Хийн мандлын
найрлага,бүтэц
“Агаар мандал”III улирлын бүлэг сэдэв
Хийн мандал гэж юу вэ?
Дэлхийн бөмбөрцгийн гадна талаар
хүрээлэн тогтох хийн бүрхэвчийг хийн
мандал буюу агаар мандал гэнэ.
• Хийн мандал- Atmosphere (англи үг)
• Atmos- хий
• Sphaira- бүрхүүл гэсэн грек үгнээс
гаралтай.
Хийн мандал нь байнгын болон өөрчлөгдөж
байдаг олон төрлийн хий,бусад хольцоос
бүрдэнэ.
Байнгын бүрэлдэхүүн
Элементийн нэр
Томъёо
Эзлэх хувь
Азот N 78,08
Хүчилтөрөгч O₂ 20,95
Аргон Ar 0,93
Неон Ne 0,002
Бусад - 0,001
Өөрчлөгдөж байдаг бүрэлдэхүүн
Элементийн нэр
Томъёо Эзлэх хувь
Усны уур H₂O 0,1-4,0
Нүүрсхүчлийн хий
CO₂ 0,034
Озон O₃ 0,0006
Бусад хий,хольцууд
- -
78%
21%
1%
Хийн мандлын байнгын бүрэлдэхүүн
Азот
Хүчилтөрөгч
Бусад
Хийн мандлын байнгын бүрэлдэхүүнд
байгаа элементүүд ямар үүрэгтэй вэ?
• Азот нь хийн мандлын хүрээнд хүчилтөрөгчийг шингэлэгчийн үүрэг гүйцэтгэхийн хамт исэлдэх болон биологийн явцын эрчмийг зохицуулж байдаг.Мөн бодисын биологийн эргэлтэнд орно.
• Хүчилтөрөгч нь организмуудын амьсгалах болон аливаа исэлдэх явцад зайлшгүй шаардлагатай байдаг бол нүүрсхүчлийн хий нь ургамалд органик бодисууд бүрэлдэхэд хэрэглэгдэнэ.
• Бусад бүрэлдэхүүнд гелий,устөрөгч,метан,амиак,
усан дусал,мөсөн талст,усны уур өтгөрөхөд хэрэг болох тоос,тоосонцор,утаа,хөө зэрэг хатуу хэсгүүд оршино.
Хийн мандлын
үе давхарга
“Агаар мандал”III улирлын бүлэг сэдэв
Хийн мандал үе давхаргатай
юу?
Дэлхийн хийн мандал давхраат бүтэцтэй бөгөөд агаарын температур өндөр лүүгээ хэрхэн хуваарилагдсан байдалд үндэслэн түүнийг 5 үелэлд хувааж үздэг.
1. Тропосфер
2. Стратосфер
3. Мезосфер
4. Термосфер
5. Экзосфер
1. Тропосфер- Орчих мандал
Хийн мандлын доод үе.Энэ үелэлийнхүрээнд 1 км-ээр өндөрсөх тутамагаарын температур 6°С-аар
буурдаг.Газрын гадаргаас халсанагаар дээш хөөрөхдөө хөрсөөрорчныхоо агаартай адилхан
температуртай болох өндөрт хүрээдзогсоно.Энэ өндрөөр тропосферийн
дээд хилийг тогтоодог.Иймдтропосферийн дээд хил экваторт 16-18 км,туйл орчимд 8-9 км,дунджаар11 км өндөрт оршино.Тэнд агаарын
температур аль ч өргөрөгт ялгаагүй -60°С-аас -70°С байдаг.Хийн
мандлын 80% нь хамаарагдах бадэлхийн цаг агаар,уур амьсгалынбүхий л үзэгдэл энэ мандалд
явагддаг.
2. Стратосфер- Давхраат мандал
Тропосферээс цааш 50 кмхүртэлх давхарга.Энд нийтагаарын 20 орчим хувь
агуулагдана.Усны уур байхгүйтул үүл байхгүй.Озон их байхбөгөөд 25-27 км-ийн өндөртбүр ч их бөөгнөрсөн байдагтул үүнийг озоны давхаргагэнэ.Озоны хий нарнаас ирэх
хэт ягаан туяаг өөртөөшингээн авч түүний хөнөөлтаюулаас амьд организмыг
хамгаалж байдаг ачхолбогдолтой.Агаарынтемператур аажмаар
нэмэгдсээр 0°С-аас +10°Схүрдэг.
3. Мезосфер- Дунд мандал
50-80 км-ийн хоорондох
давхаргыг хэлнэ.Энд
температур дахин
тропосферийхтэй адил дээшлэх
тутам буурч 0°С-аас -90°С
хүрдэг.Энэ мандалд салхины
хурд их 150 м/сек
хүрдэг.Мезосферт хаа нэгтээ
мөсний талстуудаас бүрэлдсэн
мөнгөлөг үүл ажиглагдана.
4. Термосфер- Халуун мандал
80 км-ээс цааш 800-1000 км
хүртэл өндөрт оршино.Энд
температур маш хурдан
нэмэгдэж 150 км-ийн өндөрт
+230°С, 600 км-т +1500°С
халуун байдаг.Нарны цацрагийн
нөлөөгөөр термосферт агаарын
хийн молекулууд иончлогдож
атомаас зарим электрон салж
салж сарнина.Иймээс энэ үеийг
ионосфер(цэнэгт мандал) гэж
нэрлэнэ.Ионосфер нь дэлхийн
харилцаа холбооны салбарыг
зохицуулж байдаг.
5. Экзосфер- Гадаад мандал
1000-2000 км-ийн өндөрт
орших давхаргыг хэлнэ.Энд
устөрөгчийн хий
зонхилдог.Энэ хийн атомууд
маш сийрэг тул тодорхой орон
зайд байрладаггүй,асар их
хурдтайгаар сүлжин хөдөлж
аажмаар огторгуйн уудам руу
алдагдана.Жил тутам 1000
орчим тн сансрын хог
хаягдал,хумхын тоосонцор энд
хуримтлагддаг.
Гэрийн даалгаварт
Даралтын зөрүүг тайлбарлах