35
Э-ХИЧЭЭЛ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ Г.Уртнасан 1 , Ц.Гэрэлтуяа 2 1 МУБИС-ийн КМТС-ийн ИДТ-ийн багш 2 МУБИС-ийн КМТС-ийн ИДТ-ийн дадлагажигч багш 2014-04-25

Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Embed Size (px)

Citation preview

Page 1: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Э-ХИЧЭЭЛ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ

Г.Уртнасан1, Ц.Гэрэлтуяа2

1МУБИС-ийн КМТС-ийн ИДТ-ийн багш2МУБИС-ийн КМТС-ийн ИДТ-ийн дадлагажигч багш

2014-04-25

Page 2: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Үндэслэл• Мэдээллийн технологийн ололт амжилттай уялдаж дэлхийн

улс орнуудад цахим сургалт нь өргөн хүрээнд хэрэгжиж байна.

• Орчин үеийн технологид суурилсан сургалтын шинэ арга хэлбэрийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран боловсрол олгох, насан туршийн суралцах боломжийг бий болгох зорилгыг хэрэгжүүлэхэд шийдвэл зохих тулгамдсан асуудал бол нэгдсэн стандарт бүхий э-хичээл боловсруулах шаардлагатай байгаа юм.

• Э-хичээл боловсруулах стандарт байхгүй тохиолдолд багш бүр өөр өөрийн хувилбараар боловсруулах ба энэ нь цахим сургалтын үр дүнд муугаар нөлөөлөлнө.

• Э-хичээл боловсруулахад анхаарах асуудлуудыг МУБИС-ийн хүрээнд нийцүүлэн хийхийг зорьсон.

Page 3: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Зорилго:• Багш э-хичээл боловсруулахад анхаарах асуудлууд

болон сургалтын дэлгэцийг зохиомжлох бүтэц, өнгөний зохицолыг тайлбарлах.

Page 4: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Стандарт гэж юу вэ?• Стандарт(Standard) нь хэмжээ, загвар гэсэн утгатай ба

өргөн утгаараа үлгэрчилсэн загвар, эх хэмжүүр(эталон), бүдүүвчилсэн зураг гэсэн утгатай үг юм.

• Үүнийг онлайн сургалтад дараах байдлаар тодорхойлдог байна.

Page 5: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Э-хичээлийн стандарт гэсэн нэр томьёоны өргөн тархсан тодорхойлолт нь:

Э-хичээлийн стандарт

Агуулга хөгжүүлэгчдэд

Программ зохиогчдод

Сургалт удирдах системд зориулсан

нийтлэг дагаж мөрдөх дүрэм журмын багц юм.

Page 6: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Э-сургалтын стандартын үндсэн зорилго нь • Цаг хугацаа, орон зайгаас үл хамаарч, • Бие даан суралцах оюутны хэрэгцээнд тохирсон сургалтын агуулгаар сургалт зохион байгуулж,

• Чанартай боловсрол олгох явдал юм.

Page 7: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Онлайн сургалтын дэлгэцийг зохиомжлох бүтэц [1]

Page 8: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд
Page 9: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Онлайн сургалт явуулахад анхаарах техникийн шаардлагууд [4]

• Сургалтад ашиглагдах онлайн сургалтын систем нь бүх хэрэглэгчдэд хүртээмжтэй, энгийн, ашиглахад хялбар байх.

• Интернэтийн хурдаас үл хамааран (хурд их, бага үед) суралцагч гэрээсээ, сургуулиасаа аль ч үед хандаж суралцах боломжтой байх.

• Нийтлэг хэрэглэгддэг үйлдлийн систем болох Windows болон Mac үйлдлийн системүүдийн аль алинд нь зохицож ажиллаж болдог байх.

• LMS буюу сургалт зохион байгуулах систем нь олон хэлбэрээр ашиглаж болох хэрэгцээ зорилготой байх.

• Видео болон аудио файлын хэмжээ нь 8 МВ-аас ихгүй байх. • Текстэн материалууд нь суралцагчдад хүртээмжтэй

стандарт форматаар хангагдсан байх.

Page 10: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Суралцагч өөрийн компьютераасаа хичээлийн материалыг хэвлэж, хадгалаж болохуйцаар агуулгад шигтэж өгсөн байх.

• Суралцагч аудио файлуудыг удирдах тоглуулах болон тоглохыг болиулах (turn on/Off) товчуудаар хангаж өгсөн байх;

• Сургалцагч видео файлыг удирдах эхлүүлэх, зогсоох, тоглуулах, түр завсарлага авах(start, stop, play, pause) товчнуудаар хангагдсан байх.

• Болж өгвөл үнэгүй эсвэл лицензтэй программ хангамж ашигласан байх.

• Э-хичээлийг үзэхэд ашиглагдах шаардлагатай программ хангамжуудыг онлайн сургалт явуулж буй систем дээр татаж авч болохоор байрлуулсан байх

Page 11: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Дэлгэцийг зохиомжлохдоо дараах зөвлөгөөг анхаарна уу

• Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаа. Энэ нь уншиж боловсруулахад төхөм болно.

• Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, 15-аас дээш мөр оруулахгүй байж, 8 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаах.

• Дэлгэцэнд текстийн 1 ба 2-оос илүү хэлбэртэй параграф оруулахгүй байх.

• Хэрэглэхэд ойлгомжтой, энгийн байх (ээдрээтэй, эргэлзээтэй биш).

• Өртөг зардал, цаг хугацаа хэмнэсэн байх (шууд харилцааг орлохуйц).

Page 12: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Онлайн хичээл боловсруулахад МХТ-ийг ашиглах талаарх зөвлөмж [1, 4]

• Агуулгын 10 хуудастай тэнцэх бичвэрийг 30 секундын дүрс бичлэг болгон хөрвүүлэх нь илүү үр өгөөжтэй байдаг.

• Нэгэн хэвийн бичвэрээр үзүүлэх лекцийн хэв маягийг эвдсэнээр оюутнуудын сонирхолыг ихээр татдаг.

• Лекцийн файлын 20% нь хөдөлгөөнт(animation оруулах), 20% нь зураг, дүрс, аудио агуулсан байх (хичээлийн онцлогоос хамаарч хувь нь өөр байж болно).

• Лаборатори, семинар нь график, зураг, анимэйшн, аудио, видео агуулсан байх.

• Сүүлийн үед лекцийн явцад схем, диаграмм болон бусад техник хэрэгсэл зэргийг өргөн хэрэглэж байгаа нь лекцийн чанарт сайнаар нөлөөлж байгааг тэмдэглэе.

Page 13: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Холболт болон хуудас руу шилжих хэсэг алдаагүй байх.• Хичээлд ашиглаж буй фонтууд нь вэб хөтчүүд дээр шууд

үзэж болохоор сонгох. Жишээ нь: Arial, Times New Roman гэх мэт фонтуудыг ашиглах. Өөрөөр хэлбэл Unicode стандарт ашигласан байх.

• Бүх хуудсууд дээр нүүр хуудас руу буцах(back) товчыг заавал хийж өгөх.

• Хичээлийн текс нь компьютерийн дэлгэц дээр хэт жижиг эсвэл хэт том биш байх. Жишээ нь: font size буюу фонтын хэмжээг 10-16 pt -ийн хоорон байхаар сонгох.

• Бичгийн дүрмийн алдаагүй байх. • Оюутан өөрийгөө шалгах үнэлгээний материал оруулж өгөх.• Нэмэлт файлыг хуудасны тодорхой хэсэгт байрлуулах

/видео, дуу, анимэйшн гэх мэт/

Page 14: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Бүтэц нь оновчтой (бүтэц нь ил, шаардлагатай хэсэгрүү чөлөөтэй шилжилт хийх боломжтой байх)

• Хараа зүйн болон эргономикийн шаардлага хангасан (хэрэглэгчийн хараа зүйд сөргөөр нөлөөлөхүйц өнгөний болон эргономикийн шийдэл агуулаагүй).

• Хэрэглэгчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх.• Хэрэглэгчийн компьютер ашиглах чадварыг харгалзан

үзсэн байх.• Хичээлийн нэмэлт файлыг үзэхэд шинэ цонхонд

дуудагдаж ажиллахаар байх.

Page 15: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Хичээлтэй холбоотой нэмэлт материал (файл, CD, DVD, блог) байх.

• Оюутан өөрийгөө шалгах тесттэй байх (сэдэв, бүлэг болгоны дараа).

• Сорил, шалгалтын бүрэн тестийн материалтай байх.• Санал солилцох талбартай байх (Online chat).

Page 16: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Цахим хичээл бэлтгэхэд өнгөний зохицлыг хэрхэн хийх вэ? [3, 5]

• Өнгөний дугуй (color wheel) нь өнгөнүүдийн хоорондын хамаарлыг илэрхийлсэн дугуй хэлбэртэй диаграмм юм.

• Өнгөний дугуй диаграммыг анх Isaac Newton 1666 онд боловсруулжээ.(зураг 4).

• Өнгөний дугуйнд (color wheel) хорших бараг бүх л өнгөнүүд сайхан харагдахуйцаар боловсруулагдсан байдаг.

• зураг 4. Өнгөний дугуй диаграмм

Page 17: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Олон жилийн турш өнгөний дугуйн үндсэн загвар хувилбаруудыг хийсэн боловч хамгийн нийтлэг хувилбар нь RGB өнгө дээр суурилсан 12 өнгө бүхий дугуй юм(зураг 4).

• Өнгөний зохицолыг англиар color harmony эсвэл color chord гэж нэрлэдэг.

• Энэ нь өнгөний дугуйн дотор орших 2 болон түүнээс олон тооны хоорондоо харилцан хамааралтайгаар зохицож харагдахыг хэлнэ.

• Цахим болон онлайн хичээл, вэб сайт хийж боловсруулахдаа дараах өнгөний хоршил буюу зохицлыг сайтар анхааран ашиглах хэрэгтэй. Үүнд:

Page 18: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Нэмэлт өнгө. Тухайн нэг өнгөний чанх эсрэг талд орших өнгө тухайн өнгөтэй хоршихыг хэлнэ.

• Жишээ нь ногооны эсрэг улаан өнгө байна.

Page 19: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд
Page 20: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд
Page 21: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Хагалбар зохицол. Тухайн өнгөний чанх эсрэг талын өнгөөр хагалбар үүсгэж байгаа хоёр нэмэлт өнгө тухайн өнгөтэй хоршихыг хэлнэ.

Page 22: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд
Page 23: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Гурвалсан зохицол. Аливаа нэг өнгөтэй 120 градусаар өнгөний дугуйнд салаалж орших гурван өнгө хоорондоо хоршино.

Page 24: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд
Page 25: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Дөрвөлсөн зохицол. Тухайн нэг өнгөтэй 90° өнцөг үүсгэн өнгөний дугуйнд эсрэгцэж орших дөрвөн өнгө хоорондоо хоршино.

Page 26: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд
Page 27: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Дөхүү зохицол. Аль нэг өнгөний дагнаас буюу тухайн өнгөний хоёр талд зэрэгцэн орших өнгүүд түүний дагнаасууд болно.

Page 28: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд
Page 29: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд
Page 30: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Дараах http://www.sessions.edu/color-calculator сайтаас төрөл бүрийн өнгөний хоршлуудыг гаргаж авах боломжтой. Жишээ нь гурвалсан хоршлоор өнгө гаргаж байна.

Page 31: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Контраст нь өнгө тоны ялгарал юм. Хэрэв аль нэг элемент нөгөө дээрээ байгаа нөхцөлд түүнээс ялгарч харагдахгүй бол өнгө тоны ялгаралыг тооцоогүй хэрэг бөгөөд ийм юмыг уншиж үзэхэд уншигчийн зүгээс ихээхэн хүндрэл учирдаг

• Өндөр контрасттай зүйл л сэтгэлийг татах билээ.• Гэхдээ цахим хичээлийн бүхий л элемент дандаа өндөр

контрасттай бол зөвхөн ганц бага конрасттай элементэд хүний нүд түрүүлж тусах юм.

• Ингэхлээр контрастыг тохируулах асуудал хичнээн чухал нь ойлгомжтой.

• Контрастыг хэмжихдээ арын фон болон түүн дээр буй элементийн тодролын зэргийг харьцуулж үздэг.

• Өөрөөр хэлбэл тэдгээр нь өөр хоорондоо тодролоороо хичнээн ялгаатай бол контраст төчнөөн сайн гэсэн үг юм. Жишээ нь хамгийн энгийн контраст нь хар ба цагааны ялгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ ялгаа хэдий их байх тусам уг текстийг уншихад хүний хараа ядрахгүй гэсэн үг.

Page 32: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Дүгнэлт• Лекцийн бүтэц, технологи нь цаг үеийн шаардлагыг даган

өөрчлөгдөж боловсронгуй болж байх ёстой зүйлийн нэг мөн.

• Судлаачдын тогтоосноор лекцийн явцад оюутнуудын анхаарал 10-15 минутын давтамжтайгаар 2-3 удаа буурдаг байна.

• Лекцийн хичээлийн чанарыг сайжруулахын тулд суралцагчдын сурах сэдлийг бий болгох явдал чухал үүрэгтэй.

• Семинар болон лабораторийн хичээл нь оюутны мэдлэгийг бататгах, гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, мэдлэгээ амьдралдаа хэрэглэх арга барил, чадвар дадал олгох үүрэг зориулалттай сургалтын зохион байгуулалтын нэг хэлбэр юм.

Page 33: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Мөн оюутанд бие дааж суралцах арга барил эзэмшүүлэх ба оюутныг мэргэжилтэн-бие хүн болгон төлөвшүүлэх үүрэгтэй.

• Онлайн сургалтыг амжилттай хөгжүүлж хэрэгжүүлж буй дэлхий нийтийн жишиг нээлттэй сургуулийг хөгжүүлсэн онол арга зүйг дэлгэрэнгүй судлах хэрэгтэй байна.

• Мөн МУБИС-ийн хэмжээнд онлайн сургалт явуулах нэгдсэн нэг систем хэрэгтэй байна.

Page 34: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

Ашигласан материал

• Ж.Алимаа “Онлайн сургалтын агуулга хөгжүүлэх арга зүйн судалгаа”, 2014 он.

• Ш.Ичинхорлоо, “Дээд сургуулийн сургалтын онол арга зүй”, 2010 он.

• Л.Даваасүрэн, “Мэргэжлийн зураг засвар Adobe Photoshop CS5”, 2011 он.

• British Columbia, “Standards for Digital Learning Content in British Columbia”, February 2010, version 3.

• http://www.tigercolor.com/color-lab/color-theory/color-theory-intro.htm

• http://www.sessions.edu/color-calculator

Page 35: Цахим хичээл боловсруулахад тавигдах шаардлагууд

• Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.

• Асуулт?