36
Анхны тусламж үзүүлэх Семинар №11 Гүйцэтгэсэн: 5-р баг О.Батбаяр, Б.Чулуунцэцэг, Х.Төмөртогоо

Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Embed Size (px)

DESCRIPTION

Нийгмийн ажилтнуудад зориулав.

Citation preview

Page 1: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламж үзүүлэх

Семинар №11

Гүйцэтгэсэн: 5-р баг О.Батбаяр, Б.Чулуунцэцэг, Х.Төмөртогоо

Page 2: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Агуулга • Нэг. Анхны тусламж гэж юу? • Хоёр. Анхны тусламжийн иж бүрдлийн цүнх• Гурав. Анхны тусламж үзүүлэх зөвлөмж

1. Амьсгалын замыг сэргээх

2. Цус алдалт

3. Шарх

4. Яс хугаралт

5. Хордлого

6. Хахах

7. Амьтанд хазуулах

8. Түлэгдэлт

9. Хөлдөлт

10. Боолтын тухай

Page 3: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламж үзүүлж сурцгаая• Анхны тусламж гэж юу

вэ? • Анхны тусламж гэж аливаа

өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай туслалцаа үзүүлэхийг хэлдэг.

Page 4: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай зөв үзүүлснээр:Хүний амь насыг аварна. Үүсч болох аливаа хүндрэл, эрсдлээс

сэргийлнэ. Өвдөлтийг намдааж эдгэрэлтийг

түргэсгэнэ.Эмчилгээний зардлыг бууруулж

хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг богиносгоно.

Page 5: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламж үзүүлэхэд баримтлах зарчим:

• Нэг. Анхны тусламж үзүүлэх гэж буй хүнийхээ биеийн ерөнхий байдлыг ажиглаж хэрхэн тусалж чадахаа шийдвэрлэнэ. Сандарч болохгүй туслаж чадна гэдэгтээ итгэлтэй байж тайван ажиллана.

• Хоёр. Амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал, ноцтой шинж тэмдгүүдээс эхлэн тусламж үзүүлэхийг эрмэлзэнэ. Амьсгал, судасны цохилт, арьсны өнгө, биеийн дулаан, цус алдсан эсэхийг шалгана.

Page 6: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламж үзүүлэхэд баримтлах зарчим:

• Гурав. Хэн нэгнээс дэмжлэг авч хамтран ажиллаж, эмнэлгийн түргэн тусламж дууд. Дуудлага өгөхдөө байгаа хаяг, байршил, тухайн хүний биеийн байдал, үүссэн нөхцлийг үнэн зөв, тодорхой дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй.

• Дөрөв. Эмнэлгийн тусламж эмч иртэл тухайн хүнийхээ аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, харилцан ярилцаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж болж буй үйл явдлыг шууд удирдаж халамжилна.

Page 7: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Яаралтай тусламж Анхны тусламжийн

иж бүрдэл

Page 8: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

• Анхны тусламж үзүүлэхэд нэн тэргүүнд халуун хэмжигч ариутгал цэвэрлэгээний шингэн, бээлий, наалт хөвөн, бинт зэрэг ороох, боох материалаас эхлээд өвчин намдаах эм бэлдмэл бүхий иж бүрдэл цүнх танд туслагч болно.

• Анхны тусламжийн иж бүрдэл бүхий цүнхийг аль ч улс оронд байгууллага хүмүүсийн хэрэгцээ шаардлага, зориултанд нийцүүлэн төрөл бүрийн хэмжээгээр эм, эмнэлгийн багаж хэрэгсэл хангах мэргэжлийн байгууллага компани бэлтгэн нийлүүлдэг.

Page 9: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

• Анхны тусламжийн иж бүрдлийн цүнх нь аян замд авч явах, гэр орон, авто машин, ажлын байранд байлгах, компани байгууллагын анхны тусламжийн нөхөрлөлийн баг хэрэглэх боломжтойгоор хийгддэг.

Анхны тусламжийн иж бүрдлийн цүнх

Page 10: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламж үзүүлэх зөвлөмж

Page 11: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Амьсгалын замыг сэргээх

Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг байнгын хүчил төрөгчөөр хангахын гол үндэс амьсгалын эрхтэн учир өвчтэй болон гэмтэж бэртсэн хүний амьсгал, амьсгалын зам, цусны эргэлтийн хэвийн байдалд анхаарна.

Page 12: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Амьсгалыг хэрхэн шалгах вэ?Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглах,

чихээ цээжинд нь нааж чагнах, хамрын үзүүрт нь хөвөн, утас, үс барих, гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх аргаар шалгаж болно. Хэрэв амьсгалахгүй, амьсгалын зам бөглөрсөн гэж үзвэл яаралтай түргэн тусламж дуудна. Энэ хугацаанд амьсгалын замыг чөлөөлөх зохиомол амьсгал, зүрхний иллэг хийж анхны тусламж үзүүлнэ,

Page 13: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Зохиомол амьсгал хийх

1. Гэмтсэн хүнээ дээш харуулж хэвтүүлж толгойг гэдийлгэн эрүүг өргөнө.

2. Гарын эрхий, долоовор хуруугаараа хамрын үзүүрийг чимхэн духан дээр байрлуулж, нөгөө гараа эрүүгээс татаж эрүүг дээшлүүлэн амыг нь ангайлгана.

3. Зохиомол амьсгалыга. Амнаас амандб. Амнаас хамартв. Амнаас ам, хамарт нэг удаа 1,5-2

секунд орчим өгч цээжний хөдөлгөөнийг харна.

Page 14: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Зүрхний иллэг хийх 1. Тусламж үзүүлэгч гэмтсэн хүний

цээжийг ил гаргаж эхлээд өвчүүний дээд доод өнцгийг олно.

2. Энэ 2 цэгээсээ өвчүүний гол уруу ижил хэмжээ зайнд орших цэг буюу өвчүүний голыг олно.

3. Энэ цэгт нэг гарын алганы ирмэгийг байрлуулна. Нөгөө гараа дээр нь давхарлан байрлуулж атгана. 2 гараа нугалахгүй, босоо чиглэлээр, эгц доош, цээжийг 4-5 см хотолзтол дарна. 1 удаагийн даралтын дараа даралтын хүчийг бууруулж сулруулаад гараа цээжнээс салгахгүй дараагийн даралтыг үргэжлүүлнэ.

Page 15: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Цус алдалт Цус алдалт гэдэг нь хүний арьс салст эд

эрхтэн судасны хана гэмтэж цус гарахыг хэлэх бөгөөд 2 ангилна.

Гадуур цус алдлалт гэдэг нь: Гадны янз бүрийн хүчин зүйлийн улмаас арьс , салст, тэнд орших цусны судсууд гэмтсэнээс нүдэнд ил харагдаж байгаа цус алдалтыг хэлнэ.

Дотуур цус алдалт гэдэг нь: Хүчтэй доргилт, битүү гэмтлийн улмаас эд эрхтний гэмтэх эсвэл дотор эрхтний зарим өвчний хүндрэлээс болж тэнд орших судас гэмтсэнээс биеийн дотуур хөндийд байгаа нүдэнд үл харагдах цус алдалтыг хэлнэ.

Page 16: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламж Цусаар дамжиж халдвараас

сэргийлэх гараа угаах, ариутгасан бээлий юм уу гялгар уут хэрэглэх

Шархан дээр цэвэр бинт эсвэл даавуу тавьж цус алдаж буй газар дараад өргөнө.

Цус алдаж буй газар гэмтсэн судасны ханыг шахаж хатуу биет тавьж даралттай боолт хийнэ. Харин дотуур цус алдалтын үед өвчтөнд хяналт тавьж яаралтай түргэн тусламж дуудах буюу хүргэнэ.

Page 17: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Шархалт зүсэгдсэн, урагдсан, хамгагдсан, хазагдсан, огтлогдсон, түлэгдсэн гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас хүний арьс, салст, булчин, зөөлөн эдүүд гэмтсэний шарх гэж хэлдэг.

Шархны шинж тэмдэг Арьс салстын бүтэн байдал гэмтэж өөрчлөгдөж Цус шүүрэх буюу гоожих Шархных орчин хавдах, өвдөх Шархны эрхтэний үйл ажиллагаа алдагдах

Анхаар!1. Том шарх үүссэн бол 6 цагийн

дотор эмчид ханд.2. Шархан дээр элдэв тос,

антибиотик зэрэг эм түрхэж болохгүй.

3. Шарханд гадны биет зоогдсон бол авах оролдлого бүү хий.

4. Амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

Page 18: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламж Эхлээд халдвараас сэргийлж гараа заавал угааж

резинэн бээлий өмс. Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаах

буюу халдваргүйжүүлэх уусмалаар арчих Шарх үүссэн нөхцөл байдал хэмжээ хэрбэрээс

шалтгаалж анхны тусламжийн их бүрдлээсээ тохирох наалт бинт жийргэвчийг авч боолт хийнэ.

Page 19: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Яс хугаралт • Гадны механик хүчинд

цохигдох, хөшигдөх, дарагдах, ойчиж унах зэргээс яс ил буюу далд хэлбэрээр хугарч гэмтдэг.

Хугаралт нь: • Өвдөнө • Хугарсан ясны хэлбэр алдагдана. • Хугарсан хэсэгт хавдаж, улайж

хөхөрнө. • Тэр орчмын арьс халуун болсон байна. • Хөдөлгөөн хязгаарлагдана. • Тэр хэсгийн үйл ажиллагаа алдагдана. • Барьж үзэхэд ясны хавиралдах чимээ

сонсогдоно.

Page 20: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхны тусламж

Гараа угаа Цус гарч байвал цусыг тогтоо. Шархан дээр цэвэр жийргэвч тавь. Хугарсан ясыг хөдөлгөөнгүй болгож чиг барьж боо. Гарын шууны яс хугарсан тохиолдолд сойлт хий. Хугарсан үеийг хөдөлгөөнгүй болгон тээвэрлэхэд бэлтгэ.”

хатуу биет буюу мод, төмөр, цаас зэргийг ашигла

Page 21: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Хордлого Хүмүүс ахуйн болон ажлын байранд төрөл бүрийн хортой, бодис, амсах, балгах, идэх, амьсгалах зэргээс хордлого үүсдэг.

Тухайлбал: Хугацаа хэтэрсэн буюу муудсан хоол хүнсний бүтээгдэхүүн Эмийн бодисын тунг хэтрүүлэн хэрэглэх Ахуйн хэрэглээний угаалгын нунтаг болон шингэнүүд, хортон

шавьж устгах хор, химийн бодисыг болгоомжгүй хэрэглэх Зарим ургамал хортой мөөг, жимс зэргийг идсэнээс болдог.

Шинж тэмдэг Толгой, хэвлий, цээжээр өвдөнө Суулгах буюу бөөлжинө Арьс цайж, улайж, загатнаж тууралт гарна Амьсгалахад бэрхшээл үүсч, ухаан санаа өөрчлөгдөнө. Чих шуугиж, нүд бүрэлзэж, дотор муухайрна.

Анхын тусламж: Хордлого юунаас үүссэн, хэр зэрэг хугацаа өнгөрснийг тогтоо.

Хордсон байж болох зүйл түүний савыг хадгалж эмнэлгийн тусламж авахдаа үзүүл.

Хорыг багасгахын тулд усаар арьсаа тасралтгүй шүрш, буцалсан ус сайн уулга.

Ойролцоох эмнэлэг болон хордлогын төвд яаралтай хүргэж тусламж ав.

Page 22: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Хахах Хахах гэдэг нь амьсгалын

дээд зам буюу мөгөөрсөн хоолойд гадны биет орж тээглэсэнээс үүсдэг.

Тухайлбал: Хоол идэж байхдаа сайн зажил

жижиглээгүй бүхлээр нь залгих Хоол идэхийн өмнө ба хоол идэж

байхдаа архи уух Хооллож байхдаа их ярих, инээх,

хэт хурдан идэх. Явах, тоглох, гүйх зэрэг үед

амандаа ямар нэгэн хатуу зүйл хийх

Анхы

н

тусл

ам

ж

Тайвшруул Хоолойгоо атгасан гарыг тавиул. Хахсан хүний ар талд гарч зогс. Хагас тонгойлгоод хоёр далны хооронд 5 удаа алгад. Хэрвээ хахсан зүйл гарахгүй бол бүсэлхийгээр нь 2 гараараа хэвлийн урд талаар тэвэрнэ.Ингэж 2гараа байрлуулж нэг гараараа нөгөө гараа атгасны дараа дээшээ чиглэлтэй 3-5 удаа огцом чанга татна.

Page 23: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Нялх хүүхэд хахвал:

1. Хүүхдийг түрүүлэг нь харуулан нэг гар дээрээ тавиад, 2 далны хооронд 5 удаа алганы ирмэгээр зөөлөн цохино. Гэхдээ дунд болон эрхий хуруугаа хүүхдийн завьжнаас шахан, долоовор хурууг аманд нь хийж, хэлийг зөөлөн дарах хэрэгтэй.

2. Хэрвээ хахсан зүйл гарахгүй бол хүүхдийн нөгөө гар дээр гэдэргэ нь харуулан эргүүлж тавиад толгойг нь эх биенээс нь доош байрлалтай нэг гараараа барина. Өвчнүүний голд долоовор болон дунд хуруугаар зөөлөн түлхэх товших маягаар 5 удаа шахалтыг хийнэ.

Page 24: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Амьтанд хазуулж, хатгуулах Төрөл бүрийн шавьж хорхой, нохой, муур зэрэг амьтанд

хатгуулж, хазуулснаас арьс, салст гэмтэх, цусанд хор орсноос хүний биеэр тархан эд эрхтнүүдийг гэмтээдэг.

Анхны тусламж: Хор цааш тархахыг сааруулж даралттай боолт хийнэ. Ил гарсан цусыг цэвэрлэнэ. Хазуулж хатгуулсан хэсэгт хүйтэн жин тавина. Ихээхэн хэмжээний шингэн зүйл уулгана. Нэгэнт хор тархсан тохиолдолд элдэв вирус, хор, шүлс

хүний цусанд орж өвчин үүсгэхээс сэргийлэн Ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэж тусламж авах

хэрэгтэй.

Page 25: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

ХөлдөлтХөлдөлт гэдэг нь нам температур

болон хүйтэн нойтон салхи шуурганд хайрагласны улмаас хэсэг газрын арьс, эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ.

Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.

Анхаар!•Хөлдсөн арьсыг үрж болохгүй•Цахилгаан халаагуур, ил гал, туяанд ээж болохгүй•Архи уулгаж болохгүй•Халуун бүлээн жинг тавихдаа гадуур нь даавуугаар жийрэглэн ороож тавина.

Page 26: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

ТүлэгдэлтГалын дөл, хэт халуун шингэн, уур, химийн

бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа гэх мэт хүчин зүйлийн нөлөөгөөр арьс болон арьсан доорх өөхөн эд, эрхтэн гэмтэхийг түлэгдэлт гэнэ.

Анхны тусламж Тухайн хүний биеийн байдлыг үнэлж, шокноос сэргийлэх

арга хэмжээ ав. Түргэн тусламж дууд. Түлэгдсэн газрыг хүйтэн усаар 10-15 минут хөргө. Арьсанд наалдаж, шигдээгүй хувцас болон үнэт эдлэлийг

тайлж ав. Гэмтэлийн эмнэлэгт заавал үзүүлж мэргэжлийн тусламж

ав.

ХОРИГЛОХ ЗҮЙЛСТүлэгдэлтийн улмаас үүссэн хагараагүй цэврүүг хагалахТүлэгдсэн шарханд тос буюу крем, тосон түрхлэгүүдийг хэрэглэх Цас, мөс, хөвөн материал тавих Түлэгдсэн хэсэгт наалдсан хувцасыг хуулах.

Page 27: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Боолтын тухайАхуйн болон аливаа осол гэмтлийн үед

үүссэн шарх, цус алдалт, бэртэлтүүдэд төрөл бүрийн боолтууд хийх шаардлага гардаг.

Боолтын зарим хэлбэрүүд

Боолтууд нь бинтэн, гурвалжин алчуур, цуулбар гэсэн төрлүүд байх бөгөөд зөв хийж сурснаар шарх, гэмтлийг халдвараас хамгаалах эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой.

Page 28: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

8-ын тоо хэлбэрийн боолт: Өвдөг, тохой, сарвуу, шагай зэрэг мөчдийн үенүүд дээр боолт хийхэд тогтоц муутай байдаг тул энэ хэлбэрийн боолтыг хийх нь тохиромжтой байдаг.

Энэ боолтийг даавуун ба сундаг бинтэн боолтоор эхлээд үеийг 2-3 удаа ороож дараа нь үений хонхороос дээш ташуу чиглэлтэй явуулж, үений доогуур тойруулаад, үйлдлийг давтана.

Page 29: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Гурвалжин алчуураар хийх боолт Толгойн боолт: алчуурын суурийг

духанд байрлуулан, оройг шилэн хүзүүнд авчирч толгойг бүтээн, 2 үзүүрийг нь шилэн хүзүүний орчимд алчуурын оройг дарж зөрүүлэн ороогоод, дахин 2 үзүүрээ духны орчим авчран зангидна.

Гарын боолт: алчуурын суурийг бугуйн үерүү, оройг нь хурууны үзүүррүү, их биеийг боох гарын алган талд байрлуулна. Алчуурын оройг гарын ар гадаргуун дээр давуулан, 2 үзүүрээ оройг оролцуулан зангидна (хөлийн тавхайг үүнтэй ижил бооно)

Page 30: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Чих буюу хацрын боолт: Гурвалжин алчуураа уртаар нь нугалаад, гэмтсэн талын хацар буюу чихэн дээр биеийн тэнхлэгийн дагуу байрлуулж, 2 үзүүрийг эсрэг талын шанаан дээр авчирч зөрүүлээд, дахин нөгөө талд аваачин зангидна.

Гарын сойлт: гарыг тохойн үеэр нугалаад, алчуурын суурийг эрүүл талын мөчний дагуу байрлуулна. Алчуурын голд гарыг тавьж 2 үзүүрийг мөрөн дээгүүр давуулан, шилэн хүзүүнд авчран зангидна. Алчуурын оройг тохой орчим зангидна.

Page 31: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Ороомог хэлбэрийн боолт: Энэ боолтыг мөчдийн

шулуун хэсэг дээр байгаа шархыг бооход хэрэглэнэ. Үүний тулд бинтийн эхний үзүүрийг боох мөчний харийн хэсэгт 2-3 ороож бэхлээд, бүдүүн хэсэг рүү чиглүүлэн ороох маягаар бооно.

Ороож боохдоо эхний ороосон боолтын 2\3-ийг дарж байхаар дараачийн ороолтыг хийнэ.

Page 32: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Цуулбар боолтЦуулбар боолтыг хамар, эрүү зэрэгөнцөгтэй эрхтнүүдийг

бооход хэрэглэнэ.

Энэ боолтыг бид өөрсдөө бэлтгээд боох боломжтой. Боох даавууны 2 үзүүрийг боох эрхтний хэмжээнд тохирсон талбай үлдээн цуулна.

Цуулбар хоорондын хэсгийг боох хэсэгт хөндлөн байрлуулаад, үзүүрүүдийг нь дээш доош нь зөрүүлэн зангидна.

Төрөл бүрийн боолтуудыг зөв хийж сурах нь танд хэзээ нэгэн цагт заавал ач тусаа өгнө гэдгийг бүү мартаарай.

Page 33: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Гурвалжин алчуурын эвхэх, зангидах

Page 34: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Дүгнэлт: • Хүн бүр анхны тусламж үзүүлж сурвал

өөрийгөө болон өрөөл бусдын амь насыг хамгаалж чадна. Ингэснээрээ гэмтэж осолдсон, өвчилсөн хүмүүст анхны тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлэх нь тухайн хүний амь насыг аврах, өвчин намдаах, хүндрэл гарах, тахир дутуу/ХБИ/ болох, халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх нэн чухал ач холбогдолтой хүнлэг энэрэнгүй буянтай үйлс юм.

Page 35: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Ном зүй:

• МУ-ын ЭМЯ-ны Анхны тусламж үзүүлж сурцгаая/гарын авлага/.УБ.,2010

• www.103.mn

Page 36: Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.