13
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü 2 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2015 оны эхний 5 сарын байдлаар) I. Нийгмийн үзүүлэлт I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 5 дугаар сарын эцэст 48.1 мянга болсны 24.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 32.0 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 мян.хүн буюу 15.7 хувиар, өмнөх сарынхаас 1.9 мян.хүн буюу 5.5 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 16.8 мянга буюу 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр буурчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 5 сард ажилгүй 46.1 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 6.5 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 51.1 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Çóðàã I.1 Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн болон ажилд зуучлагдан орсон иргэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.5 хувийг бүрэн дунд, 28.0 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.9 хувийг суурь, 2.4 хувийг бага, 1.0 хувийг магистр, доктор, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Сүхбаатар, Хөвсгөл, Орхон, Увс, Төв, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Дундговь, Архангай, Баянхонгор, Хэнтий, Завхан аймагт улсын дунджаас 0.4-12.9 пунктээр илүү байна. I.2 Дундаж цалин 2014 оноос өмнө ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцож байсныг өөрчилж, 2014 оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргаж байна. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны 2 бүлгээр тооцож байсныг 5 бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрдсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны 1 дүгээр улиралд нийт 35.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 851.4 мян. төг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.1 мян.төг, эрэгтэйчүүдийнх 923.1 мян.төг байна. Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 88.5 мян.төг буюу 11.6 хувиар нэмэгдсэн байна. Çóðàã I.2 Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, 2015 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар, хувиар Эх үүсвэр: Хөдөлмөрийн яамны сар бүрийн мэдээ 40843 33605 46124 18058 10890 6463 2013 I-V 2014 I-V 2015 I-V Шинээр бүртгүүлсэн иргэд Ажилд зуучлагдан орсон иргэд 0.8 1.0 2.4 6.9 7.2 7.2 28.0 46.5 Боловсролгүй Магистр, доктор Бага Суурь Техникийн болон мэргэжлийн Тусгай мэргэжлийн дунд Дипломын дээд болон бакалаврын Бүрэн дунд Ажиллагчдын сарын дундаж цалин, бүсээр, 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар, мян.төг Çóðàã I.3 851.4 622.4 649.9 749.0 817.9 925.3 Улсын дундаж Баруун Зүүн Төвийн Хангайн Улаанбаатар

Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

2

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал

(2015 оны эхний 5 сарын байдлаар)

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 5 дугаар сарын эцэст 48.1 мянга болсны 24.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 32.0 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 мян.хүн буюу 15.7 хувиар, өмнөх сарынхаас 1.9 мян.хүн буюу 5.5 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 16.8 мянга буюу 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр буурчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 5 сард ажилгүй 46.1 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 6.5 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 51.1 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Çóðàã I.1Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр

бүртгүүлсэн болон ажилд зуучлагдан орсон иргэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.5 хувийг бүрэн дунд, 28.0 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.9 хувийг суурь, 2.4 хувийг бага, 1.0 хувийг магистр, доктор, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Сүхбаатар, Хөвсгөл, Орхон, Увс, Төв, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Дундговь, Архангай, Баянхонгор, Хэнтий, Завхан аймагт улсын дунджаас 0.4-12.9 пунктээр илүү байна.

I.2 Дундаж цалин

2014 оноос өмнө ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцож байсныг өөрчилж, 2014 оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргаж байна.

Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны 2 бүлгээр тооцож байсныг 5 бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрдсэн.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны 1 дүгээр улиралд нийт 35.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 851.4 мян.төг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.1 мян.төг, эрэгтэйчүүдийнх 923.1 мян.төг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 88.5 мян.төг буюу 11.6 хувиар нэмэгдсэн байна.

Çóðàã I.2 Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, 2015 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар, хувиар

Эх үүсвэр: Хөдөлмөрийн яамны сар бүрийн мэдээ

40843

33605

46124

1805810890

6463

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Шинээр бүртгүүлсэн иргэд Ажилд зуучлагдан орсон иргэд

0.8

1.0

2.4

6.9

7.2

7.2

28.0

46.5

Боловсролгүй

Магистр, доктор

Бага

Суурь

Техникийн болон мэргэжлийн

Тусгай мэргэжлийн дунд

Дипломын дээд болон бакалаврын

Бүрэн дунд

Ажиллагчдын сарын дундаж цалин, бүсээр,2015 оны 1 дүгээр улирлын байдлаар, мян.төг

Çóðàã I.3

851.4

622.4649.9

749.0

817.9

925.3

Улсын дундаж

Баруун Зүүн Төвийн Хангайн Улаанбаатар

Page 2: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

3

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр, 2015 оны 1 дүгээр

улирлын байдлаар, мян.төг

Çóðàã I.4

Эх үүсвэр: * - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын улирлын мэдээ

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1785.7 мян.төг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 569.2 мян.төг байна.

Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 568.5 мян.төг, 10-49 ажиллагчтайнх 709.8 мян.төг, 50-99 ажиллагчтайнх 778.6 мян.төг, 100-199 ажиллагчтайнх 894.2 мян.төг, харин 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1180.5 мян.төг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1006.8 мян.төг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 439.0 мян.төг буюу хамгийн бага байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж

Нийгмийн даатгалНийгмийн даатгалын сангийн орлого

2015 оны эхний 5 сард 539.0 тэрбум төг, зарлага 631.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 8.2 тэрбум төг буюу 1.5 хувь, зарлага 113.4 тэрбум төг буюу 21.9 хувиар өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 8.2 тэрбум төгрөгөөр өсөхөд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2.2 тэрбум төг буюу 2.7 хувиар буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 7.0 тэрбум төг буюу 1.9 хувь, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 1.4 тэрбум төг буюу 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 113.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 80.7 тэрбум төг буюу 20.1 хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 23.2 тэрбум төг буюу 34.1 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн халамжНийгмийн халамжийн сангаас 2015

оны эхний 5 сард 192.0 мян.хүнд 60.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 28.3 мянга буюу 17.3 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 0.8 тэрбум төг буюу 1.5 хувиар өсчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2015 оны эхний 5 сард 63.1 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.2 мянга буюу 15.0 хувь өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 1.3 тэрбум төг буюу 4.0 хувиар нэмэгджээ.

568.5

709.8

778.6

894.2

1 180.5

0.0 200.0 400.0 600.0 800.0 1000.0 1200.0 1400.0

1-9

10-49

50-99

100-199

200, түүнээс дээш

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 192.0 мян.төг хүртэлх цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 5.3 хувийг, 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай нь 10.7 хувийг, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай нь 18.4 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай нь 37.9 хувийг эзэлж, xарин 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 9.0 хувийг эзэлж байна.

Õ¿ñíýãò I.1

ААНБ-ын ажиллагчдын бүлэглэлт, цалин хөлсний бүлэг, дүнд эзлэх хувиар,

2015 оны I улиралд

Цалин хөлсний бүлэг Дүнд эзлэх хувь

192 001 төгрөг хүртэл 5.3

192 001 - 300 000 10.7

300 001-500 000 18.4

500 001-700 000 21.0

700 001-900 000 16.9

900 001-1 100 000 9.9

1 100 001- 1 300 000 5.4

1 300 001- 1 500 000 3.4

1 500 001 төгрөгөөс дээш 9.0

Page 3: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

4

Çóðàã I.710 000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчид,

жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Çóðàã I.6Эндсэн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Нялхсын эндэгдэл энэ оны 5 дугаар сард 127 болж, өмнөх оны мөн үеийнхээс 27 хүүхэд буюу 27.0 хувиар, 5 хүртэлх насандаа 142 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 21 буюу 17.4 хувиар өссөн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2015 оны эхний 5 сард 16 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр буурсан байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны 5 дугаар сард 18 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхдээр өсчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2015 оны эхний 5 сард 20462 болж, өмнөх оны мөн үеийнхээс 6265 буюу 44.1 хувиар нэмэгдэхэд вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 138 буюу 25.9 хувь, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 223 буюу 79.6 хувиар буурсан хэдий ч , сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 154 буюу 8.1 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 328 буюу 17.2 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 532 буюу 18.2 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 637 буюу 24.1 хувиар өссөний зэрэгцээ улаан бурхан өвчнөөр 4665 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2 гарч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 187 боллоо.

Çóðàã I.5Амаржсан эх, амьд төрсөн хүүхэд, жил бүрийн эхний

5 сарын байдлаар

I.4 Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард 33281 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 33493 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 90 буюу 0.3 хувиар, хүүхдийн тоо 107 буюу 0.3 хувиар буурсан байна. Энэ оны 5 дугаар сард 6883 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6932 болж, амаржсан эхийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд, хүүхдийн тоо 1-ээр нэмэгдсэн.

Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2015 оны эхний 5 сард 537 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхэд буюу 0.6 хувиар өсч, 5 хүртэлх насандаа 618 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 19 буюу 3.0 хувиар буурчээ.

32 208

33 371 33 281

32 365

33 600 33 493

2013 I- V 2014 I-V 2015 I-V

Амаржсан эх, амьд төрсөн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Амаржсан эх Амьд төрсөн хүүхэд

492534 537

605 637 618

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Эндсэн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Нялхсын эндэгдэл 5 хүртэлх насандаа эндсэн хүүхэд

67

50

69

2013 I-V 2014 I-V 2015 I-V

10 000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчид, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 310.2 мян.хүн хамрагдсаны 72.7 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 22.1 хувь нь ахмад настан, 3.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, 0.9 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд байна.

“Хүний хөгжил” сангаас 2015 оны эхний 5 сард 18 хүртэлх насны 1010.0 мянган хүүхдэд 101.7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

Page 4: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

5

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

I.5 Байгаль орчин

Цаг уур, агаарын бохирдол

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр 2015 оны 5 дугаар сард цасан бүрхүүлийн хамгийн их зузаан Өвөрхангай аймгийн Хужирт суманд 20 см-т, хамгийн их хур тунадас Говь-Алтай аймгийн Бугат суманд 40.9 мм-т хүрсэн байна. Дархан-Уул аймгийн Дархан, Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул, Өмнөговь аймгийн Ханбогд, Дорноговь аймгийн Сайншанд, Хөвсгөл сумдад хамгийн их температур 34.0 хэм, Завхан аймгийн Цэцэн-Уул, Отгон сум, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хамгийн бага температур -11.0 хэм байлаа. Салхины хамгийн их хурд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдад 24 м/с байв.

Аймгийн төв, нийслэлд агаарын дундаж хэм 2015 оны 5 дугаар сард олон жилийн дунджаас 0.6 хэмээр дулаан, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хэмээр хүйтэн байлаа.

Çóðàã I.8

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3

0.000

0.020

0.040

0.060

0.080

0.100

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)

2013 2014 2015

Çóðàã I.9

Çóðàã I.10

Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)

Улаанбаатар хотын агаар дахь 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын

дундаж, сараар, (мг/м3)

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 31 удаа, Баруун 4 зам орчимд 28 удаа, 100 айл орчимд 3 удаа; хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Амгалан орчимд 17 удаа, Баруун 4 зам орчимд 8 удаа, Толгойт орчимд 6 удаа; 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Нисэх болон Толгойт орчимд тус бүр 20 удаа, 100 айл орчимд 19 удаа; 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Толгойт орчимд 9 удаа, Нисэх орчимд 5 удаа, 13-р хороолол орчимд 4 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан нь хамгийн өндөр үзүүлэлт байна.

0.000

0.040

0.080

0.120

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)

2013 2014 2015

Çóðàã I.11

Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын

дундаж, сараар, (мг/м3)

0.000

0.100

0.200

0.300

0.400

0.500

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Улаанбаатар хотын агаар дахь 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)

2013 2014 2015

0.000

0.050

0.100

0.150

0.200

0.250

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)

2013 2014 2015

Аюулт үзэгдэл, осолАюулт үзэгдэл, осол 2015 оны эхний 5

сард 2699 удаа гарч, 51 хүн амь насаа алдаж, 131.5 мян.толгой мал, амьтан хорогджээ. Харин объектын түймэр 2325 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 123 удаа бүртгэгджээ.

Аюулт үзэгдэл, осол, жил бүрийн эхний 5 сарын байдлаар*

Үзүүлэлт 2013 I-V

2014 I-V

2015 I-V

2015 I-V2014 I-V

Аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 2 238 2 152 2 699 125.4Аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан хүний тоо 57 46 51 110.9Шатсан гэр, орон сууцны тоо 858 1 063 852 80.2Аюулт үзэгдлийн улмаас хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтан 232 092 11 999 131 463 11.0**Объектын түймрийн тоо 1 987 1 907 2 325 121.9Учирсан хохирлын хэмжээ, тэрбум төг 10.0 6.6 29.8 4.5**

%

* Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэл** Дахин их

Õ¿ñíýãò I.2

Объектын түймрийн улмаас 5.3 тэрбум төг, мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 35.8 сая төгрөгийн хохирол учирч, аюулт үзэгдэл, осолд нийт 378.6 сая төг зарцуулсан байна.

Объектын түймрийн улмаас 28 хүн, усны ослын улмаас 12 хүн, бичил уурхайн нурангины ослын улмаас 6 хүн, их цас, хүчтэй салхи, шуурганы улмаас 3 хүн, ой, хээрийн түймэр болон сум, галт хэрэгслийн ослын улмаас тус бүр 1 хүн амь насаа алджээ.

Page 5: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

6

Çóðàã I.13Бүртгэгдсэн гэмт хэрэг,

жил бүрийн эхний 5 сарын байдлаар

I.6 Гэмт хэрэг

Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард 12730 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1285 хэрэг буюу 11.2 хувиар өсчээ.

1080311445

12730

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Бүртгэгдсэн гэмт хэрэг, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Çóðàã I.14Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүн,

жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Çóðàã I.15

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, тэрбум төг

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2015 оны эхний 5 сард 12233 болж, 641 буюу 5.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 4823 буюу 39.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард 42.5 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 7.0 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 11.8 мянга буюу 21.7 хувь, баривчлагдсан хүний тоо 340 буюу 4.6 хувиар буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 487 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 185 хэрэг буюу 61.3 хувиар өссөн байна.

Малын хулгайн 661 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 20 хэрэг буюу 3.1 хувиар нэмэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2015 оны эхний 5 сард 86.6 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 56.4 тэрбум төг буюу 2.9 дахин, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.7 тэрбум төг буюу 33.1 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1092), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (100), аж ахуйн эсрэг (193) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.

Сэжигтэн нь тодорхойгүй байсан 6449 хэргийн 3676 буюу 57.0 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 2.0 пункт, нийслэлийн хэмжээнд 1.0 пунктээр өссөн байна.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 10 буюу 2.2 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 143 буюу 9.8 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 95 буюу 8.1 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 352 буюу 12.2 хувиар буурчээ.

18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо 2015 оны эхний 5 сард улсын дунджаар 65 болж, өмнөх оны мөн үеийнхээс 5 буюу 8.3 хувиар нэмэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас 4714 хүн гэмтэж, 427 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 513 буюу 12.2 хувиар нэмэгдэж, харин нас барсан хүний тоо 37 буюу 8.0 хувиар буурсан байна.

3 687 4 201 4 714

481 464 427

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүн, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Гэмтсэн Нас барсан

40.030.2

86.6

12.3 11.3 15.0

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, жил бүрийн эхний 5 сарын

байдлаар, тэрбум төг

Нийт хохирол Нөхөн төлүүлсэн

Хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо 2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 119.5 мян.толгойгоор нэмэгдсэн байна. Нийт хорогдсон малын 99.1 хувь нь гал түймэр, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн улмаас хорогдсон байна.

Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 547-оор нэмэгдэв.

Page 6: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

7

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, зээл, үнэт цаас

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2015 оны 5 дугаар сарын эцэст 9.8 их наяд төг болж, өмнөх сарынхаас 134.5 тэрбум төг буюу 1.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 401.0 тэрбум төг буюу 3.9 хувиар буурчээ .

̺íãºíèé çàðèì ¿íäñýí ¿ç¿¿ëýëò, ñàðûí ýöýñò, òýðáóì òºã

Үзүүлэлт 2014 2015

V IV VМөнгөний нийлүүлэлт М2 10 240.5 9 705.0 9 839.5Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 29.5 - 4.9 - 3.9Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 0.4 - 2.0 1.4Нийт хадгаламж 7 137.8 7 203.4 7 116.5Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 38.9 0.1 - 0.3Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 - 0.8 - 2.3 - 1.2Төгрөгийн хадгаламж 5 733.1 5 115.1 5 198.2Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 45.2 - 10.9 - 9.3Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 - 0.1 - 1.4 1.6Валютын хадгаламж 1 404.7 2 088.3 1 918.3Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 18.0 43.7 36.6Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 - 3.3 - 4.3 - 8.1

Õ¿ñíýãò II.1

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2015 оны 5 дугаар сарын эцэст 793.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 58.8 тэрбум төг буюу 8.0 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төг буюу 8.0 хувиар буурчээ.

Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж 2015 оны 5 дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 145.8 тэрбум төг буюу 9.9 хувиар өсч, 1619.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны 5 дугаар сарын эцэст 12.2 их наяд төг болж, өмнөх сарынхаас 126.9 тэрбум төг буюу 1.0 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 104.9 тэрбум төг буюу 0.9 хувиар өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны 5 дугаар сарын эцэст 600.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 12.8 тэрбум төг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 219.4 тэрбум төг буюу 57.5 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 пунктээр нэмэгдсэн байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2015 оны 5 дугаар сарын эцэст 738.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 8.4 тэрбум төг буюу 1.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 118.8 тэрбум төг буюу 19.2 хувиар

өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.0 пунктээр өссөн байна.

Çóðàã II.1Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төг

0

200

400

600

800

Чанаргүй зээлХувийн салбарын чанаргүй зээлИргэдийн чанаргүй зээл

Үнэт цаасны арилжаагаар 2015 оны эхний 5 сард 481.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 16.6 сая ш үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 376.0 тэрбум төг буюу 4.6 дахин, арилжигдсан үнэт цаас 780.9 мян.ш буюу 4.9 хувиар өссөн байна. Харин 2015 оны 5 дугаар сард 43.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 1.1 сая ш үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 3.2 тэрбум төг буюу 6.9 хувиар буурч, арилжигдсан үнэт цаас 0.5 сая ш буюу 81.2 хувиар өссөн байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2015 оны эхний 5 сард 286.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 189.0 тэрбум төг буюу 3.0 дахин өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2015 оны 5 дугаар сард 12805.2 болж, өмнөх сарынхаас 308.5 нэгжээр буурчээ.

Çóðàã II.2ТÎÏ-20 индåкс, сарын дундаж, нэгжээр

0

5000

10000

15000

20000

2013

-I II III IV V VI VII

VIII IX X XI XII

2014

-I II III IV V VI VII

VIII IX X XI XII

2015

-I II III IV V

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2015 оны 5 дугаар сард 1.3 их наяд төг болж, өмнөх сарынхаас 27.6 тэрбум төг буюу 2.2 хувиар буурчээ.

Page 7: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

8

Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 5 дугаар сард 1939.3 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 126.2 төг буюу 7.0 хувиар суларсан байна. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.5 хувь, 2015 оны 5 дугаар сард 1.8 хувиар чангарчээ.

Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 5 дугаар сард 312.6 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 22 төг буюу 7.6 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.1 хувиар суларч, 2015 оны 5 дугаар сард 1.9 хувиар чангарсан байна.

Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 5 дугаар сард 38.3 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.7 төг буюу 26.3 хувиар чангарчээ. Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 13.2 хувь, 2015 оны 5 дугаар сард 2.6 хувиар суларсан байна.

Валютын ханш Монголбанкны төгрөгийн валюттай харьцах

нэрлэсэн ханш, сарын дундаж, төг

Үзүүлэлт 2014 2015

V IV VАм. доллар 1 813.08 1 975.83 1 939.28Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 26.1 10.7 7.0Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 1.6 - 0.5 - 1.8Евро 2 492.43 2 132.42 2 165.39Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 33.4 - 13.5 - 13.1Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 1.1 - 1.0 1.5Юань 290.59 318.62 312.58Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 24.1 11.2 7.6Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 1.4 0.1 - 1.9Рубль 52.00 37.35 38.32Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 13.3 - 25.3 - 26.3Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 4.0 13.2 2.6

Õ¿ñíýãò II.2

Çóðàã II.3Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого,

зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, тэрбум төг

II.2 Улсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны эхний 5 сард 2097.9 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2445.6 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 347.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 240.7 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 10.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

2011.42177.5 2097.9

1 872.1

2 284.52 445.6

139.3

-106.9-347.7

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Улсын нэгдсэн төсвийн тэнöвэржүүлсэн орлого, зарлага, тэнöэл, жил бүрийн эхний 5 сарын

байдлаар, тэрбум төг

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ

Нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 30.5 тэрбум төг буюу 1.6 хувиар буурахад нийгмийн даатгалын орлого 46.9 тэрбум төг буюу 13.0 хувь, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 46.1 тэрбум төг буюу 20.0 хувь, онцгой албан татварын орлого 39.0 тэрбум төг буюу 22.1 хувиар өссөн хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 118.5 тэрбум төг буюу 22.8 хувь, орлогын албан татварын орлого 28.3 тэрбум төг буюу 6.8 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 22.1 тэрбум төг буюу 15.7 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 87.9 хувийг татварын орлого, 12.0 хувийг татварын бус орлого, 0.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлогын эзлэх хувь 1.7 пункт,

Page 8: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

9

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

II.3 Төлбөрийн тэнцэл

Төлбөрийн тэнцэл 2015 оны 1 дүгээр улиралд 271.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 36.7 сая ам.доллараар буурлаа.

Урсгал данс Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2015

оны 1 дүгээр улиралд 43.4 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнд үйлчилгээний тэнцэл 259.9 сая ам.доллар, орлогын данс 239.8 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.

Үйлчилгээний орлого 2015 оны 1 дүгээр улиралд 109.8 сая ам.долл, зарлага 369.7 сая ам.долл, үйлчилгээний тэнцэл 259.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 202.7 сая ам.долл буюу 43.8 хувиар буурсан байна /Зураг 9.1/. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс тээврийн үйлчилгээний алдагдал 48.0 сая ам.долл буюу 44.4 хувь, бусад үйлчилгээнийх 137.7 сая ам.долл буюу 56.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Орлогын дансны алдагдал 239.8 сая ам.долл болж, өмнөх оны мөн үеийнхээс 68.8 сая ам.долл буюу 40.2 хувиар нэмэгдсэн байна.

Урсгал шилжүүлэг 12.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 30.9 сая ам.долл буюу 70.7 хувиар буурчээ.

Бараа, үйлчилгээний орлого, зарлага, жил бүрийн эхний улирлын байдлаар, сая ам.доллараар

* Урьдчилсан гүйцэтгэл

Çóðàã II.4

Ажиллагчдын мөнгөн гуйвуулга 2015 оны 1 дүгээр улиралд 2.6 сая ам.долл болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.6 сая ам.доллараар буурчээ.

Хөрөнгө, санхүүгийн дансХөрөнгө, санхүүгийн данс 2014 оны

1 дүгээр улиралд 385.1 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2015 оны 1 дүгээр улиралд 126.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 511.8 сая ам.доллараар буурсан байна.

Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 392.7 сая ам.доллараар буурчээ. Санхүүгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 392.4 сая ам.доллараар буурсан байна.

809.2

107.7

987.7

109.4

1 077.7

109.8

1 044.5

487.9

915.4

572.0 634.2

369.7Ба

раа

Үйлч

илгэ

э

Бара

а

Үйлч

илгэ

э

Бара

а

Үйлч

илгэ

э

2013 I-III 2014 I-III 2015 I-III *

Бараа, үйлчилгээний орлого, зарлага, жил бүрийн эхний улирлын байдлаар,

сая ам.доллараар

Орлого Зарлага

тогтворжуулалтын сангийнх 0.7 пунктээр буурч, харин татварын орлогынх 2.4 пунктээр өсчээ (Хавсралт 8).

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2015 оны эхний 5 сард 2445.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 161.1 тэрбум төг буюу 7.1 хувиар өсөхөд татаас 15.0 тэрбум төг буюу 17.5 хувиар буурч, бараа, ажил үйлчилгээний зардал 81.3 тэрбум төг буюу 8.2 хувь, урсгал шилжүүлэг 47.0 тэрбум төг буюу 5.8 хувь, хөрөнгийн зардал 21.5 тэрбум төг буюу 8.1 хувь, хүүгийн зардал 20.2 тэрбум төг буюу 16.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 87.7 хувь, хөрөнгийн зардал 11.8 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлын эзлэх хувь 0.4 пунктээр буурч, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийнх болон хөрөнгийн зардлынх тус бүр 0.2 пунктээр өсчээ (Хавсралт 8).

Page 9: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

10

Çóðàã II.5Гадаад худалдааны нийт бараа эргэлт, жил бүрийн

эхний 5 сарын байдлаар, сая ам.долл

II.3 Гадаад худалдаа

Монгол Улс 2015 оны эхний 5 сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3316.2 сая ам.долл, үүнээс экспорт 1869.3 сая ам.долл, импорт 1447.0 сая ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 700.9 сая ам.долл буюу 17.4 хувь, үүний дотор экспортын хэмжээ 52.0 сая ам.долл буюу 2.7 хувь, импортын хэмжээ 648.9 сая ам.долл буюу 31.0 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний 5 сард 174.5 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2015 оны эхний 5 сард 422.3 сая ам.долларын ашигтай гарчээ.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 52.0 сая ам.долл буюу 2.7 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 68.8 сая ам.долл, нэхмэл бүтээгдэхүүнийх 50.5 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үнэт чулуу, металл, алтных 43.7 сая ам.долл, төмөрлөг бүтээгдэхүүнийх 24.9 сая ам.долл, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн экспорт 5.8 сая ам.доллараар өссөн байна.

Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 648.9 сая ам.долл буюу 31.0 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 199.4 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 139.9 сая ам.долл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 169.4 сая ам долл, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 37.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 87.4 хувийг эзэлж байгаа бол импортын 53.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.

Çóðàã II.6Хэрэглээний үнийн улсын индåкс

(өмнөх оны 12 сар =100)

II.4 Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар өслөө.

Ерөнхий индекс 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний үнийн улсын индåкс, бүлгээрхувь

Бараа, үйлчилгээний бүлэг Жин2015 V 2015 V 2014 V

2014 V 2014 XII 2014 IV

Ерөнхий индåкс 100.0 108.0 103.3 100.4Хүнсний бараа, ундаа, ус 29.3 104.2 108.1 100.8Согтууруулах ундаа, тамхи 3.2 106.5 101.1 100.3Хувцас, бөс бараа, гутал 16.1 111.7 103.0 100.5Орон сууц, ус, цахилгаан, түлш 12.3 114.0 98.4 99.7Гэр ахуйн тавилга, бараа 4.7 109.8 102.9 100.5Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.6 108.3 101.9 100.4Тээвэр 12.2 105.0 101.1 99.8Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 4.4 99.9 100.0 100.0

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 2.8 108.9 102.3 100.4

Боловсролын үйлчилгээ 4.7 116.8 100.0 100.0Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 2.6 104.8 102.8 101.1

Бусад бараа, үйлчилгээ 4.1 107.7 102.6 100.8

Õ¿ñíýãò II.4

101.8102.8 103.6

104.8105.1

104.7 104.9

106.6108.1

109.7111.1

112.5

101.7 102.7103.5

104.6

106.2 106.7 107.2 107.7 108.5109.3

110.1111.0

100.7 101.1101.9

102.9 103.3

100

102

104

106

108

110

112

114

I I I I I I I V V V I V I I V I I I I X X XI XI I

Хэрэглээний үнийн улсын индекс(өмнөх оны 12 сар =100)

2013 2014 2015

4 111.3 4 017.2

3 316.3

1 643.31921.3 1869.3

2 468.1 2095.8

1447.0

- 824.8

-174.5

422.3

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Гадаад худалдааны нийт бараа эргэлт, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, сая

ам.долл

Нийт эргэлт Экспорт Импорт Тэнцэл

Экспортолсон зарим эрдэс бүтээгдэхүүн, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, мян.т

2014 I-V 2015 I-V2014 I-V2015 I-V

Нүүрс 7 254.8 5 218.1 71.9Зэсийн баяжмал 433.8 535.8 123.5Төмрийн хүдэр 1 932.1 1 867.2 96.6Боловсруулаагүй газрын тос, мян.барр 2 609.7 3 163.5 121.2

Цайрын хүдэр, баяжмал 36.0 50.5 140.2Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт, т 2.5 3.4 134.5

Õ¿ñíýãò II.3

%

Page 10: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

11

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

Çóðàã II.7

Хэрэглээний үнийн индåкс, хувь, аймгаар, 2015 оны 5 дугаар сард (өмнөх сар = 100%)

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд 0.3 нэгж (64.3 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас Баян-Өлгий аймагт 2.5 хувь, Орхон аймагт 0.3 хувиар буурч, бусад аймагт 0.2-2.1 хувиар өсчээ. Өвөрхангай аймагт хамгийн өндөр 2.1 хувийн өсөлттэй байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь, оны эхнээс 2.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар өслөө.

Улаанбаатар хотод хэрэглээний үнэ 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувь өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 18.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 7.2 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 17.9 хувийнх нь үнэ өсч, 4.9 хувийнх нь буурч, 77.2 хувийнх нь үнэ тогтвортой байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 47.3 хувь буюу 44 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

97.5

99.7

100.

2

100.

3

100.

3

100.

3

100.

4

100.

4

100.

5

100.

6

100.

6

100.

7

100.

9

101.

0

101.

0

101.

1 101.

3

101.

9

101.

9

102.

0

102.

1

БӨ ОР ХО ДА ДО УВ СҮ ДУ ӨМ ТӨ БХ ДД ЗА ХӨ БУ ГС ХЭ ГО АР СЭ ӨВ

óëñûí äóíäàæ 100.4

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 5 дугаар сард оны эхнээс 3.3 хувиар өсөхөд 2.4 нэгж (71.5 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, 0.6 нэгж (16.7 хувь) нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар өсөхөд 2.1 нэгж (25.9 хувь) нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс, 1.6 нэгж (19.8 хувь) нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн өсөлтөөс, 1.3 нэгж (16.8) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Page 11: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

12

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар 2015 оны 5 дугаар сард үхрийн 2 м-ээс дээш урттай ширний дундаж үнэ Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн бага буюу 23.0-38.0 мян.төг, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 50.0-55.0 мян.төг байна. Адууны ширний үнэ Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 23.0-25.0 мян.төг, Дархан-Уул, Сүхбаатар, Архангай, Орхон, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 32.0-37.0 мян.төг, ямааны цагаан ноолуурын 1 кг-ын үнэ Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 30.0-40.0 мян.төг, Завхан, Дорноговь, Дундговь, Булган, Өмнөговь, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймагт хамгийн их буюу 49.0-56.0 мян.төг байна.

II.6 Мал аж ахуй

Улсын хэмжээнд 2014 оны эцэст тоологдсон төллөх насны 22.2 сая хээлтэгч малын 18.5 сая буюу 83.2 хувь нь 2015 оны эхний 5 сард төллөсөн байна. Эм хонины 87.0 хувь, эм ямааны 83.9 хувь, үнээний 68.8 хувь, гүүний 58.7 хувь, ингэний 39.9 хувь нь төллөжээ.

Гарсан төлийн 97.3 хувь буюу 18054.9 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2253.6 мянга буюу 14.3 хувиар нэмэгдсэн байна.

Төллөсөн хээлтэгч, аймаг, нийслэлээр, 2015 оны эхний 5 сард, мян.толгой

Зураг II.8

45.0126.9132.0138.9

459.3494.9503.1557.4

762.5878.6887.4936.1986.21 028.61 038.0

1 144.81 171.6

1 343.11 391.01 426.7

1 518.11 542.5

ОрхонГовьсүмбэрДархан-Уул

УлаанбаатарӨмнөговь

ДорноговьДорнодСэлэнгэ

Баян-ӨлгийДундговь

Говь-АлтайУвс

ХовдСүхбаатар

ЗавханБулган

БаянхонгорХэнтий

ХөвсгөлӨвөрхангай

АрхангайТөв

Газар тариалан Улсын хэмжээнд 2015 оны 6 дугаар сарын

1-ний байдлаар 428.4 мян.га талбайд тариалалт хийснээс үр тариа 356.4 мян.га-д, төмс 9.3 мян.га-д, хүнсний ногоо 4.1 мян.га-д, тэжээлийн ургамал 9.9 мян.га-д, техникийн ургамал 48.7 мян.га, эмийн ургамал 2.3 мян.га-д тариалсан байна.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан талбай 69.3 мян.га буюу 16.1 хувь, үүнээс үр тарианых 71.2 мян.га буюу 25.0 хувиар, тэжээлийн ургамлынх 5.3 мян.га буюу 2.1 дахин нэмэгдэж, харин төмсний тариалсан талбай 0.5 мян.га буюу 4.7 хувь, хүнсний ногооных 1.9 мян.га буюу 31.5 хувиар буурсан байна.

II.6 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2015 оны эхний 5 сарын байдлаар 3199.7 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.3 тэрбум төг буюу 2.3 хувиар буурлаа. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2.8 тэрбум төг буюу 0.3 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 54.1 тэрбум төг буюу 19.6 хувиар өсч, харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 132.3 тэрбум төг буюу 6.1 хувиар буурсан байна.

Õ¿ñíýãò II.5Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт

үйлдвэрлэл, жил бүрийн эхний 5 сарын байдлаар тэрбум төг

Аж үйлдвэрийн салбар

2014 2015 2015 I-V

2014 I-VV I-V V I-VНийт дүн

859.4 3 275.0 731.9 3

199.7 97.7Уул уурхай,олборлох аж үйлдвэр 575.8 2 177.4 490.6

2 045.1 93.9

Боловсруулах аж үйлдвэр 238.2 821.3 185.7 824.1 100.3Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 45.3 276.3 55.6 330.4 119.6

%

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (2010=100, улирлын нөлөөллийг арилгасан туршилт тооцоо) 2015 оны 5 дугаар сард 2010 оныхоос 18.2 хувь, өмнөх сарынхаас 5.3 хувиар өсч, харин өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувь, жилийн эцсийнхээс 11.1 хувиар буурчээ.

Page 12: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

13

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

II.7 Тээвэр

Төмөр замын тээврээр 2015 оны эхний 5 сард 7340.7 мян.т ачаа, давхардсан тоогоор 1161.5 мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 432.7 мян.т буюу 5.6 хувь, зорчигчид 205.9 мян.хүн буюу 15.1 хувиар буурчээ.

Çóðàã II.11

Төмөр замын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Çóðàã II.10

Аж үйлдвэрийн салбарын борлуулалт, дэд салбараар, жил бүрийн эхний 5 сарын байдлаар,

дүнд эзлэх хувиар

8 208.1 7 773.4 7 340.7

1 540.3 1 367.4 1 161.5

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Тээсэн ачаа, мян.т Зорчигчид, мян.хүн

Төмөр замын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, газрын тос, зэсийн баяжмал, молибдений баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 11.7-32.0 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт сүлжмэл эдлэл, талх, металл цувимал, металл бэлдэц, цэвэр ус, малын тэжээл, гоо сайхны тос, шар айраг, самнасан ноолуур, бууз, банш, вакуум цонх, хаалга, хиаман төрлийн бүтээгдэхүүн, катодын зэс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2 хувиас 7.7 дахин өссөн байна.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын баяжмал, нүүрс, хайлуур жоншны баяжмал, төмрийн хүдэр, баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 3.2-49.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт зүсмэл материал, нарийн боов, шингэн сүү, шохой, архи, хивс, ган төмөр хийц, жүүс, нэхий дээл, тамхи, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4-66.2 хувиар буурсан байна.

Төмөр замын нийт тээсэн ачаанд 2015 оны эхний 5 сард дотоодын ачаа 50.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 пунктээр буурахад цементийн тээвэрлэлт 147.5 мян.т буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт тээсэн ачаанд экспортын ачаа 26.2 хувь, импортынх болон дамжин өнгөрсөн ачаа тус бүр 11.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс экспортын ачааных 1.8 пункт, импортынх 1.0 пунктээр нэмэгдэж, харин дамжин өнгөрсөн ачааных 0.7 пунктээр буурсан байна.

Төмөр замын тээврийн салбарын орлого 2015 оны эхний 5 сард 142.7 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.1 тэрбум төг буюу 10.1 хувиар буурчээ.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2015 оны 5 дугаар сард 1681.1 мян.т болж, өмнөх сарынхаас тээсэн ачаа 185.1 мян.т буюу 12.4 хувь, орлого 33.1 тэрбум төгрөг болж, 1.8 тэрбум төг буюу 5.8 хувь, зорчигчид 233.6 мян.хүн болж, 11.7 мян.хүн буюу 5.3 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 30.1 мян.т буюу 1.8 хувь, орлого 3.5 тэрбум төг буюу 9.7 хувь, зорчигчид 50.4 мян.хүн буюу 17.8 хувиар буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2015 оны эхний 5 сард 3819.2 тэрбум төг болж, 2619.6 тэрбум төг буюу 68.6 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

9.4 7.2 8.6

34.024.7 20.8

56.668.1 70.6

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Уул уурхай, олборлох аж үйлдвэр

Боловсруулах аж үйлдвэр

Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж

Page 13: Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

14

Çóðàã II.12Агаарын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил

бүрийн эхний 5 сарын байдлаар

Агаарын тээврээр 2015 оны эхний 5 сард 1028.9 т ачаа, давхардсан тоогоор 214.2 мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 303.5 т буюу 22.8 хувь, зорчигчид 35.7 мян.хүн буюу 14.3 хувиар буурчээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА C.МЭНДСАЙХАН

2014 оны 06 дугаар сарын 11

1 495.21 332.4

1 028.9

274.5 249.9 214.2

2013 I-V 2014 I-V 2015 I-V

Тээсэн ачаа, т Зорчигчид, мян.хүн

Агаарын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Агаарын тээврээр 2015 оны эхний 5 сард дотоодод зорчигчид 65.8 мян.хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.2 мян.хүн буюу 31.5 хувь, олон улсад зорчигчид 148.4 мян.хүн болж, 5.5 мян.хүн буюу 3.5 хувиар буурчээ.

Агаарын тээврийн салбарын орлого 2015 оны эхний 5 сард 79.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 тэрбум төг буюу 2.7 хувиар өсчээ.

Агаарын тээврээр зорчигчид 2015 оны 5 дугаар сард 47.0 мян.хүн болж, өмнөх сарынхаас 7.4 мян.хүн буюу 18.6 хувь, тээсэн ачаа 216.8 т болж, 45.8 т буюу 26.8 хувь, орлого 15.4 тэрбум төг болж, 226.9 сая төг буюу 1.5 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 34.0 т буюу 13.5 хувиар буурч, зорчигчид 0.5 мян.хүн буюу 1.0 хувь, орлого 457.2 сая төг буюу 3.1 хувиар өссөн байна.