27
Гүйцэтгэсэн: Ш.Батцэцэг Хувь хүний имидж

хувь хүний имиж

Embed Size (px)

Citation preview

Page 1: хувь хүний имиж

Гүйцэтгэсэн: Ш.Батцэцэг

Хувь хүний имидж

Page 2: хувь хүний имиж

АГУУЛГА

1.Имидж гэж юу вэ?

2.Виртуал болон Вербаль имидж

3.Стэреотип хувь хүний имиджтэй хэрхэн

холбогдох вэ?

4.Идэвхитэй болон идэвхигүй стэреотипүүд

5.Эмэгтэй хүний 8 гол дүр төрх

6.Амжилттай имидж бүрдүүлэлтийн жишээ

болсон хүмүүс.

Page 3: хувь хүний имиж

ИМИДЖ

Image нь дүр төрх,шинж чанар,нэр төр гэсэн утгатай англи үг юм. Энэ нь өөрөө “бусдад сэтгэгдэл” төрүүлэх увдисыг илэрхийлдэг.

Page 4: хувь хүний имиж

   Хувь хүний имидж хоёр хэлбэрээр илэрдэг. Өөрөөр хэлбэл олон түмний харах сонсох хоёр мэдрэхүйд нь таалагдахын тулд л өөрсдийн имиджээ бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд: 

А. Визуал

Б. Вербал     

Page 5: хувь хүний имиж

ТУС БҮРД НЬ ЧАДЛЫНХАА ХЭМЖЭЭНД ЗАДЛАН АВЧ ҮЗЬЕ. 

Визуаль имидж гэдэг нь - Тухайн хүний

имидж нь дүрсээр илрэх хэлбэр юм.  

Өөрөөр хэлбэл харах сувгаар дамжин илэрдэг имидж  юм.  Энэхүү имидж нь хэд хэдэн давуу талтай.  

Орчуулга шаардагдаггүй Хүний ой тогтоолтонд илүү үлддэг Мэдээлэл харьцангуй бодитой. 

Page 6: хувь хүний имиж

Энэхүү визуаль имиджийг бүрдүүлэхэд анхаарах зүйлс бий. 

Үүнд: гаднах төрөх биеэ авч явах байдал .

Page 7: хувь хүний имиж

ВИЗУАЛЬ ИМИЖИЙН БҮРДЭЛ ХЭСЭГ

Гадаад төрх Хувцаслалт маш чухал. Өөрөөр хэлбэл таныг гаднаас тань хараад л эхний маш тогтвортой ойлголт авчихдаг. Тэгэхээр энэ сууриа маш зөв тавьж чадвал цаашдын имидж бүрдүүлэх арга замд тус дөхөмтэй. /гадуур болон дотуур хувцаснууд , сахал , аксессуар, оймс, гутал, цүнх, цаг, энгэрийн зүүлт алчуур, үзэг, тэмдэглэлийн дэвтэр/ гэх мэт зүйлүүд.  

Page 8: хувь хүний имиж

ВИЗУАЛЬ ИМИДЖИЙН БҮРДЭЛ ХЭСЭГ

Биеэ авч явж буй байдал

Үйл хөдлөл буюу физик хэл 

Тухайн хүний биеэ авч явж буй байдал үйл хөдлөл зэрэг нь имиджэд ихээхэн нөлөөлдөг.Биеийн хөдөлгөөн олон зүйлийг нээж харуулдаг. Бидний ухамсартайгаар илэрхийлж чадаагүй байгаа зүйлсийг ч тэр тодхаруулдаг.

Өөрөөр хэлбэл хурал цуглаан дээр хэрхэн биеэ авч явах вэ, дохио зангаа, үйл хөдлөл зэргээс их  олон зүйл хамаардаг гэсэн үг.  

Page 9: хувь хүний имиж

ВИЗУАЛЬ ИМИДЖИЙН БҮРДЭЛ ХЭСЭГ Орчин

Тухайн орчноо сайн мэдрэх хэрэгтэй. Жишээ нь хөдөө сонгогч нартайгаа уулахдаа цав цагаан костюм өмсөөд, цэмцэгнээд очвол тэр улс төрчийн имидж унахгүй ч гэсэн нэг их өсөхгүй. Яг үүнтэй адил хотод сонгогч нартайгаа уулзахдаа дээл малгай болоод хэт хутга зүүчихээд давхиад байвал тийм ч тохиромжгүй. 

Page 10: хувь хүний имиж

Вербаль имидж гэдэг нь Үг яриа болон бичгээр илэрхийлэх имидж юм. Өөрөөр хэлбэл хэлж ярьж буй зүйлээр өөрийн имиджээ бүрдүүлнэ гэсэн үг. 

Page 11: хувь хүний имиж

ВЕРБАЛЬ ИМИДЖИЙН БҮРДЭЛ ХЭСЭГ

Үг яриа

Энэ бол асар том зэвсэг. Үгээр хүнийг амьдруулж ч болно, . . . болно гэдэг дээ. Энэхүү имиджийг бүрдүүлэхийн тулд үг яриа нь ойлгомжтой, цэгцтэй, уран байх нь нэн чухал. Ишлэл, зүйр цэцэн үг зэргийг тохируулж хэрэглэх хэрэгтэй.

Page 12: хувь хүний имиж

ВЕРБАЛЬ ИМИДЖИЙН БҮРДЭЛ ХЭСЭГ

ИлтгэлХарин илтгэл тавих юм уу уулзалт хийж байхдаа заалаа их сайн мэдрэх хэрэгтэй. Заал шуугиж байна уу, эсвэл таныг анааралтай сонсож байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй.

  Учир таны сайн илтгэгч үү гэдгийг лекцээс чинь биш заал хэр шуугиантай байна вэ гэдгээр л дүгнэнэ.

Page 13: хувь хүний имиж

СТЭРЕОТИП- STEREOS TYPES ГЭЖ ЮУ ВЭ?

Stereos types гэдэг нь хэв маяг гэсэн утгатай

англи үг юм. Хувь хүний имидж нь тодорхой

дүр бүтээх жижиг хэсгүүд болох Стэреотип-

-үүдээс /СТ/ тогтдог.Өөрөөр хэлбэл хэн

нэгэн нүднийхээ доор бусдад анзаарагдам

мэнгэтэй бол тэр СТ болно.Хэн нэгэн үргэлж

ултай гутал байнга өмсдөг бол тэр бас нэг СТ

юм.

Page 14: хувь хүний имиж

Энэ СТ-нүүд нь дараах 2 хэмжүүрээр

хэмжигдэнэ.

1. Хэдий чинээ хүчтэй сэтгэгдэл төрүүлэх

2. Хэр олон тооны

Энэ 2 зүйлээс хамаарч тухайн хувь хүний

имиджийг онцгой хүчтэй нөлөөлж эсвэл сул

дорой болгодог.

Page 15: хувь хүний имиж

ИДЭВХИТЭЙ БА ИДЭВХИГҮЙ СТЕРЕОТИП

СТ-ийн хүчтэй сэтгэгдэл төрүүлэх нөхцөл нь дотроо бас 2 хуваагдана.

1.Идэвхитэй СТ

2. Идэвхигүй СТ

Page 16: хувь хүний имиж

ИДЭВХИГҮЙ СТЕРЕОТИП

Идэвхигүй СТ гэдэг ангилалд байгалиас өөрт нь заяасан дүр төрх төдийгүй хувийн зан авир, ажил мэргэжил, боловсрол болон сонголтоос нь шалтгаалж санамсаргүй хэлбэрээр бий болдог бүх хэв маягийг хамааруулна.

Жишээ нь: спорт маягаар хувцасладаг хэн нэгэн,сөөнгө хоолойтой танил, зузаан хүрээтэй линз зүүдэг хэн нэгнийг ч гэсэн энэ ангилалд авч үзнэ.

Page 17: хувь хүний имиж

ИДЭВХИТЭЙ СТЕРЕОТИП

Идэвхитэй СТ гэдэг нь өөртөө ашигтай гэж үзээд өөртэйгөө харьцах бүлгүүд болон олон нийтийн таашаалыг судалсны үндсэн дээр нарийвчлан тооцож бий болгосон СТ--г хэлнэ.

Page 18: хувь хүний имиж

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ 8 ГОЛ ДҮР ТӨРХ

Тухайн эмэгтэй өөрийн имиджийг бүтээхийн

тулд өөрт хамгийн зохимжтой үндсэн дүр

төрхийг сонгох хэрэгтэй. Эсрэг хүйстний

төдийгүй бүхний сэтгэлийг татан, албан

тушаал ахих хамгийн найдвартай гишгүүр

болдог эмэгтэй хүний 8 гол дүр төрх байдаг.

Үүнд:

Page 19: хувь хүний имиж
Page 20: хувь хүний имиж

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ 8 ГОЛ ДҮР ТӨРХ

1.Тачаангуй ялдам

2.Тачаангуй түрэмгий

3. Эрх танхи

4. Хээнцэр тансаг

5. Сонгодог эхэмсэг

6. Ажил хэрэгч

7. Хүчирхэг түрэмгий

8. Романтик

Page 21: хувь хүний имиж

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ 8 ГОЛ ДҮР ТӨРХ

Эдгээрээс аль нэгийг нь тухайн эмэгтэй өөрийн

байрь суурь, гадаад үзэмж, бие галбиртаа

тохируулан сонгох хэрэгтэй. Хэрэв сонголт нь

онож чадвал амжилт араасаа дагуулах болно.

Жишээлбэл: намхан булцгар эмэгтэйд

хээнцэр,эсвэл түрэмгий имидж зохихгүй

байхад эсрэгээр нь хэт өндөр биетэй эмэгтэйд

эрх танхи стиль тохирохгүй.

Page 22: хувь хүний имиж

АМЖИЛТТАЙ ИМИДЖ БҮРДҮҮЛЭЛТИЙН ЖИШЭЭ БОЛСОН ХҮМҮҮС

Page 23: хувь хүний имиж

МЭРИЛИН МОНРО

Лос-Анжелесийн цэргийн шүхэр хийдэг “Lock head” үйлдвэрийн ажилчин Норма Жин хэмээх бүсгүй дайны үеийн цэргүүдийн эсрэг хүйстнээ шохоорхох сонирхол, дутагдлыг харгалзан тачаангуй ялдам дүр төрхийг сонгосон ба түүндээ тохирох хэв маягуудыг тодотгон харуулав. Тачаангуй ялдам төрхөө тодотгохын тулд анхаарал татам хонгор шаргал өнгөөр хүрэн үсээ далдлан будаж, дуу яриагаа ч амьсгалаа татсан айлгүй болгон өөрчилж, гэгээтэй тод өнгийн нимгэн даашинзнуудын ухлаадасаар хөх цээжээ хагас цухуйлган яах болов. Засаж будсан нойтон уруулынхаа хамгийн булбарай хэсэг дээр шууд анхаарал татахуйц бяцхан хар мэнгэ тавьж, нэрээ ч имидждээ зохицуулан Мэрилин Монро гэсэн дур булаам үгээр өөрчилжээ. Метр хагас өндөртэй энэ бүсгүй өөрийн имиджээ ингэж бүтээжээ.

Page 24: хувь хүний имиж

БИТЛС

Алдарт Битлзийн бусдаас үл ялгарах эгэл төрхийг Рингогийг шинэ англичуудын сэтгэлийг татсан гэнэн хөгжилтэй инээмсэглэл,адууных шиг яралзсан том шүд, бөмбөгөр хуузархаг үс, том монхор хамар, Жон леноны дугуй шил,жимийсэн нимгэн уруул, онигор нүд нь тодруулан,үе бүхний сэтгэлд үүрд хадгалагдан мөнхөлсөн. Эдгээр өвөрмөц дүр төрх нь тэднийг алдрын оргилд хүргэжээ.

Page 25: хувь хүний имиж

ЧАРЛИ ЧАПЛИН Чаплин нэгэн том найруулагчтай танилцаж гол дүрд

тоглох хүслээ илэрхийлжээ. Гол дүрд тоглохын тулд имиж хэрэгтэй, тэр нь чамд бүрдээгүй байна гэжээ. Гэтэл Чаплин хувцасны өрөө рүү ороод явчихаж. Лондоны Балай Бинкс хэмээх өвгөн санаанд оров. Дандаа зохилдохгүй хэмжээний хувцас өмссөн тэр их төлөв согтуу явах ба үүнийгээ хүнд мэдэгдэхгүй гэж ихэд хичээх нь бүр ч инээдтэй. Чаплин томдсон өмд, гутал, таяг, багадсан пиджак, зангиа, бүрх өмсөөд, Бинксийн явдлаар алхсаар гарч ирэв. Жүжигчин эмэгтэйн гуталд тээглэснээ малгай аван уучлал гуйж, өлгүүрт тээглээд мөн л өршөөл эрлээ. Гудамжны тэнэмэл хүү байснаа асар их амжилтад хүрсэн нэгний намтар ийм буюу.

Page 26: хувь хүний имиж

ГИТЛЕР

Дэлхийн түүхэнд хромон гутлынхаа мөрийг үлдээсэн Адольф Гитлер нь тухайн цагт ид оволзож байсан нацист хөдөлгөөнийхөнд нийцэх байдлаар үс,сахлаа янзалж, сэхээтнүүдэд таалагдхын тулд байлдааны хувцсандаа огт зохиогүй зангиа зүүсэн цагаан цамц,энд тэндээ зүүсэн суран бүс нь хийрхсэн Германчуудын хөөрлийг дэвэргэх зорилготой бол, Майн Кампф нэртэй хийсвэр мөрөөдлийн ном нь тэнэг биш цэвэр Аричуудын дэмжлэгийг хүлээх бас нэг идэвхитэй СТ байлаа.

Page 27: хувь хүний имиж

АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТАНД БАЯРЛАЛАА.