27
Монголын Нууц Товчоо ба Олон Улсын Харилцаа МНТ дахь 282 зүйл дээр задлан шинжилгээ хийж олон улсын харилцаатай холбоотой хэд хэдэн зүйл дээр ажиглалт хийгдэв /105, 106,126,127,179,180,181,183,190,194,196,238,259,265 ,276/ болно. Олон улсын харилцаа хичээл 2013 он

монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Embed Size (px)

DESCRIPTION

МНТовчоонд ОУХарилцааны тухай ямар мэдээ баримт гарсан тухай

Citation preview

Page 1: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Монголын Нууц Товчоо ба Олон Улсын Харилцаа

МНТ дахь 282 зүйл дээр задлан шинжилгээ хийж олон улсын харилцаатай холбоотой хэд хэдэн зүйл дээр ажиглалт хийгдэв /105, 106,126,127,179,180,181,183,190,194,196,238,259,265,276/ болно.

Олон улсын харилцаа хичээл 2013 он

Page 2: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Амьдралын хэв маяг

Тэр цагийн монголчуудын аж ахуй нь хувиа аргацаах гойд шинжтэй, худалдаа нь арилжааны хүрээнд болж байсан боловч улс ханлигдууын хооронд харилцаа холбоо ямар нэгэн хэмжээгээр үүсч тэр нь хичнээн явцуу атугай ч нэгдсэн улс байгуулахын эдийн засгийн урьдчилсан нөхцөл болж байжээ.

Page 3: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Монголын нууц товчооноос нэгтгэн үзвэл:

Чингис хаан төрийн албандаа зарим нэгэн гадаадын бичгийн хүн, эрдэмтэн нарыг ашиглах бодлого баримталж байсан боловч тэд тухайн үед төдий л олон байгаагүй бөгөөд нөлөө нь ч ялимгүй байжээ. Тулгар бичгүүдээс үзэхэд, найман улсыг байлдан эзолэхэд Тата тунгаа гэдэг уйгар нтүшмэлийг олзолж ноёдын хүүхдүүдэд уйгар бичиг заалгаж байсан ба хожмын үед Елюй Чу-цай гэдэг хятан эрдэтэн чингисийн ордонд алба хаах болжээ.

Page 4: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Тухайлбал нууц товчооны 105, 106,126,127,179,180,181,183,190,194,196,

238,259,265,276 дугаар зүйлүүдэд илч төлөөлөгчийн тухай мэдээ гарна. Энэ бүхнийг Элчид дуу бариулав, Хэл хүргэх, Хэл хүргэн элч илгээв, Хэл хүргэж илгээвээс, Хэл хүргэн ирэв, хэл оруулж ирлээ, гэх мэтээр бичсэн байдаг.

Page 5: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Өгөөдэй хааны үед ордны дотоод гадаад харилцааны албан хэргийг эрхлэн явуулдаг тусгай байгууллага ажиллаж гадаад харилцааны бүх ажлыг хариуцахаас гадна харь улс орнуудад зарах элч түүнийг авч явах захидал бичгийг монгол ыбичгээр үйлдэж төгсгөлд нь хаан мутарын үсэг зурж тамга дардаг байжээ. Их монгол улсын үед дипломат илч нар цөм алтан мөнгөн гэрэг “пайз” –тай байсан аж.

Page 6: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Илчийн авч явах зар пайз дээр монгол бичгээр “тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг түргэн? Мөнх тэнгэрийн хүчинд хэн эс бишэрвээс алдахгүй. Мөхөс өөрийн бие явсан адил зохисыг үзэн шийтгэсүгэй” гэх мэтээр бичдэг байсан хэмээн Чжао Хун, Пэн Дая нар бичсэн байна. Хархорум хот бол дэлхийн өнцөг булан бүрээс ирэх элч төлөөлөгчид аянчин жуулчин худалдаачид лам хуварга, гар урчуудын хуран цугладаг төв болжээ.

Page 7: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Өгөөдэй хаан их монгол улсын засаг захиргаа төрийн зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож гадаад харилцааг ихэд өргөжүүлсэн юм.

Монгол нь хятад зэрэг хөрш улсууд төдийгүй, мөн сартул “туркестан” мэтийн өнгө зүгийн улс оронтой эдийн засаг, худалдаа арилжааны харилцаатай байжээ. Сэлэнгэ мөрнөөр нугтаглаж байсан Мэргид аймгийнхан алс хол газраас тээвэрлэн авчирсан гурил хэрэглэж байсан мэдээ байдаг.

Page 8: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Монгол орон Хятад улстай өргөн харилцаатай байжээ. Монгол, Хятад балар эртнээс аваад харилцан адилгүй хоёр өөр аж ахуйн чиглэлээр хөгжиж , монгол нүүдлийн аж ахуйг,Хятад нь газар тариалангийн ажлыг эрхэлж байсан бөгөөд үүний дүнд хоёр орны ард түмний аж байдал амьдрал ч өөр замаар хөгжиж байжээ.

Page 9: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Монгол аймгууд өөр хоорондоо ба гадаад харилцааны чухал асуудлуудыг язгууртан ноёдын хуралдайгаар зөвлөж хэлэлцэх дайн тулалдаан хийх гэж байгаагаа бие биедээ урьдаас дуулгаж хэлэх цаг тулалдах газраа хүртэл ярилцан тохиролцдог заншилтай байжээ. Монголын гадаад ба аймаг хоорондын харилцааны хөгжлийн явцад бий болсон хэв заншил арга барил нь улс гэр байгуулагдсаны дараа улам нарийсан боловсорч монгол улсаас гадаад улсуудтай харилцах харилцаанд их нөлөөлжээ. Монголын байлдан дагуулагчид харь орнуудыг эзлэн захирахын тулд цэргийн их хүчиндээ түшиглэхийн хамт мөн дипломатын элдэв мэх ажил явуулгыг хэрэглэж байжээ.

Page 10: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Чингис хааны харь орнуудыг дайлан дагуулах олон улсын хоорондын маргааныг шийдвэрлэхэд юуны урьд зэр зэвсгийн хүчийг урьтал болгодог байсан боловч дипломатын арга ажиллагааг мөн хослуулан хэрэглэж байсныг үгүйсгэж болохгүй.

Page 11: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Чингис тэр цагт Хятадын дотор тогтнож байсан Алтан улс, өмнөд ул хоёрын зөрчлийг ашиглан Сүн улстай найрамдан Алтан улсыг хамсан зохих бодлогыг явуулж багаггүй амжилт олж байжээ. Монгол нь өмнөд Сүн улстай 1214 оноос эхлэн элчин харилцаа тогтоожээ. Монгол ба Сүн улс хоёрын удаа тдараа солилцон элч нарын үйл ажиллагааны дүнд алтан улсын эсрэгт монгол Сүн улсын хооронд цэргийн холбоо бий болсон нь Чингийсийн дипломатын нэг том амжилт болсон.

Page 12: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Жишээ МНТ-оос

Сэнгүм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад илгээ"гэж явуулав. Бас өгүүлрүүн: "Надад хан эцэг, Сэнгүм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширүн, Хачиун тус бүр хоёр хүнийг элч болгож ирүүлнэ үү" гэж Архай Хасар, Сүхэхэй жэүн хоёрт энэ үгсийг цээжлүүлж илгээв.

Page 13: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Хасарыг ирмэгч, Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зөвлөлдөж, Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын үг гэж хэл гэж өгүүлрүүн:

Page 14: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Торбиташ нэрт элчийг онгууд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлүүлсэн нь: "Энэ дорно зүгийн цөөн монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын хоромсогыг булаан авъя" гэж илгээжээ.

Page 15: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Энэ мэтээр Чингис хаан Жамуха хоёрын хоорондын тэмцэлдээний туршид Жамухын талд орж байгаа отог аймгууд Чингисийн отог аймгуудтай Элч илгээлцэн харилцаж дайн тулаан хийх арга сүвэгчилсэн болой.

Page 16: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Уйгурын Идүүд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлүүлсэн нь: "Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бүсий чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье" гэж өчиж илгээжээ. Энэ хэсгээс үзвэл Чингис хаанд элч илгээж түүний талд зогсох санаагаа илэрхийлж байгаа нь гадаад харилцаатай нь холбоотой байгаа юм.

Page 17: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

259. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хөдөлж, Сэмисгяб хотод буув. Семисгяб хотоос хөдөлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хүлээж, Алтан горхины нуруунд Султан хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж хэлүүлсэн нь: "Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга. Чи бидэнд ирж нийл! Гэж илгээв. Толуй, Иру, Исэбүр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чүхчэрэн хотыг эвдэж байхад элч хүрч очив. Толуй, Чүхчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлэв. 

 

Page 18: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

(албан бичиг нь их төлөв шүлэг бөгөөд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлүүлсэн нь: "Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр үгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн үгэндээ хүрсэнгүй, цэрэг ч өгсөнгүй, харин их үгээр дайрсан билээ. Тэр үед бид өөр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мөнх тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" гэж илгээвэл

Page 19: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Бурхан өгүүлрүүн: "Дайрамх муу үгийг би хэлсэнгүй" гэв. Аша хамбу өгүүлрүүн: "Дайрах үгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хүмүүс бий. Алаша-д аялж надад ирэгтүн! Тэнд байлдъя! Алт, мөнгө уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиү (Ся-лян) хотод ирэгүн!" гэж илгээжээ. Энэ үгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар өгүүлрүүн: "За тэр бишүү. Тэд ийм их үг хэлж байхад бид яаж буцаж болно? Үхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан Алашаг зорьж хүрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бүсэлж Аша хамбыг барьж, түүний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг үнсэн товрог болтол талж сүйтгэв. "Тангудын омогтой дуулгаргүйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргүүд дураар барьж олзолж автугай!" гэж зарлиг болов. 

Page 20: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Ихэнхдээ харь орныг эзлэн авах болон харь оронтой гэрээ хэлэлцээр хийх дайн тулаан хийх сацуу улс төрийн үйл явдалтай холбоотой асуудлуудыг элч илгээн харилцаж нэгэн шийдвэрт хүрдэг байсан байна. Яг ч бүр гадаадын харь орнууд гэхээсээ илүүтэйгээр Хятадын ойр хавиар байрлах жижиг орнуудтай холбоо харилцаа үүсгэн харилцаж байсан байна.

Page 21: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

МНТ нд ОУХ тай холбоотой болсон үйл явдлын тэмдэглэлүүд

960 он-Хятадын Сүн улстай “Монгол улс” “...зохицож, Судар ном туулав” гэж түүхэнд тэмдэглэжээ.

XI зуун- Оно ,Хэрлэнгийн монголчууд Кам “Андуу” газартай харилцаатай болжээ.

XI зуун- Монголчууд Хятан гүрэнтэй улс төрийн талаар харилцах явдал нь улам нягт болж байсан байна.

Page 22: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

1204 он- Чингис цэргийнхээ зохион байгуулалтыг өөрчилж “аравт, мянгат, зуут”-ын дүрмийг тотоов. Наймантай байлдаж мөхөөв. Уйгар бичгийн хүн Тататунгааг олзлов.

1207-1209 он- Тангуд улсыг удаа дараа дайлав.

1211- Чингис хаан Алтан улсыг дайлав.

Page 23: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

1214 он- Монгол Өмнөд Сүн улстай элчин харилцаа тогтоосон.

1217 он- Мухулайд гоо ван цол хүртээв. Их Монгол улсын 450 хүнтэй худалдаачид Хорезмыг зорив.

1218- Монгол Солонгосын хооронд найрамдалт харилцаа тогтоож тангараг бичиг өргөв.

Page 24: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

1221 он- Чингич хаанЧан Чунь бомботой уулзав.

1222 он- Чингис хаан хятадын Өмнөд Сүн улсын элч Чан Чунь бомботой 2 удаа уулзаж ярилцав.

1232 он- Сартаг жанжины цэрэг Молонгосыг довтолж , Солонгос улс нийслэлээ Канхва аралд нүүлгэсэн.

Page 25: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

1235 он- Хархорумд Их хуралдай хурж Өрнөдийн улс орнуудыг байлдах тухай хэлэлцсэн. Мөн Хятадын Өмнө Сүн улсын элч Пэн Дая, Сюй Тин нар монгол газар ирэв

1240 он- Монгол цэрэг Өмнөд Оросын Киев хотыг эзлэв.

Page 26: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Эх сурвалж

<Монголын нууц товчоо>, 105, 106,126,127,179,180,181,183,190,194,196,238,259,265,276 зүйл

<Монгол Улсын шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэн>.<Монгол улсын түүх>.2003.дэд боть.84,103,148,149,297,299,300,302-р талууд.

Page 27: монголын нууц товчоо ба олон улсын харилцаа

Анхаарал тавьсанд

баярлалаа.