23
Мэдээллийн системийн үндэс Гүйцэтгэсэн: О. Цэцэнхүү /D.IS12D015/ Г. Мөнхтунгалаг /D.IS12D016/ Г. Намуун /D.IS12D017/

мэдээллийн системийн үндэс

Embed Size (px)

DESCRIPTION

Za busdad hereg bolj magad gj bodood oruullaa.

Citation preview

Page 1: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн үндэс

Гүйцэтгэсэн: О. Цэцэнхүү /D.IS12D015/

Г. Мөнхтунгалаг /D.IS12D016/

Г. Намуун /D.IS12D017/

Page 2: мэдээллийн системийн үндэс

”Систем гэж юу вэ?

Систем гэдгийг энгийнээр утгачилж ойлговол ямарваа нэгэн зүйлийн цогц,бүрдэл гэх мэтээр ойлгож болох юм. Харин үүнийг томьёолбол:

Нэгэн зорилгын төлөө зохион байгуулсан элементүүд буюу бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдлийг систем гэнэ.

Page 3: мэдээллийн системийн үндэс

Систем гэж юу вэ?

Тодорхойлолтууд Тодорхой зүй тогтлын дагуу хоорондоо харилцан уялдаатай эд зүйлс, үзэгдэл, байгаль, нийгмийн тухай мэдлэг зэргийн бодит нэгдэл .• Большая советская энциклопедия

Систем гэдэг нь Тодорхой үйлдлийг гүйцэтгэхийн тулд хамтран үйл ажиллагаа явуулж байгаа объектуудын цогц юм.

• Глазунов

Систем гэж Харилцан уялдаа бүхий объектуудын олонлогийг хэлнэ.

• Эдийн засагч Т.Дорж “ Эдийн засаг , математикийн загвар”

Page 4: мэдээллийн системийн үндэс

Систем гэж юу вэ?

• Системийг бүрдүүлэх элементүүд нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд харилцан холбогдож, эмх замбараатай ажиллагааг хийдэг нэгдэл бөгөөд систем болсноор элемент тус бүр дангаараа хийж чадахгүй ажлыг гүйцэтгэж чадна.

Page 5: мэдээллийн системийн үндэс

Системийг дүрсэлвэл:

Элемент

Элемент

Элеметн

Элемент

Элемент

Page 6: мэдээллийн системийн үндэс

Системийг шаталсан бүтцээр дүрсэлбэл:

Систем

Дэд систем Дэд систем

Дэд системДэд систем

Page 7: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн систем гэж юу вэ?

• Мэдээллийн систем гэдэг нь технологи, хүн, харилцаа болон мэдээллийг дүрслэх үйл ажиллагаа буюу процессуудын нэгдэл юм.

Page 8: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн систем гэж юу вэ?

• Үүнээс үзэхэд мэдээллийн систем нь зөвхөн мэдээллийг боловсруулах ПХ, ТХ, сүлжээ, харилцаа холбооны технологи биш, тэдгээрийг боловсруулан хөгжүүлдэг мэдээллийн системийг хариуцдан ажиллах гэх мэт цогц үйл ажиллагаа, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг хоорондын болон гадаад орчин, бусад системүүдтэй харилцан уялдах дүрмүүдийг агуулдаг байна.

Page 9: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн систем гэж юу вэ?

Өөрөөр хэлвэл:

Үйлдвэр байгууллагын ажиллагааг хэвийн явуулахын тулд системийг бүтээдэг. Үүнийг ажлын систем гэнэ. Ажлын систем нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба худалдах систем, хүмүүсийг зохион байгуулах систем , мэдээллийн систем гэх мэт олон системээс тогтоно.

Page 10: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн нөөц гэж юу вэ?

Мэдээллийн системийн нөөц гэдэг нь мэдээлэл цуглуулах, боловсруулахад оролцож буй

• Хүн

• Програм хангамж

• Техник хангамж

• Харилцаа холбооны сүлжээ

• Өгөгдлийн нөөцийн цогц иж бүрдэл гэж ойлгож болно.

Page 11: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн нөөц гэж юу вэ?

Үүнд:

Хүний нөөц:

Мэдээллийн системийн бүхий л үйл ажиллагаанд хүний нөөц шаардлагатай ба тэдгээр хүмүүсийг хэрэглэгчид болон мэдээллийн системийн мэргэжилтнүүд хэмээн хувааж үзэж болно.

Page 12: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн нөөц гэж юу вэ?

Програм хангамжийн нөөц:

Өгөгдөл, мэдээллийг боловсруулахад ашиглагдаж байгаа бүхий л үйлдлийн систем, хэрэглээний болон тусгай зориулалтын програмууд орно.

Page 13: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн нөөц гэж юу вэ?

Техник хангамжийн нөөц:

Компьютер түүний дагалдах болон хэвлэгч, олон үйлдэлт төхөөрөмж зэрэг нэмэлт төхөөрөмжүүд орно.

Page 14: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн нөөц гэж юу вэ?

Харилцаа холбооны сүлжээний нөөц:

Харилцаа холбооны шугам, суурин болон үүрэн холбоо, сүлжээ мэдээлэл солилцох дүрэм журам

Харилцаа холбоо сүлжээний тоног төхөөрөмж техник хэрэгслүүд орнр.

Page 15: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн нөөц гэж юу вэ?

Өгөгдлийн нөөц:

Өгөгдөл гэж юу вэ?

Хүмүүс өгөгдөл, мэдээлэл гэдгийг ихэвчлэн хольж хэрэглэдэг.

Өгөгдөл гэдгийг эцсийн мэдээлэл болгон хувиргахын тулд боловсруулж байгаа “түүхий эд” материал гэж үзэх хэрэгтэй.

Page 16: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн нөөц гэж юу вэ?

Ингээд өгөгдлийн нөөц гэдэгт:

• Өгөгдлийн сан DATABASE боловсруулсан болон зохион байгуулсан өгөгдөл мэдээлэл

• Мэдлэгийн сан KNOWLEDGE BASE тоо, баримт, дүрэм журам, ажилтны туршлага, мэдлэг гэх мэт орно

Page 17: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн хэрэглээ

Мэдээлийн систем бол байгууллага, бизнесийн үйл ажиллагааны хэвийн болоод найдвартай, үр бүтээмжтэй байдлыг хангах замаар автоматжуулах, их хэмжээний өгөгдлийг хадгалах, боловсруулах, удирдлагыг шийдвэр гаргахад цаг тухайд шаардлагатай мэдээллээр хангах, мэдээлэл боловсруулалтыг боловсронгуй болгох нэгэн төрлийн хэрэгсэл юм.

Page 18: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн хэрэглээ

Жишээ нь:

“Цаг агаарын мэдээлэл” боловсруулахад:

Цаг уурын урьдчилсан тоон мэдээлэл дээр үндэслэн цаг агаарын мэдээг тооцоолон гаргадаг байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд:

Цаг бүртгэлийн систем - ийг ашиглах шаардлагатай байдаг.

Page 19: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн төрлүүд

• Мэдээллийн системийг бизнесийн хэрэгцээ шаардлага үйл ажиллагаанд зохицуулан төрөл бүрийн зорилгоор хөгжүүлдэг гэж өмнө өгүүлсэн.

• Тэгвэл үүнд дараах төрлийн мэдээллийн системүүд орно.

Page 20: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн төрлүүд

Бүртгэл боловсруулалтын систем (TPS, Transectio Processing System)

Ажлын байрны автоматжуулалтын систем

(DAS, Office Automation System)

Мэдлэг бүтээх систем (KWS, Knowledge Work System)

Удирдлагын мэдээллийн систем

(MIS, Management Information System)

Page 21: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн төрлүүд

Шийдвэр гаргалтыг дэмжих систем

(DSS, Decision Support System)

Гүйцэтгэлийг дэмжих систем (ESS, Executive Support System)

Бүлгийн шийдвэр гаргалтыг дэмжих систем (GDSS, Group Decision Support System)

Компьютерээр дэмжигдсэн хамтын ажиллагааны систем (CSCWS, Computer-Supported Collaborate Work System)

Page 22: мэдээллийн системийн үндэс

Мэдээллийн системийн төрлийн жишээ

• Үйлдвэрлэлийн мэдээллийн систем

Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн үйлдвэрлэлийн систем

Жишээ нь: Хэрэглэгч нүдний шил худалдаж авахдаа өөрөө шилнийхээ өнгө загвар, рам зэргийг сонгож авч болно.

• Мөн Санхүүгийн мэдээллийн систем

- Санхүүгийн байгууллагын онлайн систем

Жишээ нь: Банк, ATM, үнэт цаасны сүлжээ

- Электрон худалдаа

Жишээ нь: интернэт ашиглан онлайнаар худалдаа хийх

Page 23: мэдээллийн системийн үндэс