22
ЭХИЙН НАЙРУУЛГА ЗҮЙ 2015/03/20

найруулгын эхийг ангилах нь

Embed Size (px)

Citation preview

Page 1: найруулгын эхийг ангилах нь

ЭХИЙН НАЙРУУЛГА ЗҮЙ2015/03/20

Page 2: найруулгын эхийг ангилах нь

Эх гэж юу вэ?

Эх гэдэг бол харьцангуй төгс санааг илэрхийлсэн нийлмэл бүтэцтэй нэгж юм. Хэлний бусад нэгжийн адил цуваа ба шаталсан харьцаагаар нөхцөлдсөн, шаталсан тогтолцоо бүхий, утга, хэлбэр, үүргийн давхарласан бүтэцтэй харилцааны төгс дохио болно.

Page 3: найруулгын эхийг ангилах нь

Эхийг тодорхойлогч нь

сэдэв түүний тогтолцоо бөгөөд ерөнхий сэдэв нь макротекст, дэд сэдэв буюу сабтем гэх мөчлөг, цогцолборыг нөхцөлдүлж байдаг. Эхийн үндсэн нэгж болж цогцолбор, эхэд мэдээлэх, утга зүй ба хэлзүйн талаас уялдаат шинжтэй, сэдэв буюу зохиомжийн талаас бүхэллэг шинжтэй, утга санаа төгс, бүтцийн хувьд дараалах буюу хэсэглэгдэх.

Page 4: найруулгын эхийг ангилах нь

Эх бол

хэлэхүйн тодорхой нөхцөлөөс хамаарч нэг буюу хэд хэдэн өгүүлбэр цогцолбор, мөчлөгөөс бүрдэж болно. Эхийг бүрдүүлж байгаа нэгжүүд нь утга санаа, үүрийн хувьд нэг нь нөгөөгөөсөө урган гарсан, дараагийн эхлэл болсон, эсвэл нэмэн дэлгэрүүлсэн, тодотгосон, нэгтгэн дүгнэсэн, задлан тайлсан, бие биетэйгээ нягт шүтэлцээтэй.

Page 5: найруулгын эхийг ангилах нь

Эхийг эрдэмтэд

● Уран зохиолын● Хуулийн эх гэж ангилахаас гадна● Бичил эх, дэлгэр эх гэж хуваадаг.● нэг мөчлөг, цогцолбороос бүтсэн эхийг

бичил эх гэдэг. Жнь: Эвт шаазгай буга барина.

● Дэлгэр эх нь олон бүрдүүлбэр, нэг ба олон мөчлөгтэй, байж болно.

Page 6: найруулгын эхийг ангилах нь

Эхийг хэл найруулгын талаас

● Албан хэргийн эх● Шинжлэх Ухааны эх● Сонин нийтлэлийн эх● Уран сайхны эх● Ярианы эх гэж ангилна.

Page 7: найруулгын эхийг ангилах нь

Эхийн зохиомжийн хэв маяг

Аливаа зохиомж нь тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэсэн үндсэн дөрвөн хэв маягтай. Эдгээр зорилго, хэл найруулгын хувьд өөр.Аливаа эх бол дээрх 4 хэв маягийн зохистой нийлэмж байдаг гэж хэлж болно.Тоочимж, хүүрнэмж нь ихэвчлэн эргэцүүлсэн ухагдахуун бодомж, оюун дүгнэлт зэрэгтэй холбоотой.

Page 8: найруулгын эхийг ангилах нь

Тоочимж

Ертөнцийн тодорхой хүн, амьтан, юм үзэгдлийн гадаад дүр төрх, дотоод шинж чанарыг зогсонги ба хөдлөнгө байдалд зураглан дүрсэлсэн эхийн хэв маягийг тоочимж гэнэ. Жишээ нь Д.Нацагдоржийн “Хуучин хүү” Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар ...

Page 9: найруулгын эхийг ангилах нь

Хүүрнэмж

Аливаа үйл явдлыг цаг хугацааны дарааллаар эхнээс нь дуустал энгийн ойлгомжтой хүүрнэн бичсэн эхийн хэв маягийг хүүрнэмж гэнэ. Жишээ нь: “Уужимхан урт хөндийн эхэн тушаа, хадтай өндөр толгойн энгэрт гурван өвгөн хайлаас холоос сүр бараатай харагдана. Хайлаасны ногоон навчис нь дөрвөн зүгтээ шүхэрлэн тэлж, зэлүүд хээрийн салхины аясаар сэржигнэн шуугих нь улирч одсон он жилүүдээ тоолж, болж өнгөрсөн үйл явдлаа хүүрнэн өгүүлэх мэт.” Н.Банзрагч, “Энгэрийн гурван хайлаас”

Page 10: найруулгын эхийг ангилах нь

Тайлбарламж

Юмсын учир шалтгаан, бүтэц бүрэлдэхүүн, мөн чанарыг аль нэг талаас нь онцлон тодорхойлж, тайлбарлан таниулсан эхийн хэв маягийг тайлбарламж гэнэ. Энэ нь эрдэм шинжилгээ, сонин хэвлэлийн хэл найруулгад элбэг буй. жишээ нь: Аливаа хэлэнд бодит утга нь идэвхижсэн, бүхэл гэсэн үндсэн хоёр

Page 11: найруулгын эхийг ангилах нь

ЭРГЭЦҮҮЛЭМЖ

Аливаа юм үзэгдэл, үйл байдлын учир шалтгаан, шинж чанарыг шүүн тунгааж, баталсан ба үгүйсгэсэн дүгнэлт гаргаж бичсэн эхийн хэв маягийг эргэцүүлэмж гэнэ. Д.Батбаярын “Аргалын гал” Тулганд гал чимээгүйхэн асна. Сэгсүүргэн дээл нөмрөн галын захад суугаа өвгөн гаансаа хаа нэгхэн чимээгүй сорж гал ширтэн бодлогоширно.

Page 12: найруулгын эхийг ангилах нь

үргэлжлэл

Гадаа хотолсон үхэр мал ч анир чимээгүй бөгөөд энэ зуур хөдөлж бадарч байгаа юм гэвэл ганцхан тулган дахь гал атал тэндээс ч чимээ үл гарна. Би анир чимээгүйд автан галын тухай бодон сууна. Ийнхүү анир чимээгүй асдаг гал гагцхүү талын малчин монгол бидэнд л байх агаад галыг шүтэн эцэг өвгөд минь амь зууж, энэ галын дэргэд

Page 13: найруулгын эхийг ангилах нь

Үргэлжлэл

үр ач нар минь бойжиж, энэ галын дэргэд үлгэр туульс үүх түүх маань зохиогдсон. Энэ гал бидний сүнс. Энэ гал бидний эх. Галаа тойруулан бид ханаа дугуйлж гэрээ барьдаг. Галаа тойрон сууж орчлонг хүүрнэдэг. Энэ гал газраас ногоо шиг ургаагүй, тэнгэрээс хур шиг буугаагүй. Өвөг дээдэс минь сэтгэлээсээ цог авч ноцоосон юм...

Page 14: найруулгын эхийг ангилах нь

Эхийн найруулгын төрөл

Хүн төрөлхтөний хамгийн чухал харилцаа бол хэл юм. Найруулгын төрөл:1. Албан бичгийн найруулга 2. Шинжлэх ухааны найруулга (эшн, шунийтлэл,

сурах бичгийн гм)3. Нийтлэлийн4. Уран сайхны найруулга5. Ярианы найруулга (боловсон ба хар)

Page 15: найруулгын эхийг ангилах нь

Ярианы найруулга

Хүмүүсийн өдөр тутмын ахуй амьдралын харицаанд тохиолддог, албан ёсны бус, чөлөөтэй, урьдчилан бэлтгээгүй, харилцан ярианы бүтэцтэй найруулгыг ярианы найруулга гэнэ. Ярианы хэлийг дотор нь аман яриа буюу хар яриа, бичгийн яриа буюу боловсон яриа, аман бичгийн яриа гэж ...

Page 16: найруулгын эхийг ангилах нь

Ярианы онцлог

Нийгэм яриагүйгээр оршин тогтнохгүйХүмүүсийн харилцааны хамгийн чухал ньАмаар хэлснийг бичнэ тиймээс яриа анхдагчАмаар хэлсний тэмдэглэж болно.Утга зохиолын хэлний нэг зэрэг буюу шат.Мөн дадлагын найруулга зүйн нэг хэлбэр.

Page 17: найруулгын эхийг ангилах нь

Яриа бичгийн ялгарах онцлог

Ярих зүйлийг урьдчилан бэлтгэдэггүй.Үгийн сонголт, өгүүлбэрийн зохион байгуулалт, бичгийн хэл шиг нарийн биш.Хам сэдэв маш чухал юуны тухай ярьж буйЯрианд дохио зангаа зэрэг хэлний бус чухал.Үгийн утга өргөлт, аялга, зогсоц, хурд чухал. Үгийн давтамж их байдаг. Өгүүлбэрийн дэс дараа чөлөөтэй. Хандсан үг олон орно.

Page 18: найруулгын эхийг ангилах нь

Ярианы үгийн сангийн онцлог

Бичгийн хэлнээс ялгаатай. мөнгийг цаас, хэдэн бор юм, таван цаас, хэд гурван юм …Ярианы үг тэр болгон таарч тохирохгүй.Хэлцийг маш их хэрэглэх. Хуурах -??Өгүүлэхүүний бүтцэд туслах үйл үгийн үүргээр ордог үг их хэрэглэнэ. Жнь: унах, авах, өгөх, гэх мэт.

Page 19: найруулгын эхийг ангилах нь

Яриа ба дуудлагын онцлог

Яриа бичиг байнга зөрөх - бэлтгэх бэлдэхХарь хэлний үг нутагшин монголжино. тормоз, пүрш, хувраг коврок, шлог - шүлэг,Монгол хэлний эцсийн балархай эгшиг сонсогдохгүй морио эмээллэх - эмээлэхЗөв дуудах зүйд хүүхдийн хэл их чухал үүрэгтэй.

Page 20: найруулгын эхийг ангилах нь

Ярианы хэл ба бүтээврийн онцлог

Ярианы хэлэнд илэрхий идэвхитэй дагавар- чих, -схий, -аад, -цгаа, гэх мэт дагавар.Үгийн хэлбэр хураагдах явдал их бий.болов уу болуу, байж байна - байжийна гм.-хан өөдтэйхэн, зоригтойхон, өвстэйхэн гм.

Page 21: найруулгын эхийг ангилах нь

Ярианд өгүүлбэрзүйн онцлог

Өгүүлбэрийг дутуу буруу зөрүү илүү нурших, ойлгомжтой илэрхийлэх гэх мэт асуудал.Харилцан яриа зонхилно.Энгийн өгүүлбэр их орно. Нийлмэл өгүүлбэр цөөн. асуусан, анхааруулсан, зөвшөөрсөн, захирсан утгатай сул үг олон бий.Сэтгэл хөдлөл ихтэй. Үг давталт бас их.

Page 22: найруулгын эхийг ангилах нь

Яриа бичгийн харьцаа

Салгаж үздэг ч ялгаж үздэггүй.Утга зохиолын хэл бол сайтар боловсорсон ярианы хэл билээ.Ярианы хэл лекц, аман яриа, радио, зурагтаар дамжин илэрнэ.Хэлний уран нь уран зохиолд байдаг.Бие биенээ баяжуулж байдаг. Ярианы хэл бол бичгээр тэмдэглэгдсэн ч буй