17
Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах СЭТГЭЛ СУДЛАЛ БЭЛТГЭСЭН : VI БАГ

Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Сэтгэлийн хөдөлгөөн

зохицуулах

СЭТГЭЛ СУДЛАЛ

БЭЛТГЭСЭН : VI БАГ

Page 2: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Сэтгэлийн хөдөлгөөний тухай ухагдахуун

Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нь emereo буюу хачирхуулах,

гайхуулах гэсэн утгатай латин үгнээс гаралтай.

Англи хэлний Оксфордын толинд mouvier – хөдөлгөөнд орох гэсэн

франц үгнээс гаралтай гэж тайлбарласан байдаг.

Хүмүүсийн зүгээс эргэн тойронд байгаа эд юмс, болж буй үзэгдэл,

байгаль ертөнц, бусад хүмүүс, нийгэмд хандах хандлага болон

тэдний практик үйл ажиллагааны үйл явц, үр дүнг дотоод сэтгэлдээ

шууд тусгаж мэдрэх хэлбэрээр илэрч гардаг сэтгэцийн онцгой

төрлийн хийсвэрлэл юм. 1884 онд Жеймсийн “Сэтгэлийн хөдөлгөөн

гэж юу вэ?” гэсэн бүтээл бичигдсэнээс хойш шинжлэх ухааны

түвшинд судлагдаж эхэлсэн.

Page 3: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Сэтгэл хөдлөл, мэдрэмж нь сэрэл, хүртэхүй, төсөөлөл, ер

нь хүний танин мэдэхүйгээс ангид байна гэж үгүй.

Сэтгэлийн хөдөлгөөн нь зөвхөн дохио зангаагаар

төдийгүй, булчингийн тонусын түвшинд илэрдэг.

Янз бүрийн зөрчил, неврозын үед хүний хөдөлгөөн

хөшүүн, удаан болдог бол сэтгэл санаа өөдрөг үед хүний

үйлдэл хөдөлгөөн түргэн байдаг.

Page 4: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Сэтгэлийн хөдөлгөөний үүрэг, ач холбогдол

Бодит байдал, хэрэгцээ 2-ыг холбох үүрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөний

тусламжтайгаар хүмүүс хоорондоо ойлголцож байдаг.

Хэл соёл нь өөр ч гэсэн дохио зангаа, нүүрний хувирлаар илрэх сэтгэл

хөдлөлийг таньж болдог. Эдгээрийг сэтгэлийн хөдөлгөөний мэдээлэл

дамжуулах үүрэг гэнэ.

Сэтгэлийн хөдөлгөөн нь организмд гадаад орчин хэрхэн нөлөөлж буйг

дохиолох, үйл ажиллагааг сэдэлжүүлэх /урам хугарах, идэвх орох г.м./,

орчин тойронд болж буй үйл явдалд үнэлгээ өгөх, хүнийг өдөөх, түүнчлэн

хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэдэг.

Батжуулах үүрэгтэй, ө.х сэтгэл хөдөлсөн үеийн үйл явдлыг хүн амархан

тогтоож, удаан хадгалдаг. Үйл ажиллагааны явцад илэрч эргээд түүнд

нөлөөлж байдаг

Page 5: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Сэтгэлийн хөдөлгөөний онцлог

Сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрч буй хүний харьцаа

хандлага нь ямагт субьектив хувийн шинжтэй

Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний амьдралын бүхий л үйл

ажиллагаатай холбоотой илэрнэ

Бие организмын үйл ажиллагаанаас хамаарахын зэрэгцээ

эргээд түүнд нөлөөлж байдаг.

Page 6: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Мэдрэмж гэдэг нь ямар нэгэн бодит зүйлийн талаархи

төсөөлөлтэй холбоотой илэрнэ. Мэдрэмж нь хүний

мэдлэг, оюуны үнэт зүйл зэрэгтэй холбоотой ба байнга

хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Түүхэн шинжтэй. Янз

бүрийн улс орон, үндэстэнд соёл иргэншлээс хамааран

мэдрэмж нь өөр шинжтэй байж болно. Хүний амьдралд

төлөвшлийн, сэдэлжилтийн зэрэг үүрэг гүйцэтгэдэг.

Page 7: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Хүний мэдрэмж хөгжиж боловсронгуй болсоор хэд хэдэн

түвшинд хуваагдана. Мэдрэмж бие хүний ерөнхий

хөгжлийн ялангуяа түүний сэдлийн хүрээг хөгжүүлэхэд

ихээхэн ач холбогдолтой. Төрөл бүрийн мэдрэмжийн

хэлбэртэй сэтгэл хөдлөлийн эерэг шинж илрэлийн

нөлөөгөөр бие хүний хэрэгцээ, сонирхол батжин тэлж

байдаг.

Сэтгэлийн мэдрэмж зөвхөн хүнд илэрдэг бол сэтгэлийн

хөдөлгөөн нь хүн ба амьтанд аль алинд нь илэрдэг

Page 8: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Альтруизм /өгөөмөр/

Хувиа хичээх

Үйл ажиллагааны

Өөрөөрөө бахархах

Танин мэдэхүйн

Түүнчлэн оюун ухааны, ёс суртахууны, гоо сайхны

г.м.-ээр ангилдаг.

Page 9: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрүүд А.Н Леонтьев сэтгэлийн хөдөлгөөнийг 3 ангилсан байдаг.

Сэтгэл хөдлөл,

Аффект,

Мэдрэмж.

Аффект нь хүчтэй, харьцангуй богино хугацааны, хөдөлгөөний

болон висцераль илрэлтэй.

Сэтгэлийн хөдөлгөөн нь арай удаан, заримдаа гадаад илрэл багатай,

төсөөллийн үндсэн дээр үүсдэг.

Мэдрэмж нь сэтгэлийн хөдөлгөөний хандлагыг тогтвортой

илэрхийлдэг гэж тайлбарласан.

Page 10: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

АНУ-ын сэтгэлзүйч К.Изард

үндсэн

үүсмэл

үндсэн сэтгэл хөдлөлд сонирхол ба догдлол, гайхашрал, зовлон,

шаналал, дургүйцэл, үзэн ядалт, айдас ичгүүр, гэмшлийг оруулжээ.

Сэтгэлийн хөдөлгөөнийг вегетатив хариу илрэлээр нь стеник

(хүнийг өдөөж байгаа), астеник (сааталд оруулдаг) гэж ангилдаг.

Мөн илрэлээр нь эерэг болон сөрөг сэтгэлийн хөдөлгөөн гэж

ангилдаг.

Page 11: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Ямар үед сэтгэл хөдөлдөг вэ?

Вилюнас: Хүнд ямар нэг утга учиртай юм тохиолдоход сэтгэл хөдөлдөг.

Р.С Лазарус: Нэг талаас аюул занал, нөгөө талаас түүнээс зугтаах

боломжгүй үед үүсдэг.

Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь нүүр царай, хөдөлгөөн үйлдлээр гаднаа

илрэх нь төрөлхийн шинжтэй. Мөн тэдгээрийг хүртэн хүлээн авах, таних

авьяас билэг хүмүүст генийн шугамаар уламжлагдан ирдэг. Гэхдээ сэтгэл

хөдлөлийн гадаад илэрхийлэл бүхэн төрөлхийн байдаггүй гэдгийг санах

нь чухал. Хүний амьдралын явцад сургалт, танин мэдэхүй, хүмүүжлийн

нөлөөгөөр бий болно. Тухайлбал: дохио зангаа, соёл зан заншлын

шинжтэй сэтгэл хөдлөл, сэтгэлийн хямралт байдлын гадаад илэрхийлэл

байдаг.

Page 12: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах
Page 13: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах
Page 14: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Сэтгэл хөдлөл дараахь зүйлсэд бидний үзүүлж байгаа хариу

үйлдлээс урган гардаг.

- Үйл явдлууд

- Нөхцөл байдал

- Уншсан, ярьсан зүйл

- Бусад хүмүүс

- Харилцаа

Page 15: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Сэтгэл хөдлөлөө хянах арга

- Тайвширч сэтгэл хөдлөлөө илүү сайн хянах боломжтой болтлоо хүлээх

- Анхаарлаа өөр зүйлд хандуулах

-Телевиз үзэх, гэрээ цэвэрлэх, гадагшаа гарах

- Сэтгэл санааны байдлаа өөрчлөх

-Найзуудтайгаа гадагшаа гарах, хамаатан садныдаа очих

- Сэтгэл хөдлөлөө гарган гадагшуулах

-Дэр цохих , орилж хашхирах, уйлах, үсрэх

- Хүнд өөр төрлийн сэтгэл хөдлөлийг төрүүлэх

- Нөхцөл байдалд өөрийгөө байнга хэмээн төсөөлөх оролдлого хийх

- Ямар нэг нөхцөл байдлыг өөрт бус харин өөр хэн нэгэнд тулгараад байгаа асуудал гэдэг үүднээс хандах

- Үнэлгээ өгөх нь үүсээд байгаа тухайн нөхцөл болон өөрийнхөө хооронд тодорхой хэмжээний зай, алслалт үүсгэх нэг арга зам юм.

- Өөрөө өөртэйгээ ярилцах

Page 16: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

ЗөвлөгөөСэтгэл санаа өөдрөг байлгах хамгийн сайн “сэтгэл засалч” бол амжилт юм.

Амжилтанд хүрэхийн тулд:

Ажлаа төлөвлөж сур;

Хүрч болохуйц зорилго тавь;

Зорилгоо зөв томьёол;

Нөхцөл байдлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүлээн авах чадвараа сайжруул. Хошин шогийн мэдрэмжээ

хөгжүүлэх хэрэгтэй.

Бүх асуудлыг 2 хуваа.

Таны оролцоотой шийдэх асуудал

Та юу ч хийх хэрэггүй асуудал.

Эхний бүлэг асуудлыг та хийх хэрэгтэй юу үгүй юу гэдэгтээ эргэлзэлгүйгээр шууд л барьж аван

шийдвэрлэх хэрэгтэй.

Харин хоёр дах бүлэг асуудлыг та шийдэх хэрэггүй учир түүний төлөө зовох хэрэггүй.

Page 17: Сэтгэлийн хөдөлгөөн зохицуулах

Өдөр бүрийг инээх зүйлтэйгээр өнгөрүүл. Ямар нэг инээдтэй зүйлийн

талаар унш, хар, сонс, ярь. Өөрийгөө шоолон инээх, хошигнох чадвартай

бай.

Өдөр бүр өөрийгөө хэд хэдэн удаа урамшуулж бай.

Өдөр бүр өөрийн хамгийн дотны хүндээ хайртайгаа хүлээн зөвшөөрч бай.

Долоо хоногт 2-3 удаа хөлөртлөө биеийн тамирын дасгал, биеийн хүчний

ажил хийж бай. Ууранд ч сууж болно.

Долоо хоногийн хагас өдрийг өөрт таалагдсанаараа өнгөрүүл. Бүр танд

“утгагүй” зүйл ч хийж болно.

Цагийг хайрла, юунд ч битгий дэмий үр. Зүй бус гуйлтанд “үгүй” гэж хэлж

сурах хэрэгтэй.