22
Сэдэв: Агаарын бохирдол Гүйцэтгэсэн: Д.Алтангэрэл

экологийн реферат

  • Upload
    -

  • View
    590

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Сэдэв: Агаарын бохирдол

Гүйцэтгэсэн: Д.Алтангэрэл

АгуулгаОршил хэсэг

Экологи гэж юу вэ?

Биологийн буюу сонгодог Экологи

Нийгэмийн буюу хавсрага Экологи

Агаарын бохирдол гэж юу вэ?

Оршил хэсэг Орчин үед дэлхийн аль ч улс орон нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхдээ

байгаль, хүрээлэн байгаа орчны тэнцвэр аюулгүй байдлыг нэн түрүүнтавьсан экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн бодлогохэрэгжүүлж эхлэжээ.

Экологийн боловсрол бол бүх насны хүмүүс болон суралцагчдыг хамрантэдэнд “Экологийн мэдлэг” олгох, нийгэм ба байгаль хоорондынхарилцан үйлчлэлийн зохих ухагдахуун, шим мандал, хүрээлэн байгааорчинтойгоо зөв зохистойхарьцах мэдлэг, хүмүүжил олгох, экологийн янзбүрийн бэрхшээлтэй үйл ажиллагааг шийдэж чаддаг дадал, чадвартсургах үйл ажиллагааны төлөвшил олгодог бүх нийтийн боловсролынбүрэлдэхүүн хэсэг юм.

Экологийн асуудал зөвхөн байгалийн шинжлэх ухаан биш, бас нийгэмхүмүүнлэгийн ухааны асуудал болж өөрөөр хэлбэл хүрээлэн байгааорчныг бохирдуулахгүй, цэвэр ариун байлгах, орчны доройтлыг сэргээхбайгалийн нөөц баялгийг ашигтай зохицуулах зэрэг олон асуудлуудадзөвхөн нэг тодорхой мэргэжлийн хүрээнд биш, энэ асуудлыгшийдвэрлэхэд янз бүрийн мэргэжилтнүүдийн хамтын үйл ажиллагаашаардлагатай болж байна.

Экологи гэж юу вэ? Орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгдэх болсон

нэр томъёоны нэг бол экологи юм. Өнгөрсөн

зууны 70-д он хүртэл экологи гэсэн нэр томъёог

зөвхөн мэргэжлийн хүрээнд л хэрэглэж байв.

1970-д оноос экологийн хямрал гэсэн нэр томъёо

тархаж, энэ үеэс нийгмийн амьдралын янз бүрийн

хүрээнд түгээмэл хэрэглэгдэх болов. Өнөө үед

түүнийг зөвхөн мэргэжлийн хүрээнд биш

нийгмийн амьдралын бүх хүрээнд өргөн

хэрэглэгдэх боллоо. Энд биологийн буюу сонгодог

экологи, сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа

хавсарга экологи юм.

Биологийн буюу сонгодог

Экологи Экологи гэдэг нэр томъёог 1866 онд Германы эрдэмтэн Э. Гекель анх үндэслэжээ.

Тэрээр “Экологи бол байгалийн тэнцвэрийн тухай, амьд бие ба түүнийг хүрээлэнбуй орчны органик ба органик бус бүрэлдэхүүн хэсгийн хоорондын харилцанхамаарлын тухай шинжлэх ухаан юм. Нэг үгээр хэлбэл Ч. Дарвины амьдралын төлөөтэмцлийн нөхцөл гэж тодорхойлсон байгаль дахь хамгийн нийлмэл холбоо, хамаарлыгсудладаг шинжлэх ухаан юм” гэж тодорхойлжээ. Дээрх тодорхойлолтонд экологийншинжлэх ухааны сонгодог утга бүхэлдээ агуулагдаж байна. Экологийн шинжлэх ухаанамьд бие гадаад орчны хоорондын харилцан үйлчлэл төдийгүй, амьд биесийнхоорондын харилцан үйлчлэл, тэдгээрийн шүтэлцээ, тэнцвэрт байдлыг судална.Биологийн шинжлэх ухааны бүх салбар амьд организмын нэгдэл үйл ажиллагааггадаад орчны хам үйлчлэлийн нөлөөн дор судална. Орчин хэмээх ойлголт бас өргөнагуулгатай юм. Биологийн аливаа зүйл амьдарч байгаа хүрээлэлдээ тодорхой“шаардлага” тавина. Эдгээр шаардлага бүхэн нийлж байж сая тухайн зүйлийн амьдрахорчны шинж чанар, төлөвийг тодорхойлно. Биологийн шинжлэх ухааны өнгөрсөн зуунынэг том ололт бол амьд организмын бүтэц зохион байгуулалтын түвшинг системчилсэнявдал юм. Биологийн макросистем буюу популяци, биоценоз, экосистем биогеоценозбол экологийн шинжлэх ухааны судлах зүйл юм. Өөрөөр хэлбэл амьдралын мөнчанар, зүй тогтолыг популяци, биоценоз, экосистемийн түвшинд судалдаг шинжлэхухааныг экологи гэж нэрлэх болов. Экологи бол маш нийлмэл шинжлэх ухаан юм.Экологийн үндсэн гурван чиглэл бол бодгалийн экологи аутоэкологи, популяцийнэкологи, бүлгэмдлийн экологи синэкологи юм. Судалж байгаа объектээс нь хамаарчургамлын экологи, амьтны экологи, бичил биетний экологи, ойн экологи, хүний экологигэх мэтчлэн ангилагдана. Тэгвэл амьдрах орчин болон түүний бүрдлээр нь хуурайгазрын экологи, далай тэнгисийн экологи, өндөр уулын экологи, говь, цөлийн экологигэж ангилж болно. Орон зай цаг хугацааны хамаарлаар нь түүхэн хөгжлийн экологи,палеоэкологи гэж ялгаж болно.

Нийгэмийн буюу хавсрага

Экологи Хүн төрөлхтөн байгалийн нийлмэл тогтолцооны ижил

эрхтэй нэг гишүүн байхаа нэгэнт больж түүнийгэзэмдэгч, хувирган өөрчлөгч аугаа их хүчин болонхувирч, хүн амын өсөлт хурдсахын хирээр байгалийннөөц баялагийн ашиглалтанд ноцтой зөрчил гарахболов. Томоохон хот суурин, тэдгээрийг холбосон дэдбүтцийн барилга байгууламж, эрчимжсэн хөдөө ажахуйн эзлэх талбайн хэмжээ улам бүр томорчнягтарснаар байгалийн тогтолцооны мөн чанарт шуудүл анзаарагдах өөрчлөлт их хэмжээгээр гарах болов.Сүүлийн жилүүдэд устаж алга болсон зүйлийн ихэнхнь шууд агналт, ашиглалтын улмаас бус харин түүнийамьдрах орчинд өөрчлөлт гарснаас үүдэлтэй болохыгнэгэнт тогтоожээ.

Агаарын бохирдол гэж юу вэ? Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон,

тooсонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг. Харин манай

улс Улаанбаатар хот болон 20 аймгийн төвийг агаарыг бохирдлыг зөвхөн хүхрийн

давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна.

Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын,

зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын

эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшинг

ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу

төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг нь олон

улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж

байна. Тухайлбал: Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр амьгалын замын эртхний

өвчлөл нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 2-р байранд орж байна.

Судлаач Б.Бурмаа (1998, 2001), Н.Сайжаа (1992, 2004) нар Улаанбаатар хотын

агаар тоос, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу

ислээр бохирдох нь амьсгалын замын эрхтний өвчлөл тухайлбал хүүхдийн гуурсан

хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушигны үрэвслийн нэг шалтгаан болж буйг

судлан тогтоожээ. Мөн судлаач Б.Бурмаа, Ш.Энхцэцэг /2001/ нарын судалгааны үр

дүн агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны

системийн талаас артерийн бага даралт хэвийн бус байх, зүрх судасны тоо

цөөрөх, түүнчлэн хүүхдийн өсөлт хөгжилтийн хэвийн харьцаа алдагдах зэрэг

өөрчлөлтүүд гарсныг харуулсан байдаг.

Хүхрийн давхар исэл Хүхрийн давхар исэл нь хүхэр агуулсан түлшний /нүүрс, дизель/ дутуу

шаталт, металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд

үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүхрийн

давхар исэл нэмэгдсний улмаас жил бүр 1200 сая хүн өртдөг байна.

Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний

тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх

судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон

уушигны архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд

архаг нөлөөнд өртөмтгий байдаг. Гуурсан хоолойн багтраа өвчтэй

хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар

исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг

нарийсгадаг ба өртсөн хүнд шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа

давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.

Хүхрийн давхар ислийн агууламж маш өндөр байхад эрүүл хүмүүст ч

шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд

илэрнэ. Хүхрийн давхар ислийн сөрөг нөлөө зогсоход уушигны үйл

ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог байна.

Азотын давхар исэл Азотын давхар исэл нь автотээврийн хэрэгслийн дотоод

шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үү свэрээс ялгардаг. Азотын давхар исэл Азотын давхар исэл нь цочроох үйлчилгээтэй ба амьсгалын замаар орсон хийн 80-90% нь амьсгалын замын салстад шингэгддэгээс ихэнхи нь уушгинд шингэгддэг. Иймд азотын давхар исэл нь уушигны эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Азотын давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ

ҮҮСВЭРҮҮД Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр

нь гэр хорооллын 177,0 мянган айл өрхийн хэрэглэж

буй гэрийн зуух ( 60%)

Нийслэлийн гурван дулааны цахилгаан станц

(6%)

180 мянган автотээврийн хэрэгсэл (20%)

1.4 мянган бага болон дунд оврын нам даралтын

уурын зуух (10%)

Бусад эх үүсвэр буюу шороон зам, баригдаж буй

барилга байгууламж, тоосгоны үйлдвэр, хуурай

хог хаягдал ( 4%)юм.

Хамгийн их агаарын бохирдолтой 10 улс,

хотууд

1. Ахваз, Иран Улс

2. Улаанбаатар, Монгол Улс

3. Санадаж, Иран Улс

4. Лудхиана, Энэтхэг Улс

5. Күвита, Пакистан Улс

6. Керманшах, Иран Улс

7. Пешавар, Пакистан Улс

8. Габерон, Боцвана

9. Яасойж, Иран Улс

10. Канпор, Энэтхэг Улс

Агаарын бохирдлыг бууруулах талаар Үндэслэл. Улаанбаатарын бүсийн хот, суурин газруудад агаарын бохирдол

олон үзүүлэлтээр хүлцэх хэмжээнээс давж байна. Бүсийн хот, суурин

газруудын агаар бохирдуулагч гол эх үүсвэрүүд нь цахилгаан станцууд, нам

даралтын зуухнууд, ердийн галлагаатай гэр хороолол, авто тээврийн

хэрэгслүүд юм. Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд хүхэрлэг хийн

агууламж, азотын давхар исэл болон нүүрстөрөгчийн дутуу исэл өвлийн

улиралд нэмэгдэж байна. Мөн цахилгаан станцын үнс, барилгын

материалын түүхий эд олборлох карьер, хүний зүй бус үйл ажиллагаанаас

элэгдэл эвдрэлд орсон хөрснөөс дэгдэх шороо тоосноос агаар ихээр

бохирдож байна. Энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж

байгаагаас амьсгалын дээд замын өвчин Улаанбаатар хотод улсын

дунджаас 10 гаруй хувиар их болсон байна.

Агаарыг бохирдуулагч эх үүсвэрийн 2007 оны тооллогоор нийслэлд дулааны

3 цахилгаан станц, нам дарал-тын бага, дунд оврын 1378 зуух, 128100

ердийн зуух, 92706 тээврийн хэрэгсэл байна.

Дулааны цахилгаан станцууд жилд дунджаар 3.4 сая тн, бага оврын

халаалтын зуух-нууд 1 сая гаруй тн нүүрс, айл өрх, аж ахуйн нэгж, албан

байгууллагууд 1.5 сая тн нүүрс, 237.2 мянган м3 мод шатаажээ.

Агаар дахь хүхэрлэг хийн агууламж стандартаас дав-сан тохиолдлын тоо нийт ажиглалтын 14.6 хувьд хүрч, өмнөх жилээс 0.6%-иар, азотын давхар ислийн агууламж 44 хувь болж, өмнөх жилээс 12.7%-иар тус тус өсчээ.

Хүн ам, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, тээврийн хэрэгслийн тоо өсч байгаа болон ногоон байгууламж хангалтгүй байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотод дуу чимээний бохирдол ихсэж байна.

Багануур дүүрэгт нүүрс олборлох үйл ажиллагааны нөлөөллөөс газрын эвдрэл, тоосжилт ихсэх, гол, нуур ширгэх зэргээр байгалийн унаган төрх нэлээд алдагдсан байна.

Иймд байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, байгаль орчныг аливаа бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх ажлыг эрс сайжруулах шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2006-2010 он)

Тэргүүлэх зорилт 1. Агаарын чанарын хяналтын тогтолцоог сайжруулна

Бүсийн хэмжээнд агаарын бохирдолтод хяналт тавих үүрэг бүхий ”Агаарын чанарын алба” байгуулан ажиллуулах;

- Бүсийн хот, суурин газруудын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;

- Агаарын бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт тогтоож, агаар бохирдуулсны төлбөр, агаарын бохирдлыг бууруулсны урамшуулал олгох эдийн засгийн хөшүүрэг бий болгон мөрдөх;

- Бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээнд агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэг дөрвийг шинээр байгуулж, ажиллуулах

- Агаарын бохирдол, чанар, төлөв байдлыг тодорхойлох лабораторийг орчин үеийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах;

- Гэр хорооллын айл өрхийн 30-аас доошгүй хувийг утаа багатай, бүрэн шаталттай түлшинд шилжүүлэх;

- Авто тээврийн хэрэгслээс гарч буй хорт бодис, хийн зөвшөөрөгдөх хэмжээнд хяналт тавих “Техник оношилгооны төв”-үүдийн үйл ажиллагааг сайжруулах;

- Нийтийн авто тээврийн хэрэгслийн 30 хувийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх;

- Агаар бохирдуулагчтай хийх тэмцлийг эрчимжүүлж, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх.

Гарах үр дүн: Агаарын бохирдолд тавих хяналт-шинжилгээ сайжирна.

Тэргүүлэх зорилт 2. Агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоог эрс цөөлнө.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: - Багануурт шингэрүүлсэн хий, утаагүй түлшний үйлдвэр

байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж, туршилтын төсөл хэрэгжүүлэх;

- Бүсийн хэмжээнд технологийн дагуу үйлдвэрлэсэн утаагүй түлш хэрэглэхийг бүх талаар дэмжих;

- Нам даралтын халаалтын зуухнуудад техник, технологийн шинэчлэл хийх;

- Улаанбаатар хотын гэр хорооллын 20 хувийг дэд бүтэц бүхий сууцны хороолол болгох;

- Шингэрүүлсэн хийг ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэх; - Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэн, нэг хүнд ногдох

ногоон байгууламжийн талбайг 2005 оны түвшнээс 2 дахин нэмэгдүүлэх.

Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоо цөөрч, агаарын бохирдол 30 хувиар буурна

Хоёрдугаар үе шат (2011-

2015 он) Улаанбаатарын бүсийн агаарын чанарын хяналтын нэгдсэн

сүлжээг бэхжүүлж, агаарын бохирдлыг эрс бууруулна. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: - Гэр хорооллын айл өрхийн 80 хувийг бүрэн шаталттай, утаа багатай

түлшинд шилжүүлэх;

- Улаанбаатар хотын гэр хорооллын 30 хувийг дэд бүтэц бүхий орон сууцны хороолол болгох;

- Нийтийн тээврийн хэрэгслийн 50 хувийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүүлэх;

- Хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн жил бүр 20.000 мод тарих ажлыг хэвшүүлэх;

- Улаанбаатарын бүсийн хот, суурин газруудын ойролцоох уул, толгодын нүцгэн энгэр газрыг ойжуулах;

- Сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи, ус) эх үүсвэрийг зохистой ашиглахын зэрэгцээ бүх төрлийн сууцны халаалтад цахилгааны болон шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлэх.

Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн агаарын бохирдол өнөөгийн түвшингээс 60 хувиар буурна

Ашигласан материал http://sodko359.blogspot.com/2012/02/blog-post.html

http://www.legalinfo.mn/annex/details/4384?lawid=7618

http://www.arigsor.mn/2/post/2011/07/6.html

http://ubregion.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=71&Itemid=97