладаг байна.

Мөн үүнээс гадна тухайн нэг үйлчилгээн дээр шүүлтүүр хийх

боломжийг өөр бусад програм хангамжуудын тусламжтайгаар олж авч

болно. Жишээ нь танай албан байгууллагын ажилтнууд худалдааны

төрлийн сайтууд руу орох шаардлагагүй байдаг бол та HTTP протоколд

шүүлтүүр хийх боломж бас бий. Бидний өмнө дурдсан сүлжээний

зохиомол ачааллыг бий болгодог хүн болгонд асуудал болдог төрөл бол

насанд хүрэгчдийн сайт юм. HTTP протоколд шүүлтүүр хийдэг програм

хангамжийн тусламжтайгаар бид мөн энэ асуудлыг шийдвэрлэх

боломжтой. Єөрөөр хэлбэл таны байгууллагаас энэ төрлийн сайт руу

орох боломжгүй болгон гэсэн үг. Ийм төрлийн болон QoS -ийн хамтарсан

цогц шийдлийг санал болгодог програм хангамжаар Smoothwall,

WebSense, ClarkCon¬nect зэрэг програм хангамжуудыг нэрлэж болно.

Эдгээр програм хангамжууд нь тодорхой үнэтэй бөгөөд

хэрэглэгчдийн ашиглах болон тохиргоо хийх асуудлыг дээд зэргээр

хөнгөвчилсөн байдаг. Нөгөө талаа бидэнд үнэгүйгээр үргэлж нээлттэй

боломжийг олгож байдаг програм хангамжууд бол мэдээж яах аргагүй

нээлттэй эхийн програм хангамжууд юм. Хэрвээ энэ тал дээр хангалттай

мэдлэгтэй бол Dansguardian, Squidguard зэрэг HTTP шүүлтүүр хийдэг

үнэгүй, нээлттэй эхийн програм хангамжуудыг өөрийн хэрэглээнд

нийцүүлэн тохируулснаар ашиглах бүрэн боломжтой юм. Нээлттэй эхийн

програм хангамжуудаас QoS -ийн боломжийг олгодог хамгийн өргөн

тархсан програм хангамжид тулгуурласан firewall бол xBSD төрлийн

үйлдлийн системд хэрэглэгддэг IP Firewall + Dummynet, Packet Filter +

AltQ зэрэг програм хангамжуудын хослол болно.

Эдгээр нь бүгд хангалттай сайн програм хангамжууд бөгөөд алийг

нь хэрхэн хэрэглэхийг таны сонголтод үлдээе. Хэдийгээр эдгээр програм

хангамжууд нь үнэгүй, дээд зэргийн уян хатан боломжтой хэдий ч

хангалттай түвшний шаардлага хангах хэмжээнд тохируулахын тулд

танаас нэлээд сайн мэдлэгтэй байхыг зүй ѐсоор шаарддаг гэдгийг нэмж

хэлье. Магадгүй та дутуу тохиргоо хийснээр өөрийн байгууллагыг гадны

халдлагад өртөх боломжийг ч нээж өгч магадгүй юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: hereglegchiin sudalgaa

25

1.8 Интернэтийн хэрэглээг хэрхэн зөв зохистой, үр ашигтай

болгох вэ?

Бид энэ удаагийнхаа дугаараар та бүхэнд дээрх сэдвийн хүрээнд

багахан мэдээллийг өгөхөөр шийдлээ. Товчхон хэлэхэд та энэ хэсгээс

интернэтийн тухай анхан шатны ойлголтоос эхлээд интернэтийн

зохистой хэрэглээ болон хувь хүн албан байгууллагуудад тохиолддог

түгээмэл асуудал болох интернэтийн ашиглалтыг хэрхэн зохицуулах вэ,

хэрэглээгээ хэрхэн сайжруулж интернэтийг үр ашигтай хэмнэлттэй

ашиглах вэ гэдэг асуултад тодорхой хэмжээнд хариулт авах болно.

Бид цаашид мэдээллийн технологитой холбоотой танд хэрэгтэй

байгаа мэдээлэл болон тантай өдөр тутам тулгардаг асуудлыг хэрхэн

шийдэх шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байх бөгөөд

чухам та өөрт хэрэгтэй байгаа мэдээллээ олж авахын тулд манай

сэтгүүлийн хаягаар бидэнд саналаа ирүүлэхэд л хангалттай юм шүү.

Бид интернэтийг юу гэж тодорхойлдог вэ? Үүнд "Интернэт бол

дэлхий дээрх хамгийн өргөн тархсан нийтийн сүлжээ юм." гэсэн маш

товчхон тодорхойлолттой бид үргэлж таарч байдаг.

Тэгвэл өнөөдөр бид интернэтийг арай өөр талаас нь бага зэрэг

дэлгэрэнгүйгээр авч үзье. Үүний тулд бид бага зэрэг мэргэжлийн

ойлголтууд руу орох хэрэгтэй болно. Цаашид бид зарим мэргэжлийн нэр

томьѐог шууд авч ашиглах тул энд сүлжээний тухай бяцхан ойлголтыг

авцгаая. Єөрөөр хэлбэл интернэт маань сүлжээ юм бол чухам сүлжээ

гэж юу вэ гэдэг талаар товчхон бөгөөд мэргэжлийн үүднээс тайлбарлая.

Сүлжээ нь маш нүсэр, төвөгтэй, асар том мэдээллийн технологийн

салбар бөгөөд түүнийг нэг талаас ойлгомжтой, суралцахад цэгцтэй дөхөм

болгох үүднээс, нөгөө талаас сүлжээний орчинд ажилладаг

төхөөрөмжүүд нь өөр хоорондоо холбогдох, ойлголцох асуудлыг нэгтгэх

үүднээс

1. Open Systems Interconnection Basic Reference Model (OSI 7 layer

model) буюу товчоор OSI model (OSI -ийн 7 түвшинд загвар)

2. TCP/IP model (TCP/IP загвар) гэсэн үндсэн 2 стандарт загварыг

мөрддөг бөгөөд ерөнхийдөө сүлжээний төхөөрөмжүүд энэ үндсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: hereglegchiin sudalgaa

26

стандарт загварын дагуу хийгдсэнээр өөр хоорондоо ойлголцон

ажиллах боломжтой болдог гэж ойлгож болно.

Эндээс уншигч танд нэг технологит яагаад 2 өөр стандарт загвар

байна вэ гэсэн асуулт төрж буй биз. Тэгвэл яг үнэндээ эдгээр нь нэг

ойлголтыг ялгаатай загвараар тайлбарласан шийдлүүд бөгөөд үндсэндээ

ижил гэж хэлж болно.

Ялгаа нь гэвэл анх энэ 2 стандарт загварыг 2 өөр газраас санаачлан

гаргасан юм. Гэхдээ TCP/IP загвар нь OSI загвараас өмнө гарсан бөгөөд

өнөөгийн интернэтийн сүлжээний үндсэн загвар нь энэ загварт нэлээд

дөхөж очно. Сүүлд OSI загварыг 7 түвшинтэйгээр загварчлан гаргаж

TCP/IP загварын хэрэглээний түвшний функцуудыг илүү нарийн

тодорхойлж өгсөн байна. Үүнийг зурган дээрх харьцуулалтаас шууд харж

болно.

Тиймээс өнөө үед сүлжээний технологитой холбоотой сургалт болон

баримт бичгүүд OSI загварыг баримтлан хийгддэг болжээ. Нэгэнт бид

сүлжээний тухай ойлголтыг сөхсөн болохоор энд зайлшгүй дурдагдах

ѐстой нэг ойлголт бол протоколын тухай ойлголт юм.

Товчхондоо протоколыг 2 төхөөрөмж хоорондоо ойлголцохын тулд

урьдчилан тодорхойлсон дүрэм гэж ойлгож болно. За ингээд энэ

ойлголтоо ашиглан интернэтийн сүлжээний мөн чанарыг арай илүү

ойлгохын тулд OSI загварынхаа 7 түвшнүүдээр маш товчхон аялцгаая.

Physical Layer (Физик түвшин)

Энэ түвшинд сүлжээний төхөөрөмжүүд дээгүүр дамжуулагдаж байгаа

өгөгдлийн физик параметрүүдийг тодорхойлогддог. Физик түвшний

холболт нь физик дамжуулагчаар өөрөөр хэлбэл физик кабелиар

хийгддэг бөгөөд өгөгдөл 2 -тын битийн урсгал хэлбэртэйгээр дүрслэгдсэн

байдлаар түүн дээгүүр дамжуулдаг. Холболт, дамжуулагч, дамжуулалтын

хурд зэрэг физик параметрүүд мөн энэ түвшинд хамаарагдах бөгөөд

кабель, коннектор, холболт зэргийг стандартчилсан байдаг. Энэ түвшинд

ажилладаг төхөөрөмжүүдэд hub, repeater, frame relay зэрэг багтдаг

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: hereglegchiin sudalgaa

27

Data Link Layer (Сувгийн түвшин)

Энэ түвшин нь өмнөх түвшний 2 -тын битийн урсгал буюу өгөгдлийг

дамжуулагч дээгүүр найдвартай дамжуулагдах боломжоор хангаж өгдөг.

Энэ түвшинд физик хаяглалд хийгдэх бөгөөд Меdia Access Control (MAC)

хаяг буюу физик хаяг нь тухайн төхөөрөмжийг илэрхийлэх үл давтагдах 6

байтын урттай тоо байна. Физик хаягийг үйлдвэрлэгчээс тухайн

төхөөрөмжин дээр өөрчлөх боломжгүйгээр шарсан байдаг.

Єөрөөр хэлбэл физик хаяг нь таны компьютерийн сүлжээний картыг

анх үйлдвэрлэхэд өөрчлөх боломжгүйгээр хаягласан байдаг гэсэн үг юм.

Та өөрийн компьютерийн физик хаягийг Start->Run цэс дээр cmd гэж

бичээд гарч ирсэн цонхон дээр зурагт үзүүлсний адил командыг бичээд

гарсан үр дүнгийн Physical address гэсэн талбараас харж болно. Энэ

түвшний төхөөрөмжид MAC хаягт тулгуурлан бодолт хийдэг буюу

шийдвэр гаргадаг бидний мэдэх switch, bridge зэрэг төхөөрөмжүүд

хамаардаг байна. Нэг үгээр хэлэхэд энэ түвшний төхөөрөмж гэдэг маань

энэ түвшний өгөгдлийн бүтэц дээр тулгуурлан шийдвэр гаргаж бодолт

хийдэг гэсэн үг юм.

Network Layer (Cүлжээний түвшин)

Энд сүлжээний төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл хэрхэн

дамжуулагдах, цор ганц хаягтай төхөөрөмж рүү пакетууд хэрхэн очих

маршрут зэрэг тодорхойлогддог. Сүлжээний түвшний төхөөрөмжүүд нь

логик хаяг буюу IP протоколын IP хаягт тулгуурлан пакетын

чиглүүлэлтийг шийддэг.

Бид ч гэсэн өдөр тутам IP хаягтай таарч байдаг шүү дээ. Хэрэв та

төдийлөн сайн мэддэггүй бол өөрийн компьютерийн IP хаягийг өмнөх

зураг үзүүлсний адилаар физик хаягийг харсан цонхон дахь үр дүнгийн IP

address гэсэн талбараас харж болно. IP version 4 нь 32 битийн урттай 10 -

тын тооллын системд илэрхийлэгдэх 4 тооноос бүрдэх бөгөөд 3 -р

түвшний хаяглалд ч гэж бас нэрлэдэг. Router, Layer 3 switch нь энэ

түвшинд хамаарагдах төхөөрөмжүүд юм.

Энэ түвшинд ажилладаг протоколуудад пакетын чиглүүлэлтийг

хийдэг, шалгадаг протоколууд багтдаг. Жишээлбэл IP, IPX, Appletalk,

ICMP, RIP, OSPF, BGP, IGRP, EIGRP гээд үүнд маш олон протоколуудыг

нэрлэж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: hereglegchiin sudalgaa

28

Тransport Layer (Дамжуулалтын түвшин)

Энэ түвшнээс эхлэн ямар нэгэн төхөөрөмжтэй холбоотой физик

ойлголтууд байхгүй бөгөөд 7 -р түвшин хүртэлх үйл ажиллагаа нь

програмчлалын аргаар шийдэгдэнэ. Мөн түвшинд өгөгдлийн алдааг

илрүүлж засах, сүлжээн дээгүүр өгөгдлийн пакетыг end-to-end буюу

эцсийн шатанд хүргэж өгөх үйлчилгээг зохицуулдаг. TCP, UDP, NETBEUI,

SPX протоколууд энэ түвшинд ажиллана. Пакетыг эцсийн шатанд хүргэх

протоколыг 2 төрөлд ангилан үздэг. Үүнд:

Connection-oriented (Холболт хандалтат)

Холболт хандалтат гэдэг нь өгөгдөл солилцохоос өмнө холболт

(виртуал холбоос) урьдчилан тогтсон байдаг. Хүлээн авагч өгөгдлийг

амжилттай хүлээн авснаа илгээгч компьютер руу мессэжээр мэдэгдэнэ.

Ингэснээр өгөгдлийг найдвартай хүргэх ба хүлээн авдаг. Баталгааны

мессэжийг илгээгч компьютер хүлээн аваагүй тохиолдолд өгөгдлөө дахин

дамжуулдаг.

Connectionless (Холболт хандалтат бус)

Холболт хандалтат бус гэдэг нь өгөгдөл дамжуулагдахын өмнө ямар

нэгэн виртуал буюу өгөгдөл дамжуулах болон хүлээн авахад бэлтгэх

мессэж солилцон холболт тогтооддоггүй бөгөөд өгөгдлийг ямар нэгэн

баталгаагүйгээр шууд хүлээн авагч уруу дамжуулдаг. UDP нь холболт

хандалтат бус протоколын жишээ юм.

гэсэн 2 төрлийн дамжуулалтын протокол байна.

Session Layer (Сеансын түвшин)

Энэ түвшинд 2 сүлжээний хооронд хэрэглэгдэж байгаа хэрэглээний

end-to-end сеансыг үүсгэх ба хаах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнд аль

тал нь хэзээ, хэр удаан дамжуулалт хийхийг шийддэг. Мөн хэрэглээний

болон үзүүлэнгийн түвшинг алдааны тайлангаар буюу мэдээллээр

хангаж өгдөг. RPC, SQL, NETBIOS протокол ба Application Programming

Interface (API) нь энэ түвшинд ажилладаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: hereglegchiin sudalgaa

29

Судалгааныхэсэг

Зорилго:

Интернэт хэрэглэж буй хувь хүн ба өрх гэрбүл, албан байгууллагын

одоогийн хэрэглээг сайжруулах арга зам дутагдалтай тал болон сэтгэл

ханамж хандлагыг тодорхойлох явдал юм.

1. Та интернэт хэрэглэдэг үү?

Дүгнэлт:Энэ судалгаанд оролцогчид маань бүгд интернэт үйлчилгээ

хэрэглэдэг буюу 100% тийм гэсэн хариултыг өгсөн байна.

Єнөө үед интернэт үйлчилгээ нь бидний өдөр тутмын хэрэглээ

болсон учраас бид бүгд амны ажлаас эхлээд албаны ажлаа

интернэтгүйгээр төсөөлөхийн аргаүй билээ.Inter гэдэг нь ерөнхийдөө

олон улсын гэдэг утгыг гаргаж байгаа бол net гэдэг нь сүлжээ гэсэн үг

юм..

Энэхүү нэгдэл нь хамгийн ярвигтай бүтцээс эхлээд хамгийн энгийн

бүтэц бүхий төрөл бүрийн аргаар хоорондоо холбогдоно.Интернэтээс

бид бүхий л мэдээ мэдээлэл,төрөл бүрийн дуу хөгжим,программ бүхий

олон янзын үйлдлийн системээс өөрсдийн хайж байгаа эсвэл бусдад

хэрэгтэй байгаа зүйлийг нь олж өгч чаддаг.

100%

0%

тийм

53%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: hereglegchiin sudalgaa

30

2. Та интернэт үйлчилгээний талаар хэр мэдэх вэ?

Дүгнэлт:Энэ асуултаас харахад интернэт үйлчилгээний талаархи

мэдлэг сайн биш дунд зэргийн мэдлэгтэй байдаг юм байна.

Тиймээс интернэт үйлчилгээний талаар сайн мэдлэг олж авахын

тулд маш сайн программыг эзэмшиж бүхий л интернэттэй холбоотой юу

л байна тэдгээрийг өөрийнхөө давуу талыг ашиглан эзэмшиж сурвал

цаашид ч хэрэгтэй.

Бидний үеийн зарим залуучууд дунд интернэт гэсэн зүйлийг

сонсож байсан боловч өөрийн биеэр интернэтийг ийм өргөн хэрэглээний

зүйл юм байна шүү гэж бодож байгаагүй ч хүн байгаа интернэтийг төгс

сайн эзэмшсэн залуучууд байгаа.

Бидний дүү нар ч ялгаагүй интернэтээс өөөрийнхөө таалагддаг

тоглоом ядаж л сонсох дуртай дуунуудаа хэнээр ч заалгахгүй татаж

чаддаг л болсон байна. Интернэт нь хүнээр заалгахгүйгээр өөрөө

оролдоод сурчих зүйл бөгөөд өөрсдийн комюьтерт хэрэгтэй байгаа

тусгай программуудыг ч татаад авчиж чаддаг байх ѐстой.

8.60%

22.60%

53.40%

8.80%5%

Маш их

их

дунд

муу

маш муу

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: hereglegchiin sudalgaa

31

3. Та ямар шалтгааны улмаас интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ?

Дүгнэлт:Орчин үеэд интернэт нь өргөн хэрэглээний мэдээлэл,

суталчилгааны нэгэн төрөл болсон бөгөөд интернэт үйлчилгээг ихэвчлэн

ажил хэргийн сугамаар хэрэглэж байгаа билээ.

Энэ нь ажил хэрэгч болон бизнес эрхлэгчид,оюутан бид нарт илүү

хүртээмжтэй буюу гадаад орнуудтай шууд холбогдож харьцдаг нь илүү

найдвартай,хурдан шуурхай үйлчилгээгээрээ давуу талтай.

Одоо бол интернэтгүй албан газар гэж хаа ч байхгүй бүгд л ажлаа

хялбарчилж найдвартай явуулахын тулд интернэтийг өргөнөөр

хэрэглэдэг. Хүмүүс ихэвчлэн чөлөөтцагаараа хувийн зүйлээ илүү

сонирхож хийдэг нь харагдаж байна. Хүн бүр л өдөр тутамдаа юу болж

байна вэ? хаана юу гарахнуу? гээд маш олон янзын мэдээ мэдээлэлтэй

учирдаг болохоор тэр болгоноо интернэтээс шуурхай харчиж болхоор

боломжтой болсон

.Интернэтэд ер нь байхгүй мэдээлэл гэж бараг л үгүй.Интернэт бол

дэлхийг хэрэн тойрсон асар олон сүлжээнүүдийн нэгдэл бөгөөд эдгээр

сүлжээнд аврага томоос эхлээд өчүүхэн жижиг сүлжээ хүртэл

хамрагдана.

Энэхүү нэгдэл нь хамгийн ярвигтай бүтцээс эхлээд хамгийн энгийн

бүтэц бүхий төрөл бүрийн аргаар хоорондоо холбогддог учраас бүхий л

төрлийн мэдээлэл, танин мэдэхүйн мэдээлэлээр дүүрэн байдаг.

25%

41.60%31.20%

22.20%Өдөр тутмын мэдээ мэдээлэл

ажил хэрэг бизнес

Хувийн сонирхол

танин мэдэхүйн мэдээлэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: hereglegchiin sudalgaa

32

4. Та ямар интернэт хэрэглэдэг вэ?

Дүгнэлт:Интернэтийн хэрэглээ асар их хөгжиж байгаа цаг . Орчин үед

хаана ч итернэтийг хэрэглэх боломжтой болсон.

Ихэвчлэн залуучууд бид гар утас болон модемыг өргөнөөр

хэрэглэх болсон байна.Энэ 2 нь маш энгийн хэрэглээ бөгөөд авсаархан

хэрэглэхэд ямарч асуудалгүй байдаг нь оюутан бидэнд хэрэгтэй зүйлийн

нэг болж өгдөг.

Зөөврийн компьютертой бол Wireless-тай газар шууд л интернэтэд

холбогдох боломжтой энэ бол хамгийн найдвартай, хурдан шуурхай

мөнгөнд ч хэмнэлттэй байдаг нь давуу тал нь юм.

Албан байгууллага болон өрх гэр бүл нь суурин интерэнтийг

өргөнөөр тавьж хэрэглэдэг.

Судалгаанаас харахад 31.2% нь утастай интернэт,27.8% нь

утасгүй интернэт, 21.2% нь модем,20.4% гар утаснаас тус тус хэрэглэдэг

байна.

Үүнээс харахад 4 өгөгдлийн хувиудын хоорондын хэмжээ нь

ойролцоо байна.Учир нь тухайн хэрэглэгчийн хэрэгцээнээс хамаараад

өөр өөр байдаг юм.

31.20%

27.80%

21.20%

20.40%

Утастай интернет

Утасгүй интернет

Модем

Гар утаснаас

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: hereglegchiin sudalgaa

33

5. Та интернэт үйлчилгээг ихэвчлэн хаанаас хэрэглэдэг вэ?

Дүгнэлт:Залуучууд ихэвчлэн интернэт кафегаар үйлчлүүлдэг нь

харагдаж байна. Интернэт кафе бол хаа сайгүй байрладаг бөгөөд

хэрэгтэй үедээ хаана ч хамаагүй байрлаж байгаа, интернэт кафегаар

үйлчилүүлж хайж байсан мэдээлэлээ олдог.

Гэртээ интернэттэй өрх гэр бүл бол бүүрч хялбар гэрээсээ

дэлхийн болон монгол орон даяар юу болж байгааг шууд мэдээ

мэдээлэлээс харж,уншиж мэддэг болжээ.

Бүх л албан газар интернэт үйлчилгээг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд

ажлаа гүйцэтгэхийн тулд интернэтийг байнгын,өдөр тутмын хэрэглээгээ

болгож хэвшэх болжээ.

Орчин үед техиник технологи асар хурдацтай хөгжиж байгаагийн

жишээ нь утаснаас интернэтэд шууд холбогдож наад захын хэрэгцээ

болох Yahoo messenger, facebook болон банкны мөнгөн гүйлгээг шууд

утаснаасаа хийчиж болох боломжтой болсон байна.

Мөн үүрэн телефон байгууллагууд интернэт үйлчилгээг зах зээлд

нэвтрүүлснээр утаснаас интернэтэд орох хэрэгцээг нэмэгдүүлж байгаа нь

заөв зохистой хэрэглээ болоод байна.

44.40%

14.80%

24.20%

16.60%

интернэт кафе □

ажлаасаа

гэрээсээ

утаснаасаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: hereglegchiin sudalgaa

34

6. Таны одоогийн хэрэглэж буй интернэт үйлчилгээ, таны хувьд сэтгэл

ханамж.

Дүгнэлт:Судалгаанд оролцсон хүмүүсийн 8.7% нь маш их ,22.6% нь

их, 53.4% нь дунд , 8.8 % нь муу ,5% нь маш муу сэтгэл ханамжтай гэж

хариулжээ.

Үүнээс харахад дийлэнх хувь нь интернэт үйлчилгээг хэрэглэсний

дараах сэтгэл ханамж өндөр байдаг харагдаж байна.

Учир нь хүмүүс интернэтээс хэрэгцээ сайн,тодорхой хэмжээгээр

хангаж чаддагтай холбоотой .

8.60%

22.60%

53.40%

8.80%5%

Маш их

их

дунд

муу

маш муу

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: hereglegchiin sudalgaa

35

7. Таны одоогийн хэрэглэж буй интернэт үйлчилгээнд гарах

бэрхшээл?

Дүгнэлт:Интернэт үйлчилгээний компани болгонд интернэтийн хурд,

сүлжээ, үнийн түвшин,компанийн үйчилгээнүүд бүхэн байдаг.

Үүнээс харахад интернэтийн сүлжээ доголдох байдал дандаа

гардаг.Энэ нь юунаас болж байна вэ гэвэл

.Хэтэрхий их салхилж, ачаалал нь хэтэрч, ачаалалаа даахгүй

болж, компьютерийн үйлдэлийн систем нь гэмдсэн үед сүлжээ доголдох

нь элбэг байдаг.

Тухайн байгууллага нь цаанаасаа тавьгдсан хэдэн төрлийнMbps-г

зааж өгсөн байдаг.Интернэтийг хэрэглэх гэж байгаа хувь хүмүүс болон

албан байгуллагууд өөрсдөө Mbps-аа сонгож хэрэглэдэг.

Үнийн хувьд ч гэсэн ялгаагүй Mbps –с шалтгаалж өөр өөрөөр

заагдсан байдаг. Үнэ нь хэдэн сараас дээш хугацаанд сунгавал хэдэн

хувийн хямдралтай зэрэг хөнгөлөлт үзүүлдэг байгаа.

Манай улсад нилээн хэдэн интернэт үйлчилгээний компани байдаг.

Тэдгээрээс сонгож бид бүхэн интернэт үйлчилгээг авч хэрэглэдэг байгаа.

38.60%

37%

16%

8.40%

хурд удаан

сүлжээ доголдох

үнийн түвшин

компаний үйлчилгээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: hereglegchiin sudalgaa

36

8. Та ирээдүйд интернэт үйлчилгээг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

Дүгнэлт:Хүн бүхэн интернэт үйлчилгээг цаашид энэ байгаа

байдлаасаа илүү их өргөн хэмжээтэй байгаасай гэж боддог байх.

Зарим интернэтийн компаниудын хурд нь сайн биш нэг юм татаж

авах гэж хичнээн хугацааг зарцуулахаар маш удаан байдаг.

Хязгааргүй хурдан болчвол бидний ажил,сургалт илүү шуурхай

болж хэрэгтэй гэсэн мэдээлэлээ цаг алдалгүй татаж чаддаг болно.Ихэнх

компаниудын үнэ харьцангуй адилхан байдаг ч гэлээ Mbps-саа

шалтгаалж үнэ нь янз бүр байдаг.

Хүмүүс илүү хямдхан үнэтэй бол интернэт хэрэглэдэг хүний тоо

илүү их хэмжээгээр өссөх магадлал маш өндөр байдаг.Орон зайн

хязгааргүй байдал гэдэг маань хөдөө орон нутагт аялаж зугаалж байгаа

хүмүүс болон хөдөө орон нутагт суурилан амьдардаг хүмүүстэд ч гэсэн

хүүхдүүд рүүгээ шууд холбогдох боломжтой бол бас л сайн хэрэг.

Тухайн компани болгон өөр өөрсдийн гэсэн боловсон хүчинтэй

байдаг.

Маш олон ажилчинтай байх хэрэгтэй л дээ яагаад гэвэл тэр

компаний үйлчилгээг сонгосон маш олон айл өрх, албан газар байдаг

тиймээс ямар нэгэн байдлаар сүлжээ доголдох ямар нэгэн алдаа гарсан

тохиолдолд хурдан шуурхай дуудлага өгөхөд цаг алдалгүй хүрч ирэх

засварчид зэрэг нилээд боловсон хүчинг бүрдүүлэх хэрэгтэй

шаардлагатай.

41.40%

20.60%

27.40%

10.60%

хязгааргүй хурдан

үнэ хямд

Орон зайн хязгааргүй байдал

Боловсон үйлчилгээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: hereglegchiin sudalgaa

37

Амбүл

Дүгнэлт:Манай судалгаанд оролцсон дийлэнх буюу 52% нь 4-6

хүнтэй,35% нь 1-3 гишүүнтэй 13% нь 7-с дээш гэж хариулсан байна.

Эндээс үзэхэд гэр бүлийн гишүүдийн тоо 4-6 хүнээс ихэвчлэн

бүрддэг нь харагдаж байна.

Нас

Дүгнэлт:. Залуучууд маань ихэвчлэн интернэт үйлчилгээнд

ихээр хамрагдаж үйлчилүүдэг нь харагдаж байна. Одоо бол залуучууд

гэхээсээ илүү бага насны дүү нар маань интернэт үйлчилгээг аль хэдийн

хэрэглээд сурцан байнга интернэтэд орж өөрсдийн тоглох дуртай

тоглоом, сонсох дуртай хөгжмөө сонсож, татах юмаа хэнээр ч заалгахгүй

татаж чаддаг болсон нь сайшаалтай хэрэг.

Гэхдээ бага насны хүүхдүүд дайн байлдаантай тоглоомонд улайрч

байгаа нь энд тэндгүй байгаа PC-ний газруудтай холбооотой дээд

байгууллагынхан нь энд анхаарлаа хандуулж багасгах шаардлагатай.

Манай судалгаанд оролцсон дийлэнх насныхан болох 18-26 насныхан

34.80%

52%

13.20%

1-3

4-6

7-с дээш

71.20%

13.20%

10.40%5.20%

18-26

27-35

36-44

45- с дээш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: hereglegchiin sudalgaa

38

маань 71%-эзэлж байна. Харин 27-35 насныхан 13%, 36-44 насныхан нь

11%, 45-c дээш 5%-ийг тус тус эзэлсэн байна.

Боловсрол

Дүгнэлт:Манай судалгаанд оролцсон хүмүүс нь дээд боловсролтой

буюу 46%, мөн бүрэн дунд гэсэн хариултыг 36%, бүрэн бус дунд нь 8%,

коллежийнх 10%-ийг эзэлж байна.

Дээрхээс харахад залуучуудын маань дийлэнх нь дээд боловсролтой

хүмүүс бөгөөд одоогийн залуучуудийн ихэнх нь дээд сургуулийг төгсөж

байгаа.

Гэхдээ дээд сургууль төгсчөөд юу юугаа мэдэхгүй залуучууд зөндөө л

байгаа. Тиймээс нэг мөсөн дээд боловсролтой болъѐ л гэж бодож байвал

сурч байх хугацаандаа сурах зүйлээ бүгдийг нь сурч хийх ѐстой зүйлээ

үлдээлгүй л дуусгах ѐстой.

Төгсчөөд ажилд орохд чинь ч хэрэгтэй. Хүнд 5 мэдлэг хэрэгтэй

байдаг. Үүнд:

Мэргэжлийн мэдлэг

Хэлний мэдлэг

Компютерийн мэдлэг

Сэтгэлгээний мэдлэг болох торгон мэдрэмж

Эрүүл мэндийн мэдлэг хэрэгтэй байдаг.

8.60%

35.80%

9.80%

45.80% бүрэн бус дунд

бүрэн дунд

коллеж

дээд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: hereglegchiin sudalgaa

39

Мэргэжил

Дүгнэлт: Судалгаанд оролцсон 500 хүнээс оюутан гэсэн хариултанд

62%, бизнес эрхлэгч 12%,төрийн 7%,төррийн бус нь 15%, ажилгүй гэх

4%-ийг тус тус эзэлж байна.

Оюутан залуучууд маань манай судалгаанд дөлхүү оролцсон нь

харагдаж байна. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон интернэт маань

хичээл сургалтанд шууд нөлөөлдөг бие даалт зэрэг бие даан хийх бүхий

л ажилгаанд хэрэгтэй байдаг.

Орлого

Дүгнэлт:Судалгааны дийлэнх болох 108000-250000 төгрөгийн

цалинтай нь 44%, мөн 260000-300000 25%, 340000-410000 15%, 420000-с

нь 16%-ийг эзэлж байна.Оюутан залуучууд маань хичээлийн бус цагаар

ажил хийж зарим нь өөрсдийн төлбөрөө олж, өдөр тутмын хэрэглээний

мөнгө олох оюутанууд бидний дунд нилээд их хэмжээгээр байдаг.

7.40%

14.80%

12%61.40%

4.40%

Төрийн

Төрийн бус

Бизнес эрхлэгч

Оюутан

Ажилгүй

39.40%

23%

13.40%

14.80%

108000-250000

260000-330000

340000-410000

420000с дээш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: hereglegchiin sudalgaa

40

1.Мэргэжил болон интернэт хэрэглэх шалтгааны хамааралтай шинжилгээ

өдөр тутам

ажил хэрэг

хувийн сонирхол

танин мэдэхүйн мэдээлэл

төрийн 7 9 7 7 30

төрийн бус 18 15 12 13 58

бизнес эрхлэгч

14 20 23 10 67

оюутан 82 55 109 77 323

ажилгүй 4 5 8 5 22

125 104 159 112 500

DF=4*3

=12

Х=0,10

Х2тооц=1

3,351

Х2онол=1

8,549

Х2тооц<

Х2онол

H0:Мэргэжил нь интернэт хэрэглэх болох шалтгаантай хамааралгүй,

H1: Мэргэжил нь интернэт хэрэглэх болсон шалтгаангүй хамаарагдаж

байна.

Дүгнэлт: Иймээс мэргэжил нь интернэт хэрэглэх болсон шалтгаанаас

хамааралгүй байна.

мөр багана f x fa (fa-fx) (fa-fx)2 (fa-fx)

2

1 1 7.5 7 -7.5 0.25 0.03

1 2 6.24 9 2.76 7.61 1.21

1 3 9.54 7 -2.54 6.45 0.67

1 4 6.72 7 0.28 0.07 0.01

2 1 14.5 18 1.5 2.25 0.15

2 2 12.06 15 2.94 8.64 0.71

2 3 18.44 12 -6.44 41.47 2.24

2 4 12.991 13 0.01 0 0

3 1 16.75 14 -2.75 7.56 0.45

3 2 13.93 20 6.07 36.84 2.64

3 3 21.3 23 1.7 2.89 0.13

3 4 15 10 -5 25 1.66

4 1 80.75 82 1.25 1.56 0.01

4 2 67.18 53 -12.18 148.35 2.2

4 3 102.71 109 6.29 39.56 0.38

4 4 72.35 77 4.65 21.62 0.29

5 1 5.5 4 -1.5 2.25 0.4

5 2 4.572 5 0.43 0.18 0.03

5 3 6.99 8 1.01 1.02 0.14

5 4 4.92 5 0.08 0.0064 0.001

500 13.351

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: hereglegchiin sudalgaa

41

Харьцуулсан график

Дүгнэлт: Судалгаанаас харахад төрийн байгууллагын ажилчид

эдгээр мэдээллүүдээс жигд авдаг нь харагдаж байна.Єөрийн хэрэглээнд

тохируулан мэдээлэл авдаг нь харагдаж байна.

Нөгөө талаар энэ оны 10 дугаар сард төрийн байгууллагуудыг

интернэтийн хэрэглээг хязгаарлах шийдвэр гарчээ.Энэ нь төрийн

байгууллагын ажилчид ажил дээрээ кино үзэх,дуу сонсох, татах болон

мессенжерд орох эрхийг хасна гэсэн үг юм.Тэгэхээр зарим хэрэглээ

багасна болно.

Төрийн бус байгууллагын ажилчдын хувьд мөн адил хэрэглээ нь

ойролцоо байна.Гэхдээ төрийн байгууллагын ажилчдтай харьцуулбал

арай илүү байна.

Үүний дараа оюутнууд байна. Энэхүү судалгаанд оюутнууд ихэнх

хэсгийг эзэлж байгаа юм.Интернэт оюутнуудын байнгын хэрэглээ байдаг

нь харардаж байна.Оюутнуудын 21.8 % нь хувийн сонирхол болох дуу

сонсох,клип үзэх,мессенжерд орох зэрэг зүйлүүдийг интернэтэд орх

үедээ ихээхэн цаг зарцуулдаг байна.

Энэ судалгааны багахан хэсгийг эзэлж байгаа ажилгүй иргэдийн

интернэт хэрэглээ нь мөн жигд байгаа харагдаж байна.

Үүнээс үзэхэд хүмүүс интернэт хэрэглээ өөрийн байнгын хэрэглээ

болгосон байна.

0% 20% 40% 60% 80% 100%

төрийн

төрийн бус

бизнес эрхлэгч

оюутан

ажилгүй

1.40%

3.60%

2.80%

16.40%

0.80%

1.80%

3%

4%

11%

1%

1.40%

2.40%

4.60%

21.80%

1.60%

1.40%

2.60%

2%

15.40%

1%өдөр тутам

ажил хэрэг

хувийн сонирхол

танин мэдэхүйн мэдээлэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: hereglegchiin sudalgaa

42

2. Насны болон интернэт хэрэглэх шалтгааны хамааралын шинжилгээ

өдөр тутам

ажил хэрэг

хувийн сонирхол

танин мэдэхүйн мэдээлэл

18-26 75 64 135 79 353

27-35 16 22 18 19 75

36-44 9 18 15 9 51

45 6 0 13 2 21

106 104 181 109 500

DF=6

Х=0,10

Х2тооц=3

116,12

Х2онол=1

0,645

Х2тооц>Х

2онол

∑=3116,12

H0:Интернэт хэрэглэдэг хүмүүсийн насны байдлаас ямар шалтгааны

улмаас интернэт хэрэглэж байгаа нь хамааралгүй.

H1:Интернэт хэрэглэдэг хүмүүсийн насны байдлаас ямар шалтгааны

улмаас интерэнт хэрэглэх эсэх нь хамаарна.

Дүгнэлт: Интернэт үйлчилгээг хэрэглэх болон насны байдлаар 90%

магадлалтайгаар хамааруулж үзэхэд хоорондоо хамааралтай.

мөр багана fа fх (fa-fx) (fa-fx)2 (fa-fx)

2

1 1 75 74,84 0,16 0,02 0,0002

1 2 64 15,9 48,1 2312,61 145,51

1 3 135 10,82 124,18 15420,67 1425,20

1 4 79 4,46 74,54 5556,21 1245,79

2 1 16 73,43 -57,43 3298,20 44,92

2 2 22 15,6 6,4 40,96 2,62

2 3 18 10,61 7,39 54,61 5,15

2 4 19 4,37 14,63 214,64 48,98

3 1 9 127,79 -118,79 14111,06 110,42

3 2 18 27,15 -9,15 83,72 3,08

3 3 15 18,47 -3,47 12,04 0,65

3 4 9 7,61 1,39 1,93 0,25

4 1 6 76,96 -70,96 5035,32 65,43

4 2 0 16,35 -16,35 267,32 16,35

4 3 13 11,12 1,88 3,53 0,32

4 4 2 4,58 -2,58 6,66 1,45

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: hereglegchiin sudalgaa

43

Харьцуулсан график

Дүгнэлт: Судалгаанд оролцсон хүмүүсээс 18-26 насныхан эдгээр

мэдээллүүдийг бусад насны хүмүүсээс хамаагүй илүү хэрэглэдэг нь

харагдаж байна.

Энэ нь залуу хүн өөрийгөө байнга хөгжүүлж, илүү ихийг сурч мэдэх

гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой.Үүнээс харахад мөн л адил хувийн

сонирхол 27% ийг эзэлж байна.

Үүний дараа 27-35 насныханы хэрэглээ нь хоорондоо харилцан

адилгүй байна.Интернэтээс хэрэглэх хэрэглээ бага байдагтай холбоотой

юм.

Мөн бусад насны хэрэглээ бага байна.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд залуу үеийнхэн интернэт үйлчилгээ

байнга хэрэглэдэг.Тэр тусмаа дуу сонсох,клип үзэх,мессенжерд орох

зэрэг зүйлүүдийг их хэрэглэдэг байна.

0% 20% 40% 60% 80%100%

өдөр тутам

ажил хэрэг

хувийн сонирхол

танин мэдэхүйн мэдээлэл

15%

12.80%

27%

15.80%

3.20%

4.40%

3.60%

3.80%

1.80%

3.60%

3%

1.80%

1.20%

0%

2.60%

0.40%

18-26

27-35

36-44

45-с дээш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: hereglegchiin sudalgaa

44

3. Интернэт үйлчилгээг хаанаас хэрэглэх байдал насны

байдалтай нь харьцуулсан хамааралын шинжилгээ.

∑=24717,8

DF=9 Х=0,10 Х2тооц=24717,8 Х2

онол= Х2тооц Х

2онол

H0: Интернэт үйлчилгээг ямар газраас хэрэглэдэг нь насны байдлаас

хамаарахгүй.

H1: Интернэт үйлчилгээг ямар газраас хэрэглэдэг нь насны байдлаас

хамаарна.

кафе ажил гэр утас

18-26 141 31 135 43 350

27-35 22 25 24 13 84

36-44 9 10 14 7 40

45 5 7 14 3 29

177 73 187 66 500

мөр багана f а fх (fa-fx) (fa-fx) 2 (fa-fx)2

1 1 141 1,98 139,02 19326,56 9760,81

1 2 31 4,79 26,21 686,96 143,41

1 3 135 1,9 137,1 17715,61 932,4

1 4 43 5,3 37,7 1421,29 268,7

2 1 22 0,47 21,53 465,54 986,25

2 2 25 1,15 26,85 568,82 494,62

2 3 24 0,46 23,54 554,13 1204,63

2 4 13 1,27 11,73 137,54 108,53

3 1 9 0,22 8,78 77,08 350,36

3 2 10 0,55 9,45 89,3 162,36

3 3 14 0,22 13,45 189,88 863,04

3 4 7 0,6 6,4 40,96 68,27

4 1 5 0,15 4,85 23,52 0,97

4 2 7 0,36 6,64 44,08 122,44

4 3 11 0,14 10,86 117,93 842,35

4 4 3 0,34 2,61 6,81 17,46

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: hereglegchiin sudalgaa

45

Харьцуулсан график

Дүгнэлт: Монгол улсад интернэт анх орж ирэхдээ интернэт кафе

хэлбэрээр хөгжсөн .Одоо үед техник технологи хөгжөөд гар утас

,гэрээсээ гэх зэрэг зүйлсээр ордог болсон.

Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг интернэт

кафе болон PC ны газрууд маш их байдаг билээ. Судалгаанаас харахад

18-26 насныханы 28.2% нь интернэт кафенаас ,27% нь гэрээсээ интернэт

үйлчилгээг авдаг байна.27-35 насныхан 5% нь ажлаасаа интернэтээс

ордог байна. Ирээдүйд энэ хэрэглээ нь тодорхой хэмжээгээр багасах

хандлагатай байна гэж бодож байна.

Нийт дүнгээр харахад интернэт кафенаас интернэт үйлчилгээг

хэрэглэдэн нь харагдаж байна.Эндээс харахад интернэт кафе зах зээлээ

удаан хадгалж байсаар байгаа нь харагдаж байна.

Ирээдүйд интернэтийг хаана ч ,ямар ч хэрэгслээр хэрэглэвэл интернэт

кафенууд зах зээлээс шахагдах болно.

0% 20% 40% 60% 80% 100%

интернэт кафе

ажил

гэр

утас

28.20%

6.20%

27

8.60%

4.40%

5%

4.80%

2.60%

1.80%

2%

2.80%

1.40%

1%

1.40%

2.80%

0.60%

18-26

27-35

36-44

45

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: hereglegchiin sudalgaa

46

Манай судалгаанд нийт 500 хүн оролцсон бөгөөд интернэтийг

хэрэглэдэг хүмүүсээс авсан. Inter гэдэг нь ерөнхийдөө олон улсын гэдэг

утгыг гаргаж байгаа бол net гэдэг нь сүлжээ гэсэн үг юм.. Энэхүү нэгдэл

нь хамгийн ярвигтай бүтцээс эхлээд хамгийн энгийн бүтэц бүхий төрөл

бүрийн аргаар хоорондоо холбогдоно.

Интернэт бол орчин үетэй хөл зэрэгцүүлэн алхах нэгэн алхам юм.

Одоо интернэтийг хүн бүхэн л хэрэглэж өөрсдийн хэрэгтэй зүйлээ хайж

олдог болсон.

Интернэтийн талаар хэр мэдлэгтэй вэ? гэсэн асуултанд ихэнх

хүмүүс дунд зэргийн гэсэн хариултыг өгсөн байсан энэ нь тухайн хүмүүс

өөрсдийн мэдлэгийнхээ л хүрээнд хайж байгаа зүйлийн талаар хайгаад,

өөрсдийн сонирхолын дагуу интернэтээс авч болох боломжтой зүйлүүдээ

авч чаддаг байгаасаа илүү ихийг мэдэж авах хэрэгтэй. Залуучууд энэ

мэдлэгээ илүү сайн хөгжүүлвэл интернэтийн талаархи мэдлэг нь

өргөжинө гэж бодож байна.

Та ямар шалтгааны улмаас интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ? гэсэн

асуултанд хүмүүс ихэвчлэн ажил хэргийн сугамаар интернэт үйлчилгээг

хэрэглэдэг гэсэн байсан.

Энэ нь интернэт дэлхий дахиныг холбогч гүүр болж байгаатай

холбоотой, гадаадад ажил хэрэгээр явж байгаа хүмүүстэйгээ шууд

холбогдож, найдвартай хурдан шуурхай ажил, хичээлээ хийхэд илүү

хурдан шуурхай болгож өгдөг.

Орчин үед техник технологи хөгжсөөр л байна үүнтэй зэрэгцэн гар

утасаараа төдийгүй цүнхэнд авсаархан болох модем зэрэг зүйлүүд

хөгжсөн билээ.

Гадуур хаа сайгүй байршиж байгаа интернэт кафегаар хүн бүр л

үйлчлүүлдэг болсон. Зарим оффиссын ажилтай хүмүүс ажил дээрээ

шууд интернэтэд холбогдох давуу талтай болсон байгаа

Одоо бол интернэт тавиулаагүй албан газар гэж байхгүй.Мөн өрх

гэр бүл ч гэсэн интернэтийг гэртээ тавиулж байгаа нь нэмэгдсээр л

байгаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: hereglegchiin sudalgaa

47

Одоогийн хэрэглэж байгаа интернэт үйлчилгээ тань,таны хувьд

сэтгэл ханамж нь хэр байдаг вэ? гэсэн асуултанд хүмүүс ихэвчлэн дунд

зэрэг гэсэн байсан. Яагаад дунд зэрэг вэ гэхлээр сүлжээ доголдож хурд

нь удаан байдагтай холбоотой гэж бодож байна. Компанийн зүгээс энэ

дутагдалтай талаа засуул зүгээр байх.

Ирээдүйд интернэт үйлчилгээ ямар байгаасай гэж бодож байна

вэ? гэсэн асуултанд хурд маш сайн байгаасай гэж боддог гэсэн байсан.

Энэ нь интернэтийн хурд хангалттай хурдан биш байгааг илтгэж байна.

Ам бүлийн хувьд 4-6 гишүүнтэй гэр бүлийнхэн оролцсон. Боловсролын

түвшинд дээд боловсролтой хүмүүс оролцсон.

Мэргэжлийн түвшингээр нь ангилхад дийлэнх нь оюутан

байсан.Орлогын түвшингээр нь хувилхад дийлэнх нь 108000-250000

төгрөгийн орлоготой гэсэн байсан.

Энэ бүгдээс дүгнэхэд бага насны хүүхдүүд болон залуучууд, нас

тогтсон хүмүүс нь интернэт үйлчилгээнд өргөнөөр хамрагдаж

үйлчилүүлдэг байна.

Интерэнтийн хурдыг илүү сайн болгож, ямарч нөхцөл байдалд

сүлжээ доголдож гэмтэхээс урьдчилан хамгаалсан мэргэжлийн ажилчдыг

ямагт бэлэн байлгах шаардлагатай гэж бодож байна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: hereglegchiin sudalgaa

48

Асуулгын судалгаа

1. Таны нэрийг хэн гэдэг вэ? ( Амараа )

2. Та хэдэн настай вэ? ( 24 )

3. Таны боловсрол ( Дээд )

4. Та ямар мэргэжилтэй вэ? ( Эдийн засагч )

5. Таны сарын орлого хэд вэ? (600000 )

6. Таны гэр бүлийн гишүүдийн тоо хэд вэ? ( 4 )

7. Та интернэт хэрэглэдэг үү? ( Хэрэглэдэг )

8. Та ямар компанийн интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ? ( A i a x)

9. Яагаад сонгосон бэ? ( Нөхцөл сайн )

10. Та интернэтийг хэр эзэмшсэн бэ? ( Байнга )

11. Та интернэт үйлчилгээг ихэвчлэн хаанаас авдаг вэ? ( Гэрээсээ)

12. Та ямар хугацааны давтамжтай хэрэглэдэг вэ? ( Єдөр бүр )

13. Та ямар зорилгоор интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ? ( Мэдээлэл чат )

14. Таны хэрэглэж буй интернэтийн хурд ямар вэ? ( 512 квт )

15. Таны интернэт үйлчилгээний үнэ ямар санагддаг вэ? ( Боломжийн )

16. Та интернэтээс ихэвчлэн ямар мэдээлэл авдаг вэ? ( Хэрэгтэй)

17. Та ихэвчлэн ямар website руу ордог вэ? ( google, olloo, youtube )

18. Таны хэрэглэж буй интернэт ямар санаагддаг вэ? ( дунд зэрэг )

19. Таны хэрэглэж буй интернэтийн давуу тал ( байхгүй )

20. Таны хэрэглэж буй интернэтийн сул тал ( сүлжээ тасардаг )

21. Таны хэрэглэж буй интернэтийн хүндрэл бэрхшээл? ( байхгүй )

22. Та интернэт үйлчилгээг хэрэглээд хэрэгцээгээ хангаж чаддаг уу? ( тийм)

23. Таны интернэт хэрэглэсэний дараах сэтгэл ханамж ямар байдаг вэ? (

боломжийн сэтгэл ханатжтай байдаг.)

24. Та интернэт хэрэглэсэнээр танд ямар ач холбогдол бий болдог вэ? (

Мэдээдэл шуурхай авдаг )

25. Та интернэтийг хэдэн сараар сунгадаг вэ? ( 1 сараар сунгадаг)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: hereglegchiin sudalgaa

49

Сайн байна уу? таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

1. Таны нэрийг хэн гэдэг вэ? ( Хорлоо )

2. Та хэдэн настай вэ? ( 30 )

3. Таны боловсрол ( Дээд )

4. Та ямар мэргэжилтэй вэ? ( Маркетингийн менежер )

5. Таны сарын орлого хэд вэ? ( 700000 )

6. Таны гэр бүлийн гишүүдийн тоо хэд вэ? ( 4 )

7. Та интернэт хэрэглэдэг үү? ( Хэрэглэдэг )

8. Та ямар компанийн интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ? ( G-mobile )

9. Яагаад сонгосон бэ? ( Modem сайн )

10. Та интернэтийг хэр эзэмшсэн бэ? ( сайн )

11. Та интернэт үйлчилгээг ихэвчлэн хаанаас авдаг вэ? ( Гэрээсээ )

12. Та ямар хугацааны давтамжтай хэрэглэдэг вэ? ( Єдөр бүр )

13. Та ямар зорилгоор интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ? ( Мэдээлэл, чат )

14. Таны хэрэглэж буй интернэтийн хурд ямар вэ? ( сайн 512 кв )

15. Таны интернэт үйлчилгээний үнэ ямар санагддаг вэ? ( боломжийн )

16. Та интернэтээс ихэвчлэн ямар мэдээлэл авдаг вэ? ( янз бүр, танин

мэдэхүйн )

17. Та ихэвчлэн ямар website руу ордог вэ? ( google. youtube )

18. Таны хэрэглэж буй интернэт ямар санаагддаг вэ? ( боломжийн )

19. Таны хэрэглэж буй интернэтийн давуу тал ( сүлжээ сайн, хаана ч

холбогдоно )

20. Таны хэрэглэж буй интернэтийн сул тал ( modem гэмтэх )

21. Таны хэрэглэж буй интернэтийн хүндрэл бэрхшээл? ( байхгүй )

22. Та интернэт үйлчилгээг хэрэглээд хэрэгцээгээ хангаж чаддаг уу? ( тийм )

23. Таны интернэт хэрэглэсэний дараах сэтгэл ханамж ямар байдаг вэ? (

сайхан )

24. Та интернэт хэрэглэсэнээр танд ямар ач холбогдол бий болдог вэ? (

мэдээ мэдээлэлтэй болсон, кайф авдаг)

25. Та интернэтийг хэдэн сараар сунгадаг вэ? ( 1 сараар )

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: hereglegchiin sudalgaa

50

Сайн байна уу? таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

1. Таны нэрийг хэн гэдэг вэ? ( Төмөрхүү )

2. Та хэдэн настай вэ? ( 21 )

3. Таны боловсрол ( Бүрэн дунд )

4. Та ямар мэргэжилтэй вэ? ( Оюутан )

5. Таны сарын орлого хэд вэ? ( 400000 )

6. Таны гэр бүлийн гишүүдийн тоо хэд вэ? ( 3 )

7. Та интернэт хэрэглэдэг үү? ( Хэрэглэдэг )

8. Та ямар компанийн интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ? ( Citinet )

9. Яагаад сонгосон бэ? ( Нэр хүнд сайн )

10. Та интернэтийг хэр эзэмшсэн бэ? ( Дунд зэрэг)

11. Та интернэт үйлчилгээг ихэвчлэн хаанаас авдаг вэ?

( Гэрээсээ, ажлаасаа )

12. Та ямар хугацааны давтамжтай хэрэглэдэг вэ? ( Єдөр бүр )

13. Та ямар зорилгоор интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ?

(Мэдээлэл )

14. Таны хэрэглэж буй интернэтийн хурд ямар вэ? ( Боломжийн )

15. Таны интернэт үйлчилгээний үнэ ямар санагддаг вэ? (Боломжийн )

16. Та интернэтээс ихэвчлэн ямар мэдээлэл авдаг вэ? ( Хэрэгтэй )

17. Та ихэвчлэн ямар website руу ордог вэ? ( www.google.mn )

18. Таны хэрэглэж буй интернэт ямар санаагддаг вэ? ( Боломжийн )

19. Таны хэрэглэж буй интернэтийн давуу тал ( Сүлжээ сайн )

20. Таны хэрэглэж буй интернэтийн сул тал ( Байхгүй )

21. Таны хэрэглэж буй интернэтийн хүндрэл бэрхшээл? ( Байхгүй )

22. Та интернэт үйлчилгээг хэрэглээд хэрэгцээгээ хангаж чаддаг уу?

( Тийм )

23. Таны интернэт хэрэглэсэний дараах сэтгэл ханамж ямар байдаг

вэ? ( Боломжийн )

24. Та интернэт хэрэглэсэнээр танд ямар ач холбогдол бий болдог вэ?

( мэдээлэлтэй болсон )

25. Та интернэтийг хэдэн сараар сунгадаг вэ? ( 2 сараар )

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: hereglegchiin sudalgaa

51

Дүгнэлт

Мэдээллийн эрин зуунд олон нийтийн мэдээлэл авах хамгийн том

эх сурвалжийн нэг нь интернет юм.

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 2009 оны гуравдугаар сарын

“Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар нийслэлийн интернет

хэрэглэгчдийг түлхүү судалж, кибер зах зээлийн бодит өөрчлөлтийг

тандлаа.

Улаанбаатар хотод иргэдийн 73.2 хувь нь интернетийг ямар нэгэн

байдлаар хэрэглэх болсон бөгөөд ноднингийн өдийд энэ хувь 55.6

байжээ.

Нас ахих тусам интернетийн хэрэглэх нь багасаж харин гучаас

доош насныхан хамгийн идэвхитэй хэрэглэж байна.Энэ нь мөн манай

асуулгын судалгааны үр дүнтэй тохирч байна.Энэхүү судалгаанд 18-25

насны хүмүүс оролцсон.

12 болон түүнээс дээш насны интернет хэрэглэгчдийн 58.4 хувь нь

интернет кафед суудаг ажээ.Харин энэхүү судалгаанд оролцсон бүх

хүмүүс гэрийн интернэт хэрэглэдэг байна. Тэр тусмаа ситинет, айкс би

би,Жи мобайлийн модем зэргийг ашиглаж байна.

Єнгөрсөн жилтэй харьцуулахад энэ тоо 20 орчим хувиар дээшилсэн нь

интернетийн хэрэглээ огцом өссөн үзүүлэлт юм.

Нийслэлд интернет кафе олширч, үйлчилгээний үнэ хямдарсан,

интернетийн үйлчилгээ түгээгч байгууллагын тоо өссөнтэй дээрх

өөрчлөлт холбоотой.

Дэлхийн хамгийн шилдэг хайлтын систем бол google.com ,харин

монголын шилдэг веб хуудас бол gogo.mn юм.Эдгээрийн хамгийн гол

зүйл нь маш олон мэдээллийн сантай байдаг юм.Үүгээрээ ч судалгаанд

оролцсон хүмүүс google,gogo,youtube,olloo,yahoo зэрэг сайтууд руу

байнга ордог байна.

Интернэт нь дэлхий дахинаа амьдарч буй хүмүүст маш бага

зардлаар мэдээлэл түгээх маш том боломжыг олгож өгсөн.

Үүгээрээ ч интернэтийн хэрэглээ ихэссэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: hereglegchiin sudalgaa

52

Судалгаанд оролцсон хүмүүс ихэвчлэн өөрийн ажиллаж байгаа

ажлын болон сурч буй мэргэжилтэйгээ холбоотой мэдээлэл болон

сонирхолтой мэдээ мэдээллийг интернэтээс авч байна.

Энэ хэмжээгээрээ сэтгэл ханамж нь өндөр байдаг:Харин ямар

нэгэн зүйлээс болж сүлжээ доголдох болон хурд нь бага үед сэтгэл

ханамж нь тэр хэмжээгээрээ буурч байдаг.

Интернетийн хамгийн ач холбогдолтой зүйл нь том жижиг

бизнесүүдэд ав адилхан боломж олгосон байдаг.

Нөгөө талаараа интернэтээс хүмүүс өөрт хэрэгтэй зүйлүүдийг

авдаг нь буцаад тухайн хүндээ ач тусаа өгч байгаа судалгаанаас

харагдаж байна. Интернэтээс олж авсан бүх зүйлс нь эргээд өөрт мэдлэг

болж байгаагаараа ач холбогдолтой юм.

Интернэт гэх энэ зүйл дэлхий ертөнцийг мэдээллийн эрин зуунд

аваачих түлхүүр болж өгсөн.Єнөөдөр интернэт хүн төрөлхтөний байнгын

хэрэглээ аль хэдийнээ болсон.Мөн интернэтээс ажил хэрэг болон

амьдрал ахуйдаа хэрэгтэй мэдээллийг авч хэрэглэж,өөрт байгаа мэдээ

баримтыг бусдад түгээж байна.

Интернэт нь хүн төрөлхтний байнгын хэрэглээ байсаар байх

болно.....

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: hereglegchiin sudalgaa

53

Хавсралт

Сайн байна уу таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

1. Таны нэрийг хэн гэдэг вэ?

2. Та хэдэн настай вэ?

3. Таны боловсрол

4. Та ямар мэргэжилтэй вэ?

5. Таны сарын орлого хэд вэ?

6. Та ямар ажил хийдэг вэ?

7. Таны гэр бүлийн гишүүдийн тоо хэд вэ?

8. Та интернэт хэрэглэдэг үү?

9. Та ямар компанийн интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ?

10. Яагаад сонгосон бэ?

11. Та интернэтийг хэр эзэмшсэн бэ?

12. Та интернэт үйлчилгээг ихэвчлэн хаанаас авдаг вэ?

13. Та ямар хугацааны давтамжтай хэрэглэдэг вэ?

14. Та ямар зорилгоор интернэт үйлчилгээг хэрэглэдэг вэ?

15. Таны хэрэглэж буй интернэтийн урд ямар вэ?

16. Таны интернэт үйлчилгээний үнэ ямар санагддаг вэ?

17. Та интернэтээс ихэвчлэн ямар мэдээлэл авдаг вэ?

18. Та ихэвчлэн ямар website руу ордог вэ?

19. Таны хэрэглэж буй интернэт ямар санаагддаг вэ?

20. Таны хэрэглэж буй интернэтийн давуу тал

21. Таны хэрэглэж буй интернэтийн сул тал

22. Таны хэрэглэж буй интернэтийн хүндрэл бэрхшээл?

23. Та интернэт үйлчилгээг хэрэглээд хэрэгцээгээ хангаж чаддаг уу?

24. Таны интернэт хэрэглэсэний дараах сэтгэл ханамж ямар байдаг

вэ?

25. Та интернэт хэрэглэсэнээр танд ямар ач холбогдол бий болдог вэ?

26. Интерэнтэд байгаа мэдээлэл нь өргөн мэдээлэлтэй байдаг уу?

27. Хайсан мэдээлэлий чинь олдоц нь хэр байдаг вэ?

28. Та интернэтийг хэдэн сараар сунгадаг вэ?

29. Сунгасанаараа танд ямар ач холбогдолтой вэ?

Танд баярлалаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: hereglegchiin sudalgaa

54

www.zaluu.comwww.zaluu.com