69
Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин 1 Contents I хэсэг. Санхүүгийн хяналт шалгалтын үндсэн ухагдахуун .................................................................. 2 1-р бүлэг. Санхүүгийн хяналт шалгалтын тухай, эрх зүйн орчин ......................................................... 2 1.1 Хяналт шалгалт зайлшгүй болох нь............. 3 1.2 Хяналт шалгалтын ангилал ......................... 12 1.3 Санхүүгийн хяналт шалгалтын эрх зүйн орчин ..................................................................... 27 1.4 Санхүүгийн хяналт шалгалт ........................ 38 1.5 Санхүүгийн хяналт шалгалтын зарчим, шаардлага ............................................................. 49 1.6 Сэдвийг бататгах сорилууд. ........................ 59

1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

1

Contents

I хэсэг. Санхүүгийн хяналт шалгалтын үндсэн

ухагдахуун .................................................................. 2

1-р бүлэг. Санхүүгийн хяналт шалгалтын тухай,

эрх зүйн орчин ......................................................... 2

1.1 Хяналт шалгалт зайлшгүй болох нь ............. 3

1.2 Хяналт шалгалтын ангилал ......................... 12

1.3 Санхүүгийн хяналт шалгалтын эрх зүйн

орчин ..................................................................... 27

1.4 Санхүүгийн хяналт шалгалт ........................ 38

1.5 Санхүүгийн хяналт шалгалтын зарчим,

шаардлага ............................................................. 49

1.6 Сэдвийг бататгах сорилууд. ........................ 59

Page 2: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

I хэсэг. Санхүүгийн хяналт шалгалтын үндсэн

ухагдахуун

“Их Британы нэгэн эрдэмтэн одоогоос 200 гаруй

жилийн өмнө хэлэхдээ Хязгааргүй эрх мэдэл

хүнийг эвддэг, учир нь буруугаар ашиглана гэсэн

бол, Итгэ! Гэхдээ шалга! Итгэх нь сайн. Хянаж

шалгах нь илүү сайн” гэсэн дүгнэлт байдаг1

байна.

1-р бүлэг. Санхүүгийн хяналт шалгалтын тухай,

эрх зүйн орчин

Судлах сэдэв

1. Хяналт шалгалт зайлшгүй болох нь

2. Хяналт шалгалтын ангилал

3. Санхүүгийн хяналтын эрх зүйн орчин

4. Санхүүгийн хяналт шалгалт

5. Санхүүгийн хяналт шалгалтын зарчим,

шаардлага 1 Г.Зинаамядар. Санхүүгийн хяналт шалгалт. УБ 2000. х3

Page 3: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

3

6. Сэдвийг бататгах сорилууд

1.1 Хяналт шалгалт зайлшгүй болох нь

Хүний нийгмийн явцад захирах, захирагдах

харилцаа үүссэн нь нийгмийн харилцаанд

оролцогч талуудын хүрээнд нийгмийн баялгийг

Page 4: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

бий болгох, эзэмших, хадгалах, хамгаалах,

түүнийг нь захиран зарцуулах зэргээс үүдэлтэй

билээ. Энэ нь тодорхой хэм хэмжээнд

зохицуулагдах бөгөөд түүнийг дагаж мөрдөж

буйд хяналт тавих шаардлага аяндаа үүсчээ.

Хэм хэмжээ гэдэг нь аливаа үйлдэл, үйл

ажиллагаа хийхэд дагаж баримтлан мөрддөг дэг

журам юм. Төрийн зохицуулах үүрэг нь тогтоосон

болон зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээгээр

илэрдэг бол хамгаалах үүрэг нь хориглосон хэм

хэмжээгээр тодорхойлогддог байна. Энэ нь бүх

нийтийн хүсэл зоригт нийцдэг эрх зүйгээр

зохицуулагдана.

Бүх нийтийн хүсэл зоригийг илэрхийлсэн хууль

нь хэрхэн хэрэгжиж байгааг шүүн тунгаах үйл

ажиллагаа нь олон нийтийн хяналт болон төрийн

хян алтын явцад илэрнэ.

Нийгмийн харилцааг зохицуулахаар төрөөс

батлан бүх нийтээр дагаж мөрдвөл зохих эрх

зүйн хэм хэмжээг хууль болгон дагаж мөрдөхийг

шаарддаг. “Хууль гэж юу юм бэ? Энэ бол сайн ч

бай, муу ч бай ялгаагүй нэгэнт л батлагдсан бол

хүн бүр даган захирагдах арга хэмжээ”2 гэж

Ф.Бастиа нэгэнтээ хэлжээ.

Дэлхийн улс орнуудад өөр өөрийн онцлогтоо

нийцэх хяналтын янз бүрийн тогтолцоо бий

2 Ф.Бастиа. Эдийн засгийн софизмууд Эдийн засаг дах эв зохицол. УБ 2004. х76

Page 5: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

5

болгон төрөл бүрийн арга хэлбэрүүдээр

хэрэгжүүлж ирсэн нь хяналт шалгалт хүний

нийгмийн оршин тогтнохуйн түүхэн үйл явцад

зайлшгүй гэдгийг нотлох бөгөөд түүний хөгжлийн

үе шаттай салшгүй холбоотойгоор оршин иржээ.

Иймээс хууль зүйт төр засагтай иргэний

нийгмийн нэг онцлог нь төрөөс батлагдсан

хуулийг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, эрх

зүйн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн амьдрах

явдал юм. Энэхүү хэм хэмжээ, эрх зүйг хэрхэн

мөрдөгдөж буйг танин мэдэх нь нийгмийн

шаардлага бөгөөд төрийн хяналтын

байгууллагууд бий болох, аж ахуй эрхлэгчид ч

өөрийн хяналтыг тогтоох замаар хяналтын

тогтолцоо бий болгожээ.

Манай улсын хувьд төрийн хүчний хяналтын

байгууллагууд байхын зэрэгцээ, мэргэжлийн

чиглэлийн хяналтын байгууллагууд үйл

ажиллагаагаа хэрэгжүүлж тогтсон байх нь үүнийг

батална. Төрийн хяналт шалгалт нь Улсын Их

Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын

байгууллага болон төрийн захиргааны

байгууллагын хяналт шалгалт (цаашид

“мэргэжлийн хяналт” гэх), Үндсэн хуулийн Цэц,

шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө

удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу

Page 6: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ3 гэж

заасан байна.

Аливаа ард түмний зан заншил, уламжлалыг

бүрдүүлж буй үзэл бодлыг хуулиар

зохицуулдаггүй ч хууль цааз нь түүнийг

төлөвшүүлж, алдааг засч сайжруулахад

нөлөөлдөг байна. Иймээс ард түмний дадал

зуршил болсон зан заншлыг шүүн тунгааж

нийтлэг эрх ашигт нийцэх зарчим, хууль

боловсрогдохыг нийгмийн хөгжлийн явц аяндаа

шаарддаг ажээ. Хууль чанга байж ард түмэн чанд

мөрдөх тусам тухайн ард түмний зан заншил

нийтлэг эрх ашгийн дагуу төлөвшин тогтох

бөгөөд нийгмийн үзэл бодол ч нийтлэг эрх ашигт

чиглэх жамтай. Төрийн хууль цаазыг

хэрэгжүүлээгүй зөрчигдөж байгаа зүйлийг хянагч

нар тогтоох боловч бичигдээгүй хуулийг нийгэмд

дагаж мөрдүүлэх ажлыг зохицуулж чадахгүй нь

ойлгомжтой. Иймд хяналт гэдэг бол ард түмний

нийтлэг эрх ашигт нийцэх зан заншлыг хадгалах,

төлөвшүүлэхэд хэрэгтэй болохоос түүнийг

өөрчлөн шинээр бий болгоход чиглэгдэхгүй.

Хууль хүчтэй гэдгийг мэдрүүлэхэд хяналт

хэрэгтэй. Хяналт бол хуулийн мөрдөлт,

хэрэгжилтийн байдлыг тогтоож хариуцлага

хүлээлгэх үндэс болно. Хууль хүчгүй сул байх нь

түүнд үндэслэсэн бүхэн хоосон ор нэр төдий

3 Төрийн хяналт шалгалтын тухай хууль.3.1

Page 7: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

7

зүйл болно гэсэн үг. Харин хяналтаар дамжуулан

ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх уламжлал,

зан заншлыг хэвээр хадгалах, түүнийг

гажуудуулахаас сэргийлэх, аливаа сөрөг үзэл

бодлоос хамгаалах, тухайн нөхцөл байдлыг

сайжруулахад нөлөөлөх зэрэг олон талын ач

холбогдолтой.

Нөгөө талаас, нийгэм бүхэлдээ үйлдвэрлэгч,

хэрэглэгч гэсэн хоёр туйлд нэг талд нь чөлөөт

арилжааг эрхэмлэж, ашиг олохын төлөө зүтгэж

байхад нөгөө талд нь хэрэглэгчдийн эрх ашгийг

хамгаалах дуу хоолой гарна. Худалдаачид аль

болох хямд үнээр худалдан авч аль болох ахиу

үнээр борлуулахыг эрмэлзэнэ. Ардчилсан

нийгэм нь хэнээс юуг худалдан авах, хэнд

борлуулах, ямар нөхцөлд арилжаа хийх, хэнийг

хөлслөх, хаана амьдрах, юу идэх уух нь зах

зээлийн өрсөлдөөний зарчмаар шийдэгдэх

боломжтой билээ. Үндсэн хуулинд заасан эрх,

эрх чөлөөгөө эдлэх нь нийгмийн гишүүн болсон

иргэн таныг юу ч хамаагүй эрхэлж ашиг олоход

бус нийтийн эрх ашгийн төлөө нийгэмд тустай

үйл ажиллагаа эрхлэхэд чиглэнэ. Энэ нь төрийн

хамгаалал, хяналтыг шаардах бөгөөд төр хууль

тогтоомж баталж мөрдүүлэх, тусгай зөвшөөрөл

олгох замаар хяналтаа тавьдаг байна.

Зөвшөөрөл авахгүйгээр банк байгуулж болохгүй,

даатгалын үйл ажиллагаа эрхэлж болохгүй,

хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж болохгүй гэх

Page 8: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

мэт, учир нь төрийн хууль тогтоомжийг зөрчинө.

Энэ нь чиний чөлөөт байдал, эрх чөлөө бусдын

эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдгийн утга юм.

Бид бие биенээсээ харилцан хамааралтай

нийгэмд амьдардаг учир туйлын эрх чөлөө гэж

үгүй ажээ. Өөрөөр хэлбэл, төрийн хяналт

өргөжих нь бидний эрх чөлөөг хязгаарлана

гэдгийг ч бодолцох хэрэгтэй юм.

Тэгэхлээр хяналт бол аливаа зүйлийн эцсийн

зорилго биш, харин хуулийг дагаж мөрдүүлэх,

сахиулах, зөрчсөнийг нь илрүүлэх, хариуцлага

хүлээлгэх, урьдчилан сэргийлэх зохицуулалтын

хэрэгсэл байх нь зах зээлийн тогтолцооны

үндсэн зарчим ажээ. Хяналт шалгалт гэдэг нь

шалгалтанд хамрагдах хугацаанд хийгдсэн аж

ахуй, санхүүгийн үйл ажиллагааны хууль зүйн

үндэслэл, зүй зохис, үр ашигт байдал, мөн

түүнчлэн удирдах ажилтаны үйлдлийн хууль,

тогтоомжид нийцсэн, зөв эсэхийг зайлшгүй хянан

шалгах үйл ажиллагааны систем4 бол түүний

зорилго нь тухайн үйл ажиллагаа нь хуулийн

хүрээнд горим, журмын дагуу явагдаж байгаа

эсэхийг тодорхойлоход оршино. Мөн хяналт

шалгалтын үед баримтлах зарчим, шаардлага,

хууль эрх зүйн орчинд түүнийг хэрэгжүүлэгчид

нь тухайн объектынхоо удирдлагад үүргээ хууль

эрх зүйн хүрээнд хариуцлагатай хандахыг

4 Дотоод аудит. Гарын авлага. УБ. 2008. х9

Page 9: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

9

шаардах, аж ахуй ч бус, хөрөнгө шамшигдах

нөхцөлийг илрүүлж арилгахад туслах, алдаа

дутагдлыг засч залруулах, хариуцлага тооцох

замаар үйл ажиллагааг хэвийн явуулахтай

холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг.

Төрийн хяналт шалгалт нь хууль дээдлэх,

шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх

зарчимд үндэслэх бөгөөд хяналтыг хэрэгжүүлэх

эрх бүхий байгууллага баталсан удирдамжийн

дагуу хяналт шалгалтыг өөрийн санаачилгаар,

эрх бүхий байгууллагын даалгаснаар, хууль

тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийдэг

бол олон нийтийн хяналтыг ардчиллын мөн

чанартай холбон тайлбарлаж болно. Өөрөөр

хэлбэл, иргэн бүр төрийн үйл ажиллагаанд

оролцох, хяналт тавих бололцоотой гэсэн Үндсэн

хуулийн тогтолцоо юм. “Монгол Улсад засгийн

бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард

түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн

сонгож байгуулсан төрийн эрх барих

төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан

энэхүү эрхээ эдэлнэ”5 гэж Үндсэн хуулинд

заасан. Иймээс олон нийтийн (иргэний) хяналт

ардчилсан нийгэмд чухал үүрэгтэй ажээ. Монгол

Улсын иргэн та Үндсэн хуулийнхаа дээрх

заалтын дагуу иргэний хяналтаа тогтоож засгийн

үйл ажиллагаандаа оролцохдоо өөрийн

5 Монгол Улсын Үндсэн хууль 3-р зүйл. 1

Page 10: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

тойргоосоо сонгогдсон гишүүнээрээ дамжуулах

боломжтой. Энэхүү гишүүн тань бидний

оролцоох шууд төлөөлөх учиртай. Иргэд төрдөө

үйлчилдэг бус, төр нь иргэндээ үйлчилдэг

нийгэмд иргэний хяналт хүчтэй байна. Учир нь

муу үйлчилж буй төрийг иргэд үйлчлэхийг хүснэ,

илүү сайн ажиллахыг шахаж шаардах зүй

тогтолтой.

Хяналт шалгалтын үндсэн ойлголтын талаар

төрийн хяналт шалгалтын тухай хуулинд дараах

тодорхойлолтуудыг өгчээ6.

“Хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн

явуулж байгаа үйл ажиллагаа (үйлдэл, эс

үйлдэхүй), түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон

борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж

байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан

шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд

чиглэсэн хянан шалгах арга хэмжээний

цогцолборыг хэлнэ.

“Хяналт шалгалтын арга, хэлбэр” гэж тухайн

хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг

хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл

ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр,

барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног

төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл,

ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон

тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны 6 Төрийн хяналт шалгалтын тухай хууль.31 дүгээр зүйл

Page 11: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

11

орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор

хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох

уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ

явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий

байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль

тогтоомжид заасан журмын дагуу хяналт

шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч,

шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг

хэлнэ.

“Хяналт шалгалтын бүртгэл” гэж хийсэн хяналт

шалгалт бүрийг зохих журмын дагуу мэдээллийн

нэгдсэн санд бүртгэхийг хэлнэ.

Хяналт шалгалт нь удирдагч, гүйцэтгэгчдэд үүрэг

даалгавартаа хариуцлагатай хандахыг шаардах,

аж ахуйч бус байдал, шамшигдал бий болгодог

нөхцлийг илрүүлж арилгахад туслах, шалгагдаж

байгаа объект дээр засч залруулах болон хэвийн

үйл ажиллагаа явуулахтай холбогдсон

мэдээллээр хангах зэрэг чиг үүрэгтэй.

Төрийн хяналт шалгалтын тогтолцоо, хүрээ7 нь:

1. Төрийн шалгалт нь Улсын Их Хурал,

Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага

болон төрийн захиргааны байгууллагын

хяналт шалгалт (цаашид “мэргэжлийн

хяналт” гэх), Үндсэн хуулийн Цэц, шүүх,

прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах

7 Төрийн хяналт шалгалтын тухай хууль. 3-р зүйл

Page 12: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

байгууллагаас энэ хуулийн дагуу

хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.

2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт

шалгалт, Үндсэн хуулийн Цэц, шүүх,

прокурорын хяналт болон Төрийн аудитын

үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус

тусын хууль тогтоомжоор зохицуулна.

3. Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл,

сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын

хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах

байгууллагаас энэ хуулийн дагуу

хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон

харилцааг энэ хуулиар зохицуулна.

1.2 Хяналт шалгалтын ангилал

Хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч

байгууллага, хамрах хүрээ, төрөл, хэлбэр, арга,

эх сурвалжаас нь хамааруулан дараах байдлаар

ангилан авч үзнэ. Үүнд:

1. Аливаа хяналтыг үйл ажиллагааны хүрээгээр

нь:

Ерөнхий хяналт

Мэргэжлийн хяналт гэж ангилна

Ерөнхий хяналтыг үндсэн хуулийн хүрээнд авч

үзнэ. Харин мэргэжлийн хяналт нь бүх чиглэлд

хийгдэх хяналт болно. Санхүүгийн хяналт

шалгалт нь мэргэжлийн хяналт бөгөөд санхүү,

Page 13: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

13

нягтлан бодох бүртгэлийн мэдээлэлд үндэслэн

хяналт шалгалтыг явуулна. Өөрөөр хэлбэл, энэ

нь бүртгэлээр тавигдах хяналт юм.

2. Хэрэгжүүлэх субъектээс нь хамааруулан:

Төрийн хяналт

Олон нийтийн хяналт гэж ангилна

Төрийн захиргааны хэрэгжүүлэгч агентлагуудаас

хийгдэх хяналтыг төрийн хяналт гэнэ. Олон

нийтийн байгууллага, хөдөлгөөнүүдийн

оролцоотой хийгдэж буй хяналт нь олон нийтийн

хяналт болно. Санхүүгийн хяналт нь ихэвчлэн

төрийн хяналт байхын зэрэгцээ аж ахуйн нэгж,

байгууллагын дотоод хяналт хэлбэрээр бас

оршин байна.

3. Хаанаас хэрэгжүүлэх буйгаар нь:

Хөндлөнгийн хяналт

Дотоод хяналт гэж ангилна.

Төрийн эрх барих байгууллагаас харъяалал үл

харгалзан хийгдэж буй хяналтыг хөндлөнгийн

хяналт гэнэ. Харъяалах дээд шатны байгууллага

болон тухайн байгууллагын дотоодод хийгдэх

хяналтыг дотоод хяналт гэнэ. Санхүүгийн хяналт

байгууллагын дотоодод ч эсвэл гаднаас ч

байгууллагад хийгдэнэ. Хөндлөнгийн, дотоод

хяналтын ялгааг хүснэгт 1-ээр үзүүлэв.

Page 14: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Хүснэгт 1 Хөндлөнгийн, дотоод хяналтын ялгаа

Үзүүлэлт Дотоод хяналт Хөндлөнгийн хяналт

Зорилго Засгийн газрын болон байгууллагын дотоодод санхүүгийн сахилга бат, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих

Төрийн өмчийн байгууллагад санхүүгийн сахилга бат, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих

Хаанаас хийгдэх

Төрийн болон тухайн байгууллагын дотоодод гарсан дүрэм, журам

Төрийн эрх барих байгууллагаас харъяалал үл харгалзан хийгдэнэ

Page 15: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

15

Баримтлах эрхийн акт

Хууль тогтоомж болон байгууллагын дотоодод гарсан дүрэм, журам

Төрийн хууль тогтоомж

Хэрэгжүүлэгч Мэргэжлийн хяналтын байцаагч болон байгууллагын дотоод хяналтын ажилтан

Төрийн болон гадаад аудитор, хууль хэрэгжүүлэгч субъектүүд

Шийдвэрийн хамрах хүрээ

Тодорхой нэгж хэсгийн үйл ажиллагааны чиглэл, төрөл, ажиллагсдыг хамруулна

Тухайн салбар буюу байгууллагыг бүхэлд нь, мөн удирдлагыг нь харуулна

Шийдвэрийн баримт бичиг

Алдаа дутагдлыг залруулах баримт, хариуцлага хүлээлгэх албан бичиг, илтгэх хуудас, акт, дүгнэлт, зөвлөмж

Ажлын баримт, дүгнэлт, зөвлөмж, тогтоол, захирамж

Page 16: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Хөндлөнгийн хяналт нь тухайн нэгжийн гаднаас

хийх бие даасан эрх бүхий байгууллага

хэрэгжүүлнэ. Өмчийн эзний талаас ямар нэгэн

дарамт, шахалтгүйгээр хараат бусаар гадаад

хяналтаар тухайн байгууллагын үйлдвэрлэл, аж

ахуй, санхүүгийн байдлын талаар үнэн зөв

мэдээлэл мэдэх боломжтой. Нөгөө талаар,

гадаад хяналт нь гэрээний үндсэн дээр

төлбөртэй хийгдэх тул шалгалтын үр дүн, үнэн

зөв гэсэн итгэл үнэмшлийн суурь болно.

Дотоод хяналт нь тухайн аж ахуйн нэгж,

байгууллагын эрх бүхийн албан тушаалтан

санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийх,

хяналт тавих үүрэгтэй. Аж ахуйн нэгжүүд нь

санхүүгийн хяналтын бие даасан бүтэцтэй болж,

санхүүгийн дотоод хяналтыг байгууллагын

удирдлагын гол хэрэгсэл болгон ашиглана.

4. Хяналт шалгалтыг гүйцэтгэж буй

байгууллагаар нь:

Төрийн аудитын хяналт

Төрийн захиргааны хяналт

Байгууллагын дотоодод хийгдэх гэж ангилна

Төрийн аудитын хяналт нь “Төрийн аудитын

тухай хууль”-ийн дагуу Төрийн аудитын газраас

хийгдэнэ. Төрийн захиргааны хяналт нь

Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хянан

шалгах хэлтэс, Татварын алба, Нийгмийн

Page 17: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

17

даатгалын алба, Гаалийн байгууллага,

Монголбанк зэрэг газруудаас хийгдэнэ.

Байгууллагын удирдлагаас хийгдэх хяналт нь

үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулах, үр

ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Мөн хаанаас хийж буйгаас нь улсын, салбарын

гэж ангилж болно. Хууль тогтоох болон гүйцэтгэх

засаглалын байгууллагаас хэрэгжүүлэх хяналтыг

улсын хяналт гэнэ. Улсын санхүүгийн хяналтын

зорилго нь улсын төвлөрсөн сан болох улсын

төсвийн орлого, зарлагын төлөвлөгөөний

биелэлт, энэ талаар гарсан хууль тогтоомжийн

хэрэгжилтэд хяналт тавих явдал болно.

Салбарын санхүүгийн хяналт нь яам, түүний

харъяа хяналт шалгалтын аппаратын шугамаар

өөрийн харъяа нэгж, салбарын үйл ажиллагаанд

шалгалт хийхэд чиглэнэ.

5. Хяналт шалгалтыг хамрах хүрээгээр нь:

Иж бүрэн шалгалт

Хэсэгчилсэн шалгалт

Тойм шалгалт гэж ангилна

Иж бүрэн шалгалт нь шалгахаар сонгож буй

тайлант үеийн үйл ажиллагааг санхүүгийн баримт

бичигт нь тулгуурлан шалгана. Хэсэгчилсэн

шалгалт нь тухайн тайлант үеийн тодорхой нэг

үйл ажиллагааг эсвэл аль нэг салбар, нэгжийг

сонгон шалгана. Тойм шалгалт нь байгууллагын

Page 18: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

үйл ажиллагааг ерөнхийд нь авч үзэн нягтлан

бодох бүртгэлийн журнал, дэвтрийн хүрээнд

тоймлон үзнэ. Санхүүгийн хяналт аль ч

хэлбэрээр нь хийгдэнэ.

6. Шалгалт хийгдэх төрлөөр нь:

Хяналтын төрлийг төрийн хяналт шалгалтын

тухай хуульд8 зааснаар:

Төлөвлөгөөт

Төлөвлөгөөт бус

Гүйцэтгэлийн гэж ангилна.

Төлөвлөгөөт хяналт

Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн

байгууллагаас дараа жилд хийх хяналт

шалгалтын төлөвлөгөөг эрсдлийн үнэлгээг

харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага

өмнөх 12 сарын 01-ний өдрийн дотор баталж,

олон нийтэд мэдээлнэ.

Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт

хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах

этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө

шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх

бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын

нэр, шалгалт эхлэх, дуусах хугацааг заана.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалт

8 5.1-р зүйл

Page 19: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

19

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж

ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт,

гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын

шийдвэрээр, осол аваар, халдварт өвчин,

хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд,

хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар

хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль

тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.

Иргэн аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл,

хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох

баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад

ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол,

мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгатын

байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг

ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү

түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид

заасан асуудлын хүрээнд хийнэ.

Гүйцэтгэлийн шалгалт

Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад

илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт

шалгалтын байгууллагаас өгсөн акт, албан

шаардлагын биелэлтийг хянах зорилгоор

явуулна.

Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар

илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг

Page 20: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд

хийнэ.

Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч

этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө

урьдчилан мэдэгдэнэ.

7. Шалгалтын хэлбэрээр нь:

Урьдчилсан шалгалт

Дараагийн (баримтын) шалгалт гэж ангилна.

Урьдчилсан шалгалт ямар нэгэн зөрчил

гаргахаас өмнө буруутай үйл ажиллагааг таслан

зогсоох, хууль тогтоожид нийцүүлэх боломж

олгодгоороо давуу талтай. Урьдчилсан хяналтын

явцад макро түвшинд улсын төсвийн

төлөвлөгөөний орлого, зарлагыг үнэн зөв

тодорхойлсон, мөн төсвийн норм, үнэлгээний

үндэслэл, хууль эрхийн актуудтай хэр нийцэж

байгаа зэргийг шалгаж, үнэлэлт, дүгнэлт хийнэ.

Санхүүгийн нөөцийн төвлөрүүлэлт, зарцуулалт

нь эдийн засгийн бусад үзүүлэлт, тухайлбал

үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүний

өсөлт, үнэ, ханшийн төвшин зэрэгтэй уялдаж

байгаа эсэхийг урьдчилсан хяналтаар шалгаж

тогтоох боломжтой. Микро түвшинд санхүүгийн

урьдчилсан хяналтаар бизнес төлөвлөгөөний

санхүүгийн болон бусад үзүүлэлтүүдийн

үндэслэл, уялдаа холбоог шалгаж тогтоох,

алдааг засч залруулахад чиглэнэ.

Page 21: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

21

Байгууллагын тасралтгүй үйл ажиллагааны

явцад хяналт хийгдэх шаардлага гардаг. Мөнгөн

хөрөнгө хуримтлагдах, хуваарилах, зарцуулах

явцыг хянах замаар төрийн өмнө хүлээсэн үүргээ

хэрэгжүүлж буйг болон санхүүгийн сахилга хир

мөрдөгдөж буйг тодорхойлоход урьдчилсан

хяналт чиглэнэ.

Тодорхой үйл ажиллагаа явагдаж дууссаны

дараа болон тайлангийн хугацаагаар тасалбар

болон эцсийн үр дүн, үр ашгийг тодорхойлоход

хийгдэх шалгалтыг гүйцэтгэлийн хяналт шалгалт

гэнэ. Баримтын хяналт шалгалт нь тухайн

тайлант хугацаанд үйл ажиллагаандаа хууль

тогтоомжийг хэрхэн баримталсан, түүний үр дүн,

үр өгөөжийг тодорхойлох, гарсан дутагдал

зөрчлийг илрүүлэх, засуулах, арилгах, таслан

зогсооход чиглэнэ. Баримтын хяналтын явцад

нягтлан бодох бүртгэлийн дансны гүйлгээг

хянах, баримтын шалгалт хийж, илэрсэн зөрчил,

дутагдлыг арилгахын хамт тухайн газрын ажилд

үнэлэлт, дүгнэлт өгөх, ажлын хэтийн чиглэлийг

тодорхойлоход анхаарна.

Төрийн хяналт шалгалтын стандартад шалгалтын

төрөл, зорилгоос хамааран санхүүгийн болон

гүйцэтгэлийн гэж ангилсан.

Гүйцэтгэлийн шалгалт 9

9 Төрийн хяналт шалгалтын стандарт.

Page 22: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Гүйцэтгэлийн шалгалт гэдэг нь шалгагдагч

байгууллагын зүгээс олон нийтийн өмнө хүлээх

хариуцлагыг сайжруулах, хяналт тавих болон

засч залруулах арга хэмжээ авах үүрэг бүхий

байгууллага, албан тушаалтныг шийдвэр

гаргахад нь тус дөхөм болох мэдээллээр

хангахын тулд төр, засгийн байгууллага,

хөтөлбөр, үйл ажиллагаа, чиг үүргийн гүйцэтгэлд

хараат бус үнэлгээ өгөх зорилгоор нотлох

баримтыг бодитой бөгөөд системтэй шалгах

явдал юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн шалгалт

гэдэг нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ

хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич

хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж

байгааг шалгах явдал юм.

Гүйцэтгэлийн шалгалт гэдэгт арвилан хэмнэлт,

үр ашгийн болон хөтөлбөрийн шалгалт багтана.

а. Арвилан хэмнэлт, үр ашгийн шалгалтад

(1) Тухайн байгууллага боловсон хүчин, өмч хөрөнгө, байр талбай г.м. нөөцөө хэрхэн арвич хямгач, үр ашигтай олж авч, хамгаалж, ашиглаж байгаа,

(2) Үр ашиггүй болон үрэлгэн байдлын учир шалтгаан,

(3) Тухайн байгууллага арвилан хэмнэлт, үр ашгийн талаарх хууль тогтоомжийг хэрхэн мөрдөж буй эсэхийг тодорхойлох асуудал багтана.

Page 23: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

23

б. Хөтөлбөрийн шалгалтад

(1) Хууль тогтоох байгууллага болон эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон хүрэх үр дүн буюу олз ашиг хэрхэн хангагдсан,

(2) Байгууллага, хөтөлбөр, үйл ажиллагаа, чиг үүргийн нөлөө,

(3) Байгууллага тухайн хөтөлбөрт баримтлах гол гол хууль тогтоомжийг хэрхэн мөрдсөнийг тодорхойлох асуудал хамаарна

Арвилан хэмнэлт, үр ашгийн шалгалт нь тухайн

байгууллага:

а. Ажил, үйлчилгээ худалдан авах шилдэг арга туршлагыг баримталсан эсэх;

б. Зохистой хэлбэр, чанар, тоо хэмжээний нөөцийг зохистой үнээр олж авч чадаж байгаа эсэх;

в. Нөөцөө зохих ёсоор хадгалж хамгаалж чадаж буй эсэх;

г. Албан хаагчдын ажио үүрэг давхардах, ашиг тус багатай буюу зорилгод нийцэхгүй ажлаас зайлсхийж чадаж буй эсэх;

д. Ажил эзэнгүйдэх болон орон тоо илүүдэхээс зайлсхийж чадаж буй эсэх;

е. Үйл ажиллагааны үр ашигтай горим журам ашиглаж чадаж буй эсэх;

ё. Зохих тоо, чанарын бараа, үйлчилгээг цаг хугацаанд нь бүтээх буюу хүргэхэд шаардагдах зохистой хэмжээний нөөц (орон тоо, тоног төхөөрөмж, барилга байгууламж) хэрэглэж чадаж буй эсэх;

Page 24: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

ж. Байгууллагын нөөцийг олж авах, хамгаалах, ашиглах асуудлыг зохицуулахад гол үүрэгтэй хууль тогтоомжийг хэрхэн мөрдөж байгаа;

з. Хөтөлбөрийн арвич хямгач байдал, үр ашгийн хэмжих, тайлагнах, хянан шинжих удирдлагын хяналтын оновчтой тогтолцоо бүрдүүлсэн эсэх;

и. Арвилан хэмнэлт, үр ашгийн арга хэмжээг үнэн зөв тайлагнасан эсэх зэрэг асуудлыг тус тус хамарч болно.

Хөтөлбөрийн шалгалт нь:

а. Хөтөлбөрийн зорилтууд зөв зүйтэй, оновчтой бөгөөд тохиромжтой эсэхийг үнэлж дүгнэх;

б. Хөтөлбөрийн хүрэх үр дүн хэр зэрэг биелэгдэж байгааг тодорхойлох;

в. Хөтөлбөр, түүний бүрэлдэхүүн хэсгийн үр нөлөөг үнэлэх;

г. Хангалттай үр дүнд хүрэхэд саад болж буй хүчин зүйлсийг тогтоох;

д. Байгууллагын удирдлага хөтөлбөрийн үр дүнд илүү үр нөлөөтэй буюу хямд өртгөөр хүрч болох өөр арга замыг бодож тооцоолсон эсэх;

е. Тухайн хөтөлбөр бусад хөтөлбөрийг орлон нөхөж, түүнтэй давхардан зөрчилдөж буй эсэх;

ё. Хөтөлбөрийг илүү сайн ажиллуулах арга замыг тодорхойлох;

ж. Хөтөлбөрт хамаарах хууль тогтоомжийг мөрдөж буй эсэхийг үнэлэх;

Page 25: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

25

з. Хөтөлбөрийн үр нөлөөг хэмжих, тайлагнах, хянан шинжих удирдлагын хяналтын зохистой байдлыг үнэлэх;

и. Байгууллагын удирдлага хөтөлбөрийн үр нөлөөг үнэн зөв тайлагнасан эсэхийг тодорхойлох зэрэг асуудлыг хамаарч болно.

8. Хяналт шалгалтыг хийж буй аргаар нь

Шууд (Баримтын)

Шууд бус гэж ангилна

Шууд арга гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн

мэдээлэлд үндэслэн хийгдэнэ. Шууд бус арга нь

үзлэг хийх, ажлын зураг авалт хийх, жишиг

тогтоох гэх мэт аргуудыг ашиглана.

9. Шалгалт хийгдэх эх сурвалжаас нь

хамааруулан:

Өөрийн санаачилгаар хийгдэх хяналт

Эрх бүхий байгууллагын шийдвэрээр

хийгдэх хяналт

Хууль тогтоомжид заасан үндэслэлээр

хийгдэх хяналт

Хөндлөнгийн мэдээлэлд тулгуурлан хийгдэх

хяналт гэж ангилна.

Өөрийн санаачилгаар хийгдэх хяналт нь тухайн

байгууллагаас санхүүгийн баримтаар

хянуулахаар холбогдох байгууллагад хүсэлтээ

гаргасны дагуу хийгдэх хяналт юм. Энэ нь

Page 26: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

байгууллага өөрийн үйл ажиллагаагаа үнэлүүлэх,

алдаа оноогоо мэдэх, цаашид үйл ажиллагаагаа

сайжруулахтай холбоотой хийгдэнэ.

Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хийгдэх

хяналт нь төрийн эрх бүхий байгууллагуудын

шйидвэрээр тухайн байгууллагын үйл

ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хууль

тогтоомжийг дагаж мөрдөж хэрэгжүүлж буй

байдлыг нь шалгахад зорилго нь оршино.

Хууль тогтоомжид заасан үндэслэлээр хийгдэх

хяналт нь зарим хууль тогтоомжид тодорхой

хугацаагаар хяналт шалгалт хийхийг заасны

дагуу графикт үндэслэн хийгдэнэ.

Хөндлөнгийн мэдээлэлд тулгуурлан хийгдэх

хяналт нь бусад этгээдүүдийн мэдээ, мэдээлэлд

үндэслэн хийгдэнэ. Бусад этгээдүүд гэдэгт

Гаалийн байгууллага, Банк, Үл хөдлөх хөрөнгийн

бүртгэлийн байгууллага, иргэн гэх мэт.

10. Хяналт шалгалтыг явуулах хэлбэрийг

“Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий

шаардлага”-д:

Нэгдсэн хяналт шалгалт

Салбарын хяналт шалгалт

Чиглэлийн хяналт шалгалт гэж заасан.

Нэгдсэн хяналт шалгалт нь нутаг дэвсгэр, засаг

захиргааны тодорхой нэгжийн хүрээнд хууль

Page 27: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

27

тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж нэгдсэн

дүгнэлт өгөх шалгалтыг хэлнэ. Тухайлбал:

Монгол Улсын нутаг дэвсгэрт төсвийн бүх

байгууллагад нэгдсэн төсвийн хууль

тогтоомжийн тодорхой нэг заалтын хэрэгжилтийг

шалгах ажлыг бүх орон нутгийг хамруулан

нэгдсэн дүгнэлт гаргах.

Тухайн салбарын хүрээнд хууль тогтоомжийн

хэрэгжилтийг шалгаж нэгдсэн дүгнэлт өгөх

шалгалтыг салбарын хяналт шалгалт гэнэ.

Тухайлбал: Боловсролын салбар, эрүүл мэндийн

салбар, батлан хамгаалах яамны салбар гэх мэт.

Тухайн нэг салбарын төсвийн сангийн

зарцуулалтад нэгдсэн журмаар хяналт хийхийг

ойлгоно.

Тодорхой чиглэлийн хууль тогтоомжийг шалгаж

дүгнэлт өгөхийг чиглэлийн хяналт шалгалт гэнэ.

Тухайлбал: төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ

үзүүлж буй байгууллагыг хамруулж байгаа нь

тодорхой чиглэлийн хяналт болж байна.

1.3 Санхүүгийн хяналт шалгалтын эрх зүйн орчин

Санхүүгийн хяналт нь санхүүгийн удирдлагын

салшгүй хэсэг нь ба санхүүгийн хуваарилалтын,

хяналтын үүргийн мөн чанараас урган гарсан

удирдлагын гол хэрэгсэл юм.

Page 28: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Санхүүгийн хяналтын гол зорилго нь ашиг

орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг үр ашигтай

зарцуулах үндсэн дээр санхүүгийн нөөцийг

нэмэгдүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх явдал юм.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын бүх шатны

байгууллага болон бие даасан хяналтын

байгууллага, өмчийн захиран зарцуулагчийн

зүгээс эдийн засгийн субъектүүд болох өмчийн

бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын аж

ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хамран хийгдэх

үзлэг шалгалт нь санхүүгийн хяналтын хүрээ

билээ.

Санхүүгийн хяналт нь санхүүгийн удирдлагыг

хэрэгжүүлэх чухал хэрэгсэл болохын хувьд үйл

ажиллагаандаа олон улсын хэмжээнд хүлээн

зөвшөөрсөн стандарт, зарчмуудыг мөрдлөг

болгоно. Санхүүгийн хяналт шалгалт нь төрийн

санхүүгийн удирдлагын нэг чухал элемент

бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, санхүү

мөнгөний үр ашигт тогтолцоог бий болгох

нөхцлийг хангах үндсэн хэрэгсэл юм. Санхүүгийн

хяналт шалгалтын үндсэн зорилго нь төрөөс

өөрийн чиг үүргийг биелүүлэхэд шаардлагатай

санг бүрдүүлэх, захиран зарцуулах, санхүүгийн

бодлогыг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг

хангахад оршино.

Санхүүгийн хяналт шалгалтын бусад хяналт

шалгалтаас ялгагдах онцлог нь үйлчлэх хүрээ,

Page 29: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

29

хамрах объект, субъектээр илэрнэ. Үйлчлэх

хүрээ нь хөрөнгө хуримтлуулах, хуваарилах,

ашиглах санхүүгийн эрх зүйн харилцаанд

оролцогчдын эдлэх эрх, үүрэг, түүнийг

зөрчсөнөөс үүсэх хууль зүйн хариуцлага хүлээх

чадвар бүхий субъектүүдийн харилцаа юм.

Санхүүгийн хяналтад хамрагдах субъект нь

санхүүгийн харилцаанд оролцож буй бүх төрлийн

байгууллага, аж ахуйн нэгжүүд буюу хяналт

шалгалт хийх эрх бүхий этгээдүүд болно.

Санхүүгийн хяналтын үндсэн объект нь

санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, зарцуулах

үүрэгтэй бүх төрлийн байгууллага, аж ахуйн нэгж,

байгууллагын үйл ажиллагаагаар илэрч буй

санхүүгийн харилцаа юм. Санхүүгийн хяналтад

тухайн байгууллагын борлуулалт, ашиг, орлого,

үнэ тариф, өртөг зардал, элэгдэл, цалин хөлс

зэрэг өртгийн үзүүлэлтүүд, мөн байгууллагын

үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн

хэрэгжилт, эрх бүхий байгууллагаас тогтоосон

нийтлэг мөрдөх ёстой норм, норматив,

шаардлагын биелэлт зэрэг асар өргөн хүрээг

хамардаг болно.

Санхүүгийн эрх зүйн харилцаа болон түүний

хяналт шалгалт байх эрх зүйн эх сурвалж нь

Үндсэн хууль болно. Тухайлбал: “төрийн санхүү,

зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын

эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн

Page 30: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

чиглэлийг тодорхойлж, Засгийн Газрын үйл

ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв түүний

гүйцэтгэлийн тайланг”10, “Хууль, Улсын Их

Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан

шалгах”11 нь Улсын Их Хурлын онцгой бүрэн

эрхийн асуудал болохыг заасан байна.

Монгол Улсын Засгийн Газрын үндсэн бүрэн

эрхэд “Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн

бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн

үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн

төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд

өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх”12 гэж

заасан.

Санхүүгийн төрлийн хяналт нь бүх нийтийн хүсэл

зоригийг илэрхийлсэн хууль, эрх зүйн

хэрэгжилтийг шалгах, зөрчигдсөн тохиолдолд

хохирлыг тогтоох, хариуцлага тооцоход

чиглэдэг. Иймээс Монгол Улсад санхүүгийн

хяналт шалгалтад дагаж мөрдөх гол хуулиуд нь:

1) Төрийн хяналт шалгалтын тухай хууль

2) Төрийн аудитын тухай хууль

3) Төсвийн байгууллагын удирдлага

санхүүжилтийн тухай хууль

4) Нэгдсэн төсвийн тухай хууль

5) Татварын ерөнхий хууль болон бусад

хуулиуд 10 Үндсэн хуулийн 25.1.7-р заалт 11 Үндсэн хуулийн 25.1.8-р заалт 12 Үндсэн хуулийн 38.2-р заалт

Page 31: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

31

6) Төрийн болон орон нутгийн өмчийн тухай

хууль

7) Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн

байдлын тухай хууль

8) Төв Банк (Монголбанк)-ны тухай хууль

9) Гаалийн тариф, гаалийн татварын тухай

хууль

10) Нийгмийн даатгалын тухай хууль

11) Даатгалын тухай хууль гэх мэт

Эдгээр хуулиудтай нийцүүлэн гаргасан бусад

хууль болон тогтоол, журмыг санхүүгийн хяналт

шалгалтад дагаж мөрдөнө. (Хавсралтаар

харуулав)

Төрийн хуулийг дагаж мөрдөж буйг олон нийт

хэрхэн шүүн тунгааж байгаа нь хяналтаар илрэх

бөгөөд түүнийг хэрэгжүүлэгч нь хянагчийн үйл

ажиллагаа юм. Хянагч нь төрийн нэрийн өмнөөс

төрийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа

нийтийн эрх ашиг бүхий хуулийн заалттай хэрхэн

нийцэж буйг санхүүгийн талаас нь хянах

үүрэгтэй. Төр засгийн хэмжээнд улсын

агентлагууд хяналтын үүргийг гүйцэтгэхийн

зэрэгцээ төрийн, төсвийн, банк, татвар, нийгмийн

даатгал, арилжааны даатгал тус тусаар зохион

байгуулагдаж нийгэмд үйл ажиллагаагаа

хэрэгжүүлнэ.

Засгийн газар, яам агентлаг, аймаг, нийслэл, сум,

дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт

Page 32: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх

олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн

өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу

хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон

харилцааг 2003 онд батлагдсан Төрийн хяналт

шалгалтын тухай хуулиар зохицуулна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд

мэргэжлийн хяналтыг хуулиар эрх олгогдсон

байгууллага, алба хэрэгжүүлэх бөгөөд түүнийг

улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн мэргэжлийн

хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллага байна

гэдгийг хуульчилсан. Энэхүү байгууллага нь

дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэдгийг13

заасан:

Хууль тогтоомж болон түүнийг үндэслэн

төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр

дагаж мөрдөхөөр тогтоосон журмын

биелэлтэд хяналт тавих

Мэрэжлийн хяналтын орон нутгийн

байгууллагыг мэргэжил, арга зүйн

удирдлагаар хангах

Мэргэжлийн хяналтын мэргэшсэн ажилтан

бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах

нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг

зохион байгуулах

Хяналтын хууль тогтоомж, түүнийг үндэслэн

төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр

13 Төрийн хяналт шалгалтын тухай хууль. 9-р зүйлд

Page 33: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

33

дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрэглэж

байгаа байдлыг судлан нэгтгэж, холбогдох

хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй

болгох саналаа зохих байгууллагад оруулах

Хуульд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв

байгууллагад улсын ерөнхий байцаагч, улсын

ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн

байгууллагад улсын ахлах байцаагч, улсын

байцаагч ажиллана, мэргэжлийн хяналтыг

хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Төсвийн

байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай

хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс

сонгож Монгол Улсын Ерөнхий сайд томилж,

чөлөөлнө. Мөн уг байгууллагын дарга нь

мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч

байх бөгөөд ерөнхий байцаагчийн эрхийг

Засгийн Газар олгохоор заасан.

Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв болон

орон нутгийн байгууллагын улсын ахлах

байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын

ерөнхий байцаагч олгоно.

Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн

байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг

даргатай зөвшилцөж мэргэжлийн хяналтын төв

байгууллагын дарга томилно. Мэргэжлийн

хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн

байгууллагын дарга нь улсын ахлах байцаагч

байна. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон

Page 34: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн

орон нутаг дах улсын ахлах байцаагч томилж,

чөлөөлнө.

Улсын байцаагч нь Засгийн Газраас загварыг нь

баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх

бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон

хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн

албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн

хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь хяналт

шалгалтын талаарх байгууллага, аж ахуйн

нэгжийн үүргийг14 тодорхойлсон.

Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь

холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн

зарлиг, Засгийн Газар, түүний байгууллага,

тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн

шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд

хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дотоод

хяналт шалгалтын журам тогтоож ажиллах.

Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан

тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг

тусалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий

байгууллага, албан тушаалтнаас хяналт

шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг

арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох,

холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан

14 13-р зүйл

Page 35: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

35

шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд

нь албан ёсоор мэдэгдэх. Байгууллага аж ахуйн

нэгж нь өөрийн дотоод хяналтыг ажлуулах,

хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

үүрэгтэй байна.

Мэргэжлийн хяналтын байцаагчид нь гүйцэтгэх

засаглалын хэрэгжүүлэгч төрийн захиргааны

байгууллагын ажилтан бөгөөд тэд Төрийн

албаны тухай хуульд заасан “Эх орон, ард

түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн

хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан

үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ

тангараглая. Тангарагаа няцвал хуулийн

хариуцлага хүлээнэ” 15гэсэн тангараг өргөн хууль

тогтоомжийг дагаж мөрдөн ажиллана.

Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны

хөтөлбөрт “Хяналт шалгалт хийх стандартыг

шинээр боловсруулж мөрдүүлнэ” гэж заасныг

хэрэгжүүлэх зорилгоор УМХГ (хуучнаар)-ын

даргын 2006 оны 554 дүгээр тушаалаар

“Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий

шаардлага” стандартыг боловсруулах ажлын

хэсгийг байгуулсан16. Энэхүү ажлын хэсэг

“Хяналт шалгалтын үндсэн зарчмуудын талаарх

Лимагийн 1977 оны тунхаглал”, “Хяналтын ажил

эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын

ажиллагаанд тавих ерөнхий шалгуур” MNS 15 Төрийн албаны тухай хуулийн 12.1-р заалт 16 www.ssia.gov.mn

Page 36: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

ISO/IEC 17020:2002 улсын стандарт, “Хяналт

шалгалтын ажлын нэгдсэн заавар”-ыг үндэслэн

боловсруулан батлуулж үйл ажиллагаандаа

мөрдөж байгаа.

Энэхүү “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий

шаардлага” нь мэргэжлийн хяналтын

байгууллага, улсын байцаагчид үйл

ажиллагаандаа заавал мөрдөх, хяналт

шалгалтын ажлын нарийвчилсан горим, үндсэн

шаардлагыг тогтоосон бөгөөд 2 үндсэн хэсгээс

бүрдсэн. Нэгдүгээр хэсэг нь 12 үндсэн, 2 дугаар

хэсэг нь 6 норматив шалгууруудтай.

Хяналт шалгалтын ажлын зохион байгуулалт

сайжрах, давхардалыг арилгах, хяналт

шалгалтын баримт бичгийг стандартын

шаардлагын дагуу албан хэрэг хөтлөлтийн

зааврыг чанд баримтлан үйлддэг болоход ахиц

гарах төдийгүй улсын байцаагчийн ёс зүйн хэм

хэмжээг чанд мөрдөх, аливаа хөндлөнгийн

нөлөөллөөс ангид байж, шударгаар ажиллах,

мэргэжлийн хяналтын ажил үйлчилгээг иргэд,

бизнес эрхлэгчдэд илүү ойр дөхөм болгох эрхэм

зорилгыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бүрдэж

байгаагаараа энэхүү стандартын ач холбогдол

орших ажээ.

Мөн “Төрийн хяналт шалгалтын стандарт”-ыг

2001 оноос мөрдөж байгаа. Энэхүү баримт бичигт

төв, орон нутгийн төсвийн нийт байгууллага,

Page 37: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

37

тэдгээрийн аль нэг үйл ажиллагаа, чиг үүрэг,

төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл,

хөтөлбөр, хувийн болон төрийн бус байгууллага,

гэрээлэгчийг шалгах стандартууд тусгагдсан

болно. Эдгээр стандартыг Аудитын нийтээр

хүлээн зөвшөөрсөн стандартууд, Хяналт

шалгалтын дээд байгууллагуудын олон улсын

байгууллага ИНТОСАИ-гийн аудитын стандарт

зэрэг тулгуур баримт бичигт нийцүүлэн

боловсруулсан тул төрийн хяналт шалгалтын

нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт гэж үзэж

болох бөгөөд улсын төвлөрсөн ба орон нутгийн

төсвөөс санхүүжилт авсан аливаа байгууллага,

хөтөлбөрийг шалгахад баримтална.

Энэхүү стандартыг төрийн хянан шалгах төв,

орон нутгийн байгууллага, тэдгээрийн хянан

байцаагчид үйл ажиллагаандаа мөрдөнө. Төв,

орон нутгийн төсвийн нийт байгууллага,

тэдгээрийн аль нэг үйл ажиллагаа, чиг үүрэг,

төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл,

хөтөлбөр, хувийн болон төрийн бус байгууллага,

гэрээлэгчийг шалгаж байгаа бол Санхүүгийн

улсын хяналт шалгалтын газар, түүний орон

нутаг дах салбар байгууллагууд, яам,

агентлагийн дотоод хяналтын албад эдгээр

стандартыг мөрдөж болно.

Төрийн хяналт шалгалтын стандарт нь 5 бүлэг,

нэр томъёоны тайлбартай батлагджээ.

Page 38: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Нэгдүгээр бүлэг. Оршил (8 зүйлтэй)

Хоёрдугаар бүлэг. Төрийн хяналт шалгалтын

төрлүүд (11 зүйлтэй)

Гуравдугаар бүлэг. Ерөнхий стандартууд (34

зүйлтэй)

Дөрөвдүгээр бүлэг. Гүйцэтгэлийн шалгалтын

ажлын стандартууд (64 зүйлтэй)

Тавдугаар бүлэг. Гүйцэтгэлийн шалгалтын

ажлын стандартууд (65 зүйлтэй)

1.4 Санхүүгийн хяналт шалгалт

Хүн төрөлхтний хөгжлийн олон янзын

харилцаанд дагаж мөрддөг хууль тогтоомжийн

хүрээнд санхүүгийн харилцаагаар илэрдэг

санхүүгийн нөөц, хөрөнгийг захиран зарцуулахад

хэмнэлттэй, үр ашигтай байх шаардлага улам бүр

хүчтэй тавигдсаар иржээ.

Санхүүгийн харилцааны зорилго нь Үндэсний

Нийт Бүтээгдэхүүн (ҮНБ)-ийг бий болгох,

хуваарилах, ашиглах, хянахад оршино. Үндсэн

чиг үүргийг нь хуваарилалтын болон хяналтын

гэсэн төрөлд ангилна.

Санхүү зээлийн хөрөнгийг хуримтлуулах,

хуваарилах явцад уг харилцаанд оролцогчдын

хууль эрх зүйн актуудыг хэрхэн дагаж мөрдөж

байгаа, хөрөнгийг хадгалах, хамгаалах,

ашиглахад санхүүгийн сахилгыг хэрхэн биелүүлж

байгаа зэрэг хоорондоо харилцан уялдаа холбоо

Page 39: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

39

бүхий үйл ажиллагаанд санхүүгийн хяналтын чиг

үүрэг чиглэнэ.

Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийн захиран

зарцуулалтад бүртгэлээр хяналт тавих,

санхүүгийн сахилгыг мөрдөх, улсын хөрөнгө

мөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах,

нийгмийн баялгийг арвижуулах, хязгаарлагдмал

нөөцийг хүргэх зэрэг шаардлага нь санхүүгийн

хяналт шалгалтын тогтолцоог бий болгосон ажээ.

Өөрөөр хэлбэл, төрийн удирдлагын хүрээн дэх

төрийн хяналтын нэг гол хэлбэр бол санхүүгийн

хяналт шалгалт юм.

Монгол Улсын Засгийн Газар 1930 онд хуралдсан

11-р хурлаасаа “Сангийн яаманд санхүү, орлого,

зардлын явдалд хатуу чанга сахилга батыг

зөрчсөн этгээдийг шүүн таслах газар шилжүүлэх,

санхүүгийн хяналт шалгалтын алба байгуулах”

гэсэн шийдвэр гарснаар гүйцэтгэх засаглалын

санхүүгийн хяналтын алба байгуулагджээ.

Энэхүү алба нь:

-Төсвийн хөрөнгийг дүрмийн дагуу зарцуулж буйг

-Санхүүгийн сахилга батыг сайжруулах

-Улсын орлогыг хуулийн дагуу оруулж буйг

-Хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд

хариуцлага ногдуулах эрх үүрэгтэй ажиллаж

байжээ.

Page 40: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

1940-өөд оноос санхүүгийн хяналт шалгалтын

ажлыг өргөтгөж Яам байгуулахын зэрэгцээ

байгууллагуудад дотоод хяналтын тогтолцоог

бий болгосон байна. 1950-аад оноос “бүртгэл

тайлангүйгээр улс ардын аж ахуйд юу болж

байгааг мэдэхгүй болоход хүрнэ” гэсэн үзэлд

тулгуурласан чиглэл удирдамжийг мөрдөж

байжээ:

Санхүүгийн хяналт шалгалтын объект нь

санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, захиран

зарцуулах чиг үүрэг бүхий этгээдүүдийн эдийн

засгийн харилцаа юм бол түүний субъект нь уг

үйл ажиллагааг хэрэгжүүлэгч этгээдүүд буюу

төрийн хяналтын алба, тухайн байгууллагын

хяналтын алба ч байж байна.

Санхүүгийн хяналт шалгалт гэдэг нь аж ахуйн үйл

ажиллагааны бүхэл үе шатанд хөрөнгийн

хөдөлгөөн нь хууль тогтоомжид заасан хэм

хэмжээтэйгээ нийцэж байгааг үндсэн баримтаар

нь тулган шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх үйл

ажиллагааг хэлнэ. Энэ нь санхүүгийн болон

нягтан бодох бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль

тогтоомжийн дагуу явагдаж буйг шалгах үйл явц

хэмээн ойлгож болно. Иймээс санхүүгийн хяналт

шалгалтын зорилго нь нэг талаас санхүүгийн

байгууллагын зөв зохистой үйл ажиллагааг

хангаж, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргийг

жигд тогтвортойгоор гүйцэтгүүлэхэд үйлчлэх,

Page 41: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

41

нөгөө талаас тухайн улс, салбар байгууллагад

үйл ажиллагаа нь үнэн зөв явагдаж буй эсэхийг

тодорхойлох явдал юм.

Лимагийн тунхаглалд ч “Хяналтын дээд

байгууллагын уламжлалт үүрэг нь санхүүгийн

болон НББ-ийн үйл ажиллагаа хууль тогтоомжид

нийцэж, зохих журмын дагуу явагдаж байгаа

эсэхийг шалгахад чиглэнэ” гэжээ.

Төрийн санхүүгийн хяналт шалгалтын үйл

ажиллагааны чиглэл нь:

Төрийн өмчийн ашиглалт, хөдөлгөөн

Төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт

Төсвийн хөрөнгийн зарцуулалт болно.

Төрийн өмчийн ашиглалт, хөдөлгөөнд хийгдэх

хяналт нь:

Хууль журмын дагуу явагдаж байгааг шалгах

Аж ахуйч, арвилан хэмнэлтийн хэмнэлтийн

байдлыг шалгахад чиглэнэ.

Төсвийн хөрөнгийн бүрдүүлэлтэд хийгдэх хяналт

нь:

Татварын орлогын бүрдүүлэлт

Татварын бус орлогын бүрдүүлэлт

Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хийгдэх

хяналт нь:

Page 42: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Төсвийн хөрөнгийн зориулалтын дагуу

зарцуулагдаж байгааг

Төсвийн мөнгөнд арвич хямагч хандаж

байгааг

Төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр дүн,

үр өгөөжийг шалгахад чиглэнэ.

Хууль тогтоомжийн дагуу явагдаж байгааг шалгах

нь төрийн өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт

нь хууль, дүрэм, заавар, журмыг баримталсан

эсэх, зохих журмын дагуу хөдөлгөөн хийгдсэн

эсэхийг тогтоох бөгөөд үндсэн баримт хөтлөлт,

бүртгэлээс шалгана. Тухайлбал,

o Төсвийн болон бусад хуулийг мөрдсөн эсэх

o Төсвийн төлөвлөгөөг баримталсан эсэх

o Захиргааны тогтоол, дүрэм, журам, заавар

баримталсан эсэх гэх мэт.

Аж ахуйч арвилан хэмнэлтийн байдлыг шалгах

нь байгууллагын ашигт ажиллагаа, хөрвөх

чадварын харьцаанууд зохих үр дүнд хүрсэн

эсэх, зорилгодоо нийцсэн байдал, түүндээ

хүрсэн эсэх, шаардлагатайгаа нийцсэн эсэхийг

шалгана.

o Бага зардлаар зорилгодоо хүрч болох уу

o Өөр аргаар илүү үр дүнтэй гүйцэтгэж болох

уу

o Зардал, ашгийн харьцаа бодитой эсэх зэрэг

шаардлагуудын нийцэлтийг шалгана.

Page 43: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

43

Бусад хяналтаас санхүүгийн хяналтын ялгагдах

онцлог нь санхүүгийн эрх зүйн хүрээнд төрийн

санхүүгийн болон, хуулийн этгээдийн санхүүгийн

нөөцөө бий болгох, түүнийг хуваарилах, захиран

зарцуулах, ашиглахтай холбогдсон эдийн

засгийн хүрээний асуудлыг хамардгаараа

тайлбарлагдана.

Санхүүгйн хяналт шалгалтын үр дүн нь практикт

илрэх бөгөөд санхүүгийн бодлогын хэрэгжилт,

түүний механизмын үр дүнг тодорхойлно.

Өөрөөр хэлбэл, санхүүгийн хяналт шалгалтын үр

дүн нь санхүүгийн бодлогод нөлөөлснөөр түүний

дагуу сайжруулах өөрчлөх ажлууд хийгдэнэ

гэсэн үг юм.

Санхүүгийн хяналт шалгалтыг дор дурьдсан

чиглэлээр явуулна: 17

1. Санхүү, төсөв, НББ-тэй холбогдолтой хууль

тогтоомж, Засгийн Газрын шийдвэр болон

түүнийг үндэслэн төрийн захиргааны төв

байгууллагаас гаргасан заавар, журмын

хэрэгжилт

2. Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт,

төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт

3. Өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт,

хадгалалт, хамгаалалт

4. Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр

ашгийн байдал 17 SSia.gov.mn

Page 44: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

5. Төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт,

зарцуулалт

6. Анхан шатны болон НББ-ийн хөтлөлт,

санхүүгийн тайлан

7. Гадаад улс орон, олон улсын байгууллага,

Засгийн Газрын зээл, тусламжийн хөрөнгийн

ашиглалт, зарцуулалт

8. Улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр

ашиглуулж байгаа төсвийн хөрөнгийн

ашиглалт, зарцуулалт

9. Хандивлагч орон, олон улсын байгууллагаас

хэрэгжүүлж байгаа төслүүдийн ашиглалт, үр

дүн

10. Байгууллагын нягтлан бодогчийн хууль

тогтоомжид заасан үүргийн биелэлт

Санхүүгийн хяналт шалгалтын үндсэн үүрэг нь

санхүүгийн бодлогын хэрэгжилтийн үр дүнг

тодорхойлж дүгнэлт гаргах, төлөвлөгөөт

зорилтын биелэлт, төсвийн хөрөнгийн

зарцуулалт, хэмнэлт, үр ашгийн байдал, төрийн

өмчийн ашиглалт, хамгаалалт, анхан шатны

болон НББ-ийн хөтлөлт зэргийг шалгаж аж ахуйч

бус, үрэлгэн, хууль тогтоомж зөрчсөн зөрчил,

дутагдлыг илрүүлэх, таслан зогсооход оршино.

Иймээс санхүүгийн хяналт шалгалт нь

мэргэжлийн хяналт юм.

Page 45: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

45

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд Яам,

агентлаг болон Засгийн Газраас байгуулдаг

төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд:

Харъяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн

өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт,

хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл

ажиллагаанд баримтын шалгалт хийх арга

хэмжээ авна18 гэж заасан. Иймээс мэргэжлийн

хяналтын нэг алба болох санхүүгийн хяналтын

албанаас төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт,

зарцуулалтад хяналт шалгалт хийх шаардлага

үүсдэг байна.

Санхүүгийн хяналтын өөр нэг хүрээ нь 2003 онд

батлагдсан Төрийн аудитын тухай

хуулиарзохицуулагдана. Энэ хууль нь төрийн

аудитын байгууллагаас төсвийн байгууллага,

төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн

өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс

санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн

санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд

аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах харилцааг

зохицуулна.

Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь

төрийн аудитын төв, орон нутгийн байгууллагаас

бүрдэх бөгөөд төрийн аудитын төв байгууллага

нь Үндэсний аудитын газар, орон нутгийн

байгууллага нь аймаг, нийслэлийн аудитын газар 18 7.4; 8.2.3-р зүйлүүд.

Page 46: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж

байна. Төрийн аудитын байгууллага санхүүгийн

тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийж

хууль тогтоомжийн мөрдөлт болон санхүүгийн

сахилга батад үнэлэлт өгөх, дүгнэлт, зөвлөмж

гаргана.

Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн

төрийн байгууллагын санхүүгийн тайлан

санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн

болон мөнгөн гүйлгээг НББ-ийн нийтээр хүлээн

зөвшөөрсөн зарчмууд, НББ-ийн олон улсын

болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв

гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж

баталгаажуулна. Гүйцэтгэлийн аудит нь

шалгагдаж буй төрийн, төрийн хөрөнгөөр үйл

ажиллагаа эрхэлж байгаа байгууллага чиг үүргээ

хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич

хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж

байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана.

Санхүүгийн хяналтын өөр нэг хүрээ нь

санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн

байдлын тухай хууль 2005 онд батлагдан

санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг

үүрэг бүхий Санхүүгийн зохицуулах хороо үйл

ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Энэхүү хууль нь

банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн

үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон

харилцааг зохицуулахад оршино. Бас

Page 47: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

47

Монголбанк, Татварын алба, Нийгмийн даатгал,

Гаалийн хяналт ч санхүүгийн хяналтад хамаарна.

Санхүүгийн хяналт шалгалтын тогтолцоо нь

хууль тогтоох дээд байгууллага, төрийн

хяналтын тусгай алба, гүйцэтгэх засаглалын

байгууллага гэсэн гурван үндсэн хэсгээс

бүрдэнэ.

Санхүүгийн хяналт шалгалт бол санхүүгийн

удирдлагын салшгүй хэсэг болохын хувьд төр

болон хувийн ямар ч байгууллагад хөрөнгийн

зарцуулалтаа хянах, үр ашигтай болгох, орлогоо

нэмэгдүүлэх үндсэн дээр санхүүгийн нөөцөө

өсгөх, үр дүнгээ нэмэгдүүлэхэд ашигладаг байна.

Санхүүгийн хяналт шалгалт гэдэгт санхүүгийн

тайлангийн шалгалт ба санхүүгийн баримтын

шалгалт хамрагдана19.

а. Санхүүгийн тайлангийн шалгалт нь шалгагдсан байууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг НББ-ийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, НББ-ийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв харуулсан эсэх талаар баталгаа гаргаж өгдөг.

б. Санхүүгийн баримтын шалгалтад (1) санхүүгийн мэдээлэл нь тогтоосон буюу заагдсан шалгуурын дагуу илэрхийлэгдсэн эсэх, (2) тухайн байгууллага санхүүгийн

19 Төрийн хяналт шалгалтын стандарт. 2.8-р зүйл

Page 48: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

баримталбал зохих тусгай шаардлагуудыг баримталсан эсэх, (3) санхүүгийн тайлагнал бол эд хөрөнгийн хамгаалалтад тавих байгууллагын дотоод хяналт оновчтой төлөвлөгдөж хэрэгжиж байгаа эсэхийг тодорхойлох асуудал хамаарна.

Санхүүгийн баримтын шалгалтад дараах

асуудлаарх шалгалт хамрагдана20:

а. Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүд болох баланс, орлого үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга; төсвийн санал; санхүүгийн тооцоолсон ба бодит гүйцэтгэлийн хоорондын зөрүү.

б. (1) тендерийн, (2) НББ-ийн, (3) санхүүжилт ба гэрээний тайлагналын зэрэг асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн мөрдөлтөд тавих дотоодын хяналт.

в. Санхүүгийн тайлагнал ба эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад тавих дотоодын хяналт, үүний дотор компьютерт суурилсан мэдээллийн тогтолцоог ашигласан хяналт.

г. Хууль тогтоомжийн хэрэгжилт, зөрчил илрүүлэлт.

20 Төрийн хяналт шалгалтын стандарт. 2.9-р зүйл

Page 49: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

49

1.5 Санхүүгийн хяналт шалгалтын зарчим,

шаардлага

Хяналт шалгалт нь хууль, эрх зүйн актуудын

хэрэгжилтийг хангах тусгай арга тул санхүүгийн

хяналт шалгалт нь төрийн санхүү, өмчтэй

холбоотой болон мөнгө, татвар, даатгалын үйл

ажиллагааны хэрэгжилтийг хангахад чиглэдэг.

Иймд хяналт шалгалт нь хууль тогтоомжийг

зөрчсөн зөрчил дутагдлыг илрүүлэн хариуцлага

тооцохоос гадна хууль тогтоомжийг танин

мэдүүлэх, зөрчил дутагдалд орохоос урьдчилан

сэргийлэх, санхүүгийн эрсдэлд учирч болзошгүйг

анхааруулах зэрэг үйл ажиллагаануудыг

хамрана.

Санхүүгийн хяналт шалгалтын зорилго нь:

1. Санхүүгийн үйл ажиллагаандаа санхүүгийн

сахилгыг мөрдөх нөхцлийг хангах

2. Санхүүгийн эрх зүйн харилцаанд

оролцогчдын хууль тогтоомжийн

мөрдөлтийн байдлыг тогтоох

3. Санхүүгийн нөөцийн захиран зарцуулалтыг

үр ашигтай, үр дүнтэй болгох

4. Хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан

сэргийлэх зэрэг болно.

Page 50: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий

шаардлага21-д хяналт шалгалтын үйл

ажиллагааны зорилтыг “Хууль тогтоомж

зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчил

дутагдлыг арилгуулах замаар хууль тогтоомж,

стандартыг нийтээр, сайн дураар хэрэгжүүлдэг

хэвшил тогтооход оршино” гэсэн байна. Хууль

тогтоомж нь нийгмийн харилцааг зохицуулах

үүрэгтэй тул түүнийг бүх нийтээр даган мөрддөг

хэвшил тогтох нь энэ нийгмийн гол үзэл санаа

билээ.

Санхүүгийн хяналт шалгалт зайлшгүй байх

шаардлага нь төрийн санхүүгийн тогтолцооны

хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах

төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг

дээшлүүлэх хөрөнгө үрэгдэж шамшигдахаас

урьдчилан сэргийлэх зэрэг зорилгыг хангах

явдал юм.

Хяналт шалгалт нь шалгагчаас маш их мэдрэмж,

мэдлэг, чадвар шаардсан ажил төдийгүй

шалгуулагчийн эрх ашгийг хөнддөг тул хууль

тогтоомжийн дагуу үнэн зөв, шударгаар

явуулахыг чухалчилдаг. Эндээс санхүүгийн

хяналт шалгалт нь зөвхөн нягтлан бодогчийн

үйлдсэн баримтанд тулгуурлан акт тогтоох ажил

бус, уг үйл ажиллагаа яаж явагдах ёстойг мэдэж

байж, яаж явагдсаныг нь тогтоож үнэлэлт

21 Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага. 5-р зүйл

Page 51: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

51

дүгнэлт өгөгдөх учир олон талаас нь хандах

шаардлага юм. Санхүүгийн хяналт шалгалтаар

төсвийн, төрийн болон төрийн өмчийн

оролцоотой байгууллагын үйл ажиллагааны үр

дүнг тодорхойлох, үр ашгийг үнэлэн юунд

анхаарч яаж ажиллахыг нь зөвлөж чиглүүлэх ач

холбогдолтой билээ.

Хяналт шалгалтын үйл ажиллагаа нь

шалгуулагчийн ажлыг үнэлэх учир дараах

шаардлага тавигдана:

1. Хууль сахих. Хяналт шалгалтын үйл

ажиллагааг хуулийн хүрээнд явуулах,

2. Шударга байх. Шалгалтанд хамрагдаж буй

ямар ч этгээдэд шударга хандахын зэрэгцээ

шалгалттай холбоотой асуудлаар тайлбар

гаргах эрхээр хангах,

3. Тэгш хандах. Шалгуулагч бүрт адил нөхцөл

байдалд ижил хандах,

4. Нууцыг хадгалдаг байх. Өөрийн үүргээ

гүйцэтгэхээс бусад тохиолдолд

шалгуулагчийн талаарх мэдээллийг

задруулахгүй байх,

5. Туслалцаа үзүүлдэг байх. Хууль тогтоомжийн

талаар зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг байх,

6. Мэргэжлийн үзэл бодолтойгоор хандах.

Хяналт шалгалтанд аливаа хөндлөнгийн

зүйлд автагдахгүйгээр зөвхөн хуулийн

хүрээнд ажилладаг байх,

Page 52: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

7. Мэргэжлийн ур чадвартай байх. Харилцааны

болон мэргэжлийн ур чадвараа эзэмшсэн

байх.

Санхүүгийн хяналт шалгалтын шинж байдал нь

түүнийг хэрэгжүүлэхэд санхүүгийн харилцаанд

оролцогчдын баримтлах зарчмаар илэрнэ.

Санхүүгийн хяналт шалгалтын үндсэн

зарчмууд22:

а. Шалгуулж буй байгууллагаас хараат бус, гаднын нөлөөнд үл автагдах нөхцөлд ажиллах

б. Зөвхөн хуульд захирагдах в. Шалгалтад өртөхгүй байгууллага байхгүй г. Бодитой байх д. Шалгалтын тайланг олон нийтэд тайлагнах е. Тайлан нийтэд ойлгомжтой хэлбэрээр,

ойлгомжтой хэлээр бичигдсэн байх ажээ.

Санхүүгийн хяналт шалгалтын зарчмыг23:

а. Санхүүгийн хяналт шалгалтад олон нийтийг татан оруулах

б. Санхүүгийн хяналтын үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг чандлан сахих

в. Санхүүгийн хяналт шалгалт ил тод байх г. Санхүүгийн хяналт шалгалт нь тогтвортой,

бодитой байх д. Зорилго чиглэлтэй байх гэжээ.

22 Улсын төсвийн үйл явц. ННФ-ийн гарын авлага. х.35 23 Санхүүгийн эрх зүй. С.Төмөр. УБ., 2002.х.37

Page 53: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

53

Харин Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий

шаардлагад24-д хараат бус байдал, нууцыг

хадгалах тухай заажээ. Мэргэжлийн хяналтын

байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагаа,

шийдвэр нь хөндлөнгийн нөлөөллөөс ангид, бие

даасан байх, олж авсан мэдээллээ задруулахгүй

нууцыг хадгалах гол зарчмуудыг тодорхойлсон.

Санхүүгийн хяналт шалгалт нь төрийн тогтолцоог

зүй зохистойгоор хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх

төдийгүй төрийн байгууллагуудын эргэх холбоог

хангаж өгдөг. Иймээс санхүүгийн хяналт шалгалт

нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нь

эрх зүйн хэм хэмжээг хэрхэн дагаж мөрдөж буйг

бодитойгоор харуулдаг. Өөрөөр хэлбэл,

санхүүгийн хяналт шалгалтын явцад төсөв,

санхүү, мөнгө, зээл, татварын бодлого амьдралд

хэрхэн нийцэж буй нь бодитойгоор харагдана.

Санхүүгийн хяналт шалгалт нь хууль

тогтоомжийг сахин биелүүлэх, аливаа зөрчил

дутагдлыг таслан зогсоох, гарсан тохиолдолд цаг

хугацаанд нь арилгуулах, урьдчилан сэргийлэх

замаар иргэдийг үнэнч шударга хөдөлмөрлөх,

ажил хэрэгч, хариуцлагатай байх дадлыг

төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

24 Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага. 3.4-р зүйл

Page 54: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд хяналт

шалгалт хийх зарчим25-ыг доор дурьдсанаар

заажээ:

1. Хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон

орчны аюулгүй байдал нь бусад аливаа

сонирхол, зорилгоос илүүд байх;

2. Хяналт шалгалтыг хуульд заасан

үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү

хяналт шалгалт нь харат бус, шударга, хяналт

шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий

байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил

тод байх;

3. Хяналт шалгалттай холбоотой зардлыг

улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд

зааснаас бусад тохиолдолд хяналт

шалгалтын үйл ажиллагаатай холбоотой

аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс

шаардахгүй байх;

4. Шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж,

түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр

төрийг хүндэтгэн харилцах;

5. Хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн

объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх;

6. Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон

нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх

зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү

хуулиар эрх олгосон хяналт шалгалтын

25 4-р зүйл

Page 55: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

55

байгууллага, албан тушаалтан

хэрэгжүүлэххяналт шалгалт;

7. Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд

төрийн эрх бүх байгууллагаас хийсэн

шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт

шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий

байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх.

Төрийн хяналт шалгалтын ерөнхий стандартад

ажилтнуудын мэргэшил, хянан шалгах

байгууллага, хянан байцаагчдын хараат бус

байдал, шалгалт хийх болон шалгалтын тайлан

бэлтгэхэд шаардагдах мэргэжлийн зохих ур дүй,

байвал зохих чанарын шалгалтыг хамаарна.

Ерөнхий стандартууд нь шалгалтын ажлын

болон түүний тайланг бэлтгэхтэй холбогдсон

стандартуудаас ялгаатай болно.

Тухайлбал: Мэргэшил26

o Шалгалт хийх ажилтнууд үүргээ биелүүлэхэд

шаардагдах мэргэжлийн мэдлэгийг эзэмшсэн

байх ёстой.

o Хянан шалгах байгууллага аливаа шалгалтыг

зохих мэдлэг дадлагатай ажилтнуудаар

хийлгэж байх хариуцлага хүлээнэ. Хянан

шалгах байгууллагын ажилтнууд төрийн

хяналт шалгалтын талаар болон хийж буй

шалгалтынхаа мөн чанартай холбогдуулж

шалгагдагч байгууллагын ажиллаж буй 26 Төрийн хяналт шалгалтын стандарт. Ерөнхий стандартын 3-р зүйл

Page 56: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

орчны онцлогийн талаар сайтар мэдлэгтэй

байх ёстой

o Энд дурдаж буй мэргэшлийн шаардлага нь

хянан шалгах байгууллагын мэдлэг, дадлагад

бүхэлд нь тавигдах бөгөөд хянан байцаагч

бүрт заавал хамаарах албагүй юм. Хянан

шалгах байгууллага НББ, статистик, хууль,

инженер, хяналт шалгалтын ажлын

төлөвлөлт арга зүй, мэдээлэл болосвруулах

автомат систем, төрийн захиргаа, эдийн

засаг, нийгмийн ухаан болон бусад

салбараар мэргэжсэн боловсон хүчинтэй

байж болох буюу эсвэл гаднын зөвлөх

мэргэжилтэнг гэрээгээр болон зохих

байгууллагатай нь тохиролцсоны үндсэн

дээр хяналтын шалгалтын ажилд татан

оролцуулж болно гэжээ.

Шалгалтын багийн гишүүд дор дурдсан

мэргэшил, ур чадвар эзэмшсэн байх ёстой27:

а. Төрийн хяналт шалгалтын арга, техникийн талаарх мэдлэг, тэрхүү мэдлэгээ шалгалтандаа ашиглах ур чадвар, туршлага

б. Төр, засгийн болон төсвийн байгууллага, хөтөлбөр, үйл ажиллагаа, чиг үүргийн талаарх мэдлэг

в. Бичгийн болон ярианы ур чадвар г. Хийж буй шалгалтын ажилд шаардагдах бусад

ур чадварууд:

27 Төрийн хяналт шалгалтын стандарт. Ерөнхий стандартын 3.10-р зүйл

Page 57: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

57

(1) Хэрэв тухайн ажилд статистикийн түүвэрлэх арга хэрэглэгдэх бол шалгалтын багт статистикийн түүвэрлэх аргыг эзэмшсэн ур чадвартай хүн зайлшгүй байх ёстой;

(2) Хэрэв тухайн ажил компьютержсэн системийг нарийвчлан шалгах бол шалгалтын багт компьютерийн аудитын ур чадвартай хүн зайлшгүй байх ёстой;

(3) Хэрэв тухайн шалгалтаар инженерийн нарийн мэдээллийг шалгах бол шалгалтын багт инженерийн мэдлэг, ур чадвартай хүн зайлшгүй байх ёстой;

(4) Хэрэв тухайн ажилд шалгалтын уламжлалт бус арга зүй хэрэглэгдэх бол шалгалтын багт тэдгээр арга зүйг эзэмшсэн ур чадвартай хүн зайлшгүй байх ёстой.

д. Санхүүгийн шалгалт хийх ажилтнуудад дараах мэргэшил шаардагдана:

(1) Хянан байцаагч нар НББ-ийн олон улсын ба үндэсний стандартууд, төрийн байгууллагын санхүүгийн тайлангийн шалгалтын стандартуудыг сайтар мэддэг байх ёстой.

(2) Шалгалт хийж буй ажилтнууд нь төрийн хянан шалгах төв, орон нутгийн байгууллага буюу лиценз зөвшөөрөл бүхий аудитын байгууллагад ажилладаг, эсвэл лиценз зөвшөөрөл бүхий мэргэшсэн нягтлан бодогч байх ёстой.

Page 58: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

Чанарын хяналт28 Хянан шалгах байгууллага

чанарын дотоод хяналтын тогтолцоотой байх

ёстой.

Хянан шалгах байгууллагын тогтоосон

чанарын дотоод хяналтын тогтолцоо нь (1)

хяналт шалгалтын зохих стандартуудыг

мөрдөж байгаа, (2) хяналт шалгалтын

оновчтой бодлого, горим журмыг тогтоон

мөрдөж байгаа эсэх талаар баталгаа гаргаж

өгөх ёстой. Тухайн байгууллагын чанарын

дотоод хяналтын тогтолцоо нь байгууллагын

хэмжээ, ажилтнууд, хяналт шалгалтын газар,

нэгжүүдийн үйл ажиллагааны бие даасан

байдал, үйл ажиллагааны мөн чанар, зохион

байгуулалтын бүтэц, орлого зардлын хэмжээ

зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна.

Тиймээс байгууллагуудын бүрдүүлсэн

чанарын дотоод хяналтын тогтолцоонууд

болон баримт бүрдүүлэлтийн түвшин

хоорондоо ялгаатай байна.

Хянан шалгах байгууллага шаардлагатай гэж

үзвэл өөртэйгээ ямарваа нэгэн хэлхээ

холбоогүй байгууллагаар чанарын

хөндлөнгийн хяналт хийлгүүж болно.

Чанарын хөндлөнгийн хяналт нь тухайн

байгууллага чанарын дотоод хяналтын

тогтолцоотой эсэх, тэр нь тогтсон бодлого,

28 Төрийн хяналт шалгалтын стандарт. Дөрөвдүгээр ерөнхий стандарт.

Page 59: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

59

горим журам болон шалгалтын зохих

стандартууд мөрдөгдөж буй эсэх талаар

баталгаа гаргаж өгч чадахуйцаар ажиллаж

байгаа эсэхийг тодорхойлох учиртай.

Чанарын хөндлөнгийн хяналтын горимыг

тухайн байгууллагын шалгалтын ажлын

хэмжээ, онцлогтой уялдуулан болосвруулах

ёстой. Тухайлбал, цөөн тооны шалгалт

хийдэг байгууллагыг үнэлэхдээ тухайн

байгууллагын чанарын дотоод хяналтын

дүрэм, журмыг шалгахын оронд хийсэн

шалгалтуудынх нь чанарыг голлон анхаарч

үнэлэх нь зохимжтой байж болно.

1.6 Сэдвийг бататгах сорилууд.

‽ Мэдлэг бататгах асуултууд

1. Яагаад хяналт шалгалт зайлшгүй байх ёстой

вэ?

2. Хууль гэж юу вэ? Хууль хэрхэн хэрэгжиж

буйг шүүн тунгаах үйл ажиллагаа нь юу вэ?

3. Хяналт шалгалтыг хаанаас хэрхэн

хэрэгжүүлдэг вэ?

4. Хөндлөнгийн болон дотоод хяналтын ялгаа

нь юу вэ?

5. Төрийн хяналт шалгалт гэдэгт ямар

байгууллагын хяналтууд хамаарагдах вэ?

Хяналт шалгалтын тогтолцоо, хүрээ нь юу

вэ?

Page 60: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

6. Хэм хэмжээ, эрх зүй, хууль, хяналт гэсэн

ойлголтуудын уялдаа юу вэ?

7. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд

хяналт шалгалтыг юу гэж тодорхойлсон вэ?

8. Ямар төрлийн хяналт байх вэ? Хяналтын

зорилго, ач холбогдол нь юунд орших вэ?

9. Хяналтыг хэрхэн ангилах вэ? Хяналтын

ангилал бүрд санхүүгийн хяналт ямар үүрэг

гүйцэтгэх вэ?

10. Хяналтыг төрийн хяналт шалгалтын

тухай хуульд шалгалт хийх төрлөөр нь юу

гэж ангилсан бэ?

11. Баримтын хяналт шалгалтад ямар

шалгалтууд багтах вэ? Тэдгээрийн ажлын

хүрээ нь юу вэ?

12. Лимагийн тунхаглалд хяналтын үүргийг

юу гэж тодорхойлсон бэ?

13. Хяналт шалгалтын үр дүнг хэн хүртэх вэ?

Түүний ач холбогдол юунд орших вэ?

14. Хяналт шалгалтын үр дүнд сөрөг үр

дагавар үүсгэх үү? Яагаад?

15. Санхүүгийн хяналт шалгалт бий болох

шалтгаан, шаардлага нь юу вэ?

16. Санхүүгийн хяналтын эрх зүйн орчин гэж

юуг хэлэх вэ?

17. Санхүүгийн хяналтын эрх зүйн орчинд

ямар ямар хуулиуд хамаарах вэ? Яагаад?

18. Төрийн санхүүгийн хяналтын үйл

ажиллагаанд юу хамаарах вэ?

Page 61: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

61

19. Санхүүгийн хяналт шалгалтын үйл

ажиллагааны чиглэл юу вэ? Ямар асуудлууд

хамаарах вэ?

20. Санхүүгийн хяналт шалгалтын онцлог нь

юу вэ?

21. Санхүүгийн хяналт шалгалтын нийгэмд

гүйцэтгэх үүрэг нь юу вэ?

22. Санхүүгийн хяналт шалгалтад ямар ямар

зарчим мөрдөх вэ?

23. Санхүүгийн хяналт шалгалтад ямар

шаардлагууд тавигдах вэ?

24. Хяналт шалгалт хийх ажилтан буюу

багийн гишүүнд ямар мэргэшил шаардах вэ?

25. Төрийн хяналтын шалгалтын стандартад

чанарын хяналтын талаар юу гэж заасан бэ?

Тийм, үгүй эсэхийг тодорхойлох асуултууд

1 Т Ү Санхүүгийн хяналт шалгалт нь мэргэжлийн хяналт бөгөөд санхүү, НББ-ийн мэдээлэлд үндэслэн хяналт шалгалтыг явуулна

2 Т Ү Төрийн өмчийн байгууллагад санхүүгийн сахилга бат, өмч хөрөнгийн ашиглалт,

Page 62: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

хамгаалалтад хяналт тавих нь дотоод хяналтын зорилго мөн

3 Т Ү Хяналт шалгалтын бүртгэл гэж хийсэн шалгалт бүрийг зохих журмын дагуу мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг хэлнэ

4 Т Ү Ерөнхий хяналтыг мэргэжлийн хяналт гэж тодорхойлж болно

5 Т Ү Хэсэгчилсэн шалгалт нь тухайн тайлант үеийн тодорхой нэг үйл ажиллагааг сонгон ерөнхийд нь шалгана

6 Т Ү Хөндлөнгийн хяналт нь тодорхой хууль тогтоомжийн дагуу хийгдэх буюу төрийн эрх зүйн хэм хэмжээг баримтална

7 Т Ү Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ

8 Т Ү Санхүүгийн хяналтыг тойм болон хэсэгчилсэн байдлаар хийхийг байцаагч шийднэ

9 Т Ү Шалгалт нь урьдчилсан, гүйцэтгэлийн гэсэн хоёр төрөлтэй

10 Т Ү Хяналт шалгалтын шууд арга нь жишиг тогтоож, НББ-ийн мэдээлэлд үндэслэнэ

11 Т Ү Тодорхой үйл ажиллагаа явагдаж дууссаны дараа болон тайлангийн хугацаагаар тасалбар болон эцсийн үр дүн, ашгийг тодорхойлоход хийгдэх шалгалтыг гүйцэтгэлийн хяналт шалгалт гэнэ

12 Т Ү Төрийн санхүүгийн удирдлагын нэг чухал элемент бол санхүүгийн хяналт

Page 63: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

63

шалгалт юм

13 Т Ү Хянагч нь төрийн нэрийн өмнөөс төрийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа нийтийн эрх ашиг бүхий хуулийн заалттай хэрхэн нийцэж буйг санхүүгийн талаас нь хянах үүрэгтэй

14 Т Ү Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв болон орон нутгийн байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно

15 Т Ү Санхүүгийн хяналт шалгалт нь төрийн ба орон нутгийн байгууллага, ААН, байгууллага, иргэдийн зүгээс санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд тогтоосон эрх зүйн дэг журмыг хангахад чиглэнэ

16 Т Ү Санхүүгийн хяналтыг зөвхөн Засгийн Газар дангаар хэрэгжүүлнэ

17 Т Ү Албан байгууллага, яам, агентлагын удирдлагын түвшингийн үйл ажиллагаанд гадны эрх бүхий байгууллагаас хийж буй шалгалтыг санхүүгийн хөндлөнгийн хяналт шалгалт гэнэ

18 Т Ү Санхүүгийн гүйцэтгэх алба нь төсвийн хөрөнгийг дүрмийн дагуу зарцуулж буйг хянах үүрэгтэй

19 Т Ү Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар заавар өгч хийнэ

20 Т Ү Өөрийн үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд шалгуулагчийн талаарх

Page 64: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

мэдээллийг задруулахгүй байх нь шударга байх зарчимд нийцнэ

Сонголтот тест:

1) Аливаа үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн

дагуу явагдаж байгааг тодорхойлох зорилго

алинд нь хамаарах вэ?

a) Хяналт шалгалтад

b) Төрийн бүх байгууллагад

c) Лимагийн тунхаглалд

d) Төрийн хяналт шалгалтын хуулийн

хэрэгжилтэд

2) Бүх нийтийн хүсэл зорилгыг илэрхийлсэн

хууль, эрх зүйн хэрэгжилтийг тогтооход

чиглэдэг хяналт аль нь вэ?

a) Олон улсын байгууллагын хяналт

b) Байгууллагын удирдлагын түвшний хяналт

c) Төрийн болон олон нийтийн хяналт

d) Хөндлөнгийн хяналт шалгалт

3) Санхүүгийн хяналт шалгалтаас дараах үр дүн

гарна

a) Зөрчлийн талаарх хариуцлага хүлээлгэх

b) Санхүүгийн сахилгыг сайжруулах

c) Зөрчил гаргагчдыг илрүүлэх

Page 65: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

65

d) Дээрх бүгд

4) Санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч

субъектээс нь хамааруулан хэрхэн ангилах вэ?

a) Ерөнхий, мэргэжлийн, дотоод хяналт

b) Улсын, олон нийтийн хяналт

c) Иж бүрэн, хэсэгчилсэн

d) Тойм хяналт, иж бүрэн

5) Аливаа хяналт шалгалтыг үйл ажиллагааны

хүрээгээр нь хэрхэн ангилах вэ?

a) Ерөнхий, мэргэжлийн, дотоод хяналт

b) Урьдчилсан, гүйцэтгэлийн хяналт

c) Гэнэтийн, төлөвлөгөөт шалгалт

d) Төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус

6) Хяналт шалгалтыг хаанаас хэрэгжүүлж

байгаагаар нь хэрхэн ангилах вэ?

a) Хөндлөнгийн, дотоод хяналт

b) Ерөнхий, мэргэжлийн хяналт

c) Улсын, олон нийтийн хяналт

d) Гэнэтийн, төлөвлөгөөт

7) Төрөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл,

хөтөлбөрийн тайлан, гүйцэтгэлд аудит хийж

дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг

төрийн хяналт шалгалтын тусгай алба

хэрэгжүүлэхийг ямар хуульд тодорхойлсон

байдаг вэ?

a) Төрийн аудитын тухай хууль

b) Аудитын тухай хууль

c) Төрийн хяналт шалгалтын тухай хууль

Page 66: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

d) Төсвийн байгууллагын удирдлага,

санхүүжилтийн тухай хууль

8) Санхүү, аж ахуйн үйл ажиллагааны бүхэл үе

шатанд хөрөнгийн хөдөлгөөн нь хууль

тогтоомжид заасан хэм хэмжээтэйгээ нийцэж

байгааг үндсэн баримтаар нь тулган шалгаж,

үнэлэлт өгөх үйл ажиллагааг юу гэх вэ?

a) Хяналт гэнэ

b) Хяналт шалгалт гэнэ

c) Санхүүгийн хяналт шалгалт гэнэ

d) Санхүүгийн аудит гэнэ

9) Аль нь улсын санхүүгийн хяналт шалгалтын

шаардлагад үл хамаарах вэ?

a) Төрийн санхүүгийн хөрөнгийн бүрдүүлэлт,

хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах

b) Төсвийн хөрөнгийн зарцуулалтын өгөөжийг

дээшлүүлэх

c) ААН-ийн хөрөнгө үрэгдэж, шамшигдахгүй

байх нөхцлийг хангах

d) Төсвийн хөрөнгийн ашиглалтын үр өгөөжийг

дээшлүүлэх

10) Үндсэн хуулийн хүрээнд хийгдэх хяналт нь ...

юм.

a) Мэргэжлийн

b) Хэсэгчилсэн

c) Ерөнхий

d) Тойм

11) Тодорхой чиглэлийн хууль тогтоомжийг

шалгаж дүгнэлт өгөхийг

Page 67: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

67

a) Нэгдсэн хяналт шалгалт гэнэ

b) Салбарын хяналт шалгалт гэнэ

c) Чиглэлийн хяналт шалгалт гэнэ

d) Гүйцэтгэлийн хяналт шалгалт гэнэ

12) Байгууллагын ашигт ажиллагаа, хөрвөх

чадварын харьцаанууд зохих үр дүнд хүрсэн

эсэх, зорилгодоо нийцсэн байдал, түүндээ

хүрсэн эсэх, шаардлагатайгаа нийцсэн эсэхийг

шалгах нь:

a) Аж ахуй ч арвилан хэмнэлтийн байдлыг

шалгаж буй болно

b) Хууль журмын дагуу явагдаж байгааг шалгаж

буй болно

c) Төсвийн хөрөнгө зориулалтын дагуу

зарцуулагдаж байгааг шалгаж буй болно

d) Төлөвлөгөөний гүйцэтгэлийг шалгаж буй

болно

13) Санхүүгийн хяналт шалгалт нь

a) Төрийн удирдлага юм

b) Төрийн хяналтын нэг гол хэлбэр юм

c) Төрийн чиг үүрэг юм

d) Аль нь ч биш

14) Санхүүгийн хөндлөнгийн хяналт аль нь вэ?

a) Мэргэжлийн хяналт

b) Аудитын хяналт

c) Монгол банкны хяналт

d) Дотоод хяналт

15) Тайлант үеийн тодорхой нэг үйл ажиллагааг

сонгон шалгадаг шалгалтын төрөл аль нь вэ?

Page 68: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Нэгдүгээр бүлэг

a) Явцын

b) Хэсэгчилсэн

c) Иж бүрэн

d) Төлөвлөгөөт

16) Зөвхөн байгууллагын удирдлагын үүрэг

өгснөөр хийгдэх хяналт аль нь вэ?

a) Мэргэжлийн хяналт

b) Олон нийтийн хяналт

c) Дотоод хяналт

d) Аудитын хяналт

17) Монгол Улсын гүйцэтгэх дээд байгууллага

хэн бэ?

a) Ерөнхийлөгч

b) Засгийн Газар

c) Улсын Их Хурал

d) Дээд шүүх

18) Санхүүгийн шалгалтын үйл ажиллагаанд үл

нийцэх нь:

a) Өмч хөрөнгөтэй холбоотой хэргийг шалгах

b) Өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалтанд

тавих хяналт

c) Эрх бүхий байгууллагын шийдвэрээр

шалгалтыг заасан хугацаанд гүйцэтгэх

d) Аль нь ч биш

19) Аль нь санхүүгийн хяналтанд хамаарахгүй

вэ?

a) Баримт бичгийн хүрээнд хийгдэнэ

b) Хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг

бүртгэнэ

Page 69: 1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин

Санхүүгийн хяналт шалгалтын тухай эрх зүйн орчин

69

c) Хууль, эрх зүйн хүрээнд хийгдэнэ

d) Өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад

хийгдэнэ

20) Байгууллагын НББ-ийн журнал, дэвтрийн

хүрээнд хийгдэх шалгалт нь

a) Урьдчилсан шалгалт юм

b) Явцын шалгалт юм

c) Тойм шалгалт юм

d) Төлөвлөгөөт шалгалт юм

Даалгавар

1. Хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих

вэ? Гэсэн сэдэвт эссэ бичих

2. Төрийн хяналт шалгалтын тухай хууль унших