Download pdf - markting sudalgaa

Transcript
Page 1: markting sudalgaa

Маркетингийн судалгаа /курсын ажил/

"Бест дриллинг" ХХК дээр хийсэн судалгаа

Маркетингийн Судалгааны зорилго

Энэхүү судалгааны зорилго нь хайгуулын өрөмдлөгийн зах зээлийн багтаамжийг, өөрийн

компаний зах зээлд өрсөлдөх чадамжийг судлах юм.

Зах зээлийн тойм мэдээлэл

Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц олон төрлийн ашигт малтмалын баялагтай юм. Үүнд, 80

төрлийн малтмалын 6000 гаруй орд газар илэрч, нээгдсэн бөгөөд 400 судалгааны ордын нийт 160 гаруй нь ашиглагдаж байгаа

юм. Мөн, барилгын материал болох боржин чулуу ба гантигийн бусад орд газрууд бий бөгөөд үүнээс 35 нь ажиллаж, бусад 90

орчим нь олборлолтын шатандаа явж байгаа болно. 1973 оноос хойш Монгол Улс Зүүн Европын орнуудын санхүү болон

техникийн дэмжлэгтэйгээр алт, зэс, молибден, уран, нүүрс болон хайлуур жоншны гол ордуудыг судлах, хөгжүүлэх хамтарсан

нэгжүүдийг үүсгэж, ажиллуулж ирсэн. Өнөөгийн байдлаар Монгол Улс эдгээр зарим төмөрлөг ба ашигт малтмалын томоохон

үйлдвэрлэгч болж чадсанаас гадна дэлхийн нийт жоншны 15 хувийг үйлдвэрлэж, мөн зэс, молибден, ураны гол үйлдвэрлэгч,

экспортлогч юм. Нийт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний ойролцоогоор тал нь, мөн улсын нийт экспортын ашгийн 60 хувийг уул

уурхайн салбар эзэлж байна. Монгол Улсын Засгийн Газрын хэтийн төлөвт алт, мөнгө, газрын тос, нүүрс, зэс болон бусад

төмөрлөг ба малтмалын томоохон орд газруудыг илрүүлж, ашиглах урт хугацааны багц хөтөлбөр батлагдсан байна. Уул

уурхайн салбар хэдийгээр гол төлөв улсын эзэмшилд байгаа боловч гадаадын хөрөнгө оруулалт өргөн хэмжээнд, нэн ялангуяа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: markting sudalgaa

Монголын ашигт малтмалын нөөцийн хайгуул, олборлолт болон боловсруулалт зэрэгт нээлттэй юм. 2008 онд хайгуулын

тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, иргэдийн зүгээс геологи, хайгуулын ажлыг Монгол орны хэмжээнд үнэт ( алт,

мөнгө), өнгөт металл (зэс, цайр, хар тугалга, хөнгөн цагаан, полиметалл, никель, висмут, кобальт ), шатах ашигт малтмал

(нүүрс, шатдаг занар), ховор металл (гянтболд, цагаан тугалга...), хар металл (төмөр, манган, титан, ванадий, хром), металл бус

(хайлуур жонш, шохойн чулуу, барилгын түүхий эд, бентонит, болор, берилл, фосфорит, алмаз, давс, шүү, цеолит ), цацраг

идэвхит уран зэрэг 31 төрлийн ашигт малтмалуудаар голлон явуулсан бөгөөд үүнийг Ашигт Малтмалын газрын Геологийн

хэлтэст ирүүлсэн жилийн тайлангуудад үндэслэн гаргав

Зах зээлийн багтаамжийн үнэлгээ

Геологийн ажил нь хайгуулын өрмөөс шууд хамааралтай явагддаг бөгөөд 2008 онд Монгол орны

хэмжээнд хувийн хөрөнгөөр 27,4 сая га талбай бүхий 2269 орчим тусгай зөвшөөрлийн талбайд

ГХА хийж гүйцэтгэсэн байна. МУ-д гаруй компани ашигт малтмалын олборлолт, судалгаа

идэвхитэй явуулж байгаа бөгөөд 100 гаруй өрөмдлөгийн компаниуд бүртгэгдсэнээс идэвхитэй

үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй компаниуд байна. Геологийн хэлтэст ирүүлсэн эдгээр

тайлангуудад тусгагдсанаар 2008 онд нийт 173,4 тэрбум төгрөгийн Геологи хайгуулын ажил

хийсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: markting sudalgaa

Зах зээлийн хэсгийн үнэлгээ

Монгол дахь хайгуулын өрөмдлөгийн зах зээлийн ихэнхи хувийг гадаадын хөрөнгө оруулалттай хэдхэн компаниуд эзэлдэг.

Энэ нь нөгөө л санхүүгийн чадамж, боловсон хүчний дутагдалтай талаар тайлбарлагддаг байлаа.Гэвч 2000-2005 онуудад

дотоодын өрмийн компаниуд олширч энэ зах зээлд өрсөлдөөнийг бий болгосон. Гэсэн хэдий ч техник технологийн

шинэчлэлгүй, энэ салбар дахь маркетингийн үйл ажиллагаа муугаас болж монгол компаниуд өрсөлдөх чадвар сул хэвээр

байгаа ба сүүлийн үед жижиг компаниуд үнээр өрсөлдөх аюултай хандлага ажиглагдаж байна.

Хэрэглэгчдийн хүсэл хандлага

Уул уурхай нь үйлдвэрлэлийн хэсэг нэгж бүр өөр хоорондоо уялдаа холбоотой өндөр хариуцлага дор явагддаг үйл ажиллагаа

юм. Үүнд хайгуулын өрөм чухал үүрэг гүйцэтгэдэг учраас хэрэглэгч дээд зэргийн найдвартай ажиллагаа, өндөр бүтээмж, ур

чадварыг шаарддаг. Иймд хэрэглэгч түншээ сонгохдоо техник технологийн чадвар, түргэн шуурхай гүйцэтгэл, санхүүгийн

чадамж, дадал туршлага, мөн үнийн асуудалд ихээхэн анхаарах болсон.

Хүчин төгөлдөр зөвшөөрлийн статистик мэдээ (2008 оны байдлаар)

Тусгай зөвшөөрлийн тоо-4804 Нийт талбай/гектар-40343597,584

Эзэмшигчдээр нь ангилвал:

Лиценз эзэмшигчийн

хэлбэр

Лиценз

эзэмшигчийн

тоо

Лицензийн төрөл Лицензийн

тоо Талбай/гектар/

Гадаадын 100%

хөр/оруулалттай 111 Ашиглалтын 194 112399.06

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: markting sudalgaa

Гадаадын 100%

хөр/оруулалттай 224 Хайгуулын 886 14071078.665

Геологийн алба 1 Хайгуулын 56 5230106

Дотоодын ААН 486 Ашиглалтын 734 235021.1

Дотоодын ААН 1147 Хайгуулын 2541 17848265.739

Хамтарсан 79 Ашиглалтын 149 34091.52

Хамтарсан 96 Хайгуулын 244 2812635.5

Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн судалгаа, харьцуулалт

Манай оронд 1990-ээд оны эхнээс 2000 он гартал өрөмдлөгийн ажил зогсонги байдалд орж, үйлдвэрлэлийн бааз боловсон

хүчин нь тарж бутарч зөвхөн худаг усны болон алтны шороон ордын хайгуулын цохилтот болон гадаадын хөрөнгө

оруулалтаар газрын тосонд өрөмдлөг бага хэмжээгээр хийгдэж байв. 2000 оноос хойш өрөмдлөгийн ажил аажмаар өсөж, 2005,

2006 оноос зах зээлийн зохих өрсөлдөөн үүсэхээр болов.

Манай улсад өрөмдлөгийн бүх чиглэлээр янз бүрийн орны олон төрлийн төхөөрөмжүүд хэрэглэгдэж, өөрийн орондоо ч

өрөмдлөгийн төхөөрөмж, зарим багаж сэлбэгийг үйлдвэрлэх, нийлүүлэх оролдлого хийгдэж байна. Гэтэл нөгөө талаас улс

орны хэмжээгээр өрөмдлөгийн албаны бодлого, чиглэлийг тогтоох, техник технологийн өөрчлөлт шинэчлэлтэнд анхаарах, энэ

чиглэлийн боловсон хүчнийг хариуцах алба, судалгааны ажил эрхлэх байгууллага хэрэв манай мэргэжлийн холбоог эс тооцвол

алга байна.

Манайд бидний тооцоолсноор геологи-хайгуул, усны аж ахуй, газрын тос, инженер геологийн болон бусад техникийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: markting sudalgaa

зорилготой өрөмдлөгийн ажил гүйцэтгэдэг дотоод гадаадын 20 гаруй компани, олон тооны хувь хүмүүс үйл ажиллагаа явуулж,

тэдний эзэмшилд өрөмдлөгийн 100 орчим төхөөрөмж ажиллаж байна.

Монгол оронд ажиллаж байгаа өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн судалгаа

№ Байгууллага,

эзэмшигчид

Өрөмдлөгийн төхөөрөмжийн судалгаа

УКБ

-4

УКБ

-5

УРБ-2

А2-

Power-4

000

Power-6

000

Power-7

000

UD

R

Long

Year-

44

УГБ-5

УРБ-3

АМ

1БА-1

УКС-

22

УКС-

ЗИФ-

650

MINI-

4T

Бус

ад

Бү

гд

1 Эрдэнэтийн ГХА

1 1

1

2

1 2

1 9

2 “МАК”ХХК

1 7 1

2

3 14

3 “Мейжер

дриллинг”ХХК 21

21

4 “Орд-гео”ХХК

2 1 2

5

5 “Дун

эрдэнэ”ХХК 2

2

6 “Арима

дриллинг”ХХК 2

2

4

7 “Dream GAYA

1

1

2

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: markting sudalgaa

Mongolia”ХХК

8 “Сонор

трейд”ХХК 1

1

9 “AIDD”ХХК

8 8

1

0

“Төв ус”ХХК

1 1

2

4

1

1

“Тэнхлэг ус”ХХК

1

1

2

1

5

1

2

“Өв

усжуулагч”ХК 1

1 1 2

5

1

3

“Ус-оюу”ХХК

2

2

1

4

“Ус орчин”ХХК

1

1

1

3

1

5

“Танан

импекс”ХХК 1

2

2 2

2

9

1

6

“Эрдэнэдриллинг

”ХХК 1

4

5

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: markting sudalgaa

1

7

“Ус ундрах”ХХК

1

1

1

8

“Тунгалаг

ус”ХХК 1 1 2

4

1

9

“Таван

үндэс”ХХК 2

2

2

0

“Хэт”ХХК

6

8

14

2

1

“Карст”ХХК

1

1

2

2

“Монгол

газар”ХХК 4

2

2

2 10

2

3

“Гүн булаг”ХХК

1

1 2

2

4

“Эрд-гео”ХХК

2

1

3

2

5

“Сооль”ХХК

5

5

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: markting sudalgaa

2

6

“Дархан-Гидроге

о”ХХК 1

1

2

7

“Чемус”

1

2 3

2

8

Бест дриллинг

2

2

4

Хүснэгт-1

“БЕСТ ДРИЛЛИНГ” ХХК-ийн танилцуулга

АЛСЫН ХАРАА

Эх орныхоо эрдэс баялгийг нээн илрүүлэх.

ЗОРИЛГО

Бест дриллинг ХХК ны эрхэм зорилго нь харилцагчынхаа хэрэгцээнд нийцсэн бүрэн дүүрэн гүйцэтгэлээр эрдэс баялгийг нээн

илрүүлж, уул уурхайн салбарт өөрийн хувь нэмрийг оруулах.

БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Чанартай гүйцэтгэл

Бид гүйцэтгэлээ чанартай байлгахын тулд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийх бөгөөд гүйцэтгэлийн явцад алдаа гаргасан

тохиолдолд харилцагчаа 100% хохиролгүй байлгах зарчмыг баримтална.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: markting sudalgaa

Нягт нямбай байдал

Бид гүйцэтгэлээ туйлын нягт нямбай хийхийг эрмэлзэх бөгөөд таны цаг хугацаа, хөрөнгө мөнгө, бизнесийн нэр төр, түншийн

харилцаа зэрэг үнэт зүйлсэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл гаргахаас сэрэмжлэн ажиллах болно.

Шударга үнэнч байх

Бид болж буй гүйцэтгэлийн үйл явцыг танд үнэнч шударгаар хэлж, асуудлыг хамтран шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд танаас

ямар нэгэн мэдээллийг нуун дарагдуулахгүй. Харилцагчын нууцлалыг чандлан хадгална.

Хөөрөгдөөгүй үнийн санал

Бид бодит ажлын гүйцэтгэлд тулгуурласан хөөрөгдөөгүй үнийг танд санал болгох бөгөөд бид нэг удаагийн ашгаас илүү урт

хугацааны түншлэлийг эрхэмлэнэ.

КОМПАНИЙН ТУХАЙ

Канад, Австрали, ОХУ-д тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнгүүд 2004 оноос эхлэн өрөмдлөгийн чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг компаниудтай гэрээгээр өрөмдлөг, өрмийн засвар үйлчилгээний чиглэлээр түншлэн ажилладаг байсан

бөгөөд 2008 онд Бест дриллинг ХХК албан ѐсоор байгуулагдсан.

Бест дриллинг ХХК нь туршлагатай мэргэжлийн өндөр төвшний өрөмдөгчид 7, туслах өрөмдөгчид 10, өрөмдлөгийн инженер2,

мэргэжлийн механикч 4, засвар үйлчилгээний инженер 2, чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн гүйцэтгэлийн баг болон

удирдлагын, чанарын хяналтын , гадаад харилцааны, санхүүгийн, засвар үйлчилгээний багууд гүйцэтгэлийн чанарт анхааран

нягт уялдаатай ажилладаг.

Манай компани Канад улсад үйлдвэрлэсэн Boart Longyear 44 маркын механик, автомат өрөм 2 ширхэг, БНСУ-ын Power 6000

SD өрөм 2 ширхэгийг ажлын гүйцэтгэлдээ голлон ашиглах бөгөөд бусад тоног төхөөрөмж бүгд өөрийн эзэмшлийнх байх тул

цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна чанарын баталгаа илүү байх болно.

Гүйцэтгэсэн ажлын тайлан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: markting sudalgaa

BEST DRILLING ХХК 20,,, оны 5-р сараас 9-р сарын 1-ний хооронд “UNIVERSAL COPPER” компанийн захиалгаар 2000 тууш

метр өрөмдлөгийн ажлыг Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд 2 өрөмдөгч, 4 өрмийн

туслах, 1 тогооч, 1 үйлчлэгч, 1 аж ахуйн дарга, 2 жолооч, 1 хээрийн ангийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан ба

longyеar-44 маркийн өрөм-1ш, Зил-130 усны машин-1ш, Пүүлэн камаз-1ш, Ланд круизер- 1ш гэх мэт техникүүд ашигласан

байна. Өрөмдлөгийн явцад өрмийн эвдрэл, цооногийн ус алдалт зэрэг хүндрэл бэрхшээлүүд байсан ч бусад гадаадын хөрөнгө

оруулалттай компаниудын адил дэлхийн стандартад нийцсэн өрөмдлөгийн бодис шингэнүүдийг хэрэглэсэн нь бэрхшээлийг

хурдан арилгаж ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадсан. Мөн захиалагч Бест дриллинг компанийг ажлаа сайн гүйцэтгэсэн гэж

дүгнэсэн байна. Одоо манай компани 2 ширхэг Boart longyear-44 маркийн өрөмтэйгээр Баянхонгор аймгийн Жинст суманд

зэсийн хайгуулын өрөмдлөгийг “New Simon resource” компаний захиалагаар хийж гүйцэтгэхээр ажлаа эхлээд байна.

Өрсөлдөгчийн судалгаа

Уран дриллинг

ХХК Эрд-Гео ХХК

Бүлээн даваа

ХХК AIDD ХХК

Бест дриллинг

ХХК

Давуу тал

Удирдлагын

менежмент,

зохион

байгуулалт

сайтай. Боловсон

хүчин сайн.

Хүчин чадал

сайтай

техникүүдтэй.

Боловсон

хүчин сайтай.

Захирал нь

нэртэй

геологич,

танилын

хүрээгээр ажил

Олон өрөмтэй.

Маш хямд үнэ

санал болгодог.

Тоног төхөөрөмжийн

хувьд хүчин чадал

сайтай. Гадаад

чадварлаг

өрөмдөгчидтэй.

Олон өрөмтэй.

Хямд үнэ санал

болгодог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: markting sudalgaa

сайн олдог.

Сул тал

Голдуу хятад ба

солонгос

өрөмтэй.

Материаллаг

бааз муутай.

Сэлбэг

хэрэгсэл

дутагдалтай,

бэлэн

байлгадаггүй.

Удирдлага

зохион

байгуулалт муу.

Мөн боловсон

хүчин муутай.

Үүнээсээ

болоод ажлын

гүйцэтгэл муу.

Санхүүгийн хувьд

тогтворгүй байгаа.

Материаллаг бааз

муутай (сэлбэг,

хэрэгсэл бэлэн

хадгаладаггүй).Хөдөө

бааз дээр зохион

байгуулалт муу,

аюулгүй ажиллагааг

хангаагүй байсан нь

нэгэн шалгалтаар гарч

байсан.

Санхүүгийн нөөц,

материаллаг бааз

муутай.

Техник

технологийн

хүчин

чадлын

үнэлгээ

1ш-Power4000

1ш-Power6000

1ш-Power7000

өрмүүдтэй.

Бусад техникүүд

нь барууны

чанартай

бүтээгдэхүүнүүд.

2ш-

Longyear-44

1ш-

Power-6000

2ш- Орос

өрөмтэй

2ш Longyear-44

2ш Солонгос

өрөмтэй. Мөн

бусад

техниктэй.

Цохилтот болон

алмазан өрөмдлөг

хийдэг.Нийт 8

өрөмтэй. PQ размераар

300м хүртэл өрөмдөх

чадалтай

Schramm685, JKS1500,

мөн 4ш хятад өрөмтэй.

2ш Longyear-44

2ш Солонгос

өрөмтэй. Мөн

бусад техниктэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: markting sudalgaa

Фокус группийн ярилцлага

Зорилго:

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа өрөмдлөгийн компанийн өнөөгийн байдал, давуу болон сул талуудыг судлах

Оролцогчид:

1. Бест дриллинг ХХК-ний захирал - Нямбаяр

2. CAMS өрмийн сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдааны төвийн менежер –Ариунболд

3. RIO-TINTO ХХК-ийн HR-safety officer –Батмөнгөн

4. Мэйжер дриллинг ХХК-ийн хангамжийн ажилтан – Мөнхсайхан

5. Мэйжер дриллинг ХХК-ийн агуулахын нярав – Ихбаяр

6. Өрмийн мастер-Ганбат

7. Өрмийн мастер-Энхбаатар

Асуулт, хариулт

1. Та одоо байгаа өрмийн компаниудын тоо уул уурхайн зах зээл дээр хангалттай гэж бодож байна уу?

НБ: Хангалттай гэж үзэж байна.

АБ: Хангалттай. Хамгийн гол нь чанарын түвшинд хүртэл ажилладаг нь цөөхөн байна.

БМ: Чанартай компаниуд нь хангалтгүй.

МС: Хангалтгүй.Гэхдээ сүүлийн үеийн техниктэй, ур чадвар сайтай компаниуд олшрох ѐстой.

ГБ: Хангалттай

ЭБ: Хангалттай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: markting sudalgaa

2. Ямар арга замаар ажлын захиалга олж авдаг вэ?

НБ: Ихэнхдээ танил талаараа.

АБ: Гадаад хөрөнгө оруулалттай томоохон захиалагчдын хувьд цэвэр тоног төхөөрөмжийн хүчин чадал, нөөц зэргийг

харгалзан сонгодог. Монгол компаниуд ихэнхдээ тэдний шалгуурт тэнцдэггүй.

БМ: Тиймээ, ихэнх монгол компаниуд гадаадуудын шаардлагыг хангаж чаддаггүй.Тэгэхээр тэд бага хэмжээний төслүүд дээр л

өрсөлддөг.

МС: Манай компаний хувьд бол жижиг хэмжээний төслийн тендерт ихэнхдээ үнээсээ болж ялагддаг. Том захиалагчдын хувьд

манайхыг сонгохоос өөр арга байдаггүй л дээ.

ГБ: Сайн мэдэхгүй байна. Гэхдээ Ихэнх компаний удирдлагууд салбартаа маш их танилтай, ар өврийн хаалгатай байдаг.

ЭБ: Сайн мэдэхгүй байна.

3. Аль өрөмдлөгийн компанийг та сайн гэж үздэг вэ? Яагаад?

НБ: Мэйжер дриллинг. Монголдоо хамгийн олон өрөмтэй, өрөм эвдрэхэд нөөц сайн бэлэн байдаг, боловсон хүчин сайн, нэр

хүнд сайн-Дэлхийд 3-т ордог/

АБ: Мэйжер дриллинг болон Ланд дриллинг гэх мэт гадны хөрөнгө оруулалттай компаниуд тоног төхөөрөмж сайтай.

БМ: Мэйжер дриллинг, Танан Импекс

МС: Мэйжер дриллинг

ГБ: Мэйжер дриллинг гэж бодож байна. Ихэнх сайн өрөмчид тэнд суралцсан байдаг.

ЭБ: Гадаадаас Мэйжер дриллинг , монгол компаниуд дотроос Танан импекс сайн нь.

4. Өрөмдлөгийн компаниуд ямар асуудлаа шийдвэрлэж чадвал амжилтанд хүрнэ гэж бодож байна вэ?

НБ: Технологийн шинэчлэл, боловсон хүчнээ сургах тал дээр ажиллаж чадвал зах зээл дээр өрсөлдөхүйц болж чадна.

Жишээлэхэд монголдоо хамгийн сайн гэх LY-44 канад өрөм 80-аад онд үйлдвэрлэгдсэн байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: markting sudalgaa

АБ: Миний бодлоор гадаад харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Гадаад ертөнцтэй холбоотой байж гадны хөрөнгө оруулагчийг

татаж чадвал технологио шинэчлэхээс эхлээд олон боломж нээгдэнэ.

БМ: Бас нэг гол асуудал нь хүний нөөцийн бодлого дутагдалтай. Ажилчдын нийгмийн асуудалд анхаарал тавьдаггүйгээс ажилд

хандах хандлага сул, сайн өрөмдөгчид нь тогтвор суурьшил муутай аль өндөр цалин амалсан газарт ордог.Гэтэл сайн

өрөмдөгчөөс тухайн ажлын гүйцэтгэл шууд хамаардаг.

МС: Том том ордууд дээр гадаадын өрмийн компаниуд л ажиллаж байгаа. Тэгэхээр тэдний хэмжээнд хүрэх гол зам нь

техникиинхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүн дээр ажиллах чадвартай ажилтан бэлдэх юм.

ГБ: Миний хувьд хараад байхад өрөмдөгчид ажилдаа өөриймсөг хандаж чаддаггүй. Тэгэхээр компаний зүгээс бидний

нийгмийн асуудалд анхаарал хандуулж байвал бид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой.

ЭБ: Ер нь хараад байхад техникээрээ л гологдоод байдаг даа. Түүнийгээ сайжруулчихвал гадаадуудаас дутах юмгүй.

5. Хэрэв танд хэрэгтэй сэлбэг олдохгүй ажил зогсох тохиолдолд та хэр хохирол амсах вэ?

Гэрээнд сул зогсолтын хугацааг тооцсон байдаг. Энэ тохиолдолд ажиллах хүчний цалин хангамжийн зардал гардаг. Харин

сул зогсолтын хугацаанаас хэтэрсэн хоног тутамд алданги тооцдог. Энэ бүгдийг гэрээнд нарийн заасан байдаг.

6. Шинээр өрмийн компани байгуулахад ямар бэрхшээл учирдаг вэ?

Хөрөнгө оруулалт

Гаднаас мэргэжилтэн авчрах зардал өндөр

Шинээр тоног төхөөрөмж захиалахад дор хаяж 6 сарын дараа ирдэг

Шинэ компаниудад захиалга олдоц муутай байдаг учраас танил талаараа захиалга олж авдаг

Бусдад танигдатлаа хямд үнээр захиалга авдаг

Фокусгруппын ярилцлагын дүгнэлт

Давуу тал Сул тал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: markting sudalgaa

- Үнэ хямд

- Үнэндээ бусад үйлчилгээний хөлс шингэсэн

байдаг

- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаан

дээр бага анхаардаг

- Ажилтнууддаа нийгмийн халамж бараг

үзүүлдэггүй

- Хангамж муутай

- Тоног төхөөрөмжийн төрөл бага/цөөхөн

өрөмтэй/

Аюул Боломж

- Тоног төхөөрөмж эвдрэх магадлал өндөр

- Тоног төхөөрөмж гаднаас захиалахад удаж

ирнэ

- Үйлдвэрлэлийн осол гарах магадлал өндөр

- Газрын гүнийн хүндрэл

- Улиралын онцлог

- Цаг агаарын аюулт үзэгдэлээс шалтгаалан

ажил зогсдог

- Боловсон хүчний тогтвор суурьшил муу/сайн

ажилтнууд хамгийн өндөр цалин амласан газарт

ажилладаг/

- Төрөөс дэмждэг/Дотоодын компанийг илүү

түлхүү оролцуулвал татвараас хөнгөлдөг/

- Зах зээлийн багтаамж өндөр

- Оюу –толгойн гэрээ батлагдсан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: markting sudalgaa

- Захиалгаа танил талаараа олж авдаг

- Боловсон хүчин гаднаас өндөр үнээр авдаг

Хэрэглэгчийн судалгааны анкет

Судалгааны зорилго:

Бест дриллинг компанийн өрсөлдөгчийн судалгаа, зах зээлийн эрэлтийг тодорхойлох

1. Та аль өрөмдлөгийн компанийн үйлчилгээг авдаг вэ?

a. Бест дриллинг

b. Мэйжор дриллинг

c. Ланд дриллинг

d. Гео-Сан

e. Танан импекс

2. Ямар учраас дээрх компанийг сонгодог вэ?

a. Гүйцэтгэх хугацаа богино

b. Чанартай гүйцэтгэлтэй

c. Хямд үнэ

d. Тоног төхөөрөмжийн нөөц хангалттай

e. Боловсон хүчний нөөц сайн

3. Гүйцэтгэгч компанийг ямар аргаар сонгон шалгаруулж авдаг вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: markting sudalgaa

a. Тендер

b. Зар сурталчилгаа

c. Танил талаараа

d. Бусад...

4. Өрөмдлөгийн компаниудын гаргадаг нийтлэг алдаа юу вэ?

a. Өрөм эвдэрсэн үед бэлэн сэлбэг байдаггүй

b. Ажлын гүйцэтгэл удаан

c. Өндөр үнэ

d. Боловсон хүчний ур чадвар

e. Бусад...

5. Ойрын 6 сард танайх ойролцоогоор хэдэн метрт өрөмдлөгийн ажил хийлгэх төлөвлөгөөтэй байна вэ?

a. 1000метрээс доош

b. 1000-2000метр

c. 2000-3000метр

d. 3000 метрээс дээш

6. Та ямар размерийн хошуугаар өрөмдлөг хийлгэх вэ?

a. BQ

b. HQ

c. NQ

d. PQ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: markting sudalgaa

7. Танайх ямар төрлийн өрөмдлөг хийлгэх вэ?

a. Алмаазан өрөмдлөг

b. Цохилтот өрөмдлөг

c. Дээрх бүгдийг

Судалгааны дүгнэлт

1. Та аль өрөмдлөгийн компанийн үйлчилгээг авдаг вэ?

Дээрх судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь буюу 35,29% нь Мэйжор дриллинг компанийн

хэрэглэгчид байсан. 11,76% нь Бест дриллинг компанийн хэрэглэгч байсан.

2. Ямар учраас дээрх компанийг сонгодог вэ?

Захиалагч компаниуд гүйцэтгэгч компанийг сонгохдоо ихэвчлэн ажлын чанар болон тоног төхөөрөмжийн нөөц, гүйцэтгэх

хугацааг харж сонголтоо хийдэг байна. Үүнээс тоног төхөөрөмж, сэлбэгийн нөөцдөө анхаарал хандуулж ажлыг аль болох

богино хугацаанд гүйцэтгэх арга зам менежментийг боловсруулах хэрэгтэй нь харагдаж байна.

3. Гүйцэтгэгч компанийг ямар аргаар сонгон шалгаруулж авдаг вэ?

Ихэнх компаниуд гүйцэтгэгчийг сонгохдоо тендер зарлаж авдаг ба зараар болон танил талаараа гүйцэтгэгч компанийг олох нь

цөөн байдаг тул тендерүүдэд оролцохдоо дээр дурдсан асуудлуудыг шийдсэн байх нь зүйтэй.

4. Өрөмдлөгийн компаниудын гаргадаг нийтлэг алдаа юу вэ?

Ихэнх өрмийн компаниудад ажиглагддаг нийтлэг алдаа бол тоног төхөөрөмж эвдрэхэд нөөц сэлбэг бэлэн байдаггүй. Түүнээс

болж ажил удаашрах явдал гардаг байна. Бас нэг гол алдаа нь боловсон хүчний чадвар хангалтгүйгээс ажлын гүйцэтгэлд

сөргөөр нөлөөлдөг байна.

5. Ойрын 6 сард танайх ойролцоогоор хэдэн метрт өрөмдлөгийн ажил хийлгэх төлөвлөгөөтэй байна вэ?

Судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь буюу 33,33% 1000метрээс доош болон 3000 метрээс дээш гүний өрөмдлөг хийлгэх

төлөвлөгөөтэй байгаа нь харагдаж байна. Эндээс тус компаний ойрын 6 сарын боломжит зах зээлийн багцаа харагдаж байна.

6. Та ямар размерийн хошуугаар өрөмдлөг хийлгэх вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: markting sudalgaa

Дээрхээс үзэхэд ихэнх компаниуд HQ ракмерийн хошуугаар өрөмдүүлэх сонирхолтой байгаа учраас манай компанийн хувьд

энэ төрлийн өрмийн хошуу болон бусад дагалдах сэлбэг хэрэгсэлийг бэлэн байлгах шаардлагатай байгаа юм.

7. Танайх ямар төрлийн өрөмдлөг хийлгэх вэ?

Энд ч мөн 2 төрлийн өрөмдлөгийн сэлбэг хэрэгсэл хангалттай байх хэрэгтэй нь харагдаж байна.

Дүгнэлт, шинжилгээ

Манай оронд 1990 оноос 2002 хүртэл уул уурхайн компаниудын тоо цөөн өрсөлдөөн бага байсан боловч 2002 оноос эхлэн

манай улсын эрдэс баялагийн нөөц дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэнээр энэ салбар өргөжин тэлж өрсөлдөөн

эрчимжиж эхэлсэн билээ. Тэр дундаа хайгуулын өрөмдлөгийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэний улмаас энэ зах зээлд өрсөлдөөн

ширүүсч технологи, боловсон хүчний хувьд сайжирч байгаа нь бидний сонирхолыг татаж судлахыг хичээлээ.Судалгаандаа

инженер геологийн болон бусад техникийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэдэг “ Бест дриллинг” компанийг сонгон авч

байгууллагын дотоод шинжилгээ хийж, мөн ижил түвшний өрсөлдөгч 4 компанитай харьцууллаа.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд өрөмдлөгийн салбар дахь мэргэжилтнүүдийг оролцуулан фокус группын ярилцлага хийн

салбарын онцлог, өнөөгийн байдал, хэтийн төлөв, монгол хөрөнгө оруулалттай компаниудын өрсөлдөх чадвар, давуу болон

сул тал, технологийн нөөц чадамжийн тухай мэдээлэл цуглуулж, мөн үндэсний статистикийн газар, уул уурхайн ассоциаци,

өрөмдлөгийн холбоо болон холбогдох веб хуудсуудаас бусад мэдээлэлүүдийг цуглуулсан болно. Цуглуулсан мэдээлэл дээрээ

тулгуурлан өрсөлдөгчийн судалгаа, зах зээлийн эрэлтийг тодорхойлох зорилготойгоор хэрэглэгчийн судалгааны анкетийг

боловсруулан нийт 22 хэрэглэгчээс судалгаа авлаа. Судалгаанаас үзэхэд “Бест дриллинг” компани нь нийт зах зээлийн 11,76 %

хувийг эзлэж байгаа бөгөөд цаашид энэ хувийг өсгөхийн тулд дараах асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

1. Хэрэглэгч гүйцэтгэгчээ сонгохдоо ихэвчлэн гүйцэтгэлийн чанар, гүйцэтгэх хугацаа зэргийг анхаарч тэр шалгуурт голдуу

гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд тэнцэж байна. Иймд тэдгээр компаниудыг судлан, улмаар бенчмаркингийн аргаар

тэдний маркетинг, менежментийн арга барил, зохион байгуулалт зэргээс суралцах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: markting sudalgaa

2. Зах зээлээ алдах бас нэгэн шалтгаан нь техник технологийн нөөц юм. Техник технологидоо шинэчлэл хийж

Ирэх 6 сарын байдлаар захиалагчид “HQ” размерийн хошуугаар өрөмдлөг хийлгэх төлөвтэй байгаа нь судалгааны үр дүнгээс

харагдаж байгаа учир тус компани энэхүү хошуу, дагалдах хэрэгслийг нөөцлөх хэрэгтэй болох нь тодорхой байна.

Мөн түүнчлэн уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй компаниуд 3000 метрээс дээш гүнд алмаазан болон цохилтот

өрөмдлөгийг гол төлөв хийлгэдэг болох нь дээрх судалгааны дүнд гарсан учир 2 төрлийн өрөмдлөгийн сэлбэг хэрэгсэл

хангалттай байх хэрэгтэй гэж дүгнэж байна.

Ашигласан материалын жагсаалт

Вэб сайт:

www.mining.mn –Уул уурхайн нэгдсэн лавлах

www.mining.info.mn

www.mram.gov.mn

Ашигласан ном, сэтгүүл

Уул уурхайн шар ном 2009он

“Хариуцлагатай уул уурхай”сэтгүүл 2009 он

Статистик мэдээлэл 2008он

Маркетингийн судалгаа ном Д.Дагвадорж

Маркетингийн судалгаа ном Г. Болдбаатар

Мэргэжлийн байгууллагууд

Статистикийн ерөнхий газар

Монголын өрөмдлөгийн холбооны судалгааны хэлтэс

Хэрэглээний программ:

Microsoft excel

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: markting sudalgaa

Microsoft word

Бусад

“Discover Mongolia-2009” Уул уурхайн компаниудын үзэсгэлэн

www.zaluu.comwww.zaluu.com