22
ЁС ЗҮЙ БА БҮШИДО Санхүү Менежмент Ж. Мягмардорж

Ёс зүй ба БҮШИДО

  • Upload
    miigaaj

  • View
    99

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ёс зүй ба БҮШИДО

ЁС ЗҮЙ БА БҮШИДО

Санхүү Менежмент

Ж. Мягмардорж

Page 2: Ёс зүй ба БҮШИДО

“Ямато”

“Нар мандах газар” буюу Японоор Нихон

Page 3: Ёс зүй ба БҮШИДО

Өнөөдрийн Япон орон 2014 оны байдлаар

• Хүн ам: 12699808

• ДНБ: 4.901 триллион доллар

• Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 3-т

Бүрдүүлэгч салбарууд

• Аж үйлдвэр 22.5%

• ХАА 2.3 %

• Үйлчилгээний салбар 75.2%

Page 4: Ёс зүй ба БҮШИДО
Page 5: Ёс зүй ба БҮШИДО

Илтгэлийн зорилго.

• Япон эх орноо ийнхүү хөгжүүлж чадсан “Нихон жин” буюу “Япон хүн” гэж хэн бэ?

• Үлэмж их хөдөлмөрч, тэвчээр хатуужилтай, өмнөө тавьсан зорилгодоо хүрч чаддаг Япон хүний мөн чанар хаана оршино байна бэ ?

• Философи- Жинхэнэ сайн сайхан амьдралд хүрэх зам нь хүний дотоодод сайн зохион байгуулагдсан, эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлэх явдал байдаг.

Page 6: Ёс зүй ба БҮШИДО

Түүхийн хуудас

1. Бүшидогийн үе 1868 он хүртэл

2. 1868-1912 он бол японы Мэйжигийн эрин үе

3. 1912-1926 он бол Тайтоогийн үе: Дайны эзлэн түрэмгийлэх бодлогыг хэрэгжүүлс

4. 1926-1989 он Шёовагийн эрин үе: Дайны хүнд үеийг даван туулж дайнаас Үндсэн хуулиараа татгалзаж, эрдэм мэдлэг,мэдээлэл,технологийг дээдлэн эх орноо дэлхийн өндөр хөгжилтэй ,хүчирхэг баян орон болгон хувиргаж чаджээ.

5. 1989 оноос эхлэн Хэтэй буюу Энх амгалан тогтнох үе . Акихито эзэн хааны энэхүү үеээс Япон улс улам цэцэглэн хөгжиж байна

Page 7: Ёс зүй ба БҮШИДО
Page 8: Ёс зүй ба БҮШИДО
Page 9: Ёс зүй ба БҮШИДО

Менталитет

• Менталитет гэдэг нь үндэстний онцлог, оюун санаа, сэтгэлгээний хэв төрх

• 13-р зууны үед Ш.Монтеське хүмүүсийн менталитетийг цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаг гээд сэрүүн бүсийнхэн дайчин шаргуу, хурц догшин, халуун бүсийнхэн залхуу найзгай хэмээсэн хандлага гаргасан.

• Японы түүхэнд 1000 гаруй жил үргэлжилсэн самүрайн анги давхарга нийгмийн дээд анги болон оршиж бусад анги давхарга, нийгмийн бүлгүүдийг эхэн үедээ зохицуулан хамгаалж байснаа сүлдээ захиран удирдах болсон.

• Самурайн ёс зүй- Бүшидо. Иймээс Япончуудын менталитетийг судлахад Бүшидогоос ангид авч үзэх аргагүй юм.

Page 10: Ёс зүй ба БҮШИДО

БҮШИДО гэж ву вэ?

• Бүши дайчин до зам гэдэг нь дайчин эрийн оюун санаа ба түүний чадвар, дадал гэсэн утгатай.

• Самүрайн анги давхарга албан ёсоор Японы нийгмийн дээд анги давхарга болж байхад БҮШИДО хэмээх ёс журмыг баримтлан мөрдөж байсан бөгөөд бусад анги давхарга ч энэхүү ёс зүйн, хүнлэг ёсны зан суртахууны зарчмыг даган мөрдөж байсан учраас бүшидог япон үндэстний ёс зүйн цогц гэж хэлж болно.

• БҮШИДО нь хэдий үед, хаана бий болсон нь цаг хугацаа, байр газрын хувьд тодорхойлох боломжгүй. Феодализмын үед бага багаар хүний ой тойнд тогтож ирсэн учраас цаг хугацааны хувьд феодал тогтолцооны нэгэн үед үүсч бий болсон гэж үзэж болно.

БҮШИДО нь ярьж, бичиж болон хэлэлцэж тогтоогүй бичигдээгүй ёс зүйн журам./бид “аман хууль” гэдэг/ Мэдлэгт ач холбогдол бага сэтгэлийн гайхамшигт чанарыг дээдэлдэг.

Page 11: Ёс зүй ба БҮШИДО

Нийгмийн сэтгэлзүй ба БҮШИДО

“Олон зуун жил самүрайн анги давхарыг гэрэлтүүлж ирсэн ёс зүй болох БҮШИДО нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр жирийн ард иргэдийн дундаас ч даган дуурайх, аялдан дагалдагчид гар ирсэн” Уг нь самүрайн анги давхраа нь жирийн иргэдээс хол байсан боловч ард иргэдийн дунд ёс зүйн шалгуурыг тогтоон, өөрөө үлгэр загвар болж чиглүүлэн хөтөлж байсан юм. Тийм ч учраас японы аж амьдрал, урлаг, уран зохиолд самүрайн өгүүлэмж нэн чухал байр эзэлдэг.

Page 12: Ёс зүй ба БҮШИДО

Япончуудын менталитет ба БҮШИДОГИЙН холбоо

1. Япончуудын менталитет ба шударга ариун чанар, зүй зохист ёс

“Шударга ариун чанар гэдэг бол зориг зүрхийг дагалдан гарч ирдэг шийдвэр гаргах хүч. Өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ёс зүйн журамдаа тулгуурлан аливааг шийдэгч сэтгэл. Үхэх ёстой тохиолдолд үхдэг, өшөө авах ёстой тохиолдолд өшөө авах чадвар” гэж бүшидод үздэг. Үүнтэй холбогдуулан японы түүхэнд болж байсан нэгэн жишээ нь эзэн ноёныхоозөв гэж үзэн, эзнийхээ өшөөг аваад бүгд нэг дор харакири хийн амиа хорлосон домогт 47 самүрай юм.

Page 13: Ёс зүй ба БҮШИДО
Page 14: Ёс зүй ба БҮШИДО

3. Япончуудын менталитет ба Нинжин, өрөвч сэтгэл

“Шударга ариун чанар хэтэрвэл хатуу болно, нинжин сэтгэл хэтэрвэл зөөлөн болно” гэсэн үг байдаг. Хамгийн баатарлаг хүн бол хамгийн уян зөөлөн, хайрыг хамгийн ихээр агуулсан хүн бол зориг зүрхтэй байдаг байна. Сул доройтон, хүч дутууд хандах нижин сэтгэлийг бүши хүний сайхан чанар хэмээн үздэг. Өнөөгийн япон хүнд ч бий байх. Жишээлвэл:

Тулаанд оролцож буй бүши нар мориныхоо амыг татан зогсоож, ташаан дахь хоромсого саадагнаасаа бийрээ сугалан авч, шүлэг найраг тэрлэдэг байж. Тулааны дараа харин хөө хуяг, дуулганаас нь хөөрхий тэдний уншиж явсан шүлгийн мөрүүд олддог байжээ. Энэхүү уярам зөөлөнд л чухам бүши нарын, улмаар япон хүний зан заншил оршиж байгаа билээ.

Page 15: Ёс зүй ба БҮШИДО

4. Япончуудын менталитет ба Эелдэг зан

Япончуудыг их эелдэг зантай гэдэг. Энэ зан нь үйл хөдлөлөөрөө ихэд нарийн илэрнэ. Нартай халуун өдөр та нарны халхавчгүй явж байгаад япон хүнтэй таарвал тэр эхлээд малгайгаа авна. Удаан ярилцахаар зогсвол өөрийн дэлгээтэй халхавчаа хумин наранд ил гаран зогсоно. Заримд нь хачин инээдтэй санагдах энэ үйл “би таньтай сэтгэлээ хуваалцаж байна, миний халхавч том бол, таныг миний эртний танилсан бол халхавчиндаа оруулмаар л байна” гэсэн санаа юм.

Page 16: Ёс зүй ба БҮШИДО

5. Япончуудын менталитет ба Нэр төр

Бишү хүн нэр төрөө алдахаас их эмээдэг. Самүрай болохыг мөрөөдссөн олон хүүхдийн зорилго бол эд баялаг ч биш, эрдэм мэдлэг ч биш нэр төр байсан. Нэгэн хотод жирийн нэг хүн, бүши хүний нуруунд нохой бөөс явж байхыг хараад сайхан сэтгэл гарган болгоомжлуулснаасаа болоод тэр дороо тас цавчуулсан гэх яриа байдаг байна. Нохой бөөс малд байдаг хорхой учраас “хүндэтгэл бүши болон мал хоёрыг ижилсгэн үзэж, өршөөж үл болом доромжлол”-д дээрх бүши бодож санах юмгүй хариу барьжээ. Нэр хүндээ гутаана гэдэг үхсэнээс хэд дахин ичгүүртэй гэж мөн үздэг.

Page 17: Ёс зүй ба БҮШИДО

6. Япончуудын менталитет ба Урвашгүй сэтгэл

Японд эзэн ноёндоо урвашгүй сэтгэлээр хандах нь нэгдүгээр үүрэг гэж хэлж болно. Харин эзнийхээ дураар авирлал, танхайралд автан дагаж, өөрийн хүн чанараа золиосонд гаргагсдад бүши нар муу үнэлэлт өгдөг. Жишээ татан тодруулваас:

Аав нь хаанаасаа урваснаас болж хүү нь хүнд байдалд орлоо. Аавдаа үнэнч байх ахул эзэндээ үнэнч байх сэтгэлээ алдана. Эзэндээ үнэнч байх ахул аав минь үрэглдэнэ. Ийм үүрэг болон урвашгүй сэтгэл нь зөрчилдсөн түүх олон.

Page 18: Ёс зүй ба БҮШИДО

Баримт:

» Дэлхийд япон амиа хорлолтоороо тэргүүлдэг. Муу явахаар сайн үх

» “Энэ миний удам дамжсан бизнес, гэр бүлийхнийгээ тэжээж болж байна. Илүү юм хэрэггүй ээ”

» Самурайн ёс – Японы хөгжлийн нууц биш гэж үү гэсэн өгүүлэлд :

» "Аа чи самурайн хүү байтлаа ингэдэг вий" гэсэн Тамаки багшийн ширүүн дуу гэрийг цочоож, жаал хүүг булиа гар угз татан зодож эхлэв. Учир нь тэр хүү нурууг нь дагана урсах хөлс биеийг нь загатнуулсан учир хөлсөө арчихаар анхаарлаа сарниулсан гэдэг. Тамаки багшийн үзлээр бол самурай хүн улс нийгмийн төлөө өөрийгөө бүрэн зориулах ёстой бөгөөд "Би", "Хувийн" гэх зүйл яавч байж болохгүй аж

Page 19: Ёс зүй ба БҮШИДО

Күнзийн ёс зүй

⁺ Хүн тухай шавь нь Күнзээс асууж л дээ.

Хүнлэг чанараа олсон хүн үгээ цэнэж явдаг юм даа гэжээ.

⁺ Тэгэхэд шавь:

Үгээ цэнэж чадах тэр л чадварыг хүнлэг чанар гэж ойлгож болох уу ? Гэсэнд гүн ухаантан:

Олж авахад тийм хэцүү зүйлийг ийм амарханаар хэлчихэж болно гэж чи санаа юу хэмээжээ.

Page 20: Ёс зүй ба БҮШИДО

Дүгнэлт

БҮШИДО нь 1868 онд Самүрайн анги давхарга албан ёсоор халагдан, нийгмийн анги давхарга байхаа болих үед устан үгүй болсонгүй, харин ч өнөө үеийг хүртэл Япончуудын ёс зүйг гэрэлтүүлэн залсаар байна.

БҮШИДО нь утга агуулгын хувьд баяжин, сайн ч, саар ч, аль ч цагт Япон үндэстний эрч хүчний нөөц нь болж, өнөө үед хэрэглэгч, үйлчлүүлэгчийн төлөө үйлчилж байна.

Япон хүний ёс зүйн суурь үндэс хариуцлагатай нягт уялдаж байдгаараа бусад улс үндэстний ёс зүйн чанараас ялгагдаж байна. Магадгүй энэ нь япон ард түмний бахархал, хөгжлийн эх үндэс бизээ.

Page 21: Ёс зүй ба БҮШИДО

Ашигласан материал:

“Бүшидо” Д. Жаргалсайхан нийтлэл

“Бушидо” Н.Иназо

Хөгжлийн гайхамшиг цувралаас: Япон

Тархины тураал Кимүра Аяако

Page 22: Ёс зүй ба БҮШИДО

Анхаарал тавьсанд баяралаа