12

Click here to load reader

Интерактив гэж юу вэ?

Embed Size (px)

Citation preview

Page 1: Интерактив гэж юу вэ?

Интерактив гэж юу вэ?

Сэтгүүл зүйн III анги

Интерактив мультимедиа

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

Page 2: Интерактив гэж юу вэ?

• Судлаач Лиу ба Шрумын тодорхойлсноор (2002) эргэх холбоо гэдэг нь “Харилцаанд оролцогч хоёр ба түүнээс дээш тооны талын бие биедээ ижил хэмжээнд нөлөөлөх байдал юм” гэжээ. Энгийнээр бол, эргэх холбоо гэдэг нь харилцаа ба удирдлагын тухай л юм.

Page 3: Интерактив гэж юу вэ?

Эргэх холбоот харилцаа

Сэтгүүлч

ХэрэглэгчХэрэглэгч

Page 4: Интерактив гэж юу вэ?

Хэрэглэгч мэдээлэл хэзээ, хаанаас оруулах нь хязгаарлагдмал биш болсноор сэтгүүлч дангаараа мэдээлэгч байх боломж үгүй болж байгаа юм. Түүнчлэн хэрэглэгчээс санал, сэтгэгдэл авч мэдээ бэлтгэх нь ямар мэдээлэл оруулах удирдлагыг тэдэнд өгөхөөс гадна, заримдаа хэрхэн хүргэхийг ч хэрэглэгч шийддэг болоод байна.

Soft

war

e

Цаг хугацаа Орон зай

Hardware

Гар

алт Гипертекст, онлайн видео/аудио,

подкаст, флэш, .pdf файлууд, Last.fm

Гар утас, iPod, зөөврийн компьютер

Ор

ол

т Блог, подкаст, вилог, форум, чат,

сэтгэгдэл, вики, олон нийтийн

сүлжээ, и-мейл, Flickr, SMS

Моблоггин, UGC буюу хэрэглэгчийн

оруулсан агуулга, Твиттер, Shozu

Page 5: Интерактив гэж юу вэ?

Өөрийн мэдээллээ хэрхэн эргэх холбоотой байлгахыг ч сэтгүүлч өөрөө шийдэж болно. Жишээ нь,

• Аливаа орон зайгаар дамжиж байгаа мэдээлэлдээ хэрхэн хэрэглэгчийн удирдлага бий болгох вэ? Оруулсан видеогоо татаж авах боломжоор хангах уу?

• Мэдээлэл оруулах явцдаа хэрхэн удирдлага өгөх вэ? Блог бичиж нийтлэлийн өнцөг, эх сурвалж, судалгааны талаар санал асуух уу?

• Тэгвэл мэдээлэл хүргэх явцад хэрхэх вэ? Хэрэглэгчийг хаягаа оруулснаар тухайн нийтлэл тэдэнд ямар хамаатай талаар мэдээлэл авах боломж олгоно.

Page 6: Интерактив гэж юу вэ?

Орон зай, цаг хугацааны удирдлага

• Телевиз нь хэрэглэгчийг зайлшгүй төхөрөмжийн өмнө “уядаг” бол гар утас, MP3 тоглуулагч, wi-fiтөхөөрөмж нь орон зайн хязгаарыг үгүй болгосон.

• Хэрэв чат, блогоор шууд мэдээлэл дамжуулж байгаа бол тэмдэглэл хөтөлж, бичлэг хийж тухайн цагт үзэж чадаагүй хүмүүст дараа нь үзэх боломж олгох уу? Аудио эсвэл видео хийсэн бол түүнийгээ татаж авахаар оруулж, дараа нь хэрэглэгч өөрийн хүссэн төхөөрөмжөөсөө үзэх нөхцөл бүрдүүлэх үү? Тэдгээр чинь iTunes-д байрласан уу гэсэн асуулт гарч ирнэ.

Page 7: Интерактив гэж юу вэ?

Мэдээлэл оруулах ба түгээх

• Уламжлалт хэрэгсэлд мэдээллийг бэлтгэсэн хүн л юуг (ярилцлагын аль хэсэг, дүрсний сонголт, нийтлэл, нэвтрүүлгийн өнцөг) дамжуулах үгүйг шийддэг бол дэвшилтэт хэрэгслийн хувьд хэрэглэгчид тодорхой удирдлага бий.

Page 8: Интерактив гэж юу вэ?

o Хамгийн энгийн түвшинд хэрэглэгч аль гипертекст (hyperlink, link) холбоосоор дамжин юу үзэхээ шийднэ

o Онлайн видео, аудио хүлээн авч байгаа бол гүйлгэх, түр зогсоохоос гадна урт видеог бол хэсгээс нь л хараад өнгөрч мэднэ

o RSS, Follow хийснээр хэрэглэгч өөртөө медиа бүтээгдэхүүн бий болголоо гэсэн үг. Аль сонины шинэ мэдээг харах, хэний блогийг унших, ямар “tag” орсныг харах гээд бүх сонголтоо өөрөө хийж байна

Page 9: Интерактив гэж юу вэ?

o Флэш интерактив програмчлал нь мэдээлэл түгээх явцад ч нөлөөлнө. Тоглоом, тааварт оролцсоноор програм хэрэглэгчийн зөв, буруу эсэх, ямар амжилт үзүүлсэн зэргийг тооцон харуулж байгаа.

Page 10: Интерактив гэж юу вэ?

Уламжлалт хэрэгсэлтэй харилцах байдал нь эрхлэгчид илгээсэн захидал, радио нэвтрүүлэгт утсаар холбогдох, үзэл бодлын индэрт яриа өгөх хэлбэртэй байсан нь орчин үед дараах байдлаар шинэчлэгджээ.

• Блог, подкаст, вилог, YouTube, Facebook-ийн тусламжтайгаар хэрэглэгч өөрийн хэрэгслээ бүтээж байна.

• Форум, чат, сэтгэгдэл, алдартай блогууд нь хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдээлэл хуваалцах хангалттай боломжийг бий болгосон.

Page 11: Интерактив гэж юу вэ?

• UGC буюу хэрэглэгчийн бүтээсэн агуулга нь иргэний сэтгүүл зүйн шинэ хэлбэр болж байна.

• Вики сайтууд нь хэрэглэгчид хамтран өөрсдийн агуулгыг бүтээх орон зай боллоо

• Хуудсын стастикийг харгалзан хамгийн түгээмэл, олон хүнд хүрсэн нийтлэлийг ангилах, уншигчид “ойр” болгох оролдлого хийж байна

• И-мейл. Редакц руу утас цохих, захидал бичихээс илүү нийтлэл, онлайн хуудсын төгсгөлд байгаа мейл хаяг руу хүссэнээ бичээд илгээх нь хэрэглэгчид хамаагүй амар билээ.

Page 12: Интерактив гэж юу вэ?

“Харилцан яриа бол хаан”

Сэтгэгдэл

Нээлттэй байдал

Хариу

Холбоос

Сонс