Transcript
Page 1: Mongolian Innovation Week_2015_Agenda Draft

САНАЛ

БОЛОВСРОЛ,СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

ЯАМ АЖ ҮЙЛДВЭРИЙН

ЯАМ

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙНИХ СУРГУУЛЬ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

ҮНДЭСНИЙ ПАРК

МОНГОЛЫН ИННОВАЦИЙН

ХОЛБОО

МОНГОЛЫН ТЕХНОПОЛИСЫН

ХОЛБОО

МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ“MONGOLIAN INNOVATION WEEK” (MIW)

Үндэслэл, шаардлага:Өнөө үед мэдлэг-эдийн засгийн нөөцийн нэг чухал хүчин зүйл болж, улс орны

байгалийн нөөц баялгаас илүүтэйгээр үндэсний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсийг бүрдүүлж байна. Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, инновацийн чиг баримжаа улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлох боллоо. Энэ нөхцөлд манай орны хувьд шинжлэх ухаан- боловсрол-бизнесийн үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт- судалгаа-үйлдвэрлэлийг уялдуулах, ШУТ-ийн дэвшлийг нэвтрүүлж, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал шийдвэрлэх ач холбогдолтой болж байна.

Иймд нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ зохион байгуулах хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Page 2: Mongolian Innovation Week_2015_Agenda Draft

Зохион байгуулалтын ерөнхий зарчим:

1. Уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ба тухайн жилд өөрийн гэсэн онцлог уриатай, үүний дагуу оролцогч талууд өөрсдийн үзэсгэлэн, мэдээлэл, материалыг бэлтгэж оролцдог байх;

2. “MIW”-ийн лого, вебсайт, брошур зэргийг бэлтгэх, арга хэмжээний лого бүхий бүтээгдэхүүнийг гаргаж, түгээх, оролцогч байгууллага, хүмүүст дурсгал болгох;

3. Арга хэмжээг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр өргөнөөр сурталчилах;

Зохион байгуулалтын ерөнхий хөтөлбөр:

I. Даваа гараг буюу эхний өдөр: Монгол улсын их дээд сургуулиуд, ялангуяа ШУТИС-ийн 8 салбар сургуулийн эрдэмтэн, багш, оюутан, мөн оюутнуудын сайн дурын клубуудыг хамруулан “ИХ СУРГУУЛИЙН ИННОВАЦИЙН ӨДӨРЛӨГ” зохион байгуулах. Үүнд:

1. Багш, эрдэмтэд, оюутны бүтээлийн үзэсгэлэн, олон улсын тэмцээн уралдаанд оролцсон бүтээл ROBOCON гэх мэт;

2. Оюутны клубууд, сургуулиудын үзүүлэн бэлдэж өөрсдийн булан гаргаж танилцуулах;3. Оролцогч сургууль бүрт 30 минутын дэлгэрэнгүй танилцуулах цагийн хуваарь гаргаж,

тайз эсвэл тусгай зассан хэсэгт дэлгэрэнгүй танилцуулга хийж, сургууль тус бүрийн онцлогийг харуулсан урлагийн болон бусад үзүүлбэр зохион байгуулах;

4. Тухайн жилийн уриан дагуу эссэ бичлэгийн уралдаан оюутнуудын дунд урьдчилан зохион байгуулж, шалгаруулан шагнал гардуулах;

5. Амжилттай оролцсон сургуулийг шалгаруулан шагнах;6. Их дээд сургуулиуд өөрсдийн бүтээлээ танилцуулан, үзэсгэлэн худалдаа явуулах,

сонирхолтой болгох үүднээс дуудлага худалдаа зохион байгуулах;

II. Мягмар гараг буюу 2 дахь өдөр: Монгол улсын аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулсан “АЖ АХУЙН НЭГЖ, КОМПАНИУДЫН ИННОВАЦИЙН ӨДӨРЛӨГ”, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах. Үүнд:

1. Оролцогч компаниуд инновацийн хүрээнд шинээр оруулж ирсэн техник, технологиор боловсруулан гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзэсгэлэн худалдаанд танилцуулах, борлуулах, дуудлага худалдаа зохион байгуулах;

2. Компани бүр өөрсдийн үзүүлэн, буланг шинэлэг бүтээлчээр хийж бэлдэх, үйл ажиллагаагаа сурталчилах;

3. Компаниуд, аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн үзүүлэн, бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулан шилдэг инноваци хэрэгжүүлэгч компани, байгууллагыг урамшуулан шагнах;

4. Оролцогч компани бүрт 30 минутын дэлгэрэнгүй танилцуулах цагийн хуваарь гаргаж, тайз эсвэл тусгай зассан хэсэгт дэлгэрэнгүй танилцуулга хийж, сургууль тус бүрийн онцлогийг харуулсан урлагийн болон бусад үзүүлбэр зохион байгуулах;

5. Компаниудын саналаар нэмэлт арга хэмжээ зохион байгуулж болно;

III. Лхагва гараг буюу 3 дахь өдөр: “ИННОВАЦИЙН ФОРУМ” зохион байгуулах, энэ хүрээнд шинжлэх ухаан, боловсрол, бизнес, төр, төрийн бус секторыг хамарсан өргөн хүрээтэй

Page 3: Mongolian Innovation Week_2015_Agenda Draft

хэлэлцүүлэг явуулах, “Үндэсний инновацийн шагнал гардуулах ёслол” –ын арга хэмжээ зохион байгуулах, мөн үүний зэрэгцээ инновацийг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагууд ялангуяа, БСШУЯ, ХААЯ, АҮЯ болон МҮХАҮТ гэх зэрэг байгууллагуудыг оролцуулсан “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ИННОВАЦИЙН ӨДӨРЛӨГ”?? зохион байгуулах. Үүнд:

1. Оролцогч байгууллагууд өөрийн бодлого, үйл ажиллагаа, инновацийн хүрээнд шинээр оруулж ирсэн техник, технологиор боловсруулан гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах;

2. Байгууллага бүр өөрсдийн үзүүлэн, буланг шинэлэг бүтээлчээр хийж бэлдэх, үйл ажиллагаагаа сурталчилах;

3. Байгууллагуудын бэлтгэсэн үзүүлэн, бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулан шилдэг инноваци хэрэгжүүлэгч байгууллагыг урамшуулан шагнах;

4. Оролцогч байгууллага бүрт 30 минутын дэлгэрэнгүй танилцуулах цагийн хуваарь гаргаж, тайз эсвэл тусгай зассан хэсэгт дэлгэрэнгүй танилцуулга хийж, сургууль тус бүрийн онцлогийг харуулсан урлагийн болон бусад үзүүлбэр зохион байгуулах;

5. Байгууллагуудын саналаар нэмэлт арга хэмжээ нэмж оруулж болно.

IY. Пүрэв гараг буюу 4 дэх өдөр: Олон улсын хурал “International Conference on Innovation and Entrepreneurship Development: ICIED-2015”

Y. Баасан гараг буюу 5 дахь өдөр: Олон улсын хурал “International Conference on Innovation and Entrepreneurship Development: ICIED-2015”

YI. Бямба гараг буюу 6 дахь өдөр: Олон улсын хуралд ирсэн гадаадын төлөөлөгчдийг хамруулсан Соёлын арга хэмжээ зохион байгуулах, дээрх өдөрлөгүүдээр шалгарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж, олон улсын хуралд оролцогчдод танилцуулах, сурталчилах

YII. Ням гараг буюу 7 дахь өдөр: Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй үзүүлэх, сурталчилах

Санал боловсруулсан:

ШУТИС, БуХС, Технологийн менежментийн салбарДок(ScD)., проф. Л. Оюунцэцэг