16
ХҮЧИРХИЙЛЭЛ ТҮҮНИЙ ХЭЛБЭРҮҮД Эрүүл мэндийн боловсрол МУБИС Ф-Э О. Цэнд-Аюуш Facebook: Link man

хүчирхийлэл гэж юу вэ?

  • Upload
    -

  • View
    5.154

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: хүчирхийлэл гэж юу вэ?

ХҮЧИРХИЙЛЭЛ

ТҮҮНИЙ

ХЭЛБЭРҮҮД

Эрүүл мэндийн боловсрол

МУБИС Ф-Э О. Цэнд-Аюуш

Facebook: Link man

Page 2: хүчирхийлэл гэж юу вэ?

Аливаа  нэг субъект өмнөө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд албадлага, хүч хэрэглэх аргыг хэрэглэхийг хэлнэ.

Хүчирхийлэл гэж юу вэ?

Хүчирхийлэл1. Хүчтэй өвдөлт, шаналлыг үүсгэдэг.2. Төлөвлөгдсөн үйлдлээр явагддаг.3. Зорилго агуулдаг.4. Үйлдэл болон эс үйлдлээр илэрдэг.                                                                 

Биеийн хүчний хүчирхийлэлд юу багтдаг вэ?o Эд юмаар цохихo Хоолой боохo Гарыг нь мушгихo Хананд савахo Хутга мэсээр айлган сүрдүүлэхo Химийн бодис ашиглахo Хүнд гэмтээхo Эмнэлгээс нуухo Амь насыг нь хохироор зэрэг орно.

Page 3: хүчирхийлэл гэж юу вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм.

Page 4: хүчирхийлэл гэж юу вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл нь 1990-ээд оноос хойш манай нийгэмд нэлээд хэрэглэгдэх болсон.  Гэр бүлийн эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нь эмэгтэй гэр бүлийн хүрээнд төрсөн цагаасаа эхлэн өтлөх хүртлээ өөрийн амьдралын орчинд амсаж болох хүчирхийллийн хэлбэр.      Гэр бүлийн болон ойр дотны харилцаатай этгээд буюу этгээдүүд бэлгийн харилцааны шинж бүхий үндэслэлээр үйлдсэн, бие махбод, сэтгэлзүйн болоод бэлгийн харилцааны шинжтэй, хэл амаар доромжлох, айлган заналхийлэхээс эхлээд бие махбодид хүнд гэмтэл учруулах, хулгайлах, бэртээж гэмтээхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх, албадах, мөрдөж мөшгөх, хэл амаар доромжлох, орон байранд хүчээр буюу хууль бусаар нэвтрэн орох, шатаах, өмч хөрөнгөө устгах, бэлгийн хүчирхийлэл, хүчээр гэр бүл болох, сүйт бүсгүйн инж сүй буюу төлөөстэй холбоотой хүчирхийлэл, бэлэг эрхтэнг бэртээж гэмтээх, замаар ашиглахтай холбоотой хүчирхийлэл, гэрийн үйлчлэгчийг хүчирхийлэх хүртэл, хүчирхийллийн шинжтэй бүх үйлдэл, мөн тийм үйлдэл хийх оролдлогыг "гэр бүл дэх хүчирхийлэл" гэж үзэх ёстой.  

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?тайлбар

Page 5: хүчирхийлэл гэж юу вэ?

Жишээ нь:

Гэр бүлийн тэргүүн болсон энэ хүн таван настай өөрийн төрсөн хүүгээ удаа дараа зодож, хүйтэн мэс ашиглан бэртээсэн Г.Довчинсүрэнг  шүүж, түүнд 7.6 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн энэ хүн  төрсөн охиноо найман сартай байхад нь зодож, нүдийг нь гэмтээсэн бөгөөд гэр бүлдээ хүчирхийлэл үзүүлсэн гэх хэрэгт буруутгагдсан билээ. Түүнд Баянзүрх дүүргийн прокурорын газраас  7.9 жилийн ял төлөвлөөд байсан ч шүүхээс хэргийг хянаж үзээд, 7.6 жилийн хорих ял оноов.

Page 6: хүчирхийлэл гэж юу вэ?

 Манай бүсгүйчүүдийн маань 86% нь гэр бүлийн хүчирхийлэл буюу эр нөхөрийхөө дарамт шахалт зодолтыг бусдаас нуудаг юм. Үлдсэн 14% хувь нь түүнийг тэсдэггүй хэнд ч хамаагүй хэлдэг юм

Page 7: хүчирхийлэл гэж юу вэ?

Хүчирхийлэлээс хүчирхийлэгч төрдөг.

Page 8: хүчирхийлэл гэж юу вэ?

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж юу вэ?

- Сэтгэл санааны дарамт- Бие махбодийн хүчирхийлэл- Бэлгийн хүчирхийлэл- Үл хайрлах

Аймхай- Хэрүүлч- Зожиг- Хөхрөлт- Бэртэлт- Түрэмгий- Жирэмслэлт- Үзэн ядалт- Ихийг мэдэгч- Бохир- Хулгайч- Тэнэмэл

хэлбэр

Үр дагавар

Page 9: хүчирхийлэл гэж юу вэ?

Жишээ нь

Мөн л нэгэн гэр бүлийн тэргүүн ЭЦЭГ хүн зургаан настай ахыг нь айлган сүрдүүлж, заазуур авчруулан, таван настай хүүг яргалж, хоёр настай нялх охиноо ч хайрлахгүй, эхийнх нь хамт тамлах хэрцгий нэгнийг хүн гэж нэрлэхэд хэцүү. Ийм догшин араатныг эцгээ гээд хамт байж таарамгүй. Төрсөн үрээ заазуурдаж байгаа энэ хүн яг хүн мөн үү

Page 10: хүчирхийлэл гэж юу вэ?

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гэдэг ойлголтод гэр бүлийн хүрээнд багтдаг ойрын хамаатан буюу цусан

төрлийн  хүмүүсийн хоорондын бэлгийн харилцаа хамаарна.

Page 11: хүчирхийлэл гэж юу вэ?

Статистикийн баримтаар эмэгтэйчүүдийн 17 хувь, эрэгтэйчүүдийн 12  хувь нь хүүхэд байхдаа өөрийн насны хүүхэд юм уу, эсвэл томчуудтай бэлгийн хавьталд орсон байдаг байна.

Page 12: хүчирхийлэл гэж юу вэ?

хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь цөөнгүй тохиолддог бөгөөд ихэвчлэн охид өртдөг байна.  Гэтэл ийм хэргийн ихэнх нь мэдэгдэхгүй өнгөрдөг ажээ. Нэгэн судалгаагаар хохирогчдын 22 орчим хувь нь бэлгийн хүчинд  автсанаа мэдээлж, бусад нь нуун дарагдуулдаг гэж гарсан байна.Хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлсэн хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд байна. Судалгаанаас харахад охид бараг бүх  тохиолдолд эрэгтэй хүний хүчинд автдаг бол хөвгүүд эрэгтэй, эмэгтэй хүний аль алины хүчинд автдаг байна. Нэгэн  судалгааны дүнгээс үзэхэд хүүхдийг хүчирхийлсэн хүмүүсийн 94 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Энэ байдалд олон хүчин зүйл  нөлөөтэй гэж илэрчээ.

Page 13: хүчирхийлэл гэж юу вэ?

Бэлгийн хүчирхийлэл гэж юу вэ?

  Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь бэлгийн харилцаанд албадах, эмэгтэйн зөвшөөрөлгүй, саналыг нь үл харгалзан бэлгийн харилцаанд оруулах, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг албадан бэлгийн харьцаанд оруулахыг завдсан, бэлгийн харьцаанд орсон, ингэхдээ дарамт учруулсан, согтууруулах ундаа, бусад мансууруулах бодисын нөлөөгөөр дээрх үйлдлийг хийсэн байхыг ойлгоно.

Page 14: хүчирхийлэл гэж юу вэ?

  Бэлгийн хүчирхийллийн хохирогч нь хэн ч байж болох ч ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд, охид өртдөг байна. Хүчин нь хүний бие махбодын гагцхүү "бэлгийн" эсрэг дайралт биш үнэн хэрэгтээ хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндийн бүрэн бүтэн байдал, өөртөө итгэх итгэл, нэр төр, сэтгэл санаа, бие махбодын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг юм.   Хүчин болон бэлгийн халдлага нь эрх мэдлийн гэмт хэрэг бөгөөд хохирогчийг эрхшээлдээ оруулах сэдэлтээр, эрх мэдэл, хяналтыг мэдрэх зорилгоор үйлдэгддэгч манай улсын хууль тогтоомжид хүсэл тачаалын гэмт хэрэг гэж үзэх агуулгаар тусгагдсан байна.

Page 15: хүчирхийлэл гэж юу вэ?

Бэлгийн дур хүсэл нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэх шалтаг, тайлбар нь болдог байна. Хүчинг зөвхөн хурьцал гэж тооцдог. Хүчиндэх гэмт хэргийн бүрдэл нь хурьцал эхэлмэгц төгсгөл болно. Хүчингийн хэрэг ихэвчлэн итгэл эвдэх, хуурах, эрх мэдэл болон эдийн засгийн хувьд эрхшээлдээ оруулах аргаар үйлдэгддэгийг үл харгалзан зөвхөн хүч хэрэглэх, эсхүл хэрэглэхээр заналхийлэх үйлдлийг хүчинд тооцдог. Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчин, бэлгийн хандлагын талаарх бодлого, эрх зүйн орчин хохирогчдод ээлтэй бус байна.

Page 16: хүчирхийлэл гэж юу вэ?

Хүчирхийлэл зохидоггүйХүүхдийн ертөнц

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА