22
{ Нийгмийн халамжийн ойлголт

Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Embed Size (px)

Citation preview

Page 1: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

{Нийгмийн халамжийн ойлголт

Page 2: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Нийгмийн халамж: эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн , нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн –иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

Нэр томъёоны тайлбар

Page 3: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагтай хүн: үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүн

Байнгын асаргаа шаардлагатай иргэн: бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй , эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй , сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүн.

Хүнд нөхцөлд байгаа хүүхэд: бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл доромжлолын улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээсэн, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхэд

Ахмад настан: 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол улсын иргэн

Page 4: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн: бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогын улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болоод 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүн.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ: иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа

Өрх, толгойлсон эх /эцэг/ нөхөр, эхнэрийн аль нэг нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон , гэрлэлтээ цуцлуулсан , эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухай шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд , гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эцэг/эх/

Page 5: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Нийгмийн халамж нь хувь хүний хэрэгцээ шаардлагыг нийгмийн, нийтийн ашиг сонирхолтой нийцүүлэх зорилго дээр тулгуурлан бий болдог.

Төр хуримтлагдсан хөрөнгийг хувиарлахдаа туслалцаа шаардлагатай иргэдэд хүртээх байдлаар нийгмийн халамжийн зохицуулалтын үндэс тодорхойлогддог.

Нийгмийн даатгалд хамрагдах боломж хүн бүхэнд нээлттэй, харин нийгмийн халамжинд хамрагдах боломж зөвхөн үйлчилгээ авах хүнд л нээлттэй байдаг

Page 6: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Нийгмийн халамжийн үйл

ажиллагаа

Зайлшгүй шаардаж байгаа дэмжлэг,

туслалцаа

Дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа иргэн

Page 7: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Нийгмийн халамжийн сан: нийгмийн халамжийн сан нь төсвийн хөрөнгө, бусад байгууллага иргэдээс олгож байгаа хандив тусламжаас бүрддэг.

Нийгмийн халамжийн санг зориулалтаар нь тэтгэвэрийн сан, амжиргааг дэмжих сан гэж ангилах бөгөөд тэтгэвэрийн сангаас зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, харин амжиргааг дэмжих сангаас нөхцөлт мөнгөн тэтгэмж, халамжийн тусламж дэмжлэг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ ба асрамжийн үйлчилгээнд зориулна.

Page 8: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Нийгмийн халамжийн харилцааг үзүүлэх мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэр нь тухайн улсын эдийн засгийн хөгжил, санхүүгийн чадавхитай шууд холбоотой байдаг бөгөөд нийгмийн халамжийн санг төсвийн хөрөнгө, гадаад дотоодын хандив, тусламжаар бүрдүүлнэ.

Нэгэнт харилцаанд оролцогч нь мөнгөн хөрөнгийг бүрдүүлэхэд оролцодоггүй тул нийгмийн халамжийн туслалцааг зайлшгүй шаардаж байгаа этгээд л субъект болон оролцдог

Page 9: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Боловсролыг дэмжих үйлчилгээ

Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээНийгмийн халамжийн

үйлчилгээ нь дараах төрлүүдтэй байдаг.

Page 10: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Боловсролыг дэмжих үйлчилгээ

Нийгмийн халамжинд дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа иргэдийн хүүхэд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Бүтэн ба хагас өнчин хүүхэд Гэр оронгүй тэнэмэл

амьдралтай иргэний хүүхэд Төрөлжсөн асрамжийн

үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд

Хорих ангиас суллагдсан хүүхэд

Эдгээр хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлтөд үзүүлэг дэмжлэг үйлчилгээ үзүүлнэ.

Page 11: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардаж байгаа өрхийн гишүүн, иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн болон хэсэгчилэх төлөх

Нийгмийн халамжид хамрагсдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ

Тус үйлчилгээнд хамрагдах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үйлчилгээг Иргэний эрүүл мэндийндаатгалын тухай хуульд зааснаар зохицуулах ба тухайн хуульд төрөөс хариуцахаар заасан байна

Page 12: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх

үйлчилгээ

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа өрхийн гишүүн-иргэдийн дотроос нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсон хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай байгаа өрхийн гишүүн-иргэн

Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэн

Эдгээр иргэдэд хүнсний бүтээгдэхүүн, эсвэл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох, халуун хоол, цайгаар үйлчилэх үйлчилгээг үзүүлнэ

Page 13: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн төрөл

Нийгмийн халамжийн

тэтгэвэрАхмад настаны

халамжийн тэтгэвэр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр

4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45

насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн

эцгийн тэтгэвэр

Нийгмийн халамжийн

тэтгэмжАхмад

настаныг асарч буй хүнд олгох

тэтгэмж

Жирэмсэн болон нярай

хүүхэдтэй эхэд олгох тэтгэмж

Хөгжлийн бэрхшээлтэй

иргэнийг асарч буй хүнд олгох

тэтгэмж

Хүүхдийн нөхцөлт мөнгөн

тэтгэмж

Page 14: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Ахмад настаны тэтгэвэр

• 60 ба түүнээс дээш настай эрэгтэй 55 настай эмэгтэй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр

• 16 насанд хүрсэн одой иргэн• Хөдөлмөрийн чадвараа 50 ба

түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн4 ба

түүнээс дээш хүүхэдтэй эцэг эхийн тэтгэвэр

• 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй нэн ядуу амьдралтай өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх 50 насанд хүрсэн эцэг

Нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх бүхий субъектүүд

Page 15: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

№ Тэтгэвэрийн төрөл

Олгох журам

1 Ахмад настаны тэтгэвэр

Дүүргийн нийгийн халамж үйлчилгээний байгууллага нь Амжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг хянан үзэж ажлын 30 хоногийн дотор тэтгэвэрийн дэвтэр олгоно.

2 Хөгжлийн бэршээлтэй иргэний тэтгэвэр

3 Өрх толгойлсон нэн ядуу эцэг эхийн тэтгэвэр Нийгмийн халамжийн

тэтгэвэрийг олгох журам

Page 16: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Асаргааны тэтгэмж Нийгмийн халамжийн дэмжлэг,

туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжНийгмийн халамжийн

тэтгэмж нь дараах төрлүүдтэй.  Үүнд

Page 17: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Байнгын асаргаатай шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16-аас дээш насны иргэн

Байнгын асаргаатай шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй16 хүртлэх насны  хүүхэд,

Байнгын асаргаатай шаардлагатай ахмад настан Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан

дэмжиж байгаа иргэнд Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас

сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа,тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэнд сар бүр 48000 төгрөгийг олгоноАсаргааны

тэтгэмжийг дараах иргэнд олгоно.Үүнд

Page 18: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Өргөдөл (маягтын дагуу) Асрагч, асруулагчийн 2 хувь зураг; Асрагч, асруулагчийн иргэний

үнэмлэх(төрсөний гэрчилгээ), хуулбарын хамт;

Асрагч, асруулагчийн сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

Асруулагчийн асаргаа шаардалгатайг тогтоосон эмчийн тодорхойлолт

Асаргааны тэтгэмжид хамрагдах  иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум,

хорооны нийгмийн ажилтанд өгнө

Page 19: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй бөгөөд хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй. (Нийгмийн халамжийн хуулийн 13.7, 13.8-д  зааснаар)      

Хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 6 сараар, гурав болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 12 сараар сунгана. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.7-д зааснаар) 

Тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдэд бус эхэд олгохоор заасан байгаа тул хэмжээг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэн олгохгүйг анхаарах хэрэгтэй.

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн

12 сарын хугацаанд сар бүр олгоно

Page 20: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

өргөдөл (маягтын дагуу); 2 хувь зураг; иргэний үнэмлэх, хуулбарын хамт; сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;  Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.7-

д заасан тохиолдолд жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай суманд бол сумын их эмч, хороонд бол өрхийн эмчийн тодорхойлолт;

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид хамрагдах  иргэн дараах бичиг баримтыг

бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд

Page 21: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

Тэтгэвэр тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа

Page 22: Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14

Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.

16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.

Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.

Тэтгэвэр тэтгэмж олгох талаар